Arthdal chronicles S1 10

Arthdal chronicles s1-10

Үргэлжлэх хугацаа: 80мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Н: эм, Нүнбёл, Харимын туслах, Чэуний дүү 

Ю: эр, Аса Роны туслах залуу

К: эр, Бату овгийн толгойлогч

Ш: эр,  Шоружагин боол худалдаж авсан хүн

 

10-р анги. 

Гол дүрүүдэд: Жан Дон Гүн, Сон Жүн Ги, Ким Жи Вон, Ким Ок Вин нар тоглолоо.

Туслах дүрүүдэд: Кими У Сон, Чо Сон Ха, И Ду Ёон, Пак Хэ Жүн,  Пак Бён Ун нар тоглолоо.  

Муб: Ваханы Өндөр ээжийн үр сад.

Ч: Дуудлагыг хичнээн  үл тоомсорлосон ч, дуудлагыг мартсан ч... дуудлага чамайг мартахгүй.

Муб: Тэр хүн Аса Шиний шууд залгамжлагч байж магадгүй.

Таня: Эзэнтэн.

Саяа: Арамун Хэсула Игутугийн дүрээр ирж... Аса Шиний элч болон салхинд дэгдсэн...

Таня: Арамун...Игуту гэнэ ээ?

Саяа: Юу гэнэ ээ? 

Таня: Арамун Игуту гэж үү?

Саяа: Би... тэгж хэлсэн юм уу?

Таня: Хэсула Арамун Игуугийн дүрээр ирсэн... гэж хэлсэн биз дээ?

Та Гон: Аса Шинийг Иарк руу явсаныг яаж мэдсэн юм?

Муб: Ваханы Ариун богцонд байсан эд.

Та Гон: Аса Шиний Бёлдаяа.

Муб: Тийм ээ, тийм юм шиг байна. Ваханы иргэд Аса Шиний үр удам.

Та Гон: Таня. Тэр Өндөр эхийн залгамжлагч нь Таня гэнэ ээ?

Муб: Тийм ээ, хаашаа алга болсныг нь мэдэх арга алга.

Саяа: Ойд очоод хүлээж бай.

Гарчиг: Артдалын шастир/ Артдалын түүх/домог 

Таня: Яах аргагүй манай Ваханы нүүрний будаг... тэр зургийг яаж...

Чэ: Хэн бэ? Яагаад нүүрээ будахгүй ирдэг билээ?

Таня: Аан. Өнөөдөр анх удаа болохоор...

Чэ: Ганцаараа ирсэн юм уу?

Таня: Тэр... Нэг хүнтэй уулзаж байгаа. Удахгүй ирнэ.

Чэ: Ойлголоо. Айх хэрэггүй. Дараа ирэхдээ нүүрээ заавал будаарай.

Таня: Аан. За. Гэхдээ... нүүрний будаг... Яагаад зурах ёстой юм?

Чэ: Цагаан уул овгийг үндэслэгч болоод Аса Шин ч гэсэн ингэж зурдаг байсан юм. Энэ зургийг 200жилийн өмнө одооны Аса овог хориглосон юм.

Таня: Цагаан чоно үнэхээр Аса Шин гэж үү?

Чэ: Бас биднийг барихыг хүсч байгаа. Бид зөвхөн сайн зүйлийг тараахыг хүсдэг байхад.

*****************

Тэалха: Тийм  зүйл болсон. Тэрний яасан ч мэдэх ёсгүй... Хэ Туаг бид хоёроос өөр хэний ч мэдэхгүй зүйл.

Та Гон: Таня... Аса Шиний төрсөн үр удам...

Саяа: Хобоогоо тасалсан. 

Таня: Цусан холбоогоо тасалсан?

Саяа: Тийм. Аса Шинийг алга болсны дараа. Одоогийн Аса овог төрсөн үр сад нь биш. Төрсөн үр сад нь байсан бол тэд юу ч биш.

Таня: Тэгвэл Аса Шин алга болсныхоо дараа дахиж гарч ирээгүй юм уу?

Саяа: Тийм. Гэхдээ элчээ явуулсан. Тэр нь Арамун Хэсула.

Таня: Армун... Тэгвэл... Арамун Хэсула үнэхээр Игуту байсан юм уу?

Саяа: Үнэхээр миний бодлыг уншсан юм уу, эсвэл уншаагүй дүр эсгэж байна уу? Эсвэл өөрөө ч мэдэхгүй байгаа юм бол уу?

Таня: Яагаад тэгж хараад байгаа юм?

Саяа: 200жилийн өмнөхийг яаж мэдэх вэ дээ? Гэхдээ, энэ хүмүүсийн зааж өгсөн зүйл намайг аварсан. Миний хараал гэж боддог зүйл энд адислалд тооцогддог. Мэдээж, тэр хүмүүс намайг Игуту  гэдгийг мэдэхгүй. Явахгүй юм уу?

Таня: За... Аса Шин гэдэг хүн үнэхээр цагаан чоно мөн бол... Аса Шиний удам би болох нь. Хэрвээ... Аса Шины удам Артдалд эргээд ирвэл...

Саяа: Тэргүүн зайран болно. Үгүй ээ, ямар ч хамаагүй аргаар тэргүүн зайран болгоно. Тагон.

Таня: Тэргүүн зайран гэнэ ээ?

**************

Ми: Мубэг, чамтай уулзахаар ирсэн  гэсэн.

Ёо: Тэр... тэр хүний нэрийг мэдэхгүй болохоор...

Ми: Юу ярьсан бэ?

Тэалха: Хэ Туаг, аваад гар.

Х: Мэдлээ.

Ми: Тагон Аса Ронд мөргөж таарах шив. Бүр хөл нүцгэн. Тэр золгийн нүцгэн хөлийг олон харж байх чинь. Төлөвлөгөөнийхөө дагуу хий. Би Аса Роны дэргэд байх болохоор, чи Тагоны дэргэд байж бай.

Тэалха: Ямар ч ашиггүй, балмад төлөвлөгөөгөө одоо март. Хүрэл хариуцсан сайд болох гээгүй бол.

Ми: Тэалхаг сайн ажиглаж байгаа биз?

Ё: Тийм ээ.

***************

Саяа: Аав.  

Та Гон: Ваханы өвөг дээдэс хэн бэ?

Таня: Цагаан чоно эмээ.

Та Гон: Цагаан чоно. Тэр хүний тухай мэдмээр байна.

Таня: Өндөр ээжийн надад хэлэх ёстой байсан өдөр та нар ирсэн.

Та Гон: Ваханы Өндөр ээж хаана байна?

Таня: Нас барчихсан, тэр өдөр. Санахгүй байна уу?

Та Гон: Тэгвэл чи Ваханы Ариун богцыг авч амжаагүй юу?

Таня: Яаж авах вэ дээ, та нар бүгдийг нь устгачихсан юм чинь. Мэдчихсэн юм бол уу? Яах вэ? Хэлэх үү?

Та Гон: Энийг мэдэх үү?

Таня: Үгүй ээ. Анх удаа харж байна.

Та Гон: Тийм үү? За... Ойлголоо.

Саяа: Үгүй ээ, ямар ч хамаагүй аргаар тэргүүн зайран болгоно. Тагон...

Таня: Хэрвээ... Ямар нэг юм санавал тан дээр очиж болох уу?

Та Гон: Мэдээж. Хэ Туагт намайг зөвшөөрсөн гэж хэлээрэй.

Саяа: Аав юу асууж байна? Вахан овог уу? Вахан овог юу гэж?

Таня: Зүгээр л бидний гарал үүсэл, манай овгийг байгуулсан хүний тухай асуусан.

Саяа: Яагаад?

Таня: Харин л дээ. Сайн мэдэхгүй байна.

Саяа: Аав яагаад чамайг амьд үлдээсэн юм бол? Тэалха яагаад чамайг шивэгчин болгосон юм бол? Чи мэдэхгүй юу?

Таня: Би... зүүдэлсэн болохоор.

Саяа: Зүүд ээ? Би зүүдэлдэг гэж үү?

Таня: Тийм ээ. Би Ваханы Өндөр ээжийн залгамжлагч байсан. Намайг бэлдэж байсан юм.

Саяа: Чамайг зүүдэлсэнээс болж амьд үлдээх хүмүүс биш дээ.

Таня: Миний зүүдэнд... эзэнтнийг харсан. Миний зүүдэнд Цагаан чоно таныг хамгаал гэж хэлсэн. Энийг хэлсэн болохоор алаагүй байх. Итгэхгүй байсан ч болно. Хуурамч байж ч магадгүй. Бас...

Саяа: Тэгвэл яагаад үхэхийг хүссэн юм? Өвөг дээдсийнхээ зүүдээр харуулсан зүйлийг үл тоомсорлодог үр сад байхгүй. Гэтэл найз чинь үхсэнээс болоод үхэх гэж байсан.

Таня: Тэгээд л үхэж чадаагүй. Эзэнтнийг хамгаалах ёстой болохоор. Мэдэхгүй.

Саяа: Зүүдэндээ харсан хүн ганц би биш байж. Чи ч гэсэн  намайг харсан.

Таня: Эртхэн амар. Орыг тань бэлдээд өгье.

Саяа: Чи... Анх уулзахдаа намайг мэддэг харцаар харсан.

Таня: Тийм ээ. Зүүдэндээ харсан болохоор.

Саяа: Чиний зүүдэнд би... ямар хүн байсан бэ?

Таня: Гэр бүл, найз нөхөд үгүй... Ганцаараа өвдөж... ганцаараа ярьж...

Саяа: Хэзээ эндээс гарч болох вэ?  Үргэлж ганцаараа бүгдийг тэсч... гэрэлд гарахыг  хүсдэг... нэгэн...

Таня: Чамд бүгдийг ярья... Сонсох уу?

Саяа: Би хүссэндээ хүрэхийн тулд тэрнийг ашиглаж болно гэж үү?

**************

Ээж: Харанхуй шөнө хаачаад ирж байгаа юм? Мубэг ноён удаан хүлээж байна.

Чэ: Юу болоо вэ?

Муб: Гуйлт байна. Хэ овгийн Хэ Туагийг мэдэх үү?

Чэ: Тийм ээ, Тэалха авхайн шивэгчин.

Муб: Хэ Туагийн хүмүүс дунд Ваханы шивэгчин байгаа. Нэр нь Таня. Тэрнийг олоод надтай уулзуулж өг. Чухал хэрэг.

**************

Му: Нируха. Тушаах зүйл байгаа бол...

Та Гон: Мугван, Хонсул, Гомэ.

Бүгд: За, Нируха.

Та Гон: Надад итгэж байна уу?  Дэкан, Артдал бас миний төлөө. Хийх үү?

Му: Тийм ээ, мэдээж.

Эр: Тэгэлгүй яах вэ.

**************** 

Эр: /мэдэхгүй хэлээр ярина/ Юу хийж байгаа юм?

Эр: Неантал хэл.

***************

Таня: Тэгвэл Тагон Нируха тэгэхэд Саяа ноёныг авчирсан гэж үү?

Саяа:  Миний таамаг. Миний насыг харахад Их ан эхэлсэнээс нэг, хоёр жилийн дараа авчирсан байх.

Таня: Гэхдээ... Яагаад авчирсан юм бол?

Саяа:  Харин л дээ. Тэрийг би ч мэдэхгүй.

***************

Эр: Гарган  өөр болчихсон байсан, одоо хуучин хэвэндээ орчихож.

Эр3: Аса Рон Нируха аргагүй л мундаг юм. Тэр... Тэр  тэр Гарган биш үү?

Эр: Гарган.

**************

Саяа: Хөөе, дэвсэлж дэвсэлж явчихаад хаалга зөөлөн онгойлгох ямар хэрэг байна?

Х: Хамт байсан юм уу.

Саяа:  Яасан?

Х: Үгүй ээ, юу ч биш. Харагдахгүй байхаар нь хаачсан юм  бол  гээд л...

Саяа: Таня намайг ажиглаж байна уу, үгүй юу гэж харахаар ирээ юу?

Х: Үгүй ээ,  үгүй. Тэр биш... Нэг хэрэг гараад. Тэалха авхайд хэлэхээр явж байгаад...

Саяа: Юу юм? Ямар хэрэг гараа вэ?

*************

Эр: Амиа хорлосон байх.

Эр: Тийм байх ёсгүй.

Эр: Итгэх арга алга.

Муб: Юу болоод байгаа юм?

Ги: Мэдэхгүй ээ. Ирэхэд ийм болчихсон байсан.

Эр: Холд. Холд.

Бүд: Ваарны газрын эзэн ч гэсэн үхчихсэн байна.

Хүмүүс: Юу? Юу болоод байна аа?

Бүд: Ажлынхаа өрөөнд. Өөрөө хоолойгоо хэрччихэж.

Б: Тахианы худалдаачин  ч гэсэн худаг руу уначихаж.

Ги: Юу болоод байна аа?

Му: Тэгвэл Хорон сүнсэнд хорлогдсон хүмүүс үхчихсэн байна шд.

Эр: Тийм байна.

Б: Неанталын  сүнсийг аргадаж чадаагүй гэсэн  үг.

Му: Тэрнийг аргадахын тулд Тагон Нируха тэргүүн зайрангийн хий гэснийг бүгдийг хийсэн. Юу болоод байгаа юм?

Муб: Тагоны зарлиг байсан юм гэж үү?

Х: Ах аа, Гомэ алга болчихлоо.

Бүд: Гомэ, өчигдөр Мугван та гурав гарсан биз дээ. Яагаад надаас асуугаад байгаа юм?

Х: Хааччихдаг байна аа?

Б: Ах аа, энийг захирагчид хурдан мэдэгдэхгүй юм уу?

Ги: За, би хэлье. Явъя...

Эр эр: Мэдлээ.

Му: Бас яав аа?

Муб: Тэр сүнсэнд хорлогдсон гурвыг та нар алсан уу?

Му:Үгүй ээ.

Муб: Үнэнээ хэлээдэх.

Му: Тэгээд юу гэж? Тэр гурвыг галзууруулсан хүн нь Аса Рон. Тэрнээс болж Тагон Нирухаг өмнөө сөхрүүлсэн.

Муб: Тэгээд? Тэгээд? Ямар ч гэмгүй холбооны  иргэдийг Дэканы цэргүүд алаа юу?

Му:Яагаад болохгүй гэж? Яагаад болдоггүй юм? Би... Тагон тушаах юм бол ах таныг ч ална.

Муб: Мугван аа. Болохгүй... Аса Рон, Тагон хоёр эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй. Аль хэдийн хийгээд эхэлчихсэн. Урд талын эгнээнд илд далайж байгаад, чи хамгийн түрүүнд үхнэ.

Му:Үгүй ээ. Тэгж ярьж байгаад, ах та хамгийн түрүүнд үхэв...

**************

Дэ: Өнөөдөр зурхайн яамны сайдын аав Тохугийн оршуулга болно.  

Та Гон: Арван уут арвай, нэг гулдмай хүрэл өг.

Дэ: Мэдлээ. Аго овгийн 30отог сүүлийн үед сэжигтэй байна.

Та Гон: Аго овог яасан гэж?

Дэ: Бёк отог Инаишигийн алдрыг сэргээх нэрээр отгийн ахлагч нарын хуралдай зарласан.

Та Гон: Инаиши? Дэмий зүйл хийдэг хэвээрээ шив. Дахиад тараах хэрэгтэй. Улаан саварт хэл хүргэ.

Дэ: Мэдлээ.

Та Гон: Хэнийг ч бүү оруул.

Дэ: Мэдлээ.

Тэалха: Мэдээлэл авсан уу?

Та Гон: Аваагүй байгаа ч, царайг чинь хараад ойлгочихлоо.

Тэалха: Юу?

Та Гон: Судалгааны сайд сайн юм аа. Хамгаалагчдын ахлахаас түрүүлж ирээд.

Тэалха: Миний  юу хэлээд байгааг мэдэж байгаа юм уу?

Та Гон: Мэдэлгүй яах вэ. Би хийсэн юм чинь...

Тэалха: Яах гэж? Намайг тэднийг алъя гэхэд... Алъя гэж хэлэхэд болохгүй гэчихээд.

Та Гон: Тэгсэн.

Тэалха: Тэгээд? Юу өөрчлөгдсөн  юм?

***************  

Рон: Гурвуулаа юу?

Ю: Тийм ээ, гурвуулаа амиа хорлочихож. Хүмүүс Неантал, Игутугийн хорон сүнснүүд байсаар байгаа, Нируха таны авсан тэнгэрийн захиасыг хуурамч гэж ярьж байна.

Рон:  Анхнаасаа сүнс байгаагүй. Сүнс хийсэн байх учиргүй.

Ю: Тагоны хийсэн хэрэг гэж бодож байна уу?

Рон:  Миний авсан анхааруулга тэнгэрийнх биш байлаа ч, Артдалын иргэд бурхны захиасыг сонсох өөр арга үгүй. Над дээр эргээд ирэх болно.

Ю: Тийм ээ, мэдээж.

Рон:  Артдалд намайг орлох хүн байхгүй. Яагаад?

************

Тэалха: Юу юм? Тагон. Арай... Аса Роныг орлох хүн олсон юм уу? Итгэмээргүй юм. Тийм юм байх ёсгүй. Ёстой, хэлээч дээ.

Та Гон: Аса Рон Аса Шины шууд удам биш.

Тэалха: Мэдэхгүй хэн байсан юм. Аса Шины үр сад уу? Үр садыг нь олсон юм уу?

Та Гон: Үнэхээр байдаг, үгүй нь хамаагүй.

Тэалха: Мэдээж. Ард иргэд итгэх үү, үгүй юу гэдэг чухал. Үргэлжлүүл.

Та Гон: Алс холын Иаркт, Вахан нэртэй дужумсэнүүд амьдардаг. Гэтэл тэд сонирхолтой нь бидний хэлээр ярьдаг. Тэдний тосгоноос Цагаан уулын зүрхний зураг бүхий Аса Шиний сахиус олдсон. 

Тэалха: Нээрэн үү?

Та Гон: Тэрийг надад авчирч өгсөн хүн нь, үнэнч шударгаараа алдаршсан, Мубэг.

Тэалха: Юу? Үнэн үү? Рисан, Аса Шин хоёр өмнө зүгт зугтсан. Тэд нар Иарк, Ваханыг байгуулсан гэж үү? Өвөг дээдэс нь Аса Шин гэж үү?

Та Гон: Ваханы өвөг дээдэс Цагаан чоно гээч хүн байсан. Цагаан чоно Аса Шин байсан гэж таамаглаж байгаа. Тэгэхээр Өндөр ээжийн залгамжлагч нь... Тэр өндөр ээжийн залгамжлагчийг... Тэалха чи.

Тэалха: Би юу?

Та Гон: Хэ Туаг та хоёр... Тэр бол Саяа, Сэнара хоёрыг мэддэг хүн.

Тэалха: Таня гэж үү?

Хүмүүс: Хүмүүс өдөр болгон үхэж л байдаг шд. Ийм юм гэж байх уу?

Охин:  Аав аа, сэрээч дээ. Аав аа. Аав аа. Аав аа. Сэр л дээ.

Эр: Неанталын сүнс яваагүй байна.

Эр3: Аса Рон Нирухагийн хэлсэнээр гэрийнхээ гадна шавар хүүхэлдэй тавьсан.

Охин: Аав аа, бос л  доо. Аав аа.

Эр3: Ямар ч хэрэг алга.

Охин: Аав аа. Аав аа.

Саяа: Энэ санаатай хэрэг бол аав байхаас зайлахгүй. Яагаад?

*************

Тэалха: Аса Шины залгамжлагчийг хүлээн зөвшөөрөхийн тулд Их бунханд байдаг одны хонхыг олох хэрэгтэй. Таня мэдэх бол уу?

Та Гон: Мэдвэл сайн л байна. Гэхдээ мэдэхгүй байсан ч өөр  арга байгаа. Эхлээд цуу яриа гарга.

Тэалха: Артдалд цуу ярианы сайд байсан бол хэн байх бол? Хэ Туаг.

Эр: Гурван хүн үхчихсэн.

Эр: Дахиад хүн үхээ юу?

Эр: Дахиад уу?

Эм: Аймаар юм аа.

Эр: Бүгд хүүхэдтэй хүмүүс...

Эм: Бурхан минь...

Эр: Муу юм хийсэн байлгүй.

Эр3: Гурвуулаа юу? Сүнснээс болж галзуурсан дөрвөн  хүний гурав нь үхчихээд байна.

Эм: Хүмүүс Их бунханаас авсан шавар хүүхэлдэйг Неанталын сүнс дууддаг гээд хаяж байна гэсэн. 

Эр: Юу? Үнэн юм уу? Хэн тийм юм хийдэг байна аа?

Эм: Хайртай хүнээ алдсан бол аргагүй шд.

Эр3:  Тагон Нируха тэгж их зовж байхад ийм зүйл болдог.

Эр: Тэгсэн ч гэсэн...

Эм2: Үнэн. Аса Рон Нируха чадах бүхнээ хийсэн.

Эм: Тэгвэл тэр хүмүүс яагаад үхэж байгаа юм?

Эм2: Шууд удам биш болохоор залбирал нь Исодунёнд хүрч чадаагүй ч юм билүү.

Эр:  Чи юу гэнэ ээ?

Ё: Юу хийж байгаа юм?

Хэ: Ингэж цочих гэж.

Эр:. Тэгвэл тэр хүмүүс яаж үхсэн юм?

Хэ: Юу ч хийсэн чамд хамаагүй.

Эр: Хэлсэн болгоныг нь хийгээд байхад тэр хүмүүс яагаад үхсэн  гэж?

Эр: Тэр...

Эм2: Төрсөн үр сад нь биш болоод л тэгж байгаа юм.

Эм: Тэгвэл тайлбарлаад өг л дөө.

Саяа: Аав бурхны цуу яриаг эхлүүлж. Одоо цуу яриа хаа сайгүй тархаж, шөнө ч унтахгүй, олон олон ам, чихээр дамжих болно. Нэг л өдөр тэнгэрт тулж очих болно. Гэхдээ.... Хүмүүс айдаг зүйлдээ мунхагаар итгэж, хичнээн баяссан ч, цуу ярианаас болж бодлогогүй үйлдэл хийх ёсгүй.

Таня: Яагаад?

Саяа:  Цуу яриа бол цуу яриа. Цуу яриа Аса Роныг орлож чадахгүй.

Таня: Тагон Нирухад итгүүлэх гэсэн юм бол уу? Арамун Хэсула гэсэн цол авсан гэсэн биз дээ.

Саяа:  Аса овог хүлээн зөвшөөрсөн болохоор л Арамун бурхан болсон. Тийм болохоор тэгж цоллуулсан ч бурхан болохгүй. Одоо Аса Роныг орлуулж чадахгүй.

Таня: Тэгвэл, Тагоны хийсэн хэрэг  биш байх.

Саяа:  Үгүй ээ. Аав мөн.

Таня: Орлох хүн байхгүй гэсэн биз дээ?

Саяа:  Аса Роныг орлох хүнийг олсон юм бол уу?

Таня: Аса Роныг орлох хүн...

Саяа:  Ганц хоногийн дотор Аса Роныг орлох хүнийг  олж.

Таня: Арай...

Саяа:  Хэн юм бол? Аав юу асууж байна?

Таня: Зүгээр л манай өвөг дээдсийн  тухай. Ямар нэг юм санавал тан дээр очиж болох уу?

Саяа: Миний мэдэхгүй юу байна?

Таня:Юу?

Саяа: Аав та хоёрын мэддэг, миний мэдэхгүй юм байна.

Таня: Юу гэсэн үг вэ?

Саяа: Намайг хуурч.

Таня:Юу тэр вэ?

Саяа: Аав чамтай уулзсаны дараа бодлоо өөрчилсөн.

Таня: Тийм биш ээ.

Саяа: Намайг чамд итгэсэн гэж бодож байна уу? Намайг хуурч чадсан гэж бодоо юу? Галзуу хүн шиг аашилж байсан хүн... гэнэтхэн сөхөрч суугаад, эзэнтэн гэж дуудаж, надад үйлчилнэ гэж хэлэхэд чинь... чамд итгэсэн гэж бодоо юу?

Таня: Тийм биш ээ.

Саяа: Би чамд сайн болохоор, чамд тусалж байсан. Гэтэл намайг ашиглаж байж. Үхсэн найзынхаа өшөөг авах гэж үү? Би чамд сайн болохоор чи одоо амьсгалж байгаа. Би хүссэн болохоор чи амьд байгаа юм. Мэдэх үү? Гэтэл яагаад... Яагаад? Яагаад худлаа хэлж байгаа юм? Яагаад?

Таня: Тэгж байж... Тэгж байж мэдэж чадна.

Саяа: Юу?

Таня: Та хэлсэн байх аа. Хүч чадалтай болохгүй бол намайг мэдэж чадахгүй гэсэн. Хүчтэй болохгүй бол бид яагаад тэгж зовсоныг... Унсом яагаад... үхсэнийг мэдэж чадахгүй гээ биз дээ? Тэгээд тэгсэн юм. Таныг ашиглаж хүчтэй болохыг хүссэн. Тэгээд тэгсэн юм... Гэхдээ... Харамсаж байна.

Саяа: Яагаад?

Таня: Улам төвөгтэй болоод байна. Тийм болохоор... харамсаж байна...

Саяа: Яагаад харамсаж байгаа юм? Юунд харамссан юм?

Таня: Таны царайг харах болгонд ...

Саяа: Харах болгонд юу гэж?

Таня: Харах болгонд... Тантай уулзах ёсгүй байсан юм.

Саяа: Миний мэдэхгүй, аав та хоёрын нууц юу юм? Аав яагаад чамтай уулзсаны дараа бодлоо өөрчилсөн юм?

Таня: Би Ваханы Өндөр ээжийн залгамжлагч, Цагаан чонын удам.

Саяа: Тэгээд?

Таня: Цагаан чоно, Цагаан чоно... Аса Шин  юм шиг байна.

Саяа: Юу?

Таня: Би Аса Шиний удам юм шиг байна. Би...

Саяа: Чи... Аса Роныг орлох хүн гэнэ ээ?

Долдамбул.

Эр: Эрдэнийн чулууг шигшиж дуусаад үхсэн цогсонуудын дэргэд намагт овоол.

Да: /мэдэхгүй хэлээр ярина/

Эр: Тэнд хамгаалагч нар байгаа болохоор дэмий юм хийх хэрэггүй шүү.

Да: /мэдэхгүй хэлээр ярина/ 

Эр: Зугтаж байгаад баригдвал толгойг чинь авна.

Да: /мэдэхгүй хэлээр ярина/ Тэвч. Унсом аа, тэсдэг юм шүү.

Гитбадак.

Эр: /мэдэхгүй хэлээр ярина/

Эр2: 72.

Эр: За. 72.

Шоружагин.

Бүгд: Өглөөний ажил дууслаа.

Ш: Хэн зогс гэсэн юм? Босооч.

Эр: Юу хийгээд байгаа юм?

Эр: Бос. Бос гэж байна.

Эр: Бос гэж байна.

Эр: Хурдан босооч.

Эр: Бос.

Эр: Бос гэсэн шүү.

Ш: Толгойгоо доош нь.

Эр: 81.

Эр5: Нааш нь явуул.

Эр: За.

Эр: 83.

Ш: Явуул...

Эр: 77.

Ш: 77? золигнууд чинь, зоригтой юм аа. Зоригтой байна. Хоол идэхгүй байсан ч болно. Энэ нүхнийхэнд хоол битгий өг.

Эр: Хоол байхгүй.

Бүгд: Хоол байхгүй.

Бичиг: Сатуник.

Са: Өршөө. Өршөөгөөрэй. Надаас болоод...

Эр4: Мэдэх үү? Буруугаа мэдэж байгаа юм уу? Олмадэ. Энийг яавал дээр вэ?

Эр6: Хөөе. Игуту юм бол ганцаараа 20 сагс хийх ёстой юм биш үү.

Эр4:  Наадах чинь хувиа хийчихсэн.

Эр6: Яасан? Үл тоож байна уу? Яагаад тэвчээд байгаа юм? Чи хүсвэл хэнийг ч дийлэх Игуту биз дээ? Яасан? Ухаанаа алдчихаа юу?

Эр4: Миний хэлснийг ойлгосон байх. Энд байгаа хүмүүсийг алчихвал ганцаараа бүгдийнх нь ажлыг хийж, өлсөж үхнэ гэсэн үг.

Эр6: Бохир Игуту.

То: Неанталтай нөгцсөн өөдгүй эмээс төрсөн араатнаас ч дор мангас, Игуту.

Өвөө: Ингэж байгаад оройн хоолгүй хоцрох нь. Хурдан ажилдаа орцогооё.

Эр4: Хөөе Игуту. Амаа хамхиад ажиллаж байгаа чинь сайн ч, сайн юм биш. Хүмүүс сул дорой нэгнийг дэвслэх дуртай байдаг юм.

Са: Өршөөгөөрэй.

Эр: Шоружагин ноёнтон.

Ш: Голду ноёнтон. Та дуудаа юу?

Г: Игуту авчирсан гэлүү.

Ш: Тийм ээ, ноёнтон.

Бичиг: Голду.

Ш: Уурхайн гүнд оруулчихсан болохоор амьд гарч ирж чадахгүй. Хичнээн эрдэнэсээр авсан билээ дээ, хайран санагдаад.

Г: Хайран байна уу? Дүү чинь Игутуд алуулсан байтал, алахад хайран байна уу? Аан, мөнгө хайран байна уу?

Ш: Тэр... энд байгаа бүхэн таных шүү дээ. Тийм ээ.

Эр4: Ёстой. Өө... Өө... энийг... жаахан... Дахиад жаахан... Олчихлоо... Хөөе, энийг хар даа. хар даа... Хөөе... Энэ хичнээн сайхан гээч. Артдалын Холбооны ордны дэргэд байшин авахад хангалттай хүрнэ. Эндээс гардаг л юм бол Дэканы цэргүүдээр хамгаалуулаад сайхан амьдарна. Чи Дэкан гэж мэдэх үү? Дэкан.

Эр6: Солиотой амьтан. Гарч чадах юм шиг. Артдалыг худалдаж авах мөнгөтэй байгаад ч яах  юм? Энд насаараа амьдрах байж. Хоосон ходоодтой байж ярьж байгааг нь...

Эр4: Хн. Хүнд найдвар байх хэрэгтэй шд. Найдвар.

Ун: Найдвар.

Эр4: Тэр новш бид хоёр адилхан юм байхгүй. Тэрнийг Шоружагин амьтан шиг сургачихаж л дээ.

То: Би дорд араатан дужумсэн.

Эр4: Чамайг хэн гэдэг юм? Хөх гэсэн биш байлгүй.

То: Чамд тэр нэр чинь илүү чухал биз дээ? Тийм ээ, Сайн байна, новш минь.

Эр4: Хөөе, ингэж хэлэхгүй гэж бодож байсан юм. Би эндээс зугтана аа. Яаж гэхээр... Бид нар газар доор нэлээд гүнд байгаа. Эхлээд... Бид энэ доор байгаа. Гэхдээ... За за, тэрийг яриад яах вэ. Би чамайг аваад явж чадна. Чамаас л шалтгаална. Хамт явах уу? Золиг чинь... Дүлий юм байх даа. Хөөе. Тэр сонсохгүй байна. Та нар сонссон биз?

****************

То: Тийм ээ. Сайн байна, новш минь.

Ш: Зүгээр бай... Босооч.

Ун: Үгүй ээ.

Ш: Ёстой... Босооч...

Ун: Би... Миний нэр Хөх. Би Неанталтай нөгцсөн өөдгүй эмээс төрсөн араатнаас ч дор мангас, Игуту.  Би Игуту байна. Би Хөх... Намайг хөх гэдэг... Би бол Хөх... Би Неанталтай нөгцсөн өөдгүй эмээс төрсөн араатнаас ч дор мангас, Игуту. Намайг Хөх гэдэг. Би Неанталтай нөгцсөн өөдгүй эмээс төрсөн араатнаас ч дор мангас, Игуту.

Ч: Унсом чи, манай Ваханчуудад хэрэгтэй хүн үү, гай авчрах хүн үү гэдгийг мэдэх аргагүй.

Мү: Тэгсэн ч нэмэргүй юм чинь. Чи ч гэсэн. Бид нарыг аврах гэснээс болж Уруми үхсэн. Долдори, Орёок ч гэсэн үхсэн. Тэртэй тэргүй бүтэхгүй.

Таня: Харамсаж байна. Чамтай уулзах ёсгүй байсан юм.

Бичиг: Гочижу хад.

Эр: Юу болоод байна аа? Очиж харъя.

Эм: Бурхан минь...

Эр: Юу вэ? Юу болоод байна аа?

Эр: Үхчихсэн юм уу?

Эм: Бурхан минь.

Эр: Хэн ингэдэг байна аа?

Эм: Ийм хэрцгийгээр..

Эм: Юу болсон юм болоо?

Эм: Очиж харъя.

Эр: Тэнд байна.

Эр: Тийм ээ, тэнд байна. Тэнд...

Эр: Хойшоо ухар.

Эр: Бурхан минь. Ямар хэрцгий юм бэ?

Эм: Юу болсон юм болоо?

Эр: Нируха ирж байна.

Эр: Нируха ирлээ.

Эр: Хутгалчихсан юм уу?

Эм: Тэр цусыг  хар даа.

Эм:  Бурхан минь...

Эм: Харин тийм ээ.

Бүд: Таныг ирэхээс өмнө  хүрээгүй байгаа. Зөөх үү?

Тэалха: Энэ юу вэ?

Эр: Холд...

Эр: Аса Рон Нируха биш үү.

Хүмүүс: Нируха.

Эр: Цагаан уулын зүрх бус уу?  Аса Шин Арамуныг илгээсэн гэнэ ээ?

*************

Та Гон: Би хийгээгүй.

Тэалха: Тэгвэл үнэхээр Цагаан уулын зүрхнүүдийг хийсэн хэрэг гэж үү? Найман жилийн өмнө Аса Рон тэднийг тэднийг устгаагүй билүү.

Та Гон: Найман жилийн өмнө тэднийг гарч ирэхэд хүмүүс яг ингэж ярьж байсан. “20жилийн өмнө тэднийг устгасан” гэж.

Тэалха: Мэдэх арга алга. Бидэнд ашигтай юу, үгүй юу?

*************

Ю: Их Бунханд ажилладаг хүнийг  хорооно гэнэ ээ?

Рон: Тагон хийсэн гэж бодож байна уу?

Ю: Өөр хэн байх билээ? Тэр муу Тагон дайтахыг  хүсч байна.

Рон: Тагон хэзээ ч ийм бодлогогүй зүйл хийхгүй... Хүмүүсийн сэтгэл зүрх надтай байгаа цагт... чи үргэлж надаас доор байх болно.

Та Гон: Ялахын тулд намайг юу хийнэ гэж бодож байна?

Рон: Тагон.

***************

Та Гон: Ашигтай үгүй нь чухал биш. Бидний хувьд чухал хэрэг.

Тэалха: Гэхдээ тэр мунхагууд... Арамуныг Игуту гэж ярьдаг хүмүүс. Тэгвэл, чамд сайн биш гэж үү?  Энэ яриа иргэдийн дунд тархвал...

Та Гон: Тийм болохоор тэд нар Аса Роныг  хэзээ ч ялахгүй. Арамун бол баатар, Игуту бол мангас. Ард иргэд зөвшөөрнө гэж үү? Намайг бүх зүйлээрээ дэнчин тавь гэж байгаа юм уу? Тэгж болохгүй. Лам үхсэн болохоор Аса Рон яасан ч зүгээр суухгүй. Хорон санаат сүнс, тэрнийг шууд цусны үр сад биш гэсэн яриа дарагдана. Хн... Аса Роны хийсэн хэрэг ч байж магадгүй.

Рон: Бүгдийг нь цуглар гэж хэл.

Ю: Бүгд гэсэн  үү?

Рон: Хэрвээ Тагоны хийсэн хэрэг бол Оллимсани үйлдсэнээс ч илүү ноцтой хэрэг. Үгүй байсан ч, энүүгээр бүгдийг өөрчилж болно.

Ю: Өөрчилж болно гэхээр?

Рон: Хойшид Аса овгийн хүч чадалд эргэлзсэн хүн бүр Цагаан уулын зүрхний гишүүн гэсэн  үг.

**************

Тэалха: За яах вэ. Одоо яах вэ?

Та Гон: Бид нар Цагаан уулын зүрх гээд байгаа тэднийг, түрүүлж барих хэрэгтэй.

Бүгд: Нируха.

Та Гон: Цагаан уулын зүрх рүү бид дайрах болно. Хамгийн сүүлд баригдсан Цагаан уулын зүрхний гишүүн хэн бэ?

Б: найман жилийн өмнө Долдамбул руу цөлөгдсөн Олмадэ байх ёстой.

Та Гон: Тэрнийг эрүүдэн шүүвэл үнэнээ хэлэх болно. Ёонбал, 7-р салааны хүмүүсийг  аваад Долдамбул руу явж тэрнийг авчир. Одоо хөдөл.

Б: Мэдлээ, шууд хөдөлье.

Та Гон: 3-р салаа, Их бунхны хүмүүсийг сайн ажигла. Гомэ хаана байна?

Эр: Нируха... Тэр өдрөөс хойш Гомэ харагдаагүй.

Та Гон: Тэр өдөр өө? 

Эр: Нөгөө... таны тушаал өгсөн...

Та Гон: Мубэг. Мубэг хаана байна?

******************

Муб: Энэ яагаад? Го... Гомэ... Неантал?

************ 

Бүгд: Аса Рон Нируха. 

Рон: Бидний ахан дүү... бөө нарын нэгийг Цагаан уулын зүрхний гарт амь үрэгдсэн. Бид Исодунёнаас Неанталын сүнсэнд хорлогдсон хүмүүсийг аврахыг гуйсан. Гэтэл Цагаан уулын зүрх овгийнхон... тэднийг дэвсэлж, бүгдийг нь хороосон. Манай Цагаан уул овгийг доромжилж, Аса Шинийг гутаахын төлөө. Одоо, Аса Шиний төлөө, Цагаан уул овгийн төлөө, Холбооныхоо төлөө... Тэднээс харилцаагаа таслах цаг болж.

Бүгд: Мэдлээ, Нируха.

***************

Чэ: Бидний хийсэн хэрэг биш гэнэ ээ?

Н: Тэгвэл хэн тийм зүйл...

Эм: Мэдэхгүй ээ. Манай хүмүүсийн нэг байж мэднэ. Эсвэл биднийг ашиглахыг хүссэн байж мэднэ. Өнөө шөнө уулзалт болно.

Чэ: Юу вэ?

Хүмүүс: Юу вэ? Юу болоод байна? Яах гэж байгаа юм бол? Тэр юу вэ? Юу болоод байна аа? Бөө нар яах гэж ирсэн юм бол?

Ю: Ард иргэд ээ. Цагаан уул овгийн, нүдээ үл цавчигч  бурхан Исодунёны зарлиг. Цагаан уулын зүрх гэдэг бүлэг манай бөөгийн амийг хөнөөж, Гочижу хадыг бузарлаж, Холбоог хараан зүхэж байна. Энэ гай гамшгаас ангижрахын тулд Аса Рон Нируха гурав хоног хоол, ус, давсгүйгээр  гурван өдөр, гурван шөнө залбарал үйлдэхээр болсон. Тиймээс ард иргэд та бүхэн дараах гурюан зарлигийг дагаж мөрдөх ёстой. Нэгд. Сэтгэлээ цэгцтэй байлгаж, хамаагүй зүйл ярьж болохгүй. Хоёрт. Артдалын амар амгалангийн төлөө өөрийн бурханд залбир. Гуравт... Цагаан уулын зүрх бүлгийг олж бидэнд мэдэгд... Арамун Хэсула Игуту байсан, мөн Аса овгийн цусан төрөлд эргэлзэж байгаа хүмүүс Цагаан уулын зүрх бүлгийн хүнд тооцогдоно... Тэднийг олж мэдэгд.

Эр: Тэднийг олж мэдэгд.

Хүмүүс: Олж мэдэгд. Тэднийг хайж ол. Хайж олоод мэдэгд. Хайж олоод мэдэгд. Олж мэдэгд.

Ю: Та нарын дунд Цагаан уулын зүрх бүлгийн хүн байна. Гараад ир... Исодунёны анивчихыг мэддэггүй нүднээс нуугдах аргагүй.

Хүмүүс: Хнэ юм бол? Хаана байна? Хэн бэ?

Эр: Энэ золиг Цагаан уулын зүрх.

Эр2: Юу? Би юу?

Эр: Энэ золиг Арамун Хэсула Игуту гэсэн худал цуу тарааж байсан.

Эр2: Аан. Тэр зүгээр л... Тийм цуу яриа байна гэж хэлсэн юм.

Чэ: Эндээс яв.

Таня: Хэн...

Чэ: Агуйн гадна тааралдсан хүн байна. Нүүрээ будчихсан байсан. Өнөө шөнө яаралтай цуглаан болно. Найздаа хэлчихээрэй. 

Таня: Аан. За... Ойлголоо.

До: Таня байна. Таня эгч ээ.

********************

Эр: Нируха. Ард иргэдийн бодол өөрчлөгдөж байна. Үхсэн хүмүүсийн тухай яриа дарагдсан.

Рон: Мунхаг гэдэг нь. Юундаа тэгж хөөрч баярлаа вэ?

Эр: Юу?

Рон: Харахгүй байна уу?  Бид Аса Шиний нэрээр тулаан эхлүүлчихээд байна. Цус урсгасан дайн болох гэж байгааг харахгүй байна уу?

Эр: Би бодлогогүй байж. Гэвч, бид ялагдах ёсгүй.

Рон: Ялагдахгүй. Гэхдээ болж байгаа үйл явдлыг харахад миний мэдэхгүй зүйл байна. Нэг юм байна.

Эр: Нируха. Зочин ирлээ.

Рон: Юу болоо вэ?

Ми: Танд бэлэгтэй ирлээ. Багахан зүйл ч гэсэн танд хэрэг болно гэж найдаж байна, Нируха.

Рон: Бэлэг ээ?

Ми: Оруулаад ир.

***************

Муб: Хэн алсан юм бол? Үнэхээр Неантал гэж үү?

Ю: Болно. Цагаан уулын зүрхийг санаатайгаар нууж, тусалсан хэн ч бай бурхныг доромжилсон хэргээр шийтгэх болно.  Бурхны хилэнг амсах болно.

До: Эгч ээ.

Чэ: Доти.

До: Сая энд байсан даа.

Чэ: Энд үү? Хэн?

До: Таня эгч. Түрүүн та Таня эгчтэй ярьж байсан биз дээ?

Чэ: Тэр хүнийг мэддэг юм уу?

До: Таня эгч байсан. Тантай ярьж байсан хүн. Унсом ахын аврахыг хүссэн хүн.

Чэ: Тэр охин Вахан гэнэ ээ? Вахан... Вахан байж яаж манай бүлэгт ордог билээ?

Муб: Хэ Туагийн шивэгчдийн нэг нь Вахан охин байгаа.

Чэ: Нэр нь хэн гэнэ ээ?

До: Таня.

Муб: Нэр нь Таня. Намайг тэр хүнтэй уулзуулаад өг.

****************

Таня: Юу?  Та  тэгсэн гэнэ ээ? Чи алсан гэж үү? 

Саяа: Тийм.

Таня: Цол хэргэм харгалзахгүй гэж тохирсон. Хамт шийдвэр гаргана тохирсон биз дээ?

Саяа: Тэгсэн. Тийм болохоор надтай дорд үгээр ярьж, чи надад итгэж, намайг дагана гэж хэлсэн.

Таня:Хүн ална гэж хэлээгүй шд.

Саяа: Яасан гэж?

Таня:Юу?

Саяа: Өнгөрсөн шөнө хэлсэн биз дээ? Үймээн самуун дэгдээнэ гэж.

Таня: Тэрнээс чинь болж зээл дээр бөө нар нэг хүнийг зодоод аваад явсан. Танай бүлгийн байж магадгүй.  Тэр хүнийг үхтэл нь зодсон. Энэ зөв юм уу?

Саяа: Зөв. Төөрөгдөл... үймээн самуун. Миний хүсч байгаа зүйл.

Таня: Яагаад? Яах гэж?

Саяа: Артдал ямар ч бат бөх суурин дээр байгуулагдсан. Бүх зүйлийг өөрчлөхөөс нааш чи бидэн шиг доод давхаргын хүмүүст үймээн самуун дэгдээхгүй л бол дээшээ гарах боломж олдохгүй. Хүчтэй болмоор байна гэсэн биз дээ. Бүгдийг нь самарч байж л... боломж олдоно.

Таня:Тэгвэл... Би болилоо. Чамтай хамтрахгүй. Тагонтай хамтарсан нь дээр.

Саяа: Тагон өөр юм шиг  байна уу?

Таня: Чи хамт шийдвэр  гаргана гэсэн амлалтаа зөрчсөн. Тагон одоохондоо  надад тийм юм хийгээгүй.

Саяа: Байз.  Хүлээ л дээ. Хүлээ. Яавал болох юм? Юу хүссэн юм? Яавал болох юм? Чамайг үлдээхийн тулд юу хийх ёстой юм? Би чамд олон юм хэлж өгсөн. Чи ч гэсэн  хэлээд өг. Би яавал болох юм?

Таня: Мэдэхгүй юу?

Саяа: Номон дээр байхгүй. Инээх хэрэггүй.  Би... төлөвлөгөө зохиохдоо бас ийм үед  олон хувилбараар бодож үздэг. Гэхдээ... Ийм юм болно гэж бодсонгүй. Хэлээд өг. Чамайг үлдээх арга хэлээд өг.

Таня: За яах вэ. Хэлээд өгье. Буцааж болохгүй зүйл хийхээсээ өмнө эхлээд надаас асууна. Хүний амийг дээдэлнэ. За, толгой дохиод ойлголоо гэж хэл.

Саяа: Ойлголоо. Тэгье. Болсон биз дээ?

Таня: Тийм ээ.

Саяа: Чи... яагаад ийм  төвөгтэй юм?

Таня: Амьдарч байсан газраасаа авсан хүмүүжил.

Саяа: Тэр чинь юу юм?

Таня: Хорвоо... Март. Бас л утгагүй юм гэх байлгүй.  Энийг даавуу буддаг газрын хүнд, мөн биз дээ?

******************

Ю: Их Бунханд залар, Тэалха сайд аа.

Тэалха: Би яасан гэж? Одоо завгүй байна.

Ю: Дагаад яв.

Тэалха: Манай Хэ Туагийг мэддэггүй бололтой.

Хэ: Тэалха авхайг  ч бас. Дийлнэ гэж бодож байна уу?

Эр: Дагаад явна уу, Тэалха авхай.

Тэалха: Содан, энийг захирагч мэдэж байгаа юу?

Эр: Бид Холбооны ордон, Их Бунханаас ирсэн зарлигийг дагах ёстой. Их Бунханаас ирсэн зарлиг болохоор арга алга.

Ю: Тийм ээ. Тэалха авхай бурханыг доромжилсон хуурамч яриа тарааж байна гэсэн мэдээлэл ирсэн.

Хэ: Юу? Доромжилсон гэнэ ээ?

Ю: Гутаан доромжилсон хэргийг Их бунхан хариуцдаг. Хэ Туаг ч бас хамт явна.

Тэалха: Ингэхээр шийдсэн юм биз дээ. Явъя. Гэхдээ миний биед хүрэх хэрэггүй. Явъя.

Таня: Энэ... Юу болоод байна аа?

Саяа: Даавууны үйлдвэрт оччихоод шууд модон дээрх байшинд оч. Намайг очих хүртэл яасан ч гарч болохгүй. Аса Рон бодсоноос хурдан байна. Тэгвэл одоо миний ээлж.

******************

Ги: Нируха. Тэалха авхайг ингээд орхих гэж үү? Их бунханд хорих болно.

Та Гон: Чи байсан бол яах байсан бэ?

Ги: Сайн мэдэхгүй байна. Гэхдээ дайтах байсан байх.

Та Гон: Одоо Аса Рон руу дайрвал... Би Цагаан уулын зүрхний хүн болно. Аса Роны зорилго тодорхой байна. Намайг Цагаан уулын зүрх бүлгийн толгойлогч болгохыг хүсч байна.

Ги: Тэгвэл... яавал дээр вэ? Ингээд орхих хэрэг үү?

Та Гон: Цагаан уулын зүрх бүлгийг барьж байж бүхнийг засах болно.

Ги: Гэхдээ...

Та Гон:  Хэлэлцээр хийнэ. Маргааш ургах нарнаар Аса Рон руу элч явуул.... /бичиг уншина/ Холбооны захирагч, Игутугийн дүрээр ирсэн Арамун, биднийг чиглүүлж хайрла. Цагаан уулын зүрх. Энийг яаж? Миний нууцыг яаж?  

Саяа: Аав аа. Хичнээн сандарч байгаа бол? Тэалхаг Их бунханыхан бариад явчихсан. Цагаан уулын зүрх таныг зааж байна. Одоо яах гэж байна? Хэнийг дайснаа болгох вэ? Одоо ч гэсэн Игуту гэдгээсээ ичсээр байна уу?

****************

Ха: Неантал гэдэг чинь?

Муб: Алуурчин Дэканы цэргийн цээжийг нээж зүрхийг нь авсан байсан.

Ха: Нүнбёл аа. Юу болоо вэ? Яасан бэ?

Муб: Неантал.  

Таня: Энд яаж?

Чэ: Чамайг Таня гэдэг үү?

Таня: Миний нэрийг... яаж мэддэг юм?

Чэ: Чи Унсомыг мэдэх үү?

Муб: Неанталууд... Артдалд ирчихэж.   

Таня: Унсомыг... яаж мэддэг юм?

Саяа:Үймээн самуун... таалагдах болтугай. Чичирч буй бүхэн эцэст нь зогсох болно.

Дараагийн ангид:  

Та Гон: Тэалхагийн хөлийг тайрвал... яахаа би өөрөө ч мэдэхгүй байна.

Чэ: Тэр өдөр үхсэн хүн Унсом биш.

Таня: Гялайлаа. Би Тэргүүн удган болбол...

Саяа: Ганц л үг хэлбэл бүгдийг нь авчирч болно

Муб: Буруу итгэлийг засч, аавыгаа хөнөөсөн Холбооны захирагчаар хэргийг нь хүлээлгэнэ.

Та Гон: Таня хаана байна?

Саяа: Хэдий болбол нэг л зүйлийн төлөө тэмцэх юм? Бидэнтэй нэгд. Сайн мэдээ байна.

Тэалха: Тагон руу дайрвал би яах болж байна?

Ёо: Таня. 

Та Гон: Тэрнийг олоход саад болсон хүнийг ал... Хэн ч байсан хамаагүй...

Ун: Эндээс явцагаая.

10-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home