Arthdal chronicles S1 12

Arthdal chronicles s1-12

Үргэлжлэх хугацаа: 80мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Мүм: эм, цагаан уулын зүрх бүлгийн удирдагч

Рот: эр, Роттип, Неантал

И: эр, Унсонтой хамт хоригдож байгаа залуу

Ол: эр, Олмадэ өвөө, Цагаан уулын зүрх бүлгийн удирдагч

Хал: эр халзан, Чэуны туслах

Ба: эр,  Бадуру Унсомтой хамт хоригдож байгаа

 

 

12-р анги. 

Гол дүрүүдэд: Жан Дон Гүн, Сон Жүн Ги, Ким Жи Вон, Ким Ок Вин нар тоглолоо.

Туслах дүрүүдэд: Кими У Сон, Чо Сон Ха, И Ду Ёон, Пак Хэ Жүн,  Пак Бён Ун нар тоглолоо.  

 

Таня: Оройтсон. Энэ чинь амьддаа сонсох сүүлчийн үг.

Му: Галзуу эм...

Чэ: Болохгүй ээ.

Саяа: Таня. Дэкан. Тагон.

Чэ: Таня. Тан зардаг газар Ёолсон аав байгаа. Аав чинь Мубэг ноёныг мэднэ. Мубэг ноён ч гэсэн ирнэ. Бид нар зүгээр ээ. Санаа зоволтгүй. Хурдан...

Таня: Хөх уруул... тэгэхээр...

Гарчиг: Артдалын шастир/ Артдалын түүх/домог 

Н: Явмааргүй байна.

Ру: Ойлгож байна аа.

Н: Хүлээ. Манай хүмүүст юу тохиолдсон юм?

Ру: Ихэнх нь үхсэн. Надтай нийлээд таван хүн л амьд үлдсэн.

Н: Яагаад намайг авч явах гээд байгаа юм?

ру : Чи бидний нэг болохоор. Чамайг бидэнтэй явж, сайн хүнтэй учраасай гэж хүссэн юм. Чамд таалагдахгүй байж ч магадгүй.

Н: Би амьд үлдсэн цорын ганц Неантал байх.

Ру: Тийм ээ. Гэхдээ бид Сарам-аас өөр. Хийх ёстой зүйл, золиослох ёстой юм гэж байхгүй. Бид хэнд ч өргүй, өөрийн хүссэнийг хийдэг. Чиний хүсэл хэнийхээс ч илүү чухал. Бид тийм хүмүүс. Тийм болохоор биднээс болж гэр бүлээ орхих хэрэггүй.

Таня: Хэрвээ... та нартай дахиад уулзахыг хүсвэл...

Ру: Үнэгэн чих ургах үеэр... анхны хавирган сар шөнийн тэнгэрт мандах үеэр.. Мантеив.

Рот: Харав уу? Явахгүй гэж хэлсэн байх аа?

Ру: Роттип, инээх хэрэггүй. Энэ бидний хөх цусны төгсгөл болно.

Рот: Заавал төгсгөл байх албагүй.

Ру: Сарамуудад уур чинь хүрэхгүй байна уу?

Рот: Бидэнд хичнээн бар, баавгай уурлаж байгаа бол? Гэхдээ, тэд бүгд үхсэн, бид амьд байна.

Муб: Мугван аа? Мугван аа?

Му: Ах та яаж... Таня хаана байна?

Муб: Таня Ёобигоос зугтаж байгаа. Чэун тэрнийг аварсан.

Му:Тэгвэл Таня?

Чэ: Таняг түрүүлээд явж бай гэж хэлсэн... Баригдчихсан юм шиг байна.

Му: Тэгвэл... Ёобигийн хийсэн хэрэг...

***************

Ги: Мугван золиг харагдаагүй юу?  

Эр: Тийм ээ, харагдаагүй шд.

Ги: Хараагүй шд гэнэ ээ? Дарга чинь ярьж байхад...

Эр: Новш чинь...

Эр2: Хөөе. Өө, тэр хэн бэ?

Ги: Эд нарыг дээ...

Эр2: ... юм бол? Юу вэ?

Саяа: Захирагчтай уулзахаар ирлээ.

Эр2: Юу?

Эр: Захирагч чиний аав уу? Энд ирвэл уулзана гэж бодоо юу?

Саяа: Тагон  Нирухад хүү чинь ирлээ гэж хэл. Миний нэр Саяа...

Ги: Галзуу амьтан... Тэрний барь. Хаана ирчихээд худлаа яриад...

Эр: Нируха.

Саяа: Намайг дагасан биз дээ? Таня хаана байна?

Та Гон: Таня чамд байхгүй бол... чамайг алахгүй байх ямар шалтгаан байна уу?

Саяа: Таняд ямар нэг юм болбол...  яасан ч өршөөхгүй.

Бүд: Юу гэсэг үг юм, хүү гэдэг чинь?

Эр: Би ч мэдэхгүй байна.

Эр2: Би нэг тэнэг амьтан байна гэж бодсон юм. Одоо Тагон ноёнтой дотор байгаа.

Эр: Аса Мотын хүү байх ёсгүй. Тэгвэл Тэалха авхай?

Ги: Нас нь тэрний хүү байх боломжгүй.

Бүд: Үнэхээр хүү нь гарч ирсэн юм уу?

Ги: Тэгээд, чи мэдэхгүй юм уу?

Эр: Хараажийн илт байхад. Гайхахгүй байхыг бодоход энэ мэдэж байсан байх.

Бүд: Мэдэж байсан юм уу? Мэдэх юм уу? Ядаж толгойгоо дохиоч. Над руу хар даа. Хараач. Наашаа хар даа. Хөөе, Мугванаа. Мугван аа, яасан бэ?

Му: Тагон Нируха дотор байна уу?

Бүд: Цочих хэрэггүй. Дотор Тагон Нирухагийн  хүү байгаа гэнэ.

Му: Юу?

Бүд: Аан.

Му: Дотор байгаа гэнэ ээ? Холд.

Эр2: Тэр золиг мэдэж байна.

Эр: Гитоха л ганцаараа мэдээгүй байж. Энэ ч гэсэн мэдэж байсан.

Ги: Гитоха. Ингэхэд мэддэг юм байна уу? Дэканууд бүгд мэдэж байхад.

Бүд: Тэр... үнэхээр... би л... ёстой... Худлаа. Худлаа гэж байна.

Эр2: Ёстой...

Та Гон: Таняг... барьсан уу?

Му: Үгүй ээ, тийм биш.

Та Гон: Үгүй гэдэг чинь?

Му: Михолын хүмүүс... Таняг аваад явчихлаа.

****************

Ё: Танягийн тухай яагаад Аса Рон Нирухад хэлэхгүй юм уу?

Ми: Сэтгэл таагүй байна. Аса Шиний төрсөн үр сад...

Тэалха:  Тагон. Баяр хөөртэй байгаа бол... би дуртайяа дагая.

Ми: Таня гэдэг хүүхдийг мэдэх үү?

Тэалха: Та... Юу? Таня?

Ми: Тагон та хоёр худлаа ярьж чаддаггүй. Тэрнээс болж өөрийгөө эрсдэлд оруулж Тэнгэрийн шүүхээр орохыг шаардаж байдаг.

Тэалха: Юу олсныг чинь мэдэхгүй ч, тэрнийг олж чадахгүй.

Ми: Энд ирчихсэн байгаа. Итгэхгүй байна уу?

Тэалха: Та байсан бол итгэх үү?

Таня: Хэ овгийн Ёоби намайг барьсан. Их бунханд авчирдаг нь? Аса Рон Тагоны дайсан. Ёоби Михолын хүн. Михол Тэалхагийн аав. Тэалха урвагч гэж үү? Эсвэл Михол, Тэалха хоёр дайсан  гэж үү? Мэдэхгүй ээ. Би Их удган болбол хүчтэй болох уу?

Саяа: Тийм.

Таня: Ухаантай бай. Унсом амьд байгаа. Аврах хэрэгтэй. Цагаан чоно минь, од мэт мэргэн ухаан хайрлаач... Хариулт өгөөч...

****************  

Саяа:  Өршөө. Би уурандаа буруу зүйл хийж. Танягийн нуугдаж байсан газар Дэканы цэргийн цогцос байсан. Тэгэхээр Таняг Дэкан биш Аса Рон авч явсан болж байна. Тэгвэл... Аса Рон бүгдийг мэдэж байгаа. Таняг хэзээ ч алж магадгүй. Их бунхан руу дайрах хэрэгтэй.

Та Гон:Тэалха чамайг сийрэг толгойтой, ухаантай хүүхэд гэж хэлж байсан.

Саяа:  Тэр үнэн. Гэхдээ одоо байдал түгшүүртэй байна.

Та Гон: Түгшүүртэй? Надад хууртсан болохоор уу? Эсвэл Таня гэдэг хүүхдэд сайн юм уу?

Саяа:  Ингэж байх цаг алга. Аса Рон Таняг алчихвал...

Та Гон: Намайг өршөөхгүй гэж үү? Юу ч болж байсан хүчгүй бол өршөөхөөс аргагүй. Хүчтэй болох хүртэлээ би хичнээн  зүйлийг өршөөсөн бол? Аан?

Саяа:  Миний буруу. Намайг өршөө.

Та Гон:Би яагаад өршөөх ёстой юм?

Саяа:  Хайран болохоор. Миний өрөөнд байсан юмнуудыг та харсан. Би таны төлөө өөрийгөө бэлдсэн. Пилгёнгуанд байсан бүх номыг уншиж, боломжтой бүх хувилбарыг бодож үзсэн. Бид танд хэрэг болно. Би... бас Таня...

Та Гон: Тийм ээ. Чиний ямар хүн болохыг сайн мэдэж авлаа. Гэвч хойшид надад хэлэхгүйгээр, намайг хуурч, жаахан хүүхэд шиг өөрийн дураар хөдөлж, миний төлөвлөгөөнд саад болбол... Өршөөлгүй гэдэг үгийн утгыг ойлгуулах болно.

Саяа:  За. Ойлголоо.

Та Гон: Их бунхан руу дайрахад бэлэн болсон. Миний тушаалыг хүлээж бай.

*************************

Ми:   Аса Шиний үр сад аа? Галзуураа юу? Энэ дужумсэнд итгэж,  Тэнгэрийн шүүлт шаардаж байдаг. Азаар, Аса Рон тэрнийг мэдэхгүй болохоор оройтоогүй байна.

Таня: Аса Рон мэдэхгүй гэнэ ээ?

Тэалха: Бид ялна. Тагон зүгээр суухгүй.

Ми: Одоо юу ч хийж чадахгүй. Энэ эмийг бид авсан болохоор.

Тэалха: Аав та яагаад... Аса Роныг биш Санун Нирухаг сонгосон юм? Бид Артдалд ирээд чулуу хайлуулж хүрэл болгосон. Артдалын хүмүүс тэрийг тэнгэрийн чадвар гэж ярьж байсан. Тэрнээс болж Аса Рон биднээс айж, үзэн ядаж, зугтдаг байсан. Бид тэдний хувьд аюул байсан. Гэтэл Аса Рон одоо яагаад таны талд оров? Тагоноос болоод. Тагоныг зайлуулчихвал биднийг яах бол?

Ми: Юу ч болж байсан бид амьдрах ёстой. Биелүүлэх ёстой даалгавар байгаа болохоор. Ремусыг сүйтгэсэн хүмүүсээс өшөөгөө авахын...

Тэалха: Даалгавар. Даалгавар... Одоо больж үз. Тэд чинь ирэхгүй.

Ми: Хамгийн чухал нь... Тагон... ялж чадахгүй.

Тэалха: Аса Шиний одны хонх. Таня тэрнийг олж чадна гэвэл?  200жилийн өмнө Аса Шиний  Их бунханд нуусан ... тэр одны хонхыг олсон хүн шууд тэргүүн зайран болох ёстой.

Ми: Тэр хүүхэд... Тэрийг... хаана байгааг... мэднэ гэнэ ээ?

Таня: Саяагийн ярьж байсан Одны хонх...

Ми: Гарч бай... Чи Одны хонх хаана байгааг мэдэх үү?

Тэалха: Тийм гэж хэл. Тийм. Гуйж байна.

Таня: Мэдэхгүй. Гэхдээ... Мэдэж магадгүй.

Ми: Яаж?  Яаж мэдэх юм?

Таня: Сахиус/бёлдаяа/. Тэрнийг байвал... Вахан овгийг үүсгэн байгуулагч Цагаан чоноос Өндөр эхэд өв уламжилж ирсэн эд. Эмээ үнэхээр Аса Шин байсан бол... Сахиус надад хариуг нь өгнө.

Ми: Тэр сахиус... хаана байгаа вэ?

Таня: Иаркт... Яавал дээр вэ?

Тэалха: Тагонд байгаа.

Ми: Худлаа.

Тэалха: Тэнгэр хүртэл бидний талд байна. Мубэг Иаркаас авчирсан. Цагаан уулын зүрхний билэгдэлтэй сахиус.

Таня:  Тийм ээ, мөн.

Тэалха: Мэдээж. Тэрний ачаар чамайг Аса Шиний удам гэдгийг мэдсэн. Итгэхгүй  байвал надад үнэнийг хэлүүлдэг тан өгөөд асуу. Тэгвэл мэднэ. Бид тэрнийг олчихвол Тагон ялна.

Ми: Тагонтой уулзъя. Хэрвээ... Энэ охин хонхыг олж чадвал... чиний хэлснийг дагая. Хэрвээ олж чадахгүй бол... чи... ямар ч эргэлзээгүйгээр Тагоныг хая. Зөвшөөрч байна уу?

Тэалха: Тийм ээ. Тэгье.

Таня: Олж чадах бол уу? Би?

****************

Муб: Дэканы дайчид бэлэн.

Та Гон: Эхлээд Их Дэканы хамгийн чадварлаг таван дайчныг сонго. бунханд нэвтэрч орно. Их бунхан руу дайрсан ч Тэалха, Таня  хоёрыг эхлээд аврах хэрэгтэй. Хийж чадах уу?

Муб: Тэгэлгүй яах вэ, Нируха.

Му: Нируха. Михол ноён...

Та Гон: Ойлгож чадахгүй нь. Таняг хүртэл барьчихаад Михол ноён ямар хэргээр ирдэг билээ?

Ми: Одоохондоо надаар өөр хүн мэдэхгүй.

Та Гон: Михол ноён мэдэж байгаа ч, Аса Рон мэдэхгүй гэнэ ээ? Тэгээд, Михол ноён миний талд орно гэж хэлэх гээ юу? Төрсөн охиноо гянданд хорьсон хүн.

Ми: Тэр үеийн байдал өөрчлөгдсөн. Нируха танд Аса Шиний үр сад байгааг би мэдээгүй. Тэр хүн Аса Шиний Одны хонхыг олж чадна гэдгийг мэдээгүй. Мэдээж, олохгүй ч байж мэднэ. Би Аса Ронд хэлчихэж ч магадгүй. Гэхдээ Тагоны таны дэргэд байх нь надад ашигтай бол оролдоод үзэж болох юм.

Та Гон: Юу хүсээ вэ?

Ми: Сүртэй юм биш. Аса Мотыг орхиж, Тэалхатай хуримла. Дээр нь... Хүрэл бэлдэх нууцыг Хэ овгийнхонд үлдээ.

Та Гон: Энийг зөвшөөрвөл...

Ми: Сахиусыг надад өг.

Та Гон: Сахиус аа?

Ми: Тэалха Мубэгийг авчирсан гэж хэлсэн.

Та Гон: Тэрүүгээр яах гээ вэ?

Ми: Таня гэдэг тэр хүүхэд сахиус байвал Одны хонхыг олж чадна гэсэн. Нируха танд одоо Аса Шиний үр сад ч, Тэалха ч байхгүй. Өөр сонголт байгаа гэж үү?

Та Гон: Болж байна. Оронд нь Тэалхагийн гараар бичсэн амалалт авчирч. Тэалхаг бичиж байхад Хэ Туагаар харуулж, ирэхдээ Хэ Туагийг дагуулж ирээрэй. Тэгвэл Сахиусыг өгье.

****************

Тэалха: Тагон.

Саяа: Таня, тэсээрэй. Хүлээж байгаарай, Таня.

Таня: Унсом аа.  Би чадах бол уу?

Ун: Хийх хэрэгтэй. Би хийнэ. Заавал хийнэ. Дахиад харамсмааргүй байна. Өөрийгөө үзэн ядахыг ч  хүсэхгүй. хөгжилдөхийг ч хүсэхгүй байна. Чамайг санаж байна. Амьдрахыг хүсч байна. Амьд үлдээд... чам дээр очихыг хүсч байна.

Долдамбул.

Мэдэхгүй хэлээр ярина.

Эр: Юу вэ? Хөөш... Та нар галзуураа юу? Галзуураа юу?

Ш: Ганц ч алга уу? Ганц ч гарч ирээгүй юу? Новшнууд чинь... Хоол идмээргүй байна уу? Хөөш... Хөөш... Үхмээр байна уу? Ёстой... Зүгээр үү? Зүгээр биз дээ?

Ба: Шоружагин аятайхан дуугарч байх чинь. Ээж шиг...

Эр: Өлсөж үхэх гэж байхад инээд хүргэхээ боль л доо.

Ун: Бие чинь яаж байна? Зүгээр үү?

Са: Зүгээр биш ээ. Хэцүү байна. Тэгсэн ч тэвчинэ ээ. Эндээс гарч далай харж... далай харчихаад үхэж чадах ч юм билүү.

Ба: Юу болсныг мэдэхгүй ч, тэр холоос энэ хүртэл ирээд... Хөөе... Намайг... өршөөгөөрэй. Тэгье гэж бодоогүй юм. Өршөөгөөрэй.

И: Хөөе. Би нэг юм мэдмээр байсан юм. Танай Момо овгийнхонд сэрвээ байдаг гэсэн үнэн үү?  Усан дотор амьсгалж чаддаг гэсэн шд. Харуулчих... Харуулчих.

Са: Боль л доо. Хэцүү байна.

Ун: Ингэж ярьдаг байсан юм уу. Ааштай байх нь ээ.

Са: Үхэх гэж байхад... Момо хүнээр битгий оролдо бай.

Ба: Ёстой.

И: Ёстой.

Са: Ах нар шиг... Амьд байгаагаа мэдэрч байна. Бидний төлөвлөснөөр Шоружагин бууж ирвэл... намайг амьд үгүйг мэдэх гэж илдээрээ хатгана. Намайг үхчихвэл... Намайг хамгийн эхэнд тавиарай.

Ба: Чи үхэхгүй ээ. За... Ус уу.

Са: За. Намайг үхчихвэл... Үхмээргүй байна. Сүүлчийн удаа далай харчихаад үхмээр байна.

Эр2: Дахиад жаахан ус авъя.

Эр: Тахал тусчихаагүй байгаа.

Ш: Новш чинь, муу ёрын гэдэг нь.  Хамгийн сүүлд бороо хэзээ орсон бэ?

Эр: Дөрөв хоногийн өмнө.

Хал: Хөөе. Үхчихвэл яах болж байна? Мубэг ноён авчир гэж байхад.

Ш: Новш чинь. Артдал  руугаа буцахгүй юу? Маргааш үд хүртэл хүлээе.

*****************

Мот: Би... Аса Роны бодлыг өөрчлөх гээд үзье.

Та Гон: Юу гэсэн үг вэ?

Мот: Тэнгэрийн шүүлтийн үеэр Тэалхаг Цагаан уулын зүрх гэж хэл. Тэалха ч гэсэн Тагон Нирухаг Цагаан уулын зүрх гэж хэлэх биз. Аса Рон Нируха бурхнаас асууж, та хоёрын нэгийг худлаа ярьсан гэж хэлнэ. Мэдээж, бурхны төлөгт... Тэалха худлаа хэлсэн гэж гарах болно.

Та Гон: Аса Рон Таняг үнэхээр мэдэхгүй гэж үү?

Мот: Ганцхан болзолтой. Овгийн толгойлогчдын уулзалтын үеэр бүх чухал асуудлыг тэргүүн зайрантай хэлэлцэж  байна  гэж хэлээрэй.

Та Гон: Худлаа ярьсангүй. Таняг мэдэхгүй байна.

**************

Рон: Сайн болж байна уу?

Ми: Тийм ээ. Тэалха удахгүй ухаан орох болохоор та сэтгэлээ чилээх хэрэггүй.

Рон: За.  Боол барьсан гэж сонслоо.

Ми: Аан. Тийм ээ. Тэалхаг ятгахад хэрэг болох боол байгаа юм.

Рон: Тийм үү?

Х: Хөөх. Ингэж айх гэж. Нирухаг мэдчих вий гээд...

Ми: Амаа тат. Бүгдийг нь баллах гээ юу?

**********  

Та Гон: Тэалхаг өөрөө бичихийг нь харсан уу?

Хэ: Тийм ээ. Авхай бас “Надад итгэ” гэж хэлүүлсэн.

Ми: Энэ...

Та Гон: Хэрвээ... Тэр хүүхэд олж чадахгүй бол...

Ми: Нируха, би, Тэалха... Бид бүгд хамтдаа хавцал руу үсрэх хэрэггүй байлгүй.

Та Гон: Энэ үгийг сонсоод харин ч итгэл төрчихлөө. Наадахаар чинь Аса Шиний Одны хонхыг олж чадна гэж үү?

Ми: Тэр хүүхэд харахаар мэдэгдэх байлгүй. Энэ хэрэг таатай болбол өмнө болсон бүгдийг мартаж хайрла, Нируха.

Та Гон: Тийм ээ, тэгэлгүй яах вэ. Юу болсон бэ?

Ги: Нэгийг нь аварсан. Нөгөөг нь хэлж чадахгүй байна.

Та Гон:Ойлголоо. Явж болно. Бүгдийг нь сонссон уу?

Саяа: Тийм ээ.

Та Гон: Одоо хөдөл.

Саяа: За.

**************

Тэалха: Нүүр угаах ус авчир гэсэн яасан бэ?

Ё: Удахгүй авчирна.

Тэалха: Тэалха ингэж ч байх гэж. Хөөе чи... Сахиус байвал яг олж чадах уу?  Чадах уу гэж байна?  

Таня: Зодолд гэнэ ээ?

Тэалха: Энийг дээ. Яагаад хариулахгүй байгаа юм? Чиний үгэнд итгээд ингэж байхад... Олж чадахгүй бол би хайртай хүнээ алдана. Олж чадах юм уу, үгүй юу?

Таня: Мэдэхгүй ээ. Тэрийг байвал олж магадгүй гэж хэлсэн шд.

Тэалха: Юу гэнэ ээ? Дахиад хэлээдэх.

Таня: Мэдэхгүй гэж байна. Харж байж л мэднэ.

Тэалха: Наадах чинь юу гэсэн үг юм? Тийм бол эртхэн хэлэхгүй яасан юм? Галзуураа юу?  Тагон бид хоёроос өшөөгөө авч байгаа юм уу? Аан?

Таня: Тийм ээ. Бодоод байсан чинь болох юм байна. Юу ч болсон бай, тэр муу Тагон манай Ваханчуудыг алсан юм чинь.

Ё: Галзуу эм.

Тэалха: Дахиад хэлээдэх. Юу гэнэ ээ?  Аан?

Ё: Муу дорд дужумсэн. Авхай, та ч гэсэн тайван бай.

Тэалха: Энэ муу чинь...

Ё: Гал авчрах болохоор тайван байж  бай.

****************

Хэ: Санаа зовж байсан юм. Тэалха авхай, Михол ноён хоёр хамтарч байгааг мэдээд сайхан байна.

Ми: Намайг өршөөнө биз, хоёр удаа үнэний тан уулгасанд.

Хэ: Тэр яав л гэж. Зүгээр ээ.

Ми: Тийм ээ. Тийм.  

Хэ: Аса Роны өрөө? Яагаад энд...

Рон: Аваад ирэв үү?  

Ми: Тийм ээ, Нируха. Аваад ирлээ.

Хэ: Михол ноёнтон.

Ми: Ирж явахдаа өршөөгөөрэй гэж хэлсэн байх аа.

Хэ: Тэалха авхайгаас урваж байгаа юм уу?

Ми: Эхлээд урвасан  хүн нь Тэалха.

Гачи агуй

Саяа:  Нүүрээрээ буувал амьдарна, араараа буувал үхнэ. Үзээд алдъя, Таня. Мүмёнжин удирдагчийн хэлснийг  дамжуулъя.  Аса Шин эхийн төрсөн үр сад болох залгамжлагч Артдалд ирсэн.

Хүмүүс: Артдалд ирсэн? Артдалд байгаа гэж үү? Нээрэн үү? Юу? Артдалын хаана байгаа юм? Ирсэн гэж байна.

************

Рон: Энэ... тэр олон жилийн өмнө Аса Шин эхийн нуусан Одны хонхыг олж болно гэнэ ээ?

Ми: Гэхдээ энүүгээр олж болох эсэхийг мэдэхгүй байна.

Рон: Яасан? Олчих вий гэж айгаа юу? Одоо ч гэсэн Тагоны талд ороход оройтоогүй байна.

Ми: Үгүй ээ. Тагон надад хүссэнийг минь өгч чадахгүй.

Рон: Надааса авч чадна гэж үү?

Ми: Тийм ээ.

Рон: Юу юм?

Ми: Холбооны захирагчийн суудал. Нируха танд одоо захирагчийн суудал хэрэггүй. Таня гэгч тэр эм Одны хонхыг олчихвол Тэнгэрийн шүүлт хэрэггүй болно. Нируха та Одны хонхыг аваад тэр эмийг алахад болно. Тэгвэл Аса овгийн гарлыг маргахаа больж, Тагон Нируха таныг яасан ч гүйцэхгүй. Артдалаас цөлөхөд болно.

Рон: Тэр хүүхэд Одны хонхыг  олохгүй бол?

Ми: Тэнгэрийн шүүлт явуулах хэрэгтэй. Тэалха Тагоныг илчилнэ. Тэгвэл Тагоны хөлөө тайруулж, цөлөгдсөний дараа тэр суудал эзэнгүй болно.

Рон: Тийм ээ. Захирагчийн суудлыг өгөөч гэж байгаа юм уу? Аль нь ч байсан чи хожих нь.

Ми: Нируха та ч гэсэн ялалтыг мэдрэх болно. Нируха надад өөр бодол байхгүй. Хэ овгоо  хамгаалж, судалгаа хийхийг л хүсч явдаг хүн. Үүний төлөө...

Рон: Тэгье.

Ми: Нируха. Исодуёны алдрыг магтъя.

Рон: Яв. Яваад Аса Шиний Одны хонхыг ол.

Ми: Мэдлээ, Нируха. Олох олохгүй нь хамаагүй. Аль нь ч байсан Артдал, Михол минийх болно.

****************

Тэалха: Юу болсон? Авчирсан уу?

Ми: Энэ байна.

Таня: Тэр сахиус гэж үү?

*************

Чэ: Таня  сайн бол уу?  Мубэг ноён ч гэсэн харагдахгүй байн.

Н: Эгч ээ. Манай Цагаан уулын зүрх яах болж байна? Өнөөдөр цуглаантай гэсэн.

Чэ: Нэг хэсэгтээ очих хэрэггүй.

Н: Яагаад?

Чэ: Та яагаад ганцаараа...

Эр: Цагаан уулын зүрх байна.

Хүмүүс: Юу болоод байна аа?

Эр: Эндхийг хаанах гэж  бодоо  вэ?

Эр: Тэр юу вэ?

Эр: Галзуу юм байх даа. Ухаанаа алдсан байх. Ийм юм байж болох уу? Юу болоод байна аа?

Эр: Юугаа харсан юм? Тэр новшнуудыг бүгдийг нь барь.

Бүгд: Мэдлээ.

Эр: Аса Шин эхийн төрсөн үр сад эргэн ирлээ. 

Хүмүүс: Аса Шин эхийн төрсөн үр сад эргэн ирлээ.

Эр: Аса Шин эхийн ариун цусыг тээгч Их бунханд заларчээ.

Хүмүүс: Аса Шин эхийн ариун цусыг тээгч Их бунханд заларчээ.

Эр: Аса Шин эхийн төрсөн үр сад эргэн ирлээ. 

Хүмүүс: Аса Шин эхийн төрсөн үр сад эргэн ирлээ.

Эр: Аса Шин эхийн ариун цусыг тээгч Их бунханд заларчээ.

Хүмүүс: Аса Шин эхийн ариун цусыг тээгч Их бунханд заларчээ.  

*************** 

Таня: Ээж ээ. Туслаарай... Унсомыг аврахад туслаач дээ.

Ч: Ийм тэмдэгтэй сахиусыг олж зүрхэндээ ойр байлга.  

Таня: Мэдэхгүй байна.

Тэалха: Юу?

Таня: Өршөөгөөрэй. Юу ч мэдэхгүй байна.  

Ми: Ёоби. Үнэний тан.

Ё: Мэдлээ.

Тэалха:  Биднийг хуурах  шалтгаан байхгүй. Гэтэл яагаад...

Ми: Тагон тэрний амьдардаг тосгоныг сүйтгээн. Ганц шөнийн дотор гэрээ алдсан. ард иргэдээ хэрцгийгээр алуулахыг  харсан. Энэ хүүхэд хариугаа авах гэж төлөвлөж байж магадгүй.

Ё: Уу.

Ми: Уу.  

Ё: Болчихлоо.

Ми: За. Нэр чинь хэн бэ?

Таня: Би... Ваханы Таня.

Ми: Тийм ээ. Сайн байна. Аса Шиний Одны хонх... хаана байна?

Таня: Мэдэхгүй. Хаана байгааг нь мэдэхгүй. Сүүлчийн удаа асууя. Үнэхээр... тэр хонхны хаана байгааг мэдэхгүй юу?

Таня: Хаана байгааг нь үнэхээр мэдэхгүй.

Ми: Шийдэгдлээ. Одоо чиний амалсандаа хүр. Би чадах бүхнээ хийсэн. Гэтэл энэ хүүхэд мэдэхгүй гэж байна. Яах вэ?

Тэалха: Хөөе, чи... Хаана байгааг нь мэдэхгүй юу?  Үнэхээр  мэдэхгүй юу? Мэдэхгүй юу гэж байна?

Таня: Хаана байгааг нь  мэдэхгүй.

Тэалха: Тийм ээ. Бүгд дууссан. Аав таны хэлсэнээр хийе.

Ми: Тэнгэрийн шүүлтийн үеэр Тагоны хэргийг илчил.

Тэалха: Тэгье ээ.

Ми: Суу... Одоо Тагон л үлдлээ. Тэнгэрийн шүүлт болох газар ирүүлэхэд  болно. Ингэж бич. “Таня Аса Шиний одны хонхыг олно. Тийм болохоор Тэнгэрийн шүүлт болоход заавал ир. Аса Роноос салах ганц арга”.

Тэалха: Тэвэл Тагоныг яах вэ?

Ми: Тэр золиг хоёр хөлөө тасдуулна.

*****************

Эр: Аса Шин эхийн төрсөн үр сад Их бунханд байгаа нь, үнэн үү? Хэлж өгөөч.

Бүгд: Хэлж өгөөч.

Эр: Аса Рон Нируха, Хэлж өгөөч.

Бүгд: Хэлж өгөөч.

Эр: Аса Шин эхийн төрсөн үр сад Их бунханд байгаа нь, үнэн үү? Хэлж өгөөч.

Бүгд: Хэлж өгөөч.

Эр: Ухар.

Эр: Хэлж өгөөч.

Бүгд: Хэлж өгөөч. Хэлж өгөөч.

Рон: Аса Шиний төрсөн үр сад аа?

Ю: Тийм ээ. Хүмүүс тэгж хашгирч байна.

Рон: Нуугдаж байсан Цагаан уулын зүрхний гишүүд гарч ирээ  юу? Михолоос яагаад мэдээ ирэхгүй байна?

Бүгд: Хэлж өгөөч. Хэлж өгөөч. Хэлж өгөөч. Хэлж өгөөч. Хэлж өгөөч. Хэлж өгөөч. Хэлж өгөөч. Хэлж өгөөч. Хэлж өгөөч.

Саяа: Таня. Амьд л байдаг юм шүү. Аса Шин, таны мах цусны тарсархай... Таняг хамгаалаарай. Гуйж байна.

**************

Рон:  Их Бунхны өмнө Цагаан уулын зүрх бүлгийнхэн цуглаж, Аса Шиний үр сад энд байгаа гэж хашгирч байна. Тэр охиныг чимээгүй цааш нь харуулж болохгүй нь.

Ю: Ганц тэд ч биш. Ард иргэд ч гэсэн дагаад ирсэн.

Ми: Нируха. Таныг найман бурхан хамгаалж байгаа. Харин ч сайн хэрэг.

Рон:  Юу?  Яаж?

Ми: Одны хонхыг авч чадахгүй ч, Тагоныг цөллөж, Цагаан уулын зүрх бүлгийг арчиж хаяна. Сайн  дураараа ирж байхад.

Рон:  Тэр хүүхэд мэдэхгүй гэнэ үү?

Ми: Тийм ээ, Нируха.

Рон:  Тийм ээ, зөв. Нар, сар, од. Зуун жилийн өмнө Их бунхны таазан дээр энийг сийлсэн байсан. Гэхдээ, дээрээс нь өөр зураг сийлж арилгасан.

Ми: Нируха, тийм гэж үү?

Рон:  Тэгэхээр, энэ газрын зураг байлаа ч, олох арга байхгүй. Тэгэхээр таазанд  байгаа юм биш биз?

Ми: Нируха. Тэнгэрийн шүүлт дуусахаар, хайж олоод өөртөө ав.

Рон:  Ард иргэдэд Тэнгэрийн шүүлтийн талаар мэдэгд.

Хүмүүс: Хэлж өгөөч. Хэлж өгөөч. Хэлж өгөөч. Хэлж өгөөч.  Хэлж өгөөч.  Хэлж өгөөч.

Ю: Маргааш, нар өндөрт хөөрөхөд Тэалха авхайн Тэнгэрийн шүүлт болно.

Эр: Аса Шиний үр сад Их бунханд байгаа юу?

Хүмүүс: Байгаа юу? Хэлж өгнө үү?

Ю: Тийм ээ,  Аса Шиний үр сад гэх хүмүүн байгаа нь үнэн. Вахан овгийн Таня. Тэр хүн Тэнгэрийн шүүлтийн үеэр Аса Шиний Одны хонхыг олж чадвал эртний төлөг биелэлээ олно.

Хүмүүс орилолдоно.

****************

Та Гон: Баттай юу?

Ги: Тийм ээ. Өрөөний гадна зогсож байсан хамгаалагч Тэалха авхайн хашгирахыг сонссон байна лээ. “Мэдэхгүй” гэж. Тэгэхээр...

Та Гон: Ойлголоо. Яв даа.

Ги: Мэдлээ.

Саяа: Өөр арга байхгүй гэсэн үг үү?

Му: Михол ирлээ. Хамгаалагчийнхаа хамт.

Саяа: Таня Одны хонх хаана байгааг мэдэхгүй. Тэрийг хэлэх гэж ирээгүй нь лав. Занга байх. Хуйвалдаан зохиох гэж байгаа бол Михолын учрыг олох хэрэгтэй.

Му: Нируха таны тушаалаар Дэканы дайчид бэлэн. Манай хүмүүс ой, болоод талбайн эргэн тойронд байрлаж байгаа. Мубэг  ах, Дэканы хүч Нируха таны тушаалыг биелүүлэх болно.

Та Гон:Эцэст нь ингэх юм гэж үү? Эцэст нь... ард иргэдийн цусыг урсгахгүй гэж хичээсэн юмсан. Чадах бүхнээ хийсэн.

Саяа: Аав аа.

Та Гон:Намайг сархад асгавал... Михолын хамгаалагчийн... хоолойг хэрч...

Му: Мэдлээ, Нируха... Орж болно.

Ми: Сайн мэдээ авчирлаа, Нируха. Одоо Аса Рон дууссан. Таня гэдэг тэр хүүхэд Аса Шиний Одны хонх хаана байгааг мэднэ гэж байна.

Та Гон:Тийм үү?

Саяа: Аргагүй л занга байна.

Та Гон:Бурхад Аса Роныг орхихоор шийдэж.

Ми: Тийм ээ, Нируха. Энэ Тэалхагийн захиа.

Тэалха: Таня Одны хонх байгаа газрыг мэдэж байгаа. Санаа зоволгүй аавд итгэ. Бид ялсан. Тагон, санаж байна. Дахиад уулзахыг хүсч байна.

Та Гон:Тэалха. Тийм ээ, чи ийм  хүн.

Ми: Хөөрүү сэтгэлээр энэ мэдээг авчирлаа. Маргааш Тэнгэрийн шүүлтийн үеэр уулзъя. Нируха.

Та Гон: Тийм ээ, тэгье.

Му: Нируха, яагаад...

Саяа: Яагаад явуулчихав?

Му: Нируха, алдаж болохгүй боломж. Тушаал...

Та Гон: Тушаал сонс. Дэканы дайчид байгаа газартаа хүлээж бай...

Му: Мэдлээ, Нируха.

Хүмүүс: Ариун эх Аса Шин. Ариун эх Аса Шин. Исодунён, тэрнийг эргүүлж өгөөч... Ариуг эхийг эргүүлж өгөөч. Аса Шиний үр садыг бидэнд буцааж өгнө үү. Аса Шиний үр сад... Бидэнд эргүүлж өгөөч дээ. Аса Шиний үр садыг бидэнд буцааж өгнө үү. Аса Шиний үр сад...

***************

Таня: Унсом аа. Унсом аа.

Ун:  Хөөе, Хорхой. Хорхой.  Тэсдэг юм шүү. Маргааш дээшээ гарч болно. Үхэх байсан ч далай харчихаад үхэх хэрэгтэй.

Са: Харин тийм. Та нарт далай харуулах ёстой юмсан. Өршөөгөөрэй.

Ба: Юу гэсэн үг вэ? Эндээс хамтдаа гарна.

Са: Хамтдаа гэхээр... сайхан сонсогдож байна.

Эр: Хорхой, ухаантай.

Са: Хорхой биш... Намайг... Сатуниг гэдэг... Эндээс гараад... Хаши уулыг давбал  бэлд нь Жубинол гэдэг газар байгаа. Эхнэр маань... явж чадалгүй хүлээсээр байгаа байх... Энийг... энийг өгөөрэй. Одоо тэндээс яв гэж хэлээрэй. Момо Овгийн Сатуниг үхсэн гэж хэлээрэй.

Ба: Тэгнэ ээ. Эхнэр маань... хариуг нь барина аа. Момо овгийн хүн болохоор.

Ол: Цагаан уул овгийн Олмадэ, миний бие...

Ба: Кэран овгийн Бадуру би..

Ч: Мулгил овгийн Чанараги, би...

И: Аго овгийн Ипсэн, би...

Ун: Ваханы Унсом, би...

Ол: Момо овгийн Сатунигт амалж байна.

Ун: Дахиад хэний ч гарыг тавихгүй... энд байгаа бүх хүний гараас барьж... бүгд хамтдаа... Момогийн Сатунигийн эхнэрт энэ мэдээг хүргэж, далай үзэх болно.

*****************

Эр: Харх чинь, хөдлөөч.  Хурдал. Хурдан хөдөл...

Ш: Өнөөдөр ч гэсэн гарч ирээгүй юу?

Эр: Тийм  ээ. Юу ч гарч ирсэнгүй. Яах аргагүй тахал гарсанаас зайлахгүй. Тахал.

Ш: Новшнууд чинь... ёстой...

Эр: Яах вэ? Би чадахгүй ээ. Буухгүй.

Ш: Мэдэж байна, новш минь. За.

Эр: Модыг ав... Буулга. Шоружагин бууж байна. Болгоомжтой...

Эр: Зөөлөн.  

Ш: Новшнууд чинь... Ёстой... Үнэхээр үхчихсэн юм байх даа? Хичнээн эрдэнийн чулуу болох бол доо.

Эр: Хөөш...

Эр5: Юу вэ? Юу хийгээд байгаа юм?

Эр: Шоружагин ах доошоо буусан. Тахал байж магадгүй.

Эр2: Та та тахал аа?

Эр3: Тээр... Тахал гэж хэлээ биз дээ?

Эр: Новш гэж.

Эр: Одоо яах вэ?

Эр: Ёстой нээрээ...

Эр5: Юу хийгээд байгаа юм? Ажлаа хий.

Эр Эр Эр: Энэ муу чинь... Ажлаа хий. Хурдлаач. Хурдан хөдөл. Ажлаа хий...

Ш: Ёстой... Намайг тавь...

Ба: Нохойн гөлөг. Уулзах шив.

Ун: Уулзлаа. Дахиад харахгүй гэж бодсон юм.

Ш: Галзуу новшнууд. Та нар... Ингээд эндээс гарчихна гэж бодоо юу?

Ч: Чадахгүй байсан ч чамайг албал болох нь тэр.

Ун: Биднийг эндээс гаргаж чадвал энэ чинийх.

И: Юу гэж байгаа юм? Хэний дураар?

Ба: Энийг барьцаалаад гарна гэсэн шд.

Ун: Одоо л ойлгож байна. Энэ новш ч, бидний амь ч энд шимэгч хорхойноос өөрцгүй. Бас энэ новшийг барьцаалаад нэмэргүй. Тэд нар энийг түрүүлж ална.

Ч: Тэгээд... Эндээс яаж гарах юм?

Ун: Бид бүгд үхсэн. Тэгэхээр үхсэн хүний дүрээр гарч болно. Энэ новш тусалбал.

И: Тэгээд.. миний эрдэнэсийг тэрэнд өгөх юм уу?

Ун: Өөр арга байгаа юм уу?

И: Ёстой... За яах вэ. Оронд нь... Гарч чадахгүй бол чамайг ална шүү.

Ун: Яах вэ? Энэ эрдэнэсийг авах уу? Эсвэл... хамтдаа үхэх үү?

Ш: Анхнаасаа Хөх таалагдаад байсан юм. Тэгье.

************

Эм: Мирухиша.

Хүмүүс: Мирухиша. Мирухиша.

Эр: Ирлээ.

Эм: Аса Шиний үр сад.

Эр: Бурхдыг доромжлогчид хараал болно.

Хүмүүс: Аса Шиний үр сад. Аса Шиний үр сад. Аса Шиний үр сад. Аса Шиний үр сад. Аса Шиний үр сад. Доромжлогчид хараал  хүрэх болно. Тэалхаг хараад идэг... Аса Шиний үр сад. Аса Шиний үр сад. Тэрнийг шийтгэ.

****************

Ш: Хурдан наадахаа буулга.  За... Өргө...

Ба: Энэ шуналтай амьтанд яаж итгэж амиа даатгах болж байна?

Ун: Шуналтай болохоор... эрдэнэнийн чулууны төлөө хийнэ ээ.

Ш: Өргө.

Ун: Юу хийжбайгаа юм?

И: Харах хэрэгтэй биз дээ?

Ун: Аан. Ухаантай юм аа.

И: Хэвт.

Ш: Өргө.

Ол: Уурхайн ойр байдаг намагт цогцоснуудыг хаядаг. Биднийг тэнд аваачихад болно.

****************

Хүмүүс: Нируха. Нируха. Нируха.

Хүмүүс: Харамахамэн. Харамахамэн. Харамахамэн. Харамахамэн. Харамахамэн. 

Цэргүүд: Одоо... Аса Рон Нируха бунханд орж ирлээ. Тэнгэрийн шүүлт эхэлж байна.

Хүмүүс: Тийм ээ. Тэнгэрийн шүүлт эхэллээ.  Шийтгэ. Аса Рон Нируха. Хэрэгтнийг шийтгэ. Аса Шиний үр сад. Тийм ээ.

**************

Ш: Артдал. Энэ эрдэнэс байхад би ч гэсэн Артдалд очино.  Өргө.

И: Энэ новшид итгэж болох уу? Миний хайран чулуунууд...

Ун: Сэжигтэй юм хийвэл бүгд босоод хашгирна. Энэ новшийн хөлд эрдэнэс уяатай байгаа, хулгай хийж байна гэж хашгираарай.

Ш: Эрдэнэсийг авч чадахгүй бол Та нарыг би ална гэж мэд.

*************

Мот: Хэ овгийн толгойлогч, Холбооны найман яамны нэг судалгааны яамны сайд Тэалха... Аса овгийн ариун байдалд эргэлзэж, өөрийн боолуудаар дамжуулан ард иргэдэд худал, доромж цуу яриа тараасан учраас унтахыг үл мэдэх Исодунён болон Артдалын бусад бурхны өмнө ирээд байна. Үнэн үү?

Тэалха: Үнэн зөвийг мэдэлгүй, учир начрыг тунгаалгүй цуу яриа тараасан нь үнэн. Гэхдээ, бүгд сонссон болохоор цуу яриаг анх тараасан хүн хариулах ёстой.

Мот: Хэн бэ?

Тэалха: Захирагч Тагон Нируха.

Хүмүүс: Юу? Нируха юу?

Рон: Тагон Нируха тэнгэрийн дуудлагад хариул.

Та Гон: Хар газрын Сэнёог овгийн үр сад, Холбооны захирагч Тагон би Исодунён болон Айружуний хүчний өмнө хариулж байна.

Рон: Тагон Нируха... Цагаан уулын зүрх бүлгийг турхирч, Тэалхагаар цуу яриа тарааж, бурхныг гутаан доромжилсон тул энд зогсож байна. Энэ үнэн үү?

Та Гон: Би Иаркийн овог манай хэлээр ярьж байхыг харсан.  Мөн Мулгил овгийн Тубэг канмору болоод Аса Шиний үлдээсэн сахиусыг харсан. Мөн... Би цуу яриа бус бурхны хүслийг дамжуулсан төдий.

Рон: Бурхны хүсэл ээ? Тэр чинь юу билээ?

Та Гон: Аса Шин эхийн үр сад Артдалд ирсэн туд тэрнийг хамгаалж, шүт.

Ми: Өгөөш үмхчихлээ.

Рон: Хөөрхий дөө. Тэр эмээс болж амиараа дэнчин тавих шив.

Та Гон: Төлөгт “Аса Шин эхийн үр сад эргэн ирнэ. Аса Шиний Одны хонхыг олсон хүнийг бурхад таална” хэмээн дурдсан.

Рон: Дараа нь ингэж дурдсан байгаа. “Бурхныг доромжилсон хэн боловч хөлөө тасдуулж, дөрвөн мөчөөрөө мөлхөнө”.  Хэрвээ энэ эмэгтэй Аса Шиний жинхэнэ үр сад биш бол Нируха та худал зүйл мэдүүлж, бурхдыг доромжилсон болно. Мэдэж байна уу, Нируха?

Та Гон: Ишилобу Сэгума.

Хүмүүс: Ишилобу Сэгума

Бичиг: Ишилобу Сэгума: Бурхны хүслээр болог.

Рон: Энэ эмэгтэй Аса Шин эхийн үр сад гэж хэлэх гээ юу?

Та Гон:  Тийм ээ.

Рон: Цагаан уул овгийн толгойлогч, Холбооны тэргүүн зайран  Аса Рон, миний бие Арамун Хэсулагийн байгуулж, найман бурхнаар хамгаалуулсан Артдалын иргэдийн өмнө энэ эмэгтэйг Ариун цусны үр сад мөн эсэхийг илчлэх болно.

Хүмүүс: Тийм ээ. Харамахэм.  Харамахэм. Харамахэм. Харамахэм. Харамахэм. Харамахэм. Харамахэм. Харамахэм. Харамахэм. Харамахэм. Харамахэм.

Цэргүүд: Их бунханд нуусан Аса Шиний Одны хонхыг олбол залгамжлагч болж, чадахгүй бол шийтгэл хүлээж дөрвөн мөчөөрөө мөлхөх болно.

Хүмүүс: Аса Шиний үр сад.  Аса Шиний үр сад. Аса Шиний үр сад. Аса Шиний үр сад. Аса Шиний үр сад. Аса Шиний үр сад. Аса Шиний үр сад.

Рон: Тэнгэр эхийн үр сад гэх эмэгтэй... Түүний Одны хонх энэ бунхан дотор байгаа. Тэрнийг олж өөрийгөө батал... Оролдоод үз...

Саяа: Аав аа, яагаад явуулчихав аа? 

Та Гон: Тэалхагийн захианд... Таня мэднэ гэж байна.

Тэалха: Аавд итгэж болохгүй. Мэдэхгүй гэж хэлээрэй. Мэдэж байвал уруулаа хаз.

Таня: Хаана байгааг нь мэдэхгүй...

Тэалха: Мэднэ ээ? Хаана байгааг нь мэднэ гэж үү? Үнэний тан уулгахад мэдэхгүй гэж хэлсэн... Юу болоод байна? 

Таня: Юу болсон гэнэ ээ? Тэр хонх хаана байгааг би мэдэхгүй. Энэ мөчид ч тэр... Энд анх удаа ирж байна. Гэхдээ... Тэр газарт гал  байгаа юу?

Тэалха: Байгаа. Мөнхийн гал... Тэрнээс болж тэнд бунхныг барьсан юм.

Таня: Энэ гал... Энэ гурван хөл...

Ч: Галаас гурван алхам...

Таня: Галаас гурван алхам...

Ч: Хөлийн зай чинь хол байна. Энэ удаа ойр байлаа... Сүнсний бүжиг зуун удаа хийсэн ч үргэлж адил байх ёстой.

Таня: Цагаан чоно эмээ,  үнэхээр энэ хүртэл харсан юм гэж үү? Тэр олон жил энэ мөчийн төлөө  байсан гэж үү? Энэ бүжиг дуусахад... хариултыг олох уу?

Ч: Эрүүгээ өргө. Зүүн нүд чинь мөртэйгээ нэг шугамд байх ёстой.

Таня: Ядарч байна... Ингэж хийх хэрэг байна уу? Ингэхгүй бол сүнс ирэхгүй юм уу?

Ч: Харин л дээ. Би чамд эхээс эхэд дамжин ирсэнийг л зааж байна.

Таня: Тэр гэж үү? Тэнд байгаа юм уу? Үгүй бол...

Эр: Цус гарч байна.

Эм: Үхчихсэн  үү?

Эр: Юу болсон бэ?

Эр: Тэр юу вэ?

Эм: Юу болоод байна аа?

Таня: “Хуягийг эвдэж... Хөх сүүлт одыг гарч ирэх өдөр үхлийн хамт ирж... Хуягийг эвдэж... энийг хэлсэн юм байх нь.

Са: Болохгүй ээ. Зогсоох ёстой.

 Таня: Гэхдээ хэтэрхий өндөрт байна. Тийшээ яаж... Тэнгэр минь... Би яагаад чулуу шидэж сурах ёстой юм? Би өндөр эх болно шд.

Эм: Харин л дээ. Анхнаасаа л тийм байсан. Бусад өндөр ээжүүд ч гэсэн сурдаг байсан юм.

Хүмүүс: Аса Шин. Тэнгэр  эх минь. Аса Шин. Аса Шиний үр удам. Аса Шин. Тэнгэр  эх минь. Аса Шиний үр сад. Мөн байна. Үнэхээр мөн байна. Аса Шин. Тэнгэр  эх минь. Аса Шин. Аса Шин.

Ун: Таня...

Таня: Унсом аа. Би..

Таня Ун: Чамайг аврахаар очино.

Дараагийн ангид:  

Та Гон: Чиний зогсож байгаа газар юу  вэ?  

Таня: Сэтгэл... Хүмүүсийн сэтгэл.

Ун: Зугтацгаа...

Тэалха: Хуйвалдаан.

Та Гон: Энэ өдрийг Артдал удаан санах болно.

Эм: Ачийг хариулна.

Бүгд: Ачийг хариулна.

Таня: Дөрвөн мөчийг нь тасалж, дөрвөн зүгт хаяна.

Бүд: Ямар новш нь  вэ?

Ун: Баяртай.... Ваханы Унсом, би та бүхнийг хүлээн авч байна.

12-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home