Arthdal chronicles S1 9

Arthdal chronicles s1-9

Үргэлжлэх хугацаа: 80мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Н: эм, Нүнбёл, Харимын туслах, Чэуний дүү  

Ю: эр, Аса Роны туслах залуу

К: эр, Бату овгийн толгойлогч

 

9-р анги. 

Гол дүрүүдэд: Жан Дон Гүн, Сон Жүн Ги, Ким Жи Вон, Ким Ок Вин нар тоглолоо.

Туслах дүрүүдэд: Кими У Сон, Чо Сон Ха, И Ду Ёон, Пак Хэ Жүн,  Пак Бён Ун нар тоглолоо.  

Таня: Хамгийн ойр байгаа чулуу.

Саяа: Чи...

Таня:  Тийм ээ, чи миний чулуу бол.

Саяа: Чи байна шүү...

Таня: Миний анхны зэвсэг. За, та бол Танягийн цорын ганц эзэн билээ. Ваханы Таня би чамд шившлэг хийж байна. Эзэн? Хэн нь эзэн болохыг... миний шившлэгийг амтлаад үз... Саяа.

Саяа: Эзэн? Яагаад? Яагаад бодлоо өөрчилчихөв? 

Таня: Амьдрахын тулд. Үхмээргүй байна. Миний буруу.

Саяа: Тэгээд л болоо юу?

Таня: Би танд хэрэгтэй.

Саяа: Миний юу хүсдэгийг, юунаас айдгийг мэдэх үү?

Таня: Эрх чөлөөг хүсч, цоожлогдож, бусдын ажиглалтанд байхаас айдаг. Гэхдээ Тэалха авхай намайг өдөр шөнөгүй дэргэд тань байж ажигла гэсэн. Гэхдээ би, таны хүссэнийг л хэлж байя.

Саяа: Тэалхаг дутуу үнэлэх хэрэггүй. Тэгвэл үхнэ.

Таня: Би үхэхгүй.

Саяа: Бардамнах хэрэггүй.

Таня: Би Сэнарэ биш.

Саяа: Би ч гэсэн амиа алдчсан чиний найз биш. Дахиад над руу тийм харцаар битгий хар.

Гарчиг: Артдалын шастир/ Артдалын түүх/домог 

Эр: Үнэн шүү.

Эр: Больж үз.

Эр: Хөөе, алив ээ.

Эр: Хүнээр тоглохоо боль.

Эр: /мэдэхгүй хэлээр ярина/

Эр5:  Тэр юугээд байна?

То: Юм идэх хэрэгтэй гэж байна. Ядаж ус ч болов...

Эр5:  Хөөх... Дагаад хэл. Миний нэр бол Хөх. Би бол Неанталтай нөгцсөн өөдгүй эмээс төрсөн араатнаас ч дор мангас, Игуту. Дагаад хэл. Хэлэхгүй юу? Сонс. Би бол Игуту гээд дагаад хэл. За. Би бол “Би бол Неанталтай нөгцсөн өөдгүй эмээс төрсөн араатнаас ч дор мангас, Игутууууу”. 

Эр: Муу новш.

Да: Унсом аа, болохгүй ээ.

Эр5:   Хөөе. Миний хэлснийг хэлээд өг. Би бол Сарам. Та нар бол дужумсэн гэж нэрлэгддэг араатнууд, тэр бол дужумсэнээс ч дорд Игуту.

То: /Мэдэхгүй хэлээр ярина/

Эр5:   За. Ус дээрээс доошоо урсаж байгааг харж байна уу? Үг ч ялгаагүй. Бидний хэлж байгаа үг ч бас дээрээс доошоо урсдаг юм, эсрэгээрээ биш.

То: /Мэдэхгүй хэлээр ярина/

Эр5:    Тийм болохоор... Тийм болохоор, та нарын хэлж байгаа үг миний чихэнд хүрэхгүй. Миний хэлсэнээр шууд доошоо явна. Тэгэхээр надаас ус  нэхэх ёсгүй.

То: /Мэдэхгүй хэлээр ярина/

Эр5: Дагаад хэл. Би бол дужумсэн. Дужумсэн бол хоёр хөл дээрээ алхдаг, нисч чаддаггүй араатан. Та нар бол тахиа. Та нар бол араатан, би бол Сарам... Юугаа хараад байгаа юм?

То: /Мэдэхгүй хэлээр ярина/

Эр5: За. Бүгдээрээ хэлнэ шүү. Би бол дужумсэн.

То: /Мэдэхгүй хэлээр ярина/ 

Эр5:Хэлэхгүй юу? Тэгвэл ус өгөхгүй. Усгүй хэр удахыг чинь харж л байя. Усгүй гурав хоносон хүн хүн эхийнхээ цусыг ч уудаг гэж ярьдаг юм. За за...

Эр:  Та нар ч үхсэн.

Эр5:Хэр удаан тэсэх бол.

Бүгд: Өндөр тэнгэрт өдөр бүр  мандаж, нүд гялбуулна...

Энэ харанхуй чийглэг газраас та нар зугтаж чадахгүй...

Эндээс амьд гарч чадахгүй...

Инээд баясал үгүй...

Эр: Яваач.

Эр: Хөдлөөч.

*****************

Таня: Би, толь цэвэрлэхээр ирлээ.

Саяа: Тэг ээ.

Таня: За. Шувуу? Зүүдэндээ шувууг үзэн яддаг аа? Яагаад?

Ун: Намайг цоожтой байхад шувууд чөлөөтэй нисдэг болохоор. Барихыг хүссэн ч, зүүдэндээ би юу ч хийж чаддаггүй. Тэгээд заримдаа уйлдаг.

Таня: Юу... Тэр шувуу. Би бариад өгөх үү?

Саяа: Шувуу дуудаж мэддэг юм уу?

Таня: Тийм ээ, 15 төрлийн шувууг...

Саяа: Хөөх... Анх удаа л ийм юм харж байна. Сум биш чулуугаар.

Таня: Биднийг өсгөхийн тулд өөрийн сүнсийг золиосонд... танд талархал дэвшүүлье.

Саяа: Юу хийгээд байгаа юм?

Таня: Биднийг өсгөхийн тулд шувуу бидэнд баригдсан.

Саяа: Итгэмээргүй юм. Чи мундаг юм аа.

Таня: Чулуу шидэхэд энэ уяаг ашигладаг юм. Би сайн байгаа биз? Хийж үзэх үү?

Саяа: Би юу?

Таня: Тийм ээ. Би заагаад өгье. Энийг... хуруугаа энд хийгээд... Тэгээд энэ үзүүрийг нь барь... Энд... Одоо тийшээ хар. Тийшээ харж байгаад... Эргүүл... Энийг нь тавина.

Саяа: Аан. Эргүүлж байгаад... За... Ингээд үү?

Таня: Тийм. Дахиад...

Саяа: Ойрхон байлаа.

Таня: Өө.

Саяа: Оночихлоо.

Таня: Хөөх. Сайжирч байна.

Саяа: Чулуу. Харж бай...

Таня: Одоо болно.

Саяа: Дахиад нэг.

Таня: Дахиад уу?

Саяа: Дахиад жаахан. Хөөе, ийм юм яаж идэх юм? Бодсоноос амттай байна.

Таня: Тэр... Энд энэнээс илүү амттай юм их байдаг байх. Энэ газар яагаад ийм болчихсон юм?

Саяа: Ийм ээ? Ийм гэж  ямар юм?

Таня: Зүгээр л... Идэх хоол зөндөө, байшин нь их том... хүмүүс ч их олон.

Саяа: Анх та нарын ирсэн газартай адилхан байсан байх. Арамун Хэсула Холбоог үүсгэснээс хойш ийм болсон гэж сонссон.

Таня: Гэхдээ... Тэр “Холбоо”... Холбоо гэж юу юм?

Саяа: Ойлгох үгүйг чинь мэдэхгүй. Холбоо гэж...

******************

Таня: Хуралдайд овог, отгийн толгойлогчид цугладаг. Уулзаад  Холбооны захирагчийг сонгодог. Холбоог Арамун Хэсула үүсгэсэн. Арамун Хэсула.

Аса: Эргээд оч, Арамун.

Таня: Тэр Арамун уу? 300 гаруй овог, отог. Тэднээс хамгийн том нь Сэнёог овог. Дараагийнх нь Цагаан уул овог. Тагон, Санун хоёр Сэнёог овгийнх. Аса Рон Цагаан уул овгийнх. Эхлээд бүгдийг нь мэдэх хэрэгтэй. Энэ бол эхлэл.

*************

Эр5: За, дахиад. Би бол Неанталтай нөгцсөн өөдгүй эмээс төрсөн...

Эр: Новш чинь...

Эр: Хүрээд ир...

Эр5: За. Дагаад хэлбэл ус өгнө. Би бол дужумсэн.

Эр: Муу харх.

Эр5: Хэлээч. Усгүй гурав хоносон хүн хүн эхийнхээ цусыг ч уудаг гэж ярьдаг юм.

Эр: Би бол ду ду дужумсэн.

Эр5: Нааш ир... Нааш ир гэж байна.

Эр: Энийг хар даа. Тэрийг хараач...   

Эр5: Харав уу? Араатнууд ингэдэг юм. Өөр?

Эр: Би бол... д д джэнсэн...

Эр: Би бол дужумсэн.

Бүгд: Би бол дужумсэн.

Эр5: Нааш ир...

Да: Бид буугаад өгчихвөл... Унсом яах болж байна? Шархаа ч тоолгүй биднийг аврах гэж ирээд... тийм болчихоод байхад...

**************

Муб: Тэр чинь юу гэсэн үг вэ?

Чэ: Унсом, Ваханы хүмүүстэй алга болчихож.

Ха: Энэ юу болоо вэ?

Чэ: Нүнбёлыг тан буцалгаж байх хооронд гурвуулаа зугтчихаж. Өөрийгөө буруутгаад уулаар хайсан юм шиг байна.

Муб: Жаахан охин ч гэсэн... яаж ийм болчихдог байна аа?

Чэ: Миний буруу. Би Нүнбёлыг харж бай гэж хэлээд, тан авахаас авсан хойгуур...

Ха: Яавал дээр вэ?

*****************

Эр: Яваач.

Эр: Хурдан яв.

Эр: Худлаач.

Эр: Хурдан яв гэж байна. Хөдлөөч.

Эр: Хурдан гэж байна.  

Эр: Хурдан яв... Урагшаа чигээрээ. Хурдан яв...

Эр: Босооч. Бос...

Эр: Хөөш. Бос. Бос...

Эр: Хурдан яв. Хурдал... Босооч.

Эр: Хурдан хөдөл... Яв гэж байна.

Эр: Хурдан яваач. Юу вэ?

***************  

Му: Яасан бэ?

Муб: Гомэгаас сонссон. Чамайг Ваханчуудыг зарсан гэж.

Му: Тэгээд юу гэж?

Муб: Хааш нь зарсан бэ?

Му: Мэдэж яах гээ вэ?

Муб: Хариулахгүй юу?

Му: Гилсон ах Шоружагин ч билүү тийшээ зарчихсан.   Аль хэдийн зоосыг нь авчихсан.

Муб: Шоружагин? Ойлголоо.

Му: Ах аа, Цагаан ууланд очоо юу?  Очсон биз дээ? Очсон биз? Аса Сакантай уулзсан биз дээ?  Уулзаж. Яах гэж очсон юм? Юу хийгээд байгаа юм бэ? Аса Ронтой нэгдэхээр шийдээ юу? Тагон ноён Аса Роноос болж хичнээн...

Муб: Тийм биш ээ.

Му: Ах аа. Тагон ноёноос урвах гэж байгаа бол боль. Би хүртэл мэдэж байхад, Нирухаг мэдэхгүй гэж бодоо юу?

***************

Б: Мубэг ах...

Та Гон: Мубэг? Удахгүй ирнэ. Эргээд ирсэн гэсэн.

Б: Тийм ээ, эргээд ирсэн. Эргээд ирсэн ч... нөгөө... тэр жаахан... Мубэг ах Дэканаас урвах хүн биш биз дээ?

Та Гон: Юу болоо вэ?

Б: Ах Иаркаас эргэж ирсэнээсээ хойш нэг л хачин байна.

Та Гон: Юу нь?

*******************

Хал: Долдамбулын Шоружагин уу?  Хөөх. Тэгвэл оройтсон ч байж магадгүй.  

Муб: Юу гэсэн үг вэ?

Хал: Игутуд сайн хүн байхгүй ч, Шоружагины тэр тэнэг Игутуг үзэн яддаг юм. Аль хэдийн оройтсон ч байж магадгүй.

Муб: Ямартай ч яваад ир.

************

Эр: Чанга хэл...

Эр: Би дужусмэн гэж хэл.

Эр: Чанга хэл, би сонсъё.

Эр5: Би дужумсэн гэж хэл. Алив ээ. Би бол дужумсэн.

Эр: Май.

Эр: Би бол дужумсэн.

Эр: Май.

Эр: Би бол дужумсэн.

То: Би бол дужумсэн. Би бол араатан. Юу нь хэцүү гэж? Араатан байх юу нь муу гэж. Араатнаас ч дор Игуту байхад. Бид нар араатан... Унсом араатнаас ч дор...

Да: Тэгж ярихаа боль...

То: Чи... бид нарыг... хаяад явсан биз дээ. Ганц Мүнтэг биш, намайг ч бас хаясан. Гэхдээ... Унсомыг яагаад хаяхгүй байгаа юм?

Эр: Надаа.

Эр: Надаа ус.

Эр: Май, та хоёрынх.

Эр: Тэр байж байгааг нь.

Эр: Надаа ус... Надаа..

Эр: Надад өг л дөө.

Эр: Май...

Эр: Юу вэ, муу новш чинь...  Намайг тавь...

Эр: Би бол дужумсэн.

Эр: Уумаар байна уу?

Да: Унсом аа. Унсом аа, зүгээр үү?

Эр: Хөөе хөөе, тайван бай хархнууд аа. Намайг дагахаа боль... Би өөртөө үлдээнэ.

Эр: Би бол дужумсэн.

*****************

То: Зүгээр л хэл... Зүгээр л... тэр новшнуудын хэлснээр хий. Чи бол...  Неанталтай нөгцсөн өөдгүй эмээс төрсөн араатнаас ч дор  мангас, Игуту. Миний нэр Хөх. Би араатнаас дор дужумсэн. Би ч гэсэн тэдний хэлсэнээр хийнэ. Чи ч гэсэн тэг...

Ун: Намайг тэгвэл чи ч гэсэн  тэгж чадах болохоор уу? Хий... чи... Гэхдээ... Би хийхгүй.  Чи мэдэж байгаа. Миний нэр... шившлэг... Ээж, Таня хоёрын өгсөн. Надад тэрнээс өөр юу ч байхгүй. Нэрээ алдаж чадахгүй.

То: Тийм ээ. Сайн байна, новш минь. Биднээс дээр гэж бодож байна уу? Далсэ бид хоёрын ямар байх чамд хамаагүй биз дээ? Чамд тэр нэр чинь л чухал... Тийм ээ. Сайн байна, новш минь.

Ун: Тодэ. Тодэ. Болохгүй ээ. Тодэ. Болохгүй ээ. Тодэ. Үгүй ээ.

Эр: Юу  вэ?

Ун: Далсэ. Далсэ.

***************

Таня: Ном гэнэ ээ?

Саяа: Тийм. Энэ удаан байдаг болохоор хүмүүстэй уулзахгүйгээр юу ярьсныг нь мэдэж болно.

Таня: Эзэн та ийм юм олныг үзсэн үү?

Саяа: Галт цамхагт ном зөндөө байгаа. Бүгдийг нь хэд хэдэн удаа уншсан. Өөр хийх юм байхгүй болохоор.

Таня: Тэр олон хүний яринаас хэний яриа таалагдсан бэ?

Саяа: Тамер. Хэ овог Ремусээс гаралтай. Тамер тэндхийн жанжин байсан. Арван жилийн өмнө үхсэн ч гэсэн надад дайны үеэр үзсэн зүйлсээ бас дайны үед яаж тулалдах талаар хэлж өгсөн. Харах уу? Би хар чулуу. Чи цагаан чулуу. Энэ чулуунууд одоо дайтна.

Таня: Энэ яаж байлдах юм? Энийг шидэх юм уу?

Саяа: Дайныг орлуулж байгаа юм. Нэг чулуу нь Дэканы цэрэг. Тэгээд энд байрлаж байгаа. Чи ч гэсэн хамгаалахын тулд... ингээд, энд байрлаж байгаа. Тамер хуаран байрлуулах 12 аргыг заасан. Тэднийг зургаан өөр цаг агаарт, найман ялгаатай газарт байрлуулж болно. Тулааны бодлого гэдэг юм. Мэдээж ганц чулуугаар харуулах боломжгүй.

Таня: Сонирхолтой байдаг байх.

Саяа: Мэдээж. Цоожтой байхдаа энүүгээр байнга ганцаараа тоглодог байсан. Номон дээр байсан аргуудыг нэг нэгээр нь төсөөлж байгаад.  Сонирхолгүй байна уу?

Таня: Аа... Чамд сайхан байна уу?

Ун: Уруул хатаад, цээжийг маань нэг юм гижигдээд байгаа ч юм шиг... сонирхолтой ч юм шиг... Энэ өвчин юм  бол уу?

Таня: Харин л дээ. Сонирхолтой биш байна. Өвчин байх.

***************

К: Дэканы цэргүүд юу болоо вэ?

Бүд: За, Күнтүн сайд аа. Өнөөдрөөс Күнтүн сайд болоод танай гэр бүлийг бид хамгаалах болно. Тагон Нирухагийн зарлиг.

К: Талархаж байгаа ч, эндхийг манай Бату овгийн цэргүүд хамгаалах болохоор эргээд яв.

Бүд: Батугийн цэргүүд наашаа орж чадахгүй.

*******************

К: Нируха захирагч аа. Өргөө гэр хайрласанд талархаж байна. Гэвч, гэрээ Батугийн цэргүүдээр...

Та Гон: Байрандаа зогс.

К:   Юу? Байрандаа?  

Та Гон: Саяхан бид Санун Нирухаг дорд дужумсэнд алдсан. Цайз руу зэр зэвсэгтэй дайчин орж ирсэнээс болсон хэрэг. Хойшид холбоо болон Дэканы цэргүүд л Артдалд зэвсэг авч явахыг зөвшөөрнө. Бату овгийн толгойлогч байсан ч хойшид чухал биш. Кунтун, одоо Холбооны худалдааны сайд болсон. Холбооны сайдыг Холбооны Дэкан, Холбооны хамгаалагчид хамгаалах болно.

К: Тэгсэн ч гэсэн...

Тэалха: Холбооны захирагч Нируха сэтгэл чилээсэнд талархаж байна. Манай Галт цайз Холбооны цэргүүд хамгаалж байгаа болохоор айх зүйл алга. Гэхдээ, Бату овгийн толгойлогч Батугийн цэргүүдээр хамгаалуулна гэж зөрүүдлээд байгааг... Арай... Өөр бодол агуулаагүй биз?

*************

Эм: Энийг хангалтгүй гэвэл яах вэ?

Эр: Тэгээд л эрт ирье гээд байхад.

Их бунхан.

Эр эм: Нируха. Нируха. Нируха.  Нируха. Нируха. Нируха.

Эр: Нируха.

Эр: Нируха.

Эм: Нируха. 

Эр: Нируха.

Эр: Нируха.

Эм: Нируха.  

Аса: Одоо л Тагоны жинхэнэ төрхийг харах нь.

Мот: Анхнаасаа бүгд Тагоны төлөвлөгөө байсан бололтой.

Эр: Нируха.

Мот: Тэгсэн ч Тагоныг зүгээр орхиж болно гэж үү? Аса Сакан надад Тагонд тусал гээд байгаа. Сэтгэл зовниж байна.

Аса: Тэгвэл яавал дээр вэ? Ямар сул талыг нь ашиглах вэ?

Мот: Би ч гэсэн бодож үзсэн. Тагон Холбооны эсрэг зүйл хийгээгүй.

Аса: Дайн тулаанд явсаар Артдалд алдаа гаргах боломж олдоогүй.

Мот: Тийм ээ. Холбооны иргэд тэрний гаргасан амжилтуудыг л мэддэг. Тийм болохоор... ингэж байгаад манай Аса овог...

Аса: Тэр амжилтыг нь хамгийн том алдаа болговол ямар вэ?

Мот: Юу?   

Эр: Бэлэн болсон.

Мот: Юу...?

*******************

Саяа: Би оночихлоо. Оночихлоо.

Таня: Би оносон шд. Өө... диваажингийн шувуу  байна. Иаркт бэлтгэл хийдэг байхдаа дууддаг байсан юм. Яасан бэ? Яагаад сүүл нь хөх байдаг билээ? Будчихсан юм бол уу?

Саяа: Үгүй ээ. Энэ будаг биш. Ийм өнгөтэй төрсөн юм. Дээр үед Исодунёны хэлсэн үг... “Диваажингийн шувууны өнгө өөрчлөгдөх цагт, гамшиг болно”.

Таня: Гамшиг гэнэ ээ?

Саяа: Аса Рон. Юу хийх гэж байна?

 

**************

Эр: Тэнгэр задарч, газар хуваагдана. Хорвоо сүйрч байна.

Эм: Хөөе. Би байна. Намайг таньж байна уу?

Эр: Артдал сүйрч байна. Энэ хорвоо... хорвоо сүйрч байна. Бүх зүйл сүйрэх болно. Миний буруу, Исодунён. Өршөө, намайг өршөө Исодунён.

Ги: Яагаад байгаа юм? Тайвшир. Тайвшир...

Эр: Исодунён хилэгнэсэн байгаа. Бид бүгдээрээ үхнэ.

Ги: Байз.     

Хүмүүс: Хөөх...

Эм: Халуурч байна. Өнөө өглөө зүгээр байсан.

Эр: Бурхан минь...

Эр: Юу болоод байна аа?

Эр: Хөөе хөөе... Энд...

Эр: Бурхан минь...

Ги: Холд...

Эр: Юу болоод байна аа?

Эм1: Бүгдийг нь ал.

Охин: Ээж ээ. Ээж ээ.

Эм: Бурхан минь...

Эм1: Бүгдийг нь ал.

Охин: Ээж ээ.

Эм1: Исодунёны өгсөн тушаал.

Охин: Ээж ээ, яасан бэ? Ээж ээ. Ээж ээ, яагаад байгаа юм бэ? Ээж ээ.

Эр: Бурхан минь...

Охин: Ээж ээ. Ээж ээ...

***************

Та Гон: Эргээд ирэв үү.

Муб:  Тийм ээ. Ха Римтай яваад ирлээ. Данбёг ноён тайван нойрсож байгаа.

Та Гон: Гялайлаа. Би хийх ёстой байсан юм. Яасан, суугаач... Их удсан байна...

Муб:  Богино хугацаанд олон зүйл болж өнгөрлөө.

Та Гон: Канморугийн араас элдсэн  гэж сонссон.

Муб:  Аан, тийм ээ. Канмору байх гэж бодоод хөөсөн ч, биш байсан.

Та Гон: Мэдээж. 200жилийн өмнөх домог.

Муб:  Тийм ээ.

Та Гон: Чи Канмору унаад эргээд ирсэн  бол... Арамун Хэсула болохгүй юу. Аан...

Муб:  Инээх аргагүй наргиа байна.

Та Гон: Тэгсэн бол сонирхолтой байхгүй юу. Чи Канмору барьсан чинь нэг муу морь байвал... Тэрийг нь ч мэдэхгүй чи Аса Саканаас асуухаар Цагаан уул руу явсан бол...

Му: Очсон биз дээ? Аса Сакан дээр очсон биз дээ? Би хүртэл мэдэж байхад, Нируха мэдэхгүй гэж бодоо юу?

Муб:  Мэдчихсэн гэж үү? Намайг туршиж байна уу? Тэгвэл хэлэх хэрэгтэй.

Та Гон: Үнэнээ хэл. Догдолсон биз дээ?

Муб:  Тагон ноёнтон. Үнэнийг хэлэхэд...

Та Гон: Цэргийн яамны дарга бол. Татгалзах хэрэггүй. Бодож байгаагүй гэж хэлэх хэрэггүй. Гэнэтийн хэрэг болохоор цочирдож байна гэж хэлэх хэрэггүй. “Цэрэг болох гэж төрсөн болохоор тулааны талбарт байх ёстой. Улс орон удирдахад тохирохгүй” гэж хэлэх  ч хэрэггүй.  Хийнэ гэж хэл. Ядаж бодож үзнэ гэж хэл. Тэр зэргийг хийж өгнө биз дээ.

Муб:  За, Тагон ноёнтон. Биш ээ... Нируха. Бодож үзье.

Та Гон:Болж байна. Мубэг бодож үзнэ гэсэн бол болчихлоо л гэсэн үг. Маргаашнаас цэргийн газарт өдөр болгон ир. Яаж ажилладгийг нь хар. Тэгж байгаад шийд. “Би сайн хийж чадна. Надад тохирох юм байна”. Аан?

Ги: Аан, хүн байгааг мэдсэнгүй. Дараа ирье.

Та Гон: Үгүй ээ. Хэл. Мубэг миний ах. Тэрнээс нуух юм байхгүй. Юу болоо вэ?

Ги: Хүмүүс гэнэтхэн галзуурч, үхэж байна. Хамаг бие нь халуу шатаж, хөх өнгийн толбо үүссэн байсан. Тахал биш юм шиг байна. Бас энэ шувуу... Диваажингийн шувууны өд хөх өнгөтэй  байна. Төлөг байдаг байх аа?

Та Гон: Энэ бүхэн өнөөдөр гэнэт болсон гэж үү?

Ги: Өөр нэг юм байна. Макчи уулын энгэрээс үхсэн бар олсон.

Та Гон:  Тэгээд?

Ги: Ямар ч хутганы шарх байгаагүй. Бие дээр нь их том нүх байсан. Гэдсийг нь ухаад авчихсан байсан. Зүрх, элэг нь байхгүй байсан. Барын сарвуу хөх цус болсон байсан.

Та Гон: Неантал гарч ирсэн гэсэн үг үү?

Ги: Хүмүүс айж байна, Артдалд гамшиг нүүрлэлээ гэж ярьж байна.

Та Гон: Аса Рон.

Ги: Юу?

Та Гон: Аса Роны юу хийж байгааг олж мэд.

***************

Хүмүүс: Аса Рон Нируха. Аса Рон Нируха. Артдалыг авар. Артдалыг авраач дээ. Артдалыг аварч хайрла. Аса Рон Нируха. Биднийг авраач. Аса Рон Нируха. Аварч хайрла.

Эр: Артдал хараалд өртсөн. Бид бүгд үхэх болно.

Хүмүүс: Аса Рон Нируха. Аса Рон Нируха. Биднийг аварч хайрла. Биднийг авраач... Бидэнд  туслаач дээ. Аса Рон Нируха. Аса Рон Нируха, биднийг аварч хайрла.

Ю: Нируха, ард иргэд гадаа цуглаад..

Рон: Тэвчээртэй бай... Мэрэг төлөг тавьж байгаа бус уу.  

Хүмүүс: Аса Рон Нируха биднийг аварч хайрла.  Бидэнд туслаач дээ. Аса Рон Нируха. Биднийг аварч хайрла. Биднийг аварч хайрла.

Ю: Ард иргэд ээ. Тэргүүн зайран Аса Рон Нируха тэнгэрийн зарлиг хүлээн авсан тул бүгд сөхөрцөгөө...

Хүмүүс: Нируха: Нируха. Нируха.

Ю: 20жилийн өмнө бидний устгасан Неантал, Игутугийн хорон сүнснүүд Артдалд ирсэн хэмээн бурхан айлдлаа.

Хүмүүс: Юу? Неантал аа? Юу гэнэ вэ? Неантал гэж байна. Игутугийн сүнс ээ?

Ю: Тиймээс... бид шавар хүүхэлдэйгээр өргөл барьж гамшгийг зогсоох болно. Та бүхэн бунханд өргөл өргөсний дараа шавар хүүхэлдэйг авч гэрийнхээ гадна тавьж сүнснээс хамгаалцагаа.

Хүмүүс: Бурхан минь. Тэгэлгүй яах вэ. Хурдан явж өргөлөө өгье. Тэр хүүхэлдэйг нь авъя.

******************

Саяа:  Хорон сүнс ээ?

Таня: Тэгж ярьж байна лээ. Игуту, Неанталын Госалууд/ хорон сүнснүүд/ Артдалд ирсэн гэсэн.

Бичиг: Госал: өшөө авахаар ирсэн хорон сүнснүүд

Саяа: Тэгээд... Тэр сүнс барын зүрхийг идсэн гэж үү? Итгэмээргүй юм. Тэр муу зальт Аса Рон аавыг буруутгах арга олж.

Таня: Нээрэн үү? Яах гэж?

Саяа: Аав тэднийг алсан болохоор. Тэр хорон сүнс ирсэнд хэнийг буруутгах вэ?

Эр: Ийм юм байж болох уу?

Эр: Биднийг хараасан гэж байна.

Эм: Үнэхээр хараагдсан бол яах вэ?

Эр: Юу л болоод байна даа?

Бүгд: Нируха. Нируха...

Эр: Ийм зүйл байж болох уу?

Тэалха: Бусдыг нь мэдэхгүй ч, хорон Госал/Хорон сүнс/ барыг алж, гэдсийг нь ухна гэдэг байж боломгүй хэрэг.  Хуйвалдаан ч байж магадгүй.

К: Их бунхны хүлээн авсан төлөгт...

Ю: Цагаан уулын эзэн, унтахыг үл мэдэх Исодунён бурхны хүсэл... Исодунёны хүслийг хүлээн авна уу.

Бүгд: Исодунёны зарлигийг хүлээн авъя.

Ю: Аттурадад амиа алдсан Игуту, Неанталуудын хорон сүнснүүд Артдалын газар нутаг, салхинд халдсан тул... сүнснүүдийг аргадаж, буцаан илгээх болно. Холбооны захирагч Тагон... Аттурадыг хөх болон нил ягаан цусаар будсан гэмтэн... хйисэн гэмээ цагаачлах ёстой. Их Бунханд очиж... Исодунёны Сэнамсани ёслолд  оролц.

Бичиг: Сэнамсани: хорон сүнсийг аргадах ёслол.

Та Гон: Аса Рон.

Ми: Тагон хилэгнэж байгаа даа.

Рон: Удахгүй ойлгоно оо. Холбооны захирагчийн суудал... Дэканы цэргийн хүч... тэрний ухаан, арга заль... эдгээрийн  аль аль нь Аса овгийн тэнгэрийн хүчийг дийлэхгүй. Ард иргэдийн яахыг харж л байгаарай.

Ми: Шувууг хэзээ бэлдсэн юм? Өдийг нь сугалж, мэлхийн хор түрхсэн байх.

Рон: Надтай хүчээ нэгтгэнэ гэвэл Аса овгийн тухай мэдэх гэж хичээх хэрэггүй.

Ми: За, ойлголоо Нируха.

Хүмүүс: Нируха.

Эм: Гуйж байна.

Эм: Биднийг харж үзээч дээ.

Хүмүүс: Бурхан минь. Гуйж байна. Биднийг аварч өршөө... Тагон ноёнтон. Тагон ноёнтон. Итгэж чадахгүй нь.

Их бунхан.

Эр: Тэгэхээр Тагон Нируха Холбооны захирагч болсоноос болсон гэсэн үг.

**************

Саяа: Тийм ээ. Энд болох юм байна. Энд хийе.

Таня: Тэр... Яагаад Тагон Нируха хууртсан гэж юу гэсэн үг юм?

Саяа: Аав Неанталуудыг хөнөөж, Холбооны захирагч болсноос болж бүгд хараагдсан гэж бодож байгаа.

Таня: Аан. Ингэхэд юу хийж байгаа юм?

Саяа: Чи тэнд очоод хүн ирэх нь үү харж бай.

Таня: За.

Саяа: Аса Роны хүсэл бол...  Тагон амьд Неанталыг алж чадах ч, үхсэн сүнсийг нь Аса овгийнхон л аргадаж чадна гэдгийг хүмүүст харуулахыг хүсч байгаа. Аса овгийнхон өөрсдөө шууд залгамжлагчид биш. Тэгээд л могойн хэлээ ашиглаж, мянган жилийн хүчтэй гэдэгээ харуулах гэж байгаа...

Таня: Хүч? Тийм юм ч гэсэн хүч болж чадна гэж үү?

Саяа: Хамгийн том хүч. Аавыг хүртэл сөхрүүлж чадах хүч.

Таня: Энэ хүч гэнэ ээ?

Саяа: Ашгүй надад боломж олдлоо. Аса Роны ачаар үхсэн Игута, Неанталууд дахин гарч ирлээ. Болчихлоо.

Таня: Гэхдээ яагаад... Саяа ноёнд боломж...

Саяа: Яасан?

Таня: Энэ... Манай Вахан овгийн нүүрний будалт.

Саяа: Энэ яагаад боломж вэ гэж үү?

Таня: Тийм ээ.

Саяа: Тэрийг... эргэж ирээд хэлж өгье. Эндээ намайг хүлээж бай.

****************

Та Гон: Исодунён.

Таня: Яаж манай овгийн зургийг мэддэг юм бол? Тэрнийг ч гэсэн зүүдэндээ харсан юм бол уу?

Саяа: Явъя. Болчихлоо.

Таня: Юу? За.

Саяа: Түрүүн Аса Роны үйлдэл надад яаж тус болох вэ гэж асуусан байх аа?

Таня:Тийм ээ.

Саяа: Хүмүүс айдаг зүйлээ хүндэлдэг юм.

Таня:Нүүрээ будчихаад... 

Саяа: Дээр үед...

Таня: хаачсан юм бол?

Саяа: Зарим нь Неанталуудад үйлчилдэг хүмүүс байсан гэсэн. Гэхдээ одоо тийм хүн байхгүй.

Таня:Хүнтэй уулзсан юм бол уу?

Саяа: Яагаад?

Таня: Нүүрээ будчихаад уу?

Саяа: Неанталууд үхсэн болохоор айхаа больсон хэрэг. Гэхдээ... Аса Рон Неанталуудын сүнсийг дуудсан. Тэрний ачаар Неанталаас айх айдас эргэн ирсэн.

Таня:Аан. За...

Саяа: Чи миний яриаг сонсож байна уу?

Таня: Үнэндээ, юу ярьж байгааг тань ойлгохгүй байна.

Саяа: Хн. Одоо Артдалын хамгийн хүчирхэг бурхан хөдлөх болно.

Таня:Ямар бурхан юм? Исодунён? Эсвэл Дарабуру?

Саяа: Үгүй ээ. Мянган ам, чихтэй бурхан. Цуу яриа. Цуу яриа.

************

Эр: Хүний хорон сүнс аймар байдаг... Неанталын сүнс гэхээр...

Эр2: Аргагүй биз дээ. Бид тэдэнд өвчин халдааж, гал тавьж. Ганцыг ч үлдээлгүй хөөж хөнөөсөн юм чинь.

Эр: Тэгээд яах юм?

Эр2:  Неанталуудыг сайн мэдэхгүй ч, Игутунууд хилэгнэсэн байх.

Эр3: Яагаад тэр вэ? Неантал ч бай, Игуту ч бай адилхан мангаснууд.

Эр2:  Үгүй ээ. Намайг багад манайд Игуту боол байдаг байсан. Зүгээр байсан.

Эр3: Игутутай амьдардаг байсан гэх гээ юу?

Эр: Дээр үед тийм байсан. Гэхдээ Аттурадад Неанталуудтай хийсэн дайны өмнө Игуту нарыг Неанталуудын талд орж магадгүй гээд бүгдийг нь алчихсан юм.

Эр4: Яагаа вэ, Арамун Хэсула Игуту гэсэн яриа байдаг даа.

Эр: Цагаан уулын зүрхийг хэлж байна уу? Игуту ариун амьтан гэх гээ юу? Галзуу амьтад.

Эр4: Үгүй ээ,  бодоод үз л дээ. Арамун хоёр хоолойтой... Арамунд Неанталын цус урсаж байгаа гэсэн үг. Дээр нь далан хальс цэцгийг тэдний цогцосон дээр тавьдаг гэж сонссон.

Эр: Дэмий юм ярихаа боль. Тагон Нируха яг одоо хорон санаат сүнснүүдийг зайлуулахаар залчирч байхад.

Их Бунхан.

Рон: Энэ миний төлөвлөсөн зүйл гэдгийг мэдэж байгаа байх. Артдалын иргэд Неантал, Игутуг аргадах гэж гэрийнхээ гадна шавар хүүхэлдэй тавих болно. Энэ ачааг чи үхэн үхтэлээ үүрэх болно.

Та Гон: Тэгээд... Их бунхан шавар хүүхэлдэй зардаг болоо юу?

Рон: Яалтай билээ? Мэрэг төлө, залбирал ч надад хөрөнгө мөнгө  авчрах биш. Хүмүүсийн сэтгэл миний гарт байгаа цагт чи үргэлж миний дор байх болно. Чи Артдалын иргэдийг  хөнөөж, үнс нурмыг хаан болж захирдаггүй л юм бол... энийг өөрчилж чадахгүй. Михолын хэлдэг үнэн байж. Чи хүмүүсийн үнэнч зан, сэтгэлийг өөрийн болгохыг хүсдэг.

Та Гон: Дуусах болоогүй байна, Аса Рон. Ялахын тулд намайг юу хийнэ гэж бодож байна?

Рон: Харин л дээ. Мэдмээр санагдчихлаа.

Ю: Нируха, сайн байлаа. Тэр мөөг, Диваажингийн шувууны өд...

Мот: Бас... тэр барыг хэзээ бэлдсэн юм?

Рон: Юу гэсэн үг вэ? Бар... та нарын хийсэн хэрэг биш юм уу?

Мот: Юу? Бид нар... Биш ээ.

***************

Ха:  Чи жаахан ч болсон унт. 

Ээж: Би зүгээр ээ. Тэрнийг анх авчрахад... юу хийхээ ч мэдэхгүй... муу зүйл бодож байсан. Хайр татам хүүхэд. Сайхан сэтгэлтэй.

Н: Ээж ээ.  

Ээж: Нүнбёл аа.

Н: Ээж ээ.

Ээж: Нүнбёл аа.

Н: Ээж ээ.

Ээж: Нүнбёл аа, зүгээр.

Н: Ээж ээ.   

Ха: Ашгүй дээ. Хэдэн хоног ухаангүй байлаа.

Н: Аав аа... Би...

Ха:Чиний буруу биш ээ. Бие чинь муу байхад ийм ажил даалгасан миний л буруу.  

Н: Би харсан.

Ха: Юу?

Н: Ваханчуудыг хайж байгаад зээл дээр... Неанталыг харсан.

Ха: Юу?

Н: Тэд нар мөн байсан. Мэдэгдэж байсан.

Эр8: Роттип.

Чэ: Яагаад Унсомыг аварсан юм?  Аса Хоны хүүхэд гэдгийг мэдэхээс өмнө, Игуту байхад нь... Юу төлөвлөж байгаа юм?

Муб: Зөв зүйл хийхийг хүсч байна. Бүгдийг нь.

Чэ: Тагон ноён үнэхээр Санун Нирухаг... Тэгээд ингэж байгаа юм уу?

Муб: Чэун аа, энэнээс болж танай гэр бүлд муу юм болохгүй.

Чэ: Гэрийнхнээсээ болж асуугаагүй. Унсомыг би ч гэсэн хайж олно. Аса Хоны хүү тэрэн шиг зовох ёсгүй. Гэхдээ Тагон Нирухатай сөргөлдөнө гэдэг өөр хэрэг. Миний мэдэхээр... худлаа хэлж, хуурамч нулимс унагаж, бохир арга заль хэрэглэх хэрэгтэй болно. Та тийм хүн биш.

***************

Эм: Жим/ Gym mushroom / мөөг байсан. Хатааж, нунтаглаад усанд хийсэн байна лээ.

Тэалха: Тэгээд хүмүүс галзуурсан  гэж үү?

Эм: Тийм ээ. Хэд хоногийн дараа эргээд хэвэндээ ордог.

Тэалха: Шувуу?

Эр: Ремахан/ Remahan compendium / байсан. Сүүлнийх нь өдийг сугалж аваад мэлхийн хор түрхэхээр хэсэг хугацааны дараа хөх өнгөтэй сүүл ургадаг. Нэлээд эртнээс бэлдсэн бололтой.

Тэалха: Аса Рон. Дахиад хичнээн зүйл бэлдсэн бол? Манай Хэ овогт ийм зүйл болбол хойшид яах вэ? Дараагийн тайландаа энэ талаар бич.

Бүгд: Мэдлээ толгойлогч оо.

Та Гон: Зүгээр ээ. Юу ч биш.

Тэалха: Яагаад надаас зовлонгоо нуугаад байгаа юм? Тэгж доромжлуулчихаад яаж зүгээр байх юм? Бүгд Аса Роны хийсэн хэрэг. Усыг Жим мөөгөөр хордуулсан байсан....

Та Гон: Яаж хийснийг нь  мэдлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй.

Тэалха: Тэгвэл сүнснээс болж өвдсөн хүмүүсийг алъя. Тэгвэл Аса Роны хийсэн зүйлс юу ч биш болно.

Та Гон: Тэгээд ч нэмэргүй.

Тэалха: Тагон.

Та Гон: Мэдсээр байж юу ч хийж чадахгүй байгаа болохоор галзуурах нь. Аса Роны хийсэн хэрэг гэж мэдсэн ч, тэднийг алсан ч, ард иргэд дахиад Аса Роны Их бунхан руу очих болно. Ариун... Тэр Ариун уул.

Саяа:  Арамун Хэсула 200жилийн өмнө бурхан болсон нь Аса овог хүлээн зөвшөөрснийх.

Та Гон: Би яагаад ч тэдний дээр гарч чадахгүй гэж үү?  Аса овгийг яасан ч дийлэхгүй гэж үү? Юу ч хийсэн,яаж ч хийсэн. Аса Шиний шууд залгамжлагчид  биш... зүгээр нэг гарал үүсэл нь ч мэдэгдэхгүй бутач хүүхдүүд /Бугумбаринууд /.

Бибиг: Бугумбари: бутач хүүхэд

Тэалха: Тагон, тайвшир... Дуусаагүй байна. Дуусах болоогүй байна,  хэн ч дуусгаж чадахгүй. Биднийг дууссан гэж хэлэхээс нааш дуусахгүй. Одоо тайвшир. Хилэнгээ дар.

Та Гон: Гол асуудал нь Аса Рон биш. Мубэг. Аса Сакантай уулзсан. Нэг юм сэдээд байна.

Тэалха: Мубэг Аса Ронтой нэг тал гэж үү?

Та Гон: Мэдэхгүй ээ. Гэхдээ надад худлаа хэлээд байна. Баттай.

Тэалха: Тагон. Энэ  аюултай хэрэг. Дэканы цэргүүдийн тал нь Мубэгийн төлөө үхэхээс буцахгүй хүмүүс. Зүгээр орхиж болохгүй.  Юу хийгээд байгааг нь хурдан мэдэх хэрэгтэй.

Та Гон: Тэгнэ ээ. Их хялбар...

Тэалха: Амархан аргаар...

****************

Муб: Чи Ваханы эцэг, толгойлогч гэсэн байх аа. Гарал үүслээ мэдэхгүй юу?

Ёо: Манай Ваханы удам судар ээжээс ээжид  дамжиж ирсэн. Миний мэдэх зүйл бол... Эрт дээр үед Их Цагаан чоно Хар хавцлаар буун ирж манай овгийг байгуулсан гэдэг. 

Муб: Тэгвэл танай овгийн Эх хэн бэ? Хаана байна?

Ёо: Үхчихсэн. Танай хүмүүс алсан.

Муб: Залгамжлагч нь байх ёстой. Өндөр ээжийн хүч чадлыг залгамжлагч. Тэр ч гэсэн үхсэн гэж үү? Хэлэхгүй юу?

Ёо: Яагаад асууж байгаа юм? Шалтгаанаа хэлэхгүй бол амийг минь таслах байсан ч хэлэхгүй. 

Муб: Муу зүйл хийхгүй ээ. Танай хүмүүсийг аварч, хорвоог аварна. Үнэн шүү.

****************

Таня: Тэр шөнө хаашаа явсан бол? Одоо тийшээ явж байгаа юм бол уу?

Ёо: Эрт дээр үед Их Цагаан чоно Хар хавцлаар буун ирж манай овгийг байгуулсан гэдэг.

Муб: Тэр цагаан чоно Аса Шин мөн бол... Түүний ариун цус тэдний судсаар гүйж байгаа бол...

Ёо: Миний охин... Таня... Өндөр ээжийн залгамжлагч байсан.

Муб: Юу хийгээд байгаа юм?

Та Гон: Одоо болтол Мубэгтэй тэнцэх болоогүй байх шив?

Муб: Нируха.

Та Гон: Чамайг хөнөө гэж тушаагаагүй. Чамтай ярихаас өмнө сэргийлж байна.

****************

Саяа: Эндээ хүлээж бай. Өнөөдөр жаахан удах байх.

Таня: Мэдлээ...

**************

Муб: Яагаад ингэж байгаа юм?

Та Гон: Яагаад цэргийн яаманд ирэхгүй байгаа юм? Өдөр бүр оч гэж хэлсэн  байх аа.

Муб: Тэрнээс болоод ингэж байгаа юм уу?

Та Гон: Үгүй. Намайг яагаад хуураад байгааг чинь сонирхоод. Хуураагүй, тийм зүйл хийгээгүй гэж хэлэх хэрэггүй. Яаж хуурсан гэж гэж асуух ч хэрэггүй. Эндүүрч байна, юу хэлж байгааг чинь ойлгохгүй байна ч гэж хэлэх хэрэгүй. Яагаад? Миний мэдэх Мубэг тийм хүн биш.

Муб: Тийм ээ. Хуурсан.

Та Гон: Тийм ээ, Мубэг ийм л хүн.

Муб: Яавал дээр вэ?

Та Гон: Мубэг...

Муб: Яах вэ?

Та Гон: Миний дайсан болохыг чинь зүгээр хараад сууж чадахгүй. Тэгэхэд чи хэтэрхий үнэтэй бас хүчтэй хүн. Дараагийн асуулт. Яагаад хуурсан бэ? Өнөөдөр сайн найзаа алдмааргүй байгаа бол зөв хариулсан нь дээр шүү, Мубэг.

Муб: Тагон намайг ална. Хуурах хэрэгтэй.

Чэ: худлаа хэлж, хуурамч нулимс унагах хэрэгтэй...

Муб: Би чадах бол уу?

Та Гон: Хариулахгүй юу?

Муб: Санун Нирухаг... та хөнөөсөн үү? Энд? Хэрвээ тийм бол миний толгойг ав. Алсан уу?

Та Гон: Тэрнээс болоод чи... Шархалсан байх нь ээ.

Муб: Алсан уу?

Та Гон: Осол байсан. Тэр дужумсэн их хурдан байсан. Чи тулалдаж үзсэн болохоор мэдэх байх. Гурвуулаа тулалдаж байсан. Тэгж байтал... миний илдэнд өртчихсөн. Осол байсан ч, миний биш тэр дужумсэний илдэнд үхсэн байсан ч, аавыгаа хамгаалж чадаагүй болохоор... би алсан нь үнэн.  Энэ тэр өдөр болсон үнэн. Итгэж чадахгүй байсан ч, үгүй ээ итгэхгүй байсан ч итгэсэн юм шиг бай. Бас... яваандаа надаас төлөөсийг нь авч болно.

Муб: Итгэж байна. Үнэнээсээ итгэж байна.

Та Гон: Гялайлаа.

Муб:  Одоо энийг  тайлаад өг.

Та Гон: Намайг алах гэж үү?  Чиний ээлж. Аса Сакантай яах гэж уулзсан бэ? Үнэнээр нь хэлж болно. Миний эсрэг хуйвалдахаар очсон уу?

Муб: Тийм ээ, Тагоны талд байгаа гэж итгүүлэх хэрэгтэй. Иаркт харсан зүйлээ батлахыг хүссэн юм.

Та Гон: Юу харсан гэж?

Муб: Аса Роныг унагаж чадах зэвсэг.

Та Гон: Юу?

Муб: Санун Нируха Аса овгоос болж үргэлж сэтгэл дундуур байдаг байсан. Би туслахыг хүссэн. Гэхдээ, эргээд иртэл... Нируха тэнгэрийн оронд заларч... Тагоны таныг сэжиглэж байсан болохоор хэлээгүй юм.

Та Гон: Тэр... тэр чинь юу гэсэн үг вэ? Юу харсан гэж? Аса Роныг унагах зэвсэг гэнэ ээ?

Муб: Зэр зэвсэг, эд баялаг, Хэ овгийн аргаар ч Аса овгийг унагаж чадаагүй. Гэвч Аса Шин өндөр эхийн удам тасарч, зөвхөн садан төрлийн удам нь л үлдсэн.

Та Гон: Тэгээд?  

Муб:  Тэр үед Аса Шиний очсон газар... Иарк бололтой. Тэрний үр удам нь Вахан овог.

Бичиг: Качи агуй

Ч: Ийм зурагтай сахиусыг олж, зүрхэндээ ойр хадгал...

Таня: Үгүй ээ. Би хийхгүй. Би Өндөр ээж болохгүй.

Ч: Хариуцлагаа, дуудлагаа яах болж байна?

Таня: Мэдэхгүй ээ. Хариуцлага,  дуудлагад ч дургүй. Сурсан юмаа бүгдийг нь мартчихсан.

Ч: Чи хичнээн татгалзсан ч... дуудлагаа мартсан ч... Дуудлага чамайг мартахгүй.

************

Муб: Ваханы Өндөр ээжийн залгамжлагч. Тэр залгамжлагч... Аса Шиний шууд удам байж магадгүй.

***************

Таня: Эзэнтэн.

Саяа: Эзэн гэчихээд тушаал зөрчинө гэнэ ээ? Тэалхагийн тушаал уу?

Таня: Үгүй ээ. Тийм биш. Сонирхол татаад. Үнэн шүү. Мэдмээр санагдаад. Өөр юу ч биш.

Саяа: Үнэхээр сонирхсон байж.

Таня: Өршөөгөөрэй.

Саяа: Үгүй ээ. Тэгж байгаад авчиръя гэж бодож байсан юм.

Таня: Энэ юун газар вэ?

**************

Та Гон: Таня? Таня гэсэн үү?

Муб: Тийм ээ. Ваханы Өндөр ээжийн залгамжлагч. Таня.

Бүд: Тэр хачин хүмүүсийг харж байна уу? Манай хэлээр ярьж байна  лээ.

Таня: Ваханы Таня  миний бие... Ваханы Өндөр эхийн залгамжлагч...

Саяа: Арамун Хэсула... Игутугийн дүрээр ирж... Аса Шиний элч болж... салхи болон дэгдэж...

Таня: Арамун... Игуту гэнэ ээ?

**************

Муб: Таня үнэхээр Аса Шиний удам мөн бол бурхны жинхэнэ хүч тэр хүүхдэд байгаа.

*************

Тэалха: Аса Шиний залгамжлагч аа? Залгамжлагчийг олсон гэнэ ээ?

Рон: Одооноос холбоогоо  тасална.

Тагон: Цагаан уулын зүрхнүүдийг барих хэрэгтэй.

Муб: Нэр нь Таня. Тэрнийг олбол надтай уулзуулаарай.

Саяа: Аав та хоёрын мэддэг,  миний мэдэхгүй зүйл байна.. Унсом аа, тэсээрэй. Одоо цуу яриа тэнгэрт тархах болно.

Ю: Тэалхай авхайг худал, гүтгэсэн яриа тараасан гэсэн мэдээлэл ирсэн.

Тэалха: Таня мэдэх үү?

9-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home