“Fortitude S1 Ep6”
Өмнөх ангид.
Фр: Тэрнийг танихгүй, уулзаж байгаагүй, тэрнийг алаагүй.
Мо: Чиний футболк яаж цус болсныг хэлж чадах уу?
Фр: Миний хүү өвчтэй байсан.
Дэ: Тэрэнд ямар нэг аймшигтай зүйл тохиолдсон.
Жу: Хонгор минь, зүгээр дээ, тайвшир.
Од: Хөлдсөн гэнэ ээ?
Дэ: Бяцхан хүүгийн унтлагын өрөөнөөс олсон. Цусанд будагдсан.
Мо: Би энийг Стоддартын ажлын өрөөнөөс олсон, гэвч тайлан дээр Петтигрюгийн нэр байна. Би чамаас тэрнийг буудалд буусан эсэхийг асуухад чи сандарсан. Яг л одоо сандарч байгаа шигээ. Чи тэрнийг мэддэг байсан.
Дэ: Тэрний энд байгаа шалтгаан нь Петтигрю.
Од: Чарли Стоддарт алагдах үед бяцхан хүү тэнд байсан. Хүү тэнд байж.
______________
Хэ: Хатагтай. Дулаан яваарай . Чихээ хөлдөөчихвөл үнэхээр тоогүй юм болно шүү. Хөлдөлт үнэхээр аймаар шүү. Энийг ав. Би… Чи энийг өмссөн нь дээр байх аа. Би холгүйхэн амьдардаг юм. Чи дараа нь шуудангийн хайрцагт үлдээчхэж болно.
Жу: Үгүй дээ, би зүгээр.
______________
Ст: Лэо, нааш ир, Лэо. Нааш ир. Идээрэй. Хөөе, хөөе. Ид.
Эр: Өө, эмч ээ, би. . .Олон жилийн өмнө. . .Ээж маань надад "Чимээгүй бай" гэж хэлдэг байсан юм. "Энэ ертөнцөд, Элвүүд, чи…Ээж намайг үргэлж Элвуд гэж дууддаг байсан. Энэ ертөнцөд, Элвуд, чи үнэхээр ухаантай байх ёстой. . .Би тайван байхыг л хүсч байна.
Ст: Чимээгүй.
Эр: Миний үгнээс эш татаж болно шүү.
Ст: Лэо наанаа үлд. Чамайг хэн гэдэг вэ? Ийшээ суучих. Энийг нөмөрчих, одоо дээрдэж байна уу? Юу болоо вэ? Бие чинь тааруу байна уу? Чи чинь хөлдөх нь байна шүү дээ. Надад нэрээ хэлэхгүй юм уу? Ийм хүйтэнд гадаа юу хийж байсан юм бэ? Өө хөл чинь…Бурхан минь. Хөл чинь мөс шиг л хүйтэн байна.
Хүү: Нохой…
_____________
Ма: ноён Саттер?
Фр: Сайн уу. . .ноён . . ?
Ма: Хусеклеппе.
Фр: Тийм ээ, тийм бид уулзаж байсан. Эцэг эхийн хурлаар. Та тэнд байсаан, биеэрээ биш юмаа гэхэд сэтгэлээрээ.
Ма: Би Лиамын багш.
Фр: Тийм ээ, би таныг мэднэ.
Ма: Тэр их сэргэлэн хүү.
Фр: Тийм ээ.
Ма: Тийм. Их яриа, нөхөрсөг. Тусч.
Фр: Тийм ээ.
Ма: Ээжийгээ дуурайсан байх л даа.
Фр: Магадгүй ээ. Би гэртээ оролгүй болохгүй нь.
Ма: Тэрнийг гахайн хавдар туссан гэж сонссон.
Фр: Тийм ээ, тэгсэн. Би одоо… Тийм ээ.
______________
Фр: Хөөе. За за, чи цус алдаж байна. Хаанаас цус гараад байгаа юм бэ? Лиам, юу болсныг надад хэлээч. Лиам, чи гэмтсэн үү? Лиам. . .Чамд юу тохиолдоо вэ? Лиам, чи гэмтсэн үү? Хүү минь, юу болсныг надад хэл л дээ. Чи гэмтсэн үү? Би ойлгохгүй байна. Хаанаас цус гараад байна аа? Зүгээр дээ. Зүгээр, Лиам. Одоо зүгээр. Юу ч байхгүй байна, ойлгохгүй нь ээ.
Хүү: Би бөөлжсөн.
Фр: Өө зүгээр дээ хүү минь.
Хүү: Ээж хаана байна?
Фр: Ээж нь… Ээж нь удахгүй гэртээ ирнэ ээ.
Хүү: Хаалгаа үлдээчих ээ, аав аа.
Фр: За.
______________
Мо: Петра. . .Энийг надад бариад өгөөч. Тийм ээ болж байна, яг тэгээд… За тэгэхээр эхлээд төмс арилгагч ашигласан. Энд байгаа өнгөц шархнуудыг үүсгэсэн. Тийм болохоор их хэмжээний цус байхгүй байгаа. Бас яг хутгалсан хугацаа нь нэлээд богино байсан. Хүү хутга аваад яг ингэж доошоо чиглэлтэй зүссэн. Яг ингэж. Эцэст нь, заазуур.
Дэ: Трнээс болоод цус цацарсан.
Мо: Тийм ээ. Энэ халдлага үйлдсэн хүний хэв шинжтэй нь таарч байна. Бас зүссэн байдал нь. Доошоогоо гээд л… Яасан?
Пэ: Мэдэхгүй ээ. Би нэг хачин юм харах шиг боллоо. Тэрний дотор нэг юм байна, жижигхэн юм.
Мо: Чи юу харж байна?
Пэ: Гадны биет.Жижиг хэсэг. . . Зүүн доод хавирга руу наалдсан. Хавирганы доод хэсэгт.
Мо: Би харахгүй байна. Чи наашаа гаргаад өгөхгүй юу?
Пэ: Би эхлээд ясны хэлтэрхий гэж бодсон ч. . .
Мо: Энэ хумс байна.
Дэ: Хүүхдийн үү?
______________
Эмч: Гипербар хүчилтөрөгчийн эмчилгээ гэмтсэн эсийг нөхөн сэргээхэд тусалдаг. Энэ дотор байхад Лиамын хөлний эдээс аль болох ихийг аврах боломжтой болно.
Од: Хэрвээ бид тэрнийг сэрээвэл яах вэ?
Дэ: Түүнтэй ярих хангалттай хугацаа гарах уу?
Эмч: Тэр бүрэн ухаан орох үед өвдөлт нь тэсэхийн аргагүй болно.
Дэ: За, тэгвэл энэ сонголт биш.
Мо: Хүү г энэ чигээр нь орхиод юу ч мэдэхгүй үлдэж болно. Эсвэл тэрнийг сэрээгээд асуултынхаа хариултыг мэдэж болно. Бид түүнийг сэрээх ёстой гэж бодож байна.
Од: Тиймээ. Гэхдээ намайг ээжтэй нь ярилцах хүртэл үгүй.
Жу: Үгүй Үгүй! Үгүй. Чи намайг сонс! Хэн нэгэн л тэрийг тэнд хийсэн байх ёстой. Миний хүү тэгээгүй.
Од: Намайг уучлаарай, Жюлс.
Жу: Үгүй! Надад битгий хүр.
Эри: Алив.
Жу: Намайг тавь гэж байна. Хэн нэгэн л хүүг минь ингэсэн.
Дэ: Жюлс, над руу хараач. Лиам зүгээр байх болно оо. Би хүүд чинь ямар ч гэм хор учруулахгүй.
Жу: Та өмнө нь надад амласан.
Дэ: Бид түүнийг сэрээх ёстой.
Жу: Үгүй! Тонил цаашаа! Түүнийг зүгээр орхи! Тонилж үз! Хүүг минь зүгээр орхи! Хүүг минь тайван байлга ДЭн!
________________
Жу: Сайн уу, хонгор минь. Ээж нь байна Ээж нь энд байна аа. Чи сэрчихсэн үү? Лиам?
Эмч: Бага хүчдэлийг И И Жи аппарат. Тэр сэргэж эхэлж байна. Би өвчин намдаагчийг нь 5 мл-ээр өсгөх гэж байна.
Жу: Лиам, чи намайг сонсож байна уу?
Хүү: Ээж ээ?
Жу: Хөөе. Зүгээр дээ хонгор минь. Чи аюулгүй. Бас эмч нар чамайг харж байгаа. Би чамайг нэг хүнтэй яриулмаар байна за юу? Асуултуудад нь хариулаарай.
Мо: Лиам? Бие чинь яаж байна? Тэгэхээр би чамаас хэдэн асуулт асууна. Чи хариулж чадна гэж бодож байна уу? Лиам? Би тэрнийг сэргээгүй гэж бодож байна.
Эмч: Жаахан хүлээчих.
Жу: Хурдлаарай, гуйж байна.
Мо: Тэгнэ ээ, тэгнэ. Лиам, чи тэр шөнө хүнтэй хамт байсан уу?
Хүү: Үгүй ээ.
Мо: Үгүй юу? Чи яаж хот руу орсон юм?
Хүү: Алхаж.
Мо: Ганцаараа юу?
Жу: Гуйя.
Мо: За за.
Хүү: тийм ээ.
Мо: Лиам, чи гал тогоонд юу болсныг санаж байна уу?
Хүү: Сонгино.
Мо: Бас чи тэр үеийг…
Хүү: Нохой.
Мо: Нохой.
Хүү: Хөл өвдөж байна. Твак! Тэд бүгд нойтон байна! Твак!
Жу: Энийгээ зогсоо!
Хүү: Миний хөл, ээж ээ. Миний хөл! Миний хөл шатаж байна!
Жу: Та энийгээ одоо зогсоох хэрэгтэй.
Хүү: Хүлээгээрэй. Миний гар!
Од: Хүлээгээрэй. Хүлээ.
Мо: Лиам? Лиам, юу болсон бэ?
Хүү: Миний гар! Миний гар! Би тэр хүний дотор гараа хийсэн! Намайг гарга!
Дэ: Маргарет?
Хүү: Намайг гарга!
Эмч: Хангалттай.
Хүү: Намайг гарга. Намайг гарга.
Мо: За за, тэрнийг буцаагаад хий.
Хүү: Намайг гарга. Намайг гарга! Ээж ээ!
Жу: Юу болоод байна аа?
Хүү: Миний хөл шатаж байна!
Жу: Ямар нэг юм хий л дээ. Юу болоод байна аа?
Хүү: Намайг гарга.
Жу: Туслаач! Алив! Гуйя. Бурхныг бодож тэрнийг эндээс гаргаач дээ!
Хүү: Намайг гарга! Миний хөл шатаж байна! Тэд шатаж байна. Намайг гарга! Намайг гарга! Намайг гарга! Намайг гарга! Намайг гарга!
Эмч: Тэр тогтворжлоо.
Жу: Зүгээр дээ хонгор минь. Би энд байна. Би энд байна.
_____________
Од: тэр яаж энийг даван туулж чадах юм бэ?
Дэ: Тэр чадахгүй.
Од: Чарли тэрнийг… Хүйтэн болохоор оруулж ирсэн байх, тэгээд… Хөөрхий Чарли.
_____________
Кэ: Аав аа?
Ро: Яасан?
Кэ: Би маш их ядарч байна.
Ро: Мэдэж байна аа, хонгор минь. Алив нааш ир, надад туслаач. Миний бүдүүн хуруу орохгүй байна, хараач. Чи тэрийг харж байна уу? Тэр 2 утсыг харж байна уу? Хар бас улаан нь.
Кэ: Тийм ээ.
Ро: Чи аавдаа тэр 2-ыг авцалдуулж өгөх хэрэгтэй байна.
Кэ: Яах гэж?
Ро: Тэгвэл хөдөлгүүр асна шүү дээ. Алив.
Кэ: Та өөрөө чадахгүй юм уу?
Ро: Үгүй ээ, чадахгүй хонгор минь.
Кэ: Та гараа гэмтээсэн болохоор уу?
Ро: Үгүй Би тэгээгүй.
Кэ: Та тэгсээн, би мэдэж байна.
Ро: Кэрри, чи миний хэлснээр хийх үү? 2 утсыг авцалдуулаад өг гуйж байна.
Кэ: Үгүй ээ.
Ро: Кэрри.
Кэ: Үгүй ээ.
Ро: Чөтгөр гэж хэлснээр хийгээтэх л дээ. Миний хэлснээр хийгээд 2 утсыг хооронд нь хүргээтэх тэгээд бид эндээс явна гуйя.
Кэ: Үгүй ээ, ааваа би дахиад чадахгүй нь. Би гэртээ харимаар байна. Би сургуульдаа буцаж очмоор байна. Би Лиамтай уулзмаар байна. Би аравхан настай, аав аа. Би дөнгөж аравтай. Би ээжийгээ санаад байна.
Ро: Өө, хонгор минь дээ, нааш ир. Алив. Хонгор үр минь. Намайг уучлаараЙ.Аавыгаа үнэхээр уучлаарай. Өө, Кэрри, намайг уучлаарай. Хийсэн бүхэнд минь намайг үнэхээр уучлаарай. Намайг уучлаараЙ. Чи чинь миний охин шүү дээ. Би чамд хайртай. Намайг уучлаараЙ. Намайг үнэхээр уучлаарай. Би чамд хайртай. Намайг уучлаараЙ. Намайг уучлаараЙ. Гуйя. Нааш ир.
________________
Тр: Хөл чинь өвдсөөр л байна уу?
Эри: Тийм ээ, бага зэрэг. Сонсооч, Триш. Бид алуурчныг гарцаагүй олсон.
Тр: Саттер уу? Аврах албаны залуу.
Эри: Үгүй ээ, тэр биш. Хүү нь.
Тр: Хүү нь гэнэ ээ?
Эри: Тийм ээ, түүний бяцхан хүү. . . тэр үүнийг хийсэн.
Тр: Жаалхүү юу?
Эри: Тийм ээ, тэр арван настай. Тэр үүнийг хийсэн.
Тр: Арван настай хүүхэд үү?
Эри: Тиймээ.
Тр: Чарлиг хүүхэд алсан гэж уу?
Эри: Тийм ээ, Триш.
Тр: Чи одоо надад ингэж хэлж байна уу? !
_________________
Ши: Аав, ээж хоёр нь ийм зүйлийг яаж даван туулах болж байна аа?
Ма: Мэдэхгүй ээ.
Ши: Тэр жаахан хүү яг яаж? Уучлаарай, Маркус. Тэрэнд тэгэх хүч бий гэж үү?
Ма: Тэгэхээр би туршлагаасаа хэлье л дээ. Хүүхдүүд гайхалтай хүчтэй болдог юм шүү. Арван настай хүү уурлавал. . .
Ши: уурлах аа?
Ма: Тэгэхээр тэмцэлдвэл гэх үү дээ.
Ши: Сайн уу, Хенри.
Хэ: Өглөөний мэнд, Ширли.
Ма: Галзуурал өөрийн гэсэн хүч чадалтай.
Ши: Энэ долоо хоногт "Цэнхэр хун" архи хямдралтай байгаа.
Хэ: Надад хэрэггүй ээ.
Ши: Уучлаарай.
Ма: Тэгэхээр энэ хүүхэд. Арван настай. Миний сайн мэддэг хүү.
Хэ: Тэр яасан гэж?
Ма: Тэр алуурчин гэдэг нь тодорхой болсон. Мэдэхгүй юм даа, хэлэх үггүй болчихсон уу? Юм бодогдохгүй байна уу?
Хэ: Ямар хүүхэд?
Ма: Мэднэ ээ. Хүний ойлголтоос давсан ч гэлээ ийм л юм болчихлоо. Лиам Саттер, арван настай. Насанд хүрсэн эрийн цээжийг хүүлсэн. Би тэдэнд амьдралын үнэ цэнийг л заахыг хичээдэг. Бэлэг.
Хэ: Өө, хөөе. Хөөе! Хөөе! Хөөе! Хөөе! Хөөе, чи Лиам Саттерын талаар юу яриад байна вэ? Тэр юу яриад байгаа юм бэ? !
__________________
Дэ: Фрэнк. Чи цус хаанаас гаралтайг үнэн хэлснийг чинь би ойлгосон. Бид хөдлөшгүй нотлох баримт олсон Лиам тэнд хумсаа унагаасан. Бас тэр нь Стоддартын биед байсан. Лиам юу хийснээ бидэнд хэлсэн. Тэр бидэнд бүгдийг ээжийнхээ өмнө хэлсэн.
Фр: Боль.
Дэ: Би юу гэж хэлэхээ ч мэдэхгүй их харамсаж байна. Фрэнк.
Фр: Ярихаа боль! Ярихаа боль л доо. Чи энийг…чи энэ бүгдийг новш гэдгийг мэднэ. Энийгээ нээ.
___________________
Хэ: Жулиа. Би хүүгийн чинь талаар сонссон. Үнэхээр харамсалтай байна. Надад тусалж чадах зүйл байна уу? Энийг ав. Би чамд юугаар туслах вэ?
Жу: Уух юм?
Хэ: Юу?
Жу: Танд уух юм байна уу?
Хэ: Уух юм… Май.
Жу: Би тэрнийг алдчихлаа.
___________________
Фр: Жюлс. Жюлс.
___________________
Эр: Сэдлийн тухай асуулт ямар ч нөлөөгүй байгаа биз, тийм үү?
Мо: Үгүй үгүй. Энэ бол маш хүнд сэтгэцийн эмгэг. Юу гэхээр тэр гамбанз аваад Стоддартын толгой руу цохьсон. Тэгээд дараа нь гэдсийг нь ярьж хутгалж… Аймшигтай, юу хүнээс гарамгүй харгислал. Арван настай хүүхэд шүү дээ. Хаанаас ийм бодол төрдөг байна? Яг хаанаас?
Эр: Энэ бидний хариулж чадах асуулт биш,Жин.
Мо: Үгүй л бололтой.
Эр: За за. Петтигрю.
Мо: Тийм ээ, Петтигрю.
Эр: Тэд GPR скан хийсэн боловч хавтасаа орхисон. Бас хавтас дээр "Макс 2.5 гэж бичсэн байсан.
Мо: Тийм ээ.
Эр: Техникийн багаас хэн ч хамгийн их утга нь 2.5 тай байдаг юм мэдэхгүй байна.
Мо: Энэ чинь нэр. Судалгааны төвийн хэн нэгний нэр. Ийм л юм байна.
Эр: Маш сайн. Чи зүгээр үү?
Мо: Тиймээ.
Эр: Тэд чамайг нас барсан хүний өрөөнд оруулсныг мэдэх үү?
Мо: Тэгээд?
Эр: Би зүгээр л бодлоо… Лаа аваад, хөшгөө хаагаад, жаахан тайвшраад ав. Тэгээд Петтигрюгээс алуулахаасаа өмнө ямар чөтгөрөө олсныг нь асуу.
Мо: Баяртай.
_______________
Эл: Шериф ээ.
Дэ: Елена.
Эл: Чи Фрэнк рүү дайрсан.
Дэ: Үгүй ээ, би чамайг л хамгаалах гэж…
Эл: Үгүй ээ, дуугүй бай. Амаа тат. Чи түүн рүү дайрсан. Намайг дуудаж байцаасан. Надаас Петтигрюгийн талаар асуусан. Зогс. Зогс. Зүгээр л зогс. Би чамд нэг л юм хэлэх гэж ирсэн. Надаас холхон бай. Мартаж үз. Чи муу хүн. Чи бол муу шерифф.
_______________
Ма: Халууныг хооллож хүйтнийг өлсгө. Намайг бага байхад, ээж маань надад ийм шөл хийж өгдөг байсан, Ширли. Жаахан ногоотой, банштай цөцгийтэй тахианы шөл. Би өвдөх дуртай байлаа. Зөвхөн шөлнөөс болж. Үнэхээр амттай. Босоорой хонгор минь. Суу, гуйя. Ширли?
Ши: Үгүй ээ баярлалаа. Маркус, би чадахгүй нь.
Ма: Чамайг юу ч биш болохоос өмнө бид ямар нэг зүйл хийх хэрэгтэй.
______________
Ма: ЗА?
Мо: Энэ 2.5-р өрөө мөн үү? Макс сайн уу. Чи энийгээ гээчхэж.
Ма: Энэ минийх биш ээ.
Мо: Сонсооч өөрийгөө буруутгасан ийм найдваргүй замаар алхахаас чинь өмнө Петтигрю энэ хавтсанд тайлангаа хийснийг би чамд хэлэх хэрэгтэй. Одоо тайлан байхгүй Петтигрю үхчхээд байна. Бас би чамайг энийг хэн авсныг мэдэж байгаа гэж бодож байна. Би чамайг надад хэлсэн дээр гэх байна үгүй бол чи ч гэсэн үхсэн байдалтай олдож мэднэ.
Ма: Юрий Любимов.
Мо: Тэр хэн бэ, юу хийдэг юм?
Ма: Тэр Оросын уурхайн хотын хамгаалалтын албаны дарга. Вукобежина. Тэр өнөөдөр тийшээ буцахаар явсан.
Мо: Та ноён Любимовоос айгаад байгаа хэрэг үү?
Ма: Тийм ээ, айж байна.
Мо: Тэрэнд би санаа тавина аа.
Ма: Баярлалаа, Макс.
________________
Хэ: Сонсооч Таврани, энэ бүх жуулчдын халхавч чамайг жинхэнэ хэн гэдгийг нуудаг гэж би боддог.
Та; Найз минь би чиний нүдэнд жинхнээсээ хэн юм бэ дээ?
Хэ: Чи харанхуй, өшөө хорслын эртний хүчтэй холбоотой маш хүчирхэг хүн.
Та: Хэлээч.
Хэ: Би чамайг шидтэн гэж бодож байна.
Та: Хэнри би…Би зүгээр л амьтны чихмэл хийдэг хүн. Энгийн л наймаачин, энэтхэг тамхи зардаг залуу. Би таны хавдрыг эдгээж чадахгүй, Хенри.Намайг уучлаарай.
Хэ: Засах шаардлагатай нь миний хорт хавдар биш ээ.
Та: Үгүй гэж үү?
Хэ: Энэ бол Лиам Саттер.
Та: Бяцхан хүү юу?
Хэ: Би тэрэнд маш хүчтэй хамгаалалт хэрэгтэй гэж бодож байна, Тави. Ямар нэг аймшигтай зүйл тохиолдсон. Залуухан ээж нь шоконд орж, юугаа ч мэдэхгүй байдалтай байна. Ямар нэг зүйл тэдэн рүү дайраад байна, би мэдээд байна. Бас тэднийг хамгаалахын тулд чамайг нэг зүйл хийж өгөөсэй гэж хүсч байна.
Та: Ямар юм?
Хэ: Голем шиг ч юм уу? Чи өмнө нь надад хэлж байсан шүү дээ.
Та: Та Түпилакыг хэлж байгаа байх.
Хэ: Тийм ээ. Түпилак.
Та: Хэрвээ би шидтэн байсан бол, би танд одоо тийм зүйл байхгүй гэж хэлэх байсан. Хэрвээ би шидтэн байсан бол хуучин заншил ёсоор түпилакыг хийж дуусгахад, амьтан хамгийн сүүлд алуурчны цусаар адислагдах ёстой гэж би хэлэх байсан. Та намайг ойлгов уу? Үгүй бол тэр ямар ч хүчгүй болно. Одоо шидтэн хаанаасаа алуурчны цус тийм амархан олох билээ дээ?
_________________
Мо: Би нэгдэж болох уу? Энэ 20 жилийн настай Моссбанк сингл малт виски. 1788 оноос хойш Дамфри, Галловэй нар хийж байгаа. Энд байдаг юм байна шүү. Фортитудд. Гайхалтай. Төлөө. Би лютефиск захиалсан.
Дэ: Сайн сонголт.
Мо: Тэгэхээр би хэд хоногийн дараа явна гэж бодсон л доо. Гэтэл Лутефискийн тухай үнэнийг ч олж мэдэх болох юм шиг байна. Чи өмнө нь хүн буудаж байсан уу?
Дэ: Энүүгээр биш ээ.
Эм: Лутефиск.
Мо: Баярлалаа.
Дэ: Лутефискийн тухай үнэн гэвэл, хэзээ ч лютефиск идэж болдоггүй юм.
________________
Эл: Лиам. Хонгор минь. Намайг сонсож байна уу? Чи намайг сонсож байна уу, Лиам? Хонгор минь. Чи намайг мэдэхгүй. Намайг Елена гэдэг. Аан. . .Энэ тэр болсон зүйл миний буруу байсан. Аавын чинь буруу биш шүү. миний буруу байсан юм. Намайг үнэхээр уучлаарай, Лиам. Намайг үнэхээр уучлаарай.
________________
Мо: Биднийг Шотландад буухад Зул сарын өдөр байлаа. Прествик. Бид зургаалаа байсан, бүгд Холбооны мөрдөх товчооныхон. Бас тэнд биднийг хотод хүргэх хөтөч байсан. Биднийг Локерби хотод очиход олон ч байшин шатсан хэвээрээ байсан. Тэгээд бид тус бүрийг орон нутгийн цагдаагаар томилсон. Надад дагалдангаар өгсөн залууф Стэфан гэдэг байсан. бидэнд радио бас газрын зураг өгсөн. . бас полиэтилен цогцосны уутаар дүүргэсэн маш том шуудай. Ингээд Стефен бид хоёр энэ цаашаа эрлээ эхэллээ. Бидний олсон хүний хэсэг бүрийг… авч байсан, би зургийг нь авч, тэр шуудайлж байсан юм. Тэгээд бид энийгээ өдөржин, шөнөжин бамбараа шатаж дуустал хийсэн. Тэгээд бид хав харанхуйн дунд 18 шуудай дүүрэн цогцсоор хүрээлүүлээд сууцгаасан. Гэхдээ тэдний алинд нь ч бүтэн хүн байгаагүй юм. Тэгтэл Стэфан тэд яагаад тэндээ үлдчихэж болоогүй юм гэж асуусан. Тэд яагаад бууж ирэх ёстой гэж? Үзэсгэлэнтэй дэлхийг тойрон нисээд л, үүрд…
___________________
Жэ: Новш! Хараал идэг Ронни.
___________________
Дэ: Дайны түүхүүд. Чи надад сорвио үзүүлнэ хариуд нь би чамд сорвио үзүүлнэ. Энэ Петтигрюгийн тухай, тийм үү? Би чиний юу хийж байгааг мэднэ. Сэтгэл судлал. Чи сэтгэл зүйг ашиглаж байна.
Хэ: Билли Петтигрюг баавгай идээгүй. Тэр алагдсан. Одоо профессор Чарли Стоддарт бас алагдчихаад байна. Энэ бүгдийн ард хотын дарга л байгаа. Тэрний шерифф тэднийг 2ууланг нь алсан.
Дэ: Нэг хүн залгаад, эрэг дагаад нэг хүн буугүйгээр хотоос гараад явж байна гэсэн. Баавгайн улирал. Жилийн энэ үед… Далайн мөсний ихэнх нь хайлж, баавгайнууд далиан хав олж чадахгүй болохоороо өлссөндөө бараг л солиордог юм. Би сураггүй болсон хүнийг хайж эргийн зам дагуу хотоос аажуухан гарлаа. Арван милийн дараа би буцаж эргэсэн, учир нь хэн ч ийм хүйтэнд тийм хол явж чадахгүй. Буцах замдаа би эрэг дээр том баавгай хад, чулуун дээгүүр ангаа чирч явахыг харсан. Энэ юу болохыг би тэр даруй мэдсэн. Би машинаасаа буугаад, буугаа аваад эрэг лүү гүйсэн. Баавгай ан луугаа тонгойж байлаа. Тэгээд… буугаа онилтол хэдхэн секундын дотор баавгайн идэж байгаа зүйл нь хав биш гэдгийг олж харсан. Эрэгтэй хүн байсан. Баавгай гэдсийг нь ярьж Билли Петтигрюг идэж байсан. Харин Петтигрю хашхирч байсан. Хүнлэг бус хашхираан. Би Петтигрюг толгойд нь буудсан.
Мо: Гэрч байхгүй. Сэдэл байхгүй. Гэмт хэрэг байхгүй. Аврах гэж алсан. За за. Гэхдээ би үгэнд чинь огтхон ч итгэхгүй байна.
_____________________
Мо: Хөөе! Хөөе! Наашаа хүрээд ир!
Эл: Уучлаарай, хаалга нээлттэй байсан.
Мо: Энэ хивсийг хэзээ сольсон бэ?
Эл: Юу?
Мо: Энэ хивсийг хэзээ сольсон бэ? Энэ хивсийг яах гэж сольсон юм? Дээр нь арилахгүй толбо байсан болохоор биз дэээ? Улаан дарс ч юмуу тийм юм? Гэхдээ яагаад хивсэн доорх шалыг сольсон юм?
Эл: Би мэдэхгүй ээ.
Мо: Би мэднэ. Толбо нь цусны толбо бол. Петтигрюгийн цус.
_____________________
Дараагийн ангид.
Ма: Сайн уу бяцхан шувуухай минь.
Ши: Миний холлой өвдөөд биана.
Ин: Байна уу, хаанаас залгаж байгаагаа хэлээрэй.
Кэ: Мэдэхгүй ээ.
Ро: Кэрри, юу вэ яаж байгаа юм бэ?
Од: Хүмүүс намайг инээдтэй харагдуулах зүйл ярьж байвал чи надад хэлнэ биз дээ?
Ю: Өө тэд бүгд оролцож байна. Тэд бүгд Эрикийг хаацайлж байна.
Эр: Шериф Андерссен ч гэсэн үү?
Эл: Би зүгээр л толгойд чинь байгаа бодол.
Дэ: Үгүй ээ.
Back to episodes Go home