WHITE HOUSE DOWN

Цагаан ордны уналт

Үргэлжлэл:  02:11:34 мин.

Дүрүүд:

Уильям Сойер     ерөнхийлөгч

Элвин Хаммонд  дэд ерөнхийлөгч

Мартин Уокер     ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны дарга

Жон Кейл             хамгаалагч

Илай Раферсон   Танхимын спикер

Эмил Стенц         алан хядагчдын толгойлогч

Донни                   Цагаан ордны тайлбарлагч

 

Кэрол Финнерти хамгаалагч

Элисон Сойер     тэргүүн хатагтай

Эмили Кейл         Жоны охин

Женна                  нарийн бичиг

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

КОЛАМБИЯ ПИКЧЕРЗ ТОЛИЛУУЛЖ БАЙНА

МИТОЛОЖИ ЭНТЕРТЕЙНМЕНТ, СЕНТРОПОЛИС ЭНТЕРТЕЙНМЕНТИЙН БҮТЭЭЛ    

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

РОЛАНД ЭММЕРИХИЙН БҮТЭЭЛ

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Өнөөдөр ерөнхийлөгч Сойерийн маргаан дэгдээсэн ойрхи дорнодын энхийн төлөвлөгөөний талаар сенатад санал хураалт явагдана. Тэгээд маргааш санал хураалт Конгресст болно. 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ЦАГААН ОРДНЫ УНАЛТ

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Кэр:    Цайз аа, Эрээн далт ярьж байна. Бид Энди объектоос ниссэн. Гурван минутын дараа очно. 

Эр:      Кэрол, тэр дадсан зүйлээ хийнэ гэх байх.

Кэр:    Нээрэн үү?

Эр:      Нээрэн.

Кэр:    Ноён ерөнхийлөгч өө, бид нислэгийн төлөвлөгөөнөөс хазайх хэрэггүй байх.

Сой:   Гуйя, Кэрол. Чөлөөт ертөнцийн тэргүүн “гуйя” гэж хэлсэн үү? Энэ ямар нэг учиртай байх.

Кэр:    Ахмад Жонс, бид Омаха замаас хазайх хэрэгтэй байна. Ерөнхийлөгч өөрийнхөө дадсан замаар ниснэ гэсэн.

Жонс: Таныг ойлголоо. Түүнд тусгай аялал хийж өгье. 10 метр хүртэл доошлоорой.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сой:   Авраам Линкольн эмэгтэйчүүдийн сонгох эрхийн тухай анх дуугарсныг чи мэдэх үү? Тэр бүр Иллинойс мужид байхдаа тусгай хуулийн төсөл бичсэн байдаг.

Кэр:    Тиймээ, би мэднэ, учир нь та энэ тухай байнга ярьдаг.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Кэр:    Цайз аа, би Эрээн далт. Бид Фокстротод ойртож байна, нэг минутын дараа. Бүх юм  асуудалгүй байх хэрэгтэй.

Эр:      Тэнгэр, Сектор 1-ээ, Цайз-газар байна, бүгд цэвэр, гурван нисдэг тэрэг.

Эр:      Цайз-газар байна, Тэнгэр, Сектор 1-ээ хариу.

Эр:      Эрээн далт аа, Цайз-газар байна. Та нар газардаж болно.      

Эр:      Өмнөд секторыг самнаж байна. Цэвэр.

Эм:     Цэвэр.

Эр:      Эрээн далт аа, Цайз-агаар байна. Та нар асуудалгүй.  

Эр:      Эрээн далт аа, Цайз-хамгаалалт байна. Та нар... Хүлээ. Байз.

Эр:      Цайз-газар аа, бид хүлээж байна.

Эр:      Агаарын баг... дулаан мэдрэгчээ асаа.

Эр:      Мэдлээ.

Эм:     Дулаан мэдрэгчийг асаалаа. Сектор 5, зүүн өмнөд дөрвөлжин асуудалгүй.

Эр:      Эрээн далт аа, Цайз-хамгаалалт байна. Та нар асуудалгүй.

Эр:      Хүлээж авлаа. Аюулгүй байдлыг шалгахаар нислээ. Хариу.

Эр:      Эрээн далт ойртож байна.

Эр:      Цайз-газар аа, бүх юм асуудалгүй.

Сой:   Өөрийн гэр илүү сайхан.

Эр:      Анхаар! Харуул!

Сой:   Ийм нислэг хэцүү биш байна уу?

Кэр:    Замын түгжрэлээс дээр, эрхэм ээ.

Сой:   Миний эхнэр хэзээ ирэх вэ?

Кэр:    18:45-д.

Сой:   Хэрэв соёлт иргэншил сүйрвэл намайг сэрээгээрэй.

Эр:      Гэртээ тавтай морил, эрхэм ээ.

Сой:   Баярлалаа.

Кэр:    Эрээн далт аа, та нар явж болно.

Эр:      Бид дэлхийд хамгийн сайн ажил хийдэггүй гэж хэлээч.    

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр /ТВ/: Манай дэлхийд хүчирхийллийн №1 эх үүсвэр нь ядуурал гэдэгт би итгэдэг. Миний гэр бүл ядуу амьдралтай байсан. Бидэнд заримдаа идэх  юм ч олддоггүй. Гэвч миний сайн найз Рики биднээс ч дор амьдарч байсан. Нэг л өдөр Рикид тэсэхийн араггүй санагдаж, тэр дэлгүүр дээрэмдэх төлөвлөгөө боловсруулсан юм. Би энэ тухай ээждээ хэллээ. Ээж яасан гэж санаж байна? Ээж түүнийг гэртээ авчирч түүнд хоол унд хийж өгөөд бидэнтэй хамт үлдээд хүссэнээрээ амьдарч болно гэж хэлсэн. Тэгэхэд л би ойлгосон, хүнийг хүчирхийлэлд түлхэхийн оронд түүнийг ердөө л хооллох хэрэгтэй.

Жон:  Яасан бэ, бид хоцрох гээд байна. Хөөе, хөөе, хөөе! Үгүй ээ, үгү, үгүй. Энэ... Үгүй ээ, тэгж биш... Ингэх хэрэггүй... Ингэх хэрэггүй л байсан юм. Клайд, хоёулаа энэ тухай ярилцсан ш дээ. Миний босс хэрэмд дургүй. Үүнийг шувуу хооллоход зориулсан. Би чамтай ярьж байхад чи ядаж над руу харахгүй юу? Сонсооч, найз аа, би өөрөө хэрэмд дуртай, гэвч чи намай асуудалд оруулах гээд байна. Чи үүнийг ойлгохгүй байна уу? Энэ юу болохыг чи мэдэх үү?

Рой:   Хөөе? Чамд нэмэлт хүч хэрэгтэй юу?

Жон:  Ажилдаа орцгооё. Яваач.

Илай: Бидэнд дахиад “Робитуссин” үлдсэн үү?

Жон:  Тийм ээ, эрхэм ээ. Машинд байгаа.

Илай: Хэрэггүй, би өөрөө, энэ зүгээр. Шөнө тайван байна уу?

Жон:  Бидэн рүү хэрэмнүүд дайрсан, эрхэм ээ. Тэд зохион байгуулалттай, бас тэд олуулаа.

Илай: Бяцхан чөтгөрүүд шувууны үүрэнд шавж байна уу?

Рой:   Өглөөний мэнд, эрхэм ээ.

Илай: Өглөөний мэнд, Рой. Жон, энэ дэлхийд тийм ч сайхан ажил биш.

Жон:  Үгүй ээ, үгүй, үгүй, би үүнд маш их талархадаг.

Илай: Байна, бид 10 минутын дараа очно.

Сой /ТВ/:      Тэргүүлэгчдийн хувьд бидэнд сонголт байдаг. Бид хойшоо гэдийж, Ойрхи Дорнодод дайны мөчлөг үргэлжлэх боломжийг өгч болохгүй, эсвэл бид ямар нэг зүйл хийж чадна. Бид 2001 оноос хойш дайнд хичнээн мөнгө зарсныг та нар мэдэх үү? Бараг их наяд доллар. Бодоод үз дээ хэрэв бидэнд...

Илай: Өнөө өглөө их завгүй байх бололтой, залуус аа.

Сой /ТВ/:      Ойрхи Дорнодын боловсрол, хоол хүнс, эрүүл мэнд, мөн дэд бүтэц. Одоо бид Ирантай, шинээр сонгогдсон ерөнхийлөгч Аль-Шарифтай түүний бүс нутагт энх тайвныг цогцлоох түүхэн яриаг эхлүүлсэн. Америк үүнийг ганцаараа хийж чадахгүй. Бидний бүх холбоотнуудын санхүүгийн бүрэн дэмжлэг хэрэгтэй. Харин бидний хийж чадах юм бол эхний алхамыг хийх ёстой. Тиймээс, АНУ-ын бүх цэрэг Ойрхи Дорнодоос гарна гэдгийг би өнөөдөр мэдэгдэж байна. Бид өнгөрсөн үедээ хийсэн алдааг давтахгүй байцгаая. Бурхан гэрчилнэ, би ч гэсэн хэд хэдэн алдаа гаргасан. Үүний оронд та нар өнөөдөр намайг дэмжихийг хүсч байна. Энэ гэрээнд гарын үсэг зурцгаа. Хүчирхийллийн энэ зүдэргээтэй арга барилыг цэглэж, үзэг илднээс хүчтэй гэдгийг дэлхийд харуулцгаая. Баярлалаа.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Март: Чи үсний засалтаа өөрчилжээ.

Мюр: Өнгөрсөн 7 хоногт.

Март: Би өнөөдөр оройтно. Би чамдаа маш их хайртай.

Эр:      Өглөөний мэнд, эрхэм ээ.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Илай: Жон, чи ерөнхийлөгчийн саналыг юу гэж бодож байна?

Жон:  Аа... би мэдэхгүй ээ. Бодвол дайснууд багатай байвал сайн байлгүй дээ.

Илай: Чи цэргийн хүн. Тэр биднийг эрсдэлд оруулж байна гэж бодохгүй байна уу?

Жон:  Энэ үнэндээ миний хэрээс хэтэрсэн асуудал. Хэрэв та тэгж бодож байвал яагаад түүнийг эсэргүүцээгүй юм?

Илай: Үгүй ээ, үгүй. Энэ миний хэзээ ч хүсдэггүй ажил. Би ажлынхаа өрөөнд байх дуртай. Би сонгогч нартаа дуртай. Би засаг захиргааны бэтэг байх дуртай. Гэвч сонгогчид өнөөдөр өөр юм хүсээд байх шиг санагддаг.

Жон:  Өө, тэгэх хэрэггүй, ноён Хурлын дарга аа, миний бодлоор та хангалттай сайн. Тэр өчигдөр 20:00 цагт амарсан, тиймээс..

Эр:      Ерөнхийлөгч хурлын даргатай 09:30-д уулзахаар товлосон.

Элвин:   Би үүний тулд тэнд байх ёстой, тийм биш гэж үү?

Эр:      Үгүй ээ, эрхэм ээ. Хэрэв асуудал мухардвал та тэнд байлцах ёстой.

Элвин:   Сайн уу, хоёулаа дараа нэг уулзъя.

Жон:  Ойлголоо.

Эр:      Тийм учраас улаан зангиа зүүх ёстой.

Элвин:   Женна?

Женн: Энэ үнэн, ноён дэд ерөнхийлөгч өө. Улаан зангиа ийм л учиртай.

Жон:  Женна? Женна. Чи намайг багтаасан уу?

Женн: Хэрэв би багтаасан бол юу авах вэ?

Жон:  Чи юу хүссэн юм?

Женна:  Оройн хоол. Лааны гэрэл. Мөн чи дараагийн ажиллагаанд бэлэн байхыг хичээнэ гэсэн амлалт.

Жон:  Болж байна.

Женна:  Чи Кэрол Финнертитэй уулзана, ерөнхийлөгчийн нууц албыг хариуцсан тусгай ажилтан.

Жон:  Надад тусламж хэрэгтэй.

Женна:  Энэ тусламж

Жон:  Надад өөр тусламж хэрэгтэй. Миний охиныг ордонд оруулах хэрэгтэй байна.

Женна:  Жон...

Жон:  Би ойлгохгүй байна. Сонсооч, миний охин иймэрхүү зүйлд маш дуртай, хэрэв тэр ордонд орвол миний хүсэл гүйцэх нь тэр. Би чамд лааны гэрэлд оройн хоол идэхээс илүү их өртэй байх болно.

Женна:  Би чам руу залгая.

Жон:  Ашгүй дээ. Чамд баярлалаа. Чи мундаг шүү.      

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм /ТВ/:       Энэ түүхэн гар барилт боллоо. Ерөнхийлөгч Сойер ираны ерөнхийлөгчид хандаж америкийн цэргийг Ойрхи Дорнодоос гаргахаар болж, тэр Жи7-ийн түншүүддээ тусламж хүсч хандаж байна.       

Эр /ТВ/: Бүх учир нь мөнгөнд байдаг, хэн үүнд дургүй гэхээр америкийн цэргийнхэнтэй бизнес хийдэг америкийн компаниуд.

Мел:  Хаалга онгойлгох хүн байна уу? Эм? Би л хаалга нээхээс.

Жон:  Сайн уу.

Мел:  Чи оройтлоо. Охин чамайг ирэхгүй  гэж бодсон байх.

Жон:  Би яагаад ирэх ёсгүй байсан гэж? Сайн уу, царайлаг аа. Алив, юмаа цуглуул. Явцгаая, охин минь.

Эми:   Баяртай ээж ээ, хайртай шүү.

Мел:  Би ч гэсэн хайртай, охин минь.

Жон:  Яасан бэ? Би сая л орж ирж байна. Юу болсон юм?

Мел:  Чи охины авъяастангуудын тоглолтыг үзээгүй.

Жон:  Үгүй ээ, би тэрийг өнгөрүүлээгүй. Энэ ирэх пүрэв гарагт гэсэн.

Мел:  Үгүй ээ, өнгөрсөн пүрэв гарагт байсан. Энэ сургуулийн хуанли дээр байгаа.

Жон:  Охин тэнд юу хийсэн бэ?

Мел:  Тэр далбаа мандуулж байсан.

Жон:  Энэ авъяас юм уу?

Мел:  Охин 6 долоо хоног сургуулилт хийсэн, Жон. Тэр чамайг ирнэ гэж харсан.

Жон:  Жаахан ч гэсэн сануулаад өгсөн бол зүгээр байх байлаа.

Мел:  Больж үз, би чиний нарийн бичиг биш, Жон.

Жон:  Би чамайг миний нарийн бичиг болоодох гээгүй. Сонсооч, би ердөө л... Би хичээж байна. Би охинтойгоо хамт байхын тулд үнэхээр хичээдэг.

Мел:  Энэ жаахан хожимдсон юм шиг чамд санагддаггүй юу?   

Жон:  Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жон:  Чи надад уурлаад байна уу? Зүгээр л надад хэлчих. Чи өдөржин наад хөгжмөө сонсох гэж байна уу? “Тиймээ”.  Ингэх хэрэггүй, учир нь би чамайг... үүнд баярлах байх гэж бодсон, гэхдээ...

Эмил: Үнэмшилгүй байна.

Жон:  Энэ юу болохыг ч чи сайн мэдэхгүй.

Эмил: Энэ хахууль үйлчилнэ гэж чи бодсон уу?  

Жон:  Тиймээ, би найдаж байна.

Эмил: Бид насанд хүрсэн хүмүүс, Жон.

Жон:  Өөртөө л тэгж хэл, за юу? Чи наадахаа нээгээд үзэхгүй юу? Миний төлөө?

Эмил: Энэ юу юм?

Жон:  Энэ пони, хонгор минь. Миний хүсэхгүй... Тэг л дээ, намайг бодоод зүгээр л...

Эмил: Энэ Цагаан ордонд нэвтрэх үнэмлэх байна.

Жон:  Тиймээ. Энэ бол бид Цагаан ордонд очно гэсэн үг. Бас аав чинь тэнд нууц албатай ажлын ярилцлагад орно.

Эмил: Үнэхээр догь байна, Жон.

Жон:  Чи намайг Жон гэсээр байх уу?

Эмил: Тиймээ.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Харин одоо Рожер Скиннерийн нэвтрүүлэг эхэллээ, тэр өнөөдөр Цагаан ордноос шууд дамжуулна.

Рож:   Сайн уу, хүмүүс ээ. Ерөнхийлөгч Сойер энэ амьдралдаа нэг ч өдөр алба хааж үзээгүй академичдын нэг, гэтэл тэр цэргийнхэнд юу хийхийг нь заах гээд байгаа юм уу? Тэр иранд найзуудтай болчихоод тэдэнтэй энх тайван тогтоох гээд байгаа юм уу?

Сой:   Ороорой.

Кэр:    Эрхэм ээ, тэргүүн хатагтай тантай утсаар яръя гэсэн.

Сой:   Бид энэ залууст манай гаднаас нэвтрүүлэг хийхийг яагаад зөвшөөрдөгийг хэлж өгөөч.

Кэр:    Хэвлэлийн эрх чөлөө.

Сой:   Чамд нэг юм хэлэх үү? Энэ нэг л учиртайг би мэдэж байсан. Сайн уу, хонгор минь. Францууд энэ асуудлаар юу гэж байна?

Эли:   Энэ жаахан төвөгтэй байх бололтой. Наана чинь юу болж байна?

Сой:   Рафельсон чухал байна. Бид түүнийг алдвал бид өмнөдийн сонгуулийн хэсгийг бүхэлд нь алдана. Хэрэв тийм юм болбол чиний нөхөр ганцхан жил ерөнхийлөгч болно.

Эли:   Ийм асуудал гаргуулахгүй байхыг хүсдэг хоёр хүнийг би мэднэ. Би чамд өгсөн цаг одоо ч чамд байсаар байна уу?

Сой:   Тийм ээ, тэргүүн хатагтай. Тэр миний халаасанд, зүрхэн тушаа байгаа.

Эли:   Юу гээч, Мэри Тодд энэ цагийг Линкольнд бэлэглэхдээ түүнийг ерөнхийлөгч байх хугацаандаа улс орныхоо төлөө сайн үйлс хийх хугацаа байгааг сануулсан гэдэг.

Сой:   Би чамайг сонслоо. Миний өмнөөс Эймберийг үнсээрэй, за юу? Би та хоёртоо хайртай. Чамайгаа санаж байна. Би одоо ерөнхийлөгчийн ажлаа хийх ёстой.

Эли:   Би ч гэсэн чамдаа хайртай.

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эмил: Жил болгон 1,5 сая хүн Цагаан ордонд зочилдогийг чи мэдэх үү?

Жон:  Үгүй ээ, би үүнийг мэдээгүй юм байна. Намайг уучлаарай. Би чиний оролцсон авъяастнуудын тоглолтонд очоогүйд уучлаарай.

Эмил: Би уучлахгүй.

Жон:  Би тоглоогүй.

Эмил: Цагаан ордныг Ерөнхийлөгчийн ордон гэж нэрлэдэгийг чи мэдэх үү?

Жон:  Сонс, чи яг одоо намайг сонсох ёстой. Над руу хар. Би очъё гэж үнэхээр бодсон.

Эмил: Үгүй ээ, чи хүсээгүй. Миний бүх... Миний хийсэн бүх юм далбаа намируулах үүрэгтэй. Үнэн тэнэг байсан.

Жон:  Чи надтай ингэж харьцах ёсгүй гэдгээ мэдэж байгаа, тийм үү?

Эмил: Яасан?

Жон:  Гомдсон дүр эсгэх хэрэггүй. Чи 11-тэй.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жон:  Өглөөний мэнд.

Эр:      Өглөөний мэнд, эрхэм ээ. Сонин юу байна?

Жон:  Тайван, баярлалаа. Харин чамаар?

Эр:      Сайн. Зураг, үнэмлэхээ үзүүлнэ үү. Баярлалаа.

Эмил: Та нар юу хайгаад байгаа юм?

Эр:      Тэсрэх бодис.

Эмил: Ёстой янзтай.

Эр:      Зүүн талд машинаа тавиад зүүн жигүүрээр ороорой.

Жон:  Мэдлээ.

Эр:      Цагийг сайхан өнгөрүүлээрэй.

Эмил: Ерөнхийлөгч хий, хими, пуужингийн дайралтыг тэсвэрлэх чадалтай 18 тоннын жинтэй, сайжруулсан цэргийн “Кадиллак Си-Ти-Эс”-ээр явдагийг чи мэдэх үү?

Жон:  Чи интернетээс харсан уу?

Эмил: Уикипедиа.

Жон:  Кэпитолийн цагдаа, өнөөдөр амарч байгаа.

Эр:      Таны зэвсгийг шалгах хэрэгтэй байна, эрхэм ээ.

Жон:  Ойлголоо.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жон:  Түүнийг сайн шалгаарай.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Сайн уу, Торн.

Торн: Сайн уу, найз минь.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жон:  Тэгээд, чиний блог хэр урагштай байна?

Эмил: Хэн ч “блог” гэж ярихаа больсон, Жон.

Жон:  Блог гэж ярихаа больсон гэж юу гэсэн үг юм? Би блог гэдгийг саяхан мэдсэн.

Эм:     Сайн уу.

Кэр:    Сайн уу.

Жон:  Ердөө хорьхон секунд чи намайг үзэн яддаггүй юм шиг байгаарай.

Кэр:    Сайн уу, би Кэрол Финнерти.

Жон:  Би Жон. Кэрол?

Кэр:    Кейл.

Жон:  Өө, бурхан минь. Кэрол Уилкс.

Кэр:    Би одоо Кэрол Финнерти болсон.

Жон:  Чи тусгай ажилтан Финнертийн орлогч болсон юм уу?

Кэр:    Өө, чи Женнагийн хайртай хүн нь.

Жон:  Энэ Эмили. Эм, миний охин.

Эмил: Миний аав маш онцгой хүн.

Кэр:    Танилцахад таатай байлаа.

Жон:  Би түүнийг ингэж хэл гэж мөнгө төлсөн юм.

Кэр:    За тэгвэл эхэлцгээе.

Жон:  Тэгье. Би мэдэхгүй юм. Зүгээр л...     

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жон:  Уучлаарай, би асуух гэсэн юм. Чи арай Сигма Чи-ийн Жим Финнерти гэрлээгүй биз дээ?

Кэр:    Тэр залуу мөн. Хөгийн новш. Тиймээ, тэр байсан. Тэр миний хамтрагч, тусгай ажилтан Тодд. Нууц албаны тогтсон дүрмийн дагуу чи хоёр ажилтантай ярилцах ёстой. Чи ажилтан Тоддыг харах хэрэггүй.

Жон:  Намайг уучлаарай. Би зүгээр л түүнийг харсан юм.

Кэр:    Чи зөвхөн намайг харах ёстой.

Жон:  Тэгвэл бид хоёр... Ойлголоо.

Кэр:    Объект - Жон Кейл. 1980 онд төрсөн, Каламбия дүүрэгт өссөн, 1999 онд Хилл-ын 10 жилийн сургууль төгссөн. Чи ажлаа их сольдог байсан бололтой. Механик, лимузины жолооч, барилгачин.

Жон:  Наана чинь миний дундаж оноо байна уу?  

Кэр:    Байна, чи өөрөөсөө ичих хэрэгтэй байх.

Жон:  Одоо асуудалтай байгаа, ойлгосон уу?

Кэр:    2002 онд Мелани Шоппто гэрлэж, 6 сарын дараа хүүхэдтэй болсон. 2005 онд салах өргөдлөө өгсөн. Тэгэхээр, чи гурван удаа Афганистанд томилогдсон, Кунар мужид шархадсан.

Жон:  Тийм ээ, хатагтай.

Кэр:    Чи капрал Доунсоныг шатаж байгаа Хаммераас гаргасны төлөө Мөнгөн одоор шагнуулсан юм уу?

Жон:  Тэгэхэд тэсрэх бөмбөгтэй дайралт болсон. Хаммер онхолдож, бид дайралтанд өртсөн, тэгээд л би түүнийг татаж гаргасан.

Кэр:    Яах гэж?

Жон:  Тэр Би жаахан сандарсан байсан, түүнийг тэр дотор жаахан шарагдах байх гэхээс санаа зовоод.

Кэр:    Надад инээдтэй байна, сэргэлэн байх хамгийн зөв арга гэж чи боддог байх. Капрал Доунсон Төлөөлөгчдийн танхимын даргын хамаатан байсан, чи жилийн өмнө халагдахад тэр чамайг Кэпитолын цагдаад ажилд оруулсан.

Жон:  Үнэндээ түүний хамгаалалтын бүлэгт орсон. Хэрэв тусгай ажилтан Тодд цаашид иймэрхүү чимээ гаргаад байвал би түүнийг харахаас өөр араггүй болох нь.

Кэр:    Биднийг түр орхихгүй юу, Райэн? Жон, чи яагаад нууц албанд орох гэсэн юм?

Жон:  Ерөнхийлөгчийг хамгаалахаас илүү чухал ажил байдаггүй гэж би боддог.

Кэр:    Ойлголоо, энэ ажил дээд боловсрол шаарддаг. Гэвч бид сурч байхад чи эхний семестрээр сургуулиа хаясан. Чи юу ч байсан дуусгадаггүй.

Жон:  Наадахаа шалгаач, Кэрол. Коллежийн оройн анги 2 жил. Сургууль төгссөн гэрчилгээ наана чинь байх л ёстой.

Кэр:    Тэгье. Тийм байна, Жон, чи арай хийж л алтан дундаж авсан байна.

Жон:  Намайг уучлаарай, тэр үед чи бид хамт хичээл хийдэг шиг цаг зав надад байсангүй.

Кэр:    Чиний ахлах офицеруудын үнэлгээ: Түрүүч Кейл өөрийнхөө хээрийн илтгэлийг цагт нь дуусгаж өгдөггүй.

Жон:  Хэн нэгнийг хамгаалахад энэ ямар ч хамаагүй.

Кэр:    Тийм байж. Түрүүч Кейл эрх баригчдад хүндэтгэлгүй ханддаг. Түрүүч Кейл маш их нөөц бололцоотой, гэхдээ түүнийгээ бүрэн хэрэгжүүлэх хүсэл байдаггүй.  

Жон:  Чи наадахаа үргэлжлүүлээд уншиж болно. Би одоо тийм биш болсон. Би өөрчлөгдсөн. Би чиний мэддэг коллежийн тэр баньди биш. Би энэ ажилд тэнцэж орохын тулд хамаг бүхнээ дайчилсан. Надад Айви лигийн ямар ч нусгайгаас 10 дахин илүү туршлага байдаг.

Кэр:    Энэ зөвхөн туршлагын тухай биш. Би чамд өдөр болгон найдаж байх ёстой.

Жон:  Чи надаар юу хийлгэмээр байна? Би эхлэхдээ... Би бүр дороос нь эхлэе. Зүгээр л надад боломж өгчих.

Кэр:    Намайг уучлаарай.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эмили:  Чи ажилтай болсон уу?

Жон:  Тиймээ, надад боломж гарах байх.

Эмили:  Нээрэн үү?

Жон:  Энэ ямар байдгийг чи мэднэ. Тэд эхлээд хоорондоо ярилцах ёстой, дараа нь... энэ.... Аан гээч, дараа нь энэ бүхэн улс төр болж хувирдаг юм.  

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Март :   Өглөөний мэнд. Өнөөдөр Цагаан ордонд гэгээлэг өдөр болох нь. Игл 18 акр газарт үлдэнэ. Ерөнхийлөгч конгрессийн тэргүүнүүдтэй утсаар ярьсан. Тэргүүн хатагтай урд шөнө буцаж ирсэн үү?

Эр:      Хатан хаан өнөө орой 18:45-д бууна. Тэд өргөөндөө оройн хоол идэх ёстой, гэхдээ тэд ямар байдгийг чи мэднэ.

Март: Тэгвэл бид урдын адил “Обелиск”, “Марсель” ресторанууыг шалгах хэрэгтэй.

Эр:      Хэрэв хатагтай суши идмээр бол яахав?

Кэр:    Үгүй ээ, үгүй, үгүй, тэр суши идэхгүй. Тэр японд айлчлахдаа суши идсэнийг санаж байна уу?

Март: Кэрол? Чи яагаад одоо болтол унтаагүй байгаа юм?

Кэр:    Коффеин бас эх оронч сэтгэл, эрхэм ээ.

Март: Матрикс аюул хэр вэ?

Кэр:    Тэгэхээр, ерөнхийлөгч Жи8-д үг хэлсний дараа түүнд хандсан сүрдүүлэг 4 дахин нэмэгдсэн. ПиАйДи анхааралдаа авсан Буффалогийн нэг залууг ажиглаж байгаа.

Март: Өнөөдөр зочид байгаа юу?

Эр:      ДиСи Соник ирнэ, тэд театрын дуугаралтын системийг солих юм.

Кэр:    Тэргүүн хатагтай баярлана даа.

Март: Тэр тэгнэ. Тэргүүн хатагтай өнөө шөнө ирэх үү? Кэрол, тэр өнөө шөнө ирэх үү?

Эр:      Тиймээ, эрхэм ээ. Онгоц 18:45-д бууна.

Март: Тийм ээ, мэдээж. Та нарын ихэнх нь мэднэ, энэ миний ажиллах сүүлчийн 7 хоног. Тиймээс би бүгдэд нь тодорхой хэлчихье, хэрэв баяр хүргэсэн ямар нэг бялуу, өөр юу ч юм хэрэггүй зүйл байвал би үхлийн аюултай хүч хэрэглэх болно. Би та нарыг үзэн ядаж байна, бүгдийг чинь үзэн ядаж байна. Баярлалаа. Цагаан ордонд ямар ч шатаагч байх ёсгүй.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жон:  За ингэе, охин минь. Би хурдхан буугаа авах ёстой.

Эр:      Та гарыгн үсэг зурна уу, эрхэм ээ.

Дон:   Та нар танилцах аялал хийхээр ирсэн үү?

Эмил: Чи юу гэмээр байна, бид чиний ажиллах газрыг үзэж болох уу?

Жон:  Тийм ээ, мэдээ.

Эмил: Ёстой догь.

Дон:   Бүгдээрээ наашаа ойртоорой. Наашаа ойртоорой. Намайг Донни гэдэг, бид өнөөдөр америкийн түүхтэй танилцах үед би та нарын хөтөчөөр ажиллана. Би та бүхэнтэй Коламбия тойргийн Вашингтон хотын Цагаан ордонд халуунаар мэндчилж байна, энд бид жил болгон дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн сая хүмүүс хүлээж авдаг. Та нар хаанаас ирсэн бэ?

Жон:  Вашингтон дүүргээс.

Дон:   Муу сонголт. Харин та, хатагтай?

Эм:     Небраска.

Дон:   Таныг нааш нь юу авчирсан бэ?

Эм:     Би Мэрилин Монрог Кеннеди нууцаар авч ордог байсан хонгилыг үзмээр байна. 

Дон:   Харамсалтай нь, тийм хонгил байхгүй, гэхдээ санаа зоволтгүй манайд зөндөө хонгилууд бий, мөн би та нарт бусад маш сайхан дурсгалт зүйлсийг үзүүлэх болно, залуус аа. Ийшээ намайг дагаад явцгаана уу. 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Дон:   Харин одоо Цагаан ордон хэдэн жилийн настайг тааварлах хүн байна уу? За?

Эмил: 222 жилийн настай.

Дон:   Маш зөв байна. Барилгын ажил 1792 онд эхлэж, тухайн үед Ерөнхийлөгчийн ордон нэртэй байжээ. Одоо АНУ-ын Үндсэн хуулийн 1-р зүйлд  энэхүү 25 км2 -ээс ихгүй талбайд засгийн газрын шинэ барилга баригдах ёстой гэж заасан байдаг. Яагаад гэдгийг мэдэх хүн байна уу?

Эмил: Тийм байдлаар нэг ч муж ерөнхийлөгчийн ордонг барих эрхгүй болно.

Дон:   Дахиад л зөв. Чи үнэхээр ухаантай юмаа, тийм ээ? Тэгэхээр, үүсгэн байгуулагчид их зальжин байсан.

Жон:  Хөөе, чи надад үнэнийг хэлж болох уу. Чамайг сургуульд чинь үргэлж шоглодог уу?

Эмил: Үгүй ээ, тэгдэггүй.   

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тед:    Энэ иллэг хийлгэх эрхийн бичиг.

Март: Би татгалзахгүй ээ.

Тед:    Мартин энээ... Энэ үнэхээр...

Март: Би мэднэ ээ, надад ч гэсэн, Тед.

Кэр:    Чи үүнийг санагалзана гэдгийг би мэднэ.

Март: Чи хамгийн сүүлд хэзээ амралтаа авсан бэ?

Кэр:    Өө, би зүгээр.

Март: Аан?

Кэр:    Би зүгээр.

Март: Чи чөлөөндөө гарах хэрэгтэй.

Кэр:    Чөлөөндөө гарах гэдэг чинь?

Март: Яг одоо эндээс гар. Амьдралын сайхныг мэдэр, дахиад дурлаж үз, эсрэг хүйстэнтэйгээ сайхан харилцаа тогтоох хэрэгтэй. Кэрол, чи энэ чигээрээ яваад байвал одооноос эхлээд 20 жилийн дараа яг над шиг болно. 

Кэр:    Бүр дор зүйлс байдаг л юм.

Март: Үүнийг бүхэл амьдралынхаа зорилго болгох хэрэггүй. Надад итгэ. Ийм байж болохгүй. Гэртээ харь. Жаахан амраад ав. Яг одоо. Тэгээд энэ бол тушаал.

Дон:   Одоо хүмүүс тэр бүр үүнийг мэддэггүй, Цагаан ордон гурван барилгаас бүрддэг. Зүүн жигүүр, та нарын орсон энэ хэсэг, баруун жигүүр, тэнд Зууван өрөө, захиргааны өрөөнүүд бий, одоо бид нэгэн алдартай барилга руу орох гэж байна, түүнийг Тусгаар тогтнолын өдрөөр дэлбэлсэн юм.

Эм:     Тэнд юу байдаг вэ?

Дон:   Тэнд ерөнхийлөгчийн гэриийн театр байдаг. Гишүүнчлэл энд чухал үүрэгтэй. Яг ийшээ, давхар хаалгаар орцгооно уу. Энд үзэж харах юм зөндөө бий.

Эр:      Бидэнд зочин ирлээ.

Стенц:   Хөөе?

Дон:   Уучлаарай, эрхэм ээ. Та бусадтай хамт нийлэхгүй юу?

Жон:  За. Баярлалаа.  

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Дон:   Цагаан ордон маш том. Доод давхаруудыг оролцуулаад нийт 6 давхартай, 132 өрөө, 412 хаалга, 147 цонх, 28 камин зуух, мөн 35 ванны өрөөнүүдтэй. Гадаа теннис тоглох талбай, сагсан бөмбөгийн талбай, гольфийн талбай, гүйлтийн зам, усан сан бий.

Эмил: Харин П-И-О-С хаана байна?

Эм:     Юу?

Дон:   Тэр Ерөнхийлөгчийн онцгой байдлын шуурхай төвийг хэлж байна, тэр 304 см-ийн зузаан бетон, гангаар баригдсан үнэхээр лут бункер байдаг, мөн цөмийн дэлбэрэлтийг тэсвэрлэх чадалтай, нэмээд, танд гэж хэлэхэд хатагтай, энэ байшинд тэр өрөөг хаана байдгийг мэдэх хэн ч байхгүй. 

Эмил: Уики Ликс-д түүнийг зүүн жигүүрийн дор байдаг гэж байсан.

Дон:   Боулингийн гудамжийг хэн үзэхийг хүсч байна?

Эм:     Өө, бурхан минь.

Сой:   Та нар сайн байцгаана уу.

Эм:     Ноён ерөнхийлөгч.

Сой:   Аялал ямар байна? Та нар сагсан бөмбөгийн талбайг харсан уу?

Эмил: Ноён ерөнхийлөгч өө. Ноён ерөнхийлөгч өө, би өөрийнөө ЮТюб сувагт зориулж танаас нэг юм асууж болох уу?

Сой:   Тэгвэл сайхан байхсан. Чамайг хэн гэдэг вэ?

Эмил: Эмили Кейл.

Сой:   Эмили Кейл, үргэлжлүүл.

Эмил: За.

Сой:   Би одоо ямар харагдаж байна? Би хэвлэлийн хуралд бэлэн биш байжээ.

Эмил: Янз бүрийн бүс нутгийн янз бүрийн шашны ашиг сонирхолтой арабын 22 орон нэгдсэн тохиролцоонд хүрнэ гэж та яаж бодож байна, ялангуяа саяхан Пакистанд суннитууд, шийтүүдийн хооронд мөргөлдөөн гарсныг бодож үзвэл?

Сой:   Хөөх. Чанга асуулт байна. Чамтай шударгаар ярихад, би мэдэхгүй байна. Тэд зөвшөөрөх үгүйг мэдэхгүй. Би итгэлгүй байгаа гэхдээ би оролдоод үзнэ. Янз бүрийн хүмүүс нэгдэж чаддаг гэдэгт бид итгэхээ болих тэр өдөр бид дэлхий рүү гараараа даллана. Би үүнд бэлэн биш байна. Би юу хийхэд бэлэн гэхээр, энэ бяцхан охины ЮТюб блогд ярилцлага өгч чадна. Сайн уу, залуус аа, намайг Жеймс У Сойер гэдэг, би энд Эмили Кейлитэй хамт видео ярилцлага хийж байна. Үзээрэй. Та нар сайхан аялаарай.

Эмил: Хүлээгээч, хүлээгээч. Ноён ерөнхийлөгч өө, энэ миний аав Жон. Тэр танай танай нууц албанд орж ажиллана.

Сой:   Нууц албанд аа? Энэ үнэн үү?

Жон:  Аа...

Сой:   Юу гээч, би миний хамгаалалтанд маш нухацтай ханддаг.

Жон:  Тиймээ, эрхэм ээ.

Сой:   Хүүхдэд худлаа ярихаа боль. Чамтай танилцах сайхан байлаа, Эмили.

Эмили:  Би ч гэсэн танилцах сайхан байлаа, ноён ерөнхийлөгч.

Сой:   Та нар сайн сайхныг хүсье, залуус аа. Та нарын санал хэрэгтэй шүү. 

Эмил: Өө, бурхан минь, ямар хөгжилтэй байв аа.

Жон:  Чи чинь хэн ч блог гэж хэлдэггүй гээд байгаагүй билүү?

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Кэр:    Баяртай, Фред.

Фред: Баяртай, хатагтай Финнерти.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Дон:   Том Фримены тосон зураг, британчууд 1814 онд Цагаан ордныг шатаасны дурсгалд зориулсан юм.

Жон:  Хүлээ. Цагаан ордныг шатаасан гэж үү?

Дон:   Тийм ээ, тийм, 1812 оны дайны үед. Бараг л эхнээс нь дахиж барьсан юм даа. Би энэ зургийг харахаар их догдолдог юм.

Эмил: Жон. Би энд байдаг 35 ванны өрөөнүүдийн нэгийг нь ашиглах хэрэгтэй байна.

Дон:   Эмэгтэйчүүдийн өрөө доод давхарт байгаа.

Жон:  Хаана? Би түүнийг хүргэж өгье.

Эмил: Би өөрөө явчихаж чадна, Жон. Би хүүхэд биш.

Жон:  Хөөе, юунд ч битгий хүрээрэй, эсвэл хаашаа ч явах хэрэггүй, бас чи ярих ёсгүй ямар ч хүнтэй ярьж болохгүй шүү.

Эмил: Би амлаж чадахгүй.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Март: Тэр 7 минутаар хоцорч байна.

Марг: Уучлаарай, түүнийг 2-р давхарт саатуулсан байна.

Сой:   Өглөөний мэнд, Маргарет.

Марг: Өглөөний мэнд, ерөнхийлөгч өө.

Март: Өглөөний мэнд, ерөнхийлөгч өө.

Сой:   Чи намайг Төлөөлөгчдийн танхимтай чанга яригчтай холбоод өгөхгүй юу?

Марг: Одоохон, эрхэм ээ.

Март: Та тэргүүн хатагтайтай хамт аль нэг газар хоолонд орох уу, эрхэм ээ?

Сой:   Хатагтай хаана хоолонд орохыг чи хэзээ мэддэг болсон юм?

Март: Шударгаар хэллээ, эрхэм ээ.

Сой:   Мартин, би чиний гарыг атгамаар байна. Чамайг явж байгаа нь бидэнд харамсалтай байна.

Март: Баярлалаа, ноён ерөнхийлөгч өө.  

Сой:   Кевиныг нас барсны дараа Мюриэль та хоёрт маш хүнд байсныг би мэднэ, мөн...

Март: Бид эх орныхоо төлөө бүгдээрээ л золиос гаргадаг, эрхэм ээ.

Сой:   Тийм ээ, гэхдээ энэ арай илүү...

Марг: Би таныг Төлөөлөгчдийн танхимтай холбочихлоо, эрхэм ээ.

Сой:   Намайг уучлаарай.   

Март: Баярлалаа, ноён ерөнхийлөгч өө. 

Сой:   Зүгээр. Баярлалаа, Маргарет.

Марг. Зүгээр ээ, эрхэм ээ. Илай.

Илай: Үнэхээр сайхан үг хэллээ, ноён ерөнхийлөгч өө.         

Сой:   Хэрэв чи бидэнтэй хамт байсан бол бидэнд энх тайван тогтоох жинхэнэ боломж байлаа.

Илай: Таны төлөвлөгөө батлах хамгаалахын аж үйлдвэрлэлийг гонсойлгосныг та мэднэ. Тэд нөлөө бүхий хүмүүс, тэд хоёр талд мөнгө өгдөг.  

Сой:   Би Аль-Шарифтай бидний тохиролцооны талаар дахин ярилцсан, түүнд 6 сарын өмнөх нотолгоо байгаа гэж тэр хэлсэн.

Илай: Та түүнд итгэсэн үү?

Сой:   Би итгэж байгаа. Тэдгээр корпорацуудыг удирддаг залуус радикал дэглэмүүдтэй хамт олон жилийн турш нэг хөнжилд байсан. Тэдний хүсч байгаа бүх юм нь дайны мөчлөгийг үргэжлүүлэх. Аль-Шариф тэднийг илчлэх болно. Бид төлөвлөгөөнд гарын үсэг зурсны дараа тэр бүх хууль зөрчсөн үйлдлүүд ил болно.   

Илай: Таны төлөвлөгөөнд гарын үсэг зурна.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Бурхан минь. Та нар хэдийнээс үүгээр явдаг болчихов?

Эр:      Манай дарга үүгээр хүрээд ир гэж надад хэлсэн.

Эр:      Хүлээ. Дараагийн удаа болгоомжтой байгаарай.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сой:   Бидэнд үл ойлголцол байсныг би мэднэ, гэхдээ би чамайг зөв зүйл хийх зам дээр зогсож чадах хүн гэж боддог. Хэрэв чи намайг энэ гэрээн дээр дэмжвэл тэр залуусыг дийлж чадах тэр хүн болно.

Илай: Ноён ерөнхийлөгч өө, би тэдгээр захирлуудыг бүгдийг нь Конгрессийн өмнө хариуцлага хүлээлгээж чадна, гэвч энд илүү том бооцоо тавигдсан. Би үүнийг дэмжиж чадахгүй, азаа үзэж болохгүй, энэ цэргийн тал дээр биднийг эмзэг болгоно.

Сой:   Больж үз, тэдгээр баазууд ердөө үзүүлэн төдийг чи мэднэ. Бид Персийн буланд ямар ч нисэх онгоц тээгчээс дронууд нисгэж, хүсвэл ямар ч байг устгаж чадна.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Уучлаарай, хатагтай. Эрхэм ээ, та энэ юмаа энд орхиж болохгүй. Хөөе, залуу!

Эр:      24-өө, би ротондад байна. Надад засварын...

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сой:   Илай, чи зүгээр үү?

Эр:      Яваад бай, яваарай!

Эр:      Хамгаалалтын албыг дууд.

Эр:      Ноён хурлын дарга аа? Хурлын дарга аа? Та зүгээр үү?

Илай: Би зүгээр.

Эр:      Ойлголоо. Бид эндээс гарах хэрэгтэй. Та намайг дагаад яв. Ойлгосон уу?

Илай: Дэд ерөнхийлөгч яасан?

Марг: Тэр төлөөлөгчдийн танхимд.

Илай: Бидэнд ЗГазрын тасралтгүй удирдлага хэрэгтэй гэдгийг хэл.

Марг: Би оролдож үзсэн. Тэр шилэнд зүсүүлсэн юм шиг байна. 

Эр:      Одоо ойрхон байгаарай.

Эр:      Сандрах хэрэггүй, битгий яар.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Март: Ноён ерөнхийлөгч өө, Кэпитолын барилгад дэлбэрэлт болсон.

Сой:   Тэгээд?

Март: Би Цагаан ордныг хамгаална. Бид Цагаан ордныг хамгаална. КАТ бүлгийг дууд. Шаардлаггүй бүх хүмүүсийг нүүлгэн шилжүүл. Хэрэв бид явахаар бол коридорыг цэвэр байлга. Түрүүч ээ, хаалгануудыг түгж. Надад аль болох хурдан нэг тэнгисийн явган цэрэг хэрэгтэй.

Эр:      Эрхэм ээ, та энэ цонхноос холдох хэрэгтэй байна.

Сой:   За.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Бүгдээрээ энэ хаалгаар гараарай. Хурдан гарна шүү. Яваад, яваад, яваад.

Эр:      Эрхэм ээ.

Эр:      Өргөө рүү.

Эр:      Бидэнтэй хамт яваарай.

Эр:      Эрхэм ээ, 4-р давхарт танилцах аялалынхан байна.

Март: Тэднийг Цэнхэр өрөөнд оруул. Байрлалаа эзэлцгээ. Коридоруудын цэвэрлэ.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Бүгдээрээ байгаа газартаа үлдэцгээ.

Жон:  Юу болсон бэ? Миний охин доор байгаа.

Эр:      Бид учрыг нь олох хүртэл хэн ч хаашаа ч явахгүй.

Жон:  Тэр жаахан хүүхэд. Би хойноос нь явах ёстой.

Эр:      Эрхэм ээ, хаалганаас хол байна уу.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Эрчүүд ээ, бид хөл хорио тогтоосон. Та нар энд байж болохгүй. Явцгаая.

Стенц:   Уучлаарай?

Эр:      Бид хөл хорио тогтоосон гэж байна.

Стенц:   Би сонсохгүй байна залуу.

Эр:      Та нар тоглож байгаа байлгүй. Кино үзэх цаг дууссан. Одоо наадахаа унтраа. Явцгаая.

Стенц:   Бобби, цагаа тохируулцгаа, 60 секунд. Дуу намсгагч. Явцгаая.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Тийм ээ, эрхэм ээ, яг зөв, эрхэм ээ. Бид бүрэн хорио тогтоосон.

Эр:      Хөөе!

Эр:      Бидэнд яг одоо тусламж хэрэгтэй байна!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Аюулгүй албаны шалгалт! Хаалгаа нээ!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Стенц:   30 секунд. Агаарын холбоог аюулгүй болго. Хурал дээр уулзацгаая.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Зэвсгийн өрөө аюулгүй. За, алив, явцгаая. Яваад, яваад!

Эр:      Хүлээцгээ. Бид бүрэн хөл хорио тогтоосон байгаа. Хөөе!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Зүүн жишүүр аюулгүй болсон. Цайз-агаар луу явж байна.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм:     Та Эмили Кейлийн дуут шууданд холбогдлоо. Яагаад над руу мессеж бичихгүй байгаа юм?

Жон:  Эм, чи энэ мессежийг авсан даруйдаа над руу эргээд залгаарай.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Яваарай, яваад бай!

Кэр:    Мартин, би Кэпитолийн гадна байна. Ямар чөтгөр нь болоод байна? Ерөнхийлөгч та нартай хамт уу?

Март: Би Бүргэд байна. ДабльВиЭфОу-г дууд, Кэпитол чадах хэрээр нь аль болох олон хүмүүс илгээ. Би гаргаж чадах бүх хүмүүсээ илгээе. Цайзын эргэн тойронд хатуу хяналт тогтоохыг би хүсч байна. Цайзын эргэн тойронд хатуу хяналт тогтоо.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Зүүн талын хаалга. Алив, яваарай, хүмүүс ээ.

Эр:      Фред, хаалгаа нээ.

Эр:      Бид яах ч үгүй. Бүх юм зүгээр болно.

Эр:      Тэд барилгаас гарч байна. Яваад байгаарай!

Эр:      Өмнөд цайз цэвэр.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Цэвэр! Бид Цайз тэнгэрт байна.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      5 ажилтан Зүүн хаалганд, 4 нь цэцэрлэгт.  Бусад нь Өмнөд зүлэгт талбай дээр байх ёстой. Бас Өмнөд хаалган дээр цагдаа байна.

Эр:      Яваарай! Яваад! Гүйгээд бай!

Фред: Гаал нээж байна! Хар код! Хар код!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Дахиад хэл дээ. Дахиад хэл.

Жон:  Тэр гал нээсэн гэж хэллээ. Сонс, ЭйОПи байх. Та нар эндээс гарах хэрэгтэй.

Эр:      Хойшоо бол.

Жон:  Би юу ч хийгээгүй байна.

Эр:      Цаашаа бол.

Жон:  Чи тоглоод байна уу? Эргэн тойрноо хар.

Эр:      Хойшоо бол!

Жон:  Аюул хаа нэгтэй байна!

Эр:      Хойшоо бол!

Жон:  Явж ажлаа хийгээч! Донни, чи миний охиныг хааш нь явуулсан бэ?

Дон:   Тэр зүгээр байгаад би итгэлтэй байна. Бид дэлхийн хамгийн аюулгүй байшинд байна.

Жон:  Тийм ээ, өнөөдөр лав биш. Биш.  

Эм:     Та дуут шууданд холбогдлоо.

Жон:  Эм, утсаа аваач.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Энэ хаанаас гэдгийг хэлж чадахгүй байна.

Эр1:    Би түүнийг харахгүй байна.

Эр2:    10-4-өө. Тэднийг харж байна уу?

Эр:      Үгүй ээ.

Эр:      Цэвэр!

Эр:      Цэвэр!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Орхиё. Орхиё. Дээвэр дээр мэргэн буучид байна. Цайзад ойртож болохгүй. Давтая, Цайзад ойртож болохгүй. Хөдөлгөөн хийж болохгүй. Хөдөлгөөн хийж болохгүй.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Стенц:   Юу гэмээр байна? Цагаан ордонд тавтай морил, ноён Тайлер!

Тайл: Чи энэ газрыг юу болгосон нь надад таалагдаж байна. Сумны нүхнүүд чимэг оруулсан байна.

Карл: Конрад Кэпитолыг яаж болгож тавьсныг та нар харсан биз дээ? Чөтгөр ав гэж!

           Хараал идсэн миний барьцааныхан хаана байна?

Эмил: Аав?

Жон:  Өө, бурханд талархая. Эмили, чи зүгээр үү?

Эмил: Аав аа.

Жон:  Бүх зүйл сайхан болно, охин минь, би амлаж байна.

Эмил: Та хаана байна?

Жон:  Чи хаана байна? Би очиж чамайг авъя. Чи миний охиныг хааш нь явуулсан бэ?

Дон:   Доод давхарт. Коридороор яваад зүүн талын хоёр дахь нь.

Карл: Амаа хамхицгаа!   

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Карл: Түүнийг ол. Яваач!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Стенц:   Юу болсон бэ? Яасан?

Карл: Би мэдэж байна.

Стенц:   Чи шилдэг нь.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Цайз аа, би Эрээн далт байна. Бид төгсгөлийн шатанд ойртож байна.

Сой:   Бид юу хүлээж байгаа юм, Мартин?

Эр:      Тэнгисийн явган цэрэг 1 гурван минутын дараа ирнэ, эрхэм ээ.

Эр:      Цайз аа, ойлгосон хүн байна уу? Би давтая, бид... Зүүн тийш эргэ! Зүүн тийш эргэ! Биднийг галлаж байна! Цайз эзлэгдсэн! Цагаан ордон эзлэгдсэн. Дээвэр дээр хүнд зэвсэг байна!

Март: Ерөнхийлөгчийг хамгаалалттай бункерт аваач.

Эр:      Тэд барилга дотор байгаа, эрхэм ээ. Би гарвал...

Март: Би мэдэж байна!

Эр:      Хэрэв бид...

Март: Ноён ерөнхийлөгч, ноён ерөнхийлөгч, би таныг хүргэж өгнө, тэдний тоглоом дууссан.

Сой:   Чи намайг тийш нь хүргэж чадах уу?

Март: Тийм ээ, эрхэм ээ. Би чадна.

Сой:   Тэгвэл намайг бункерт аваач.

Март: Ромбо хэлбэрээр жагс. Бөхийж яваарай, ойрхон байна шүү. Ойлгосон уу? Миний хойноос.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Кэр:    Та нартай хамт дэд ерөнхийлөгч байна уу? Би давтая, дэд ерөнхийлөгч та нартай байна уу?

Эр:      Тиймээ, бидэнтэй байгаа. Бид Эндрюсээс 3 км-ийн зайтай явж байна.

Кэр:    Хурлын дарга яасан?

Эр:      Байхгүй. Бидэнтэй хамт хурлын дарга байхгүй.

Эр:      Кэпитолоос нүүлгэн шилжүүл.

Эр:      Ийшээ яваарай. Намайг уучлаарай.

Кэр:    Келлерман!

Кел:   Кэрол,  КОД биднийг Пентагон руу яв гэсэн.

Эр:      Ийшээ!

Кэр:    Надтай хамт хурлын дарга байна. Хоёр дахь байрлал руу явлаа.

Эр:      Болгоомжтой байгаарай. Уучлаарай, хатагтай.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жон:  Доод давхар, зүүн талын хоёр дахь хаалга.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жон:  Эмили!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жон:  Үгүй ээ, үгүй, үгүй! Гуйя! Гуйя, битгий! Би ердөө л танилцах аялал хийж байсан!

Эр:      Чамд буу байсан!

Жон:  Энэ гар утас! Энэ гар утас! Би амлая. Хар даа, би охинтой. Гуйя.

Эр:      Босоод ир!

Жон:  Ойлголоо. Энэ ойрхон байлаа. Новш гэж! Чи өөрийгөө чанга гэж бодсон уу, новш минь!

Март: 1-р давхарыг чөлөөлж хамгаал. Илгээмж очиж байна.      

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Март: Бүргэд  бункерээс 30 секундын зайд явна. Бид ойртож байна.

Эр:      Ойлголоо, эрхэм ээ. Бүргэд бункерээс 30 секундын зайд.

Март: Яваад, яваад! Ноён ерөнхийлөгч өө. Нүдний шилээ. Тохирсон. Бид орлоо. Яваарай! Түрүүлээд яв. Би үүнийг хаах болно. Түргэн яв.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Ноён дэд ерөнхийлөгч өө, би танаас урьдчилан хүлцэл өчье, гэхдээ энэ таны мэдэрч байгаагүй тийм хүнд нислэг байх болно. Бид энэ шувуухайг 45 секундэд 9 км-ийн өндөрт хөөргөх ёстой.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сой:   Жеймс Уильям Сойер. Эрчүү дээ. Чи юу хийж байна аа? Гуйя, Мартин, чи юу хийгээд байна аа?

Март: Намайг уучлаарай, Тед.

Сой:   Мартин!

Март: Намайг халагдсан гээд бодчих.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жон:  Эмили? Чи хаана байна, охин минь? Чи эндээс гарсан гэж надад хэлээч.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Март: Ноён Стенц. Бид дотор байна. Надад илгээмж байна. 1-р давхар, номын сангаар дамжаад доошоо буугаарай.

Стенц:   Номын сан. Бид очиж явна.

Март: Бид та нарыг хүлээж байя.

Жон:  Энэ номын сан байна. Тийшээ орох хэрэггүй. Зүгээр л... Ямар тэнэг юм бэ.

Сой:   Чи ингэсний төлөө зүгээр өнгөрөхгүй гэж мэд! Мартин! Чи юу хийгээд байна?

Март: Үгүй ээ, ноён ерөнхийлөгч өө. Асуулт нь, та юу хийх гэж байна? Дахиад л миний гарыг атгах уу? Жаахан үг хэлэх үү? 

Сой:   Энэ Кевинээс болсон уу? Сонс, надад харамсалтай...

Жон:  Гүй, ноён ерөнхийлөгч өө! Над руу, над руу, над руу!

Стенц:   Уолкер...

Жон:  Гүйгээд! Гүй, гүй, гүй! Явцгаая, явцгаая, явцгаая! Миний ард байж, миний хэлсэн бүхнийг хийнэ шүү.

Стенц:   Уолкер, би дахиад хэлье, бид чам руу очиж явна, бид удахгүй очлоо. Номын санд орлоо.

Жон:  Чөтгөр гэж, сум дуусчихаж.

Стенц:   Уолкер!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жон:  Гүйгээд, гүйгээд, гүйгээд!

Март: Стенц!

Жон:  Үгүй ээ, үгүй, тийшээ биш! Тэд дээр байгаа!

Стенц:   Хараал ид! Бид илгээмжийг алдлаа!  Гарцуудыг хаа!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жон:  Энэ хаашаа очих вэ?

Сой:   Баруун жигүүрт.

Жон:  Гүйгээрэй, ноён ерөнхийлөгч! Яваад! Яваад!

Сой:   Энэ подвал руу орно.

Эр:      Бид шатан дээр байна, та нар луу очлоо.

Жон:  Новш гэж!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сой:   Бид явах хэрэгтэй! Цахилгаан шат ирчихлээ, явцгаая!

Стенц:   Хараал ид! Бурхан минь! Тэд цахилгаан шатанд дээшээ явж байна! Тэднийг Төв холлд бариад ав!

Март: Та нар юу хийгээд байгаа юм? Тэднийг бариач!

Стенц:   Боббид санаа тавь.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Стенц:   Киллик, тэднийг цахилгаан шатанд нь зогсоо.

Кил:   Би очиж байна.

Стенц:   Тэр өргөөнд байна! Түүнийг өргөөнд нь саатуул!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Стенц:   Муу нохойн гөлөг! Чи биднийг хуурлаа, Уолкер. Чиний нэг залуу үүгээр гүйгээд байдаг.

Март: Тэр миний залуу биш.

Стенц:   Тэгвэл тэр хэн юм?

Март: Би мэдэхгүй ээ, танилцах аялалд байсан нэг тэнэг нь биз.

Стенц:   Чиний жуулчин миний шилдэг хүмүүсийн нэгийг алчихлаа! Тиймээс би одоо үүнд санаа тавих болно.

Март: Үгүй ээ, чи тийм зүйл хийхгүй. Чи энэ өөрийнхөө залуусаар... энэ газрын өрөө болгоныг нэгжүүл. Харин чи надтай хамт яв, төлөвлөсөний дагуу.

Стенц:   Тэднийг ол. Чи миний залуусын өмнө надтай ингэж битгий ярь.

Март: Би болохгүй юу?

Стенц:   Үгүй ээ, чи болохгүй! Би Боббиг 10 жил мэддэг байсан! Тэр залуу хоёр ч удаа миний амийг аварсан. Энэ хариултгүй үлдэх ёсгүй!

Март: Чи чанга залуу болох гэсний хэрэггүй, жаалаа. Харин би чиний түүхийг мэднэ, Эмил. Энэ улс чамайг яасныг ч би мэднэ. Бид энд хамт байна. Тиймээс тайвшир.

Стенц:   Би тайван байна.

Март: Сайн байна.

Стенц:   Тэгсэн ч би түүнийг алах л болно.

Март: Надад энэ тал дээр асуудал байхгүй. Гэхдээ надад ерөнхийлөгч надад амьдаар хэрэгтэй. Үүнийг битгий мартаарай. 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тайл: Та намайг чөлөөт дэлхийн тэргүүн болгоно гэж амласан, тийм үү?

Март: Санаа зоволтгүй, муу бяцхан толгойт минь. Бид түүнийг буцааж авчирна. Гэхдээ түүнгүйгээр бидэнд хэр их хугацаа байна?

Тайл: Бид ачааллахад 15 минут, дараа нь түүний кодгүйгээр протоколыг эвдэхэд дахиад 30 минут болох байх. Дараа нь энэ таных болно.

Март: Подвалд байгаа хамгаалалтыг яах гэж байна?

Тайл: Би үүний тулд нэг бэлэг авчирсан.

Стернц: Сайн байна.

Тайл: Юу гээч, чи яг энд, энэ дор нэг юм... Яг чиний хамар дор...

Стенц:   Вадим. Тэр залуусыг олсон даруйдаа надад мэдэгдээрэй.

Вадим:  Мэдлээ.

Стенц:   Хэн нэг нь энэ дохиололыг унтраагаач!

Март: Би ажлаа хийх ёстой.

Стенц:   Моттс. Боббигийн оронд агаарын холбоон дээр суу.

Март: Би чамд зам зааж өгье. Биднийг хэдэн чухал хүмүүс хүлээж байгаа.   

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жон:  Та зүгээр үү, эрхэм ээ?

Сой:   Би зүгээр.

Жон:  Таны гэр бүл энэ барилгад байгаа юу?

Сой:   Тэд шөнөөс нааш энд ирэхгүй. Чиний охин, охин чинь хаана байна?

Жон:  Би түүнийг олж чадаагүй. Түүнийг гарсан гэж найдахаас. Та эдгээр залуусыг мэдэх үү?

Сой:   Тэр муу хөгшин илжигийн нэрийг Мартин Уолкер гэдэг. Тэр миний хамгаалалтын албаны дарга.

Жон:  Та өөрийнхөө хамгаалалтанд маш няхуур ханддаг хэрэгтэй юм байна даа.   

Сой:   Би түүнийг ажилд аваагүй.

Жон:  Тэр яагаад ингэж байгаа юм?

Сой:   Миний бодлоор, энэ түүний хүү Кевинтэй холбоотой байх.

Жон:  Яагаад? Юу болсон юм?

Сой:   Тэр тэнгисийн явган цэрэг байсан. Өнгөрсөн жил миний захиалсан нууц ажиллагааны үеэр тэр алагдсан юм.

Жон:  Тэр хувийг өшөө авахын тулд ингэсэн гэж үү? Тэр таныг амьдаараа хэрэгтэй гэсэн.

Сой:   Энэ нилээн томоохон тоглоом байх. Хоёулаа энэ шахилгаан шатны хонгилоос гарах хэрэгтэй. Би...

Жон:  Надад клаустрофобитой гэж битгий хэлээрэй дээ.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Илай: Өө, бурхан минь. Эф-Эй-Эй агаарын бүх харилцааг зогсоох хэрэгтэй. Дотоодын аюулгүй байдлын сайд хаачсан?

Кэр:    Тэр Цагаан ордонд байгаа.

Илай: БХЯны орлогч сайд хэн бэ?

Кэр:    Уик Холси. Тэр бас Цагаан ордонд байгаа.

Илай: Өө, тэнгэр минь.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм /ТВ/:       Бидний бодол санаа терроризм руу буцах тохиолдол байдаг...

Эр:      Надад энд байх хангалттай.

Эр:      Уолкер биднийг эндээ байж бай гэсэн.

Март: Хатагтай нарийн бичиг, эрчүүд ээ., та нарыг бидэнтэй хамт Цэнхэр өрөөнд очихыг хүсье.

Эр:      Энэ юун хүн бэ?

Март: Тэр... тэр санаа зовнисон иргэн.

Стенц:   Өглөөний мэнд, ноён нарийн бичгийн дарга аа.

Март: Чи батлан хамгаалахын нарийн бичгийг алчихлаа. Үнэндээ тэр ажлаа сайн хийдэггүй байсан юм. За тэгэхээр, бусад нарийн бичгүүдэд хандахад... биднийг дагаад Цэнхэр танхимд очихгүй юу?

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Эрхэм ээ, би ажилтан Ридтэй ярилаа.  

Илай: Тэд юу болж байна?

Эр:      Дэд ерөнхийлөгчийг сая №1 нисэх онгоцонд суулгасан.

Кол:   Би генерал Колфилд, штабын дарга нарын нэгдсэн хорооны орлогч дарга.

Илай: Цөмийн зэвсгийг хөөргөх кодыг сольсон уу?

Кол:   Тийм ээ, шинэ код идэвхтэй байгаа.

Эм:     Эрхэм ээ, биржийн зах зээл нурж байна.

Илай: Трэйвис, чи нэн даруй арилжааг зогсоох хэрэгтэй байна. Бас банкнуудад бослого гарах байх, тэднийг яаралтай хаа.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тайл: Залуусаа, та нар зүгээр биз?

Эр:      Тиймээ, эрхэм ээ.

Тайл: Битгий бүтэлгүйтээрэй. Хөгийн новш...

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Илай: Ахмад аа, бид хаана байна?

Эр:      Бидэнд дэлбэрэлт хорлон сүйтгэлт байсан гэх үндэслэл байна.

Илай: Ямар зорилготой хорлон сүйтгэлт гэж?

Кол:   Зэвсэглэсэн бүлэг этгээдүүд Цагаан ордныг эзэлсэн байна.

Илай: Бид ерөнхийлөгчийг гаргасан уу?

Кэр:    Би Уолкертэй 15 минутын өмнө ярьсан. Тэр Бүргэдийг хамгаалж байгаа.

Кол:   15 минут их хугацаа.

Эр:      Радио яринаас харахад тэд бункер луу явж байсан. Бидэнтэй холбоо алга.

Кол:   Тэд тусгаарлагдсан гэж бид таамаглаж байгаа.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жон:  Би танд гар утас олж өгье. Та Далайн муужгайнуудын 6-р багтай холбогдоорой, тэд энд ирж энэ новшнуудын тархийг зад буудаг.

Сой:   Манай өргөөнд хиймэл дагуулын утас байгаа.

Жон:  Янзтай. Тэр хаана байдаг вэ? Мэдээж тийм л дээ.

Сой:   Чи урд нь ууланд авирч байсан уу? Бид авирах юм уу?

Жон:  Танд өөр дээр санаа байхгүй бол тэгнэ ээ.

Сой:   Үгүй ээ би чадахгүй.

Жон:  Мартсанаас, Жон Кейл.      

Сой:   Жеймс Сойер.

Жон:  Би таныг эндээс гаргана, эрхэм ээ. Зүгээр л намайг дагаад өгс.

Сой:   Тиймээ, би араас чинь өгслөө.

Жон:  Нэг гараа тавихаас өмнө нөгөө гарт чинь тулах юм байгааг хар.

Сой:   Чи юу л хийнэ, би дагаад хийнэ. Би ийм балай юм хийхгүй.    

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм:     Энд Цагаан ордны дүр зураг агшин тутамд улам замбараагүй болж байна. Энд хэдэн зуун...

Эм:     Та нарын харж байгаачлан цэргийнхэн байрлалаа эзлэж байна, гэхдээ барьцааны хүмүүсийн аюулгүй байдлыг тэд бодож урагшлахгүй байна.

Эр:      Энэ Аль Каида эсвэл санаа нэгтэй арабын алан хядах ямар нэг бүлэглэл гэдэг нь бүхэнд тодорхой байна.     

Стенц:   Барилгыг бүрэн хамгаалалтанд авсан. Дээвэр аюулгүй. Тэд холбоо барих гэж оролдсон уу?

Март: Хараахан үгүй. Бид бүгдээрээ арабууд юм байхаа.  

Стенц:   Сайн байна.

Март: Бялуу авах уу?

Стенц:   Үгүй ээ, би бялуунд дургүй. Би чихрийн шижинтэй.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тайл: Аллилуйя. Энэ миний Грейслэнд! Амтат Шива. Амтат хөвөн чихэр.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Моттс:   Алив, яваарай! Яваад!

Карл: Яваад бай, хонин сүргээ! Одоо миний гэрт тавтай морилцгоо. Одоо доошоо суугаад амаа хамхицгаа!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тайл: Өө, хонгор минь, чамайг их саналаа. Одоо чамайг залгаж үзье. Чи ийшээ маш сайн таарч орох ёстой. Ноёд хатагтай нараа, Скип Тайлер ирсэн байна. Та нар үүнийг үзэж байх зуур би дэлхийд байгаагүй агуу хакер хийнэ. Зарим хүмүүст энэ төвөгтэй, харин миний хувьд энэ ердөө 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 гэдэг шиг амархан. Шоуны цаг!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Карл: Зарим нь хоцорсон байна. Төлөөлөгчдийн танхимын дотоодын аюулгүй байдлын сайд. Чамайг үүний төлөө хална даа. Хэвлэлийн өрөөнд хэн нуугдсаныг хараач. Өө, бурхан минь, Роджер Скиннер! Чухам үнэнийг ярьдаг ганцхан хүн! Би чиний шоунд дуртай! Нээрэн шүү. Чиний дараа. Ийшээ ороорой.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Карл: Гараад ир, чи хаана ч байсан гараад ир. Нуугдаж тоглож байна уу, бяцхан охин минь? За яахав, тэгвэл би үлээгээд л байя, үлээгээд л байя, тэгээд чиний байшинг хийсгэж орхино.

Эмил: Үгүй ээ, үгүй, үгүй! Намайг зүгээр орхиоч!

Карл: Гараад ир! Яваад!

Дон:   Ноён Скиннер, та уйлахаа боль.

Карл: Тухалж үз, бяцхан чөтгөр минь.

Дон:   Чи зүгээр үү?

Эмил: Өө, бурхан минь, миний аав хаана байна?

Дон:   Тэр чамайг хайхаар явсан. Намайг түр уучлаарай. Эрхэм ээ. Сайн уу. Одоо маш түгшүүртэй цаг гэдгийг би мэднэ, гэхдээ та, бас таны найзууд энэ барилгад байгаа үнэлж баршгүй хуучны эд зүйлст жаахан болгоомжтой хандвал болох уу? Учир нь тэд бол амьд түүх... За, за, харав уу, учир нь энэ Мин гүрний үеийн 16-р зууны ваар, 2-р Елизавета хатан хааны бэлэг байсан юм. Түүнийг орлуулах араггүй. Би явж сууя даа. Би явж... Хэрэв та нарт асуух юм гарвал би тэнд сууж байгаа шүү.

Стенц:   Вадим, Чен, хариулаарай.

Чен:   Бид өргөөний асуудлыг шийдсэн, босс оо. 3-р давхарт гарч байна.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сой:   Новш гэж.

Эр:      За, би дээшээ гарч байна.

Жон:  Толгойгоо доош нь болго.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Чи юу хийгээд байгаа юм? Троснуудыг нь буудмаар санагдсан уу?

Эр:      Би нэг юм сонсоод.

Эр:      Одоо боль. Энэ шат 100 жилийн настай. Энэ юм түүнд дэндүү хүнд байгаа. Энийг тасарч унахаас өмнө гаргацгаая.

Жон:  Бурхан минь, тэдэнд Жавлеин байна.

Сой:   Юун Жавелин?

Жон:  Газар агаар ангиллын пуужин. Хэн ч бай агаараар нисч ирвэл тэд дуусна.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм:     Ноён Хурлын дарга аа, би таныг дэд ерөнхийлөгчтэй холболоо.

Илай: Эйлвин, чи зүгээр үү?

Эйл:   Тийм ээ, тийм, би зүгээр. Газар дээр нь хэн командлаж байна?

Илай: Тэгэхээр...

Кол:   Чөлөөтэй ярихыг зөвшөөрнө үү, эрхэм ээ.

Эйл:   Тийм ээ, тийм, тийм, зөвшөөрлөө.

Кол:   Энэ новшийн шоу. Коламбиягийн цагдаа газар нь байгаа, харин ХМТ үүнд оролцох гэж оролдож байна, дээр нь Нууц алба энэ тэдний шоу байх ёстой гэж үзээд байгаа.

Кэр:    Тэгэх ч ёстой. Кэрол Финнерти, нууц алба. Ноён дэд ерөнхийлөгч өө, манай барилгыг эзлэн авсан.

Кол:   Тийм ээ, тэгсэн байгаа, харин одоо та нар манай барилгад байж байна.

Эйл:   Ойлголоо. Бид тийшээ армийг илгээж Цагаан ордныг эргүүлэн авах хэрэгтэй.

Кэр:    Таныг чадна гэж би бодохгүй байна. Цэргийн ажиллагаа, мөн Бослогын тухай хууль нь америкийн газар нутаг дээр цэргийн ангиудыг байрлуулахад хүндрэл учруулдаг.

Кол:   Тийм учраас бид хэдхэн минутын өмнө Үндэсний гвардийг холбооны мэдэлд шилжүүлсэн.

Кэр:    Эрхэм ээ, хүндэтгэх үүднээс, зөвхөн ерөнхийлөгч үүнийг зөвшөөрч чадна.

Илай: Эйлвин, энд бид Үндсэн хуулийн хямралтай тулчихлаа. Манайд гүйцэтгэх засаглалын тэргүүн хэзээ ч алга болж байгаагүй.

Эйл:   Бид 25-р залруулгын тухай ярих болох нь.

Кэр:    Та ерөнхийлөгчийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлмээр байна уу, эрхэм ээ?

Эйл:   Би юу ч хиймээргүй байна, гэхдээ би энд суугаад, бидний эргэн тойронд ЗГ сүйрэхийг харж чадахгүй.

Кэр:    Бид ерөнхийлөгчтэй утсаар ярих гэж оролдсон биз дээ?

Кол:   Хэн?          

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тайл: Сайн уу?

Кэр:    Байна уу, би тусгай ажилтан Кэрол Финнерти байна. Би хэнтэй ярьж байна?

Тайл: Албархаг сонсогдох чинь. Түр хүлээгээрэй. Таны дуудлага бидэнд маш чухал. Бидэнд гаднаас дуудлага ирлээ.

Март: Яг цаг оллоо. Тэднийг холбоодох

Тайл: Хүлээсэнд баярлалаа. Би чамайг холбоод өгье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Кэр:    Сайн, Кэрол Финнерти байна. Энэ хэн бэ?

Март: Энэ би, Кэрол. Чи хэдийн залгах ёстой байсан.

Кэр:    Мартин.

Март: Бид барилгыг 15 минутын турш барих болно.

Кэр:    "Бид"ээ?

Март: Та нар яриаг бичиж байгааг би мэднэ. Тиймээс бүгдэд хялбар болгоё. Намайг Мартин Жеймс Уокер гэдэг. Ерөнхийлөгчийн нууц албаны харуулын дарга. Миний хүмүүс одоогоор Цагаан ордныг хяналтандаа авсан, дотор нь 61 барьцаалагдсан хүмүүс байгаа.

Кэр:    Чи юу хийж байгаа юм бэ?

Март: Би чамайг эндээс явуулж сайхан сэтгэл гаргасан, тиймээс зүгээр л мэргэжлийн хүмүүс шиг ярилцъя, ойлгов уу?

Кэр:    "Мэргэжлийн"?  Чи өөрийнхөө хүмүүсийг алсан. Тед хаана байна?

Март: Тед Ноупыг алах нь...би амьдралдаа хийхээс араггүй болсон хамгийн хэцүү хоёр дахь зүйл байлаа. 

Кэр:    Мартин, би чамаас хүсэхэд...

Март: Би чамд заагаагүй нэг юм ч үлдээгүй учраас чамд хэлэх юм байхгүй, Кэрол. Тиймээс, бид үүнийг хоёр цагийн дотор, үдийн хоолны үед дуусгана, ойлгов уу? Одоо намайг юу хүсч байгааг асуу.

Кэр:    Чи юу хүссэн юм?

Март: Ямар ч өдөр байсан АНУ-ын Холбооны нөөцийн санд 400 гаруй сая доллар бэлнээр хадгалагдаж байдаг. Тэр мөнгийг Боинг 317-д ачиж, онгоцыг түлшээр цэнэглэж, хөөрөх зурвас дээр хоосон орхихыг би хүсч байна.

Кэр:    Чи Цагаан ордноос яаж алагдахгүйгээр гараад Рейганы Үндэсний их сургуульд очихоор төлөвлөснийг чинь би мэдмээр байна.

Март: Дээвэр дээр бидэнд нүд байгаа. Хэрэв би 16 км-ийн тойрогт нэг л мэргэн бууч харвал би кабинетийн 4 гишүүнийг ална, тэгээд маш тааламжтай байдлаар Үндэсний аюулгүй байдлын захирлыг ч ална.

Кэр:    Ерөнхийлөгч Сойер амьд уу?

Март: Тиймээ.

Кэр:    Тэр амьд гэсэн нотолгоо надад хэрэгтэй.

Март: Чамд 2 цаг байна, үгүй бол би өөрөө түүнийг Цагаан ордны Өмнөд зүлэгт талбай дээр ална.

Эйл:   Бурхан минь, түүний өөрийнх нь хамгаалалтын албаны дарга шүү.

Кол:   Ядаж л тэд яаж тийм амархан нэвтэрснийг нь мэдлээ. Асуулт нь, тэр нууц албаны худалдагдсан цорын ганц гишүүн үү гэдэгт л байна. 

Кэр:    Чөтгөр лүүгээ тонил.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Стенц:   Амьд байгаа нотолгоо?

Март: Чи өөрийнхөө хүмүүсээс илүү гарч чадна гэж хэлдэг. Энэ чиний боломж. Түүнийг ол.

Стенц:   Дуртайяа.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Кэр:    Уолкерийн эхнэр Мюриель Фэйрфакст байгаа. Чи түүнийг олоод өгөхгүй юу?

Илай: Чи зүгээр биз? Би жил болгон тэднийд Талархалын баяр тэмдэглэдэг байсан.

Стенц:   За, сонсоцгоо. Би бүр эхнээс нь авахуулаад дахин хайх ажлыг эхлүүлнэ. Моттс, надтай 1-р давхарт уулзана шүү. Чен, Вадим хоёр 3-р давхарыг. Дунд нь уулзацгаая.

Чен:   Ойлголоо. Би шатаар дээшээ өгслөө. Малкахи, наадахаа дуусга.

Жон:  Энэ сүүлчийнх нь байна. Байз, та Уолкерийн хүү нь алагдсан гэлүү?

Сой:   Пентагоноос иранд цөмийн бөмбөг гэж бодсон юм. Бид тийшээ баг илгээсэн. Байдал буруугаар эргэсэн. Мартины хүү нь алагдсан юм.   

Жон:  Энэ хувийн чанартай гэж та хэлж байна уу?

Сой:   Тэр ганцаараа үүнийг хийж чадахгүй. Өөр хэн нэгэн чекийг нь бичдэг байх нь.

Жон:  Хэн?

Сой:   Цэргийн аж үйлдвэрийн цогцолбор гэж сонссон уу? Тэд зэвсэг үйлдвэрлэгчид. Тэд энэ тогтолцоог тэднийх гэж боддог, тиймдээ ч эрх мэдлээ хадгалахын тулд юуг ч хийнэ. Тэд чиний хохирогчдоос ашиг гаргадаг юм.

Жон:  Улс төрчид өөрийнөө золиослох тухай байнга ярьцгаадаг.

Сой:   Би өөрийгөө золиослох тухайд юу ч мэдэхгүй гэж бодсон уу? Чамайг алахыг хүссэн хичнээн хүмүүс гэрт чинь ирдэг вэ?

Эр:      Пуужингууд дээвэр дээр байгаа. Цахилгаан шат 1-р давхар хүртэл явна.

Сой:   Бид 2-р давхарт гарах ёстой.

Жон:  Юу? Авир, авир, авир. Та зүгээр үү? Ямар нэг юм харагдана уу?

Сой:   Үгүй ээ, бид цэвэр.

Жон:  Өшиглө.    Хүчтэйхэн.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жон:  Ноён ерөнхийлөгч, миний хажууд яваарай. Надад гуравхан сум байна. Энэ өргөөнд зэвсэг байгаа гэж надад хэлээрэй дээ.

Сой:   Байхгүй, тэнд ихэвчлэн автоматай хоёр ажилтан зогсч байдаг юм. Гал тогоонд харин хэдэн хутга байгаа шүү.

Жон:  Юу? 

Сой:   Том хутагнууд.

Жон:  Сайн байна, тэгвэл та надад сэндвич бэлдэж чадах нь. Одоо гар утас хаана байна?

Сой:   Энд байна. Уолкер энэ дугаарыг мэдэж байгаа. Түр хүлээ, тэр үүгээр олчихно. Бид гадаа байгаа хэн нэгэнтэй холбогдох хэрэгтэй.

Жон:  Надад нэг хүн бий.

Сой:   Чамд нэг хүн байгаа?

Жон:  Тиймээ, тийм.

Сой:   Би гутал олж өмсье.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Женна:  Надад энэ хэрэгтэй. Байна уу?

Жон:  Женна, би Жон Кейл байна.

Женна:  Жон, одоо тохиромжтой цаг биш.

Жон:  Үгүй ээ, үгүй, хүлээ, түрхэн хүлээгээч.

Женна:  Дотно найз уу?

Жон:  Тэр дэд ерөнхийлөгчид ажилладаг.

Женна:  Жон, чи юу болоод байгааг сонссон уу? Одоо тохиромжтой цаг нь биш.

Жон:  Би ерөнхийлөгчтэй хамт байна. Бид Цагаан ордонд байна.

Женна:  Энэ хөгжилтэй биш байна, Жон.

Жон:  Энэ чамд наргиан юм шиг сонсогдож байна уу? Тийм ээ, тэр...

Сой:   Женна, би Жеймс Сойер байна. Сүүлийн 10 минутын турш би энэ залуутай хамт буудалцаан дунд байна. Тиймээс чи бидэнд үлдсэн тэр удирдлагын бүтэцтэй холбоод өгвөл болох уу. Би үүнд маш их талархах болно.

Женна:  Түр хүлээгээрэй.

Сой:   Байна уу? Баярлалаа.

Жон:  Тэр утсаа тасалчихав уу?

Сой:   Би түүнд талархаж байх зуур тэр хүлээлт дээр тавьчихаж. Ингээд бид чиний сайн найз Женна бидэнд хэзээ хариу цохилт өгөхийг нь хүлээе. Чи татдаг уу? Би ч татдаггүй.   

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Энэ таны цаг, эрхэм ээ. Улс удирдагчаа хайж байна. Та урагш алхах цаг нь болсон.

Эйл:   Женна, надад саад болохгүй байхыг би хүссэн.

Женна:  АНУ-ын ерөнхийлөгч миний гар утсаар ярилаа.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эйл:   Ноён ерөнхийлөгч өө, та яг цагаа оллоо. Ноён ерөнхийлөгч өө, та зүгээр үү?

Сой:   Бид аюулгүй байгаа.

Эйл:   Бид ээ?

Сой:   Тиймээ. Би нэг хүнтэй хамт байгаа. Би түүнд утсаа шилжүүлье.

Жон:  Сайн уу, би Жон Кейл байна.

Кэр:    Кейл?

Илай: Жон? Тэр Цагаан ордонд юу хийж байгаа юм?

Сой:   Тэр ажлаа үнэхээр сайн хийж байгаа.

Жон:  Энэ маш урт түүх, ноён Хурлын дарга аа, гэхдээ сонс, тэд барилгыг эзлэж, бас хүмүүсийг барьцаалсан байгаа. Та нар наашаа ирж биднийг гаргах хэрэгтэй, ойлгов уу?

Илай: Тиймээ. Бид чадах бүхний хийх болно. Бидэнд энэ хүмүүсийн талаар мэдээлэл байгаа юу?

Жон:  Бид үүнд дээр ажиллаж байна, эрхэм ээ.

Илай: Жон, энэ хооронд чи ерөнхийлөгчийг наанаасаа гаргах хэрэгтэй.

Кэр:    Та нар подвалд хүрч чадах уу?

Сой:   Тиймээ, мэдээж.

Жон:  Тиймээ.

Кэр:    Хэд хэдэн хонгилууд байгаа. Кеннеди тэднийг Мэрилиныг нууцаар оруулахад ашигладаг байсан юм.

Жон:  Би үүнийг үлгэр гэж бодсон.

Сой:   Энэ үнэн.

Жон:  Донни уурлана даа.

Кэр:    Доошоо подвал руу ор. Би та нарыг хонгилоор замчилна.

Жон:  Мэдлээ, Кэрол, би Эмилиг хайгаад олдоггүй. Тэр гарсан үгүйг чи надад хэлж өгч чадах уу?     

Кэр:    Бид охиныг чинь олно, гэхдээ чи ерөнхийлөгчийг аюулгүй газарт аваачих ёстой, ойлгов уу? Кейл? Кейл? Чи буцаад залгаж чадах уу?

Вадим /оросоор/:     Чи энд байна уу? Үх чи! 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Вадим:  Худлаа! Чи зугтаж чадахгүй! Гараад ир, харх минь!        

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сой:   Миний Жорданаас сарвуугаа тат, чи!     

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сой:   Бүү хөдөл! Бүү хөдөл гэж байна!      

Жон:  Түүнийг бууд! Үгүй ээ, түүнийг буудаач! Одоо бууд!   

Сой:   Новш гэж!

Жон:  Та зүгээр үү?

Сой:   Тиймээ.

Жон:  Түүнд санаа зовох хэрэггүй. Хэрэв та түүнийг алаагүй бол тэр намайг алах байлаа. Баярлалаа, новш минь!      

Сой:   Би юу олсныг хар даа. Зул сарын мэнд.

Жон:  Та хиймэл дагуулын утас олсон уу?

Сой:   Энд байна. Ажиллаж байна.    

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Илай: Ноён ерөнхийлөгч өө, та зүгээр үү?

Сой:   Сайн гэж хэл.

Кэр:    Юу болсон бэ, Жон?

Жон:  Бидэнд үхсэн хоёр муу залуу байна, ийм л юм боллоо. Энэ залуус цэргийн бэлтгэлтэй юм байна. Тэд энд юу хийж байгааг та нар олж мэдэх ёстой.

Кэр:    Уолкер барьцааны мөнгө нэхсэн.

Жон:  Тэд зөвхөн мөнгөний төлөө ингэсэн гэж бодсон уу?

Эр:      Залуус аа, та нар үүнийг харах хэрэгтэй.

Кэр:    Хүлээ, Жон.

Эм /ТВ/:       Энэ эрэлзээгүй зүйл, бяцхан охин Эмили Кейл өөрийнхөө амь насаар дэнчин тавьж...

Кэр:    Чи намайг ерөнхийлөгчтэй холбож өгч чадах уу? Кейл, чи мэдээ асааж болохоор байна уу?

Жон:  Зурагт бий юу? Уолкер эдгээр залуусыг хаанаас олсныг бид тодруулах ёстой.

Кэр:    Ойлголоо. Жон, чи мэдээ үзэх хэрэгтэй байна.

Жон:  Юу болоод байгаа юм?

Кэр:    Надад харамсалтай байна.

Эм /ТВ/:       Та бүхний харж буй энэ бичлэг үнэхээр гайхалтай, үүнийг Эмили Кейл гэдэг нэгэн маш эрэлхэг охин бичиж авчээ. Ингээд Цагаан ордон дотроос бидэнд ирсэн анхны бичлэгт барьцааны хүмүүсийн байдлыг харуулжээ. Энэ бичлэг тэсрэлт болоод байна. Нийт 100 сая гаруй хүн үзжээ.

Сой:   Хүлээ. Кейл, Кейл, сонс. Бид бүгдээрээ эндээс хамт гарна, за юу?

Жон:  Би явж түүнийг гаргаж авъя.  

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Хол:   Ахмад аа.

Эр:      За, эрхэм ээ.

Хол:   Энэ бичлэг дээрх бүх этгээдүүдийн нүүрийг надад таниулж өг. 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр /Тв/: Эмили Кейл нэртэй нэг маш зоригтой жаахан охин бичиж авчээ. Барьцааны хүмүүсийн дунд Луисвиллийн Уоткинс дахь Чартерийн сургуулийн 9 охин, мөн сайд нарын кабинетийн 5 гишүүн, мөн ойлгомжтой шалтгаанаар, маш сэтгэл хөдлөлтэй Рожер Скиннер нар байна. Одоо миний ойлгосноор...

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Март: Би ерөнхийлөгчийг гэр бүлтэйгээ ярих кодтой хиймэл дагуулын утас авч өгсөн. Тэр өрөөнийхөө орны хажуугийн шургуулганд хадгалдаг. Тэнд байгаа үгүйг нь үз.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Стенц:   Давтая, давтая.

Жон:  Хэрэггүй, хэрэггүй.

Стенц:   Алив, Дима, хариулаач. Хаана байна?

Сой:   Тийм ээ, би давтая, ерөнхийлөгчийн өрөө хоосон байна.

Стенц:   Давтаад хэл.

Март: Вадим, чи надад овгоо баталж хэлж өгч тус болохгүй юу?

Жон:  Явцгаая.

Март: Тэд өргөөнд байна.

Стенц:   Яваад! Тэд өрөөнд байна. Болгоомжтой.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Март: Та нар тоглож байгаа байлгүй.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм /ТВ/:       Ингээд бид эдгээр царайг та нарт шууд харуулах гэж байна.

Моттс:   Наашаа!

Эм /ТВ/:       Бид энэ царайнуудыг дэлгэцээр харуулах үед Цагаан ордонд хүмүүсийг барьцаалсан тэдний нэрийг мэдэх нь дамжиггүй. Эдгээр хүмүүс Аль Каида биш гэдэг нь тодорхой. ХМТ эдгээр зурагнуудыг гаргана гэдэгт бид итгэж байна. Дахин хэлэхэд, энэ бичлэгийг нэгэн бяцхан эрэлхэг охин авсан юм...

Март: Залуусаа, та нар энэ ажлыг хэдэн удаа нурах юм бэ?    

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Карл: Хөөе? Чамд чиний сандал таалагдаж байна уу? Чамд тухтай байна уу, ноён Скиннер? Би нэг юм асууж болох уу? Таны шоунд зориулагдсан тэр бүх санаанууд хаанаас гардаг вэ?

Скин: Би...

Карл: Таны төлөө үүнийг хийдэг хүмүүс байдаг юм уу? Учир нь надад итгээрэй, надад хэдэн сайхан санаанууд бий.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Дон:   Хөөе!

Стенц:   Надад утсаа өгөөдөх. Баяр хүргэе, новш минь, чи сая биднийг алдартай болголоо. Тэд биднийг дайрах үед чи хамгийн түрүүнд үхнэ.

Эмил: Надаас зайлж үз.

Стенц:   Чи ойлгосон уу?

Эмил: Надаас зайлж үз.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Эрхэм ээ, яг одоо бид нүүрийг нь таниулах ажил хийж байна. Карл Киллик. Нийгмийн гаж донтон, барууныг баримтлагч. Анх 12 настайдаа нутгийн шуудангийн салбарыг дэлбэлэх гэж оролдсон, учир нь тэнд дэндүү олон африк америкчууд ажиллаж байсан. Хамгийн сүүлд Конрад Сернтэй хамт байхыг нь харсан.

Эр:      Би тэр нөхрийг Кэпитолд харсан.

Эр:      Тэр ерөнхийлөгч Сойерийн эсрэг цагаан арьстуудын эрх мэдлийг үзэн ядсан блог хөтөлдөг.  

Илай: Гайхалтай.

Эр:      Тэнгэр минь. Скип Тайлер.

Эр:      Хакеруудын хаан. ЭнЭсЭй-д ажиллаж байсан. Цөмийн пуужин хөөргөх солбилцолыг дахин өөрчилж, Эйпплийн төв оффис руу чиглүүлсэний төлөө халагдсан. Тэр тэдний хөгжмөө хуваалцдаг бодлогод их дургүй байсан.

Кэр:    Уолкер энэ залуугийн араас мөн ч их хөөцөлдсөн.

Эр:      Эмил Стенз. "Дельта Хүч"-ний ажилтан асан. Олон одонгуудаар шагнагдсан.

Кол:   Бид энэ залууг дэндүү сайн мэднэ гэхээс эмээж байна.

Кэр:    Яаж?

Кол:   Харамсалтай нь энэ нууцлагдсан.

Илай: Тэгвэл би нууцын зэрэглэлээс гаргасныг мэдэгдэе. Одоо та нар энэ групптэй хуваалцаж болно биз дээ?

Кол:   Стенц Пакистанд ТТГ-ын “Хар шуудай” ажиллагааны хүрээнд бидний төлөө албан бус даалгавар гүйцэтгэсэн юм. Сойерын засаг захиргаа гарахад БХЯ-ны шинэ сайд ажиллагааг зогсоож, бүх оролцогчдийг нь гаргуунд нь гаргасан. Стенц ч ялгаагүй. Түүнийг илчилсэн. Тэр талибчуудын хяналтанд байдаг шоронд 2 жил болсон.

Илай: Тэр бидэнд уурсах нь араггүй юм.

Кэр:    Энэ аюулын матрикс. Нууц алба өдөр болгон ерөнхийлөгчийн эсрэг аюул заналхийлэлд дүн шинжилгээ хийдэг. Эдгээр залуус бүгд оролцсон. Уолкер эднийг худалдан авах жагсаалт шиг ашигласан байх.

Эр:      Эрхэм ээ, Дельта хүч 15 минутын дараа ирнэ.

Эйл:   За, генерал аа. Би тун удахгүй тушаал өгсний дараа тэд цагаан ордныг дайрахад бэлэн болсон байх ёстой.

Илай: Эрхэм ээ, хэрэггүй! Гуйя. Зөвхөн ерөнхийлөгч тушаал өгөх ёстой.

Эйл:   Ерөнхийлөгч дайсны ар талд, бас боломжгүй байгаа. Би 25-р өөрчлөлтийн талаар сайд нарын кабинетийг хуралдуулна. Үүнд оролцох хэрэггүй, Илай.      

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сой:   Мартин!

Март: Өглөөний мэнд, хөвгүүд ээ!

Жон:  Яваад, яваад! Түргэл, яваарай, яваарай, яваарай!

Март: Стенц, тэд 1-р давхарын гал тогоонд байна.

Жон:  Болчихлоо. Яв, яв, яв, яв, яв! Подвал хаана вэ?

Сой:   Ийшээ яваарай. Зүүн тийшээ.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Стенц:   Новш гэж!

Эр:      Тэд явчихаж.

Стенц:   Хараал ид!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Би ерөнхийлөгч, Кейл хоёрын дуудлагыг авлаа.

Кэр:    Кейл, надад байршлаа хэлж өгөөч.

Жон:  Бид подвалд байна. Энд кодтой хаалга байна.

Кэр:    Ойлголоо. Код нь 6-4-7-6-2.

Жон:  За, бид орчихлоо.

Кэр:    Хонгилоор чигээрээ яваад бай. Тэнд газар доорхи хонгил руу орох гарц бий.

Жон:  Итгэлтэй биз?

Кэр:    Тийм ээ, би итгэлтэй байна. Дараа нь та хоёр том зууван өрөөнд очно. Тэнд таван хонгил байгаа. Хоёр дахь хонгил руу эргээд төгсгөл хүртэл нь яв, тэнд бид хүлээж байна.

Жон:  Бид олчихлоо, ноён ерөнхийлөгч өө. Ноён ерөнхийлөгя, энийг ав. Би явж чадахгүй.

Сой:   Чи юу яриад байна аа?

Жон:  Би жаахан охиноо орхиж чадахгүй.

Сой:   Тэгвэл би ч үлдэнэ. 

Жон:  Та үлдэхгүй. Та эргээд ерөнхийлөгчийнхөө ажлыг хийх ёстой, эрхэм ээ. Үгүй бол энэ бүгд юу ч биш болно.

Сой:   Үгүй ээ, үгүй, Жон. Чи үүнийг ганцаараа хийж чадахгүй.

Жон:  Та биднийг эндээс гаргахын тулд яваад тэнгисийн явган цэргүүдийг дагуулж ирээрэй, за юу? Надад амлаач.

Сой:   Ойлголоо. Би чамд амлаж байна. Баярлалаа, Жон.  

Жон:  За.

Сой:   Гадна уулзацгаая.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тайл: Тэд подвалд байна.

Стерц:   Ойлголоо, бүгдээрээ подвал руу! Подвал руу!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сой:   Кейл, чи ирээд энийг хар даа.

Тайл: За, миний тоглоомонд битгий хүрээрэй.

Жон:  Энэ бидний хүрэх дургүй нэг тийм зүйл. Кэрол, бидэнд асуудал гарлаа. Гарах хонгилыг дэлбэрэх бодистой холбосон байна. Бидэнд өөр гарц хэрэгтэй.

Кэр:    Өөр гарц байхгүй.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Стенц:   Түгжээтэй байна. Тайлер, бидэнд хаалганы код нь хэрэгтэй.

Тайл: Тэр нь энд надад  байна.

Стенц:   Чиний код энэ байна.

Жон:  Ийм байх ёсгүй. Бид явах хэрэгтэй. Кэрол, бид хаашаа явах вэ?

Кэр:    Хүлээ.

Жон:  Би хүлээж чадахгүй. Бидэнд яг одоо байршил хэрэгтэй!

Сой:   Машин. Миний хойноос яваарай. Бид машинд хүрэх ёстой.

Кэр:    Үгүй ээ, үгүй, үгүй, та нар занганд орно.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Энэ ч онцгүй санаа шүү. Тэд бүх нисэх онгоцнуудыг буухыг хориглосон.

Жек:  Жек Фримэн би Вашингтон дүүргийн тэнгэрээс шууд нэвтрүүлэг хийж байна. Бид та бүхэнд эзлэгдсэн Цагаан ордны гайхалтай дүр зургийг харуулна.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Зүүн тал цэвэр.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Илай: 25р өөрчлөлтийг хэлэлцэхээр сайд нарын кабинет дэд ерөнхийлөгчтэй хуралдах гэж байна.

Кэр:    Кейл, хэрэв чи ерөнхийлөгчийг таван минутанд гаргахгүй бол тэр дахиад ерөнхийлөгч болохгүй байж мэднэ.

Жон:  Чи надад ажил өгөөгүй, санаж байна уу?

Сой:   Ди2-2-7-ийн код хэд вэ?

Жон:  Ди2-2-7-ийн код хэд вэ?

Кэр:    Хүлээ.

Стенц:   Түргэн! Яваад, яваад, яваад!

Кэр:    1-3-3-5-0.

Сой:   Бид орчихлоо. Явцгаая!

Жон:  Ороорой, би таныг халхалж байя!

Сой:   Ойлголоо, ойлголоо!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сой:   Ийшээ яваарай, Кейл. Түлхүүр.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сой:   Би авчихлаа!

Жон:  Та яах гэж арын суудал руу зүтгэсэн юм бэ?

Сой:   Уучлаарай, бүр сурчихаж.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Стенц:   Хараал ид! Түлхүүр! Явцгаая! Явцгаая!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жон:  Би тэр хаалгыг мөргөлөө!

Сой:   Үгүй ээ, үгүй, үгүй! Тэр 240 см өндөртэй, давхар хатааж хүчитгэсэн гантай. Бид түүнийг эвдэлж чадахгүй. Зүүн тийш!

Жон:  Гаражны удирдлага хаана байна?

Сой:   Чи тоглоод байна уу? Надад удирдлага байхгүй.

Стерц:   Жип!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жек:  Ерөнхийлөгчийн лимузин зүлгэн дээр давхиж байгааг би харах шиг боллоо.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Стенц:   Бид тэдний замыг нь хаана! Бариарай, Моттс!

Сой:   Болгоомжтой, болгоомжтой, болгоомжтой! Кейл, тэд хүнд зэвсэгтэй юм шиг байна.

Жон:  Хүнд зэвсэг гэж юу гэсэн үг вэ? Та нар надаар тоглоод байна уу?

Карл: Холдооч!

Эр:      Өө, бурхан минь! Ерөнхийлөгчийн лимузин!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эйл:   Үнэхээр уучлаарай. Кабинетийн ноёд хатагтай нар аа, сэтгэлдээ дарамттайгаар...

Женна:  Эрхэм ээ, та үүнийг үзэх хэрэгтэй.

Эр /ТВ/: Тэр Өмнөд талын усан ориглуурыг тойрч гарахаар оролдож байна. Энэ түүхэн усан ориглуурыг хүн бүхэн мэднэ, Цагаан ордонд орж үзсэн хүн бүгд мэддэг.

Стерц:   Тэднийг болгоод өг! Цонх руу нь бууд, Моттс!

Сой:   Танкууд! Бидэнд танк байна! Алив, тэднийг ашиглацгаая.

Мэрил:  Энэ миний аав байх.

Кол:   Хүнд их буу ашиглах нь ухаалаг биш гэж би бодож...

Сой:   Надад тэр чинь хамаагүй. Чамд танк байна, чи энэ хараал идсэн хашаанд нүх гаргах хэрэгтэй!

Жон:  Тиймээ! Түргэл!

Сой:   Хар даа, хар даа, хар даа. Түүнийг хар, түүнийг хар, хараарай!

Стерц:   Салхины шилийг нь цөмлөөд өг! Яваарай!

Сой:   Болгоомжтой, болгоомжтой, болгоомжтой!

Жон:  Толгойгоо доош нь болго!    

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жон:  Тиймээ, нэг нь байхгүй болсон.

Стенц:   Новш гэж!

Кол:   Дарга аа, та нар байрлалаа эзэлсэн үү?

Эр:      Ойлголоо, дууслаа.

Кол:   Тийм бол ажлаа хийцгээ.

Эр:      Бүгд ухраад! Бүгд ухраад! Механик жолооч, урагшаа!

Эр:      Чухам юу болоод байгааг бид сайн мэдэхгүй байна, гэхдээ Үндэсний гварди... ямар нэг маневр хийх гэж байэна. Энэ нөхцөл байдлаас шалтгаална.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      РПГ! Түргэл!

Эр:      Дээвэр дээрх новшнуудыг устга!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Кол:   Дарга аа, хариу!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жон:  Хараал ид!

Сой:   Чөтгөр гэж!

Стерц:   Сайн ажиллаа, залуус аа! Сайн байна, Малкахи! Малкахи! Лимузинг галла! Түргэлцгээ! Лимузинг галла! Та нар юугаа хүлээсэн юм. Галлаач!

Сой:   Би юм харахгүй байна. Би одоо юу хийх ёстой вэ?

Март: Тэр надад амьдаараа хэрэгтэй! Энэ бол тушаал!

Стенц:   Чи яагаад амаа хамхидаггүй юм?

Сой:   Машинд камерын систем байдаг. Энэ байна.

Жон:  Би энэ зомбинуудаар чинь яах юм?

Сой:   Энэ миний охины дуртай кино нь. Хараач! Хараач, Зүүн тийшээ!

Жон:  Бид энэ хашаанд хурдхан нүх гаргах хэрэгтэй, үгүй бол бид усанд үйж үхнэ.

Сой:   Арын суудалд зэвсэг хадгалсан байдаг. Олчихлоо!

Жон:  Та юу олсон бэ? Тиймээ, би энийг чинь хэлээд байсан юм. Таны баруун гарт байгаа нь тэсрэлтээс хамгаалагч. Гайхалтай. Би жолоодож ядаж байхад та миний толгой руу наад пуужингаараа цохихгүй байж болох уу?

Сой:   Намайг хашаанд дөхүүлээдэх, Кейл!

Жон:  Наад юмаа хоолой руу нь шургуулаад түгж, тэгээд гохоо мултлаарай.

Сой:   Хараал ид.

Жон:  Наадахаа хоёр гараараа барь, ноён ерөнхийлөгч өө.

Жек:  Өө, бурхан минь, тэр ерөнхийлөгч Сойер байна.

Эр:      Тэр гартаа танк сөнөөгч барьчихаж.

Эр:      Чи иймэрхүү зүйлийг өдөр болгон харахгүй л байх.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жон:  За, ойртлоо шүү!

Сой:   Би пуужин харвагчаа алдчихлаа.

Жон:  Та яаж пуужин харвагчийг алддаг байна аа?

Стенц:   Киллик, барьцааны хүмүүсийн нэгийг гадагш гарга. Бид ажлаа яаж хийдгийг харуул.

Эм /Тв/: Энэ бол хятад...

Эр /Тв/: Дөнгөж сая Цагаан ордны Баруун хаалгыг дэлбэлчихлээ.

Сой:   Бид гарч чадлаа. Дахиад нэг удаа усан оргилуур тойръё.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эмил: Үгүй ээ!

Карл: Наашаа гараад ир!

Жек:  Нэг алан хядагч бяцхан охиныг хараандаа онилсон байна.

Жон:  Тэр юу гэсэн бэ? Тэр юу гэсэн бэ?

Жек /Тв/:     Яг одоо алан хядагч Цагаан ордны тагтан дээр Эмили Кейлийг барьсан зогсож байна. Чухам энэ охин дүрс бичлэгийг цацаж, дэлхий даяар үзсэн билээ.

Эр:      Хөөх, хөөх, дахиад нэг пуужин!

Сой:   Кейл!

Эмил: Аав аа!     

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Би юу болоод байгааг харахгүй байна.

Кол.   Яг одоо надад байршлыг нь өгөөдөх.

Эр:      Баруун жигүүр. Ерөнхийлөгчид байдаг...

Эр:      Тэр яг одоо үхсэн, эсвэл амьд гэдгийг бид мэдэхгүй байна. Лимузин нь алга болчихлоо.

Ээж:   Эмили?

Эр:      Баруун жигүүр. Бид түүнийг харахгүй байна.

Март: Киллик, охиныг дотогш нь оруул.

Эмил: Аав аа!

Карл: Алив наанаасаа холд!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Март: Хараал ид! Ямар чөтгөр нь... Чиний холбоо ажиллахгүй байна уу?

Стенц:   Эвдэрчихсэн.

Жон:  Миний ард бай.

Сой:   Тэд биднийг буудахгүй. Би тэдэнд амьдаараа хэрэгтэй. Миний толгойд буугаа тулга.

Жон:  Юу?

Март: Энэ хэсэгт хөөцөлдөөн, буудалцаан дууслаа.

Жон:  Хойшоо бол, үгүй бол би түүнийг буудна!

Март: Чиний хийх гэж оролдсон зүйлийг би үнэлж байна, хүү минь. Би өөрөө адилхан зүйл хийж байсан, үүгээрээ ч бахархадаг. Би чамтай маргахгүй ээ, гэхдээ надад хугацаа бага байна. Тиймээс, буугаа буулгачих.

Жон:  Чагтыг нь сугал.

Март: Учир нь чи АНУ-ын ерөнхийлөгчийг буудаж чадахгүй.

Жон:  Чиний зөв өө.

Март: Энэ бидэнд юу өгөх вэ, залуус аа?

Сой:   Энэ бидэнд энийг өгнө.

Жон:  Яваарай! Яваад, яваад, яваад!  

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Март: Чи юу хийж байна аа?

Жон:  Өө, үгүй ээ. Алив, яваарай. Ийшээ яваарай! Намайг дага! Миний хойноос!

Эр:      Хөөх, баруун жигүүрийн харалдаа томоохон дэлбэрэлт боллоо!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр /Тв/: Энэ ерөнхийлөгч алагдсан гэсэн үг үү бид мэдэхгүй байна.

Кол:   Надад тэнд 100 хүн хэрэгтэй! Хэн нэг нь надад нэг юм хэлээч!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Март: Чи муу мал.

Моттс:   Чи юм хэлсэн үү?

Март: Чи мал. Чи сая бүх ажил баллачихлаа.

Моттс:   Чиний ажил.

Март: Амаа тат.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Март: Ноён Стенц, энэ чиний азтай өдөр байж мэднэ. Хүмүүсээ буцаагаад подвал руу аваад оч.     

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Би Эйлвин Хэммонд, АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалын бүх үүргийг чанд сахин биелүүлж, бүрэн эрхийн хугацаандаа АНУ-ын Үндсэн хуулийг хадгалж, хамгаалж явахаа ёслол төгөлдөр тангаргалж байна, тэгээд бурхан надад туслаг.

Эр:      Эрхэм ээ, намайг дагаад явна уу. Сканердахын тулд та гараа энд тавина уу. Эрхэм ээ, энэ таны ерөнхийлөгчийн хөөргөх код. Та үргэлж биедээ авч явах ёстой.

Эм /Тв/: Дэд ерөнхийлөгч дөнгөж сая АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч болж тангаргаа өргөснөөр мэдээж хамгийн боломжит муу хувилбар байж болох ерөнхийлөгч Жеймс Сойерийн үхлийг баталлаа. Дэлхий даяар хүмүүс амьсгаа даран хүлээж байна. Энд америкт юу болоод байгаа нь хүмүүст сонин байгаа юм. Эцсийн эцэст АНУ дэлхийд томоохон зэвсгийн нөөцтэй билээ.

Илай: Бид мөнгөө шилжүүлж эхлэх хэрэгтэй. Жаахан цаг хожиж магадгүй.

Эр:      Мюриель Уолкер энд ирсэн.   

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Бид хөдөлгөөн харлаа. Бид Холбооны нөөцийн гадна хөдөлгөөн харж байна. Стенц, чи намайг сонсч байна уу? Тэд мөнгө ачиж байгааг батлаж байна. Энэ бүхнийг дуусгая.

Мотсс:   Стенц, бид энд цагаа үрж байна.

Стенц:   Уолкер, тэд ийшээ буусанд чи итгэлтэй байна уу?

Март: Би энэ газарт хараал идсэн 15 жилийг өнгөрүүлсэн, эсвэл чи юу?

Стенц:   Энэ залуу ухаанаа алджээ.

Моттс:   Тэр ерөнхийлөгчийг авах үгүй нь бидэнд ямар хамаатай юм?

Стенц:   Бид тохиролцсон.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Кэр:    Кейлийн зөв байж. Учир нь мөнгөндөө биш байна. Уолкер хавдар тусчээ. Эмч нар түүнд 3 сараас ихгүй гэсэн байна. Тэр духны хэсэгтээ гольфийн бөмбөгний хэмжээтэй хавдартай.

Илай: Тэнгэр минь.

Кэр:    Тэр амиа хорлох юм хийж байх шиг байна. Та бэлэн үү?

Мюр: Тиймээ.

Кол:   Чи өөрийгөө юу хийж байна гэж бодоов?

Кэр:    Түүнийг ятгаж чадах хэн нэгэн байдаг бол тэр нь эхнэр, надад итгэ. 

Март: Чамайг ашгүй мөнгө шилжүүлж байна гэж нэг бяцхан шувуухай хэллээ.

Мюр: Мартин? Би тэдэнд хавдрын тухай хэлэх хэрэгтэй байлаа, Мартин.

Март: Зүгээр ээ.

Мюр: Чи энийгээ зогсоогооч. Зүгээр л гэртээ хүрээд ир.

Март: Би үүнийг дуусгах ёстой, хайрт минь.

Мюр: Үгүй ээ, хэрэггүй.

Март: Тэд Кевиныг үхүүлсэнийхээ төлөө төлөөсөө төлөх ёстой. Тэгээд энэ дууссаны дараа... би амлая.... чамайг ойлгоно гэж би амлая.

Мюр: Чи үүнийг Кевины төлөө хийж байна уу?

Март: Би бурханаар андгайлъя.

Мюр: Тийм бол чи хэрэгтэй гэснээ л хий. Тэд бидний хүүг яасан билээ, чи хариуг нь өгөх хэрэгтэй.

Кэр:    Чи ямар юмаа хийж байна аа? Уолкер, энэ юмаа зогсоо, үгүй бол тэр үлдсэн амьдралаа холбооны шоронд өнгөрүүлэхэд нь би санаа тавина.

Март: Чамд 19 минут л байна.

Кол:   Та чөлөөтэй.

Кэр:    Генерал аа.   

Кол:   Чиний дарга Цагаан ордныг эзэлсэн, харин дотор байгаа хүн ерөнхийлөгчийг алагдахад хүргэсэн.

Эр:      Кэрол, тайвшир.

Кол:   Чи явж болно, чөлөөтэй.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сой:   Жеральд Фордын төлөө бурханд талархая.

Жон:  Яагаад?

Сой:   Түүнийг усны плавктай байхыг хэвлэлийнхэнд харуулахгүй гэж үүнийг бариулсан юм.

Жон:  Эндээс гарах ямар нэг боломж байна уу?

Сой:   Үгүй ээ. Сонс, би жаахан зогсох хэрэгтэй байна.

Жон:  Юу? Та зүгээр үү?

Сой:   Онцгүй байгаа биз?

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Кэр:    Стенц ТТГазарт ажиллаж байсан, тийм үү?

Эр:      Тиймээ.

Кэр:    Хэрэв Уолкер энэ залуутай хэрхэн холбогдсоныг бид олж мэдэх арга байвал бид тэднийг хэрхэн зогсоохыг мэдэж магадгүй.

Эр:      Бид үүнийг яаж хийхийг санал болгох вэ?

Кэр:    Кофилдийг нүд салгахгүй ажигла. 

Эр:      Хүлээ, юу гэнэ ээ?

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Кэр:    Сайн уу, би Кэрол байна.

Эр:      Би яг одоо чамтай ярилцах ёсгүй.

Кэр:    Тэр барилгад байгаа нөхдүүдийг мэдээллийн сангаас хайгаад өгөөч. ТТГ, ЭнЭсЭй гээд чамд байгаа бүгдийг нь. За яахав, сонс, Уолкер мөнгөний төлөө үүнийг хийгээгүй, надад итгэ. Энд арай өөр ямар нэг юм байна.

Эр:      Би үүнийг хийж чадахгүй, хатагтай.

Кэр:    Манай орны хувьд хамгийн муу өдөр чи энэ бүх оньсгыг тайлах түлхүүр нь болж болно.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жон:  Би наадахыг чинь эмчлэх хэрэгтэй болох нь.

Сой:   Чи хэзээд нь гэнэт эмч болчихдог байна? Сонс, зүгээр л надтай ярилц, намайг энэ юмнаас сатааруул. Надад охиныхоо тухай яриад өг.

Жон:  Эмили юу? Тэр танд үнэхээр хайртай. Тэр бүр намайг таны төлөө санал өгүүлэхээр ятгасан.

Сой:   Чи миний төлөө санал өгөөгүй юу? Чиний охин их ухаантай. Чи үгийг нь сонсох хэрэгтэй.

Жон:  Намайг армид явахад тэр 3 настай байсан.  Тантай илэн далангүй ярихад, би гэрлэхээс л зугтдаг байсан байх. Намайг халагдсаны дараа Эмили зурагт үзэж байтал Афганистанд байгаа цэргүүдийн тухай нэвтрүүлэг гарсан гэсэн. Тэгээд намайг тэнд харсан гэж зүтгээд байдаг юм. Түүнээс хойш тэр улс төр гэж улайрдаг болсон. Тэгэхэд л тэр анх таныг харсан юм. Аавыг нь гэрт нь авчрах тэр хүнийг. Ингээд би эцэст нь гэртээ ирээд нэг юм ойлгосон... би түүний баатар нь биш болсныг. Тэгээд л би түүний хувьд баатар болсон хүнийг хамгаалаад үзье гэж шийдсэн нь энэ.

Сой:   Кейл, хэрэв тэр өнөөдөр чамайг харсан бол бахархах байсан даа.

Жон:  Тэд жаахан байхдаа гүйж ирж чамайг тэвэрч “аав аа” гэж хашихрдаг, гэтэл нэг л өдөр энэ гэнэт болих ямар байдгийг мэдэх үү? 

Сой:   Тиймээ.

Жон:  Би дахиад нэг тэврүүлэхийн тулд бүгдийгээ өгөх байсан.

Сой:   Миний охин 15 настай, түүнийг Эймбер гэдэг. Тэр төрсөн өдрөөрөө юу хүсдэгийг мэдэх үү? Хүйсэндээ бөгжтэй болохыг.

Жон:  Хүйсэндээ бөгжтэй болох.

Сой:   Ямар эцэг эх үүнд бэлэн байх юм?

Жон:  Охидоо гэж.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Юу болоод байна?

Эм:     Анхаараарай, анхаараарай. Каликогоос Т11-ээс доор байгаа бүх хүмүүс нэн даруйхан давхараа чөлөөлнө үү.

Кол:   Ерөнхийлөгчийг дэлгэц дээр харуул. Ноён ерөнхийлөгч, Дельта хүчин сая Вашингтоны агаарын орон зайд нэвтэрлээ. Дэслэгч хурандаа Кэмерон надтай холбогдсон байгаа.

Кэм:   Та холбогдлоо, эрхэм ээ. 

Кол:   Бидэнд зориулсан юу байна, хурандаа?

Кэм:   Би Нууц албанаас хамааралгүйгээр энэ төлөвлөгөөг боловсруулсан юм, эрхэм ээ. Бид ойртож байгаагаа мэдэгдэхгүйн тулд хотын барилгуудыг ашиглана.

Кэр:    Хэрэв тэд барьцааны хүмүүсийг алж эхэлбэл яахав?

Эр:      Хэрэв энэ бүтэхгүй байсан ч тэд алах л болно.

Илай: Эйлвин, чи юу хийж байгаагаа нэг бодож үзээч.

Эр:      Ноён хурлын дарга аа. Та АНУ-ын ерөнхийлөгчид хандаж байгааг би танд сануулж болох уу?  

Кэм:   Ноён ерөнхийлөгч өө, би одоохондоо нэг ч америк хүнийг тооцооноос хасаагүй байгаа. Надад итгэ, эрхэм ээ, бид таны байшинг танд буцааж авч өгнө.

Эйл:   Даалгаварыг гүйцэтгэ, хурандаа.

Кэм:   Баярлалаа, эрхэм ээ.

Кэм:   Та нар ерөнхийлөгчийг сонссон. Байнд хүртэл 6 минут.  

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жон:  Тэгээд, ерөнхийлөгч байх ямар вэ?

Сой:   Энэ юутай ч адилгүй. Чи нэг л сонгогдсон бол дахин сонгогдохоо бодно, мөн нөгөө тал чиний эсрэг юу ашиглахаас бүх зүйл шалтгаална.

Жон:  Улс төр...

Сой:   Чи улс төрч болж эхэлдэггүй, дараа нь чи болдог юм. Би ердөө ганцхан удаа жинхэнэ ерөнхийлөгч шиг юу ч юм хиймээр санагддаг. Линкольн, Вашингтон, Жефферсон нарын жишгээр юу ч юм.

Жон:  Та түүх бүтээмээр байна уу?

Сой:   Үгүй ээ. Түүх биш. Би юмыг өөрчилмөөр байна. Хэрэв чиний бяцхан охин намайг баатар гэж хэлсэн бол би түүнд нь хүрэх ёстой.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Кэм:   За, бид доогуур,бас чимээгүй нисэх болно. Бай хүртэл 2 минут.

Эр:      Шонхор 2-оо, өндөр 9 метр. Шонхор 1 байна, ойлголоо, 9 метр.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      3 метр хүртэл доошил.

Эр:      Шонхор 2 гурван метр хүртэл доошиллоо.

Эм:     Вашингтоны гудамжинд үймээн сандрал болж байна. Эргэн тойрон битүү түгжрээ. Өө, бурхан минь. Америкийн тусгай хүчин бидний дээгүүр нисэж байна.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тайл: Новш гэж. Эрхэм ээ, бидэн рүү Блэк Хокууд ойртож байна.

Март: Аль зүгээс?

Тайл: Ай гудамжнаас, тэгээд маш хурдтайгаар.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жон:  Бие чинь яаж байна, ноён ерөнхийлөгч өө?

Сой:   Гайхалтай нь сайн, Кейл эмч ээ.

Жон:  Би тэдэнтэй утсаар яриад биднийг үхээгүй гэж бодож байгааг үгүйг нь мэдье.

Эм /Тв/: Дэд ерөнхийлөгч асан Эйлвин Хэммонд жинхэнэ шинэ командлагч шиг удирдаж байна.

Эр:      Эрхэм ээ, би сая Жон Кейлтэй холбогдлоо.

Кэр:    Кейл?

Жон:  Кэрол хаана байна?

Эр:      Финнерти удирдлагын бүрэлдэхүүнээс хасагдсан.

Кол:   Морьт цэргүүд ойртож байгаа. Хэдхэн хоромын дараа Цагаан ордонд цохилт өгнө.

Жон:  Үгүй ээ, үгүй, үгүй, агаараас биш. Тэд газраар ирэх ёстой.

Кол:   Бид үүнийг зохицуулж чадна гэж бодож байна.

Жон:  Тэдэнд Жавелин пуужин байгаа.

Кол:   Бидний мэдээгээр бол байхгүй. Бүр бид тэднийг эргүүлж дуудъя гэсэн ч тэд холбоогоо тасалсан.

Жон:  Яадаг новшнууд вэ, хэрэв тэд бүтэлгүйтвэл тэд барьцааны хүмүүсийг нэгийг ч үлдээлгүй ална, миний охиныг оролцуулаад.

Сой:   Зүгээр л яв.

Жон:  Үүнийг ав, тэгээд нүднээс холхон байгаарай.  

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Кэм:   30 секунд.

Эр:      Яваарай. Гурван нисдэг тэрэг ирж байна! Бэлдэцгээ!

Кэм:   Цайз харагдаж байна. Би дахиад хэлье, Цайз харагдаж байна.

Эр:      Та нар бэлэн үү?

Эр:      Хурандаа бид дээвэр дээр хөдөлгөөн гарахыг харлаа. Тэд пуужин онилсон байна! Бултах манёвр! Баруун тийш эргэ! Жавелин! Жавелин! Новш гэж!

Кэм:   Зүүн тийшээ!

Эр:      Би барьж дийлэхгүй байна! Бид унаж байна! Унаж байна! Унаж байна!

Моттс:   Новш гэж!

Стенц:   Доошоо болцгоо! Ирж байна!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр /Тв/: Тэдний нэг нь Цагаан ордонд ойртож байна. Барьцааны хүмүүсийн байдлыг нөхцөл шалгаж байгаа бололтой. 

Карл: Та нар юу хийх гэж байна? Та барьцааны хүмүүсийг буудах уу?

Стенц:   50-мм-ийн пулемётыг ав! Малкахи, явцгаая.

Эр:      Хаммер, уналаа, Хаммер уналаа.

Стенц:   Галлаад!

Эр:      Хойшоо! Хойшоо!

Карл: Тиймээ!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жон:  Сүүлчийн дайз.

Эр:      Тэд пуужин онилсон байна!

Эр:      Дээвэр дээр хөдөлгөөн илэрлээ.

Кэм:   Галаа зогсоо! Галаа зогсоо! Миний бодлоор тэр манай хүн байх. Буулгахад бэлд! Олснуудаа буулгаарай! Яваад яваад! Биднийг эндээс гаргаарай! Пуужин! Жавелин ирж байна! Жавелин! Хариу арга хэмжээ! Цохилтонд бэлдээрэй!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Дон:   Үгүй ээ.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм:     Энэ ажиллагаа аймшигтай буруу боллоо. Харин одоо би дээвэр дээр хоёр эр байгааг харлаа, тэд гардан тулаан хийж байна.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Стенц:   Новш!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тайл: Тиймээ! Скип Тайлер ажилдаа орлоо. Уолкер, сая хамгийн сүүлчийн галт хана унтарсан.

Март: Ноён Тайлер... бид эхлэх цаг боллоо, эрхэм ээ. Бурхан бид бүгдийг ивээг. 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Эрхэм ээ. Миний зэвсгийн систем идэвхжлээ. Үүнийг алсын зайнаас удирдаж байна. Би чадахгүй.... Бурхан минь. Энэ онилсон байна.

Эр:      Юу?

Эр:      Тэр хөөрлөө!

Эр:      Бай нь Огайо дээгүүр хаа нэгтэй нисэж яваа онгоц. Энэ шинэчилсэн Боеинг 747 байна. 

Эр:      Өө, бурхан минь.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм:     Онцгой нөхцөл байдал. Би давтая, энэ онцгой нөхцөл байдал.

Женна:  Юу болоод байна аа?

Эр:      Би мэдэхгүй ээ.

Эм:     Аюулгүйн бүсээ хийцгээнэ үү. Би давтая, энэ...

Эр:      Эрхэм ээ, биднийг дайрч байна!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Кол:   Ноён Хурлын дарга аа, бид газраас цохилт өгснийг баталгаажуулсан. Бид танаар тангараг өргүүлэх болно, эрхэм ээ.

Илай: Юу?

Кол:   Дэд ерөнхийлөгч тангараг өргөсний дараа гүйцэтгэх засаглал түүнд шилжсэн байсан, харин одоо энэ алба танд шилжиж байна.

Эр:      Эрхэм ээ.

Кол:   Энэ хүмүүсийг дагаад явна уу.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Эрхэм ээ, энэ ерөнхийлөгчийн хөөргөх шинэ код. Та үргэлж биедээ авч явж байгаарай.

Илай: Надад ганц хором хэрэгтэй. Би... би эхнэртэйгээ ярих хэрэгтэй байна.

Эр:      Мэдээж, эрхэм ээ.

Илай: Баярлалаа.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Стенц:   Эмили Кейл. Чамд танилцах аялал таалагдсан уу? Энийг санаж байна уу? Чи бид хоёр болзоотой, хонгор минь.

Сн:      Чи миний дээгүүр алхах хэрэгтэй болно.

Стенц:   Нээрэн үү?

Эмил: Чи үүнийхээ төлөө шоронд орно доо.

Стенц:   Хэн намайг шоронд хийх юм? Жуулчин чөлөөтэй сэлгүүцсэн хэвээр. Гэхдээ надад аав нь бяцхан охиноо авахаар ирнэ гэсэн совин татаад байна.

Эмил: Тэгвэл тэр амьд байх нь.

Стенц:   Тэр тийм ч удаан амьд явахгүй. Энэ удаа битгий тэнэглээрэй! Моттс! Чи энд түүнтэй хамт үлд.

Карл: Хөөе! Надад хүүхэд асрагч хэрэгтэй юм шиг харагдаад байна уу? Суу, тэгээд амаа хамхи!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Кол:   Ноён ерөнхийлөгч. НОРАД-ыг эвдсэн байна. Мартин Уолкер одоо АНУ-ын ямар ч бай руу пуужин хөөргөж чадах боломжтой болсон. Манай хиймэл дагуулууд орост, пакистанд, аравийн арлуудад ихээхэн цэргүүдийн хөдөлгөөнийг олж илрүүлсэн. Та ямар тушаал өгөх вэ, эрхэм ээ?

Илай: Та бүгдэд тангарагалж байна, би тангараглая... бид хараахан ялагдаагүй байна. Бид ялагдахгүй! Үгүй. Генерал аа... та Цагаан ордонд хэр хурдан агаараас цохилт өгч чадах вэ?

Кэр:    Эрхэм ээ.

Кол:   Бид бай руу Рапторуудыг 10 минутанд илгээж чадна.

Илай: Тийм бол гүйцэтгэ.

Кол:   Явж ажлаа хийцгээе!

Кэр:    Эрхэм ээ...

Илай: Кэрол, бид үүнийг дуусгах ёстой. Бид цэглэх ёстой. Түүний хөөргөсөн дараагийн пуужин Чикаго эсвэл Нью-Йоркийг чиглэвэл яахав? Бид хэдэн сая хүний амийг ярьж байна.

Кэр:    Та ерөнхийлөгч болоод эхний хийх үйлдэл чинь Цагаан ордныг бөмбөгдөх юм уу?

Илай: Надад итгэ, би мэднэ, мэднэ. Гэхдээ манай улс ганцхан байшингаас ч хүчтэй.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Нислэгийн удирдах төв байна. Раптор Альфа 1-ээ,  Чөлөөт цайз ажиллагааг эхлүүлэхэд бэлэн.

Эр:      Хүлээж авлаа, Раптор Альфа 1 ойртож эхэллээ. 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Стенц:   Чамд бэлэг авчирлаа. Энэ жуулчны охин байна.

Март: За, сайн уу, сайн уу. Өглөөний мэнд, ноён Кейл. Би энд чамд сайн уу гэж хэлэхийг хүссэн нэг хүнтэй хамт сууж байна. Сайн уу, гэж хэл, охин минь. Сайн уу, гэж хэл. За яахав, тэгвэл, ноён Стенц гартаа юу барьсан байгааг чи аавдаа хэлэх юм уу?

Эмил: Буу.

Март: Харин одоо ноён Кейл би энд тоолж эхлэнэ, хэрэв чи намайг гурав тоолохоос өмнө миний хүмүүст ерөнхийлөгчийг өгөхгүй бол ноён Стенц чиний бяцхан охины гэдэс рүү нь буудна. 1, 2,...

Жон:  Үгүй ээ, хэрэггүй, битгий.

Сой:   Би энд байна.

Март: Ямартай ч аав чинь чамд хайргүй бололтой.

Эр:      Бидэнд ерөнхийлөгч байна.

Март: Түүнийг нааш нь аваад ир.

Эр:      Өрөөндөө буцаж оч, эрхэм ээ.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Кол:   Кейл.

Жон:  Та нар яг одоо Кэролд утсаа өгөөдөх.

Кэр:    Сайн уу, Жон.

Жон:  Тэдэнд ерөнхийлөгч байгаа.

Кэр:    Жон, чи намайг сонсох хэрэгтэй. Тусламж очихгүй.

Жон:  Тэдэнд ерөнхийлөгч байгаа гэж би хэлээд байна.

Кэр:    Жон, тэд Цагаан ордоныг бөмбөгдөх гэж байна. Дэд ерөнхийлөгч үхсэн. Чи зүгээр л наанаасаа гарч үз.

Жон:  Үгүй ээ, үгүй. Тэд тэгж болохгүй. Тэдэнд барьцааны хүмүүс байгаа, тэдэнд Эмили байгаа.

Кэр:    Надад үнэхээр харамсалтай байна. Би чамайг буруугаар бодож, гэвч чи наанаа юу ч хийж чадахгүй, Жон. Хэрэв чи үлдвэл чи үхнэ.

Жон:  Кэрол, чи намайг сонсох ёстой. Миний бяцхан охин надад найдаж байгаа, би зүгээр л алга болмооргүй байна. Тиймээс надад хэр хугацаа байгааг надад хэлээдэх.

Кэр:    Чи тэднийг бүгдийг нь авч гарахад ердөө 8 минут л үлдсэн.

Жон:  Баяртай, Кэрол.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Талбайг чөлөөлцгөө! Бид эндээс холдох хэрэгтэй! Бүх хүмүүс хойшоо болцгоо!  Бүх хүмүүс хойшоо болцгоо.

Эм:     Нүүлгэн шилжүүлнэ гэж юу гэсэн үг вэ? Миний охин тэр барилгад байгаа.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Тайл: За... Өө, би энд байна. Энэ муугүй зураг байна. Би үүнийг хийснийг тэд яаж мэддэг байна? Баяртай.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Март: Үзэг сэлэмнээс хүчтэй гэсэн юу болсон бэ?

Сой:   Мартин, АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар, миний дарах жин, эрх мэдэл, нэр төрөөр чамд хэлье: Тонил цаашаа. Чи зүгээр биз?

Март: Одоо бид ажил хэрэгтээ орж болох уу? Чи энийг надад нээж өгөх хэрэгтэй байна.

Эмил: Энэ юу вэ?

Сой:   Чи юу хийгээд байгаа юм?

Март: Энэ бол цөмийн чемодан, охин минь. Энэ АНУ-ын ерөнхийлөгчийн цусны бүлэг, зүрхний цохилтоор тохируулагдсан эд.

Моттс:   Энэ ямар новш нь вэ?

Стенц:   Энэ бол тохиролцоо.

Сой:   Мартин, энэ бүтэхгүй байх олон шалтгаанууд бий.

Март: Жишээ нь?

Сой:   Би энийг нээсэн ч гэсэн миний код хүчингүй. Та нар барилгыг эзлэн авах үед кодыг нь сольчихсон.

Март: Энэ асуудалд чинь би санаа тавъя.

Сой:   Чамайг хүүгээ алдсанаас хойш би сэтгэлдээ үргэлж зовиуртай явж ирсэн. Гэхдээ энэ миний буруу биш. Тиймээс, хэрэв өшөө авмаар байвал зүгээр л намайг буудчих.

Март: Би чамайг Кевины үхэлд буруутгадаг гэж чи бодсон уу? Чи тэдгээр залуусыг тийш нь илгээснээр энэ амьдралдаа байгаагүй хамгийн зоригтой үйлдэл хийсэн. Чи 5 минутын туршид жинхэнэ командлагч байсан. Харин чамд үйл хэргээ дуусгах зүрх зориг байдаггүй.  

Сой:   Ямар үйл хэрэг? Иранд нэг ч цөмийн зэвсэг байгаагүй.

Март: Гэхдээ одоо бий болно. Ойрхи Дорнод биднийг сүүлчийн дайн. Нэг бол бид, эсвэл тэд ялагдана. Кевин Чарльз Уокер энэ мөргөлдөөнд дэмий амиа алдсан америкийн сүүлчийн цэрэг болно.

Сой:   Чи энэ өвийг хүүдээ үлдээмээр байна уу? Түүний төлөө хэдэн сая хүмүүсийг алах гэж үү?

Март: Ноён ерөнхийлөгч, үзэг сэлэмнээс хүчтэй байхыг би хүсдэг, тиймээ. Гэвч энэ ердөө л мөрөөдөл. Сонголтоо хий, эрхэм ээ. Өнөөдөр хэн жинхэнэ эх оронч байсныг түүх шүүнэ. 

Сой:   Би сонголтоо хийсэн, Мартин, би нээх бодолгүй байна. Мартин. Мартин, ингэх шаардлаггүй. Мартин!

Март: Ингэвэл яаж байна?

Сой:   Би хүүгийн чинь төлөө нээж чадахгүй. Хэрэв би тэгвэл хэдэн сая хүмүүс үхнэ, чи үүнийг ойлгож байна уу?

Эмил: Би ойлгосон.

Март: Хараал ид! Новш гэж! Тайлер, ямар новшийн юм нь болоод байна?

Тайл: Манайд дулаан мэдрэгч ажиллаад эхэлсэн, хоёр давхарын хоолны өрөөнд, баруун жишүүрийн зочдын өрөө, бас ерөнхийлөгчийн унтлагын өрөө. 

Стенц:   Киллик, тэр энэ газрыг шатааж байна. 2-р давхарт. Хүмүүсээ тийш нь явуул.

Март: Тайлер? Ус шүршигчүүдийг унтраа!

Тайл: Ямар нь энэ юмыг хийсэн юм бэ? 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жон:  Өө, новш гэж!

Март: Энэ юу байсан бэ?

Карл: Би чамайг алах гэж өдөржин хүлээлээ.

Дон:   Миний Цагаан ордныг сүйтгэхээ боль! Энэ германы камин цаг. Ампир загварынх.

Стенц:   Киллик, хариу! Киллик, ямар юм нь болоод байна аа? Хариу!

Жон:  Киллик, утсаа авч чадахгүй нь дээ. Миний охин хаана байна?

Эмил: Аав аа!

Стенц:   Тэр энд, Зууван өрөөнд надтай байна, тиймээс чи хүрч ирээд охиноо авч яагаад болохгүй гэж? 

Дон:   Чи одоо яах гэж байна?

Жон:  Чи юу гэж бодож байна?

Март: Чи яагаад энэ бүхнийг хувийн асуудал болгодог юм бэ?

Стенц:   Өө, чи хүүгийнхээ төлөө дэлхийн хагасыг нь дэлбэлэх гэж байж надтай хувийн асуудал ярих уу?

Март: Чи тэгээд яах гээд байгаа юм?

Стенц:   Би бүр анхнаас нь хийх ёстой байсан юм. Би тэр новшийг ална.

Моттс:   Хөөе!

Стенц:   Яасан?

Моттс:   Чи бид бүгдэд нь худлаа хэлсэн. Энэ бидний ажил биш байсан. 

Стенц:   Би ажлаа дуусгах ёстой. Чи эндээ үлд.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жон:  Зууван танхимд яаж явж очих вэ?

Дон:   Шатаар доошоо 1-р давхарт буугаад Баруун багануудын төгсгөл хүртэл яваарай.

Жон:  Ойлголоо. Агаарын дайралт эхлэх гэж байгаа! Хүмүүсийг эндээс гаргаарай.  

Дон:   Өө, бурхан минь.

Жон:  Түргэл!

Дон:   Та нар сая сонссон! Аялал дууссан.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Моттс:   Би энэ цөмийн тоглоомонд чинь гарын үсэг зураагүй. Би явж өөрийнхөө мөнгийг өөрөө олж авъя. 

Март: Хөөе! Хөөе!

Моттс:   Яах гээв?

Март: Би мөнгөний төлөө энэ улс орныг золиослоно гэж чи бодсон уу? Би хөлснийхөнд дургүй. Яг цагаа оллоо.

Сой:   Би үзгийг сонгоно! Нааш ир. Босоод ир! Босооч! Гараа энд тавь! Зэвсгийн системийн түгжээ тайлагдлаа. Ерөнхийлөгчийн кодыг оруулна уу.

Эмил: Ноён ерөнхийлөгч өө, та сэргээч, сэргэ л дээ. Гуйя!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Эрхэм ээ, бидэнд ДЕФКОН 1 ирлээ. Цагаан ордонд цөмийн хөл чемоданыг идэвхжүүлсэн байна.

Кол:   Энэ боломжгүй зүйл.

Эр:      Харин болчихлоо. Дөнгөж сая хэн нэгэн хөөргөх кодыг оруулсан.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Ахмад аа, түгшүүр!

Эр:      Ямах юм нь болоод байна аа?

Эр:      Манай бүх 24 цөмийн пуужингууд идэвхжсэн байна, эрхэм ээ.

Эр:      Энэ ч сайн юм биш дээ.      

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Эрхэм ээ, манайд, Альбукеркт цөмийн пуужингууд идэвхжиж байна.

Кол:   Хэрэв манай холбоотнууд биднийг цөмийн далайцтай цохилт цохилт өгч байгааг мэдвэл тэд хариуг нь өгнө. Оросууд, хятадууд пуужингаа хөөргөнө. Хэрэв та Цагаан ордныг газартай нь тэгшлэхгүй бол бид дэлхийн 3-р дайныг эхлүүлэх нь.

Эм:     Байнд хүртэл 4 минут үлдлээ, эрхэм ээ!

Кол:   Эрхэм ээ, би ачааг хүргэх хүртэл надад сүүлчийн оролт хэрэгтэй.

Илай: Бурхан биднийг өршөөг. Эхэл.

Кол:   Эхлүүл!

Эр:      Раптор Альфа 1-ээ, Чөлөөт цайз ажиллагааг эхлүүл.

Эр:      Хүлээж авлаа. Дайралт эхлүүлэх өндөрт доошлоорой.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Кэр:    Кейл, Уолкер цөмийн цохилт өгөх гэж оролдож байна. Хэрэв тэр тэгж чадвал дэлхийн 3-р дайн дэгдэнэ.

Жон:  Юу?

Кэр:    Кейл? Кейл?

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Дон:   Өмнөд ногоон зүлэгт талбай руу!

Эр:      Бараг хүрлээ. Гүйгээрэй! Яваад, яваад!

Стенц:   Би сайхан зугаацах болно.

Эм:     Бандар Аббас баталгаажсан. Ча Бахар. Ча Бахарыг онилсон. Ча Бахарыг баталгаажууллаа.

Сой:   Явцгаая! Явъя, явъя, явъя!

Эмил: Үгүй ээ, үгүй! Миний аавгүйгээр би явахгүй!

Сой:   Явъя, явъя, явъя!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Стенц:   Чи намайг шоронд хийнэ гэж чиний бяцхан өлөгчин хэлсэн.

Сой:   Больж үз, Мартин. Чи ийм хүн биш. Чи 25 жил ерөнхийлөгч нарыг хамгаалж ирсэн. Чи тэгээд яах гэж байна? Чи үнэхээр намайг буудах юм уу? За яахав... Тиймээ. Тэр үхэх ялтай.

Эмил: Чи түүнийг алчихлаа!

Март: Хойшоо бол! Эндээс гар! Энэ өрөөнд ор, үгүй бол би чамайг үхтэл нь дэлсэнэ шүү! Тэгээд хэлснийг минь хий! Тийшээ яв, сууж бай!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Стенц:   Би чиний цээжин дээр нэрээ сийлэх болно!

Жон:  Чамд шорон хэрэггүй, бяцхан өлөгчин минь!

Стенц:   Үгүй ээ! Үгүй! Энийг тайлаач!

Эр:      Өндөр 30 метр орчим, Раптор Альфа-1-ээ, бүх юм цэвэр.

Эр:      Дельта-26, таныг ойлголоо. Бай хүртэл 2 минут.

Март: Буцаад ор! Цаашаа буцаад ор!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жон:  Эмили. Үгүй, гуйя, охин минь. Над руу хар даа. Наашаа хараач.

Эм:     Табризыг онилсон. Табризыг баталгаажуулна уу.

Жон:  Гуйя, охин минь, чи эргэж хараад намайг олж харах хэрэгтэй. Новш гэж.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Анхаараарай! Энэ газраас яаралтай нүүлгэн шилжүүл! Хүмүүс ээ, бид бүгдээрээ эндээс холдох хэрэгтэй байна! Яг одоо явцгаана уу!

Эм:     Эмили!

Дон:   Эндээс бүгдээрээ явцгаа! Удахгүй энд агаарын дайралт болно!

Эм:     Миний охин тэр дотор байсан. Эмили Кейл.

Дон:   Тэр дотор байгаа. Хүлээгээч!

Эм:     Эмили!

Дон:   Энэ яачихсан гэр бүл вэ? Намайг хүлээгээч!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм:     Тегераныг баталгаажуулна уу. Байнуудыг сонгож дууссан. Цөмийн пуужингууд хөөрхөд бэлэн. Та баталгаажуулахад 15 секунд үлдлээ. 15, 14...  9...8...

Эмил: Ааваа! Аав аа, тэрийг хар даа!

Эм:     5...

Эмил: Аав, түүний гарт нь... !

Эм:     4... 3...

Жон:  Эмили, доошоо хэвт!

Эм:     2...

Жон:  Доошоо хэвт!

Эм:     1... Баталгаажуулах хугацаа дууслаа.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Дельта 26, бай хүртэл 1 минут. Пуужингуудаа бэлдээрэй.

Жон:  Бурхан минь баярлалаа, Эм.

Эмил: Аав аа, би тандаа хайртай.

Жон:  Одоо чи зүгээр. Би чамдаа маш их хайртай.

Эмил: Ерөнхийлөгч! Тэр түүнийг буудчихсан! Тэр ерөнхийлөгчийг тэнд буудчихсан!

Жон:  Сонс, чи намайг сонсох хэрэгтэй байна. Одоо энд агаарын дайралт болно, чи эндээс зугтах хэрэгтэй.

Эмил: Үгүй ээ!

Жон:  Чи чадлынхаа хэрээр аль болох хол, аль болох хурдан гүйх хэрэгтэй. Чи миний төлөө тэгж чадах уу? Би ерөнхийлөгчийг авч гарах ёстой.

Эмил: Ойлголоо.

Жон:  Чи миний төлөө явах ёстой.

Эмил: За.

Жон:  Одоо гүй! Яв, яв, хурдан!

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр /Тв/: Хэдэн зуун хүмүүс Цагаан ордон руу гүйж байх шиг байна. Тэднийг мөн л хурдхан холдохыг шаардсан боловч тэд хашаа руу авирцгааж байна.

Жон:  Ерөнхийлөгч өө!

Эр /Тв/: Ойлголоо, бид баталжууллаа. Ерөнхийлөгч Рафелсон Цагаан ордонд агаараас дайралт өгөх тушаал өгчээ, би яг одоо нисэх онгоцууд ирж байгаа чимээг сонсч байна. Би явахгүй бол болохгүй. Намайг уучлаарай.

Эр:      Дельта 26, ачааг илгээх зөвшөөрөл хүсч байна.

Эр:      Раптор Альфа-1, бүх юм цэвэр.

Эр:      Ойлголоо, залуус аа, журам тогтооцгооё.

Эр:      Дельта 26, бид байг онилсон байна. “Чөлөөт цайз” ажиллагааг баталгаажуулна уу. 

Эр:      Раптор Альфа-1, бүх юм цэвэр. Даалгаварыг гүйцэтгэ.

Эр:      Дельта 26, байг устгах хэсэгт энгийн иргэд олноороо байна.

Эм /Тв/: Би нисэх онгоцнуудыг харахгүй байна, гэхдээ би итгэмээргүй зүйлийг харж байна. Эмили Кейл зүлэгт талбай дээр гарчээ, тэр ерөнхийлөгчийг далбааг намируулж байна.

Жон:  Үгүй ээ, охин минь. Битгий, би чамайг гүй гэсэн ш дээ! Чи амиа аврах ёстой!

Эр:      Ахмад аа, та тэрийг харж байна уу? Дельта 26, бид нэг жаахан охиныг зүлэгт талбайд харж байна. Тэр агаарын дайралтыг болиулах гэж оролдож байх шиг байна.

Эр:      Эрхэм ээ, даалгаварыг цуцлахыг хүсье.

Кэр:    Ноён ерөнхийлөгч өө, гуйя.

Эр:      Эрхэм ээ! Эрхэм ээ! Надад хариу хэрэгтэй! Би үүнийг хийж чадахгүй, залуус аа! Даалгаварыг цуцал! Орхиё! Цуцал! Цуцал! Цуцал!

Жон:  Үгүй ээ!

Эм /Тв/: Тэд Цагаан ордон дээгүүр өнгөрлөө. Энэ дор итгэмээргүй зүйл болж байна. Хүмүүс ухаангүй юм шиг болжээ. Эмили Кейл эргэлзээгүй энэ өдрийн үзэсгэлэнт баатар охин. Эмили Кейл бол бяцхан баатар охин.

Эр /Тв/: Энэ АНУ-ын түүхэнд байгаагүй үйл явдал.

Эр:      Чиний асуусан зүйлийг хайж оллоо.  

Эм /Тв/: Эмили, чиний видеоблогийг хичнээн олон хүмүүс үзсэнд чи итгэж чадах уу?

Эмил: Үнэндээ тэр видео блог биш, харин ЮТюб суваг. Хэд байна?

Эм /Тв/: 700 сая хүн.

Сой:   Охид оо гэж.

Жон:  Тэнгэр минь! Өө, бурхан минь! Та зүгээр үү?

Сой:   Эйб аварлаа. Миний эхнэр надад авч өгсөн юм. Тангараг өргөх ёслолоор.

Жон:  Та надаар тоглоод байна уу?  Та буудуулах үед энэ цаг...?

Сой:   Чамд гэж хэлэхэд, хуучны сайн Эйб миний өмнөөс хоёр дахь сумыг өөртөө авсан.     

Жон:  Баярлалаа. Эмилигийн төлөө таны хийсэн бүхэнд баярлалаа.

Сой:   Энэ миний золиос, тийм үү?

Жон:  Тиймээ, эрхэм ээ. За?

Кэр:    Жон, сонс. Энэ хараахан дуусагүй. Уолкер алан хядагч нарын нэгэнтэй нь ч холбоо тогтоогоогүй байна, гэхдээ өөр хэн нэгэнтэй байж.

Жон:  Хүлээ, хүлээ, хүлээ. Байзаарай. Би чанга яригч дээр нь тавъя. Ерөнхийлөгч надтай хамт байна.

Кэр:    Тэр Стенц гэгч Вашингтоны хаалттай шугамаар хэд хэдэн удаа утсаар ярьсан байна, гэхдээ хэнтэй ярьсныг бид мэдэхгүй. Мэдээллийн санг 30 минутын өмнө устгасан байна.

Жон:  Нээрэн үү? Чи Уолкерийн хувийн мэдээллүүдийг шалгаж үзсэн үү? Түүний компьютер, цахим шууданг?

Кэр:    Чи Уокерыг мэдэхгүй, Жон. Тэр хуучинсаг хүн. Тэр одоо ч пейжер ашигладаг байсан. 

Жон:  Чөтгөр гэж. Сонс. Кэрол, би зарим нэг юмыг шалгаж үзээдэхье. Хэдүүлээ гадаа уулзъя. Би итгэхгүй байна. Уолкер хаанаас код авсныг нь би мэдэх юм шиг байна, гэхдээ надад таны туслалцаа хэрэгтэй, эрхэм ээ. 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Хойшоо болцгоо. Хойшоо бол.

Жон:  Эмили. Өө, охин минь, чи зүгээр үү? Бурханы аврал. Бурханд талархая, охин минь.

Эмил: Та миний ярилцлагыг үзсэн үү?

Жон:  Тиймээ. Би чамаар үнэхээр бахархаж байна. Чи үнэхээр үзэсгэлэнтэй байсан. Чи биднийг аварлаа. Чи үүнийгээ мэдсэн үү? Чи тшр ээжтэйгээ хамт байж бай, за юу? Би одоохон буцаад ирнэ.

Эр:      Жон.

Жон:  Энэ идэвхгүй болсон.

Илай: Бурханы авралаар та нар зүгээр байна. Ерөнхийлөгч хаана байна?

Жон:  Тэр амьд үлдээгүй, эрхэм ээ.

Илай: Жон, би ард түмэндээ хандах хэрэгтэй байна. Генерал аа, та Штабын удирдлагуудын нэгдсэн хорооны ажлаа үргэлжлүүл. Бид Ойрхи Дорнодод цэргээ оруулж, тухайн бүс нутгийн нөхцөл байдлыг тогтворжуулах хэрэгтэй.

Кэр:    Та цэрэг оруулах гэж үү?

Илай: Бид бараг цөмийн цохилт өгөх дөхснийг тэд мэдвэл үймээн сандрал болно. Бид үүнийг нь хязгаарлах ёстой.

Жон:  Би танаас нэг юм асууж болох уу?

Илай: Мэдээж. Тэг ээ.

Жон:  Уолкер та хоёр энэ бүх бүхнийг хэзээд нь хийж амжуулсан юм бэ?

Илай: Уучлаарай?

Жон:  Яаж тэгсэн юм бэ? Та Уолкерт пуужин хөөргөх кодыг өгч, харин тэр таныгт ерөнхийлөгч болгосон уу?

Илай: Чи үүнийг нотлож чадах уу?

Жон:  Уолкер хаанаас ч юм хөөргөх код олж авах хэрэгтэй байсан, харин тэр кодыг эзэмшдэг цорын ганц хүн нь та. Би энэ пейжерийг Уолкерийн халааснаас олсон юм. Би ийм зүйл ашигладаг дахиад нэг хүнийг нь мэднэ.  

Илай: Энэ юуг ч нотлохгүй. Хуучны хоёр залуу хуучин технологи ашигладаг. Тэгээд юу гэж?

Жон:  Кэрол, чи энэ дугаараар буцаагаад залгаж яагаад болохгүй гэж? Хэрэв бүх нотлох баримтууд таны тушаасан агаарын дайралтын үеэр устгагдсан бол дээр байхгүй юу. Та өөдгүй урвагч, эрхэм ээ.

Илай: Чи муу мулгуу өөдгүй новш. Би чамайг өрөвдсөндөө ажилд авсан, харин чи ингэж хариу барьдаг байж. Маргааш, хүмүүс чиний үнэт ерөнхийлөгч гаж донтонд цөмийн чемоданыг нээхэд нь тусалсаныг нь мэдвэл чиний бодлоор тэнд хэнд нь итгэх вэ, надад уу, чамд уу? Чи хэн ч биш болно. Харин би, би бол АНУ-ын ерөнхийлөгч.

Сой:   Үгүй ээ, чи биш. Илай, Илай. Муугүй улс төрч, тийм үү? Чи батлан хамгаалахын үйлдвэрлэлийн хэдэн найзуудаа баярлуулах гэж энэ бүхнийг сэдэж хийсэн байх нь ээ? Чи тэдний халаасанд гараа хэр гүнзгий дүрсэн бэ?

Илай: Инээдтэй байна.

Сой:   Түүнийг баривчил, генерал аа.

Кол:   Мэдлээ, гүйцэтгэе, ноён ерөнхийлөгч өө.

Илай. Үгүй шүү, би ерөнхийлөгч хэвээрээ. Би ерөнхийлөгч хэвээрээ.

Сой:   Тэгвэл үүнийг төрийн эргэлт гээд бодчих. Энэ хогийг миний зүлэгнээс зайлуул.

Илай: Чи энэ албанд тохирохгүй хүн! Чи муу нохойн гөлөг! Чи улс орноо арабуудад худалдсан! Энэ ингээд дуусахгүй. Надад найз нөхдүүд байдаг!

Сой:   Чиний бүх найзууд чамтай шоронд уулзахад нь би санаа тавина!

Кэр:    Ерөнхийлөгчийг эмнэлэгт хүргэж өгье. Чи зүгээр үү? Чи аймшигтай харагдаж байна. Чи өнөөдөр хийсэн бүхэнд чинь баярлалаа.

Жон:  Надад итгэсэнд баярлалаа.  

Сой:   Тусгай ажилтан Кейл! Би чиний хамгаалалтгүйгээр хаашаа ч явахгүй шүү.

Кэр:    Чи түүнийг сонссон.  

Жон:  Баярлалаа, эрхэм ээ. Хөөе, Эм. Чи хамт нисмээр байна уу? Нааш ир.

Эмил: Би явж болох уу?

Ээж:   Тиймээ, мэдээж. Аавтайгаа хамт яв.

Дон:   Тэр гайхалтай охин.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Сой:   Тавтай морил.

Эмил: Баярлалаа, эрхэм ээ.  

Жон:  Та зүгээр биз дээ?

Сой:   Би одоо ч зүгээр.

Кол:   Сайн ажиллаа, тусгай ажилтан.

Кэр:    Баярлалаа, генерал аа.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Дон:   Хэрэв чамд Цагаан ордонд тусгай танилцах аялал хэрэгтэй бол зүгээр л надад хэлээрэй. Би түүнийг зохион байгуулж чадна. Магадгүй хэдэн 7 хоногийн дараа, бүгдээрээ хамт цугласны дараа.  

Ээж:   Мэдэхэд зүгээр л юм.

Кэр:    Та түүнд сонин дуулгахгүй юм уу?

Кол:   Сүүлийн хэдэн цагт дэлхийн бүх улсуудаас утсаар ярьсан. Иран, Орос, Израил, Франц таны нөхцөлийг зөвшөөрсөн.

Кэр:    Таны энхийн төлөвлөгөө хэрэгжих бололтой.

Жон:  Хэрэв энэ янзаараа үргэлжлүүлээд байвал би таны төлөө санал өгч мэдэх байх.

Сой:   Чи үнэхээр онцгой зүйл хармаар байна уу?

Эмил: Тиймээ.

Сой:   Кэрол.

Кэр:    Хенри, ерөнхийлөгч нөгөө зүйлээ хиймээр байна гэнэ.

Сой:   Сайн бариарай.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр /Тв/:

 

 

Цагаан ордны уналт-тр

 Эм:     Бид Вашингтоноос шууд нэвтрүүлж байна...

Эр:      Тодруулсан мэдээллээр тэнд дэлбэрэлт болжээ...

Эр:      Хэн, яах гэж ингэв гэдэгт эрх баригчид хариулт хайж байна.

БИД БАТЛАН ХАМГААЛАХАД ИХ НАЯДЫН ЗАРЦУУЛСАН

Сой:   Би АНУ-ын ерөнхийлөгч, хэзээ ч ийм юм гаргуулахгүй.

ГЭВЧ ЭНЭ ӨӨР ШИНЭ ТӨРЛИЙН ДАЙН

Эм:     Дэлбэрэлт гэдэг нь батлагдсангүй.

Эр:      Чухам юу болсныг бид мэдэхгүй байна.

БИД ҮҮНД БЭЛТГЭГДЭЭГҮЙ БАЙСАН

Тайл: Шоуны цаг.

РОЛАНД ЭММЕРИХ

ТУСГААР ТОГТНОЛЫН ӨДРИЙН НАЙРУУЛАГЧ

НӨГӨӨДӨР

2012 ОНД

Жон:  Жон Кейл байна. Би ерөнхийлөгчтэй хамт байна. Тэд хүмүүсийг барьцаанд авсан.

Кэрол:   Чи одоо юу ч хийж чадахгүй. Наанаасаа хурдан гар.

Сой:   Тиймээс чи бидэнд үлдсэн тэр удирдлагын бүтэцтэй холбоод өгвөл болох уу.     

Тайл: Утсаа барьж байгаарай. Та бидэнд маш чухал хэрэгтэй.

Эр:      Энэ дэлбэрэлт хорлон сүйтгэх ажиллагаа байсанд бид итгэж байгаа.

Илай: Яах гэж хорлон сүйтгэсэн юм?

Сой:   Энэ томоохон тоглолт байх.

Жон:  Ард нь нэг хүн байна.

Сой:   Одоо тэрний учрыг олно.

ЧЕННИНГ ТАТТУМ

ЖЕММИ ФОКС

Жон:  Яваад, яваад, яваад.

Жон:  Наад нэг юмаа хоолойнд нь суулгаж бэхлээд дараа нь гохоо дар.

Сой:   Намайг ойртуулаадах.

Сой:   Би харвагчийг унагаачихлаа.

Жон:  Та харвагчийг яаж хаяж чадав аа?

Сой:   Миний Жорданаас наад сарвуугаа тат, чи!

ЦАГААН ОРДНЫ УНАЛТ

Сой:   Бүү хөдөл!

Жон:  Үгүй энэ, буудаач, эрхэм ээ. Бууд!

Back to episodes Go home