Arthdal chronicles S1 14

Arthdal chronicles s1-14

Үргэлжлэх хугацаа: 84мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Ка: эм, Карика Момо овог

Та: эм, Тапиен, Унсомтой хоригдож байсан Момо овгийн Сатуникийн эхнэр

 

Мүм: эм, цагаан уулын зүрх бүлгийн удирдагч

Рот: эр, Роттип, Неантал

И: эр, Унсомтой хамт хоригдож байгаа залуу

Ол: эр, Олмадэ өвөө, Цагаан уулын зүрх бүлгийн удирдагч

Хал: эр халзан, Чэуны туслах

Ба: эр,  Бадуру Унсомтой хамт хоригдож байгаа

 

14-р анги. 

Гол дүрүүдэд: Жан Дон Гүн, Сон Жүн Ги, Ким Жи Вон, Ким Ок Вин нар тоглолоо.

Туслах дүрүүдэд: Кими У Сон, Чо Сон Ха, И Ду Ёон, Пак Хэ Жүн,  Пак Бён Ун нар тоглолоо.  

Ка: Хичнээн өдөр, шөнө өнгөрсөн ч, ачийг нь хариулах хүртэл энэ бидний далбаа байх болно.   

И: Ингэхэд хувцас чинь яачихсан юм? Өлсөөд хувцасаа  идчихээ юу?

Ун: Зодуулмааргүй байгаа бол амаа хамхи.

Ка: Хөх уруултай, нуруун дээрээ ийм тэмдэгтэй хүнийг хайж ол. Хол яваагүй байх ёстой. Хаши уулыг бүхэлд нь нэгж.

Бүгд: Мэдлээ, Шабара. 

Гарчиг: Артдалын шастир/ Артдалын түүх/домог   

Эр: Энийг хар даа.

Б: Түрүүний Момо овгийн Шабара Долданбулын боолуудын нэгийг хайж байснаас зайлахгүй.

Эр: Юу?

Б: Сонсоо биз дээ. Хөх уруултай хүн хай гэж байсан. Боолуудын нэг нь Игуту байж. Энэ ууланд хоёр  Игуту байх боломжгүй. Бүлээнээрээ байна.

Эр: Энд хөлийн мөр байна.

Б: Явъя.

Эр: За.

****************

Чэ: Болчихсон уу?

Ха: Тийм ээ.

Чэ: За. Нүнбёл аа. Нүнбёл аа. Гохамсанийг дуустал шар будаа, сорго тараана гэж байна.

Ха: За. Одоо буцацгаая. Доти яасан? Хаашаа явчихав?

Н: Тэнд.

Эр: Ирээд хараарай. Хараарай.

До: Хар даа. Ингээд зөөлхөн тог тог тог. Тог тог тог. Наашаа... Ингээд...

Эр: Энүүгээр сольё.

До: За. Ах аа, цэцэгээ толгой дээрээ зүүдэг юм. Ингээд.

Эр: Тийм үү?

До: Өнгө нь таалагдаж байна уу? Энэ гоё байгаа биз?

Чэ:Тэр юу юм?

Н: Тэрийг хүмүүс өгсөн юм. Артдалд үнэгүй юм байдаггүй гэсэн.

Эр: Юу вэ?

Эм: Бурхан минь.

Чэ: Доти, зүгээр үү?

До: Тийм ээ.

Ха: Чэун аа, зүгээр үү?  Нүнбёл...

Чэ: Нүнбёл аа. Нүнбёл аа:

Ха: Нүнбёл аа.

Чэ: Нүнбёл аа. Нүнбёл аа.

До: Эгч ээ.

****************

Чэ: Юу болоод байна аа? Бүх боломжийг нь тасалсан байтал, яаж...

Ха: Эргээд холбогдчихож.

Чэ: Юу?

Ха: Нүнбёл өсч яваа хүүхэд. Бие нь өсөхийн хэрээр шөрмөсүүд нь ч гэсэн хөгжиж байна. Гэнэтхэн сандарснаас болоод тавьсан хаалт нээгдсэн бололтой. Ийм юм байх гэж...

Чэ:Яах вэ? Хүмүүс харчихсан. Дээр нь тэр Сарамын тулааны чадварт суралцсан. Хэрвээ дахинд холбогдчихсон бол...

Ха: Дахиад таслах хэрэгтэй. Бэлд.

Чэ: За.

*****************

Эр: Кадул овгийн Бову, би бээр Сэнёог овгийн толгойлогч, Дэканы захирагч, Холбооны захирагч Нирухад мэхийн ёсолж байна. Амьд мэнд Арамун Хэсула...  

Та Гон: Гохамсани ёслол хийж амжаагүй байна. Амьд бурхан гэдэг чинь... Хэтэрхий түргэдэж байна.

Эр: Удахгүй шүү дээ. Таныг  хилэгнүүлсэн бол өршөө.

Та Гон: Өршөөх зүйл үгүй. Кадул овгийг санаж явах болно. Амар амгалан байх болтугай.

Эр: Гялайлаа, Нируха.

Та Гон: Дууссан уу?

Дэ: Нэг хүн үлдсэн.

Ми: Арамун Хэсула.

Та Гон: Гарцагаа.

Бүгд: Мэдлээ, Нируха.

Ми: Нируха, бид яллаа. Би танд Таня Нируха Одны хонх байгаа газрыг мэднэ хэмээн танд айлдсан шүү дээ.

Та Гон: Намайг хуурч чадсан гэж бодоо юу? Эсвэл тэнэг хүний дүр эсгэж байна уу?

Ми: Хуурсан гэж бодсонгүй, тэнэг хүний дүр ч эсгэсэнгүй. Би сөхөрсөнөөр Нируха танд ч таатай бус уу? Аса Нирухагийн чадварыг Таня Нирухагаар орлуулж болох ч хүрэл боловсруулах аргыг ганцаараа мэддэг Михолыг хэн ч орлож чадахгүй.

Та Гон: Тэр үнэн. Тэгвэл жинхнээсээ сөхрөөд үз. Чадахгүй юу?

Ми: Нируха. Ремуст хааны өмнө ийнхүү ёсолдог билээ. Хаан болохыг хүсдэг байх аа? Нируха та хаан болж, Артдал хаант улс болох болно. Хаадын талаар та хэр ихийг мэдэх вэ? Би хаадын ноёрдог улсад төрж, хаант улсад өссөн хүн. Нируха танд би хэрэг болно. Тусалж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Илүү чухал үүрэг гүйцэтгэх болно. Би үргэлж... хамгийн хүчирхэг хүний талд зогсдог. Та мэднэ шүү дээ. Артдалд та хамгийн хүчирхэг хүн байсан цагт би яасан ч танаас урвахгүй.

Та Гон: Тийм ээ, наад үгэнд итгэж байна. Намайг аюулд орвол хамгийн түрүүнд урвах хүн.

Ми: Магтаал хэмээн хүлээн авъя.

Та Гон: Гохамсанигаас өмнө яаран ирээгүй гэж үү?

Ми: Гохамсани үйлдэхээр үнэхээр Цагаан уул руу явна гэж үү?

Та Гон: Юу хэлэх гээ вэ?

Ми: Аса Рон амархан бууж өгөхгүй. Цагаан уул тэрний хүчтэй ар тал гэдгийг та мэднэ. Аюултай газар. Та яагаад инээгээ вэ?

Бичиг: Цагаан уул.

Ю: Ингээд зүгээр алдчихна гэж үү? Суудлаа алдах нь чухал биш. Үүнээс болж Аса овог бүх эрх мэдлээ алдвал бид Цагаан уул овгийг удирдаж чадахгүй. Энд Гохамсани хийнэ гэсэн. Энэ бидний ганц боломж.

Ми: Та яагаад инээгээ вэ?

Та Гон: Михол ноён надад санаа тавьж байгааг хараад сэтгэл хөдлөв. Хэдий хэрэгтэй боловч оройтсон зөвлөгөө байна.

Муб: Гохамсани ёслолд бэлдэхэд Аса Рон Нирухад тусал гэсэн тушаалыг Нирухагаас авсан билээ.

Рон: Тагон муу золиг...

Са: Ороод ир... Ганц энд ч биш. Хуучин буурь, Цагаан могой хөндийд гээд, Цагаан уулаар нэг Сэнёог овгийн Дэканы дайчид байрлаж байгаа. Одны хонхыг олмогцоо хөдөлж эхэлсэн. Биднээс түрүүлээд ирчихсэн байсан. Цагаан уулын 17овогт бүгдэд нь цэрэг илгээсэн гэж дуулсан. Бидэнд өөр бодол тээлгэхгүй гэж тэр биз. Тагон Цагаан ууланд ирэхээс айж буй биз.

Рон: Тагон.

Та Гон: Ингээд... энд ирлээ. Та нар надад итгэж, тэсч тэвчсэний ач. Аттурадын цус, Неанталуудыг арван жил агнаж, дараа нь биднийг Аго овгийн бослогыг дарахаар явуулж, Хар хавцалд шат тавиулж, Иаркаас боолуудыг авчруулсан. Гэсэн ч та нар  надад итгэж, хичнээн хэцүү байсан ч тэвчсээр ирсэн.

Бүд: Нируха та тэвчиж байхад бид тэвчилгүй яах вэ.

Бүгд: Тийм ээ.

Та Гон: Тийм ээ. Тэвчсэн учраас Холбоог хамгаалж чадсан. Бууж өгөөгүй учраас иргэний дайн гарахаас сэргийлсэн. Тиймээс, ард иргэд өнөөдөр бурхдын өмнө дуулан баясаж байна. Бид цус урсгалгүй... өнөөдрийг хүргэсэн.

Му: Эцсээ хүртэл...

Бүгд: Эцсээ хүртэл... Ард нь гартал...

Та Гон: Одоо... Гохамсани бидний сүүлчийн даваа. Цагаан уулыг Мубэг хяналтанда авсан. Та нар Артдалаас Цагаан уул хүртэл намайг хамгаална. Ямар ч асуудалгүй Гохамсанийг хийж дуусах хүртэл туслаарай.

Бүгд: Мэдлээ, Нируха.

Та Гон: Надад бас нэг нууц байна.

Бүд: Нируха, юу тэр вэ?

Та Гон: Үнэнийг хэлэхэд би хүний аминд хүрэх дургүй.

Му: Хөөх... Нируха та надтай адилхан байх нь. Би ч гэсэн... хүн хороох дургүй.

Бүд: Би ч гэсэн хороохоос илүү аврах дуртай.

Му: Би хороох дургүй.

Эр: Би ч гэсэн.

Му: Үнэхээр дургүй.

Бүд: Таныг нууц гэхээр нь... таамаглаж байсан ч... хүү тань...

Та Гон: Тийм ээ, хүү мөн. Хүү байгаа. Та нар хүүтэй байхад, надад байхгүй гэж бодоо юу?

Му: Ээж нь хэн юм?

Та Гон: Тэалха.

Бүд: Хөөх... Юу?

Бүгд: Юу? Тэалха авхай?

************  

Хэ: Юу хийж байгаа юм? Гохамсанийд өмсөх хувцас тань ирсэн... Үнэхээр дэгжин.

Тэалха: Намайг дэгжин хувцас өмсөх гэж тэгж зовсон гэж бодоо юу?

Хэ: Тэгвэл... Арьс дэвсээд юу хийж байгаа юм?

Тэалха: Ийшээ, тэнд тавьчих. Аав яасан?

Хэ: Таны таамагласнаар Тагон Нируха дээр заларч, мэхийсэн.

Тэалха: Тэгээд яасан бэ?

Хэ: Сөхрөөд үз гэсэн гэнэ лээ. Гэхдээ Михол ноёнтон...

Тэалха: Сөхөрсөнөөс зайлахгүй. Саяа Их бунханд байгаа юу?

****************

 Саяа: Би бол Тагон Нирухагийн тушаалаар ирсэн хүн. Саяа гэдэг. Би Цагаан уулын зүрх бүлгийн номлолд итгэдэг, мөн Тагон Нирухагийн цорын ганц хүү. Хойшид Таня Нирухагийн дэргэд байж туслах болно.

Ага: Тэнгэр минь. Ёолсон аавын хэлдэг үнэн байж. Унсомтой үнэхээр адилхан юм.

Саяа: Одооноос Их бунханыг Аса Шиний номлолын дагуу Таня Нируха удирдах болно. Юуны өмнө бөө, удган нарыг Цагаан уулын зүрхний номлолыг бунхны баганууд дээр сийлэхээс эхэлнэ. Мүмёнжин, энэ ажлыг хариуц.

Мүм: Мэдлээ. Бүгд миний зааврыг дага.

Бүгд: Мэдлээ.

Саяа: Нируха. Гараас барь...

Таня: /ам нь хөдөлнө/

Саяа:  Заншил...

Ага: Ингэдэг уламжлалтай юм уу?

Мот: Харин л дээ. Анх удаа харж байна.

Таня: Заавал ингэж явах ёстой юм уу? Тухгүй биш үү?

Саяа: Ингэдэг заншилтай. Дасах хэрэгтэй. Тухгүй биш байна.

Таня:  Үнэхээр тухгүй биш үү?

Саяа: Нируха, ийм зүйл ч тэсч чадахгүй гэж үү?

Таня: Ингэхэд боолчлогдохоор явсан Ваханчууд хэзээ ирэх бол?

Саяа: Удахгүй байх. Гэр бүл биш байтал яагаад ингэж санаа тавьдаг юм?

Таня: Миний гэр бүл. Бид бүгд ах дүүс. Хөөе. Чи төрсөн эцэг эх, ах дүүсээ мэдмээргүй байна уу?

Саяа: Ах дүү? Эцэг эхээ магадгүй ч, юун ах дүү билээ?

Таня: Зүгээр л, хэрвээ... Ах дүүтэй бол, дахиад уулзвал...

Саяа: Байсан ч, уулзаж байгаагүй хүн надад ямар хамаатай гэж?

************

Бүд: Тэалхагийн хүү гэнэ ээ? Ингэхэд насыг нь бодсон ч боломжгүй биз дээ.

Му: Тэр юу нь чухал гэж. Хэн төрүүлсэн нь чухал биш. Тэалха авхай албан ёсны ээж нь гэдэг л чухал.

Бүд: Аан. Юу?

Хүмүүс: Нируха. Нируха.

Эр: Ингэхэд Нирухагийн дэргэд байгаа тэр хүн хэн бэ?

Бүд: Хөөе, мэдэхгүй юу? Энэ золиг чинь... Тэр чинь нөгөө хү. Тагон Нирухагийн хүү.

Эр: Гитоха.

Бүд: Аан?

Эр: Төрсөнөөс нь хойш мэддэг юм шиг ярьж байх чинь.

Бүд: Ах та, энийг ярих хэрэггүй. Ингэхэд яагаад гараа барьсан юм бол?

Эрчүүд: Нируха. Нируха. Нируха.

Саяа: Хаашаа явж байгаа юм?

Му: Тиймээ. Гохамсанигаас өмнө Нирухагийн аюулгүй байдлыг шалгахаар явж байна.

Таня: Мубэг яагаа вэ?

Му: Мубэг ах Цагаан ууланд байгаа.

Саяа: Ямартай ч, сайн хамгаалахыг хүсье.

Таня: Сайн хичээгээрэй.

Бүгд: Мэдлээ, Нируха.

Му: Юу? Нируха? Гайгүй байлгүй.

Бүд: Хөөе.

Эр: Энэ яачихсан юм?

Бүд: Мугван аа?

*************

Са: Исодунён бурхнаас Гохамсани үйлдэх өдрийг асуусан. Таня болон Тагон Нирухаг авчир. Бусдыг нь Гохамсани болсны дараа бодъё. Хариулахгүй юу?

Рон: Ээж ээ, Гохамсани болсны дараа Тагоныг бурхан мэт тахин шүтэх болно.

Са: Тэгээд? Мартаа юу? Тагон гол асуудал биш гэж би хэлсэн. Артдалд илүү том гамшиг нүүрлэх болно. Тагон зогсоох болно.

Рон: Ээж та бурхадтай уулзаж чадах уу?

Са: Юу гэсэн үг вэ?

Рон: Би ариун утаагүй л бол бурхадтай холбогдож чадахаа больсон. Тиймээс ээж тань шиг алс хол, гүнийг харж чадахаа больсон.

Са: Аса Рон.

Ю: Аса Сакан юу гэж байна? Эцэст нь манай Аса овог ингээд...

Эр: Нируха.

Рон: Шатигийн хүүхдүүд рүү элч явуул.

Ю: Нируха... яаж...

Рон: Хар хэлтэй тэр хүүхдийг ир гэж хэл.

Эр: Мэдлээ.

Рон: Тагон Нируха. Тун удахгүй.

Та Гон: Юу болоо вэ? Юу ч алга.

Тэалха: Нааш ир...

Та Гон: Энэ  юу юм?

Тэалха: Чи бид хоёрыг далбаа. Байлдан эзлэх газрын зураг, Тагон. Би чамтай хамт эхний эгнээнд зогсох болно. Дахиад илд барина. Одоо бид Артдалыг нэгтгэх болно. Ийм зурагтай туг, далбаа Артдалын хаа сайгүй харагдах болно. Бас газар нутагтаа нэр өгнө. Нэр нь Тагон, Тэалха. Бидний нэр хүний нэр бус газрын нэр, улсын нэр болно.

Та Гон: Бидний нэрээр улсаа нэрлэх нь.

Тэалха: Тийм ээ. Бид дуу болно. Рисан, Аса Шинийг бус хүмүүс биднийг магтан дуулна. Чамд итгэж байсан ч, үнэхээр биелнэ гэж бодоогүй. Итгэхийн хэрээр айж байсан болохоор.

Та Гон: Юунаас?

Тэалха: Юу гэж бодож байна? Нирухагийн надад таалагддаггүй ганц зүйл... зан чанар. Чи олон жилийн өмнө Артдалын хүчирхэг хүн бол хүссэнээ хийх боломжтой болсон. Үргэлж эргэлзэж, болгоомжилж... ард иргэдэд бүгдэд нь таалагдахыг хүсдэг байсан. Миний хайр хангалтгүй байна уу?

Та Гон: Ард иргэдийн хайрыг татаж чадаагүй удирдагч гай зовлонд унадаг. Арамун Хэсула хэмээгч Аиру захирагч 80жилийн өмнө яагаад тийм утгагүй зүйлс хийснийг би ойлгож байна. Ард иргэдэд таалагдахгүй бол ганц л боломж бий. Харгислал. Хүсэхгүй байна. Тиймээс ард иргэд аз жаргалтай, тайван амьдрахыг хүсвэл надад сайн байх хэрэгтэй.

Тэалха: Тийм ээ, чиний зөв. Ард иргэдийн хайр хүндлэлийг хүртэж чадсан. Цус урсгахгүйгээр хийж чадсан.

Та Гон: Чи надаас урваагүй болохоор. Бид нэг нэгнийхээ төлөө үхэлгүй, өөрийнхөө төлөө нэгнээсээ урваагүй. Тэалха. Бид...

Тэалха: Биднийг хашиж байсан хясаанаас мултарч чадсан.

Та Гон: Тийм ээ.

Тэалха: Одоо үнэхээр эрвээхий болно.

Бичиг: Хаши уул.

И: Хөөе, намайг уучилчихсан уу? Унсом аа. Даарч байна уу? Уучилсан юм бол уучиллаа гээд хэлчихгүй... хүн айлгаад...

Ун: Айж байна уу?

И: Хийсэн юмаа мэдэж байгаа болохоор.

Ун: Сатуникийг үхэхэд бурхдад өгсөн амлалт чиний хувьд юу ч биш гэж үү?

И: Амталт аа? Иаркаас хэзээ ирсэн юм?

Ун: Хэзээ ирсэн нь ямар хамаатай юм?

И: Хөөе. Энд тэгж амьдрах юм бол хүнд хууртаж, амиа алдана гэж мэд. Одооноос хэнд ч итгэж болохгүй. Өөрийгөө л бод. Амьдрахыг хүсч байвал...

Ун: Надад тэгж заагаагүй.

И: Тэгээд юу заасан юм?

Б: Байз. Сая юм сонсов уу?

Эр: Яах аргагүй хүн байна.

Б: Аль зүг вэ?

Эр: Цуурайнаас болоод зүгийг нь...

Б: Явъя.

И: Сүүлчийн удаа хэлэх болохоор сайн санаж ав. Иаркт юу ч сурсан бай, энд тэгж амьдрах юм бол үхнэ. Амиа алдаж мэднэ гэж байна. Санаж яв.

Ун: Чи ч гэсэн санаж яв. Ингээд байх юм бол миний гарт үхнэ гэж мэд.

И: Ёстой нээрээ... Хурдан салах хэрэгтэй. Ойлголоо доо... Унсом аа. Алтан хясаагаа... дахиад бодоод үзэж болохгүй юу?  Бодоод үз л дээ. Чи бид хоёр хичнээн зовлоо доо. Тэгэхээр чи бид хоёрынх. Агуйд байгаа хүмүүс юу хийсэн юм? Ойлголоо доо. Чи ав...

Ун: Зугт... Зугт... Хурдан...

И: Унсом аа.

Ун: Зүгээр үү? Босоорой. Явъя.

И: Мэдэхгүй ээ. Би байгаагүй ч угаасаа л үхэх байсан. Угаасаа үхэхээс хойш...

Ун: Неантал? Гялайлаа. Гялайлаа.

Не: Юу гэж байна?

Рот: Талархаж байна. 

Ун: Неантал биз дээ? Би Игуту. Игуту гэж байна.

Рон: Ямар ч утгагүй. Аса Хон,  хүү тань өсч том болсонд итгэж чадахгүй нь. Хүүхдээ өг. Хүүхэдгүй бол та эндээс гарч болно. Хүүхдээ надад өг...

Аса: Гялайлаа.

Не: Юу байсан бэ?

Рот: Би тэрнийг мэднэ.

Не: Яаж?

Рот: Аса Хоны хүү.

Не: Аса Хон? Аса Хон гэж хэн билээ? Багад чинь чамайг аварсан хүн үү? Тэгвэл чи өрөө төлж. Тэгвэл Рагазын хүү гэсэн үг. Рагазын хүү гэдгийг яагаад надад хэлсэнгүй вэ?

Рот: Тэгээд юу гэж? Бид юу ч хийж чадахгүй. “Шаардлагагүй зүйлтэй холбогдох хэрэггүй”.

Не:Надаас дүү байж яагаад ингэж ярьдаг юм?  Мянган жил амьдарсан хөгшин сүнс шиг ярих юм.

Рот:  Яагаад Сарамууд шиг нас яриад байдаг юм, би л тэдэнтэй амьдарч байсан шд.

И: Амьд үлдлээ. Дахиад амьд үлдлээ. Би ялагдашгүй юм бол уу?  Тийм ээ. Ядаж цогцосыг чинь булъя. Алтан хясааг ч авна. 

Б: Тэр хэн бэ? Бариад ав!

Бүгд: Мэдлээ.

Эр:  Бариарай...

Эр: Босооч.

Б: Бусад чинь хаана байна? Олмадэ... мэднэ биз дээ? Хамт байсан байх аа? Одоо хаана байна?

И: Олмадэ л байхад болох юм уу?

Б: Надад бусад нь хамаагүй. Олмадэ байхад л болно.

И: Тэгвэл... намайг суллах юм уу?

Эр: Новш чинь...

Б: Хөөе... Мэдээж... Суллана. Эндээс Артдал хүртэл явах хэцүү. Чам шиг амьтныг авч яваад, хооллох хэрэг байна уу?

И: Хэлбэл шууд суллах юм уу?

Б: Тэгж болохгүй ээ. Худлаа яриагүйг чинь яаж мэдэх юм? Очоод шалгаж үзээд, Олмадэг бариад... чамайг суллана. Ямар вэ?

И: Тэг... Тэгье. Би замчилъя.

Ун: Муу золиг...

**************

Г: Жубинол яачихаа вэ? Тэд нарыг хаанаас олох болж байна аа?

Эр: Өөр арга алга. Буцаад явцагаая. Аго овгийн нутагт ойрхон ирээд байна.

Г: Ёнбал ч билүү тэр новш хааччихав аа? Ойн гүнд эмэгтэй хүн явж байх гэж. Тэр... Момо овог.

Ка: Голду гэж хэн бэ?

Та: Момо овгийн агуу Шабара Голду гэж хэн болохыг асууж байна.

Г: Ша Шабара гэнэ ээ? Би Голду байна. Бид Момо овогт гай болоогүй байлтай, юу болоо вэ?

Та: Сатуник.

Ка: Тэр бүх үнэнийг хэлсэн. Чи... Сатуникийг барьж, боол болгоод, газар доор үхүүлсэн байх аа?

Г: Үгүй ээ...

Та: Сатуникийг барьж, боол болгоод алсан уу гэж байна!

Г: Үгүй ээ. Би би бид нар алаагүй. Момо овгийнх гэдгийг нь мэдээгүй. Үнэн шүү. Үнэн. Үнэн...

Ка: Надад хэлээдэх!  Хөх уруултай хүнийг хайж байгааг чинь мэднэ. Би ч гэсэн тэр хүнийг хайж байна. Мэдэх бүхнээ хэл!

***************

Б: Байз. Энэ Хаши уулын оргил руу хүрдэг зам. Тэр орой дээр Олмадэ байгаа юм уу?

И: Тийм биш ээ. Энүүгээр явбал хурдан ч гэсэн... Энүүгээр явбал Агоха ойд ойрхон. Аго овгийн газар.

Б: Агоха ойн гадуур явна. Ой руу орохгүй бол хамаагүй.

И: Гэхдээ хэтэрхий ойрхон болохоор аюултай биш үү?

Эр: Яв гэж байгаа юм биш үү. Юу мэддэг гээд... Хөөе, энэ Ёнбал ноён... Аго овгийнхон яагаад хоорондоо муудалцаж, нэг нэгнээ боол болгон зардагийг мэдэх үү? Тагон ноён Аго овгийг дарахад... Ёнбол ноён...

Б: Хөөе. Болно. Дэмий юм ярихаа боль. Хурдан явахгүй юу?

И: За.

************

Хал: Яагаад ирэхгүй байна аа?  

Ба: Харин тийм. Унсомд санаа зовохгүй байна. Тэр муу Ипсэн золиг...

Хал: Хүлээгээд суугаад байж болохгүй юмсан. 

Ол: Нэр чинь Сучон гэл үү? Артдалын хүн бололтой. Яагаад энэ хүртэл ирж бидэнд тусалдаг билээ?

Хал: Төвөгтэй хэрэг. Зараалаар яваа боловч... Мубэг ноён яагаад ингээд байгааг ойлгохгүй юм. Боолын үнэ ханш ч мэдэхгүй байж.

**************

И: Хө Хөөе. Хэд хоног хоолгүй явсан. Надад жаахныг... Ингэж байгаад унаад өгвөл...

Эр: Амийг нь өршөөж байхад даварч байна уу?

Б: Өг...

Эр: За.

Б: Юу вэ?

Ун: Юу хийгээд байгаа юм? Хурдан таслаач.

Б: Нөгөө Игуту байх нь ээ. Ингэж болно гэж бодоо юу?

Ун: Илдээ хая. Бүү хөдөл. Хөдөлбөл энэ золиг үхнэ.

Б: Ойлголоо. Эхлээд тэрнийг сулла.

Ун: Илдээ хая. Илдээ хаяач.

Б: Ойлголоо ойлголоо.

Ун: Зугт! Зугт!

Б: Бариад ав!

Ун: Зугт!

Эр: Бариарай!

Б: Бариарай!

Ун: Зугт!

И: Унсом аа.

Эр: Тийшээ явсан уу?

Б: Байз. Чөтгөр ав...

И: Эндээс хурдан гарах хэрэгтэй. Хурдал аа. Эндээс хурдан гарах хэрэгтэй. Аго овгийн газар гээд байна.

Ун: Аго овгийн толгойлогчийн хүү гээ биз дээ?

И: Шалтгаан байгаа гээд байхад.

Ун: Тагоны цус нэгт дүү гээ биз дээ? Бүгд худал үг үү?

И: Тэгээд яах юм? Эндээс хурдан гаръя гэж байна шүү. Тэгвэл өөрөө үлд.

Ун: Яагаад тэгсэн юм?

И: Юу, яасан гэж?

Ун: Чи албаар унасан биз дээ? Намайг өгөөш болгохын тулд хутгаараа зүссэн биз дээ?

И: Үгүй ээ, буруу ойлгосон байна. Тийм биш...

Ун: Яагаад гэж асууж байна? Яах гэж тэгсэн юм?

И: Яав л гэж. Мэдэхгүй байна уу? Амьдрахыг хүссэндээ тэгсэн юм. Амьдрахыг хүссэндээ тэгсэн. Баавгайны хоол болох хэрэг үү?

Ун: Өөдгүй новш.

И: Тийм ээ. Би өөдгүй новш. Нэг юм асууя. Яагаад над шиг өөдгүй новшийг аварч байгаа юм? Тэнэг юм уу? Мулгуу юм уу? Би чамайг алах гэж байсан. Яаж байгаа юм? Яах гэж намайг аврахаар ирсэн юм? Дэкануудад агуй хаана байгааг хэлчихнэ гэж айж байгаа бол алчихаач. Угаасаа үхвэл таарна. Уулзсанаасаа хойш худлаа хэлж... Гитбадакаас гарсныхаа дараа ч, бүгд галзуу юм шиг тулалдаж байхад... эрдэнэсээ аваад зугтах гэж сүрлэн дор үхсэн мэт хэвтсэн. Жубинолд тэр алтан хясааг л хулгайлахыг хүссэн. Чамайг алах гэж байгааг мэдсэн ч ганцаараа зугтчихсан. Ганцаараа. Өнөөдөр, чамайг баавгайд өгсөн. Яагаад? Над шиг аврахын тулд амиа алдах шахаад... Яагаад гэж байна, новш минь? Хэл...

Ун: Чи хэрэгтэй болохоор.

И: Би юу? Яах гэж?

Ун: Чамайг дагуулаа болгохыг хүссэн.

И: Би юу? Чамд дагуул ямар хэрэгтэй юм?

Ун: Хүч чадал хэрэгтэй.

И: Энэ муу чинь... Чи хүчтэй биз дээ, Игуту юм чинь.

Ун: Үгүй ээ. Би дорой. Хүч байхгүй.  Хүчтэй байсан бол хайртай хүмүүсээ тэгж алдаж, газар доор хоригдох байсан уу? Аврахыг хүсч байна. Тэгэхийн тулд хүчтэй байх ёстой. Гэхдээ Хар хавцлын хүмүүс хичнээн хүн дагаж, ямар хүн дагаж байгаа нь хүч чадлыг илэрхийлдэг гэсэн. Тийм болохоор дагагч хэрэгтэй. Тэгж байж хүчтэй болж, тулаанд ялж, хүмүүсээ аварч, бүгдийг нь хамгаалах болно. Гэхдээ, манай овгийнхон тэгш эрхтэй болохоор дагагч гэж юу байдгийг мэдэхгүй. Тийм болохоор хүнийг яаж удирдахыг ч мэдэхгүй. Тийм болохоор... тийм болохоор чамд сайн хандсан... Гэхдээ буруу байсан бололтой. Мөр мөрөө хөөе. Одоо хангалттай...

И: Хэнтэй тулалдах юм? Хэн юм? Хүчтэй юм уу?

Ун: Артдал.

И: Ёстой. Артдалын хэн юм? Артдалын юу юм?

Ун: Артдал... Холбоо гэдэг байх аа.

И: Хөөх. Бодсоноос ч галзуу амьтан байх нь. Хөөе. Артдал ч бай, юу ч бай, эндээс амьд гарах хэрэгтэй. Хаачих нь вэ? Тийшээ явж болохгүй.  Тэр байна. Тэр тэр. Харж байна уу? Тэрийг хар. Тэрийг аваад урсгал дагаад явъя.

Ун: Зам мэддэг ч юм шиг.

И: Мэдэлгүй яах юм. Аго овгийн Тэ отгийн толгойлогчийн гуравдугаар хүү юм чинь. Мэднэ гээд байна. Хурдан явъя. Хурдал аа.

************

И: Хөөе. Хөөе. Тэнэг ээ. Унтаж болохгүй гэж хэлээ биз дээ?  

Ун: Хэзээ?

И: Хурдан эрэг рүү гарах хэрэгтэй. Юу хийгээд байгаа юм хурдан сэлүүрдээч.

Ун: Ойлголоо доо.

И: Яг урсгалын голд нь орчихож. Хурдан сэлүүрдээч ээ.

Ун: Ойлголоо доо. Хөөе... Хөөе...

И: Яав аа?

Ун: Тэнд...

И: Аго овог.

*****************

И: Аго овог...

Саяа: Урд шөнийн зүүд... Яагаад Аго овог зүүдэнд... Бас би... Хэтэрхий бүдэг байсан...

Мүм:  Гохамсани хийх өдрийг тогтоосон. Хоёр хоногийн дараа.

Саяа: Тийм үү? Аса Рон Цагаан уулаас эргэж ирсэн байх ёстой.

Ю: Тийм ээ, Нируха. Гохамсани ёслол хийх бэлтгэл хангагдсан.

Таня. Гялайлаа. Сайн байлаа.

Рон: Одоо бүх зүйл байрандаа орсон нь Исодунёны ивээл, Айружугийн хууль юм.

Таня:  Байрандаа орсон гэхээр?

Рон: Нируха та эргэн ирж, бид Цагаан уул руу буцах болно. Арамун Хэсула Холбоог захирна гэдгийг хэлж байгаа юм. Холбооны хувьд маш том аз.

Саяа: Мэндчилье. Тагон Нируха болон Таня Нируха нарын туслах Саяа гэгч билээ.

Рон:  Тагон Нирухагийн хүү гэв үү?

Саяа: Тийм ээ.

Рон:  Энэ чинь... Ийм том хүүтэй гэхээр? Хүү гэнэ ээ? Тагоны нууцаар өсгөсөн хүү одоо гарч ирсэнд гайхах зүйл алга.

Мот: Би ч бас сая л мэдлээ. Өршөөж хайрла.

Рон:  Хар хэлт яасан бэ?

Ю: Ирчихсэн.

Мот: Юу? Хар хэлт гэнэ ээ? Хар хэлт яах гэж...

Рон:  Дуугаа намсага.

Ю: Шахитигийн хүүхдүүд ч бас ирсэн.

Мот: Нируха, та юу хийх гээ вэ?

****************   

Хэ: Энийг хараач ээ. Гоё юм аа.   Тийм ээ, авхай?

Эр: Гохамсанигийн үеэр Тагон Нирухад өгөхөд яг тохирсон бэлэг гэж бодож байна.

Тэалха: Сайн байлаа. Миний хэлсэн нөгөө хүрэл бэлгийг хурдавчлуулаарай.

Эр: Мэдлээ. Бүгд хичээнгүйлэн ажиллаж байгаа болохоор санаа зоволтгүй.

Хэ: Хөөх... Энэ... Хөөх... Би... ганцхан удаа бариад үзэж болохгүй л байх даа?

Тэалха: Баримаар байна уу?

Хэ: Тэгэлгүй яах вэ. Би ч гэсэн хүн болохоор... Гоё юманд дуртай байлгүй яах вэ. Чадварлаг дайчин, ийм сайхан илд хараад... нүд баясалгүй яах вэ. Авхай та ч гэсэн адилхан биз дээ? Зүрх чинь дэлсэж байна уу? Илд барилгүй удсан болохоор таны чадвар зэвэрсэн байх л даа. Бүгдийг нь мартчихсан биз дээ?

Тэалха: Энэ мууг дээ. Одоо халз тулалдвал би ялах юм чинь.

Хэ: Авхай... Ёстой...

Тэалха: Хараагүй хүүхэд байна.

Хэ: Шинэ хүн.

Тэалха: Тийм үү? Хөөрхөн юм аа.

Мот: Цагаан уулын гүнээс, буцалж буй усан замаар энэ ертөнцийг амилуулсан Исодунён... Үнс, нурманд дарагдсан Цагаан уулан дээр диваажингийн нуур бий болж... Энийг хэлсний дараа залуу бөө диваажингийн нуурнаас рашаан авчирч өгнө.

Таня: Өршөөгөөрэй. Дасаагүй болохоор...

Эр: Зүгээр ээ, Нируха. Өнөөдөр би ч гэсэн анх удаа болохоор алдаа гаргачихлаа.

Мот: Түр амарвал ямар вэ, Нируха?

Таня: Тэгье. Аав ирсэн үү?

Саяа: Тийм ээ. Холбооны захирагчтай ярилцаж байгаа.

**************

Та Гон: Та бол Тэргүүн удганы аав. Гэтэл Галт цайзад ажиллах хүсэлтэй гэж дууллаа.

Ёо: Тийм ээ.

Та Гон: Мэдэж чадсан уу? Хүрэл бэлтгэх нууц.  

Ёо: Үгүй ээ. Мэдээгүй.

Та Гон: Тэгнэ ээ. Михол жирийн нэг боолд баригдах хүн биш.

Ёо: Гэхдээ... хүрэл бус өөр зүйл ашиглаж болохгүй юу?

Та Гон: Өөр зүйл гэнэ ээ?

Ёо: Төмөр.

Та Гон: Төмөр өө? Ямар ч хэрэггүй. Их олон янзаар ашиглаж болно гэж надад хэлсэн ч, хайлуулсны дараа хатуу болгож ашиглах боломжгүй гэсэн.

Ёо: Хайлуулсан нь цэвэр төмөр биш болохоор тэр. Цэвэр төмөр гаргаж чадвал... Цагаан тугалга, зэс ховор боловч төмөр хөрсөнд байдаг. Ганц хүрэл илд хийх эдээр хэдэн арав, зуун илд хийж болно.

Та Гон: Сийрэг юм гээч. Болж байна. Тэгж болдог байсан бол Хэ овог хийчих байсан биз.

Ги: Нируха, Аса Рон Гохамсани хийх өдрийн товыг мэдээд ирж.

Та Гон: Тийм  үү?

Ги: Хоёр хоногийн дараа. Маргааш хөдлөх хэрэгтэй.

Ёо: Манай Таня ч гэсэн....

Ги: Мэдээж. Тэргүүн удган ч гэсэн явалгүй яах вэ. Ваханы иргэдийг Нируха хамт явахыг хүссэн. Та ч гэсэн яв.

Ёо: Тэгвэл би ингээд явъя даа.

Та Гон: За. Дараа уулзъя.

***********

Эр: Хөөх.

Саяа: Яагаад ингэтэл гайхаа вэ?

Мү: Яаж ийм адилхан байдаг билээ?

Ёо: Бурхан минь.

Саяа: Одоо боол байхаа больсон. Айж эмээх хэрэггүй.

Ёо: З-за.

Саяа: Долданбул руу явсан хүмүүс чинь удахгүй ирнэ. Дэканы дайчид явсан.

Эр: Үнэн гэж үү? Тэгвэл Тодэ, Далсэ, Буксо гээд бүгд ирэх нь ээ? Тийм ээ?

Гүм: Дахиад уулзахгүй нь гэж бодож байлаа. Мүнтэ, сайн боллоо. Сайн болж.

Мү: Тийм байна. Дахиад уулзах нь.

Саяа: Явъя. Нируха хүлээж байгаа.

Ёо: Явъя. Хурдан...

**************

Тэалха: Ирсэн гэж мэдэгд.

Эр: Эзгүй байгаа. Сайн сархад аваад ир гэж хэлсэн ч, гараад явчихаж.

Тэалха: Хамт яваагүй юм уу? Хамгаалагч дагуулалгүй, сархад... Сануны булш руу явсан байх. Өнөөдөр тэрнийг санахаас аргагүй...

************

Сан: Чиний аз таарвал...

Та Гон: Аав аа! Аав аа! Аав аа! Аав аа! Аав аа! Аав аа, намайг өршөө. Аав аа... Аав аа! Аав аа! Аав аа, намайг өршөө. Санаа их зовсон уу? Анхааралгүй байсныг минь өршөө. Аав аа, намайг өршөө... Аав аа... Аав аа. Би байна. Таны хүү Тагон. Одоо л... Арамун Хэсула  болох нь. Баярлаж байгаа биз дээ... Тэгж хүссэн биз дээ?

Сан: Би юу хийчихэв ээ? Юу хийчихэв ээ? Миний хүү. Миний хүү... Миний буруу. Миний буруу. Миний буруу. Өршөө... Чи Арамун Хэсула болно. Би заавал болгоно.

Та Гон: Үгүй ээ, тэр туулай минийх.

Хүү: Тагон. Тагон, зүгээр үү?

Сан: Тэр болтол... хэн ч... чиний цусыг харж, өнгийг нь мэдэх ёсгүй. Ойлгов уу? Гэрийнхэндээ хэлчихсэн байж магадгүй. Хэн ч... Хэн ч мэдэх ёсгүй.

Хүү: Тагон. Зэрлэг нохойд хазуулчихсан уу? Зүгээр үү? Цус чинь... цус чинь...

Та Гон: Намайг өршөө. Гэрийнхнийг чинь ч гэсэн алчихаж магадгүй. Намайг өршөөгөөрэй.

Муб: Хэлэлцээр амжилтгүй болсон.

Сан: Одоо дайтна. Игуту нарыг алахаас эхэлнэ. Чи Артдалаас явах ёстой.

Та Гон: Таны амлалтанд итгэж, анд нөхдөө ч... Амь өршөө. Неанталуудыг, Игуту нарыг ч бүгдийг нь алъя. Би хийе. Би хийж чадна.

Сан: Яаж? Ээжийнхээ удмыг, өөрийнхөө төрөл төрөгсдийг алж Артдалд үлдэх гээ юу? Юуны төлөө?

Та Гон: Юуны төлөө гэсэн үү? Надаас болж амиа алдасан анд нөхөд болоод тэдний гэр бүлүүд... тэдний өмнө тангарагласан болохоор. Заавал Арамун Хэсула болно гэж амалсан. Тэдний үхэл талаар болохгүй, бурхан болох хүний төлөө гаргасан золиос гэж амалсан. Одоо... тэр өдөр ирж. Аав аа... намайг адислаач...

Рон: Аавтайга уулзахаар ирээ шив. Цагаан уул овгийн дайчид ирсэн гэж болгоомжлоо юу? Тэр том цэрэг хөдөлсөн бол аль хэдийн мэдэгдэх байсан. Захирагч таны нүд чих Цагаан ууланд байгааг  би мэднэ.

Та Гон: Аса Роныг хамгаалахын тулд болохоор... ойлгоно биз.

Рон: Хамгаалах аа?

Та Гон: Одоо сэтгэлээ өөрчилсөн бол... таныг алахаас аргагүй болно. Тэгвэл миний бас Дэканы хичээл зүтгэл талаар болох бус уу?

Рон: Тийм ээ. Дэканы дайчид энд байрлаагүй бол би Цагаан ууланд өөр төлөвлөгөө гаргах байсан биз. Сайн бодож.

Та Гон: Гохамсани ёслолын үеэр алдаа гаргахыг хүсэхгүй байна.

Рон: Алдаа гаргахгүй гэнэ ээ? Санун Нирухаг хэлж байна уу?

Та Гон: Аавын хоолойг хэрчихийг би ч гэсэн харсан. Илд миний гарт байсан юм. Тийм ээ, би хөнөөсөн.

Рон: Би ойлгохгүй байсан юм. Санун Нируха хүүгээ яагаад үзэн яддагийг. Тагон таны гаргасан амжилт, Санун Нирухагийнх шүү дээ.

Та Гон: Эрх мэдлийн төлөө.

Рон: Харамсалтай хэрэг. Санун Нируха таныг хүлээн зөвшөөрсөн бол Тагон Нируха эцгийгээ хөнөөх шаардлагагүй байсан. Тэгсэн бол... бүх зүйл өөр байх байлаа.

Та Гон:  Өөр байх бол уу?

Рон: Үгүй гэж үү? Тийм ээ, эцгийгээ хөнөөж энэ суудалд суусан болохоор... Тагон Нирухагийн хувьд харин ч сайн хэрэг байж мэднэ.

Та Гон: Үгүй ээ. Ямар ч нөхцөлд... хүү нь эцгийгээ хөнөөх нь сайн хэрэг биш.

Рон: Тийм ээ. Ямар ч нөхцөлд эцгийгээ хөнөөсөн хүн Холбооны захирагч болж, Арамун Хэсулагийн хойд дүр болох ёсгүй. Эцгийгээ хөнөөж, Цагаан уулын зүрхийг турхирч бөөг хөнөөлгөж, Аса Шиний хуурамч удмыг авчирч, Холбооны захирагч болж чадна гэж бодоо юу? Артдалынхан бүгд мэдэх болно. Холбооны захирагч, Арамун Хэсулагийн аймшигт үнэнийг. Тагон чи бол Артдалаас арилгах ёстой ялзарсан үндэс.

Та Гон: Аса Рон.

Рон: Аса Рон, би... Артдалын найман бурхны ивээлийг хүртэж, Холбоог цэвэрлэх нь миний үүрэг. Үүргээ биелүүлж чадвал энд үхсэн ч харамсахгүй. Тагоны хуйвалдаанд оролцсон Тэалха, Таня хоёр ч өглөөний нарыг харахгүй гэдгийг Исодунёны нэрээр тангараглая.

Та Гон: Аса Рон. Яагаад ингэж байгаа юм? Яагаад? Яагаад?

*************

Эм: Энийг хаана тавих вэ?

Тэалха: Ширээн дээр тавь.

Эм: Үсийг тань самнаж өгөх үү?

Тэалха: Тэгэх үү?

****************

Саяа: Их удган руу явж байна уу?

Эр: Тийм ээ, Саяа ноёнтон.

Саяа: Болно. Би хүргээд өгье.

Эр: Энэ миний хийх ажил.

Саяа: Зүгээр ээ. Явж амар.

Эр: Гэхдээ...

Саяа: Яв гэж байна.

Эр: Явж чадахгүй нь дээ.

Саяа: Юу?

***************

Тэалха: Ирээд удаагүй гэсэн байх аа?

Эм: Тийм ээ.

Тэалха: Хаанаас ирсэн юм? Төрсөн нутаг чинь хаана вэ?

Эм: Цагаан уулын гүнд...

***************  

Та Гон: Яагаад? Ингэж байгаа юм? Яагаад? Яагаад намайг ингэж байгаа юм?

Рон: Тагон өөрийн амаар нүглээ наманчилсан. Тэрнийг барь!

Та Гон: Тэгж хичээж байхад... Тийм ээ.

Тэалха: Үргэлж эргэлзэж, болгоомжилж. Аль болох цус урсгахгүйг хичээж, ард иргэдэд зөвшөөрүүлэхийг хүсдэг байсан. Тийм ээ. Чиний зөв.

Та Гон: Үгүй ээ. Миний буруу байж.

Тэалха: Ард иргэдийн дэмжлэгийг авч чадсан. Ард иргэдийн цусыг урсгахгүйгээр хийж чадсан.

Та Гон: Үгүй ээ. Тэалха, би чадсангүй.  Чадсангүй. Гэмгүй хүний цусыг урсгахгүйгээр явах аргагүй зам байж.

Рон: Юугаа хийсэн юм? Хурдан баривчил!

Хар: Тагон Нирухагийн амрыг айлтгая. Сахати овгийн  Хар хэлт байна. Хөдөлж чадахгүй. Хор аль хэдийн цусанд чинь тарсан.

Эр эм: Хөх цус? Тэр юу вэ? Хөх өнгөтэй байна уу? Хөх цус уу? Игуту?

Эр: Тэр... Тэр юу вэ?

Эм: Тагон Нируха...

Эр: Цус нь... Хөх өнгөтэй байна.

Эм:. Юу болоод байна аа?

Эр: Холбооны захирагч...

Та Гон: Тэгж хичээгээд болохгүйг... эртхэн мэдсэн бол дээр байж. Өршөө... миний төлөө үхсэн бүх хүн... Бүгд... та нараас болсон. Би цустай суудалд суухыг хүсээгүй. Алахыг хүсээгүй...

Рон: Тагон Игуту байж.

Эр: Үнэхээр үү?

Эм: Игуту гэж үү?

Эр: Тийм байх ёсгүй.

Эр: Итгэмээргүй юм. Тагон Нируха...

Эр: Аса Рон Нируха, хурдан зугт.

Хүмүүс: Үнэхээр Игуту байж. Игуту мөн байна.

Та Гон: Тийм ээ. Тэгж хүсээд байгаа бол... Бүгдийг чинь алаад өгье...

Дараагийн ангид:

Эр: Их бунханд чиний талд орох хүн байгаа гэж үү?

Эр: Урвасан нэг нь амьд үлдэж, хууртсан нэг нь үхэх болно.

Рон: Шүүх болохгүй. Цогцос нь нотлох баримт болно.

Ги: Тагон Нируха яасан гэнэ ээ?

Му: Дайн...

Тэалха: Бүгдийг нь алаад өгье.

Ун: Өнөөдөр нүгэл үйлдсэн болохоор... Хамтдаа шийтгүүлье.

Та Гон: Энэ шөнийг Артдал... удаан санах болно.

14-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home