“Fortitude S1 Ep3”
Өмнөх ангид
Эл: Лиамд нэг зүйл болсон гэж сонссон. Тэрнийг шилжүүлэх гэж байна уу?
Фр: Тэрнээс ч дор.
Эмч: Бидэнд Лиамын эдгэрэх боломжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх тоног төхөөрөмж бий.
Ма: Болохгүй зүйл хийгээд байна аа даа, энэ ч таагүй зүйл шүү.
Жу: Чи өөр эмэгтэйтэй уулзахаар гарсан.
Фр: Сонсооч Жюлс.
Жу: Тэгсэн юм байна. Тэр хүүхэн дээрээ оч. Зүгээр л яв!
Дэ: Хэрвээ эх газраас мөрдөх баг ирвэл чамайг сэжиглэх болно, Хилдур. Тийм биш гэж үү? Чарли чамд мөсөн голыг өгөөгүй.
Хэ: Энэ бүхний ард хотын дарга л байгаа. Тэрний цагдаа тэднийг 2ууланг нь алсан.
Од: Мөрдөгч Мортон бол шинжээч мэргэжилтэн. Тэр бидэнд маш их туршлага аналитик чадвар өгч чадна.
Мо: Энэ бол нэг төрлийн зан үйлийн шинжтэй аллага.
Дэ: Ямар төрлийн зан үйлийн шинжтэй аллага гэхээрээ төмс хальслагч хэрэглэдэг юм?
Од: Бид өөр хэн нэгнийг баривчлах хүртэл тэрнийг гаргахыг би зөвшөөрөхгүй. Хүмүүс сандралдана шүү дээ.
Мо: Бид шаналсан эхнэрт тусалж чадах байх.
Ви: Хөөе Хөөе хүн байна уу! Натали ч гэсэн тэнд байх ёстой байсан.
Дэ: Натали Иелбүртон хохирогч ч байж болно. Алга болсон, төөрсөн, хулгайлагдсан.
Эри; Бурхан минь гэж, хэн хийснийг нь би мэднэ.
Ро: Бурхан минь гэж Жэйсон утсаа ав л даа, чи юу хийчхэв ээ.
__________________
Ма: Маркус Хүсклэппэ.
Мо: Юүжин Мортон.
Ма: Тэгээд та Фортитуд-д ямар хэргээр ирээв?
Мо: Тэгэхээр юу вэ, гэхээр эндэх их сайхан хүмүүстэй газар юм.
Ма: Энэ бол миний найз охин Ширли.
Мо: Сайн уу, Юүжин.
Ши: Маркус таныг мөрдөгч болохоор ярилцахыг хүссэн юм.
Ма: Би шүүх эмнэлгийн шинжлэх ухааныг үргэлж сонирхдог байсан юм. Би эндхийн сургуульд шинжлэх ухааны хичээл заадаг юм.
Мо: Тийм үү?
Ма: Хими,биологи, физик ч гэсэн.
Ши: Маркус бүх л хичээлийг заадаг.
Мо: Харж байна аа.
Ма: Анхан шатны 7 түвшиндөө л.
Мо: Гайхалтай. Сайн байна.
Ма: Би танд энэ газрын талаар маш сонирхолтой юм хэлэх үү?
Мо: Тэг ээ.
Ма: Та энд үхэж болохгүй, эсвэл оршуулагдаж ч болохгүй. Энэ бол хууль. Учир нь энд булсан ямар ч юм хэзээ ч мууддаггүй. Оршуулгын газар тахалтай цогцоснууд одоо хүртэл байдаг.
Мо: Тахал аа, хөөх.
Ма: Энэ газар шүүх эмнэлгийн эрдэнэсийн авдар л гэсэн үг.
________________
Дэ: Сайн уу, Сэлиа.
Сэ: Жэйсонд ямар нэг юм болоо юу?
Дэ: Чи тэрний хаана байгааг мэдэх үү?
Сэ: Үгүй ээ, тэр энд байхгүй Дэн.
Пэ: Цасны мототиклнь гадаа алга, Сайн уу Сэлиа. Охидууд зохцны өрөөнд байгаа юу? Ханна тэнд байна, та 2-ыг ярилцах хооронд би тэрэнтэй ярилцаж байя.
Дэ: Суувал дургүйцэхгүй биз дээ. Одоохондоо би зүгээр ээ.
Сэ: тэгвэл би тийм биш байна. Энэ нөгөө алуулсан хүний тухай юу?
Дэ: Яагаад тэгж асууж байгаа юм?
Сэ: Дэн, өөр ямар хэргээр чи энд ирнэ гэж?
Дэ: Чи Жэйсоны хаана байгааг мэдэх үү?
Сэ: Тэр нэг эрдэмтэнд тусалж байгаа.
Дэ: Эрдэмтээн?
Сэ: Судалгааны төвийн судлаач.
Дэ: Тэрнийг хэн гэдэг вэ?
Сэ: Доктор Иелбүртон.
Дэ: Натали Иелбүртон уу?
Сэ: Доктор Иелбүртон эмэгтэй юм уу?
Пэ: Төмс хэн арилгасан юм?
Ха: Сэлви арилгасан.
Пэ: Тийм үү? Чи надад төмс арилгагчаа үзүүлж болох уу?
Ха: Угаалтуур дотор байгаа.
Пэ: Аваад ирж чадах уу?
Дэ: Жейсон профессор Стоддартаас мөнгө авах гэж оролдсоныг би мэднэ. Тэд машины зогсоол дээр хэрэлдэж байгаа харагдсан. Бас өнгөрсөн шөнө профессор Стоддарт гэртээ алагдсан байна.
Пэ: Баярлалаа, сайн ажиллалаа.
Дэ: Сэлиа тэрнээс сураг сонсохоороо над руу яриарай.
Сэ: Би итгэхгүй байна, Дэн Андерсен.
Дэ: Тэрнээс сураг сонсонгуутлаа над руу залгана гэж амла.
Сэ: Жэйсон тийм юм хийж чадахгүйг чи өөрөө ч мэдэж байгаа.
Дэ: Тэгвэл би тэрэнтэй ярилцмаар байна.
Сэ: Яах гэж?
Дэ: Натали Иелбүртон. Тэр алга болсон. Хэрвээ тэд хамт байгаа бол би 2уулантай нь ярилцмаар байна. Энийгээ Жэйсоныг иртэл хадгалж байя.
________________
Мо: Хатагтай? Би танаас Wifi-ийн код асууж болох уу?
Эл: Аан болно оо. Код нь шөнө дундын нар. Дундаа зайгүй.
Мо: шөнө дундын нар. Дундаа зайгүй. Та хаанахых вэ?
Эл: Амм, Испани.
Мо: Мадрид уу?
Эл: Дөхөж байна.
Мо: Та юунаас зугтаагаа вэ?
Эл: Энд байгаа хүн бүр ямар нэг зүйлээс зугтаж байдаг.
Мо: Би үгүй ээ.
Эл: Та үгүй гэж үү?
Мо: Үгүй ээ. Танаас нэг юм асууя, энэ Билли Петигрүгийн бууж байсан зочид буудал мөн үү?
Эл: Хэн гэнэ ээ?
Мо: Баавгайнд идүүлсэн залуу.
Эл: Тийм гэж бодож байна.
Мо: Тэгж бодож байна уу? Та тэрнийг мэддэг байсан уу?
Эл: Танд кофегоор үйлчилсэн шиг л үйлчилдэг байсан.
Мо: За?
_________________
Тр: Надад юу хийснийг чинь би мэднэ. Чарлид юу тохиолдсоныг надад хэлсэн шиг. Чиний надад хийсэн зүйлийг би зүүдэлж ч явсангүй.
Мо: Харин одоо таныг нөхрийнхөө үхэлд ямар ч холбоогүй гэдгийг би мэднэ.
Тр: Чи надад өртэй.
Мо: Би нөхрийн чинь ажлын байнры түлхүүрийг авмаар байна, бас нэгжлэг хийхэд надад таны албан ёсны зөвшөөрөл хэрэгтэй. Зөвшөөрөл.
Тр: Би танд нөхрийн маань ажил руу орохыг зөвшөөрч байна.
Мо: Бас нэгжлэг хийх зөвшөөрөл.
Тр: Бас нэгжлэг хийхийг зөвшөөрч байна.
Мо: Баярлалаа.
_________________
Дэ: Энийг өмсчих.
Ви: Яах гэж?
Дэ: Чи надтай хамт явна. Эргэж хараад 2 гараа нурууныхаа ард ав.
Ви: Яагаад намайг авч явж байгаа юм? Түр хүлээгээрэй.
________________
Эл: Тэр яагад хөлдчихсөн юм бэ? Хөлдөлт гэдэгт нь итгэлтэй байгаа юм уу?
Фр: тийм ээ. Тэд итгэлтэй байгаа.
Эл: Гэхдээ тэр яаж?
Фр: Тэр гадагшаа гарсан. Лиам өвдсөн ч гэсэн гадагшаа гарсан.
Эл: яагаад? Тэр яагаад тэгсэн юм бэ?
Фр: магадгүй тэр хүн дуудсна ч гэрт хэн ч байгаагүй. Тэрэнд юу хэрэгтэй байсан, юу хүссэнийг нь хэн ч мэдэхгүй. Ээж нь тэнд байгаагүй. Бас би тэнд байх ёстой байсан ч би чамтай хамт байсан.
_________________
Ви: Хиймэл дагуулын телеметр, сүргийн хөдөлгөөн, тэмдэглэсэн амьтад… Амьгүй төрөлт, зулбалт, бүх улирлаараа.
Дэ: Надад хамгийн сүүлийн өдөр, байршлыг нь өг.
Ви: Хамгийн сүүлд, радио долгионоор тэмдэглэгдсэн амьтан, өнөө өглөө.
Дэ: Энэ зургийг хэн авсан юм?
Ви: Аймшигтай юм, NY Натали Иелбүртон.
Дэ: Энэ зурагт газар тэмдэглэгдсэн байна. Энэ хүрээлэнгийн судалгааны төвүүд үү?
Ви: Тэгж л бодож байна.
Дэ: D8 бас D11.
Ви: D11 нь илүү том, 2 хүн унтаж багтдаг юм.
Дэ: D11 нь илүү ойрхон юм байна. D11-ын координатыг хэл дээ.
Ви: "GPS 805062"Яагаад тэрнийг ганцаараа биш гэж бодож байгаа юм?
Дэ: Эргэж хараад 2 гараа ардаа ав.
Ви: Нээрээ юу? Тэр хэнтэй хамт байгаа юм?
Мо: Тэр нисэхэд эрсдэлтэй юу, эсвэл нийгэмд аюултай юу?
Дэ: Сэжигтэнтэй битгий юм ярь. Чиний хоолойг сонсохоор өөрийнхөө ухаалаг үгийг л биширдэг хүн шиг санагдах юм.
Мо: Яагаад чи миний байгааг заналхийлэл гэж хүлээж аваад байгаа юм?
Дэ: Намайг сүрдүүлээд байгаа юм уу?
Ви: Би болсон зүйлийн сэжигтэн гэдэг нь үнэхээр инээдтэй хэрэг, тэгж бодохгүй байна уу?
Мо: Та Англиас хуульчтай ярьсан уу?
Ви: Үгүй ээ.
Мо: Хүнтэй утсаар ярьсан уу?
Ви: Үгүй ээ.
Дэ: Замаас холд.
Мо: Энэ дугаар луу яриарай. Тэр тусалж чадна.
_________________
Ро: Нааш ир, эндээ хүлээж бай. Нааш ир. Алив энийгээ товчил. Дулаахан байгаарай, ба хэнтэй ч битгий яриарай за юу? Чи яаж байна аа?
Кэ: Тэрнийг давчдуулмааргүй байна.
Ро: Юу, туулай чинь уу? Үгүй ээ, тэрнийг түр энд нь үлдээ. Эндээ хийчих. Чи тэрэнд санаа тавьдаг биз дээ, тийм үү? Чи тэрнийг хэнээр ч гэмтээлгэхгүй.
Кэ: Хэн тэрнийг гэмтээнэ гэж?
Ро: Хэн ч биш ээ. Би тэгж л хэлэх гээд байгаа юм.Хэрвээ хэн нэгэн тэрнийг булаах гэвэл, чи тэрнийг хамгаална биз дээ, тийм үү?
__________________
Ро: Яваарай, яв. Алив. Алив ээ. Хурдан.
Кэ: Бид хаашаа явж байгаа юм бэ? Аав аа, юу болоод байгаа юм бэ?
Ро: Бид зүгээр ээ. Жэйсон биднийг том асуудалд хутгачихсан. Алив. Алив гараад ир. Чи зүгээр үү?
Кэ: та хаашаа явж байгаагаа хэлжчэж болохгүй юм уу? Аав аа?
__________________
Дэ: Эрик, хоригдлоо буцаагаад камерт нь оруул.
Эри: Алив явцгаая.
Дэ: Энийг хэрэглэх шаардлагатай болвол шууд их бие лүү нь онилоорой. Битгий эргэлз. Шархдуулна гэж битгий бод. Шууд бууд, яг л баавгай алах гэж байгаа юм шиг. Хэрвээ энэ тэрнийг алвал, зогс гэхэд зогсоогүй өөрийнх нь л буруу.
Ин: Мэднэ ээ. Их бие лүү нь.
Дэ: Хөөе Ингрид. Чи хэлнэ тэр зогсоно. Буудах ямар ч шаардлагагүй. Жэйсон Доннели баавгайнаас ухаантай шүү. Бид үүрийн гэгээнээр хөдөлнө. Хэрвээ хэн нэгэн тэнэг амьтан гарч ирээд хөндлөнгөөс оролцох гэвэл, аль болох эелдгээр тонилж үз гээд хэлчхээрэй.
Эри: Дуртайяа.
______________
Мо: Өршөөгөөрэй, энэ төлбөртэй утас ажилладаг уу?
Эм: тийм ээ.
Мо: Тийм ч нууцлаг биш юм аа, тийм үү?
Эм: Олон хүн ашигладаггүй юм аа.
Мо: Танаас нэг юм асууя. Баасан гарагийн орой арван нэгэн цаг өнгөрч байхад тэр утаснаас хэн нэгэн дуудлага хийсэн үү?
Эм: Тэр утсыг ашигладаг ганц хүн бол Хэнри Тайсон. Тэр утас ашигладаггүй. Сүнсийг нь шоглочихно гэж боддог юм.
Мо: Байна уу? Утсаа түр барьж байгаарай. Би гадагшаа гараатахья. Байна уу?
Ви: Мөрдөгч Мортон уу?
Мо: Өө Винсент.
Ви: Тэгээд тан луу залгах нь миний одоогийн байдалд яаж туслах юм?
Мо: Тэгэхээр хэрвээ чи надтай шулуухан ярьвал, надад зөвхөн үнэнээ ярьвал, чамд тусалж чадах цорын ганц хүн бол би.
Ви: Намайг сонсооч, надад хэнд ч худлаа хэлэх шалтгаан байхгүй. Би Профессор Стоддартыг алаагүй. Би тэрнийг шалан дээр хэвтэж байхыг нь олсон. Тэр аль хэдийн үхчихсэн байсан.
Мо: Чи байшин луу яаж нэвтэрсэн юм?
Ви: Би тэрнийг цонхны заанаас хараад хөдлөхгүй байхаар нь цонх хагалаад орчихсон юм.
Мо: Тэгэхэд үхсэн байсан уу?
Ви: Би тэрнийг үхсэн л гэж бодсон. Би итгэлтэй байсан.
Мо: Тэгээд чи цагдаа дуудсан уу?
Ви: Үгүй ээ, би эхнийг ч дуудаагүй. Тэгтэл цагдаа нар шерифф гэнэтхэн л гараад ирсэн. Тэгээд нохойг буудчихсан. Тэр намайг гавлаад гадагшаа гаргасан. Гэхдээ намайг Профессор Стоддартыг олоход тэр аль хэдийн байшинд байсан.
Мо: Дэн тэнд байсан хэрэг үү?
Ви: Тиймээ.
Мо: За за, ойлголоо сонсооч Винсент. Би чамайг наанаас чинь хурдан гаргахын тулд чадах бүхнээ хийх болно. Харин энэ хооронд, битгий урвайгаарай.
Ви: Урвахгүй байх гэнэ ээ? Байна уу?
______________
Од: Триш? Сайн уу? Тэд… Тэд хэн нэгнийг барьсан уу? Тэд сэжигтнүүдийг авчирч байгаа.
Тр: Хэнийг?
Од: Чарлитай машины зогсоол дээр муудалцсан залууг.
Тр: уурхайчин.
Од: Тийм ээ.
Тр: Сайн хэрэг.
Од: Чи яаж байна? Чамд үнэхээр аймшигтай байгааг ойлгож байна аа.
Тр: Тэрийг сонсотлоо, Чарлигийн зурвасыг сонсотлоо би зүгээр байсан.
Од: Тэрний зурвас аа?
Тр: Над руу хийсэн хамгийн сүүлийн дуудлага нь. Тэр надад үзүүлэх нэг юм байна гэсэн. Үнэхээр чухал юм гэсэн.
Од: Триш, нааш ир дээ, нааш ир. Чамайг оронд чинь оруулья. Тэгэх үү? За юу? Триш алив ээ. Чи өглөө хамаагүй дээрдсэн байна аа.
_______________
Ро: Үгүй ээ, үгүй яагаад? Гуйя. Үгүй ээ, Алфрэд. Би найз чинь шүү дээ, гуйя. Би урмыг чинь хугалж байгаагүй биз дээ? Гуйя. Надад тэр онгоц хэрэгтэй байна, хөгшөөн. Алив л дээ. Нааш ир, энд суу. За за. Энэ юу билээ, тийм үү? За. Норвеги луу нисэхээр онгоц хөлслөх миний төсөөлж байснаас ч үнэтэй юм байна, вандуйхан минь. Тэгээд бас би үнэ нь нэмэгдсэнийг огт сонсоогүй юм байна. Гэхдээ хамаагүй ээ. Б төлөвлөгөө. За юу?
_______________
Ст: Триш бид гайхалтай зүйл олсон байж магадгүй, мөснөөс гарч ирсэн эртний тийм зүйл. Маш их асуудал үүсгэж чадахаар тийм зүйл байх.
Эм: Дуут шууданг хадгалахыг хүсвэл 2-ыг дарна уу? Устгахыг хүсвэл 3-ыг дарна уу. Зурвас устгагдлаа. Үндсэн цэс, хадгалсан зурвасуудаа сонсохыг хүсвэл…
_______________
Пэ: Та наашаа орж ирж болохгүй ээ.
Мо: Өршөөгөөрэй?
Пэ: Та наашаа орж ирж болохгүй. Хэргийн газрыг би ахалж байгаа. Таныг оруулах эсэх нь миний шийдвэрээс шалтгаална. Эндхийн бүрэн бүтэн байдлыг…
Мо: Сонсооч би ч гэсэн цагдаа. Яг л чам шиг.
Пэ: Тийм ээ, гэхдээ би хэргийн газрын бүрэн бүтэн байдлыг…
Мо: Тийм ээ, чи Пэтра биз дээ, тийм үү?
Пэ: Тийм ээ.
Мо: Зөв өө. Профессор Стоддарт Их Британы иргэн байсан бас хэн нэгэн маш аймшигтай юм хийсэн учраас би энд байна. Бас би тэднийг барьмаар байна, яг л чамтай адилхан. Надад өөр бодол байхгүй. Энэ миний ажил, бас би ажилдаа их сайн шүү. Одоо чи хэргийн газрыг ахалж байгаа, бас би энэ талаар ганц ч үг унагахгүй. Ганц ч үг шүү. Гэхдээ би чамд тайлбарлаж өгнө. Бас би харсан бүхнээ чамд хэлнэ гэдгээ амлаж байна. Амлая. Би орж болох уу?
________________
Фр: Би 2 мотоцикл харж байна. Дотор нь жижиг гэрэл асчихаж. Өөр алга.
Дэ: Бид тэднийг салгах хэрэгтэй. Нэгийг нь гадаа гаргаж ирнэ.
Фр: Гадаа хасах 30 хэм байна. Бид яаж тэднийг гадагш нь гаргаж ирэх юм?
Ин: Дэн?
Дэ: Сонсов уу? Дизель генератор.
________________
Мо: Энэ бидэнд Профессорын ямар байдалтай байсныг мэдэхэд тусална. Догдолсон уу, сандарсан уу, тайван байсан уу гээд…
Пэ: Тэгэхээр тэр дайралтанд өртөхдөө оройн хоолоо бэлдэж байсан.
Мо: Мхмм. Тэр улаан дарс ууж байж, тиймээс тэр тайван бас завгүй байсан. Зурагтан дээр том цэнхэр гэрэл анивчиж байна.
Пэ: Тэгэхээр тэр нэвтрүүлгээ зогсоосон гэсэн үг.
Мо: Мхмм. Тэр энд ирээд хэн нэгнийг оруулсан. Бас тэр хэн нэгнийг сонсоод нэвтрүүлгээ зогсоосон. Тэр ингэж яваад тэднийг оруулсан. Тэднийг үлдэнэ гэж бодоогүй учраас тэр нэвтрүүлгээ зогсоосон.
Пэ: Зогсоосон хугацаа 35 цаг.
Мо: Тэгэхээр одоо бид тэрнийг хэдэн цагт халдлаганд өртсөнийг мэдлээ.
Эр: Үгүй ээ, хаана гэдгийг нь тэр л мэднэ. Харви энэ хотыг ном шиг л сайн мэднэ.
Эм: Би найзыг чинь яаж таних юм?
Эр: Өө та андахгүй дээ, хатагтай Чамли. Тэр чинь Пүүка.
Эм: Пүүка гэнэ ээ? Энэ чинь шинэ үг үү?
Эр: Үгүй ээ, миний ойлгосноор их л хуучны үг дээ.
___________________
Дэ: Жэйсон.
Жэ: Дэн?
Дэ: Буугаа өөрөөсөө хол шид.
Жэ: Дэн юу…
Дэ: Битгий хөдөл. Буугаа байшингаас хол шид.
Фр: Яг одоо!
Дэ: Өвдөг дээрээ сөхөр. Гараа толгойныхоо ард ав.
Жэ: Ямар чөтгөр нь болоод байгаа юм бэ? Дэн энэ бүгд чинь ямар учиртай юм бэ? Хөөе! Ямар чөтгөр нь вэ? Хөгийн новш!
Ин: Гараа өргө Натали. Гараа өргө.
____________________
Хэ: Сайн уу, Хилдур.
Од: Сайн уу, Хэнри.
Хэ: Чамд таалагдаа юу?
Од: Үнэхээр таалагдаж байна. Ажил чинь гоё юм аа. Таны ажил байгаагүй бол энэ газар зүгээр л нэг зэлүүд мөсөн арал байх байсан. Тийм биз дээ?
Хэ: Баярлалаа, Хилдур. Бурхан минь, өвдөж байна. Суугаад дуг хийчхэж. Үнэхээр өвдөж байна.
Од: Би байсан бол тэгж суухгүй ээ.
Хэ: Тийм дээ. Чи надтай нэгдэх үү? За май. Одоо… Бэлэн болохоороо хэлээрэй, дарга аа.
Од: та…Та үхэхээс нь өмнө Чарлиг харсан уу?
Хэ: Бурхан минь. Чарли үхчхээ юу? Тийм ээ, би тэрнийг харсан.
Од: Хэзээ.?
Хэ: тэр өглөө.
Од: Тэр танд юу гэсэн бэ?
Хэ: Тэр чиний мөсөн голын буудлыг чинь бариулахгүй гэж байсан.
Од: Тэр тэгсэн гэж үү?
Хэ: Тийм ээ.
Од: яагаад?
Хэ: Учир нь тэр үнэхээр үнэхээр чухал зүйл олсон.
Од: Чухал… Жишээ нь юу? Юу байсан юм?
Хэ: Надад хэлээч, чи хэр ихийг хийсэн бэ, Хилдур?
Од: юу гэснийг чинь ойлгосонгүй.
Хэ: Чи мөсөн голын зочид буудлынхаа төлөө хэр ихийг хийчхээд байгаа вэ? Одоо буцахад хэтэрхий оройтсон уу? Эсвэл хүмүүсийн хэлдэг шиг бүр солиорчхоо юу?
Од: Чарли юу олсон юм?
Хэ: Надад хэлээгүй ээ.
Од: Юу гээч, надад таныг шилжүүлэх баримтанд гарын үсэг зурахаас өөр сонголт алга. Хуулийг би гаргадаггүй, зүгээр л сахиулдаг. Бас та энд үхэж болохгүй, хууль нь ийм. Гэхдээ энэ арлын захирагчийн хувьд надад жаахан эрх мэдэл бий. Хэрвээ үндэслэл шалтгаан нь байвал, би өөр ч байлгаж чадна.
Хэ: Үхэл амьдралаар бусдаар, чамд өөрийн үзэмжээр хандах эрх мэдэл нь бий. Чи үнэхээр онцгой хүчирхэг эмэгтэй юм, Хилдур Одэгард.
Од: Чарли юу олсон юм?
Хэ: Надад хэлээгүй ээ.
Од: Би итгэхгүй байна.
Хэ: Энэ шинэ цагдаа, чамайг шиншилчихнэ гэж бодохгүй байна уу?
Од: Тэгэхээр цэвдэгт булагдсан юм хэзээ ч мууддаггүйг та мэднэ. Өвчин газарт шингэж алга болдоггүй. Та ч хортой зөнөг өвгөн юм аа, Хэнри. Тиймээс та хорт хавдартайгаа эндээс явж эх газарт ганцаараа үхэх болно.
Хэ: Бяслаг гээрэй, Хилдур.
Од: Баяртай Хэнри.
________________
Тр: Чарли надад маш чухал зүйл олсон гэж хэлсэн. Тэр надад хэлэхийг оролдсон. Тэр зүйл бүхнийг өөрчилнө гэсэн. Би Хилдурт хэлсэн. Тэгээд орондоо орсон. Гэхдээ унтаж чадаагүй л дээ. Тэгээд би утсаа олж Чарлигийн хоолойг дахиж сонсохоор явсан. Тэгтэл зурвас байгаагүй.
Мо: Байгаагүй ээ? Тэр юу олсон юм бэ?
Тр: Мэдэхгүй ээ. Тэр тайлангаа дахиад бичих ёстой гэсэн.
Мо: Ямар тайлан?
Тр: Хилдурын мөсөн голын зочид буудал. Гэхдээ засгийн газар зөвшөөрөхгүй бол тэр яаж ч чадахгүй. Засгийн газар Чарлигийн нөлөөллийн үнэлгээг хүлээж байсан юм. Чарли зурвасандаа бүхнийг өөрчлөх зүйл олсон гэж байсан.
Мо: За за. Тэгвэл салхины чимээ, үнэнч бус байдлаас эхэлцгээе.
Тр: Тэд юу гэж?
Мо: Би өөр ямар хууль бус холбоо сүлбээ мэдэх ёстойв?
_________________
Эри: Чи энд юу хийж байгаа юм?
Мо: Надад байцаалтанд зайлшгүй шаардлагатай мэдээлэл байна.
Эри: Мэдээлэл. Зөв өө.
Мо: Тийм ээ.
Эри: Тонилж үз.
Мо: Өршөөгөөрэй?
Эри: Өө намайг уучлаарай. Аялгандаа байна уу? Аялга л юм шиг байна. Чи одоо эндээс явж болно оо.
Мо: За за, тэгвэл өөрөөр ярья. Тэр чамайг Триштэй унтдагийг мэдэх үү? Энийг Дэнд өг. Тэгээд намайг байцаалтыг үзэхээр бичлэгийг холбо. Бас надад саад болохооргүй газар байвал сайн шүү.
Дэ: Стоддарт хэн нэгэн тэрнээс мөнгө нэхээд байна гэж цагдаад хандахад ярьж байсан хүн нь чи мөн байсан уу?
Жэ: Над руу дайрсан, халдсан. Энийг хараач. Тэд намайг баривчлахдаа аврагч залуу намайг цохьсон.
Дэ: Жэйсон баасан гарагаас баасан гарагийн орой хүртэл хаана байснаа боломжтой бол гэрчүүдтэй нь хамт бидэнд хэлж чадах уу?
Жэ: Үгүй ээ, тэгж бодохгүй байна.
Од: 7 цагаас 7 хагасын хооронд.
Жэ: Би ах Киарантайгаа хамт дэлгүүрт нь байсан, мөнгөний талаар маргалдсан.
Дэ: Киаран Доннелиг оруулаад ир. Бидэнд энэ тухай хэлээд өгөөч.
Жэ: Энэ үү, за за. Манай гэрийн шургуулган олон жил байсан. Зааны шүд байгаа юм.
Дэ: Яагаад энийг авч явж байгаа юм?
Жэ: Саяхан олсон юм. Тэгээд л халаасандаа хийчихсэн. Онц шалтгаангүй. Энийг Стоддартын унтлагын өрөөнөөс олсон.
Од: Энэ юу вэ?
Дэ: Арслан зааны эрүүний ясны диаграмм.
Жэ: За за, за. Би машины зогсоол дээр Сотаддартад энэ шүдийг үзүүлсэн. Би энийг газраас олсон гэж хэлсэн. Тэгээд зүгээр л энийг өгчхөөгүй болохоор тэр над руу уурласан. Жаахан маргалдаан болсон. Болсон бүх зүйл ингээд л болоо.
Од: Тэгэхээр…энэ…энэ юм… Хуурамч гэсэн үг үү?
Жэ: Тэр намайг энэ шүдийг арал дээрээс олсон бол зарах эрхгүй гэсэн.
Од: Тэгээд тэр чамд итгэсэн үү? Тэр чамд мөнгө санал болгосон уу? Тэр энийг жинхэнэ гэж бодсон юм уу? Энэнээс болоод тэр алуулсан гэж үү?
_______________
Ви: Натали.
Ин: Намайг дагаад яв.
Ви: Чи зүгээр үү?
На: Тэрнийг яагаад хорьчихсон юм бэ?
Ин: хатагтай намайг уучлаарай…
На: Юу болоод байгаа юм бэ?
Ин: Стоддарт алуулчихсан.
_______________
Од: Чи Жэйсон Доннелитой харилцаатай байгаа юм уу?
На: Хилда энэ чинь харилцаа биш. Энэ чинь Фортитуд. Хүйтэн болоход бид биедээ ойртдог. Энэ тийм хүнд асуудал биш. Чи зүгээр үү?
Од: тийм ээ, тийм би зүгээр.
На: Би ч гэсэн Цахрлид хайртай байсан. Тэр сайн хүн байсан. Үнэхээр сайхан эр хүн. Энэ үнэхээр аймшигтай юм. Жэйсон энийг хийгээгүй ээ.
Дэ: Чи баттай мэдэж байгаа юм уу?
На: Үгүй ээ. Гэхдээ би тэрэнтэй байсан. Тэр зүгээр л энгийн л байсан. Тэр энгийн л нэг залуу.
Дэ: Чамайг энийг лаборатори руугаа авч яваад, шинжилгээ хийж, ямар амьтнаас гаралтай, хэдэн настай, эндээс гаралтай эсэхийг хэлж өгөөсэй гэж хүсч байна.
На: Тэгээд би явж болох юм уу?
Од: болно оо.
Дэ: Чи явж болно оо.
______________
Од: Натали сонс, чи тэр шүдний талаар хэнд ч хэлэхгүй шүү. Бас хариу нь гарангуут надад авчирч өгнө, за юу? зөвхөн надад. Хэрвээ арал дээрээс арслан зааны үлдэгдэл олдвол тэр мэдээллийг би зохицуулах ёстой. Чи ойлгож байгаа биз дээ? Сайн байна.
_______________
Хэ: Намайг уучлаарай би зүгээр л хүүг чинь яаж байгаа бол гээд л… Хэрвээ тэд тэрнийг хэр удаан энд байлгахыг мэдвэл бүр сайн сан.
Жу: Хүүг Лиам гэдэг.
Хэ: Лиам. Бид өмнө нь албан ёсоор танилцаж байгаагүй юм байна. Намайг Хэнри Тайсон гэдэг.
Жу: Таны хэн гэдгийг мэднэ ээ. Нөхөр бид 2 анх наашаа ирэхээр шийдэхэд, Лиам цагаан баавгай харна гээд үнэхээр баярлаж байсан юм. Тэгээд аав нь тэрэнд таны номыг авч өгсөн.
Хэ: Миний ном оо?
Жу: Тийм ээ. Лиам тантай дуртайяа уулзах байсан.
Хэ: Дуртайяа. Хөөрхөн юм аа. Тэгвэл та 2 той танилцахад үнэхээр таатай байлаа.
_______________
Ви: Та нарт намайг үргэлжлүүлж хорих үндэслэл байхгүй. Бас энэ та нарын гарын үсгээ зурсан хүний эрхийн актыг зөрчиж байгааг гэдэгт итгэлтэй байна.
Ин: Чи явж болно оо.
Ви: За за, одоо юу?
Ин: Тийм ээ. Ийм хэцүү байдалтай байлгасанд уучлаарай.
Ви: Үгүй дээ, зүгээр. Би ойлгож байна. Баярлалаа. Так.
________________
Дэ: Дэн байна.
Ин: Киаран Доннелли гэртээ ч, дэлгүүртээ ч байхгүй байна. Бид хотын бүх баарыг шалгасан. Тэрнийг хэн ч хараагүй байна.
Дэ: За, баярлалаа Ингрид. Бид хамгийн түрүүнд тэднийг олно….Хэнри.
_____________
Мо: Натали. Уучлаарай. Уучлаарай. Би бол мөрдөгч Мортон. Би Британы засгийн газар болон лэвэлвсэн эхнэрийнх нь өмнөөс танай даргын аллагыг тусдаа шалгаж байгаа юм.
На: Та Дэн Андерсентэй ажиллаж байгаа юу?
Мо: Үгүй ээ.
На: Яагаад?
Мо: Тэгвэл би ганцаараа биш болчихно шүү дээ. Тэгээд чи энийг арслан зааны шүд гэж бодож байна уу?
На: Одоохондоо мэдэхгүй л байна.
Мо: Мөн байвал яах вэ?
На: Юу?
Мо: Арслан зааны шүд. Энэ арслан зааны шүд байвал яах вэ? Чи дараа нь юу хийх вэ?
На: Та энэнээс болоод хэн нэгэн Чарли Стоддартыг алуулсан байх магадлалтай гэж бодож байна уу?
Мо: Магадгүй ээ.
На: Хэн?
Мо: Би мэдэхгүй ээ.
На: Хэрвээ энэ үнэхээр мөн байж таараад, тэгвэл…
Мо: Тэгвэл над руу залгаарай, зөвхөн над руу. За юу? Баярлалаа.
____________
Ви: Би ирээд чамтай ярилцаж болох байх л гэж бодсон юм. Энэ бүгд онгоцноос буусан цагаас эхлээд жинхэнэ хар дарсан зүүд шиг л байна. Магадгүй би зүгээр л гэртээ харих ёстой байх.
На: Магадгүй тийм байх. Би чадахгүй ээ. Чарлигийн ажлыг орхиж чадахгүй, тэр энэ газрыг ширүүн, өршөөлгүй гэдгийг мэдэж байсан. Сайн муугийн аль нь ч биш. Тод бас цэврээрээ. Бас зэрлэг.
____________
Мо: ноён Тайсон? ноён Тайсон? ноён Тайсон? Хэнри?
Хэ: Юу вэ? Юу, юу?
Мо: Сайн уу? Би Лондонгоос ирсэн мөрдөгч Мортон байна, би энд байна, энд. Энэ миний нэрийн хуудас, би таныг дээрдэхээр ирье дээ.
____________
Эл: Жаахан хүүгийн чинь бие муу байгаа. Тэр өвчтэй байгаа. Одоо чи хүүгийнхээ төлөө хүчтэй байх хэрэгтэй.
Фр: Энэ бидний буруу байсан.
Эл: Чи өөрийгөө буруутгаж байна. Гэм нүгүл ямар ч холбоогүй зүйлсийг хооронд нь холбодог. Чи өөрийгөө газар доор ортлоо үзэн явдах биш, Лиамын төлөө хүчтэй байх хэрэгтэй. Миний төлөө.
Фр: Би үнэхээр ичиж байна. Би зүгээр л тэрнийг ганцааранг нь орхичихсон. Тэр надаас болоод хөлдөж үхэж ч болох байсан. Биднээс болоод. Энэ үнэхээр хариуцлагагүй явдал, тэр юуны төлөө үхэх байсан юм бэ?
____________
Мо: Шерифф ээ. Би таныг уух юмаар дайлж болох уу?
Дэ: Үгүй ээ. Харин би чамайг дайлья.
Мо: За за.
Дэ: Тэд Мезкал өтийг дур хүсэл өдөөдөг гэдэг. Хэрвээ эрэгтэй эмэгтэй хүмүүс өтийг хамтдаа идвэл тэдний шөнө сэтгэл хөдлөл хүсэл тачаалаар дүүрэн байна гэдэг юм.
Мо: Тэд тэгдэг гэж үү?
Дэ: Тэд бас тэрийгээ шээсний сувгийг цочроодог ч гэдэг.
Мо: Чи гэрлээгүй байх, тийм үү?
Дэ: Зөв өө, би гэрлээгүй.
Мо: Бас чамд ажлаас өөрөөр цаанаа амьдрал ч байхгүй тийм биз?
Дэ: Чамд байгаа юм уу?
Мо: Байхгүй ээ. Би эрчүүдийг маш сайн…
Дэ: Төвлөрүүлдэг.
Мо: Аюултай шүү.
Дэ: Чиний зөв байж мэднэ ээ.
Мо: Эрүүл энхийн төлөө.
Дараагийн ангид.
Та: Буугаа битгий онилоод бай.
Жу: Лиам! Ямар нэг юм хий л дээ.
Мо: Та манай хамтрагчтай ярьсан. Санаж байна уу? Гарцаагүй үр дагавар нь би байна. Тэр таныг нөхрийг нь алсан гэж бодож байгаа. Эсвэл зарим нэг солиотой амьтад хүний гэрт хулгайгаар нэвтэрсэн байж мэднэ.
Ма: Та нарын хайх ёстой хүнийг би Фрэнк Саттер гэж бодож байна, тэр догшин бас тогтворгүй.
Back to episodes Go home