Хоёр тархины хамтрал 11р анги
Бичиг: Шүүх танхим дахь тархи.
Эр: Жаал аа чи ч гэсэн хамт яв.
Харү: Наанаа зогс.
Эр: Жаал аа.
Харү: Гарцаагүй төстэй зүйл болж байсан. Цагдаа юу?
Хүмүүс: Гал, гал гарлаа. Гал. Гал. Гал. Гал.
Эм2: Юу вэ?
Хүмүүс: Гал. Гал.
Эм2: Хэн?
Сүжон: Цогцос мөн байна.
Мён: Хүн амьны хэрэг байна. Авахгүй байна. Гэртээ хариж яваа юм шиг байна. Би юутай ч очоод үзье.
Сүжон: Би хэлтэс дээр очоод байршлыг нь тодруулах хүсэлт өгье.
Мён: За.
Муран: Мёнсэ зүрх өвдөөд байна. Зүрх бүр агшаад байх шиг байна.
Мён: Хурдан эмнэлэгрүү яв.
Муран: Хамт явъя аа.
Мён: Би энэ хавийг хараадахъя. За яваарай. Очиж бай. Явж бай за. Ажил сайн уу? Собү хэлстийн неврологийн багийн Гым Мёнсэ мөрдөгч байна.
Эр: Өө нөгөө ойрд шуугиулаад байгаа нөгөө неврологийн баг уу? Ашгүй хүрээд ирж. Энэ хэргийг танайх хариуцаж магадгүй байх.
Мён: Юу? Ажил ихтэй л байна уу. Собү хэлтсийн неврологийн багийн мөрдөгч Гым Мёнсэ байна.
Бичиг: Би тархиныхаа хий гэснийг л хийлээ.
Муран: Гэртээ хариж байсан юм. Өнөөдөр бүр нэг ч хүн байхгүй. Тэгээд намрын салхийг мэдрээд л алхаж байсан юм. Эхлээд хүүхэлдэй л гэж бодсон. Тэгсэн нэг л сонин мэдрэмж төрөөд харсан чинь. Хүн юм уу? Хэтэрхий айгаад уначихсан. Хамгийн түрүүнд чамруу залгасан.
Мён: Гудманд хэн нэг хүнтэй таараагүй юу?
Муран: Таараагүй. Үгүй ээ мэдэхгүй хэтэрхий их цочирдсон болохоор санахгүй байж магадгүй.
Мён: Тийм ээ эхлээд амар. Ямар эргүү амьтан нь цогцсыг гудманд зүгээр хаячихдаг байна аа? Хяналтын камер өчнөөн болчихсон байхад.
Эр: Хяналтын камер байхгүй юм уу? Машинд чинь хар хайрцаг ч байхгүй юу? Үгүй ээ ийм үнэтэй машин унадаг байж яагаад хар хайрцаг суулгадаггүй юм бэ?
Харү: Цагдаа залуу би энэ гудманд суурилуулсан хамгаалалтын камерийн бичлэгийг л үзмээр байгаа юм.
Эр: Олон нийтийн эзэмшлийн бус газарлуу туссан байгаа бол хувийн мэдээллийг хадгалах хуулийн дагуу ашиглагчийн зөвшөөрлийг авах хэрэгтэй. Дүүрэгт хүсэлт өгөх юм бол жоохон хүлээх хэрэгтэй.
Харү: Хэргийг хурдан шийдэж өгөхийг хүсье.
Эр: Ямар ч байсан хэргийг бүртгээд авчихсан болохоор хэсэг хүлээж байгаарай. Холбоо барина аа. За.
Харү: Ганц юм гуйя.
Мён: Цочих гэж. Ёстой нээрээ дохио өг л дөө дохио өг.
Харү: Гэм хийсэн юм уу? Яагаад ингэж их цочоод байдаг юм бэ?
Мён: За боль оо бодож байгаа нь яг гаж донтон юм аа гаж.
Харү: За тэгвэл гаж нь нэг юм гуймаар байна.
Мён: Үгүй ээ боль. Би биелүүлж чадахгүй. Дээрэмчин ээ? Алдсан юм байхгүй юу? Шууд л дайраад ороод ирсэн юм уу? Шууд л өс хонзонгийн сэдэл.
Харү: Өс хонзон оо.
Мён: Өөрөө санахгүй л дээ. Хэтэрхий олон болохоор.
Харү: Зөв юмыг бүр дургүй хүртэл яридаг авъяастай юм байна.
Мён: Магтаалын хачин аймар хэлдэг авъяастай юм аа.
Сүжон: Одоо дэмийрэхээ боль оо. Цагдаад мэдэгдсэн үү?
Харү: Тийм ээ шалгаж үзээд холбоо барина гэсэн. Итгэх арга алга.
Мён: Аан тэгээд харъяа хэлтэстээ хэлээд өг гэж үү? Тэгье ээ. Тэнд нэг найз ах байгаа. Би сураг гаргаад өгье. Юмыг яаж мэдэх вэ? Ухаалаг цагаар хангуулах уу? Яаралтай үед дарахаар цагдаа ирдэг цаг.
Харү: Тэрийг өөрөө л зүүж яваарай.
Мён: Санаа тавиж байхад.
Харү: Өөрийнхөө баасанд л санаа зов. Дуудлагаар оччихоод бие засах гээд гүйгээд байв даа.
Мён: Хүний баасанд хүртэл санаа зовоод үнэхээр баярлалаа.
Дарга: Бүгд цуглачихжээ. Хурлаа хийцгээе.
Мён: Нэр Жу Наён. Нас 27. Нүүр будагч. Ганцаараа амьдардаг өрөөндөө амиа алдсаны дараа гудманд хаягдсан болов уу гэж үзэж байгаа. Үхлийн шалтгаан нь амьсгал боогдох. Амьдардаг байрных нь хяналтын камерт сэжигтний орж байгаа хэсэг бичигдсэн байгаа. Жоом устгах зориулалттай утаат хор. Гал гарсан мэт болгоод хохирогчийг хаалгаа нээхэд дайраад орсон. Тэгээд маргааш нь хохирогч Жу Наёны цогцсыг үүрээд гарч байгаа сэжигтэн бичигдсэн байгаа.
Сүжон: Хачин зүйл нь хохирогч Жу Наёны гар утас хэргийн газарт унтраад тэрнээс хойш алга болсон. Гэмт хэрэгтэн авч явсан байх. Нийгмийн сүлсээнд оруулсан зурагнаас нь гар утасных нь төрлийг тогтоосон.
Дарга: Утас нь ассан эсэхийг шалгаарай. Дуудлагын жагсаалт нь яасан?
Сүжон: Оператор компанид нь хүсэлт өгчихсөн байгаа.
Дарга: Сэжигтэн яасан?
Мён: Одоохондоо тодорхойлоогүй байгаа. Амарсан өдөр нь учраас гэрээсээ гараагүй. Найз залуутай. Гэхдээ тэр өдөр уулзаагүй.
Харү: Хүлээгээрэй. Сонин зүйл байна. Тархитай холбоогүй хэргийг яагаад манайд өгсөн юм бэ?
Дарга: Хэргийн газарт сонин бичиг үлдээсэн байсан гаргаарай.
Мён: За.
Дарга: Тэгээд энэ бол гарцаагүй манай тасагрүү чиглэсэн үйлдэл. Манай неврологийн багийг дуудаж байна гэсэн үг. Тархины эмчид тэгж санагдахгүй байна уу?
Харү: Санагдаж байна. Тийм ээ дуудаж байна.
Дарга: Аргагүй тархины эмч. Тийм болохоор бид хариуцъя гээд би хүсэлт тавиад хэргийг авсан юм.
Харү: Нэг л онцгүй санагдаад байна.
Мён: Бидэнд ч гэсэн сонин л байна. Ямар ч байсан хяналтын камерт томоос томоор бичигдсэн гэрч хүртэл байгаа болохоор нэг их удахгүй баригдана аа. Санаа бүү зовцгоо. Хараагүй юм уу? Гүйгээд гарахад чинь үүдэнд чинь байсан даа.
Эм: Харин ээ хараагүй дээ.
Эм2: Огт хараагүй ээ. Утаа их байсан болоод ч тэр үү?
Мён: Үгүй ээ. Үгүй ээ яаж тийм анхаарал татахаар хүнийг хардаггүй юм бол. Тэр үед хонгилоор өнгөрсөн 4 хүн 4үүлээ хараагүй гээд байна. Ийм юм гэж байх уу? Бүгдээрээ үгсчихсэн юм уу?
Харү: Үгүй ээ хараагүй байж болно. Өмнө нь манай судалгааны төвд үүнтэй холбоотой туршилт хийж байсан юм. Оролцогч нарт энэ бичлэгийг үзүүлээд улаан хувцас өмссөн хүүхдүүдийн бөмбөг дамжуулж байгааг тоолоорой гэсэн юм. Бичлэгийг үзээд дууссаны дараа оролцогчдоос баг зүүсэн хүн харсан уу гэж асуухад оролцогчдын тал илүү хувь нь хараагүй гэж хэлсэн. Энд ийм хачин баг зүүсэн хүн явж байхад шүү дээ.
Мён: Янзтай. Үгүй ээ яаж энийг харж чадахгүй байдаг юм бол?
Харү: Бидний тархи байна аа. Аль нэг газарт анхаарлаа төвлөрүүлвэл нүдэнд ил болж байгаа том өөрчлөлтийг хүртэл харж чаддаггүй. Үүнийг өөрчлөлтийн сохор гэж хэлдэг. Энэ бол илбийн нууц шүү дээ.
Мён: Бөөн утаа болчихоор тэрэнд ухаанаа алдаад дуулгатай залууг хараагүй байх нь.
Харү: Тэгсэн байж болно гэсэн үг.
Мён: Удахгүй баригдах нь гэсэн чинь за байз ётой ядаргаа болох нь ээ. Нүдээ зовоох цаг ч эхлэлээ дээ.
Сүжон: Жоохон амарч байгаад ажилла аа.
Мён: Энэ муу новшийг хурдан барих хэрэгтэй. Явсан замнал нь тодорхой болчихвол удахгүй баригдах байх аа. Бүр хөшчихлөө.
Сүжон: Нурууг чинь суллаад өгье.
Мён: Үгүй ээ хэрэггүй зүгээр.
Сүжон: Би спорт массажны үнэмлэхтэй. Зүгээр байж байгаарай.
Мён: Зөөлөн зөөлөн. Дарга аа зөөлөн зөөлөн.
Дарга: Цочих гэж. Юу вэ та хоёр иллэг массаж хийж өгдөг харьцаатай юм уу?
Мён: Үгүй ээ нөгөө тийм биш ээ.
Сүжон: Мөн. Ямар нэг асуудал байна уу?
Дарга: Үгүй ээ асуудал байхгүй. Ямар асуудал байх вэ дээ. Хийж байсан юмаа үргэлжлүүл ээ.
Мён: Би ч гэсэн хийж байсан юмаа үргэлжлүүлье.
Сүжон: Би ч гэсэн туслая даа.
Мён: Дарга аа хэтэрхий орой болчихлоо та түрүүлээд харь аа.
Сүжон: Илүү цагаар суусны хэрэг гарлаа. Олчихлоо. Сэжигтэн дэлгүүрээр орсон байна.
Мён: Аль. Өө мөн байна. Хаана байдаг юм бэ?
Эм: Өө тийм энэ хүн орж ирсэн. Дуулгатай орж ирэхээр нь би сандарсан.
Мён: Юу авсан бай?
Эм: Цавуутай цаас. /скоч/.
Мён: Тооцоогоо яасан бэ?
Эм: Бэлэн мөнгөөр хийсэн.
Мён: Сонин содон юм байсан уу?
Эм: Тийм ээ байсан. 1000 вон. Сонин санагдаад сайн харсан л даа. Хүрэмнийхээ дотор дүрэмт хувцас өмссөн байсан цагдаа байх аа.
Дарга: Цагдаа?
Эм: Цагийн ажилтан цээжин дээр нь тэмдэг шиг зүйл байсан гэсэн болохоор цагдаа байх магадлал өндөр.
Дарга: Нээрээ харах нь ээ өмд нь ч гэсэн дүрэмт хувцасны өмд бололтой.
Харү: Хохирогчийн эргэн тойронд цагдаа байгаа юу?
Сүжон: Тийм ээ байгаа. Найз залуу нь. Им Ёнхүн. 29 настай. Сөүлийн бүсийн цагдаагийн газрын хэв журам хамгаалах газрын харъяанд ажилладаг.
Залуу: Тийм ээ амардаг өдөр маань болохоор гэртээ байсан.
Сүжон: Жу Наёны ч гэсэн амардаг өдөр. Үерхээд 1 сар болж байгаа хосууд амралтын өдрөөрөө уулзаагүй юм уу? Сонин юм даа.
Залуу: Наён ядраад байна гэсэн. Наёнтой ярисан бүртгэл байгаа дуудлага хийсэн газрыг шалгаад үзээрэй. Гэрийн ойролцоо гэж гарна.
Мён: Хэрэлдээд уулзаагүй юм биш үү? Саатуулагдсан байсан. Хуучин найз бүсгүйгээ зодсон хэрэгээр.
Залуу: Би ч гэсэн гүтгэсэн гээд гомдол гаргачихсан байгаа. Одоо шүүх дээр байгаа.
Сүжон: Жу Наён энэ талаар мэдэж байгаа юу?
Залуу: Үгүй ээ.
Мён: Тэр өдөр мэдсэн юм биш үү?
Залуу: Үгүй ээ.
Мён: Хуучин найз бүсгүй чинь шүүхэд өгсөн талаар мэдсэн Жу Наён уулзахыг татгалзсанаар уур чинь хүрээд хэрэг тарьчихсан юм биш үү?
Залуу: Үгүй ээ.
Сүжон: Тэгвэл тархины талаар сонирхдог уу?
Залуу: Юу? Юу гэнэ ээ?
Сүжон: Тархи аа тархи. Брэйн.
Залуу: Үгүй ээ. Яагаад асуусан юм бэ?
Дарга: Энэ залуугийн талаар тархины эмч юу гэж дүгнэж байна?
Харү: Тархи гэдэг үгийг сонсоод шууд ойлгохгүй байхыг бодоход тархины талаар огт сонирхдоггүй хүн бололтой. Би тархиныхаа хий гэснийг л хийлээ. Ийм зүйл бичиж чадах хүн биш гэсэн үг.
Мён: Холбогдолгүйгээ нотлох гээд дуудлага хийсэн газраа яриад байхыг бодохоор маш сэжигтэй.
Дарга: Дуудлагын бүртгэлийг шалгасан уу?
Мён: Мэдүүлэгтэй нь таарч байгаа. Хамгийн сүүлд ярисан хүн нь Им Ёнхүн. Дуудлага хийсэн газар нь гэрийнх нь ойролцоо.
Сүжон: Хайртай хүнээ алдсан хүн гэхэд хэтэрхий тайван байсан.
Мён: Хуучин найз бүсгүйгээ зодсон хэргээр шүүхэд шилжсэн нь бас.
Дарга: Алга болсон эд зүйл байхгүй болохоор дээрэм биш бэлгийн хүчирхийлэл байхгүй. Салалтын аллага л таарах байх.
Харү: Та гурвын саналтай санал нийлж байна.
Мён: Кан мөрдөгч өө. Тийм. Шин Харү докторын гэрт орсон хүнийг олсон уу? Окэй ойлголоо. Явуулчихаарай баярлалаа. Байз даа. Энэ одоо юу вэ? Юу болоод байна аа?
Харү: Нэг хүн юм уу? Манай гэрт орсон хүн хүн амьны хэргийн сэжигтэн гэсэн үг үү?
Мён: Тэр позыг хараад л шууд мэдэрсэн. Каннамын хэлтсээс тархины эмчийн гэрт нэвтэрсэн хүний бичлэгийг авсан. Тархины эмчийн хэлснээр цэцэрлэгт хүрээлэнд мотоцикло унаад зугтсан. Тэр үед зүүсэн дуулга нь дуулгатай залуугийн зүүсэнтэй адилхан.
Дарга: Хувцас нь яасан юм бэ? Сольчихсон юм уу?
Мён: Тэр хувцас, хүрэм нь моточдын хүрэмний нодлин жилийн загвар хоёр талаар нь өмсөж болдог.
Харү: Дүгнэх юм бол Жу Наёны цогцсыг хаясан дуулгатай залуу хүрмээ дотроор нь өмсөөд мотоцикло унаад манай гэрийн ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд ирээд малгайгаа солиж өмсөөд манай гэрлүү орсон.
Мён: Тийм ээ.
Дарга: Хохирогчийн найз залуу Им Ёнхүн биш үү?
Мён: Бие нь ойролцоо л харагдаж байна. Гэхдээ баталгаатай биш ээ.
Сүжон: Им Ёнхүнтэй уулзаж байгаагүй юу?
Харү: Миний санахын үгүй.
Дарга: Ямар ч байсан энэ бол манай неврологийн багийн эсрэг хийж байгаа үйлдэл тархины эмчийн гэрт очоод, Би тархиныхаа хий гэснийг л хийлээ энэ тэр гэж бичсэнийг нь хар л даа.
Сүжон: Миний бодлоор Шин докторын эсрэг л хөдлөөд байх шиг байна.
Харү: Хэнийг өдөөд байгааг нь мэдэхгүй ч гэлээ ямар нэгэн хачирхалтай зүйл болоод байгаа нь гарцаагүй.
Хуан: 51,52,53, 5.
Эр: Доктор оо уулзалтанд.
Төв: Ирчихсэн үү?
Хуан: Гэнэт юу болоо вэ? Намайг санаад ирнэ гэж бахйгүй.
Төв: Асуух зүйл гараад ирлээ. Харүтэй уулзсан юм уу?
Хуан: Яагаад тэгж бодсон юм бэ?
Төв: Миний асуултанд хариулаач.
Хуан: Үгүй ээ. Уулзаагүй шүү дээ.
Төв: Үнэн үү?
Хуан: Итгэх эсэх нь чиний сонголт хийх асуудал.
Төв: Уучлаарай өөрөө Шин Харү доктор гээд.
Залуу: Өө нэгээ тархи судлаач уу?
Төв: Мэддэг юм уу?
Залуу: Тэгэлгүй яах вэ. Энд ч гэсэн ирсэн.
Төв: Хэнтэй уулзсах гэж ирсэн бэ?
Найз: Хуан Дун Ү доктортой байнга уулзаж байгаа.
Мён: Ёстой нэг. Тархины эмчийн гэрт орсон хүн Жу Наёны хэргийн сэжигтэн. Толгой задарлаа. Энэ одоо юу болоод байна аа? Тархины эмч ээ юу бодож байгаа юм бэ?
Харү: Гэмт хэрэгтэнээр гар утсыг асаалгах арга байгаа үгүйг л бодож байна.
Мён: Өө сайхан санаа байна. Яасан? Бодоод олчихсон уу?
Харү: Олоогүй ээ.
Мён: Хүн горьдоочих юм. Хаашаа юм бэ.
Сүжон: Жу Наёны гар утас асчихлаа. Хохирогч Жу Наёны гар утас ассан газар байршил тогтоогчоор шалгаад үзэхэд гар утас ассан газар нь Жанвон хорих газар.
Харү: Жанвон хорих газар. Надтай холбоотой хүний хоригдож байгаа хорих газар. Очиж шалгах хэрэгтэй байна.
Дарга: Хурдан дагаж яваад олоод ир.
Мён: За.
Хуан: Одоо сандарсан байгаа. Яагаад гэнэт асаасан юм бол гээд гайхаж байгаа биз. Тэднээр тоглоом хийх ямар санагдаж байна? Яана аа? Сэтгэл санаа онцгүй байгаа бололтой.
Найз: Тийм. Яг баригдана гээд бодохоор л.
Хуан: Яасан? Айж байна уу?
Найз: Үгүй ээ. Харамсалтай байна. Амьдралдаа анх удаа нэг тийм гоё зүйл мэдэрч байхад ингээд дуусчих юм байх даа гээд харамсаж байна.
Хуан: Санаа зоволтгүй ээ. Анхны гэмт хэрэг, тэгээд өвчтэй хүн. Нэг их удаан суухгүй суллагдана аа.
Найз: Үнэн биз дээ?
Хуан: Нэг нэгээр нь миний хий гэснийг л хий.
Найз: За.
Мён: Энэ юу вэ?
Харү: Яасан бэ?
Мён: Энэ хүн зугтаад байна.
Дарга: Сайхан болж байна. Нурууны арьс нимгэн болохоор тэгдэг юм байх даа ямар их загатнадаг юм бэ? За. Ямар хэргээр ирсэн юм бол оо?
Найз: Шин Харү доктортой уулзах гэж ирлээ.
Дарга: Шин Харү докторын фэн нь үү? Хааяа хүмүүс ирдэг юм.
Найз: Тийм ээ фэн нь.
Дарга: Өө тийм байх нь гэхдээ яаан аа одоо алга. За хүлээгээрэй. Шин Харү доктортой хамт байгаа хүн байна. За. Хорих газарт очсон уу?
Мён: Нөгөө новш чинь хорих газраас зугтчихлаа. Байршлыг нь тогтоосон чинь наана чинь харагдаад байна. Манай хэлтэст.
Дарга: Манай хэлтэс гэнэ үү? Ямар юмаа донгосоод байгаа юм бэ?
Мён: Ямар ч байсан байршил нь наана чинь гэж гараад байна. Сайн ажиглаарай. Өө нээрээ тэгээд эртээдийн дэлгүүрийн цагийн ажилтаны харсан гээд байсан гэмт хэрэгтний дүрэмт хувцас байна аа. Цагдаа биш хянагч юм шиг байна.
Дарга: Хянагч аа? Өө тийм байж магадгүй. Энгийн хүмүүс цагдаа хянагчийн хувцсыг ялгаж чадахгүй юм чинь. За за. Тийм байх нь ээ ойлголоо хурдан ирээрэй. Хайртай шүү.
Мён: Юу? юу вэ? Яасан яав яагаад хайртай гэж. Гэнэт хайртай гэх юм.
Харү: Хийдэггүй юм аа хийвэл.
Хамт: Үхнэ.
Дарга: Хөөх миний хүүхдүүд гэнэт саначихлаа. Яагаад ингэж уйлаад байна аа?
Найз: Айгаад уйлж байгаа биз дээ? Бүгдийг нь сонссон. Намайг алуурчин гэдгийг мэдэж байгаа биз дээ?
Дарга: Бүү хөдлө. Хөдлөх юм бол цохино шүү.
Найз: Шин Харү доктортой дотно уу?
Дарга: Тийм ээ тийм дотно надтай бүх юмаа хуваалцдаг хүн.
Найз: Үхэх болж дээ.
Дарга: Юу?
Найз: Шин Харү докторт шаналал мэдрүүлчихээд шоронд оръё доо.
Дарга: Үгүй ээ үгүй дотно биш. Дотно биш. Ганц ч удаа хамт хооллоогүй. Намайг үхсэн ч тэр новш огт тоохгүй.
Найз: Тоох нь уу үгүй юу харъя.
Сүжон: Манай тасгийн даргыг яагаад байна аа?
Дарга: Бүү хөдлө. Өөрийг чинь Жу Наёны амь насыг хөнөөсөн хэргээр баривчлаж байна. Өөрөө дуугүй байх эрхтэй. Хэлсэн бүх үг чинь шүүх дээр өөрийн чинь эсрэг ашиглагдаж болно. Ойлгосон уу чи. Сол дарга аа баярлалаа. Амийг минь аварсан ачтан.
Сүжон: Мэдсэн бол цаашдаа сайн хандаарай.
Дарга: Мэдээж шүү дээ. Манай тасгийн дарга гэхэд чинь бүр сэтгэл хөдлөсөн шүү.
Мён: Тасгийн дарга аа. Тасгийн дарга аа. Сайхан тогложээ. Бид нараар бүр жинхэнэ тоглосон байна.
Дарга: Энэ бол тархины эмчийг өдөж байгаа хатгалага яг мөн. Хоригдохоосоо өмнө Шин Харү докторт шаналал мэдрүүлнэ гээд байсан.
Мён: Таньдаг хүн юм уу?
Харү: Хорих газар очихдоо тааралдаж байсан байх аа. Санахгүй байна.
Дарга: Үгүй ээ таних ч үгүй хүнрүүгээ яагаад дайрах уу?
Харү: Намайг таньдаг хэн нэг хүн турхирсан байж болно.
Мён: Жу Наёны чатыг шалгаад үзэхэд Жу Наёноос аль 1 жилийн өмнө салсан юм билээ.
Найз: Салаагүй гээд байна. Түр завсарлага авъя гэсэн юм. Тэгээд бөгжөө ч авахгүй залгамаар байсан ч тэвчээд хүлээж байхад чинь. Тэр намайг хуурч өөр залуутай уулзсан.
Мён: Тэр чинь урвалт биш салалт гэдэг зүйл.
Харү: Надад шаналал мэдрүүлмээр байна гэсэн. Яагаад тэр вэ?
Найз: Зүгээр л хэтэрхий бүх зүйлийг өөрийн болгосон залуу хүн юм шиг санагдаад л.
Мён: Ямар хогийн бодолтой юм бэ?
Харү: Манай гэрт яах гэж орсон бэ?
Найз: Зүгээр л нэг орж үзмээр байсан юм. Өө фэн чинь болохоор.
Харү: Надад жаал аа чи ч гэсэн хамт яв гэж хэлсэн. Юу гэсэн утгатай вэ?
Найз: Ээж аавынхаа хажууд оч гэсэн үг.
Харү: Яагаад жаал аа гэж дуудсан бэ?
Найз: Надад жаал шиг л харагдсан.
Харү: Хуан Дун Ү доктор явуулсан уу?
Найз: Үгүй ээ миний тархи хий гэсэн.
Харү: Чиний тархи ямар тархи юм бэ?
Найз: Удахгүй мэдэж авна аа.
Мён: Тэр хориход байгаа Хуан Дун Ү гэдэг хүн явуулсан гэж бодож байгаа юм уу?
Харү: Тийм байх магадлал өндөр ээж аавын маань авто ослын талаар хамгийн сүүлд ярисан хүн. Гэхдээ хамгийн хачин нь яаж жаал аа гэдэг дурсамжийг мэдэж байгаа юм бол?
Мён: Санамсаргүй тохиолдол эсвэл гэмт хэрэгтэн. Энгийн автын осол гэсэн биз дээ?
Харү: Ээж аавынхаа ослын талаар олж мэдэх боломжтой юу?
Мён: Хэдэн жил болсон бэ?
Харү: 28 жил.
Мён: Байхгүй ээ. Том хэргийг хүртэл 10 жил болоод л устгадаг шүү дээ. Автын ослын материалыг хадгалахгүй ээ.
Сэт: Гэмт хэрэгтэн нь хорих газрын хянагч бөгөөд 1р зэрэглэлийн хүн амьны хэрэгтнүүдийг хоридог тусгай хорих ангид ажилладаг нь тодорхой болж хянагч нарын сэтгэцийн эрүүл мэндэд аюул учирч байгаа биш үү? гэсэн дохиог өгч байна. Хорих газраас энэ хэрэгтэй холбоотой ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна. Гэмт хэрэгтэн нь хохирогчийн салсан найз залуу бөгөөд.
Найз: Хуан Дун Ү доктортой байнга уулзаж байгаа. Шин Харү доктор мөн.
Шин: Уулзсан юм уу?
Төв: Хянагч нь уулзсан гэсэн. Аль эрт асуух ёстой байсан юм. Хуан доктор тэр заваан хүнд итгэсэн миний буруу.
Шин: Яагаад худлаа хэлсэн юм бол?
Төв: Харүтэй уулзуулахгүй байх гээд л тэгсэн байх.
Шин: Яагаад Харүтэй тэгж их уулзах гээд байгаа юм бэ?
Төв: Угаасаа хүн сүйтгэдэг хүн гэж хэлээ биз дээ?
Шин: Харин тэгээд яагаад Харүг тэгж сүйтгэх гээд байгаа юм бэ?
Төв: тэрэнд шалтгаан байх уу? Тэр хянагч ч гэсэн зүгээр л тэр хогийн хүний тоглоом болоод амьдралаа алдаж байна. Харү ойрд юу хийгээд яваад байгаа юм бэ?
Хуан: Би зүгээр л ганц үг хэлсэн шүү дээ. Хайраа батла гэж. Тэгсэн чинь ингээд хэрэг тарьчих юм.
Харү: Манай гэрлүү яагаад явуулсан юм бэ?
Хуан: Намайг явуулсан гэж байна уу? Би явуулаагүй. Чиний фэн юм байлгүй дээ.
Харү: Фэн нь хутга бариад орж ирнэ гэж байхгүй. Ээж аавын автын ослын талаар мэдэх юм байгаа юу? Хэл л дээ.
Хуан: Эргэж санахыг хүсэхгүй байгаа гээ биз дээ?
Харү: Хэрэггүй. Дэмий юмаар тархиа ядраамааргүй байна.
Хуан: Мэдмээр байвал хүссэн үедээ хэлээрэй.
Харү: Алжэран аа ээж аавын осол дээр миний мэдэхгүй юм байх уу? Унтаж байгаа юм уу? Ингэж тархи гашлаж байхад нойр чинь хүрээд байна уу? Тоохгүй байх шив. Асуухад болох юм байна. Тэр өдрийн хэргийг хамгийн сайн мэддэг хүнээс нь. Би очъё гээд байхад.
Төв: Зүгээр ээ энд ирээгүй удсан байна. Нам гүм ярих юм ч байна. Хуан Дун Ү доктортой уулзсан гэл үү?
Харү: Яаж мэдсэн юм бэ?
Төв: Миний таньдаг хүн. Чамтай уулзсан гэсэн юм. Тархины донор болно гээд дуудаад байдаг гэл үү?
Харү: Тийм. Яах вэ уулзахад асуудал байхгүй. Манай ээж аавын автын ослын талаар миний мэдэхгүй ямар нэг зүйлийг мэдэж байгаа юм шиг аашлаад байсан. Ээж аавын осол энгийн автын осол биш юм уу?
Төв: Харү тэр хүн бол чөтгөр. Тэр хүнтэй удаан хамт байх юм бол алуурчин болно эсвэл амиа хорлоно. Энэ хоёрын нэгийг л хийдэг. Тэр найз бүсгүйгээ хөнөөсөн хянагчийг хар л даа. Хуан Дун Ү докторыг хариуцдаг гээ биз дээ?
Харү: Надад ч гэсэн тархиа угаалгасан санагдсан.
Төв: Санагдсан юм биш ээ угаалгачихсан. Чи тэр хүний тоглоомонд орж яасан ч болохгүй.
Харү: Би тийм амархан толгойгоо алдах хүн үү?
Төв: Одоо итгэчихсэн л сонирхоод явж байна шүү дээ. Зүгээр л энгийн автын осол байсан. Тэр хүн чиний дутуу дурсамжийг ашиглаад чамагй хөдөлгөх арга хайж байгаа юм.
Харү: Яагаад тийм юм хийж байгаа юм бэ?
Төв: Тэр хүн чиний аав бид хоёрын удирдагч доктор байсан.
Харү: Хангүг их сургуулийн эмнэлэгийн гэмтлийн неврологийн тасгийн профессор байсан болохоор магадгүй л юм гэж бодсон.
Төв: Аавтай чинь таагүй харилцаатай байсан. Чамайг хүүг нь гэж мэдээд тэгээд байгаа юм.
Харү: Ердөө л аавын хүү болохоор уу?
Төв: Тэр хүнд шалтгаан гэж байхгүй. Зүгээр л хүнийг сүйтгэхээс таашаал авдаг хүн. Тийм болохоор толгойгоо алдаж болохгүй шүү за юу.
Харү: За. Би ганцхан зүйл асууя. Надаас нуусан зүйл байхгүй юу?
Төв: Байхгүй ээ. Чиний мэдэж байгаа юмнаас өөр юм байхгүй.
Харү: Худлаа.
Төв: За ор доо.
Харү: За. Яах аргагүй юм нуугаад байна даа. Яагаад худлаа хэлээд байгаа юм бол?
Ёнхи: Шин Харү доктор оо.
Харү: Хан Ёнхи прокурор юу хийж яваа юм бэ?
Ёнхи: Албан ажлаар өөртэй чинь уулзах гэж ирлээ.
Дарга: За бас намайг хөнөөх гэж байсан хүн. Сайн гэгч нь шийтгээд өгөөрэй.
Харү: Манай гэрт нэвтэрсэн хүн. Тэрийг ч гэсэн оруулж байгаа биз дээ?
Ёнхи: Тийм. Хүн амь, хүний амь насанд халдахыг завдсан, зөвшөөрөлгүй орон байранд нэвтэрсэн гээд бид цаазын ял төлөвлөж байгаа ч өмгөөлөгчийн талаас гэрчээр дуудсан хүн сонин юм яриад байгаа болохоор зөвлөгөө авах гэж ирлээ. Яллагдагч Кан Инхугийн тархины бичлэгийг нотлох баримт болгож өгсөн. Гаж донтонгийн тархитай гээд гаж донтонгийн тархи бол нэг төрлийн эмгэг бөгөөд өвчин гээд ял бууруулах ёстой гээд байна.
Мён: Гаж донтонгийн тархи бол өвчин өө?
Харү: Физиологийн өгөгдлийг хүчтэй нөлөөлдөг өвчлөл гэж харж байгаа юм. Биологийн салбарын домог л доо. Мэдэж онол нь зөв.
Дарга: Өвчин гэж үзээд эмчилгээ хийх ёстой болохоор ял хөнгөл гэж зүтгэх гэж байгаа байх нь.
Мён: Тэр новш анхнаасаа ингэх гээд л хэргийн газарт тархиныхаа хий гэснийг хийлээ гэж бичсэн байна шүү дээ.
Сүжон: Ийм утгагүй юм яриад байгаа өмгөөлөгч нь хэн юм бэ?
Ёнхи: Ча эн Жон хуулийн фирм хариуцаж байгаа.
Мён: Хөөх тэдний төлбөр ч их өндөр дөө. Кан Инху баян юм уу?
Сүжон: Мэдээллээс нь харвал маш ядуу, хэцүү бага насыг туулсан гэсэн байсан. сонин юм даа. Яаж тийм хуулийн фирмийн өмгөөлөгч авсан юм бол?
Дарга: Гаж донтон гэдэг чинь ял хөнгөлөх нөхцөл биш харин ч хүндрүүлэх нөхцөл тийм том хуулийн фирмээс яагаад ийм утгагүй юм яриад байгаа юм бол?
Ёнхи: Гэхдээ энэ үзэл баримтлалыг дэмждэг неврологийн эрдэмтэн байсан.
Харү: Хэн юм бэ?
Ёнхи: Өмгөөлөгчийн талаар гэрчээр дуудаж байгаа хүн Хуан Дун Ү гээд сонсож байсан уу? Өмнө нь өвчтөнөө хөнөөсөн неврологийн эмч.
Харү: Тийм ээ маш сайн мэднэ. Хэзээ шүүх хуралтай гэл ээ?
Хуан: Тийм ээ шоронгийн агаараас шал өөр юм. Явцгаая.
Эр: Харж байгаачлан Кан Инхугийн тархи бол их тархины тал бөмбөлөгт байрлах сэтгэл хөдлөл мэдрэмжийг удирдах төв, болон духны дэлбэнгийн хэсгийн хэмжээ энгийн хүнийхээс 15% бага бөгөөд бүйлсэн тархины хэмжээ ч жижиг. Урд тархины дэлбэн болон бүйлсэн тархи гематай холбоо муутай. Жинхэнэ гаж донтонгийн тархины бүтэц байгаа юм. Энэ нь Кан Инху физилогийн хувьд тархины эмгэгтэйг харуулж байгаа төгс нотлогоо юм. Ингээд хэн ч харсан өвчтэй гэдэг нь тодорхой харагдаж байна. Бусад өвчнөөс ялгаатай нь гаж донтонгийн тархитай байгаа нь ял хөнгөлөх нөхцөл болохгүй байгаа нь хуулийн тэгш байдалд харшлаж байгаа биш үү? Дотоодын эмч мэргэжилтнүүд ч гэсэн гаж донтонгууд сэтгэл хөдлөл мэдрэмжийг удирдах төв болон тархины үйл ажиллагааны эмгэгтэй байдаг гэдэг дээр санал нийлж байгаа.
Ёнхи: Шүүгч ээ өмгөөлөгч дотоодын эмч мэргэжилтнүүд гэж тодорхойгүй бүлгийг дурдан бодит үнэнийг гуйвуулж байна.
Эр: Аан тийм болохоор үүнтэй холбоотойгоор анагаахын зөвлөгөө өгөх гэрч дуудаж байна. Хангүг их сургуулийн неврологийн тасагт ажиллаж байсан Хуан Дун Ү докторыг гэрчээр дуудаж байна.
Мён: Бие нь муу байх шиг байх юм.
Харү: Бүгд жүжиг бараг л өөрөөс чинь илүү сайн байгаа.
Эр2: Гэрч тангараг өргөөрэй.
Хуан: Тангараг нуух болон нэмж хачирлалгүй зөвхөн үнэнийг хэлэх бөгөөд хэрвээ худал зүйл хэлвэл хуулийн дагуу шийтгүүлэхээ тангараглаж байна. Гэрч Хуан Дун Ү.
Эр2: Өмгөөлөгч асуугаарай.
Эр: За. Гэрч одоо байгаа газраа дурьдана уу.
Хуан: 7 хүний амь насыг хөнөөсөн хэргээр цаазын ял аваад Жанвон хорих газарт ял эдлэж байгаа.
Хүмүүс: Яаж ийм хүн. Ийм хүн гэрч болж болдог юм уу?
Эр: Гэрч нэгэн цагт манай улсын хамгийн шилдэг неврологийн эмч гэдгээрээ алдаршиж байсан. Хүндэтгэл хүлээсэн эмч мөн нилээн чинээлэг гэж яригддаг. Нэр хүнд эд хөрөнгө аль алийг нь өөрийн болгосон байсан гэрч та яагаад хүн амьны хэрэг үйлдсэн бэ?
Хуан: Би, гаж донтонгийн тархитай өвчтөн болохоор тэр.
Бүгд: Тийм үү? Тийм тархитай юм уу? Тэгсэн байх нь ээ.
Эр: Гэрч та гаж донтонгууд сэтгэл хөдлөл мэдрэмжийг удирдах төвийн эмгэгтэй буюу нэг төрлийн сэтгэгцийн эмгэг гэдэгтэй санал нийлж байна уу?
Хуан: Санал нийлж байна. Би өөрөө тэрний нотлогоо.
Эр: Тэгвэл гэрч тантай адилхан өвчнөөр өвчилчихсөн байгаа яллагдагч Кан Инху маш их стрессдсэн үед хүний амь хөнөөхгүй байж болох чадамж байгаа гэж бодож байна уу?
Хуан: Бид бол өвчтэй хүмүүс хүний амь хөнөөхгүй байх өөрийн ухамсар чадвар байхгүй.
Эр: Дууслаа.
Эр2: За чимээгүй байгаарай. Прокурор асуултаа асуугаарай.
Ёнхи: За. Гэрч ээ та гаж донтон бол сэтгэцийн эмгэг гэж хэлж байна. Тэгвэл сэтгэгцийн эмгэг бол өөрийнхөө ямар үйлдэл хийж байгааг мэддэггүй нэг үгээр бол үнэлэж дүгнэх чадвараа алдсан нөхцлийг хэлнэ.
Хуан: Тийм ээ.
Ёнхи: Гэвч гаж донтон бол өөрийнхөө юу хийж байгааг маш сайн мэднэ. Юу болохыг мэдэж байхдаа гэмт хэргийг үйлддэг. Энэ бол гаж донтон бол энгийн сэтгэцийн эмгэгээс ялгаатай тал.
Хуан: Үгүй ээ. Юу болохыг, ингээд баригдаад өөрийнхөө амьдралыг сүйтгэнэ гэдгийг бодож чадахгүй байгаа нь өөрөө үнэлэх дүгнэх чадвараа алдсан байсан гэсэн үг биз дээ?
Хүмүүс: Нээрээ тийм ч юм уу? Сонсоод байхаар тийм ч юм шиг.
Ёнхи: Гэрч таны хэлдгээр гаж дон бол өвчин гэж үзье. Тэгвэл гэрч ээ ганж донтоны тархийг эмчлэх арга одоо байгаа юу?
Хуан: Гэмт хэрэгтэн болсон гаж донтонгийн тархийг бүрэн эмчлэх арга байхгүй.
Ёнхи: Тийм ээ яг наадах чинь гаж дон гэдэг эмгэг бол эдгэшгүй өвчин. Анхнаасаа эмчлэх өөрчлөх боломжгүй болохоор нийгмийн аюулгүй байдлын төлөө гаж донтонг аль болох удаан нийгмээс тусгаарлах ёстой байдаг. Гаж дон бол ял бууруулах нөхцөл биш ял хүндрүүлэх нөхцөл.
Хуан: Шүүгч ээ би өөрийнхөө бодлыг дуустал нь хэлж болох уу?
Эр2: Хэл хэл.
Хуан: Баярлалаа. Насанд хүрсэн гаж донтонг одоо эмчлэх арга байхгүй. Гэхдээ маш их хичээл зүтгэл байж болно. Тэрний төлөөлөл бол тэр хүмүүсийн дунд сууж байгаа Шин Харү докторын гаж донтоны тархийг дахин бүтээх төсөл юм. Гаж донтоны тархийг эмчлэж болох эсэхийг Шин Харү доктороос асуу л даа.
Эр: Шүүгч ээ Шин Харү докторыг гэрчээр дуудах хүсэлтэй байна.
Эр2: Хүсэлтийг зөвшөөрлөө. Хурал түр завсарлалаа.
Хуан: Болчихлоо. Бүгд болчихлоо.
Харү: Миний мэдэхгүй зүйл байгаа юм уу?
Мён: Нэг л эвгүй байна даа. Тархины эмч ээ зүгээр орохгүй байвал ямар вэ?
Ёнхи: Мөрдөгчийн зөв шүү. Яриж байгааг нь сонсоход чамаас хэрүүл гуйж байгаа юм шиг санагдсан.
Харү: Гуйгаад байвал хариуг нь барина аа. Окэй олчихлоо. Хуан Дун Ү гэдэг тэр хүний баашлаж байгааг нь нотлох зэвсэг.
Эр2: Шин Харү доктор гэрчийн суудалд сууна уу.
Эр: Гэрч ээ өөрийн чинь хэрэгжүүлж байгаа гаж донтонгийн тархийг дахин бүтээх төслийн талаар товчхон тайлбарлана уу?
Харү: Гадна болон дотор хүчин зүйлээр гаж донтоны тархийг эмчлэх арга олох төсөл.
Эр: Одоо ашиглаж болох судалгаа юу?
Харү: Үгүй ээ судалгаа дуусаагүй.
Эр: За энэ төсөл дээр засгийн газраас нилээн их дэмжлэг авсан. Тэгэхээр гаж дон гэдэг эмгэгийг эмчлэх боломжтой гэсэн үг биш үү?
Харү: Тийм ээ тэгсэн үг.
Эр: Гэрч өөрөө гаж донг нэг төрлийн өвчлөл гэж бодож байна уу?
Харү: Тийм ээ өвчин гэж бодож байна.
Эр: Тэгвэл гаж донтонгийн тархитай Кан Инху өвчтөн учраас ял бууруулах ёстой гэсэн яллагдагчийн бодолтой санал нийлж байна уу?
Харү: Үгүй ээ.
Эр: Гэрч ээ та сая донг өвчин гэж боддог гэсэн.
Харү: Тийм ээ. Гэхдээ өвчтэй байлаа гээд заавал алуурчин болох албагүй.
Хүмүүс: Тийм шүү. Тийм шүү дээ. Заавал тэгэх ёстой юм уу?
Харү: Гаж донтонгийн тархитай ч гэсэн энгийн үгүй ээ нийгмийн хувьд өндөр байр суурь эзлэж амжилттай амьдарч байгаа хүмүүс ч их.
Эр: Мэдээж компанийн толгой удирдагчдын дунд гаж донтонгууд их гэсэн. Стив Жобс ч гэсэн тийм гэсэн гэх мэтийн яриаг бол сонсож байсан гэхдээ тэдний тархины бичлэгийг өөрөө үзэж байсан уу?
Харү: Үгүй ээ.
Эр: Тэгвэл тэр чинь зүгээр л хүмүүсийн таамаг юм биш үү?
Харү: Үгүй ээ. Нотлогоо байгаа.
Хүмүүс: Байгаа гэнэ үү? юу байгаа юм бол? Юу байдаг юм бол?
Эр: Нотлох баримт байгаа гэсэн үү? Одоо харж болох уу?
Харү: Тийм ээ. Надад байгаа нэг хүний тархины functional MRI-н бичлэгийг гаргаж өгнө үү? Одоо харж байгаа тархи бол хүн нас барах эсвэл бэртэх гэх мэт аймшигтай гэмт хэргийн зургийг харуулахад гаргаж байгаа хариу үйлдлийг харуулж байгаа юм. Гэхдээ энгийн хүний тархинаас шал өөр хариу үйлдэл үзүүлж байгаа. Бүйлсэн тархи бараг ажиллахгүй сэтгэл хөдлөл мэдрэмжийг удирдах төв ч гэсэн хамаагүй жижиг байгаа. Бүйлсэн тархины хэмжээ ч жижигхэн байгаа. Яллагдагч Кан Инхүгийнхээс ч бага. Тархины зургийг нь хараад дүгнэвэл хамаагүй хүчтэй гаж донтон гэж харагдаж байна. Гэхдээ энэ тархины зурагны эзэн нь та бүхний сайн мэддэг хүн.
Хүмүүс: Хэн бэ? Хэн юм бол?
Харү: Энэ зурагны эзнийг мэдмээр байна уу?
Бүгд: Тийм, тийм ээ.
Мён: Яагаад байгаа юм бэ? Шагнал гардуулах ёслол юм уу хаашаа юм бэ? Яагаад ингээд байдаг юм бэ.
Харү: Энэ зурагны эзэн гаж донтонгийн тархитай хүн бол.
Мён: Хүн бол хүн бол.
Харү: Би байгаа юм.
Харү:
Ёнхи:
Харү: Өөрийн чинь хүслээр болохгүй ээ.
11р анги төгсөв.
Дараагийн ангид:
Харү: Миний хүн амьны хэрэг үйлдэл магадлалыг асуугаад байна уу?
Мён: Та нарын бодоод байгаа алуурчин гаж донтон биш.
Харү: Би итгэлтэй байна. Өөрийнхөө тархийг удирдана чадна.
Хуан: Үнэхээр чадах уу?
Сүжон: Би ганц л зүйл хүсэж байгаа. Салахгүй байх.
Муран: Нөхрийг маан надад өгчих.
Харү: Намайг ирэхийг их хүлээсэн бололтой.
Хуан: Бүдүүлэг гэхэд хэтэрхий бүдүүлэг юм.
Харү: Чи юу хийчихсэн юм бэ?
Back to episodes Go home