Arthdal chronicles s1-15
Үргэлжлэх хугацаа: 80мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
Ка: эм, Карика Момо овог
Та: эм, Тапиен, Унсомтой хоригдож байсан Момо овгийн Сатуникийн эхнэр
Мүм: эм, цагаан уулын зүрх бүлгийн удирдагч
Рот: эр, Роттип, Неантал
И: эр, Унсомтой хамт хоригдож байгаа залуу
Ол: эр, Олмадэ өвөө, Цагаан уулын зүрх бүлгийн удирдагч
Хал: эр халзан, Чэуны туслах
Ба: эр, Бадуру Унсомтой хамт хоригдож байгаа
15-р анги.
Гол дүрүүдэд: Жан Дон Гүн, Сон Жүн Ги, Ким Жи Вон, Ким Ок Вин нар тоглолоо.
Туслах дүрүүдэд: Кими У Сон, Чо Сон Ха, И Ду Ёон, Пак Хэ Жүн, Пак Бён Ун нар тоглолоо.
Өмнөх ангиудад:
Хүмүүс: Ваханы Таня. Ваханы Таня. Аса Шин эхийн Одны хонхыг олж. Аса Шин эхийн Одны хонхыг олж.
Тэалха: Аса Шиний үр сад, Ваханы Таня. Арамун хэзээ эргэн ирэхийг хэлж өгнө үү.
Таня: Тагон бол Арамун Хэсулагийн залгамжлагч. Унсом аа, одоо чамайг аварч чадна. Долданбулд Ваханы хүмүүс байгаа. Тэднийг буцааж Артдалд авчир.
Ун: Зугтаарай. Далсэ яасан?
Хал: Далсэ...
То: Бууж өг...
Та Гон: Би дахиад хэнийг ч алдахгүй.
Ш: Чиний тушаалыг хэдэн хүн дагах нь... хүч чадал...
Ун: Миний хүн?
Таня: Миний бие ээжийнхээ гэрт эргэн ирсэн тул Гохамсани ёслол үйлдэх болно.
Тэалха: Тулааны газрын зураг, Тагон. Би ч гэсэн чамтай хамт тэргүүн эгнээнд тулалдах болно. Бид эцэст нь дуу болно.
Ха: Нүнбёл өсч яваа болохоор Биеийнх нь бүх хэсэг өсч байгаа. Гэнэтхэн сандарснаас болоод миний тавьсан хаалт нээгдчихэж.
Чэ: Сарамчуудын илдний эрдмийг сурсан. Дахиад холбогдсон гэхээр...
Ун: Сатуник.
Та: Сатуник гэнэ ээ?
Ка: Момо овог ачийг заавал хариулдаг. Үгүй ээ.
Ун: Намайг тэр зүгт явахаар... Тэр зүгт.. зугтаарай.
Ка: Хөх өнгийн уруул, нуруун дээрээ ийм тэмдэгтэй. Хол яваагүй байх ёстой. Хаши уулыг нэгж.
Бүгд: Мэдлээ Шабара.
Ун: Зугт.
И: Унсом аа.
Ун: Зүгээр үү? Босоорой. Явъя.
Та Гон: Одоо Гохамсаний ёслол л үлдлээ.
Тэалха: Сануны булш руу явсан байх нь. Өнөөдөр санахаас аргагүй өдөр.
Та Гон: Намайг адислаарай.
Ю: Гохамсанийг энд хийнэ. Энэ бидний ганц боломж.
Б: Юу вэ?
Ун: Хөдөлбөл... энэ золиг үхнэ. Илдээ хая.
И: Тэнэг юм уу? Яах гэж намайг аварч байгаа юм? Тэнэг юм уу?
Ун: Чи хэрэгтэй.
И: Хэнтэй тулалдах гээ вэ?
Ун: Артдал... Холбоотой...
И: Юу хийгээд байгаа юм, хурдан сэлүүрд.
Ун: Хөөе.
И: Юу вэ?
Ун: Тэр...
И: Аго овог.
Тэалха: Төрсөн нутаг чинь хаана вэ?
Эм: Цагаан уулын гүнд байдаг.
Саяа: Тэргүүн удганд хүргэхээр явж байна уу?
Рон: Эцгийгээ хөнөөсөн хүн Холбооны захирагч болж, Арамун Хэсула болох ёсгүй.
Рон: Игуту. Тагон Игуту байж.
Эр: Үнэхээр үү?
Эм: Игуту гэж үү?
Эр: Тийм байх ёсгүй.
Эр: Итгэмээргүй юм. Тагон Нируха...
Сан: Цусыг чинь харсан хүн бүрийг алах хэрэгтэй.
Та Гон: 25. 26. 27 хүн. Тийм ээ.
Эр: Аса Рон Нируха, хурдан зугт.
Хүмүүс: Үнэхээр Игуту байж. Игуту мөн байна.
Та Гон: Тийм ээ. Тэгж хүсээд байгаа бол... Бүгдийг чинь алаад өгье... Хоёр. 25 үлдлээ.
Рон: Юугаа хүлээсэн юм? Тэр мангасыг ал.
Эр: Мэдлээ, Нируха.
Гарчиг: Артдалын шастир/ Артдалын түүх/домог
Эр: Явж чадахгүй нь дээ.
Саяа: Юу? Чи сая юу гэв? Явж чадахгүй гэнэ ээ?
Эр: Зовоохгүй хийх болно.
Таня: Туслаарай. Туслаарай. Хүн алга уу? Хүн байна уу?
Эр: Их бунханд чиний талд зогсох хүн байгаа гэж бодож байна уу?
Рон: Бүтэлгүйтчихлээ. Тагон Игуту байсан гэхээр... Одоо шүүх хурал явуулах ч шаардлагагүй. Цогцос нь нотлох баримт болно. Явж Тагоныг ал.
Эм: Үгүй ээ, Нируха.
Та Гон: Аса Рон.
Эм: Гуйж байна.
Та Гон: Зугтчихсан уу?
Эм: Амь өршөө.
Та Гон: 26. Нэг үлдлээ.
****************
Тэалха: Хэ Туаг. Хэ Туаг.
***************
Саяа: Зогс.
Таня: Саяа. Саяа...
Эр: Их бунханд чиний талд зогсох хүн байгаа гэж бодож байна уу?
Эр: Тэр чадсангүй.
Эр2: Энд...
************
Ю: Юу? Шахатигийн хүүхдүүд яахаараа үхдэг билээ? Хөх аалз?
Эр: Аса Мотыг дагаад Холбооны байранд юу болж байгааг мэдэхээр явсан. Бид Таняг хайж олъё.
Ю: Та нар яаж олох гээ вэ? Цагаан уулнаас ирсэн та нар Танягийн царайг мэдэх юм уу? Номлогч нартай нийлж Их бунхныг нэгд нэгэнгүй нэгж. Таняг олбол... шууд ал.
Эр эр: Мэдлээ.
***************
Таня: Саяа, ухаан ор л доо.
Саяа: Хурдан зугт. Намайг тоох хэрэггүй.
Таня: Яах вэ? Яавал дээр вэ? Хувцас...
Эр: Таняг хайж ол.
Эр эр эр: Мэдлээ.
**************
Хэ: Энэ юу вэ? Юу болоод байна аа?
Тэалха: Шахати байна.
Хэ: Юу? Шахати юу? Ингэхэд эд нар Артдалд юу хйиж байгаа юм?
Тэалха: Бослого. Дэканы болоод хамгаалагч цэргүүдэд хурдан хэл. Бослого гарсан гэж хэл.
Хэ: Бослого оо? Хэн? Ёоби юм биш биз?
Тэалха: Чи тэнэг юм уу? Галзуу юм уу? Шахати ирсэн байхад Аса Роноос өөр хэн байдаг юм?
Хэ: Авхай, та хаачих нь вэ?
Тэалха: Тагон аюулд орсон. Сануны булш руу ганцаараа явсан.
Хэ: Бурхан минь.
**************
Бүд: За, манай Тагон Нируха Цагаан ууланд очиж, Гохамсани үйлдчихвэл...
Эр: Тийм ээ.
Бүд: Арамун Хэсула гэж албан ёсоор зөвшөөрөгдөх болно.
Эр: Тагон.
Бүд: Багрянпун.
Эр: Юу?
Бүд: Чи номлогч байсан байх аа?
Му: Нээрэн үү?
Эр: Үгүй ээ. Үгүй.
Бүд: Бэлтгэгдэж байхдаа хөөгждчихсөн байхгүй юу.
Эр: Ах аа. Үгүй ээ. Үгүй, тийм биш.
Бүд: Гохамсани яаж хийдгийг тайлбарлаад өг.
Эр: За, больж үз. Үгүй ээ, үгүй үгүй. Тийм биш ээ. Тийм биш. Тоох хэрэггүй. Тоох хэрэггүй. Юу вэ?
Му: Энэ юу юм? Бид нар захиалаагүй шд.
Эр2: Энэ үү? Манай эзэн Дэканы цэргүүдэд өгч байгаа юм. Маргааш Гохамсани ёслолын үеэр Тагон Нирухаг хамгаалах болохоор өгч байгаа юм.
Эр: Хөөх.
Му: Сайхан байна шүү, аан?
Эр2: Одоо Тагон Нируха Цагаан ууланд ирээд Гохамсани ёслол үйлдчихвэл...
Эр: Хөөе хөөе хөөе... Чи Цагаан уулынх уу?
Эр2: Юу? Үгүй ээ. Би Гарамал овгийнх.
Эр: Цагаан уул овгийнх биш байж... Яагаад Цагаан ууланд “ирээд” гээд байгаа юм? Артдалд байж байж, зөв яриач. Ирэх биш, очино гэж ярь, золиг минь.
Бүд: Хөөш, золиг минь. Юун дэмий юм яриад байгаа юм?
Эр: Нируха “очих” ёстой байхад чинь.
Бүд: Зодолдохоо боль оо. Боль.
Эр: За за за. За за. Цагаан уул, Цагаан уул гэх хэрэггүй. Жижиг овгоос гаралтай надад гомдолтой байна.
Бүд: За, гар бариарай.
Эр: Сайхан байна.
Бүд: Ёслоорой.
Му: Сайн байна.
Эр: Чи хаана ажиллаж байсан юм?
Му: Бас яасан бэ?
Эр: Хаана ажиллаж байсан бэ гэж байна.
Эр2: Би сархад нэрдэг газар...
Эр: Хөөе. Чигчий хураагаа яагаа вэ? Махир чинжаалаар арван жил хичээллэсэн гар байна.
Эр2: Юу гэсэн үг вэ?
Му: Ах аа.
Эр: Ах аа.
Му: Ах аа.
Бүд: Тэд...
Му: Дэканчууд биднийг алахыг завдсан...
Эх: Тэгвэл...
Му: Нэг юм болж. Ахыг аваад хурдан отчийн газарт оч.
Эр: За.
Му: Би хуаран руу явлаа.
Эр: За. Ах аа. Ах аа. Ах аа...
************
Таня:Долданбул руу явсан хүмүүс ч гэсэн удахгүй ирнэ.
Ги: Маргааш Цагаан уул руу явах хүн... энэ орой бэлтгэл хийж байдаг.
Мү: Хүчтэй болмоор байна. Хэнд ч ялагдахгүйн тулд.
Ги: Хүчтэй болохоор жаахан бэлтгэл хийхэд хангалттай. Чадвар ч байна. Гэхдээ, Артдалд хүчтэй хүний талд зогсож байж л хүчтэй болдог юм. Тэгж байж хэн ч чамд муу юм хийхгүй.
Мү: Би... Их бунхан руу явлаа.
Эр: Ноёнтон, хэлэх юм гараад ирлээ.
Ги: Юу вэ?
****************
Эр: Бослого гэнэ ээ?
Хэ: Сая Тэалха авхайг алах дөхсөн. Их бунханд, Санун Нирухагийн булшны ойролцоо. Миний хэлснийг ойлгосон биз дээ? Таня Нируха ч гэсэн аюулд ороод байна. Хурдлаач дээ.
Мү: Таня юу?
Ги: Юу? Новшнуудыг дээ. Урвагч новшнууд. Юугаа яриад байгаа юм? Тагон Нируха юу гэнэ ээ?
Эр: Бид ахлах таныг хороох тушаал авсан.
Эр2: Аса Роны тушаалыг дагасан бол бид энд ирэх ч үгүй байсан.
Ги: Худлаа хэлэхээ боль, новшнууд аа. Хоёуланг чинь ална даа.
Эр2: Гилсон аа. Тагон Нируха үхсэн бол Аса Рон бүгдийг захирна. Чи... дуусна, тэнэг минь.
Эр: Тагон Нируха амьд үлдээд хариугаа авбал, бид үхнэ гэсэн үг.
Ги: Тэгээд яах гээ вэ?
Эр2: Хамт амьдаръя гэж байна. Бид хар багаасаа анд нөхөр явсан. Тийм болохоор эхлээд илдээ хая. Хамтдаа амьдрах арга олъё. Аан? Илдээ хая.
Эр: Хүлээе. Жаахан хүлээж, хэн нь ялахыг харцагаая. Тэгж байж бүгд амьд үлдэж чадна.
****************
Эр: Тэалха авхай байна. Яагаад амьд байдаг билээ?
Тэалха: Тийм ээ. Энэ мэдрэмж... Бүгдийг нь алаад өгье.
************
Эр: Танаас гуйж байна. Манай ахыг авраад өгөөч. Ах аа. Ах аа.
Му: Босцогоо. Дайн болж байна.
Эр: Дэканы цэргүүд зэвсэгээ аваад хөдөлж байна.
Эр: Даканууд хөдөлж эхэлсэн?
Эр2: Аса Роны төлөвлөгөө бүтэлгүйтсэн байх.
Ги: За, болсон биз? Хурдан Их бунхан руу.
***********
Тэалха: Тагон. Тагон.
Та Гон: Тэалха.
Тэалха: Амьд байна. Бид хоёулаа амьд.
Та Гон: Сайд нар бүгд үхсэн. Одоо бүгд дууссан, Тэалха.
Тэалха: Тийм ээ. Хүмүүс бидэнд дуртай байхгүй байх. Амьд үлдэгсдийг ч гэсэн хороох хэрэгтэй.
Та Гон: Одоо хамаагүй.
Тэалха: Надад анхнаасаа хамаагүй байсан.
****************
Рон: Чи... хамгаалагч биш үү? Содан, Пёнми хоёроос тушаал авсан уу?
Мү: Аса Рон Нируха.
Рон: Тагон бослого гаргасан. Цагаан уул руу явж, бурхны цэргүүдийг авчрахаар явж байна. Намайг хамгаалж чадах уу?
Мү: Ти-Тийм ээ, Нируха.
Рон: Явъя.
Ги: Артдалд хүчтэй хүний талд зогсож байж л хүчтэй болдог юм. Тэгж байж хэн ч чамд муу юм хийхгүй.
*************
Та Гон: Аргагүй л, өвдөж шаналахгүйгээр юу ч сурдаггүй юм байна.
Тэалха: Өвдөж шаналаад сурч чадвал сайн л байна.
Та Гон: Эцэст нь бид... дуу болох нь ээ.
Тэалха: Тийм ээ. Жаахан өөр дуу болох нь. Таня... үхчихсэн бол уу?
Та Гон: Амьд л байгаасай. Эмх замбараагаа алдах Артдалд бурхан ч үгүй болчихвол гунигтай шүү дээ.
Тэалха: Тагон, сайхан сэтгэлтэй хэвээрээ байх шив.
Эр эр эр: Нируха. Нируха. Нируха. Тагон Нируха. Тагон Нируха. Нируха. Тагон Нируха. Тагон Нируха. Тагон Нируха. Тэр байна... Тагон Нируха. Тагон Нируха. Тагон Нируха. Тагон Нируха.
Эр: Нируха, та зүгээр үү?
Эр2: Бид оройтож ирлээ.
Та Гон: Гитуха яасан?
Му: Шархадсан. Тэр...
Та Гон: Ү-үхчихээ юу?
Эр: Ха Рим оточ эмнэж байгаа... Махир чинжаалаар хоолойг нь хэрчсэн болохоор...
Тэалха: Тагон.
Та Гон: Артдал... энэ шөнийг удаан хугацаанд санах болно. Бато овгийн толгойлогч Кунтун, Гачинол овгийн толгойлогч Дава, Ёндал овгийн толгойлогч Бодан, Гарамал овгийн толгойлогч Хукгал... би бүгдийг нь Айружу руу илгээсэн. Аса Роны хуурамч үгэнд үнэмшин намайг алахыг завдсан. Аса Рон зугтсан. Одоо, бидний ах дүү Гитуха... үхлийн ирмэг дээр байна. Өнөөдөр та нарт тохиолдсон зүйл, Тэалхад тохиолдсон зүйл, надад ч бас тохиолдсон. Гэвч Айружу Аса Роныг биш, намайг сонгож, Цагаан уул овгийг биш, Дэканыг сонгож, Шахатигийн хүүхдүүдийн оронд Тэалха сонгосон. Одоо, та нар хэнийг сонгох вэ?
Бүгд: Тагон Нируха. Тагон Нируха. Тагон Нируха. Тагон Нируха. Тагон Нируха.
Та Гон: Их бунхан руу явцагаая.
Бүгд: Их бунхан руу явцагаая. Их бунхан руу явцагаая. Их бунхан руу явцагаая.
Та Гон: Янча.
****************
Ю: Юу болоод байна? Нируха яагаад ирэхгүй байна аа? Тагон? Юу болсон бол?
Мот: Тагон амьд байна. Дэкэн болоод хамгаалагч цэргүүд ойн захад цугларсан.
Ю: Аса Рон Нируха яасан?
Мот: Мэдэхгүй ээ.
Эр: Таня юу болсон бэ?
Ю: Хаашаа явсныг нь мэдэхгүй.
Мот: Бид ялагдчихлаа. Дууссан. Өнөөдөр бид Исодунён руу явах болно.
Ю: Болж байна. Таня, тэр эмийн толгойг тасдаж Тагоны нүүр рүү шидэх болно. Артдал бурхангүйгээр яахыг нь харъя.
Мот: Үгүй ээ. Чи яаж ч байсан амьдар. Би Тагонтай явна. Би Тагоны эхнэр нь.
Ю: Чи чадна гэж үү?
Мот: Исодунён тусалбал... Бүгд үхэх шаардлагагүй. Цагаан уул руу зугт.
***************
Эр: Нируха, Их бунханыг тойруулаад хамгаалагч нарыг байрлуулсан. Таны тушаавал бид...
Та Гон:
Та Гон: Үгүй ээ. Юу ч болж байсан дайрч орохгүй. Хамгаалагч нар дотор байгаа хүмүүсийг гаргахгүй хорьж бай. Би, Дэканчуудтай орно.
Бүд: Холд... Нируха.
Та Гон: Юу болоо вэ?
Бүд: Ха Рим оточ хүзүүний эргэн тойронд байгаа зузаан өөхнөөс болоод хоолойг маань хэрчиж чадаагүй гэж хэлсэн.
Му: Хэр зузаан өөх вэ?
Бүд: Урагшаа.
Эр: Урагшаа.
******************
Эр: Тэнэг амьтад. Энэ хүн даах аргагүй. Таня одоо ч энд байгаа... Шахатигийн хүүхэд үү?
Таня: Тийм ээ.
Эр: Таня, Их бунхан дотор байгаа. Дагаад яв... Шахатигаас хэзээ ирсэн бэ?
Таня: Хэд хоногийн өмнө.
Эр: Ажлаа дуусаад Шахати руу буцах нь.
Таня: Тийм ээ.
Эр: Шахати газрын нэр биш, хүний нэр. Чи Таня юу? Аса Шиний үр сад. Хоолойг чинь хэрчээд, толгойг чинь Тагон руу шиднэ. Исодунён, намайг өршөө.
Таня: Саяа... Саяаг аврах хэрэгтэй. Хурдан... Цус их алдаж...
Эр: Аав аа.
Эр: Аав аа.
Я: Ихэр гэлүү? Тэрэнд итгэж болох уу? Хэрвээ тэр хүн байгаад, худлаа хэлсэн бол?
Таня: Өөр хүн. Манай Унсом та нар шиг хүйтэн цустай алуурчин биш.
Я: Тэгээд ямар хүн юм?
Таня: Сайн хүн. Унсом, Саяа, Тагон, чам шиг хүмүүсээс өөр. Та нар хорон санаат сүнс/Госал/.
Я: Миний бодлыг сонссон уу?
Таня: Тийм ээ. Сонсож байна.
Эр: Нируха. Нируха. Нируха. Нируха, та зүгээр үү? ... Нируха. Нируха. Таня Нируха, Саяа ноён хоёр амьд байна.
Эм: Бурхан өршөөг.
Ги: Нируха. Аса Рон олдсонгүй.
Та Гон: Их бунханд ирээгүй гэсэн үг үү?
Мү: Нируха.
Му: Аса Рон?
Ги: Аса Рон, муу урвагч. Аллага үйлдэхээр завдана гэнэ ээ? Таня Нирухагийн их тэнгэрийн шүүлт чиний тавиланг шийдэх болно.
Эр: Яаж зүрхэлнэ вэ.
Бүгд: Үх. Үх. Үх.... Урвагч. Өөдгүй амьтан. Тэрнийг ал. Тушааж хайрла. Нируха.
Та Гон: Хамгаалагч байна. Нэр чинь хэн бэ?
Мү: Мүнтэ.
Ги: Тийм ээ. Миний сонгосон хүн байгаа юм. Вахан овгийн Мүнтэ.
Мот: Тагон. Тагон. Тагон... Аргагүй л мангас байж.
Та Гон: Би мангас биш. Болохыг ч хүсээгүй. Гэтэл, танай Аса Овог мангас болгосон.
Мот: Тийм ээ, Тагон. Хамтд явъя.
Эр: Нируха.
Эр: Нируха.
Му: Муу эм...
Та Гон: Тэрнийг хорь! Тэнгэрийн шүүлт явуулж хөлийг чинь тайрна.
Ги: Нируха, хурдан отчид үзүүлье.
Та Гон: Зүгээр.
Эр эр: Нируха. Нируха.
Тэалха: Наашаа... Ха Рим хаана байна? Ирээгүй байна уу?
Эр: Мугван авчрахаар явсан болохоор удахгүй ирнэ ээ.
*****************
Чэ: Юу болсон юм бол? Энэ орой болсон хойно Дэканы цэрэг шархдаад.
Ха: Артдалд нэг юм болоод байх шиг.
Ээж: Тийм ээ. Сэтгэл тавгүй байна. Нэг хэсэгтээ гэрээсээ гарах хэрэггүй.
Му: Юмаа ав. Хурдан.
*****************
Ги: цогцоснуудыг гарга.
Эр эр: Мэдлээ.
Рон: Тагон бол Игуту. Мангас гэж байна.
Ги: Сайн байлаа.
Мү: Игуту тийм хүчтэй юм уу?
Ги: Юу? Гэнэтхэн юу болоо вэ? Хүчтэй. Яасан?
Мү: Үгүй ээ, зүгээр л. Тэгээд л Унсом хүчтэй байдаг байх нь.
Ги: Ингэхэд... Игутугийн хүч Неанталуудын дэргэд юу ч биш. Неанталууд хамгийн хүчтэй нь.
Мү: Неантал гэнэ ээ?
****************
Ха: Болчихлоо. Би чадах бүхнээ хийлээ.
Тэалха: Зүгээр юм уу, зүгээргүй гэсэн үг үү?
Ха: Энийг ойр ойрхон сольж, тэр нунтагийг усаар даруулж уулгаарай. Амьдарна аа.
Тэалха: Сайн байна... Мугван...
Му: За, авхай.
Тэалха: Ха Римыг дага.
Му: Ха Римыг уу?
Тэалха: Ха Рим гэртээ хариад сэжигтэй хөдөлгөөн илрэхгүй бол эргээд ир.
Му: Сэжигтэй хөдөлгөөн хийвэл?
Тэалха: Ал. Гэр бүлтэй нь.
Ха: Хувцасаа багла. Эндээс хурдан явах хэрэгтэй.
Чэ: Юу?
Ээж: Гэнэтхэн энэ чинь юу гэсэн үг вэ?
Чэ: Хаашаа явах юм?
Ха: Бусдыг нь дараа хэлж өгье. Хурдан юмаа багла.
Чэ: Дотийг яах вэ? Дотор унтаж байгаа шд.
Ха: Доти зүгээр ээ. Ваханы хүн болохоор. Хурдан.
Эр: Яасан юм бол? Зүгээр л байна даа.
Му: Тэр хамаагүй. Хэлснээр нь хийхэд болно.
Эр: Өнөөдөр надад нэг л хачин юм мэдрэгдээд байна.
Му: Буцаад номлогч болох гээ юу?
Эр: Сар ч гэсэн хавирган...
Му: Муу новш чинь, ярьж байгааг нь... Ёстой. Өнөөдөр Их бунханд түрүүлж ороод тэр Танягийн хоолойг мушгих байсан юм.
Эр: Ах аа. Нирухаг хамаагүй...
Му: Бөө нарын нэг рүү чихэхэд л болно шд.
Таня: Хавирган сартай шөнө... нүцгэн гараар зүрхийг чинь сугална...
Ээж: Ингэхэд... юу болоод байгаа юм бэ? Хаашаа явах юм?
Ха: Мантеив руу. Үгүй ээ, Иарк руу.
Чэ: Яагаад? Яагаад вэ?
Ха: Үгүй бол бид бүгд үхнэ. Нүнбёл аа. Нүнбёл аа.
Чэ: Нүнбёл аа. Нүнбёл аа.
Ээж: Нүнбёл аа. Нүнбёл аа. Хурдан босоорой.
Н: Юу болсон бэ?
Ээж: Босоод ир.
Н: Ээж ээ.
Ээж: Нүнбёл аа, зүгээр ээ. Зүгээр.
Чэ: Хувцасаа өмсчих.
Ээж: Хувцасаа өмсчих. Хурдан.
Ха: За, хурдан явъя.
Чэ:Би тусалъя. За...
Ха: Юу болоо вэ? Нирухагийн бие зүгээр үү?
Му: Би ч гэсэн мэдэхгүй байна. Та нарыг ал гэж тушаасан. Өвтгөхгүй хурдан хийх болохоор эгнээд зогсчих.
Ха: Зугт...
Му: Өвтгөхгүй гээд байхад өвдөж үхмээр байгаа юм байх даа. Юу хийгээд байгаа юм, хөөгөөч.
Ха: Үгүй ээ.
Чэ:Ээж ээ.
Н: Ээж ээ.
Ха: Үгүй ээ.
Н: Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ.
Чэ:Ээж ээ.
Ха: Намайг ал. Хүүхдүүдийг явуул. Тэнгэр бурхан болоод Исодунёны нэрээр амалъя, би ганц ч үг хэлээгүй. Намайг алахад болно. Намайг.
Му: Юугаа яриад байгаа юм?
Ха: Гуйж байна.
Н: Амь өршөө. Гуйж байна.
Чэ:Амь өршөө.
Н: Битгий алаач дээ.
Чэ: Гуйж байна.
Н: Амь өршөөгөөч дээ.
Му: Чирээд яв.
Чэ: Амь авраач дээ. Гуйж байна. Гуйж байна...
Ха: Нүнбёл аа. Чэун аа.
Н: Аав аа.
Ха: Гуйя. Гуйж байна... Гуйя... Гуйя.
Чэ:Аав аа.
Н: Аав аа.
Муг: Тэгээд? Тэгээд? Дэканчууд ямар ч гэмгүй ард иргэдийг алаа юу?
Му: Яагаад болдоггүй юм? Яагаад болохгүй гэж?
Муг: Мугван аа. Болохгүй. Тэргүүн эгнээн илд барьж яваад чи хамгийн түрүүнд үхнэ.
Ха: Гуйя...
Чэ:Аав аа. Яагаад ингэж байгаа юм? Бид юу буруу хийсэн гэж?
Му: Хөөе, нэг нэгээр нь салгаадах. Салгаач... Салгаач...
Н: Эгч ээ. Эгч ээ. Эгч ээ.
Чэ: Нүнбёл аа. Нүнбёл аа.
Н: Эгч ээ.
Му: Юу хийгээд байгаа юм?
Чэ: Нүнбёл аа.
Эр: Яваач.
Чэ: Нүнбёл аа. Үгүй ээ.
Эр: Энэ муу чинь...
Н: Эгч ээ.
Чэ: Нүнбёл аа.
Эр: Ах аа. Ах аа.
Му: Яасан?
Эр: Их хачин байна. Хойшоо бол.
Эр2: Ах аа, яасан бэ?
Эр: Хойшоо бол гэж байна. Бүгд ухар...
Му: Яачихав аа?
Эр: Ухар гэж байна. Ухар...
Н: Ухар аа? Ухар аа?
Чэ: Нүнбёл аа.
Н: Аль хэдийн оройтсон.
Таня: Оройтсон. Энэ чиний амьддаа сонсох сүүлчийн үг.
Чэ: Болохгүй ээ.
*************
Мү: Неанталууд бэлтгэл хийдэггүй мөртлөө тийм хүчтэй юм бол... бэлтгэл хийвэл яах бол?
Ги: Бэлтгэл хийх шаардлагагүй ч, бэлтгэл хийж чадахгүй. Бэлтгэл хийвэл цус нь эсрэг тийшээ урсдаг юм.
Мү: Тэгсэн ч гэсэн, хэрвээ... Неантал илдний эрдэм сурвал?
Ги: Харин л дээ. Тийм араатан байдаг бол... ямар ч хүн тэрнийг дийлэхгүй.
Таня: Хавирган сартай шөнө... нүцгэн гараараа зүрхийг чинь сугална...
Эр: А-а-а...
Чэ: Нүнбёл аа. Нүнбёл аа. Нүнбёл аа. Нүнбёл аа. Сэрээрэй. Нүнбёл аа.
Бичиг: Агоха ой
Ун: Тэгээд? Өөр юм хэл л дээ.
И: Юу хэлэх юм? Тэд нар Аго овгийнх, биднийг боол болгож зарна.
Ун: Чи ч гэсэн Аго гээ биз дээ?
И: Өршөөл эрэх хэрэгтэй байх, худлаа хэлсэндээ.
Ун: Яагаад байгаа юм, өөр хүн шиг?
И: Чи юу мэддэг юм?
Ун: Хөөе. Ингээд үзье.
И: Аяархан.
Ун: Намайг тахал туссан гэж хэл.
И: Хөөе.
Ун: Миний нуруун дээр хөх толбо байгаа. Намайг өвдсөн гэж хэл. Тэгвэл...
И: Боль гэж байна.
Ун: Бусад хүмүүст халдааж магадгүй болохоор... намайг эндээс холдуулаад...
И: Боль гэж байна.
Ун: Яав аа?
И: Тэр Артдал хэл мэднэ гэж байна. Миний хэлэхийг сонсоогүй юм уу? Аго овог Холбоонд байса гэж хэлээ биз дээ?
Бичиг: Тэ Мажа, Аго овог, Хэ отог. рн лкзүшещ10222
Тэ: Сайхан төлөвлөгөө байна. Харамсалтай л юм.
*******************
Да: Ингэж удах ёсгүй. Ямар нэг юм болж. Явж хайя.
Хал: Тэгж байгаад зөрчихвөл? Тэрний оронд Артдал руу явъя. Мубэг ноён хүлээж байгаа.
Ба: Жубинол руу явъя. Өвөөг отчид үзүүлэх хэрэгтэй.
Ол: Би Артдал хүрч чадахгүй.
Ба: Хөөе. Нэгмөсөн эцсээ хүртэл тусалчих. Гомулданд байдаг отчид хүргээд өг.
Хал: Ёстой нээрээ. Тийшээ явах гэж байгаа юм уу?
Хүмүүс: Хөөх. Тэрийг хар даа. Тэднийг хар даа. Бүгдийг нь баривчилчихаж. Хүүхэд, том хүнгүй. Хөл, гарыг нь тасална гэж байна лээ. Тэнгэр минь. Тагон яах бол?
*****************
Хүмүүс: Юу болоод байна аа? Гохамсани хийнэ гэсэн яасан юм бол?
Эр2: Юу болоод байна аа?
Эр: Өнгөрсөн шөнө Аса Рон Таня Нируха, Тагон Нируха хоёрыг хөнөөх гэж оролдсон гэнэ.
Эр2: Итгэж чадахгүй нь. Үгүй байлгүй дээ.
Эр: Тэгээгүй бол ийм юм болох уу?
Эм: Гэхдээ бөө, удгануудыг ингэж болно гэж үү? Бурханд үйлчилдэг хүмүүсийг?
Эр3: Амьд бурхны алах гэсэн бол аргагүй шд.
Бүд: Холд. Холдооч.
Эм: Бурхан минь.
Эр: Тэрнийг хар даа.
Ги: Юу болоо вэ?
Бүд: Аса овгийн хог шаарнууд.
Эр: Бид юу ч мэдэхгүй. Өнгөрсөн шөнө Их бунханд байгаагүй. Бид Аса Рон биш.
Ги: Бүгд амаа хамхи, уруулыг чинь хүүлэхээс өмнө.
Бүд: Ах аа. Аса Роныг олсонгүй. Зугтчихсан юм шиг байна.
Ги: Муу харх. Зугтаад хаа холддог юм? Ганцаараа юу ч чадахгүй.
Бүд: Тагон Нируха ямар байна?
Та Гон: Яагаад? Яагаад Аса Роны амыг боосон юм?
Рон: Тагон Игуту. Мангас гэж байна. Ойлгохгүй байна уу? Намайг Тагонд аваачиж өгсөн ч, чи үхнэ. Надаас энийг сонссон гэж бодох болно.
Та Гон: Яагаад гэж байна?
Мү: Тагон Нирухаг Игуту гэж хэлсэн. Тийм болохоор тэрнийг авчирч өгсөн ч энэ яриаг сонссон гэж бодоод намайг ална гэсэн.
Та Гон: Ална гэж байхад Аса Роныг яагаад авчирч өгсөн юм? Хэл. Шалтгаан байгаа биз дээ.
Мү: Тэртэй тэргүй би... би... хүчтэй болохгүй бол... үхнэ.
Та Гон: Хэнд?
Мү: Тэр... анд нөхөд байсан хүмүүсийнхээ гарт.
Та Гон: Нулимсаа арчилгүй, цусаа угаалгүй, намайг дагаад яв.
**************
Ага: Сандраад байна. Айгаад байна. Ингэж ярьж болохгүй. Айгаад байна, Нируха.
Таня: Хоёулхнаа байхдаа хамаагүй ярьж болно оо.
Ага: Үгүй ээ. зуршил болчихно. Ямартай ч... Том хэрэг мандах байх, Нируха.
Таня: Зүгээр үү? Зүгээр юм уу?
Саяа: Надад санаа зовжээ. Тийм үү?
Таня: Зүгээр байна. Ашгүй дээ.
Саяа: Тийм ээ. Санаа зовсон биз дээ? Анх удаа л...
Таня: Юу?
Саяа: Хэн нэг нь зүгээр л надад санаа тавьж байна.
Таня: Тийм сайхан юм биш. Одоо юу болох вэ?
Саяа: Юу?
Таня: Ард иргэдийн өмнө барьчихсан байгаа хүмүүсийг хараагүй юм уу?
Саяа: Яриа сонссон.
Таня: Өнгөрсөн шөнийн бөө, удганууд ч яах вэ. Бусад нь өчигдрийн явдалд ямар ч хамаагүй. Жаахан хүүхдүүдийг яах гэж барьсан юм? Аса овог, Бато овгийнх байсан ч ямар хамаагүй...
Саяа: Тэдний амь нас, буруутай эсэх ямар ч хамаагүй.
Таня: Юу?
Саяа: Бүгд үхэх ёстой. Тэгэхгүй бол бид урагшлахгүй.
Таня: Юу гэнэ ээ?
Саяа: Биднээс айдаг болгохын тулд харуулах хэрэгтэй. Аав аль хэдийн овгийн толгойлогчдыг хөнөөсөн. Бато овог, Гачинол овог. Хичнээн их гашуудаж байгаа бол... Тэр гашуудлыг айдас болгох хэрэгтэй. Аль болох хурдан... Хн... Тийм зүйл болохгүй, санаа бүү зов. Аав би биш болохоор. Дахиад эргэлзэх байлгүй. Одоо ч гэсэн ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд бууж өгөлгүй нэг сайн юм бодож олох биз. Уужим сэтгэл. Эв нэгдэл... Тийм зүйлс...
Таня: Тийм гэж үү? Аса Роныг хэрцгийгээр алчихаад...
Саяа: Аса Роныг... Тэгэх шалтгаан байсан биз.
Мүм: Сайд нар бүгд цугларчихлаа. Явах цаг боллоо.
***************
Хүмүүс: Бурхан минь. Ингэж болно гэж үү? Юу болоод байна аа? Ингэж болохгүй ээ. Итгэж чадахгүй нь.
Эр: Ийм зүйл... байж болно гэж үү?
Эм: Яаж чадаж байна аа?
Эм: Ингэж болохгүй шдээ.
Эр: Ноёнтон.
Эр: Мубэг ноёнтон... Ингэж болдог юм уу? Аса Рон хичнээн алдаа гаргасан ч гэсэн... Цагаан уул овгийн эх шүү дээ.
Эр2: Тэнгэрийн шүүхээр оруулж бурхад шийдэх хэрэг. Холд...
Хүмүүс: Тэнгэр минь. Яадаг билээ... Итгэж чадахгүй нь.Тэнгэр минь. Ийм юм болох гэж. Яаж ингэж болдог бэ? Ингэж болохгүй ээ. Арай ч дээ.
Ги: Аса Сакан, наашаа ир. Бусад нь наанаа суу.
Бүд: Бид нар ч гэсэн үхэх дөхсөн. Ах аа. Таны эзгүйд эд нар бид нар руу дайрсан.
Муб: Тийм ээ. Зүгээр өнгөрсөн нь сайн хэрэг.
Бүд: Тэр муу Шахати ч гэнэ үү, юу ч гэнэ үү. Та мэднэ дээ, миний бие тэр чигээрэ зэвсэг юм чинь...
Муб: Мугван яасан?
Бүд: Юу? Мугван уу? Урд шөнөөс хойш харагдаагүй дээ. Багранпёнтой нэг газар согтуу байгаа байлгүй.
Эр: Холд... Холд холд... Холдооч...
Эр: Яачихсан юм бол оо?
Эр: Юу вэ?
Эр: Хүүе. Яаж яваад байна аа?
Эр: Юу вэ?
***************
Ха: Юу болоо вэ? Нируха зүгээр үү?
Му: Би ч гэсэн мэдэхгүй байна. Та нарыг ал гэж тушаасан.
Чэ: Тагон... Тагон...
Н: Эгч ээ.
Чэ: Нүнбёл аа.
Н:Эгч ээ. Эгч ээ.
***************
Тэалха: Бүгд ирчихсэн байгаа байх.
Та Гон: Тийм биз.
Тэалха: Бидний буруу биш, Тагон.
Та Гон: Бурхан... алдаа гаргадаггүй.
Хүмүүс. Нируха. Нируха. Нируха.
Дэ: Өнгөрсөн шөнө, Цагаан уул овгийн толгойлогч, Их бунханы тэргүүн зайран Аса Рон болон Бато овгийн Кунтун, Гачинол овгийн Дава, Ёондал овгийн Бодан, Гарамал овгийн Хукгал нар нийлж Холбооны эсрэг бослого гаргасан боловч Айружугийн тус, захирагч Тагон Нирухагийн мэргэн ухааны ачаар Холбоонд амар амгаланг тогтоож чадсан. Ишилобу дикева... Ишилобу дикева.
Эр: Нируха... Манай Бато овгийн Кунтун Аса Роны мэдээг хүлээж аваад юуг нь мэдэхгүй дагаж очсон төдий. Өчигдөр болсон хэрэгт оролцсон учраас амиа алдсан. Энэ хэргийг хөөн хэлэлцэх гэсэнгүй. Гэвч, Кунтуны гэр бүлийг баривчлах хэрэг байсан гэж үү?
Ми: Тэд бол урвагчдын гэр бүл. Тэнгэрийн шүүлтээр бурхад яахыг хэлээд өгнө.
Эр: Аса Сакан ч гэсэн үү? Тийм гэж үү? Аса Хон аймшигт хэрэг үйлдсэн. Гэвч Цагаан уул овгийн эхийг ингэж болно гэж үү? Манай Гачинол овог ч гэсэн эхийгээ алдсан. Аса Роны мэдээг хүлээж аваад яаравчлан гарсан. Гэтэл... Гэтэл толгойг нь биенээс нь салгачихсан байсан. Бид юу болсныг огтхон ч мэдэхгүй, тушаал дагаж явна. Ийм зүйл байж болох уу? Холбооны энэ холбоог таслахыг хүсээ юу?
Эр: Нируха, тэдний ярьж байгаа буруу биш. Бидэнд тайлбарлаж өгнө үү.
Эм: Тийм ээ, Нируха. Хариулж хайрла.
Саяа: Тийм ээ. Тэднийг өршөөж, дахиад л эв нэгдэл гэсэн шалтаг тоочиж тэдний уурыг дарах биз.
Муб: Одоо Тагон яах бол? Энэ асуудлыг яаж шийдэх бол?
Ми: Тэр нүд...
Тэалха: Тагон.
Саяа: Тийм ээ, яг зөв...
Муб: Эцэст нь...
Ми: Хаан. Хааны харц...
Та Гон: Энэ замаар... алхахгүйн тулд би... их удаан зугтсан... Гамшиг... Гамшигийн хаан... би, Тагон...
Дараагийн ангид.
Муб: 20жилийн өмнө нэг өдөр, нэгэн цагт гурван хүүхэд төрсөн.
Саяа: Хүн бүр өөрийн гэсэн зовлонгоор амьдардаг.
Таня: Айружу надад... хариулт илгээсэн.
Ун: Харин ч эсрэгээр нь хийж, сайхан сэтгэл гаргах хэрэгтэй.
Таня: Хүссэнээрээ бол.
Ун: Тэгэхгүй бол...
Таня: Бүгд аймшигт үхлээр үхэх болно.
Ун: маш ихээр шаналж үхнэ.
Муб: Тэр гурван хүүхэд хонх, толь, илдний тавиланд төрсөн.
15-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home