“Fortitude S1 Ep4”
Өмнөх ангид.
Дэ: Баасан гарагаас баасан гарагийн орой хүртэл хаана байснаа бидэнд хэлж чадах уу?
Жэ: Би ах Киарантайгаа хамт дэлгүүрт нь байсан,
Ро: Яваарай, яв! Алив Явцгаая!
Тр: Хилдурын мөсөн гол дээрх зочид буудал. Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр тэр юу ч хийж чадахгүй. Чарли зурвасандаа бүх зүйлийг өөрчлөхөөр тийм чухал зүйл олсон гэж хэлсэн.
Эм: Устгагдлаа.
Мо: Чи энийг арслан зааны шүд гэж бодож байна уу?
На: Хэрвээ энэ үнэхээр мөн байж таараад, тэгвэл…
Мо: Над руу яриарай. Ганцхан над руу шүү.
Од: Тэр энэнээс болоод алуулсан гэж үү?
Жу: Чи юу хийчхэв ээ? Чи хаачсан юм бэ?
Дэ: Чи хүнтэй уулзаж байгаа юу?
Эл: Энэ чинь мэдүүлгийн нэг хэсэг үү?
____________________
Ин: Би нүдээ аньсан ч зүгээр тэрний цогцсыг олж харсан. Профессор Стоддартыг. Ихэнхдээ би 7 цаг амраад л эргээд ажилдаа ороход зүгээр байдаг. Гэтэл одоо би ядраад, анхаарал амархан сарнидаг боллоо.
Дэ: Өнгөрсөн шөнө чи хэдэн цаг унтсан?
Ин: Унтаагүй ээ.
Дэ: Би бүр орондоо ч ороогүй.
Пэ: Ингрид Пэтра байна аа, чи хаана байна?
Ин: За Пэтра би одоо очлоо.
____________________
Эл: Чи наад түлхүүрээ аваад үлдэж болно оо. Би өөрийг авчихна. Мхмм сайн байна.
Фр: Баяртай.
Эл: Баяртай….Өглөөний мэнд, шинэ кофе уух уу?
Дэ: Баярлалаа…Дэн байна.
Пэ: Тавранигийн байшинд үл таних хүн гал нээсэн. Дотроос орилж хашхирах чимээ гарсан байна. Одоохондоо цагдаа очоогүй байгаа. Хохирогч байгаа талаар мэдээ алга, та хамгийн ойрхон байна Дэн.
Дэ: Хэнри! Та чинь юугаа хийж байна аа?
Хэ: Яасан бэ, Шерифф ээ? Одоо бид аюулгүй боллоо.
Дэ: Одоо буугаа буулга аа, Хэнри. За за, Хэнри.
Ta: Тэр миний чихмэлүүдийг яасныг хар л даа.
Хэ: Тэр новшийг би буудсан юм. Би тэр хараал идсэн чихмэлийг нь буудсан. Эндээс хөөгдөх асуудлаа шийдсээн, Дэн. Зүгээр л өөрийгөө буудчихья. Тайвани надаар чихмэл хийгээд угтах хаалганы дэргэд тавьчихна биз. Анхааруулга, итгэл найдвараа алдсан хүн бүр энүүгээр орж болно. Итгэл найдвараа орхи.
Дэ: Буугаа тавьчих.
Хэ: Хийгээч! Намайг энэ хөөрхийлөлтэй байдлаас минь гарга.
Дэ: Битгий надаар тогло оо. Алив. Зүгээр дээ.
______________
Хэ: Би зүгээр л энэ бүх новшыг цуглуулаад нэг дор нь шатаачихья гэж бодсон юм. Тийм ээ. Бүх нотлох баримтаа үгүй хийнэ. Амьдралаа. Бүгдийг нь шатаана. Чи хотын даргын оронд шүдэнз зурж болно оо, Дэн. Бохир ажлыг нь нугална. Энэ л чиний хийдэг зүйл биз дээ? Тэр өлөгчингийн бохир ажлыг хийгээд л. Наадах чинь юу юм? Одоо эндээс гарч үз ээ. Чамд барих алуурчин байгаа. Битгий энд цагаа үр шерифф ээ. Чи гарах уу, үгүй юу?
Дэ: Суу Хэнри.
Хэ: Гар аа!
Дэ: Суу. Намайг сонс Хэнри. Дахиад буу ашиглахгүй. Солиотой хөгшин новш шиг аашлахаа боль. Би Чарлиг алсан хүнийг олно гэдгээ амлаж байна. Жаахан даруулгатай бай. Олны дунд дахиж тийм үйлдэл гаргаж болохгүй.
Хэ: Намайг архичин болохоор чи надад итгэхгүй гэсэн.
Дэ: Тэгсээн. Бас магадгүй энэ бүхэн… Энэ миний буруу, таны ууж байгаа ч гэсэн.
Хэ: Үгүй ээ. Би өөрийнхөө шалтгаанаас болоод л ууж байгаа. Би хүний толгой руу буудсан. Би хүн алсан.
Дэ: Үгүй ээ, Хэнри. Тэрийг би хийсэн. Миний алдаа, миний хариуцлага.
Хэ: Тэгвэл яаж гэдгийг нь хэлээч.
Дэ: Чадахгүй ээ.
_______________
Эр: GPR гэдэг нь…
Мо: Газарт нэвчилтийн хэмжээ.
Эр: За за, энэ бол ахиц шүү, тийм үү?
Мо: Тийм ээ, тийм л байх. Би энийг Стоддартын судалгаанаас олсон. Тэр өөрөө зургуудыг харж байсан ч, тайлан дээр Петтигрюгийн нэр бичигдсэн байна. Бас үрчийж нугаларснаас нь харахад, энийг хоорондоо нэлээн дамжуулсан бололтой.
Эр: Тэгээд газрын зураг биднийг хааш нь хөтөлж байна? Петтигрю юу олсон юм?
Мо: Би мэдэхгүй байна, Бернард. Макс 2.5. Хэн нэгэн энийг энд бичсэн, харж байна уу? Бид Бельгийн хэмжээтэй газрын тосны ордыг харж байж мэднэ эсвэл тэр орны хэмжээтэй ч юм уу мэдэхгүй.
Эр: За за, Жин би мэдэх хүнээр нь шалгуулья.
Мо: За
______________
Пэ: Жэйсон өчигдөр орой ахтайгаа байсан гэж хэлсэн. Гэхдээ бид энийг шалгах гэтэл ахыг нь олохгүй байна.
Дэ: Эрик эндхийг өчигдөр шалгасан уу?
Пэ: Тийм ээ, юу ч олоогүй. Бид Киэрэныг байцаахгүй л бол Жэйсонд хэрэгт холбогдолгүйн нотолгоо байхгүй. Гэхдээ Киаран хаана ч алга.
Дэ: Тэрний утас руу залга.
Пэ: Дуудаж байна.
Дэ: Үргэлжлүүлээд бай. Утас нь дотор дуугарч байна. Киэрэн! Киэрэн! Киэрэн! Гэрэл аваад ир! Түргэн тусламж дууд!
Ки: Өө, новш.
Пэ: Киаран Доннеллигийн аяллын дэлгүүр дээр яаралтай эмч түргэн тусламж хэрэгтэй байна.
Ки: Энэ Ронни байсан! Ронни Морган. Тэр өчигдөр шөнө энд ирсэн. Ронни завь авахыг хүссэн. Тэрэнд мөнгө байгаагүй, тэгээд би тэрэнд хаашаа явахыг нь зааж өгсөн. Үгүй гэсэн хариулт авахааргүй байсан тэгээд би…Тэгээд би тавиур дээр том Бови хутгаа шүүрч авсан. Тэр хутганаас бариад авсан Дэн. Тэр ирнээс нь бариад авсан. Хутгыг мушгиж гараас минь алдуулсан. Тэгээд л намайг дараад авсан.
Эри: Хэрвээ завь авсан бол тэр хаана ч байж болно.
Ки: Ронни хяналтаас гарсан. Яг л чөтгөрт эзэмдүүлчихсэн юм шиг байсан.
________________
Жи: Лиам? Лиам! Чи зүгээр ээ, хонгор минь, би энд байна. Лиам! Туслаарай! Туслаарай! Би юу болоод байгааг мэдэхгүй байна.
Эр: Эмч ирж яваа.
Жи: Лиам! Зүгээр дээ, хонгор минь, би энд байна, Лиам. Ямар нэг юм хийгээч дээ.
_________________
Ин: Байшингийн арыг шалгаатахья.
Пэ: Кэрригийн туулай алга болчхож. Тэр яагаад туулайгаа авсан юм бол?
Ин: Нөхөрлөл үү?
Пэ: Эсвэл кассерол хийх гэсэн байх л даа.
Ин: Профессорыг хэн ч хөнөөсөн бай маш хүчтэй байсан байх. Бас үнэхээр хэрцгий тийм хүн. Роннигийн нэр дээр бичсэн эм, задлаагүй.
Пэ: Наадах чинь юу юм?
Ин: 800 мл Танатолинон.
Пэ: Чи нэрийг нь мэддэг юм байна.
Ин: Энэ сэтгэцийн эм. Тэр гэрээсээ явахдаа эмээ аваагүй байна.
_________________
Дэ: Ронни энд ирснээсээ хойш ямар ч асуудал гаргаж байгаагүй.
Пэ: Үгүй ээ, огт тэгж байгаагүй. Гэхдээ тэр эмээ уухгүй байгаа бол…
Дэ: Тэгвэл бид тэрний биеийн байдал ямар байгааг мэдэх боломжгүй.
Ин: Эмч нар зайлшгүй шаардлагагүй л бол сэтгэцэд нөлөөт эм бичиж өгдөггүй.
Пэ: Киаран тэрнийг хутганы ирнээс бариад авсан гэсэн.
Дэ: Айл болгонд тараа. Тэрнийг сүүлийн 24 цагт хэн нэгэн харсан бол бид мэднэ.
Эри: Би хэрэгслээ аваад ирье. Фрэнк бид 2 эргийг шалгачхаад ирье. Хулгайлагдсан онгоцыг хайна аа.
Дэ: Үгүй ээ. Фрэнктэй би явна.
Эри: Дэн би өвчтэй хөлөө өдөржин хотоор чирч явснаас Фрэнкд алуурчныг барихад тусалж байсан нь дээр.
Дэ: Өөрийгөө завгүй байлга.
_________________
Фр: Би Роннигийн усан онгоцны координатыг GPS-ээс нь авсан. Тэр эргээс долоон милийн зайд байна. Тэр Фортитудын боомтоос гарсан болохоор би амархан дагаж чадна. Бас энэ. Энэ л хачин байна. Тэр баруун хойд зүгт гучин миль яваад дараа нь тэндээсээ буцсан байна.
Дэ: Кэрри гэртээ эсвэл сургууль дээрээ байхгүй байна уу? Ронни тэрнийг аваад явсан байх. Охин тэрэнтэй удаан хамт байх тусам илүү эрсдэлтэй байна гэсэн үг. Бид одоо л хөдлөх хэрэгтэй.
Жу: Лиам өнөө өглөө иммунобиохимийн шинжилгээ өгсөн. Амьсгалж чадахгүй байсан.
Фр: Шинжилгээ гэнэ ээ, яг ямар шинжилгээ? Тэр зүгээр үү?
Жу: Чи тэрэнтэй уулзах хэрэгтэй. Чи хүүтэйгээ уулзах хэрэгтэй.
Фр: Жюлс яг юуны шинжилгээ юм бэ?
Жу: Ийм юм болоод байгаа нь нэг л хачин байна, бас тэд намайг сонсохгүй байна. Хүү одоо унтаж байгаа. Зүгээр л очоод хүүтэйгээ уулз л даа, Фрэнк.
Дэ: Намайг уучлаарай,жюлс. Надад Фрэнк хэрэгтэй.
Жу: Тийм үү? Тэгвэл хүүд нь аав нь илүү хэрэгтэй байна. Хүүтэйгээ очиж уулз, Фрэнк.
_______________
Дэ: Та 2-ын дунд юу болоод байгаа юм?
Фр: Би гэрээсээ явсаан.
Дэ: Зочид буудал руу юу?
Фр: Би одоо энэ талаар ярьмааргүй байна.
Дэ: Хүүгээ өвчтэй байхад уу?
Фр: Одоо миний чадах зүйл байгаа гэж үү?
Дэ: Зүгээр л ажилдаа төвлөр Фрэнк. Тэр чинь надад хэрэгтэй байна.
________________
Ю: Чиний профессорт өгсөн GPR-ын скан.
Ма: За?
Ю: Мортон тэрийг авчхаж. Тэр профессорын байшингаас олоод, авчхаж.
Ma: Moртон гэж хэн юм?
Ю: Английн цагдаа. Тэр дүгнэлтийг авчхаж. Чи ойлгож байна уу?
Ма: Намайг уучлаарай.
Ю: Надад чиний уучлаарай чинь хэрэггүй, Макс. Би…
Эри: Энэ охин алга болчхоод байгаа юм, та 2 энэ охиныг сүүлийн 36 цагт хараагүй биз?
Ma: Үгүй юу? Би ч гэсэн. Уучлаарай офицероо би тусалмаар л байна.
Эри: Та надад нэрээ хэлэхгүй юу, эрхэм ээ.
Ма: Уучлаарай, офицероо найз маань орос хүн. Тэр англиар ярьдаггүй.
Эри: Тэгэхээр чи оросоор ярьдаг байх нь ээ?
Ма: Үгүй л дээ.
Эри: Тэгээд танай найз та 2 яаж хоорондоо ойлголцдог юм?
Ма: Тэр яг ч миний найз биш л дээ. Зүгээр л намайг энд дөхүүлж өгсөн юм.
Эри: Буу. Чи энд хүргүүлсэн юм байна, бас ирчихлээ. Машинаас буу. Би чамайг мэдэх билүү? Эргүү новш.
_________________
Мо: Энэ баавгай тулаанд оржээ.
Хэ: Чи хэн бэ?
Мо: Та намайг хэн гэдгийг мэднэ ээ, Хэнри. Та Петтигрүгийн хэргээр манай хамтрагчтай ярьсан, мөрдөгч Литтлжон. Санаж байна уу? Хөдөлшгүй үр дагавар би байна. Энэ зургийг ч гэсэн та авсан уу?
Хэ: Тийм ээ. Би жижигхэн камераараа бүгдийг нь авсан.
Мо: Ийм зураг дарахын тулд та хэр ойртох хэрэгтэй байдаг вэ?
Хэ: Жижигхэн камер, маш урт дуран.
Мо: Цагаан баавгайнууд үнэхээр том юм аа.
Хэ: Тэгэхээр бурхны бүтээсэн дэлхийн гадарга дээрх хамгийн том махчин амьтад шүү дээ.
Мо: Тэгэхээр Петтигрю…
Хэ: Тэр юу гэж?
Мо: Хотоор нэлээн явсан.
Хэ: Тэр ч тийм ээ, зөв.
Мо: Баавгайд бариулсан.
Хэ: Аимшигтай азгүйтэл байсан шүү.
Мо: Тэр эрсдлээ бүрэн эмдэж байсан гэж та бодож байгаа.
Хэ: Үнэндээ тэр хатуу ундаанд дуртай байсан юм.
Мо: Тэр энд юу хайж байсныг та мэдэх үү? эсвэл тэр юу олсон байж болохыг ч юм уу?
Хэ: Мэдэх юм алга даа.
Мо: Та профессор Стоддарттай сайн найзууд байсан уу?
Хэ: За, тиймээ... сайн найзууд.
Мо: Тэдний үхэл ямар нэгэн байдлаар холбоотой гэж бодож байна уу?
Хэ: Үгүй ээ, тэгж бодохгүй байна.
Мо: Үгүй юу?
Хэ: Үгүй ээ.
Мо: Тэд дуудлагыг чинь бичиж авч болно гэдэг нь, дуудлагыг чинь бичиж авч байгаа гэсэн үг байдаг юм.
Хэ: Билли Петтигрюг баавгай идээгүй. Тэр алагдсан. Одоо профессор Чарли Стоддарт ч бас алуулчхаад байна. Энэ бүгдийн ард хотын дарга л байгаа. Тэрний шериф тэднийг хоёуланг нь алсан.
Мо: Би таныг Лондон луу явуулж тэнд бүрэн хамгаалж чадна.
Хэ: Тэгээд ямар ч хэрэггүй.
Мо: Яагаад үгүй гэж?
Хэ: Энэ миний хоолой биш.
_________________
Фр: Дэн, надад GPS-ээ дамжуулж болох уу? Дэн? Дэн?
_________________
Од: Тэгээд чи Эрик бид 2-той үлдсэнээс энд байсан нь дээр гэж бодож байгаа юм уу? Үйлчилгээ нь ч хамаагүй дээр л дээ.
Тр: Би гэртээ харих хэрэгтэй байна.
Од: За за.
Тр: Дараагийн нислэг пүрэв гарагт. Би суудал захиалчихсан. Би ганцаараа баймаар байна.
Од: За за, би оилгож байна аа.
Мо: Миний бодлоор дээр үед нэг хүн Фортитуд-д ирэхдээ кофены үрийг хайргатай андуураад аваад ирсэн бололтой. Тэгээд нөгөө хайрга нь эндээ үлдчихсэн. Та нар уумаар байна уу?
Тр: Би лав уухгүй ээ. Надад хийх юм байна. Өршөөгөөрэй.
Мо: Та 2 сайн найзууд байх нь ээ?
Од: Тийм ээ, тэр Чарлитай гэрлэснээс хойш л.
Мо: Тэр яаж байна?
Од: Сайнгүй л байна. Ойлгомжтой л доо.
Мо: Тэр гэрээс чинь явчихаа юу?
Од: Тийм ээ.
Мо: Гайхах юм алга аа.
Од: Нээрээ юу?
Мо: Тийм ээ. Тэр чамайг нөхрийг нь алсан гэж бодож байгаа.
Од: Юу?
Мо: Тэрний бодлоор, Чарли чамд зочид буудал барих зөвшөөрөл өгөхгүй байсан болохоор чамайг тэрнийг алуулсан гэж бодож байгаа.
Од: Тэр бидэнд зөвшөөрөл өгөхгүй гээгүй.
Мо: Тийм ээ, би мэднэ гэхдээ тэр тайлангаа өөрчлөх гэж байсан. Бас Чарли тэрийгээ дуут шуудан дээр хадгалж үлдээсэн. Тэр чамайг тэр зурвасыг устгасан гэж бодож байгаа.
Од: Тэр үнэхээр тэгж бодож байгаа гэж үү?
Мо: Тийм ээ.
Од: Харин чи юу гэж бодож байна?
Мо: Тэгэхээр би өөрөөсөө яг юу болсон байж болох вэ гэж асуусаан. Хотын дарга бас тэрний шериффын тансаг зочид буудал уу, эсвэл өрөвдөлтэй солиотой амьтан бусдын гэрт халдсан халдлага уу?
Од: тэгээд?
Мо: Тэгээд 50 50.
_______________
Эри: Кэрри өмнө нь аавынхаа талаар ямар нэг юм хэлсэн үү, эсвэл, сүүлийн үед гэртээ ямар байгаа талаар ч юм уу?
Жу: Мэддэг бол хэлмээр л байна, гэхдээ үгүй ээ.
Эри: Тэр энд байхдаа жаргалтай байсан уу?
Жу: Тийм ээ, байнга л.
Эри: Тэгээд чи саяхан л Афганистанд байж байгаад одоо Арктикд байгаа байх нь ээ. Хэцүү байх даа. Дасахад жаахан хэцүү байна уу?
Жу: Би Афганистанд байгаагүй ээ. Фрэнкийг Афганистанд байх хооронд Англи дах RAF-ын Одинхам гэр бүлийн баазад байсан юм.
Эри: Удсан уу?
Жу: 4 жил 5 ч юм уу?
Эри: Тэрэнтэй бараг уулзаагүй байх нь.
Жу: Үгүй ээ.
Эри; Хэцүү юм аа. Хотын дарга бид 2 гэрлэснээсээ хойш огт салаагүй.
Жу: Чи хотын даргатай гэрлэсэн юм уу?
Эри: Тийм ээ. Тэр намайг явуулдаггүй юм. Надгүйгээр юугаа ч хийж чаддаггүй. Надад хэтэрхий найддаг. Хаан сэнтийн ардах жинхэнэ хүч чинь би шүү дээ. Тэр зүгээр л миний өнгөлөн далдлалт тийм үү? Тэрэнд хэлж болохгүй шүү. Үнэн тэрнийг алж ч мэднэ.
________________
Дэ: Ронни Морган? Фортитудын цагдаа байна, Шериф Андерссен. Ронни, чи намайг сонсож байна уу? Чи надад өөрийгөө харуулах хэрэгтэй байна, Ронни! За за, Ронни бид тавцан дээр гарлаа шүү!
_________________
Ши: Чи тэрэнд усанд сэлэхийг зааж байсан.
Эл: Хэн?
Ши: Кэрри Морган. Тэр сураггүй алга болсон.
Ма: Аавтайгаа.
Эл: Ронни юу?
Ши: Тиймээ.
Ма: Чи тэрнийг Лиам гэдэг хүүтэй сайн найзууд гэдгийг мэдэх үү?
Ши: Мэднэ ээ.
Ма: Тэдний хайх ёстой хүнийг би Фрэнк Саттер гэж бодож байна. Тэр догшин бас тогтворгүй. Хүү нь эмнэлэгт байгаа. Бас Кэрри одоо гэрээсээ алга болчихлоо.
Ши: Баярлалаа.
Ма: Саттер чинь Афганистанд байсан ш дээ. Тэнд аймшигтай зүйлс болдог юм.
Эл: Аймшигтай зүйлс хаа сайгүй л тохиолддог. Энд ч аймшигтай зүйлс болдог юм.
Ма: Энэ бургер ямар байна?
Ши: Амттай.
________________
Эри: Дэн эргэж ирсэн үү?
Пэ: Үгүй ээ.
Эри: Новш!
Пэ: Чамаас маш хүчтэй үнэр үнэртэж байх чинь.
Эри: Би энийг Фрэнк Саттерын гэрээс олсон.
Ин: Фрэнк Саттерынхаас уу? Ээ бурхан минь.
Пэ: Хэний цус вэ? Бид Дэнд хэлэх ёстой.
Эри: Цусыг шинжилж, амьтных эсвэл хүнийх эсэхийг шалга. Би Дэнтэй холбогдох гээд үзье.
___________________
Дэ: Ронни! Шериф Андерссен байна! Новш!
Фр: Дэн! Дан, чи зүгээр үү? Дэн?
Дэ: Зүрх зогсоохоо шахлаа.
___________________
Ро: Аливээ.
Кэ: Та гэртээ очиж чадахгүй юм бол Норвеги явах тасалбарын мөнгө яаж олох юм бэ?
Ро: Би зарж болохоор юм олж ирнэ ээ.
Кэ: Юу?
Ро: гэнэтийн бэлэг ээ. Аливээ. Ноход чамайг харж байна аа. Хаски чи сайн нохой шүү. Гэхдээ баавгайн тухайд л. Хаски хэзээ ч, хүн рүү дайрахгүй. Модны зуухтай юм байна. Чи энд зүгээр байна аа.
Кэ: Би тантай хамт явж болохгүй юм уу?
Ро: Үгүй ээ, тэд эрэгтэй хүн, бяцхан охиныг хайна.
Кэ: Би айгаад байна, аав аа.
Ро: 2ууландаа оройн хоол хийгээч. Орой ирэхэд намайг дулаацуулна. Би удахгүй буцаад ирнэ ээ. Бас чамд үнэхээр гайхалтай зүйл авчрана.
____________________
Жэ: Натали? Тэд намайг явуулсан. Хэрэг үүсгээгүй. Профессорын үхэлтэй ямар ч холбоогүй. Тэр явдал болоход би ахтайгаа дэлгүүрт нь байсан, 2уулаа явах хүртэл.
На: Ах руу чинь Ронни Морган дайрсан.
Жэ: Тийм ээ.
На: Тэгэхээр тэд тэрнийг гэж бодож байгаа юм уу?
Жэ: Тийм ээ. Энүүгээр юу хийж байгаа юм?
На: Тийм ээ, энийг хотын дарга бас мөрдөгч Мортон шинжлээд өгөөч гэж хүссэн юм.
Жэ: Зөв өө. Тэгээд?
На: Энэ арслан зааны шүд.
Жэ: Тийм үү?
На: Радио нүүрстөрөгчийн шинжилгээгээр 32000 жилийн настай гэж гарсан. Тэгээд чи хаанаас авсан юм?
Жэ: Тэгвэл тэнд шүднээс өөр зүйл байгаа гэсэн үг үү?
На: Байгаа юм уу?
Жэ: Хэрвээ байгаа бол тэр чамд хэр үнэтэй вэ, Натали?
Ви: Тэгээд үлдсэн хэсэг нь хаана байгаа юм?
Жэ: Чи хэн бэ?
Ви: Винсент Рэттри, докторын дараах судлаач.
Жэ: Доргочин хүү! Доргочин хүү чинь энэ байна шдээ!
На: Ийм амьтдын үлдэгдлийг судлах, хадгалах зорилгоор Эрдэм шинжилгээний хүрээлэнд өгөхийг хуулинд заасан байдаг.
Жэ: Зөвхөн эндээс олдсон бол шүү дээ.
Ви: Мэдээж. Хэрвээ энэ үнэхээр эндээс олдсон бол гайхалтай нээлт болно. Бас чи үлдэгдлийг нь бидэнд өгөх хэрэгтэй.
Жэ: Өгөх өө?
Ви: Тийм ээ.
Жэ: Би чамд ямар нэг юм өгөх ёстой гэж бодохгүй л байна, дорго судлаач минь.
Ви: Чамд өөр сонголт байхгүй ээ.
Жэ: Том нээлт болох юм байна тийм үү? Энэ арал дээрх арслан заан. Хамгийн анхных нь. Авга ахынхаа гэрийг 20 жилийн өмнө цэвэрлэснээс хойш л наадах чинь манай шургуулганд байсан. Тэр худалдаачин байсан юм. Дэлхийг тойрч хаа сайгүй ийм хогоор дүүргэдэг байлаа.
Ви: За за.
Жэ: Хүмүүс ашиг хонжоо алдар нэр олно бодсондоо л хүссэн зүйлдээ итгэдэг.
__________________
Тр: Тэд чамайг Чарлигийн тайланг авсан гэсэн.
Од: Тийм ээ. Тайланг засгийн газрын захиалгаар хийсэн. Бас ажлаа үргэлжлүүлэхийг даалгасан. Тиймээс би Засгийн газрын Байгаль орчин, хөгжлийн агентлаг руу явуулах ёстой.
Тр: Чи тэрийг авах ёсгүй байсан.
Од: Триш, энэ миний ажил, за юу? миний хариуцлага.
Тр: Чарли энийг дахин бичих гэж байсан.
Од: Би тэрийг яаж мэдэх юм?
Тр: Чи тэрний зурвасыг сонссон. Тэгээд дараа нь устгасан.
Од: Бурхан минь, намайг уучлаарай, Триш. Чи доктор Аллердайстай ярилцсан уу? Тэр чамд тус болж чадах эсэхийг асуугаарай. Чамайг тайвшруулахын тулд шүү дээ. Унтахад чинь туслах. Би чамайг унтаж чадахгүй байгааг мэднэ ээ.
Тр: Мөрдөгч Мортон чиний тухай бүгдийг мэднэ.
Од: Тиймээ. Тэр намайг зочид буудлаа буудлаа барихын тулд Чарлиг алсан гэж бодож байгааг чинь хэлсэн. Триш энэ бүгд надад хэрэггүй. Чарлиг буцааж авчирч болдог бол зочид буудал, мөсөн гол, хараал идсэн хот, бүгдийг нь далай руу хаячихмаар байна.
Тр: Чи мессежийг устгасан, Хилди.
_________________
Фр: Ронни тэрнийг хот руу буцаасан гэж бодож байна уу?
Дэ: Би юугаа мэдэх вэ дээ. Би сэтгэл зүйч биш.
Фр: Сонсооч, Дэн, бидэнд асуудал байна уу?
Дэ: Мэдэхгүй ээ, Фрэнк, тийм үү?
Фр: Тэгвэл надад байхгүй, чи над руу цаг үргэлж дайсагнаад байх юм.
Дэ: За, Фрэнк, би чамд ямар асуудал байгааг хэлье. Чи хувийн амьдралаа ажилтайгаа хутгаад байна.
Фр: Би яасан гэнэ ээ?
Дэ: Чи эхнэр хүүхдээ хаяад явсан болохоор чинь эхнэр чинь боомт дээр ирээд асуудал үүсгэлээ.
Фр: Чамайг хараал ид!
Дэ: Үгүй ээ, чамайг хараал ид Фрэнк. Бяцхан охин сураггүй алга болж, аав нь хоёуландаа аюул учруулж болзошгүй байхад чи өөрийнхөө амьдралыг хутгаж орхисон новшдоо илүү анхаарч байх юм. Элэна та 2…
Фр: Элэна гэнэ ээ?
Дэ: Чи энд ажилдаа төвлөрөх хэрэгтэй байна.
Фр: Одоо хангалттай. Сонс миний гэр бүлийн амьдрал чамд ямар ч хамаагүй. Бас миний хэнтэй унтах ч гэсэн.
Дэ: Бид буцна аа.
Фр: Бид цаашаа хайх хэрэгтэй.
Дэ: Үгүй ээ. Цагийн дараа нар жаргах нь. Бид буцна.
________________
Ро: Чимээгүй болцгоо. Эднийг чамд. Өлсөж байна. Чи зүгээр үү? Өө үнэхээр их өлсөж байна. Чи эднийг юу гэдгийг мэдэх үү?
Кэ: Тэд мангасынх.
Ро: Энэ бол зааны яс. Их мөнгө болно оо. Сонсооч Кэрри, би чамд нэг юмийг мэдээсэй гэж хүсч байна. Нааш ир. Сонсооч… Нэг муу зүйл болсон! Нэг хүн маш хүнд гэмтсэн. Энэ надтай ямар ч хамаагүй л дээ. Гэхдээ тэр зүйлийг манай найз хийсэн болохоор цагдаа нар холбоотой гэж бодоод байгаа юм. Цагдаа нар чи бид 2-ыг салгах гээд байгаа. Чи ойлгов уу?
Кэ: Үгүй ээ.
Ро: Ээжийг нь өөд болоход, би хэсэг хугацаанд яах ч учраа олоогүй. Чамайг цагт нь сургуульд оруулж чадаагүй.
Кэ: Бас их уйлсан.
Ро: Тэд чамайг асрамжинд өгөхийг хүссэн. Тэгэхэд би хэлсэн юм, одоо тэрийгээ чамд хэлэх гэж байна. Би чамайг хэзээ ч тэдэнд өгч явуулахгүй. За за, тэгвэл…
______________
Дэ: Эрик, чи энд юу хийж байгаа юм бэ?
Эри: Би Фрэнкийн угаалгын өрөөнөөс футболк олсон. Цусандаа хутгалдчихсан. Пэтра хүний цус эсэхийг нь шалгаж байгаа.
Дэ: Тэр надад худлаа яриад байна. Худлаа ярьж байгааг нь мэдэж байна.
Эри: Дэн?
Дэ: Тэрнийг энд нь байлгаарай.
________________
Дэ: Петра хаана байна?
Пэ: Дэн, энэ хүний цус байна. Дэн?
Дэ: Бид Фрэнк Саттерын цамцнаас хүний цус олсон.
Эм: Юу?
Дэ: Фрэнк Саттер байж.
Эри: Би тэрнийг тэнд нь байлгаж чадсангүй Дэн. Тэр зочид буудалд байгаа.
_______________
Эл: Шериф ээ?
Дэ: Гар!
Эл: Гар! Гараач! Гар гэж байна!
______________
Дараагийн ангид
Мо: Хэрэв тийм биш бол юу болсон юм бэ, шериф? Та бидний мэдэхгүй зүйлийг мэдээд байна үү?
Хэ: Та яагаад түүн рүү дайрсан юм?
Мо: Та Дэн Андерсентэй ч гэсэн бэлгийн харьцаатай юу?
Од: Чи энэ баримтыг надаас нуусан.
Эл: Энэ Фрэнкт надад ч муу байна.
Од: Фрэнк Лиамтай гэртээ байсан уу?
Мо: Тийм эсвэл үгүй.
Дэ: ДНХ худлаа ярьдаггүй биз дээ?
Мо: Чиний зөв. Хэзээ ч тэгдэггүй.
.
Back to episodes Go home