Brain works 15

Хоёр тархины хамтрал 15р анги

Бичиг:  Миний доторх алуурчин.

Харү:    Алуурчин хэн бэ гэдгийг л хэл. Хэн юм бэ?

Хуан:    Алуурчин бол. Намайг гаргавал эмнэлэгт очоод хэлнэ ээ.

Харү:    Цааш нь харуулахаас өмнө хурдан хэлээдэх.

Хуан:    Би чамд яаж итгэж хэлэх юм бэ? Би чиний тоглоом болсон тэр цуврал алуурчин, хянагч шиг тийм мунхаг биш.

Харү:    Новш.

Хуан:    Өдий хүртэл чи амласандаа хүрдэггүй байсны л гор доо.

Харү:    Үнэхээр хөнөөчихөж чадна шүү.

Хуан:    Тэр ч бас болж л байна. Чи алуурчин болох Тэр чинь л миний хүсэж байгаа зүйл. Ял хойшлуулахад хэрэгтэй баримт бичиг бэлдэж өгөөрэй. Тэр баримтыг чинь ашиглаад би эмнэлэгт очих юм бол тэр үед алуурчныг хэлж өгнө өө.

Харү:    Таны үгэнд итгэх юм шиг байна уу?

Хуан:    Миний үгэнд биш нотлох баримтанд итгэх хэрэгт эй.

Харү:    Нотлох баримт аа?

Хуан:    Баталгаатай нотлох баримт байгаа. Шалгамаар байвал намайг эндээс гаргаарай.

Харү:    Удирдуулж болохгүй. Толгойгоо алдаж болохгүй. Би эхлээд судлаад үзэхэд болно. Яаж судлах уу?

Эр:       1994 он юм бол 28 жилийн өмнө гэсэн үг. Бүх материал устчихсан.

Харү:    Энэ хавьд юм шиг байх юм. Мөн байна. Энэ байна. Яг хэвээрээ байна. Яаж хэвээрээ байж болдог юм бол.

Ээж:     Горилла тэнд суугаад зурагт ном уншжээ. Горилла зурагт номонд дуртай юм шиг байна. Тэгээд гараа дээшээ өргөлөө.

Аав:      Юу вэ?

Ээж:     Горилла хэллээ.

Харү:    Уучлаарай. Нэг юм асууя. Энд амьдардаг уу?

Эр2:     Үгүй ээ.

Харү:    Засвар хийх гэж ирсэн юм уу?

Эр2:     Тийм ээ.

Харү:    Байшингийн эзний дугаарыг авч болох уу? Би багадаа энд амьдардаг байсан юм. Нэг юм асуух гэсэн юм.

Эр2:     Мэдэхгүй ээ. Би ч гэсэн нэг хүний гуйлтаар ирсэн юм.

Харү:    Хаанаас эхлэх ёстой юм бол оо?

Мён:     Энэ ч амттай, энэ ч амттай, энэ бас амттай. Бүгд гоё юм байна. Болж байна. Энийг ажиллуулахад болох юм байна. Энийг ажиллуулна аа. Ажилгүй хүн чинь одоо юу хийхээ шийдэх гээд завгүй байна шүү. Юу? Гуйлт аа? Хөөх ёстой ширэн нүүртэй юм аа. Хүнийг ажилгүй болгочихоод яаж юм гуйж байна аа. За үгүй ээ үгүй. Сонсохгүй ээ сонсохгүй. Сонсогдохгүй байна. Сонсогдохгүй байна. Сонсогдохгүй байна. Юу? Хүн амьны хэрэг ээ? Энэ Шин докторын гэр бүл гэдэг танай аав ээж хоёр гэсэн үг үү? Юу ч санахгүй байгаа юу?

Харү:    Жоохон л. Ээж маань зугт гэж хашгирсан байх. Сайн санахгүй байна.

Мён:     Нарийн юмыг авга эгчээсээ асуухад болох биш үү?

Харү:    Үгүй ээ. Ямар нэг юм нуугаад байгаа санагдаад байгаа болохоор би өөрөө олж мэдэх хэрэгтэй. Хариуцаж байсан мөрдөгчийг нь олох арга байхгүй юу?

Мён:     94 он гэхээр би цагдаа болоогүй байсан болохоор шууд бол танихгүй. Нээрээ тийм таниж магадгүй нэг хүн байгаа юм байна.

Сүжон: Энүүгээр.

Дарга:  Баярлалаа амь аварсан ачтан.

Сүжон: Нөгөө тасгийн дарга аа.

Дарга:  За.

Сүжон: Хэлэх юм байна.

Дарга:  Юу хэлэх гэсэн юм бэ?

Сүжон: Үнэндээ Гым мөрдөгчийн халагдах өргөдөл өгсөн шалтгаан бол.

Дарга:  Шалтгааныг нь мэдэх юм уу? Чамд хэлсэн юм уу?

Сүжон: Тийм ээ тэр Инагийн хэргийн үед би бүр байж ядахдаа дугаарын жагсаалт.

Мён:     Тасгийн дарга аа.

Сүжон: Гым мөрдөгч өө ирчихсэн үү?

Дарга:  Хөөх энэ чинь хэн бэ? Хийх ажилгүй болохоор өлбөрч үхнэ гээд байсан Гым мөрдөгч биш үү?

Мён:     Би нөгөө юм гуйх гэсэн юм.

Дарга:  Ажлаасаа гарна гээ биз дээ? Юу гуйх нь уу?

Мён:     Энийг шийдчихээд ажлаасаа гарна аа. Та Сонбүгийн хэлтэст байсан биз дээ?

Дарга:  Тийм ээ. Толгой дүүрэн үстэй ид насандаа байсан даа. Би тэгэхэд Сонбүгийн хэлтсийн Ди Каприо.

Мён:     Тэгвэл тэгвэл тэгвэл. Энэ хэргийг хариуцаж байсан уу?

Дарга:  Эмч гэр бүлийг хөнөөсөн хэрэг. Өө тийм энэ хэргийг санаж байна.

Мён:     Хариуцсан мөрдөгч нь мөн юм уу?

Дарга:  Хариуцаагүй ээ. Санаж байна. Өөр багийн хэрэг.

Мён:     Ёстой нэг. Тэгвэл тэр үеийн багийн гишүүдээс холбоотой байдаг хүн байгаа юу?

Дарга:  Харин ээ аль багийн хэрэг билээ дээ. Хатаасан загасны Пак даргынх билүү, нүүрсэн дээр шарсан махны Ну ахлахынх билүү. Сайн санадаггүй ээ орж гараад.

Мён:     Анхаарлаа төвлөрүүлж байгаад сайн бодоод үз л дээ.

Дарга:  За байз, байз. Мэдэхгүй юм байна.

Мён:     Ёстой нээрээ шарсан мах, загасыг нь санаад байж.

Дарга:  Хөөе чи ч гэсэн миний насан дээр очоод үз. Бие засаад эргэж хараад л мартаад дахиад шээдэг юм.

Сүжон: Ингэх цаг биш шүү дээ. Ховсдуулаад үзэх үү?

Дарга:  Өө тийм ховс гэхээр чинь саналаа.

Мён:     Нээрээ юу?

Дарга:  Тийм.

Харү:    Юу болсон бэ? Утасны дугаарыг нь авсан уу?

Эр:       Өө тэр айлын хүү байх нь ээ. Ийм алдартай хүн болсон гэж мэдсэнгүй. Тэгэхэд авга эгч чинь Америк авч явна гэж байсан даа.

Харү:    Тийм ээ.

Эр:       Тийм биз дээ. Авга эгчтэй чинь ч гэсэн саяхан уулзсан. Яагаад ийм алдартай хүн гэдгийг чинь хэлээгүй юм бол оо? Авга эгчтэйгээ адилхан асуудлаар ирсэн үү?

Харү:    Тийм.

Эр:       Та ч гэсэн өөрийнхөө өвчтөнийг хөнөөсөн нөгөө хэн доктор билээ? Аавын чинь удирдагч профессор байсан тэр хүнийг хардаж байгаа юу?

Харү:    Тийм ээ. Хуан Дун Ү профессор.

Эр:       Өө тийм. Гэхдээ миний бодлоор бол биш ээ.

Харү:    Хэрэгт холбогдолгүйг батлах зүйл байгаа юу?

Эр:       Одоо ч, тэр үед ч би ганц л хүнийг сэжиглэдэг юм.

Бичиг:  Шин Жэсоб.

Шин:     Хэн ийм юмыг. Яаж дээ.

Эр:       Одоо ч, тэр үед ч би ганц л хүнийг сэжиглэдэг юм. Анх цагдаа дуудсан хүн. Аавын чинь судалгааны төвийн хамтрагч байсан гээд байдаг тэр хүн. Хэрэгт холбогдолгүй нотлогоотой, хөнөөх шалтгаан байхгүй болохоор сэжигтнээр татагдаж байгаагүй ч би тэр хүнийг хамгийн их сэжиглэж байсан. Ховсоор юм гараагүй. Сэтгэл зүйн хувьд өөрийгөө хянаж байсан хэрэг.

Шин:     За Харү.

Харү:    Би одоо тэр мөрдөгчтэй уулзчихаад ирж байна. Ээж аавын хэргийг хариуцсан мөрдөгч.

Шин:     Би танай гэрт байна. Хүрээд ир. Ирэхээр чинь ярилцъя. За.

Харү:    Яагаад намайг хуурсан юм бэ?

Шин:     Чамайг амьдруулах л гэж. Чи айдсаасаа болоод ярих чадваргүй болж хамаг юмаа мартах хэмжээний их хүнд байсан. Эмч нар ч гэсэн ингээд орхичихвол сэтгэцийн өөрчлөлттэй болж магадгүй болохоор тэр цочирдом дурсамжийг нь өөр дурсамжаар сольё гэсэн. Автын ослоор. Тэгсэн чинь үнэхээр гайхалтай нь чи эргээд яриад эхлэсэн. Арай хийж аятайхан болж байхад чинь заавал тийм хүнд зүйлийг эргэж сануулах хэрэггүй шүү дээ тэгээд л.

Харү:    Окэй. Тэр талаар дараа ярья. Хуан Дун Үг сэрдээд тэр мөрдөгчтэй уулзсан гэл үү? Шалтгаан нь юу юм бэ?

Шин:     Аавын чинь удирдагч профессор байсан бас алуурчин. Тэгээд чамтай уулзаад байхаар. Гэхдээ би буруу бодож байсан юм шиг байна. Ийм юм ирсэн.

Харү:    Тархи мэдрэлийн зохицуулагч ДНК. Энэ чинь судалгааны төвийн даргын докторын дессертаци биш үү? Гэхдээ яагаад аавын нэр. Тэгвэл төвийн дарга.

Шин:     Аавын чинь бичсэн эрдмийн ажлыг л хулгайлчихсан юм шиг байна. Утсаа ч авахгүй байна. Сургуульруу залгасан чинь амарч байгаа гээд нэг л онцгүй санагдаад байна.

Харү:    Тэгвэл төвийн дарга алуурчин юм уу?

Шин:     Харин ээ. Аавын чинь нэрээр энэ эрдмийн ажлыг явуулсан хүн л мэдэж байгаа байх.

Харү:    Гарцаагүй Хуан Дун Ү явуулсан байх.

Шин:     Удирдагч нь байсан болохоор хадгалаж байсан байж болох л юм.

Харү:    Хуан Дун Ү алуурчны талаарх нотлогоог хадгалаж байгаа гэсэн.

Шин.     Юу?

Харү:    Өөр сонголт алга. Хуан Дун Үтэй наймаалцахаас. Шинжилгээг Хангүг их сургуулийн эмнэлэгт хийнэ.

Хуан:    Баярлалаа. Эмнэлэгт очоод алуурчны талаар хэлье. Чи дахиад шатаагаад эсвэл зажлаад идчихвэл яана? Яасан? Гайхаа юу? Би чиний талаар бүх юмыг мэднэ.

Харү:    Би ганц л зүйл асууя. Пак Чигүг дарга. Алуурчин юм уу?

Хуан:    За эмнэлэг дээр уулзъя. Сайн бэлдэж байгаа байлгүй дээ.

Харү:    Зүгээр гаргана гэж байхгүй ээ.

Эр:       3901 эмнэлэгийн өрөөрүү орлоо.

Хуан:    Яана аа аль эрт ирчихсэн юм уу? Тийм дээ эцэг эхийг нь хөнөөсөн хүнийг мэдмээр.

Харү:    Донгосоод яах вэ дээ. Түр ярилцах зүйл байна.

Эр:       За.

Хуан:    Хэчнээн яарсан ч сууж байгаад ярилцъя. Нотлох баримт. Энд байгаа.

Харү:    За.

Шин:     Юу гэж байна. Нотлох баримтыг өгсөн үү?

Харү:    Үгүй ээ. Нотлох баримт байгаа газрыг зааж өгсөн. Авах гээд явж байна.

Шин:     Юу вэ. Хаана юм бэ? Хамт явъя.

Харү:    Хэрэггүй ээ очоод ярья.

Шин:     Нэг л хачин байна. Занга байж магадгүй.

Харү:    Занга байвал баригдаад үзье. Жолоо бариж байна таслалаа.

Шин:     Чи хаана байгаа юм бэ? Хаана байгаагаа ядаж хэлчихвэл. Нэг л сонин байна даа. Яагаад ингэж түгшээд байна аа. Собүгийн цагдаагийн хэлтсийн неврологийн багтай холбож өгнө үү.

Мён:     Бид залгаад ч утсаа авахгүй байна.

Шин:     Яах уу? Хуан Дун Үгийн занга байж магадгүй. Харү ийм хүн биш дээ ухаанаа алдчих шиг боллоо та туслаач.

Мён:     За эхлээд хаана байгааг нь олох хэрэгтэй байна. Олчих юм бол шууд холбоо барина аа. Битгий санаа зовоорой. За. Тархины эмчийн байршлыг тогтоох хэрэгтэй байна.

Сүжон: За. Амиа хорлож болзошгүй гэчихье.

Харү:    Энэ хаяг мөн дөө. Хаана юм бол?

Төв:      Яагаад Харүтэй холбоо барисан юм бэ?

Хуан:    Өө яана аа чи одоо хэтэрхий эмзэг байгаагаа мэдэж байна уу? Яасан? Чамайг алуурчин гээд Харүд хэлчихвий гээд айж байна уу?

Төв:      Профессор оо. Таныг хорих газар дотор өөрийн гэсэн чагнах системтэй болсон гэдгийг мэдэж байгаа.

Хуан:    ЧИ одоо намайг сүрдүүлээд байгаа юм уу? 1 өрөөнд хоригдоод өтлөж үхэж байгаа хөгшний ганц баяр баяслаар нь сүрдүүлж байдаг. Арай арчаагүй юм биш үү?

Төв:      Намайг энэнээс илүү арчаагүй болгох хэрэггүй шүү.

Төв:      Яагаад Харүтэй холбоо барисан юм бэ?

Хуан:    Өө яана аа чи одоо хэтэрхий эмзэг байгаагаа мэдэж байна уу? Яасан? Чамайг алуурчин гээд Харүд хэлчихвий гээд айж байна уу?

Төв:      Профессор оо. Таныг хорих газар дотор өөрийн гэсэн чагнах системтэй болсон гэдгийг мэдэж байгаа.

Хуан:    ЧИ одоо намайг сүрдүүлээд байгаа юм уу? 1 өрөөнд хоригдоод өтлөж үхэж байгаа хөгшний ганц баяр баяслаар нь сүрдүүлж байдаг. Арай арчаагүй юм биш үү?

Төв:      Намайг энэнээс илүү арчаагүй болгох хэрэггүй шүү.

Эр:       Хэргийн газраас аллагын зэвсэг олдоогүй. Шархны байдлаас харахад уулынхны хэрэглэдэг хутга болов уу.

Төв:      Чамайг эргүүлж авах арга хайж байгаа болохоор тэнд сайн дурын ажлаа сайн хийж бай. Гайгүй болохоор эргүүлээд дуудна. Өөр юм хийв ээ. Байхгүй ээ. Чи бүгдийг мэдэж байгаа. Үгүй ээ. Харү. Би биш ээ энэ бүгд Хуан профессорын зохион байгуулсан зүйл.

Харү:    Яаж байгаа юм бэ? Ердөө ганц эрдмийн ажил булаах гэж үү?

Төв:      Тийм ээ би эрдмийн ажлыг хулгайлсан гэхдээ аавыг чинь хөнөөсөн хүн бол Хуан профессор. Хуан профессор хөнөөсөн.

Харү:    Хэн хөнөөснийг энэ нотлох баримт хэлээд өгөх байлгүй.

Төв:      Энэ бүгд хуурамчаар зохион байгуулсан.

Харү:    Битгий донгос. Шоронд донгосоорой. Та одоо дууссан. Арчаагүй төрхийг чинь би нийгэмд цацна.

Төв:      Боль. Итгэ гээд байна. Надад итгэ гээд байна. Би биш гээд байна. Би биш. Одоо өөр арга байхгүй. Харү уучлаарай. Би биш. Биш биш ээ. Харү. Харү.

Харү:    Намайг хөнөөх гэж байхыг бодоход алуурчин мөн байх нь ээ.

Хуан:    Чи ч гэсэн мэдэж байгаа. Тийм тархитай болохоор чи уур хилэнгээ дийлж чадахгүй. Алуурчин болохоос өөр аргагүй тавилан.

Мён:     Болохгүй ээ. Болохгүй тархины эмч ээ. Та чинь эрүүлээр сэтгэдэг хүн шүү дээ эрүүлээр бод.

Төв:      Би үнэхээр биш ээ. Гуйж байна. Сана чиний дурсамжинд байгаа. Чи бүгдийг нь харсан.

Харү:    Тэгээд яагаад намайг хөнөөх гэсэн юм бэ?

Төв:      Хуан профессорыг алуурчин гэдгийг мэдсээр байж би нуусан болохоор.

Харү:    Тэрийг чинь мэтчих байх гэж айсан хэрэг үү?

Төв:      Нотлох баримт бэлдчихсэн гэж Хуан профессор намайг сүрдүүлсэн. Би тэр хуурамч нотлох баримтыг л түрүүлж устгах гэж ирсэн. Өөрөөр би яах гэж ирэх юм бэ? Намайг хөнөөвөл чи тэр хүний тоглоом болж байгаа хэрэг.

Мён:     Тийм шүү. Хөнөөх юм бол алуурчин болно.

Хуан:    Чи алуурчин болох Тэр чинь л миний хүсэж байгаа зүйл.

Мён:     Гуйж байна. Гуйж байна наадахаа доош нь тавиж байгаад ярь. Тархины эмч ээ.

Харү:    Таны үгэнд итгэсэн юм биш. Би өөрөө шалгаж үзнэ.

Мён:     Тархины эмч ээ хамт явъя. Сайн тэвчлээ. Мундаг байна.

Харү:    Баталгаатай биш болохоор л тэвчсэн юм.

Мён:     Ямар ч байсан энэ хоёрын нэг нь алуурчин. Энэ хүн эсвэл Хуан профессор. Гэхдээ хаачих гэж байгаа юм бэ?

Харү:    Дотроо байгаа алуурчинтай очиж уулзана аа.

Дарга:  Эцэг эхийг нь хөнөөсөн алуурчныг ховсдуулж харах юм уу?

Мён:     Тэр хамгийн хурдан арга гэнэ ээ.

Сүжон: Айдсаас болоод хэсэгчилсэн ой санамжаа алдаж байсан бол сэтгэл зүйн хувьд их эсэргүүцэл үзүүлнэ. Ховсод оруулахад амаргүй байх. Доктор оо та эмийн бодис хэрэглэчихсэн юм уу?

Харү:    Тийм ээ. Ховсод шууд оруулдаг тариа.

Хамт:   Тархины эмч ээ.

Сүжон: Одоо ашиглахаа больсон аюултай байж магадгүй шүү дээ.

Харү:    Миний хувьд амь насаа хүртэл золих хэмжээний чухал асуудал.

Сүжон: Би номноос л ийм юм уншиж байснаас биш өөрөө туршиж үзээгүй.

Харү:    Тарианы үйлчлэлээр шууд ховсд орно. Багийн дарга та дурсамжийг минь хурдан гаргаж ирэхэд туслахад болно. Би бэлэн болчихлоо. Эхлэцгээе.

Сүжон: За. Та маш тайван байна. Амьсгалдаа анхаараарай.

Дарга:  Тарианаас болсон уу? их амархан орж байна даа.

Мён:     Санахыг хүсэж байгаа болохоор тэр биз.

Сүжон: За одоо та тархируугаа орлоо. 1,2,3. Одоо дурсамжийг чинь хадгалаж байгаа өрөөнд орлоо.

Харү:    Файл харагдаж байна.

Сүжон: За сайн байна. Өөрийн дурсамж хадгалах газраасаа 1994 оны 10 сарын 12ны өдрийн файлыг гаргах мөчид хадгалагдаж байсан дурсамжууд нь гарах болно. Та юу хийж байна вэ?

Харү:    Унтаж байна.

Сүжон: Аав ээж чинь хаана байна вэ?

Харү:    Зочны өрөөнд.

Аав:      Юу яриад байгаа юм бэ?

Харү:    Утсаар яриж байна.

Аав:      Тэгж байгаа юм уу? Нотлох баримт.

Харү:    Аав маань.

Аав:      Би хэд хэлэх юм бэ? Харсан гээд байна.

Харү:    Хэн нэг хүнтэй утсаар яриад байна. Нэг хүн ирж байна. Аав маань хэн нэг хүнтэй ярилцаж байна.

Сүжон: Тэр хүний дуу хоолойг сайн сонсоорой. Сонсож байсан хоолой байна уу?

Харү:    Харин л дээ. Мэдэхгүй байна.

Сүжон: Үргэлжлүүлээд сонсоорой. Юу сонсогдож байна вэ?

Харү:    Хашгирч байна. Аав маань, хэн нэг хүнтэй зодолдож байна. Хашгираад байна.

Хүү:      Ээж ээ.

Ээж:     Ээж болохгүй ээ. Харү зугтаарай хурдал.

Эр:       Жаал аа чи ч гэсэн хамт яваарай. Юу вэ. Жаал аа. Жаал аа. Жаал аа. Хаалгаа нээ жаал аа.

Харү:    Тэр хүн машины цонхыг тогшоод байна.

Сүжон: Тэр хүний машины цонхыг тогшиж байгаа дүрсийг зогсоогоорой. Тэгээд хэрэгтний царайг томруулаад хараарай. 1,2,3. Тэр хүний царай харагдаж байна уу?

Харү:    Харж чадахгүй байна.

Мён:     Больсон нь дээр байх аа. Царай нь бүр хувхай цайчихаж.

Сүжон: Алуурчны царайг арай хараагүй байна. Жоохон үргэлжлүүлээдэхье. Та аюулгүй байгаа битгий санаа зов. Тэр хүн таныг гэмтээж чадахгүй. Битгйи айгаарай. За би 3 тоолоход тэр хүний царай тодроно. 1,2,3. Ямар царайтай байна? Ямар хувцастай байна?

Харү:    Нүд, нүд, нүд нээгдэхгүй байна.

Сүжон: За намайг ширээ тогших мөчид та нүдээ нээнэ. 1,2,3. Тэр хүний царай харагдаж байна уу?

Дарга:  Ухаан алдчихсан юм биш үү? Одоо болохгүй ээ. Хурдан сэрээ.

Мён:     Тариа хийчихсэн болохоор бүр ч аюултай шүү.

Сүжон: За намайг 1ээс эхлээд 3 тоолоход ховсоос гарч энгийн байдалдаа ороорой. 1. Бүх биед чинь хүч орж ухаан санаа чинь бага багаар сэргэнэ. 2 сэтгэл санаа чинь сайхан болж тайвшраад ховсоос бага багаар гарна. 3 нүдээ нээгээд ховсоос гарна. 3 гэдэг үгтэй зэрэгцээд дурсамжаасаа гараарай. 1,2,3. За одоо намайг дахиад 3 тоолоход ховсоос гарна. 3,2,1.

Дарга:  Яагаад уйлаад байна аа? Тарианаас болсон уу? Түргэн дуудах юм биш үү?

Сүжон: Ховсын байдлаасаа гармааргүй байгаа юм шиг байна. Доктор оо. Доктор оо.

Мён:     Тарианы сөрөг нөлөө биш үү?

Дарга:  Эсвэл хэтэрхий айгаад гарч чадахгүй байгаа юм уу?

Сүжон: Мэдэхгүй ээ. Сэрэхийг хүсэхгүй байна.

Ээж:     Харү яваарай.

Харү:    Үгүй ээ. Энд хамт байна.

Аав:      Очоод хэл. Алуурчин хэн бэ гэдгийг.

Харү:    Үгүй ээ.

Сүжон: Тайван амьсгалаарай. Доктор оо та аюулгүй байгаа. Амьсгалаарай.

Мён:     Зүгээр үү?

Дарга:  Тархины эмч ээ.

Сүжон: Та зүгээр үү?

Харү:    Тийм ээ.

Сүжон: Гэмт хэрэгтний царайг харсан уу?

Харү:    Тийм. Алуурчин бол.

Эр:       Жаал аа.

Хуан:    Жаал аа жаал аа жаал аа жаал аа.

Харү:    Хуан Дун Ү.

Хуан:    Шин доктор оо би гуйж байна. Заавал асуудлыг хүндрүүлэх юм уу?

Аав:      Та бол өвчтөнөө хөнөөсөн. Тэрийг харчихаад зүгээр байх хэрэг үү?

Хуан:    Сүүлийн удаа чин сэтгэлээсээ гуйж байна. Зүгээр өнгөрүүлчих.

Аав:      Болохгүй ээ. Энэ бол гуйх гуйхгүйн асуудал биш.

Хуан:    Тэгвэл би ч гэсэн зүгээр өнгөрөөж чадахгүй. Тэгэхэд амьд үлдээсэн нь зөвдөж. Одоо ийм хөгжилтэй тоглоом тоглож байна.

Мён:     Хүлээ.

Харү:    Бүгд тэр новшийн тоглоом болсон байна.

Мён:     Ойлгож байна аа. Одоо тайвшраад яах ийхээ ярья.

Сүжон: Их хэцүү байсан. Жоохон амрах хэрэгтэй.

Дарга:  Одоо жолоо бариж болохгүй ээ.

Харү:    Гым мөрдөгч жолоодно.

Мён:     Би хамт явчихаад ирье. Шөнөжин нойргүй байсан та амар.

Дарга:  Нэг л эвгүй байна. Асуудал гарах гээд байна даа.

Харү:    Хуан Дун Үгийн байршил эмнэлэг гэж гарч байна.

Мён:     Тэр дундуур бас байршил тогтоогч тавьчихдаг. Тархины эмч мөн шүү. Гэхдээ зүгээр үү? Түрүүн ховсоос гарч чадахгүй байсан. Эмийн сөрөг нөлөө биш үү?

Харү:    Үгүй ээ би сэрмээргүй байсан юм.

Мён:     Яагаад дургүй байсан юм бэ?

Харү:    Ээж аав маань тэнд байгаа болохоор.

Мён:     Яагаад байгаа юм бэ? Яг уйлах гэж байна.

Харү:    28 жилийн дараа ээж аавтайгаа уулзсан болохоор би уйлах ёстой.

Мён:     Ёстой нээрээ. Гунигтай юм бэ. Тэр новшийг би тас татаад өгнө өө.

Харү:    Би тас татах болохоор. Яагаад хөдлөөд байна аа. Ойрхон хөдлөхгүй байна даа.

Мён:     Шалгаж үзнэ ээ. Эмнэлэгрүү залгаад өг.

Эр:       Хуан Дун Ү өрөөндөө байгаа эсэхийг шалгаж байна.

Эр2:     Хаашаа ч хөдлөөгүй. Шөнөжин үүдэнд нь байсан.

Эр:       Байршил тогтоогчоос харахад хөдлөөд байна. Дахиад шалгана уу.

Эр2:     Ойлголоо. Хөгшин өвгөн цонхоор үсэрчихсэн юм уу хаашаа юм бэ? Юу вэ? Байхгүй байна. Зугтчихсан байна. Цонхоор зугтсан юм шиг байна. Онц байдал 3901 зугтсан байна. Хурдан хаана байгааг нь олж тогтоогоод цагдаагаас тусламж хүс.

Хамт:   За.

Эр:       Хяналтын камераас харахад Хуан Дун Ү машинтай гарсан юм шиг байна. Мөрдөж байна.

Мён:     Ойлголоо бид хурдхан очлоо.

Харү:    Хоёулаа ч гэсэн хурдан дагая.

Эр:       Хар өнгийн машин эрэн сурвалжлаж байна. Дугаар 25 но 1567. Сача хорооллыг чиглээд хөдлөж байна.

Харү:    Бараг ард нь явж байна. Хурдаа хасаад байна.

Мён:     Юу вэ? Гэнэт машинаа угаалгах юм уу? Сонин юмдаа.

Харү:    Дотор байх нь байна.

Мён:     Түр хамтран ажиллана уу. Гараад ир. Гараад ир. Гарч ирэхгүй бол хаалгыг эвдлээ. Гар.

Эр:       Үгүй ээ юу болоо вэ?

Мён:     Энэ өөрийн чинь хувцас мөн үү?

Эр:       Тэр нөгөө үнэндээ, хулгайлсан юм.

Харү:    Битгий худлаа хэл чи нэг тал биз дээ?

Эр:       Юу яриад байна аа?

Мён:     Тархины эмч ээ болохгүй. Хулгайч юм байна. Учрыг нь олоорой.

Эр2:     За өөрийг чинь хулгайн хэргээр баривчлаж байна. Өмгөөлөгч авч болно. Дуугүй байх эрхтэй.

Харү:    Гарцаагүй нэг тал.

Мён:     Ойлголоо ойлголоо шалгаад үзье.

Эр3:     Хулгайч мөн. Энэ хулгайлаад өмсөж байгаа нь бичигдсэн байна. Хуан Дун Ү хяналтын камераас айж нуугдах ч үгүй гараад явчихлаа.

Мён:     Бид нарыг бүгдийг нь төөрүүлээд тайван гэгч нь гарчээ.

Эр3:     Гэхдээ нөгөө хулгайчтай биш гараад энэ хүнтэй уулзаж байна.

Мён:     Өөр хүн бас туслаж байна.

Эр3:     Энэ хүний машинд суугаад явсан байна. Цагдаа нар байршлыг нь тогтоох гээд.

Харү:    Гарцаагүй харсан даа.

Харү:    Нэг юм асууя. Засвар хийх гэж ирсэн юм уу?

Эр2:     Би ч гэсэн нэг хүний гуйлтаар ирсэн юм.

Харү:    Засварчин. Хуан Дун Үг хаана байгааг ойлгочихлоо.

Мён:     Тархины эмч ээ хаачих нь вэ? Баярлалаа.

Эр3:     За.

Мён:     Тэр эрэгтэй үнэхээр эндээсс гарсан юм уу?

Харү:    Яг мөн.

Мён:     Хуан Дун Ү.

Харү:    Наанаа зогс.

Мён:     Энийг яаж эвдэх үү?

Харү:    Мөрдөгч байж энийг онгойлгож чаддаггүй юм уу?

Мён:     Үгүй ээ чадна. Энэ л байхад болно. Зөвшөөрөл байхгүй бол хууль бус болно доо.

Харү:    Айгаад байвал наадахаа өгчихөөд зай болж бай.

Мён:     Айж байна гэхдээ зайлмааргүй байна.

Харү:    Яг хэвээрээ байна.

Мён:     Яаж тэгж болдог юм бол?

Харү:    Америк явахад яаралтай зараад явсан гэсэн.

Мён:     Тэгвэл Хуан Дун Ү худалдаад авчихсан юм уу? Хүний амь хөнөөсөн байшингаа юу?

Харү:    Тэр мөчийг эргэн санаж баярладаг байсан биз.

Мён:     Муу гаж донтой новш. Яасан?

Харү:    Газ байна. Гар.

Мён:     Юу вэ? Юу вэ? Яаж байгаа нь энэ вэ?

Хуан:    За одооноос эхлээд тоглоомоо эхлүүлнэ. Мэдрэмжийн тоглоом. Энэ бол доктор Шинийг алуурчин болгох тоглоом.

15р анги төгсөв.

Дараагийн ангид:

Мён:     Би юу? Тархины эмчтэй юу?

Сүжон: Ямар нэг зүйл болсон байхаас зайлахгүй.

Дарга:  Байршлыг нь тодруулъя.

Мён:     Мэдэрч чадахгүй бол.

Хуан:    Та нар алуурчин болно.

Мён:     Ина.

Харү:    Намайг хөнөөмөөр байвал зүгээр хөнөө.

Дарга:  Нуман хэлбэртэй цонх оо?

Харү:    Ийм тархитай болсонд уучлаарай.

Муран: Ина.

Мён:     Тархины эмч өөрөөс чинь өөр.

Хуан:    Сайхан санаа байна. Чи хөнөөсөн.

Харү:    Болохгүй ээ.

Back to episodes Go home