Хоёр тархины хамтрал 13р анги
Бичиг: Арван хэдтэнүүдийн тархины эсрэг гаж донтоны тархи.
Ина: Инху.
Мён: Миний тавиланд юуных нь хайр байх вэ дээ анхнаасаа би итгээгүй юм. Тэгсэн ч гэсэн тархины эмчтэй хундага юм уух боломж гаргаад өглөө шүү.
Харү: Дажгүй юм аа.
Мён: Тийм байгаа биз. Ингээд хамт уух сайхан байгаа биз дээ?
Харү: Дажгүй юм аа.
Мён: Тийм биз дээ? Тийм дээ хайр энэ тэр хэрэггүй. Тархины эмч та л байхад болно.
Харү: Ингэж идэхээр амттай юм байна.
Мён: Юу? Аан тийм ээ. Захирал аа энэнээс жоохон нэмээд өгөөч.
Эр: За одоохон.
Харү: Амттай байна. Дажгүй юм.
Эр: Хөөе. Гаж донтон доктор оо. Та гаж донтон гээ биз дээ? Хүний амь хөнөөмөөр байдаг уу?
Мён: Хүн гуай. Та их сонгтсон байна.
Эр: Тийм ээ согтсон. Согтсон дээрээ гуйх юм байна. Гуйж байна манай хүүхдийг нэг үзээд өгөөч. Манай хүүхэд гаж донтон байх аа.
Мён: Юу вэ.
Эр: Ганц хүүтэй л дээ. Юм л бол юу ч болоогүй байхад л уурлаад байх юм аа. Өрөөнийхөө хаалгыг түгжээд л надтай юу ч ярихгүй гээд л. Өдөр нь өдөржин унтаад л байх юм. Тэр муу хогд би хэчнээн их сургалтын төлбөр төлж байгаа билээ дээ. Сургалтынх нь төлбөрийг төлөх гээд л даргынхаа ая талыг харж аргаа барж яваа аавынхаа талаар огт бодохгүй юм аа. Бусдыг ойлгох чадваргүй. Тэгэхээр чинь гаж донтон биз дээ?
Эр2: Ойлгоосой гэж бүр хүсэх ч үгүй байна. Охиныхоо байж байгааг харахаар харь гаригийн хүн охины минь оронд орчихсон юм байх даа гээд бүр сэжиг төрөх юм.
Эм: Тийм шүү хүүгээ надаас төрсөн хүүхэд мөн үү гэж хүртэл эргэлздэг. Байгаа царай нь яг аав шиг ээ.
Эр: Доктор оо ер нь л гаж донтоны тархитай байгаа биз.
Харү: Үгүй ээ. Гаж донтоны тархи биш арван хэдтэнүүдийн тархи. Өсвөр насанд зөвхөн бие биш тархи хүртэл хөгждөг. Гэхдээ бидний тархи байна аа. Ерөнхийдөө хойноосоо урагшаа хөгждөг. Тийм болохоор өсвөр настны тархи нь эндээс илүү эндээ духны дэлбэн л хамгийн бага хөгжсөн байдаг. Энэ духын дэлбэн бол ухамсар, шийдвэр, үйл хөдлөл, сэтгэл хөдлөл зэргийг хариуцдаг хэсэг. Тэгэхээр духны дэлбэн сайн хөгжөөөгүй өсвөр насанд өөрийгөө сайн хянаж чадахгүй, сэтгэл хөдлөлөө сайн удирдаж чадахгүй. Эмзэг амархан уурлаж гутардаг. Ерөнхий нөхцөл байдлыг ойлгох чадвар муу байдаг. Та бүхэн болон таны өсвөр насны хүүхдүүдүүдийн туулж байгаа асуудал бол хэн нэгний чинь буруугаас болдог асуудал биш хүүхдийнхөө үйл хөдлөлийг сайн ойлгохгүй бол ингэж бодоорой аа манай хүүхдийн тархины духны дэлбэнгээ хөгжүүлэх гээд л уймраад яваа юм байна. Тийм болохоор ингэж утгагүй үйлдэл хийгээд байгаа юм байна гэж бодох юм бол амархан ойлголцох байх.
Эр: Өө тийм байна. Тэгвэл өөр нэг асуулт байна. Хүүхдүүдтэйгээ яаж ярилцах ёстой вэ?
Харү: Өсвөр настны тархинд нэг бүрчлэн яаралгүй тайван хэлж өгөх хэрэгтэй.
Эр: Ам нээхээр л боож үхэх гээд байхад тэрийг яаж нэг бүрчлэн хэлэх болж байна аа.
Мён: За одоо болно оо. Өөр газар орж уухаас бүр тусгай хичээл орчихлоо, тусгай хичээл. Тархины эмч ээ хамт явъя.
Харү: Төвөг ээ.
Мён: Хичээл заах гээд сайн ууж чадаагүй шүү дээ. Би нэмж уумаар байна аа.
Харү: Яагаад тэгдгийг мэдэх үү? Архи тархийг чинь өөрчлөөд ингэж байгаа юм. Согтууруулах ундаа допамин ихээр ялгаруулж сэтгэл санааг чинь сайхан болгоод бүйлсэн тархинд чинь нөлөөлж хэцүү, айдастай зүйлсийг чинь мартуулдаг. Гэхдээ ингээд уугаад байх юм бол дасал болсон тархи чинь согтууруулах ундаа л байхгүй бол ажиллахаа болиж эцэст нь.
Мён: Эцэст нь.
Харү: Согтуурах дуртай, архичин болно.
Мён: Наад муу тархины чинь талаар сонсоод өгөх болохоор дахиад ганц хундага ууя. Хаашаа орох уу? чимээгүй газар. Өө тийм байна. Манай гэрлүү манай гэрлүү очъё. Манай гэрлүү.
Харү: Боль оо ингэж уусанд л баярлаж яв. Хүн гуай ингэж байгаад осгож үхэж магадгүй шүү. Одоо бос оо. Бос гээд байна. Босохгүй юу. Би зүгээр явлаа шүү.
Мён: Миний найз намайг хаяад явчихлаа.
Эр: Тэр яаг гаж донтон юм байна. Найзыгаа шууд хаяад явчихлаа.
Эр2: Сайн найзыгаа хүргэж өгөх хэрэгтэй. Хүн хүндэлдэггүй юм ууе
Эр: Гаж донтон юм чинь.
Эм: Яваагйү байгаа биз дээ? Жоохон харзнаж бай.
Эр: Осгож л үхнэ дээ. Өөр яах вэ. Ингээд орхиод явчихаар чинь хөөрхий.
Харү: Гым мөрдөгч өө явцгаая. Би гэрт чинь хүргээд өгье.
Эм: Харж байна уу? Тархи нь тийм сонин ч гэлээ хачин хүн биш гэсэн.
Эр: Тийм байна. Найзыгаа халамжлаж байна.
Харү: Найз аа гэр чинь хаана юм бэ?
Мён: Гэр үү? Тэнд тээр тэнд.
Харү: явцгаая. Хаячихаад ирэх байсан юм. Бараг ирчихсэн гэсэн хаана юм бэ?
Мён: Тээл тэнд.
Харү: Хэлээ хазчихсан юм уу? Аятайхан яриач.
Мён: Тээр тэнд тээр тэнд 3 давхарт.
Харү: Юу вэ? Согтоогүй юм уу?
Мён: Үгүй ээ согтсон л доо гэхдээ тээл тэнд гэж хэлэхээр ин согтоогүй ээ.
Харү: Энэ утгагүй үйлдлийнхээ арыг нь дааж чадах уу?
Мён: Таны давсаг харин арыг чинь даахгүй байх шүү. Бие засмаар байна гээ биз дээ? Орчихоод гар аа. Гүрийж явж байгаад шээс алдчихав.
Харү: Мөрдөгч өө.
Мён: Ирчихээд байна аа тэр 3 давхар. Ороод ир ээ ороод ир тархины эмч ээ. Зүгээр ээ зүгээр зүгээр. Ороод ороод ир. Ариун цэврийн өрөө энэ байна.
Харү: Дуртайдаа орж ирээгүй шүү ариун цэврийн өрөөнөөс болж л орж ирсэн шүү.
Мён: Ойлголоо ойлголоо ёстой нэг. Ина. Аав нь ирчихлээ. Аавынх нь найз ирчихсэн мэндлээрэй. Ина унтчихсан уу? чиний дуртай царайлаг тархины эрдэмтэн ирсэн мэндлээрэй. Миний охин мэндлэх хэрэгтэй шүү дээ. Яачив. Ина.
Харү: Зүгээр орхи оо.
Мён: Зочин ирж байхад мэндлэх хэрэгтэй шүү дээ.
Харү: Түрүүний хичээлийг санахгүй байна уу? Өсвөр нас шүү дээ өсвөр нас.
Мён: За. Духны дэлбэнгээ хөгжүүлж байгаа охиноо би ойлгоно оо.
Харү: За би явлаа.
Мён: Хүлээ түр суучих. Шууд явчихаж болохгүй.
Харү: Ганцаараа л яг ганц хундага уу даа.
Мён: Тэгвэл ус уу. Давсагаа сая сулласан юм чинь дахиад дүүргэх хэрэгтэй. Бүгд хааччихав. Бүх аяга байхгүй болчихож.
Харү: Хулгайч аяга хулгайлна гэж байхгүй.
Ина: Аав аа баларсан.
Мён: Ина юу болсон юм бэ?
Ина: Яана аа.
Харү: Амьд байна.
Мён: Ина.
Харү: Гэмтлээс үүдэлтэй цус харвалт юм шиг байна.
Эр: Түргэн тусламжийн аврах багийн ажилтан байна. Яаралтай түргэн тусламжийн дуудлага аваад ирлээ.
Ина: Би дуудсан юм.
Мён: Зүгээр үү? Ээжийг нь иртэл хамт байж байгаарай.
Харү: Санаа зоволгүй явчихаад ир.
Мён: Гэхдээ юу болсон юм бэ? Энэ хүү яачихсан юм бэ?
Ина: Нөгөө би ингэчихсэн байх аа.
Мён: Ин Үгийн ээж үү?
Ээж: Тийм.
Мён: Би Ин Үтэй хамт байсан Гым Инагийн аав байна. Ин Үгийн тархинд цус харвасан болохоор яаралтай хагалгаанд орж байгаа.
Ээж: Гэнэт юун цус харвалт вэ?
Мён: Эмчийн хэлснээр бол ямар нэг юманд толгойгоо цохисон юм шиг байна гэсэн.
Ээж: Яана аа? Яагаад толгойгоо цохисон юм бол оо? Хэн нэг нь түлхэж унагаасан уу?
Мён: Шалгах хэрэгтэй. Цагдаа нар хамт байсан хүүхдүүдийг нь дуудаад шууд байцааж эхлэнэ.
Ээж: Өөрийг чинь цагдаа гэж сонссон.
Мён: Тийм ээ.
Ээж: Таниас гуйж байна. Хэн ийм болгосон бэ гэдгийг заавал олох ёстой шүү.
Мён: За.
Эр: Сонин сонин юм болох юм даа.
Мён: Тольтой шүүгээний булангаас цусны ором илэрсэн үү?
Эр: Тийм ээ тэрэнд толгойгоо цохиж.
Харү: Түлхүүлсэн үү? Өөрөө унасан уу?
Эр: Тэрийг сайн шалгах хэрэгтэй байх. Гэхдээ охин чинь.
Мён: Хэтэрхий их цочирдсон болохоор ээж нь аваад түр гарсан.
Эр: Охиныгоо маргааш ирж мэдүүлэг өг гээрэй. Явъя даа.
Эм: Одоо ороорой.
Муран: Гэр бүл нь гээд байцаалт авч болохгүй юм биш үү?
Мён: Мэдүүлэг өгөхгүй ээ. Асран хамгаалагч нь учраас хамт орж болно. Орцгооё.
Дарга: Өө Сол дарга сайхан амраад ирсэн үү?
Сүжон: Тийм ээ. Гым мөрдөгчийн охин ирчихсэн байсан. Ямар нэг юм болсон юм уу? Хүүгийн биеийн байдал ямар байгаа вэ?
Харү: Хагалгаа нь амжилттай болсон ч одоохондоо ухаан ороогүй байгаа гэсэн. Эхлэж байх шиг байна. Би оролцоно. Тус болж магадгүй.
Сүжон: Би ч гэсэн орлоо.
Дарга: За тэг.
Эм: Жон Инху. Ким Хёнжүн. Жон Минги. И Жонху Со Гён Ил. Ан Хэён. Ким Минжи. 7 хүүхэд. Тэр өдөр танайд байсан хүүхдүүд мөн үү?
Ина: Тийм.
Эм: Дотно найзууд уу?
Ина: Үгүй ээ. Тийм ч дотно биш л дээ. Саяхан тэд нар гэнэт хамт тоглоё гээд байсан. Дургүй байсан ч өөр арга байгаагүй. Аймар хүүхдүүд болохоор.
Эм: Дотно биш байж яагаад тэр өдөр танай гэрт цугласан мю бэ?
Ина: Би ир гэж хэлээгүй ээ. Инхутай уулзахаар болсон чинь гэнэт нэг хүн хонх дарахаар нь харсан чинь Инху байсан. Тэгээд хаалгаа тайлсан чинь. Юу болоо вэ? Гадуур уулзъя.
Шар: Сайн уу?
Бүгд: Хөөх гоё айл байна. Яасан гоё юм бэ?
Ина: Тэд нар хамт ирсэн. Инхуг сүрдүүлээд хамт ирсэн юм шиг байсан. Түр байж байгаад явна гэхээр нь яаж ч чадалгүй ор гэж хэлсэн. Гэнэт цүнхнээсээ архи гаргаад ирсэн.
Эр: Энийг ууна аа.
Бүгд: Сайхан ууна аа. Зүгээр ээ зүгээр айгаад байх юмгүй.
Шар: Ина бид нар чамд өгөх гээд гоё юм авч ирсэн. Тийм ээ Инху.
Ина: Аавыг ирэхээс өмнө хурдан уучихаад явна битгий их уугаарай гэж хэлсэн ч тасралтгүй уугаад явахгүй байсан.
Бүгд: Уугаарай. Уугаарай. Уугаарай. Уугаарай. Уугаарай. Уугаарай. Уугаарай. Уугаарай. Уугаарай. Уугаарай. Уугаарай. Уугаарай. Уугаарай. Уугаарай. Уугаарай. Уугаарай. Уугаарай. Уугаарай. Уугаарай. Уугаарай. Уугаарай. Уугаарай. Уугаарай. Уугаарай. Уугаарай. Уугаарай. Уугаарай. Уугаарай. Уугаарай.
Ина: Нэг хундага уух юм бол явна гэж надад хэлэхээр нь.
Эм: Сайн байна сайн байна.
Ина: Яаж ч чадалгүй уучихсан. Тэрнээс хойш юу ч санахгүй байна. Сэрсэн чинь Инху ухаан алдчихсан байсан. Тэгээд түргэн дуудаад хүлээж байсан чинь аав ирсэн.
Мён: Тийм юм болсон юм бол хамгийн түрүүнд аавдаа хэлэх хэрэгтэй шүү дээ. Тэгээд хаалгаа бас яагаад түгжээд суучихсан юм бэ?
Эм: Гым мөрдөгч өө.
Мён: Уучлаарай өөрийн мэдэлгүй л.
Харү: Инагийн хувьд тархи нь гүйцэд хөгжөөгүй бүрэн төлөвшөөгүй болохоор аюултай нөхцөл байдалд юу хийхээ мэдэхгүй байсан байх.
Сүжон: Юу гэж бодож байна Ина холбоотой юм шиг байна уу?
Харү: Ина худлаа хэлэхгүй л байх шиг байна л даа. Нөгөө хүүхдүүдийн яриаг сонсох хэрэгтэй.
Хөх: Зүгээр л Инагийн аав байхгүй болохоор архи уух гэж очсон. Ина Инху хоёр ч гэсэн хамт уусан шүү дээ. Ина Инху хоёр согтоод хэрэлдээд эхлэхээр нь бид нар зүгээр гараад ирсэн.
Хар: Ина Инху хоёр согтоод хэрэлдээд эхлэхээр нь бид нар зүгээр гараад ирсэн.
Шар: Тэр хоёрыг хэрэлдээд байхаар нь гараад ирсэн гээд байна. Инху өөрлүү нь дайраад байсан чинь Ина түлхээд л унагаачихсан байлгүй дээ.
Эм: Инхуг унасан гэдгийг яаж мэдсэн юм бэ? Би юу ч хэлээгүй шүү дээ.
Шар: Тэр нөгөө. Би төсөөлсөн юм.
Харү: Бүгд л улаан цайм худлаа хэлж байна.
Сүжон: Тийм байна. Бүгд үгсээд ирсэн байна. Инаг яах уу?
Харү: Ина түлхсэн гэх нотлогоо байхгүй. Энэ хүүхдүүдийн худлаа хэлж байгаа гэдэг нь удахгүй ил болчихно. Санаа зовох хэрэггүй дээ.
Цагаан: Ина Инху хоёр согтоод хэрэлдээд хөвгүүд согтоод бүгд тэнэгтээд байхаар нь бүр уур хүрээд Минжи бид хоёр түрүүлээд явчихсан.
Эм: Хэдэн цаг болж байсан бэ?
Цагаан: 9 цагийн үед. Тэгээд гэртээ харисан чинь Инагаас чат ирсэн. Өөрөө түлхсэн гэж Ина надад хэлсэн.
Эм: Чатыг нь уншиж болох уу?
Цагаан: Тийм ээ энэ.
Ина: Хаана байна?
Цагаан: Хариж байна. Зүгээр үү? Та хоёр согтоод хэрэлдээд байсан.
Ина: Би Инхуг алчих шиг боллоо. Надруу дайраад байхаар нь түлхчихсэн чинь юм мөргөсөн. Гэхдээ сэрэхгүй байна.
Мён: Ийм байх ёсгүй.
Харү: Ина энэ чатны талаар юу ч хэлэхгүй байна уу?
Мён: Асуух хэрэгтэй байна.
Ина: Үгүй ээ би тийм юм явуулаагүй. Би тэрэнтэй чинь тэгж чат энэ тэр бичилцдэггүй. Хар л даа.
Муран: Бичээгүй гээд байна. Тэгэхээр сэргээх билүү юу билээ тэрийг хийгээд үзэхэд болно шүү дээ.
Мён: Гар утсаа нотлох баримт болгож өгч чадах уу?
Ина: Май. Болсон уу?
Муран: Санаа битгий зов. Битгий уйл. Зүгээр ээ зүгээр. Зүгээр зүгээр. Ээж нь охиндоо итгэж байгаа. Зүгээр зүгээр. Ээж нь хажууд нь байна.
Эр: 21 цаг 12 минут. 12 сар. Сэргээж үзэхэд тийм чат бичигдсэн байна.
Ина: Мэдэхгүй ээ мэдэхгүй би бичээгүй. Би биш гээд байна.
Мён: Ина.
Ина: Боль оо угаасаа итгэхгүй биз дээ? Тавь. Бүгдээрээ хэрэггүй.
Мён: Ина.
Эм: Охин чинь чат биччихээд группээсээ гарсан гэж гарч ирж байна. Тийм болохоор охины чинь чатанд групп байхгүй юм шиг харагдаж байгаа юм. Яагаад групп чатнаасаа гарах уу? нуух юм байсан болоод гарсан байлгүй дээ.
Мён: Худлаа хэлэх хүүхэд биш ээ?
Эм: Угаасаа үр хүүхдийнхээ муу муухайг ээж аав нь хамгийн сүүлд мэддэг юм. Ийм нотлох баримт байхад охин чинь яллагдагчид тооцогдоно. Баяртай.
Мён: Манай Ина яллагдагч болно оо?
Харү: За Хан прокурор оо. Үнэн үү? Баярлалаа. Дараа хоолоор дайлна аа. Надад үнэхээр чухал асуудал байгаа юм. За за ойлголоо. Одоохон очлоо гээрэй. Дараа уулзъя. Өө тавтай морил.
Найз: Хурдан иржээ.
Харү: Мэдээж шүү дээ. Миний тохиролцоог зөвшөөрч байна гэж сонсоод баярлаад шууд л давхиад ирлээ.
Найз: Үнэн юм уу? Тархины донор болвол ял хөнгөлнө гэдэг чинь.
Харү: Хариуцсан прокурор чинь надтай дунд сургууль их сургуульд хамт сурч байсан маш дотны хүн. Би сайн ятгаад үзье. Би хүсэлт ч гэсэн бичиж өгнө. Чиний тархийг донорт авах тархины төвийн даргаар ч гэсэн хүсэлт бичүүлээд өгнө. Бараг миний гэр бүл шиг хүн. Тэр зэргийн юм байхад ял хөнгөлөхөд нэмэр болно гэдгийг сайн мэднэ биз дээ?
Найз: Хүсэлээ бичүүлээд ир. Бодлоо өөрчлөхөөс өмнө хурдан.
Төв: Хүсэлт ээ? Тийм хүний ялыг хөнгөрөөсэй гэж хүсэхгүй байна.
Харү: Санаа зоволтгүй ээ. Ялыг нь хөнгөлөхгүй.
Төв: Чи бас.
Харү: Салъя гэж хэлсний төлөө хүний амийг хөнөөсөн хогийн новш. Тийм хүнд нүглээ наминчлах боломж олгож байхад худлаа хэлэхэд яах вэ дээ. Харин ч баярлах хэрэгтэй.
Төв: Чиний наад ямар ч хамаагүй арга ашигладаг зан чинь.
Харү: Гаж донтон шиг байна уу?
Төв: Мэдэж байгаа бол боль.
Харү: Хүсэлт бичээд өгвөл би Хуан доктор дээр очихгүй.
Төв: Яасан? Чи миний үгэнд ордоггүй биз дээ?
Харү: Мэдээж таны үгнээс болоогүй. Хуан доктортой харьцаад байгаа шалтгаан бол тархийг нь судалгаандаа ашиглах зорилготой. Кан Инхугийн тархийг авчихвал харьцаад байх шаардлага байхгүй. Тийм болохоор та хүсэлт л бичээд өгчихвөл болоо.
Ина: Чи юу гэж худлаа хэлээд байгаа юм бэ? Би хэзээ тийм юм бичсэн юм бэ?
Цагаан: Юу гээд байгаа юм бэ? шоовдор оо. Чи бичсэн биз дээ?
Ина: Үгүй ээ би бичээгүй. Чи утсаа цагдаад өгөөрэй.
Цагаан: Би чамайг бодоод л өгөөгүй байгаа шүү дээ. Согтоод далчиганаж байгаа бичлэг чинь байгаа. Аавын чинь ажлын хүмүүс үзэж болох юм уу? Зүгээр гэвэл үзүүлчихье. Аав чинь ичих байх даа. Зурагнууд чинь гоё гарч уу?
Муран: Уйлаад байх шиг байна аа. Чи итгэхгүй болохоор уйлаад байгаа юм биш үү?
Мён: Итгэхгүй байгаа юм биш ээ. Сайн бодоод үз гэсэн шүү дээ. Нотлох баримт гарч ирсэн шалтгаан байгаа байлгүй дээ.
Муран: Санахгүй байна гээд байна шүү дээ. Согтчихоод.
Мён: Тэгээд яах гэж ууж байгаа юм бэ? Ямар зоригтой юм бэ.
Муран: Чи уухгүй байхгүй яасан юм бэ? Чи л тэр өдөр архи уугаагүй байсан бол гэртээ байх байсан. Ийм юм болохгүй байсан биз дээ?
Мён: Би ийм юм болно гэж яаж мэдэх юм бэ? Миний хариуцлага бүгд миний хариуцлагагүйнх.
Муран: Би хамт байх ёстой байсан юм. Манай Ина яана аа. Уучлаарай. Уучлаарай.
Харү: Гым мөрдөгч өө.
Мён: Сонин юм даа. Ийм үед утсаар ярих хүн таниас өөр алга.
Харү: Яг асуумаар байсан юм. ОДоо тэгээд яацгааж байна.
Мён: Яах юу байх вэ дээ. Охиндоо итгэмээр байгаа ч нотлох баримт гараад ирсэн. Яах ёстойгоо мэдэхгүй болохоор санаа алдаад л сууж байна. Тархины эмч байсан бол яах байсан бэ?
Харү: Би таны оронд байсан бол сэргээгдсэн чатнуудыг дахиад нэг шалгаж үзнэ. Тэр чинь мөрдөгч нарын хийдэг ажил биз дээ? Яасан? Инагийн хийсэн хэрэг байхвий гэж айгаад байгаа юм уу?
Мён: Тархины эмч нээрээ миний тархин доторхыг харж байх шив. Тийм ээ. Тэгээд л бүр хэцүү, ямар ч эрч хүчгүй болоод байх шиг байна.
Харү: Ээж аав нь болохоор тэгж магадгүй байх. Үнэндээ бол нэг их санал нийлэхгүй л байна. Ямар ч байсан маргааш тэд нарын 2 дахь байцаалт уу? Би нэг газраар орчихоод очих болохоор сэргээгдсэн чатнууд болон хэргийн нөхцөл байдлыг сайхан цэгцэлчихээд байж байгаарай. Баяртай.
Мён: Ямар ч байсан анхаарал тавиж байна шүү. Тийм ээ би бол аав. Ямар ч үнэнтэй нүүр тулсан хүлээн зөвшөөрнө өө. Орой 9 хагаст түргэн дуудсан. Чат бичсэн хугацаа нь орой 9 цаг 12 минут. 18 минутын турш юу хийсэн юм бол?
Ина: Ухаан ороод Инхуг харангуутаа түргэн дуудсан.
Мён: Ан Хэён. Ким Минжи.
Сүжон: Гым мөрдөгч өө.
Мён: За.
Сүжон: Энд юу хийж байгаа юм бэ?
Хамт: Хуурамч аа?
Мён: Энийг хардаа. Инагийн чат бичсэн цаг нь 9 цаг 12 минут. Инагийн түргэн дуудсан цаг нь 9 цаг 30минут. 30 минутын дараа найзуудруугаа залгасан юу болсон талаар асуух гэсэн байх. Гэхдээ хэн ч утсаа аваагүй. Ухаан оронгуутаа түргэн дуудсан гэдэг Инагийн үг үнэн байх боломжтой.
Сүжон: Тэгвэл чат бичихэд Ина ухаангүй байсан гэсэн үг үү?
Дарга: Нууц дугаар нь.
Мён: Хурууны хээ.
Цагаан: Утас нь байна уу гаргаад ир.
Шар: Өө энэ байна. Хурууны хээ. За очсон уу?
Сүжон: Тэд нар бичсэн байж болох нь.
Дарга: Тэд нар хөвгүүд хэдэн цагт гарсан билээ?
Сүжон: Гэрийнх нь ойролцоох хяналтын камерийг шалгахад 9 цаг 20 минутын үед.
Дарга: Тэгвэл Инаг чат бичихэд хамт байсан гэсэн үг. Тэд нар явуулсан байх магадлал хангалттай байна.
Сүжон: Өөрсдөө явуулчихаад групп чатнаас гарчихвал групп чат алга болоод Ина тийм чат бичсэнийг ч мэдэхгүй. Тийм болохоор Ина өөртөө итгэлтэйгээр утсаа шалгуулсан.
Мён: Би яг тэгж хэлмээр байна. Эмэгтэйчүүд хүүхдийн тасгийнханд хэлэх гэснээ хэргийн мөрдлөгөнд нөлөөлсөн гэх байх гэж хэлж чадахгүй байсан юм.
Дарга: Тийм шүү аав нь мөрдөгч гэсэн гэдэг яриа гарна шүү.
Сүжон: Тэгвэл би хэлээд үзье.
Дарга: Тэг тэг туслаарай.
Мён: Дарга аа баярлалаа.
Эм: Тэр хүүхдүүд үгссэн байх боломжтой байгаа болохоор сэжиглэж л байгаа.
Сүжон: Инаг яллагдагчаар татахаасаа өмнө тэр хүүхдүүдийн утсыг шалгах хэрэгтэй биш үү?
Эм: Тэгэх хэрэгтэй. Гым мөрдөгчийг битгий санаа зов гээрэй.
Харү: Доктор оо сайн сууж байгаа биз дээ?
Хуан: Юу болоо вэ? Утсаа хүртэл аваад. Хэд залгасан ч авахгүй байсан.
Харү: Таны хоолойг бүр сонсмоор байсан юм.
Хуан: Сайхан зүйл болоо юу? Дуу чинь цовоо байх чинь.
Харү: Тийм ээ Кан Инху дээр ирчихсэн байна. Донорын зөвшөөрөлд гарын үсэг зуруулах гээд.
Хуан: Тийм үү? Үнэхээр Кан Инху гарын үсэг зурж чадах болов уу?
Харү: Саналыг маань шууд хүлээж авсан. Донор болно оо. Надад хэрэгтэй байгаа гаж донтоны тархитайгаа уулзах хэрэгтэй байна. Ингээд таслалаа шүү. Юу вэ? Яагаад ирэхгүй байна аа?
Эр: В блок 216 тоот. Онцгой байдал. Онцгой байдал. Хурдлаарай. Хурдал.
Эр2: Гарна уу өнөөдөр тусгай уулзалт хийх боломжгүй.
Харү: Юу болсон бэ?
Эр2: Кан Инху нас барчихлаа. Гарах хэрэгтэй байна.
Харү: Хүлээ. Амиа хорлосон уу?
Эр2: Тийм ээ өглөө гэхэд зүгээр байсан ч уулзалтын өмнө гэнэт.
Хуан: Тийм үү? Үнэхээр Кан Инху гарын үсэг зурж чадах болов уу?
Харү: Та юу хийчихэв ээ.
Хуан: Яана аа уур нь их хүрч дээ. Яасан? Чиний тоглоом эвдэрчихсэнд уурлаа юу? Үл тоосны хариу шүү. Би үл тоохыг яг л бүдүүлэг зан шиг үзэн яддаг.
Харү: Би хүний анхаарал татахыг хүсдэг хүнийг үзэн яддаг.
Хуан: Үгйү ээ үгүй. Чи намайг үл тоогоогүй. Шаналал мэдрэхгүйн тулд үл тоох арга сонгосон хэрэг. Шаналалтай нүүр тулах зориг байгаа бол надтай ирж уулзаарай. Одоо дахиад миний тархи хэрэгтэй болсон биз дээ? Удахгүй уулзъя. Шаналалтай нүүр тулах зориг байгаа бол надтай ирж уулзаарай.
Төв: Зүгээр л энгийн автын осол байсан. Тэр хүн чиний дутуу дурсамжийг ашиглаад чамагй хөдөлгөх арга хайж байгаа юм.
Ээж: Инагийн аав байна уу?
Мён: Инхугийн ээж ээ.
Ээж: Манай хүүг ийм болгосон хүн нь Ина гээ биз дээ?
Мён: Одоохондоо батлагдаагүй ч гэсэн уучлаарай.
Сүжон: Одоохондоо шалгагдаж байгаа.
Ээж: Адилхан цагдаа гээд өмөөрөөд байгаа юм уу? энд шалгаж байгаад итгэж чадахгүй нь.
Дарга: Та буруу ойлгоод байх шиг байна. Манай тасагт шалгаагүй ээ. Эмэгтэйчүүд хүүхдийн тасагт шалгаж байгаа.
Ээж: Үгүй ээ итгэж чадахгүй. Шудрагаар шалгуулахын тулд өөр хэлтэст шалгуулмаар байна. Тэгэхгүй бол би зүгээр байхгүй шүү.
Мён: За ойлголоо. Таны хувьд тэгж хэлэлгүй яах вэ. Битгий санаа зов. Илүү шудрагаар шалгуулахын тулд өөр хэлтэсрүү шилжүүлье. Хүүхдийнхээ асуудалд анхаараад таны сэтгэлийг бодож үзээгүйг уучлаарай.
Дарга: Гэр бүлийнхэнтэй нь холбоотой ийм хэргийн хувьд өөр хэлтэсрүү шилжүүлэх боломжтой.
Сүжон: Мөрдлөгийн үр дүн бол аль ч хэлтэст байсан ялгаагүй л дээ. Гэхдээ Инад мэдрэгдэх дарамт нь мэдэгдэхүйц ихсэнэ.
Харү: Өнөөдөр энд мэдүүлэг өгөх сүүлийн өдөр нь байх нь ээ.
Дарга: Тийм ээ.
Харү: Тэгвэл өнөөдөр баталгаатай нотлох баримт олж авна аа. Хэн эхлэх билээ?
Эм: Ухаан ороход чинь хэдэн цаг болж байсан гэлээ?
Ина: 9 цаг хагас болж байсан. Ухаан ороод л шууд түргэн дуудсан.
Эм: Түргэн дуудсан цаг 9 цаг 30 минут. Чиний Хэёнрүү чат бичсэн хугацаа нь 9 цаг 12 минут. Тэгвэл тэр үед сэрээгүй байсан гэсэн үг үү?
Цагаан: Нүдний булай болоод байлгүй сайн бодоорой.
Эм: Ина би дахиад асууя. Тэр зурвасыг чи илгээсэн үү?
Ина: Нөгөө.
Сүжон: Ина маш их айж байна.
Мён: Чи бичээгүй шалгаад үз гэж өөрөө хэлсэн биз дээ?
Эм: Ина хариулах хэрэгтэй шүү дээ.
Ина: Би явуулсан байх аа.
Эм: Үгүй ээ 9 хагасын үед ухаан орсон гэчихээд яаж 12 минутанд зурвас илгээдэг юм бэ?
Ина: Мэдэхгүй ээ.
Сүжон: Шал утгагүй юм. Яагаад өдий хүртэл худлаа хэлсэн юм бэ?
Харү: Сэя хэлсэн үг нь худлаа байж ч болно. Хандлага нь шал өөр болчихсон байна. Ямар нэг зүйл болсон байх аа. Ина тэр зурвасыг бичсэн гэж худлаа хэлсэн.
Мён: Тэрийг нь би ч гэсэн ойлгосон. Гэнэт ингэж хэлж байгаа шалтгаан байгаа байх. Яагаад хэлэхгүй байгаа юм бол? Би мэдэж байж л туслана шүү дээ.
Харү: Хэлж чадахгүй байх шалтгаан байгаа байх л даа.
Эм: Инагийн гэрийн гудамжны хяналтын камерт бичигдсэнээс харвал та нар 9 цаг 18минутанд гарсан байна.
Шар: Тэгээд жоохон хурдан ярь л даа.
Эм: Ина Хэёнруу зурвас бичсэн цаг нь 9 цаг 12 минут. Тэгэхээр тэр үед та нар ч гэсэн хамт байсан уу?
Шар: Тийм.
Эм: Тэгвэл Инаг зурвас бичихийг харсан уу?
Шар: Үгүй.
Эм: Хамт байсан гээ биз ээ?
Шар: Ина өрөөнд байсан би бааж байсан.
Хар: Би баасыг нь үнэрлээд байж байсан.
Хөх: Заваан амьтан.
Эм: Чимээгүй бай. Тэр зурвасыг та нар бичсэн юм биш үү? Та нар ч бичсэн байж болох юм гэсэн хардлага төрж байна.
Шар: Нотлох баримт байгаа юм уу? Нотлох баримтаа авч ирээд ярь. Авгай гуай.
Хөх: Хөгширсөн хойноо зовж байна даа.
Эм: Гар утсаа өгч чадах уу?
Шар: Хүсэхгүй байна. Хөөе өгөхгүй байж болно ямар ч асуудалгүй.
Хөх: Өгмөөргүй байна. Би утасгүй.
Ногоон: Заавал өгөх ёстой юм уу? Саад болох гэсэн юм биш ээ. утсанд битүү порно байгаа.
Хар: Би угаасаа өгч чадахгүй ээ ангийн багш хураачихсан.
Шар: Ангийн багшаас булаагаад авч бас болно.
Эм: Өө тийм үү? Тэгвэл зөвшөөрөл аваад хүчээр хурааж авч болно.
Шар: Өө тийм үү? Тэгвэл зүгээр хүчээр хураа л даа. Тэгэх юм бол би үхээд өгье. Би үхвэл авгай та буруутай шүү.
Эм: Яагаад байгаа юм бэ?
Шар: Зүгээр бай. Тавь боль. Зүгээр бай.
Эм: Нэг л удаа ийм юмтай тулахаар хамаг тамир тэнхээ дуусчих шиг болох юм. Би үнэхээр айж байна. Тэр хүү үнэхээр амиа хорлочихвол яана аа? Дахиад харьцмааргүй байна. Прокурорт шилжүүлнэ.
Сүжон: Инаг яллагдагчаар татаад уу?
Эм: Бүх нотлох баримт мэдүүлэг Инаг гээд байна. Өөрөө ч гэсэн хэлсэн.
Сүжон: Гэнэт мэдүүлгээ өөрчилслөн шалтгаан байгаа.
Эм: Сол дарга аа та мөрдлөгт нөлөөлөд байгаа юм уу?
Сүжон: Үгүй ээ уучлаарай.
Хар: Толгойгоо хагалах нь гэж бодлоо шүү дээ.
Шар: Цус гарах ёстой байсан юм.
Хөх: Өвдөж байна уу?
Шар: Өвдөнө шүү дээ өвдөхгүй байх уу?
Хар: Гаж доктор байна.
Шар: Яасан хэлэх юм байгаа юм уу?
Харү: Эхлээд нэг юмыг ойлгож авах хэрэгтэй. Өнөөдөр миний сэтгэл санаа новшийн байна. Их нандин эрдэнээ алдчихсан.
Шар: Юу гээд байна аа.
Харү: Тийм болохоор сайн бодож байгаад миний асуултанд хариулаарай. Инаг сүрдүүлээд байгаа юм уу?
Шар: Үгүй ээ. Бид юу гэж сүрдүүлэх юм бэ? Бид нар муу хүүхдүүд биш ээ. Зүгээр л ганц зураг үзүүллүү дээ. Та ч гэсэн ямар зураг гэдгийг нь хармаар байгаа биз дээ? Гаж ах үзмээр байвал хэлээрэй.
Ногоон: Гаж болохоор тэр үү аймар юм аа.
Шар: Аймар нь амар л юм. Новшийн ааштай болохоор судалгааны төвөөсөө хөөгдчихсөн гэсэн.
Хар: Аргагүй шүү дээ. Нэг хүний тархийг хулгайлсан гэсэн.
Шар: Сүртэй юм аа.
Сүжон: Баларсан юм аа. Прокуророос насанд хүрээгүй хүүхэд гээд яллах болов уу?
Дарга: Тэр хүү ухаан орохгүй бол хүнд гэмт хэрэг. Энгийн эрүүгийн хэрэг болж ч магадгүй.
Сүжон: Тэгэх юм бол үнэхээр хэцүүднэ дээ.
Мён: Яагаад мэдүүлгээ өөрчилснийг нь очиж асууна аа.
Харү: Би асуугаад үзье. Ина хаана байгаа вэ?
Мён: Гэртээ. Хэрэггүй ээ би асууя.
Харү: Ээж аавдаа хэлэхэд хэцүү зүйл ч байдаг.
Сүжон: Тийм шүү яг эмзэг нас нь шүү дээ.
Дарга: Тийм шүү тэр нь дээр.
Мён: тархины эмч ээ туслаарай. Тэгэхгүй бол би хэрэг тарьчих юм шиг байна. Тэр муу хүүг бариж ирээд эрүүдчихмээр санагдаад байна. Яасан? Би болохгүй юм хэлсэн үү? Миний охины амьдралыг шийдэх гээд байхад.
Харү: Үгүй ээ би эрүүдээд өгье. Маш харгисаар. Ина би туслая. Гэхдээ надад үнэнээ хэлээрэй. Тэд нар зургаар чинь сүрдүүлээд байгаа юм уу? Яагаад уйлаад байгаа юм бэ? Тэд нарын буруу. Чи буруугүй. Тэд нар буруутай. Чамд буруу байхгүй. За юу. Чиний буруу биш байхад чи уйлж болохгүй. Мэдээж гомдолтой санагдаад уйлмаар болно гэхдээ л уйлж болохгүй. Уйлах юм бол тэр хүүхдүүд чамайг бүр ч дорд үзнэ.
Ина: За.
Харү: Чи бардам байх ёстой. Би ингэж хохироод байна гэж нүүр бардам хэл тэгж байж туслана. За. Юу болсон талаар одоо ярих уу?
Ина: Би тэр зурвасыг бичээгүй тэгээд цагдаад утсаа өгсөн чинь зураг чинь байгаа гээд намайг сүрдүүлсэн. Тэр өдөр хачин зураг дарсан гэсэн.
Харү: Харсан уу?
Ина: Ганцыг л харсан. Өөр зөндөө зураг байгаа. Аавын чинь найзууд харж болох юм уу харуулмааргүй байвал чи түлхсэн гэж хэл гэсэн. Тэгэхгүй бол зургийг чинь цацна гэсэн. Би зугтаад байсан ч хэд хоногийн өмнө тааралдчихсан. Тэгсэн чинь.
Шар: Ширхэгийг нь 50000вон. 20 ширхэг байгаа гэхээр 1 сая.
Ина: Надад юу гэж тийм их мөнгө байх юм бэ?
Цагаан: Тийм үү? Тэгвэл бид нар л олъё доо. Ширхэгийг нь 500воноор зарна аа.
Ина: Яах ёстойгоо мэдэхгүй байна.
Харү: Би бүгдийг нь шийдэж өгнө. Тэр новшруу холбоо барь.
Шар: Гым Ина байна.
Ина: Мөнгө байхгүй гэхдээ өгөх юм байна. Ганцаараа энд хүрээд ир.
Шар: Гым Ина ойлголцчихоор юм байна. Түрүүлээд явлаа шүү. Гым Ина Гым Ина. Юу вэ? Дуудчихаад. Гым Ина. Гым Ина. Юу вэ?
Харү: Чиний тархинд сургамж өгнө өө. Духны дэлбэнгээ томруулах гээд өөрийгөө хянах чадваргүй байгаа гэхэд арай ч дэндүүлж байна. Тормозгүй автобус гэх үү? Бусдын амьдралыг сүйтгэхээс чинь өмнө би зогсоогоод өгье. Чиний тархинд сайн гэгч нь ойлгуулаад өгье. Тийм новшийн юм хийгээд байвал амьдрал новш болдог юм.
Шар: Гаж новш чинь юу гээд байгаа юм бэ? Тавь. Тавь л даа новш оо.
Харү: Ганцаараа юу ч хийж чаддаггүй юм байж хэдэн дагуултай гээд мундаг царайлаад байгаа чинь инээдтэй байсан. Яах вэ чиний насан дээр тэгж болно. Гэхдээ арай даварчихлаа тэгэхээр төлбөрөө төлөх ёстой.
Шар: Гаж донтой алуурчин. Яах гээд байгаа юм бэ? Намайг хөнөөх юм уу?
Харү: Үгүй ээ чи өөрөө гуйна. Ингэж байхаар алаад өгөөч гэнэ.
Харү: Энэ бол неврологийн эрүүдэн шүүдэг төхөөрөмж чи амсаад үз. Яг үхмээр л санагдана. За тэгвэл эхлэх үү дээ.
Шар: Битгий хүсэхгүй байна. Боль.
13р анги төгсөв.
Дараагийн ангид:
Харү: Өшөө авалт үргэлж цэвэрхэн байдаг шүү дээ.
Хуан: Чи уур хилэнг ялж чадахгүй.
Харү: Эмч гэр бүлийг хөнөөсөн хэрэг.
Хуан: Алуурчин болохоос өөр аргагүй тархи.
Эм: Зугтаарай.
Харү: Энэ хэрэг.
Сүжон: Тархины эмч гадарлачихсан уу?
Харү: Намайг яагаад хуурсан юм бэ? Чиний мэдэж байгаа үнэн юу юм бэ?
Хуан: Намайг суллавал алуурчныг хэлнэ гээд байна.
Back to episodes Go home