Phantom Detective

Trailer

Хон:      Миний нэр Хонгилдон. Хууль бус мөрдлөгийн товчоо болох Харбин бүлгийн хөлсний тагнуулч. Юу тийм хөгжилтэй байна?

Бичиг:  “Чонохүү”, “Амьтадын төгсгөл” киноны найруулагч. Жу Сонхи найруулагчийн бүтээл.

Хон:      Хүн олоход ганц хоногоос хэтрүүлдэггүй ч 20 гаран жил олж чадахгүй байсан нэг хүн. Би өвөөг чинь олоод өгч чадах юм шиг байна.

Мал:     Манай өвөөг хүмүүс аваад явчихсан энэ ах.

Хон:      Олмоор байгаа юм уу болимоор байгаа юм уу?

Мал:     Яасан? Туслах л гээд байна.

Хамт:   Өвөө, өвөө.

Хон:      Эхлээд өвгөнийг олох ёстой.

Мал:     Бид хоёр хамт явж болохгүй юм уу? Ким Бёндог бүх зүйлийг мэдэж байгаа.

Эр:       Хаана байна?

Хон:      Гуан Ин бүлэг энэ байх нь.

Кан:      Энэ ажил л дуусчихвал шинэ нийгэм бий болно.

Хон:      Гамшиг үүсгэх гэж байгаа Кан Сон Ил болон Гуан Ин бүлэг. Тийм юмнуудыг цэвэрлэх бол минйи хийдэг ажил. Би ч гэсэн тийм сайхан сэтгэлтэй хүн биш л дээ.

Бичиг:  Удаан хүлээсэн өшөө авалт.

Эм:       Эсрэг тал чинь хэтэрхий хүчирхэг. Бидний хийж чадах ажил биш.

Мал:     Та манай өвөөг олж өгнө гээ биз дээ?

Эр:       Хонгилдон эцэст нь иржээ.

Хон:      Айж ичих ч үгүй Хонгилдонруу дайрсны шийтгэл шүү.

Бичиг:  Гэнэтийн зүйлээс болоод тасалдана. И Жихүн. Ким Сонгюүн. Гү Ара.

2

Хон:      Намайг хэн ч мэдэхгүй. Би ч гэсэн өөрийгөө жинхнээсээ хэн гэдгийг мэдэхгүй болохоор.

Бичиг:  Юу ч санадаггүй.

Хон:      Одооноос эхлээд та нарын хурууг тасдана.

Бичиг:  Өршөөлгүй.

Хуан:    Ямар нэг юмнаас айдаг тархины хэсэг нь гэмтчихсэн болохоор одоо огт ажилладаггүй. Нэг үгээр бол юунаас ч айдаггүй гэсэн үг.

Бичиг:  Айдасгүй.

Мал:     Та найзгүй биз дээ?

Бичиг:  Найзгүй.

Хон:      Цочих гэж.

Бичиг:  Өрөвдөх сэтгэлгүй.

Кан:      Чи юу вэ?

Хон:      Юу нь тийм хөгжилтэй байна.

Бичиг:  Ингээд муу залуусыг баридаг муу хүн болсон.

Кан:      Хонгилдон хүрээд иржээ.

Бичиг:  “Чонохүү”, “Амьтадын төгсгөл” киноны найруулагч. Жу Сонхи найруулагчийн бүтээл.

Хон:      Миний нэр Хонгилдон. Хууль бус мөрдлөгийн товчоо болох Харбин бүлгийн хөлсний тагнуулч.

1

Мал:     Та хэн юм бэ?

Эр:       Гэхдээ өөрөө хэн бэ?

Өвөө:   Чи хэн бэ?

Бичиг:  “Чонохүү”, “Амьтадын төгсгөл” киноны найруулагч. Жу Сонхи найруулагчийн бүтээл.

Хуан:    Хүнд таалагдахад хэцүү хүн. Дотор нь гүн хар худаг байдаг юм.

Хон:      Хэн гэдгээ хэлэхгүй удчихлаа.

Мал:     Эгч ээ энэ ах хачин юм аа.

Дун:      Малсүн ээ.

Бичиг:  Хачирхалтай баатар.

Хон:      Миний нэр Хонгилдон. Хууль бус мөрдлөгийн товчоо болох Харбин бүлгийн хөлсний тагнуулч.

Бичиг:  Ингээд муу залуусыг баридаг муу хүн болсон.

Кан:      Хонгилдон хүрээд иржээ.

Хон:      Айж ичих ч үгүй Хонгилдонруу дайрсны шийтгэл шүү.

Мал:     Ах аа та жинхнээсээ юу хийдэг хүн бэ?

Тагнуулч Хонгилдон : алга болсон тосгон. 

Эм:       Хонгилдон зугт. Амьд гараарай.

Хүү:            Ээж ээ.

Эм:       Амьд гарч заавал хариугаа аваарай.

Хон:      Ядаргаатай бүр үхмээр санагдмаар ядаргаатай. Хэтэрхий ядаргаатай болохоор хүн үхэж болдог юм болов уу? Хог новшнууд.

Эр2:     Ирчихсэн үү?

Хон:      20 нас ч хүрээгүй охидыг хулгайлч хүчиндэж хүний наймаанд явуулж амийг нь хүртэл хороодог үнэхээр  уйгагүй амьдардаг новшнууд саяхан Харбинд энэ новшнуудын бүлгийнхнийг бүгдийг хөнөөж хулгайлагдсан хүүхдүүдийг бүгдийг нь эцэг эхрүү нь явуулсан. Чадуулчихсан болохоор хариугаа авахыг хүсээ байлгүй. Би өнөөдөр тусгайлан тэр Харбины бүлгийн толгойлогчтой уулзуулна аа. Ирчихлээ.

Эр2:.    Ирчихсэн ээ?

Хон:      Одоо энэ дотор байгаа. Та нарын хайгаад байгаа Хонгилдон чинь. Надад ч гэсэн та нараас асуух зүйл байгаа. Ямар их шуугидаг юм бэ? Хөөе ядаргаатай юм бэ  та нар яагаад намайг хайгаад явдаг юм бэ

Эр2:     Байз даа яагаад наанаа суугаад байгаа юм бэ?

Хон:      Жан Гилсаны дүү Жан Дэсон Ённам дүүргийн Шинсон орон сууцны 102 дугаар байрны 403 тоот.

Эр:       Чи яагаад байна аа?

Хон:      Ян Житэгийн ээж У Ёнжа өвдсөн болохоор өнөөдөр эмнэлэгт үзүүлэх ёстой. Жон Ху Илийн эхнэр Ким Гёнсүг уржигдраас эхлээд төрхөмдөө байгаа. Одооноос эхлээд 20 секундийн турш би юм ярихгүй бол та нарын гэр бүлийнхэн бүгд амиа алдана. Одоо бүгдийнх нь аманд буу хийчихсэн байгаа. Өнөөдөр хэнтэй нь ч холбоо бариж болоогүй л байх ёстой.

Эр:       Юу гэж хуцаад байгаа юм бэ?

Эр2:     Эхлээд Жан Дэсоныг буудъя.

Хон:      Хэрэггүй ээ. Сая сонссон уу?

Эр3:     Мөн байна. Манай Дэсон мөн.

Хон:      Бүгд буугаа ширээн дээр тавь. Буугаа тавих юм бол гэр бүлийнхний чинь хоолойг сонсгоё.

Эр:       Манай ээж их өвдчихсөн байгаа. Гилсан ах аа.

Эр3:     Яах уу? Өг өг.

 

Эр:       Дууг нь сонсгоно гэсэн биз дээ?

Эр3:     Миний дүү Дэсон. Гёнсүг яасан бэ?

Эр2:     1,2.

Хон:      Надад битгий итгэ ээ бүгд худлаа болохоор. Заваарсан их чимээтэй юм бэ. Та нар Ким Бёндог гэж сонссон уу? Ким Бёндог. Хэрвээ сонссон эсвэл уулзаж байсан уу? Та нар л тэр нэрийг хэлсэн гэсэн дээ. Надад тус болохоор юм хэлсэн хүнийг явуулна.

Эр:       Би Ким Бёндогийг мэднэ.

Хон:      Тэр новш хаана байна?

Эр:       Юу? Аан тэгэхээр нөгөө Ёншин.

Хон:      Миний хамгийн сайн мэддэг зүйл бол  худлаа хэлэх, 2 дахь сайн чаддаг зүйл маань худлаа яриж байгааг мэдчихдэг. Хүний уур хүргээд яах гэж худлаа зохиогоод байгаа юм бэ? Одооноос эхлээд та нарын хурууг тасдана. Хажуу хажуудахынхаа хурууг тасд. Амь авар. Наадах чинь та нарын байнга сонсдог үг биш үү? Хуруугаа тайрсны чинь дараа дахиад асуух болохоор амаа хамхиад тасд. Одооноос эхлээд удаж сунжруулах эсвэл амаа нээх юм бол толгойд чинь нэг нэг сум зооно. Айж ичих ч үгүй Хонгилдонруу дайрсны шийтгэл шүү.

Хуан:    Нэр нь Ким Бёндог. Зүүн нүд нь хараагүй гэхээр тэд нарын хэлж байгаа үнэн байх. Хаяг нь Канвон аймгийн Хуачүн баг Мёнволли.

Хон:      94-3 мэднэ ээ. Хуан хатагтай за би маргааш өглөө гэхэд эргээд ирнэ ээ. Ким Бёндогийг хөнөөчихөөд.

Хуан:    Заавал хөнөөх ёстой хүнээ л хөнөөгөөд хэрэгтэй зэвсэг гаргаарай. Гэмгүй хүмүүс бэртэж огт болохгүй гэдгийг мэднэ биз дээ?

Хон:      Миний нэр Хонгилдон. Хууль бус мөрдлөгийн товчоо болох Харбин бүлгийн хөлсний тагнуулч. Хогийн саван дотор байдаг элдвийн заваан юмнуудтай харьцдаг аюултай ажил ч гэлээ би нилээн сайн ажиллаж байгаа. Тэгээд бүр маш амарханаар. Намайг хэн ч мэдэхгүй. Би ч гэсэн өөрийгөө жинхнээсээ хэн гэдгийг мэдэхгүй болохоор. Би өөрийн нэрнээс өөр юуг ч санадаггүй. Ямар ч байсан өнөөдөр онцгой хүнтэй уулзахаар явж байна. Хүн олоход ганц хоногоос хэтрүүлдэггүй ч 20 гаран жил олж чадахгүй байсан нэг хүн. Түүний нэрийг хүртэл саяхан л олж мэдсэн юм. Миний мартагдсан дурсамж дундаас үлдсэн цорын ганц хүн. Зүүн нүд нь хараагүй болсон Ким Бёндог. Хүлээж бай. Одоо удахгүй, одоо удахгүй. Энэ бас юу вэ?

Өвөө:   Надад юунд ийм их будаа хийгээ вэ?

Мал:     Наадах чинь миний будаа.

Өвөө:   Чинийх юм уу?

Мал:     Тийм ээ би их иднэ.

Өвөө:   За тэг ээ. Энэ өвөөгийнх нь амталсан ногоо байна. Амсаад үз.

Мал:     Амтгүй шүү дээ. Би мах идмээр байна.

Өвөө:   Маргааш өндөг шараад өгнө өө. Одоо ганц амсчих. Сайн байна. Сайн идэж байна шүү миний зулзага. Дун И чи лонх цуглуулаад дэлгүүрт тушаасан уу? Яагаад хүний үгэнд орохгүй гуйлгачин аятай юм хийгээд байдаг юм бэ?

Дун:      Та ч гэсэн түүдэг биз дээ? Юу гэж гуйлгачин байдаг юм бэ?

Өвөө:   Өвөө нь түүдэг гээд чи хүртэл түүх юм уу?

Дун:      Гэхдээ дахиад жоохон л цуглуулчихвал танд харааны шил авч чадна.

Өвөө:   Дун И чи хичээлээ л сайн хийж байвал болоо. Юун харааны шил. Дахиад тэгээд үзээрэй чи багш дээр чинь очоод бүгдийг нь хэлчихнэ шүү. Амла. Дахиад лонх түүхгүй шүү. Маргааш ачаагаа бэлдчихнэ шууд ирээрэй. Малсүн ч гэсэн сургууль дээрээ битгий тоглоод байгаарай.

Дун:      Би нүүмээргүй л байна.

Өвөө:   Нүүх юм бол бүгд хамт гараад юу билээ өнөө тансүюүг ч гэсэн идээд. Үгүй ээ хүн хөөж байгаа биш дээ тайван ид тайван. Алив алив. За эгч нь ус аваад ирнэ. Уугаарай. Тэгж их өлссөн юм уу? Жоохон тайван ид л дээ. Миний зулзага. За байж бай өвөө нь арчаад өгье.

Ду:        Өвөө гадаа нэг хүн ирчихэж.

Өвөө:   Дун И, Малсүн ээ. Өвөө нь гадагшаа түр гарсан ч удахгүй эргээд ирэх болохоор санаа зовохгүй хүлээж байгаарай. Удахгүй эргээд ирнэ.

Мал:     Ийм орой хаачих гээд байгаа юм бэ?

Өвөө:   Өвөө нь удахгүй эргээд ирнэ. Цагдаа дуудаж болохгүй шүү. Цагдаад яасан ч хэлж болохгүй. Цагдаа ирээд асуусан ч юу ч хэлж болохгүй шүү за. Яв. Хойд хашааны агуулахад орж нуугд.

Дун:      Өвөө яагаад байгаа юм бэ?

Өвөө:   Өвөөгийнхөө үгэнд ор. Хурдан Малсүнийг аваад яв. Хурдал аа.

Эр:       Өвөө хамт түр явъя.

Өвөө:   Уулзах хэрэгтэй хүнээ өөрийг нь ир гэж хэл. Өөр ярих юм байхгүй бол хурдан гарцгаа.

Эр2:     Өө хар ядаргаа. Өвөө зүгээр явъя аа. Яагаад түлхээд байгаа юм бэ? Зүгээр явчихаач ээ.

Мал:     Эгч ээ.

Дун:      Өвөө.

Мал:     Өвөө.

Эр2:     Хөөе үйлдвэр дээр уулзахаар болсон биз дээ? Новш гэж энэ одоо юу вэ?

Эр:       Битгий буу.

Эр2:     Нарийхан зам дээр юу хийгээд байгаа юм бэ?

Эр:       Удахгүй явчих байх.

Эр2:     Хагарчихсан юм байх даа.

Өвөө:   Юу вэ.

Хон:      Канвон 5. 7102. 94-3. Ким Бёндог. Тэр өвгөн Ким Бёндог байжээ. Яагаад заавал одоо гэж.

Дун:      Та хэн бэ?

Хон:      Өстөний хүүхдүүд муухай, эвгүй юм аа.

Мал:     Ах аа та хэн бэ?

Дун:      Цагдаа юм шиг байна.

Мал:     Бид нар цагдаа дуудаагүй байхад цагдаа яаж манайд ирэх юм бэ? Өвөө битгий цагдаад хэлээрэй гэсэн. Энэ чинь муу хүн байна.

Хон:      Хэн гэдгээ хэлэхгүй удчихлаа. Чүнчоны шүүхийн харъяа Хуачүн багийн баталгаат шуудан хариуцдаг, бүртгэл мэдээллийн ажилтан байна.

Дун:      Бүртгэл мэдээллийн ажилтан аа?

Хон:      Дунжин  бага сургуулийн 5-н 12дугаар Ким Дун И. 1н 8дугаар ангийн 33 дахь сурагч Ким Малсүн. Өвөөгийн чинь нэр нь Ким Бёндог. Хоосон лонх түүсээр байгаад үе мөч нь өвддөг, дээр нь чихрийн шижинтэй. Тэгээд та нар удахгүй нүүнэ биз дээ?

Дун:      Яаж мэдсэн юм бэ?

Хон:      Энэ байшингийн барьцаа 100000вон түрээс нь сард 20000вон. Удахгүй энэ газарт дахин төлөвлөлт хийгдэх болохоор газар чөлөөлөх болон түүнд тохирох нөхөн олговор олгох тухай хуулийн 54р зүйлд заасны дагуу суллан чөлөөлөх ажлыг 10 сараас өмнө хийх ёстой болохоор өвөөтэй чинь уулзах хэрэгтэй байна. Би танай өвөөг маш сайн танина. Дун И чамайг улирал дундын шалгалтан дээр 3н ч хичээл дээр 100 авсан гээд ямар их бахархаж байсан гээч. Одоо л овоо ойлгож байгаа царай байх чинь.

Мал:     Би ч гэсэн цээж бичиг дээрээ 100 оноо авч байсан.

Хон:      Энэ одоо түрүүнээс хойш юу вэ? Ямар ч байсан тийм болохоор би өвөөг чинь олоод өгч чадах юм шиг байна.

Дун:      Өвөөг олж өгнө өө?

Хон:      1 цагийн дотор л олно. Гэхдээ та хоёр надтай хамт явах ёстой.

Дун:      Манай өвөө гэртээ хүлээж байгаарай гэсэн дээ.

Хон:      Тэгвэл дараа л ирнэ.

Мал:     Манай өвөөг олж өгнө гээ биз дээ?

Хон:      Та нар яагаад хэрэгтэй байгаагаа зүүдлэх ч үгүй байгаа даа. Түрүүний 3 замын нэг нь холуур тойрч хотруу ордог. Тэгэхдээ  Юндам зүгт байдаг олон хүнтэй гудамж орох зам. Тэгээд хүн хөл багатай уулруу чиглэсэн энэ зам дээр байгаа хаягдсан үйлдвэрийн барилга. Хатсан цавуу. Буудалцаан. Чүй Тэжон.

Дун:      Нэг тийшээ залгаж байх шиг байна.

Хон:      Канвон 5. 7102. Грандэүр. Эзнийг нь олоод өгөөрэй.

Хуан:    Тэр машин яасан юм бэ?

Хон:      Харбин сангийн тэргүүн Хуан Гэсүг ерөнхийлөгч. Хүний ой тоонд орохооргүй олон төрлийн буяны болон сайн үйлчийн ажил хийдэг эмэгтэй. 20 жилийн өмнө Хуан ерөнхийлөгчийн аав өнчин байсан намайг дэргэдээ авч тэр эмэгтэй бид хоёр хамтдаа өссөн юм. Шудрага ёсыг эрхэмлэдэг. Хуан ерөнхийлөгч нас барсан аавынхаа үзэл санааг баримтлан тагнуулын байгууллага байгуулж намайг даргаар нь тавьсан юм. Үнэндээ бол би гэхдээ яг дуртайдаа ч хийдэггүй л дээ.

Эр:       Баячууд дайны талаарх айдсыг нэмэгдүүлэхийг хүсэж байгаа. Эрх мэдэл болон хөрөнгө мөнгөний төлөө бол юу ч байсан хийж чадах хүмүүс.

Эр2:     Хэтэрхий сэтгэл хөдлөлдөө автаад байх шиг байна. Ямар ч ул үндэсгүй зүйлийг юунд нь ингэтлээ уурлаж ирээд л яридаг байна аа.

Хон:      Эмээ.

Эр2:     Тийм юм гэж байхгүй ээ.

Хон:      Эмээ.

Эр2:     Хэлээд байгаа шүү дээ.

Хон:      Эмээ.

Эмээ:   Алив харъя.

Хон:      Боож үхмээр юм.

Эмээ:   За байз. Хүлээгээрэй чихэр хэд билээ дээ. 200вон. Чи хөөрхөн царайтай юм байна би 100 вон л авъя даа.

Хон:      Хариулт хэрэггүй ээ. Энэ хавьд үхэртэй айл бий юу? Тэр хүний хөлийн мөрнөөс гарч байсан үнэр, элдэв барилгын үртэс. Ийм хүйтэнд гэрийн шаахаатай. Хол гараагүй байх.

Эр:       Хулгайлсан аа? Юу? Нотлох баримт байгаа юм уу? Нотлогоо байна уу?

Хон:      Машинаа хаана тавьсан юм бэ? Машины түлхүүр одоо чамд байгаа юу?

Эр:       Ямар нэг юм мэдээд ирсэн юм шиг байна. Ахлах чинь чамайг ингэж байгааг мэдэх үү?

Хон:      Цагдаа байх нь.

Эр:       Битгий худлаа таагаад бай. Би юу ч хийгээгүй.

Хон:      Худлаа таасан юм байхгүй ээ. Өнөөдөр орой 7 цаг 8минут чи өөрийн найз Чүй Дэжон Канвон 5 7102 грандэүр машинаар Ким Бёндогийг хулгайлсан. Тэгээд тэр ахлахдаа өвгөнийг өгч мөнгө авах гэж очоод архи уугаад согтоод ядраад бас даараад машиндаа суугаад түрүүлээд ирсэн байлгүй Жинху чи намайг санахгүй байна уу?

Эр:       Юу? 

Хон:      Түрүүн зам хаагаад дугуйгаа солиж байсан даа. Тэрнээс биш би ийм шөнөөр яаж мэдээд тэр зам дээр байж байх вэ дээ. Тэр ахлахыг чинь бид аль эртнээс ажиглаж баййсан хүн юм. Дахиад нэг л удаа дэмий юм яривал би эвээр асуухгүй шүү. Тийм болохоор бодож байгаад яриарай. Хэнийг хуурах гээд байгаа юм бэ чи.

Эр:       Би, би зөвхөн жолоо л барисан.

Хон:      Одоо тэр ахлах чинь утсаар ярина. Чи утсаа аваад эвтэйхэн таслаад машинаа хаана байгааг л надад хэлчихэд болно.

Ахлах:  Машинаа хаана тавьсан бэ?

Эр:       Өчигдөр уулзсан газраа.

Ахлах:  Гараад ир түлхүүрээ өг.

Хон:      Уулзсан газар чинь хаана юм бэ?

Эр:       Аан тэгэхээр нөгөө хаана вэ гэхээр.

Мал:     Ах аа.

Дун:      Ах аа.

Эр:       Эргэж гараад.

Дун:      Ах аа. Өө энд байна.

Мал:     Манай өвөөг олсон уу?

Эр:       Та нар юу вэ?

Мал:     Аа энэ хүн хорооны бүртгэлийн ажилтан. Би бол Ким Малсүн. Манай өвөө.

Эр:       Юу вэ? Чи яг мөрдөгч мөн юм уу? Тэгнэ ээ тэр чи юу вэ?

Хон:      Эхлээд хаана уулзахаар болсноо хэл.

Эр:       Гар. Үхмээргүй байвал гар гээд байна. Хурдан гарахгүй юу та нар.

Мал:     Ах аа түрүүн яагаад мөрдөгч гэж худлаа хэлж байгаа юм бэ? Эгч ээ энэ ах хачин хүн байна. Энийг яах гээд аваад ирсэн мю бэ?

Дун:      Хулгайч аваад явчихвал яах юм бэ? Өвөөгөө олохоор.

Хон:      Энэ муу хоёрыг зүгээр хоёуланг нь хүлээд тээшиндээ хийчихлтэй билээ.

Дун:      Яагаад хоёрхон байгаа юм бэ? Битгий хаяарай гэж хэлсэн биз дээ? Ах гарах гэж байна.

Хон:      Хөөе хөөе.

Мал:     Бид хоёр хамт явж болохгүй юм уу? Хамт явъя.

Хон:      Ямар ичдэггүй хүүхдүүд вэ. Явж ирээд ярилцана аа. Цагдаа баривчлалгүй хулгайлсан. Хөнөөгөөгүй нууцаар аваад явсан гэхээр өшөө авах зорилгогүй. Энд тэнд зарах боломжгүй. Авчих мөнгө ч байхгүй хөгшин өвгөнийг мөнгөнөөс болж авч явахгүй. Өвгөн ямар нэг юм мэдэж байгаа эсвэл ямар нэг зүйл хадгалаж байгаа.

Эр:       Нэг хүн асууж ирсэн.

Ахлах:  Хэн юм бэ?

Эр:       Мэдэхгүй ээ. Янз янзын юм асуугаад байсан би тэгээд хөөгөөд явуулчихсан.

Хамт:   Ах аа, ах аа. Ах аа.

Эр:       Юун чимээ вэ? Хүүхдүүд дугараад байна уу?

Ахлах:  Чи наашаа алхаж ирсэн үү?

Эр:       Тийм. Яасан?

Хон:      Новш гэж.

Мал:     Ах аа та хаана байна аа?

Хон:      Би тэрийг алдчихлаа гэж үү? Ким Бёндог баригд. Заавал өөрийн гараар. Өө чихэр. Энд тэнд уначихсан юм байх даа. Бүтэж байгаа юм алга. Мөнгө ч алга.

Дун:      Ах аа. Бид нар одоо хаашаа явж байгаа юм бэ? Манай өвөө сайн байгаа биз дээе

Хон:      Тийм.

Дун:      Ах аа.

Хон:      Дуугүй бай. Байз даа. Наадах чинь мөнгө юм уу?

Буудал:      Гэхдээ юу байсан бэ? Тавтай морил.

Хон:      Утастай хамгийн том өрөөнөөсөө. 1 хононо.

Буудал:      Тэгнэ ээ тэр зочин ирэх гээд байсан байна. Өглөө бүр шаазгай шагшраад байсан юм. Өө нээрээ 8500 вон. Өө за за.

Хон:      Мөнгөгүй болохоор энд тэндээс түүж ирсэн түлхүүрнүүд. Нэгдээд удаагүй.

Буудал:      Анхны үйлчлүүлэгч болохоор 1000 вон хямдруулна аа.

Хон:      Шивээсээ арилгасан байна. Өнгөрсөн амьдралаасаа ичдэг хулигаан. Тэгээд.

Буудал:      7000.

Хон:      Маш мангар.

Буудал:      Энэ 1000 вон оо л өгчихөд болох юм байна тийм ээ? Буурцаг аятай жоохон юм ямар эгдүүтэй юм бэ? Алив алив хүлээж байгаарай. Ах нь байна аа. Нөгөө тамхинаас гарах гээд цуглуулж байсан юм идээрэй. Охин чинь үгүй ээ зээ чинь байх зээ дүү.

Мал:     Үгүй ээ. Манай өвөөг хүмүүс аваад явчихсан энэ ах.

Хон:      Ахдаа баярлалаа гээрэй. Хөөрхөн шүү.

Мал:     Юу гээд байна аа.

Хон:      Прокурор. Хүн хулгайлсан хэргийн хохирогч нарыг хэд хоног асран хамгаалж байгаа юм. Прокурор хүн заавал ингэх ёстой юм байх даа гэж бодогдож байгаа ч өөр арга алга. Шинэ ажилтан болохоор хий гэснийг нь л хийхээс биш яах вэ. Ямар ч байсан зүгээр л сонсоогүй юм шиг байгаарай.

Буудал:      Өө прокурор юм уу.

Хон:      За хүүхдүүд ээ дээшээ гаръя. Явцгаая.

Буу:      Өвөөг нь хулгайлчихсан юм уу?

Мал:     Прокурор гэсэн үү?

Хон:      Волгири, Кудамни.

Мал:     Та нээрээ ёстой ам л нээвэл худлаа хэлдэг бололтой юм. Яагаад ингэж ажилладаг юм бэ?

Дун:      Ах аа та өчигдөр огт унтаж чадаагүй шүү дээ. Жоохон унтаад.

Хон:      Байна уу? Тэжонтой ярья.

Эм:       Тэжон оо тэр чинь хэн.

Хон:      Байна уу? Чүй Тэжонтой ярья.

Эм:       Чүй Тэжон тийм хүн байхгүй дээ.

Буу:      Өө чи юу? Прокурор байна уу? Өө байна. Нөгөө нэг зүйл хэлэх гээд.

Хон:      Би жоохон завгүй байна.

Буу:      Завгүй байхад чинь өршөөгөөрэй. Би жоохон адгуу зантай юм аа. Би өмнө нь нөгөө хулигаануудын дунд хэсэг байсан. Мэдээж хэрэг одоо бол бүр мөсөн цэвэр болсон. Одоо бүр ойртож ч очдоггүй. Гэхдээ би нөгөө энэ газрыг их яаруу нээсэн яаруу нэээсэн л дээ. Гэхдээ яг үнэнээ хэлвэл ийм юмнууд.

Мал:     Эгч ээ би энийг аваад ирсэн.

Буу:      Тэгэхдээ тэнд нэг том барилга байдаг. Нэг тийм агуй ч юм шиг гэхдээ хэн хийсэн юм бол оо гэмээр нэг тийм.

Мал:     Гэрийн даалгавар хийх ёстой юм уу?  

Буу:      Гэхдээ тэр дотор нь ийм юмнууд бүр хаа сайгүй. Маш их.

Мал:     Тэгж болох юм уу?

Хон:      Юу хэлэх гэсэн юм бэ?

Буу:      Аан за би юу хэлэх гэсэн бэ гэхээр. Өө тийм тийм тэгээд би тэндээс хэдэн сандал авах гээд очсон юм. Тэгээд очсон чинь тэр дотор нэг сэжигтэй зүйл байсан.

Хон:      Байна уу? Тэжон ирсэн үү?

Буу:      Прокурор оо та.  

Мөрдөгч:    Тэжон өнөөдөр ажилдаа ирээгүй л байна. Хэн бэ?

Хон:      Мэдээж яаж очих вэ дээ. Дараа ярьцгаая.

Дун:      Хаачих гэж байгаа юм бэ?

Хон:      Эндээ томоотой байж бай.

Мал:     Би одоо томоотой байна аа.

Буу:      Асран хамгаалж байгаа юм бол дагуулаад яваач.

Хон:      Бээлийн дэхь толбо, хумсны завсар битүү шавсан тос. Өчигдөр хүртэл засварын газарт ажиллаж байсан Чүй Тэжон. Цочих гэж.

Мал:     Өө нээрээ ах аа би өчигдөр бүдэрч унаад өвдөг зулгарчихсан. Битгий ганцаараа яваад бай л даа.

Хон:      Та хоёр нааш ир.

Мал:     Яасан?

Хон:      Хөөе та хоёр өвөөгөө олмоор байгаа юм уу болимоор байгаа юм уу?

Мал:     Олох гээд л байна.

Хон:      Ингээд байх юм бол олж чадахгүй. Туслах чадваргүй юм бол ядаж л гай болохгүй байх ёстой юм биш үү?

Мал:     Та дандаа худлаа хэлээд байх юм.

Хон:      Угаасаа ингэж ажилладаг юм. Мэдэхгүй бол дуугүй байж бай. Та хоёр удаан амьдармаар байгаа бол наад амаа мэдэж яв. Бие арзайчихлаа. 7 цаг 14 минут. Дотор байгаа юм байх даа?

Эр:       80 он гарсаар анх удаа болж байгаа энэ удаагийн сонгуулийн өмнө нэр дэвшигчид.

Засвар: Машин засуулах нь уу? Өнөөдөр ажилтан маань ирсэнгүй. Одоогийн залуус ч нэг газраа тогтох биш дээ.

Хон:      Миний хамгийн дургүй гунигтай төрлийн хүн.

Засвар: Ойрмогхон энэ ажлаа больё доо. Хоолоо олоод идчих гэсэн биш.

Хон:      24ны өдөр.

Засвар: Бүтэхгүй шинжтэй юм аа.

Хон:      24нд хэн ирнэ гэлээ дээ?

Засвар: Багийн дарга ирж чухал юм хэлнэ гээд Мёнволлигийн бүх хүнийг цуглаарай гэсэн. Ойрд нэг л эвгүй байхад бас юун илтгэлээ тавих гээд ч байдаг юм бэ. Манай энэ хавийн хүн биш шиг байна. Хороон дарга ирэхийг яаж мэдсэн юм бэ?

Хон:      Сонссон ч мартчихжээ. Гадаа байгаа 7102 грандэүр хэзээ ирсэн юм бэ?

Засвар: Наадахыг чинь 10 минутын өмнө хүн үлдээгээд явсан. Яасан?

Хон:      10 минутын өмнө 7 цаг 5 минут. Захиалгын хуудсыг нь харъя. Аан би Тэсон даатгалын газрын цалин хангамжийн мэргэжилтэн.

Мал:     Энэ хүн, энэ хүн бол цагдаа. Тэгээд бүр онц хүндийн.

Дун:      Онц хүнд гэж юу юм бэ?

Мал:     Цагдаа илүү хүчтэй гэж байгаа юм.

Хон:      Чи дуугүй байгаач.

Мал:     Яасан? Ингэх ёстой гээ биз дээ? Туслах л гээд байна.

Хон:      Эгдүүтэй шүү. Тийм ээ би үнэндээ цагдаа. 7102н машины эзний дугаар хаяг.

Засвар: Цагдаа ямар хэргээр.

Мал:     Манай өвөө байна аа муу хүмүүст баригдаад явчихсан. Энэ цагдаа ах олж өгнө гээд.

Дун:      Тэрийг хэлдэг нь яаж байгаа юм бэ? Ах тэрийг битгий хэл гэсэн биз дээ?

Мал:     Өө тийм.

Засвар: Хүүхдүүдийн өвөөг хулгайлчихсан юм уу?

Хон:      Тийм.

Зас:      Энэ хоёрын өвөөг үү?

Хон:      Тийм.

Зас:      Тэгвэл энэ машины эзэн гэмт хэрэгтэн үү?

Хон:      Тийм болохоор хурдан 7102н эзний утасны дугаарыг өгөөдөх л дөө.

Дун:      Ах аа яаж ийм хурдан гэмт хэрэгтнийг олсон юм бэ? Та үнэхээр мундаг юм аа. Тийм ээ Малсүн ээ.

Мал:     Тийм ээ мундаг нь мундаг гэхдээ жоохон хачин юм аа.

Хон:      Та хоёрт би сайн хүн шиг санагдаж байна уу?

Дун:      Тийм.

Хон:      Шал буруу бодлоо доо. Би сүүлийн удаа анхааруулъя. Ганц л удаа миний ажилд орвол ёстой.

Мал:     Ах аа гэхдээ та үнэхээр бүртгэлийн ажилтан мөн юм уу?

Хон:      Мөн. Тэр бол үнэн. Гэхдээ битгий хүн болгонд хамаг юмаа яриад бай.

Дун:      Гэхдээ л дараа нь тэр ах нар туслаж магадгүй шүү дээ.

Хон:      Туслаж чадахгүй болохоор зүгээр амаа тат.

Мал:     Май ах аа. Түрүүн энэрүү хараад байсан идмээр байсан биз дээ?

Хон:      Байз.

Мал:     Цүнхэнд чинь юу байгаа юм бэ?

Хон:      Юу ч байхгүй ээ. Ёстой хүний хэл ойлгохгүй хүүхдүүд юм. Жинхнээс нь айлгах хэрэгтэй байна... Ким Бёндог хаана байна? Хуачүний цагдаагийн газрын онц хүндийн 1р багийн Кан Сон Ил дэслэгч ээ. Та нарыг юу хийгээд байгааг мэдэх юм алга. Ким Бёндогийг л өгчихвөл зориг гаргаад чимээгүй өнгөрөөчихье. Уг нь бол би та нарт алганы амт үзүүлэх л байлаа. Хувийн чухал ажилтай байгаа болохоор. Гэхдээ чи ямар их буутай юм бэ?

Кан:      Ким Бёндогоор яах гээд байгаа юм бэ?

Хон:      Чи одоо юу гээд байгаа юм бэ? Тэр чамд хамаагүй.

Кан:      Чи Хонгилдон уу? Ким Бёндогийг олж өшөөгөө авах нь уу?

Хон:      ЧИ юу вэ?

Кан:      Өмнөх юмаа санахгүй байгаа гэж сонссон. Өвгөний царайг бол мартаагүй бололтой. Тийм ээ. Тэр зүйлийг яаж мартах вэ дээ. Яагаад байна аа?

Хон:      Битгий хөдлө.

Кан:      Буудмаар байгаа бол намайг буудаач. Би яаж чамайг мэддэг юм бол? Эндээс амьд гарвал нэг сайн бодоод үзээрэй. Өвгөнийг хаана байгааг. Өөрийнхөө хэн гэдгийг.

Хон:      Чи яг хэн бэ?

Эм:       Хонгилдон зугт. Амьд гараарай.

Хүү:            Ээж ээ.

Эм:       Амьд гарч заавал хариугаа аваарай.

Дун:      Ах аа хурдан наалт наагаарай. Эхлээд энийг түрхээрэй.

Мал:     Юуны эм уугаад байгаа юм бол?

Дун:      Ах аа.

Хон:      Намайг хараад шууд таньсан. Намайг мэддэг.

Дун:      Гэмт хэрэгтэнгээс өвөөг яасныг асуусан уу?

Хон:      Намайг яагаад энд ирснийг хүртэл. Тэр новш яаж бүгдийг нь мэдэж байгаа юм бол?

Кан:      Буудлуудыг эхлээд шалга. Хүүхдүүдтэй хамт байгаа. Бариад ир.

Эр:       За.

Кан:      Өвгөөн Хонгилдон ирсэн. Өдий хүртэл үзэгдэхгүй байсан хүн одоо ирж таардаг. Та ч гэсэн өдий хүртэл чимээгүй байснаа яагаад заавал одоо миний ажлыг нураах гээд байгаа юм бол оо?

Өвөө:   Манай Дун И, манай Малсүн.

Кан:      Хүүхдүүд. Одоо хүүхдүүд чухал биш ээ. Та ингэж эргүүтээд байгаа болохоор л энд хүлээтэй сууж байгаа биз дээ? Яаж тэрийг одоо хүртэл хадгалаж байдаг байна аа? Зэвүүн гэдэг нь. Хүн чинь хэтэрхий эрх чөлөөтэй байхаар л алдаа гаргадаг юм. Яг тань шиг. Энэ ажил л дуусчихвал шинэ нийгэм бий болно. Би бий болгоно. Тэмдэглэл хаана байна?  

Өвөө:   Хүүхдүүдтэй минь л хамт явуулчихвал би гарцаагүй авч ирж өг.

Хон:      Кан Сон Илийн бичиг баримт. Хуачоны бүх цагдаа нарыг сольсон. 10 сарын 21ны 09 цагаас. 21ны өдөр гэхээр өчигдөр оройноос хойш. Броунин 25 9ширхэг, токарев 3 ширхэг. PPS43 24 ширхэгийг олгосон. 10 сарын 22ны 19цаг. Цагдаагийн газрын даргыг амралт эхлэнэ. 10 сарын 22ны өдөр. Дугон хорооны бүх эргүүлийн ажлыг зогсоов. 10 сарын 23ны өдрийн 06 цаг. Волгригээс эхлээд 2 цагийн зайтайгаар утсан холбоо харилцааг шат шаттайгаар таслана. 10 сарын 23ны 15 цагаас эхлээд Мёнволлируу орох замыг хаана.  10 сарын 24ны 13 цаг хүртэл. 10 сарын 24ны оройн 9 цаг. Тосгоны төвд хэрэглэсэн зэвсгийг тэнд нь орохино. Эд нар одоо юу гэсэн үг юм бол оо? 24ны өдөр гэхээр 3 хоногийн дараа. Энэ байх нь ээ. Сонирхолтой нөхдүүд байна. Ким Бёндог Кан Сон Ил. Би болон тэдний дунд юу байгаа юм бол оо? Ямар ч байсан эхлээд өвгөнийг олох ёстой.

Буу:      Тавтай морил.

Кан:      Бор өнгийн машинтай хоёр охинтой хамт ирсэн. Нүүрэндээ шархтай хүн энд буудласан уу?

Хон:      Танайд томоохон ширээ байхгүй юу? Жижигхэн болохоор юм хийж болохгүй юм.

Буу:      Би ширээ олоод ирье ээ. Нээрээ би охидод өгөх гээд жигнэмэг аваад ирсэн.

Хон:      Ингэсгээд цагдаа нар ирнэ. Тэдэн дундаас үсээ 2/8р хагалаад нүдний шил зүүсэн нөхөр. Тэр бол өвөөг нь хулгайлсан хүн.

Буу:      Хул, хулгайлсан хүн ээ? Цагдаа юу?

Хон:      Мэдээж хэрэг жинхэнэ цагдаа биш. Ямар ч байсан намайг энд ирсэн үү гэж асуух юм бол.

Кан:      Өчигдөр энд ирсэн байх ёстой доо.

Хон:      Ирсэн гэж хэлээрэй. Тэгээд өнөө шөнө заавал эргэж ирнэ гээрэй.

Буу:      Тийм тийм. Өчигдөр шөнө ирсэн. Гэхдээ эргээд ирнэ л гэсэн дээ. Орой ирэх юм болов уу? Мэдэхгүй л байна.

Хон:      Би мөнгөгүй болчихлоо. Мөнгө аваад ир.

Хуан:    Болохгүй л байх аа даа. Явах хүн байхгүй гэсэн. Бүгд отолтонд суугаад байцаалтанд яваад би ч гэсэн ингэсгээд хэргийн газарлуу явах ёстой. Тэгээд ямар хэн хамаагүй хүн явуулчихалтай биш дээ.

Хон:      Жоохон товчхон ярь л даа. Утасны мөнгө 10 вон үлдчихээд байхад.

Хуан:    Тэгээд түрүүн хэлэхгүй яасан юм бэ?

Хон:      Би яаж хэлэх юм бэ?

Хуан:    Завгүй ядаж байхад чинь. 7102 грандэүрийн эзэн нь Кан Сон Ил гээд.

Хон:      Мэднэ ээ.

Хуан:    Тэгээд, үнийг нь 2 нугалаж өгөөд эргүүлээд худалдаад ав гэнэ үү? Уулзахад  ч хэцүү шүү дээ. Тэрийг хэдий завандаа очиж авах юм бэ? Бид нар одоо ямар уйдаад сууж байдаг хүмүүс үү? Тэгээд бас гэнэт юун кино вэ? Ганц л өдөр яваад ирнэ гэсэн чинь яагаад ирэхгүй байгаа юм бэ?

Хон:      За мэдэхгүй ээ. Ямар ч байсан завтай хүн байвал мөнгө өгөөд явуулаарай. Туслах хүн ч алга.

Мал:     Угаачихвал идэж болно оо. Манай өвөөг одоо яаж олох юм бэ?

Хон:      Царайны байж байгааг дээ.

Дун:      Ах аа би байна аа. Бодож үзлээ л дээ. Муу ах нар хаягдсан байшин энэ тэрд өвөөг оруулсан болов уу? Юндамнирүү явбал тийм газар их байгаа. Байшингийн эзэн нь ч гэсэн бараг ирдэггүй. Тийм газруудаар яваад үзвэл.

Хон:      Хайгаад байх хэрэггүй ээ. Хаана байгааг нь мэднэ ээ.

Мал:     Мэдэх юм уу?

Дун:      Мэднэ гэсэн үү? Нээрээ юу?

Хон:      Тэгээд Юндамнид биш ээ. Эзэнгүй байшин.

Мал:     Яаж мэдсэн юм бол мундаг юм аа.

Дун:      Үнэхээр мундаг юм аа.

Хон:      Тэрнээс өмнө нэг газраар орох хэрэгтэй байгаа даа. Дун И Малсүн та хоёр туславал туслахгүй юу.

Хамт:   За. Сайн туслаж чадна аа.

Мал:     Гэхдээ яаж туслах уу?

Хон:      Очоод миний хэл гэснийг л хэлэхэд болно оо. Битгий буруу юм яриад байгаарай даа.

Мал:     Та л худлаа юм яриад байдаг шүү дээ.

Хон:      Тэр өдөр Кан Сон Ил өглөө 6 цаг 17 минутанд хөдлөөд Ким Бёндоггүйгээр засвар дээр 7 цаг 20 минутанд ирсэн. 50 минут. 70 км цагийн хурдтай гэвэл 20минутын дотор очих газар гэж тооцвол Дун Игийн гэрээс 9км. Засварын газраас 3 км. Энэ хавьд Ким Бёндог байгаа. Энэ хавьд хаягдсан байшин эсвэл хүн амьдардаггүй байшин. Засварын газартай ойрхон юм аа.

Үл:        Өө энэ хавьд тийм байшин байх нь байгаа л даа. Гэхдээ та өөрөө хэн бэ? Түрүүн хэлэх нь хэлсэн л дээ би гэхдээ сайн ойлгосонгүй. Таны нүүр.

Дун:      Энэ хүн бол аймгийн захиргааны барилга байгууламж газрын мэргэжилтэн Жон Мёнсү ахлах.

Мал:     Бид одоо Дугимёны хүн амын тоо болон барилга байгууламжийг судлаж байгаа юм.

Дун:      Сар бүр дүүргийн ажилтан ах нартай уулзах боломжтой болдог юм.

Мал:     Гэхдээ би 1р анги тэгсэн ч гэсэн зүгээр л эгчийгээ дагаад яваад байдаг юм аа. Одоо энэ хүнийг хэн гэдгийг ойлгосон биз дээ?

Хон:      Одоо л нэг юм ойлгож байх шиг байна.

Үл:        За уугаарай.

Дун:      Баярлалаа.

Үл:        Хэдэн настай вэ?

Мал:     8настай.

Үл:        8 настай. Харин чи хэддүгээр анги вэ?

Дун:      5дугаар анги.

Үл:        Онц сурдаг уу?

Мал:     Жоохон л. Гэхдээ эгч маань онц сурдаг.

Үл:        Муу сурсан ч болно оо. Хийхийг хүсдэг зүйлтэй л байхад болно. Ах нь ч гэсэн их муу сурдаг байсан.

Мал:     Үнэхээр муу сурдаг байсан юм уу?

Үл:        Тэр байшин эзэнгүй ээ. Энэ газрын зураг нь. Хэн хэзээ барисныг ч мэдэхгүй. Би яг 1 л удаа очиж байсан. Тэнд хүн амьдрах гэж бариагүй байх. Хэлбэр нь ч гэсэн их сонин. Тэгээд тэр газрын эзэн ч гэсэн тодорхойгүй. Тал бүрээсээ асуудалтай.

Хон:      Баярлалаа.

Үл:        За.

Хон:      Энэ одоо байнга юугаа бичээд байдаг юм бол оо?

Мал:     Ах аа. Та жинхнээсээ юу хийдэг хүн бэ? Таны нэрийг хэн гэдэг юм бэ?

Хон:      Ким Малсүн чи дахиад дэмий юм ярих гэж байгаа бол амаа хамхи.

Мал:     Нэр чинь хэн юм бэ? Ах аа.

Хон:      Пак Дучил.

Мал:     Шууд зоиочихлоо. Тэгж ээ тийм биз дээ? Юун Пак Дучил юу ч хамаагүй хэлэх юм аа.

Хон:      Хүлээгээрэй энэ зам мөн үү?

Мал:     Яагаад сэдэв өөрчлөөд байгаа юм бэ? Та хэн юм бэ?

Хон:      Пак Дучол гээд байна.

Мал:     Пак Дучил гэсэн биз дээ? Яагаад өөрчлөөд байгаа юм бэ?

Хон:      Та нар одоо. Өвөө чинь ингэж хүмүүжүүлсэн юм уу? Том хүнрүү ингэж дайраарай гэсэн үү?

Дун:      Малсүн ээ. Ах бид хоёрт худлаа хэлэхгүй ээ.

Мал:     Үнэхээр Пак Дучол юм уу?

Хон:      Үнэн гээд байхад.

Мал:     Сэжиглэсэнд уучлаарай.

Дун:      Ах аа гэхдээ тэнд очвол өвөө үнэхээр байгаа биз дээ?

Мал:     Өвөө өвөө. Өвөө өвөө.

Дун:      Өвөө.

Мал:     Өвөө өвөө.

Хон:      Ким Бёндог энд байгаа. Энэ удаад заавал барина.

Дун:      Өвөө.

Хон:      Юу ч байхгүй байна. Ийм байх ёсгүй дээ.

Өвөө:   Дун И. Малсүн ээ.

Хон:      Хүн байна уу? Сонин юм аа. Яагаад ингэж ажил бүтэхгүй байна аа.

Дун:      Ах аа өвөө ч гэсэн хоолоо сайн идэж байгаа биз дээ?

Мал:     Манай өвөө дулаан газар унтаж байгаа биз дээ?

Хон:      Өвөө нь сайн хооллоод сайн амраад сайн байгаа болохоор одоо асуухаа боль оо. Яасан итгэхгүй байгаа юм уу?

Дун:      Үгүй ээ итгэж байна.

Мал:     Эгч ээ ах аа би өвөөгөө санаад байна.

Хон:      Ким Малсүн дуугүй болооч жантай гоймонгоо ид.

Эм:       Сайн идэж байна шүү гоё байна уу?

Дун:      Зүгээр л наадахаа ид ээ.

Хон:      Та хоёрт үнэхээр өвөөгөөс чинь өөр хүн байхгүй юм уу? Нагац эгч ч юм уу?

Мал:     Байхгүй ээ. Өвөө эгч би бид гурваас өөр хүн байхгүй. Гэхдээ манай эгч хичээлдээ сайн болохоор олон найзтай. Та найзгүй биз дээ?

Хон:      Яасан?

Мал:     Байхгүй юм шиг санагдаад.

Дун:      Малсүн ээ.

Мал:     Таныг их ганцаардсан хүн гэж эгч хэлсэн. Эгч бид хоёр таны найз болох уу?

Хон:      Үгүй ээ.

Мал:     Тэгвэл одооноос эхлээд эгч бид хоёр таны найз шүү.

Хон:      Хөөш ээ яагаад гараас бариад байгаа юм бэ?

Дун:      Малсүн ээ нааш ир ээ.

Хон:      Яагаад байгаа юм бэ заваарсан юм бэ.

Дун:      Малсүн ээ суудалдаа суугаачээ.

Мал:     Эгч ээ энэ урамшуулал юм уу?

Дун:      Ах аа та эхлээд ид.

Мал:     Хамт идье ээ. Угаасаа найзууд чинь хувааж л иддэг шүү дээ.

Дун:      Малсүн ээ нааш ир.

Мал:     Муухай болчихож уу?

Дун:      Наад нүүр чинь одоо юу вэ?

Хуан:    Тэр хүнд юу гэж найз байх вэ дээ. Хүнд таалагдахад хэцүү хүн. Дотор нь гүн хар худаг байдаг юм.

Эр:       Тэрнийг олчихсон бариад ирэх үү?

Хуан:    Мэдээжийн юмыг юуг нь асуудаг юм бэ? Бариад ир.

Эр:       За. Тэгээд энэ бол Гуани бүлэгтэй холбоотой.

Хуан:    Дээр үед ээжийнхээ нас барахыг өөрийн нүдээр харсан. Тэгэхдээ л нэг асуудалтай болсон байх. Тэрнээсээ болоод ч тэр үү ямар нэг юмнаас айдаг тархины хэсэг нь гэмтчихсэн болохоор одоо огт ажилладаггүй. Нэг үгээр бол юунаас ч айдаггүй гэсэн үг.

Кан:      Орж шалгая.

Хуан:    Хар дардаг болохоор бараг унтаж чадахгүй. Эмийг яг л ус шиг уудаг.

Эр:       Юу вэ байхгүй байна шүү дээ.

Эр2:     Хүлээ бодож үзээдэхье.

Хон:      Бодож үзлээ гээд нэмэргүй ээ. Юу тийм хөгжилтэй байна? Кан Сон Ил ирээгүй юм уу? 10 сарын 22ны 19цаг. Цагдаагийн газрын даргыг амралт эхлэнэ. Яагаад ч юм гомдол төрж байх чинь. Явцгаая.

Эр:       Алдчих шиг боллоо.

Кан:      Биднийг хүлээж байсан юм шиг байна. Одоо болно оо. Өөрөө яваад ирнэ.

Эр3:     Уулзаагүй удсан байна. Броунин 25 9ширхэг, токарев 3 ширхэг. PPS43 24 ширхэг. Тоолоод үзсэн ч болно.

Хон:      Тэд эцсээ хүртэл амаа нээгээгүй юм. Амь насаа хүртэл гаргуунд гаргах үзэл санаа. Юу тэднийг тийм болгосон юм бол? Үйл ажиллагаанд чинь саад болсныхоо төлбөрийг дараа төлнө өө.

Эр4:     Юу ч болоод байна даа.

Буу:      Энэ номын дэлгүүр ажиллуулдаг таньдаг дүү маань байгаа юм. Прокурор байгаа юм. Сайн туслаарай. Дээр юу билээ дээврийн өрөө байдаг даа.

Зурагт: Тэр итгэл үнэмшил бол ард түмэнтэйгээ хамт байх юм. Бид дараа насандаа хүртэл зүтгэх болно. Хэрвээ дэлбэрэлт болвол хаана яагаад дэлбэрэлт гасран бид иргэдээ хамгаалахын төлөө бүх юмыг хийх болно. Ард иргэд та бүхэн л итгэвэл бид энэ улс ард түмнийг.

Мал:     Би унтлаа.

Хон:      Боссон дээрээ зүгээр босохгүй. Дахиж унтаж яана аа. Наалт авах юм бол ахиухан шиг аваад ирэхгүй дээ. Бидэнд хэр их мөнгө үлдсэн бэ?

Дун:      Их үлдсэн.

Хон:      Наад мөнгөө чи цуглуулсан юм уу?

Дун:      Уг нь өвөөдөө нүдний шил авах гэж цуглуулж байсан юм. Зүгээр ээ дахиад цуглуулахад болно. Ах аа би засварын газрын ахад эндхийн дугаарыг хэлчихсэн.

Хон:      Ким Малсүний үсийг боож болохгүй юм уу. Сэгсийчихээд хамт явах арга алга аа.

Дун:      Үс. Үсний боолт нь бүгд өвөөд байгаа. Малсүний үсийг дандаа өвөө боодог байсан юм. Ах аа би уйлахгүй ээ. Би эгч нь болохоор уйлж болохгүй гэж өвөө хэлсэн. Малсүн бид хоёрт энэ хорвоо дээр өвөө минь л хамгийн чухал. Өвөөгийн өвдөг их өвддөг, нүд нь ч гэсэн муу. Лонх түүх гээд явахаар дандаа л хүмүүс элдвээр хэлж байдаг. Гэхдээ л Малсүн бид хоёрын аманд хоол орж байгааг харвал огтхон ч ядардаггүй гэсэн. Ах аа эргээд манай гэрт очиж болохгүй юу? Гэртээ байж байвал удахгүй өвөө ирнэ гэсэн шүү дээ. Юмыг яаж мэдэх вэ.

Хон:      Битгий сонин юм яриад бай. Одоо танай гэрт. Би яагаад тэрийг бодож үзээгүй юм бол? Дун И тэд яагаад олж чадаагүй вэ гэвэл тэнд байгаагүй гэсэн үг. Ким Бёндогт байсан нууц тэмдэглэл Гуан Ин бүлэг.

Хуан:    Дээр үед шашны бүлэглэл байсан одоо бол цэрэг улс төрд гүн нэвтэрсэн. Эрх мэдлийг гартаа авсан шашны бүлэг. Одоо Гуан Ин бүлэгрүү хэр их мөнгө орж байгааг хэн ч мэдэхгүй. Тэрийг анзаарсан хүмүүс бүгд алга болж эсвэл сэжигтэй байдлаар нас бардаг. Гуан Ин бүлэг энэ удаагийн сонгуулиар бүр ч хүчтэй болох гэж хүсэж байгаа. Элдвийн хэл амыг дарж илүү их мөнгөтэй болох хэрэгтэй болохоор. Одоо энэ улсын эрх мэдэлтнүүд бүгд дайн болохвий гэсэн айдаст атаж байгаа. Хэрвээ тэр нь бодит байдал дээр дайнтай төстэй л асуудал гарах юм бол Гуан Ин бүлэг энэ улсыг залгина. Тийм болохоор дайнтай төстэй зүйлийг хиймлээр зохион байгуулах гэж байгаа хүн бол Кан Сон Ил. Гэхдэээ Гуан Ин бүлгийг илчлэх ямар ч нотлох баримт байхгүй.

Хон:      Тэр юу гэлээ?  

Хуан:    Тэд нарын бичсэн бичиг баримт маягийн юм байх юм бол холбоод чирэх хүн.

Хон:      Мөнгө аваад ир гээд байхад.

Хуан:    Чи дандаа дандаа ингэж дэмий юм ярих юм уу? Маргааш 24. Бид нар бүгдээрээ ганц энэ хэргийг ухаад байхад чи одоо. За Хон дарга аа би чамаас нэг юм асуумаар байна. Чи яагаад Ким Бёндогийн хүүхдүүдийг дагуулаад яваад байгаа юм бэ? Чи солиороо юу? Тэгж болохгүй.

Хон:      Дун И. Малсүн. Тэгээд Мёнволлигийн хүмүүс. Айхтар том худал үгсийн золионд явах гэмгүй амь нас. Дүрээ хувилгасан тагнуулууд зэвсэг бэлдэж хариуцлага хүлээх ёстой дээд албан тушаалтнууд эзгүй. Холбоо харилцаа нь тасрана. 10 сарын 24ны 21 цаг. Мёнволлигийн оршин суугчдыг бүгдийг устгана. Гамшиг үүсгэх гэж байгаа Кан Сон Ил болон Гуан Ин бүлэг, тэгээд минйи ээжийг хөнөөсөн Ким Бёндог. Тэд нар бүгд бас миний мэддэг хүмүүс. Ким Бёндог бүх зүйлийг мэдэж байгаа. Эхлээд өвгөнийг олох хэрэгтэй.

Мал:     Одоо яах уу?

Хон:      Тэрийг яагаад надаас асуугаад байгаа юм бэ?

Мал:     Та манай өвөөг олж өгнө гэсэн биз дээ?

Хон:      Чи одоо надад уурлаад байгаа юм уу?

Дун:      Ах аа бидэнд сайхан санаа байна. Өвөөгийн зургийг зураад ингээд.

Мал:     Шонгийн мод. 

Дун:      Шонгийн модон дээр наавал.

Хон:      Хөөх яаж ийм юм бодож олоо вэ? Би ч гэсэн ингэж юу ч бодохгүй амьдарч үзэх юмсан. Та хоёр бодоод үз дээ. Ким Дун И чи хичээлдээ сайн гэсэн биз дээ? Өвөө чинь ямар төөрчихсөн юм уу? Хаа нэг газарт түгжигдчихсэн байгаа. Одоо хаа нэг хүний хөлөөс хол газарт бүр түгжигдээд. Хүлээгээрэй. Дун И чи дэвтрээ өгч бай.

Дун:      За.

Хон:      Өө тэнэг ээ.

Ном:     За номын дэлгүүр.

Хон:      Буудлын эзэн хаана чинь байна уу?

Ном:     Өө прокурор оо буудлын ах хамт байна. Өө гэхдээ түрүүн нэг хүн утсаар ярисан. Тэган засварын газар гэл үү дээ. Их яараад байх шиг байсан.

Хон:      Засварын газар аа?

Ном:     Нэг хүн ирсэн гэсэн.

Хон:      За тэр яах вэ эхлээд буудлын ахтай чинь ярья.

Ном:     Ярья гэнэ ээ.

Буу:      За би байна.

Хон:      Чи тэнд юу харсан юм бэ?

Буу:      Юу?

Хон:      Тавилга авсан газарт юу харсан юм бэ? Чи тэнд өвгөнийг харсан уу?

Буу:      Тийм байна. Тэр өвөө байсан байна. Доторх нь сайн харагдахгүй байсан юм аа. Хүн мөн юм шиг байсан юм аа. Хүн байна уу? Угаасаа би яг хэлэх гэж байсан юм л даа. Та их завгүй болохоор би тийшээ өчигдөр ч гэсэн очоод ирсэн. Бүр гайхаад байсан юм. Тийм ээ мөн мөн би өвөөг харсан би 2 ч удаа харсан.

Хон:      Тэр чинь хаана байдаг юм бэ?

Буу:      Аан за. Тэр хаана вэ гэвэл хаана вэ гэхээр хотын төврүү явдаг даа тэгэхээр нөгөө яагаа вэ.

Хон:      Байна уу? Юу вэ? Байна уу? 15  цаг. Волгригээс эхлээд 2 цагийн зайтайгаар утсан холбоо харилцааг шат шаттайгаар таслана. Засварын газар. Намайг яагаад асуусан юм бол? Өвгөнтэй хамгийн ойр газар.

Дун:      Ах аа зүгээр үү?

Хон:      Явах замдаа эхлээд засварын газраар оръё. Машин нэг л биш байна.

Эр:       Зугтчихаж.

Засвар: Яагаад холбоо бариж болдоггүй байна аа. Цагдаагийн байрлуу очсон хэн ч байхгүй юм. Ер нь ажлаа хийдэг юм уу үгүй юу. Суудлын бөглөөс юм уу?

Хон:      Яах гэж намайг хайсан юм бэ?

Засвар: Өрөөсөн нүд нь хардаггүй өвөө мөн биз дээ? Хүүхдүүдийн өвөө ирсэн.

Хон:      Энд ирчихсэн юм уу?

Зас:      Гэртээ харих ёстой гээд хүүхдүүдээ л хайгаад байсан. Хаана юу хийж байгаад ирсэн юм бэ? Бие нь бүр нэг л биш. Ямар ч байсан энд байж бай гэчихсэн.

Хон:      Юутай ч хүнд битгий хэлээрэй.

Хамт:   Сайн байна уу?

Хон:      Тэгэхээр, тэгэхээр. Ах нь. Кан Сон ИЛ. Буу. Одоо нүүр тулвал бүгд амиа алдана. Аятайхан амыг нь  таглаад явуулаарай. Анзаарагдаж болохгүй шүү.

Зас:      Өө ирчихсэн үү?

Кан:      Засаад дуусчихсан уу?

Зас:      Гадаа байгаа. Унаад явахад болно.

Кан:      Явах аа? Зүгээр үү?

Зас:      Өө 125000 вон болсон. 5000вон хямдруулъя. 120000 вон л өгөхөд болно.

Хон:      Ким Малсүн машины тээш мэднэ биз ээ? Тэрийг онгойлгохоор цүнхэн дотор буу байгаа цонх онгойхоор тэрийг авчихаад эргээд ирээрэй.

Зас.      Энэ муу хөлийг дээ.

Хон:      Малсүн ээ баруун тийшээ. Баруун тийшээ.

Зас:      Хаалга яагаад хаачихав.

Кан:      Энд хүн байгаа бололтой.

Зас:      Хэн? Яаж байна аа?

Хон:      Яасан бэ?

Зас:      Чамайг хичээлдээ яваад ирвэл эхлээд даалгавараа хийж бай гэж аав нь хэлсэн байх аа.

Мал:     Өнөөдөр даалгавар өгөөгүй ээ.

Зас:      Муу хог хичээлдээ муу гэж.

Кан:      За ганц удаа уулз даа.

Мал:     Би сайн байсан уу?

Зас:      Яах гэж наашаа ирцгээдэг байна аа. Айлаа шүү дээ. Хүний ажил дээр.

Дун:      Баярлалаа. Ах аа Малсүн бид хоёрт энэ хорвоо дээр өвөө минь л хамгийн чухал.

Эм:       Хонгилдон зугт. Амьд гараарай. Амьд гарч заавал хариугаа аваарай.

Хон:      Дахиад ганцхан зүйл гуйя. Би дараа хариу төлбөрийг нь төлөх болохоор охидыг аваад номын дэлгүүрлүү түрүүлээд явж бай.

Зас:      За тэгье дээ. Мөнгөнөөс болоод ингэж байгаа юм биш шүү. Хүүхдүүдийг бодоод л явж байна.

Хон:      Дун И, Малсүн. Та хоёр надад итгэдэг гэсэн биз?

Мал:     Тийм.

Дун:      Бид хоёр танд итгэдэг.

Хон:      Надаас юу ч асуулгүй эхлээд тэр ахыгаа дагаад явж бай. Би удахгүй очно.

Өвөө:   Хэн бэ?

Хон:      Ким Бён Дог. Таны нэр Ким Бёндог мөн биз дээ? Дээр үеийн Гуан Ин бүлгийн тэмдэглэлийг хадгалаж байсан. Хүмүүсийн ам дамжин яридаг байсан Гуан Ин бүлгийг нийгэм дээр ил болгох нууц тэмдэглэл. Маргааш 24ны оройн 9 цагт тэд нар Мёнволлигийн иргэдийг цуглуулж хомроголон устгана. Та тэрийг мэдээд тэмдэглэлийг бамбай болгон эндээс зугтах гэж байгаад ийм байдалд орчихсон. Та тайвширч болно. Би танд туслах гэж ирсэн.

Дун:      Ах аа түрүүн манай өвөө тэнд байсан.

Зас:      Дун И хүлээгээрэй. Тэр тэнд байгаа түрүүний нөгөө хүн биш үү?

Хон:      Маргааш орой гэсэн үг. Одоо үнэхээр хугацаа бага үлдсэн. Та хэл л дээ.

Өвөө:   Ачтан минь тэр яах вэ одоо манай хүүхдүүд.

Хон:      Хүүхдүүдтэй чинь уулзуулна аа. Гэхдээ би танд туслахын тулд одоо та энд хэлэх ёстой. Эндээс хамаагүй гарах юм бол дахиад баригдана. Тэр үед болсон зүйл. Харсан зүйл сонссон зүйл. Мэдэж байгаа бүх зүйлээ чин үнэнээр нь одоо бүгдийг нь хэл.

Өвөө:   Бүгд тэндээс эхлэсэн. Тэнд буруу итгэл тээсэн хүмүүс цугларч амьдардаг байсан. Гуан Ин бүлгийн удирдагч тэр хүний төлөө байгаа бүхнээ зориулдаг хүмүүс байсан. Нэг л орох юм бол хэн ч гарч чаддаггүй байсан. Тэд бол 6 настай хүүхдийг тасар татаж хөлийг нь хуга цохидог. Хүмүүсийн цусны төлөөсөнд тэр хүн мөнгө өгдөг байсан. Хяналтынхан ч гэсэн тэр мөнгийг аваад бүх бузар булайг нүд аниж өнгөрүүлдэг. Би залуу цагтаа тоо бүртгэгчээр ажиллаж байсан. Тэгээд тэр нууц данс тооцоог хөтлөсөн. Би өөрийн гараар тэр тамыг бүгдийг бичсэн. Тэр новшнууд одоо дахиад гэмгүй хүмүүсийг хөнөөх гэж байна. Тэд одоо хүртэл байгаа. Энэ хорвоо дээр тэдэнд хийж чадахгүй зүйл гэж байхгүй.

Хон:      Тэнд таны хөнөөсөн хүн. Таны гарт үрэгдсэн хүн байхгүй юу?

Өвөө:   Зугтаж байсан юм. Тэр хүн, Гуан Ин бүлгийн удирдагч Хун Санжи. Тэр новш эмэгтэй хүмүүсийг хүчирхийлдэг байсан. Хүүхэд том хүн гээд хамаагүй байсан. Би охиноо тийм юманд өртөхвий гэж айгаад зугтах хэрэгтэй байсан. Тэр үед надтай хамт зугтах гэж байсан эмэгтэй ч гэсэн хүүгээ хамгаалахын тулд гарах ёстой байсан юм шиг байгаа юм. Даанч бид баригдаад ирсэн. Бусдад сургамж болгож бид хоёрын нэг нь үхэх ёстой байсан. Би тэр бууг барисан хэрэг.

Хон:      Тэгээд одоо тэр эмэгтэйг хөнөөсөндөө харамсдаг биз дээ? Тийм болохоор одоо өршөөл гуймаар байгаа тийм ээ?

Өвөө:   Үгүй ээ. Цаг хугацааг ухраасан ч адилхан зүйл хийнэ. Би хөнөөгөөгүй байсан бол миний охин Дун Игийн ээж амиа алдах байсан. Охиноо л аварч байвал би 10г ч бай 20г ч бай хөнөөж чадна.

Хон:      Юу?

Өвөө:   Чамаас өршөөл гуйх, харамсах зүйл надад байхгүй. Надад хийсэн нүгэл байхгүй.

Хон:      Дахиад хэл миний буруу гэж хэл.

Өвөө:   Чи хэн бэ? Чи юм уу? Зугтсан хүү.

Хон:      Худлаа байсан ч болно харамсаж байна гэж хэл.

Өвөө:   Дун И. Малсүн ээ. Малсүн ээ.

Хон:      Буудлын захирал хаачсан бэ?

Буу:      Энд юу хийгээд байгаа юм бэ? Өвөө энд байгаа биз дээ? Өвөө. Өвөө. Муу сайн юмнууд. Та нар.

Дун:      Өвөө. Өвөө. Малсүн ээ.

Буу:      Өвөө, өвөө та зүгээр үү?

Дун:      Өвөө.

Буу:      Өвөө.

Дун:      Ах аа ах аа би энд байна.

Буу:      Дун И. Малсүн ээ. Дун И Малсүн ээ.

Дун:      Ах аа.

Буу:      За би одоохон онгойлгоно оо. Хүлээж байгаарай. За байз.

Хон:      Байна уу?

Буу:      Прокурор уу? Өө ашгүй та байж байна. Ашгүй гэж. Би өвөөг олчихлоо. Энэ нөгөө.

Хон:      Хаана байгаа юм бэ?

Буу:      Гэхдээ яаж байгаад хүүхдүүдийг бас ингэж зовоогоод.

Хон:      Хүүхдүүд гэв үү?

Буу:      Охид. Дун И Малсүн хоёр. Ямар ч байсан наашаа хурдан ирэх хэрэгтэй байна. Би хаягийг нь мэдэхгүй ээ. Яагаа вэ манай урд том зам байдаг даа. Тэндээс зүүн эргээд яваад байхаар нэг хуучин байшин байдаг даа. Тийм ээ гэхдээ тийшээ ирэх юм бол.

Кан:      Уулзсан чинь ямар байна? Өвгөн уучлаарай гэж байна уу? Сайн бодож үзсэн үү? Өвгөнийг хаана байгааг чи жинхнээсээ хэн бэ гэдгээ. Би хаана байгаа юм бол оо? Хүлээж байя.

Ном:     Захирал аа ах аа. Байна уу? Утас яачихав аа. Юу гэж байна?

Эм:       Амьд гар заавал амьд гараарай.

Хүү:      Ээж ээ.  

Кан:      Эцэст нь хүрээд ирлээ дээ. Хонгилдон. Тэмдэгдэл яасан?

Хон:      Тэмдэглэл ээ? Би тэмдэглэл энэ тэр хөтлөж байгаагүй.

Кан:      Одоо ингэхээ боль оо. Санаж байна уу? Нохойд хазуулж байсан юм. Чи чулуу шидээд нохойг хөөсөн. Бага байсан даа. Санаа зоволтгүй ээ. Чамайг би яах ч үгүй.

Хон:      Тийм ээ би ч гэсэн тэмцэлдмээргйү байна.

Кан:      Нээрээ юу? Итгэж болох юм уу?

Хон:      Итгэ л дээ.

Кан:      Одоо явуулвал аваад ирж чадах уу?

Хон:      Би авч ирэх ёстой байсан юм. Шууд аваад ирье. Гэхдээ эхлээд өвгөн хүүхдүүдийг надад өгчихвөл зүгээр л байна.

Кан:      Тэгвэл тэг тэг. Хүссэнээ хий. Ким Бёндогийн цогцсыг аваад яв. Тэгэх юм бол чиний хэлсэн үгэнд итгээд чамайг явуулъя. Ким Бундогийг хөнөөхийг хүсээд ирсэн юм биш үү? Эхийнхээ амссаныг өөрийнхөө харсныг.

Хон:      Яах гээд байгаа юм бэ?

Кан:      Ким Бёндог ч байна. Хүүхдүүд ч байна. Наана чинь нэг сум байгаа. Энд бууд л даа. Яасан? Харж байсан зураглал шиг санагдаж байна уу? Өвгөнийг хөнөөгөөд надад ир. Одоо нийгэм өөрчлөгдөнө. Чамайг ойлгож чадах хүн бол зөвхөн би. Одоо бид чиний дэргэд байя.

Өвөө:   Уучлаарай.

Дун:      Ах аа. Ах аа.

Хон:      Одоо өгье. Гэхдээ надад алга. Нэгжсэн болохоор мэдэж байгаа байлгүй дээ. Би утсаар ганцхан удаа ярьчихъя. Наашаа аваад ирнэ.

Кан:      Яагаад байгаа юм бэ? Би битгий гэж хэлсэн биз дээ?

Хон:      Дун И. Өдий хүртэл чамд нэг л сонин санагдаагүй юу? Би яагаад та нартай хамт явсан юм бол? Би яагаад танай өвөөг хайж байсан юм бол бүртгэлийн ажилтан хүн өвөөгөөр чинь яах юм бэ? Тийм юм гэж юу байх вэ дээ. Ямар тэнэг болоод тийм юманд итгээд намайг дагаж явах вэ дээ. Үнэнийг хэлээд өгөх үү?

Кан:      Өвгөн дуугүй бай.

Хон:      Би бол танай өвөөг хөнөөх гэж танайд очсон юм. Тэгээд бүр танай дүү та хоёрыг харж байхад. Танай өвөө надад тэгж хандсан. Тэгээд Ким Дун И, Ким Малсүн та хоёр ямар билээ. Тэр новшийн цус урсаж байгаа царайнуудыг харахаар дотор муухайрч уур хүрч надад ямар хэцүү байсныг мэдэх үү? Найз, найз гэнэ шүү. Муу хорхойноос ч долоон дор өстөний хүүхдүүд. Ким Бёндог заавал миний гарт амиа алдана. Гэхдээ ингэж, ийм маягаар бол биш. Ганц утсаар яриулчих. Наашаа аваад ирнэ. Юу хэлж байгаа нь чухал биш. Угаасаа хүмүүс миний хэлсэн үгийг бүгдийг нь сонсохгүй. Эхлээд би итгэх нь чухал. Утсаар ярих юм бол хэн нэг хүн тэмдэглэлийг. Бодоод байсан чинь утас нь болохгүй юм байна.

Дун:      Өвөө.

Хон:      Түрүүлээд зугт. Дун И Малсүн хоёрыг би аваад гарна. Яв, тэгээд дахиад миний нүдэнд бүү үзэгдээрэй. Дун И түрүүн хэлсэн үгийг бүгдийг нь мартаарай. Тэр юу ч биш бүгд худлаа шүү. Ким Дун И чи одоо хүртэл намайг мэддэггүй юм уу? Би ам л нээвэл худлаа хэлдэг шүү дээ. Малсүнтэй хамт эндээс гаръя. Өвөө ч гэсэн гадаа байгаа. Сүүлийн удаа надад ганцхан итгээч.

Өвөө:   Дун И. Малсүн ээ.

Хон:      Энд түр байж байгаарай. Балай өвгөн чимээгүй зугт гээд байхад юу хийгээд байна аа?

Өвөө:   Малсүн ээ.

Дун:      Өвөө. Өвөө.

Өвөө:   Дун И. Болохгүй ээ муу хог минь.

Кан:      Бүр урам хугарчихлаа.

Дун:      Өвөө.

Хон:      Малсүн яасан?

Дун:      Өвөө.

Хон:      Малсүн ээ. Малсүн ээ. Ким Малсүн. Малсүн ээ. Ким Малсүн. Ким Малсүн.

Мал:     Ах аа би Ким Малсүн байна. Ах аа уучлаарай. Та унтаж ч чадахгүй. Бэртэээд л манай өвөөг олж өгөх гэж хичээж байхад би танд туслаж чадахгүй байна. Би таныг нагац ах маань байгаасай гэж бодсон. Гэхдээ яг ингээд найз байсан ч болно оо. Ким Малсүнээс.

Хон:      Өвгөн гуай Ким Малсүн одоо юу гээд байна аа.

Өвөө:   Дун И.

Дун:      Өвөө.

Өвөө:   Хоолоо идэцгээсэн үү?

Дун:      Идчихсэн.

Өвөө:   Малсүн хаана байна?

Дун:      Малсүн нойр нь хүрээд унтчихсан.

Өвөө:   Дун И одоо чи Малсүний хичээлийн бэлтгэлийг сайн бэлдэж өгч байгаарай. Миний зулзаганууд өвөө нь ганц удаа мах ч авч өгч чадсангүй. Дун И. Малсүн. Надаас болоод зовлон үзчихлээ ууч,лаарай. Намайг өршөөгөөрэй.

Дун:      Нас барчихсан уу? Зүгээр гэж хэлэх байсан юм. Бид хоёр тансүюүг идчихсэн болохоор зүгээр гэж хэлэх байсан юм. Нас барчихсан юм уу? Өвөө. Өвөө.

Хон:      24 ны өдөр. Өнөө шөнө гэсэн үг. Хаашаа очиход болох билээ?

Эр:       Өнөө орой 8 хагаст Мёнволлигийн төв битгий хоцроорой. Өнөө орой 8 цагт Мёнволлигийн төв талбайдд нэг ч хүн үлдэхгүй бүгд цуглана уу. Дахин хэлье. Өнөө орой 8 цагт нэг ч хүн үлдэлгүй бүгд төвд цуглана уу. Оролцохгүй байж болох зүйл биш гэдгийг мэдэгдэж байна.

Хон:      Энэ хүмүүсийг явуулчихвал тэмдэглэл.

Кан:      Яагаад эргээд ирсэн юм бэ? боломж байгаа дээр зугтахгүй яасан юм бэ?

Хон:      Яагаад байгаа юм бэ?

Эр:       1 минут дутуу байна.

Хон:      1 минут дутуу гэсэн үү? 9 цагт биш юм уу? Гэв гэнэтхэн яагаад байгаа юм бэ? Бид үг хэлээрээ учраа олж болно шүү дээ. Хүлээгээрэй, тайвшир. Сүүлийн удаа миний хэлэхийг сонс л доо. Малсүн яасан бэ?

Эр:       Дуусчихлаа.

Кан:      Дууссан гэнэ. Мёнволлигийн хүмүүс ч тэр охин ч одоо бүгд дууссан.

Хон:      Малсүн.

Кан:      Гилдон оо энэ хорвоо дээр чухал хүн байдаг чухал биш хүн бас байдаг. Чухал биш хүн бол байхгүй болж ч болно. Яг саяын нас барсан хүмүүс шүү.

Хон:      Амь өршөө уучлаарай.

Кан:      Чамайг жинхнээсээ эргээд ирээсэй гэж хүссэн юмсан. Аав өдий хүртэл чамд их санаа зовж байсан. Аюултай хүн болж өснө гээд. Юу вэ? Яагаад байна аа?

Хон:      Яасан? Ямар нэг асуудал гараа юу? Хорооны дарга, аюулаас хамгаалахын дарга. Энэ хүмүүстэй уулзаагүй удсан байгаа биз? Юу болоод байгаа юм бол оо?

Хуан:    Тэгээд, үнийг нь 2 нугалаж өгөөд эргүүлээд худалдаад ав гэнэ үү? Уулзахад  ч хэцүү шүү дээ. Олигтойхон шиг ажиллахгүй бол хохино шүү. Тэрийг хэдий завандаа очиж авах юм бэ? Бид нар одоо ямар уйдаад сууж байдаг хүмүүс үү?

Хон:      Дарь байхгүй. Юу гэж байх вэ дээ. Бид нар бүгдийг нь гаргачихсан юм чинь буу аваад та нар бөөн баяр болоод л буудсан уу? Жинхэнэ сумаараа бүгдээр нь тэр өдөр та нар буудчихсан. Ухаан санаанууд чинь хаана ч байдаг юм бэ? Та нарын гар хөл болж тоглосон тэр ах нар ч гэсэн сайхан нуугдаж байгаад л аянганд ниргүүлсэн.

Эр:       Тэрнийг олчихсон бариад ирэх үү?

Хуан:    Мэдээжийн юмыг юуг нь асуудаг юм бэ? Бариад ир.

Хон:      Гэхдээ түрүүн 8 цагт гарсан тэр буун дуу юу бол? Одоо юу болод байгааг ойлгож байгаа биз дээ? Кан Сон ИЛ. Чинйи надтай уулзсаны маргаашнаас л чи хожигдоод эхлэсэн. Яах вэ Ким Бёндог бол миний санаагаар болоогүй ч гэлээ жинхэнэ Мёнволлигийн хүмүүс 2 цагийн өмнөөс гэртээ байгаагүй. Тэр хүмүүс одоо бүгд кино үзэж байгаа. Та нарын дээр үед нөгөө тосгонд юу ч сонсгохгүйн тулд бөөн буудалцаантай кино үзэж байгаа. Тийм ээ энэ хорвоо дээр байхүгй байсан ч болох хүмүүс бий. Өөрсдийн хүчинд итгээд дураараа аашладаг та нар шиг юмнууд. Тийм юмнуудыг цэвэрлэх бол минйи хийдэг ажил. Би ч гэсэн тийм сайхан сэтгэлтэй хүн биш л дээ. Дууслаа.

Эр:       Хүн байна уу? Хэн нэг нь аваадах л даа.

Хуан:    За авчихлаа яасан бүгд өөр өөрийн буугаа гарга. Хэдэн секунд ч болсон амьд бай л даа. Одооноос эхлээд жинхэнэ тамыг харах болно.

Хон:      За одоо бүгд ажлаа дуусгая. Айж ичих ч үгүй Хонгилдонруу дайрсны шийтгэл шүү.

Хуан:    Энэ удаад амьд үлдээе. Очоод бүх хэлснээр байгаарай. Дахиад хэрэг тарих юм уу эсвэл хамаагүй юм яривал бүгдээрээ дахиад уулзана шүү. Энэний дараа бол зүгээр буугаар дуусахгүй шүү.

Хон:      Үнэхээр үзэж дуулж байгаагүй холион бантан шиг гэр бүл юм аа тийм ээ? Кан Сон Ил. Гуан Ин бүлгийн толгойлогч Хун Санжигийн 2 дахь хүү. Дээр үед мөн ч их уйлдаг сайхан сэтгэлтэй л хүү байсан даа. Нэрээ хүртэл солиод яаж байгаад ийм араатан болчихдог байна аа.

Кан:      Ялчихсан гэж бодох хэрэггүй шүү. Чи одоохондоо бид нарыг бүгдийг нь хараагүй байна. Одоо аав чамайг хайж олно.

Хон:      Намайг бариж чадахгүй. Би энэ хорвоо дээр байдаггүй хүн. Намайг яаж барих юм бэ? Ах аа. Надад регистрийн дугаар ч байхгүй. Малсүн ээ Ким Малсүн. Ким Малсүн одоо сэр ээ.

Мал:     Ах аа.

Хон:      Эгчрүүгээ явцгаая. Хүмүүс маргааш нь ч гэсэн яг л нэгэн ижил өдрийг эхлүүлсэн юм. Өчигдөр ажиллаж байсан газартаа яг л ижил царай, ижил сэтгэлээр. Золиос болсон хүмүүс гэр бүл, найз нөхдөд нь эвтэйхэн үгээр хэлээд ойлгуулчихсан. Бүгд л харамсан гашуудаж бидний худал үгэнд итгэсэн. Тосгонд юу болсныг хэн ч мэдэхгүй.

Эр:       Гуан Ин бүлгийн нууц бүлгийн тэмдэглэл. Нууцлагдмал бүлгийн үнэн төрх илрэх болов уу? Улс төрийн албан тушаалтнууд холбоотой байж болзошгүй гэдгийг бүгд эсэргүүцлээ.

Хон:      Гуан Ин бүлгийн нууц тэмдэглэл олон хүнийг эвгүй байдалд оруулсан. Ким Бёндогийн үхэл ч гэсэн Дун Иг эвгүй байдалд оруулсан.

Мал:     Эгч ээ өвөө яасан бэ?

Дун:      Өвөө нэг тийшээ явчихсан. Мөнгөтэй болох гээд явчисхан. Эгчтэйгээ хоолоо сайн идээд багшийнхаа үгэнд сайн ороод байвал удахгүй ирнэ гэж хэлсэн.

Хон:      Явцгаая.

Эр:       За.

Мал:     Өвөө.

Хон:      Дун И. Чи надтай одоо ч гэсэн юм ярихгүй юм уу?

Дун:      Манай өвөө ч гэсэн яг тань шиг сайн унтаж чаддаггүй байсан. Өмнө нь хийж байсан муу зүйл нь зүүдэнд нь ордог гэсэн.

Хон:      Малсүн ээ.

Мал:     Яасан?

Хон:      Би өмнө нь ээжийнхээ талаар яриж байл уу?

Мал:     Үгүй ээ.

Хон:      Манай ээж ч гэсэн намайг жоохон байхад ажил хийж мөнгө олох гээд явчихсан гэж хэллүү? Би далайн байцаа иддэггүй болохоор далайн байцаатай шөл хийвэл хоолоо иддэггүй байсан юм. Тэгэхээр манай ээж ядаж шөлийг нь ид гээд бүх далайн байцааг нь ялгаж байгаад шөлөнд будаа хийж өгдөг байсан. Тэгээд манай ээжээс цаасны ч юм уу үнэр үнэртдэг байсан.

Мал:     Тэгээд ээж чинь эргэж ирсэн юм уу?

Хон:      Тийм.

Мал:     Нээрээ юу?

Хон:      Мэдээж шүү дээ.

Мал:     Дахиад худлаа хэлээд байгаа юм биш үү?

Хон:      Үнэн хэлж байна.

Хуан:    Дэмий юм яриад байх юмдаа. Очих болж байна уу? Аль хавьд явж байна.

Мал:     Ах аа гэхдээ бид нар одоо үнэхээр дахиж уулзахгүй юм уу?

Хон:      Тийм л байх.

Мал:     Санаад байвал яах уу?

Хон:      Яах вэ дээ бодохгүй юу?

Мал:     Бид хоёр таныг мартахгүй ээ. Том болсон ч мартахгүй. Ах аа.

Хон:      Яасан?

Мал:     Танд өгөх гээд нэгийг ч идээгүй байсан юм.

Хон:      Май.

Дун:      Би идэхгүй байж болно оо.

Хон:      Дун И угаасаа найзууд чинь хувааж иддэг юм аа. Мэдээгүй юм уу?

Дун:      Ах аа баярлалаа.

Хон:      Би дахиж хар дарж зүүдлээгүй. Би жинхнээсээ хэн бэ гэдгээ миний жинхэнэ дайсан хэн бэ гэдгийг мэдчихсэн болохоор тэр. Намайг төрүүлсэн чөтгөрүүд. Тэр тамын нохдыг одоо өөрийн гараар.

Төгсөв.

Back to episodes Go home