Arthdal chronicles S1 16

Arthdal chronicles s1-16

Үргэлжлэх хугацаа: 80мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Ка: эм, Карика Момо овог

Та: эм, Тапиен, Унсомтой хоригдож байсан Момо овгийн Сатуникийн эхнэр

 

Мүм: эм, цагаан уулын зүрх бүлгийн удирдагч

Рот: эр, Роттип, Неантал

И: эр, Унсомтой хамт хоригдож байгаа залуу

Ол: эр, Олмадэ өвөө, Цагаан уулын зүрх бүлгийн удирдагч

Хал: эр халзан, Чэуны туслах

Ба: эр,  Бадуру Унсомтой хамт хоригдож байгаа

 

17-р анги.

Гол дүрүүдэд: Жан Дон Гүн, Сон Жүн Ги, Ким Жи Вон, Ким Ок Вин нар тоглолоо.

Туслах дүрүүдэд: Кими У Сон, Чо Сон Ха, И Ду Ёон, Пак Хэ Жүн,  Пак Бён Ун нар тоглолоо.  

Ми: Хаан... Хааны харц...

Гарчиг: Артдалын шастир/ Артдалын түүх/домог   

Ми: Тэр хүрлийн нууцыг хадгална гэж амалсан биз?

Тэалха: Одоо ярьж байх юм биш юм шиг байх юм.

Ми: Амалсан уу, үгүй юу?

Тэалха: Амалсан. Тэгсэн.

Ми: Хэзээ? Энэ хэрэг болохоос өмнө үү? Тагон... өөрчлөгдсөн.

Тэалха: Яаж өөрчлөгдөхгүй байх юм? Ийм зүйл хийхгүйгээр хаан болох гэж хичнээн хичээсэн билээ дээ? Тагоны сэтгэл ямар байгааг мэдэх үү? Сэтгэл нь хичнээн зовниж байгааг мэдэх үү? Эцэст нь... Аса Рон, аав та хоёр бүгдийг нь сүйтгэсэн. Тагоныг өрөвдөж байна.

**************

Таня: Энийг цээжил гэнэ ээ?

Тэалха: Тэнгэрийн шүүлтийн үеэр энд бичсэнийг хэл.  Аан... одоохондоо уншиж чадахгүй билүү? Энэ хорвоогийн  эхлэл, төгсгөл болсон Айружугийн хэлсэн үгийг түүний хүү Арамун Хэсулад дамжуулъя. Хойшид мэрэгч, төлөгч нар бүгд Цагаан уулын Исодунён бус Айружугийнх байх болно.

Таня: Дараа нь...

Тэалха: Аса Мот болон өнгөрсөн шөнийн хэрэгт оролцсон бүгдийг цаазаар ав. Тэдний гэр бүл, тэдэнтэй холбоотой бүхний  хоёр хөлийг тайр. Сайн цээжил, мартаж болохгүй.

Таня: Чадахгүй. Тэр дунд гэмгүй хүн олон байгаа. Их бунханд  ч байгаагүй хүмүүс. Би... чадахгүй.

Тэалха: Чадахгүй ээ? Чадахгүй бол үхэх байх даа.

Таня: Намайг ална гэсэн ч...

Тэалха: Чи биш... Ваханчууд... Ийм зүйл болохгүй гэж найдаж байлаа. Би ч гэсэн харамсаж байна. Гэхдээ Тагон Аса Рон болоод овгийн толгойлогч нарыг алсан болохоор олон дайсантай болсон. Одоо өөр арга байхгүй. Айдаст автуулах хэрэгтэй. Тэгж байж Артдал эргэн ирнэ. Тэгж байж  Тагонд тэр ариун байдлыг бэлэглэж чадна. Тэр талбай дээр байгаа зуун хүнээр энэ цус урсгах явдал дуусгавар болно. Тэгэхгүй бол мянга гаруй хүнийг алах болно. Тэгж  байж л үгэнд нь орно. Мянган хүний амийг аварч байна гэж бод...

*************** 

Саяа: Нируха. Энэ замаар алхахыг хүсээгүйг тань мэднэ ээ. Тиймээс энэ боломж миний хувьд маш чухал. Хойшид би Нируха танд туслахын тулд чадах бүхнээ хийх болно. Цамхагт цоожтой байх хугацаанд... ийм аавыг удаан хүлээсэн.

Тэалха: Олон хүнийг удирдахын тулд ингэхээс өөр арга байхгүй. Хүн болгоны гомдлыг сонсох боломж байхгүй. Дуулгавартай байлгахын тулд тэднийг айлгахад болно. Тэр айдасны цаана... бид байх болно.

Таня: Буцаад явна. Хүмүүсээ аваад Иарк руу чимээгүй буцна. Би хангалттай хийсэн. Аса Рон байхгүй, Тагон Нируха ч гэсэн Арамун Хэсула болсон. Хүссэнээ авсан биз дээ. Одоо  намайг, Ваханчуудыг явуул.

Тэалха: Тэгж болохгүй.

Таня: Яагаад? Яагаад болохгүй гэж? Та нар хүссэн болгоноо авсан биз дээ? Биднээс юу авах гэсэн юм? Биднээс өөр юу хүссэн юм? Мүнтэг яагаад тийм болгож байгаа юм? Мүнтэг яаж байгаа юм?

Тэалха: Бид юу ч хийгээгүй. Тэр зүгээр л хурдан ойлгосон хэрэг. Нутаг буцахын тулд, эсэргүүцэхийн тулд, тэвчихийн тулд... хүч чадал хэрэгтэй. Хүч чадалгүй бол бусдын хий гэснийг хийхээс аргагүй. Их удган Таня Нируха... танай хүмүүс Иарк руу буцахыг хүсэх бол уу?

**************

Та Гон: Хамгаалагч цэргүүд Гачинол болон Бато овгийн толгойлогчдын гэрт орж, бүгдийг нь талбай дээр авчир. Эсэргүүцсэн хэнийг ч бай цаазал.

Эр: Мэдлээ, Тагон Нируха.

Эр: Аваад яв.

Эр: Яваач. Замаас холд.

Та Гон: Дэкван, өс санаж мэдэх бусад овгийг ажигла.

Бүд: Мэдлээ, Нируха.

Эм: Бурхан минь.

Эр: Холдооч. Замаас зайл.

Эр: Хурдан яваач.

Эр: Замаас зайл.

Эр: Хурдан яв.

Эр2: Хөлд дөнгөж орсон хүүхдийг хүртэл аваад явах юм уу?

Эр: Хамаагүй ээ. Хий гэснийг нь л хийж байна.

Эр: Яваач. Хурдан яв.

Эр: Та нар хэтэрч байгаа юм биш үү? Энэ нялх хүүхэд бослогод ямар хамаатай юм?

Хүмүүс: Тийм ээ. Үнэн үнэн. Хэтэрхий хэрцгий байна. Яг зөв. Ичээч.

Эр: Та нар ичихгүй байна уу?

Цэргүүд: Амаа тат. Амаа хамхи гэж байна. Дуугүй бай.

Эр: Бид нар ямар буруу юм хийсэн юм?

Хүмүүс: Энэ арай дэндэнэ ээ. Яагаад ингэж байгаа юм?

***************

Саяа:Би ч гэсэн чамайг явах хэрэггүй гэж бодож байна.

Таня:  Яагаад?

Саяа: Жаахан... Юу гэж хэлэх вэ... Зүгээр л тэнэг хэрэг...

Таня:  Юу нь?

Саяа: Тагоны саналыг зөвшөөрч, надтай хамтрахыг зөвшөөрөхдөө юу хүсч байсан бэ?

Таня:  Гэхдээ, би их удган болчихвол хүчтэй болох уу? Ваханчуудыг боолчлолоос чөлөөлж чадах уу? Хол зарагдсан хүмүүсийг ч гэсэн үү?

Саяа:Мэдээж чамайг  сайн үйлийн төлөө, өөрийн хүмүүсийг аврахын төлөө хийснийг мэдэж байна. Тэр ч гэсэн нэг төрлийн шунал. Чи өөрийн шуналыг гүйцээхийн тулд Аса Роны суудлыг булаасан. Тэгэхэд татгалзсан бол... Тагоны энэ суудалд суухгүй байсан. Чи ч гэсэн хувиа авсан. Тэрний ачаар Ваханчууд сайхан амьдарч байгаа. Гэхдээ... Хүн ал гэж тушааж чадахгүй гэнэ ээ? Зөвхөн сайн үйл хийх гэсэн хулчгар зан. Энэ бол чиний төлөх ёстой төлөөс, чиний хариуцлага. Мэдэхгүй царайлах хэрэггүй. Чи Тагон бид хоёртой нэгдэхээр шийдсэн мөчөөс бидний нэг болсон. Би хүчгүй байсан учраас 20жил Тэалха, Тагон хоёрын дэргэд үхдэл шиг амьдарсан. Зовсон хүмүүс нь ганц Ваханчууд биш. Бүгд өөрийн гэсэн зовлонд амьдарч байгаа. Ярихыг хүсч байгаа бол хүчтэй бол. Бас Тагоны эсрэг тэмц. Ард иргэд чамд итгэж байгаа. Тэрийг мэдрэхгүй байна уу? Хүмүүс чамайг чухал хүн гэж боддог. Тэр чиний хүч. Бас чиний дуудлага.

Таня:  Ваханчуудыг цуглуулаад өг.

Гүм: Хөөрхөн гэдэг нь. Яаж өдий болтол амьд үлдсэн юм байгаан.

Ёо: Унсомтой ирсэн гэж байна лээ.

Эр: Юу?

Ёо: Би хүртэл анх хараад ямар их гайхсан гээч.

Ага: Ингээд сайн байгааг нь ч мэдэхгүй. Ээж нь...

Эр: Хүүхдийн дэргэд яагаад байгаа юм? Ийм сайхан өдөр...

Ага: Тийм ээ.

До: Зүгээр ээ. Би том болсон. Үнэн шүү... Та нар сайн сууж байсан уу?

Гүм: Би... Бачигийн худалдаачдаас наймаа сурч байгаа.

До: Юмыг хийсэн үнээс нь илүү өндөр үнээр зарахыг уу?

Гүм: Яг зөв. Ёолсон аав аа, энд өссөн бол өдийд баян болчихгүй юу.

Ёо: Хэлээд юу гэх вэ. Аль эрт ирдэг байж.

Эр: Ёолсон аав аа.

Ёо: Аан?

Эр: Энэ... энийг хаанаас авсан юм?

Ёо: Энэ үү? Михол ноён намайг ажлаа сайн хийсэн гээд өгсөн юм.

Бүгд: Хөөх.

Ага: Гоё юм аа.

Эр: Би Дэдэ бичээчээс сайн суралцвал ийм юмтай болох байх, тийм ээ?

Ага: Тэгэлгүй дээ. Минийхийг хар даа.

Эр: юу юм?

Ага: Бунханд анх ажиллаж эхлэхэд л надад өгсөн юм. Яахаараа ингээд гялалзаад байдаг юм...

Эр: Хөөх.

Гүм: Тайлаад өг дөө. Би нэг үзээдэхье.

Ага: Тайлж болохгүй юмсан.

Ёо: Мүнтэ.

Бүгд: өө, Мүнтэ.

Эр: Наашаа хүрээд ир.

Ёо: Царай чинь яагаа вэ?

Гүм: Дахиад уначихаа юу? Ийм том биетэй хүн унахдаа чанга унадаг юм шиг байгаа юм.

Эр: Дүрэмт хувцас өмсчихсөн чинь баатарлаг харагдаж байна.

Ёо:  Зохиж байна. Зохиж байна.

Таня: Бүгд ирсэн болохоор...

Ёо:  Аан за. Юу хэлэх гэж дуудсан юм?

Таня: Бүгдээрээ Иарк руу буцвал ямар вэ?

Ага: Яагаад? Буцаж яах юм?

Эр: Энэ удаа үхэх шахсан болохоор их айсан байх.

Гүм: Аан.

Ёо: Тийм ээ, би ч гэсэн айсан.

Гүм: Гэхдээ л Тагон Нируха бослогыг дарчихсан шүү дээ.

Ага: Тийм ээ. Дахиад тийм юм болохгүй. Хүн болгон Нирухаг хичнээн хүндэлдэг билээ дээ.

Таня: Тийм болохоор хүчээ бататгахын тулд тэр хүмүүсийг алж, хөлийг нь огтол гэсэн тушаал буулгахыг даалгасан. Ямар ч гэмгүй... хүүхдүүдийг хүртэл. Бидэнд тэгж заагаагүй биз дээ? Манай Ваханы сургаальд хүмүүст тусалж, өгөөмөр байж...

Мү: Сургааль аа? Тэр чинь юу юм? Тагон Нируха хий гэсэн бол дуугүй хий.

Эр Эм: Мүнтэ.

Мү: Хар хавцал дээр гараад маш их айсан. Хаана байгаагаа ч мэдэхгүй ч, нэг зүйлд итгэлтэй байсан. “Энд хэн ч намайг гэхгүй. Би ганцаараа. Бүгд амь амиа бодох ёстой юм байна”. Та нар ч ялгаагүй.

Таня:  Тэгээд... Тэгээд тийм юм хийгээ юу? Ямар ч гэмгүй хүмүүсийг тийм хэрцгийгээр...

Мү: Тийм. Би Тагон Нирухаг дагана. Тагон Нирухагийн хэлсэн бүхнийг дагана. Зодож ал гэвэл зодож алж, илдээр дүрж ал гэвэл алах болно. Намайг хэзээ алах бол гэж айж явсанаас хамаагүй дээр.

Гүм: Мүнтэ.

Эм: Мүнтэ.

Гүм: Мүнтэ.

Таня: Вахан Вахан байхаа болино.

До: Эгч ээ. Би Иарк ру явмаар байна. Та явбал намайг аваад яваарай.

Таня: За. Доти.

*****************

Таня: Цагаан чоно эмээ... таны заасан бүхэн буруу байж. Таны Артдал тийм газар биш байж. Намайг яагаад энэ суудалд суулгасан юм? Хийж чадах юу ч алга... Яагаад?

Саяа: Би багаасаа юуг ч хүссэнээрээ хийж чадахгүй гэдгийг ойлгосон. Тийм өдөр... үргэлж тэр зүүдийг зүүдэлдэг байсан. Тал нутгаар чөлөөтэй гүйж, хүссэн газар руугаа явж... ан хийж...  бүжиглэж... идэхийг хүссэнээ идэж... унтахыг хүсвэл унтаж. Тэр зүүдэнд чи үргэлж миний дэргэд байдаг байсан. Чамайг анх хараад л таньсан... Чи мэдэхгүй ч... Яахаа мэдэхгүй үед зүүдэнд ирдэг чи надад хүч өгдөг байсан... Би ч гэсэн чиний хувьд тийм хүн болно. Надад итгэ. Надад итгээд миний хэлснээр хий. Одоохондоо... Энэ... Миний зүүдэнд чи зүүж байсан...

Таня:  Унсом аа. Би яах вэ? Би яахаа мэдэхгүй байна...

***************** 

Эр: Триханыг яахыг нь харсан биз дээ?

Эр2: Бүгд болгоомжтой бай. Оролцох хэрэггүй. Хамгаалагч нар ингэж байхыг анх удаа харж байна.

Эр3: Хөөе... Хөөе золиг минь. Гитуха чамайг хичнээн хайсныг мэдэх үү?

Эр: Пёнми. Намайг хуаранд хүргээд өг.

Эр3: Яасан бэ? Яасан?

Баг: Хуаранд хүргээд өг.

Эр3: Яасан бэ? Багрянпун? Хөөе. Багрянпун.

*****************

Хүмүүс: Нируха. Нируха.

Мот: Чи Тагоны утсан хүүхэлдэй болно. Үхэхээс би айхгүй, бурхдын эрин дуусч байгаад харамсаж байна.

Са: Тэр хүүхэд Хонх байх нь. Тэгвэл толь, илд хоёр?

Хүмүүс: Нируха. Нируха. Нируха. Нируха. Нируха. Нируха.

Дэ: Өнгөрсөн шөнө, Аса Шин эхнийн үр сад болоод Арамун Хэсулагийн хойд дүрийн эсрэг бослого гарсан. Гэвч Айружугийн хүслээр тэд өнөө өглөөний нарыг үзсэн нь Артдалын алдар юм. Одоо Их удган Таня Нируха, тэнгэрийн шүүлтийг явуулах болно.

Тэалха: Таня...

Таня: Энэ хорвоогийн эхлэл болоод төгсгөл болсон Айружугийн үгийг дамжуулъя.

Тэалха: Аса Саканыг Их бунханы шаттай гянданд хорино.

Таня:  Цагаан уул овгийн Аса Саканыг Их бунханы шаттай гянданд хорино. Мөн... Өнгөрсөн шөнийг хэрэгт оролцогсод, тэдний гэр бүл болоод тэдэнтэй холбоотой бүгдийг...

Тэалха: Бүгдийг ээ? Аса Мот болоод өчигдрийн бослоготой холбоотой хүмүүсийг цаазаар авна. Тэдний гэр бүл болоод тэдэнтэй холбоотой хүмүүсийн хоёр хөлийг тасална.

Саяа: Яагаад бүгд гэж? Заримыг нь хороож, заримынх нь хөлийг тасална.

Таня: Бүгдийг нь... хэдэн хэсэг тасчиж, тараан хаяна.

Хүмүүс: Бурхан минь.  Үгүй ээ. Юу болоод байна аа? Яана аа? Үгүй ээ.

Саяа: Бүгдийг нь тасчин хаяна аа? Юу хийгээд байна аа?

Таня:  ... гэж хэлсэн. Гэвч Аса Шиний удам, Хонхны эзэн Таня миний бие... зөвхөн хэрэгт оролцогсдыг цаазаар авч, тэдний гэр бүл болоод тэдэнтэй холбоотой хүмүүсийг хоёр хөлийг тасалж, насан туршдаа хад чулуу өнгөлж, Айружуг тахин шүтэж явбал ямар вэ гэж асуулаа. Айружу надад хариулсан... Хүссэнээ хий.

Хүмүүс: Бурхан минь. Ашгүй дээ...

Эр: Бид үхэхгүй нь.

Эм: Ашгүй дээ.

Хүмүүс: Бурхан минь. Ашгүй дээ...  Ядаж амьд үлдэх нь...

Тэалха: Энийг дээ.

Эр: Гялайлаа. Амийг минь өршөөсөнд чин сэтгэлээсээ талархая.

Эр: Их удган Нируха мандтугай.

Хүмүүс: Таня Нирухагийн өршөөлд талархая. Нируха мандтугай. Нируха мандтугай. Нируха мандтугай. Нируха мандтугай. Нируха мандтугай.

****************

Тэалха:   Бас Их удган Таня Нирухагийн хүмүүс Иарк руу буцаж явахыг хүсэх бол уу? Одоо өмсөж байгаа хувцасаа анх өмсөхөд төрсөн мэдрэмжийг... тэд  ч гэсэн мэдрээгүй гэж үү?

Гүм: Ёолсон аав энд амьдарсан бол баян болчихсон байхгүй юу.

Ёо: Ямар вэ? Гоё байна уу?

Бүгд: Хөөх.

Эр: Гоё юм аа.

Ага: Яахаараа ингэж гялалздаг юм.  

Тэалха: Юу юунаас илүү Нируха та өөрийнхөө сэтгэлийг сонс. Би харсан. Одны хонхыг олсныхаа дараа бунхны үүдэнд очиж... хүмүүс нэрийг чинь дуудаж эхлэхэд... Тэр үед харцыг чинь  би харсан. Баярлаж... сэтгэл чинь хөдөлж... хүчтэй гэдэгээ мэдэрсэн... Энийг орхиж чадах уу?

Хүмүүс: Таня Нируха. Таня Нируха. Нируха. Аса Шиний удам.

Тэалха: Гэмгүй гэнэн царайлах хэрэггүй. Хаана байгаагаа мэдэхгүй байна уу? Юугаа хийгээд байгаа юм?

Таня:  Хий гэснийг чинь л хийсэн. Өнгөрсөн шөнийн хэрэгт оролцогчдыг цаазаар авч, гэр бүл, тэдэнтэй холбоотой хүмүүсийн хоёр хөлийг нь тасалж боол болго. Буруу гэж үү?

Тэалха: Чи шийдсэн байх нь ээ?

Таня:  Сур гэж хэлсэн байх аа. Тэгээд сурсан юм. Хүч чадалгүй бол та нарын хэлснийг хийхээс өөр юу ч хийж чадахгүй гэсэн байх аа.  Тийм болохоор тэр хүчийг өөрийн болгох гээд үзье. Гэвч юу ч байхгүй болохоор яалтай билээ. Гишгэх газар ч үгүй хүн яах вэ.

Та Гон: Тэгээд? Ямар газар дээр гишгэх гээ вэ?

Таня:  Сэтгэл. Хүмүүсийн сэтгэл.

Та Гон: Миний зогсож байгаа газар ч өөрцгүй. Хүмүүсийн сэтгэл. Тэр сэтгэлийн нэр нь л өөр. Тийм ээ. Одоохондоо болж байна. Ард иргэдийг айдаст автуулдаг захирагч, өгөөмөр нинжин Их удган. Янча. Өнөөдрөөс Таняг хамгаал.

***************

Бүд: Нируха.

Та Гон:  Ямар хэрэг гараа вэ?

Бүд: Мугван золиг... оточ Ха Рим, тэрний эхнэр хоёрын цогцосыг олсон. Дэргэд нь Мугваны цогцос байсан. Зүрхийг нь сугалсныг харахад...

Эр: Неантал гэж үү?

Бүд: Тэрийг мэдэхгүй. Тэр тусмаа өчигдөр...

Эр: Хавирган сар...

Бүд: Цэргийн хуаранд аль хэдийн яриа тархсан. Мугван Таня Нирухаг хүндэлдэггүй байсан болохоор бурхад цээрлүүлсэн гэж байна.

*************

Саяа: Их бунхны баганууд дээр энийг зур.

Мүм: Энэ...

Саяа: Тийм ээ.  Тагон Нирухагийн гаргасан амжилтууд.

Мүм: Гэхдээ, Аса Шиний сургаалийг ч гэсэн...

Саяа: Эхлээд энийг зур.

Мүм: За. Өнөөдөр зурж эхэлье.

Саяа: Их удган хаана байгаа вэ?

Ага: Галын өрөөнд байгаа.

Таня:  Тийм ээ. Унсом заавал ирнэ. Хурдан ир. Чи байх хэрэгтэй.

Муб: Мугваныг мэдэх үү?

Таня:  Тийм ээ.  Мэдэхгүй байх аргагүй.

Муб: Өнгөрсөн шөнө хавирган сар гарсан... үхсэн... Хэн нэг нь гараараа... миний дүүгийн зүрхийг сугалсан... Таны хэлсэнчлэн.

Таня:  Юу?

Муб: Нируха таны хэлсэн биелж. Нируха та Оллимсани хийж өгч болохсон бол уу? Жижиг овогт төрж, бүх амьдралаа хавчлагад өнгөрүүлсэн. Надаас өөр гэр бүл байхгүй. Үргэлж өөр зүйлд санаа тавиад, тэрнийг олигтой харж хандаж чадаагүй. Мугваны Вахан овгийнхонд хийсэн зүйлийг өршөө гэж гуйхгүй. Нируха таныг хийсэн хараалаа хариулж, эцсийн замд нь үдэж өгөөч гэж гуйж байна. Ах нь байж энэнээс өөр хийж чадах зүйл алга. Гуйж байна...

Таня:  Маргааш шөнө Оллимсани үйлдэнэ. Ёслолд бэлтгэ.

Муб: Гялайлаа. Нируха... Үнэхээр ирээдүйг хардаг гэж үү? Тэр хүүг яагаад аварсныг асуусан байх аа? Танд хэлээгүй зүйл байгаа.   20жилийн өмнө нэгэн өдөр, нэгэн цагт гурван хүүхэд төрсөн. Тэр гурван хүүхэд хонх, толь, илдний тавиланд төрсөн тул хорвоог үгүй хийх чадвартай. Аса Саканы хэлсэн үг. Би Нируха таныг хонх гэж бодож байна. Илд нь миний аварсан хүү байх. Толь нь... Нируха таны дэргэд байгаа.

Таня:  Саяа юу?

Муб: Тийм ээ. Анх хараад л мэдсэн. Тэр царрайг танихгүй байхын аргагүй. Тэр өдрөөс хойш Артдалын айдас уур хилэн болж, тэр шөнөөс хойш уур хилэн, гуниг зовлон болж, эцэст нь харгис хэрцгий болж хувирсан. Би ч гэсэн итгэл найдвараа алдаад удсан. Гэтэл нэг өдөр Канмору гарч ирсэн... Бёлдаяаг ч гэсэн олсон. Тэрнээс хойш... Юу хийж байгаагаа ч мэдэхгүй... Дүүгээ юу хийж байгааг ч мэдэхгүй... эзэмдүүлсэн мэт болчихсон. Илд, хонх, толь... энэ гурав нэгдвэл хорвоо өөрчлөгдөнө гэж итгэсэн. Тийм биз дээ? Нируха та энийг хийж чадна, тийм үү?

**************

Таня:  Хонх, толь бас илд. Унсом эргэж ирээд, гурвуулаа болсны дараа юу хийх вэ?

Саяа: Мубэг ирээ юу?

Таня:  Дүү нь үхсэн гэнэ. Мугван.

Саяа: Чам дээр яах гэж ирээ вэ?

Таня:  Оллимсани хийж өгөөч гэж.

Саяа: Таня надаас юм нууж байна.

Таня:  Их бунхны багана дээр Тагон Нирухагийн түүхийг буулга гэж зарлигдсан гэж сонссон.

Саяа: Тийм. Аавыг амьд бурхан болгоход хэрэгтэй. Тэр амжилт нь ч үнэн.

Таня:  Аттурадын цуст шөнө шиг үү?

Саяа: Ганц тэр биш... Аав тулалдалгүйгээр Аго овгийг буулгаж авсан.

************

Ун: Аго овог оо? Энэ хүмүүс Аго овгийнх, биднийг авч яваа хүмүүс ч гэсэн Аго овгийнх... Ингэж болох уу?

И: Өөр отгийнх. Тэд нар Тэ отог, энэ хүмүүс Мёо отгийнх. Овгийнхоо хүмүүсийг барьж Артдалд худалддаг юм. Одоо ч хэвээрээ байх шив. Одоо ч гэсэн...

Ун: Итгэмээргүй юм. Яагаад ийм болчихсон юм?

И: Тагоны хийсэн хэрэг.

**************

Саяа: Тагон Нируха Аго овгийн хоригдлуудад хэлсэн үг. “Хөрс чинь шимгүй болохоор та нар бусдаас хулгай хийж амьдардаг. Тийм болохоор бидэнтэй худалдаа хийх эрх олгоё. Гэхдээ зөвхөн боол авна”. Танай овог отгууд үргэлж маргаантай байсан. Бусад овог отгийн хүмүүсийг авчирвал эд хөрөнгөөр солино. Тэгээд тэднийг сулласан юм.  Суллагдсаныхаа дараа эхлээд яахаа мэдэхгүй байсан биз. Эцэст нь Аго овгийн бусад отгийн хүмүүсийг барьж боол болгон зардаг болсон. Өөрсдөө түрүүлж барихгүй бол, өөрсдөө баригдаж мэднэ.

Таня:  Нэг нэгэндээ итгэх аргагүй болгож.

Саяа: Тийм ээ. Одоо тэд Инаишингийг дахиж харахгүй.

Таня:  Инаишинги? Тэр чинь юу юм?

Мүм: Аго овгийн отгуудыг нэгтгэсэн Аго овгийн толгойлогч байгаа юм. 200жилийн өмнө Инаишинги Арамун Хэсулагийн эсрэг тулалдах цорын ганц хүчтэн байсан.

**********

И: Инаишинги эргэж ирсэн ч энийг өөрчилж чадахгүй.

Ун: Хэнд ч итгэж болохгүй гээд байсан... Чиний хэлсэнээр Аго овог ийм болчихож. Тагонд хууртсанаа ч мэдэхгүй.

И: Мэдэхгүй гэж бодоо юу? Мэдсэн ч яах ч арга байхгүй.

Ун: Яагаад байхгүй гэж? Эсрэгээр нь хийхэд  болно шд.

И: Эсрэгээр нь ээ?

Ун: Тийм. Өөр овгийн хүнийг барьж худалддаг байсан бол... овог болгон Артдалд байгаа бусад овгийн хүмүүсийг чөлөөлж гэрт нь аваачихад болно. Гэрийнхэн нь хичнээн баярлах бол. Тэгвэл тэр хүмүүс ч гэсэн өөр хүмүүст тусална. Миний амьдардаг газар тэгэх л байсан.

И: Чиний амьдардаг газар хаана ч байсан... Хар хавцлын дээр бүх юм өөр гэж хэд хэлэх юм? Урвасан нэг нь амьдарч, хууртсан нэг нь үхдэг юм.

Ги: Та нарын ирснийг яаж мэдсэнийг мэдмээр байна уу?

Эр: Хурдан яв...

Эм: Өө, наашаа морил. Бүгд наашаа цуглар. Шинэ боолууд ирлээ.

Эр: Ийшээ...

Эм: Хурдан. Хурдан. Олон залуу эрчүүд байх чинь... Хүчтэй юм аа.

Эр: Ийшээ ор...

Эм: Ор...

Эр: Суу... Суугаач...

Эм: За, энд хэд байна? Хөөх... Энэ өвчтэй юм байна. Хэрэггүй. Игуту? Артдал Игуту авахгүй.

Тэ: Артдалын ордноос хол байхад болох бус уу. Хүчтэй, ажилд сайн.

Эм: Игуту авчирч яаж болдог юм? Хэн авах юм? Хэрэг гарвал би төлбөрт унана. Би ямар галзуурсан биш.

Тэ: Энд ирчихээд байхад....

Эм: Боолуудыг  Артдалд худалдана. Тэрнийг авахгүй  шд.

Тэ: Юу вэ?

Эм: Биднийг аврахаар ирэв үү?

Эр: Хурдан. 

И: Энд байна. Энд...

Эр: Намайг намайг...

Эр: Хурдан явъя...

Эм10: Еэсуран. Еэсуран...

И: Юу хийгээд байгаа юм? Хурдлаач.

Эм10: Есуран. Есуран... Ухраад. Хурдан ухар...

Мёо отгийн цайз. Аго овог.

Ун: Тэр хүмүүс яагаад байна аа? Яагаад гэнэтхэн бүжиглээд байна аа? 

И: Хүрхрээний бүжиг. Хүрхрээний бурханд толгойлогчийн охин сайн байгаасай гэж залбирч байгаа юм.

Бичиг: Мирусол, Аго овог, Мёо отог

Сол: Идчихээд, Аго овгийн хүн бол отог руугаа буц. Эндхийнх биш бол эндээс хурдан яв.

Ун: Хэлээгүй юу. Аго овгийнхны зарим нь нэгнийгээ аварч байна. Хар хавцлын дээр амьдардаг хүмүүс бүгд муу биш. Чи л тийм өөдгүй амьтан...

И: Аго овог л бол Мёо отог байна уу, манай Тэ отог байна уу, хэнд ч битгий итгэ.  

Ун: Өөрөө ч гэсэн Аго овгийнх байж.

И: Тэгээд яагаа вэ, надад ч бас.

***********

Сол: Юу гэнэ ээ?

Эр: Яах болж байна? Еэсураныг аварч чадсангүй.  

Сол: Тэгээд, сая аварсан хүмүүсээр Еэсураныг сольё гэж үү? Өнөөдөр ч гэсэн бид тэдний хүмүүсийг алсан. Тэгээд буцаад оч гэж байгаа юм уу?

Эр: Тэгвэл чи хол бай. Би ганцаараа Тэ отгийнхонтой тэднийг авч очоод хэлэлцээр хийнэ.

Сол: Дахиад... Тагоны үгэнд хууртахаа больё. Дахиад өөрийн Аго овгийнхныг Артдалд худалдахаа больё. Ингэж амлаад удаагүй байж, тэр хүмүүсийг худалдана гэнэ ээ?

Эр: Артдалд худалдах гээгүй. Толгойлогчийн охиноор солих гэж байна.

Сол: Үгүй ээ. Чи хуримлах хүнээрээ солих гэж байгаа биз дээ?

Эр: Юу? Энэ муу чинь...

Тол: Больцогоо.

Эм10: Толгойлогч оо, таны хэлснээр хийе.

**************

Эм: Хөл чинь яаж байна?  Зүгээр үү? Ашгүй дээ.

Эр: Бүжиг дуусчихаж. Ярих юм байгаа юм уу?

Эр: Орой болчихож. Явж амар. Би эндхийг цэвэрлэчихнэ.

Эр: Ус уу...

Ун: Гялайлаа.

**********

Ба: Хувцас нь Момо овог юм шиг байна.   

Да: Момо овог оо? Сатуникийн овог уу?

Ба: Тийм. Гэхдээ Момо нар ууланд явж байдаг... Юу болсон юм бол?

Да: Юу? Тэр...

Ба: Аан?

Да: Юу билээ?

Эр: Юугаа хараа вэ?

Ба: Та нар... Момо овог мөн биз дээ? Бид нар Момо овгийн анд... Арт хэл мэдэхгүй юу? Арт хэл?  Арт хэл...

Ка: Тийм ээ, бид Момо овгийнх.

Эр: Энд юу хийж байгаа юм? Яагаад тагнаад байгаа юм?

Да: Унсом... Унсомын нуруу... Тэнд байгаа тэр... Унсомын нуруун дээр байдаг... миний анд Унсом... Аан... Игуту...

Ка: Тэр хүнийг мэдэх үү?

**************

Тол: Өршөөгөөрэй. Гэвч охиноо аврахын тулд өөр...

И: Хөөе. Охиноо аврахад болох бус уу. Өөр арга байна.

Сол: Ямар арга?

И: Би аваад ирье. Би... Тэ отгийн залгамжлагч  байна.

Эр: Юу? Тэ отгийн залгамжлагч аа? Тийм хүнийг Тэ отгийнхон яахаараа барьдаг билээ?

И: Би томоогүй байхдаа хорвоо дэлхийг үзнэ гэж отгоо орхиж яваад... одоо л эргэж ирсэн юм. Тэ отгийн золигнууд багадаа явсан болохоор царайг минь танихгүй байна лээ. Тэгээд яг өөрийнхөө хэн гэдгийг хэлэх гэж байтал... та нар ирээ биз дээ?

Эр: Тэр новшид итгэж байна уу? Тэ отгийн залгамжлагч гэнэ.

Сол: Үнэн байна. Үнэн байна.

И: Энэ олон хүнийг аваад Тэ отогт очвол шууд дайн дэгдэнэ. Би ганцаараа яваад охиныг чинь сулла гэж хэлье.

Эр: Энэ золиг алга болчихвол? Яаж чамд итгэх юм?

И: тэртэй тэргүй алдсан ч ганц л боол алдана. Бас... энэ золиг... Аго овгийнх биш ч гэсэн.. Төрснөөс өөрцгүй ах. Надад итгэхгүй байгаа бол, энэ золигийг орхиод явахад болно. Яах вэ?

Сол: Тэгье.

Эр: Тэр золигт яаж итгэх  юм? Би хэзээ ч Тэ отогт итгэхгүй.

Сол: Толгойлогч оо. Бүтэлгүйтсэн ч гэсэн ганц л хүн алдана. Болчихвол Еэсураныг аварна гэсэн үг.

Ун: Чи үнэхээр толгойлогчийн хүү гэнэ ээ? Толгойлогчийн охиныг  аварч чадах юм уу?

И: Хөөе. Тэнд очоод, би эргээд ирлээ... барьцаанд байгаа андыг маань толгойлогчийн охиноор сольё гэвэл... тэгээд л дуусаа. Санаа битгий зов. Би бүгдийг нь...

Ун: Энэ... аваад яв. Хэрэг болж магадгүй. Яасан? Ав...

И: Чи... надад итгэж байгаа юм уу? Үнэхээр үү?

Ун: Үгүй. Итгэхгүй байна. Сая ярьсан чинь ч худлаа байх.

И: Тэгээд яагаад?

Ун: Дуусгая.

И: Дуусгах аа?

Ун: Чиний хэлсэнээр намайг өөрөөр өсгөсөн. Би ч гэсэн сурсан зүйлдээ итгэдэг. Гэхдээ... энд тэр үйлчлэхгүй. Чамд ч тэр, багын анд маань надаас урваж... Аго овгийн тухай чиний хэлсэнд итгэхгүй байна.

И: Тэгээд?

Ун: Чи энийг аваад алга болбол миний сурсан зүйл хэрэггүй гэсэн үг. Тэгвэл дахиад санаа зовох юмгүй болно. Тэгээд ч чи ирэхгүй бол би үхнэ. Үхсэн хүнд юу хэрэгтэй гэж? Май...

Тол: Шийдвэр гарсан.

****************

И: Хөөе. Энэнээс цааш явбал Тэ отгийн газар. Уурыг нь хүргэх хэрэггүй. Эндээ байж бай. Би явчихаад ирье.

Эр: Чи итгэлтэй байна уу?

И: Итгэлтэй юу үгүй юу, чамд хамаагүй.  Чадаж л таараа. Залгамжлагч гээд  байхад. 

Эр: Өөр юм хийх юм бол... андыг чинь тасчиж ална гэж мэд.

И: Ийм юманд итгэх гэж дээ... Энийг хүртэл... Ёстой тэнэг амьтан... Тэр муу тэнэг...

*************

Сол: Юу болсон бэ? Еэсуран яасан? Яасан гэж байна?

Эр: Зугтчихсан. Нар жаргахаас өмнө ирнэ гэчихээд ирээгүй. Тийм амьтны үгэнд итгэж байдаг... Энэ новшоос эхлээд тасчиж хаяна.

Ун: Аргагүй л миний сурсан бүхэн хоосон зүйл байж. Энэ хорвоо ч ... Аго овог ч тэр...

Эр: Гараад ир, новш минь... Хөөш...

Ун: Та нар бүгд ялгадас. Ялзарсан махнаас өөрцгүй амьтад. Аго овгийнхон бүгд ялгадас. Та нар бүгд тэнэгүүд.

Эр: Галзуу новш чинь, юу гээд байна аа? Чи юу ч мэдэхгүй.

Ун: Мэднэ ээ. Танай Аго овгийнхон... нэг нэгнээ барьж Артдалд худалддаг. Эцэст нь... та нарын ялзарсан цогцосыг ч булах хүн олдохгүй. Та нар тийм л өт хорхойнууд. Та нарын гэм нүгэл минийхтэй ижил. Өнөөдөр... Нүгэл үйлдсэн болохоор... Хамтдаа шийтгүүлье.

Сол: Нүгэл ээ? Ямар нүгэл?

Ун: Хорвоогийн нүгэл олон ч... шийтгүүлэх ганц л нүгэл байгаа.

И: Юу юм? тэр шийтгүүлэх ёстой нүгэл чинь?

Са: Сул дорой.

Ун: Сул дорой байдал. Сул дорой, тэнэг.

Са: Тэр цорын ганц нүгэл.

Ун: Бусдыг нь мэдэхгүй ч сул дорой бол заавал шийтгүүлнэ. Би ч ялгаагүй. Тэнэг юм шиг хүмүүст итгэж, хүмүүст найдсан. Үхэл бол шийтгэл. Хамтдаа үхье.

И: Наадах чинь уу? Энэ байж. Сатуникийн үхэхийнхээ өмнө хэлсэн үг. Жаахан юм байж, ухаантай гэдэг нь. Сул дорой байдал.

Ун: Чи... Юу болсон юм?

Эр: Чи... Еэсуран? Аварсан уу?

И: Юуг нь аврах юм? Аварч болохгүй.

Сол: Тэ отгийнх чинь үнэн биз дээ? Чи аварч чадна.

И: Тийм ээ. Би Тэ отгийн залгамжлагч. Тэ отгийн толгойлогч миний авга ах. Гэхдээ... аврахгүй. Яагаад? Намайг 17 настай байхад аав, ээжийг маань алж, намайг боол болгож зарсан хүн нь манай авга ах. Өдөр болгон дагаж, тэгтлээ биширдэг байсан авга ах. Хэнийг авар гэнэ ээ? Тийшээ очих юм бол би үхнэ.

Эр: Тэгнэ ээ. Тэ отгийн хүнийг Тэ отгийнхон барьсан шалтгаан байх л ёстой.

Ун: Яах гэж эргэж ирсэн юм? Хүмүүсийг хуурч, өөрөө зугтсан бол барав... яах гэж эргэж ирээ вэ?

И: Энэ миний нүгэл. Чамаас болоод сул дорой, тэнэг болж. Чам шиг эргээд ирлээ.

Эр: Юугаа хийсэн юм? Хурдан бариач.

И: Байз. Эхлээд тэрний үгийг сонс. Одоо өөр арга байхгүй. Бүгдийг нь хэл. Үнэнээр нь хэл. Би өөрийнхөө гэр бүлд хаягдсан ч, Аго овгийн хүн, Тэ отгийн залгамжлагч. Мэдээж Хүрхрээнд итгэж, Инаишинги эргэж ирнэ гэдэгт итгэдэг. Гэхдээ, тэр яагаад ирэхгүй байгаа юм? Инаишинги яагаад ямар ч сураггүй байгаа юм? Зовох бүртээ үзэн яддаг байсан. Одоо ч үзэн ядаж байна. Яагаад? Инаишинги Тэ отгийн надад биш, Энэ Игутугийн өмнө гарч ирсэн болохоор...

Сол: Тэр чинь юу гэсэн үг вэ?

И: Энэ золиг Игуту. Зүүдэлдэг. Энэ золигийн зүүдэнд... Инаишинги ирсэн...

Тол: Чи зүүдэндээ Инаишингитай уулзсан гэнэ ээ?

Эр: Итгээд байгаа юм уу? Ийм утгагүй юманд... Аль хэдийн хууртчихаад...

Тол: Инаишинги юу гэж хэлсэн бэ?

И: Бүгдийг нь хэл.  Хэл гэж байна. Чи Аго овгийнх биш ч гэсэн, манай Аго овог балрах гээд байна.  

Ун: Юугаа яриад байна аа, тэнэг чинь?

И: Хэл ээ. Эсрэгээр нь хий гээ биз дээ?

Ун: Яагаад болохгүй гэж?  Эсрэгээр нь хийхэд болно шд.

Тол: Инаишингийг харсан юм уу?

И: /ам нь хөдөлнө/ алив ээ.

Ун: Х-харсан. Тэр хэлэхдээ... нэг нэгэн рүүгээ дайрч, нэг нэгнээ барьж... нэг нэгнээ боол болгон худалдаж, нэг нэгнийхээ өстөн дайсан болж байна. Тиймээс... Үүнээс ангижрахын тулд эсрэгээр нь хийж, нэгэндээ тусал гэсэн.

Тол: Эсрэгээр нь ээ?

Ун: Артдалд худалдагдсан бусад овгийн хүмүүсийг аварч, гэртээ харихад нь тусал. Хариу нэхэх хэрэггүй.

Эр: Итгээд байгаа юм уу? Тэр новш худлаа хэлж байна. Ийм юм байж болох уу? Ианиншинги ийм тэнэг юм хэлэх үү?

И: Тэрнийгээ хэлэхгүй юм уу? Момо овгийн бурхны тухай хэлсэн гээ биз дээ? Тэд өшөөгөө авч, ачийг хариулахгүй бол үхсэн ч цогцос нь зэрэмдэг болдог гэсэн. Ачийг нь хариулаад үхвэл үхсэнийхээ дараа Гэрлийн улсад очдог гэнэ лээ. Тэнэг амьтад...

Ун: Ийм тусламж авсан овог бусад овогт тусалж ачийг нь хариулах ёстой. Тэгэхгүй бол... үхсэний дараа цогцос чинь зэрэмдэг болно.

У: Байз... Энэ үнэхээр Инаишингигийн хэлсэн үг үү?

Ун: Тийм ээ.

У: Ямар хувцастай байсан бэ? Ямар гуталтай байсан бэ? Сахал нь хэр урт басан бэ?

Ун: Зүүд бүдэг байсан.. Сайн санахгүй байна...

У: Миний нүд рүү хар...  Худлаа хэлж байна.

Ун: Ингэж бүжиглээд алга болсон.

Сол: Инаишинги мөн байна. Энэ бүжгийг мэдэх учиргүй биз дээ?

У: Зөвлөлийг хуралдуулъя.

Эр: Тэр... худлаа хэлж байна гэсэн шүү дээ.

У: Энэ миний хэрээс хэтэрсэн хэрэг тул настнууд бурхны хүслийг хэлэлцэж шийдвэр гаргана.

***************

Б: Тэр Олмадэ золигийг, Игутуг хүртэл  алдчихлаа.  Ингээд буцах хэрэг үү?

Да: Чи... Игуту гэсэн үү? Игуту? Хаана байна? Хаана байна гэж байна?

Б: Дарабуру илгээсэн байх нь. Та нар энд ирснийг бодоход. Олмадэ хаана байна?

Та: Энэ хүмүүс Момо  овгийн зочид.

Б: Момо овог яагаад ийм удаан эх газарт байдаг билээ? Усандаа буцахгүй юм уу?

Ка: Дэканчуудад хамаагүй.

Б: Тийм ээ. Би ч гэсэн танай Момо овогтой орооцолдмооргүй байна. Явъя. Аз таарсан гэж бод.

Ка: Байз. Игуту хайж байгаа юм уу?

Б: Та нар ч гэсэн хайж байна уу? Тэгвэл хэн хэнд нь аз таарсангүй. Агоха ой. Аго овгийн газар нутагт байгаа.

************

Эр: Хүрхрээний бүжгийг бүжсэн гэнэ ээ?

Тол: Тийм ээ. Дайчид бүгд харсан.

У: Би ч гэсэн харсан. Тэр хүн Игуту. Зүүд зүүдэлдэг нь ч үнэн.

Эр: Яахаараа Инаишинги  Аго овгийн бус хүнд харагддаг билээ?

Сол: Артдалын Арамун Хэсула ч гэсэн гадны хүн байсан. Бас, Инаишингийн хэлсэн үг... Эхлээд сайн үйл хий. Бусад овгийн боолуудыг эхлээд суллаж явуул. Бусад овгууд ч гэсэн хариуг нь барь гэсэн. Энийг дагавал бид үнэхээр, Аго овог ийм амьдралаас салахгүй гэж үү?

Эр: Үгүй ээ. Элэг доог л болно.

Тол: Би настнуудын шийдвэрийг дагана.

Эр: Хүрхрээний шүүлт явуулъя.

Сол: Тэр чинь үх гэснээс өөрцгүй.

*************

Ка: Мёо отгийн толгойлогчийг хайж олоод Момо овгийн Шабара уулзъя гэж байна гэж хэл.

Эр: Мэдлээ, Шабара.

И: Хүрхрээний шүүлт.

Ун: Тэр чинь юу юм?

И: Эндээс холгүй, аварга том хүрхрээ байгаа. Чамайг тийш нь унагана. Амьд үлдвэл үнэн, үгүй бол худлаа хэлсэн гэсэн үг. Чи үхнэ гэсэн үг. Ингэнэ гэж бодсонгүй. Би... Ипсэн... чиний тэнэг үгэнд итгээд, чамайг аваръя гэж бодсон юм. Ийм юм болчихлоо...

Ун: Би сэлж чадна аа. Усанд орох юм бол...

И: Хөлг гарыг чинь хүлээд... чамайг хүлсэн сал усан доорх хадыг мөргөөд хэдэн хэсэг болно. Чи ч гэсэн. Тэндээс амьд үлдсэн ч, доод талд нь том эргүүлэг байгаа. Хүн... Үгүй ээ, Игуту байсан ч амьд гарч чадахгүй.

Ун: Тэгвэл... Тэндээс ганц ч хүн амьд гараагүй гэж үү?

И: Мянган жилд ганцхан хүн.

*************

Сол: Тэр чинь үх гэснээс өөрцгүй.

Эр: Чи, Хүрхрээний шүүлтийг хуурамч гэх гээ юу?

Сол: Тийм биш ээ...

Эр: Чиний хэлсэнээ Аго овог энэ төлөвлөгөөг дагахын тулд бурхны хэлсэн үг гэдгийг батлах ёстой. Үгүй бол бид элэг доог болно. Хүрхрээ шийдэх болно...

Тол: Ой, ус болон хүрхрээний бурхад... гэмгүй хүнийг шийтгэдэггүй. Энэ хүний үг үнэн бол... Үнэхээр энэ хүнээр дамжуулан үг илгээсэн бол... Тэрэнд энэ хадуурыг бариулж...  аварч хайрла.

Бүгд: хадуурыг бариулж аварч хайрла.

Эр: Шабара, тэрнийг  хүрхрээний шүүлтээр оруулж байна. Бид оройтсон бололтой.

Ун: Хөөе...

Ка: Усанд төрж, усанд өссөн дайчид...

Бүгд: Шабара.

Ка: Усны дайчид аа, урагшаа.

Ун: Төгсгөл үү? Таня,  ингээд дууслаа. Өршөөгөөрэй.

Ка: Уснууд бүгд холбоотой. Хорвоо дээрх бүх ус бидний гэр. Ачийг хариулахын тулд усанд орохоос айна гэж үү?

бүгд: Ачийг хариулна. Ачийг хариулна.

Ба: Хөөе Сатуник, Момо овгийнхон усан дотор алхангаа ан хийдэг гэсэн, худлаа  биз дээ? Хүн яаж тэгэх вэ дээ?

Са: Момо овгийнхон усанд байхдаа хүн биш болдог.

Ун: Тэгвэл... Тэндээс ганц ч хүн амьд гараагүй гэж үү? 

И: Мянган жилд ганцхан хүн... Инаишинги. Хүрхрээ унаж, амьд үлдээд Аго овгийг нэгтгэсэн юм. 

Дараагийн ангид:  

Та Гон: Үзэгслэнтэй, бахархмаар эрвээхий? Тэр цаг өнгөрсөн.

Бүгд: Нируха. Нируха.

Та Гон: Тэр өдөр бүх дууссан.   Би бүхнийг захирагч хаан болбол чи миний залгамжлагч болно.

Тэалха: Чи миний өсгөсөн тэр золигтой нийлж миний нуруу руу хутгаллаа.

Ми: Манай Хэ овгийн тавиланг хүмүүст даатгана гэж үү?

Эр: Биднийг захирч хайрла.

И: Дагах хүн хэрэгтэй гээ биз дээ? Аго овгийн  30мянган хүн чамайг дагана гэсэн үг.

Ун: Би хэлсэн байх аа. Миний Долданбулд эргэж ирсэн өдөр чамайг газарт булна гэж. Энэ бол эхлэл.

16-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home