Arthdal chronicles S1 18

Arthdal chronicles s1-18

Үргэлжлэх хугацаа: 84мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Н: эм, Нүнбёл, Харимын туслах, Чэуний дүү 

Ю: эр, Аса Роны туслах залуу

К: эр, Бату овгийн толгойлогч

Ш: эр,  Шоружагин боол худалдаж авсан хүн

 

18-р анги. 

Гол дүрүүдэд: Жан Дон Гүн, Сон Жүн Ги, Ким Жи Вон, Ким Ок Вин нар тоглолоо.

Туслах дүрүүдэд: Кими У Сон, Чо Сон Ха, И Ду Ёон, Пак Хэ Жүн,  Пак Бён Ун нар тоглолоо.  

Тэалха:  Баярла. би хүүхдийг чинь тээж байгаа. Яавал дээр вэ? Тамлах уу? Алах уу? Тэгсэн ч  чадахгүй байлгүй. Яагаад? Чи бүх насаараа ганцаардсан. Хувь тавилангаа хүлээн зөвшөөрөхийг хүсч байгаа ч, одоо ч ганцаардаж байгаа. Үгүй юу?  Хн... Хүн аргагүй л зовохоос нааш сурдаггүй юм байна.

Саяа: Аав аа.

Гарчиг: Артдалын шастир/ Артдалын түүх/домог/

Тэалха: Доошоо очоод аавыг аваад ир.

Ё: Юу? Михол ноёнтон уу?

Тэалха: Нас барсан.

Ё: Юу?

Хэ: Тэр... Тэр чинь юу гэсэн үг вэ? Яагаад?

Тэалха: Би тэгсэн.

Хэ: Эгч ээ. Эгч ээ.

Саяа: Тэалха авхай юу хэлсэн бэ? Аав аа.

Та Гон: Хийх ажил их байна.

Саяа: Михол үхчихээд байна. Тэалха... Тэалха алсан. Гэтэл та Тэалхаг  юу ч хэлэлгүй явуулчихлаа. Ёслолын сайд би хүртэл юу ч мэдэхгүй байна.

Та Гон: Дараа.

Саяа: Нэг л биш байна.

Та Гон: Хүмүүс ямар байна?

Эр: Михажэгийн баримлыг унагаснаас хойш зээл дээр ирэхээ больсон. Артдалаас төрсөн нутаг руугаа явах хүмүүсийн тоо нэмэгдсэн. Хүмүүс айж байна. Холбоо байгуулагдсанаас хойш ийм зүйл анх удаа л болж байна.

Та Гон: Нандал уул яасан?

Муб: Таны хэлсэнээр Михажэгийн Нандал уулыг шатаасан. Азаар Дэканыг эсэргүүцсэн хүн гараагүй ч Батогийн хэдэн хүн гал руу үсэрч орсон.

Та Гон: Тэнэг гэдэг нь.

Ги: Долданбул руу Аго овгийн Мёо отгийнхон дайрч боолуудыг авч явсан байна.

Эр: Аго овог уу? Саяхан боолууд бослого гаргасан гэж сонссон.

Та Гон: Аго овог ч яах вэ. Өөр юу байна?

Ги: За. Бато овог, Гачинол овгийн байрлаж байгаа Жипунэд сэжигтэй хөдөлгөөн илэрсэн.

Саяа: Бослого гаргаж магадгүй гэсэн үг үү?

Ги: Одоохондоо мэдэхгүй байгаа ч, тийм байж магадгүй. Бато овгийнхонд анхааруулахаар Мадулгол руу Холбооны мянган цэрэг явуулбал ямар вэ?

Та Гон: Бүгд миний тооцоолсноор болж байна. Хаан ширээний ёслолд Саяагийн хэлснээр бэлтгэ.

Ги: Нируха, Мадулгол руу цэрэг...

Та Гон: Тэгэх шаардлагагүй.

Эр: Нируха ямар бодолтой байгаа юм бол доо.

Ги: Ингэж байгаад Бато овог хөдөлбөл бусад овгууд ч нэгдэж магадгүй.

Эр: Тэднийг тайвшруулах гэж оролдож байгаа юм бол уу?

Муб: Тэгэхэд оройтсон.

Ги: Саяа ноёнтон, танд сонссон юм байхгүй юу?

Саяа: Байхгүй.

Та Гон: Бүгд миний тооцоолсноор болж байна.

Муб: Тагонд ямар нэг арга байгаа. Юу юм бол?

Дэ: Бичээч Дэдэ надад нүд минь сохорч, хөлөө таслуулах байсан ч айлтгах айлтгал байна. Нируха. Энэ хэвээр үргэлжилбэл Артдал үгүй болно.

Та Гон: Яагаад?

Дэ: Артдалын овог отог бүр Михажэг яасныг харсан. Одоо бүгд хэзээ өөрийнх нь ээлж ирэх бол хэмээн эмээж байгаа.

Та Гон: Тэгээд?

Дэ: Бидний арай гэж тусгаарласан Цагаан уул овог дахин хүчтэй болно. Энийг яах болж байна?

Та Гон: Бичээч. Улаан савар гэж хэн бэ? Артдалд Улаан саврыг чи бид хоёроос өөр мэдэх хүн үгүй.

Дэ: Тэр... Аго овогт Нируха таны байрлуулсан тагнуул бус уу?   

Та Гон: Намайг яагаад Улаан саварт тийм даалгавар өгсөн гэж бодож байна? Тийм ээ. Одоо овог бүрт хүчтэй салхи салхилж байгаа. Гэвч хүчтэй салхийг илүү том шуургаар дарж болно. Ойлгосон бол гар.

Тэалха: Баярла. Би хүүхдийг чинь тээж байгаа. Миний гэдсэнд Арамун... бурхан бойжиж байгаа.

Та Гон: Жижиг Арамун бурхны удмыг залгуулна. Миний... миний удмыг залгуулна.

Саяа: Тэалха юу шивнэсэн болоод... Тагон өөрчлөгдөх болов? Юу хэлснийг би мэдэхгүй. Би мэдэхгүй...

*****************

Ми: Гочижимуны хуруу. Манай овгийг аюулд оруулсан хүмүүсийн билэг тэмдэг... Тэрэнд бэлдэх  бидний зорилго. Хэ овгийн зорилго.  

Тэалха: Тийм ээ. Би бүгдийг нь хийнэ. Таны хүссэнээр. Тэалха, миний бие...

****************

Хал: Тэр чинь юу гэсэн үг вэ? Үх... үхсэн гэнэ ээ? Юу гэсэн үг юм?

До: Мэдэхгүй. Ха Рим ах, Гамшил эгч хоёулаа үхчихсэн. Чэун эгч, Нүнбёл эгч алга болчихсон.

Хал: Үхчихсэн?

************

Н: Эгч ээ, би хийлгэхгүй.

Чэ: Юу гэсэн үг вэ? Дахиад таслахгүй бол болохгүй. Үгүй бол амь нас чинь аюулд орно.

Н: Үгүй ээ.

Чэ: Дахиад эртээдийнх нь нийлчихвэл... Үхэж ч магадгүй.

Н: Үхсэн ч ... хамаагүй.

Чэ: Юу?

Н: Харин ч миний амин судсуудыг холбоод өг.

Чэ: Аав ч тийм  зүйл хийж байгаагүй. Би хийж чадахгүй.

Н: Хийж үзээгүй ч гэсэн, аргыг нь мэдэж байгаа шд. Аав ч, та ч гэсэн. Тэг л дээ. Намайг дахиад жинхэнэ Неантал болгоод өг.

Чэ: Болохгүй ээ. Би алдаа гаргавал... Сайн хийж чадахгүй бол чи үхчихнэ. Би чамайг алчихна.

Н: Эгч ээ. Гуйж байна.

Чэ: Нүнбёл аа. Чи юу бодоод байгаа юм?

Н: Эгч та юу бодож байна? Ийм байдалд орчихоод... Та юу бодож байна?

Чэ: Нүнбёл аа.

Н: Адилхан бодолтой байгаа. Өшөөгөө авна. Тагон, Тэалха. Бүгдийг нь үгүй хийнэ.

************

Таня:  Отчийн газрын Чэун уу?

До: Тийм ээ.

Таня:  Юу болсон юм бол гэж бодож байлаа. Чи мэдэх юм уу?

До: Тэр... Ах аа, хурдан хэл.

Хал: За. Би... Унсомтой уулзсан.

Таня:  Юу? Унсом уу?

*************

Хүмүүс: Биднийг яах бол? Айгаад байна. 

Ун: Араас хөөж байсан Долданбулын хүмүүсээс салах гээд удчихлаа. Тэд нар Ёнсочон руу явчихсан. Тийшээ явахгүй бол аюулгүй.

Эр: Тийшээ биш, хаашаа явах юм?

Ун: Хаашаа гэнэ ээ. Гэр рүүгээ, төрсөн нутаг руугаа буцахад болно.

Хүмүүс: Юу? Үнэн юм уу?

Эр: Буцаад уу?  Гэр рүүгээ юу?

Ун: Тийм ээ. Гэртээ харьж болно.

Эр: Ингээд л үү? Ямар нэг төлбөр байгаа л байлгүй.

Эр: Тийм ээ. Хариу нэхэх байлгүй. Бид юу хийх вэ?

Ун: Аго овгийн биш хүмүүс юу ч хийх хэрэггүй. Гэхдээ, Аго овгийнхноос хүсэх зүйл байна.

Хүмүүс: Тэгнэ ээ. Мэдсэн юм аа. Тэгж л таараа.

Ун: Аго овгийнхноос хүсэх хоёр юм байна. Өөрийн овог отогтоо очоод энэ тухай ярьж, адилхан зүйл хийгээрэй.

Эр: Адилхан зүйл ээ?

Ун: Бидэн шиг Артдалд зарагдсан боолуудыг аварч, гэр рүү нь явуулаарай.

Хүмүүс: Юу вэ? Яасан гэж тэгэх юм?

Эр: Тэгвэл... Гэр рүү нь явуулчихаад яах вэ?

Ун: Дараа нь... Юу ч байхгүй. Зүгээр л суллахад болно. Тэгээд болоо.

Эр3: Итгээд байгаа юм уу? Ийм байж болох уу? Юу вэ? Юун утгагүй юм яриад байгаа юм, новшнууд аа? Та нарын ямар хорон төлөвлөгөө боловсруулж байгааг мэдэхгүй. Намайг наад хоосон үгэндээ итгэнэ гэж бодоо юу?

Ун: Яагаад итгэхгүй байгаа юм? 

Эр3: Би яагаад Долданбулд очсон гэж бодоо вэ? Мёо овгийнхон барьж зарсан юм. Тийм дээ, надад ч гомдох шалтаг байхгүй. Би ч гэсэн тэдний хүмүүсийг боол болгож худалдсан юм чинь. Жаахан хүүхдээс авахуулаад, барьж чадсан болгоныгоо худалдсан. Манай  Аго овгийнхон ийм болоод удаж байна. Гэтэл Мёо овгийнхон Тэ отгийн намайг аварч, хариу нэхэлгүй намайг явуулна гэсэн үү?

Ун: Аго овгийнхон ялгадсанд амьдарч байгаагаа сайн мэдэж байх шив.

Эр3: Юу? Энэ муу чинь юу гэнэ ээ?

Ун: Хоёр болзолтой явуулна гэж хэлсэн байх  аа?

Эр3: Тийм ээ, байж л таараа. Юу гэж зүгээр явуулах вэ дээ? Хоёр дахь нь юу юм? Яваад боол барьж авчрах уу? Эсвэл эрдэнэс хулгайлах уу? Хоёр дахь нь юу юм?

Ун: Бүгд гэртээ хариад энэ үгийг тараа.

Эр3: Юу юу тараах гэж?

Ун: Агуу гэдэгээ ухамсарласан ч, өөрийгөө гутаагч...

Сол: Гэрлийг мэддэгч харанхуйг хамгаалдаг хүн...

Р: Нэр төрийг мэддэг ч доромжлолыг тэвчигч...

Ун: Хүрхрээний эзэн Инаишингийн залгамжлагч гарч ирсэн гэж хэл.

Хүмүүс: Юу? Инаишинги? Инаишинги гэв үү? Юу гэсэн бэ? Үнэн юм уу?

Ун: Энэ хоёр дахь болзол.

Эр3: Юу? Юу гэнэ ээ?

Тол: Мёо овгийн толгойлогч Паса би... Мёо овог болон ариун хадуурыг хамгаалагч сүнснүүдийн нэрээр андгайлъя. Энэ хүнийг хүрхрээ нулимж гаргасан. Инаишингийн залгамжлагч.

Хүмүүс: Юу? Инаишинги гэнэ ээ? Тийм юм гэж байх уу? Нээрэн юм бол уу?

Тол: Инаишингийн нэрийн өмнөөс пована зарлаж байна.

бичиг: Пована -Аго овгийн Их хуралдай

Тол: Их хуралдай Мёо овгийн газар нутагт болно. Овог отгийн толгойлогч нар Инаишингийн өмнө ёсол. 200жилийн өмнө түүний өмнө сөхөрч байсан шиг...

Р: Инаишингийн өмнө ир.

Бүгд: Инаишингийн өмнө ир. Инаишингийн өмнө ир. Инаишингийн өмнө ир. Инаишингийн өмнө ир. Инаишингийн өмнө ир. Инаишингийн өмнө ир.

Эр2: Инаишинги гэхээр? Хэлэх ч үг алга. Ингэхэд хариад энийг хэлэх  юм уу? Ах аа. Юм хэл л дээ.

Эр3: Инаишинги мөн юм шиг байна.

Эр2: Үнэн үү?

Эр3: Биш байсан ч яадаг юм. Би гэр рүүгээ явж байна шд. Би... Гитбадакт ялзарч үхнэ гэж бодож байсан, би... хоёр хөлөөрөө... агаар амьсгалаад... салхи үнэртээд алхаж байна. Итгэж байна уу? Бид нар бүгд гэртэ харих нь. Энэ Инаишинги биш юм бол юу Инаишинги байх юм? Инаишинги. Инаишинги.

Эр2: Хүлээ л дээ.

**************

Эм: Абдог. Одоо хэлсэн амнаасаа буцвал...

А: Гүй ээ. би өнгөрсөн шөнө сайн бодож үзсэн. Бёок овгийн өмнө түрүүлж толгой гудайлгахыг хүсэхгүй байна.

Эм: Толгой гудайлгана гэдэг чинь? Хүчээ нэгтгэж, Аго овгийнхон хамтдаа энэ байдлаас гарах гэж байгаа шд.

А: Тэгээд яагаа вэ. Би түргэдчихэж. Намайг урихаар нь би сэтгэл хөдлөөд очино гээд хэлчихсэн. Би очиж яах юм? Тэд нар л ирнэ биз.

Эм: Бёок овгийнхон өөрсдөө ирж таныг урьсан шүү дээ.

А: Бёок овгийн толгойлогч ирээгүй шд. Би толгойлогч хүн шүү.

Эр: Дачи, амьд байна.

А: Юу вэ?

Эр: Эргээд ирж.

Эр: Амьд байна.

Эр: Толгойлогч оо. Толгойлогч оо, Дачи. Дачи эргээд ирж.

Эр3: Толгойлогч оо, Дачи байна.

А: Дачи? Дачи...

Эр3: Толгойлогч оо.

А: Дачи.

Эр3: Толгойлогч оо.

Эр2: Нима байна.

А: Нима. Алив хэлээдэх. Юу болоод байна аа? Зугтчихаа юу?

Эр3: Яривал их урт түүх. Эхлээд танд дуулгах чухал мэдээ байна.

Эм: Чухал мэдээ гэнэ ээ?

Эр3: Инаишингийн мэдээ.

А: Инаишинги? 

******************

Тол: Бид Инаишингитэй хамт анхны ялалтыг авчирлаа.

Хүмүүс: Инаишинги. Инаишинги. Инаишинги. Инаишинги. Инаишинги. Инаишинги. Инаишинги. Инаишинги. Инаишинги. Инаишинги.

******************* 

Галт цайз.

Ми: Хэ Алёоноос асуу. Хэ Дэтугийн жимс гэж...  

Тэалха: Энэ... Хэтэдугийн жимс үү?

Ал: Тийм ээ, толгойлогч оо.

Тэалха: Ийм юм байж болох уу?

Ал: Гурвдугаар зуухнаас санамсаргүй олдсон эдээр хийсэн юм. Энэ бол цэвэр төмрөөр, ямар ч хольцгүй хийсэн илд...

Тэалха: Зуухны хэсэгт ажилладаг хэн нэг нь хийсэн гэж үү?

Ал: Тийм ээ. Тэр хүнийг олж, яаж хийснийг нь мэдэж авна аа.

Та Гон: Өршөөгөөрэй.

Тэалха: Юунд өршөөл эрээ вэ?

Та Гон: Баяр жаргалтайгаар хэлэх ёстой үгийг, уур хилэнтэйгээр хэлүүлсэнд.

Тэалха: Тийм биш ээ, Тагон. Надад хэлэлгүй тийм зүйл хийчихээд... харамсахгүй байна уу?

Та Гон: Тэр... хаан хүний хийх ёстой зүйл, миний эрх мэдэл. Хаан хүн эрх мэдлийнхээ төлөө өршөөл эрэх үү? Болохгүй биз дээ.

Тэалха: “Тагон хаан ямар байх ёстойг мэднэ”. Аавын хэлдэг үнэн байж. Гэтэл би бүхнийг сүйтгэн  хаан болж байгааг чинь харсаар байж... чамайг өрөвдөж, чиний төлөө сэтгэл зовнисон юм бол? Аса Рон болоод тэрний хүмүүсийн өмнө ганцаараа зогсож байгааг чинь мэдээд би ЯАГААД сэтгэлээ чилээсэн юм бол? Яагаад тэгтэл өрөвдсөн юм бол?

Та Гон: Тэнд ганцаараа зогсож байхдаа юунд уурласныг мэдэх үү? Өөрийгөө өрөвдөж, аавд уураа гаргаж байхад Аса Рон гарч ирсэнд. Тэгэхэд шийдвэр гаргасан. Одоо больё. Өөрийгөө өрөвдөж, хүлээн зөвшөөрөөч гэж гуйхгүй. Одоо, юу ч байсан, зүгээр л өөрийнхөө хүссэнээр хийх болно.

Тэалха: Тэр мөчид хаан болж. Харамсалтай л юм. Чиний бодлыг уншиж чадалгүй хөл хүнд болчихдог.

Та Гон: Би чамайг ч, хүүхдийг ч хүсч байна. Хурим хийе.

Тэалха: Би хүрэл хийх нууцыг хэлэхгүй.

Та Гон: Болж байна.

Тэалха: Надтай эрх мэдлээ хуваалц.

Та Гон: Тэгье.

Тэалха: Амлалтаа зөрчвөл миний яахыг мэдэж байна уу?

Та Гон: Мэднэ ээ. Өөрийн амийг үл хайхран намайг алж, хүүхдийг ч гэсэн ална.

Тэалха: Хэулрипийг явууламз. Хуримлахаасаа өмнө тохиролцох хэрэгтэй байх аа. Эд хөрөнгө, эрх мэдлээ хэрхэн хуваах талаар.

Та Гон: Болж байна. Тэгье.

Тэалха: Аавынхаа оршуулгын өдөх хуримын санал аваад... Бид ч мөн дөө... Бид хоёр аавыгаа үзэн ядаж нэг нэгэндээ хайртай болсон. Хоёулаа аавыгаа алсан. Хувь тавилан байх, тийм ээ? Хэулрипийг миний өрөөнд дууд.

Хэ: За.

************

Та Гон: Хэулрип ирнэ. Дэдэ Хэ овогтой хэлэлцээр хий. Саяа... Хаан ширээний ёслол болох өдөр Тэалха бид хоёр хуримлана. Бэлд. Мөн, хойшид... хүрэл бэлдэх нууцын талаар ярихыг хориглоно.

Саяа: Бууж өгч байгаа юм уу?

Та Гон: Хүрлийг үү?

Саяа: Үгүй ээ. Хаан суудал. Хаан хүн бүхнийг эзэгнэх ёстой. Гэтэл Тэалхагийн шивнээ үг аав таны бодлыг өөрчилж. Ингээд буугаад өгчихвөл...

Та Гон: Хэн бууж өгсөн гээ вэ? Хүрэл хийх нууцыг чи ол. Олж мэд. Гэхдээ Тэалха, Хэ овгийнхонд мэдэгдэж болохгүй.

**************

Тэалха: Бас... Аса Сакантай уулзъя.

Хэ: Юу?

Ё: За.

*************

Саяа: Яагаад хэцүү зам сонгож байгаа юм? Тэалха юу хэлсэн болоод...

Та Гон: Хаан хүн бүхнийг эзэгнэх ёстой. Тэалха бид хоёрын яриаг одоохондоо би мэдэж байхад болно.

**************

Тэалха: Нэг юмыг ойлгосон. Үгүй ээ, мэдэж байсан юм. Хорвоогийн сургааль хатуу юм аа.

Хэ: Тэр  юу юм?

Тэалха: Хваалцаж болохгүй зүйл байдаг. Хоёр сонголт байгаа. Орхих уу? Өөрийн болгох уу? Тэалха, би... өөрийн болгоно.

*************

Саяа: Би олж мэдье. Хэдэн хүн цуглуулъя. Хүн хэрэг болно.

Та Гон: Ямар хүн?

Саяа: Ухаантай боловч муу санаагүй хүн.

Та Гон: Ёнбалыг ав. Ёнбалд би хэлчихнэ.

Саяа: Ойлголоо.

*************

Са: Би хэрэгтэй болжээ дээ.

Тэалха: Хөөх. Аргагүй л төлөгч бололтой.

Са: Энийг мэдэхэд төлөгч байх шаардлага байна уу?

Тэалха: Тийм ээ. Та хэрэгтэй байна. Гэхдээ танд ч бас хэн нэгэн хэрэгтэй байх.

Са: Бурхны хүсэл үнэхээр...

**************

Саяа: Тэалха, Тагон... Тэр  хоёр ярьсан юмаа надаас нууж байна. Ёстой...

Мүм: Саяа ноёнтон. Нируха, Ваханы Доти гэдэг хүүхэд, Сучон гэдэг зарцтай уулзсаны дараа их удаан уйлсан.

Саяа:Уйлсан? Дотийг мэднэ, Сучон гэхээр хэн билээ?

Мүм: Ха Римын отчийн газарт ажилладаг байсан. Чэун гэдэг хүүхэд алга болсныг хэлэхээр ирсэн гэсэн. Гэхдээ Чэунээс  болж Нируха тэгж уйлмааргүй юм. Хачин байна.

***************** 

Хал: Мүнтэ гэгч урваснаас болоод Ваханчуудыг авч явсан гэж сонссон. Тодэ гэдэг хүн Унсомын өмнө амиа тасалсан гэсэн. Гитбадак үхсэнийхээ дараа л гарч ирдэг газар. Гэхдээ хүмүүсийг бүгдийг нь авраад гарч ирсэн.

Таня:  Яагаад уйлав гэж үү? Хүмүүс хүнд хэцүү үед, хэн нэгнийг өвдөөд уйлдаг. Гэхдээ цөхрөнгөө барахдаа ч уйлдаг юм байна. Би ч гэсэн өнөөдөр л мэдлээ.

Мүм: Нируха. Саяа ноёнтон уулзъя гэж хэлүүллээ.

Таня:  Артдалд... зовж, шаналсан хүмүүс хаана байдаг вэ?

Мүм: Харин л дээ. Тийм газар олон байдаг болохоор...

Таня:  Боломжийн газар хайж ол. Олон өрөвдөлтэй хүн байдаг, бас олон хүн ирдэг газар... Юу болоо вэ? Хаан ширээний ёслол уу?

Саяа: Аав Холбоонд шинэ нэр өгөхийг хүсч байгаа.

Таня:  Намайг нэр өг гэж үү?

Саяа: Тиймэ. Холбоо байхгүй болохоор Холбоо гэж нэрлэж болохгүй.

Таня:  Тагон Нируха хаан болбол Холбоо алга болох уу?

Саяа: Холбоо байгуулсан овгууд алга болно. Улс болно. Овог бүр, хүн бүр хаанд захирагдана.

Таня:  Тагон Нирухад захируулах нэр өг гэж байгаа юм биз дээ.

Саяа: Тэгж хэлэх шаардлага байна уу?

Таня:  Би буруу хэлээ юу?

Саяа: Холбооны хүмүүс ч гэсэн хамгаалалт хэрэгтэй болохоор зөвшөөрсөн. Аго овог гэнэтхэн цэрэг хөдөлгөвөл, эсвэл өөр улс бидэн рүү довтолбол яах вэ? Улс орон байж байж...

Таня:  Улс байх муу юм байна. Өөр улс руу довтолж, өөрийн ард иргэдийг уландаа гишгэлж...

Саяа: Мубэгтэй юу ярьсан юм?

Таня:  Хэлсэн байх аа. Мугваны Оллимсани ёслол гэж.

Саяа: Тэгээд болоо юу?

Таня:  Өөр юу байх юм?

Саяа: Сучон гэдэг зарцтай яах гэж уулзсан юм?

Таня:  Чэуныг олох гэж. Ингэхэд... хэзээ болтол намайг... Ингэхээ больё.

Саяа: Ойлголоо... Ёслолд сайн бэлдээрэй. Сурах зүйл олон байгаа.

Мү: Та дуудсан уу?

Саяа: Дагаад яв. Шалгах юм байна.

****************

Эр: Босоод ир. Ажлаа хий. Ни-Нируха.   

Таня:  Янча. Хүүхдүүдэд бүгдэд нь гутал өг.

Мүм: Гүй ээ... Хүүхдүүдэд үү?

Ага: Нируха, гутал бэлд гэсэн ийм учиртай байсан юм уу?

Таня:  Иаркийн хүмүүс ч гутал өмсдөг. Хүүхдүүдийн хөл илүү мэдрэмтгий байгаа.

Эр: Нируха... харж байгаачлан энэ хүүхдүүд... алхах шаардлага байхгүй. Гутал өгөөд ямар ч нэмэргүй.

Таня:  Удахгүй алхдаг болно. Одооноос хүүхдүүдийг дөнгөлөхийг хориглож байна.

Эр: Юу? Гэхдээ... Тэгж байгаад зугтчихвал...

Таня:  Аса Шиний үр сад хүүхдүүдийг дөнгөлөхийг хориглосноос болоод боолуудыг зугтана гэх гээ юу?

Эр: Үгүй ээ. Үгүй ээ, тийм юм биш.

Таня: Тийм ээ. Ийм үг тараалгүй, өөр арга бодож ол.

Эр: За за. Нируха.

Таня: Бас... Өдөрт гурван удаа хоол өг. Хоолыг Их бунхнаас өгнө...

Мүм: Нируха. Нируха. Бохир байгаа. Би хийе.

Охин: Гялайлаа.

Таня: Гялайх хэрэггүй.

Охин: Итгэл найдвар өгсөнд.

Таня: Үгүй ээ. Би талархаж байна.

Хүү: Ээж ээ.

Хүмүүс: Нируха. Нируха.

Таня: Гялайлаа гэнэ ээ. Үгүй ээ. Талархаж, өрөвдөх ёстой хүн нь би. Миний итгэл найдвар болдог хүмүүс... надаас болж аюулд орж мэдэх хүмүүс бол... та нар.

Я: Ийм хэрэггүй зүйл хийх хэрэг байна уу? Гунсокгүнд ажилладаг боолуудад гутал өгөөд л.

Таня: Яагаад хэрэггүй гэж?

Я: Сонсчихсон уу?

Таня: Хүүхдүүд тэр гутлыг өмсөөд, зээлээр гүйлдэж,  хүн бүрт намайг хичнээн сайн ханддагийг ярих болно. Одоо энэнээс чухал зүйл байхгүй

***********

Хал: Тавтай морил. Чи яаж энд...

До: Ах аа. Унсом ахтай адилхан хүн энэ дотор байгаа гэсэн.

Хал: Аан?

До: Хараад цочиж болохгүй. Бас таньдаг царайлж болохгүй. Би ч гэсэн тэгнэ.

Мү: Унсомыг мэддэг хүн. Тагон Нирухагийн хүү Саяа ноёнтон. Чамаас юм асуухаар ирлээ.

Хал: Аан. За за за. Өршөөгөөрэй. Хараа муутай болохоор буруу харж. Үнэхээр адилхан юм аа.

Саяа:  Таня Нирухатай уулзсан гэсэн. Яах гэж уулзсан юм?

Хал: Тийм ээ, тийм. Манай эзэнтэн, эхнэртэйгээ харамсалтайгаар амиа алдсан болохоор алга болсон охиныг нь хайж олоход туслаач гэж гуйхаар очсон.

Саяа: Чэунаас болоод уу?

Хал: Тийм ээ.

Саяа: Тэгвэл Чи Чэун, Таня Нируха хоёр танил гэдгийг яаж мэдсэн юм? Чам шиг хүн яагаад Их удгантай уулздаг билээ? Чи яаж...

Хал: Ваханы Доти гэдэг хүүхэд энд байдаг байсан. Намайг уулзуулж өгнө гэсэн...

Саяа: Үгүй ээ, миний хүссэн хариулт биш байна. Мүнтэ.

Мү: Үнэнээ хэл. Үхмээргүй байвал үнэнээ хэл.

Хал: Долданбулаас зугтсан Ваханчуудын тухай ярьсан.

Мү: Долданбул?

Хал: Үнэн.

Саяа: Чи Долданбул руу яваад ирсэн гэнэ ээ?

Хал: Тийм ээ.

Саяа: Долданбул руу яваад ирсэн? Яах гэж?

Хал: Манай эзэн... Чэун авхай яв гэсэн...

Саяа: Чэун, яах гэж?

Хал: Тэрийг би ч гэсэн мэдэхгүй.

Саяа: Тэгээд авчрахгүй яасан юм? Их бунханы эзэн нь  Вахан овгийнх.

Хал: Эндээс явахдаа би тэрийг мэдээгүй. Долданбулд бослого гарсан. Ваханчуудыг тэндээс зугтахыг  харсан. Бослого гарсан гэж сонсоод санаа нь зовсон байх.  Би амьд зугтахыг нь харсан гэж хэлсэн...

Саяа: Тэгээд Таня уйлсан гэнэ ээ?

Хал: Тийм ээ.

Саяа: Чэун Таняг Их удган болохоос өмнө Долданбул руу хүн явуулсан. Бас Долданбул...

Бүд: Золиг минь... Би ядаж л чам шиг Долданбулын Игуту Саяа... Саяа ноёнтой адилхан гэж ярьж явахгүй.

Саяа: Надтай адилхан Игуту?  Ёнбал уу?

Б: Тагон Нирухагийн зарлигаар Ёслолын яамны Ипсол Саяа ноёнтныг хамгаалахаар  ирлээ.

Бичиг: Ипсол-дэд сайд

Саяа: Намайг сайн харж бай гэсэн үү?

Б: Үгүй ээ. Тийм тушаал өгөөгүй.

Саяа: Хамаагүй. Надад нуух юм байхгүй. Манай яаманд ямар ажил хийдгийг хэлж өгье.

Б: Үнэхээр адилхан юм аа. Аан, энэ миний хийх ажил уу?

Саяа: Саяны харц... юу вэ?

Б: Юу? Аан. Би... зүгээр л...

Саяа: Сая над руу харахдаа юу бодож байсан бэ? Тодорхой хэлээдэх. Анх хэзээ намайг харсан бэ?

Б: Тэр өдөр ёслолын танхимд анх...

Саяа: Тийм ээ. Тэгэхэд анх удаа харсан байх аа? Намайг тэр Игутутай адилхан байна гэж бодсон уу?

Б: Игуту?

Саяа: Долданбулд байсан Игутутай намайг адилхан гээ биз дээ? Ёслолын өргөөний гадна...

Б: Аан. Тийм биш ээ...

Таня: Чи... хэн бэ?

Б: Миний буруу. Тантай адилхан биш...

Саяа: Санун Нирухаг хороосон Дужумсэн. Унсом. Тэрнийг яаж барьж, яаж үхсэнийг хэлээдэх.

Б: Юу?

Саяа: Санун Нирухаг хороосон дужумсэн.

Б: Тэр... Тэгэхэд буцалсан усанд хийсэн хүн... хуурамч. Гэхдээ үхсэн нь баттай. Цогцосыг нь олж чадаагүй ч... илдээр цавчуулж гол руу унасан.

Саяа: Хэн цавчсан бэ? Арай... Мубэг уу?

Б: Тийм ээ. Мубэг ах араас нь хөөж очоод тийм юм болсон.

Саяа: Хэн ч байхгүй байсан байх. Та нар Мубэгээс сонссон байх ёстой. Тийм үү?

Б: Тийм ээ, харж чадаагүй. Гэхдээ Мубэг ах худлаа хэлэх хүн биш...

Муб: Толь нь таны дэргэд зогсож байсан. Тэр царайг хараад танилгүй яах вэ.

**************

И: Унсом аа. Юу хийж байгаа юм? Толгойлогч нар ирэхгүй гэж айгаа юу?

Ун: Хуралдай гэхээр... заавал ирэх ёстой гэсэн үг үү? Ирнэ биз дээ?

И: Заавал ирнэ. Гэхдээ хуралдай хийлгүй удсан болохоор... Дээр нь Тэ отгийн толгойлогч зөрүүдлээд байгаа. Санаа зовоод байна.

А: Пованаг юу?  Мёо отгийн нутагт аа?

Эр: Очих хэрэгтэй. Пованад очихгүй бол...

Бичиг: Аго овог, Тэ отог.

А: Инаишинги нас барсанаас хойш ганц ч удаа хийж байгаагүй.

Эр: Тийм болохоор л Инаишинги мөн бишийг нь шалгах хэрэгтэй.

А: Дачи тэр золиг эргэж ирээд Инаишинги эргэж ирсэн гэж дэмий юм яриад. Барьж зарсан хүмүүсээс өшөөгөө авахгүй.

Эр: Толгойлогч оо.

А: Пованад явахгүй гэж байна. Тэгээд ч Мёо отгийнхон манай Тэ овогт заах эрхгүй.

Эр3: Инаишинги эргэж ирсэн гэж хэл. Энэ хоёр дахь болзол... Удахгүй Пована хийнэ гэсэн. Манай Аго овог бүгд хүчээ нэгтгээд...

А: Хэн явна гэсэн  юм?

Эр3:  Толгойлогч оо. Пованад очихгүй юм уу?

А: Пована байсан ч Тэ Абдог, би Мёо овгийн тушаалаар ир гэвэл ирж, яв гэвэл явж. Тэгж болох уу?

Хүмүүс: Толгойлогч оо. Тэгж болохгүй ээ. Энэ чухал хуралдай болно. бүх овгийнхон очино шүү дээ. Толгойлогч оо. Очих хэрэгтэй. Манай Аго овгийнхон...

А: Дуу. Би яагаад очих ёстой юм? Мёо отгийнхон бүгд худлаа хэлж байхад.

Эм: Толгойлогч оо. Тэд үнэхээр хуурч байгаа бол харин ч очих хэрэгтэй.

А: Юу гэж байгаа юм? Худлаа хэлж байхад очиж яах юм?

Эм: Та очиж өөрийн тунгалаг нүдээрээ харж, худал хуурмагийг илчлэх хэрэгтэй. Хоёрдугаарт Тэ отгийн толгойлогч Та Абдог ард иргэдийнхээ хүслийг хүндэлдэг гэдгийг хүн бүр мэднэ.

Эр3: Тийм ээ. Тэдний хүссэн зүйлийг өгвөл тэдний танд итгэх итгэл улам нэмэгдэнэ.

А: Тийм ээ. Тийм. Мэдрэгдэж байна. Та нар... намайг явуулмаар байгаа юм уу?

Хүмүүс: Тийм ээ, толгойлогч оо.

***************

Таня: За. Сайн идээрэй.

Мүм: Сайн идээрэй.

Ага:Болгоомжтой Нируха.

Охин: Дахиад авч болох уу?

Таня: Аав, ээж нь яасан, яагаад боол болчихсон юм?

Охин: Артдал манай овог руу дайрахад үхчихсэн. Намайг бас барьчихсан. Гэхдээ, Нируха...

Таня: За? Хэл хэл...

Охин: Би үхэн үхтэлээ боол байх уу? Манай ээж хөгжимчин байсан. Би боол биш өөр хүн болж болохгүй юу?

Таня: Өөр хүн болж болохгүй юм уу? Болохгүй юм уу? Заавал өндөр ээж болох ёстой юм уу?

Ч: Болмооргүй байна уу?

Таня: Үгүй ээ... Болох нь ч болно л доо. Өөр юм болж болох бол уу гээд л...

Ч: Яагаад болохгүй гэж? Чи юу ч байсан болж болно. Өндөр ээж болж. Уруми шиг чулуугаар сайн харвадаг анчин болсон ч болно. Ёолсон аав шигээ дархан бол Ваханы бахархал болсон ч болно. Чиний  юу хүсэхээс шалтгаална.

Таня: Үгүй ээ. Чиний юу хүсэхээс шалтгаална. Чи юу ч болж болно.

Охин: Юу ч байсан уу?

Таня: Тийм. Юу ч болж болно.

Охин: Тэгвэл арван юмнаас сонгож болох уу?

Таня: Зуу  ч байж магадгүй.

Ч: Чи зуу гаруй зүйлээс сонгож болно.

Таня: Хөөх...

Ч: Тэр одыг хар даа. Тэнд хэдэн од байгаа бол?

Таня: Хэд гэдгийг нь мэдэхгүй ч... Зуугаас ч олон байна.

Ч: Хийх ёстой зүйлээ хийчихээд үхвэл... Тэнгэрт  мандаж, од болдог юм.

Таня: Тийм болохоор адилхан од байдаггүй. Хүссэнээ хийж, сайхан амьдраад... тэнгэр од болоход ямар болохыг чинь хэн ч мэдэхгүй. Энэ чиний сонголт болохоор. Та нарын сонголт болохоор. Унсом аа. би чадах бүхнээ хийнэ. Чам шиг яасан ч бууж өгөхгүй.

******************

А: Эд нар яагаад дагаад байна?

Эм: Жинхэнэ Инаишинги байж магадгүй гээд харахаад явж байгаа байх.  

А: Энэ тэнэгүүдийг би л тэвчихээс.

Сол: Ирчихлээ. Ирчихлээ. Толгойлогч нар ирчихлээ. Сул отог, Тэ отгийн толгойлогч нар.

Р: Хоёр хүн үү?

Сол: Үгүй ээ, олон хүнтэй ирсэн. Сул, Тэ отгийн хүмүүс.

И: Хачин байна. Толгойлогч, настнууд ирэхэд болох байтал хүмүүсээр яах юм?

Ун: Арай... Зэвсэгтэй ирж үү?

Сол: Үгүй ээ, тэгж харагдаагүй.

Ун: Чиний хэлж байсан үнэн бол?

И: Миний хэлсэн? Ямар үг?

А: Хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй энэ хүн Инаишинги гэнэ ээ?

Тол: Хүрхрээний бурхан гэмгүй хүнийг шийтгэдэггүй. Хүрхрээний бурхан тэрнийг буцаагаад гаргасан. Хадуур барьсан гэж хэлээд байна.

А: Болно. Тэгээд, Инаишинги юу гэж байна?

Р: Хүндэтгэлтэй ярь.

А: Аан... Ойлголоо. За. Инаишинги гуай... Үгээ айлдаж хайрла...

Ун: Бусдаас түрүүлж өгөөмөр бай. Артдалд боолоор зарагдсан бусад овгийн хүмүүсийг аварч, гэр бүлд нь буцаа. Ийм нинжин сэтгэлийн хүлээн авсан овог тэрхүү ачийг бусад овгийнхныг аварч хариул. Тэгэхгүй бол санаанд багтамгүй ихээр зовж, шаналж үхнэ.

А: Тэгэхээр манай хүмүүсийг аварсан болохоор... бусад овгийн хүмүүсийг авар гэж үү? Энэ новшнууд миний хоёр үеэл дүүг зарсан.

С: Танай Тэ отгйн золигнууд эхэлсэн шүү.

А: Юу? Золиг оо? Энэ муу чинь хаана ирчихээд...

С: Мёо отгийн толгойлогч, энэ хэзээ ч бүтэхгүй хэрэг.  Өнгөрсөн арван жилд овог, отгууд өс хонзонтой болсон. Бид явлаа.

А: Энэ муу чинь... Би түрүүлж явах байсан юм. Ёстой...

И: Юу болсон? Тэр новшийн царай нь... Болоогүй юу? Ёстой нээрээ...

Ун: Дуусаагүй байна. Чиний хэлсэн үнэн бол...

И: Тэр чинь юу юм бэ?

А: Би бол Тэ отгийн толгойлогч Тэ Абдуг... Энэ хоёр нүдээрээ... Инаишинги гээд байгаа тэр хүнийг нэвт харлаа. Харсан... Үгүй ээ. Худал үг. Мёо отог худал түүх зохиож байна. Би итгэхгүй байсан ч, та нар мэдэхийг хүссэн учраас би дагуулж ирсэн.

Эр: Үнэхээр биш гэж үү?

А: Миний үгийг тасална гэнэ ээ? Миний үг хэлж байгааг харахгүй байна уу? Би хэлсэн байх аа, Тэ Абдог би...

Ун: Тэ отгийнхон сонс. Тэ отгийн ахан дүүс ээ. Танай толгойлогч намайг Инаишинги биш гэж шийдсэн.

А: Ах дүүс гэнэ шүү.

Ун:  Миний сонссоноор... Аго овгийнхон бүгд ахан дүүс байсан. Энэ өс хонзон аравхан жил болж байгаа. Тийм үү?

А: Энэний яриаг битгий сонс. Сонсоход чихэнд чимэгтэй ч, гашуун шүү.

Ун: Үгүй ээ. Ямар ч гашуун юм байхгүй. Би... Би... Инаишинги мөн үү, биш үү гэдгийг мэдэхгүй.  

Р: Золиг чинь...

Сол: Юу? Юу гэнэ ээ?

Ун: Хүрхрээ рүү унаж амьд гарсан нь үнэн. Би өөрөө ч итгэхгүй байхад та нарын өмнө яаж бардам хэлэх вэ.

А: За тэр, үнэнээ хэлж байна. Үнэнээ хэлж байна. Инаишинги биш.

Эр:Толгойлогч оо. Яриаг нь сонсъё.

Ун: Гэхдээ... Инаишинги үнэхээр намайг сонгож, миний биед тэр хүн байгаа бол... Хүрхрээ Инаишингийг нулимж гаргасан бол... Миний дотор үнэхээр Инаишингийн сүнс байгаа бол... Тэ отгийн толгойлогч маргааш нар мандахаас өмнө үхэх болно.

А: Юу? Намайг хараана гэнэ ээ?

Ун: Үгүй бол... Би Инаишинги биш бол... Маргааш өглөө үхэх хүн нь би...

Р: Галзуу амьтан бүгдийг нь баллачихлаа.

Ун: Тэ отгийн толгойлогч бид хоёр нэг нь л маргаашийн хөх тэнгэрийг харах болно.

****************

Р: Юу хийгээд байгаа юм? Тэ Абдуг маргааш үхэхгүй бол бүгд дуусна. Та нар зугтаж болох ч, бид нар... Энэ амьдралаар амьдрахаас аргагүй...

Тол: Ямар бодолтой байна?

Сол: Тэ Абдугийг алчихъя. Тэртэй тэргүй тэрнийг байгаа цагт юу ч бүтэхгүй.

Р: Дэмий юм ярихаа боль. Тэр золиг бэлтгэлтэй байгаа байлгүй.

Ун: Хүлээцэгээе.

***************

И: Юу бодоод байгаа юм? Яаж байгаа юм?

Ун: Азаа үзэж байна.

И: Юун аз?

Ун: Аго овог 30 гаран овог отогтой, би тэднийг нэгтгэх ёстой. Эхлэл нь амаргүй болж байна.

И: Тэртэй тэргүй бүтэхгүй юм чинь, баллаж байгаа юм уу?

Ун: Чиний хэлсэн үг... Би азаа үзэж байна.

И: Ямар үг вэ? Би юу хэлчихсэн юм?

********************

А: Юугаа хийгээд байгаа юм?

Эр: Толгойлогч оо, дахиад бодож үзнэ үү.

А: Юу бодох гэж? Тэрний хэлсэн үгийг сонсоогүй юу? Тийм юм яаж Инаишинги байдаг юм?

Эр: Инаишинги биш бол...

А: Биш бол юу гэж?

Эр: Манай Аго овог юунд итгэж амьдрах болж байна?

А: Юу? Тэ отгийн толгойлогч Тэ Абдог би та нарын итгэл найдвар бус уу?

Эр: Толгойлогч оо. Тэгж хэлээгүй шүү дээ. Гэхдээ ганцхан удаа...

А:  Золигнууд чинь өрр сонголт үлдээсэнгүй. Дачи, гараад ир. 50удаа ташуурд. ташуур аваад ир. Ташуур аваад ир гэж байна. Дачи миний үгнээс зөрж...

Эр: Дачи ах ямар буруутай гэж? Би харсан. Би тэрнээс Инаишингийг харсан.

А: Юу гэнэ ээ?

Эр: Юунд ч итгэж  найдахгүйгээр Гитбадакт найман жил амьдарсан. Гэхдээ тэр хүн... намайг аварч... газар доороос гаргаж ирээд, хөх тэнгэрийг харуулсан гэж байна...

А: Миний үгийг тасалсан уу? Миний үгийг... тасална гэнэ ээ? тасална гэнэ ээ? тасална гэнэ ээ? тасална гэнэ ээ? тасална гэнэ ээ? тасална гэнэ ээ? Энэ муу шавьж. Өөр хэлэх юм байна уу?

Эр: Үгүй ээ. Толгойлогч оо.

***************  

Саяа: Таня. Надаас юу нуугаад байгаа юм? Хамаагүй ээ. Би удахгүй олж мэднэ. Чамд таалагдахгүй байж мэдэх ч...

Таня: Тэр бичиг... Аниартын бичиг гэсэн байх аа?

Саяа: Тийм.

Таня: Аниартаар Од-ыг яаж бичих вэ?

Саяа: Од оо? Од... Ингэж...

Таня: Яаж унших вэ?

Саяа: Одны Сон... Одны Чин...

Таня: Сон Чин...

*******************

Ёо: Ёстой. Эртээд болсон л юм даа.

Та Гон: Маргааш болчихвол...

****************

А: Яасан?  

*************

И: Хүмүүс ээ, гараад ир. Бүгдээрээ... Бүгдээрээ сэрээрэй. Хөөе. Хөөе, сэрээрэй. Сэрээрэй.

Ун: Би удаан хугацааны дараа... зүүдэлсэн.

И: Зүүд гэж мэдэхгүй ч.. гадаа болж байгаа зүйл... зүүд шиг байна... Тэр...

*************

Муб: Бөмбөрийн дуу сонсогдвол Нируха таны орох дохио. Би танд замчилна.

Таня: Цээжлэх зүйл их байгаа болохоор саад болох хэрэггүй.

Муб: Аан за, Нируха. 

Саяа: Цээжилчихсэн үү?

Таня: Битгий саад бол гээд байхад.

Саяа: Тэгье ээ. Мубэг ноёнтон... уулзъя... Би Ваханчуудыг барьсан. Хүссэн зүйлээ сонсохын тулд тэднийг тамална гэж бодож байна уу? Үгүй ээ. Ёслол дууссаны дараа бүгдийг нь ална. Энэ таныг сүрдүүлж чадах эсэхийг мэдэхгүй ч... чадна гэж бодож байна. Мубэг ноён миний мэдэхийг хүссэнийг хэлж өгвөл... тэд амьдарна. Мубэг ноёнтон, Нирухаг дагуулаад яв.

Муб: За.

Хүмүүс:. Их удган. Их удган мандтугай... Таня Нируха. Их удган. Таня Нируха. Их удган. Таня Нируха. Их удган. Таня Нируха. Их удган. Таня Нируха.

Муб: Унсом амьд. Саяа ноён та тэрний ихрийн өрөөсөн. Энэ миний мэдэх зүйл.

Таня: Төрсөн эцэг эх, төрсөн ах дүүгээ мэдмээргүй байна уу? Харамсаж байна...

Саяа: Юунд харамсаа вэ?

Таня: Чиний царайг... харах бүрт...

Саяа: Харах бүрт юу гэж?

Таня: Чамтай уулзах ёсгүй байсан юм.

Хүмүүс:. Их удган. Их удган мандтугай... Таня Нируха. Их удган. Таня Нируха. Их удган. Таня Нируха. Их удган. Таня Нируха.

**************

Эм: Инаишинги мөн бишийг мэдэхгүй гэж та хэлсэн. Одоо итгэх хэрэгтэй.

Эр: Таны хэлсэнчлэн, Тэ Абдог өнөөдрийн нарыг үзэж чадаагүй.

Эм: Тиймээс манай Тэ отог таныг Инаишинги хэмээн сонгож байна.

***********

Хүмүүс: Аса Шиний үр сад. Аса Шиний үр сад. Аса Шиний үр сад. Таня Нируха. Аса Шиний үр сад. Аса Шиний үр сад. Таня Нируха. Аса Шиний үр сад. Аса Шиний үр сад. Таня Нируха. Их удган Таня Нируха. Их удган Таня Нируха. Аса Шиний үр сад...

Таня: Аса Шин эх Айружугийн хүслээр энэ хорвоод Арамуныг илгээж олон овог отгийг дайнаас хамгаалж, Холбоог байгуулсан.

Хүмүүс: Харамахамен. Харамахамен.

Таня: Тэр цагаас хойш 200жилийн дараа, энэ өдөр... Айружу Арамунаар дамжуулан байгуулсан Холбоогоо тарааж, шинээр мэндэлсэн Арамунаар дамжуулан шинийг байгуулахыг хүсч байна. Ард иргэдийн өмнө хорвоогийн эхлэл, төгсгөл, бүх зүйлсийг хөдөлгөгч Айружугийн захиасыг дамжуулж байна. 

Хүмүүс: Ишилробэ дикеба. Ишилробэ дикеба. Ишилробэ дикеба.

Таня: Тагон, Айружугийн өмнө зогс.  Шинээр төрсөн Арамун тэнгэр газрыг холбож... Ирэх олон өдөр, шөнийг мана... Артдалын амьд бүхнийг хамгаалж... Мөн... Өнгөрснийг ирээдүйтэй холбо... Мөн...

Тэалха: Аса Саканы захиасыг авсан.

Эр: Цагаан уул овгийн хувь тавиланг Хатан тань даатгая.

Таня: Өөрт байгаа эрхийн дагуу... Энэ титмийг толгойдоо зүүж, зүрхэндээ тээж яв. Одоо... Хаан хэмээн тунхаглаж байна.

Та Гон: Аса Шин эхийн элч Арамун,  энэ хорвоогийн эхлэл, төгсгөл болсон Айружугийн хүү Тагон миний бие зарлигийн хүлээн явж байна.

Хүмүүс: Тагон хаан. Тагон хаан. Тагон хаан. Тагон хаан. Арамун. Тагон хаан. Тагон хаан. Арамун. Тагон хаан. Арамун. Арамун. Тагон хаан.

Та Гон: Хүсч байна. Одоо ч гэсэн чин сэтгэлээсээ хүсч байна.

Тэалха: Сонсоход таатай байна. Би ч гэсэн чамайг чин сэтгэлээсээ хүсч байна. Тийм ээ, хүсч байна. Хүсэлгүй яах вэ. Артдалыг бүхэлд нь хүсч байна.

Таня: Унсом аа.

Ун:  Чиний хэлдэг үнэн байж.

И: Ёстой... Одоо л ойлголоо. Юунаас айх ёстойг мэдэх үү? Тэр 30мянган хүний хүслийг гүйцээж чадахгүй бол үхнэ гэж мэд.   Золиг чинь, тэр үгээр аз туршиж. Хэдхэн үг хэлээд Тэ Абдугийг алуулчихлаа.

Эм: Инаишинги... биднийг ахан дүүсээ болгон хүлээн авах уу?

Ун:  Би Инаишинги байгаагүй. Тийм болж төрөөгүй. Гэхдээ, одоо... би Инаишинги болж... та нарын ах дүү.  Нэр чинь хэн бэ?

Эм: Агогийн Тэ отгийн настан Сухана билээ.

Ун:  Ваханы Унсом би... Аго овгийн нэр төрийг эргүүлэн авчрах Инаишинги... Та нарыг...  хүлээн авч байна...

************

Таня: Одоо Холбоо гэж байхгүй. Холбоо үгүй болсон. Артдал гэдэг нэгэн улс... Артдал... Одоо та нар Холбооны ард биш... Нэр бол хөлөг онгоц. Хорвоо дээрх юм бүхэн шинэ нэртэй болно... Аса Шиний үр сад, их удган Таня Холбооны ард байсан та бүхэнд өнөөдөр шинэ нэр хайрлая... Хүссэн бүхнээ хийж болно...

Ч: Зуу гаруй зүйлээс сонгож болно. Тэр одыг хар даа.

Таня: Тэгэхэд чиний ямар од болохыг хэн ч мэдэхгүй. Юу ч болж магадгүй зуу гаруй од... Өнөөдрөөс... “албат” хэмээн дуудагдах болно.

Эр: Албатууд.

Хүмүүс: Албатууд. Албатууд. Албатууд. Албатууд. Албатууд. Албатууд. Албатууд. Албатууд. Албатууд. Албатууд.

Таня: Ваханы Таня миний бие Артдалчуудыг шившиж байна. Албатууд. Та нарын амьдрал дорд муугаас эхэлж болох ч, хүсвэл юу ч болж болно. Миний тавилан та нартай холбогдсон болохоор... Намайг хамгаалж байгаа цагт, миний хүч болоорой. Миний албатууд.

Ун: Энэ хүсэл... тэмүүлэл. Ганц Тэ, Мёо отог ч биш, Аго овгийн гучин мянган хүн энэ итгэл найдварыг тээж байгаа. Намайг аврах бол уу? Эсвэл миний төгсгөл үү? Намайг Таня дээр хүргэх бол уу? Эсвэл... биднийх улам холдуулах уу?

Та Гон: Хааны анхны зарлиг. Артдалын хүчийг Артын өнцөг булан бүрт тараа.

Дэ: Хүчтэй салхийг зогсоох илүү хүчтэй шуурга. Энэ юм бол уу?  

Та Гон: Дорно зүгийг дайлаар мордоно. Артдалыг эсэргүүцэгч Аго овог болон эсэргүүцсэн хэнийг боловч сөхрүүлж, зэрлэгүүдийг сургах болно.

Бүд: Аго овгийг эзэлье.

Хүмүүс: Аго овгийг эзэлье. Аго овгийг эзэлье. Аго овгийг эзэлье. Аго овгийг эзэлье. Аго овгийг эзэлье. Аго овгийг эзэлье. 

Муб: Энэ байжээ. Артдалын дургүйцэл, айдас, уур хилэнг дарах цорын ганц зүйл. Агуу дайн.

**************

Хүмүүс: Инаишинги. Инаишинги.  Инаишинги. Инаишинги. Инаишинги. Инаишинги. Инаишинги. Инаишинги. Инаишинги Инаишинги.  

Су: Санаанд багтамгүй боловч... Аго овгийн эртний баатар Инаишинги гарч ирсэн...  Үхсэн хүн дахин амилах нь амьд хүний хүсэл. Тэр хүнийг мэдсэн тул Тэ Абдогийг үхэлд хүргэж... Аго овог бүхэлдээ хөөрөн баясч байна. Энэ хүн Артдалын хамгийн хүчирхэг дайсан болно. Тэрний дэргэд байж дараагийн зарлигийг хүлээе. Тагон ноён таныг бурхан ивээг. Улаан савар.

Хүмүүс: Инаишинги. Инаишинги.  Инаишинги. Инаишинги

1-р бүлэг төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home