Arthdal chronicles s1-17
Үргэлжлэх хугацаа: 80мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
Ка: эм, Карика Момо овог
Та: эм, Тапиен, Унсомтой хоригдож байсан Момо овгийн Сатуникийн эхнэр
Мүм: эм, цагаан уулын зүрх бүлгийн удирдагч
Рот: эр, Роттип, Неантал
И: эр, Унсомтой хамт хоригдож байгаа залуу
Ол: эр, Олмадэ өвөө, Цагаан уулын зүрх бүлгийн удирдагч
Хал: эр халзан, Чэуны туслах
Ба: эр, Бадуру Унсомтой хамт хоригдож байгаа
17-р анги.
Гол дүрүүдэд: Жан Дон Гүн, Сон Жүн Ги, Ким Жи Вон, Ким Ок Вин нар тоглолоо.
Туслах дүрүүдэд: Кими У Сон, Чо Сон Ха, И Ду Ёон, Пак Хэ Жүн, Пак Бён Ун нар тоглолоо.
Бүгд: Ачийг хариулна.
И: Мянган жилд ганц л хүн. Инаишинги. Хүрхрээнээс унаж амьд үлдээд, Аго овгийг нэгтгэсэн.
Бүгд: Аврах ёстой. Аврах ёстой. Аврах ёстой. Аварчихлаа. Аварчихлаа. Аварчихлаа. Аварчихлаа.
Да: Унсом аа. Унсом аа.
Ун: Өвдөж байна. Зүүд биш байна.
Да: Амьд байна. Амьд байна. Чи амьд байна. Зүүд биш гэж байна.
Ун: Би ус руу унаад... Өө, та нар... Юу болоод байна аа?
Ба: Унсом аа. Унсом аа. Унсом аа.
Ун: Үгүй ээ.
Ба: Унсом аа.
Ун: Хүнд байна. Хүнд байна шдээ, гахай минь.
Ба: Унсом аа. Дахиад битгий яваарай. Битгий яв. Дахиад орхиж явахгүй шүү.
Гарчиг: Артдалын шастир/ Артдалын түүх/домог
Ун: Чин сэтгэлээсээ талархаж байна. Миний амийг аварлаа.
Ка: Ингээд зангилааг тайлагдлаа.
Ун: Тайлагдсан?
Ка: Галма... Арт хэлээр Галмаг юу гэдэг билээ?
Та: Энэ үгийг орлуулах үг байхгүй, Шабара.
Ка: Таныг миний хүүхдийг аврахад бидний хувь тавилан холбогдсон, би амийг чинь аварсан болохоор тэр зангилаа тайлагдсан. Одоо бид анх ямар байсан тийм болсон.
Да: Хувь тавилан юм бол уу?
Ка: Одоо яах гэж байна?
Ун: Очиж анд нөхдөө аварна.
Ка: Хүрхрээний шүүлтээс амьд үлдэнэ гэдэг ямар утгатайг мэдэх үү?
Ун: Амьд үлдвэл миний хэлсэнд хүмүүс итгэдэг гэсэн. Яагаад инээгээ вэ?
Ка: /гадаадаар ярина/
Та: Аго хүрхрээнээс унаж амьд үлдвэл өөр зүйл болдог.
Ун: Өөр зүйл ээ?
Ка: Аго овогт эргэн очвол өөрөөрөө амьдрах боломжгүй болно. Тэрийг хүсэхгүй байгаа бол бидэнтэй явж болно.
Ун: Ямар учиртайг нь мэдэхгүй байна. Би андыгаа аврах ёстой.
Та: /Анд нөхрөө аврахаар явна гэж байна/
Ка: / гадаадаар ярина/
Та: Дараа зугтах хэрэг гарвал Момо овогт ирээрэй. Момо овгийнхон бид зочны хувиар хүлээн авна. Энэ үгийг битгий мартаарай.
Ка: Хорвоогийн бүх ус холбоотой байдаг.
Та: Хорвоогийн бүх ус бидний төрсөн нутаг.
Хүмүүс: Инашингийг эргүүлж өгнө үү. Инашингийг эргүүлж өгнө үү. Хүрхрээ минь. Хүрхрээ минь. Инашингийг эргүүлж өгнө үү. Инашингийг буцаан өгнө үү, хүрхрээ минь. Инашингийг эргүүлж өгнө үү. Хүрхрээ минь. Хүрхрээ минь. Инашингийг эргүүлж өгнө үү. Хүрхрээ минь. Хүрхрээ минь.
Р: Бүгд... Бүгд ухаанаа алдчихаж.
Хүмүүс: Инашингийг эргүүлж өгнө үү. Хүрхрээ минь. Хүрхрээ минь. Инашингийг эргүүлж өгнө үү. Хүрхрээ минь. Хүрхрээ минь.
Эр: Удахгүй нар жаргах нь. Хайран боол алдчихлаа.
Тол: Тэр Игуту Инаишингийг зүүдэндээ харсан гэсэн.
Эр: Худал гэдэг нь гарцаагүй.
Сол: Игуту худлаа ярьсан байж магадгүй, тэгвэл Тэ отгийнх? Аго овгийн хүн Инаишингийн тухай худал ярьж чадах уу? Чи тэгж чадах уу?
Р: Шалгаад үзэх үү? Тэ отгийн тэр золиг худал ярьсан үгүйг?
Хүмүүс: Инашингийг эргүүлж өгнө үү. Хүрхрээ минь. Хүрхрээ минь. Инашингийг эргүүлж өгнө үү. Хүрхрээ минь. Хүрхрээ минь.
Эр: Нар жаргаж байна. Энд харанхуй болоход чи үхнэ.
И: Мэдэж байна, новш минь.
Р: чиний сүүлчийн хоол. Ид.
Хүмүүс: Инашингийг эргүүлж өгнө үү. Хүрхрээ минь. Хүрхрээ минь. Инашингийг эргүүлж өгнө үү. Хүрхрээ минь. Хүрхрээ минь.
Ба: Хэлээд байхад. Энэ их том хэрэг.
Ун: Юу нь том гэж? Хурдан очих хэрэгтэй.
Да: Түрүүнээс хойш том гээд байх юм, тайлбарлаад өгөөч?
Ун: Тийшээ, тийшээ.
Ба: Хүрхрээнээс амьд үлдэнэ гэдэг...
Ун: Ийшээ ийшээ.
Ба: Бачимдаж үхэх нь ээ. Хөөе... Ёстой...
Ун: Хурдал аа. Нар жаргах нь.
Да: Хурдал...
Эр: Муу новш. Тэр Игутугийн хэлсэн үнэн байсан бол энэ новш зугтах уу? Худлаа биз дээ? Хэлээдэх. Хэлээч, новш оо.
И: Итгэж байдаг та нар тэнэг.
Р: Тийм ээ, муу новш. Алаад өгье. Анд руу чинь явуулаад өгье.
И: Ал. Тийм ээ, ал. Амьдрах хүсэл алга. Ал гэж байна.
Р: Новш чинь...
И: Гэхдээ... Би энд үхсэн ч харамсахгүй. Яагаад? Та нар ч гэсэн над шиг болохоос цааш.
Р: Муу новш...
Тол: Юу нь адилхан гэж? Биднийг чамтай адил гэнэ ээ? Юугаараа адилхан юм?
И: Мэдэхгүй юу? Та нар ч гэсэн адилхан Аго овгийнхны гарт үхнэ. Ингэж галзуу юм шиг амьдарч байгаад адилхан Аго овгийнхонд толгойгоо тасдуулна. Түрүүлж очоод хүлээж байя. Ал...
Р: Энэ муу новш, хэнийг хараагаад байгаа юм?
И: Хараал аа? Би мэрэг төлөг тавьж мэдэхгүй. Юун хараал? Энэ хэвээрээ байвал болох нь тодорхой. Аго овгийнхон нэг нэгнээ алж, өөрсдөө бүгд үгүй болно.
Эр: Амаа тат.
И: Чаддаг юм бол үгүй гэж хэл. Би... Би... Намайг Аго овгийнхон барьж худалдахгүй. Би хэзээ ч Аго овгийнхны гарт үхэхгүй”. Хэл л дээ. Хэлж чадах новш байна уу?
Р: Муу новш чинь... Яасан бэ? Аан? Хоосон үгэнд итгэх хэрэггүй. Тэ отгийн энэ тэнэгт хууртах хэрэггүй.
Сол: Яагаад хууртсан бэ? Хэтэрхий их хүссэн болохоор. Ямар ч хамаагүй аргаар өөрчлөгдөхийг хүссэн болохоор. Ямар ч хамаагүй аргаар ийм байдлаас гарахыг хүссэн болохоор. Аго овгийнхон бүгд цөхөрчихөөд байна.
Р: Тэгээд... найдахаа боль гэж байна. Ийм боломжгүй зүйлд итгэхээ больё гэж байна. Инаишинги? Тэр хуучин, зэвэрсэн хадуураар баатар ирж биднийг аврах уу? Бүгд хуурамч.... Чи... Чи... яа яаж...
Ун: Болов уу? Болсон биз дээ? Май... Одоо энийг аваад явж болно биз дээ? Аан? Босоод ир. Босоод ир, хурдан. Миний хэрэг биш ч гэсэн... Инаишинги билүү? Тэрний хэлсэн үг биш байлаа ч, нэг овгийнх байж нэг нэгнээ ингэж болохгүй биз дээ. Энэ муу гэхээсээ илүү тэнэг хэрэг. Явъя.
И: Инаишинги.
Ун: Юу?
Сол: Инаишинги
Тол: Хүрхрээ нулимаад гаргачихаж. Инаишинги... Эргээд ирлээ.
Да: Юу вэ?
Хүмүүс: Инаишинги. Инаишинги. Инаишинги. Инаишинги. Инаишинги. Инаишинги. Инаишинги. Инаишинги. Инаишинги.
***************
Ун: Аан?
Тол: Өнгөрсөн мянган жилд Хүрхрээний шүүлтийг давсан хүн Инаишинги, та хоёроос өөр байхгүй.
Ун: Тэгээд?
Тол: Биднийг захир. Та бол Инаишингийн дараагийн хүн.
Ун: Аа... буруу ойлгосон юм шиг байна. Би тийм хүн биш. Үнэндээ... Үнэндээ... намайг уснаас хүн аварсан юм.
У: Тэр хамаагүй. Тэр үед Инаишингийг хүрхрээнээс гарч ирэхэд, хэн нэг нь тусалсан байж магадгүй. Ийм хахир хатуу хорвоод хэн нэг нь амиа золиослон аварч байна гэдэг... хүний тусламж авсан ч бай үгүй ч бай тэр эргүүлгээс гарч ирнэ гэдэг... Тэнгэрийн хүсэл байгаагүй бол боломжгүй зүйл. Энэ байхад хангалттай.
Ун: Үнэндээ би зүүдэндээ Инаишинги харсан гэж хэлсэн. Тэр ч гэсэн...
Р: Хөөш... Тоглоод байна уу?
Эр: Золиг минь, яаж байгаа юм?
Р: Энэ золиг чинь Инаишинги биш гээд байна шд. Гараад ир...
Ун: Хөөе...
Эр: Инаишинги. Таны хэлсэнээр бид овгийнхоо хүмүүсийг аварч, гэрт нь буцаах болно.
Эр: Ийм өдөр ирэхийг хүлээж байлаа. Амь насаа хайрлахгүй.
Бүгд: Амь насаа хайрлахгүй.
Р: Итгэж байна уу? Хэлсэн үгнийхээ жинг мэдэрч байна уу? Манай Мёо овгийн дайчид чиний төлөө амиа өгөхөөс буцахгүй. Зүүдэлсэн үгүй чинь хамаагүй. Чи яаж ч байсан Инаишинги. Үхсэн ч Инаишинги.
******************
И: Яасан бэ?
Ун: Наашаа хүрээд ир ээ.
И: Яав аа?
Ун: Одоо яах вэ?
И: Юу яах вэ гэж? Одоо чи явж чадахгүй.
Ун: Энэ бүгд... чиний худал ярианаас болж байгаа юм шд.
И: Хэзээ? Инаишингийн тухай худал хэлсэн ч, нэг нэгэндээ тусалж, тусалсных нь хариуг барь гэж хэн хэлсэн билээ? Чи хэлсэн шд.
Ун: Ёстой.
И: Чиний хэлсэн үгнээс болоод бүгд амиараа дэнчин тавьж байна. Чи явах гээ юу? Тэгж болох уу? Иаркт чамайг тэгж сургаагүй байлтай. Юу сурсныг чинь мэдэхгүй ч гэсэн.
Ун: Би Ваханчуудыг, Таняг аврах ёстой.
И: Тэгээд тулалдана гээ биз дээ? Ганц хүнтэй биш, Артдалтай тулалдана гээ биз дээ. Тэгээд хүмүүс хэрэгтэй гэсэн. Энэ Аго овгийн 30мянган хүн гэсэн үг. Юунд эргэлзсэн юм? Үнэн биз дээ?
Ун: Айж байна.
И: Айж байна аа? Юунаас айгаа вэ?
Ун: 30мянган хүнийг хариуцна гэсэн үг. 30мянган хүний амийг сүйтгэж мэднэ гэсэн үг.
И: Тэрнээс айгаад байгаа юм уу? Юунаас айх ёстойгоо мэдэж байна уу? Тэр 30мянган хүнд хариулж чадахгүй бол үхнэ гэж мэд.
Ун: Тэр Шабара энийг хэлээд байж. Өөрөөрөө амьдарч чадахгүй. Эхлээд бусдыг авар гээд хэлчихсэн. Одоо Ваханчуудыг аварч чадахгүй нь.
Да: Одоо Вахан гэж байхгүй.
Ун: Юу?
Да: Амьд үлдэхийн тулд анх нөхдөө ч ад үзэх болж. Тэгээд нэг нэгнээсээ урваж, хаяж, бас алж. Манай Ваханчууд ингэж болох уу? Гэхдээ... би хүртэл... Хар хавцал дээр гарч ирсэн мөчөөс үхтэлээ айсан... Дахиад баригдчих вий, дахиад тэгж тамлуулах вий. Би ч гэсэн үхэхийг хүссэн. Юу ч мэдэхгүй... Шарх чинь ч эдгээгүй байхад тэднийг аварна гэж дагуулж яваад... Надаас болж Мүнтэ биднээс урваж... Тодэ үхэж... чи ч гэсэн зодуулж үхэх дөхсөн. Бүгд надаас болсон. “Үхчихдэг байж” гэж боддог байсан... Энд ийм байдаг гэсэн. Хүчтэй хүчгүйгээ гишгэлж, сул дорой нэг нь айж эмээж. Айсан нэг нь нэгнээсээ урваж, зугтаж, хаяж явдаг. Бид нар 12 настайдаа анх удаа анд явсан. Тэгэхэд Чосол ээжийн хэлсэн үгийг санаж байна уу?
Ун: Бүгд айж байвал... бид хулчгар биш гэсэн үг.
Да: Өрсөлдөгч чинь хэтэрхий хүчтэй гэсэн үг. Ийм үед хоёр сонголт байгаа. Тэмцэхээр бол хамтдаа...
Ун: Зугтахаар бол чимээгүй...
Да: Тийм ээ. Аго овгийнхон тэмцэхийг хүссэн ч хамтдаа байж чадахгүй байгаа байх. Чи сайн чадна аа.
Ун: Чи юу мэддэг гэж?
Да: Чамайг нэгтгэж өгөөсэй гэж хүсч байгаа. Эндхийн хүмүүсийг нэгтгэж өгөхөд болох юм биш үү... Чамайг Ваханы мөрөөдөл гэдэг ч, өөр олон хүний мөрөөдөл болоход болно. Өөрчлөгдөх юм байхгүй.
Ун: Хэзээ нэгэн цагт би Артдалаас Ваханчуудыг аварна. Заавал...
Та Гон: Манай Артдал удахгүй энэ хорвоог эзэгнэх болно. Аварчихаад хаашаа явах гээ вэ? Та нар очих газар үлдэх үү?
Охин: Манай аавынх. Миний аав сайн тулалддаг байсан. Тийм болохоор энийг өмсөөд, энийг бариад... манай хүмүүсийг заавал аварч өгөөрэй.
Ун: Таня. Чамайг аврах төлөвлөгөө маань өөрчлөгдчихлөө.
***********
Бүд: Тагон Нируха заларч байна. Ёсолцогоо.
Хүмүүс: Ёсолцогоо.
Бүд: Сөхөрцөгөө.
Хүмүүс: Сөхөрцөгөө.
Бүд: Духаа газарт хүргэ.
Хүмүүс: Духаа газарт хүргэ.
Е: Яагаад сөхрөөд байгаа юм?
В: Мэдэхгүй ээ. Хойшид ингэх юм шиг байна.
Бүд: Тагон Нируха заларч байна. ёсолцогоо.
Хүмүүс: Ёсолцогоо.
Бүд: Сөхөрцөгөө.
Хүмүүс: Сөхөрцөгөө.
Бүд: Духаа газарт хүргэ.
Хүмүүс: Духаа газарт хүргэ.
Бүд: Би тэнгэрийн шүүлт болно гэж бодсон. Гэтэл Аса Роны хоолойг цавччихсан.
Эр: Тагон Нируха могойд хатгуулчихсан. Гэтэл Ха Ха Ха Рим...
Муб: Тэгээд, өөрийг нь аварсан отчийг яагаад алах тушаал өгөв?
Эр: Мэдэхгүй. Мэдэхгүй ээ. Мугван ах ч гэсэн мэдэхгүй байсан.
Муб: Тагон. Яагаад..
Бүд: Ёсолцогоо.
Хүмүүс: Ёсолцогоо.
Муб: Хаашаа явж байгаа юм?
Бүд: Сөхөрцөгөө.
Хүмүүс: Сөхөрцөгөө.
Бүд: Духаа газарт хүргэ.
Хүмүүс: Духаа газарт хүргэ.
Муб: Толь нь... таны дэргэд байсан.
Таня: Саяа?
Муб: Анх хараад л мэдсэн. Тэр царайг танихгүй байхын аргагүй.
Бүд: Сөхөрцөгөө.
Саяа: Толь? Намайг толь гэсэн үү? Илд, хонх. Ингэхэд юу юм бол?
Бүд: Духаа газарт хүргэ.
Хүмүүс: Духаа газарт хүргэ.
Бүд: Юу вэ, галзуу эм чинь?
Эм: Тагон. Би Бато овгийн охин, бас эгч Компа байна.
Хүмүүс: Юу? Бато? Ан авын бурхан Михажэгийн нэрийн өмнөөс чамайг... харааж байна. Манай овгийн толгойлогч, настнуудыг алсан Тагон чамайг... Михажэгийн сум харалган, дүлий болгоно. Хэл чинь гацаж, үхэхдээ ч хашгирч чадахгүй болно.
Бүд: Муу галзуу эм...
Та Гон: Бато овгийн удган. Танай Михажэ бурхан Айружугийн хүү, амьд бурхан Арамун Хэсулаг харааж чадахгүй.
Эм: Сүйтгэх гэж байсан зүйл чинь чамайг сүйтгэж, өнгөрч одсон зүйлс эргэн ирж чам руу дайрах болно. Айружу... тэрнийг гай гамшиг дайрах болтугай.
Та Гон: Зайлуул.
Мү: Нируха зайлуул гэж байна.
Хүмүүс: Нируха. Нируха.
Тэалха: Тавтай морил, Нируха.
Та Гон: Пилгёнгваны номын сангаар зочлуулж байдаг, гялайлаа.
Ми: Таатай хэрэг. Одоо тэнгэрийн дорх бүх зүйл Тагон Нирухагийнх.
Муб: Тэнгэрийн дорх бүх зүйл Тагоных аа?
Та Гон: Үнэхээр тэгж бодож байна уу? Үгүй юу?
Ми: Юу? Тийм ээ, тэгж бодолгүй яах вэ.
Та Гон: Тэгвэл сайн байна. Михол ноён, надад бас Артдалд ч тэр.
Ми: Тагон, юу хэлэхийг хүсээ вэ? Юу төлөвлөөд байна?
Ё: Михол ноёнтон, манай овгийг хам гаална гэж танд амалсан шүү дээ. Гэтэл яагаад ийм үг...
Ми: Явъя... Тэнгэрийн дорх бүх зүйл Тагон Нирухагийнх.
Та Гон: Үнэхээр тэгж бодож байна уу? За. Хаан болохын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?
Саяа: Сонссон биз дээ, “Хаан”?
Муб: Тийм ээ, сонссон.
Саяа: Тагон Нируха хаан болохын тулд хамгийн түрүүнд овгуудыг үгүй хийх ёстой.
Та Гон: Овгийг үгүй хийх ээ? Сонсож байна уу?
Тэалха: Тийм ээ, сонсолгүй яах вэ. Гэхдээ овгуудыг яаж үгүй хийх вэ. Цагаан уул овог, Сэнёог овог. Энийг яаж үгүй хийх юм?
Саяа: Таня Нируха ингэж хэлж байсан. Нэр хүнийг холбодог гэж. Намайг хэн ч Саяа гэж дуудахгүй, хаана ч очсон Саяа гэж нэрээ хэлэхгүй бол... Саяа байхгүй болно.
Тэалха: Тэгээд?
Саяа: Мулги овгийг тэгж дуудахаа болино. Сэнёог овгийг Сэнёог гэж дуудахаа болино. Бүгд нэг нэртэй болно.
Та Гон: Ямар нэр?
Саяа: Агуу гүрэн, Артдал. Холбоо бус улс орон. Тагон Нирухагийн улс.
Тэалха: Холбооны иргэдийг юу гэж дуудах вэ? Холбооны иргэд биш бол Холбооны иргэд дуудах хачин биш үү.
Саяа: Тийм ээ. Шинэ нэр хэрэгтэй. Бодож байгаа.
Та Гон: Таняг нэр бодож ол гэж хэл. Тэр хүүхэд нэр холбодог гэж хэлсэн гэсэн. Танягийн хэлсэн нэр хүчтэй байх болно. Өөр?
Саяа: Овог бүр биш улс орныг төлөөлөх билэгдэл хэрэгтэй. Би бэлдчихсэн.
Тэалха: Энэ хүүхдийг чадна гэж би хэлсэн байх аа? Миний бүтээл. Санаж яв.
Та Гон: Мэдээж.
Тэалха: Хоосон үгээр үү?
Та Гон: Хаачих гээ вэ?
Тэалха: Хэ овгийн толгойлогч болохоор хийх зүйл их байна. Тийм байх ёсгүй.
Та Гон: За, өнөөдөр ингээд дуусгая.
Саяа: Дахиад нэг юм. Хүрлийн нууц... Энэ хэвээр нь орхино гэж үү? Хаан хүн бүхнийг мэдэж байх ёстой. Хэдий Тэалха авхай ч гэлээ...
Муб: Бид түр гарч байя...
Та Гон: Үгүй ээ. Тэгэх шаардлагагүй. Саяа чамайг дуудсан шалтгаан нь энэ байх.
Саяа: Тийм ээ. Мубэг ноён, Дэканы хүч энэ хэргийн тэргүүн эгнээнд байх болно.
Ми: Тагон амлалтандаа хүрэхгүй.
Тэалха: Тэгэхгүй ээ. Та л айж байгаа юм. Тагоныг алахыг хүсч байсан болохоор. Харин би өөр. Тагон хаан болбол би хатан хаан болно. Манай Хэ овог...
Ми: Тагоны хэлсэн бүгдийг хийх үү?
Тэалха: Тийм биш ээ.
Ми: Манай Хэ овгийн тавиланг сэтгэл нь салхи адил тогтворгүй хүнд даатгах уу? Тагон өөрчлөгдсөн юм биш. Чи өөрчлөгдөж. Аавдаа, Санунд итгэхийн оронд өөрийн зөв гэж бодсон зүйлийн төлөө эрсдэл гаргадаг байсан, тэр Тэалха... Тагонд итгэж... тэр итгэлээ ганц хүнд өгч... Чи яагаад ийм болчихсон юм? Тийм ээ, тэр үеэс... Тагоныг аюулд орсон гэж дуулах бүрт илд барьж, морь унаад амьд үхсэнийг нь ч мэдээгүй байж тулааны талбай руу явдаг байсан. Нэг нэгнийхээ төлөө амиараа дэнчин тавихгүй гэж амалсан бус уу.
Тэалха: Тэр... Тагоны амьд үгүйг мэдэж байж, дараагийн төлөвлөгөөг гаргах болохоор.
Ми: Тагон ч гэсэн тэгэх бол уу? Тагон ч гэсэн чиний төлөө бүхнийг орхиж, амиараа дэнчин тавих уу?
Тэалха: Больж үз. Бидний дунд хангалттай яс хаях гэж оролдсон. Хорвоо өөрчлөгдөж байна. Холбоо биш улс орон болж, Тагон хаан болно.
Ми: Чи хаан гэж мэдэх үү? Чиний номноос уншсан хаан, амнаас сонссон хаанд... би өөрийн биеэр үйлчилж байсан. Чи мэдэх үү? Өнөөдөр Тагоны нүдийг хараад нэг зүйлийг ойлгосон. Тагон хаан гэж юу болохыг мэдэж байгаа. Тагон хуваалцахгүй. Чамтай ч, өөр хэн ч бай.
************
Саяа: Аав аа, амаргүй гэдгийг мэдэж байна. Гэхдээ, хаан болохын тулд харанхуй, эцэс төгсгөлгүй зам, далайн гүнд ч алхааас аргагүй. Хэ овгийг зүгээр орхиж болохгүй. Бүгдийг нь авч байж... Аав аа. Та зүгээр үү?
Та Гон: Зүгээр. Шахатигийн хүүхдүүдээс авсан шарх... эдгэж өгөхгүй байна.
*************
Муб: Тийм Саяа... үнэхээр толь гэж үү? Тагоны эсрэг босох хүн үү?
Б: Ах аа.
Муб: Ирчихсэн үү. Уулзалгүй удаж.
Б: Тийм ээ.
Муб: Олмадэ яасан?
Б: Ярих ч юм биш. Хорвоо ингэж өөрчлөгдөхийг мэдсэн бол Олмадэ эргэж ирээд сайхан амьдрах байсан биз. Гэтэл бослого гараад...
Муб: Бослого оо?
Б: Тийм ээ. Долданбулын боолууд бослого гаргасан. Бөөн юм болсон.
Муб: Тэгвэл боолууд... боолууд нь яасан?
Б: Зарим нь үхсэн... зарим нь баригдсан. зарим нь зугтсан.
Муб: Тэгвэл Унсом. Тэр хүүхэд.
Б: Ах аа. Гитухагаас... Мугваныг... сонссон. Яаж тийм зүйл... Юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна.
Муб: За, яв даа. Очиж илтгэ.
Б: За.
****************
Дэ: Хорвоогийн эхлэл, төгсгөл Айржугийн хүү Тагон Нируха. Дэканы Ёнбал хүндэтгэл үзүүл.
Та Гон: Амьд ирсэн чинь сайн хэрэг. Дээшээ бос...
Б: Игуту байх шив. Ингэж болно гэж бодоо юу?
Ун: Илдээ хая. Илдээ хая...
Та Гон: Энэ хооронд олон зүйл болсон.
Б: Тийм ээ, Нируха. Гэвч таны тушаалыг биелүүлж чадалгүй...
Та Гон: Одоо хамаагүй. Чамайг 12 сав соргоор шагнана.
Дэ: Мэдлээ.
Б: Нируха, гялайлаа.
Та Гон: Анх удаа харж байна уу. Миний хүү. Их зайран болоод, ёслолын яамыг хариуцаж байгаа.
Саяа: Юу вэ? Танил харц байна. Яагаад?
Б: Мэдлээ. Хүү гэнэ ээ?
Бүд: Хөөе. Долданбулд болохгүй юм идчихээ юу?
Б: Нааш ир. Дагаад яв.
Бүд: Яасан бэ? Яасан бэ?
Б: Гитуха. Тэнд байгаа Тагоны хүү гэсэн хүн...
Бүд: Хөөе хөөе. Мэдэж байсан юм уу?
Б: Юу?
Бүд: Хүүтэй гэдгийг нь?
Б: Мэдэхгүй ээ. Гэхдээ...
Бүд: Бид нар л мэдэхгүй байж. Бусад нь бүгд мэдэж байсан.
Б: Тавь л даа.
Бүд: Чи бид хоёр л мэдэхгүй байж.
Б: Ойлголоо доо. Намайг тавиач. Тавиач дээ... Тагон Нирухагийн хүү... Долданбулд бослого гаргасан Игутутай яг адилхан байна.
Бүд: Галзуураа юу? Юу ярьж байгаагаа мэдэж байна уу? Алуулах нь.
Б: Юу?
Бүд: Хөөе. Бослогод оролцож, Нирухаг эсэргүүцсэн настнууд ч гэсэн алуулсан. Гэтэл юу... Тагон Нирахугийн хүү, ёслолын сайд Саяа ноёнтон яасан гэнэ ээ? Дээр нь... Игуту боол?
Б: Хөөе...
Бүд: Дэмий юм ярихаа боль...
***************
Дэ: Дараагийн...
Та Гон: Бусдыг нь дараа бол...
Дэ: Мэдлээ. Гэхдээ Улаан савраас хариу ирсэн. Аго овгийн тухай. Унших уу?
Саяа: Улаан савар аа?
Та Гон: Тэрийг ч бас дараа болъё.
Саяа: Нируха.
Бүд: Бараалхах хүн олон байсан, хаашаа явж байгаа юм? Гүй ээ... Хаашаа явж байгаа юм?
Эр: Харин л дээ, и ч гэсэн... Нирухагийн бие таагүй байх шиг байна.
Б: Хүнд шархадсан гэж сонссон. Хортой могойд хазуулаад.
Бүд: Арай... Тэгж болохгүй юмсан.
Б: Яасан?
Бүд: Бато овгийн галзуу удган Тагон Нирухаг хараасан. Михажэгийн шийтгэлийг амсана гэсэн.
Б: Тэгээд, шийтгэл гэж үү? Энэ галзуу гахай чинь... Айгаад байгаа юм уу?
Бүд: Юу гэнэ ээ? Гахай? Золиг чинь. Хөөш. Тэгсэн ч гэсэн би чам шиг Долданбулын Игуту... Саяа ноён... Саяа ноёнтой адихан гэж яриагүй шүү.
Б: Тэнэг гахай. Тэр өдөр идчихдэг байж.
Бүд: Юу? Нируха. Нируха.
Б: Нируха.
Бүд: Нируха. Та зүгээр үү?
Эр: Нируха.
Эр эр эр: Нируха. Нируха. Нируха. Нируха.
Мү: Саяа ноёнтон...
****************
Эр: Бурхны шийтгэл. Михажэ бурхан цээрлүүлж байгаа юм. Бато овог, Цагаан уул овгийг тэгсэн болохоор...
Эр2: Алуулах чинь дутаа юу?
Эр3: Тэгвэл яах вэ? Тагон Нируха эдгэхгүй бол?
Эр: Нируха Михажэ бурхнаас өршөөл эрэх хэрэгтэй. Бато, Цагаан уул овгуудыг тайвшруулах хэрэгтэй.
Эр3: Тэгэх бол уу?
******************
Та Гон: Чи... юу хийж байгаагаа мэдэж байна уу?
Саяа: Игутугийн биеийн байдлыг бичсэн ном. Тэалха авхай хамгийн түрүүнд надад өгч уншуулсан. Өвдсөн ч, шархадсан ч тусламж гуйж чадахгүй. Өөрөө аргалдаг байсан. Аав та ч адилхан байх.
Та Гон: Сүртэй юм биш. Сайн амарч чадаагүй болоод тэр. Хэд хоногтоо амаргүй байх ч, эдгэчихнэ. Ийм юмнаас болж үхэхгүй.
Долданбул.
Эр: Сайн сонс. Өөр юм бодох юм бол Гитбадак руу явуулахгүй, алчихна шүү. Ойлгосон уу?
Бүгд: За. За. За.
Эр: Ямар новш нь энэ орйо болсон хойно нүдээд байгаа юм? Юу вэ? Ямар галзуу новш вэ?
Эр2: Хөөе. Чи хэн юм?
Эр: Новш чинь... Хөөе, наашаа буугаад ир...
Эр2: Тэр... тэ тэ тэ тэр новш.... Игуту. Игуту.
Эр: Тийм байна. Галзуу новш. Эргээд ирж.
Ун: 4. 5. 6.
Эр: Юу?
Ун: Үгүй ээ. Чамтай нийлээд 7. Сайн яваарай...
И: Наашаа. Гараад ир... Хурдан гараарай.
Ун: Хэлсэн байх аа. Долданбулд эргэж ирэх өдөр чамайг газар доор орно гэж. Үгүй байсан ч хамаагүй...
Эр: Хурдан гараарай.
И: Наашаа, гараад ир... Хурдлаарай. Гараас барь...
Эр: Хурдлаарай. Наашаа. ..
Эр: Хурдлаарай.
Ун: Эхлэл...
*************
Таня: Юу? Долданбулаас хүн ирсэн? Юу болсон гэнэ?
Мүм: Тэр... Нируха.
Таня: Яасан бэ?
Мүм: Тэр... Долданбулд бослого гарсан гэнэ. Зарим нь зугтаж, зарим нь үхсэн гэсэн. Ваханчууд яасныг мэдэх арга алга.
Таня: Үгүй ээ, амьд. Амьд байгаа. Амьд үлдээд, над дээр заавал ирнэ.
Ми: Тагон хуваалцахгүй. Чамтай ч... өөр хэнтэй ч тэр. Тагон өөрчлөгдсөн биш... Чи өөрчлөгдөж.
Тэалха: Тийм ээ. Тэр өдөр юу болж байгааг бодолгүй, өөрийгөө ч бодолгүй... Тагоныг аврахын тулд бүхнийг хийсэн.
Таня: Сэтгэл зовнисон харагдана.
Тэалха: Би юу? Яалаа гэж...
Таня: Үгүй ээ, сэтгэл зовних биш... өөр харагдаж байна.
Тэалха: Чи, хүч чадалтай болно гэсэн байх аа? Яах гэж? Зүгээр л хэлснийг хийвэ Иаркт байснаас хамаагүй дээр амьдарна.
Таня: Юу болохыг хэн ч мэдэхгүй. Одоохондоо би хэрэгтэй байж болох ч, хэрэггүй болбол намайг хаяна. Тийм биз дээ. Энэ, Артдал болохоор.
Тэалха: Энэ юу ч мэдэхгүй хүүхэд хүртэл хүнд итгэж... найдахгүй байна.
Таня: Бас... би ганцаараа болохоор. Хэдий... Артдалд бүгд ганцаараа байдаг бололтой.
Хэ: Тэалха авхай. Авхай. Авхай... Тагон Нируха ухаан алдчихаад байхад юу хийж байгаа юм?
Таня: Юу?
Тэалха: Ухаан алдсан гэдэг чинь юу гэсэн үг вэ?
**************
Саяа: Яах аргагүй халуун буулгадаг юм өгч байхад яагаад болохгүй байна? Яах аргагүй номон дээр байсан... Үгүй ээ. Шархыг нь харах хэрэгтэй. Арай... Арьс нь ялзарч байна... Улам дордчихож. Энийг ухаж авах ёстой... түлэх хэрэгтэй...
Тэалха: Тагон. Юу болоод байна аа?
Та Гон: Сүртэй юм биш. Удахгүй зүгээр болчихно. Өмнө нь ч ингэж байсан.
Тэалха: Сүртэй биш гэнэ шүү. Зээл дээр цуу яриа гарчихаад байна. Михажэ бурхны баримлын дэргэд хүмүүс цуглаад чамайг өршөө гэж гуйж байна. Ямар учиртайг ойлгохгүй байна уу? Арамун Хэсулаг Михажэ шийтгэж байна гэж хүмүүс итгэж байна. Юу юм? Хэр муу байгаа юм? Би харъя.
Та Гон: Үгүй ээ. Хэрэггүй.
Тэалха: Тагон.
Та Гон: Явлаа.
Тэалха: Хаашаа явах гээ вэ?
Саяа: Бие чинь сайнгүй байгаа.
Та Гон: Явах ёстой.
Тэалха: Би өвдсөн, бурхан биш, үхэж ч мэднэ гэдэгээ харуулах гэж үү?
Саяа: Тийм ээ, болохгүй.
Та Гон: Үгүй ээ. Харин ч эсрэгээрээ.
Тэалха: Болохгүй.
Та Гон: Яагаад болохгүй гэж?
Тэалха: Болохгүй гэж байна. Хэтэрхий аюултай. Үгүй ээ, хэтэрхий эрт байна.
Саяа: Юу гэсэн үг вэ? Эрт гэхээр? Аав аа.... А-арай...
Та Гон: Яасан? Чадахгүй юм шиг байна уу? Чи хүссэн биз дээ?
Тэалха: Тагон. Ингэх юм бол үнэхээр... Эргэж ирэх боломжгүй болно.
Та Гон: Чи л өөрөө ард иргэдийн юу гэж бодох хамаагүй гэсэн байх аа.
Михажэгийн баримал.
Эр: Тагон Нируха ирлээ. Хүндэтгэл үзүүл.
Хүмүүс: Нируха. Нируха. Нируха. Нируха.
Эр: Өршөөл эрэхээр ирж.
Эр2: Мэдээж. Тагон Нируха өөрөө ирж байж л Михажэ өршөөнө.
Хүмүүс: Нируха. Нируха. Нируха.
Та Гон: Юу чадахаа харуул, Михажэ. Арамун Хэсулаг алж чадвал ал. Хэн нь жинхэнэ бурхан болохыг, хэн нь түрүүлж Их бунханаас хөөгдөхийг харъя.
Саяа.: Нируха.
Мү: Нируха.
Та Гон: Дэканчууд сонс.
Цэргүүд: За, Нируха.
Та Гон: Бато овгийн бурхан, ан авын бурханы Михажэ Нандал ууланд байдаг ариун шүтээн болгоныг... ганцыг ч үлдээлгүй шатаа. Юу хийгээд байгаа юм?
Цэргүүд: Мэдлээ Нируха. Одоо би хөх авгалдай шиг харагдахгүй. Үзэгслэнтэй, дэгжин эрвээхий? Тийм юм байхгүй. Тэр өдөр... бүгд дууссан.
Хэ: Юу... юу... Ингэж болно гэж үү?
Тэалха: Би ганцаараа өөрчлөгдөөгүй. Тагон ч бас өөрчлөгдсөн.
Хэ: Миний мэддэг Тагон Нируха биш дээ.
Ми: Чи хаан гэж мэдэх үү? Тагон хаан гэж юу байдгийг мэдэж байгаа.
Тэалха: Тийм бол... Мэхунжа хийж чадах хүн байгаа юу?
Хэ: Хэ Янгу байгаа авхай. Янгугийн эмээ нас барчихсан.
Тэалха: Маргааш тэрнийг над дээр авчир.
Хэ: Юу? Яах гэж?
*************
Та Гон: Тэгж болохгүй. Яасан? Сандраа юу? Айгаа юу? Хэнийг нь мэдэхгүй оточ дуудаж, хэнийг нь мэдэхгүй хүнд хувь тавилангаа даатгах уу?
Саяа: Аав аа.
Та Гон: Би дахиад тийм юм хийхгүй. Шийд. Оточ дуудахгүй. Чи хий. Хэрэгтэй зүйлс бүгд тэнд байна...
Саяа: Чадахгүй. Ганц ч удаа хийж үзээгүй.
Та Гон: Намайг хаана болгон гээ биз дээ. Тэгвэл аврах хэрэгтэй. Чи хийх ёстой. Чи...
Саяа: Итгэл даах Дэкануудыг дууд. Таныг дарах хэрэгтэй.
Та Гон: Тэвчиж чадна. Игуту нар тэвчихийн аргагүй өвдөлтийг тэвчиж амьдардаг. Чамаас бусад нь...
Саяа: Бүгд тодорхой боллоо. Энэ Игуту миний аав. Михажэ ч бай, өөр ямар ч бурхан энэ Игутуг дийлэхгүй.... Бие тань яаж байна?
Та Гон: Дээрдсэн байна.
Саяа: Михажэ аав таныг яаж ч чадахгүй.
Та Гон: Чамд ийм үг хэлж байгаагүй байх.
Саяа: Ямар үг билээ?
Та Гон: Би бүхнийг эзэгнэсэн хаан болбол, чи миний залгамжлагч болно. Чи намайг залгамжилна.
Саяа: Аав аа.
Та Гон: Бүгдийг эзэгнэх болно.
Саяа: Тэгвэл...
Та Гон: Михол.
Саяа: Ойлголоо. Надад даатгачих. Яг одоо хийе...
****************
Ё: Тагон Нируха дуудуулж байна.
Ми: Тагон Нируха, ямар хэргээр дуудаа вэ?
Ё: Хүрлийн тухай асуух зүйл байна гэсэн.
Б: Би замчилъя. Дагаад явна уу.
Эр: Байз. Михол ноёныг ганцааранг нь дуудсан.
Б: Явъя.
Саяа: Энгийн зүйл асуухаар дуудсан юм.
**************
Тэалха: Саяа Тагоныг аварсан. Одоо Тагоныг Михажэгаас хүчтэй гэлцэх болно. Хаан болох гэж байгаа хүн... бүхнийг өөрийн болгохыг хүснэ.
Эр: Толгойлогч оо. Хүрлээр хийсэн бэлэг бэлэн болсон. Та харах уу?
Тэалха: Тэгье. Аав хаана байна? Хамт харах хэрэгтэй.
Ёо: Михол ноёныг өглөө эрт Тагон Нируха дуудаад явсан.
Эм: Толгойлогч оо, та дуудсан уу?
Тэалха: Тийм ээ. Тэгсэн.
Ми: Тагонаар юу хийхээ заалгаж, манай Хэ овгийн тавиланг сэтгэл нь салхи адил тогтворгүй хүнд даатгах уу? Тэр ч гэсэн бүхнээ орхиод чиний төлөө амиараа дэнчин тавих уу?
Хэ: Миний мэдэх Тагон Нируха биш шиг...
Ми:.Хаан гэж юу болохыг мэдэж байгаа.
Ёо: Михол ноёныг өглөө эрт Тагон Нируха дуудаад явсан.
Ми: Тагон амалсандаа хүрэхгүй. Хэнд ч итгэхгүй. Тэр зоригтой, шийдэмгий Тэалха...
Эм: Яагаад, ингэж хараа вэ?
***************
Тэалха: Ашгүй дээ. Зүгээр харагдаж байна.
Та Гон: Аавыгаа хайж байна уу?
Тэалха: Тийм. Чамайг дуудсан гэсэн.
Та Гон: Тийм гэж болно.
Тэалха: Тийм гэж болно гэж юу гэж байга аюм?
Та Гон: Би Саяаг хүрлийн нууцыг олж мэд гэж хэлсэн.
Тэалха: Яаж надад ч хэлэхгүй...
Та Гон: Хэлээгүйд өршөө... Гэвч хаан хүн... бүхнийг эзэгнэх ёстой. Бүгдийг өөрийн болгохгүй бол үхнэ. Гэтэл чи биш, Михол. Намайг үргэлж алахыг хүсдэг, охиндоо ч хэлдэггүй хүн. Артдалаас хэзээ ч явчихаж магадгүй хүн. Тийм биш байсан ч, нэг өдөр гэнэтхэн үхчихвэл... хүрэл яаж хийх вэ? Тэгвэл чи ч, өөр хэн ч мэдэхгүй.
Тэалха: Тэгээд аавыг эрүүдэж байгаа юм уу?
Та Гон: Аавыгаа хичнээн үзэн ядсан ч, чамаар яаж хийлгэх вэ?
Тэалха: Надад их том сэтгэл гаргажээ?
Та Гон: Уурлаад байлгүй... Холыг хар...
Тэалха: За яах вэ. Чиний хэлдэг зөв. Хаан хүн бүгдийг авах ёстой. Улс орныг ганц хүний мэдэлд орхиж болохгүй. Би хийе. Тамлалаа гээд манай аав ярих хүн мөн үү? Тэгсэн ч миний аав. Тамлах арай л юм...
Та Гон: Тэгвэл?
Тэалха: Анх удаа харж байгаа байх. Мэхунжи.
****************
Саяа: Чшш... Зэс... цаган тугална... бусад төмөрнүүдийн ордог хэмжээ... зэвсэг хийхэд... гоёл чимэглэл хийхэд... бусад зүйлсийг хийхэд... хэлээд өг...
Ми: Миний бодол зөв байж. Сануны зөв байж. Боломж байгаа дээр Тагоныг алах ёстой байж... Намайг ал... Хичнээн тамалсан ч... Надаас юу ч сонсож чадахгүй...
Саяа: Үгүй ээ. Яасан ч үхүүлэхгүй. Өвдөж, гэмтсэн бол отчид үзүүлж... эдгэхээр чинь... дахиад асууна. Надад хэлэх юм бол Артдалд охинтойгоо өндөр эрх мэдэлтэй болно. Үнэхээр өрөвдчихлөө... Энд ямар хэргээр...
Тэалха: Шинэ хүнд ажил даалгаад Нируха санаа нь зовниод... Хүнийг тамлахаас илүү... арга заль байх хэрэгтэй шд. Аав та ч гэсэн... Ингэж зөрүүдлэх ямар хэрэг байна? Тэртэй тэргүй мэхунжи байхад.
Ми: Галзуу амьтан... Үнэхээр байгаа бүхнээ өгөх гээ юу?
Тэалха: Бүгд гарцагаа. Чи үлд.
Эм: З-за толгойлогч оо.
Ми: Чамайг алах ёстой байж. Тагонд сэтгэл алдарч байхад чинь алах ёстой байж.
Тэалха: Юу хийгээд байгаа юм? Гарахгүй юу?
Ми: Чи... бүгдийг баллах гээ юу? Эцгийгээ хичнээн үзэн ядсан ч...
Тэалха: Та миний оронд байсан бол яах байсан бэ?
Ми: Намайг алах хэрэгтэй. Намайг... ам нээхээс өмнө... Чи... Хэ овгийн толгойлогч мөн л юм бол... Мэхунжи биш... бичвисан авчраад... намайг алах ёстой байсан юм. Чи үнэхээр...
Тэалха: Үнэргүй байгаа биз. Аав аа.
Ми: Бичви-сан?
Тэалха: Намайг өршөө. Өршөө. Танаас өршөөл эрэхийг хүсч байгаагүй. одоо өршөөл эрье. Энийг ойлгох гэж их удлаа. Таны хэлсэн үнэн байж. Таны өшөөг авна. Тийм болохоор хүрлийн нууцыг надад үлдээгээд... яв даа...
Ми: Го... Гочижимуны хуруу. Манай овгийг аюулд оруулсан хүмүүсийн билэг тэмдэг... Тэрийг бэлдэх хэрэгтэй. Энэ бидний зорилго. Хэ овгийн зорилгол.
Тэалха: Тэрийг ч бас би гүйцээнэ ээ. Тэдний эргэж ирэх үгүйг мэдэхгүй ч... Амалъя.
Бүд: Юу ч сонсогдохгүй байна.
Та Гон: Яагаад гараад ирээ вэ?
Бүд: Бүгд гар гэж хашгичаад...
Та Гон: Онгойлго... Энэ юу юм?
Тэалха: Энэ Бичвисан. Мэхунжаг бүгдийг нь хаячихсан. Мэхунжаг хийж чадах ганц хүн нь үхсэн. Одоо Артдалд мэхунжа байхгүй. Хүрлийн нууц миний толгойд байгаа.
Та Гон: Яагаад ингэж байгаа юм?
Тэалха: Чи эхэлсэн биз дээ? Надаас далдуур. Миний хаан болгосон чи... миний өсгөсөн энэ золигтой нийлж надаас урвасан. Чи эхэлсэн, Тагон. Энэ Тэалхаг яаж... Чи өөрчлөгдсөн. Би ч гэсэн өөрчдөгдсөн.
Та Гон: Өөрчлөгдсөн би чамайг тамалж чадахгүй гэж үү?
Тэалха: Тэгж чадах юм бол чамайг зөвшөөрье. Тамлуулж байгаад үхсэн ч чамд гомдохгүй.
Та Гон: Юу?
Тэалха: Баярла. Чиний хүүхдийг тээж байгаа. Миний гэдсэнд Арамуны хүүхэд... бурхан байгаа гэж байна. Яавал дээр вэ? Тамлах уу? Алах уу? Одоо алахгүй бол... Эндээс гараад юу ч гэж ярьж магадгүй. Тэгсэн ч чадахгүй байлгүй. Яагаад? Чи бүх насаараа ганцаардсан. Хувь тавилангаа хүлээн зөвшөөрөхийг хүсч байгаа ч, одоо ч ганцаардаж байгаа. Үгүй юу?
Үгүй юу?
Дараагийн ангид.
Та Гон: Бүх овогт хүчтэй салхи салхилж байгаа. Хичнээн том шуурга байсан ч илүү том шуургаар дарна.
Ун: Би Инаишинги биш бол...
Саяа: Хаан ширээний ёслолын дараа бүгдийг нь ална. Бидний нэг нь... маргаашийн хөх тэнгэрийг харах болно.
Муб: Нируха, энэ янзаараа Артдал үгүй болно.
Тэалха: Тийм ээ, хүсч байна. Чин сэтгэлээсээ хүсч байна. Артдалыг бүхэлд нь өөрийн болгоно.
Таня: Ваханы Таня би Артдалд шившлэг хийнэ.
Ун: Ваханы Унсом би, Аго овогт агуу Инатшингийг авчрах болно.
Таня: Унсмо аа.
Ун: Таня.
17-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home