Rundown

Юниверсал үзүүлж байна

 

Тв эр:   би мөөгөнд их дуртай. Миний хамгийн дуртай мөөг бол мөөгний хаан гэгддэг Порчини юм. Харин одоо үүнийг хар даа. Айх хэрэггүй. Манай улсад мөөгний нэрсийг нь андуурах тохиолдол их байдаг. Италийн Порчини  болон Францын  Сэйбес хоёрыг .

             Хоёулаа тослог ихтэй, хоёулаа газарт ургадаг. Харин манай улсад Порчиниг хатааж хэрэглэх тохиолдол  их байдаг. Харин шошгон дээр чинь хатаасан Порчини гэж бичсэн байгаа.. Хатаасан  Сэйбес гээгүй

Эр:       Бэк? Нааш ир дээ.

ТВ эр:         маш сайхан амттай.

Бэк:             цаг нь болчихсон уу? Би хүлээж байлаа.

Эр:       чи ч үнэхээр азтай юмаа. Өнөө оройны үдэшлэгт жирийн хүн нэвтрүүлдэггүй. Орцгооё.

Бэк:      тэр юу ууж байна?

Эр:       ургамлын гаралтай Герман ликор

Бэк:      сайн л байна.

             Харуулууд яасан?

Эр:       байхгүй ээ. Гэхдээ бидэнд жаахан асуудал гарсан.

Эр1:     хөгжилтэй байгаарай.

Бэк:      ямар асуудал гарсийм.

Эр:       асуудал чинь тэр байна даа. Тэр залууг Жийлил Жонсон гэдэг. Тэр уг нь бидэнтэй тохиролцсон юм.

Бэк:      Жаамал Жонсон гээч. Хамгаалагч. Сүүлийн 20 жилд үүсэж хөгжсөн Нотре Дэймын хамгийн шилдэг хамгаалагч. ... байсан юм.

             Түүний зүүн талд зогсож байгаа залуууг Камбуй Жаксон гэдэг.

             Өнгөрсөн жил 2000 ярд газар гүйсэн. 5 жил мэргэжлийн тэмцээнд түрүүлсэн.

             Алчууртай залууг Фернандо Левис гэдэг. Хагас хамгаалагч. Яг Рэй Левистай адилхан тоглодог. Маш хүчтэй цохьдог

Эр:       өөр мэдэх юм байна уу? Би хөл бөмбөг мэддэггүй.

Бэк:      тэр хоёр залууг Жимми Кодесшил, Дэйвид Мюлер гэдэг. Нэг нь Америкийнх нөгөө нь Охия-гийнх.

Эр1:     яадаг новш бэ?

Эр:       чиний олж мэдэх залуу бол Брайн Кнапмиллэр.

Бэк:      Брет Фавре шиг шиддэг. Пете Розе шиг мундаг.

Эр1:     би хэлээд байна ш дээ. Чамайг гэдгийг чинь сайн мэдэж байна. би чамайг харсан. Битгий худлаа яриад бай. ,

Бэк:      өршөөгөөрэй.

Эр1:     чамайг гэдгийг мэдэж байна.

Бэк:      өршөөгөөрөй. Саад болсонд уучлаарай. Үнэхээр уучлаарай. Надад..

Эр1:     залуу минь би өнөөдөр ямар ч наймаа хийхгүй. Чи явсан нь дээр. Ажил чинь бүтнэ гэдэгт итгэж байна.

Бэк:      өршөөгөөрэй. Би энд наймаа хийх гэж ирээгүй. Надтай түр уулзаадахаач.

Эр1:     за ойлголоо таныг.

             Би хэнтэй уулзах гэж байгаа билээ? Би хэнтэй уулзааад байнаа? Нэр чинь хэн бэ?

Бэк:      Бэк?

Эр1:     Бэк гэнээ?

 

бэк:      Бэк?

             Яасан бэ?

Эр1:     май. Одоо яв даа

Бэк:      болчихсон уу? Баярлалаа.

Эр1:     чи яах гэсэн юм бэ?

Бэк:      өршөөгөөрөй.

Эр1:     яасан?

             Чи яах гээд байгаам?

Бэк:      2 сарын өмнө чи миний үйлчлүүлэгчтэй мөрийцсөн.

Эр2:     хоёр, гурван сарын өмнө гэнээ?

             Юу болсийм Кнаппи?

Эр1:.    Юу ч болоогүй. Уух юмаа л уу.

Бэк:      юу байна даа

Эр1:     Мөрий гэнээ? Найзуудын маань өмнө намайг ичгүүртэй байдалд оруулах нь уу?

Бэк:      чамд ичих юм огт байхгүй. Харин би асуудалд орчихоод байна. 50,000 доллар. Санаж байгаа биз дээ.

Эр1:     тиймээ. Би санаж байна. аан гэж бай. Жи өөрөө л эхлэсэн. Одоо намайг тайван байлга. Үлдсэнийг нь нэгдэх өдөр өгнө. Битгий над руу ахиж хүн явуул гэж найздаа хэл. Ойлгов уу?

Бэк:      Бряан?

             Надад барьцаа хэрэгтэй байна.

Эр1:     юу гэнээ?

Бэк:      надад бөгж хэрэгтэй байна. өршөөгөөрэй.

Эр1:     үнэнээсээ юу?

Бэк:      тиймээ. Ширээн доогуур өгчихөө. Чамд би эргүүлж өгнөө.

Эр1:     ширээн доогуур гэнээ?

             Чамд би хундаглая. Чи уух уу?

Бэк:      баярлалаа

Эр1:     бөгж ав л даа. Чамайг болгоод өгье л дээ

             Одоо явж үз. Зайл. Эндээс зайл. Ямар нэгэн юм хий л дээ.

Эр2:     түүнйиг үгийг сонссон биз дээ. Эндээс яв.

Бэк:      за за

Эр1:     тиймээ. Явсан чинь дээр. Явж үз.

Эр2:     чи үсэрмээр байна уу? Эндээс одоохон зайл.

Эр:       чи зүгээр үү?

Бэк:      галзуу амьтад.  Байна уу? Би байна. тиймээ. Хамт байна. бидэнд асуудал гарлаа. Тэр бидэн рүү довтолж байна.үнэхээр довтолж байна. надад ахиад нэг өдөр өгчих. Юу гэмээр байна. энэ жил ахиад л буун дуу гаргах нь. Би тэднийг гэмтээмээргүй байна. бас зүгээр орхимооргүй байна.

             Мэдлээ Билли?

             Кнапмеллер чамд 2 сонголт байна. А сонголт. Чи надад бөгжөө өөрөө өгөх. Б сонголт. Би чамаас бөгжийг сугалаж авах.

Эр1:     Б -г сонголоо.

Бэк:      буруу сонголт хийлээ

             Болж байнаа?

Эр1:     болгоод өг наадахаа.

             Хүн сайхан хандаж байхад яаж байнаа?

Бэк:      чи сонголт А-г сонгох байсан.

 

Амазоны эрдэнэс

 

Эр2:     та зүгээр үү? Та зүгээр үү?

             Баярлалаа эрхэмээ.

Эр3:     хүрээд ирэх шив

Бэк:      яагаад хүн  явуулж байгаам Билли?

Билли: Мартин уу? Нөөц болгож түүнийг явуулсан юм. Чамтай утсаар ярьсны дараагаар чамайг авчирна гэдэгт итгэж чадаагүй юм. Юу болоо бэ?

Бэк:      тэр  хулгайлаад аваад явчихсан.

Билли: буурцагтай уутаар чамайг цохиод уу? Гүй байлгүй дээ.

             Чиний төлбөрөөс 10-г хаслаа. Ойлгомжтой юу?

Бэк:      Билли чи надад төлөвлөгөө байсныг мэдэж байсан. Яах гэж ингэж наадаад байгаам

Билли: энэ чинь хэцүү бизнес. Рестораны бизнес. Эхний жилдаа 75 хувь нь азгүйддэг. Яагаад гэдгийг мэдэх үү?

             Хөрөнгөгүй учраас за юу? Минийхээр..

Бэк:      Билли. Би шинэ амьдрал эхлүүлмээр байна. мөнгөө яг одоо авахыг хүсэж байна.

Билли: одоо юу? Одоо гэнэ.  За за. Нэгхэн ажил. Үүнийг хийсны дараагаар чамайг би чөлөөлнө, тэгээд  чи шинэ ресторантай болно.

             Онгойлгоод үз. Үз л дээ. Травис Алфред Валкерийн зураг:.

             Станфордийг хаясан. Алтын хайгуулчин. Түүний олдвор асуудал болоод байгаам?

Бэк:      та сая Валкер гэсэн үү?

Билли: миний хүү байгаам. Миний 3дахь гэрлэлтээс төрсөн хүү. Ердөө 3хан минут үргэлжилсэн гэрлэлтээс шүү.

             Зургийг 2 сарын өмнө Амазоны Эйл Дорадо гэдэг алтны уурхайд авсийм.

Бэк:      хэдийг өгөхийн?

Билли: 250 мянгыг

Бэк:      ингэхийнхээ оронд өөрөө л түүнийг урьчихгүй яасийм

Билли: тэр надад итгэдэггүй юм

Бэк:      тэгээд хулгайлаад авчирах уу?

Билли: инэээдтэй байна уу? Өөрийнхөө тэнэг найз нарыг дооглоод инээж болно. Харин намайг биш шүү. Ойлгов уу чи.

Бэк:      уучлаарай Билли?

Билли: маш сайн байна.

Бэк:      тэр юу хийдэгийн?

Билли: тэр буруу хүмүүстэй нийлдэг. Чиний яадаг байсныг би чамд сануулах уу?

             Түүнд жаахан боломж олгодог юм билүү л гэж.  Түүнийг эргүүлж авчирахгүй бол би цаашдаа сайхан амьдарч чадахгүй нь

             Чи миний хүүг авчираад.. яг энэ хааалгаар оруулаад ирвэл.. чи ресторантай болоод эндээс явах болно.

Бэк:      үүнийг  скочдсон юм уу

Эр3:     тиймээ. зүгээр дээ бяцхан хүү минь. Хараагаараа биш сүсэг бишрэлээрээ нисэж байгаам

             Чи харж байна уу? Бид газардаж чадахгүй нь.

Бэк:      яагаад. Яагаад газардаж чадахгүй гэж?

Эр3:     баахан бухнууд байнаа?

Бэк:      юу гэсэн бэ??

Эр3:     бухаа. Тэр газарт байгаа. Бухын сүрэг

Бэк:      үнээнүүд уу?

Эр3:     тиймээ. Тэднийг жаахан айлгаад өгье. Замаас зайлцгаа. Замаас зайлцгаа. Замаас зайлцгаа. Явцгаарай.

             Зам чөлөөл. Зам чөлөөлөл дөө.

             Зүгээр уу залуу минь.

             Хүүе би чамд гэрлээ асаа гэж хэлээ биз дээ. Би бараг балрахаа шахлаа.

Эр4:     дэлгүүр хаачихсаан.

Бэк:      ганцхан ийм л замтай юм уу?

Эр3:     амьд үлдэхийг хүсвэл үүгээр явнаа.

Бэк:      яагаад тэр үү?

Эр3:     хар ширэнгэн ойгоос болоод

             Тэнд аварга том могой байдагын. Бас хортой мэлхий, хар ялаанууд? Аймшигтай шавьжнууд байдаг.

             Тэд чамайг барьдаггүй юм бол босогч нар барих болно

Бэк:      юу?

Эр3:     босогч нар гээд хэлээд байна ш дээ.

             Тэд нарт зориулж Корнильюс Хатчер Бабилон барьж байгаа

Бэк:      юу барьж байгаа гэнээ?

Эр3:     Бабилон

             Тиймээ. Энэ уурхайн ойролцоо очсон хүн бараг үхсэнтэй адилхан болдог.

             Ням гаригийн зугаалгыг өнгөрөөгөөд би чамд сайн тайлбарлаж өгнөө:.

             Найз минь ойгоос холхон байгаарай даа.

Травис: би энэ цэцгийг ширэнгэн ойн гүнээс оллоо. Бас энэ цэцгийг хэн ч мэдэхгүй: би энэ цэцгэнд нэр өгөх учиртай. Тэгээд бодлоо л доо. Маш сайхан л нэр байх ёстой?

             Маряана гэе.

Эмэгтэй:     хэдийг өгөхийн

Травис: юу гэнээ?

Эмэгтэй:     хэдийг өгөх юм бэ?  

Травис: танай ахын завь надад хэрэгтэй байна. нэг өдөр, удлаа гэхэд хоёр өдөр. Маряана

Эмэгтэй:     миний машинийг авч болно. Минийхийг яасан ч болно. Харин ахын дугуйг яалаа чи

Травис: миний буруу бишээ

Эмэгтэй:     тэгээд одоо ахын завийг гуйгаад байгаа юм уу?

             Би олох гэсийм л гэх юм. Чи хэзээ ч тэр Гарбогоо олж чадахгүй

Травис: чишш. Гато гээч. Чамд хэлсэн байхаа

Эмэгтэй:     Гато?

Травис: үнэхээр байгаа  Маряна.хаана байгааг нь би сайн мэднэ. Харин надад завь хэрэгтэй байна.

Эмэгтэй:     хэдийг өгөхийн.

Травис: би чамд хэлсэн байхаа

Эмэгтэй:     үгүй ээ. Чиний тэр Гато чинь ямар үнэ  хүрэхийн?

Травис: шинжлэх ухааны маш үнэтэй олдвор

Эмэгтэй:     ямар үнэтэйн?

Травис: үнэ мөнгө үүнд хамаагүй

Эмэгтэй:     Травис чи бяцхан охин шиг худлаа ярихиймаа

Травис: би худлаа яриагүй

Эмэгтэй:     чамд завь өгвөл чи  намайг дагуулж явах уу?

Травис: солиотойн. Завьны тухай л ярьж байна ш дээ.

Эмэгтэй:     50—50иар нь хуваая.

Травис: би бүгдийг ганцаараа хийсэн. Би өөрөө олсон. Ёстой үгүй шүү.

Эмэгтэй:     50---50 Травис.

Травис: 70—30

Эмэгтэй:     50---50

Травис: 60—40

Эмэгтэй:     50—50. Би 6 цагт тарна. Тэгээд чиний Гато руу явцгаая.

Травис: чи аймшигтай юмаа.

Эмэгтэй:     баярлалаа

Травис: зүгээр дээ.

Эмэгтэй:     цэцэг өгсөнд

 

Эр3:     Харви бид ахтай чинь уулзахаар ирлээ.

Харви:  тэр хаанахынх  бэ?

Эр3:     Америкийнх

Харви:  буутай юу?

Бэк:      байхгүй. Би буунд дургүй

Харви:  түүнийг шалга.

 

Ах:        төлбөр нь хэдийн?

Эр5:     надад төлбөрийг нь харуул даа.

 

Эр6:     2425 доллараас 20 хувь буулгасан.

Эр7:     тэрнийг шалгасан уу?

Эр8:     шалгасаан. Явуул.

Харви:        яв яв. буунд дургүй Америк хүнийг анх удаа л харж байна.

Ах:        тэднийг улам гүнзгий ух гэж хэл

             Энэ бүхэн маш энгийн байна уу ноён Бэк?

Бэк:             та миний нэрийг яаж мэдээв?

Ах:        чам шиг иймэрхүү хүмүүс ийм газарт ирж байгаа нь их хачин санагдаад. Чамд юугаар туслах уу?

Бэк:      та энэ хүнийг таних уу?

Ах:        Травис Валкер байна

             Түүний уурхай ухахыг нь би зөвшөөрсөн. Бас өрөө хөлслүүлдэг. Тэгээд олсон бүх зүйлийнх нь 60 хувийг авдаг.

Бэк:      түүнийг  би хаанаас олж болох уу?

Харви:  энэ новшийг дагаад яв. Циркийн ойролцоо л байгаа байх.

Ах:        дуугүй байж бай. Чи түүнтэй ажил ярих гэж байгаа юм уу?

Бэк:      тиймээ.

Ах:        ямар ажил бэ? Би ажилд их дуртай шүү

Бэк:      хувийн асуудлаар

Ах:        тэгвэл яагаад над дээр ирсийм?

Бэк:      би хүний гэрт орчихоод  эзнийнх нь зөвшөөрөлгүйгээр хөргөгч ухдаг хүн биш.

Ах:        хөргөгч гэнээ?

             Ноён Бэк би танд нэг юм үзүүлье. Чиний хөргөгч гээд байгаа зүйл мөн үү?

Бэк:      там шиг л харагдаж байна.

Ах:        чамд там шиг харагдаж байгаа бол надад өөр зүйл харагдаж байна. Чиний нүд юун дээр тусаж байгааг би мэдэж байна.

             Эрэгтэй бизнесменүүд Ролекс дээр гараа тавингуут сүйт бүсгүйчүүд  бөгжөө гарнаасаа салгадаг. Энэ чинь л мөнгө байхгүй юу ноён Бэк?

             Миний айдас тэдний баяр баясгалан. Миний там тэдний хувьд диваажин. Хэн нэгэн хүн энэ бүхнийг хариуцах ёстой. Тэр хүн бол би ноён Бэк?

             Би өдөр болгон энэ бүхнийг хянадаг. Энэ бол амьдралын нэг хэсэг. Хэрвээ чи энэ бүхнийг тэвчиж чадвал.. асар их мөнгөтэй болно. Тэр залуугаар чи яах гэсийм?

Бэк:      гэрт нь аваачих ёстой.

Ах:        чамд 10,000 доллар өгөө юу?

Бэк:      би жийпийг чинь зээллээ.

Эр3:    байзаарай найзаа.

Бэк:      чамд 1000 доллар өгье.

Эр3:     аан?

Бэк:      1000 доллар өгье. Чи миний цүнхийг онгоцонд аваачиж хийгээд хөдөлгүүрийг нь унтраалгүй байж бай. Тэгэж чадах уу?

Эр3:     1000 долларын төлөө юу?

Бэк:      тйимээ

Эр3:     за тэгье дээ.

Бэк:      Дайклан би хурдан эргэж ирнээ.

Эмэгтэй:     Америк уу?

Бэк:      тиймээ.

Эмэгтэй:     хаанаас  ирээв?

Бэк:      баарны үйлчлэгч байдаг газраас ирсэн дээ.

Эмэгтэй:     чи юу авах уу?

Бэк:      шар айраг  авья. Сайхан цэцэг байх чинь

Эмэгтэй:     онцгүй цэцэг ээ

             Чи тэнэг инээх юмаа.

Бэк:      манай улсад Бразил самар 15 доллар байдаг.

Эмэгтэй:     энд хаа сайгүй байж байдагын. Энд Бразил самар ч гэж нэрлэдэггүй.

Бэк:      тэгээд юу гэж нэрлэдэгийн?

Эмэгтэй:     бид Бразилд байгаа учраас зүгээр л самар гэж нэрлэдэгийн

Бэк:      тийм шүү

Эмэгтэй:     юу чамайг Амазонд авчираав? Ууж идэх гэж ирээгүй нь л лав.

Бэк:      нэг хүн хайж яваа

Эмэгтэй:     ямаршуухан хүн бэ?

Бэк:      түүнийг Травис Валкер гэдэгийн. Хүрэн үстэй. 20 орчим настай. Цэнхэр цамц, жийнс өмссөн.

             Одоо түүний царай их аймшгийн харагдаж байна.

Травис: би чамайг таних билүү?

Бэк:      Бэк?

Травис: би танд юугаар туслах уу?

Бэк:      миний төлөө сонголтоо хийгээсэй гэж хүсэж байна.

Травис: сонголт оо?

Бэк:      А сонголт Б сонголт

Травис: А сонголт нь тэгээд юу бэ?

Бэк:      А сонголтоор... чи бид хоёр эв найрамдалтайгаар миний машинд суугаад онгоц руу очно. Тэндээс Лос Анжелос руу явцгаана даа. Ямар ч цус гарахгүй, яс хугарахгүй. Асуудал ч байхгүй

Травис: лос Анжелосд тэгээд юу байгаам?

Бэк:      аав чинь байгаа.

Травис: Б сонголт тэгээд юу байгаам?

Бэк:      А сонголтын эсрэг зүйлс болно. Энэ сонголтыг л битгий хийгээсэй дээ.

Травис: би Си сонголтыг санал болгож байна.

Бэк:      Травис Си сонголт гэж байхгүй

Травис: нээрээ юу?

Бэк:      тиймээ

Травис: итгэлтэй байна уу?

             Том залуу минь.амьдрал дээр байнга Си сонголт байдаг шүү.

             Ямар ууртай юм бэ?

Бэк:      дуугүй бай. Амаа тат. Си сонголт байхгүй ээ гэж хэлсэн байхаа

Травис: харин чамд Си сонголтыг үзүүлэх гэж байна.

Ах:        ноён Бэк? Ярианд бяцхан өөрчлөлт орлоо. Санаад оромгүй зүйл боллоо. Надад шар айраг өгөөч.

Травис: ноён Хайтчер та цагаа олж энд ирлээ

Ах:        наадахаа тавь

Бэк:      чамд төлбөр өгсөн байхаа

Ах:        аз болоход миний туршуулууд хаа сайгүй байдаг. Тун саяхан ноён Валкер чухал зүйл олсон гэнэ. Тэр миний ширэнгэн ойд түүнийгээ нууж гэнэ. Харин одоо би тэрнийг нь олмоор байна.

Харви:  за одоо явцгаая тэнэгээ

Травис: битгий  намайг тэнэг гэж дуудаад бай

Харви:  новш оо тэгээд олсон юм уу үгүй юм уу?

Травис: новш гэнээ?

Ах:        болноо

Харви:  олсон юм уу үгүй юм уу?

Травис: юуг тэр үү?

Харви:  олсон уу үгүй юу?

Бэк:      зүгээр бай

Ах:        битгий завь эвдчих.

Харви:  за

Бэк:      би асуудал үүсгэмээргүй байна

Ах:        наадахаа орхиод ахиж битгий ирээрэй.

Бэк:      тэгээд 10,000 доллараа яах уу?

Ах:        татварт өгсөн гээд бодчих

             Өөрийн эрүүл мэнддээ хөрөнгө оруулсан гээд бодчихоо.

Бэк:      ноён Хайтчер таны хүсэлтээр би цоо эрүүл болчихлоо.

Ах:        өө тйим үү?

Бэк:      яв.

Ах:        битгий асуудал үүсгэ.

             Гайхалтай.  Бүгдийг  нь алж чадах уу ноён Бэк?

Бэк:      би ухаантай байхыг хичээж байна. ,

Ах:        бизнесийг ингэж хийдэггүй юм.

Эр4:     буугаа байнга авч явж бай

Ах:        чи аль хэдийнэ үхчихсэн. Одоохондоо л ойлгохгүй байгаа.

Травис: энэ Б сонголт уу тэгээд?

             Надаар тоглоод байгаа юм уу?

Бэк:      чимээгүй бай

Травис: чи удахгүй үхэх байхаа. Бид хаашаа ч явж чадахгүй. Энэ бүх газрыг Хайтчер эзэмшдэг.  Машин зам, агаарын замыг тэр эзэмшдэг.

Бэк:      амаа тат.

Травис: аавын өгсөн  мөнгийг хоёр дахин ихэсгэж өгье.

Бэк:      үгүй ээ

Травис: 4 дахин өсгөж өгье

Бэк:      үгүй э

Травис: 2 дахин бас 4 дахин өсгөж өгье

Бэк:      гүй.

Травис: жаахан ухаантай байгаач. Чамд ахин бодох боломж олгоё

Бэк:      дуугүй байх боломж харин чамд олгоё

Травис: чиний эцсийн хариулт уу?

             Энэ бүхнийхээ төлөө чи унах болж дээ.

Бэк:      юун унах бэ?

Травис: энэ л байхгүй юу?

             Том залуу минь түлхүүр хаана байна. Олчихлоо_.

Бэк:      Травис?

Травис: энэрэлт бурхан минь.

Бэк:      Травис?

Травис: би буцаж явахгүй

Бэк:      явах л болно доо

Травис: ёстой үгүй

Бэк:      яг одо явна даа.

Травис: өөрийгөө хэн гэж бодоов чи?

             Чи манай хотод ирээд миний варыг эвдчихээд бас миний эмэгтэй дээр нүдээ унагасан

Бэк:      миний эмэгтэй гэнээ?

Травис: тиймээ

             Юу бэ?

             Хэн бэ? Чиний найз уу? Түүнийг чи таних уу? Аан? Түүнтэй мэндэлээрэй. Сайн уу гэж хэлээрэй. Сайн гэж хэлээрэй.

Бэк:      за одоо болсон уу?

             Явцгаая.

Травис: чи яг л ширүүн бороо шиг юмаа. Тйим үү? мөрийцах үү?

             Шиврээ бороо юу?

Бэк:      больж үз

Травис: бяцхаан цахилгаан.

Бэк:      больж үз

Травис: аадар бороо юу ? Цахилгаан юу? Аадар бороо юу? Цахилгаан юу?

Бэк:      чи намайг дийлэхгүй. Одоо явцгаая. Бүүр ядарчихлаа.

Травис: чи яллаа.

             Сайхан амраарай. Сайхан амраарай. Одоо унтаж амар.

             Яахын аргагүй бид өнөөдөр буруу хөл дээрээ босчихож. Тиймээс чамд би үнэн сэтгэлээсээ хандая.

             Чи ингэхэд Гато Диабогийн тухай сонссон уу?

             Муу ёрын муурны тухай?

Бэк:      чи яг одо чалчихаа больж үз.

Травис: за за.  Ямар ч үнэ цэнэгүй зүйл байгаа. Цэвэр алтаар хийсэн. Хэдэн саяын үнэтэй

Бэк:      чи ямарч үнэ цэнэгүй гээ биз дээ.

Травис: чи доктор хүнтэй маргалдах хэрэггүй.

Бэк:      доктор гэнээ

Травис: тиймээ

             Би удахгүй доктор Травис Валкер болох болноо

Бэк:      чи 2 семестер сурчихаад Станфордын сургуулийг хаячихаа биз дээ. Эйнштэйн.

Травис: удахгүй болноо. Чамаас л урьтаж болно дог

Бэк:      ахиад өгзөгөө цохиулах л дутаж байна даа

Травис: байз л даа. Гато бол үнэхээр үнэн шүү. Би хаана байгааг нь мэдэж байгаа. 80—20 иор хувааж авья.

Бэк:      яв

Травис: 70—30

             Чи ямар тэнэг хүн бэ? Үүнийгээ мэдэх үү?

Харви:  тэд үхчихсэн болов уу?

Ах:        би ямар далдыг хардаг хүн үү?

Харви:  тэр новшийн хамрыг хуга цохино доо

Ах:        болио Харви. Чи үүнийг хүсээд байна уу? Гатог энэ  хүмүүсийн гарт орчихыг... ..  тэгвэл хэн ч уурхайд ажиллахыг хүсэхгүй болчихно.. Тэр үед  чи миний төлөө ажиллах уу?

             Надаас хулгай хийсэн хоёр хүн ой дотор байгаа. Анхныхаа шүдийг унагачихаад шидэт шүдний үлгэр биелэхийг хүлээж байгаа бяцхан хүү шиг болчихоод байна. гэтэл үлгэр биелэхээс өмнө тэр хоёр хулгайч аваад явчихлаа.

             Түр хүлээж бай. Та нар шүдний үлгэрийг ойлгож байна уу?

             Тэд нарт тайлбарлаад өг.

 

             Байз. Тэр хулгайлсан зүйлийнхээ ¼-г чамд өгч магадгүй.

             Тэд миний шүдийг хулгайлсан. Би тэрнийгээ буцааж авмаар байна.

Травис: би чамаас нэг юм асууя даа. Үнэхээр солиотой юм. Буу байхгүй. Ер нь юу ч байхгүй.

Бэк:      чамайг чимээгүй бай гэсэн байхаа

Травис: мэдэж байнаа. Тэгээд юу гэсэн үг үү? Шинэхэн самуурайн бодлого уу аан? Чи буу ашиглаж чаддаггүй юм уу?

Бэк:      миний хүсээгүй газраар тэд намайг явуулчихлаа

Травис: хаашаа явуулж байгаам тэгээд?

Бэк:      чиний хүсээгүй газар руу. Дуугүй цаашаа яв

Травис: чи яаж ажилладаг байнаа?

            

Харви:  ийшээгээ яв

Травис: чи  хэзээ ч буу ашиглаж байгаагүй юу?

Бэк:      тиймээ

Травис: хэзээ ч уу?

Бэк:      хэзээ ч үгүй.

Травис: хэрвээ сайн найз чинь үхэх үед яах уу? Буу ашиглах уу?

Бэк:      үгүй ээ.

Травис: өвлийн өвгөн ч найзаа аврахын тулд буудана ш дээ.

Бэк:      би  тэгээд өвлийн өвгөнтэй адилхан байна уу? Өвлийн өвгөнтэй адилхан харагдаад байна уу?

Травис: тэгээд юу байх уу? Буу чамайг яадаг хэрэг үү? Солиотой болгочихдог уу?

Бэк:      намайг буу барингуут л муу юмс тохиолддог. Тиймээс би дургүй

Травис: ямар юм тохиолддог гэж?

Бэк:      маш муу. Одоо яв Травис?

Травис: тэгвэл хутга ашигладаг уу?

Бэк:      явж үз

Травис: манай аав чам шиг болоосой доо

Бэк:      чиний аав чинь шүү дээ. Чамайг алчихгүй.

Травис: манай аав ганцхан бизнесдээ л санаа тавьдаг. Ноён Бэк танаас юм асууя. Таны бизнесс юу юм бэ?

             Аан? Та мөнгөнд дургүй юм уу?

Бэк:      би чам шиг юмнуудтай наймаа хйидэггүй.

Травис: чи намайг сайн мэдэхгүй ш дээ

Бэк:      миний барьдаг новшнуудын л нэг байна даг.

             Тэд эхлээд зугтдаг, дараа нь зодолддог. Тэгснээ зөвшилдөхийг оролддог.

             Тэгээд зөвшилдөлд хүрээгүй тохиолдолд эцсийн үйлдэлээ хийдэг.

Травис: өө тйим үү? Тэгээд өөр яадагын?

Бэк:      та нар шиг юмнууд сөхөрч суугаад амь аврахыг гуйдаг. Юу гэмээр байна даа. Би чамд ямарч амралт өгөхгүй. Юу ч өгөхгүй.

Травис: чи нөхцөл байдлыг сайн ойлгохгүй байна.

Бэк:      чи буруу хүнээсээ мөнгө зээлсэн эсэх. Бас буруу хүний эхнэртэй унтсан байсан ч надад огт хамаагүй.

             Энэ бүхэн чиний л алдаа.

Травис: Харин ноён Бэк чи ямар уу? Ердөө алдаа хийж байгаагүй хэрэг үү?

             Мэдэж байнаа. Одоо явлаа. Амрахгүй гэнээ. Ядарч үхэх нь . амралт байхгүй. Би чамайг огт амруулахгүй.

             Өвлийн өвгөн амралт өгдөггүй л юм байна.

Бэк:      Удахгүй бид агаарын зурваст хүрнэ

Травис: миний тусламж тэнд чинь хэрэгтэй дээ

Бэк:      чиний тусламж огт хэрэггүй. яах гээд байнаа?

Травис: би шээх гэж байна.

Бэк:      өмдөндөө шээ. Зүгээр л явж үз.

Травис: тэгэж чадахгүй.

             Би чиний үгэнд орж 5 цаг гаруй ойгоор явлаа. Чи үнэхээр ууртай хүн юм.  Гэхдээ би шээхээсээ наана эндээс огт явахгүй.хэрвээ явахыг хүсээд байвал намайг үүрээд яв. Би чиний толгойн дээр шээчихье.

Бэк:      намайг айлгаад байна уу?

             Шээсээр намайг айлгаад байгаа юм уу?

Травис: тиймээ. Намайг шээлгэхгүй бол.

Бэк:      за за чи яллаа. Шээж үз.

Травис: миний цахилгааныг тайлаад өг

Бэк:      үгүй ээ чадахгүй. Чамд шээх 30 секунд өгье.

Травис: гарандаа гавтай хүн яаж шээхийн бэ?

Бэк:      өөрөө аргалаад шээж үз.

Травис: болил доо. Битгий муухай зан гаргаад бай л даа

             Гуйж байна.

Бэк:      битгий амьсгал, юу ч битгий ярь. Битгий над руу хараад бай. Тийшээгээ хар.

Травис: баярлалаа

             Өө новш гэж. Би гаргаж чадахгүй нь. Чи надад  туслаад өгөөч?

Бэк:      чадахгүй ээ. Яасан ч үгүй.

Травис: Новш гэж. Гар л даа. Гараач. Гар л даа. Өө болчихлоо.

Бэк:      баяр хүргэе. Чамд 30сек байна. хурдалж үз.

Травис: Тини Тимийн үгийг битгий тоо за юу? Чи үнэхээр том залуу юм. Хүн болгон чамайг мэднэ. Бэлэн үү? Нэг хоёр гурав яваарай. Нэг хоёр гурав. Шээ л дээ.

             Өө ашгүй дээ. Одоохон боллоо. Бурхан минь.

Бэк:      юу болоод байна? юу бэ? Хүүе Травис?

Травис: ширэнгэн ойд тавтай морил. Том залуу өөрийгөө янзтай болгож өглөө дөө.

Бэк:      хүүе надад чиний гавны түлхүүр байгаа шүү.

             Новш гэж.

Травис: би чамд хэлсэн байхаа найзаа. Чи ч том асуудалд орлоо ш дээ.

Бэк:      битгий тэгээрэй Травис?

             Хүүе хүүе намайг доош нь буулгаадах. Травис

Травис: энэ юу бэ? Чиний тэмдэглэлийн дэвтэр үү? Аялалын маршрут уу?

Бэк:      надад өгөөдөх. Битгий гар хүр.

Травис: авмаар байна уу? Май. Ав л даа. Май. Ав л даа. Май. Май. Май.

Бэк:      надад өгөөдөх гэж байна.

Травис: бяцхаан шувуу шиг наанаа байж бай

Бэк:      чамайг ална даа. Надад тэр номыг аваад өг.

Травис: “гаатай вандуй болон сам хорхой”

             Чи тогооч юм уу?

Бэк:      чамд хамаагүй. Нааш нь өгөөдөх.

Травис: чи яг л Волфганг Стак шиг харагдаж байна.

Бэк:      Травис, Травис. Хүүе би чамайг шээлгэсэн биз дээ.

Травис: тиймээ. Тэгсэн. Их баярласан шүү. Чи шээмээр байгаа юм уу?

             Чамд 30 секунд өглөө. Яваад шээгээд ир.

Бэк:      өө новш гэж.

Травис: түрүүнд би тоглож хэлсэн шүү.

Бэк:      наад номоо өгөөдөх

Травис: надад хэрэггүй ээ энэ чинь

Бэк:      эргээд хар

Травис: яахаараа дандаа намайг цохиж байдагын.

Бэк:      одоо намайг сайн сонс. Бид тэр модонд хүрэх ёстой. Нуруу нуруугаа нийлүүлээд. За болж байна.

             Хөлөөрөө өшиглө.

Травис: хичээж л байна. өшиглөөд л байна ш дээ

Бэк:      чи хаана байнаа? Надаас барь. Нуруунаас барь. Өгзөгнөөс биш.

Травис: барьсан уу?

Бэк:      барьчихлаа. Барьчихлаа

Травис: сайн байна. чадчихлаа шүү

             Бас яасан бэ?

Бэк:      гараа миний дээгүүр гаргаад тэр модонд хүр.

Травис: юу?

Бэк:      сонсож бай

Травис: чи яг л могой шиг юмаа

Бэк:      гараа миний дээгүүр гарга.

Травис: зүгээр л орхие доо

Бэк:      мөлхөө ургамлаас бариад ав л даа

             Юу бэ?

Травис: новш гэж

Бэк:      юу бэ?

Травис: сармагчингууд

             Битгий хөдлөөрөй. Битгий хөдлөөрөй. Битгий хөдлөөрөй.

             Битгий хөдлөөрөй.

             Өө бурхан минь.

             Бурхан минь.

             Битгий тэдэнтэй зодолдоо

             Өө бурхан минь.

Бэк:      тэр яаж байна? яаж байнаа?

Травис: гэдсэн дээр чинь байнаа.

Бэк:      юу хийж байнаа?

Травис: ноёрхолоо  тогтоож байна

Бэк:      надаас зайлуулаадах

Травис: чамайг хазах гэж байна.

Бэк:      түүнийг болиул

             Миний чих?

             Ямар хүмүүс бэ?

Травис: босогчид

             Санаа битгий зов. Миний найзууд

             Бурхан чамайг ивээг. Тэдэнтэй мэндэл

Бэк:      сайн уу?

             Чиний найзууд гэсэн байхаа?

             Надаар тоглосон юм уу? Сармагчинг барих гэж ямар их зовлоо доо.

Травис: юу ч болсон бай түүний нүд рүү л хараад бай

Бэк:      тэр уурлахгүй юу тэгээд

Травис: үгүйээ

             Нүдээ ирмэж л болохгүй шүү. Тэд яг л баавгай шиг амьтад.

             Чи дуугүй л байж бай. Чи өөрөө зохицууулна.

Эр:       чамайг Хайтчерийн төлөө ажилладагыг чинь мэднэ. Биднийг дагаж байсан юм уу?

Травис: биднийг Хайтчерт ажилладаг гэнээ?

Бэк:      тэгээд үнэнээ хэлээч

Травис: муухай хар. Муухай хар. Муухай хар.

             Миний хажууд байгаа хүндэт зочин маань түүний төлөө ажилладагггүй.

Эр:       яагаад над руу муухай хараад байгаам. Нүдийг нь сохлоод хаячихна шүү.

Бэк:      тэр юу гэж байна?

Травис: дуугүй бай. Зүгээр л түүн рүү хараад бай

             Энэ хүн бол Хайтчерийн хөлсний алуурчин. Эзнийг нь эсэргүүцсэн хүн болгоныг тэр алдаг. Намайг ч бас

Бэк:      чи Португалиар худлаа л яриад байна даа?

Эр:       тэр сая юу гэж хэлсэн бэ?

Травис: тэр та нарын өвөг дээдэс дээр шээсэн гэнэ. Тэгээд бас сайхан бүсгүйг чинь авна гэнэ.

Бэк:      юу болоод байнаа?

Травис: тэр чамтай тулалдана гэнээ?

Бэк:      чадахгүй ээ. Бид тулалдахгүй. Намайг хүсэхгүй байна гэж түүнд хэл.

Травис: энэ алуурчин маш чадалтай цэрэг.

Бэк:      би тулалдахгүй

Травис: Тиймээс яг одоо түүнийг бууудаад алчихвал дээр дээ

Бэк:      би тулалдахгүй. Яасан ч байсан тулалдахгүй

Травис: битгий санаа зов. Их жижигхэн хүмүүс байна.

Бэк:      юу?

Травис: тэдэнтэй үзэлц. Жижигхэн л хүмүүс байна даг. Чи дийлнээ.

Бэк:      яагаад надтай тулалдах гэээд байгаам?

             Би зүгээр л онгоцон дээр очмоор байна. гуйж байна. гэртээ л харимаар байна.

Эр:       яасан бэ хип хоппоо.

Бэк:      би тулалдмааргүй банйа. Үнэхээр . битгий л дээ. Травис намайг тулалдахгүй гэдгийг ахиад нэг хэлээд өг

Травис: би чамд тусламаар л байна. гэхдээ одоо тэд нар миний үгийг тоохгүй.

             Толгойгоо болгоомжто й

             Зүгээр дээ зүгээр.

Эр:       хүүе Канзас хотынхон

Бэк:      битгий тэгээрэй дээ

Травис: юу бэ? Яг  л Тарзан шиг хөдөлж байх чинь.

             Чөтгөр шиг хурдан хөдөлгөөнтэй хүмүүс юм

             Толгойгоо мэдэж байгаарай.

Бэк:      би та нарын дайсан биш

Травис: Маряана. Чи энд ямар юмаа хийж яваам?

             Өдөр нь варанд ажиллаад шөнө нь босогчдын толгойлогч болоод л.

             Сайхан юма. Үнэн хэрэг дээрээ чи намайг ашиглаж байсан юм биз дээ

Эмэгтэй:     чамайг Гато Диабог олно гэдэгт найдаж байсан юм

Травис: нээрээ олох байсан шүү. Тийм үү? Тиймээ үнэхээр сайн ажиллалаа.

Эмэгтэй:     чи юу гэмээр байна Травис?

Травис: мэдэж байнаа. Намайг сайн мэдэж байх шив

Эмэгтэй:     мэдээж тэгэлгүй яахав

             Хүүе. Энэ ургамал халдвар авахаас сэргийлнэ.

Бэк:      чи яагаад ийм юм хийж байгаам?

Эмэгтэй:     өршөөгөөрэй.

Бэк:      яагаад тулалдаж байгаам?

Эмэгтэй:     цагт авдаг 65 центээс болоод... Хайтчерийн ажилчдын  авдаг хөлс. Уурхай ухахын тулд багаж хэрэгтэй. Бас хоол, хувцас, унтах газар хэрэгтай. Чи мөнгөгүй бол яах ёстойв? Хайтчерээс зээлэх болно. Хүрзээр ухаад хоногт нэг доллар авна. Шуудай шороо зөөгөөд ахиад нэг доллар авна.

Травис: хөгшин Бэк өрний талаар сайн мэдэх байх тийм үү?

             Тэр гарч чадахааргүй  нүх яаж ухдагыг бас мэднэ.

Эмэгтэй:     хүссэнээрээ л ярь. Энэ бол харгислал.

             Боолчлол.

             Бид үүнийг зогсоох ёстой.

             Майк Тайсон болон Махамад Али хоёрын хэн нь ялсныг Манито мэдмээр байна гэнэ.

Бэк:      Али ялагдсан.

Эмэгтэй:     Тайсон их хүчтэй биз дээ ?

Бэк:      новш гэж. Али Африкийн Форменийг ялсан шигээ Тайсонг дийлж чадахаар байсан.

Эр:       ширэнгэн ойн дундах тулаан уу?

Бэк:      Али маш ухаантай гээд хэлээдэхээ.

             Маш ухаантай, маш хурдан. Цохилт нь хүчтэй. Байм байм.

             Яг л бүжиг шиг. Оюун ухаанаараа тоглодог.

             Энэ бүхнийг ойлгохын тулд эхлээд чи бие махмодноосоо салж, ухаанаараа тоглоно.

             Тэгэж байж Тайсонг ялна.

Эр:       яг л эрвээхэй шиг эргэлдэж

Бэк:      зөгий шиг хатгана.

Эр:       эрвээхэй шиг эргэлдэж, зөгий шиг  хатгана.      

             Тиймээ

Хүмүүс:      эрвээхэй шиг эргэлдэж, зөгий шиг  хатгана.

             эрвээхэй шиг эргэлдэж, зөгий шиг  хатгана.

Эмэгтэй:     чи бол маш сайн тамирчин, тиймээс чамд цамцаа бэлэглэе. Аз авчирна.

Бэк:      уучлаарай, авч чадахгүй гээд хэлчих.

Эмэгтэй:     хэрвээ чи татгалзвал тэр гомдох болно.

Бэк:      нэр төрийн хэрэг байна. баярлалаа.

Эмэгтэй:     чи  үргэлж азтай байх болно

             Нисэх талбай руугаа очихын тулд маш их явна. Ялангуяа чи.

Травис: сайхан юмаа

Бэк:      чи ойлгохгүй ээ

             Түүнгүйгээр би хаашаа ч явахгүй.

Травис: ахиад л явах нь дээ

Эмэгтэй:     50 ширхэг буу гэж хэлсэн байхаа

             Бид нар босогчид болохоос биш хулгайчид биш

             Хайтчер байна. травис?

Ах:        бүгдийг нь арчаад өг.

Бэк:      тийм ч хурдан биш байна шүү.

Эмэгэтй:     яваарай яваарай.

             Яваарай.

             Манито?

Бэк.      Явцгаая. Явцгаая

Эмэгтэй:     Манито

Бэк:      явцгаая

Ах:        сайхан ан хийцгээе. Бяцхаан. Тэднийг ол. Тэднийг ол.

Эмэгтэй:     за тэгэхлээр шийдэх асуудал байна. чи намайг Гато Диабо руу аваачина гэсэн байхаа. Яг одоо намайг тийш нь аваач.

Бэк:      тайван бай

Эмэгтэй:     дуугүй бай.  Тэдний яасныг хараа биз дээ. Битгий  намайг тайван бай гээд бай. Травис битгий надтай тоглоод байгаарай.

Травис: яана гэж?

Эмэгтэй:     чамайг буудаад алчихна

Травис: хэрвээ чи намайг буудчихвал хэзээ ч Гатог олохгүй. Тиймээс бид тохиролцох хэрэгтэй байна

Эмэгтэй:     тохиролцохы?

             Чи хар даа. Гато бол чиний хувьд олз. . Харин одоо Райверид бол амьдрал өөр шүү.

Травис: чи намайг сайн мэдэхгүй ш дээ

Эмэгтэй:     бидний хувьд тэр бол итгэл найдвар.

Травис: зүрх өвдчихлөө байна. ямар буяны теле шоу биш дээ

Эмэгтэй:     муу амиа бодогч

Бэк:      больцгоо. Суу. Суу.

Травис: яадаг новш бэ. Намайг алах шахлаа. Чи харсан биз дээ. Солиотой юм.

Бэк:      амаа хамх. Амаа хамх.

             Одоо тохироё. Тэр чамайг Гато дээр аваачин. Харин чи биднийг энэ ойгоос гаргах болно. . Тохирох уу? Тэгээд тохиролцох уу яах уу?

Эмэгэтй:     тохирлоо

Травис: би нэг бодоод үзье дээ. Тэр хүссэнээ авчихлаа, чи хүссэнээ авчихлаа. Харин надад юу ч алга

Бэк:      би  түүнд бууг нь эргүүүлээд өгчих уу?

Травис: чамайг үзэн ядаж байна

Бэк:      тйимээ. Тэгэх ёстой

Травис: үнэнээсээ ярьж байна.

Бэк:      яасан бэ?

Эмэгтэй:     чамайг яагаад энд ирчихээд ингэж явааг чинь гайхаж байна.

Бэк:      их урт түүхээ

Эмэгтэй:     урт явган аялал гээч

Бэк:      би их хэцүү амьдралд өссөн. Нэг явдал нөгөөгөө дандаа дууддаг. Тэгээд л тэр.

             Яг чам шиг.

Эмэгтэй:     над шиг гэнээ?

Бэк:      тиймээ. Гардаг. Ахиад л ороод ирдэг.

             Миний хувьд би шахалтаар ахиад л муу юмтай тааралддаг.

             Урьд нь би буруу хүмүүстэй хамтардаг бас буруу аргаар олсон зөндөө мөнгөтэй байсан.

Эмэгэтй:     тэгээд чинийхээр би муу хүмүүстэй найзалдаг хэрэг үү?

Бэк:      тиймээ. Бараг л адилхан.

Эмэгтэй:     та надад таалагдаж байна ноён Бэк?

             Үнэн шүү. Харин бид хоёрт адилхан юм огт байхгүй

             Травис? Цаашаа явцгаая. Хурдал

Бэк:      чи яах гэж банйа?

Травис: жаахан шумбаад авья.

Бэк:      тийм юм байхгүй ээ. Зүгээр л явцгаая

Травис: боль доо залуу минь. Зүгээр л усанд ороодохьё

Эмэгэтй:     Травис бид явах ёстой. Удахгүй харанхуй болно

Травис: яах гэж? Бид хэдийнэ хүрээд ирсэн.

Эмэгтэй:     усан дотор шээж болохгүй шүү

Бэк:      яагаад?

Эмэгтэй:     шээсийг чинь дагаад цус сорогч мэрэгчингүүд цугларах болно

Травис: том залуу минь хүрээд ир. Янзтай байна.

Бэк:      тэгээд яаж сэлэх үү?

Эмэгтэй:     алаг морь

             Нэг хэвийн давтамжтайгаар сэл. Нэгэнт л орсон бол гарч чадахгүй тэндээс.

Травис: хурдалаа

Бэк:      байзаарай.

             Тэгээд дараа нь яах уу?

Эмэгтэй:     тайрч авах хэрэгтэй.

Бэк:      энэ залуугынхыг л лав биш. Өнөөдөр ч бас биш.

Травис: эртний ханз бичгэнд Маражугийн ахлагч хүмүүсийг хөшигтэй ханын хажууд унтуулдаг байсан гэсэн.

Эмэгтэй:     хүрхрээ гээч

Травис: гайхалтай. Метанаар барьсан юм шиг байна. ёстой янзтай. Одоо явцгаая

             Бурхан минь

Бэк:      үнэхээр ухаантай юма

             Чи юу хийж байгаагаа мэдэхгүй юм байна.

Травис: амаа тат

Бэк:      чи үнэхээр метаны найрлаганы талаар огт мэдэхгүй юм байна.

Травис: тэгээд чи мэдэх юм уу?

Бэк:      амаа тат

Травис: чи сая юу гэсэн бэ?

Бэк:      энэ юу бэ?

Эмэгтэй:     нэг л муу совин татаад байна

Травис: тийм бишээ. Тэнд байна. үнэн гэж хэлээ биз дээ

Бэк:      Травис чи буцаад гарч чадахгүй. Их аюултай юм байна.

             Дээвэр нь нурж байна.

Травис: байзаарай. Ягуар байна. юу гэдгийг нь би сайн мэдэж байнаа?

             Сармагчин байна. бүргэд.

Бэк:      би тогтоож чадахгүй нь ээ Травис

Травис: юу гэдгийг нь би мэдэж байнаа

Бэк:      тэгээд юу юм бэ?

Травис: энэ 800 жилийн настай. Тэд хэрхэн эрдэнэсээ нууж чаддагыг мэдэж байна.

             Коднууд байх ёстой. Ягуар, муур, Гато, муур. Тэгэхлээр энэ ягуар байх ёстой.

             Тулгуур модыг аль болох ягуар руу татаж чадвал аюулгүй. 60 секундын дотор дээвэр унах ёстой.

Бэк:      чи юунд ч хүрэх хэрэггүй. Эндээс явцгаая.

Травис: ирмэгийг дагаад бас ягуарыг дагаад яв. Аажуухан, аажуухан.

Бэк:      нурж байна Травис

             Чи яаж байна? явцгаая

Эмэгтэй:     над руу дамжуул

Травис: ягуар байна уу?

Эмэгтэй:     бүргэд байнаа?

Бэк:      Травис хурдлаарай

Травис: зулзага,зулзага, зулзага.

             Би чадлаа. Чамайг олчихлоо. Оксфордын хайгуулчид биш, Харвардын профессор ч биш. Би чамайг олчихлоо.

Бэк:      юу болоод байнаа?

Травис: би чамд таалагдаж байна уу Бэк?

Бэк:      яваарай. Яваарай. Гүйгээрэй. Гүйгээрэй. Гүйгээрэй. Гүйгээрэй.

 

Эмэгтэй:     Конабес байна. их  ховор эд шүү.

             та нар ч үнэхээр азтай юмаа. Та нарын оронд би байсан бол  Гато Диабод нүд унагахгүй л байсан. Ингэх нь их аюултай байдаг юм.

Бэк:      яагаад тэр үү?

Травис: өөрийнхөө эзэн дээр очих юм бол гол нуур загасаар дүүрдэг.

Эмэгтэй:     модод өндөр ургаж, түүний сүүдэрт нь хүмүүс хэвтэж амарцгаадаг.

Бэк:      тэгээд тэр бүхнийг Гато л хийдэг хэрэг үү?

Эмэгтэй:     тийм биш ээ ноён Бэк? Үүнийг зараад тийм юмнууд хийж болохын. Бид тэр мөнгөөр үр тариа авч  өөрсдийн талбайгаа услаж чадна. Өөрсдийгөө ч Хайтчерийн уурхайгаас   чөлөөлж чадна.

Травис: энэ хөшөө  хар зах дээр харагдах л юм бол дорхноо алга болно

Эмэгтэй:     ёс суртахуун ярих нь хэтэрхий оройтсон. Ялангуяа чи надтай адилхан санаатай л байгаа биз дээ

             Үүний зөвхөн 10 хувь нь л чамд хангалттай. Тиймээс би чиний оронд байсан бол жаахан өгөөмөр байх байсан.

Травис: би үүнийг музейд тавина гэж хэлсэн байхаа. Тэгвэл олон хүн үзэх боломжтой болно

Эмэгэтй:     чи хүссэнээ л ярьж үз Травис. Гэхдээ би чамайг сайн мэднэ. Түүнийг гэрт нь аваачиж өгснийхөө дараа та юу хийх уу?

Бэк:      би шинээр ресторан нээнэ.

Травис: тиймээ. Гал тогооны алуурчин байх болно

Бэк:      10 эсвэл 15хан ширээтэй. Өөр юм байхгүй. Италийн. Хойд Италийн.

             Үүнийг яаж...   үсэглэж хэлэх бэ? Конлабус.

Эмэгэтй:     Конлабус. К-ээр хэлнэ. Айх хэрэггүй. 4 юмуу 5 цагийн дараа зүгээр болчихно. Энэ гал та нарыг амьтадаас хамгаална. Уучлаарай. Гэхдээ мөнгө  хүмүүсийг өөрчилдөг. Чи нээрээ олж чадсан шүү Травис. Яг хэлсэн шигээ. Хэн ч чамаас үүнийг булааж чадахгүй. Би чам руу мөнгө илгээнэ. Тэрүүгээр өөрийн эрх чөлөөгөө олоорой.

             Харин чи хэлсэндээ хүрээрэй. Чамаар би бахархаж байна. Хойд зүгт  Кьюнтанагийн зам байгаа. Тэгээд өмнө зүг рүү явж нисэх онгоцны  талбай хүрнэ. Амжилт хүсье ноён Бэк?

Бэк:      новш гэж.

Травис: яасан бэ? Яасан?

Бэк:      сармагчин, сармагчин.

Травис: сармагчин уу? Хаана тэр үү? надаас холхон байлгаарай.

             Эндээс яв. Эндээс зайл. Гүй байлгүй дээ.

Бэк:      энэ газрыг ёстой үзэн ядаж байна.

Травис: тиймээ.

Бэк:      энэ жижиг жараахайнуудыг бас тэр жимсийг үзэн ядаж байна.

Травис: надаас хол байгаарай.

Бэк:      би гэртээ харимаар байна. Үнэхээр.

Травис: надад битгий ойртоорой.

Бэк:      би гэрийнхээ хоолыг санаж байна. Би Лос Анжелос руугаа явмаар байна. Үүнийг л хүсэж байна. Гэртээ харимаар байна.

             Гэртээ харимаар байна. Гэртээ харимаар байна. Муусайн сармагчингууд эндээс зайлцгаа. Эндээс зайлцгаа.

Эр:       юу болох  нь энэ бэ?

             сайхан зугаалцгаав уу залуусаа.

Бэк:      миний цүнх хаана байна?

Эр:       миний жийп хаана байна?

Бэк:      цүнх өгөөдөх

             Ус байна уу? Сууж бай. Хэзээ бид нисэж болох уу?

Эр:       чи миний жийпийг уулын бэлд хаячихсан байсан.

Бек:      би хариуцлага хүлээнэ

Эр:       бөөн цус болчихсон байсан.

Бек:      хариуцлага хүлээнэ гэж байна

Эр:       найз минь жийп эвдэрчихсэн.

Бэк:      чамд төлөөд өгчихнө. Онгоцыг асаа.

Эр:       юундаа тэгтлээ яараав?

Бэк:      Хайтчертай ахиад зууралдахаасаа өмнө эндээс арилж үзье.

Эр:       хайтчерийн тухай санаа зовох хэрэггүй. Тэр новшийн амьтан хэнийг ч нисгэхгүй байсан та нарыг ч гэсэн. Гэхдээ тэр хүссэнээ олчихсон.

Травис: юу гэсэн үг үү?

Эр:       хөөрхий Маряанаг ширэнгэн ойгоос олчихсон. Түүнээс олдворыг нь авчихсан.

Травис: сая чи юу гэсэн бэ?

Эр:       тэр түүнээс олдворыг нь булаачихлаа гэж хэллээ. Чамд Англиар хэлээд байна. Олдвор гэж. Толь бичигнээс хар.

Травис: муу адгийн шаар. Миний Гатог авчихаж.

Эр:       юу гэнээ?

Травис: Гато. Англиар ойлгодоггүй юм уу?

Бэк:      ингэхэд тэр хаана байна?

Эр:       Хайтчер түүнийг хот руу аваад явсан. Мэдээлэл авахын тулд түүнийг тамлаж байгаа.

Бэк:      яаж байгаа гэнээ?

Эр:       эрх чөлөөний тэмцэгчид уу? Эрх чөлөөний тэмцэгчид одоо өнгөрсөн.Лютадорес  надаас асуугаад үз л дээ.

             Тэд нар бүгдээрээ үхэцгээнэ. За одоо бүгдээрээ явцгаая.

Бэк:      явцгаая

Травис: чи яах гэж байна?

Бэк:      бид тохиролцоо биз дээ

Травис: тохиролцохы?

             Юу гэсэн үг юм бэ?

Бэк:      би онгоцон дээрээ хүрээд ирлээ. Гэтэл тэр Гатогоо алдчихсан байна.

Травис: тэгээд ганцаараа явах гэж байгаа юм уу?

             битгий л дээ. Битгий. Хүүе Хайтчер тэнд жижигхээн цэргийн армитай. Чи хотын байдлыг сайн мэдэхгүй ш дээ. Байз л даа. Надад нэг санаа байна.

             Эндээс нэг бух унаад эртний баатар шиг очоод тэднийг халз тулаанд дуудахгүй юу даа. Өө бас нэг юм мартчихлаа. Чи чинь нээрээ буу хэрэглэдэггүй билүү.

Бэк:      юу гэх гээд байна?

Травис: чи үхэх болно Бэк?

Эр:       түүний зөв. Одоо харин тооцоогоо хийчихвэл яасийм?

Травис: чамд тусламж хэрэгтэй.

Бэк:      чи тэгээд надад туслах юм уу Травис? Чи мөнгөнд л санаа зовдог биз дээ.

Травис: тйим биш Бэк? Тэр новшид би Гатогоо өгч байснаас үхсэн минь дээр. Чи тусламж бүрийг авах ёстой. Тэгэж байж л түүнийг дөнгөж чадна.

Эр:       намайг битгий үүндээ хутга. Би чинь найдваргүй хүн.

Травис: чи ганцаараа юуг ч хийж чадахгүй

Бэк:      ойлголоо Травис. Чамайг зугтаад алга болчихно гэдгийг мэдэж байна л даа. Өнөөдөр бас маргааш биш юмаа гэхэд. Гэсэн ч гэсэн би чамайг барьж чадна. Тэгээд чамайг гэрт чинь аваачина. Ойлгомжтой юу?

Травис: тиймээ

             Цагийн дараа магадгүй бид хоёулаа үхчих байх. Тиймээс зул сарын баярыг тооцохгүй орхиё.

Ах:        сайн байна. чиний ажиллагаа чинь жаахан гэнэн байлаа. Би хэдхээн хором ч гэсэн залуу болж үзэх юмсан. Намайг баярлуулах сайхан яриа болно гэдэгт найдаж байна.

Эр:       ноён Хайтчер?

Ах:        та нарын хэд чинь зугтсан бэ? Намайг гэгээрүүлээд өг дөө. Үлдсэн нөхөд чинь хаана байна. хэлээд өг дөө.

Эр:       ноён Хайтчер

Ах:        яагаад та нарын дайсагнаад байгааг би ойлгохгүй байна.

             Би та нарт сайхан ханддаг. Та нарт хот байгуулж өглөө. Яагаад та нар дайсагнаад байгаам?

Эр:       ноён Хайтчер

Ах:        яасан бэ?

Эр:       1-р цэгээс мэдээлэл авч чадахгүй байна.

             Хэн ч хариу өгдөгггүй.

Бэк:      ноён Хайтчер та намайг сонсож байна уу?

Ах:        танд би юугаар туслах уу ноён Бэк?

Бэк:      би тантай болон таны хүмүүстэй тулалдмааргүй байна

             Тиймээс танд 2 сонголт байна. А сонголт: та Гато болон эмэгтэйг орхиод энэ хотоос яв. Юу ч асуулгүйгээр.

Ах:        Б сонголт чинь юу бэ?

Бэк:      Б сонголт уу? Би таныг ална.

             Буруу сонголт хийлээ.

Ах:        хотын замыг хаа.

Эр1:     одоохондоо олоогүй байна. 2-р баг шалгаж  байна.

Эр:       тэр бурханлаг бүрээний дууг сонсоод айлгүйгээр бурхны үгийг дамжуулах хол газраас ирсэн гэнээ.

             Корнилус Бернард Хайтчер чиний өв залгамжлах ирлээ. Том залуу минь гараад ирээ. Одоо ажлаа эхлэх цаг боллоо.

Ах:        бөөн үхэрнүүдийг илгээж байгаа юм биздээ

Бэк:      сайн уу?

Ах:        яршигтай амьтан бэ?

Эр:       ааяаа цусаар урсах нь дээ.

Харви:  түүнийг хэн нэгэн буудчихаасай.

Травис: хүүе чи зодолдмоор байна уу?

             За за. Бяцхаан аянга. Чи аянганд дуртай юу? Жаахан цахилгаан цахивал ямар бэ?

             Чих,    нүд, хөл , нүүр.

Ах:        хүүхэн Гато хоёрыг нисэх талбай руу авч яв. Асуудал гарвал түүнийг барьцаалах хэрэгтэй. Харви чи хотоос эсэн мэнд гарангуутаа түүнийг алчихаарай.

Травис: туслаарай.

Эр:       шөнийн цагаар битгий гадаа гараарай.

Травис: Бэк туслаарай.

Эр:       уур хилэн...... гэрэл гэгээг унтраадаггүй. Шулуун шударга байдлыг гажуудуулдаг хүч нөлөөнд ямарч өршөөл байхгүй.

Травис: Бэк туслаарай.

Бэк:      гараад ир.

Травис: үгүй шүү.

             Миний Гатог өгөөдөх муу халзан новшоо

Бэк:      сайн байна.

Ах:        гайхалтай.

Травис: дараа уулзая.

Ах:        сайн байна шүү. Би чамд боломж өгсөн. Чи буруу хөргөгчиндөө хүрсэн ноён Бэк?

             Зүгээр байцгаа. Би та нарт ямар буруу юм хийсийм? Бид чинь эрчүүд биз дээ.

Бэк:      Хайтчер?

Ах:        яасан бэ?

Бэк:      А сонголт хэвээрээ байгаа. Чи хотоос яг одоо явж болно.

Ах:        А сонголт надад огт тохирохгүй. Намайг ирээгүй байхад та нарт юу байсийм? Сана л даа. Шударга бай. Та нарыг оромжтой болгож, халаасанд чинь мөнгө хийсэн.

             Хайтчерийг энд ирэхээс өмнө хөл нүцгэн Энэтхэгчүүд халаасгүй байсан. Би  та нарыг амьдралтай болгосон. Гүн харанхуйн  зүрх нь би. Ойлго л доо. Надгүйгээр та нар юу ч  хийж чадахгүй.

             Би орчин үеийн цусыг та нарын судсанд шахаж байна. харин та нар ач тус мэддэггүй, мунхаг араатангууд байна.

             За за. хангалттай. Би ойлголоо. . Ноён Бэк би А сонголтыг авлаа. Зам тавина уу?

             Өө новш гэж.

Эмэгтэй:     та тамын хаалгыг хаалаа ноён Бэк?

Бэк:      тйимээ.

Эмэгтэй:     таныг сайхан шар айрагаар дайлмаар л байна. гэхдээ вар маань үгүй болчихож:

Бэк:      тиймээ тэгсэн байна.

Эмэгтэй:     баярлалаа

Бэк:      бид тохиролцсон байхаа.

Эмэгтэй:     тиймээ тэгсэн

Бэк:      харин би айж байлаа. Тохиролцоо бүтсэнгүй гэж

Эмэгтэй:     юу гэсэн үг үү?

Бэк:      Гато? Чамд Гатог өгнө гэж амласан.

Эмэгтэй:     тиймээ. Харин би чамд Трависийг өгсөн.

Травис::     та нар Травис миний тухай яриад байна уу? Бас энэ Гатогийн тухай

Эмэгтэй:     баярлалаа

Травис: тэгэлгүй яахав. Тэд нар миний нэрийг зөв хэлж байгаа юу?

             Мөнгөний төлөө бишээ гэж би чамд хэлээ биз дээ. Тийм дээ том залуу минь. Чиний л санаа шүү дээ.

Бэк:      би өөртөө баярлаж байна Травис

             Деклан онгоцоо асаа.

Травис: Деклан онгоцоо асаа гэнээ? Юу гэсэн үг үү? Онгоцоо асаа гэдэг чинь.

Бэк:      чамайг гэрт чинь хүргэж өгнө Травис

Травис: мэдээд байсан юмаа.

Бэк:      амрахгүйгээр явна. Амжилт хүсье.

Эмэгтэй:     чамд ч гэсэн.

             Чамд чиний хувийг явуулнаа.

Бэк:      яв

Травис: 15,6 саяаас нэг ч зоос дутааж болохгүй

Бэк:      яв Травис

Травис: чи нээрээ буунаас холхон байсан нь дээр юм байна лээ. Бас сэтгэл зүйч дээр очих хэрэгтэй. Жинэхэнээсээ шүү.

Бэк:      яв.

Аав:      түүнийг хар даа. Хараачээ. Энэ сахлыг. Эр хүн шиг харагдаж байна шүү. Хэтэрхий туранхай юм.

Травис: гүйлтээр хичээллэх сайхан

Аав:      сайхан гэнээ. Инээдтэй юм. Юу гэснийг нь та нар сонсов уу?

             Амьдралынхаа төлөө гүй. Таалагдаж байнаа. Үнэхээр тийм шүү.

             Чам шиг толгойны өвчнийг анагаах эм дэлхий дээр алга.

Травис: байж магадгүй ш дээ. Таны юу гэх гээд байгааг мэдэж байна.

Аав:      сайн байна. тэгэхлээр яах гэж Чикаго руу явснаа мэдэж байгаа байх нь ээ.

Травис: үнэндээ наадахыг чинь сайн ойлгохгүй байна.

Аав:      ухаантай хэвээрээ шив

Травис: ааваа би тийм ухаантай биш ээ. Түүний хүнтэй суусныг би мэдээгүй.

Аав:      тиймээ. Тэр хүнтэй суусаан. Бүүр гэрлэчихсэн. Харин чи .. ямар их удав аа.

Бэк:      танай хүү үнэхээр тэнэмэл юм Билли?

Аав:      тэр үү? Тийм бишээ.

Бэк:      үнэхээр тийм.

             Гэхдээ би түүнийг энэ хаалгаар оруулж ирнэ гэж тохиролцсон байхаа.

Аав.      Түүний авчирч чадлаа

Бэк:      асуудал байхгүй биз дээ

Аав:      асуудалгүй ээ. 250 мянган доллар

             Одоо чи ресторантай боллоо хүү минь. Одоо явж болноо?

Бэк:      Билли би явахаасаа өмнө та нарт нэг юм үзүүлье. Тэдний яаж баяраа тэмдэглэдэгийг Бразилд байхдаа мэдсэн. Тэд яадаг гээч. Энэ жимсийг л иддэг. Нэрийг нь Конлабус гэдэг. К-аар хэлнэ.

             . Явахаасаа өмнө сүүлчийн удаа энэ ёслолыг хийе гэж бодлоо.

Аав:      залуусаа амсаад үз. Тэр амттай л гэсэн бол амттай байж таараа. Миний мэддэг хамгийн сайн тогооч байгаа юм.

Бэк:      Билли чи дээжийг нь амсаад үз дээ

Аав:      дажгүй л юм. Зөндөө үрнүүд байна. гэхдээ би үрэнд дургүй.

             Хүүе чи яаж байнаа?

Бэк:      би түүнийг энэ хаалгаар л оруулж ирнэ гэсэн Билл?

Аав:      хүү минь. Чи аймаар царайтай харагдаж байна.

Травис: сайн уу ааваа

             Чи надад таалагддаг. Мэднэ биз дээ. Учир нь чи намайг аварсан. Чамайг анх муухай ааштай гэж боддог байсан. Чи чадлаа шүү. Үнэхээр чадлаа.

Бэк:      машинд суу.

Травис: Чи дандаа хөдөө аж ахуйн хууль зөрчих юмаа

Бэк:      наадах чинь л миний асуудал.

Травис: мэдэж байнаа. Бид буцаж ороод түүнийг дуусгах хэрэгтэй.

Бэк:      чи өөрөө хүсвэл яв л даа. Тэгээд өөрөө хий. Харин би энд хүлээж байя.

Травис: би буцаж ормооргүй байна.

Бэк:      тийм байж. Амаа татаад машинд суу. Намайг бодлоо өөрчилөхөөс өмнө

Травис: битгий намайг түлхээд бай

Бэк:      юу гэнэээ?

Травис: битгий түлхээд бай

             Чиний хийсэн бүхэнд чинь баярлаж байнаа. Ер нь бодоод байхад чи бид хоёрын оноо тэнцүү шүү. Эхлээд чамайг би аварсан.

Бэк:      машинд суу

Травис: надад талархах  хэрэггүй л дээ. Гэхдээ ахиад намайг түлхэхгүй байсан яасийм? Намайг ойлгов уу?

             За за. Чамайг болгоод өгье л дээ.

Бэк:      хүрээд ир л дээ

Травис: тэгье л дээ.  та өөрийнхөө найз ноён Аянгыг санаж байна уу?

             Түүний найз цахилгааны тухай юу гэмээр байна? тэрнийг таньдаг гэдгийг чинь мэдэж байна. мэдэх мэдэхдээ бүүр сайн мэддэг.

             Зүгээр тоглож байсиймаа. Би машинд суулаа

Бэк:      чамайг ална дааа

Орчуулсан Т.Нарангарав

Back to episodes Go home