“Fortitude S1 Ep5”
Өмнөх ангид
Ма: Чи ч хийх ёсгүй зүйлээ хийж байна даа…
Жу: Чи өөр эмэгтэйтэй уулзахаар явсан.
Фр: Сонсооч, Жюлс.
Жу: Тийм байж. Тэр чамайг авч болно оо. Зүгээр л яв.
Дэ: Та хоёрын дунд юу болоод байгаа юм?
Фр: Энэ манай гэр бүлийн амьдрал. Энэ чамд ямар ч хамаагүй.
Ки: Ронни Морган. . .тэр өнгөрсөн шөнө энд ирсэн. Тэр ирнээс нь бариад авсан. Хутгыг мушгиж гараас минь алдуулсан.
Дэ: Ронни энд ирснээсээ хойш ямар ч асуудал гаргаж байгаагүй.
Пэ: Үгүй ээ, огт тэгж байгаагүй. Гэхдээ тэр эмээ уухгүй байгаа бол…
Ро: Муу зүйл болсон, тийм болохоор цагдаа нар чи бид 2-ыг салгах гээд байгаа юм. Би тийм зүйл болохыг яасан ч зөвшөөрөхгүй.
Мо: Энэ Билл Петигрүгийн бууж байсан буудал мөн үү?
Эл: Хэн гэнэ ээ?
Мо: Баавгайд бариулсан залуу.
Эл: Тийм гэж бодож байна.
Мо: Би өөр яг ямар нууцууд мэдэх ёстой вэ? Салхины чимээ бас үнэнч бус байдлаас эхэлцгээе. Миний энд байгаа нь яагаад чамд заналхийлэл болоод байгаа юм?
Дэ: Чи надад заналхийлээгүй ээ. Би заналхийлэл гэж хүлээж авах ёстой юу?
Ма: Тэдний хайх ёстой хүнийг би Фрэнк Саттер гэж бодож байна. Саттер Афганистанд байсан. Тэнд аймшигтай зүйлс болдог.
Эл: Аимшигтай зүйлс энд ч болдог.
Эри: Бид Фрэнк Саттерын цамцнаас хүний цус олсон. Тэрнийг тэнд нь байлгаж чадсангүй ээ, Дэн.
Дэ: Гар!
Эл: Гараач! Гар гэж байна!
_______________
Кэ: Дахиад л эхэллээ.
Ро: Энэ чинь мөсөн гол шүү дээ, урсаж байгаа. Мөсөн голууд…Хөндийг сийлж, уулыг бүтээж, гарагийг хэлбэржүүлдэг юм. Зогсоох боломжгүй. Урссаар л байдаг. Хэн ч зогсоохыг оролдсон тэрнийг дайраад л өнгөрдөг.
Кэ: Яг л тан шиг аав аа.
Ро: Тиймээ, над шиг.
________________
Хэ: Гэгээн тэнгэр минь гэж! Бурхан минь! Чи манайд юугаа хийж байгаа юм бэ?
Дэ: Би баларчхаад байна.
Хэ: Юу болсон юм?
Дэ: Фрэнк Саттер. Би тэрнийг баривчилсан. Зочид буудалд. Шүршүүрт байхад нь.
Хэ: Өө бурхан минь.
Дэ: Толгойгоор нь хана мөргүүлсэн.
Хэ: Яагаад?
Дэ: Бид тэрний хувцаснаас цус олсон юм.
Хэ: Чарлигийн цус уу?
Дэ: Мэдэхгүй ээ.
Хэ: Тэгээд . . чи яагаад тэрэн лүү дайрсан юм?
Дэ: Новш гэж! Элэна!
___________________
Ши: Елена? Чи зүгээр үү, Елена? Фрэнк Саттер баривчлагдчихсан уу?
Эл: Тийм ээ.
Ши: Яасан гэж?
Эл: Мэдэхгүй ээ, тэд надад хэлээгүй.
Ши: Энд үү?
Эл: Тийм ээ.
Ши: Тэр энд юу хийж байсан юм?
Эл: Шүршүүрт орж байсан юм.
Ши: Тэрнийг шүршүүрт орж байхад нь баривчилсан юм уу? Нүцгэн үү?
Эл: Тийм ээ, мэдээж тэр нүцгэн байсан. Шүршүүрт орж байсан юм чинь.
Ши: За за.
Эл: Мэдээж.
Ши: За за, бүх зүйл сайхан болно оо. Чи зүгээр үү? Хөөе хөөе. Зүгээр дээ. Бүх зүйл зүгээр болно.
Эл: Ширли, гуйя. Гуйя. Надад итгээрэй… чи юу ч мэдэхгүй. Энэ үнэхээр муу хэрэг. Энэ Фрэнкт ч, надад ч муу хэрэг.
Ши: Елена, чи юу хийчхээ вэ? Хөөе.
_________________
Эмч: Энд өвдөж байна уу?
Фр: Жаахан л.
Эмч: Би одоо нүдийг чинь харах гэж байна. Байж байгаарай. Заавал гавлах ёстой юм уу?
Дэ: Би тэрнийг хүн амины хэргийн сэжигтнээр баривчилсан. Тэр баривчилгааг эсэргүүцсэн.
Эмч: Чарли Стоддартыг хүн амьны хэрэг үү? Бас чи тэрнийг цохьсон уу?
Дэ: Тийм ээ.
Эмч: Чи тэрнийг хэдэн удаа цохисон бэ?
Дэ: Олон удаа.
Эмч: Хүчтэй цохьсон уу?
Дэ: Хангалттай хүчтэй.
Эмч: Тэр өөрийгөө хамгаалсан уу?
Дэ: Юу гэсэн үг вэ?
Эмч: Тэрнийг цохиход тэр ухаан алдсан байсан уу? Толгой нь огцом эргэсэн үү?
Дэ: Бас тэр намайг цохиход толгойгоо хананд цохьсон. Бас л хүчтэй.
Фр: Муу новш! Тэр новш над руу дайрсан.
Эмч: Чи явах ёстой.
_________________
Мо: Тэр хэтрүүлсэн.
Од: Тэр эсэргүүцсэн.
Мо: Үгүй ээ, тэр хэтрүүлсэн. Тэр нүцгэн байсан. Тэр шүршүүрт орж байсан. Шериф Андерссен дайрч орж ирсэн. Тэр хэтрүүлсэн.
Од: Эсэргүүцсэн.
Мо: Тэрнийг удаа дараа цохиж, түлхэж байсан. Албан ёсны анхааруулга байгаагүй.
Од: Та тэрийг сайн мэдэхгүй.
Мо: Тиймээ би чадна. . . Би тэнд байсан; Би өөрөө харсан. Би бүгдийг харсан. Энэ автын осол байсан.
Од: Профессор Стоддартын цээжийг нээчихсэн байсан. Хэрвээ Дэн Фрэнк Саттер энийг хийсэн гэж сэжиглэх үндэслэлтэй байсан бол баривчлахдаа хүч хэрэглэх хангалттай шалтгаан байсан.
Мо: Хотын дарга аа та намайг ятгах гээд байна уу эсвэл шүүгчийн сонгон шалгаруулалтанд бэлдээд байна уу? Сонс, хэрвээ танай шерифф байцаалтанд ойр байх л юм бол, байцаалтын бүх баримтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзнэ. Та хуульч хүн, энийг мэдэж байх ёстой.
Од: Чи байцаалт авахыг хүсч байгаа юм байна.
Мо: Тийм ээ, хүсч байна.
____________________
Пэ: Фрэнкийн цамцан дээр хэний цус байгааг тогтоохын тулд бид ДНХ-ийн харьцуулалт хийх хэрэгтэй.
Дэ: Надад эх газар руу дээж илгээж байх цаг алга.
Пэ: Надад тоног төхөөрөмж, шаардлагатай ур чадвар нь байхгүй.
Дэ: Судалгааны хүрээлэнгийн биологийн тэнхим яах вэ? Стоддартын хэлтэс.
Пэ: Тэдэнд ч бас профессор Стоддартын эд хэрэгтэй. Бид эх газар луу шүүхийн шинжилгээнд ихэвчлэн хөмсөгний уутанцраас явуулдаг л даа. Толгойноос нь үс зулгаахад нэг их өвдөхгүй шүү дээ. Гэхдээ энэ тохиолдолд мэдээж…
______________________
Тр: Би бүгдэд нь сэндвич хийгээд ирлээ. Нэг юм хийх ёстой байсан юм аа.
Эри: Мэднэ ээ.
Тр: Чи мэдэхгүй. Та нар хэнийг баривчилсан бэ? Зочид буудалд?
Эри: Фрэнк Саттер. Эрэн хайх, аврах ажиллагааны аврагч.
Тр: Тэр яагаад сэжигтэн болсон юм? Эрик. . .Надад хэлээч.
Эри: Би хувцас олсон. Тэрнийх, цусандаа хутгалдчихсан. Сонсооч… Энэ чиний хувьд бараг боломжгүй байх л даа.
______________________
Од: Чи юу хийгээд байна?
Дэ: Бидэнд Стоддартын ДНХ-ийн дээж хэрэгтэй. Подволк дээрх цус Стоддартынхтай таарвал, бид хэрэгтнээ олно.
Од: Сайн байна, энийг би Петрад өгчихье.
Дэ: Үгүй ээ. Энэ бол Нотлох баримт, Хильдур. Дээжийг би авснаараа би л өгнө.
Од: Дэн чи хол байх ёстой.
Дэ: Үгүй ээ, би хол байхгүй.
Од: Байцаалтыг Мортон авна. Чи тэнд байж болохгүй. Чи Фрэнк Саттерт халдсан.
Дэ: Тэр Чарлиг алсан.
Од: Хэрэв тэр алуурчин бол чамаас болж суллагдаж ч болно. Чи энийг ойлгож байна уу?
_______________________
Ви: Баярлалаа. За ирлээ дээ. Бүр өлсчихлөө. Идээрэй. Чи өлсөхгүй байна уу?
На: Би зүгээр ээ.
Ви: Чи хавирганд дургүй юм уу?
На: Үгүй ээ, дуртай нээрээ шүү. Зүгээр л, өнөөдөр, энэ жаахан… цээжний хөндийг санагдуулаад…
Ви: Намайг уучлаарай.
Пэ: Натали. Чи шингэний толбон дээр тоон PCR хийх шаардлагатай байна. Дараа нь капилляр электрофорез. Тэгээд тэрийгээ хөмсөгний уутанцраас авсан ДНХ-тэй харьцуулах хэрэгтэй.
На: Энэ цусны арчдас уу?
Пэ: Тийм ээ.
На: Хэний цус юм?
Пэ: Энийг л бид аль болох хурдан тогтоох хэрэгтэй байна.
Ви: Профессорынх уу?
Пэ: Би хэлж болохгүй ээ.
Ви: Лаборатори шүүх эмнэлгийн магадлан итгэмжлэлгүй, тийм үү?
На: Бидний өгсөн шинжилгээний хариуг нотлох баримт гэж хүлээн зөвшөөрөхгүй.
Пэ: Ойлгож байна аа. Гэхдээ цустай таарч байгаа эсэхийг л мэдэх хэрэгтэй байна.
Ви: 5 ихдээ 6 цаг.
На: Бид 5 цагийн дараа хариу гаргаж өгье.
Пэ: За.
_______________
Ши: Улаан дарс уу, цагаан дарс уу?
Ма: Энэ ч оньсого шүү.
Ши: Яг тийм. Мах уу эсвэл загас уу?
Ма: Би Рөүсэ-г хамгийн тохиромжтой байх болно гэж шийдлээ.
Ши: Ээж ч уурлах байх даа. Ээж англи хоол л биш бол бусдад нь бүгдэд нь дургүй. Бүр Мармайтан дээр л шош нэмээд хуурчихдаг гээд бод доо.
Ма: За за, Мармайт залгичхаж чаддаг юм чинь, халимны махыг бол аргалчих байх аа.
Ши: За за, ээжид халим гэж битгий хэлээрэй, Маркус. Эхлээд байдлыг нь харчхаад тэгээд хэлье.
Ма: За.
Ши: Шөл идмээр байна уу, ээж ээ?
Эмч: Баярлалаа. Өө, сайн уу, Маркус.
Ма: Доктор оо.
Ши: Маркус гоё юм авчирсан шүү.
Ма: Тэгэхээр Маргарет. Би таныг Фрэнк Саттерт үзлэг хийсэн гэж сонссон. Тэрнийг баривчилсанд нь гайхахгүй байна аа. Тэр түрэмгий хүн.
Эмч: Би өвчтөнүүдийнхээ талаар ярьдаггүй. Ширли л хов жив ярьж явдаг хүн.
Ма: Үгүй ээ, тийм биш шүү. Ширли хов ярьдаггүй. Тэр хотод юу болж байгааг л бүгдэд нь хэлдэг. Тэр хэтрүүлж, давсалдаггүй. Бас бүгд тэрэнд итгэдэг. Би энийг анзаарч, маш чухал нэг юмыг ойлгосон юм л даа. Энэ хотод таны охин хүн бүрийн хайрладаг цорын ганц хүн.
Ши: Халим ямар байна, ээж ээ?
__________________
Ви: Taq полимераз.
На: Энэ дөрвөн цагийн турш PCR-т орно. Чи хөмсөгний уутанцар бэлдэж чадах уу? Хажууд нь зэрэг хийе.
Ви: Тийм ээ.
Пэ: Энэ цаа бугын ургууд нэг л зөв харагдахгүй байна. Эд нар яачихсан юм?
На: гермафродитизм. Эр, эм бэлэг эрхтнүүд нэгэн зэрэг хөгждөг юм. Тэгээд бүгд аяндаа зулбадаг юм.
Пэ: Шалтгаан нь юу юм бол оо?
На: Бид тэрийг чинь мэдэх гээд л ажиллаж байна.
__________________
Мо: Чамд ямар нэг зовуурь байна уу, Фрэнк? Чи профессор Чарльз Стоддартыг таньдаг байсан уу?
Фр: Үгүй.
Мо: Огт уулзаж байгаагүй юу?
Фр: Үгүй ээ.
Мо: За за. Тэрнийг танихгүй, огт уулзаж байгаагүй, бас тэрнийг алаагүй. Цамц чинь яаж цусанд будагдсаныг надад хэлж чадах уу?
Фр: Хүү маань өвчтэй байсан. Доктор Аллердайс гахайн хавдар гэж оношилсон. Лиам хоёр өдрийн турш орондоо хэвтсэн. Баасан гарагийн орой би хүүтэйгээ хамт гэртээ байсан. Би хүүгээ шалгахаар унтлагын өрөөнд нь орсон. Гэтэл тэр орноосоо унаад шалан дээр хэвтэж байсан. Би хүүгээ авсан. Тэгэхэд хоолойных нь хаван бууж, цусанд будагдсан байхыг нь анзаарсан юм. Хаван нь хагарсан байсан. Би тэрнийг угаалгын өрөө рүү авч явсан. Хүү манарсан хагас унтаа байдалтай байсан. Би тэрнийг шүршүүрт оруулаад бүх биеийг нь шалгасан. Тэгэхэд тэр өвдсөнөөсөө хойш анх удаа л ярьсан. Би хүүгээ угааж өгөөд буцаагаад оронд нь оруулсан. Миний өмссөн подволк цусанд будагдсан байсан. Бохирдчихсон болохоор нь хогийн саванд хийсэн. Энэ тухай бодоо ч үгүй, зүгээр л подволк байсан. Жюлс гэртээ ирлээ. Лиам хамаагүй дээрдсэн юм шиг санагдсан. Тэр гурвууландаа бяслагтай макарони хийж өгсөн.
Мо: Тэгэхээр подволкон дээр байсан цус бүгд хүүгийнх чинь байсан хэрэг үү?
Фр: Тиймээ.
Мо: За за, тэгээд тэр цус яг хаанаас гарсан юм? Хагарсан, зүсэгдсэнээс, . . . юм уу эсвэл…
Фр: Би хэлсэн шүү дээ, хаван нь хагарчихсан.
Мо: Хоолойн дээрх хаван нь хагарсан юм байна.
Фр: Тийм ээ, тийм.
Мо: Тэр маш их цус байсан.
Фр: Та юу гэх гээд байна?
Мо: Хамгийн гол нь тэр чинь маш их цус шүү дээ. Гэтэл цус алдалт нь гэнэт л зогсчихсон нь үнэхээр ер бусын байна. Хүү цус алдаж байсан, дараа нь зүгээр л зогсчихсон. Тэгээд дараа нь тэр зүв зүгээр бяслагтай макаронигоо идсэн. Энэ үнэхээр хачин байна. Та яагаад армийг орхисон бэ?
Фр: Би Афганистанд таван жил алба хаасан. Би эхнэрээ санасан. Би хүүгээ санасан.
Мо: Тиймээс чи тэднийг энд авчирсан.
Фр: Тийм ээ.
Мо: Гэхдээ чи одоо эхнэрээсээ тусдаа байгаа.
Фр: Бас энэ чиний асуудал биш.
Мо: Шударга байна аа. Юу гээч, би Британы армийн нисдэг тэрэгний дивизийн зургийг харлаа л даа. Тэгтэл энд цагаан, сэвхтэй, Харри, Хэнри тиймэрхүү нөхдүүд байна л даа. Британийн армийн офицерууд. Гэхдээ би…би юу олж хараагүйг мэдэх үү? Би хар царай олж хараагүй. Би чамайг хараагүй. Гэхдээ чи армид тийм хэмжээнд хүрсэн чинь үнэхээр гайхалтай. Энд ахлах офицер чинь хүртэл их өндрөөр үнэлсэн байна. Гэтэл гэнэтхэн л… чи нүдний торлог бүрхэвчниндээ бөглөрөлтэй болсон. Тэгээд нисэх үедээ чи сохордог. Чи армийг хүссэндээ орхиогүй. Чамайг чөлөөлсөн.
Фр: Тиймээ.
Мо: Үнэхээр хүнд байсан байх. Тэр бүх амжилт, тэр их хөдөлмөр, тэр олон жил нүд ирмэхийн зуур л алга болсон гэсэн үг шүү дээ. Уурлуулах гээгүй юм шүү.
Фр: Дахиж тийм юм болоогүй ээ. Эмч нар ч эмээ ууж байгаа тохиолдолд тийм юм болохгүй гэсэн.
Мо: Гэхдээ энд аврагч болохоор өргөдөл гаргахдаа эрүүл мэндийн дэвтэр дээр чинь тийм юм байгаагүй биз дээ?
Фр: Сонс, миний армиас халагдах Стоддарт алагдах 2-ын хооронд ямар ч холбоо байхгүй. Байхгүй.
Мо: Тэгэхээр ДНХ-гийн тест бидэнд хариултыг нь өгнө. Хүүгийн чинь цус байвал чи суллагдаж Андерсен ахлахыг хууль бусаар баривчилсан хэргээр гомдол гаргаж болно. Эсвэл Стоддартын цус байгаад, чи тэрнийг хөнөөсөн хэргээр яллагдана.
Фр: ДНХ худлаа ярьдаггүй биз дээ?
Мо: Чиний зөв өө.
Фр: Хэзээ ч худлаа байдаггүй.
______________
Од: Хөөе.
Эри: Хөөе.
Од: Байшинд нэгжлэг хийгээд ямар нэг юм олсон уу?
Эри: Үгүй ээ, юу ч олоогүй.
Од: За за, бид эхнэрийг нь авчрах хэрэгтэй.
Эри: Тэр хүүгийнхээ дэргэд байгаа шүү дээ, хүүгийн бие муу байгаа. Би тэрэнд ямар чөтгөрөө хэлэх юм бэ?
Од: Триш зүгээр үү?
Эри: Үгүй ээ, Хилди, Триш зүгээр биш. Үнэхээр хэцүү байгаа.
______________
Мо: Фрэнк Лиамыг унтлагын өрөөнийхөө шалан дээр цусанд будагдсан байхыг олсон гэж хэлсэн. Тийм болохоор Фрэнкийн подволк цус болсон гэсэн. Чи энийг мэдээгүй гэж үү?
Жу: Үгүй ээ.
Мо: Хүү чинь бүхэлдээ цус болчихсон байсан гэж Фрэнж чамд хэлээгүй байх нь ээ?
Жу: Үгүй.
Мо: Тэр яагаад чамд хэлээгүй гэж бодож байна?
Жу: Фрэнк цусны талаар надад юу ч хэлээгүй. Бид тэрнийг… Лиам хашгирч эхлэхэд бид тэрнийг эмнэлэгт хүргэсэн.
Мо: Тэр яагаад хашгирсан юм?
Жу: Учир нь тэр. . . Учир нь тэр хөлдсөн байсан.
Мо: Хөлдсөн гэнэ ээ?
Од: Тэрний юу нь хөлдсөн юм?
Мо: Хөл нь.
Од: Хөл нь үү? Тэр яаж хөлөө хөлдөөсөн юм бэ?
Жу: Тэр гадаа гарсан байх.
Од: Гэхдээ яаж? Түүнийг гадаа гарахад чи хаана байсан юм? Би гэрээс гарсан. Би тэрнийг Фрэнктэй үлдээсэн.
Мо: Тэгэхэд хэдэн цаг болж байсан?
Жу: 7, 7 цаг орчим.
Од: Гэхдээ Фрэнк Лиамтай гэртээ үлдсэн биз дээ?
Жу: Аа…Тиймээ. . .
Мо: Тийм эсвэл үгүй?
Жу: Фрэнк гадагшаа гарсан.
_____________
Мо: Чи тэр оройн талаар худлаа хэлсэн. Баасан гаргийн орой. 7 цагаас 7 цаг хагасын хооронд чи гадагшаа гарсан. Чи гэрээсээ гарч…нэг эмэгтэйтэй уулзсан. Чи ямар эмэгтэйтэй уулзсан бэ? Фрэнк,чиний уулзсан эмэгтэй. . Тэр хэн байсан бэ?
Фр: Елена Ледесма. Миний уулзсан эмэгтэй бол Елена Ледесма.
Мо: Чи хаашаа явж юу хийсэн бэ?
Жу: Уучлаарай.
Фр: Бид хоосон барилга руу орж, унтсан.
______________
Кэ: Аав аа? Аав аа? Аав аа?
Ро: Яасан бэ?
Кэ: Гадаа нэг юм байна.
Ро: Юу? Хүлээ хүлээ чшш.
Кэ: Аав аа! Аав аа!
Ро: Хөөе зүгээр дээ. Цаа буга л байна. Майхны уяа зажлаад байж. Тэр надаас бүр илүү айсан шүү. Кэрри, хэрвээ энд цаа буга байгаа бол энэ хавьд цагаан баавгай байхгүй гэсэн үг. Ойрын нэлээн хэдэн мильд гэсэн үг. Одоо бид аюулгүй байна гэсэн үг. Аюулгүй, тохь тухтай, цаа буганы хамгаалалтанд. Аливээ. Ирээд хар л даа . Алив. Алив, ирээд хар даа. Тэр харж байна уу? Тэнд юу ч байхгүй. Алив алив, дотогшоо ор.
_________________
Дэ: Чи Лиамыг тээхдээ залуухан байсан байх.
Жу: Би 17-той байсан, бас тэр надад үнэхээр сайн ханддаг байсан. Тэр намайг өөртэйгөө гэрлэж, хүүхэдтэй больё гэж бүрэн ятгасан. Ээж маань зөвшөөрөөгүй ээ. Тэгсэн ч би…. Хэрвээ Лиамын бие дээрдэхгүй бол та тэрнийг онгоцоор шилжүүлнэ гэсэн.
Дэ: Тийм ээ, би тэгсэн.
Жу: Тэр чинь биднийг онгоцноос бууснаас хойш хамгийн дулаан халамжтай үг байсан шүү. Та сайн хүн, Дэн.
Дэ: Уучлаарай, Жюлс. Ирсэнд баярлалаа, Елена. Хотын дарга Одегард, мөрдөгч Мортон 2-т чамаас асуух хэдэн асуулт байна. Ингрид чамд ярилцлагын өрөөг үзүүлнэ. Ярилцлагын өрөө хаана байдгийг би мэднэ.
Жу: Тэр үнэхээр үзэсгэлэнтэй юм.
__________________
Мо: Чи тэр шөнө Фрэнкийн гэрт очихдоо юу хийсэн бэ?
Эл: Би тэрний цонх луу нь цасан бөмбөг шидсэн.
Мо: Яагаад?
Эл: Цонхон дээр ирүүлэхийн тулд, тэгвэл тэр намайг харна. Намайг дагана.
Мо: Чи тэрнийг хааш нь дагуулахыг хүссэн юм?
Эл: Машин засдаг гараж луу.
Мо: Яагаад тэрнийг тэнд аваачихыг хүссэн юм?
Эл: Тэр өглөө би ажил дээрээ эхнэртэй нь уулзсан юм. Бас хүү нь өвчтэй байсан. Тэгээд…тэгээд би ахиж Фрэнктэй хамт байхгүй гэж шийдсэн. Тэгээд би зүгээр л тэрэнтэй ярилцаж дахиж хамт байхгүй гэдгээ хэлмээр санагдсан.
Од: Тэгээд чи тэгж хэлсэн юм байна.
Эл: Нөгөө би тэгж хэлэхийг хүссэн л дээ. Гэхдээ нэг л болж өгөөгүй.
Од: Ямар талаараа?
Мо: Тэр та 2 секс хийсэн гэж хэлсэн.
Эл: Тэр худлаа яриагүй ээ.
Мо: За за, гэхдээ чи тэрнээс салах гэж тэнд очсон гэсэн.
Эл: Гэхдээ оронд нь бид секс хийсэн.
Мо: Бодлоо өөрчлөө юу? За за. Чи Дэн Андерсентэй ч гэсэн бэлгийн харилцаатай юу?
Эл: Үгүй ээ, үгүй. Би тэрэнтэй ямар ч харилцаагүй. Үгүй.
Мо: Сайн байна. Шериф Андерссен Фрэнк Саттерыг баривчлахдаа тэрнийг буудалд танай өрөөнөөс баривчилсан. Тэр шүршүүрт орж байсан. Харин чи тэдний дундуур орсон уу?
Эл: Тиймээ.
Мо: Тэнд яагаад ийм ширүүн сөргөлдөөн болсон гэж бодож байна? Чи яагаад шериффыг тийм их уурласан гэж бодож байна?
Эл: Мэдэхгүй ээ. Шерифф юу бодсоныг мэдэхгүй байна.
Мо: Чи энэ талаар ярихаас айж байна уу?
Эл: Үгүй ээ.
Мо: Чи надтай ярихаас айж байна уу?
Эл: Үгүй ээ.
Мо: Сайн байна, сайн хэрэг. Уучлаарай.
________________
Мо: Тэр Шериф Андерссентэй ямар ч холбоогүй гэж хэлсэн. Гэхдээ тийм биш. Өөр ямар нэг холбоо байсан уу? Надад тэрний файлыг олоод өгч болох уу?
Эри: Ямар файл?
Мо: Тэрний талаар байгаа бүх файл.
Эри: Дэний ширээн дээр байгаа.
Мо: Надад аваад өгч болох уу?
Эри: Тонил цаашаа.
_________________
Мо: Найман жилийн өмнө Рикардо Шелси баруун нүдэндээ хутгалуулсан. Үхлийн шалтгаан нь хайч тархинд нь зоогдсон. Баруун нүд луу нь шууд хэвт хатгасан.
Эл: Тийм ээ.
Мо: Хайчин дээр хайртын чинь хурууны хээ бас таны хурууны хээ байсан.
Эл: Тийм ээ.
Мо: Гэхдээ та 2-ын хэн нь Рикардо Шелсиг алсныг хэн ч мэдэхгүй.
Эл: Хэн ч.
Мо: Чи мэднэ.
Эл: Хэн ч мэдэхгүй.
Мо: Эсмерелда үнэхээр сайхан нэр байна.
Эл: одоо Елена болсон.
Мо: Нэрээ өөрчилж болно оо, амьдрах газраа ч сольж болно. Хэн ч чамайг мэдэхгүй, хэн ч чамайг танихгүй тийм газар ч очиж болно. Гэхдээ чи хийсэн зүйлээ өөрчилж чадахгүй.
Эл: Чадах байсан ч би өөрчлөхгүй ээ.
_________________
Ма: Ширли 2 хүн хоорондоо үүнээс ойрхон байх боломжгүй. Чи үнэхээр үзэсгэлэнтэй юм. Үнэхээр шүү. Би хэзээ ч ийм зсилийг амархан хэлэхгүй. Чи үзэсгэлэнтэй. Бас энэ бүгдийг бид хамтдаа туулаасай гэж хүсч байна. Энэ адал явдлыг. Чи өөрчлөгдөж байна. Илүү үзэсгэлэнтэй болж байна. Энэ зүгээр нэг хий хоосон үг биш юм шүү, энэ бол маш хүчтэй хүсэл. Энэ биднийг бүрэн нэг болгоно. Чи бусад эмэгтэйчүүдийн л адил эхэлж болно. Зүрхэндээ би чамайг онцгой гоо үзэсгэлэн гэж хардаг. Нээрээ шүү.
Ши: За.
Ма: Тийм ээ.
_________________
Ма: Сайн охин. Сайн байна. Би халбагадаад өгье. Маш сайн, за май. Чи үзэсгэлэнтэй байна.
Ши: Одоо болсоон.
Ма: Үгүй ээ, дахиад ганцхан.
Ши: Миний нойр хүрээд байна.
Ма: Дахиад ганцхан.
Ши: Маркус, гуйя, одоо болсоон.
Ма: За, дахиад нэг.
__________________
Од: Тэр хүний амь хөнөөсөн. Хүн хөнөөсөн хэргээр долоон жил шоронд суусан.
Дэ: Зүйлийг нь унш. Хам хэрэг.
Од: Тэр хайрттайгаа хамт хүний аминд хүрсэн.
Дэ: Тэр түүнийг алахыг завдсан. Тэр хүн тэрнийг дарамталж, хүчирхийлж, заналхийлсэн.
Од: Бас чи үүнийг надаас нуусан.
Дэ: Тэр одоо өөр хүн болсон. Тэр энд шинэ амьдралтай болсон. Тэр энд ямар ч асуудалгүй, шинэ амьдралаар…
Од: Дан, гуйя. Гуйя. Чи энэ эмэгтэйн түүхийг хувийн нууц шигээ л үзсэн.
Дэ: Тэрнийг хамгаалахын тулд.
Од: Тэрнийг хамгаалах аа? Тэр бол алуурчин. Бас чи энэ баримтыг надаас нууцалсан. Надаас шүү. Тэрнийг хамгаалахын тулд. Чи тэрэнтэй харилцаатай байгаа юу?
Дэ: Үгүй ээ.
Од: Надад битгий худлаа ярь, Дэн.
Дэ: Би чамд худлаа яриагүй ээ, Хильдур. Би Еленатай ямар ч харилцаагүй. Огт үгүй.
_______________
Эл: Тэгэхээр би шоронд байхдаа энэ хүнтэй танилцсан. Надад туслахыг оролдсон хүн. Сэтгэцийн эмч. Тэр надад хүн бүр маш олон… Атом…атомоос бүрддэг гэсэн. Ойлгож байна уу? Атомууд. Атом, тийм ээ.
Мо: Атом, атомууд. Атом, тийм ээ.
Эл: Тэгэхээр хүний хувьд атом бүрийг нэг нэгээр нь шинээр солиход, долоон жил шаардагдана. Тэгээд 7 жилийн дараа, энэ хүн… байхаа больно гэсэн үг.
Мо: Тэгэхээр чи Еленаг Эсмерелдагаас тэс өөр хүн гэж хэлж байна. Санаа нь зөв үү.
Эл: Бүх зүйл өөрчлөгдсөн.
Мо: Чи ингэж өөрийгөө хянадаг. Чи өөрчлөгдсөн, чи өөр болсон. Чи тэр хүн байхаа больсон, өөр хэн нэгэн энийг хийсэн. Чи энийг хийгээгүй.
Эл: Би тэр биш. Тийм байхаа больсон.
Мо: Гэхдээ чи дахиад л хийчихлээ. Өөр хамтрагч олчихсон байна. Фрэнк Саттер. . .Бас Фрэнк Саттер та хоёр профессор Стоддартыг алсан.
Эл: Үгүй ээ, үгүй. Би огт тийм юм хийгээгүй.
Мо: Билли Петтигрю. Өмнө нь би чамаас тэрнийг зочид буудалд буусан эсэхийг асуухад, чамтай анх уулзсан тэр өдөр… чи яг одоо байгаа шигээ сандарч байсан. Билли Петтигрю.
Эл: Тэр цагаан баавгайнд бариулсан.
Мо: Гэхдээ чи тэрнийг мэддэг байсан.
______________
Эри: Тэр яагаад ингэж асууж байгаа юм бол?
Эл: Би танд кофегоор үйлчилсэн шигээ тэрэнд ч бас үйлчилсэн.
Мо: Юүжин Мортон. Харж байна уу? Би нэрээ хэлэхэд чи сандрахгүй байна.
Эри: Тэр яах гэж одоо тэрнээс Билли Петтигрюгийн талаар асуугаад байгаа юм бэ?
Дэ: Яагаад гэвэл… Тэрний энд байгаа шалтгаан нь Петтигрю.
_______________
Пэ: таарч байна уу?
Од: Подволк дээрх цус Чарли Стоддартын цус.
На: Тэр ямар ч эргэлзээгүй.
Од: Эргэлзээгүй гэнэ ээ?
На: ДНХ нь адилхан Учраас Чарлигийн цус мөн.
Од: Зөв өө.
На: Гэхдээ яаж тэнд очсон, хэн тэрнийг хөнөөсөн нь огт тусдаа асуудал.
Ви: Бид энгийн баримтыг нь л хэлж чадна. Бидний олж мэдсэн зүйл ямар ч тайлбар өгч чадахгүй.
Од: За за, баярлалаа. Тэр мөн байна.
Мо: Фрэнк тэрнийг алсан.
Ин: Тэр яагаад тэгнэ гэж?
Од: Энэ нь Еленатай л холбоотой байх.
Дэ: Үгүй ээ.
Од: Элена тэрнийг хамгаалах гэж худлаа ярьж байна. Тэд нэг нэгнийхээ алиби.
Дэ: Ингэх ямар ч сэдэл шалтгаан байхгүй шүү дээ.
Мо: Бид сэдэл олохыг хичээсээр л байна.
Од: Тэр аллага гарах үеэр Фрэнктэй хамт байсан гэсэн. Одоо бид тэр Чарли Стоддартын цус гэдгийг мэдэж байна, тийм үү? Энэ нь тэрнийг Чарлиг алсан болохыг нотолж байна…
Дэ: Үгүй ээ, үгүй…
Од: тиймээс тэр худлаа ярьж байгаа.
Дэ: Үгүй ээ, тэр худлаа яриагүй.
Мо: Үгүй ээ? Хэрвээ тийм биш бол юу гэж Шерифф ээ? Чи бидний мэдэхгүй зүйлийг мэдэж байгаа юм уу? Энд зөвхөн чи л ойлгох ямар нэгэн тайлбар байгаад байна уу? Чи түүний гэмт хэргийн бүртгэлийг мэднэ.
Дэ: Үгүй ээ, тэр энийг хийгээгүй!
Мо: Чи бүр улайрчхаж!
________________
(Үг нь давхардаад хэрэлдэнэ.)
Дэ: Тэд Елена та хоёрыг Стоддартыг хөнөөсөн гэж бодож байна. Тэнд байсан цус Стоддартын цус байсан гэнэ.Тэд чамайг Еленад дурласан гэж бодож байна. Тэрний төлөө хүн алж чадна гэж, тийм үү, Фрэнк?
Фр: Тэдний Стоддартынх гэсэн цус миний хүүгээсээ угаасан цус. Лиам, миний хүү цусандаа хутгалдчихсан байсан. Би тэрнийг үхэх нь л гэж бодсон. Тэгээд л би үхтлээ айсан юм. Би тэгээгүй. Би Стоддартыг алаагүй.
Дэ: Тэгээгүйг чинь би мэднэ ээ.
________________
Ви: Энэ үгийг профессор надад хэлсэн юм. Исланд хэлний баяр хөөр гэсэн үг.
На: Юу, Глети юу?
Ви: Глети тийм ээ. Одоо л тэрийг мэдэрч байна. Чи бид хоёр энийг хийсэн хүнийг барихад тусалж чадлаа шдээ.
На: Тиймээ.
Ви: Би уух юм уумаар байна.
На: Тийм ээ, чи уух хэрэгтэй.
Ви: Манайд уух юм байхгүй ээ.
На: Тэгвэл надад байгаа. Манайх руу явья.
Ви: За за.
_______________
Жу: Та юу хайгаад байгаа юм бэ?
Дэ: Би Фрэнкд итгэж байна. Би Фрэнк, Елена хоёрт итгэж байна. Тэд энэ аймшигтай зүйл хийгээгүйг би нотлох хэрэгтэй. Чамайг орхиж явахад Лиам юу өмсөж байсан бэ?
Жу: Аа…дан унтлаганы хувцас.
Дэ: Тэр нь хаана байгааг мэдэх үү?
Жу: Үгүй ээ, би олохгүй байгаа.
Дэ: Бод, Жюлс.
Жу: Би мэдэхгүй байна.
Дэ: Орон дор уу?
Жу: Үгүй ээ, би тэндээс бол олчих байсан. Дэн надад хэл л дээ, юу болоод байгаа юм бэ?
__________________
Дэ: Бяцхан хүүгийн унтлагын өрөөнөөс олсон. Цусанд хутгалдчихсан. Цус болоод хатчихсан. Фрэнк үнэнийг хэлсэн.
Од: Хөлдөлт.
Дэ: Хүүд ямар нэг аймшигтай зүйл тохиолдсон. Чарли Стоддарт алагдах үед бяцхан хүү тэнд байсан.
Од: Хүү тэнд байж.
Фр: Дэн, цонх онгорхой байсан. Лиамын унтлагын өрөөний цонх.
Дэ: Хэн нэгэн тэрнийг авч.
Дараагийн ангид
Пэ: Би эхлээд ясны хэлтэрхий гэж бодсон.
Мо: Хумс байна.
Жу: Хэн нэгэн хийсэн л байж таарна, миний хүү тэгээгүй. Надад битгий хүр!
Хүү: Миний хөл шатаж байна.
Мо: Петтигрю энэ хавтсанд тайлангаа бичээд хийсэн. Одоо тайлан алга болч, Петтигрю үхчхээд байна.
Та: Бөө хаана алуурчны цусанд гараа дүрэх вэ?
Ма: Хүний ойлголтоос давсан зүйл, тийм л юм болоод байна.
Мо: Гэрч сэдэлгүй бол гэмт хэрэг байхгүй.
Дэ: Бид алуурчныг олсон нь гарцаагүй.
Кэ: Би гэртээ харимаар байна.
Эл: Би чамд нэг л юм хэлэх гэж ирсэн. Надаас холхон бай.
Back to episodes Go home