Brain works 14

Хоёр тархины хамтрал 14р анги

Бичиг:  Хамгийн шилдэг өшөө авалт.

Шар: Юу вэ гаж новш оо.

Харү: Эрүүддэг төхөөрөмж гэж хэлсэн шүү дээ одоо харуулна аа.

Шар: Юу вэ наадахаараа намайг хөнөөх юм уу?

Харү: Үгүй ээ. Алаад өг гэж гуйлгана гээд байна. За тэгвэл эхлэцгээх үү?

Шар: Үгүй ээ үгүй. Үгүй болохгүй болохгүй. Үгүй ээ үгүй. Гаж новш минь юу хийгээд байгаа юм бэ?

Харү: Бэлтгэл. Эрүүдэх бэлтгэл. Альнаас нь эхлэх үү? Хамгийн сулаас нь эхлэх хэрэгтэй байх. Энэ дээр юм байна.

Шар: Юу вэ? Миний гарыг хугалах юм уу?

Харү: Тэгэлгүй яах юм бэ. Хүний хачин зураг дараад явдаг наад гарыг чинь хэмх цохино оо.

Шар: Битгий битгий л дээ. Өвдөөд байна өвдөөд байна миний гар новш оо чамайг цагдаад өгнө өө.

Харү: Цагдаад өгнө өө тэг ээ. Би чиний гарлуу цохиогүй, цагдаад хэлсэн ч нотлох баримт байхгүй. Би чиний гарыг цохиогүй энэ резинэн гарыг цохиж байна. Би чамайг цохисон гэх нотлогоо байхгүй.

Шар: Юу вэ? Тэгээд яагаад өвдөөд байгаа юм бэ? Өвдөөд байна шүү дээ.

Харү: Чиний гарыг цохиогүй байхад яагаад өвдөж байгаа юм бол? Шалтгаан нь.

Мён:  Миний гарыг цохиогүй байхад яагаад өвдөөд байна аа?

Харү: Яагаад гэж үү? Өөрийн чинь тархины хөдөлгөөн хянах эд эсүүд энэ резинэн гарыг өөрийнхөө гар гэж андуурснаас болж байгаа юм. Түрүүн резинэн гар өөрийн гар хоёрыг чинь адилхан бийрээр илэхэд тархины чинь хөдөлгөөн хянах төв харагдаж байгаа мэдээлэл болон мэдэрч байгаа мэдээллээ нэгтгээд яг л резинэн гарыг биеийнхээ нэг хэсэг гэж мэдэрч байгаа юм.

Мён:  Хөөх сонин юм аа гэхдээ энэ нөлөөлөх үү?

Харү: Айдсыг нь ашиглана. Энэ онолыг мэдэхгүй хүнд бол хамаагүй илүү аймшигтай өвдөлттэй байна. Шалтгаан нь би чиний тархийг удирдаж чадна гэсэн үг. Намайг ухаалаг гаж донтон гэдгийг мэдэж байгаа биз дээ? Би чиний биед гар хүрэлгүйгээр чиний биед өвдөлт мэдрүүлж чадна. Сая мэдэрсэн биз дээ? Адилхан өвдөлт мэдэрвэл уйтгартай шүү дээ. Тасарч байгаа мэдрэмж мэдрэх үү? Эсвэл хумсаа сугалуулах ямар байдгийг мэдрүүлэх үү? Өө энэнээс эхлэе дээ.

Шар: Боль л доо новш оо.

Харү: Бугуйгаараа таслуулж байгаа мэдрэмж. Энэ арай сул юм чинь энэнээс эхлэе.

Шар: Үгүй ээ боль. Боль.

Харү: Амьдармаар байгаа бол зургийг нь өгөөдөх.

Шар: Зураг байхгүй ээ.

Харү: Юу гэж худлаа хэлээд.

Шар: Нээрээ шүү дээ зураг дараагүй.

Харү: Юу?

Шар: Инагийн зургийг дараагүй зураг энэ тэр байхгүй. Зүгээр л Инаг айлгах гэж худлаа хэлсэн юм.

Харү: Ина харсан гэсэн дээ.

Шар: Тэр чинь зүгээр л хормойг нь жоохон сөхсөн ганц зураг. Ан Хэён дарсан.

Харү: Харин л дээ итгэх арга алга даа.

Шар: Тэгвэл итгэхээ болиоч. Өөр яах юм бэ?

Харү: Гарыг чинь таслаад хаячихна шүү.

Шар: Үзүүлчихье. Үзчихэд болох юм биш үү?

Харү: Тийм үү би өөрөө шалгаад үзье.

Шар: Халаасанд байгаа.

Харү: Нууц дугаар. Нууц дугаар.

Шар: 030415.

Харү: Инагийн дахиад нэг зураг гарч ирэх юм бол 1 зурганд 1 цохино шүү.

Шар: Ийм том хүн байдаг юм уу?

Харү: Тийм ээ би ийм хүн. Ийм хачин хүнчтэй таарсан болохоор үгэнд нь орсон нь дээр шүү.

Шар: Байхгүй гээд байна. Хар аа хар гээд байна.

Харү: За шалгаад болчихлоо. Гэхдээ Инаг яагаад тэгж байгаа юм бэ?

Шар: Хариугаа авах гэж.

Харү: Юунаас болоод?

Шар: Зүгээр л намайг үерхэе гээд байхад үгүй гээд өөр хүнтэй уулзаад байхаар нь.

Харү: Шам шиг юм хожим нь болзооны хүчирхийлэл үйлддэг юм даа. Наад тархиндаа сайн суулгаж ав. Эмэгтэй хүн дургүй гэвэл дургүй гэсэн үг. Надад ч гэсэн хэрэггүй баяртай. Эмэгтэй хүн дургүй гэвэл.

Шар: Дургүй гэсэн үг. Надад ч гэсэн хэрэггүй баяртай.

Харү: Дахиад хэл. Эмэгтэй хүн дургүй гэвэл дургүй гэсэн үг. Надад ч гэсэн хэрэггүй баяртай.

Шар: Дургүй гэсэн үг. Надад ч гэсэн хэрэггүй баяртай.

Харү: Одоо 100 удаа давтан хэлж наад тархиндаа суулгаж ав. Гүйцэтгэ.

Шар: Эмэгтэй хүн дургүй гэвэл дургүй гэсэн үг. Надад ч гэсэн хэрэггүй баяртай.

Харү: 1.

Шар: Эмэгтэй хүн дургүй гэвэл дургүй гэсэн үг. Надад ч гэсэн хэрэггүй баяртай.

Харү: 99.

Шар: Эмэгтэй хүн дургүй гэвэл дургүй гэсэн үг. Надад ч гэсэн хэрэггүй баяртай.

Харү: 100.

Шар: Хурдан намайг сулла.

Харү: Оронд нь хийх нэг ажил үлдсэн дээ. Дахиад нэг эрүүдүүлэх үү?

Шар: Ойлголоо хийе ээ хийхэд болоо юм биш үү?

Мён:  Нөлөөлсөн юм уу?

Харү: Гаж донтон гээд нэрлэгдчихсэн хүн цохихгүй байж өвтгөөд байхаар айсан байлгүй.

Мён:  Аймар байсан байх. Би ч гэсэн айсан юм чинь.

Эм:    Тэр зурвасыг Ина бичээгүй гэсэн үү?

Шар: Тийм ээ би бичсэн юм. Инаг ухаангүй байхад хурууны хээгээр утсыг нь нээгээд.

Эм:    Инхуг тийм болгосноо Инад тохох гэсэн юм уу? Инхуг яачихсан юм бэ?

Шар: Доошоо хар, доошоо хар гээд байна.

Харү: Инхуг зодсон гэдэг нотлогоог чинь олсон. Цагдаагийн газарт үнэнээ хэлэхгүй бол би энийг чинь бүгдийг нь цацна. Тэгэх юм бол яг адилхан болно. Би гаж хүн болохоор дахиад өөрөөр яаж ч зовоож магадгүй ойлгосон уу?

Шар: Нөгөө тоглож байсан чинь тэр муу чинь. Хөөе тоглоод байгаа юм уу дарах гээд байгаа бол олигтойхон дараач ингэж дараад яадаг юм бэ?

Цагаан:      Тэгэх үү? Окэй.

Хүү:   Боль. Та нар одоо боль.

Шар: Бүр уйлах нь ээ. Ядаргаа болоод байлгүй холд. Холдохгүй юу. Холд гээд байна.

Ин:    Боль.

Шар: Арчаагүй юм чинь даварч байх шив. Доошоо хар, доошоо хар гээд байна. Доошоо хар, доошоо хараач. Тэгж унагаах гээгүй юм уу? Тэр муу гэнэт дайрснаас болоод л санаандгүй осол шүү осол.

Эм:    Тэгвэл цагдаа дуудах хэрэгтэй шүү дээ. Тэрийг яагаад Инад тохож байгаа юм бэ?

Мён:  Харин тийм. Яахаараа миний охинд тохож байдаг юм бэ.

Эм:    Ким Хёнжүн ээ чамайг бусдад хүнд гэмтэл учруулсан хэргээр прокурорт шилжүүлж байна.

Шар: Гым Ина ингээд харахаар ямар аймар юм бэ?

Ина:  Уучлал гуй.

Шар: Одоо болно оо.

Ина:  Уучлал гуй гээд байна.

Шар: Чи надад баярлах ёстой. Би чамайг буруугүйг батлаад өгчихлөө. Болоо юм биш үү?

Ина:  Уучлал гуй гээд байна.

Мён:  Ина.

Ина:  Аав аа би уучлал гуйлгах гэж ирсэн. Уучлал гуйлгамаар байна.

Харү: Гуйлгалгүй яах вэ. Тэгж байж л Инагийн тархи тайвшрана шүү дээ. За уучлал гуйгаад эхлэе.

Шар: Ина уучлаарай. Би үхэх нүгэлтэй болсон уу?

Ээж:  Инху. Инху. Инху ухаан орчихсон уу? Баярлалаа. Эмч дуудаадахъя.

Хүү:   Ээж ээ.

Ээж:  За.

Хүү:   Тэд нар ингэсэн.

Муран: Ина юу болсон бэ? Уучлал гуйлгасан уу? Зүгээр үү?

Ина:  Зүв зүгээр.

Мён:  Нэг сайхан цохиод авсан тэр мууг .

Харү: Их сайн байсан.

Муран: Нээрээ юу?

Ина:  Тийм бүр дотор онгойгоод ирсэн. Доктор оо би бүр нисмээр байна.

Харү: Одоо чиний шагналын тархины хэлхээ тэлчихсэн байгаа болохоор тэр.

Бүгд: Шагналын тархи аа?

Харү: Бидний тархи байна аа хариугаа авах үед үйл хөдлөл, сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийг мэдэрдэг тархины хэсэгт таашаал авдаг юм. За явлаа шүү.

Ина:  Доктор оо буруугүйг минь нотлож өгсөнд баярлалаа.

Сүжон: Үнэхээр баярлалаа.

Мён:  Тархины эмч ээ үнэхээр баярлалаа би энэ ачийг чинь мартахгүй ээ.

Муран: Тархины эмчийг нэг гэртээ уриж хоолоор дайлах ёстой юм биш үү? Биднийг үнэхээр аварлаа.

Ина:  Зүгээр хоолоор дайлж болохгүй ээ үдэшлэг хийх хэрэгтэй.

Мён:  Тэгвэл ч сайхан л даа. Даанч ирэхгүй байх.

Ина:  Аав аа үдэшлэгт Инхуг ч гэсэн урих хэрэгтэй. Инху ухаан орчихсон гэнэ ээ.

Муран: Нээрээ юу?

Мён:  Үнэхээр үдэшлэг хийх хэрэгтэй юм байна. Үдэшлэг.

Муран: Ямар сайн юм бэ.

Ина:  Би сонссон. Надаас болоод. Уучлаарай.

Хүү:   Зүгээр ээ. Гэхдээ чи зүгээр үү? Гэнэт юм санадаггүй ээ.

Ина:  Зүгээр ээ. Юу ч болоогүй.

Хүү:   Ашгүй дээ. Тэд нар яасан бэ?

Мён:  Тэд нарыг бүгдийг нь прокурорт шилжүүлсэн. Энгийн эрүүгийн хуулиар зүйлчлэх үү? Хүүхэд гэдгээр нь зүйлчлэх үү гэдгийг прокурор шийднэ.

Ээж:  За. Ина ч гэсэн хохирогч. Би буруу ойлгосон байна. Уучлаарай.

Мён:  Яалаа гэж дээ. Инаг хамгаалах гэж байгаад л ийм юм болсон шүү дээ биднийг уучлаарай.

Ээж:  Ина бараг өдөр болгон ирсэн. Би их загнасан ч ирээд л байна. Ирээд байлгүй зүгээр яв. Яваач яв.

Ина:  Уучлаарай, уучлаарай. Инхуг ганцхан удаа харчихаад явъя тэгэх үү?

Ээж:  Гүтгүүлээд хэцүү байсан байх. Үнэхээр гэмшчихлээ. Та охиноо их сайн хүмүүжүүлжээ.

Мён:  Охиныхоо ачаар аав нь магтуулсан.

Ина:  Юун магтаал?

Мён:  Нэг юм болсон. Аргагүй л миний охин доо. За яасан?

Муран: Үдэшлэг хийнэ ээ үдэшлэг. Инаг буруугүйг нотлосны баярын үдэшлэг. Тархины эмчийг заавал дагуулж ирээрэй.

Мён:  За залгаад үзье. Горьдоод хэрэггүй шүү. За. Тархины эмчийг дуудаад хамт хооллоё гэнэ ээ.

Ина:  Гоё доо. Хурдхан залгаад үз.

Мён:  Тархины эмч тэгж хамт хооллох дургүй.

Ина:  Янзтай. Гоё юм аа.

Мён:  Дандаа л гоё юм аа гэх юм. Хүн чинь хамт хоол унд идж байж л дасна шүү дээ. Дандаа л их зантай хүйтэн хөндий.

Ина:  Тэгвэл ингэж болох юм байна. Доктор оо би Ина байна. Хаалгаа тайлаарай.

Харү: Юу болсон юм бол?

Ина:  Инху ухаан орчихсон.

Харү: Ашгүй дээ. Гэхдээ наадах чинь энд ирж яриад байх зүйл юм уу?

Ина:  Инху ухаан ороод намайг гэмгүйг нотлосныг тэмдэглээд хамт оройн хоол идэх санаатай л.

Харү: Чи бид хоёр хамт уу?

Ина:  Тийм байвал гоё л доо.

Мён:  Юу гэж тэгж болох юм бэ би ч гэсэн хамт иднэ.

Муран: Би бэлдээд ирсэн.

Ина:  Хөөх ямар гоё гэртэй юм бэ.

Муран: Бурхан минь сайхан юм бэ. Сэтгүүл дээр гардаг байр шиг л байна.

Ина:  Орж үзэж болох уу?

Харү: Үзээд байх шиг л байх юм.

Муран: Хөөх номыг нь хардаа.

Ина:  Янзтай бүгдийг нь уншсан юм байх даа.

Муран: Үгүй ээ энэ чинь чимэглэл. Бурхан минь хүн юу гэж бүгдийг нь унших вэ дээ.

Харү: Яагаад байгаа юм бэ?

Мён:  Мэдэхгүй ээ уучлаарай. Би ч гэсэн чирэгдээд ирсэн. Заавал хамт хоол идэх хэрэгтэй л гээд байсан. Тархины эмч завгүй гэж байна хурдан үдэшлэгээ хийчихээд явъя.

Муран: Одоохон бэлдээдэхье.

Харү: Үдэшлэг?

Муран: Бид өнөөдрийн үдэшлэгт зориулаад их бэлдсэн.

Харү: Их эвгүй байна.

Мён:  Тархины эмч савж унана даа. За тайлаарай. 1,2,3. Хардаа. Уучлаарай өөр зураг байхгүй шүү дээ.

Муран: Тархины эмч их эгдүүтэй гарсан байна.

Ина:  Танд бас бэлдчихсэн хардаа.

Харү: Намайг энийг өмсөнө гэж бодсон уу?

Харү: Үгүй ээ зүгээр л авч ирсэн юм. Тархиы эмчийн уур хүрлээ хурдхан шиг хоолоо идчихээд явъя. Чи наадахаа хурдан далд хий.

Муран: За. Хоолоо идэцгээе. Би авъяасаа шавхсан юмсан. Ямар болсон байна?

Харү: Дажгүй ээ.

Ина:  Доктор оо сайн идээрэй. Дараа нь би хийгээд таныг дайлна аа.

Харү: Үгүй ээ хэрэггүй.

Муран: Өө нээрээ нэг асуух юм байна. Тэр хүүгээр яаж үнэнийг нь хэлүүлсэн юм бэ?

Харү: Эрүүдсэн юм аа. Маш харгисаар.

Мён:  Нөгөө биед нь биш ээ тархинд нь тархийг нь эрүүдсэн.

Ина:  Янзтай. Надад заагаад өгчих. Хариугаа авахыг хүсдэг хүмүүс дээрээ хэрэглэе.

Хамт: Ина.

Ина:  Яасан бэ? Тэрнийг айлгасан гэхээр янзын гоё санагдаад байна.  

Харү: Чиний тархи өшөө авалтаас таашаал мэдэрсэн болохоор тэр. Гэхдээ одоо ч гэсэн адилхан байна уу?

Ина:  Үгүй ээ. Яах вэ дээ.

Харү: Яг энэ. Бидний тархи байна аа. Хариугаа авах юм бол шагналын тархи тэлж таашаал авдаг гэсэн дээ.

Муран: Тийм.

Харү: Харин эргээд хэмжээндээ очиход таашаал буурч, баярлаж хөөрсөн мэдрэмж байхгүй болно. Харин ч эсрэг сэтгэл хөдлөлд автаж болно. Илүү хүчтэй байдлаар хариугаа авч чадахгүй бол тийм таашаал мэдэрч чадахгүй. Яг л архинд донтсон хүн илүү их уухыг хүсдэгтэй тоөстэй.

Мён:  Өшөө авалтанд хүртэл донтдог байх нь ээ.

Харү: Тийм ээ. Тэгээд л хамгийн том өшөө авалт бол үзэн ядаад инээх гэдэг үг байдаг юм. Ина чи жаргалтай сайхан амьдрах бол хамгийн сайн өшөө авалт шүү за юу.

Ина:  За би сайхан амьдрана аа. Тийм болохоор шийдсэн. Би доктор тантай гэрлэнэ.

Муран: Ина насны зөрүү их шүү дээ.

Ина:  Нас ямар хамаатай юм бэ? Доктор бол баатар. Миний амьдралын баатар.

Мён:  Өө тийм. Гэхдээ баатартай чинь гэрлэдэггүй юм. Зүгээр л баярлах ёстой. Гэрлэх юм бол ёстой зовлон салахгүй. Чамд анхаарал тавиж чадахгүй. Нийгмийн шудрага ёсыг тогтооно гээд чамд олдохгүй.

Ина:  Хамт явахад л болно шүү дээ.

Муран: Чи шудрага ёс энэ тэр сонирхдоггүй шүү дээ.

Ина:  Одоо сонирхдог болчихсон. Өөрөө биеэрээ туулахаар сонирхдог болчихсон.

Муран: Гэхдээ нөхөр болох хүний ажил хамгийн чухал.

Мён:  Тийм шүү. Тархины эмч ажилгүй ажилгүй. Аягүй бол чи тэжээх хэрэг гарч магадгүй шүү.

Муран: Чи одоо нүүрэн дээр нь тэгж хэлээд байхдаа яадаг юм бэ?

Ина:  Ажилгүй байсан ч яадаг юм бэ? би л тэжээчихэд болно. Доктор оо битгий санаа зов.

Харү: Болно оо. Зөв ярилаа. Нэг хүнээс болоод ажилгүй болчихсон хүн ажил хийх хэрэгтэй байна. Үдэшлэг дууслаа. Хурдан нэн даруй гарцгаана уу.

Мён:  Аан за тархины эмч ээ уурыг чинь хүргэсэн бол уучлаарай.

Муран: Уучлаарай.

Харү: Уур хүнь хүрсэн ажилгүй хүний тэвцээр дуусчихлаа. За за босоорой.

Муран: Яана аа энийг бүгдийг нь цэвэрлэх хэрэгтэй шүү дээ.

Ина:  Өөр ярих юм байгаа шүү дээ.

Мён:  За дахиад нэг уучлаарай. Энийг цэвэрлэчихээд явъя.

Харү: Хэрэггүй ээ. Гарна уу гарна уу хурдан гараарай.

Мён:  Цэвэрлэхэд удахгүй шүү дээ.

Муран: Уучлаарай.

Мён:  За одоохон.

Муран: Энийг л цэвэрлэчихээд явъя аа.

Харү: Хэрэггүй ээ хэрэггүй. За сайн яваарай.

Мён:  Тархины эмч ээ тухтай сайхан байлаа. Уучлаарай.

Муран: Тархины эмч ээ хөргөгчинд чинь хачир хийчихсэн байгаа сайн идээрэй.

Ина:  Доктор оо дараа дахиад ирнэ ээ.

Мён:  Юун дахиад вэ. Явъя явъя.

Харү: Хэнээс болоод би ажилгүй болсон билээ дээ?

Хуан: Доктор Шин холбоо барисан уу?

Эр:    Үгүй ээ.

Хуан: Утсаа аваагүй юм биш биз дээ?

Эр:    Шин Харү докторын дугаарыг хадгалчихсан байгаа.

Хуан: Утсаа наашаа өгч бай.

Эр:    Дугаарыг маань хориглочихсон юм шиг байна.

Хуан: Зориггүй байх нь. Шаналалтай нүүр тулах зориг алга. Зориг гаргуулахын тулд доктор Шинд бэлэг явуулна аа. Чи тулах уу?

Мён:  Багийн дарга аа.

Сүжон: Ирчихсэн үү? Ина яаж байна?

Мён:  Тийм ээ их сайжирсан. Хуучин шигээ байгааг нь харахаар овоо тайвширч байна аа.

Сүжон: Ашгүй дээ. Бүгд сэтгэл гаргаж тусласны ач. Хамт ундаа уух уу?

Харү: Бүгд хааччихсан юм бэ? За Собү хэлтсийн неврологийн баг байна. Утасны оператор оо? Аан за түр хүлээгээрэй. Ким Хёнжүн. Ан Хэён оо? Неврологийн баг хүсэлт гаргасан юм уу? Ким Хёнжүн, Ан Хэёны утасны дуудлагын жагсаалтыг уу? Аан за ойлголоо. Орхисон баримтуудыг дахиж шалгаад явуулъя. Ким Хёнжүн гэхээр. Ан Хэён бол. Энэ хоёрын утасны дуудлагын жагсаалтыг яагаад манайх авдаг билээ? Эмэгтэйчүүд хүүхдийн тасгийн ажил даа. Арай.

Дарга:  Тархины эмч ирчихсэн үү?

Харү: Асуух юм байна.

Дарга:  За.

Харү: Өөр тасгийн хэргийн утасны дуудлагын жагсаалтыг авч болох уу?

Дарга:  Жишээлбэл манай багийн хэрэг биш байхад дуудлагын жагсаалт авах хүсэлт гаргаж болох уу гэж үү?

Харү: Яг наадах чинь.

Дарга:  Болохгүй ээ балрана. Одоо чинь ямар цаг үе билээ баригдах юм бол шууд шийтгүүлнэ.

Харү: Шийтгүүлнэ ээ.

Дарга:  Наадах чинь албаны баримт бичиг хуурамчаар үйлдсэн хэрэг. Балрана шүү нэг мөр балрана. Гым мөрдөгчийг ирвэл хуралд орчихсон гэж хэлээрэй.

Харү: Тэгье ээ. Би Гым мөрдөгчийн том сул талыг атгачих шиг боллоо доо.

Мён:  За май. Инагийн хэрэг дээр их сэтгэл гаргасанд баярлалаа. Ийм юм арай багадна л даа. Би ойрмогхон хоолоор дайлна аа.

Сүжон: Үгүй  дээ. Зүгээр.

Мён:  Нөгөө гэхдээ дарга аа би танд эвгүй байна уу?

Сүжон: Юу? Үгүй ээ зүгээр.

Мён:  Ашгүй дээ. Би ч гэсэн бүгдийг нь мартчихсан. Миний хувьд хуучны л багийн дарга болохоор өөр зүйл бодох хэрэггүй шүү.

Сүжон: За. Та ч гэсэн дээ.

Мён:  За түрүүлээд ор доо. Би ажилтай болчихлоо. Зогсоол дээр ир ээ. Яасан юм бол? Хөлдөх нь. Цочих гэж. Юу вэ? Хаа нэг газар их харж байсан энэ төрх чинь.

Харү: Ашгүй дээ гэма чинь сайн ажилладаг юм байна. Надтай энд үзэлцэж байснаа санаж байна уу?

Мён:  Тэгэлгүй дээ таныг тэгж муухай хараад дадада гээд надруу дайраад байсныг яаж мартах юм бэ? Гэхдээ гэнэт юу болоо вэ?

Харү: Эцэст нь олчихлоо доо. Энэ хорвоогийн сахиусан тэнгэр шиг аашлаад байсан өөрийн чинь сул талыг. Ким Хёнжүн Ан Хэёны дуудлагын жагсаалт авах хүсэлт өгсөн үү? Үнэхээр мэдээгүй юм шиг царайлж байна. Жүжиглэлт чинь өдөр өдрөөр сайжирч байна шүү. Нэмэргүй ээ. Албан бичиг ирсэн байна гээд оператор компани нь ярисан. Ядаж байхад надтай яричихлаа. Неврологийн багийн ажил биш болохоор албан бичиг хуурамчаар үйлдэж явуулсан байх нь ээ. Царайг нь харахад үнэн байх нь. Хуурамчаар үйлдсэн нь.

Мён:  Юу нөгөө тархины эмч ээ наадах чинь нөгөө яасан бэ гэхээр.

Харү: Мэдээж Инагаас болсон л доо. Охин чинь гүтгүүлээд гэмт хэрэгтэн болчих байх гээд санаа чинь зовсон байлгүй.

Мён:  Тийм. Тэгсэн тэгсэн. Тийм болохоор.

Харү: Охиноос маань болсон болохоор  харж үзээч гэж үү? Би энэ улсын неврологийн салбарын хөгжлийн төлөө л хийсэн Харин би яасан билээ? Өөрийнхөө бүх зүйлийг зориулж байсан судалгааны төвөөсөө хөөгдөөд ажилгүй болчихсон. Хуурамч энэ тэр гэж яриснаас чинь болоод. Надад ямар их гомдолтой байсныг одоо ойлгож байна уу?

Мён:  Би угаасаа байнга гэмшиж байгаа. Би ч гэсэн асуудлыг тэгж дэврэнэ гэж бодоогүй ээ. Сайн таньдаг сэтгүүлчтэйгээ хундага архи ууж байгаад ярисан зүйл шүү дээ.

Харү: Мүн сэтгүүлчийг дуудаад өг. Би ч гэсэн нэг үг хэлье.

Мён:  Гуйж байна. Битгийн олон нийтэд дэлгээрэй.

Харү: Яагаад нуух ёстой юм бэ? намайг зурагтаар элдвээр хэлж хамаг амьтны өмнө булай болсон.

Мён:  Үнэхээр үнэхээр уучлаарай.

Харү: Хүний замд гай болчихоодо уучлаарай гээд л болчих уу?

Мён:  Тэгвэл яавал уур чинь гарах уу? Архи ууж байгаад хэлчихсэн болохоор би архинаас гаръя.

Харү: Хэлэх ч үг алга. Наадах чинь өөрт чинь хэрэгтэй зүйл юм биш үү?

Мён:  Өө тийм үү? Тэгвэл юу хүсэж байна. Намайг ажилгүй болгомоор байгаа юм уу?

Харү: Сайхан санаа байна шүү.

Мён:  Гэнэт сандраад л хэлчихлээ.

Харү: Өөрийнхөө хэлсэн үгэнд хүрдэг сайхан хандлагыг чинь харъя.

Мён:  Үгүй ээ тархины эмч ээ.

Харү: Халагдах өргөдлөө өгчихөөд бодож үзээрэй. Өөрийн чинь хамаагүй хэлсэн ганц үгнээс болоод тэгж их байдгаа зориулсан байгууллагаасаа хөөгдөхөд надад ямар байсныг бод. Гөвөхөд тоос гардаггүй хүн байдаггүй гэж нээрээ. Хар л даа. Тийм шудрага царайлаад байсан хүн.

Шин: Тийм байна. Хүүхдийнхээ асуудал дээр яаж ч чаддаггүй бололтой. Гэхдээ үнэхээр ажлаасаа гарна гэнэ үү?

Харү: За юу гэж гарах вэ дээ.

Шин: Тэр мөрдөгчийн тархины бүтцээр бол.

Харү: Харж л байя.

Шин: Үнэхээр ажлаасаа гарчихвал чиний өшөөгөө авчихлаа гэсэн үг үү?

Харү: Тийм байна.

Шин: Ямар санагдах бол?

Харү: Хариугаа авахад дандаа л гоё байдаг биш үү?

Мён:  Яаж байгаа юм бол?

Ина:  Яасан? Танд ямар нэг юм тохиолдоо юу.

Мён:  Тохиолдсон.

Ина:  Яасан юм бэ?

Мён:  Харин л дээ чиний шийдэж болох түвшний асуудал биш ээ.

Ина:  Тийм үү? Тэгвэл доктроос гуйгаад үз. Доктор чинь баатар шүү дээ. Бүх юмыг шийдчихдэг.

Мён:  Миний охин ийм балай дэмий юм яриад байлгүй хоолоо ид ээ.

Муран: Ина энэнд дүрээд идээрэй. Хэлээд ирдэг байж дээ.

Ина:  Зүгээр ээ сая л идэж эхлэсэн. Гэхдээ аавд нэг юм тохиолдсон гэсэн.

Муран: Нүүрэн дээр нь зовлон гээд биччихсэн байна. Яасан бэ? Юу болсон юм бэ?

Мён:  Чамаас болоод. Яагаад байнга ирээд байдаг юм бэ? Хүмүүс эхнэр нөхөр гэж бодох нь. Бид чинь салчихсан.

Муран: Салвал.

Мён:  Тагалцаг хамт идэж болдоггүй юм уу? Хууль зөрчсөн хэрэг үү? Тэр үгээ битгий хэлээрэй. Битгий хэл.

Муран: Ойлголоо. Ойлгосон болохоор энийг идээрэй.

Мён:  Одоо энийг хамт идэх цаг биш ээ. Өө нээрээ би хоолны наймаа хийж магадгүй шүү чи орлого их оруулаарай. Сайн идээрэй.

Муран: Хоолны наймаа? Гэнэт юу вэ? Халагдчихсан юм уу?

Ина:  Яана аа?

Харү: Халагдах өргөдлөө өгчихөөд бодож үзээрэй. Өөрийн чинь хамаагүй хэлсэн ганц үгнээс болоод тэгж их байдгаа зориулсан байгууллагаасаа хөөгдөхөд надад ямар байсныг бод.

Мён:  Сүртэй байсан даа. Ажлаасаа гарахгүй бол зүгээр байхгүй байх даа. Яаж байгаа юм бэ гээд асуултай ч биш. Яг галзуурах нь ээ.

Дарга:  Халагдах өргөдөл өө? Халагдах өргөдөл өө? Ажлаасаа гарна гэж үү? Энэ чинь одоо яахаараа гэв гэнэт ийм юм яриад унав аа?

Мён:  Хүний амьдралд бас ийм өдөр ирдэг л юм байна.

Дарга:  Яасан? Ямар шалтгаатай юм бэ?

Мён:  Зүгээр л.

Дарга:  Галзуурах нь ээ. Яасан юм бэ? Цэвэршээд байгаа юм уу?

Мён:  Тийм юм болов уу? Яагаад уйлах гээд байна аа.

Дарга:  Цэвэршилт мөн байна. Би ч гэсэн уйлах гээд байна. Гэхдээ амиа яая гэж байхад яалтай билээ. Ганцаардсан ч хэцүү байсан ч би уйлахгүй ээ гээд гүрийгээд ажилла. Чамд өөр амьдрах арга байхгүй шүү дээ.

Мён:  Яах вэ зүгээр л өөр аргагүй юм чинь өлбөрч үхэхээс биш яах вэ.

Дарга:  Яагаад байгаа юм бэ? Юу вэ? Сугалаа энэ тэрд хожсон юм уу?

Мён:  Хожсон бол ингээд зогсох уу? Халагдах өргөдлөө тавьчихаад л алга болоод өгнө шүү дээ.

Дарга:  Тэгээд яасан юм бэ? Гуниглах өвчин юм уу?

Мён:  Хийх ажилгүй гэртээ архи уугаад суувал архинд донтоод тэгээд шууд гуниглах өвчтэй болох байлгүй дээ.

Дарга:  Тийм юм бол яах гэж гарах гээд байгаа юм бэ?

Мён:  Хожим архинд донтоод гуниглаад ажилгүй болохоор өлбөрөөд үхэхийнхээ өмнө заавал танд хэлнэ ээ. Түр амарч ирээд ажлаа хүлээлгэж өгөх ажлаа эхлүүлнэ ээ. Баяртай.

Харү: Юу вэ наад харахаас дургүй хүрмээр царай чинь.

Мён:  Жоохон л тэвч ээ. одоо хэзээ ч дахиж харахгүй. За май. Дахиад хэзээ ч уулзахгүй болохоор өгчихөөд явахаас.

Харү: Юу вэ?

Мён:  Миний эхний бөгөөд эцсийн удаа өгч байгаа бэлэг. За би ингээд явъя даа. Баяртай.

Сүжон: Гым мөрдөгч өө.

Дарга:  Энэ одоо яагаад байна аа? Өөрөө халагдах өргөдлөө өгчихөөд хүнд хөөгдөөд гарч байгаа  юм шиг яагаад байна аа? Юу юм бэ? Тархины эмчид л юм өгч байгаа юм уу? Алив харъя. Юу вэ? Нас барвал тархи хандивлах зөвшөөрөл гэнэ үү?

Харү: Энэ хүмүүс хэн бэ? Хуурамч биш үү?

Дарга:  Энэ, энэ, манай хэлтсийн хүмүүс байна. Тийм шүү дээ аль эртнээс хэлтсээр яваад донор болоорой гээд байсан даа.

Сүжон: Гым мөрдөгч өө гэнэт яагаад байгаа юм бэ? Бидний мэдэхгүй шалтгаан байна тийм үү?

Мён:  Багийн дарга аа нэг асуух юм байна. Юу ч биш ээ. Дараа боломж гарвал хамт сөжү ууцгаая. Баяртай.

Сүжон: Гым мөрдөгч өө. Юу болсон юм бол оо? Огт ойлгохгүй юм.

Харү: Би ч гэсэн ёстой ойлгохгүй хүн байна даа. Баяр хүргээрэй. Эцэст нь амжилттай боллоо. Өөрөө ажлаа өгчихлөө. Энийг одоо шудрага ёс тогтоолоо гэж хэлж болох уу? Бурхан намайг гомдолтой байсныг ойлгосон хэрэг. Амжилттай болсон өшөө авалтын төлөө. Алжэрнон. Тэр хүн юу ч гэмээр юм бэ гарцаагүй хаа нэг газар унжийгаад сууж байгаа даа.

Ина:  Та юу хийгээд байгаа юм бэ?

Мён:  Юм бодож байна. Ингэж хөдлөж байж толгой сайн ажилладаг гэсэн. Чиний дуртай тархины багш тэгж хэлсэн. Мөн дөө. Тэрнээс өөр юм байхгүй дээ. Яаж байгаа юм бол?

Харү: Харахаас дургүй хүрмээр царай яагаад байнга бодогдоод байна аа? Яаж өөрийг нь хөөж байгаа хүнд ийм бэлэг өгч чаддаг юм бол тйим ээ Алжэрнон. Ямар ч байсан нэг л сонин төвөгтэй хүн. Алжэрнон би дасгал хийчихээд ирье чи ч гэсэн дасгалаа хий.

Мён:  Тархины эмч ээ. Тархины эмч ээ.

Харү: Дахиад бас надтай уулзах гээд ирээ юу?

Эм:    Надад хэлсэн үү?

Харү: Үгүй ээ утсаар яриж байсан юм. Би одоо яагаад байна аа? Өө би байна. Зав байна уу?

Шин: Гэнэт яасан бэ? Толгойн өвдөлт чинь ихсээд байна уу?

Харү: Үгүй ээ ер нь л шагналын тархины хэлхээнд асуудал гарсан юм шиг байна.

Шин: Тэр яасан гэж?

Харү: Ямар ч байсан миний тархины сэтгэл хөдлөлийн хэсгийг шалгаад өг.

Шин: За одоо хэн нэгнээс хариугаа авч байна гээд төсөөлөөрэй. Ямар нэг хавдар байгаа болов уу гэмээр дохио алга. Өшөө авалттай холбоотой зүйл төсөөлөхөд хэмжээ нь томорч байна.

Харү: Тийм байна.

Шин: Ямар ч асуудал байхгүй байх шиг байна. Гэнэт яасан юм бэ?

Харү: Гым мөрдөгчөөс хариугаа авчихсан. Одоо хамгийн их баярлах цаг биш үү? Тэгсэн зүгээр нэг тийм сонин мэдрэмж төрөөд байна.

Шин: Тархи чинь хариугаа авахыг хүсээгүй гэсэн үг биш үү? Сонирхолтой зүйл олсон. Гым мөрдөгчийн зургийг үзэхэд байна аа. Энэ, тархины холтослог эдийн хэмжээ, хэлбэр томорсон байгаа биз.

Харү: Байж боломгүй юм.

Шин: Энийг бас хараарай. Хуучнаа бодвол урд хэсэг болон холтослог эдийн холбоос сайжирч, сэтгэл хөдлөлийн төв өөрчлөгдөж байна. Гэр бүл найз гэх мэт дотны хүмүүстэй холбоотой хэсгүүд шүү дээ. Чиний тархи Гым мөрдөгчийг найз гэж ойлгоод байна гэсэн үг шүү дээ.

Харү: Болно оо. Би явах хэрэгтэй байна. Бичлэгийг надруу явуулчихаарай явлаа.

Шин: Харү. Мэдмээр байгаа бол холбоо бариад үз. Энгийн хүмүүс тэгж л амьдардаг.

Мён:  Яах вэ зүгээр л өөр аргагүй юм чинь өлбөрч үхэхээс биш яах вэ. Хийх ажилгүй гэртээ архи уугаад суувал архинд донтоод тэгээд шууд гуниглах өвчтэй болох байлгүй дээ.

Харү: Арай тэгээд байж байхгүй байлгүй дээ.

Мён:  Одоо юу хийж хоолоо олж иднэ ээ. Энэ амтнаас болоод л энд ирэх юм даа. Ирэх бүрт л хүн хахаж байх юм даа. Тийм дээ хүмүүсийн амтлах мэдрэмж бүгд адилхан. Ийм газар ажиллуулдаг юм билүү? Хэр их мөнгө орох бол. Гэнэт залгаж байх юм. Санаа зоволгүй ярь л даа.

Сүжон: Нөгөө өөрөө ажлаасаа гарч байгаа чинь дуудлагын жагсаалтаас болсон уу?

Мён:  Та хүсэлт өгсөн тимй үү?

Сүжон: Тийм ээ.

Мён:  Яаж байгаа юм бэ?

Сүжон: Уучлаарай. Тэгвэл нөгөө дуудлагын жагсаалтыг нь авч болхгүй юу?

Эм:    Сол дарга аа.

Сүжон: Гэмгүй хүнийг гүтгэж болохгүй шүү дээ.

Эм:    Инаг гүтгүүлсэн гэж үнэхээр итгээд байгаа бол өөрөө хүсэлтээ гаргаад ав л даа.

Сүжон: Ина гүтгүүлсэн гэдэг нь маш тодорхой байсан шүү дээ. Би өмнөөс нь хүсэлт гаргаад эмэгтэйчүүд хүүхдийн тасагт өгвөл нотлох баримт байсаар байхад шууд прокурорт шилжүүлж чадахгүй болохоор л. Тэрнээс болоод асуудал гарсан уу? Тархины эмч гадарлачихсан уу?

Мён:  Адилхан байдалд орохоор тэр үед тархины эмчид ямар байсныг бага сага ойлгож л байна.

Сүжон: Тэгвэл би хариуцлагаа хүлээе би хүлээх нь зөв.

Мён:  Яалаа гэж манай Инагийн төлөө тэгж их санаа тавислан хүн юу гэж шийтгүүлж болох юм бэ.

Сүжон: Буруу зүйл хийсэн хүн нь би шүү дээ.

Мён:  Гуйж байна. Чимээгүй өнгөрөөмөөр байна.

Харү: Энэнээс болоод л сонин санаа зовоод байж л дээ. Цочих гэж юу вэ.

Мён:  Юу хийж байгаа юм бэ? Энийгээ буулга даа.

Харү: Яасан бэ?

Мён:  Би л асуумаар байна. Энд юу хийж байгаа юм бэ?

Харү: Зүгээр л энүүгээр өнгөрч явсан юм.

Мён:  Тэгээд яагаад айлын гэрлүү хараад суугаад байгаа юм бэ?

Харү: Харах гэнэ үү? Зүгээр л юмаа хайгаад түр зогсож байсан юм.

Мён:  Надад санаа зовоод ирсэн юм биш биз дээ?

Харү: Арыг нь даахгүй үг хэлэх ч хэрэггүй. Нөгөө хүндээ тааруулж донгосож бай. Явлаа.

Мён:  Ирсэн дээрээ хундага юм уучихаад яв л даа.

Харү: Хэрэггүй ээ ирсэн юм биш явлаа.

Мён:  Надтай уулзах гэж л ирсэн байна даа. Үгүй юм болов уу? Мөн дөө. ЁСтой нэг ойлгогдохгүй хүн дээ.

Харү: Арай өөрөөс нь болоод ирсэн гэж бодохгүй байлгүй дээ. Ийм орой хэн байдаг билээ. Арай Гым мөрдөгч биш биз дээ? Хэн бэ?

Эр:    Шин Харүд илгээмж ирлээ.

Харү: Ингэж тоглож байхыг бодоход бүр байж ядаж байгаа бололтой. Энэ юу вэ? Пёнчан хорооллын эмч гэр бүлийг хөнөөсөн хэрэг.

Эр2:  Одоо бараг оччихсон байх аа.

Хуан: Баярлалаа. Одоо л доктор Шинтэй уулзаж чадах нь ээ.

Харү: Ээж аав ослоор биш хүний гарт үрэгдсэн үү?

Эм:    Харү зугтаарай. Хурдал.

Хуан: Бэлэг их нөлөөлжээ. Шаналалтай нүүр тулах зоригтой болчихож. Одоо бодит үнэнтэй нүүр тулах зориг гаргах цаг ажээ.

Харү: Таны мэдэж байгаа тэр бодит үнэн чинь юу юм бэ?

Хуан: Алуурчин. Танай аав ээжийг харгисаар хөнөөсөн алуурчинг мэдэж байгаа. Надтай нэг наймаа хий л дээ. Алуурчинг заагаад өгье. Намайг эндээс гаргаад өг.

Харү: Битгий дэмийрээд бай. Та яаж алуурчинг мэддэг юм бэ? Өө та юм уу?

Хуан: Намайг суллавал хэлээд өгнө гээд байна. Ял хойшлуулахад шаардлагатай эмчийн магадлагаа. Надад тэр л хэрэгтэй.

Харү: Болж байна. Маргааш шууд гаргаад өгье.

Хуан: Аргагүй л ойлголцож байна шүү.

Харү: Алуурчин хэн бэ гэдгийг л хэл. Хэн юм бэ?

Хуан: Алуурчин бол.

14р анги төгсөв.

Дараагийн ангид:

Харү: Дотроо байгаа алуурчинтай очиж уулзана аа.

Хуан: Одооноос эхлээд тоглоомоо эхлүүлнэ. Доктор Шинийг алуурчин болгох тоглоом.

Мён:  Хаана байгааг нь олох хэрэгтэй байна.

Сүжон: Аюултай байж магадгүй.

Харү: Миний хувьд амь насаа хүртэл золих хэмжээний чухал асуудал. Алуурчин мөн байна. Үнэхээр хөнөөчихөж чадна шүү.

Хуан: Тэр чинь л миний хүсэж байгаа зүйл.

Мён:  Болохгүй ээ.

 

Back to episodes Go home