/Поллок/
/9 жилийн өмнө/
/Грийнвич тосгон, 1941 оны 11р сар/
Сэн- Дэлхий дээрх хамгийн агуу бөмбөрчин хэн бэ?
Пол- Крупа.
Сэн- Сайн байна.
Пол- Тэр бол миний мэдэх хамгийн шилдэг нь. Харин чиний хувьд? Пикассог хараал идэг. Новшийн залуу. Новшийн Пикассо! Новш! Тэр муу новшийн авьяасыг гүйцэхгүй л дээ.
Сэн- Чиний зурагнууд ч гэсэн сайн шүү дээ.
Пол- Үгүй ээ, сайн биш. Би юу ч чадахгүй. Миний зурагнууд хэнд ч хамаагүй ээ, Сэнди.
Сэн- Алив, бос оо.
Эм1- Бид хүүхэдтэй болж байгаа, Сэнди.
Сэн- Тэр миний ах шүү дээ.
Эм1- Би дахиж тэрнийг тэвчиж чадахгүй ээ.
Зурагт- Засгийн газраас өчигдөр Японыг тэвчиж ханасан гэх мэдэгдэл хийжээ. Япон, Америкийн хоорон дахь хэлэлцээрийн эцэст төрийн нарийн бичгийн дарга Халл хэрэв Япон улс нь дахин Тайланд руу халдах гэсэн оролдлого хийвэл хойш суухгүй болохыг мэдэгджээ. Энэ мэдэгдэлийн хариуд…
Эм1- Халуун байна.
Зурагт- Бусад мэдээний эх сурвалжуудаас үзэхэд-
Ли- Жэксон Поллок уу? Намайг Ли Крэйснер гэдэг. Хоёулаа Жон Грэймийн шоунд хамтдаа оролцож байгаа юм байна лээ. Чи ажилтай байна уу? Пикассо, Брак нарын зургуудтай зэрэгцээ үзэсгэлэнд оролцоно гэдэг том хэрэг шүү. Би Нью-Иорк дахь бүх хийсвэр зураачдыг мэддэг гэж бодсон чинь Поллокийн талаар огт сонсож байгаагүй юм байна лээ шүү. Анх удаа л чиний нэрийг сонсож байна. Тиймээс эелдэг байхын үүднээс зүгээр л чамайг сонирхоод ирсэн гэдгээ хэлчихье, одоо завгүй бол би дараа нь эргээд ирж болно.
Пол- Үгүй ээ, зүгээр.
Ли- Чиний зургуудыг харж болох уу? Би яг ямар хүлээлттэй байснаа мэдэхгүй байна, гэхдээ гоё юм аа. Чи хэнээс хичээл авдаг юм?
Пол- Хэнээс ч авдаггүй ээ.
Ли- Өмнө нь аль нэг зураачийн хичээлийг авдаг байсан уу?
Пол- Том Бентон.
Ли- Бентон уу? Чи Бентоноос тэс өөрөөр зурдаг юм байна шүү дээ.
Пол- Карл Юнг, Жон Грэйм нар надад Бентоныг ардаа орхиход тусалсан л даа.
Ли- Аль зургаа үзүүлэнд гаргах юм?
Пол- Тэрийг. Би зурж дуусаагүй байгаа л даа.
Ли- Дуусгах шаардлагагүй юм байна. Чи тэгж байгаад манай студи руу хүрээд ирээч. Тэгэх үү?
Пол- Тэгье ээ, болж байна.
Ли- Манайх эндээс ойрхон. Хүрээд ирээрэй.
Пол- За, баярлалаа.
Ли- Хаяг нь 23… 23 зүүн есдүгээр гудамж. Ирнэ гэж найдаж байна шүү, урьдчилж хэлж барих шаардлагагүй зүгээр л хүрээд ирээрэй. …Чамайг ирэх гэж гурван долоо хоног болно гэж бодсонгүй шүү.
Пол- Гурван долоо хоног болоогүй шүү дээ.
Ли- Өнөөдрийг тооцвол болсон. Энэ минийх биш ээ. Хуучин найз залуу маань зурж өгсөн юм. Харин энийг 10 жилийн өмнө зурж байсан.
Пол- Сонирхолтой л юм.
Ли- Би хэнд очиж ажиллах вэ? Аль араатныг нь шүтэх вэ? Аль ариун зураг руу дайрах вэ? Хэний зүрх сэтгэлийг булаах вэ? Аль худлыг тэвчих вэ? Хэний цусаар дамжих вэ? Римбогийн Тамын Улиралын нэг хэсэг байгаа юм. Энэ зургийг Грэймийн шоунд оролцуулах гэж байгаа.
Пол- Үнэхээр сайхан зураг байна. Болж байна шүү дээ. Чи эмэгтэй гэхэд мундаг зураач юм.
Ли- Кофе уумаар байна уу?
Пол- Тэгье ээ, баярлалаа.
Ли- За, гарцгаая.
Пол- Хаашаа?
Ли- Чи намайг арай энд кофе чанана гэж бодоогүй биз дээ? Би чамтай өмнө нь уулзаж байсан шүү дээ. Аль таван жилийн өмнө байсан л даа. Нэг бүжгэн дээр таарч байсан. Чи бүр аяаа мэдэрчихсэн бүжиглэж байгаад миний хөл дээр гишгэснээ санаж байна уу?
Пол- Тийм уу? Баларсан юм.
Ли- Тэгээд дээрээс минь дараад уначихсан.
Пол- Уучлаарай.
Ли- Гадаад улсад хэнийг ч танихгүй гэсэн шиг л, миний санаанаас ерөөсөө гардаггүй юм. Чамайг санаж байгаа бол зүгээр шүү л гэж хэлэх гэсэн юм .
Пол- Баярлалаа.
Ли- Нээрээ шүү. Бентонтой хэзээ хичээл ордог байсан юм?
Пол- 31 онд.
Ли- Урлагийн Оюутнуудын Лигт үү?
Пол- Манай ах Чарльз тэрэнтэй хамт хичээл ордог байсан юм. Тэгээд л би дундаас нь… хамт ордог юм уу гээд орчихсон юм.
Ли- Чи хаанахынх юм?
Пол- Аризонагийнх. Гэхдээ Калифорнид төрсөн.
Ли- Би Бруклинд амьдарч байгаад ирсэн.
Пол- Чамайг аль мужийнх юм гэж яг асуух гэж байлаа л даа.
Ли- Аав ээж хоёр маань Оросоос ирсэн. Би бол энд төрсөн.
Пол- Орос.
Эм1- Төмс идээрэй.
Сэн- Баярлалаа.
Ли- Та нар үргэлж ингэж хооллоцгоодог юм уу? Та хотод хэр удах вэ хатагтай Поллок?
Эм2- Удахгүй ээ.
Эм1- Уг нь ээжийг Конектикатад ирж бидэнтэй цуг амьдар гэж хэлсэн юм. Сэндигийн олж мэдснээр бол засгийн газар дайны ажилд оролцоогүй эхнэр хүүхэдтэй эрчүүдийг бүртгэх төлөвлөгөөтэй байгаа гэсэн.
Сэн- Би Конектикатад ажилд орсон юм. Дийп Риверт. Армийн моторгүй нисэх онгоцны үйлдвэрт.
Пол- Гайхалтай, Сэнди. Маш гайхалтай мэдээ байна. Баяр хүргэе.
Эм1- Жак, хүн болгон цэргийн албанаас зугтаж чаддаггүй юм шүү.
Пол- Бенни Гудман, Жийн Крупа гээд л… бүгд дайнд яваагүй шүү дээ.
Сэн- Бас нөгөө бүрээчин Харри Жэймс.
Эм1- Энэ орон сууц чинийх болно. Ажлаа хийх хангалттай зайтай болно шүү дээ.
Ли- Ийм л зочид буудал олж чадсан юм уу?
Пол- Тэр энд юу хийж байгаа юм?
Сэн- Ли чамайг гэр лүү чинь хүргэж өгнө өө.
Пол- Тэр энд юу хийж байгаа юм бэ?
Сэн- За, эхлээд усанд орчих. Сүү, өндөг сайн өгөөрэй.
Пол- За за. Болсон. Явцгаая. Зүгээр ээ. Баярлалаа.
/4 сарын дараа/
Ли- Та тэрний зургуудыг харах хэрэгтэй. Хэн ч Поллокийн хийж байгаа зүйлийг хийж чадахгүй. Тэгэлгүй яахав, та нэг ороод гарвал их баярлах байна. Гайхалтай. Бид хүлээж байя аа. Баяртай. Жэксон, өглөөний цайг чинь бэлдээд тавьчихсан шүү.
Ру- Ли.
Ли- Рубен. Сайн уу?
Хо- Ли Крэйснер, энэ бол Ховард Патзел.
Ли- Тантай танилцахад сайхан байна.
Ру- Ховард Пэгги Гагенхаймтай хамт ажиллаж байгаа юм.
Ли- Ховард, за. Рубен Ховард Патзелийг дагуулаад хүрээд ирлээ. Тэр Пэгги Гагенхаймтай ажилладаг юм байна.
Пол- Хэзээ ирсэн юм? Чамайг Лос Анжелест байгаа гэж бодсон шүү дээ.
Ру- Тэд намайг Бруклин руу шилжүүлчихсэн.
Пол- Хараач ээ!
Ли- Энэ хүн бол Ховард Патзел.
Пол- Тантай танилцахад таатай байна. Би Рубенийг ахлах сургуульд байхын л мэддэг байсан юм.
Ру- Би Ховардтай Лос Анжелест байхдаа танилцаад, бүр Пэггитэй гэрээлэхээс нь өмнө л дөө. Тэгээд өчигдөрхөн энд таарсан юм.
Ли- Та ийшээ ороорой.
Пол- Барбара болон хүүхдүүд нь сайн уу?
Ру- Тэд хэд хоноод наашаа ирэх гэж байгаа.
Пол- Чи энд хэр удах юм?
Ру- Намайг энэтхэг рүү явуулах хүртэл л. Чи?
Пол- Би 4-Ф тэй байгаа. Цэргийн алба хаах хэрэггүй.
Ру- Муу азтай амьтан.
Хо- Суут бүтээлүүд байна. Энийг Пэггид харуулах хэрэгтэй.
/1942 оны 10-р сарын 16-нд Пэгги Гагенхаймын "Энэ зууны урлаг" галерейн нээлт/
Ли- Сайн уу?
Эм3- Сайн уу, Ли?
Ли- Явья, Жэксон. Жэксон, нааш ир дээ. Пэгги Гагенхайм.
Хо- Та хоёрыг ирсэнд баяртай байна. Ли Крэйснер, Жэксон Поллок, энэ бол Модернийн Жэймс Свийни.
Жэй- Танилцахад таатай байна.
Ли- Хатагтай Пэгги Гагенхайм.
Пэ- Сайн уу. Ноён Поллок, Ховард надад таны талаар зөндөө хэлсэн.
Ли- Баярлалаа, Ховард. Та Жэксоний бүтээлийг харах хэрэгтэй шүү.
Пэ- За. Үдшийг сайхан өнгөрүүлээрэй.
Пол- Таны ээмэг гоё юм байна.
Пэ- Баярлалаа
Ли- Гайхалтай, Ховард. Гэхдээ энд нэг ч Америк зураачийн бүтээл алга байна шүү дээ. …Энэ юу юм? Толгой, бие нь харагдаж байна… Гэхдээ энэ кубизм биш байна. Чи зургийг олон талаас нь харуулж чадахгүй байна шүү дээ. Нэг л талыг нь харуулаад байна. Энэ яг юу юм? Чөлөөт холбоо юу? Эсвэл автоматизм уу?
Пол- Би зүгээр л зурж байна, Ли.
Ли- Гэхдээ чи ядаж юу хийж байгаагаа мэдэж байгаа биз дээ? Битгий л мэдэхгүй гэж хэлээрэй. Эсвэл сюрреализм туршиж үзэж байгаа юм уу? Энэ зүүд чинь юм уу? Зүүд байсан ч уран зураг амьдралыг л харуулах хэрэгтэй шүү дээ. Хаа хамаагүй санамсаргүй мэт зотон дээр будаг асгаж болохгүй. Ямар нэг утга учиртай байх хэрэгтэй. Хэт их хийсвэр байж болохгүй, жинхэнэ амьдралтай холбох хэрэгтэй шүү дээ. Яг л байгалийнх юм шиг.
Пол- Би өөрөө байгаль.
Ли- Хэрвээ зөвхөн доторх зүйлээ л буулгаад байвал чи өөрийгөө давтах болно.
Пол- Тэгвэл чи өөрөө зур л даа.
Эр1- Сарны гэрэл хатагтай Портер болон охин дээр нь тод тусна. Тэд содтой усанд хөлөө угаана.
Пол- Юу яриад байгаа юм бэ?
Эр1- Элиот. Т.С. Элиот. Эрхэмүүд ээ, Элиотыг мэднэ биз дээ?
Эр2- Т.С. Элиот. Горкиг Модернд зарсан талаар сонссон уу?
Пол- Горки угаасаа бүтэхгүй ээ. Яг л үнээ шиг залхуу хүн шүү дээ, бас өөрөөс нь шинэ санаа гардаггүй. Тэр Пикассогийн зураг руу хэдэн цаг ширтэж байгаад яг л дуурайлгаад зурчихдаг. Хэрэггүй амьтан.
Эр2- Гэхдээ тэр сайн зурдаг шүү дээ.
Пол- Гэхдээ бид одоо энэ урсгалаас гарах хэрэгтэй.
Эр2- Клайн чамд ямархуу санагддаг вэ?
Пол- Клайнд ч гэсэн авах юм байхгүй.
Эр3- Тэгвэл Пикассо?
Пол- Хуучинсаг үзэлтэй.
Эр2- Де Кунинг?
Пол- Тэр дажгүй ээ. Сурч л байгаа залуу.
Эр2- Тэгвэл Жэксон Поллокийг юу гэж бодож байна?
Эр1- Бид бол ингэж л бодож байна.
Пол- Амаа мэдээрэй.
Ли- Жэксон! Явья.
Пэ- Хонгор минь… би дөнгөж сая 5 давхар луу шатаар өгсөж буулаа. Би бол Пэгги Гагенхайм. Би хэний ч эзэнгүй гэр лүү таван давхар шатаар алхах ёсгүй. Би чадахгүй. Би таван давхар шатаар өгсөх ёсгүй.
Ли- Биднийг уучлаарай.
Пэ- Зүгээр л уучлаарай гээд өнгөрөөчихөж болохгүй. Шагай маань гэмтэлтэй байгаа.
Пол- Миний буруу.
Пэ- Бурхан минь, чи чинь архи уучихсан юм уу? Чи согтуу байна, тийм уу?
Пол- Үгүй ээ.
Ли- Үгүй ээ.
Хо- Пэгги. Пэгги.
Пэ- Л.К. Гэнэ үү? Л.К. Гэж хэн байдаг юм? Би ийм юм харах гэж энд ирээгүй шүү.
Хо- Пэгги, энэ өрөөнд байгаа.
Пэ- За за, энэ чинь харин өөр хэрэг байна. Хамаагүй дээр юм байна.
Ли- Энэ бол тэрний амьдралдаа зурж байсан хамгийн нөлөө бүхий зураг. Эргэлзэх зүйлгүй.
Пэ- Чи бусад Америк зураачид шиг сюрреалист биш юм байна, тийм уу?
Ли- Уран зургийн сэдэл ухамсаргүй байдлаас үүсдэг гэсэн орчин үеийн Европчуудын үзлийг баримталж зурах нь Жэксонд хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн гэсэн.
Пэ - Тийм ээ, тийм. Санал нэг байна.
Ли- Ховард. Жэксон, Ховард ирчихлээ. Та кофе уух уу? Жэксон?
Пол- Аан?
Ли- Ховард ирчихсэн байна аа.
Пол- Сайн уу, Ховард.
Хо- Энэ Зууны Урлаг үзэсгэлэнд чиний бүтээлийг гаргахаар боллоо. 11 сарын 7нд болох юм.
Ли- Браво, Жэксон.
Хо- Баяр хүргэе.
Пол- За, та ийшээ суучих.
Хо- Пэгги чамд сар бүр 150 долларын халаасны мөнгө өгнө. Хэрэв жилийн эцэст урьдчилгаатай дүйцэхүйц мөнгөн дүнгийн буцаалт хийж, дээр нь нийт ашгийн гуравны нэгийг өгч чадахгүй бол уран зургаараа төлбөрөө гүйцээнэ гэсэн байна. Тэгэхээр 2,400 долларын үнэ бүхий зургуудыг зарж чадахгүй бол зохиогчийн эрх Пэггид очно гэсэн үг. Нэмж хэлэхэд, Пэгги 61, Лексингтон дахь шинэ хотхоныхоо үүдний танхим дахь ханын зургийг чамаар зуруулах санал тавьсан байна. Их том зураг шүү, Жэксон. 8х20-ын харьцаатай. Чамд зохиогчийн бүрэн эрх нь байгаа. Хүссэн зүйлээ зурж болно. Чи энэ улирлын гол дүр байх болно.
/Жэксон Поллок/
/Энэ Зууны Урлаг Галлерей, 11р сарын 8, 1943/
Пэ- Энэ бол миний шинэ зураач, Жэксон Поллок. Чи Жэймс Жонсоныг мэднэ дээ.
То- Пэгги Гагенхайм мөн биз дээ? Тони Смит гэдэг.
Пэ- Сайн уу?
То- Тэр гайхалтай зураач юм.
Пол- Вилл.
Ви- Сайн уу?
Пэ- Ноён Де Кунинг.
Эм2- Жэксон.
Пол- Ээж ээ.
Эм2- Бурхандаа баярлалаа.
Пол- Та яаж байна даа, ээж ээ?
Эм2- Дажгүй ээ.
Пэ- Энэ хэн бэ?
Пол- Пэгги Гагенхайм. Энэ хүн бол миний ээж.
Эм2- Сайн байна уу?
Пэ- Таныг харах маш сайхан байна. Энэ бол Жэймс Жонсон Свийни.
Жэй- Та хүүгээрээ бахархаж байгаа байх даа.
Эм2- Гурван хүүгээрээ бахархдаг шүү.
Сэн- Жэк, гайхалтай болжээ.
Пэ- За, та тухлан сонирхоорой.
Эм2- За, тэгнэ ээ, баярлалаа бүгдээрэнд нь.
Эр4- Тэр яг юу бодож зурсныг сайн ойлгохгүй л юм.
Эр5- Энийг уран зураг гэхгүй ээ.
Ли- Явах гэж байгаа юм уу?
Эр6- Надад нээх таалагдсан гүй дээ.
Ли- Тэгвэл буцаж очоод дахиад сайн хар.
Эр6- Ли, тэр шинэлэг санаатай л юм. Бас амбицтай. Гэхдээ л зураг нь арай л дэндүү замбараагүй санагдаж байна аа. Хэтэрхий их хичээсэн ч юм шиг.
Ли- Та буцаж очоод хар аа.
Хо- Уншаарай. Унш.
Ли- За, байж байл даа. Жэксон Поллок анхныхаа үзэсгэлэнг гаргаад удаагүй байгаа билээ. Тэрээр залуухан бөгөөд эрч хүчтэй байгаа дээрээ давж чадахгүй сорилтоо ч гэсэн давах гэж оролдсон бололтой.
Пол- За за, баярлалаа. Клем.
Хо- Зүгээр сонс оо.
Ли- Поллокод Миро, Пикассо, мөн Мексик уран зургууд их нөлөөлсөн хэдий ч тэрээр уран бүтээлийнхээ ихэнх хэсгийг өөрийн шинэлэг санаагаар туурвижээ. Дажгүй л бичсэн байна шүү дээ.
Пол- Ихэнх хэсгийг гэнэ ээ?
Хо- Тэр чамайг оргинал гэж магтаж байна шүү дээ.
Пол- Нэг ч хувь зарагдаагүй шүү дээ.
Хо - Ромын их гүрнийг нэг өдөрт босгочихсон биш дээ.
Ли- …Чи яг юуг олж харах гээд байгаа юм бэ, Поллок? Энийг ширтээд хэдэн долоо хоног боллоо. Пэгги тавьсан саналаа буцаана гэж сүрдүүлээд байна шүү. …Бурхан минь.
Эм3- Болиоч дээ.
Пэ- Тэр миний хэлсэн зүйлийг хийж байгаа юу?
Пол- Уучлаарай.
Пэ- Бүгдээрэнд нь шинэ оны мэнд дэвшүүлье! …Ханын зураг үргэлжилсээр байгаа нь Клемд их таалагдсан бололтой. Тэр гайхалтай зураг байна гэж байна лээ. Чи өөрийгөө аварга болсон л гэж бод.
Пол- Хамаагүй ээ, угаасаа бүх зүйл ямар ч утгагүй. Чамд таалагдаж байна уу?
Пэ- Тийм ээ, маш их.
Пол- Чамайг олон амрагтай байсан гэж сонссон.
Пэ- Тийм ээ. Энэ сэдэв рүү орохыг хүсч байгаа юм биз дээ?
Пол- Орондоо ормоор байна уу?
Пэ- Би ч яг орьё л гэж бодож байлаа.
Пол- Тэгвэл би хамт орьё.
Пэ- Чам дээр хүмүүсийн анхаарлыг татах гэж ямар их хичээж байгааг чи ойлгохгүй байх шиг байна. Тэгж байхад чи их бүдүүлэг авирлаж байна шүү. Надад яг л торонд орчихсон араатан амьтдыг санагдуулах юм. Миний унтлагын өрөөг буулгахгүй гэж амлаач. Түр хүлээгээрэй! Хөөе, түр байз! Новш гэж.
Пол- Новш. Новш.
Ли- Би чамайг хайх гэж гарсан шүү дээ. Чи юу хийж байгаагаа мэдэж байна уу?
Пол- Хамаагүй ээ.
Ли- Чи өөртөө арчаатай бай л даа.
Пол- Зүгээр ээ, ингэж байгаад эргээд хэвэндээ орчихно. …Ховардын тухай сонссон уу?
Ру- Патзел уу?
Пол- Тийм ээ, тэр үхчихсэн. Зүрхний шигдээс болчихсон. Надад Ховард таалагддаг байсан.
Ру- Ховардын төлөө.
Пол- Тийм ээ. Ховардын төлөө ууцгаая.
Ру- Барб болон хүүхдүүдээ аваад Лонг Айланд дээр зуны байшин түрээслэх гэж байгаа. Ли та хоёр бидэнтэй цуг зусланд гараач. Чи хотын бужигнаанаас бага зэрэг холдсон чинь дээр байх.
Пол- Би энд сайхан л амьдарч байна шүү дээ.
Ру- Алив ээ, Жэк. Гэрт чинь хүргээд өгье. Ли чамд санаа нь зовж байгаа шүү дээ.
Пол- Би яагаа ч үгүй шүү дээ.
Ру- За, битгий их уугаарай.
Пол- …Би тэнэж ханалаа. Намайг оруулаач. …Хөзрөө авсан. Дуран энэ байна. Зүгээр ээ, би.
Ли- Би гэрлэмээр байна, Поллок. Гэнэт л гэрлэлтээ батлуулмаар санагдчихлаа. Тэгэхээр нэг бол хоёулаа гэрлэе эсвэл салья гэж бодож байна. Би чамд хайртай. Чамайг гайхалтай уран бүтээлч гэж боддог. Чамайг үргэлжлүүлж зураасай гэж хүсч байна. Бас чамтай үргэлжлүүлж цуг амьдармаар байна, гэхдээ чамаас ч гэсэн хичээл зүтгэл гарах хэрэгтэй байна. Тэгэхээр чи өөрөө сонголтоо хийгээрэй.
Ру- Галзууртлаа дурладаг охин чинь хэн билээ? Нөгөө банжо тоглодог охин?
Пол- Беки. Беки Тарватер.
Ру- Бурхан минь, чи тэрний төлөө үхчих нь холгүй байсан шүү.
Пол- Би тэрэнд гэрлэх санал тавьсан л даа.
Ру- Тэр тэгээд юу гэсэн?
Пол- Татгалзсан. Уг нь бид бүхний амьдралд анхны хайр гэдэг их нандин зүйл байх ёстой гэхдээ миний хувьд бол амьдын там шиг л байсан даа.
Ру- Гэхдээ зөв хүнээ олох хүртэл угаасаа л бүтэлгүй дурлалтай учрах ёстой байх.
Пол- Зөв хүнээ олох ч юм уу даа. Сайн уу?
Охин- Аав аа, авга ах Жэксон, хамт тоглоё л доо.
Пол- Юу тоглож байгаа юм?
Ру- Хаачих нь вэ?
Бар- Бурхан минь. Жэксон, чи сэндвич идэх үү?
Ли- Хоёулаа ийшээ нүүх үү?
Пол- Нью-Иоркийг орхиё гэж үү?
Ли- Тэгвэл бид хоёрт илүү дээр байх.
Пол- Сүмд гэрлэе.
Ли- Жэксон, тэгэх шаардлагагүй дээ.
Пол- Сүмд гэрлэнэ эсвэл гэрлэхгүй.
Ли- Гэр бүлээ урихгүй шүү.
Пол- Ойлголоо.
Ли- Бидэнд гэрч хэрэгтэй болно.
Пол- Мэй Роузенберг.
Ли- Бас Харолд.
Пол- Харолд хэрэггүй ээ.
Ли- Аль сүмд гэрлэх юм?
Пол- Тэрийг бодох хэрэгтэй юм байна даа.
/Спрингс, Лонг Айланд, 1945 оны 11р сар/
Пол- Нааш ир.
Ли- Очиж байна аа. Нуруугаа гэмтээчихвээ, Жэксон.
Пол- Энийг түр барьж бай даа.
Ли- Түлхүүрээ олохгүй байгаа юм уу? Алив ээ. Болгоомжтой байгаарай. …Жэксон, тэрийг хар даа.
Пол- Энэ болж байна. Алив.
Ли- Би өмнө нь хэзээ ч үнэг харж байгаагүй.
пол- Үзэсгэлэнтэй байгаа биз?
Ли- Арьс нь үнэхээр гоё юм.
Пол- Энд бас буга хандгай байдаг байх. …Би байшин дотор л зурах нь дээ.
Эр7- Ингээд болсон. Дараа уулзья.
Эм5- Баярлалаа.
Эр7- Өглөөний мэнд. Хуучин Куйнний гэр лүү нүүж орсон хүн мөн биз дээ?
Эм6- Өглөөний мэнд.
Эр7- Та хотоос нүүж ирсэн юм уу? Таныг буруутгахгүй ээ. Угаасаа нэг бяцхан атомыг хуваагаад л хэдэн зуун мянган хүнийг дэлбэлэх хүчтэй тийм газарт амьдарч байхаар энд бол их нам тайван шүү. Чимээгүй газар олж хийх ёстой зүйлээ хийхэд их амар. Та одоо төлбөрөө хийх шаардлагагүй ээ. Нэрээ бичүүлчих.
Пол- Жэксон Поллок.
Эр7- Жэксон Поллок.
Пол- Зөв өө.
Ру- Эцэст нь нэг юм хүрээд ирлээ. Өвлийг хэрхэн туулж байна даа?
Ли- Нүүрсгүй, халуун усгүй, угаалгын өрөөгүй л.
Ру- Жэк бусад хүмүүстэй зовлонгоо хуваалцах дургүй шүү.
Ли- Тэр дуртай байлгүй яахав.
Ру- Тэр яаж байна даа?
Ли- Хотоос хол байх нь тэрэнд сайн. Чамайг энд Жэксоныг эргээд архинд оруулах гэж ирээгүй л гэж найдья.
Бар- Ли.
Ру- За, сонсооч. Би Жэкийг хэзээ ч ууя энэ тэр гэж уруу татдаг байгаагүй. Тэрэнд туслахыг л хүсдэг байсан шүү дээ. Тэр өөрөө энд ирж амралтын өдрөө цуг өнгөрөөгөөч гэж бичсэн юм.
Бар- Рубен.
Ли- Чамайг ойлгоно гэж найдаж байна.
Бар- Рубен.
Пол- …алив. За. Сайн уу, найз минь? Чи төөрчихөө юу? …Надад илүү том зай хэрэгтэй байна аа.
Ли- Өнөөдөр ямаршуу байв даа?
Пол- Чи ширээ эсвэл нэг тавиур хийгээдхээч. Зүгээр сууж байхаар ажилдаа ор оо.
Ли- Сайн уу, хонгор минь.
Пол- Хоёулаа хүүхэдтэй больё.
Ли- Үгүй ээ.
Пол- Үгүй гэж үү? Яагаад үгүй гэж? Би ямар нэг зүйл алгасаад байна уу?
Ли- Бид чадахгүй шүү дээ.
Пол- Яагаад тэр билээ?
Ли- Миний амьдралд чи л байхад хангалттай, Жэксон.
Пол- Хаачих гэж байгаа юм? Хоёулаа эхнэр нөхөр шүү дээ. Би хүүхэдтэй болмоор байна. Тэгж байж л амьдрал арай илүү утга учиртай болно шүү дээ. Гэрлэлт гэдэг ийм л учиртай байх ёстой.
Ли - Үгүй ээ, гэрлэлт хүүхэд дээр тогтдоггүй юм.
Пол- Тэгээд өөр юу байгаа юм?
Ли- Заавал ч үгүй хүүхэдтэй болох хэрэггүй.
Пол- Би тэгвэл хүсч байна!
Ли- Бид нэг нэгэндээ амлалт өгөхдөө хүүхдийн талаар дурдсан билүү? Би өөр нэг хүний амьдралыг тэтгэж чадахгүй ээ. Хоёулаа зураач хүмүүс шүү дээ, Жэксон. Бидэнд ямар ч мөнгө байхгүй. Хоёулахнаа амьдралаа залгуулах гэж яаж зовж байгаа билээ? Чи бол гайхалтай уран бүтээлч. Би Жэксон Поллокод итгэдэг. Зөвхөн чи тэгээд чиний уран зураг байхад л болно. Чамд ч тэр! Тийм байхад л болно! Би эндээс өөр хаашаа явмааргүй байна. Би өөр хэнтэй ч цуг байхыг хүсэхгүй байна. Миний хийж чадах зүйл бол энэ.
Пэ- Ирчихсэн үү?
Алф- Ирсэн.
Пэ- Орж өдрийн хоол идэцгээе.
Кл- Энд ямар сайхан юм бэ?
Пэ- Би уран зургуудыг хармаар байна аа.
Ли - За, дотогшоо орж харцгаая. Бид бүтээлээ амбаар дотор хийж байгаа. Жэксон, тэд ирчихлээ. Орж болох уу?
Пол- Тэг ээ.
Кл - Жэксон.
Пэ- Болгоомжтой. Жэксон!
Пол- Сайн уу, Пэгги!
Пэ- Алфонсо Осориотой танилц. Энэ бол Жэксон Поллок. Тэрнийг танина биз дээ? Тедийг?
Пол- Сайн байцгаана уу?
Пэ- Ороод ир ээ.
Тед- Сайн уу?
Пэ- Тед Драгон. Энэ бол Жэксон Поллок. Тэд үзэсгэлэнд гарах зургуудыг урьдчилж харахаар ирсэн юм л даа. Тэднийг худалдаж авах байх гэж найдаж байгаа.
Алф- Үзэсгэлэнтэй юм. Та их сэтгэл хангалуун байгаа байх даа.
Пол- Ойртож л байна аа. Эндхийн амар амгалан их нэмэр болж байна.
Пэ- За, хүссэнээ сонирхоорой. Надад энэ зураг их таалагддаг юм. Намрын үзэсгэлэнд маань тавигдаж байсан юм.
Кл- Чи дахиад л хэт их хийсвэр зүйлийг зураад байна. Будаг бол будаг. Зотон бол зотон. Энэ хоёр байхад л хангалттай. Харин энэ …
Пэ- Бас энэ хэдэн зургуудыг..
Кл- Энэ ч өндөр зэрэглэлийн бүтээл байна шүү. Яг энэнээсээ 8 эсвэл 10-ыг хийчихэж чадах уу?
Пэ- Тэднийг наашаа нүүж ирснээс нь хойш огт уулзаагүй ээ.
Кл- Будаг бол будаг. Зотон бол зотон. Тэгээд л болоо шүү дээ. Сюрреалист хүмүүс уран зохиолыг уран зурагтай эндүүрээд байдаг юм. Би тэрийг бол тэвчиж чадахгүй. Чиний хийж байгаа бүтээл бол миний өмнө харж байсан бүтээлүүдээс чинь хамаагүй дээрдсэн байна. Мэдээж хэрэг Пэггигийн гэрт өлгөсөн зургийг хараад, энэ чинь л уран зураг шүү дээ гэж бодогдсон л доо. Гэхдээ зарим хүмүүс бол хэтэрхий нэг л янзын давтамжтай байна гэж шүүмжилж байна лээ.
Пэ- Би Европ руу буцахаар төлөвлөж байгаа. Ховардыг нас барснаас хойш надад туслах ч хүн алга.
Ли- Гэхдээ Жэксонд галлерей хэрэгтэй шүү дээ.
Пэ- Яахав….
Пол - Аль зургийг нь засах уу? Аль нь сайн болоогүй байна гэсэн бэ?
Кл- Чи одоохондоо танигдаагүй байгаа. Тиймээс сэтгэл мэдрэмжээ зурган дээрээ хэт их тодотгоод дэмий байх.
Пол- Аль зурган дээр? Би засчихья л даа.
Кл- Цэнхэр өнгөөр будчихсан байсан зураг. Бараг тэр чигтээ цэнхэр.
Пол- Цэнхэр өнгө яачхаад байгаа юм? Хэт их цэнхэр санагдаж байна уу?
Кл- Би сайн бүтээл гараасай л гэж хүсч байна шүү дээ. Энэ миний л бодол.
Пол- Чи юу гэж бодож байна, Тед?
Тед- Сонирхолтой санагдсан. Надад цэнхэр өнгө таалагддаг.
Пол- Чи юу гэж бодож байна, Алфонсо?
Алф- Чиний л уран бүтээл шүү дээ.
Пол- Засах зүйл байгаа гэж бодож байна уу?
Алф- Клемийн зөв ч байж магад, буруу ч байж магад.
Пэ- Тэгээд чи Клемтэй санал нэг байна уу?
Пол- Зүгээр ээ, хэлж болно. Засах юм байвал засья л даа.
Алф- Санал нэг байна аа.
Пол- за за. Ойлголоо, тэгвэл би аваад ирье.
Алф- Тэр зүгээр үү, Ли?
Кл- Зүгээр ээ.
Ли- Зүгээр дээ.
Пол- Тэгэхээр тэр чигтээ цэнхэр байхаар таалагдахгүй байна уу, тэ? Өөр юм байна уу? Сэтгэл мэдрэмжээ битгий их гарга гэсэн үү?
Кл- Бага зэрэг дараад өгчихвөл л зүгээр байна.
Пол- За болж байна аа.
Кл- Энэ чинь харин сайн шүү. Чи хэр их согтсон байсан ч хамаагүй-
Пол- Би согтоогүй ээ.
Кл- Өөртөө үнэтэй гэсэн зүйлээ бол хүний хэлснээр өөрчлөхийг хүсэхгүй байна шүү. Чиний л уран зураг шүү дээ. Өөрийнхөө зургийг сүйтгэхийг хүсэхгүй байгаа биз дээ? Энэ чинь маш сайн.
/1947 оны 1р сар/
Ли- Тэр тантай цуг үзэсгэлэн гаргаж байсан шүү дээ, Пэгги. Тэрнийг гэнэт галлерей гүй болгочихож болохгүй. Та тэрэнд өртэй. Сэм тэрнийг авахгүй ээ. Бетти Парсонс юу гэж байна? Бүгд л уудаг шүү дээ. Тэр ганцаараа уудаг нь биш. Мэдэж байна аа, гэхдээ тэр бол гайхалтай зураач. Заза ойлголоо, тэгэлгүй яахав. Эргээд залгая. …Би одоохон оройны хоол бэлдчихье. Бетти Парсонс чамайг авч магадгүй л юм ярьж байна. Пэгги дараа жилдээ ч гэсэн чамд халаасны мөнгө өгч байж болно гэнэ ээ. Гэхдээ зарагдаагүй зургуудыг чинь бүгдийг нь авна гэсэн шүү, тэгээд Бетти чиний ашгаас хувь хүртэнэ. …Чи чаджээ, Поллок. Чи том бүтээл гаргажээ.
Пол- Алгаслаа.
Эр8- таван цент.
Пол- Чиний тэр таван центыг харна аа. Би 25-ыг нэмлээ.
Эм7- Нэг л жигтэй инээмсэглээд байх чинь.
Эр9- Хайрын инээмсэглэл үү эсвэл хууран мэхлэлтийнх үү? Би гарлаа.
Эм8- Би ч гэсэн.
Эр10- Би ч гэсэн дийлэхгүй юм байна.
Пол- Хоёр хоёр.
Эр9- Тэгээд л инээдээ барьж чадахгүй байсан юм байна шүү дээ.
Эр8- Вилиам Блэйк.
Эм9- Сайн тоглох юм аа.
Эр9- Жэксон, Де Кунинг Модернд зарагдсан талаар сонссон уу?
Эм9- Би хөзрөө холих уу?
Ли- Хүсэл тэмүүлэл, эрч хүч, ба ур чадвар. Энэ гурван зүйлийн төвлөрөл. Тэрний эхнэр нь шүүмжлэгчтэй унтсан гэсэн.
Пол- Хэний эхнэр вэ?
Кл- Де Кунингийн.
Пол- Би ур чадвар гэдэг хэсэгтэй санал нийлж байгаа эсэхээ мэдэхгүй л юм.
Кл- Чи үзэсгэлэнг нь очиж харсан уу?
Ли- Би ямар Сибирт байгаа биш дээ, Клем.
Кл- Тэгвэл одоо чи шүүмжлэгч нь болжээ.
Пол - Хэн ч миний талаар мэддэггүй. Ер нь миний тухай ярьдаг хүн гэж алга.
Кл- Би чиний гаргасан үзэсгэлэн бүрийн чинь талаар шүүмж бичсэн шүү.
Пол- Ганцхан чи л бичсэн. Тэглээ гээд ганцхан хүнээс ямар нэр хүнд олж авахав дээ.
Кл- Чи шинэ үеийн зураач шүү дээ. Жаахан тэвчээртэй бай.
Пол- Бид ядуу амьдарч байна! Би далайн эрэг дээрээс хясаа түүж идэж байна шүү дээ. Де Кунинг гэтэл тэгэх шаардлгагүй.
Кл- Хүн бүр л дор дороо зовж байгаа, удахгүй чиний цаг ирнэ дээ.
Пол - Хэзээ?
Кл- Би саяхан Амьдрал сэтгүүлд орчин үеийн уран зургийн шүүмжлэл бичиж өгсөн юм. Америк улс одоо барууны соёл иргэншлийн гол жишээ болчихоод байна. Чи харин энэ улсад байгаа хамгийн оргинал уран бүтээлч шүү. Бусад шүүмжлэгчид удахгүй гүйцээд л ирнэ, харж байгаарай.
Пол- Надад битгий заах гэж оролд. Би угаасаа мэдэж байгаа.
Эр9- За нэг дахих уу?
Эм9- за, би орсон.
Эр10 - Хөгшин Клемд баахан загнуулчихсан уу?
Пол- Би эмэгтэйчүүдэд хайртай!
Ли- Тэрнээс холд!
Эм8- Болиоч ээ!
Ли- Чи өөрийгөө л хичээ, мэдэв үү? Энэ бол миний гэр, ойлгосон уу?
Эм8- Галзуу авгай вэ?
Ли- Энэ бол миний гэр.
Эр9- За за. Ашгүй яваад өглөө. Ашгүй дээ.
Ли- Жэксон. Жэксон.
Эр7- Би очлоо. Сайн уу, Жэксон?
Пол- Бид чамд 56 долларын өртэй билүү?
Эр7- Тийм ээ, тэгж бодож байна.
Эр11- Сайкн уу, Жэксон?
Пол- Мөрөөрөө л дуугүй зөрөөд өнгөрөхгүй … сэнди, би чадаж байгаа бол ч ч гэсэн чадна аа. Гурван долоо хоног өнгөрлөө шүү дээ. Би ажлаасаа гарсан нь сайн хэрэг болсон юм. Бид мөнгөгүй л байгаа, гэхдээ Алфонсо, Тед хоёр зургийг маань худалдаж авсан. Дахиад хэдийг зартлаа мөнгөгүй л байх нь дээ. Демарестаас мөнгө орж ирсэн. 1500 доллар. Би А загварыг нь авсан. 90 доллароор. Үгүй ээ, тоглоогүй ээ. Бидэнд байсантай адилхан. За за, ээжид утсаа өг дөө. Би сайхан амраарай гэж хэлмээр байна. За за, тэгвэл сайхан амраарай гээд дамжуулчихаарай. Баяртай.
Ли- Мэйсигийнхэн чиний зургийг авах байх гэж бодож байна.
Пол- Сайн хэрэг.
Ли- Чи энд байна биз дээ?
Пол- Харж л байя даа.
Ли- Байна уу? Уучлаарай, тэр одоохондоо ажилтай байна. Би Ли Крэйснер байна аа, тэрний эхнэр. Тийм ээ. Тэгэлгүй яахав. Би тэрэнд дамжуулаад хэлчихье ээ. За, баяртай. Амьдрал сэтгүүлээс ярьж байна. Тэд чиний талаар нийтлэл бичмээр байна гэнэ.
Пол- Үгүй байлгүй дээ. Би яг нэг л өнцгөөс зурах дургүй л дээ. Тэгэх гээд байвал шууд зурахаа больдог, тэгээд дахиад онгод орж ирэх хүртэл хүлээдэг.
Эм10- Түр энд зогсож байгаарай.
Ли- Поллок юу зурах талаараа хэдэн цагийн турш боддог. Заримдаа бүр хэдэн өдөр, хэдэн сар ч болдог.
Эм10- Таны хамгийн дуртай уран бүтээлчид хэн бэ?
Пол- Де Кунинг, Кандински.
Ли- Эл Грего, Гоя, Рембрандт.
Эм10- Та өөрийнхөө шүүмжлэгч нарт юу гэж хэлмээр байна? Тэд таны зургийг ширэлдсэн үс шиг, ээжийнхээ нүүрний будгаар тоглосон хүүхдийн зураг, мөн катартик задрал гэх мэтээр элдэв янзаар хэлж байсан. Та юу гэж хэлэх вэ?
Пол- Бас жигнэсэн макарон ч гэж хэлж байсан.
Эм10- Тийм ээ.
Пол- Хүмүүс зүгээр л бүх эд зүйлсээ гэртээ үлдээгээд, бүх зүйлээ мартаад миний зургийг таашаах хэрэгтэй. Таашаал авч чадах эсэх нь тэдний асуудал. Яг л цэцэг харж байгаа мэт. Цэцгийг хараад ямар утгатай цэцэг вэ гэж боддоггүйтэй адил.
Эм10- Та зургаа зурж дууссан гэдгээ яаж мэддэг вэ?
Пол- Секс хийж дууссан гэдгээ харин та яаж мэддэг вэ?
Ли- Энэ нь дээр юм байна. Зүгээр л өөрийнхөөрөө бай.
Эр11- Хүргэлт ирлээ.
/Амьдрал/
Ли- Энэ нийтлэлийг уншаагүй бол сонирхоод үзээрэй. Надад хангалттай олон хувь байгаа шүү. Таалан сонирхоорой.
/Бетти Парсонсийн Галлерей, 1949 оны 11р сарын 21/
Вилл- Залуус аа, эргэн тойрноо хараач. Эдгээр зургууд бол маш том цохилт. Жэксон үнэхээр гайхалтай юм.
Пол- Сайн байна уу, сайн уу?
Эм- Үзэсгэлэнтэй юм аа.
Пол- Та Петерсоныхныг мэдэх билүү?
Бе- Мэдэхгүй ээ.
Пол- Энэ бол Бетти Парсонс.
Бе- Баярлалаа.
Пол- Сэнди. Юу байна даа? Сайн уу, ээж ээ.
Эм- Баярлалаа, их сайхан бүтээл болжээ.
Пол- Баярлалаа.
Ли- Поллок өнгөрсөн намар нийт 30 бүтээлээ үзэсгэлэнд гаргаж, таваас бусдыг нь зарж чадсан. Үлдсэн тавыг нь одоо ч хүмүүс үнэ хаялцан авах хүсэлтэй байгаа.
Эр- Ноён Поллок, таны бодлоор орчин үеийн урлаг гэж юу вэ?
Пол- Миний хувьд орчин үеийн урлаг бол… бидний одоо амьдарч байгаа нийгмийн тусгалаас илүү зүйл биш ээ.
Эр- Тэгвэл классик зураачид маань өөрсдийнхөө амьдарч байсан нийгмийг ч бас уран зурагтаа тусгаж өгсөн үү?
Пол- Мэдээж хэрэг, тэгэхдээ бүр маш сайн хийсэн. Урлаг соёл бүр өөр өөрсдийнхөө бодлыг тусгах өөр өөр аргуудыг ашиглаж байсан. Надад хамгийн сонирхолтой санагддаг зүйл нь гэвэл зураачид өөрсийнхөө ертөнцөөс гаднах зүйл рүү нээх ороод байх шаардлагагүй байдаг. Тэд яг л өөрсдийнхөө дотроос ажилладаг гэх үү дээ. Миний бодлоор орчин үеийн уран бүтээлч бол яг соён гэгээрлийн үеийнх шиг юм уу эсвэл бусад түүхэн үеийнхтэй адил байдлаар жишээлбэл онгоц, тэсрэх бөмбөг, радио гэх зүйлсийг илэрхийлж зурж чадахгүй.
Эр- Та зотон дээр яаж будгаа гаргадаг вэ? Таныг бийр огт ашигладаггүй гэж сонссон.
Пол- Би газар зурдаг. Дорно дахины зураачид тэгж зурдаг байсан л даа, тэгэхээр нээх сонин биш. Миний хэрэглэдэг ихэнх будаг шингэн, амархан урсдаг төрлийнх байдаг. Би бийр багснуудаа саваа болгон ашиглах дуртай. Тэгэхээр бийр нь зотон дээр хүрэхгүй хэрнээ яг дээгүүр нь будгаа дуслуулахад ашигладаг гэсэн үг.
Эр- Тэгэхээр зурахад хэцүү биш байдаг уу? Энэнээс үүдэлтэй асуудлууд гардаг уу, жишээлбэл энд тэнд будаг цацрах, хэт их будаг ашиглах гэх мэт?
Пол- Үгүй ээ, би тэгж бодохгүй байна. Будагны маань урсац маш сайн байдаг болохоор огтоосоо ч хянахад хэцүү байдаггүй, мөн ямар нэг санамсаргүй осол гарвал би тэрийг үгүйсгэдэггүй, зургийнхаа нэг хэсэг болгож оруулдаг.
Ли- Урлагийн сэтгүүлийн шүүмжийг харсан уу? Нэг л их худлаа магтсан хүмүүс байна лээ. Таван жилийн өмнө л тэрний зургийг чанасан макарон гэж голж шоолж байснаа одоо болохоор зууны бүтээл, үзэсгэлэнтэй, оргинал гээд л ярьж өгч байна лээ.
Сэн- Алив. Барьж байгаарай, ээж ээ.
Пол- Та хэд хүрээд ирсэн үү?
Сэн- Тэглээ.
Пол- Хол байгаа биз? Сайн уу, Элизабет?
Эл- Сайн уу?
Пол- Чи Жереми байх аа?
Же- Аав Лос Анжелесаас наашаа 100 майл машин барьж ирсэн шүү дээ.
Пол- Чи дажгүй юу?
Сэн- Дажгүй ээ, чамайг харах сайхан байна.
Пол- Сайн уу, Чарльз.
Чар- Сайн уу, Жэк.
Эм- Сайн уу?
Эм2- Сайн уу?
Пол- Юу байна даа, Карен?
Эм- Танилцахад таатай байна, тийм ээ.
Пол- Ээж ээ.
Эм2- Хэдэн хүүгээ цугт нь харах ямар сайхан байна гээч.
Пол- Бүгдээрэнд нь ирсэнд баярлалаа. Сайн сууж байв уу? Хол зам туулаад ядарч байна уу?
Ли- Ямар том болчихсон юм бэ?
Эм- Харин тийм ээ.
Пол- Чамайг санасан шүү, золиг минь. Чи байхгүй болохоор нэг л сонин байна.
Сэн- Анхнаасаа л ингэнэ гэдгийг мэдэж байсан шүү дээ.
Пол- Юу гэж бодож байна?
Эр- Шангри-Ла л гэсэн үг.
Пол- Бүгд зүгээр үү?
Эр- Чи ч амжилтанд хүрчээ, Жэк. 11р сарын үзэсгэлэнгээсээ хэдэн зураг зарж чадсан бэ?
Пол- Миний амьдралдаа хийж байсан хамгийн шилдэг үзэсгэлэн шүү. Бүх орлогоо гэртээ зарцуулах гэж байгаа. Хажуу талын байшинг худалдаж аваад Ли-д студи гаргаж өгөх гэж байгаа. Унтлагын өрөөнүүдээ зайчлаад өгөх хэрэгтэй байна.
Ли- Тэр Жэксоны уран бүтээлийн талаар хэнээс ч илүү сайн ойлгож бичсэн байна лээ.
Эм2- Тэд яаж байна?
Эл - Ээж Питер Пэн уншаад сууж байна.
Ли- Энэ Урлагийн сэтгүүлийн хамгийн сүүлийн нийтлэл.
Эм- Хэзээ ч том болоогүй хүүхдийн тухай нийтлэл үү?
Ли- Дажгүй нийтлэл байна лээ. Жэксоны дараагийн үзэсгэлэнгийн талаар юу гэж хэлэх бол?
Ча- Би яг ч ойлгож байна гэж худлаа хэлэхгүй ээ, Жэк.
Пол- Би Америкт байгаа хамгийн алдартай зураач болсон.
Ча- Үнэн гэж л найдаж байна
Пол- Нэг залуу миний тухай кино хиймээр байна гэсэн.
Ча- Яах гэж?
Пол- Тэд Калдерийн тухай ч бас кино хийсэн шүү дээ.
Ча- Тойрог Галлерейд удахгүй миний үзэсгэлэн болох гэж байгаа. Би Чарльз Пима гэдэг нэрээр уран бүтээлээ туурвиж байгаа.
Пол- Яагаад тэгж байгаа юм? Энэний анхны үнэ нь 4,000. 1,500-аар худалдаад авчих, нэг өдөр 100,000 долларын үнэ цэнтэй болно.
Эм2- Надад аль нь ч хамаагүй ээ.
Эм - Би черритэй г нь авья аа.
Пол- Энд Италиар ярьж чаддаг хүн байна уу? Надад нэг юм орчуулаад өгөөч. Чи италиар ярьж чадах уу? Энд байна. Арте Модерна гэж байна. Орчин үеийн урлаг л гэж байх шиг байна. Энд миний тухай бичсэн байгаа. (италиар ярьж байна) энэ юу гэсэн үг болохыг мэдэх хүн байна уу?
Охин- Надтай цуг анаграм тоглох хүн байна уу
Эм- Би тоглоё оо.
Ли- Энд повро Пикассо гэж бичсэн байна.
Пол- Повро Пикассо. Сонссон уу? Юу гэсэн үг юм бол?
Ли- Хөөрхий Пикассо гэж байгаа байлгүй.
Пол- Хөөрхий Пикассо. Хөөрхийлөлтэй гэж үү? Та нар сонссон уу? Хөөрхий Пикассо гэж байна шүү дээ.
Эм- Чамд Пикассо гэр бүлээс чинь илүү чухал юм уу?
Пол- Би нэг зүүд зүүдэлсэ юм л даа. Би хадны өнцөг дээр зогсчихсон, тэгээд ах дүү хоёр маань намайг түлхэж унагаах гээд байна аа гэж. Үнэхээр аймаар зүүд байсан.
Ха- За болж байна. Одоо буцаад ороод ир. Битгий зогсоорой. Сайн байна. Зогсоорой, зогс. Одоо сандал дээрээ суу. Гутлаа өмс. Толгойгоо жаахан дээшээ. Дээшээ өргө. Битгий юм яриад бай. Ам чинь хөдөлж байгаа нь мэдэгдээд байна. Чи ганцаараа байх ёстой шүү дээ. Кат. Дахиад эхэлье ээ. Ярьж болохгүй шүү дээ. Одоо суугаарай. Камер луу харж болохгүй шүү. Сайн байна. Гутлаа өмсье. Тийм ээ. Сайн байна. Болж байна. Кат. Кат. Зүгээр сууж байгаагаар чинь нэг бичих хэрэгтэй байна. Бодлогоширч байгаа юм шиг царай гаргах хэрэгтэй шүү. Кат. Жэксон, болсон. Болсон, өнөөдрийн зураг авалт дууссан.
Ли- Тэрэнд хиймээргүй байна гээд л хэлчихээч.
Пол- Тэгж болохгүй ээ. Бүдүүлэг шүү дээ.
Ли- Бүтэн нэг сар боллоо шүү дээ.
Пол- Тэр төгс болгомоор байна гэсэн. Гэхдээ тэрэндээ ч учир нь биш ээ. Би зүгээр л хийж чадахгүй байна.
Ли- Чи бол гайхалтай зураач, Поллок. Зүгээр л зур.
Пол- Тэр шилний цаанаас намайг бичмээр байна гэсэн.
Кл- Чи том од шүү дээ.
Пол- Би яг л хуяггүй хясаа шиг мэдрэмж аваад байна.
Кл- Тэрнийг хая л даа. Чамд зохихгүй ажил байна гээд л хэлчихээч. Чиний хамгийн шилдэг үзэсгэлэн байх байх аа, Жэксон. Бүх зүйл сайхан бүтнэ дээ. Том зургууд нь ялангуяа, жижгүүд нь ч гэсэн ер бусынх шүү. Гэхдээ зарагдана гэж бол бодохгүй байна. За, сайн сууж байгаарай.
Пол- Тэгнэ ээ
Тед- Тэд одоо болтол зураг авалтаа дуусаагүй л байгаа юм байх даа? Гадаа хүйтэн байна шүү дээ.
Эм- Сайн уу?
Эр- Сайн уу? Талархлын баярын мэнд.
Ха- За болсон, дуусчихлаа. Ингээд болсон, Жэксон. Бид ажлаа дууслаа, гайхалтай сайн болсон гэж бодож байна.
Эр- Жэксон.
Эр2- Жэксон , чи хаана байсан юм бэ?
Ли- Жэксон, битгий.
Пол- Хараал ид гэж, Ханс. Нааш ир дээ. Энийг чамд. Сүүлийн хоёр жил би огт архи амсаагүй.
Ха- Тэгвэл битгий уу, Жэксон.
Ли- Наад цацагт хяруулаа янзлаад өгөөч. Соус.
Пол- Хоол идэцгээе.
Ли- Одоо удахгүй гарна аа.
Пол- Би биш чи хуурамч амьтан.
Эр- Хоолоо идье ээ.
Эр2- Хоолоо ид.
Пол- Би биш чи бол хуурамч амьтан.
Ха- Жэксон, одоо хангалттай, за юу
Пол- Би биш чи хуурамч амьтан.
Ха- Миний хажууд битгий суугаарай.
Пол- Алив ээ, миний хажууд суу л даа. Гуйя.
Ха- Үгүй ээ, би чиний хажууд суухгүй.
Пол- Би биш чи бол хуурамч амьтан.
Тед- За, нэг хундага өргөх үү?
Пол- Би биш чи хуурамч амьтан. Би одоо хийх үү, Ханс?
Эр- За, б манайхаан…
Пол- Одоо юу?
Ха- Болиоч дээ.
Пол- Ханс? Одоо болох уу? Одоо!
/Бетти Парсонсын Галлерей, 1950 оны 11р сарын 28/
/5 жилийн дараа/
Пол- Партизан тойм дээр гарсан миний тухай нийтлэл шуугиан тарьсан гэж байна. Яваад олоод ир, Ли.
Ли- Жэксон.
Пол- Муу еврей новш. Та нар Ли-гийн ачаар л энд байгаа шүү. Надад бол хамаагүй.
Кл- Өөр тэгээд юу гэж бичих байсан юм?
Пол- Би нэг муу еврей амьтнаас дор орох гэж дээ. Намайг Клайфорд Стилээр сольчихож байгаа юм уу?
Эл- Клем тэгж хэлээгүй шүү дээ.
Кл- Клайфорд Стилл чамтай л адил шинэлэг уран бүтээлийг гаргадаг.
Пол- Хамгийн шилдэг нь биш шүү дээ.
Кл- Хамгийн шилдэг нь биш ээ.
Эл- Чи тэр нийтлэлийг уншсан юм уу?
Пол- Бүгдийг нь уншсан.
Эл- Клем чамайг Стилээр солиогүй ээ.
Пол- Тэгээд яасан юм?
Эл- Тэр нийтлэл тэр чигтээ орчин үеийн урлагийн урсгалын тухай л байсан. Чиний тухай биш.
Пол- Би чамтай яриагүй байна.
Эл- Чи хэрвээ-
Пол- Чамтай яриагүй байна гэж байна шүү дээ! Амаа тат! Чи 52 оны үзэсгэлэнг шүүмжлээгүй, харин 54 оныхыг нь хүчээр хийсэн гэсэн байх аа?
Кл- Тийм ээ, тэгж л бодож байгаа.
Пол- Би юу буруу хийгээд байгаа юм бэ, Клем?
Кл- Хүн бүрт гэрэлтэх цаг ирдэг. Чинийх ч бас ирсэн шүү дээ, өнгөрсөн 10 жилийн туршид. Бүх зүйл сайхан болсон. Хэрвээ чамд хангалтгүй санагдаж байгаа бол одоо яаая гэхэв.
Пол- Надаас юу хүсээд байгаа юм?
Кл- Надад Улаан өндөг ба Тотем зураг таалагдсан. Гэхдээ Карнегийн үзэсгэлэнд гарсан Петерсоныхтой харьцуулахад тийм ч сайн байгаагүй. Петерсоных илүү байсан.
Пол- Тийм ээ, тийм, тэр зурган дээр угаасаа утга санаагаа бүрэн илэрхийлж чадаагүй. Бас Гүн зургийг ч хүмүүс ойшоогоогүй.
Ли- Уг нь Гүн зураг Стиллийн аль ч зургаас илүү байсан юм.
Пол- Хэн ч чамаас асуугаагүй байна!
Ли- Клайфорд Стилл Жэксоны бүтээлийг гүйцэхгүй ээ. Чи эрүүл саруул байхдаа юу зурж байснаа нэг хараач. Эргээд архинд орсныхоо дараа нэг ч аятайхан зураг гаргаагүй биз дээ?
Пол- Чи битгий хуц!
Ли- Муу архичин!
Пол- Дахиж амаа нээвэл би чамайг алчихна шүү!
Ли- Чи намайг алах уу?
Пол- Муу новш! Новш! Новш! Новш! Новш! Чи л хүүхэдтэй болмооргүй байна гэснээс болсон.
Ли- Хүүхэд гарч ирээд бүх асуудлыг шийдчих байсан юм уу?
Пол- Би чамд хэзээ ч хайртай байгаагүй. Там руугаа тонил! Би чамд хүрэхийг ч хүсэхгүй байна.
Ли- Надад угаасаа чиний бэлгийн амьдрал хамаагүй. Долоо хоног болгон сэтгэл зүйчтэйгээ очиж уулздаг ч гэх шиг. Намайг мэдэхгүй гэж бодоо юу ? Бас тэгээд ямар золбин охинтойгоо уулзаад явж байгаа чинь надад огтоосоо ч хамаагүй. Чи угаасаа энд байх дургүй шүү дээ. Хоёулаа юу ч болсон хэрэлддэг. Хогоо асгахдаа хүртэл хэрэлддэг.
Пол- Надаас юу хайгаад байгаа юм бэ? Яагаад ингэж их шахдаг юм бэ?
Ли- Арчаагүй царайлахаа болиод зургаа зур! Чи бол Жэксон Поллок, чи зурах ёстой! Би чиний ийм байдлыг тэвчиж чадахгүй нь. Зураад өгөөч!
Пол- Сайн уу?
Рут- Сайн уу?
Пол- Чи сайхан харагдаж байна.
Рут - Баярлалаа. Чамайг санасан шүү.
Пол- Над руу битгий ингэж хар.
Ли- Би чам руу хараагүй байна аа. Хоёулаа Венецэд очиж, Пэггитэй уулзвал яаж байна?
Пол- Европ руу нэг бол залуудаа эсвэл бүр хөгширснийхөө хойно очих хэрэгтэй. Гэхдээ чи оч оч. Ер нь хүн бүр хүссэнээ л хийж амьдрах хэрэгтэй.
Ли- Машинд үлдээчихсэн байна лээ. Албаар л үлдээсэн байх. Тэрнийг найзуудтайгаа уулзуулсан ч хамаагүй тэд надад хэлэх сэтгэлгүй байх. Тэрэнтэй уулзахаа зогсоохгүй бол би чамайг орхиод явна шүү.
Пол- Би тэрэнд хайртай.
Ли- Үгүй ээ.
Пол- Тэр миний сүүлчийн найдвар.
Ли- Би гэрлэлтээ цуцлуулахгүй шүү.
Рут- Хэрвээ чи аль ч түүхэн цаг үеээс хэний ч биед орох боломжтой байсан хэнийг сонгох байсан бэ?
Пол- Чамайг. …Утсаа авахгүй бол болохгүй нь. Байна уу?
Ли- Баларсан юм. Би паспортоо гэрт орхичихсон юм шиг байна. Дараагийн онгоц ирэх хүртэл хүлээх хэрэгтэй болох нь. Жэксон? Поллок. Өө, энд байна шүү дээ. Цүнхний ёроолд орчихсон байна.
Пол- Би тэр хүнд өртэй. Тэр байгаагүй бол би үхчих байсан.
Рут- Гэхдээ чамд хайртай хүн бол би, Жэксон.
/Зүүн Хэмптоны цэцгийн дэлгүүр/
Ли- Эндхийн сарнайнууд хамгийн гүн улаан өнгөтэй, хамгийн үзэсгэлэнтэй юм. Би чамайг санаж байна, чи хажууд минь байсан ч болоосой. Чамаас хариу захидал ирвэл их баярлана шүү. Эндхийн уран зургуудад бас авах юм алга аа. Чи дажгүй байгаа юу, Жэксон? Жипийг өмнөөс минь үнсчихээрэй. Хайртай шүү, Лигээс.
Пол- Зүгээр ээ, найз минь.
Эмч- Юу болсон бэ, ноён Поллок?
Пол- Би тэрнийг машин зам дээрээс оллоо. Хөөрхий амьтан. Тэрнийг авраач. Хөөрхөн нохой байна.
Рут- Эмэгтэй хүнийг ямар удаан хүлээлгэдэг юм бэ? Энэ манай найз Эдит Метзгер байгаа юм. Юмнуудаа арын суудал дээр шидчих ээ, хоёулаа урд багтчих байх. Баярлалаа. Эдит өнөөдөр далайн эрэг ормоор байна гэсэн. За, явахад бэлэн болсон шүү.
Пол- Та хоёр яв аа.
Рут- Чамайг хүлээж байя аа. За юу?
Эд- Явах уу?
Рут- Тэр унтаж байна аа. Сэртэл нь жаахан хүлээе тэгэх үү?
Эд- Өвдчихсөн юм уу?
Рут- Үгүй ээ, зүгээр. Алив. Хоёулаа студи руу очиж үзье.
Рут- Орой юу хийх юм?
Пол - Би Оссориогийн нэг үдэшлэг ч гэлүү юу ч гэлээ нэг юманд уригдсан.
Рут- Хөгжилтэй сонсогдож байна. Явья л даа.
Пол- Би олон хүнтэй газар очмооргүй байна аа.
Рут- Алив, хоёулаа хамт зургаа авахуулья. Эдит, бид хоёрын зургийг дараад өгөөч.
Эд- За. Дарлаа шүү.
Пол- Аяга тавгаа орхичих оо. Хувцсаа өмс.
Рут- Заавал очих шаардлагагүй ээ.
Эд- Тийм ээ, эндээ байж бас болно.
Пол- Наадхаа орхи оо. Тэгээд хувцсаа өмс.
Рут- Юу болсон бэ, Жэксон? Чи зүгээр үү?
Эд- Би тусламж дуудаад ирье ээ.
Рут- Битгий ор оо.
Эд- Би тэрэнтэй цуг явмааргүй байна аа.
Пол- Машиндаа суу.
Рут- Алив ээ, зүгээр ээ. Амлая. Гэртээ харья.
Эд- Би тэрэнтэй цуг явмааргүй байна аа.
Пол- Машиндаа суу гэж хэлсэн шүү!
Эд- Тэрэнд хурдаа хас гэж хэлээч. Хурдаа хас.
Рут- Жэксон, гуйя.
Эд- Машинаа зогсоо гэж хэл л дээ!
Рут- Жэксон, хурдаа хас.
Эд- Би буумаар байна!
Рут- Эдит, амаа тат л даа.
Эд- Би буумаар байна!
Рут- Амаа тат! Жэксон!
Эд- Үгүй ээ!
Рут- Жэксон!
Эд- Намайг буулгаадах!
Рут- Болгоомжтой! Жэксон, яг одоо машинаа зогсоо. Жэксон! Зогс, Жэксон.
Эд- Машинаа зогсоо!
/Жэксон Поллок болон Эдит Метзгер нар энэхүү ослоор нас баржээ/
/Рут Клигман амьд гарчээ/
/Ли Крэйснер энэ явдлаас хойш 28 жилийн турш амьдарч, тэр хоорондоо Поллокийн үл хөдлөх хөрөнгийг зохицуулж, мөн өөрийн карьерийнхаа хамгийн шилдэг, том уран бүтээлүүдээ туурвисан юм. Тэрээр ихэнх бүтээлээ Жэксоны студид туурвижээ./
/Аав ээж хоёртоо зориулав/
/Кино зохиолыг найруулсан Эд Харис/
/Төгсөв/
/Орчуулсан Батгэрэлийн Есүй/
Дүрүүдэд:
Пол- Поллок- эр
Ли- Ли Крэйснер - эм
Сэн- Сэнди - эр
Кл - Клем - эр
Ру- Рубен - эр
Хо- Ховард - эр
Пэ- Пэгги - эм
Рут- Рут Клигман - эм
Трэйлер:
/Нью Иоркийн кино наадам 2000/
/Венецийн кино наадам 2000/
/Торонтогийн кино наадам 2000/
Ли- Жэксон Поллок уу? Намайг Ли Крэйснер гэдэг. Би Нью-Иорк дахь бүх хийсвэр зураачдыг мэддэг гэж бодсон чинь Поллокийн талаар огт сонсож байгаагүй юм байна лээ шүү.
Эр3- Тэгвэл Пикассо?
Пол- Хуучинсаг үзэлтэй.
Эр2- Де Кунинг?
Пол- Тэр дажгүй ээ. Сурч л байгаа залуу.
/Эмх цэгцгүй амьдралынхаа дундаас…/
Пол- Тэр энд юу хийж байгаа юм?
Сэн- За, эхлээд усанд орчих.
Пэ- би дөнгөж сая 5 давхар луу шатаар өгсөж буулаа. Би бол Пэгги Гагенхайм…
Ли- Биднийг уучлаарай.
Пэ- Бурхан минь, чи чинь архи уучихсан юм уу?
Пол- Үгүй ээ.
Ли- Үгүй ээ.
/…20р зууны хамгийн агуу Америк зураач болсон юм./
Кл- Чи шинэ үеийн зураач шүү дээ.
Пол- Бид ядуу амьдарч байна!
Кл- Жаахан тэвчээртэй бай.
Пол- Надад битгий заах гэж оролд, би мэдэж байна.
Ли- Чи чаджээ, Поллок. Чи том бүтээл гаргажээ.
Хо- Суут бүтээл байна.
Вилл- Тэр үнэхээр гайхалтай юм.
Пэ- Чам дээр хүмүүсийн анхаарлыг татах гэж ямар их хичээж байгааг чи ойлгохгүй байх шиг байна.
Пол- Хоёулаа хүүхэдтэй больё.
Ли- Нэг нэгэндээ амлалт өгөхдөө хүүхдийн талаар дурдаагүй шүү дээ.
Пол- Тэр байгаагүй бол би үхчих байсан.
Рут- Гэхдээ чамд хайртай хүн бол би, Жэксон.
Ли- Тэрэнтэй уулзахаа зогсоохгүй бол би чамайг орхиод явна шүү.
Пол- Дахиж амаа нээвэл би чамайг алчихна шүү!
Лик- Чи намайг алах юм уу? Чи намайг алах юм уу? Оролдоод үз л дээ!
Пол- Одоо!
/Харис, Харден хоёр Марлон Брандо болон Ким Хантер нарын ер бусын хамтын ажиллагааг эргүүлэн авчирчээ. - Стивен Холден, Нью-Иорк Таймс/
/Эд Харис/
/Марсиа Гэй Харден/
/Эйми Мадиган/
/Жефри Тамбор/
/Женифер Конели/
/Буд Корт/
/Жон Хэрд/
/Вал Килмер/
/Роберт Нотт/
/Сада Томпсон/
/Ухаалаг бүтээл. Ер бусын дүр хувиргалт. Өндөр түвшний энтертайнмент. - Карен Дурбин, Элл сэтгүүл/
Эм10- Та өөрийнхөө шүүмжлэгч нарт юу гэж хэлмээр байна? Тэд таны зургийг ширэлдсэн үс шиг, катартик задрал гэх мэтээр элдэв янзаар хэлж байсан. Та юу гэж хэлэх вэ?
Пол- Хүмүүс миний зургийг хараад таашаал авч чадах эсэх нь тэдний асуудал. Яг л цэцэг харж байгаа мэт байх ёстой. Цэцгийг хараад ямар утгатай цэцэг вэ гэж боддоггүйтэй л адил.
Эм10- Та зургаа зурж дууссан гэдгээ яаж мэддэг вэ?
Пол- Секс хийж дууссан гэдгээ харин та яаж мэддэг вэ?
/Поллок/
/Найруулагч Эд Харис/
Back to episodes Go home