FORTITUDE S1 2

                                       “Fortitude S1 Ep2”

Өмнөх ангид.

Од: Тэгээд чиний тайлан мөсөн голын зочид буудлыг эцсийн байдлаар батлах юм уу, үгүй юу?

Ст: Тэндээс нэг юм олдсон бол яах вэ? Хамгаалах ёстой тийм зүйл?

Дэ: Хотын дарга таныг буцаж очиж эмчилгээ хийлгэсэн нь дээр бодож байгаа. Та эх газар луу буцаж болно оо, Хэнри.

Ст: Хөөе! Би чамайг мэднэ,чамайг Жэйсон гэдэг.

Жу: Фрэнк хүрээд ир, xүү дээрдчихэж.

_______________

Од: Би гэмт хэрэг огт байдаггүй тийм хотод амьдрахаар сонгосон. Би эх газарт эрүүгийн эрх зүйгээр төгсөж, Фортитуд-д ирээд цагдаагийн офицертэй гэрлэсэн. Бид дэлхий дээрх хамгийн нам гүм тайван байж болох тийм газар амьдардаг. Бидний бал сар ид шидийн мэт үнэхээр гайхамшигтай үдэш байсан. Эрик намайг майхантай мөсөн гол руу аваачсан. Бүр шууд утгаараа майхантай шүү. Гадаа хэм хасах 30 градус хүрч байлаа. Тэр шөнө бид анх удаагаа хамгийн гайхалтай туйлын туяаг олж харсан юм. Бидний нэрлэдгээр бурхдын галт наадам. Диваажин дуулж байлаа. Хотын гаднаас та бүгд туйлын туяаг шууд харж мэдрэх боломжтой. Харин одоо бид мөсөн дунд тийм газрыг байгуулж байгаа. Бид мөсөн гол дотор зочид буудал барьж байгаа. Зэрлэг байгалд дурлагсдад, туйлын туяаг таашаагчдад, эсвэл зүгээр л дурлалт хосуудад зориулж. Тэд бүгд энэ дэлхийн хамгийн аюулгүй газраас хамгийн үнэ цэнэтэй мөчийг таашааж чадах юм. Би энэ үгээрээ үнэхээр бахархаж байгаа учраас та нар ч сурталчилгаандаа ашиглаж болно шүү. Тэгээд энэ байна. Малтлага 2 7 хоногийн дараа эхлэх бөгөөд 6 сарын дараа бид анхны зочдоо хүлээн авахад бэлэн болно. Баярлалаа, бас тухлан үзнэ үү.

Эр: Шерифф Андерсон тантай ярья гэнэ.

Од: Дэн? 

Дэ: Хилдур. Чарли Стоддарт үхсэн.

Од: Юу?

Дэ: Би баавгайн түгшүүр зарласан. Бүх хүмүүсийг битгий гаргаарай.

Пэ: Баавгайн дайралт уу?

Дэ: Та 2 байшинг сайн шалга. Хурууны хээ, нотлох баримт эсвэл цусны толбо.  Баавгай харвал шууд бууд!

Пэ: Тэрнийг яах гэж байгаа юм?

Дэ: Яв! Офицерууд эргэж иртэл машинд байж бай.

Ви: Чи энийг баавгай хийсэн гэж бодож байна уу? 

Дэ: Өөрийгөө хамгаал!

________________

Дэ: Хөөе! Баавгайн мөр байшингийн араар л байгаа. Нохойнуудаа дотогшоо битгий оруулаарай.

________________

Хэ: Би элэгний хот хавдраар үхэж байна!

Эм: Юу?

Хэ: Би элэгний хорт хавдраар үхэж байгаа.

Эм: Баярлалаа. Галын дохиолол ажиллуулахаасааа өмнө эндээс гарч үз!

_________________

Эмч:     Судалгааны төвд бид… Лиамын байдлыг мэдэгдэхүйц дайжруулж чадахаар тоног төхөөрөмжтэй.

Жу: Тоног төхөөрөмж өө?

Эмч:     Гипербар хүчилтөрөгчийн эмчилгээ хүчилтөрөгчийн дутагдлаас сэргийлж, хаван бууруулах замаар гэмтсэн эдийн нөхөн төлжилтийг хурдасгадаг. 

Жу: Хэрвээ хүүд маань хэрэгтэй бол тэгье ээ.

Эмч:     Судалгааны төв шүү дээ.  Эмчилгээний зорилгоор байгуулагдаагүй. Туршилтын маягаар гэсэн үг, эрсдэл ч гэсэн байгаа.

Жу: Тэгээд та тэрнийг тэнд…

Эмч:     Бид учрыг нь олж болно оо. Надад таны зөвшөөрөл хэрэг болно. Байна уу?

_________________

Кэ:  Би чамайг ойлгоно гэж бодохгүй байна л даа. Хэрвээ байшинд баавгай ороод ирвэл чи тэрний жагсаалтын хамгийн эхэнд байна. Гэхдээ би чамайг аюулгүй байлгана аа. Надад чиний төсөөлж ч чадахгүй хариуцлагууд бий. Зүгээр дээ. Хайртай шүү.

________________

Эмч:     Чи баавгай байгаа эсэхийг шалгасан уу?

Пэ: Тийм ээ, мэдээж.

Эмч:     Тэдний ирж байгаа нь сонсогдохгүй шүү дээ. Дэн? Бурхан минь гэж.

Дэ: Шархных нь байдлыг хар даа, Маргарет. Энийг баавгай хийгээгүй…Хилдур. 

Од: Тэнгэр минь гэж, Дэн.

Дэ: Хилдур намайг сонс. Бидэнд маш ноцтой асуудал тулгараад байна. Би энийг баавгайн дайралт гэж бодохгүй байна.

Эмч:     Тэр амьд байна. Тэр амьд байна.

________________

Эм: Шигдээс болж байна, зүрхний массаж хий.

Эм2:     Наанаа хамгийн хүчтэйгээрээ дараарай за юу?

Эм: Цохиул! Цохиул! Цохиул! Цэнэглэж байна! Цэвэр!

________________

Хэ: Чарли хаана байна? Юу болоод байгаа юм бэ, Дэн?

Дэ: Та энд байх ёсгүй. Энд таны чадах зүйл байхгүй Хэнри. Гэртээ харь. Эндхийн учрыг би олчихьё. Гэртээ харь.

Хэ: Петра! Юу болоод байгаа юм бэ?

Пэ: Профессор Стоддарт халдлаганд өртөж үхсэн байдалтай олдсон. Эхэндээ бид баавгай байж магадгүй гэж бодсон.

Хэ: Юу?

Пэ: Гэхдээ одоо аллага шиг харагдаж байна. Тиймээс энд шинжилгээ хийнэ, баавгайн дайралтынх биш аллагын шинжилгээ. Тэнд маш аймшигтай байгаа.

_________________

Ма: Алив ороорой! Хөөе ноён Саттер. Юу болсон бэ? Юу болоод байгаа юм? Та энд юу хийж байгаа юм?

Фр: Юм хайж байна.

Ма: Ямар чөтгөрөө хайгаад байгаа юм? Манай нохой тэнд галзуурах нь байна. Хмм? Бас орой чи юу хийгээд байсан юм?

Фр: Юу гэнэ ээ?

Ма: Болохгүй юм уу? Болохгүй л юм хийгээд байна даа.

Фр: За? Хэрэгслээ аваад 5 минутын дараа очлоо.

__________________

Хэ: Би энд ажиллаж байсан мөрдөгчтэй ярьж байна уу? Ди Эс Литтлжон, Петтигрүгийн хэргийг мөрдөж байсан мөрдөгч? Үгүй ээ, үгүй, гуйя сонсооч. Сонс, Билли Петигрү баавгайнд идүүлээгүй. Тэр алуулсан юм. Одоо Профессор Чарли Стоддарт ч гэсэн алуулчхаад байна. Энэ бүгдийн ард хотын дарга л байгаа. Тэрний цагдаа тэрднийг 2ууланг нь алсан.

__________________

Ви: Хөөе! Хөөе! Хүн байна уу!  Хүн байна уу! Натали ч гэсэн тэнд очих ёстой байсан!

Ин: Тэд Наталиг ч гэсэн хоолонд урьсан гэсэн. Хаана амьдардгийг нь би мэднэ ээ, одоо гарч байна,

Дэ: Тэрнийг олоод нааш нь аваад ир Ингрид. Арчдас, үлдэгдэл хурууны хээ хай.

Ин: Тэр сэжигтэн биш биз дээ, тийм үү?

Дэ: Ингрид Наталиг саатуулах нь бидний хувьд маш чухал.

Ин: Ойлголоо, би гарч байна. Дэн.

__________________

Кэ:  Энүүгээр туулай хооллож болох болов уу? Тэгвэл хүнийг?

Эр: Чи хулуу авч байснаас туулайгаараа хүнийг хоолож болно шүү дээ. 

Кэ:  Тийм сонголт байхгүй ээ.

Ши: Хотод баавгай гарч ирсэн, Кэрри. Аав чинь хаана байна?

Кэ:  Аав ажилтай байгаа.

___________________

Од: Заримдаа баавгай хотод орж ирээд, цагдаа нар эвтэйхэн гаргах хэрэгтэй болдог юм. Энд 3000 мянган баавгай бий, харин бид 713уулаа тэгэхээр…Хэрвээ тэр баавгайнууд бидний эсрэг босвол… Өршөөгөөрэй.

Эр: Тэгэхээр бүгдээрээ наашаа цуглараарай.

Дэ: Дарга аа.

Од: Би дөнгөж сая Аллердайс эмчтэй ярьлаа. Тэрнийг аврахад хэтэрхий оройтсон байж. Чарли Стоддарт 5 минутын өмнө хагалгааны ширээн дээр нас барсан.

Эр2:     Түр болох уу? Бид маргааш явахаасаа өмнө нөхөртэй чинь уулзая гэж бодсон юм л даа. Тэгэх боломжтой болов уу?

Од: Үгүй ээ, намайг уучлаарай. Эрик гэмтэлтэй байгаа.

Эр2:     Ноцтой биш гэж найдья.

Од: Үгүй ээ, баавгайн урхи гишгэчихсэн юм. Гэхдээ зүгээр ээ.

__________________

Ви: Юу?

Дэ: Пулс…

Ви: За?

Дэ: Яг энд.

Ви: За.

Дэ: Тэрнийг олохдоо чи пулсыг нь шалгасан тийм үү?

Ви: Тийм ээ.

Дэ: Энд хүзүүн дээр нь. Бас бугуйн дээр нь. Энд.

Ви: Тийм ээ.

Дэ: Чи тэрэнтэй шууд нүүрэлдсэн, яг ингэж.

Ви: Тийм ээ. Юу ч байгаагүй. Юу ч, Тэрнийг олоход тэр үхчихсэн байсан. Пулс байгаагүй, хүүхэн хараа нь ч хөдлөхгүй байсан. Тэр үхсэн байсан.

Дэ: Итгэлтэй байна уу?

Ви: Тийм ээ, би итгэлтэй байна.

____________________

Эмч:     За за, зөөлөн. Болж байна.

Хүү:      Ээж?

Жу: Сайн уу, жаал аа, ээж нь энд байна. Чи зүгээр болно оо. Эмч нар бүгдийг хянаж байгаа за юу?

Хүү:      Ээж, энэ хаанах вэ? Би хаана байна аа?

Жу: Чшш, хэвтэж бай, битгий санаа зов.

Эмч:     Хүүгээ хэвтүүлж бай. Лиам энэ өвдөхгүй за юу? Зүгээр дээ. Та холдож байхгүй юу.

_____________________

Ин: Натали, би байна аа, Ингрид….Дэн Натали гэртээ алга. Цасны мотоцикл нь ч алга. Нэг тийшээ явах гээд хувцсаа бэлдсэн бололтой. Зугтсан байж магадгүй.

______________________

Фр: 4н хүнтэй багууд! Бүгдээрээ жагсаад Андерсен ахлахыг сонс. Аль болох хурдан! Алив ээ, аль болохоор хурдан!

Од: Бид энэний учрыг олж чадах уу? Эсвэл чи? Бид учрыг нь олж чадах уу, эсвэл би эх газраас тусламж хүсэх ёстой юу?

Фр: Би учрыг нь олно оо.

Од: Чи согтуу байна.

Дэ: Хилдур, би ажлаасаа буучихсан байсан. Хэрвээ эх газраас мөрдөх баг ирвэл тэд чамайг сэжиглэнэ Хилдур. Үгүй гэж үү? Чарли чамд мөсөн голыг өгөхгүй байсан.

Дэ: Алга болсон бүсгүйн нэр нь Натали Иелбүртон. 29 настай. Бүгдэд чинь тэрний зураг байгаа. Ихэнх чинь тэрнийг мэднэ. Тэрний найзууд. Эндээс хөдлөхөөсөө өмнө та нар нэг зүйлийг ойлгох ёстой. Натали Иелбүртон хохирогч ч байж болно. Алга болсн, төөрсөн, хулгайлагдсан. Та нар өөрсдөөсөө нэг асуулт асуух ёстой. Та бүгдийг тэрнийг хайхаар өөрсдийгөө эрсдэлд оруулах ёстой юу? Би өөрөө, манай багийнхан, бидэнд хийх ажил байна. Энэ л бидний ажил. Та нар бүгдээрээ, нэг нэгнээ хамгаалж яваарай. За за, явцгаая. Алив ээ! Алив.

Фр: явцгаая! Хөдлөөрэй!

______________________

Ю:  Хөөе! Хүн байна уу? Би ахлах ахлагч Дэн Андерсеныг хайж байна. Би хараал идсэн бууг чинь өгөхөөр ирлээ! Хүн байна уу? Дэн Андерсен! Хөгийн новш!

______________________

Жу: Чамайг мэдэх хэрэгтэй гэж бодсон юм, судалгааны төвд хөлдөлтийн эмчилгээний төхөөрөмж байдаг юм байна. Бас би Лиамыг аваад ирсэн. Зүгээр л чамд хэлэх хэрэгтэй л гэж бодсон юм. Хүн байна уу? Хүн байна уу? Хөөе, бүх юм зүгээр үү?

______________________

Тр: Өмнө нь тэд вий хэрэглэдэг байсан. Эмэгтэй хүний шээсийг.

Мо: Бурхан минь гэж тоглож байгаа байлгүй дээ.

Тр: Сүүлийн үед аммиакаар исгэдэг болсон.

Мо: Тийм ээ, энэ ч дэвшил шүү.

Тр: Загасаа хоол хийхээсээ өмнө усаар сайн цэвэрлэх хэрэгтэй. Үгүй бол улаан хоолойг чинь түлнэ.

Мо: Тэгэх байх аа. Тэгээд чи энэ…

Тр: Лүтэфиск.

Мо: Лүтэфиск… Лүтэфиск… Нөхөртөө хийж өгч байв уу?

Тр: Ганц удаа л. Тэр идээгүй ээ. Тэгээд чи юу хийдэг юм? Хүлээ, би таая. Аялал жуулчлал уу?

Мо: Аан гээ, Фортитудын нэг юмыг сайн ойлгохгүй байгаа нь, тэндхийн хүмүүс харанхуй сарыг яаж давдгийг л ойлгохгүй байна. Юу гэхээр, тэр тусгаарлагдсан байдал, хүйтэн, эзгүйрэл, тэр ганцаардлыг.

Тр: Хэзээ ч ганцаарддаггүй ээ.

Мо: Үгүй гэж үү?

Тр: Тэгэхээр тэнд амьдардаг хүмүүс, тэдний ихэнх нь бие биенээ ойлгодог юм.

Мо: Яг юуг нь?

Тр: Чи салхины чимээг сонсоно.

Мо: За за.

______________

Ви: Би өмгөөлөгч авах уу?

Од: Таныг буруутгаагүй, зүгээр л саатуулсан. Тиймээс та яллагдагчаар татагдахаас нааш өмгөөлөгч авах шаардлагагүй.

Ви: Хэрвээ надад хууль зүйн тусламж хэрэг болвол?

Од: Би танд хэрэг болох ямар ч хуулийн зөвлгөгөөг өгч чадна аа.

Ви: Би таныг хотын дарга л гэж бодсон.

Од: Би мэргэшсэн хуульч, бас Фортитуд хотын цагдаагийн дарга.

Ви: Та 2 бүгдийг ярилцжээ.

______________

Пэ: Дуу нь? Чи бүгдийг нь бичиж авах хэрэгтэй.

Ин: Мэдэж байна аа.

Пэ: Энэ бичиж байна уу?

Ин: Бичиж байгаа л гэж бодож байна.

Пэ: Тэгээд яагаад бидэнд тэдний яриа сонсогдохгүй байгаа юм?

Ин: Мэдэхгүй ээ, би компьютерын мэргэжилтэн биш шүү дээ.

Од: Чи тэгээд л наад толгойн дах шархаа авсан юм уу?

Пэ: За за. Тэгээд энэ бичиж байна гэсэн үг үү?

Ви: Би хальтраад уначихсан юм.

Пэ: Одоо бид дахиад л тэдний яриаг сонсохоо больчихлоо. Ингрид энэ чинь хөдлөшгүй нотлох баримт .Бичиж авсан нь л дээр. Заавар нь хаана байна?

Ин: Бичиж байна аа.  Мэдэхгүй ээ. Энэ бичиж байгаа байх зүгээр ; энэ тэнэг спикер нь ажиллахгүй байх шиг байна.

Пэ: Тэгж л найдья. Улаан гэрэл, улаан гэрэл, улаан гэрэл.

Дэ: Профессор та 2-той юун тухай ярилцах гэж байсан гэж бодож байна?

Ви: Миний эндэх ажил, бас их сургуулийн ажил тэгээд… Үнэндээ тэр өөрийнхөө бичсэн байгаль орчны тайлангийн талаар нэг юм дурсаж байсан. Тэрийгээ л Натали бид 2-т ярих гэж байсан юм. Би тэрнээс өөрийг мэдэхгүй ээ.

Од: Баярлалаа. 

_______________

Од: Тэр биш биз дээ?

Дэ: Үгүй ээ. Жаал тэрэн дээр тонгойгоод л сууж байсан, бас Чарлигийн цусны толбо тэрэн дээр огт байгаагүй.

Од: Гэхдээ өөр хэн нэгнийг баривчлах хүртэл би тэрнийг гаргахыг зөвшөөрөхгүй. Хүмүүст хяналтаа алдсан юм шиг санагдаж сандралдана.

Дэ: Би тэрнийг явуулах гээгүй ээ. 

Од: Нөгөө охин яасан, Натали?

Дэ: Тэр гэртээ байгаагүй. Цасны мотоцикл нь алга болсон.

Од: Тийм ээ, тэрнийг олох хэрэгтэй.

______________

Фр: Хэр удах юм?

Жу: Тэд хараахан хэлээгүй байгаа. Тэд шийдвэр гаргахаасаа өмнө аль болохоор сайн нөхөн сэргээх ёстой гэсэн.

Фр: Тайрах тухайд уу?

Жу: Тийм ээ. Чи хаана байсан юм бэ? Чи хаашаа явсан юм?

Фр: Жюлс, сонсооч. Юу бодож байгааг чинь мэдэж байна. Гэхдээ би чамд юу гэхээ мэдэхгүй байна. Юу хэлэхээ мэдэхгүй байна. Би юу болсныг мэдээгүй.

Жу: Би чамайг өөр эмэгтэйтэй уулзахаар гадагшаа гарсан гэж бодож байна. Миний зөв үү?

Фр: Сонсооч, Жюлс.

Жу: Бурхан минь гэж тэгсэн юм байна. Яв. Тэр эмэгтэй дээрээ оч. Зүгээр л яв!

_______________

Эл: Шерифф ээ.

Дэ: Элэна.

Эл: Яасан?

Дэ: Чи өнгөрсөн шөнө хаана байсан бэ? 

Эл: Юу?

Дэ: Чи өнгөрсөн шөнө хэн нэгэнтэй уулзсан уу?

Эл: Үгүй ээ.

Дэ: Чи Чарли Стоддартыг мэдэх үү?

Эл: Алуулсан залуу юу?

Дэ: Тийм ээ, чи тэрнийг мэддэг байсан уу?

Эл: Үгүй ээ. Би тэрнийг таних ч үгүй.

Дэ: За за.

Эл: Чи юм уух уу?

Дэ: Дэнни.

______________

Од: Лондонд яаж ийм хурдан мэдээ хүрчхэв ээ? Сонсооч, би Фортитудын цагдаад бүрэн итгэлтэй байгаа ч Лондон бидэнд тийм хэмжээний туршлагатай хүн хүчээр туслахыг хүсч байгаа бол, мэдээж…  Тэгэлгүй яахав, тийм ээ, баярлалаа.

______________

Мо: Тийшээ юу?

Од: Тийм ээ. Би туслах уу?

Мо: Үгүй ээ, би зүгээр баярлалаа.

Од: Сайн байна. Ахлах ахлагч Дэн Андерсэн. Энэ бол ахлах мөрдөгч Юүжин Мортон. 

Мо: Сайн уу, Жин.

Дэ: Дэн.

Мо: Энд надад… Энэ бол комиссын шийдвэр. Энэ намайг аллагын хохирогчийн гэр бүлийг төлөөлөхийг баталгаажуулсан Осло Лондонгийн байгуулсан санамж бичиг байгаа юм. Тэгэхээр…

Од: Тийм ээ.

Мо: Тэд судалгааны төвийг нээснээсээ хойш ийм тохиролцоонд хүрсэн.

Дэ: Надтай биш ээ.

Од: Мөрдөгч Мортон бол шинжээч мэргэжилтэн. Тэр бидэнд маш хэрэгтэй аналитик чадвар, мөн мөрдөх товчоонд ажиллаж байсан туршлагаасаа хуваалцах юм.

Дэ: Бидэнд чадвар бий.

Мо: Итгэлтэй байна аа.

Од: Бас олон улсын нисэх албаны ослын мөрдөн байцаах албанд ажиллаж байсан.

Мо: Ослын мөрдөн байцаах. Тийм ээ.

Дэ: Энд онгоцны осол болоогүй. (Тэрнийг эндээс хурдхан зайлуулаач)

Од: Мөрдөгч Мортонд бид бүх зүйлийг анхаарч үзнэ гэж хэлсэн. За за, намайг өршөөгөөрэй.

Мо: Тийм ээ.     Өмнө нь ийм хүйтэнг мэдэрч байгаагүй юм байна. Чих минь бүр өвдөж байна шүү. Бас би өмнө нь цагаан баавгай харж байгаагүй. Бас лютефиск идэж байгаагүй.

Дэ: Юу?

Мо: Лютефиск.

Дэ: Тэр юу гэж?

Мо: Би өмнө нь идэж байгаагүй, амсаж ч үзээгүй. Гэхдээ юм болгонд анхны удаа гэж байдаг. Бас чи хүн амины хэрэг мөрдөж байгаагүй. За за, 2 уулаа тохиролцьё ахлагч Андерсен. Хэрвээ миний зөв байвал би ганц 2 хоногийн дараа явчихна. Гэхдээ миний буруу байвал би дараагийн онгоцоор Лондон луу буцна. Ямар ч асуулт асуухгүй, бас хэнийг ч буруутгахгүй.

Дэ: Чи юу яриад байгаа юм?

Мо: Профессор Стоддартын гэрийн гадаа. Тэнд салхины чимээ байсан байх.

__________________

Мо: Зарим мужуудад тэд адилхан дохиотой байдаг. Цэцэрлэгч пампа өвс байна гэдэг энд мэдлэгтэй хүн амьдарч байсан гэсэн үг.

Дэ: Фортитуд-д бид ийм юм хэрэглэдэггүй л дээ.

Мо: Юу, араар тавихын тулд уу?

Дэ: Пампа өвс.

Мо: Нохой нь яаж үхсэн юм бэ?

Дэ: Би буудчихсан юм аа.

Мо: Надад өгчихөөр өөр өмсгөл байгаа юу?

Дэ: Байхгүй ээ.

__________________

Мо: Офицер оо.

Ин: Сайн уу.

Мо: Мөрдөгч Мортон сайн уу? Би Лондонгоос энд мөрдөн байцаалтанд туслахаар ирсэн. Андерсен ахлах намайг төв рүү хүргээд өгчих гэсэн юм л даа.

Ин: Тийм үү?

Мо: Тийм ээ.

Ин: Андерсен ахлах тэгсэн гэж үү?

Мо: Тийм ээ. Тийм. Тэр бас чамайг хамгийн хурдан хүргэж чадах офицер гэсэн шүү. Хөдлөх үү?

Ин: Тэгье ээ.

Мо: За за.

_________________

Ин: Шууд чигээрээ яваад байгаа.

Мо: Энэнээс илүү тус гэж юу байхав. Баярлалаа.

Ин: Нэр төрийн хэрэг эрхэм ээ.

Мо: Сайн уу, би Триш Стоддарттай уулзах хэрэгтэй…

Эм: Тэр Дэний өрөөнд байгаа.

Мо: Тийм ээ, сайн байна. Баярлалаа.

__________________

Тр: Тэгээд чи яг үнэндээ хэн юм бэ?

Мо: Би өөрийгөө албан ёсоор танилцуулья Триш. Би нийслэлийн цагдаагийн газрын мөрдөгч Мортон.

Тр: Гэхдээ чи америк хүн.

Мо: Тийм ээ.

Тр: Тэгээд чи надад яг юу болоод байгааг хэлэх үү?

Мо: Тийм ээ, тэгж найдаж байна. Би энд юу болоод байгааг мэдэх гэж ирсэн. Бас мөрдөн байцаалтад чадлаараа хувь нэмрээ оруулахын тулд.

Тр: Ямар мөрдөн байцаалт?

Мо: Хэн ч чамд хэлээгүй юу?

Тр: Юу хэлэх гэж? Намайг хүлээж бай л гэж хэлсэн. Бас Дэн надтай ярилцах хэрэгтэй гэсэн.

Мо: За за. Тэгэхээр, таны нөхөр Чарли нас барсан. 

Тр: Юу? Юу?

Мо: Хэн нэгэн эсвэл ямар нэг зүйл танай гэрт нөхөр лүү чинь халдсан. Ямартай ч байшинд үзлэг хийж байх хооронд нөхөр чинь амьд байсан бололтой. 

Тр: Тэрнийг орхичихсон юм уу?

Мо: Тийм ээ, тийм.

Тр: Хэр удаан?

Мо: Нэг цаг. Тэд олж мэдэнгүүтээ шууд… түргэн тусламж дуудаж эмнэлэгт хүргэсэн боловч хэтэрхий оройтсон байж. Тэр нас барсан. Дэн танд үлдсэнийг нь ярьж өгөх байх, үнэхээр харамсалтай байна,  таныг мэдэж байгаа л гэж бодсон. Бид гашуудсан эхнэрийг тайвшруулж чадна гэж бодож байна.

_________________

Фр: Надад өрөө хэрэгтэй байна. Гуйя чи зүгээр л надад өрөө өгчхөж болох уу? Би бүгдийг баллачихлаа.

Эл: Тийм ээ, би Лиамд нэг юм тохиолдсон гэж сонссон. Тэрнийг шилжүүлэх гэж байгаа юу?

Фр: Тэрнээс ч дор. Лиамыг шилжүүлэхэд бие нь хэтэрхий муу байна. Гуйя зүгээр л надад өрөө өгчих. 2лаа энэ тухай дараа ярилцья.

Эл: Сул өрөө байхгүй ээ. Чи миний өрөөг ашиглаж болно.

_________________

Мо: Сайн уу, надгүйгээр эхэлж байна уу?

Пэ: Та хэн бэ?

Мо: Мөрдөгч Мортон.

Пэ: Лондонгоос ирсэн.

Мо: 30 градус хатсан цусыг маш сайн зөөлрүүлдэг, бас хэт даралттай усаар угааж болохгүй ээ. 2 дагч бохирдуулагчийг угаагаад арилгачхаж болохгүй шүү дээ. Чи тэмдэглэл бичээд авчхаж болох уу?

Пэ: Тэгээд та туслах гэж ирсэн юм уу?

Мо: Зөв өө.

Пэ: Лондонгоос уу?

Мо: Мхмм.

Пэ: Гэхдээ 12 цагийн өмнө л тэрнийг нас барсныг зарласан шүү дээ.

Мо: Мхмм.

Пэ: Гэхдээ хэрвээ Лондонгоос энд амжиж ирэхийн тулд та тэрнийг амьд байхад нь наашаа гарах болно шүү дээ…

Мо: Амьд байхад нь наашаа гарна, англи хэл чинь үнэхээр сайн юм аа. За за, халдлагад нэгээс олон иртэй багаж ашигласан нь маш тодорхой байна. Хавирга бас өвчүүний хугарлаас нь үзэхэд энийг сүхээр хийсэн бололтой. Харин энэ урт шархнууд нь нэг төрлийн иртэй зүйл байна. Дараа нь цээжээр нь дүүрэн байгаа энэ гурвалжин цоорхойнууд нь… Энэ шархнууд нь 3 дагч этгээд байсан байх магадлалтай болгож байна. Магадгүй энэ нэг төрлийн шашны шинжтэй аллага ч байж мэднэ. 

Дэ: Шашны шинжтэй аллага аа? Ямар төрлийн шашны аллага гэхээрээ… Төмс хальслагч ашигладаг байх вэ? Эндээс явж үз.

Мо: Би тэгж чадахгүй ээ.

Пэ: Тэгээд би задлан шинжилгээгээ үргэлжлүүлэх үү, дарга аа?

Дэ: Тэг ээ, Петра.

Пэ: За тэгвэл би бүр эхнээс нь эхэлье. Ийм байдалд хүрэх үед зүрхний цохилт нь суларна. Тархи руу орох гарах цусны урсгал маш муудсан учраас хоолойн импулс нь бараг мэдрэгдэхгүй гэсэн үг. Хүүхэн харааны хариу  үйлдэл нь тэгтэй ойролцоо байсан учраас тэр үхсэн юм шиг харагдсан.

________________

Эри:     Хилди. Юу болсон бэ?

Од: Юу? Хэн ч чамд хэлээгүй юм уу?

Эри:     Юу хэлнэ гэж?

Од: Чарли Стоддарт алагдсан.

Эри:     Юу?

Од: Би тэрнийг шалан дээр байхыг нь харахад тэр…тэр… дотор эрхтнүүд нь бүгд ил гарчихсан байсан.

Эри:Хилди хонгор минь. Бурхан минь, хэн хийснийг нь би мэднэ.

_________________

На: Тамхи чинь хаана байгаа юм бэ?

Эр: Наана чинь байгаа.

На: Хаана? Жинсэнд чинь байхгүй байна.

Эр: Миний хүрмийг үз ээ.

На: Хөөе энэ чинь юу вэ?

Жэ: Наадах чинь минийх ээ.

__________________

Эр: Тэд нэг залууг хорьсон ч одоо болтол хайсаар л байна. Профессорын цээж нь бүхэлдээ онгойчихсон байсан гэсэн. Төсөөлөөд үз дээ.

Ро: Жэйсон, Жэйсон утсаа ав л даа. Жэйсон, бурхан минь гэж Жэйсон. Чи юу хийчхэв ээ.

Дараагийн ангид.

Чэ: Жэйсон тийм юм хийж чадах хүн биш гэдгийг чи мэднэ.

Дэ: Тэгвэл би тэрэнтэй ярилцмаар байна.  Чи зогсоохын тулд буудна, яг л баавгайтай адилхан.

Фр: Би тэнд байх ёстой байсан ч чамтай хамт байсан.

Ст: Триш бид маш гайхалтай зүйл олсон байж магадгүй, маш их асуудал үүсгэж болох ямар нэг зүйл.

Од: Энэ тэрнийг алуулсан гэж үү?

Ви: Тэр аль хэдийн байшинд орчихсон байсан.

Мо: Дэн тэнд байж.

Ви: Тийм ээ.

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home