Brain works 12

Хоёр тархины хамтрал 12р анги

Бичиг:  Хайр болон хагацлын тархинд үзүүлэх нөлөө.

Эр2:     За чимээгүй болоорой. Яллагдагчийн талын асуулт дууссан уу?

Эр:       Үгүй ээ би асуултаа үргэлжлүүлье. Гэрч та энэ номыг бичсэн үү?

Харү:    Тийм.

Эр:       Энэ номны агуулгыг товчоор дүгнэвэл гаж донтон болоход удамшлын шалтгаан нөхцөл гарцаагүй байдаг. Гэхдээ өсөж төрсөн нөхцөл байдал зэргээс маш их хамаардаг. Бариж тогтоох боломжгүй ДНКтэй хүүхэд муу орчинд өсөж хүмүүжвэл түүний ДНК илүү хөгжиж гаж донтон болно гэсэн үг. Одоо ч  гэсэн санал нэгтэй байгаа юу ?

Харү:    Тийм.

Эр:       Тэгвэл Кан Инху согтууруулах ундаанд донтогч ээжтэйгээ хүнд байдалд амьдарч байсан нь гаж донгийн ДНК-г нь хөгжүүлэхэд нөлөөлсөн гэж бодож байна уу?

Харү:    Тийм ээ гарцаагүй нөлөө байсан гэж бодож байна.

Эр:       Гэрч ээ таны гэр бүл маш хөрөнгөлөг биз?

Харү:    Тийм ээ.

Эр:       Тэгвэл чинээлэг орчинд өссөн гэрч танд гаж донтонгийн ДНК чинь хөгжөөгүй байж болох уу?

Харү:    Би чинээлэг орчинд өссөн нь үнэн. Гэхдээ би 6 настай байхдаа ээж аав хоёрыгоо алдсан.

Хүмүүс:      Хөөрхий дөө. Өрөвдмөөр юм. Хэцүү ч юм даа.

Харү:    Ямар ч зүйлээр дутахгүй өсөж байсан хүүхэд нэг л өглөө ээж аавыгаа зэрэг алдах шиг хүнд стрессийн нөхцөл байдал байх уу? Би одоо ч гэсэн тухайн үеийн нөхцөл байдлыг санадаггүй. Хэтэрхий их стрессдсэн тархи маань бүх дурсамжаа устгачихсан болохоор тэр.

Хүмүүс:      Ямар хэцүү байсан бол хөөрхий дөө.

Эр:       Яллагдагч Кан Инхугийн ажлын нөхцөл байдал ч гэсэн муу байсан. Хянагчийн хувьд тасралтгүй хүнд гэмт хэрэгтнүүдтэй харьцах хэрэгтэй байсан.

Харү:    Би ч гэсэн мөн гаж донтонгийн тархийг судлах гээд хүнд гэмт хэрэгтнүүдтэй байнга уулзаж байсан. Тэдний тэр ичгүүргүй байдалд үе үе айдаст автдаг байсан. Хүнд гэмт хэрэгтэнд хоолойгоо боомилуулж амиа алдах шахаж байсан. Гаж донтонгийн тархитай байна гэдэг нь аллага хийх шалтгаан болж болохгүй. Би тэр нотлогоо нь.

Хүмүүс:      Үнэн шүү дээ.

Эр:       Дууслаа.

Эр2:     Гэрч суудалдаа сууж болно.

Харү:    Яасан? Аймар байна уу?

Мён:     Юун айх би бүр аль эрт гаж гэдгийг чинь мэдэж байсан.

Харү:    Тэгээд яагаад өндөлзөөд байгаа юм бэ?

Мён:     Үгүй ээ мэдэхгүй ээ. Цаанаасаа л босоод байна.

Хуан:    Хүү минь одоо л тоглоом эхлэлээ дээ.

Харү:    Гайхсан уу?

Ёнхи:    Үгүй ээ чамруу өмнө нь хашгирч байсан даа. Өөдгүй амьтан. Хэчээн дургүй байсан ч ингэж хаяж болдог юм уу? Хөөе муу гаж амьтаан. Санахгүй байна уу?

Харү:    Харин ээ надруу хашгирсан хүн ганц хоёр биш болохоор.

Мён:     Мундаг хүн шүү. Би ч гэсэн хааяа энэ муу одоо гаж юм биш үү гэдэг байсан  юм.

Харү:    Тэр бүрт би дотроо яаж мэдсэн юм бол оо? Бодож байснаас ухаантай юм аа гэж хэлдэг байсан.

Ёнхи:    Нээрээ зүгээр юм уу? Аль хэдийн цуурхал тараад бөөн юм болж байгаа даа.

Харү:    Тэрнээс айсан бол юу гэж хэлэх вэ дээ.

Хүмүүс:      Гараад ирлээ, доктор гараад ирлээ. Тэнд байна.

Эр:       Доктор оо сая та шүүх хурал дээр өөрийгөө гаж донтон гэж хэлсэн гэсэн үнэн үү?

Харү:    Гаж донтон биш гаж донтонгийн хандлагатай тархитай гэсэн үг.

Эм:       Гаж донтонгийн хандлагатай тархи гэхээр хэзээ ч хамаагүй гаж донтон болж өөрчлөгдөж болно гэсэн үг биш үү?

Харү:    Боломж бол байгаа.

Эр:       Тэгвэл та ч  гэсэн алуурчин болж болно гэсэн үг үү?

Харү:    Ер нь бол гаж донтон гэхээр хүнийг хэмх нүдээд хөнөөчихдөг алуурчины талаар боддог ч тийм биш ээ. Мэдээж хэрэг гаж донтонгийн хандлагагүй хүмүүстэй харьцуулахад боломж бол өндөр.

Эр:       Тэгсэн хүний амь хөнөөх магадлал өндөр гэсэн үг биз дээ?

Харү:    Миний хүн амьны хэрэг үйлдэл магадлалыг асуугаад байна уу?

Эр:       Тийм.

Харү:    Би алуурчин болох байсан бол судалгааны төвөөс хөөгдөхдөө болчих байсан. Мэдэж байгаа байлгүй дээ. Би ямар ичгүүртэйгээр хөөгдсөн билээ? Гэвч надад өөрийгөө хянах чадвар сайн хөгжсөн болохоор би өөрийнхөө амьдралыг сүйтгэх тийм тэнэг үйлдэл хийхгүй. Тэгэхээр би алуурчин болох магадлал байхгүй.

Хуан:    Үнэхээр чадах уу?

Эр:       Тэгсэн хүний амь хөнөөх магадлал өндөр гэсэн үг биз дээ?

Харү:    Миний хүн амьны хэрэг үйлдэл магадлалыг асуугаад байна уу?

Эр:       Тийм.

Харү:    Би алуурчин болох байсан бол.

Шин:     Шин Харү. Юу гэж цуурч байгааг хэлэх үү? Чамайг алуурчин гэж байна.

Харү:    Хугацаа өнгөрөхөөр биш гэдгийг мэдэх байлгүй дээ.

Шин:     Хүмүүс сонсохыг хүссэн зүйлээ л сонсоно. Чамайг жинхэнэ алуурчин байна уу үгүй юу хамаагүй. Чиний хоригдлын хувцастай зураг хүртэл яваад байна.

Харү:    Энэ арай дэндэнэ ээ. Ийм сэтгэгдлийг бол зургийг нь дараад шүүхэд өгнө өө.

Шин:     Харү минь дээ гаж донтонгийн хандлагатай тархитай байна гэдэг физилогийн хувьд ямар байдгийг хүмүүс мэдэхгүй. Хэцүү ойлголт зүгээр л чамайг одоохондоо ил болоогүй алуурчин гэж бодоод байна.

Харү:    Яах вэ үнэн үг биз дээ?

Шин:     Харү.

Харү:    Тоглож байна яагаад ингэж сүртэй хүлээж аваад байгаа юм бэ? Авга эгч ээ Би итгэлтэй байна. Өөрийнхөө тархийг удирдана чадна. Тийм болохоор битгий санаа зов.

Сэт:      Ажлаас нь халуулаад бага багаар тас татна гэж чамайг сүрдүүлж байхад нь л би бүр мэдээд байсан юм аа. Гаж донтон мөн өө.

Мён:     Та нарын бодоод байгаа шиг алуурчин гаж донтон биш. Зүгээр тийм хандлага байгаа л гэсэн.

Сэт:      Сэжигтэй юм байгаагүй юм уу?

Харү:    Ойрд муу машин унаагүй болохоор айдас түгшүүр мэдрээд гоё байна.

Мён:     Тархины эмч ээ. Байхгүй ээ байхгүй. Зүгээр л жоохон сонин зантай хүн.

Сэт:      Чи сонин байна даа. Өөрчлөгдчихөж. Шин доктор газлайтинг хийсэн үү?

Мён:     Ам чинь цангаад байвал энийг уу. Сахар чинь багасаад байгаа юм уу? Яагаад дэмийрээд байгаа юм бэ?

Эр:       Шин Харү доктор хамт ажиллахдаа сонин зүйл мэдэрч байсан уу?

Эм:       Шин Харү докторыг зөвлөхөөрөө ажиллуулсаар байх уу?

Дарга:  Аа бас тэр байна аа. Энэ одоо яагаад яг хэрэгтэй үед алга болчихдог байна аа. Өө тэр Шин доктор оо.

Эр:       Дарга аа дарга аа.

Дарга:  Арай хийж мултарлаа. Ёстой нэг.

Мён:     Та хачин юм яриагүй биз дээ? Угааса тархины эмч хэл амны бай болоод баларч байгаа.

Дарга:  Хэлээгүй ээ. Манай багийн гишүүн шүү дээ хамгаалах хэрэгтэй.

Сүжон: Сайн бодоод үзээрэй. Угаасаа үзэл бодол чинь уур хүрмээр болохоор алдаа гаргасан байж магадгүй.

Дарга:  Юу? Чамд өөр хэлэх.

Сүжон: Амийг чинь аварсан ачтан.

Дарга:  Өө тийм. Амь аварсан ачтан. Амь аварсан ачтан. Амь аварсан ачтан. Амь аварсан ачтан.

Мён:     Өө тархины эмч. Чих чинь загатнаагүй юу? Муулаад байж байлаа.

Харү:    Энэ бол юу ч биш ээ. Улс даяараа муулж байхад чинь.

Дарга:  Аргагүй л манай тархины эмчийн хараал идэх чадвар нь хүртэл өөр шүү.

Сүжон: Сургийг чинь сонссон. Надтай ойролцоо бүлэг гэл үү?

Харү:    Та бол надтай харьцуулах боломжгүй.

Дарга:  Бид хоёр ямар тавилантай юм бэ? Гаж тархитай хүн хоёрын хоёр байна.

Мён:     Надад бол 3. Миний тавилан л хамгийн хатуу.

Муран: Ярилцаж байхад нь саад болчихов уу?

Дарга:  Өө борлуулагч хүрээд ирсэн үү?

Муран: За ажлаа хий дээ. Би шүүлтээрээ сольё.

Сүжон: Нэг л өөр болчихсон байна. Эвгүй юм бэ.

Муран: Сайхан цэвэрлэчихсэн болохоор ус сайн уугаарай. Ус бол эм шүү. Ажлаа хий.

Мён:     За баяртай.

Муран: Үгүй ээ докторт хэлэх юм байна. Доктор оо амралтын өрөөнд түр уулзъя.

Харү:    Амралтын өрөөнд үү?

Муран: Тийм ээ. За би явлаа шүү.

Мён:     Юу вэ? Хүн айлгаад байх юм. Арай тархины багшруу зүтгээд байх юм биш биз дээ?

Харү:    Наад төвөгтэй харц чинь юу вэ?

Муран: Түр наашаа хүрээд ирэх үү? Бариж идэхгүй болохоор түр зуур миний хажууд ир л дээ. Түр гарыг чинь бариж болох уу?

Харү:    Юу намайг гаж донтон хандлагатай гэдгийг мэдэх байлгүй. Болж өгвөл хэн ч хүрдэггүй. Сонин юм аа.

Муран: Нэг зүйл сонин санагдаад байна аа. Нэг их удахгүй ээ. Сонин юм даа. Сэтгэлээрээ ойлголцохгүй байна. Ийм царайлаг залуугийн гараас бариад харц тулгарчихаад байхад огт ойлголцохгүй байна.

Харү:    Өнгөрсөн хугацаанд харц л тулгарахад ойлголцдог байсан юм уу?

Муран: Гольфийн бөмбөг харсан ч ойлголцдог байсан.

Харү:    Аан за.

Муран: Сонин байгаа биз? Хэвийн биш биз дээ?

Харү:    Үгүй ээ яах вэ. Хэт их бэлгийн дур хүсэлтэй байж болно.

Муран: Тийм ээ. Хэнд ч хэлж чадахгүй сэтгэлд үргэлж л хар салхи болж байгаа юм шиг байдаг. Гэхдээ яагаад ч юм бэ гэнэт нам гүм болчихсон. Хуучин нөхөр маань өөрийг чинь ухаалаг гэж байнга яридаг болохоор асууж байгаа юм аа. Би яагаад байгаа юм бол оо?

Харү:    Гэв гэнэт гэхээр эмнэлэгээс гарснаас хойш уу?

Муран: Тийм ээ.

Харү:    Ямар нэг эм ууж байгаа юу? Эмнэлэгт хэвтээд уухаа больсон эм.

Муран: Эм үү? Би их эрүүл биетэй болохоор уудаг эм гэвэл зөвхөн тураах эм л уудаг.

Харү:    Тураах эм ээ? Тэгвэл одоо байна уу?

Муран: Хүлээгээрэй. Байна. Таньдаг уламжлалт эмнэлэгээсээ авсан юм. Их сайн нөлөөтэй. Инаг төрүүлээд их таргалсан. Энэ л миний биеийг хуучин хэвэнд нь оруулсан.

Харү:    Шууд нөлөөлж байгаа шалтгаан байгаа л байх даа.

Мён:     Яасан яасан юу гэж байна? Сонин юм яриагүй биз дээ?

Харү:    Маш сонирхолтой зүйл ярисан. Хүнс эмийн газарт танил байгаа юу?

Мён:     Хүнс эмийн газар аа? Харин ээ? Яасан?

Харү:    Яаж ийгээд хайж олоод эмний найрлагыг нь шалгуулаад үз. Танай хуучин эхнэрийн ууж байсан тураах эм. Дур хүсэлтэй болоод байсных нь шалтгаан байж магадгүй.

Мён:     Нээрээ юу?

Харү:    За би явлаа.

Сүжон: Гым мөрдөгч өө маргаашийн уулзалтаа мартаагүй биз дээ?

Мён:     Өө юу гэж дээ. Би ямар их хүлээж байгаа билээ дээ. Юу гэж мартах вэ. Хэтэрхий эрт ирчихжээ.

Сүжон: Энэ чимээг сонсож байна уу?

Мён:     Тийм ээ сайхан мэдрэмж төрж байна шүү. Шаржигнаад л.

Сүжон: Миний дуртай чимээ. Надад зориулсан тайвшруулах ASMR гэх юм уу даа. Тасгийн даргад загнуулах ч юм уу? Сэтгэл санаа тавгүй байхад их ирдэг байсан. Найз залуутай болвол заавал хамт алхмаар байсан юм. Тэгээд л ирье гэсэн юм.

Мён:     Сайн байна. Би ч гэсэн найз бүсгүйтэй болвол нэг зүйлийг заавал хиймээр байсан юм. Хаана ч алхсан гараас нь хөтлөөд алхах. Өөр хийж үзэхийг хүсдэг юм байхгүй юу?

Сүжон: Олон байгаа.

Мён:     Юу байна? Бүгдийг нь хэл л дээ. Хийхийг хүссэн бүх юмаа хийх эхэргтэй.

Сүжон: Нээрээ юу?

Мён:     Тэгэлгүй яах вэ дээ миний чадал хүрч байвал бүгдийг нь биелүүлж өгнө өө.

Сүжон: Би тэрийг хийж үзмээр байсан. Ганцаараа орж ирэхээр нэг л эвгүй санагдаад идэж чаддаггүй байсан юм. Энд ирэх бүртээ найз залуутай болвол заавал хамт иднэ ээ гэж боддог байсан.

Мён:     За аягатай гоймонг ингэж идвэл илүү амттай шүү дээ. Тулгая.

Сүжон: Ингэж даруулмаар байх юм. Унах шинж огт алга аа.

Мён:     Өө ингэж болно шүү дээ... Зүрх бас. Өөр үзээгүй юм юу байна.

Сүжон: Майхантай аялал. Тэнд зугаалгын газар байгаа.

Мён:     Тэрийг би жоохон судлах хэрэгтэй. Тэгэхгүй бол их ядардаг гэсэн.

Сүжон: Тэгвэл хоёулаа сайн судлаж байгаад навч бүр унаж дуусахаас өмнө дахиад ирье.

Мён:     Тэгье навч унаж дуусахаас өмнө майхантай зугаалъя. Бүртгэл амжилттай боллоо.

Ина:     Аав аа. Энэ инээдтэй байна уу?

Мён:     Тийм инээдтэй байна. Тэр хар л даа. Тэр навчны урсаж байгааг ээ.

Ина:     Юу вэ?

Мён:     Аав нь навч урсаж байгааг харахаар л инээд нь хүрээд байдаг дунд насны хүн шүү. Дунд нас.

Ина.     Юу гэнэ үү?

Мён:     Навч ёстой гоё. Хатсан навч гоё. Би нэг юм гуймаар байна. Хүссэн юм байвал заавал хэлээрэй. Эмэгтэй хүмүүс өөрөө мэдээд анхаарал тавиасай гэж хүсдэг гэсэн. Харин эрчүүд хэлэхгүй л бол мэддэггүй юм.

Сүжон: Би ганц л зүйл хүсэж байгаа. Салахгүй байх.

Мён:     Ёстой нээрээ. Яаж тэгж хэлдэг байна аа? Үгүй ээ хүсэж байгаа зүйл нь салахгүй байх гэнэ ээ. Би ч гэсэн хүсэж байгаа.

Ина:     Манай аав хачин байна. Жоохон галзуурчихсан байх аа.

Муран: Аавыгаа галзуурсан гэнэ үү? Тэгж хэлж болохгүй.

Ина:     Юу вэ?

Муран: Харамсаж байна. Хүсээгүй зүйлд автан энэ залуу, тэр залуу гээд олон олон залуутай уулзсан гэвч аль ч мөчид Ина, Инагийн аав хоёрыг нэг ч хором мартаж байгаагүй. Дахиад нэг л удаа боломж олговол гэр бүлийнхээ төлөө өөрийгөө золиослож амьдрах болно.

Ина:     Ээж ч гэсэн нэг л биш ээ. Үгүй ээ гэнэт л аавыг өмөөрөөд байх юм. Шал утгагүй.

Хүү:      Тэр хоёр эргээд сайхан харилцаатай болсон юм биш үү? Тэгээд аав чинь баяр хөөртэй байгаа. Ээж чинь аавыг чинь өмөөрөөд байгаа.

Ина:     Янзтай. Тийм юм шиг байна.

Хүү:      Чамд ямар байна? Ээж аав хоёр чинь эргээд нийлвэл.

Ина:     Харин ээ.

Шар:     Хөөе Гым Ина. Шал эргүү юм бэ? Чи ийм муу юмтай уулзах гээд надад хариу өгөхгүй байсан юм уу?

Ина:     Үгүй ээ үерхээгүй.

Хүү:      Ина бид хоёрын дунд юу ч байхгүй.

Шар:     Юу ч байхгүй байж та хоёр ингээд шальчига шальчига гээд байгаа юм уу? Хөөе гэхдээ чи хэн болчихоод яриан дундуур ороод байгаа юм бэ? Хохино шүү. Өө за бултаж байгаа юм уу? Энэ муу ёстой нүдүүлэх ёстой юм байна.

Багш:   Хөөе та нар хичээлийн хонх дугарчихаад байхад хурдан хорохгүй юу?

Хүү:      Ина явцгаая.

Шар:     Новш чинь зугтчихлаа. Болохгүй нь дээ. Нэг өдөр товлоё.

Улаан:  Хөөе энэний аав цагдаа.

Шар:     Харин тэгээд нэг сонирхолтой юм хийгээд үзье ээ. Үгүй юм уу?

Сүжон: Гым мөрдөгч өө уншаад танилцаадхаарай.

Мён:     Аан за.

 Дарга: Та хоёр юу хийгээд байна аа?

Сүжон: Зүгээр үү?

Мён:     Өө зүгээр ээ энэ бол юу ч биш.

Сүжон: Хүлээгээрэй эм түрхэх хэрэгтэй.

Мён:     Зүгээр ээ.

Дарга:  Чи одоо инээх биш уйлах ёстой шүү дээ.

Мён:     Юу? Өвдсөн ч гэсэн инээж байвал сайхан шүү дээ. Өө цус гараад байна.

Дарга:  Өө тархины эмч ашгүй хүрээд ирлээ. Нэг асуух юм байна аа. Ийшээ явъя. Хурдал хурдал.

Харү:    Галзуу хүн шиг байнга инээгээд өвдөлт хүртэл мэдрэхгүй байна уу?

Дарга:  Харин тийм ээ. Тархинд нь ямар нэг асуудал гарсан уу?

Харү:    Тийм ээ тэгсэн.

Дарга:  Одоо яана аа залуу хүн шүү дээ.

Харү:    Гым мөрдөгчийн тархи одоо дурлачихсан.

Дарга:  Юу? Хайр уу?

Харү:    Тийм ээ. Бидний тархи байна аа хайртай ,учирвал хайртай холбоотой даавруудыг бөөн бөөнөөр нь үйлдвэрлэж эхлэдэг. Хайртай учирсан хүний тархинд бичлэг хийвэл гайхалтай нь хар тамхинд донтогч нар хар тамхи хэрэглэсэн үед үйл ажиллагаа нь идэвхиждэг тархины хэсэг идэвхиждэг. Тэр бол хоол болон ус, санхүүгийн давуу байдал үүсэхэд мөн  өөрийн инстиктээр баяр хөөр нэмэгдэхэд идэвхиждэг хэсэг. Тийм болохоор өвдөлтийг бага мэдэрдэг.

Дарга:  Аа тэгээд л байнга л ингээд байжээ. Гэхдээ хэнд Сол даргатай юу?

Харү:    Үнэхээр мэдээгүй юм уу? Нэг газар ажилладаг хүмүүс дурлалцвал хувилагч хүртэл мэддэг гэдэг үг байдаг даа. Хэрвээ мэдээгүй бол таны тархи бүр сонин гэсэн үг.

Дарга:  Яана аа? Шинжилгээ өгөх хэрэгтэй юу?

Харү:    Үгүй ээ тэгэх хэрэггүй. ЗҮгээр л анзааргагүй юм байна. Явлаа шүү.

Дарга:  Анзааргагүй, толгойдоо үсгүй, нэр хүндгүй хөрөнгөгүй байхгүй юм яасан их юм бэ? Нулимс л их байна.

Мён:     Юу вэ энэ. Тархины эмч ээ ашгүй хүрээд ирлээ. Хүнс эмийн газраас найрлагыг нь шинжлүүлээд ирлээ.

Харү:    Фентамин, алгины хүчил, каффэйн. Брэмэланотайд?

Мён:     Яасан? Юу юм бэ?

Харү:    Хүлээгээрэй. Брэмэланотайд. Энэ яагаад тураах эмэнд орсон юм бол оо?

Мён:     Яасан сонин бодис юм уу?

Харү:    Энэ чинь эмэгтэйчүүдийн виагранд ордог бодис. Хуучин эхнэрийн чинь завхайраад байсан шалтгаан тодорхой болчихлоо.

Мён:     Үгүй ээ тэгээд эхнэр маань завхайраад байсан нь энэ эмнээс болсон юм уу?

Харү:    Яриж байгааг нь сонсоход өөрөө хүсээгүй мэдэрмжиндээ дарлуулж байсан гэсэн. Шалтгаан нь энэ байсан байх нь.

Муран: Ажил дундуур чинь ирсэнд уучлаарай. Цэвэршүүлэгч цэвэрлэхээр ирлээ.

Харү:    Одоо ус цэвэршүүлэгч цэвэрлэх цаг биш байх.

Муран: Тийм ээ. Энэ эм уугаад турсан үеэс л сэтгэлээрээ ойлгодог болоод эхлэсэн. Тураад өөртөө итгэлтэй болохоор ингээд байна гэж бодсон юмсан. Үгүй байжээ. Чи мэдэж байгаа шүү дээ. Би ямар сонин хуучинсаг хүн байлаа даа.

Мён:     Мэднэ ээ тэгээд л бид хоёр орооцолдсон шүү дээ.

Муран: Намайг зоогийн газарт зохион байгуулагч хийдэг байхад. Энэ хүн цагийн ажилтан байсан юм.

Мён:     За омлет ирлээ. Сайхан хооллоорой.

Эм:       Баярлалалаа.

Эм2:     Зөөгч өө.

Мён:     За.

Муран: Би хөөсрүүлээд өгье. Усаар зайлаад л болчихно.

Мён:     За.

Муран: Нил хөөс болсон угаалтуур дээр таваг өгч байгаад гараас барьчихсан.

Мён:     Тэгээд маргааш нь ёстой цочирдмоор үг сонссон.

Муран: Бугуйнаасаа бариулна гэдэг бол би бүх юмаа өгсөн гэсэн үг. Хариуцлагаа хүлээ.

Мён:     Анхандаа сонин эмэгтэй гэж бодож байсан л даа. Тэгээд тэрнээс хойш нэг л өөр харагддаг болчихсон. Одоогийн нийгэмд ховордсон хүн гэмээр ч юм уу?

Муран: Би тийм эмэгтэй байсан.

Харү:    Миний хамгийн их залхдаг зүйл бол бусдын анхны хайрын түүх. Харин та хоёрын түүх бол ёстой сонирхолтой юм байна. Харсан биз дээ? Бидний тархи жоохон л өөрчлөлт өгөхөд шал өөр хүн болдог.

Муран: Тийм байна. Тэгвэл миний тэгж дураараа аашлаад байсан нь миний буруу биш тархины буруу юу?

Харү:    Тархины буруу юу байх вэ буруу эм уусан болохоор эмнэлэгийн алдаа гэсэн үг.

Муран: Тийм байна. Эмнэлэгийн алдаа. Сонссон уу? Алдаа гэнэ ээ.

Мён:     Тийм байна. Эмнэлэгийн алдаа.

Муран: Тийм болохоор Мёнсэ. Намайг уучлаач дээ.

Сүжон: Уучлаач гэсэн үү?

Мён:     Ёохх.

Харү:    Буруу эм уусан болохоор эмнэлэгийн алдаа гэсэн үг.

Муран: Мёнсэ. Намайг уучлаач дээ. Яг галзуурах нь ээ. Тэгнэ ээ тэр,

Ина:     Ууланд унаж байгаа навч үзэх үү? Та навчинд дуртай шүү дээ.

Мён:     Хэрэггүй ээ. Бүр сэтгэл өвдөөд байна.

Ина:     Яасан? Ээж юу гэж байна?

Мён:     Яасан? Ээж нь юм хэлсэн юм уу?

Ина:     Би ёстой янзтай гярхай хүн шүү.

Мён:     Тийм ээ. Чи ч гэсэн хэзээ нэг цагт мэдэх ёстой. Хаанаас эхлэж хэлэх ёстой вэ? Ина нөгөө.

Ина:     Би дэмжиж байна. Ээж та хоёрыг эргэж нийлэхийг зөвшөөрч байна аа. Надаас санаа зовоод байлгүй та хоёр эргээд нийлээрэй. Амжилт.

Муран: Мёнсэ. Намайг уучлаач дээ.

Муран: Ажилд саад болсонд уучлаарай.

Сүжон: Их саад болох юм аа.

Муран: Борлуулагчийн хувьл ус цэвэршүүлэгчийг.

Сүжон: Манай гэрийнхийг бол 7 хоногт ганц л удаа цэвэрлэдэг юм билээ.

Муран: Өө тйим үү? Тэгвэл гэрээгээ цуцлаад надтай хийгээрэй. Би 7 хоногт 5 удаа очиж байя.

Сүжон: Чих чинь бөглөрчихсөн юм уу? Яагаад хүний хэл ойлгохгүй байгаа юм бэ? Цэвэрлэгээ яриж орж гараад байх хэрэггүй.

Муран: Юу ч анзаардаггүй юм уу? Цэвэрлэгээ яриж ирээд хуучин нөхрөө хянаад байгааг мэдэхгүй байна уу?

Сүжон: Гым мөрдөгч одоо өөрөөр чинь хянуулах хүн биш. Надаар хянуулах хүн.

Муран: Та хоёр уулздаг юм уу?

Сүжон: Тийм уулздаг.

Муран: Тийм ээ би хангалттай ойлгоно. Надад асуудал байсан болохоор. Эргээд ирэх юм бол бүгдийг нь ойлгож уучлана.

Сүжон: Ухаан ор. Завхайрч гэр бүлээ үймүүлчихээд ойлгоно гэнэ үү?

Муран: Юугаа ч мэдэхгүй бол цохиулахаасаа өмнө амаа тат.

Сүжон: Цохьмоор байгаа бол цохь. Цохь л доо. Цохиоч дээ.

Муран: Энэ одоо.

Дарга:  Сол дарга үнэхээр сайн гэнэ үү?

Мён:     Тийм ээ.

Дарга:  Миний амийг аварсан ачтан яая даа. Сонин гэхэд хэтэрхий сонин болчихжээ.

Сүжон: Яагаад байгаа юм бэ?

Муран: Нөхрийг маань надад өгчих.

Сүжон: Бос л доо.

Муран: Манай гэр бүлийг эргээд нэгтгээч дээ.

Сүжон: Бос л доо.

Муран: Би гуйж байна.

Сүжон: ОДоо босооч дээ.

Дарга:  Одоо энэ хоёр чамаас болоод ингээд байгаа юм уу?

Мён:     Тийм ээ.

Муран: Гуйж байна шүү дээ. Гуйж байна.

Мён:     Дасахгүй байгаа ч тийм юм шиг байна. Яагаад байгаа юм бэ? Бос дээшээ бос. Яагаад байгаа юм бэ?

Муран: Аргаа бараад аргаа бараад л ингэж байна.

Мён:     Энд яах гэж ирсэн юм бэ?

Муран: Намайг ойлго л доо. Ойлгооч дээ.

Сүжон: Ямар нэг асуудал гарсан уу?

Дарга:  Үгүй ээ ямар ч асуудал байхгүй. Зүгээр л толгой эргээд байна.

Мён:     Яг галзуурах нь ээ. Ус цэвэршүүлэгч цэвэрлэгээ боль. Наашаа битгий ир.

Муран: Тэр эмэгтэйгээс болоод уу?

Мён:     Тийм. Тийм болохоор одоо битгий ир.

Муран: Би сургалтын төвийн төлбөр төлж чамайг сургаж цагдаа болгосон шүү дээ. Хариу нэхээд байгаа юм биш ээ. Би чамд тийм л хайртай байсан. Буруу юм хийснээ мэднэ ээ. Гэхдээ чамд дургүйдээ тийм зүйл хийгээгүй. Зүгээр л би, би биш юм шиг байсан. Бүгд эмнээс болсон тэр чинь эмнэлэгийн буруу. Тархины эмч тэгж хэлсэн шүү дээ. Би эргээд чамд очмоор байна.

Мён:     Инагийн ээж ээ. Муран аа. Үгүй ээ үгүй эгч ээ.

Муран: Үгүй ээ Инагаа бодоод ч болов дахиад ганц удаа бодооч дээ. Мёнсэ.

Сүжон: Цохь л доо. Цохиоч дээ.

Муран: Энэ одоо.

Сүжон: Яаж байна аа?

Муран: Гуйж байна. Мёнсэг надад өгөөч.

Сүжон: Хэтэрхий ширэн нүүртэй юм биш үү? Өөрөө завхайрчихаад.

Муран: Надад завхайрсан шалтгаан байгаа. Тураах эмний сөрөг нөлөө байсан. Би одоо эм ээ уухгүй байгаа болохоор эргээд хуучин шигээ болсон.

Сүжон: Юун хачин юм яриад байгаа юм бэ?

Муран: Нээрээ шүү Мёнсэ үгүй ээ тархины эмчээс асуугаад үз.

Сүжон: Ямар ч байсан бос, одоо дээшээ бос.

Муран: Та ч гэсэн толгойгоо гэмтээсэн гээ биз дээ? Одоо Мёнсэд сайн болсон сэтгэл чинь жинхэнэ үү? Түр зуурын сэтгэл хөдлөлөөсөө болоод нэг гэр бүлийн эргэн нэгдэх боломжийг үгүй болгож ч магадгүй. Мёнсэг надад өгчих л дөө.

Мён:     Энд байсан юм уу? Уучлаарай аль эрт энд ирэхийг нь болиулах байсан юм.

Сүжон: Эмний сөрөг нөлөөнөөс болоод тийм юм хийгээд байсан нь үнэн юм уу?

Мён:     Аан тийм ээ. Тархины эмч тураах эмний найрлагыг нь шалгаад үз гэхээр нь шалгасан чинь үнэхээр тийм найрлага байсан. Үнэхээр хачин байсан л даа. Уг нь тийм хүн байгаагүй. Ийм юм ярихаа болиод хоёулаа өөрсдийнхөө тухай ярья аа. Махайнтай зугаалга байна аа. Удахгүй навч бүр унаад дуусах нь. Дуусчихсан юм уу? Энэ амралтын өдөр ямар вэ?

Сүжон: Тэгье.

Мён:     Тэгвэл хурдан бэлдье дээ.

Муран: Манай гэр бүлийг эргээд нэгтгээч дээ. Гуйж байна.

Мён:     Үнэхээр хачин байсан л даа. Уг нь тийм хүн байгаагүй.

Муран: Би одоо эм ээ уухгүй байгаа болохоор эргээд хуучин шигээ болсон.

Сүжон: Би ч гэсэн эргээд хуучин шигээ болох юм байх даа.

Мён:     Ёох толгой. Тархины эмч ашгүй ирчихлээ бүр толгой өвдөөд хэцүү байна. Хуучин эхнэр маань эргээд ирмээр байна гэнэ ээ. Байнга л эмнэлэгийн алдаанаас болсон юман дээр намайг буруутгах юм уу гээд бөөн юм болж байна. Бүр сэтгэл өвдөөд байна.

Харү:    Байнга сэтгэлээ өвтгөөд миний хэлсэн юмыг олж мэдсэн үү?

Мён:     Хуан Дун Ү. Судлаад үзсэн чинь таны мэдэж байгаагаас өөр юм байгаагүй. Эмийн бодисоор өвчтөнөө хөнөөсөн хэргээр 1998 онд баривчлагдсан. Эцэг эхийн чинь осол 1994онд гэхээр Хуан Дун Ү болон танай ээж аавы осол холбоотой байх магадлал бага байх аа.

Харү:    Хуан Дун Үгийн автын осолтой холбоотой тэмдэгдэл.

Мён:     Хувийн мэдээллийг хамгаалах хуулийн дагуу үзэх боломжгүй. Саяны ярисныг мэдээнүүд ухаж байгаад олж мэдсэн юм аа. Ирэнгүүтээ хаачих гээд байгаа юм бэ? Сэтгэл үймэрчихээд байхад. Хундага юм ууя. Гуйлтыг чинь биелүүлсэн биз дээ?

Харү:    Бид хамт архи уугаад суух хүмүүс биш.

Мён:     Үгүй ээ. Ёстой нээрээ. Хүн сэтгэл үймрээд байна гээд байхад. Яаж ганц удаа хамт хоол иддэггүй байна аа? Өө тийм гаж гар ,үү дээ. Гаж гар. Тархины эмч гаж. Хуан Дун Ү ч гаж. Гажууд ёстой гаарч байна даа. Хэрэгтэй нь харьцуулахад бичигдсэн мэдээ бага. Эмнэлэгийн зүгээс нэр хүндээ хамгаалах гээд устгуулсан байх.

Харү:    Хуан Дун Ү доктор өөрийн өвчтөнийг хөнөөсөн хэргээр баривчлагдлаа. Хэргийн газрыг харсан сувилагчийн мэдээллээр.

Хуан:    Чиний амласан хугацаа өнгөрчихөөд байхад ирэхгүй юм. Яасан? Гаж донтон гээд цуурхал тарчихаар гэрээсээ гарч чадахгйү байна уу?

Харү:    Тийм сул дорой хүн биш гэдгийг хэнээс ч илүү сайн мэддэг хүн яагаад ингэж хэлж байгаа юм бол? Өө намайг очихыг их хүлээж байгаа бололтой юм.

Хуан:    Хүлээлгүй яах вэ. Чамд өгөх юм байгаа. Өө тийм яриж өгөх зүйл ч их юм байна.

Харү:    Яана аа аллага биш элдэв арга саамд боддог болчихсон таны тархийг сонирхохоо больчихсон. Одоо л гаж донтон хандлага нь илэрч байгаа аллагыг ид сонирхож байгаа тархи олчихсон.

Хуан:    Хянагч Кан Инхуг хэлж байна уу?

Харү:    Тийм. Та одоо хэрэггүй болсон. Хэрэггүй хүний донгосохыг сонсоод байх тэвчээр надад байхгүй. Өнгөрсөн хугацаанд хөгжилтэй байлаа. За тэгээд нүд аньталаа шоронд сайн сууж байгаарай. Өө нээрээ нүд анихаар чинь би тархийг чинь хулгайлчихаж магадгүй болохоор сайн хадгалаарай. Баяртай.

Хуан:    Би бүдүүлэг байдлыг аллагаас илүү үзэн яддаг хүн. Бүдүүлэг гэхэд хэтэрхий бүдүүлэг юм байна. Хянагч аа.

Эр:       За доктор оо.

Харү:    Таны хүслээр болохгүй ээ. Автын осол гэхээр байхгүй юм байх даа. Том осол бол баймаар л юм даа. За Хан прокурор оо. Шүүх хурал яаж байна? Оройн хоол уу? Цай уух уу?

Эр:       Илрээгүй хэрэг л дээ. Миний хариуцаж байсан хэргүүдээс илрээгүй ганц хэрэг болохоор маш сайн санаж байна. Гэхдээ ямар хэрэг гарсан юм бэ? Гэнэт холбоо барисан шалтгаан.

Шин:     Нэг хүн сэжигтэй санагдаад. Та энэ хүнийг сэжигтнээр татаж байсан уу? Тухайн үед миний ахын удирдагч профессор байсан. 7 өвчтөнийхөө амийг хөнөөсөн алуурчин.

Эр:       Үгйү байх аа. Тэр үед сэжигтнүүд дунд профессор байгаагүй.

Шин:     Ямар нэг холбоо байхгүй юм болов уу? Үгүй ээ та нэг сайн бодоод үз л дээ.

Эр:       Бодсон бодоогүй байхгүй ээ.

Мён:     Энэ хагас сайнд заавал зав гаргаарай.

Сүжон: За.

Муран: Манай гэр бүлийг эргээд нэгтгээч дээ. Гуйж байна.

Сүжон: Бидний уулзаж байгааг Ина мэдэх үү?

Мён:     Тэрийг одоохондоо хэлээгүй. Эмзэг үе нь шүү дээ. Яаралгүй хэлэх нь зөв байх.

Сүжон: Ина ээжтэйгээ хэр харилцаатай байдаг вэ?

Мён:     Тийм ээ яах вэ гайгүй. Түр тар хийж л байдаг юм эмэгтэй хүмүүс сайн ойлголцдог байх.

Дарга:  Өглөөний мэнд.

Сүжо:   Ирчихсэн үү?

Мён:     Өглөөний мэнд.

Ёнхи:    Таны ачаар Кан Инхугийн талын мэдүүлэг дэмжигдэхгүй байх.

Харү:    Тэр худлаа өвчнийг нь байхгүй болгоод өгнө гэж би хэлсэн дээ.

Ёнхи:    Баярласнаа илэрхийлээд хоол авч өгье гээд байхад үгүй гэх юм. Архи уух уу?

Харү:    Архи уугаад байхаар дотно хүмүүс биш шүү дээ. Баярлаж байгаа бол тэр Кан Инхуг тархины донор бол гэж хэл. Донор болвол ял бууруулна. Ийм болзол тавьбал ямар вэ? Өө би тэгж хэлье. Тэд нарын тархийг би хамгийн сайн мэднэ.

Ёнхи:    Тэгье ээ би нэг боломж олъё.

Харү:    Баярлалаа заавал уулзуулаарай.

Ёнхи:    За. Харү. Энэ бол хувийн асуулт шүү мэдмээр байсан юм. Эртээд хайрын талаар бодож байна гэсэн дээ. Дүгнэлт нь юу вэ?

Харү:    Одоохондоо дүгнэлт гараагүй.

Ён.хи:   Би ямар вэ?

Харү:    Над шиг хүнтэй орооцолдох талаар бодоод зоригтой юм аа.

Ёнхи:    Чи ямар ч хүн байсан бусад хүмүүс юу ч гэсэн байсан би тоохгүй байж чадна. Дунд ангиасаа эхлээд өдий хүртэл миний тархийг хөдөлгөж чадсан хүн зөвхөн чи.

Харү:    Хайртай учирсан тархи мөн байна. Шийдвэр гаргах чадвар нь мууддаг юм.

Ёнхи:    Тэгээд чи юу гэж хариулах уу?

Мён:     За болчихлоо. Ёохх нуруу. Өө дарга аа. Хүйтэн байна уу? За май. Ингээд суусан чинь тайван сайхан юм аа. Аль эрт ингэж үздэг байж.

Сүжон: Гым мөрдөгч өө.

Мён:     За.

Сүжон: Хэлэх үг байна.

Мён:     За ханатал чинь сонсоод өгье.

Сүжон: Би үнэндээ саяхан хүнтэй танилцсан юм аа.

Мён:     Юу? Аан.

Сүжон: Сайхан ажил хийдэг, сайхан зантай, бас байртай. Мэдээж нэг ч удаа гэрлэж байгаагүй ганц бие. Тэр хүнтэй уулзаад үзсэн чинь би яагаад дунд ангийн охинтой, бас эхнэрээсээ салсан эрд сайн болчихсон юм бол оо? Эрүүл хүн лав биш гэж бодогдсон. Одоо ингээд дуусгах нь зөв байх аа.

Мён:     Дарга аа гэнэт яагаад? Арай Мурантай муудалцсанаас болоод.

Сүжон: Танилцсан залуугаасаа болсон гэж хэлсэн шүү дээ. Хуучин шигээ нэг дор ажилладаг хүмүүс хэвээр байвал сайхан байна.

Мён:     Дарга аа.

Сүжон: За ажил дээр уулзъя. Би явъя даа.

Дарга:  Хөөх тархины эмч ээ ороод ир. Гым мөрдөгч баларсан шүү.

Мён:     Зүрх дэлбэрэх гэж байгаа юм шиг өвдөөд байна. Амьсгалахад ч хэцүү байна.

Дарга:  Салчихсан гэнэ ээ. Цочирдсон юм шиг байна.

Мён:     Би үхлээ үхлээ.

Дарга:  Зүрхний шигдээс байх аа. Түргэн дуудъя. Түргэн.

Харү:    Хэрэггүй ээ. Өвчин намдаагч л өгчих.

Мён:     Хөөх тархины эмч өөр шүү. Их сайжирсан байна.

Дарга:  Янзтай зүрхний шигдээсийг өвчин намдаагчаар дарчихдаг юм уу?

Харү:    Зүрхний шигдээс биш ээ. Салалтын дараах хямрал. Бидний тархи байна аа. Салах юм бол стресстэй холбоотой дааврууд байнга ялгардаг үүнээс болоод зүрхний үйл ажиллагаа суларч зүрх дэлбэрэх гэж байгаа юм шиг мэдрэмж мэдэрч амьсгалахад хүнд байдалд ордог.

Мён:     Яг миний шинж тэмдэг байна.

Харү:    Тэгээд бас нэг сонирхолтой зүйл. Салах үед тархины зураг авалт хийгээд үзвэл яс хугарах зэрэг өвдөлтийн үед ажилладаг тархины хэсэг идэвхижсэн байдаг. Тархи салалтын шаналал болон бие мах бодийн өвдөлтийг ялгадаггүй гэсэн үг.

Дарга:  Тэгээд өвчин намдаагч өгөхөөр зүгээр болчихож байгаа байх нь. Тэгээд яах уу? Байнга эм уух ёстой юу?

Харү:    Азаар бидний тархи яаж салалтыг даван туулах талаар мэдэж байдаг.

Мён:     Тийм үү? Ашгүй дээ. Юу юм бэ?

Харү:    Хугацаа, өөрчлөлт, сэтгэл санаагаа сэргээх.

Мён:     Хүн болгоны мэддэг юмыг юун сүрхий хэлдэг юм бэ?

Дарга:  Тийм дээ цаг хугацаа эмчлэнэ л гэж байна. Хаачих нь уу?

Мён:     Явж сэтгэлээ сэргээе.

Дарга:  Дагаж явах хэрэгтэй биш үү?

Харү:    Хэрэггүй ээ. Хүүхэд биш дээ.

Хүмүүс:      2 хүнийхээр авъя. Тэгье тэгье.

Мён:     Өөрөө л эхлээд салахгүй шүү гэж хэлчихээд яаж ингэж үгүй шүү. Над шиг хүн юун хайр вэ?

Харү:    Сэтгэлээ сэргээж байгаа арга нь хүртэл хэтэрхий хуучинсаг байх юм даа.

Мён:     Архи уух гэж байгаа юм уу? Надтай юу?

Харү:    Нэр төрийн хэрэг гэж л болд.

Мён:     Харин тийм. Юу болоод байна аа тэмдэглэл бичье дээ.

Харү:    Арай тэмдэглэлийн дэвтэр дээрээ нулимсан толбо үлдээхгүй биз дээ?

Мён:     Тэгж ч магадгүй ээ. Гэнэт ирснээ яваад өгөхөөр сэтгэл санаа сонин болчихлоо. Тийм дээ миний сэтгэлийг яаж мэдэх вэ дээ. Хүнд хайртай болж байгаагүй хүн салж үзээгүй биз.

Харү:    Таны төсөөлөхийн аргагүй том салалтыг мэдэрсэн. Хайртай аав ээжээсээ салсан. Тэрнээс хойш л миний тархи өөрчлөгдсөн байх. Тайлбарлах боломжгүй ч би нэг л өөр болчихсон.

Мён:     Тулгаж байж уугаачээ. Салалтаас шархалсан тархины төлөө тулгая.

Харү:    Тулгая.

12р анги төгсөв.

Дараагийн ангид:

Харү:    Та юм уу?

Мён:     Ина.

Хуан:    Үл тоосны хариу.

Мён:     Охиндоо итгэмээр байгаа ч нотлох баримт гараад ирсэн.

Шар:     Нотлох баримтаа авч ирээд ярь.

Хуан:    Гэмт хэрэгтнийг заагаад өгье нэг наймаа хийе.

Харү:    Хэн юм бэ?

Мён:     Миний охины амьдралыг шийдэх гээд байхад.

Харү:    Би бүгдийг нь шийдэж өгнө.

Мён:     Тархины эмчийн байршлыг олж тогтоо.

Харү:    За эхлэх үү.

Back to episodes Go home