Arthdal chronicles s1-11
Үргэлжлэх хугацаа: 80мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
Мүм: эм, цагаан уулын зүрх бүлгийн удирдагч
Рот: эр, Роттип, Неантал
И: эр, Унсонтой хамт хоригдож байгаа залуу
Ол: эр, Олмадэ өвөө, Цагаан уулын зүрх бүлгийн удирдагч
Хал: эр халзан, Чэуны туслах
Ба: эр, Бадуру Унсомтой хамт хоригдож байгаа
11-р анги.
Гол дүрүүдэд: Жан Дон Гүн, Сон Жүн Ги, Ким Жи Вон, Ким Ок Вин нар тоглолоо.
Туслах дүрүүдэд: Кими У Сон, Чо Сон Ха, И Ду Ёон, Пак Хэ Жүн, Пак Бён Ун нар тоглолоо.
Та Гон: Холбооны захирагч, Игутугийн дүрээр ирсэн Арамун, биднийг чиглүүлж хайрла. Цагаан уулын зүрх. Тэд нар яаж? Миний нууцыг яаж?
Муб: Неантал. Ха Рим, Нүнбёл хоёрыг хоёуланг нь аварч чадах бол уу?
Гарчиг: Артдалын шастир/ Артдалын түүх/домог
Мэдэхгүй хэлээр ярилцана
Рот: Чамайг санаж байна.
Муб: Дэканы дайчин үхсэн байсан. Та нар алсан уу?
Рот: Тэр хүн алж, бидэн рүү түрүүлж дайрсан.
Муб: Намайг наад үгэндээ итгэ гэж байгаа юм уу?
Рот: Аттурадад тэр өдрөөс Мантиевийн тэр өдөр хүртэл бид ганц ч Сарам-д халдаагүй. Одоо ч, шүдээ ярзайлган архирч байгаа нь хэн бэ?
Ру: Аттурадад Аса Хон чамайг тэргүүн эгнээнд явсан гэдэгд эцсээ хүртэл эргэлзсэн.
Муб: Артдалд яах гэж ирээ вэ?
Ру: Хүн хайж ирсэн.
Муб: Олсон уу?
Рот: Удахгүй олно. Дараа уулзъя.
Муб: Үгүй ээ, дахиад Артдалд хөл тавих хэрэггүй.
Ха: Нүнбёл аа, зүгээр үү? Гэмтэж бэртээгүй биз? Их айсан уу? Тайвшир. Би... Би тайлбарлаж өгье.
Муб: Ямар ч тайлбар хэрэггүй. Неантал байхад.
Ха: Эхлээд сонс. Эхлээд сонс л доо... Мантиевийн дайны үеэр... Би цэргүүдийн отчоор явсан. Тэр өдөр... би төөрчихсөн...
Ээж: Галзуураа юу? Алах хэрэгтэй.
Чэ: Яагаад ийм хөөрхөн юм? Миний дүү болог. Зүгээр ээ. Нүд нь хөөрхөн юм аа. Од шиг гялалзаж байна. Одооноос чиний нэр Нүнбёл. Миний дүү Нүнбёл.
Муб: Илд... Илд яаж сурсан юм? Неанталын цус, амьсгал, хөдлөх нь биднээс өөр. Сарамын илдийг ашиглаж чадахгүй. Яаж?
Ха: Би бүх холбоог нь тасалсан болохоор. Неантал Сарам хүнтэй хамт амьдарвал хурд, хүчээр нь хүмүүс мэдчихнэ. Тийм болохоор би найман гарвалыг нь тасалчихсан. Ямар ч хүч байхгүй. Шуудайтай будаа битгий хэл, чулуу ч өргөж чадахгүй. Өдөрт 500бээр байтугай уул руу авирч эм түүх гэж зүдэрдэг. Ямар ч хүч, ямар ч аюул байхгүй. Тийм болохоор биеэ хамгаалаг гэж илдээр тулалдахыг зааж өгсөн юм.
Ха: Болохгүй ээ. Нүнбёл. Харав уу? Нүнбёл хүнээс ч сул дорой.
Муб: Неанталууд яагаад энд ирсэн юм?
Н: Хамт явъя гэсэн. Зүгээр л... бодоод үз гэж хэлсэн. Гэхдээ... Явмааргүй байна. Эгч... Аав, ээжээсээ салмааргүй байна.
Ха: Тийм ээ. Тийм. Чамайг яасан ч явуулахгүй. Гуйя, хүнд битгий хэлээрэй. Мубэг та ч гэсэн Игуту аварч байсан шүү дээ. Аса Хоны үхэл ийм зүйлд хүргэлээ. Би Неантал өсгөж... Мубэг та Игуту аварч. Гэхдээ Мубэг ноёнтон, Игутуг аварсан нь огт өөр хэрэг. Яаж байгаа нь тэр вэ?
Муб: Итгэхэд хэцүү ч, хорвоогийн бурууг зөвтгөхийг хүсч байна.
Ха: Хорвоогийн буруу?
Муб: Худал итгэл үнэмшлийг засч, эцгийгээ хөнөөсөн захирагчийг шийтгэх болно.
Ха: Тэгвэл сая гарсан Цагаан уулын зүрхтэй, Мубэг та холбоотой гэж үү? Тэр бөөг ч бас та хороосон уу?
Муб: Би биш ээ.
*********************
Саяа: Би алсан.
Мүм:Тэр бөөг алсан гэнэ ээ? Яах гэж?
Бичиг: Мүмёнжин
Саяа: Цаг нь болсон болохоор. Артдалын иргэд хуурамч амьтдыг шийтгэж, Аса Шиний жинхэнэ сургаалийг дагах болсон.
Мүм:Олон хүн гэмтэж, үхнэ. Найман жилийн өмнөх Олмадэгийн хэрэг... ганц зурагнаас болж тийм хэрэг гарсан. Гэтэл бөө хөнөөсөн?
Саяа: Ялж чадна.
Мүм:Яаж?
Саяа: Гурван шалтгаан байгаа. Эхнийх нь. Тэнгэр эх, Аса Шиний шууд удам эргэж ирсэн.
**************
Таня: Та Унсомыг яаж мэддэг юм? Унсомыг яаж мэдсэн юм?
Чэ: Унсом чамайг аврах гэж Артдалд ирэхдээ анх надтай таарсан. Намайг оточ Чэун гэдэг. Би Унсомд тусалсан.
Таня: Тэгвэл Унсомыг... Үхэхэд нь... харсан уу?
Чэ: Унсомыг үхсэн гэж бодож байгаа байх нь.
Таня: Юу гэсэн үг вэ? Ам нь хөдлөхгүй байна. Би юу сонссон бэ?
Чэ: Тэр өдөр үхсэн хүн Унсом биш.
Таня: Тэгвэл... Хаана байна? Унсом хаана байна?
Чэ: Тэрийг мэдэхгүй. Гэхдээ тэр өдөр үхээгүй нь баттай.
Таня: Хаана байгааг нь мэдэхгүй байж. Тэр өдөр үхээгүйг яаж мэдэж байгаа юм?
Чэ: Хуурамч Унсом үхдэг өдөр Унсом манай эмийн пүүст байсан.
Таня: Гялайлаа. Гялайлаа.
Мүм:Юу гэнэ ээ?
***********************
Мүм:Юу гэнэ ээ? Ваханчууд манай хэлээр ярьдаг. Тэр газар Хэсула гэж үү? Ваханы өндөр эх нь Аса Шиний удам гэнэ ээ?
Саяа: Тийм ээ. Тиймээс, бид гарч ард иргэдийн өмнө хэлэх хэрэгтэй. Аса Шиний удам эргэн ирсэн гэдгийг. Мэдээж, биднийг үгүйсгэнэ. Гэхдээ... Өөр хоосон байснаас л дээр... Одоо Холбооны хүмүүс итгэх юмтай болно.
Мүм:Ингэхэд... тэр залгамжлагч нь Аса Шиний Одны хонх хаана байгааг мэдэх үү?
Саяа: Мэдэхгүй ээ.
Мүм:Аса Шиний удам гэчихээд тэрийг олохгүй бол тэр хүүхэд үхнэ. Бас Цагаан уулын зүрх бүлэг үгүй болно. Гэтэл юу?
Саяа: Бидэнд тийм зүйл хэрэггүй. Арамун ариун сахиуснаас болж Арамун болсон гэж үү?
Мүм: Тэр хүчтэй байсан, жинхэнэ хүч. Бидэнд ямар хүч байгаа юм?
Саяа: Хүч. Би цуглуулна аа. Энэ хоёр дахь шалтгаан. Артдалын хамгийн хүчирхэг бас ашиглахад хялбар хүч.
Мүм:Тэр чинь юу юм?
Саяа: Холбооны захирагч, Тагон.
Мүм:Чи Тагон Нирухаг мэдэх юм уу?
Саяа: Уулзах цаг товлоё. Тагон Нирухатай.
**************
Эм: Нэг эмэгтэй ирээд явсан. Нимгэн арьсан хуйлаас бариад өргөдөл хүлээн авдаг хэсэг рүү явсан.
Тагон: Эмэгтэй? Эмэгтэй гэхээр?
Ги: Нируха, Их Бунхан руу элч илгээсэн. Явахгүй юм уу?
Та Гон: Явна аа.
***************
Ми: Шөнөжин унтаагүй байх.
Тэалха: Та байсан юм уу? Та намайг уу?
Ми: Энэ гяндангийн тухай сонссон юм. Сууж ч, хэвтэж ч болохгүй зогсоогоороо байдаг гэж. Хэдэн шөнө нойргүй хоносны дараа хүйтэн, бохир усанд унаж, эцэст нь бууж өгдөг гэсэн.
Тэалха: Тийм үү? Бохир зүйлийг тэвчихдээ сайныг минь мэднэ биз дээ? Тэгж өсгөсөн биз дээ. Бохир...
Ми: Нируха ганц л зүйлийг хүлээн зөвшөөрөхөд болно гэсэн. Галзуурсан хүмүүсийг алж, бурхныг доромжилсон яриаг тараа гэж Тагон тушаасан гэж. Тагон Цагаан уулын зүрх бүлгийнх. Тэгвэл чи шүүхийн өмнө зогсохгүй. Тагон Тэнгэрийн шүүхээр орно. Хэ Туагийн тушаалаар цуу яриа тараасан хүнийг олсон. Тэрэнд Жим мөөг өгвөл Туаг чиний тушаал байсан гэдгийг хэлэх нь ойлгомжтой. Тагон байхад л болно. Чи миний эрдэнэ мэт охин шүү дээ.
Тэалха: Хүсэхгүй байна. Үгүй ээ. Тагоныг буулгаж авахад чинь би туслахгүй. Эрдэнэ мэт охин чинь болохгүй.
Ми: Аса овгийн хүчийг хэн ч орлож чадахгүй болохоор, чи ч, би ч, Тагон ч энэ бүхэн эмгэнэлтэйгээр төгсөхийг мэдэж байгаа. Тийм биз дээ?
******************
Та Гон: Аса Рон биш.
Та Гон: Миний Игуту гэдгийг мэдэж байсан бол ингэх шаардлагагүй.
Рон: Захирагч Нирухаг сөхөрчихсөн хүлээж байгаа гэж бодсон юм.
Та Гон: Тэалха сайдыг сулла.
Рон: Захирагч хэзээнэс Их бунхны хэрэгт оролцдог болоо вэ? Тэалха бурхныг доромжилсон нүгэлтэн. Тэрний талд орж байгаад буруугаар ойлгогдох вий.
Та Гон: Нируха. Бүх зүйлийг хуучин хэвэнд нь оруулна.
Рон: Хуучин хэвэнд нь. Хуучин хэвэнд нь үү? Тэг ээ. Би, тэргүүн зайрангийн дүрмийг дагана.
Та Гон: Дүрмийн дагуу Тэалхаг шийтгэнэ гэж үү? Намайг зөвшөөрнө гэж бодоо юу, Нируха? Тэалхаг алаад тэргүүн зайран танд ямар ашигтай юм? Нурж унаж байгаа Холбоо юу? Нурж сүйдсэн Артдал уу?
Рон: Нурсан? Чи тэгж чадах юм уу? Тэгж чаддаг бол Дэканы дайчидтай аль эрт бослого гаргах байсан. Тэнгэрийн шүүлт болтол хүлээе. Тэрнээс өмнө Тэалха миний хүссэнийг хэлбэл чи, үгүй бол Тэалхагийн хөлийг цавчиж, дөрвөн мөчөөр нь мөлхүүлнэ.
Та Гон: Тэалхагийн хөлийг тасалбал... би юу хийхээ... өөрөө ч мэдэхгүй байна.
Рон: Михолын хэлсэнээр.. охин нь хэзээ ч өөр хүний төлөө өөрийгөө золиослох хүн биш. Тэалхад хэр итгэдэг вэ?
Ми: Тагонд итгэж байна уу? Тагонд хэр итгэдэг вэ? Тагон чиний төлөө дайн хийх хүн мөн үү? Чамайг хаяж, Аса овгийн хүнтэй хуримласан. Тагон хэзээ ч чиний талд орохгүй. Харин сайд нарыг цуглуулаад “Надад хамаагүй хэрэг. Би ч гэсэн цочирдсон” гэж хэлэх хүн. Сурсан зангаараа худал хэлнэ. Та хоёр адилхан болохоор... сэтгэлтэй болсон байж таарна... Чи хэлж байсан... Тагон Санунд хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг байсан. Чиний хэлдэг зөв. Тагон тийм л хүн. Одоо Санун үхсэн. Тагон хэнд хүлээн зөвшөөрөгдөхийг хүсэх бол? Чинийх үү? Чинийх гэж бодож байна уу? Холбооных. Холбооны ард иргэд. Тийм хүн ард түмнийг удирддаг Аса Роныг унагаж чадна гэж бодно уу?
Тэалха: Аав аа. Ингэх хэрэг байна уу? Таны суудлыг булаасан болохоор уу? Аав таныг эсэргүүцсэн болохоор уу? Яагаад охиныхоо хайртай хүний талд орж болохгүй гэж? Бид ялж болох байхад, яагаад? Яагаад?
Ми: Үгүй ээ. Миний шалтгаан ч бас адилхан. Тагон... ялж чадахгүй.
*********************
Та Гон: Миний төлөө Тэалха амиа золисолно? Тийм эмэгтэй байсан бол тэрэнд сэтгэлээ өгч, хайрлахгүй байсан. Тэалха намайг хаяж мэднэ. Тэалха тэгж чадна...
Тэалха: Тагон тэгж чадна. Намайг хаяж чадна. Би ч бас Тагоныг хаяж чадна. Энийг Тагон мэдэж байгаа. Би өөрийг мэднэ гэдгийг мэдэж байгаа. Бид... Бид дэндүү өрөвдөлтэй юм. Хүч чадлаа батлахын тулд хүүгээ алах гэсэн аав. хүч чадалтай болохын тулд охиноо тагнуул болгосон аав. Хоёулаа яасан ч нэгнийхээ төлөө амиа золиослохгүй шүү. Надад амал. Юу ч болсон бай миний төлөө амиа золиослохгүй гэж.
Та Гон: Юу ч болсон бай чиний төлөө амиа золиослохгүй. Чи ч гэсэн амла.
Тэалха: Би ч гэсэн. Чиний төлөө яасан ч үхэхгүй... Бид нэг нэгнээ хаяж чадна. Тэгж амалсан болохоор.
Ми: Аса овгийн хүчийг хэн ч орлож чадахгүй болохоор, чи ч, би ч, Тагон ч энэ бүхэн эмгэнэлтэйгээр төгсөхийг мэдэж байгаа.
Та Гон: Тэр цагаан чоно Аса Шин байсан гэж таамаглаж байгаа. Тэгэхээр Өндөр ээжийн залгамжлагч нь...
Тэалха: Таня гэж үү? Тэгвэл ялах эсэхээс бүх зүйл шалтгаална. Ялна гэдэгээ мэдэж байвал нэг нэгнээ хаяхгүй... Аса Шиний удмыг хүлээн зөвшөөрөхийг хүсвэл Их бунханаас Оддын хонхыг олох ёстой. Таня мэдэх бол уу? Тагон сум тавих бол уу? Тагон сумаа тавихгүй бол бид баларна.
***************
Рон: Тэнгэрийн шүүлт болтол хүлээе.
Эр: Нируха.
Та Гон: Долдамбулд байгаа Цагаан уулын зүрх бүлгийн удирдагч...
Эр: Олмадэг хэлж байна уу?
Та Гон: Хэзээ энд ирэх вэ?
Эр: Ёнбал хурдан морьд аваад явсан, Долдамбул ороод эргэж ирнэ гэхээр, арай л...
Та Гон: Тэрийг хүлээх арга алга. Тийм ээ, шийдвэр гаргах хэрэгтэй. Шийдвэр.
Долданбул.
Таня: Харамсаж байна. Тантай уулзах ёсгүй байсан юм.
Ун: Тийм ээ, Таня. Уулзах ёсгүй байсан юм. Намайг хаясан нь болж.
бичиг: Ипсэн.
И: Хөх өө.
Ун: Хөх өө? Тийм ээ, би Хөх. Хөх. Хэнийг ч аварч чадаагүй, Таняд хүртэл хаягдсан би... Унсом? Ваханы мөрөөдөл. Үгүй ээ. Хөх. Хөх.
И: Өө. Инээсэн үү? Инээсэн биз дээ? Золиг чинь. Боломж байгаа л юм байна. Хөөе. Надтай хамт зугтах уу? Хөөе.
Ун: Эндээс явсан ч хийх юм байхгүй. Хийж чадах юм байхгүй.
И: Яагаад байхгүй гэж? Хийх юм зөндөө байгаа. Хөөе, Өчигдөр би чамд юм харуулсан байх аа? Тэрнээс нэгийг нь аваад... чамд... Золиг чинь юугаа харсан юм?
Са: Тэр... өнгөрсөн шөнө би харсан. Үхэх нүгэл хийсэн хүн шиг уйлж байсан.
И: Уйлсан?
Са: Гэхдээ... хорвоод ганц л нүгэл байдаг гэсэн. Тэгэхээр... өөрийгөө буруутгах хэрэггүй.
И: Тэнэг чинь, юу яриад байна аа? Аан. Яриагаа үргэлжлүүлье... Үнэнийг хэлэхэд Тагон миний ах. Тэр... Тэрний тухай сонссон байх нь ээ. Тагон ах ухаантай хүн л дээ. Багаасаа сул дорой байсан. Байнга зодуулдаг байсан. Хамраас нь цус гараад л, би байнга арчиж өгдөг байсан.
Ун: Цус аа?
И: Тийм ээ, цус. Цус мэддэггүй юм уу? Улаан цус...
Эр: Сатуник.
И: Цус?
Эр: Сатуник.
Бичиг. Олмадэ:
Ол: Цусны өвчин.
***************
Хал: Вахан. Вахан... Унсом энд байгаа биз дээ? Амьд уу?
Да: Тийм.
Хал: Тэгвэл боллоо.
Ш: Хөөе. Хурдан дуусгаад ирэхгүй юу? Олигтой хоол ч өгөхгүй байхад яасан удаан баадаг юм?
Хал: Хөөе, Шоружагин.
Ш: Ямар новш нь миний нэрийг дууддаг билээ? Хэн юм? Ямар новш вэ? Аан? Ямар новш нь...
Хал: Тийм ээ золиг минь, би Сочон байна.
Ш: Золиг оо? Энэ муу чинь...
Хал: Их зан гаргахаа боль. Надаас өөрцгүй дорд юм байж.
Ш: Артдалд л тийм байх. Энд бол Нируха.
Хал: Өө, тийм үү?
Ш: Баахаа болиоч, новш оо. Хэн?
Хал: Нэр нь...
Муб: Унсомын нэрийг яасан ч хэлж болохгүй.
Хал: Нэрийг нь мэдэхгүй, Игуту.
Ш: Аан. Хөх. Тэрнийг яаж мэддэг юм?
Хал: Мубэг ноёныг мэдэх үү? Мубэг ноён Ваханчуудыг бүгдийг нь аваад ир гэсэн.
Ш: Тийм үү? Тоглоод байгаа юм уу?
И: Цусны өвчин бол гурав, дөрвөн сагс шавар ч ухаж чадахгүй. Хоолны гарз. Хурдан үхэж ч чадахгүй.
Ол: Халддаг өвчин биш.
Ба: Халдвартай өвчин байсан бол сайн байхгүй юу. Бүгд үхээд...
Эр2: Шоружагин биднийг үхүүлнэ гэж үү? Байгаа нь бид.
Эр3: Гитбадакт ч тахал гарснаас болж боолуудын тал нь үхсэн. Тахлыг мэдсэн хүмүүс доошоо буухаас айдаг.
Ун: Тахал.
Эр3: Тэгсэн Шоружагин тэр новш бууж ирээд цогцоснуудыг ухаж гаргаад, хүмүүсийг аврах гэж оролдсон. Хичнээн эрдэнийн чулуугаар авсан билээ дээ, хэн та нарыг үх гэсэн юм гээд л... Эрдэнэсийн төлөө үхэхээс буцахгүй.
И: Хөөе, хүрээд ир... Хүрээд ир ээ. Хүлээж бай. Энийг хар. Ямар вэ? Сайхан байна уу? Чи авах уу? Энд ямар ч хэрэггүй. Эндээс гарчихвал... Эхлээд наадахаа өгчих. Би арав дахин ихийг өгье. Хөөх. Найдсаар байгаа байх нь ээ.
Эр2: Наад Аго-доо хууртах хэрэггүй. Энд наадахаар чинь балга ус ч авч чадахгүй.
И: Уурлаад хүчээ барахын нэмэр. Дуугүй бай. Барьж үзэх үү? Нүдээрээ л хар.
Ун: Сонирхолтой юм.
И: Юу?
Ун: Таня, энэ өвчин байх. Сонирхолтой байна.
*************
Бүд: Холд! Замаас холд! Холдооч! Холд!
Эр: Замаас холд!
Эр: Холдооч!
Бүд: Холдооч!
Эм: Хөөе.
Бичиг: Даавууны үйлдвэр
Эм: Болгоомжтой. Тэнд өлгөчих.
Му: Эндхийн Бачи хаана байна?
Эр: Тэнд...
Бүд: Мүмёнжин гэж хэн бэ?
Мүм: За, би байна. Ямар хэргээр...
Бүд: Нэгж!
Бүгд: Мэдлээ.
Мүм: Ингэхэд... Юу болоод байна аа?
Ги: Хөөе, Гитуха. Хамгаалагчдын дарга нь би байхад миний зөвшөөрөлгүй юу хийгээд байгаа юм?
Му: Энэ эмийг Цагаан уулын зүрх бүлгийн толгойлогч гэсэн мэдээлэл ирсэн.
Эр: Энд юу ч алга.
Мүм: Юун утгагүй юм. Цагаан уулын зүрх ээ? Хэн юм, намайг гүтгэсэн хүн?
Бүд: Холд. Холд холд.
Му: Яасан?
Бүд: Дуугүй байж бай. Аа баригдлаа даа. Баригдлаа.
******************
Ги: Нируха. Цагаан уулын зүрх бүлгийн удирдагчийг барьчихлаа.
Та Гон: Баттай юу?
Ги: Тийм ээ. Мэдээлэл ирсэн. Энийг олсон.
Та Гон: Мэдээлэл? Цагаан уулын зүрхийг мэдээлсэн хүн Их бунхан руу бус, холбоо руу ирсэн хэрэг үү?
Ги: Тийм ээ. Надад ч бас сэжигтэй санагдаад байна.
Та Гон: Хаана байна? ... Хэл, би хэн бэ?
Мүм: Холбооны захирагч Тагон Нируха.
Та Гон: Өөр?
Мүм: Өмнөх захирагч Санун Нирухагийн хүү.
Та Гон: Өөр?
Мүм: Өөр... Иаркийг эзэлсэн...
Та Гон: Наадахаас чинь өөр... Миний тухай цуу яриа сонссон уу? Өнгөрсөн хэд хоног миний тухай хүнтэй ярилцсан уу?
Мүм: Ямар учиртай болохыг...
Та Гон: Уулзах цаг товлож өгье. Тагон Нирухатай.
Мүм: Энэ юм бол уу? Тэр золиг яаж...
Та Гон: Хэлэх юм байна уу?
Мүм: Жилийн өмнө манай бүлэгт нэг залуу ноён нэгдсэн. Их үнэнч хүн. Өндөр ээж Аса Шин Игутуг элч болгон илгээснийг дуулаад их баяртай байсан. Тэр хүн бөөг алсан.
Та Гон: Тэр золиг ганцаараа юу?
Мүм: Тийм ээ, тэгсэн. Бас намайг өдөөн хатгаж эхэлсэн. Цагаан уулын зүрх өөрсдийгөө илчлэх цаг болсон гэж. Би татгалзсан боловч... Нируха тантай уулзуулж өгнө гэж хэлсэн. Миний бодлоор... Одоо энэ мөчийг хэлсэн бол уу гэж бодно.
Та Гон: Тэр чинь хэн юм?
Мүм: Өөрийгөө Хэ овгийн бичээч гэж хэлсэн боловч худлаа байж мэднэ.
Та Гон: Чамд итгэхгүй байна. Хэлийг чинь сугалах их амархан.
Мүм: Үг дамжуулсан. Нирухатай уулзахаар ингэж хэлээрэй гэсэн.
Саяа: Аса Роны хүч хүмүүст тулгуурласан болохоор хуурамч.
Мүм: Тагон Нирухагийн хүч жинхэнэ хүч. Тэр хүчийг ашиглавал...
Та Гон: Тэгээд юу өөрчлөгдөх юм? Тэрнийг шууд удмын залгамжлагч биш гэдгийг хүмүүс мэдэхгүй болохоор энэ суудалд байгаа юм.
Мүм: Тэр хүн ингэж хэлсэн. Аса Шиний жинхэнэ залгамжлагч гарч ирсэн. Бас... Захирагч таныг мэдэж байгаа гэсэн.
Му: Нируха, юу болоо вэ?
Та Гон: Дагахаа боль.
Эр: Нэг эмэгтэй ирсэн. Арьсан хуйлаас бариад өргөдөл өгдөг газар руу явсан.
Та Гон: Саяа. Саяа байж. Чи... Энд үхэж магадгүй гэдгийг мэдэх үү?
Саяа: Тийм ээ. Тийм болохоор тайвширч чадахгүй байна.
Та Гон: Яагаад ингэж байгаа юм?
Саяа: Цаг нь болсон. Одоо л биш бол, одоо эргэлзвэл харамсах юм шиг санагдаад. Би ч гэсэн амиараа дэнчин тавьж байна. Таня. Аса Шиний удам хаана байгааг та мэдэхгүй.
Та Гон: Таняг нуусан байх нь ээ. Хаана байна?
Саяа: Хаана байгаа бол?
****************
Таня: Унсом намайг орхиод үхэх ёсгүй.
Чэ: Унсомыг үхсэн гэж бодож байна.
Таня: Буруу сонсоогүй дээ.
Та Гон: Таня хаана байна? Таняг аваад ир.
Саяа: Ингэвэл Аса Шиний залгамжлагчтай хэзээ ч уулзахгүй. Тэгвэл аав та Аса Роныг хэзээ ч
Та Гон: Амаа тат. Чи юу чадна гэж? Юу хийж чадах юм?
Саяа: Тэгвэл аав та юу хийх вэ? Тэалхагийн хөлийг таслаад, алчихвал... сүнс нь яасан ч амар тайван байхгүй. Яах гэж байна? Би хэлээд өгөх үү? Хяналтаа алдахгүйн тулд Аса Роныг биш Цагаан уулын зүрхийг үгүй хийж, Аса Ронтой хэлэлцээр хийнэ. Тийм үү? Хэзээ болтол ингэж тэмцэх юм? Бидэнтэй нэгд.
Та Гон: Би Цагаан уулын зүрхтэй нэгдлээ гэж бодъё. Тэгвэл дараа нь?
Саяа: Өөрсдийгөө илчилнэ. Аса Шиний залгамжлагч Артдалд ирсэн. Хуурамч амьтдыг зайлуулж, үнэнээр амьдаръя. Тэр хуурамч амьтдаас салж, Их бунханыг Аса Шиний жинхэнэ залгамжлагчид эргүүлж өгье. Тэр үед аав та Дэканы дайчидтай Их бунхан руу дайрна. Тэгээд өөрийгөө хаан хэмээн зарлаж, би залгамжлагч чинь болно. Шинээр томилогдсон Таня, энийг зөвшөөрч... эцэст нь... бид өөрийн цусыг хүмүүст мэдэгдэх болно.
Та Гон: Чи галзуурч.
Саяа: Тэгвэл яах гэж намайг аварсан юм? Яагаад? Игуту гэдгээсээ ичиж, үзэн ядсандаа Артдалын Игутуг бүгдийг нь алсан болохоор ганцыг ч болов аврахыг хүсээ юу? Би танаас болж... Яагаад нуугдах ёстойгоо, яагаад хүнд харагдаж болохгүй хоригдож байгаагаа мэдэхгүй... Өгснийг идэж, өгснийг өмсөж, өгснийг нь уншиж амьдарсан. Араатан шиг. Тэр харанхуй агуйд өөрийнхөө хэн болохыг мэдэх гэж...
Та Гон: Чи өөрийгөө Игуту гэж байгаа юм уу? Игуту гэдгээрээ бахархаад байгаа юм уу?
Саяа: Бахархдаг болохоор амьд байна. Игуту Тагон Артдалын баатар. Цагаан уулын зүрх Арамун Хэсула Игуту байсан ч садан төрлийнхөө гарт амь үрэгдсэн. Тийм ээ. Игуту гэдгээсээ болж харх шиг харанхуйд нуугдаж байгаа ч. Тагоныг ирэхээр би гэрэлд гарна. Игуту гэдгийг мэдсээр байж Тагон намайг аварсан болохоор. Гэтэл тийм биш байсан. Эндүүрэл байсан.
Та Гон: Хн... Чи хэтэрхий тайван амьдарсан. Игуту байж.
Саяа: Юу?
Та Гон: Долоон настай байхад төрсөн эцэг маань намайг багалзуурдсан. Төрсөн эцэгтээ багалзуурдуулсан хүү... Энэ Игутугийн амьдрал.
Саяа: Түрүүлээд алахад болно. Игутуг үзэн ядсан бүгдийг ална. Тэгвэл... Игутуг азгүй амьтад гэхээс илүү айдаг болно.
Та Гон: Айлгүй яах вэ. Гэхдээ, чиний алах гээд байгаа хүмүүс Дэкан, Сэнёог овог, Холбооны ард иргэд бүгд. Дээр нь тэд Игутуг хаан болгохыг хүсэхгүй.
Саяа: Асуусан юм уу? Асуугаагүй байж, яаж мэдэж байгаа юм? Ард иргэд ийм зүйл бодож, төсөөлж ч үзээгүй. Игуту хаантай байхыг хүсч байгаа, үгүйг яаж мэдэх юм?
Та Гон: Чи мэдэх юм уу? Ард иргэд Игуту хааныг юу гэж бодох бол?
Саяа: Арамун Хэсулагийн чимэглэл. Нүүрэн талдаа энх тайвныг билэгдсэн далан хальс цэцэг. Ар талдаа шийтгэлийг билэгддэг салхин алхтай. Амьдрах уу? Үхэх үү? Энийг шидвэл аль талаараа буух бол? Би мэдэхгүй. Хэн ч мэдэхгүй. Гэхдээ аль талаараа буухыг Айружу шийднэ. Тан шиг амьдарсанаас энүүгээр шийдсэн нь дээр.
Та Гон: Би яасан ч өөрийн тавиланг бурханд даатгахгүй.
Саяа: Тийм ээ. Мэдээж... Гэхдээ одоо сонгох хэрэгтэй. Надтай хамт уу, тэгтэлээ их хайрладаг ард иргэдтэй хамт уу? Шийд...
Та Гон: Чамайг явуулна гэж бодоо юу?
Саяа: Бичвисан. Дахиад ганц л алхвал... Бүгдийг нь ууна.
Та Гон: Чи үхэж чадах уу?
Саяа: Амиараа дэнчин тавьж ирсэн гэж хэлсэн байх аа. Ар талыг нь сонговол би үхнэ.
********************
Ээж: Энэ юу юм? Чи, Цагаан уулын зүрх бүлэгтэй холбоотой юм уу?
Чэ: Тэр... ээж ээ...
Ээж: Давууны үйлдвэрийн эзэн Мүмёнжин баригдсаныг мэдэх үү? Тэндээс Цагаан уулын зүрх бүлгийн тэмдэгийг олсон.
Чэ: Гэхдээ бид нар...
Ха: Неанталууд ирсэн.
Чэ: Юу?
Ха: Нүнбёлд хамт явъя гэж хэлсэн байна. Нүнбёл явахгүй гэж хэлж.
Чэ: Тэр чинь юу гэсэн үг вэ? Неантал гэнэ ээ? Нүнбёлыг уу?
Ха: Нүнбёлыг аваад Алсом руу яв. Тэндээс та нарыг амархан олохгүй.
***********
Та Гон: Та нартай нэгдэе. Тэр хүүхэд бэлэн байна лээ. Чи бэлэн үү? Танай хүмүүс бэлэн үү?
Мүм: Үнэн гэж үү?
Та Гон: Бэлэн үү гэж асууж байна. Хийх үү? Хийх юм уу?
Гачи агуй.
Эр: Юу болсныг сонссон уу?
Эм: Ямар нэг арга бодож олъё.
Эр: Энэ аюултай шүү.
Эр: Удирдагч эргэж ирээгүй байна.
Эр: Үхсэн амьдыг нь мэдэхгүй.
Эр: Яавал дээр вэ?
Эм: Энэ муу шүү. Юу?
Эр: Юу болоод байна?
Саяа: Мумёнжин удирдагч баригдсан тухай сонссон байх.
Хүмүүс: Ёстой. Бурхан минь гэж... Одоо яах вэ? Яавал дээр вэ? Харин ээ? Болгоомжтой байх хэрэгтэй. Одоо тэгээд яах вэ? Харин тийм ээ. Биднийг барьчихгүй байгаа?
Саяа: Энд яаж ирээ вэ?
Та Гон: Мүмёнжинаас сонссон.
Саяа: Тамалсан ч гэсэн Гачи агуйн тухай хэлэх ёсгүй дээ...
Та Гон: Тийм ээ. Хамтрахаар шийдсэн болохоор хэлсэн юм.
Саяа: Аав аа.
Та Гон: Гэхдээ, нэг болзол байна. Игуту гэдэгээ дараа илчилнэ. Салхин алх бус үргэлж далан хальс цэцэг бууна гэдэгт итгэлтэй болох хүртэл.
Саяа: Бүх зүйл... ард иргэдээс шалтгаална гэсэн үг. Ойлголоо. Гялайлаа. Аав аа.
Та Гон: Өршөөгөөрэй.
Му: Аав гэнэ ээ?
********************
Таня: Яах аргагүй сонссон. Үнэхээр тэнгэрийг увдис уу?
Саяа: Таня. Таня... Таня?
Эр: Эмэгтэй нь алга болчихож.
Му: Эндээ ажиглаж бай.
Саяа: Таня. Таня?
Та Гон: Бай... Их бунхан.
Муб: Аса Рон уу?
Та Гон: Дэканы дайчдыг хэзээд хөдлөхөд бэлэн байлга.
Муб: Мэдлээ, Нируха.
Та Гон: Гитуха.
Бүд: За, Нируха.
Та Гон: 30жин хүхэр, балт чулуу бэлд. Намайг зарлиг буулгахад Гачи агуйг юу ч үлдээлгүй шатаа.
Бүд: Гачи агуй юу?
Та Гон: Дотор нь байгаа хүмүүсийн хамтаар. Ямар ч цогцос, ул мөр үлдээх хэрэггүй.
Бүд: Мэдлээ, Нируха.
Та Гон: Гилсон.
Ги: За, Нируха.
Та Гон: Их бунханы гянданд орох хоригдол ол. Сайн дуулдаг хүн байх ёстой.
Ги: Юу? Мэдлээ.
Му: Тэр охин алга байна. Хонсулыг үлдээчихээд ирлээ.
Та Гон: Хүлээж суух арга алга. Бакрянпун, тэр охиныг царайг зурж хай.
Эр: Тэр охин?
Та Гон: Мугванаас асуу. Хараагдсан охин байгаа.
Эр: Аан, тэр охин уу?
Муб: Таня? Таня Тагоны дэргэд байгаагүй гэж үү?
Та Гон: Тэрнийг олоход саад болсон хүнийг ал... Хэн ч байсан хамаагүй...
Му: Мэдлээ, Нируха. Хүүгээ ч гэсэн үү? Аргагүй л...
********************
Саяа: Юу хийгээд байгаа юм?
Таня: Чшш...
Саяа: Энд байсан юм уу? Тэгвэл яагаад...
Таня: Чшш... Гадаа хүн байгаа.
Саяа: Хэн?
Таня: Мэдэхгүй. Зүгээр л... Тэгж санагдаад байна. Хүн байна гээд байхад.
Саяа: Би чамайг хайж энэ хавийг нэгжээд ирлээ. Ганц ч амьд амьтан байгаагүй. Нээрэн... Сайн мэдээ байна. Аав... хамтрахаар болсон.
Таня: Тагон Нируха юу?
Саяа: Цагаан уулын зүрх бүлэг хуурамч хүмүүсийг хөөж, жинхэнэ эзнийг их бунханд оруулна. Тэр бол, Таня... Таня тэргүүн удган, Нируха.
Таня: Би Цагаан чонын залгамжлагч мөн ч гэсэн, Цагаан чоно эмээ Аса Шин гэдгийг яаж мэдэх юм? Хүмүүс итгэх үү?
Саяа: Аса овгоор зөвшөөрүүлэхийг хүсвэл Аса Шиний Одны хонхыг олох хэрэгтэй. Юу гэдгийг нь мэдэх үү?
Таня: Одны хонх оо?
Саяа: Аса Шин Артдалаас явахдаа Их бунханд нуусан эд.
Таня: Одны хонх, их бунхан гэдэг үгийг анх удаа сонсож байна. Би яаж...
Саяа: Тийм ээ. Тийм байх. Зүгээр ээ. Тийм зүйл болохгүй, аав байгаа цагт. Эндээ хүлээж бай.
Таня: Ингэхэд... Би тэргүүн удган болбол... хүчтэй болох уу?
Саяа: Тийм.
Таня: Боолчлогчдож байгаа Ваханчуудыг аварч болох уу?
Саяа: Мэдээж.
Таня: Хол зарагдсаныг нь ч гэсэн үү?
Саяа: Ганц л үг хэлбэл бүгдийг нь авчирч болно.
****************
Ба: Чиний ээлж.
Эр: Бид нар бүгд хийсэн.
Ба: Өөр арга байхгүй. Бид нар хичнээн хичээсэн ч нэг нь л ажиллахгүй ажлаа гүйцээж чадахгүй. Тэгвэл бид өлсөж үхнэ.
Ол: Аса Шин. Хүндэт эх минь...
Ба: Өвгөн минь, чимээгүй бай. Ойлгосон уу?
То: Зүгээр л хэл...
Ба: Хурдлаач. Эргэлзвэл бүр л хэцүү.
То: Зүгээр л тэр новшнуудын хэлсэнээр хий.
Ба: Хурдлаач дээ, новш оо.
Эр: Шууд хатг.
Ба: Хурдлаач, новш минь.
Эр: Хурдал аа.
Эр эр эр : Хурдан ал л даа. Амьд үлдэх хэрэгтэй биз дээ? Бид нар бүгд алсан... Тэрнийг ал. Хурдан алаач. Юугаа хүлээсэн юм? Үгүй бол бүгд үхнэ.
Ба: Хурдлаач.
Эр эр эр: Хурдал гэж байна. Хурдан алаач. Ал. Хурдан хий...
Эр: би бол дужумсэн.
Эр: Араатнууд ингэдэг юм.
Ш: нөгцсөн өөдгүй эмээс төрсөн...
Да: Унсом нэг л өөр байна.
Ч: Чи хэзээ ч бидний нэг болохгүй.
Эр: Анхнаасаа л биднээс өөр байсан шд.
Да: Худлаа ярьж байна.
Таня: Үхэж ч магадгүй гээд байна.
Эр: Хурдлаач.
Са: Ах таны буруу биш.
И: Юу гэнэ үү?
Са: Намайг алсан ч, танд тохиолдсон зүйлс ч... таны буруу биш.
И: Юугаа яриад байна аа?
Ун: Тэгвэл юу юм? Энэ нүгэл биш бол... Араатны ч хийхгүй энэ дорд үйлдэл өөр юу юм? Надад юу тохиолдсоныг... Миний юу хийснийг мэдэх үү? Чи юу мэднэ гэж...
Са: Бүгд... Юу ч болсон бай... ганц л нүглээс болж шийтгүүлэх болно.
Эр: Юугаа яриад байна аа? Тэгээд юу юм? Тэр нүгэл чинь?
Ба: Юу болоод байна аа? Тэр муу новш. Хурдан хий...
Са: Энийг л нүгэл гэнэ.
Ба: Хийгээч.
Са: Тийм болохоор...
Ба: Юугаа хүлээгээд байгаа юм?
Са: Хурдан хий..
Ба: Хурдлаач.
Са: Энэ миний шийтгэл.
Ба: Ёстой. Галзуурах нь ээ.
Эр: Энэ муу чинь... Юугаа хийгээд байна аа?
Эр: Худлаач дээ.
Эр: Ёстой.
Эр: Хурдан алаач, новш оо. Новш чинь, яаж байна аа?
Ба: Новш чинь...
Ун: Би чадахгүй. Ийм араатнаас дор юм хийж чадахгүй.
Ба: Энд ирэхээсээ өмнө “би бол араатан, араатнаас өөрцгүй” тэгж хэлсэн биз дээ? Бид нар бүгд тэгсэн. Тэгээд ингэж амьдарч байгаа юм.
Ун: Тийм ээ. “Би бол араатнаас ч дор Игуту”. Би ч гэсэн тэгж хэлсэн.
Ба: Тэгээд юу хийгээд байгаа юм?
Ун: Тэгээд араатан шиг амьдарсан. Юу ч хүсч, юу ч бодохгүй. Чадаж байгаа болохоор амьсгалж, нүд нээгдэж байгаа болохоор сэрж, гартаа тааралдсан болгоныг араатан шиг идэж... Та нар шиг...
Ба: Энэ муу мангас...
И: Хөөе, яах гэж тэрнээр оролдсон юм?
Ба: Хөөш. Хөөе. Тэгээд яах юм? Аан? Араатан шиг биш хүн шиг амьдрах гэж энэ новштой өлбөрч үхэх үү? Тэгээд ч, чи хүн юм уу? Хүн биш биз дээ.
Ун: Эндээс... гарцагаая. Та нар Сарамаараа, би мангасаараа. Гарцагаая.
Эр4: Яаж?
Ун: Тэр гарах арга мэдэж байгаа.
И: Хэн? Тэр үү? Золиг чинь, гарах арга мэдэж байсан юм уу? Ганцаараа мэдэж байсан юм уу? Муу хулчгар.
Ба: Тэр новш итгэчихэж. Аго овгийнхонд итгээд байгаа юм уу? Хоорондоо дайтаж, нэгнээ мэхэлдэг амьтдын үгэнд яаж итгэх юм?
И: Үгүй ээ, тэр... Арга ч...
Ун: Тэгвэл миний аргаар үзээд алдъя. Би худлаа хэлэхгүй.
И: Би ч гэсэн... худлаа хэлээгүй шд. Чи гарсан ч хийх юмгүй гээ биз дээ.
Ун: Хийх юмтай болсон. Аргыг нь мэдэхгүй ч...
Ол: Гарах арга чинь... юу юм?
Ун: Хоол идэхгүй хэд хонож чадах вэ?
И: Тэр... өлсөх ёстой юм уу?
Ба: Үнэхээр... арга байгаа юм уу?
***********
Эр: Энийг харсан уу? Мэдэх үү?
Чэ: Үгүй ээ, анх удаа харж байна.
Эр: Дужумсэн боол. Харвал шууд мэдэгдээрэй. Энийг харсан уу? Шууд мэдэгдээрэй.
Эм: Үгүй ээ.
Эр: Таарвал мэдэгдээрэй.
**************
Ми: Шийдвэрээ гаргачихсан уу?
Тэалха: Тагон руу дайрвал, намайг яах вэ? Толгойлогчийн суудлаасаа буух уу?
Ми: Одоо л миний охин шиг байна.
Тэалха: Яах вэ гэж байна?
Ми: Би дахиад толгойлогч болбол элэг доог болно. Чи суудалдаа байж бай. Гэхдээ Судалгааны сайд байхаа боль. Тийм тушаал байхаа болино. Сайн бодсон байна.
Эр: Амаа тат.
Эр: Дуугүй бай гэж байна.
Эр: Чимээгүй.
Ё: Михол ноёнтон, хэлэх юм байна.
Ми: Боол оо?
Ё: Тийм ээ. Ваханы эмэгтэй боол. Дэканы цэргүүд тэрнийг хайж байна.
Ми: Ийм үед чухал үед боол хайж байдаг. Дэканыг хөдөлгөөд шүү.
Ё: Чухал юм аваад зугтсан байж магадгүй гэж бодож байна. Тэр боолын аав нь Ёолсон.
Ми: Мубэг чамтай уулзахаар ирсэн гэж сонссон.
Ё: Мубэг ноён өөрийн биеэр очиж уулзсан нь, Дэканы цэргүүд охиныг нь хайж байгаа нь хачин биш гэж үү? Ваханчууд манай хэлээр ярьдагийг мэдээд Хулип ч гэсэн гайхаж байсан...
Х: Артдалын хэн нэгний үр удам гэсэн үг юм бол уу?
Галт цамхаг дахь хүрлийн үйлдвэр
Ми: Бүгд гарцагаа.
Эр: Мэдлээ.
Эр: Мэдлээ.
Ёо: Юу болоо вэ, настан?
Ми: Сайн сонс, охин чинь аюулд орсон. Худлаа хэлбэл, дуугүй байвал, хариулахаас татгалзвал ... нүдний чинь өмнө охиныг чинь буцалсан усанд шалзалж ална. Артдалын бурхны нэрээр андгайлъя.
Ёо: Настан, юу гэсэн үг вэ? Амийг нь өршөө, хүссэнээ асуу.
Ми:Мубэг чамаас юу асуусан бэ?
Ёо: Манай овгийн гарлыг асуусан.
Ми:Гарал чинь юу вэ?
Ёо: Их Цагаан чоно Хар хадаар буун ирж манай овгийг байгуулсан.
Ми: Хэзээ? Хэзээ тэр хүн ирсэн бэ?
Ёо: 200гаруй жилийн өмнө гэж сонссон.
Ми: Арай... охин чинь... тэрний... залгамжлагч уу?
Ёо: Тийм ээ. Манай овгийн дараагийн Өндөр ээж болох байсан юм.
Ми: Тагон. Тэр золиг ухаанаа алдаж.
**************
Тэалха: Баяр хөөр. Тагон баяр хөөртэй байна. Хийхээр шийдээ юу? Тийм бол...
Рон: Сайн бодсон уу? Шийдвэрээ гаргасан уу?
Тэалха: Тийм ээ, Нируха. Тогтож өгөхгүй байсан сэтгэл маань тогтсон.
Рон: Аргагүй л аав чинь сэтгэлийг чинь тогтоож чадаж. Олны өмнө өөрийн нүглийг хүлээж, Тагон...
Тэалха: Үгүй ээ. Тэнгэрийн шүүхээр орохыг хүсч байна. Юу ч болж байсан... Толгойлогчийн тавьсан Тэнгэрийн шүүхийн өмнө зогсох хүсэлтээс та татгалзаж чадахгүй.
Рон: Муу эм... Юу төлөвлөөд байгаа юм? Тэнгэрийн шүүх угаасаа...
Тэалха: Тийм ээ. Тэнгэрийн шүүх угаасаа Нирухагийн хүслээр болох биз.
Рон:Тагон шиг хүний төлөө өөрийгөө золиослох гээ юу?
Тэалха: Тийм ээ. Тэр үед та тэргүүн зайран байж чадах бол уу?
****************
Муб: Таня таны мэдэлд байгаагүй юм уу?
Та Гон: Тэалха, Хэ Туаг хоёрт даатгасан юм. Тэр хоёрыг баривчилсны дараа алга болчихсон. Зугтсан эсвэл барьцаалагдсан байж магадгүй.
Муб: Би мэддэг хүмүүсээсээ сураглаад үзье.
************
Ми: Таня гэдэг хүүхдийг мэдэх үү?
Х: Мэднэ.
Ми: Сайн байна. Тэр охин нуугдчихсан. Хаана байгаа вэ?
Х: Далрэ уулын... том модон... дээр... шавран овоохой...
****************
Муб: Ямар нэг юм болбол, хэл чимээ сонсвол... захын тан барьдаг пүүсийн Чэун гэгч дээр оч.
Ми: нүдний чинь өмнө охиныг чинь буцалсан усанд шалзалж ална. Артдалын бурхны нэрээр андгайлъя.
Ёо: Таня. Таня...
Чэ: Бүгдийг нь бэлдчихсэн үү?
Н: Эгч ээ. Өршөөгөөрэй, надаас болоод...
Чэ: Үгүй ээ. Хичнээн их айсан бол.
Н: Айгаагүй ээ. Тэд нар эелдэг байсан. Гэхдээ... Хамт явахыг хүсээгүй.
Чэ: Гялайлаа.
Н: Мубэг ноёнд Таня гэдэг охины байгаа газрыг хэлэх хэрэгтэй.
До: Санаа битгий зов. Би заавал хэлнэ.
Чэ: Доти, найдлаа шүү. Би Таняд Мубэг ноёны тухай...
Ёо: Чэун. Чэун гэж хэн бэ?
Чэ: Би байна.
Ёо: Мубэг ноёнд хэл хүргэ, миний охин аюулд ороод байна.
До: Өндөр аав аа. Ёолсон аав мөн биз дээ?
Ёо: Доти? Доти.
Чэ: Тэр чинь юу гэсэн үг вэ? Охин гэхээр?
Ёо: Миний охин. Таня. Миний охин Таняг аварч өгөөч. Ямар нэг юм болсон юм шиг байна.
***************
Ё: Таня. Мөн үү?
Му: Хонсул.
Ми: Тагон, ийм утгагүй зүйл хийж байдаг... Аса Шины залгамжлач? Утгагүй юм. Дэканы дайчин биш үү? Ямар хэргээр ирээ вэ?
Му: Саад болсон хэнийг ч болов алах тушаал авсан. Наад охиноо өг.
Ми: Манай Хэ овог эрдэм ном хөөдөг болохоор та нар юу чаддагийг нь мэдэхгүй байх. Барь!
Таня: Чэун авхай?
Чэ: Хурдан. Хурдан явъя.
Н: Байз. Тэндээс ирж байна. Ийшээ...
Му: Эд нар юу вэ? Холд. Дахиад баригдах шив. Яасан? Тэгж хараасан ч, зүгээр байгаа биз дээ. Хавирган сар хэдэн удаа мандсан ч, юу ч болоогүй.
Таня: Оройтсон.
Му: Юу?
Таня: Оройтсон. Энэ чинь чиний амьддаа сонсох сүүлчийн үг.
Му: Галзуу эм...
Чэ: Болохгүй ээ.
******************
Саяа: Таня. Таня? Таня? Таня... Дэкан... Тагон... Тагон...
Дараагийн ангид:
Та Гон: Таня чамд байхгүй бол... чамайг алахгүй байх ямар шалтгаан байна?
Тэалха: Хаана байгааг нь мэдэхгүй юу? Хаана байгааг нь мэдэхгүй юу?
Таня: Мэдэхгүй.
Тэалха: Аав таны хэлсэнээр хийе.
Саяа: Их бунхан руу дайрах хэрэгтэй.
Муб: Даканы дайчид тулаанд бэлэн.
Та Гон: Сархад асгахад... Михолын хамгаалагчийн хоолойг хэрч.
Эр: Тэалхагийн Тэнгэрийн шүүх эхэлж байна...
Эр: Аса Шиний залгамжлагч Их бунханд байгаа юу?
Ба: Яах аргагүй тахал.
Ш: Үнэхээр бүгд үхчихсэн юм уу?
Рон: Батал.
Таня: Олж чадах бол уу?
11-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home