Хоёр тархины хамтрал төгсгөлийн 16р анги
Бичиг: Хоёр тархины хамтрал.
Сүжон: Гым мөрдөгч яагаад утсаа авахгүй байна аа?
Дарга: Тархины эмч ч аавхгүй байна.
Сүжон: Яваад овоо удлаа даа.
Дарга: Сонин юм даа. Ямар нэг юм болоогүй байгаа?
Мён: Юу вэ? Юу вэ? Яаж байгаа нь энэ вэ?
Хуан: За одооноос эхлээд тоглоомоо эхлүүлнэ. Мэдрэмжийн тоглоом. Энэ бол доктор Шинийг алуурчин болгох тоглоом.
Сүжон: Утас нь бүр унтарчихлаа. Ямар нэг зүйл болсон байхаас зайлахгүй.
Дарга: Байршлыг нь тодруулъя.
Сүжон: За.
Хуан: Доктор Шин энийг яадаг төхөөрөмж гэдгийг мэднэ биз дээ?
Мён: Тархины эмч ээ юу юм бэ? Ганцаараа мэдээд байлгүй надад бас хэл л дээ.
Харү: Neural coupling. Ямар зүйлийн талаар сонсох эсвэл харах үед хоёр хүний тархины дохио хэр өөрчлөгдөж байгааг хэмждэг төхөөрөмж.
Хуан: Жишээлвэл уйлж байгаа хүүхдийг хараад зэрэг өрөвдөх сэтгэл төрвөл тархи чинь ижил бүтэцтэй гэж ойлгогдоно.
Мён: Юу яриад байгааг нь огт ойлгохгүй байна. Өө сайхан юм байн. Айх юм огт алга.
Хуан: Амарханаар тайлбарлаад өгье. Та хоёр ойлголцвол та хоёрын тархи ижил хэлбэртэй болж та нар ялна.
Мён: Ойлголцол оо? Тархины эмчтэй юу?
Хуан: Тийм ээ. Ойлголцол. Та хоёр ойлголцож тархины долгион 80 гаруй хувийн давхцалтай болвол наад гав чинь тайлагдана.
Мён: Ойлголцохгүй бол?
Хуан: Тэгэх юм бол тархины долгион давхцахгүй тул та нар алуурчин болно.
Мён: Үхэх биш алуурчин аа?
Харү: Яах уу? Өөрийг чинь хөнөөгөөд өгөхөд болох уу?
Хуан: Та нарын үхэлрүү түлхэх хүмүүс бол эд нар.
Харү: Авга эгч ээ.
Мён: Ина. Муран аа.
Шин: Энд яаж ирсэн юм бэ?
Муран: Нөхрийнхөө зурвасыг аваад Пёнчан хорооллын нэг байшинд очоод гэнэт ухаан алдчихсан. Ухаан орсон чинь Инатай энд байсан.
Ина: Би ч гэсэн.
Муран: Та ч гэсэн үү?
Шин: Тэр бол Харүгийн багадаа амьдардаг байсан байшин. Би Хуан Дун Ү гэдэг хүнтэй утсаар яриж ирээд ийм юм болчихлоо. Энэ бүгд тэр хүний хийж байгаа зүйл байх.
Муран: Хуан Дун Ү юу? Хуан Дун Ү гэж хэн юм бэ?
Шин: Хуан Дун Ү дараа би хэлнэ ээ.
Мён: Ина. Ина. Ина. Ина.
Харү: Хэрэггүй ээ энд байхгүй сонсохгүй.
Хуан: Яагаад ингээд бариад хорьчихсон юм бол гээд гайхаж байгаа байх. Одоо харуулъя.
Муран: Хүүе энийг тайлаад өг. Хөөе хөөе хүн гуай. Чи, чи хэн бэ? Чи одоо яаж байна аа?
Мён: Яаж байгаа юм бэ? Наад усаа хаа одоохон усаа хаагаач новш оо.
Хуан: Тоглоомонд та нар ялвал усыг хаана аа. Ялагдвал ингээд л гоожуулаад байна.
Мён: Гаж донтой новш оо.
Хуан: Энд надаас гадна дахиад өөр нэг гаж донтоны тархитай хүн байгаа. Гаж донтоны тархины доктор Шин бусдыг ойлгох чадваргүй болохоор энэ тоглоомонд ялах боломжгүй. Эцэст нь тэд нар усанд живж үхэх биз.
Харү: Амаа тат. Чиний хүслээр болохгүй миний тархи бол чиний тархинаас өөр.
Мён: Хүн гуай би юу ч байсан хий гэснийг чинь хийнэ. Тэр хүмүүсийг зүгээр л явуулчих тэгэх үү. Үгйү ээ би өмнөөс нь үхье. Би үхэх болохоор тэр хүмүүсийг суллачих.
Хуан: Чамаас бол шал өөр тархитай хүн аж. Та хоёр хэтэрхий өөр болохоор тоглоомонд ялахгүй нь дээ.
Харү: Амаа татаад тоглоомоо эхлэ.
Мён: Тархины эмч ээ.
Хуан: Болж байна. Тэгвэл тоглоомоо эхлэлээ.
Ина: Ээж ээ.
Муран: Зүгээр ээ ээж нь хамт байна.
Шин: Ина битгий айгаарай. Тэгж байж л эндээс зугтана шүү. Тийм ээ.
Хуан: За одоо энд нэг бичлэг үзүүлнэ тэрийг хараад мэдэрч байгаа мэдрэмж чинь энд тархины долгион болж харагдана. Та хоёрын тархины долгионыг графикаар харуулна 80хувиас дээш ижил байвал наад гав чинь тайлагдана. За мэдрэмжийн тоглоомоо эхлэлээ. Тохирсонгүй. Та нар ялагдчихлаа.
Муран: Ина зүгээр үү?
Шин: Хутга энэ тэр байвал зүгээрсэн. Наагуураа хараад өгөөрэй. Ина ч гэсэн.
Муран: Алга.
Ина: Байхгүй.
Хуан: За дараагийн бичлэг. Тохирсонгүй.
Мён: Юу вэ? Энийг үзээд юу мэдрээд байгаа юм бэ?
Харү: Харин ээ юу мэдрэх ёстойгоо мэдэхгүй байна.
Мён: Эвгүйцэж цочихгүй байна уу?
Харү: Харин л дээ. Яагаад цочих юм бэ?
Мён: Энийг үзээд яаж цочдоггүй байна аа?
Хуан: Гаж донтоны тархитай болохоор тэр. За дараагийнх.
Ина: Авраарай. Авраарай.
Хуан: Тохирсонгүй.
Ина: Ах аа авраарай.
Мён: Ина.
Харү: Намайг хөнөөмөөр байвал зүгээр хөнөө. Битгий ийм арчаагүй юм хийгээд бай.
Хуан Юун арчаагүй юм гэж адилхан хүн төрхтэй ч гэлээ адил биш тархийг чинь харуулж байна. Миний буруу юм бол хажуугийнхаа хүнтэй адилхан бай л даа. За дараагийнх.
Хүмүүс: Эхнэрээ яагаад хөнөөсөн юм бэ?
Мён: Гитаристийн хэрэг. Жон Ин Ён.
Харү: Жон Ин Ён.
Сүжон: Байршлыг нь тогтоолгосон чинь Пёнчан хороололд утас нь унтарсан байна.
Дарга: Пёнчан хороолол оо? Тэр хоёр тийшээ явсан биз дээ? Яах аргагүй л ямар нэг юм боллоо доо. Очиж үзье дээ.
Сүжон: Би ч гэсэн явъя.
Дарга: За тэг.
Хуан: Ердөө л 27%. Адилхан хэрэг илрүүлсэн ч мэдэрсэн мэдрэмж нь өөр байх юм. Та хоёр хэтэрхий өөр болохоор хэзээ ч ялж чадахгүй нь дээ.
Харү: Амаа татаад зургаа харуул.
Хуан: Тэгье ээ. За дараагийнх.
Ина: Ах аа авраарай. Авраарай.
Шин: Энэ чинь хүний амь насанд занал хийлж байгаа хэрэг одоо биднийг явуулвал.
Муран: Манай нөхөр цагдаа ингэж байгаад баригдвал балрана гэдгээ мэдэж байна уу? Инээж байгаа юм уу? Сэтгэцийн өвчтэй амьтан.
Мён: Тархины эмч ээ юугаа мэдрээд байгаа юм бэ?
Харү: Тэгвэл өөрөө юу мэдрээд байгаа юм бэ?
Хуан: Хэрэлдээд байлгүй тэдний царайг нэг хараад ав. Доктор Шин чиний тархи бусдынхаас өөр гэдгийг эдний үхлээр нотлоно.
Сүжон: Эндээс 1км-н радиуст унтарсан.
Дарга: Энэ олон байшин дундаас яаж олох юм бэ?
Сүжон: Өө нээрээ тэр үед хэрэг хариуцаж байсан мөрдөгчөөс асуувал ямар вэ? Байшингийн онцлог ч юм уу сэжүүр болчих юм байх болов уу?
Драга: Тийм байна. Тэгье тэгье. Өө Юүн мөрдөгч нөгөө эмч эхнэр нөхрийн хэрэг гарсан байсан байна аа. Тийм ээ Пёнчан хорооллын байшин байрлалыг нь санаж байна уу? Мэдэхгүй юу? Сайн бод л доо. Метроны буудлаас хэдэн метр ч юм уу модтой ч юм уу? Цонх оо? Нуман хэлбэртэй цонх оо?
Хуан: Тохирсонгүй.
Ина: Авраарай. Амь авраарай. Авраарай. Амь авраарай.
Муран: Босоод үзье.
Шин: Хамт хүлээтэй болохоор босох боломжгүй.
Муран: Гэхдээ л үзээд алдъя. 123 гэхээр босно шүү. Ина.
Ина: За. Ээж ээ ээж ээ.
Муран: Авраарай.
Ина: Ээж ээ зүгээр үү? Ээж ээ.
Шин: Зүгээр үү?
Харү: Авга эгч ээ.
Хуан: Сайн хараад ав. Тэр эмэгтэйчүүдийг чи хөнөөсөн.
Мён: Үгүй ээ тархины эмч ээ биш шүү чамаас болоогүй. Бүгд наад хүнээс чинь болсон.
Хуан: Би боломж олгосон бусдыг ойлгох чадваргүй алуурчны тархи, доктор Шины тархины асуудал. Өөрийн хүссэнээр, metacognition? Бүгд худлаа дэмийрэл. Хүмүүс яаж ч мундаг царайлсан гэсэн тархиндаа удирдуулж амьдардаг арчаагүй бодь гал. Чи тэрийг нотлож байгаа биз дээ?
Мён: Хүн ирж байна. Авраарай амь авраарай. Энд хүн байна. Авраарай амь авраарай.
Сүжон: Хүн байхгүй юм шиг байна.
Дарга: Нуман хэлбэртэй цонх мөн дөө. Байшин ч гэсэн нилээн хуучнын юм шиг байна. Модыг нь хар л даа хүн амьдардаг л байшин байна даа. Гарсан юм болов уу?
Мён: Амь авраарай. Амь авраарай.
Харү: Дэмий юм хийгээд байлгүй миний асуултанд хариул. Түрүүний тэр зургийг хараад юу мэдэрсэн бэ?
Мён: Юу? Мэдээж хэрэг өрөвдмөөр юм аа яана аа л биз дээ.
Харү: Энэрэх үү?
Мён: Тийм ээ. Гэхдээ тэрийг ганц үгээр тайлбарлах боломжгүй. Яасан?
Харү: Хуан Дун Үгийн үзүүлж байгаа зурагнуудын нийтлэг талыг нь мэдчихлээ.
Мён: Нийтлэг тал аа? Бүгд айсан царайнууд байсан.
Харү: Тийм ээ. Миний тархи айдсын эсрэг үйлдэлтэйг мэдээд албаар тийм зураг харуулж байгаа юм. Ямар мэдрэмж мэдэрч байгааг чинь ойлгосон болохоор би ч гэсэн тэр мэдрэмжийн талаар бодоход болно_ Тэгэх юм бол тархины долгион төстэй гарна. Би өөрийнхөө тархийг хуурна.
Мён: Нээрээ юу?
Дарга: Хүн байхгүй юм шиг байна.
Сүжон: Хашааг нь даваад оролтой ч биш хэцүү юм аа.
Дарга: Эндхийн байшингуут төстэй юм шиг байна. Өөр газраар хайгаад үзье.
Сүжон: За.
Хуан: Түрүүнийх шиг зураг гарвал ялж чадна.
Мён: Тэгээсэй л билээ.
Хуан: Танай ажлынхан ирсэн ч зүгээр явчихлаа.
Ина: Авраарай.
Муран: Авраарай.
Ина: Авраарай.
Харү: ОДоо хурдан тоглоомоо үргэлжлүүл.
Хуан: Их яарсан бололтой. Болж байна. Дараагийнх.
Харү: Энэрэх. Энэрэх.
Хуан: Жаал аа. Жаал аа. Жаал аа. Жаал аа. Жаал аа. Жаал аа. Жаал аа. Жаал аа.
Харү: Энэрэх. Энэрэх.
Хуан: Жаал аа. Жаал аа. Жаал аа.
Харү: Энэрэх. Энэрэх.
Мён: Юу вэ?
Харү: Энэ новш миний айдсыг өдөөчихлөө. Энэрэх мэдрэмжийг мэдрүүлэхгүй гээд.
Сүжон: Түрүүний нөгөө байшин байна аа. Хүн байхгүй юм шиг хэрнээ хөшиг нь хөдлөөд байх шиг байна. Эргээд очъё.
Дарга: За тэг би өөр газруудаар үзье. Ямар нэг юм болвол залгаарай.
Сүжон: За.
Дарга: Нуман хэлбэртэй. Өө тэр цонх.
Сүжон: Гым мөрдөгч өө. Доктор оо.
Эр: Тийм ээ тийм тийм. Тийм.
Мён: Дарга аа.
Хамт: Дарга аа. Дарга аа. Дарга аа. Дарга аа. Дарга аа. Дарга аа. Сүжон саун.
Дарга: Нөгөө эмч эхнэр нөхрийн хэрэг гарсан байсан байна аа. Тийм ээ Пёнчан хорооллын байшин байрлалыг нь санаж байна уу? Мэдэхгүй юу? Сайн бод л доо.
Хуан: Одоо сүүлийн асуулт шүү. Салах ёс хийлгэнэ ээ.
Харү: Авга эгч ээ.
Шин: Харү чи яачихсан юм бэ?
Мураэ: чи одоо яагаад байгаа юм бэ?
Ина: Аав аа авраарай.
Муран: Ина битгий.
Ина: Аав аа намайг авраач дээ.
Мён: Ина хүлээ. Аав нь очиж аврана. Тэсээрэй.
Ина: Аав аа аав аа хурдлаарай хурдан ирээрэй.
Мён: Тэгнэ ээ тэгнэ Ина битгий бууж өгөөрэй. Ина Ина. Муу гаж новш оо.
Хуан: За салах ёс гүйцэтгэсэн болохоор сүүлийн даалгавараа биелүүлье.
Харү: Би энэ үгийг үнэхээр хэлмээргүй байгаа ч хэлье дээ. Ийм тархитай болсонд уучлаарай.
Мён: Чиний буруу биш. Юу ч болж байсан чиний буруу огт биш битгий уучлал гуй. Бүгд энэ гаж новшийн буруу.
Хуан: За сүүлийн даалгавар.
Мён: Тархины эмч ээ тархины эмч ээ тэр үхэж байгаа хүнийг найзыгаа гээд бодоод үзээрэй.
Харү: Найз аа найз. Найз. Алжэрнон туршилтын хулганаас өөр найз байхгүй.
Мён: Яахаараа хулганаас өөр найзгүй байдаг юм бэ? Өө тийм байхгүй бол намагй гээд бодоод үз. Би үхчихвэл ямар санагдах вэ?
Хуан: Доктор Шин бол чам шиг юмыг нүдэн дээр нь үхлээ ч тоох хүн биш. Алуурчны тархитай шүү дээ.
Мён: Хэнтэй харьцуулаад байгаа юм бэ? Тархины эмч бол өөр шиг чинь ийм хогийн амьтнаас өөр. Чам шиг юм ухаад сэхсэн ч ойлгохгүй хүний хайрлах сэтгэлтэй болсон. Цааш нь харуул намайг цааш нь харуулвал ойлгох юм биш үү?
Хуан: Сайхан санаа байна. Нэг үзээд алдана аа.
Мён: Тархины эмч ээ хөөрхий амьтан яаж байгаад ийм хогийн новштой таарчихдаг байна аа? Өнөөдрөөс эхлэх үү? Туслаарай тархины эмч ээ.
Харү: Цааш нь харуулчихна шүү.
Мён: Болохгүй ээ алуурчин болно. Болохгүй ээ тархины эмч ээ.
Харү: Болохгүй ээ. Болохгүй. Болохгүй.
Хуан: Хүүе. Үгүй ээ.
Харү: Болчихлоо.
Ина: Би тэсэхгүй нь ээ.
Муран: Ина болохгүй ээ Ина, Ина.
Шин: Ина. Ина ухаан ороорой. Ина, Ина болохгүй ээ.
Муран: Ина. Ина.
Харү: Гым мөрдөгч өө. Гым мөрдөгч өө.
Мён: Юу вэ? Ус яагаад зогсохгүй байгаа юм бэ? Худлаа хэлсэн юм биш үү?
Сүжон: Сүжон тан
Шин: Дээшээ хар, дээшээ.
Муран: Ина Ина. Ина дээшээ хар л даа Ина. Дээшээ.
Харү: Та зүгээр үү?
Сүжон: Тийм.
Харү: Болчихлоо ус хаагдчихлаа. Гэхдээ хаана байгаа юм бол?
Сүжон: Би мэдэх юм шиг байна. Тэр халуун усны газрын нэрийг түрүүн харсан. Хурдхан явъя.
Дарга: Хүйтэн юм бэ. Хөөрхөн царай минь хөлдлөө.
Мён: Гүй гүйгээрэй.
Дарга: Гым мөрдөгч өө.
Сүжон: Дагаад яваарай.
Дарга: Юу вэ? юу вэ? Яачихсан байсан юм бэ?
Ина: Ээж ээ ээж ээ би тэсэхгүй нь ээ. Толгой өвдөөд байна.
Муран: Инэ болохгүй ээ ухаан ор болохгүй.
Шин: Ина ус зогсчихсон жоохон тэсээрэй. Ина.
Мён: Ина.
Харү: Авга эгч ээ.
Мён: Ина Ина.
Сүжон: Та зүгээр үү?
Муран: Инаг аваарай Инаг хурдал.
Харү: Биеийн хэм буурч байна эмнэлэгт хурдан хүргээрэй.
Сүжон: За тэгье.
Дарга: Болчихлоо. Тагийг нь авчихлаа.
Сүжон: Дарга аа сайн байна.
Хуан: Жаал аа сүүлийн тоглоомоо тоглох хэрэгтэй. Намайг хаана байгааг мэднэ биз дээ?
Харү: Гым мөрдөгч өө танд даатгалаа шүү.
Мён: Хаачих гэж байгаа юм бэ?
Харү: Хуан Дун Үтэй уулзана.
Муран: Ина, Ина зүгээр үү?
Хуан: Тавтай морил. Их л сонин царай байх чинь.
Харү: Мэдээж шүү дээ ялах боломжгүй тоглоомонд ялчихсан болохоор их сайхан байна. Ийм мундаг тархины туршилтанд оруулсанд баярлах шахаж байна.
Хуан: Чи арай тэр мөрдөгчтэй үнэн сэтгэлээсээ ойлголцож чадсан гэж андуураагүй биз дээ?
Харү: Та өөрөө харсан биз дээ?
Хуан: Үгүй ээ чи тэгж чадахгүй IQ чинь өндөр болохоор зүгээр л тархиа хуурч байгаа юм. Тийм боломжгүй тархитай гэдгээ мэдэж байгаа шүү дээ.
Харү: Үгүй ээ миний тархи хязгаарыг давсан.
Хуан: Бид хязгаарыг давах боломжгүй.
Харү: Үгүй ээ бусадтай холбогдох мөчид давах боломжтой. Би Гым мөрдөгчийн ачаар илүү сайн хүн болсон шиг.
Хуан: Илүү сайн хүн болсон оо? Наад үгээ үнэнээсээ хэлж байна уу?
Харү: Мэдээж шүү дээ.
Хуан: Болж байна. Тэгвэл үнэн худлын тоглоом тоглоё. Өөрийнхөө хэлсэн үгэнд итгэж байна уу үгүй юу гэдгийг шалгана. Итгэж байвал тохирч байна, эсвэл тохироогүй гэж гарна.
Харү: Болж байна. Юугаар мөрийцөх үү?
Хуан: Амиараа. Бид хоёрын нэг нь энэ хорвоогоос алга болно. Морфин. Ялсан хүн нь ялагдсан хүндээ энийг тарина. Ямар вэ? Тоглох уу?
Харү: Тэгье ээ.
Дарга: Одоо дотор ороод нүд цавчихгүй хайгаарай. Энд байсан хүнийг заавал бариарай.
Сүжон: Тийм ээ заавал барих хэрэгтэй.
Мён: Очоод шинжилгээ өгч бай. Би эндхийг янзалчихаад очъё.
Ина: Аав аа хурдан ирээрэй.
Муран: Хамт байсан хүн тэр ч гэсэн нэг тал. Очоод заавал бариарай.
Мён: Ойлголоо.
Шин: Харү холбоо барисан уу?
Хуан: Яах уу би эхлэх үү?
Харү: Үгүй ээ би эхлэе.
Хуан: Тэг ээ.
Харү: Бидний тархи бусадтай холбогдон хязгаарыг давж илүү сайн хүн болж чадна. Тэрийг би биеэрээ нотлосон.
Хуан: Программчлагдсан тархиндаа удирдуулж амьдардаг зүйл бол хүн. Хүний тархи бол хязгаараа давах боломжгүй.
Харү: Болчихлоо. Ялчихлаа. Харсан уу? Өөртөө итгэхгүй байгаа хүн бол та.
Хуан: Ийм байх боломжгүй ямар нэг алдаа гарлаа.
Харү: Үгүй ээ та итгэмээргүй байгаа ч тархи чинь итгэсэн. Миний тархийг мэдэрч байгааг хараад таны тархи ойлгочихсон. Би буруу бодож байж миний буруу би хязгаарыг давж чадна.
Хуан: Үгүй ээ гарцаагүй ямар нэг алдаа гарсан.
Харү: Яасан? Үхнэ гэхээр айж байна уу?
Хуан: Юу гэж дээ? Ямар ч байсан чи ялчихлаа. Би үхээд өгье. Тарь. Наад тариураар шахахад л болно. Өшөөгөө авна. Өө хүзүүнд хийсэн ч болох юм байна. Ямар ч байсан нэг л шахалтаар цэвэрхэн цааш нь харуулаарай. Би ээж аавыг чинь тэгж хөнөөсөн. Маш цэвэрхэн ганц дүрэлтээр.
Харү: Амаа тат. Таны итгэл буруу. Би бол таниас өөр. Сонголтоо хий үлдсэн амьдралаа шоронд новширч өнгөрөөх үү? Сүүлийн аллагаа үйлдэх үү? Таны хөнөөж чадах сүүлийн хүн бол та өөрөө. Өө нээрээ үхэхээсээ өмнө энийг ойлгож ав. Яагаад ийм үр дүн гарсныг мэдэх үү? Таны тархи ч гэсэн хэн нэгэнтэй холбогдохыг маш их хүсэж байсан хэрэг.
Мён: Тархины эмч ээ зүгээр үү?
Харү: Хуан Дун Ү дотор байгаа хурдан орж баривчлаарай. Нээрээ болгоомжтой байгаарай. Морфинтой тариуртай байгаа. Хатгуулвал нөгөө ертөнцөд очно шүү.
Мён: За.
Хуан: Би буруу бодоогүй би хогдох энэ тэрийг хүсдэггүй.
Мён: Хуан Дун Ү. Хуан Дун Ү. Хуан Дун Ү. Ухаантай л хүн юм шиг байх юм. Яагаад ингэж амьдарсан юм бол? Тархинаас нь болсон юм байх даа.
Харү: Зөвхөн тархиа буруутгаж байсны гай. Тархиа дэндүү дорд үзсэнээс болсон.
Мён: Харин тийм өөрийнх шиг чинь муу тархи ингээд сайн хүн болж болно шүү дээ.
Харү: Муу тархи биш ээ их онцгой тархи шүү.
Мён: Ойлголоо ойлголоо. Маш онцгой тархитай тархины эмч ээ би бүр баярласан шүү. Намайг үхэх нь гэсэн чинь гунигтай байсан уу?
Харү: Тийм ээ гунигтай байсан.
Мён: Нээрээ юу?
Харү: Би өөрөө хөнөөх байсан юм. Ингээд үхчихэж болохгүй дээ гээд харамсаад гунигласан.
Мён: Өө хүний сэтгэл хөдлөлийг самрагч.
Харү: Би л тонилгоогүй бол түрүүлж явж болохгүй шүү ойлгосон уу?
Мён: Энэ одоо сүрдүүлэг үү? Сэтгэлээ илчлэлт үү? Ялгахгүй юм. Хүйтэн байна шүү. Тархиы эмч ээ хамт явъя. Хүйтэн байна. Намайг тэвэр л дээ.
Харү: Цаашаа бай.
Мён: Өөрийн эрхгүй наалдаад байна.
Харү: Цаашаа болохгүй юу.
Мён: Хөргөгчинд байснаа бие маань санаад байх шиг байна. Даарах болгондоо тархины эмчийн халуун тэврэлтийг санах юм шиг байна.
Харү: Боль боль битгий бод.
Мён: Бодогдох л юм шиг байна.
Харү: Боль гэж хэлсэн шүү.
Мён: Дулаахан байна. Байз л даа.
Төв: Өө яг залгах гэж байсан юм.
Шин: Шалтгааныг чинь сонсчихоод явъя. Яаж байгаа юм бэ?
Төв: Би ч гэсэн их шаналсан. Ингээд баригдсандаа бараг баярлаж байна. Тэр өдөр Жэсонтой утсаар яриж байхад нэг хүн ирсэн сонин чимээ гарч байснаа утас нь тасарчихсан. Сонин санагдаад хар хурдаараа очсон. Хэн нэг хүн хаалга тайлахаар нь онц юм болоогүй бололтой гээд орсон. Шин доктор оо. Профессор оо.
Хуан: Түр ярилцацгаая.
Төв: Яагаад? Яаж ийм зүйл.
Хуан: Маш бүдүүлэг аашласан болохоор өөр арга байсангүй. Өөрийнх нь эхлүүлсэн зүйл. Чи ч гэсэн мэдэж байгаа Шин доктор угаасаа жоохон бүдүүлэг биеэ тоосон хүн.
Төв: Харүг яасан бэ?
Төв: Өө тэр сэргэлэн жаалын нэр Харү билүү? Амьд байгаа.
Төв: Харү ахтайгаа хамт.
Хуан: Гадаа байгаа. Тэр жаалыг авармаар байгаа бол чи надтай нэг наймаа хийх үү? Тэр үхчихсэн байгаа чиний нууцаар хайрладаг байсан бүсгүйн хүү биз дээ?
Төв: Юу хүсээд байгаа юм бэ?
Хуан: Миний хий гэснийг л хий тэгвэл тэгээд л өнгөрнө. Үгүй ээ Шин доктор байхгүй болсон болохоор одоо чамайг Хангүг их сургуулийн эмнэлэгийн хамгийн шилдэг неврологийн доктор болгож өгнө өө.
Төв: Профессор оо.
Хуан: Доктор Шиний бэлдэж байсан эрдмийн ажлыг чамд өгнө.
Төв: Харүг аврахын тулд хийж болох хамгийн зөв сонголт байсан.
Шин: Битгий Харүгээр шалтагла. Чамайг харах тэвчээр тасарч байна.
Төв: Жихён оо.
Шин: Эрдмийн зөвлөлд албан ёсоор гомдол гаргана. Өөрийн чинь докторын дессертацыг хуулбар гэж.
Төв: Жихён оо хүлээ. Би өөрөө ажлаа өгье. Буруу юм хийсэн ч би та хоёрт хэчнээн сайн хандлаа. Харүг хөл дээр нь босгохын тулд би ямар их туслалаа даа тийм биз дээ?
Шин: Аллагыг нуусны ялыг орлох хэмжээний биш.
Төв: Жихён оо. Энэ төвийн даргын ажлаа би чамд өгье. Бүх эрх мэдлээ ашиглаад.
Шин: Боломж олгож байхад даварч байх шив дургүй хүрчихлээ.
Дарга: За тэгээд цуврал алуурчин Хуан Дун Үгийн барьцаанд байсан манай неврологийн багийн гишүүдийг би бүгдийг нь хүйтэн усруу үсэрч ороод авар.
Сүжон: Дарга аа наадах чинь арай биш байх.
Дарга: Тийм шүү биш байх. Амь аварсан ачтан баярлалаа. Тэгэхээр тэр алуурчны гарт байсан барьцааны хүмүүсийг манай неврологийн багийнхны гайхалтай хамтарсан ажиллагаагаар аварч чадсан.
Эм: Неврологийн багийн толгой нь Шин Харү доктор уу?
Дарга: толгой толгой. Манай баг чинь нэг хүний толгойгоор биш бүгд толгой нийлүүлэн тархиараа хамтарч хэргийг илрүүлдэг. Маш хурдтай, ардчилсан баг.
Эр: Неврологийн баг биш тархины хамтралын баг гэж нэрийг нь солиоч.
Дарга: Тархины хамтралын баг сайхан санаа байна. Би энэ нэрийг зохиосон шүү.
Сүжон: За.
Сэт: Гэхдээ Гым Мёнсэ мөрдөгч харагдахгүй байна. Халагдах өргөдлөө өгсөн гэдэг нь үнэн үү?
Дарга: Тэр байна аа. Энэ юугаа хийгээд утсаа авдаггүй юм бэ.
Сүжон: Дарга аа нөгөө хэлэх юм байна.
Дарга: Юу? Яасан?
Сүжон: Гым мөрдөгч яагаад халагдах өргөдлөө өгсөн бэ гэхээр.
Дарга: За.
Сүжон: Би Инагийн хэрэг дээр бүр аргаа бараад дуудлагын жагсаалт.
Мён: Багийн дарга аа түр нэг тийшээ явах хэрэгтэй байна.
Дарга: Хөөе яагаад утсаа авахгүй байгаа юм бэ?
Мён: Надруу залгасан юм уу? Яасан?
Дарга: Яах юу байдаг юм бэ? Энийг яах юм бэ? Шууд шийдчих үү?
Мён: Үгүй ээ. Шалтгааныг дараа хэлнэ. Би завгүй байна. Даргаа хоёулаа түр гаръя. Хурдал хурдал.
Сүжон: За.
Дарга: Хаашаа хаашаа? Би, би яах юм бэ?
Мён: Та байж бай.
Сүжон: За.
Мён: Явцгаая.
Дарга: Сая надаас урвацгаасан уу?
Мён: Гүйгээрэй. Дарга аа гүй.
Сүжон: Хаашаа хаашаа вэ?
Мён: Дээвэрлүү дээшээ.
Сүожн: За. Гэхдээ яасан хүн амиа хорлох гээд байгаа юм уу?
Мён: Битгий зогс оо гүй, гүй. Зогсохгүй гүй зогсож болохгүй шүү.
Сүжон: Хаанаа байна, яасан? Юу вэ?
Мён: Үгүй ээ бодсон шиг гоё болохгүй юм аа. Зүрхийг нь дэлсэж байхад хэлвэл амжилттай болох магадлал өндөр гэсэн болохоор хурдан хэлнэ ээ. Дарга аа татгалзахгүй бол нөгөө хайрын системээ дахиад нэг асаах уу? Дахиад ганцхан удаа асаавал хэзээ ч унтраахгүйн төлөө би маш их хичээх болно.
Сүжон: Үгүй ээ. Хичээх хэрэггүй. Миний хайрын систем нэг ч удаа унтарч байгаагүй.
Мён: Дарга аа.
Сүжоэ: Юу гэхдээ одоо нэрээр маань дуудаарай.
Мён: Өө уучлаарай дарга гэдэг үг бүр дасал болчихож. Сэтгэлийг минь хүлээж авсанд баярлалаа. Сүжон оо. Өө гоё юм аа. Энэ одоо чухал үед бас.
Сүжон: Ина байна хурдан аваарай.
Мён: За одоохон. Миний охин яасан?
Ина: хурдан ирээд хамт ид. Яагаад? Хэнтэй байгаа юм бэ? ойлголоо тасла. Яасан?
Муран: Зүгээр л хоёулаа идье.
Ина: Нэг л биш ээ. Аав эмэгтэй хүнтэй байна. Яах аргагүй.
Муран: Тэгэхээр яадаг юм бэ? Аав чинь ганц бие хүн.
Ина: Юу вэ? Таныг л бодоод байна. Эргээд нийлэхгүй юм уу?
Муран: Харин ээ. Ээж нь бодоод байсан чинь зүгээр л найзууд хэвээрээ байсан нь дээр. Ээжид нь таалагддаг стайл байдаг даа.
Хамт: Холливүүд стайл.
Харү: Алжэрнон. Тохирсон гээд л гараад ирсэн чинь ёстой янзтай байсан. Миний тархи дэлбэрэх шахсан. Амьдралын минь хамгийн гоё туршлага байсан. Одоо хүртэл зүрх дэлсэж байна. Хэн бэ гэж үү? Алжарнон чамаас өөр дахиад нэг найзтай болчих шиг боллоо. Бас яагаад залгаад байгаа юм бэ? Би яагаад очих ёстой юм бэ цагдаа биш дээ.
Дарга: Би 30 жилийн дараа анх удаа шагнуулж байна.
Мён: Талархал би энэ жил хоёр дахиа авч байна.
Харү: Хос талархалтай болж дээ. Хэний ач билээ?
Мён: Дахиад л онгироод эхлэлээ.
Харү: Энэ яахаараа онгирох байдаг юм бэ? Үнэн шүү дээ.
Мён: Ойлголоо ойлголоо тархиы эмчийн ач.
Эр: За бүгд хамт зураг даруулъя.
Дарга: Тэгье. За нааш ир. Хурдан нааш ир. Зэрэгцээд зогс. За манай неврологийн баг биш ээ биш тархины хамтралын баг инээгээрэй.
Эр2: Наад царайнууд чинь вэ? Ирж болохгүй газар ирчихсэн юм уу?
Мён: Ийм үед бас би хөдлөх хэрэгтэй. За намайг дагаад инээгээрэй. Дарга аа инээсэн үү? За болж байна. Тасгийн дарга аа.
Эр: Наймаа сайн уу?
Эр2: Өө янзандаа л. Нэг барьчих.
Эм: Тавтай.
Мён: Тархины эмч хаачих нь вэ? Хэлтсийн дарга дайлна гээд байхад хамт явъя.
Харү: Хэрэггүй ээ. Цагдаа биш байж би яах гэж очих юм бэ?
Мён: Ёстой нээрээ тархины хамтралын баг шагнал хүртэл авчихаад яагаад байгаа юм бэ?
Харү: Би болино гэж маш тодорхой хэлсэн дээ. Санамсаргүй өдий хүртэл явчихлаа.
Мён: Ингээд явчихаар хайран шүү дээ.
Харү: Бие арзаймаар үг хэлэхээ болиод түргэхэн явж хийгээрэй уугаарай гээч.
Мён: За хүлээ хүлээ. Хүлээж бай. Юу вэ? Ян захирал юун дүрст дуудлага вэ?
Эр2: Гым мөрдөгч өө тэрийг хардаа.
Мён: Юу вэ? Ян захирал аа Ян захирал аа. Тархины эмч ээ энийг хардаа.
Эр2: Туслаарай. Гым мөрдөгч өө туслаарай.
Мён: Юу вэ? Ян захирал аа Ян захирал аа. Харсан уу? Зомби мөн үү?
Харү: Зомбиг байгааг ойлголоо.
Мён: Минйи бодож байгаа зүйл мөн биз дээ ?
Харү: Мөн. Явж зомбиг барьцгаая.
Мён: Тэгье ээ. Явж зомби барьцгаая.
Төгсөв.
Back to episodes Go home