FORTITUDE S1 1

      “Fortitude S1 Ep1”

Дэ: Хэнри! Эндээс яв аа, зүгээр л гэртээ харь. Эндхийг надад үлдээчих. Яв!

3 сарын дараа.

Жу: Лиам? Юу болсон бэ?

_______________

Дэ: Сайн уу.

Пэ: Сайн уу, чи тэднийг олжээ?

Фр: Цасанд дарагдчихсан байж. Би ч тэднийг олохооргүй байжээ.

Дэ: Майхан нь шөнө шуурганд хийсчихэж. Жуулчдын хямдхан хог.

Фр: Тийм ээ, харцагийн нүд тэднийг мөсөн холоос дээш хагас милийн зайнаас олсон.

Дэ: Сайн ажиллалаа.

Ин: Гэмтсэн хүн байгаа юу?

Дэ: Тэднээр шатахууны зардал гаргуулахад бүгд л урвайцгааж байсан даа. Сайхаан, баярлалаа. Хэнри. Энийг Хэнрид хаягласан байна.

Ин: Тамгын газраас ирсэн. Хэнри Тайсоны эмнэлгийн дүгнэлт.

Дэ: Тэгвэл цаг хугацааны л асуудал болж дээ.

Ин: Тийм ээ. Одоо хотын дарга өөр сонголтгүй болсон. Болсон уу, дарга аа?

______________

Жу: Хувингаа газар тавьчих аа, хонгор минь. Дахиад дотор чинь муудаж магадгүй.  Хүү шөнө гурван ч удаа сэрлээ. Бас одоо тэр халуунтай байна

Фр: Халуун нь хэдтэй байна?

Жу: Мэдэхгүй ээ. Их л халуунтай байсан.

Фр: Тэгээд чи халууныг нь үзээгүй юм уу?

Жу: Үгүй ээ, гэхдээ их халуурч байна.

Фр: Унтаж байна уу, жаал аа? Чи ч ээжийгээ их сандаргажээ дээ. Намайг сонсож байна уу? Лиам. Миний хүү, бие нь тааруу байна уу? Лиам? Тийм л санаа зовсон юм бол эмч дуудахгүй яасан юм?

(Онгоцны яриа норвеги хэлээр)

Ст: Винсэнт Раттери юу? Сайн уу?

Ви: Профессор Стоддарт. Сайн уу, танилцсандаа таатай байна.

Ст: Энийг чинь би авчихья.

Ви: Баярлалаа.

______________

Ви: Тэдний судалгаа үйлдвэрлэлээс ялгарсан перфлороалкилийн нэгдлүүд арктикийн махчин амьтдын тархи цусны хоригийг давж эхэлнийг харуулж байна. Каннибализм хэвийн араншин биш. Баавгайнууд нэгнээ идэж байна. Энэ чинь төрөл зүйл мөхөхийн шинж шүү дээ.

Ст: Өө зүгээр хойшоо тавьчих аа. Энд харанхуй сар дөнгөж л дуусч байна, өвлийн харанхуй сарууд. Хүмүүс  эргээд идэвхтэй болж эхэлсэн. Баавгайнууд ч гэсэн.

Ви: Харанхуй сар таны сэтгэл зүйд эсвэл биологийн цагт чинь нөлөөлдөггүй гэж үү? Хүмүүс сэтгэлзүйн хямралд ордоггүй юу?

Ст: Эсрэгээрээ, харин ч дээрддэг. Хүмүүс энийг Глэйди гэдэг юм.

Ви: Глэйди.

Ст: Глэйди. Дани, Швед, Норвеги, Исланд гээд л. Энд бүх л хүмүүс бий. Тэгээд ч хэн нь хэн бэ гэдэг нь ч ялгагддаггүй юм. Баасан гарагийн орой би хоол хийнэ, Наталиг ч гэсэн урих гэж байгаа. Тэгэхэд тайлангаа бичээд дуусчихсан байна аа. Ярих юм ч их байна шүү, Винсент. Каннибализм бидний харж байгаа цорын ганц гаж авир биш.

Ви: Профессор оо, юун тухай тайлан юм?

Ст: Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд орчны нөлөөллийн үнэлгээ. Энд байх хугацаандаа чи эднийг ашиглана. Чамд өөрийн гэсэн буу, бас малгай хэрэгтэй. Чихийг чинь сайн далдлахаар дулаан малгай. Бас Фортитуд-д тавтай морил.

___________________

Ро: Би өчигдөр орой нэг шүүмж уншсан юм л даа. Бас нэг залуу энийг одоо байгаа хамгийн сайн дижитал проектор гэсэн. Яг л гэртээ театрт байгаа юм шиг тийм үү? Лиамыг ирнэ гэж бодсон юм сан.

Кэ:  Лиам өвчтэй байгаа.

Ро: Тэгээд ирэхгүй юм уу? Та 2 муудалцаа юу?

Кэ:  Үгүй ээ.

Ро: Энэ юу юм?

Кэ:  Би олсон юм.

Ро: Хаанаас олсон юм?

___________________

Эмч:     Лиамын аав алба хаасан уу?

Жу: Афганистанд. Өнгөрсөн 2 сард яваад ирсэн.

Эмч:     Тэгвэл энэ арктик дах анхны зун чинь байх нь ээ дээ?

Жу: Тийм ээ. Тэр муу байна уу?

Эмч:     Лиам гахайн хавдар тусчхаж.

Жу: Өчигдөр орой халуурч эхэлснээсээ хойш Лиам нүдээ ч нээсэнгүй.

Эмч:     Огт сэрээгүй гэж үү?

Жу: Үгүй ээ.

Эмч:     Унтах нь хүүхдийн бие махбодоо эдгээх стратеги. Лиамын бие хүнд вирусын халдвартай тэмцэж байна. Бас хүүхэд унтаж байхдаа ч гэсэн эргэн тойрондоо юу болж байгааг мэдэж байдаг. Одоо Лиамд хамгийн хэрэгтэй зүйл бол тайван байдал, бас дэргэд нь хэн нэгэн үргэлж хамт байх. Магадгүй ээж нь байсан нь хамгийн зөв байх. Франк та 2 дахиад хүүхэдтэй больё гэж бодож байна уу?

Жу: Бид яасан гэнэ ээ?

Эмч:     Аав нь гахайн хавдар тусч байсан уу?

Жу: Аав нь өмнө нь тэр тухай ярьж байгаагүй ээ.

Эмч:     Тэгвэл нөхрөөсөө асуу. Хэрвээ тусч байгаагүй бол тэрнийг над руу залга гээд хэлчхээрэй.

_______________________

Ро: Энэ хошуу нь юм шиг байна. Бас энд соёо нь байна. Тэгэхээр энэ арслан заан л байх ёстой. Тэгвэл энэ мөсөн цэвдгээс гэсч гарч ирсэн эртний арслан заан байж болох нь ээ дээ.

Жэ: Бид баавгай ирэхээс өмнө эндээс явсан дээр гэж бодож байна.

Ро: 2-уулаа боломжийг ашиглаж болно, Жэйсон. Уурхай хаагдахад би юу ч үгүй хоцорсон Жэйс. Ажил ч байгаагүй, хадгаламж ч байхгүй. Юу байгаагүй. Кэрри одоо 10-тай. Охинд маань юм хэрэгтэй. Бид энийг судалгааны төвд шинжлэх ухааны олдвор гээд зарж болно. 50 50-р хуваая. Чи юу гэж бодож байна?

Жэ: Тэгвэл машинд ачья даа.

_______________________

Дэ: Үнэхээр гайхалтай юм аа, Хэлдүр.

Од: Одоо хар даа. Харав уу? Дотор нь жижигхэн гэрэлнүүд тавьчихсан. Гэрэл үнэхээр амь оруулж байгаа биз? Хэнри та 2 учраа ололцох цаг болсоон, Дэн.

Дэ: Тэрэнд халагдах тушаалыг нь аваачиж өгөөд үү?

Од: Тэр энд үхэж болохгүй шүү дээ. Энэ бол хууль. Сонсооч, тэр настай хүн. Тэр ганцаардмал бас тэр үхэж байна. Та 2 сайн найзууд, тиймээс учрыг нь ол.

Дэ: Маргарет.

Эмч:     Лайм Саттер 10 настай.

Од: Тэр яасан гэж?

Эмч:     Гахайн хавдар туссан, гахайн хавдар гэдэг нь 99 хувь баталгаатай гэхдээ…

Од: Гэхдээ юу гэж?

Эмч:     Энэ өөр өвчин байж магадгүй.

Од: За? Яагаад та бидэнд энийг хэлж байгаа юм?

Эмч:     Учир нь тэрний аав Афганистанд байсан. Бас энд хүүхдийн цагаан цэцэг өвчин тархаад байна. Нууц хугацаа нь 37 7 хоног хүртэл. Тэгэхээр Лиам тэр өвчнийг туссан байх боломжтой гэсэн үг.

Дэ: Полиомиелит?

Эмч:     Тэгвэл тусгаарлах шаардлагатай гэсэн үг. Та ойлгож байна уу, дарга аа. Хотод хөл хорих хэрэгтэй. Энэ таны хариуцлага шүү дээ.

Од: Тэгвэл зүгээр л Саттерын хүүхдийг гэр бүлийнхэнтэй нь хамт тусгаарлаж болохгүй гэж үү?

Эмч:     Хэрвээ тэр өнгөрсөн 37 7 хоногийн турш полио тээж байсан бол, ингэхэд хэтэрхий бүр хэтэрхий оройтсон гэж бодож байна. Би хэдэн шинжилгээ авна аа.

Од: Полио гэнэ ээ?

Дэ: Тийм ээ.

Од: Уучлаарай. Бүх шилнүүдээ голд нь тавь. Энд.

___________________

Фр: Чи үнэхээр үзэсгэлэнтэй юм.

Эл: Тэгэхээр чи хүмүүсийг авардаг байх нь ээ? Чи юу хийдэг юм? Цөхөрсөн эмэгтэйг олоод, тэнд нь очоод тэднийг авардаг хэрэг үү?

Фр: Тийм ээ, тиймэрхүү л.

Эл: Магадгүй тэдэнд чамайг надаас аврах хүн хэрэг болох байх.

Фр: Тэгж бодож байна уу?

Эл: Юу гээч, энэ газар… Чам руу хаанаас ч юм дайраад ирж мэднэ.

Фр: Юм аа? Ямар юм гэж?

Эл: Мангасууд.

Фр: Мангасууд аа?

Эл: Мхмм, тэд чамайг араандаа зуух хүртэл нь чи тэднийг харахгүй бас сонсохгүй. Ойлгож байна уу? Тэгээд тэд чамайг мэдэхээс ч өмнө харанхуйн гүн лүү алга болчихно.

___________________

Ви: Сайн уу.

На: Чи Винсент Раттери байх. Натали Иелбуртон. Тэгэхээр чи эндхийн цаа бугануудын хэвийн бус араншинг PFA-тай холбоотой гэж үзэж байгаа хүн байх нь ээ?

Ви: Чи миний судалгааг уншжээ.

На: Гүйлгэж харсаан.

Ви: Тэгээд чи энд юу хийж байгаа юм?

На: Энэ үү? Өө энийг оройн хоолонд.

___________________

Ст: Чи энийг хаанаас олоов?

Жэ: Зааны амнаас.

Ст: Амнаас нь аа?

Жэ: Би сэг олсон юм. Гэсэж гарч ирсэн, үс ноос хошуутайгаа байсан.

Ст: Хэн нэгэн чамайг ингэ гэж ятгаа юу?

Жэ: Үгүй ээ.

Ст: Бүр бүтнээрээ сэг байсан юм уу? Шинжлэх ухаанд энэ бол үнэлж баршгүй эд. Залуу минь чамайг хэн гэдэг вэ?

Жэ: Жэйсон. Тэгээд… Профессороо надад үнэлж баршгүй гэдгээ яг хэд гэдгийг хэлээд өгөөч.

Ст: Юу гэж байгаа юм?

Жэ: Энэ хэр үнэтэй юм?

Ст: Үнэлж баршгүй шүү дээ.

Жэ: Үгүй ээ, энэ яг таны хувьд ямар үнэтэйв? Судалгааны төв надад энэний төлөө хэдийг өгөх юм?

Ст: Үгүй ээ, чи… Үгүй ээ, чи намайг сонсож бай. Ийм төрлийн олдворын тухай хууль маш тодорхой байгаа.

Жэ: За за.

Ст: Хөөе. Хөөе! Би чамайг мэднэ! Чамайг Жэйсон гэдэг! Жэйсон!

_____________________

Дэ: Та зочид буудалд ажилладаг  хэвээрээ юу?

Эл: Тийм ээ.

Дэ: Фортитуд-д байдаг хэн нэгэн танд тэр явдлын талаар ярьсан уу эсвэл тэр талаар мэдэх үндэслэл өгсөн үү?

Эл: Үгүй ээ.

Дэ: Та өөрийгөө Фортитуд-д аюулгүй гэж бодож байгаа эсэхийг чинь би асуух ёстой.

Эл: Тийм ээ.

Дэ: Та Фортитудаас явахаар төлөвлөх байгаа эсэхийг чинь би мэдмээр байна.

Эл: Үгүй ээ.

Дэ: Хэрвээ тийм бол та бидэнд мэдэгдэх ёстой, үгүй бол та гэрээгээ зөрчиж дахин ажилд ороход хүндрэлтэй болно. Чи хүнтэй уулзаж байгаа юу?

Эл: Энэ чинь мэдүүлгийн нэг хэсэг үү? 

Дэ: Албан ёсоор бол энэ хэнд ч хамаагүй л дээ.

Эл: За за, баярлалаа.

_________________

Oд: Надад хэлэлгүйгээр явахад чинь би дургүй.

Эри:     Би зүгээр л тэнд очиж шуурганы хаалтыг засах гэж байсан шүү дээ.

Од: Сонс, бурхан минь гэж чи баавгайн хавханд орчхоод байна. Чи хөлгүй ч болж болохоор байлаа.

Эри:     За за, сонс л доо, намайг уучлаарай Хилди. Намайг уучлаарай. Тэгээд ажи төрөл чинь хэр байна даа? Яриа чинь ямаршуу болов? Дээр нь хэдэн сайн хошигнол нэмэх үү?

Од: Мөсний өрөм ирж яваа.

Эри:     Нээрээ юу?

Од: Өнөө өглөө Ослогоос наашаа гарсан. Лхагва гарагт ирчих байх.

Эри:     Бүгд бүтэж байна.

Од: Шуурганы хаалт гэнэ шүү.

Эри:     Яасан?

Од: Чи надад худлаа ярьж байна, Эрик.

________________

Од: Бид дэлхий дээрх хамгийн тайван нам гүм газарт амьдардаг. Бидний бал сар сэтгэл хөдөлгөм ид шидийн юм шиг л байсан. Ид шидийн юм шиг… Эрик намайг майхантай, мөсөн гол руу аваачсан юм. Харин одоо бид мөсөн дотор барилга барьж байгаа, мөсөн гол доторх зочид буудал. Одоо зэрлэг байгальд дурлагсад, туйлын туяаг таашаагчид, эсвэл зүгээр л дурлалт хосууд…

_________________

Дэ: Өглөөний мэнд, юу байна даа? Фортитудын цагдаа. Одоо… та нарыг цагаан баавгайнаас хамгаалах ангийн буу авч яваагүйг чинь харж байна аа.

Ма: Би ойлгож байна аа, эрхэм ээ. Яах гэж ирснийг чинь ч гэсэн.

Дэ: Сайн байна.

Ма: Гэхдээ бидэнд галт зэвсгийн маань зөвшөөрлийг хараахан өгөөгүй байгаа юм.

Ю:  Тийм ээ, тэгээд л тэр.

Дэ: Өршөөгөөрэй?

Ю:  Тэгээд л тэр.

Ма: Тийм ээ, бид нэг их холдохгүй ээ.

Ю:  Баавгай байхгүй.

Дэ: Баавгай ойр байхгүй гэж үү?

Ю:  Баавгай ойр байхгүй.

Ma: Найз маань юу хэлэх гэсэн гэхээр бүгд л цагаан баавгайг эргээр ан хийдгийг мэддэг шүү дээ, бас бид эрэг лүү ойртохгүй тийм болохоор одоохондоо заавал буу авч явах шаардлагагүй л гэж… Юу байна даа?

Фр: Дажгүй дээ.

Ма: Тэр юу хийгээд байна аа?

Фр: Тэр норвеги хүн.

Дэ: Энийг хар даа. Цагаан баавгайг та нарыг үхэхээс чинь өмнө идэж эхэлнэ. Нэг л бариад авсан бол шууд л иднэ. Энэ бол Билли Петигрүгээс баавгайнд идүүлснийх нь дараа үлдсэн хэсэг.

Фр: Тэгэхээр та нар цааш явахаасаа өмнө хот орж өөрсдийгөө зохих ёсоор тоноглох хэрэгтэй.

Ю:  Өө чөтгөр гэж!

Дэ: Чөтгөр өө?

Ю:  Хараал ид! Тэрнийг хараал ид!...Хөөе бидэнд буу байгаа!

Дэ: Энэ намайг ч зогсоохгүй. Баавгайг бүр ч үгүй. Тэгэхээр та нар мөсөн голыг дагаад хот руу буцна. Миний бууг авч үлдээд өөрсдийгөө хамгаал. Хотод очихоороо миний бууг авчирч өгөөд гар буугаа эргүүлээд аваарай.

Ма: Энэ яриад байсан цагдаа чинь мөн үү?

Ю:  Үгүй ээ. Би тэрийг нь эмнэлэг рүү явуулсан.

_________________

На: Дахиад жаахан уур нэмчихвэл зүгээр биз дээ?

Ви: Зүгээр ээ. Орой болсон байна.

_________________

Ви: Шар айраг уу?

На: Толгойд чинь хэрэгтэй.

Ви: Профессорынх луу дарс авч явах нь уу?

На: Тийм ээ.

Ви: Энэ хэн бэ?

На: Эндхийн шерифф.

Ви: Тэр сайн шерифф үү, эсвэл муу шерифф үү?

На: Тэрийг хэн ч мэдэхгүй.

Ви: Яагаад?

На: Фортитуд-д үндсэн хоёр л дүрэм байдаг. Чи өөрийн гэр оронтой байх ёстой, бас өөрийгөө тэжээдэг байх ёстой. Тэгээд л болно. Бүгд ажилтай. Ядуу хүн гэж байхгүй. Тиймээс хулгай бас гэмт хэрэг гэж байхгүй. Бүгд л жаргалтай байдаг.

Ви: Тэгвэл тэрэнд хийх ажил байхгүй юм биш үү?

На: Тиймээс л тэрнийг сайн шерифф үү, эсвэл муу шерифф үү гэдгийг хэн ч мэддэггүй.

___________________

Дэ: Хэнри? Үхтлээ ууж байна уу?

Хэ: Надтай нэгдээч.

Дэ: Би эднийг гаргаад хаячих уу?

Хэ: Үгүй ээ, орхичих.

Дэ: 2лаа ярилцах юм уу, Хэнри?

Хэ: Энд Билли Петигрүг геологич байсан гэж байна.

Дэ: Тийм ээ.

Хэ: Тэр мөсөн голоос ямар нэг юм хайж байсан.

Дэ: Зөв өө.

Хэ: Эхнэр хүүхэд байхгүй. Яг л чи бид 2 шиг, Дэн.

Дэ: Тийм ээ.

Хэ: Тэрнийг алсан сумны талаар юу ч дурдаагүй байсан.

Дэ: Хэн ч сум олоогүй.

Хэ: Тэр бол чиний л ажил.

Дэ: Тэрний байдлыг хараад хэн ч сум хайгаагүй.

Хэ: Би өөрийгөө дүүргэхгүй л бол хараал идсэн навч шиг л чичирч байна. Тэр өглөө би үнэхээр тайван байсан.

Дэ: Та тэрнийг буудсан чинь өршөөл байсан.

Хэ: Тэрнийг буудсан нь өршөөл байсан! Баавгайг буудах ёстой ч, би тэрнийг буудсан. Банг! Тэгтэл машины хаалга дуугарсан. Тэгээд би хөдөлгүүрийн чимээ, дохио байхгүй юу гэж бодсон. Машины хаалга дуугартал чи тэнд байсан. Чи тэнд байсан. Тийм биш гэж үү?

Дэ: Хотын дарга таныг буцаж очиж эмчилгээ хийлгэсэн нь дээр бодож байгаа. Та эх газар луу буцаж болно оо, Хэнри.

Хэ: Надад хэлээч. 

Дэ: Та энэ байрандаа ганцаараа биш, асрамжийн газар халамжлуулад тайван үхэж болно. Юу болсныг март. Тэр угаасаа л үхэх байсан.

Хэ: Надад хэлээч!

Дэ: Би танд хэлэхгүй ээ.

Хэ: Чи яагаад надад итгэхгүй байгаа юм?

_________________

Эри:     Хэрвээ Фрэнк ирэлгүй дахиад хэдэн цаг болсон бол би хөлөө таслах байсан юм.

Ст: Буцаад алхатлаа хэр удах вэ?

Эри:     Одоо алхаж чадна аа. Хөөрхий Хилдурын илтгэлийг хараад суух шаардлагагүй болсон л гэсэн үг.

Ст: Чи Жэйсон гэдэг залуу мэдэх үү?

Эри:     Уурхайчин, тийм ээ би мэднэ. Яасан?

Ст: Бид зодолдсон.

Эри:     Зодолдсоон?

Ст: За за, маргалдсан гэх үү. Тэр надад олсон зүйлээ үзүүлсэн юм.

Эри:     Юу?

Ст: Амьтны үлдэгдэл.

Эри:     Ямар амьтны? 

Ст: Зүгээр л би, хэрвээ тэр зүйлийг энэ арал дээрээс олсон бол…

Эри:     Чи хөгийн амьтан шиг харагдахыг хүсэхгүй.

Ст: Чи тэрнийг баривчилж чадах уу? Тэрнийг үнэн ярьж байгаа эсэхийг мэдээд өг.  Учир нь хэрвээ үнэн байвал, тэр зүйлийг хамгаалах ёстой. 

Эри:     Аан гээч, ажилдаа буцаж орохоороо би тэрэнтэй уулзая за юу?

______________

Ро: Тэгээд одоо бид яах вэ?

Жэ: Бид тэрэнд бодох жаахан хугацаа өгнө. Сайн бодог. Тэгээд би тэрэнтэй дахиж уулзаад санал тавих 24 цагийн хугацаа байгаа гэж хэлнэ. Эсвэл тэр сэгийг нь шатаана.

Ро: Энэ удаа би явья аа. Би учраа ольё.

Жэ: Үгүй ээ, чи тэгэхгүй Ронни. Энийг тайван дипломат аргаар шийдэх хэрэгтэй. Чи өөрийгөө нэг харчих л даа.

_______________

Жу: Лиам огт сэрсэнгүй. Тэр миний ч аавынхаа ч хоолойд хариулахгүй байна. Би… Би тэрнийг эндээс шилжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Би тэрнийг… Би хүүгээ юу хийхээ мэддэг том эмнэлэгт аваачмаар байна. Тэр үнэхээр хүнд байна, гэхдээ тэр эмч…

Дэ: хөөе хөөе тайвшир.

Жу: Тэр эмчийн хэлснээс хамаагүй хүнд байна шүү дээ. Тэр… Би тэрэнд Аллердис эмчид итгэхгүй байна.

Дэ: Жюлс намайг сонс. Хэрвээ Лиам маргааш өглөө гэхэд дээрдэхгүй бол, би тэрнийг онгоцоор шилжүүлье.

Жу: Онгоцоор уу?

Дэ: Маргааш өглөө гэхэд Лиамын байдал дээрдэхгүй бол, би тэрнийг эх газар луу шилжүүлэх хүсэлт гаргана.

Жу: Нээрээ юу?

Дэ: Тийм ээ, мэдээж. Сайн байна. Одоо би явалгүй болохгүй. Чи Элэнатай уулзсан уу?

Жу: Элэна юу?

Эл: Сайн уу. Чи Жюлс байх.

Жу: Тийм ээ, мөн, Жюлс Саттер.

Эл: Нөгөө аврагч залуугийн эхнэр байх нь ээ? Нөгөө шинэ залуу.

Жу: Чи Фрэнкийг мэддэг юм уу?

Эл: Тийм ээ, би тэрнийг мэднэ.

______________

Ст: Мөсний өрөм тэгээд хэр үнэтэй юм?

Од: Бид бүх зардлаа удахгүй нөхчихнө өө, Чарли.

Ст: Чи бүх өндгөө ганцхан жижиг сагсанд хийж байна.

Од: Надад сонголт байхгүй. Чи ч мэдэж байгаа. Уурхайн нөөц дуусч байна. Аялал жуулчлалаас өөр ирээдүй бидэнд байгаа гэж үү?

Ст: Жуулчид… Мөсөн гол чамд ийм л юм шив тийм үү?

Од: Энэ бизнесүүд хуучин хэвэндээ үлдэнэ гэсэн үг. Дэлгүүрүүд, уушийн газрууд, зочид буудлууд, ресторанууд, аяллын дэлгүүрүүд…

Ст: Сэтгэлийн хөөрлөөр чи энэ маргаанд ялахгүй.

Од: Ямар маргаан? Энд ямар ч маргаан байхгүй! Гэнэт энэ бүгд чинь хаанаас гараад ирэв ээ? Чи намайг төлөвлөлтийн шат болгонд тайвшруулж байсан, чиний урьдчилсан дүгнэлт мөсөн гол дээрх зочид буудлыг зөвшөөрнө гэж чи надад хэлж байсан биз дээ.

Ст: Би ямар ч тийм юм…

Од: Би хөрөнгө мөнгөө зарчхаад байна.

Ст: Би чамд юуг ч баттай хэлээгүй.

Од: Хүмүүсийн хөрөнгө…

Ст: Хилдур!

Од: Чи надад амласан Чарли! Тэгээд чиний тайлан мөсөн голын зочид буудлыг эцсийн байдлаар батлах юм уу, үгүй юу?

Ст: Тэндээс нэг юм олдсон бол яах вэ? Хамгаалах ёстой тийм зүйл?

Од: Юу?

Ст: Ямар нэг юм. Мөснөөс гэсч гарч ирсэн зүйл.

Од: Ямар юм? Чарли?

_________________

Фр: Сайн уу.

Жу: Би Дэн андерсентай ярьсан.

Фр: Чи Дэнтай яриа юу? Дэнтэй юун тухай ярьсан юм?

Жу: Тэр маргааш өглөө гэхэд Лиам сайжрахгүй бол тэрнийг эх газар луу онгоцоор явуулна гэсэн.

Фр: Чи тэрэнтэй… Яагаад? Яах гэж тэгж байгаа юм? Яагаад миний араар ингэж байгаа юм? Бурхан минь гэж, гахайн хавдар шүү дээ.

Жу: Биш байвал яах юм бэ? Чи тэрнийг харж бай.

Фр: Чи хайчих нь вэ? Жюлс!

_________________

Ви: Хөөх.

На: Өмнө нь харж байгаагүй юм уу?

Ви: Үгүй ээ.

На: Чамайг цагаан баавгай судалдаг л гэж бодсон.

Ви: Ерөнхийдөө махчин амьтад л даа. Яг цагаан баавгай биш.

На: Өө за за. Гриззли баавгай юу?

Ви: Үгүй ээ.

На: Винсент чиний судалгаа перфлороалкил махчин амьтдад яаж нөлөөлж байгаа тухай байсан.

Ви: Тийм ээ, Англид.

На: Англид уу? Дорго уу?

Ви: Тийм ээ, дорго. Үнэндээ дорго чамайг нэг сайн болгож тавина шүү.

_________________

Жу: Би ирлээ. Лиам? Чи сэрчхэж. Бие нь дээрдэж байна уу? Фрэнк? Фрэнк нааш ир, хүү дээрдчихсэн байна.

Фр: Миний бяцхан цэрэг.

Жу: Халуун нь бүр буучихсан байна.

Фр: Тийм байна.

Хүү:      Би өлсөөд байна.

Фр: Өлсөж байна гэнэ.

__________________

Жу: Энэ бүх хугацаанд би чамайг уурлуулчихвий гээд ярихаас айж байсан юм. Би бүх л амьдралаа чиний юу хүсч байгааг мэдэхэд зарцуулсан. Бас би буруу ойлгосон гэхээс айж байна. Лиам юу болсон бэ? Чи зүгээр үү? Лиам, яагаад байгаа юм бэ?

Фр: Яасан бэ, хүү минь юу болсон бэ, Лиам!

Хүү:      Миний хөл шатаж байна.

Жу: Хонгор минь зүгээр дээ, тайвшир.

Фр: Машины түлхүүр аваад ир. Жюлс машины түлхүүр аваад ир.

__________________

Од: Чарли Стоддарт ямар нэг зүйл олсон гэсэн. Тэр бидэнд зөвшөөрөл өгөхгүй нь.

Дэ: Юу яриад байгаа юм, тэр юу олсон юм?

Од: Надад хэлээгүй ээ.

Эр: Дарга аа?

Од: Тэр надад хэлээгүй.

___________________

Од: Тавтай морил, тантай уулзах нь нэр төрийн хэрэг.

Эр: Би таныг Грийнландын төлөөлөгчтэй танилцуулмаар байна.

___________________

Эм: 3,4-р зэргийн хөлдөлт. Бид хэдэн 7 хоног хүлээх хэрэгтэй.

Жу: Юу, юу хүлээх гэж?

Эм: Шархыг нь цэвэрлэх шаардлагатай эсэхийг харахын тулд, үхэжсэн хэсгийг нь тайрч ч магад. Эмч та нарт тайлбарлана аа. Жаахан хүүд ийм зүйл тохиолдохыг яаж зөвшөөрснийг чинь л би ойлгохгүй байна. 

___________________

Жу: Чи юу хийчхэв ээ?

Фр: Юу?

Жу: Чи надад худлаа хэлээд байна.

Фр: Жюлс би худлаа хэлээгүй.

Жу: Чи тэрнийг ганцааранг нь орхисон, тэгсэн л байх ёстой. Тэр чамайг л хайж байсан байх. Чи тэнд байгаагүй болохоор л хүү гадагшаа гарсан.

Фр: Гуйя Жюлс одоо биш.

Жу: Гуйя аа? Юу гуйя гэж? Чи юу хийчхэв ээ? Чи хаачсан юм бэ? Чи хаашаа явсан юм? Чи хаачсан юм бэ?

____________________

Ви: Хүн байна уу? Профессор Стоддарт? Хүн байна уу? Хүн байна уу?

Дэ: Наанаа байж бай! Доошоо хар! Доошоо хар! 

Ви: Би дөнгөж сая л энд ирсэн.

Дэ: Гараа нурууныхаа ард ав.

Ви: Гуйя, би тэрнийг сая л харсан. Би тэгээгүй!

Дэ: Сөхрөөд суу! Наанаа байж бай!

Дараагийн ангид.

Дэ: Бидэнд маш ноцтой асуудал тулгараад байна. Би энийг баавгайн дайралт гэж бодохгүй байна.

Фр: Чи өчигдөр орой юу хийж байсан бэ? Чи хийх ёсгүй зүйлээ хийж байсан тийм үү? 

Эл: Лиамд ямар нэг юм тохиолдоо юу?

Фр: Тэрнээс ч долоон дор.

Од: Би мөрдөгч Нортонд өөрсдийн зүгээр чадах бүхнээрээ тусална гэж хэлсэн.

Дэ: Эндээс явж үз.

Ви: Натали ч гэсэн тэнд байх ёстой байсан.

____________________________________

 

Back to episodes Go home