Brain works 10

Хоёр тархины хамтрал 10р анги

Бичиг:  Дурсамж мартагдсан ч. /дургүй дурсамжаа мартах арга/

Сүжон: За усан сангийн үнэр ханхлуулаад чиний хажуугаар гарч байгаа гэмт хэрэгтний төрхийг эргэн санаарай.

Эм:       Тэр залуугийн гарын ар дээр цус болчихсон байна. Тэгээд сорви байна.

Мён:     Усан сангийн үнэр. Гарын ар дахь сорви.

Харү:    Гэмт хэрэгтэн бол дүү нь Ким Хуён.

Бага:    Байна уу?

Мён:     Аан за Ким Хуён уу? Би ээжийн чинь хэргийг шалгаж байгаа мөрдөгч Гым Мёнсэ байна. Ээжийн чинь хэрэгтэй холбоотой шинэ нотлох баримт олдсон.

Бага:    Ямар баримт вэ?

Мён:     Аан тэрийг уулзаж байгаад хэлэх хэрэгтэй байх. Одоо хаана байна?

Бага:    Усан санд байна.

Мён:     Ийм орой болтол бэлтгэлээ хийдэг юм уу? Хэзээ дуусах вэ би очоод авъя.

Бага:    Үгүй ээ нөгөө.

Мён:     Одоогийн ахлах ангийнхан айхтар юм аа. Би чинь муу ч үгүй мөрдөгч шүү дээ шууд л худлаа хэлэх юм аа.

Бага:    Уучлаарай зүгээр ядаргаатай санагдаад.

Мён:     Тийм ээ тэгж болно. Ир оч гээд бөөн ядаргаа байгаа биз. Өө тийм хоолоо идсэн үү? Бэлдэж өгөх хүн байхгүй ч хоолоо сайн идэж байгаарай. Ид иддэг нас чинь. Тэгж байж л тэнгэрт байгаа ээж чинь жоохон тайвширна. Явцгаая. Сайхан халуун хоол олж идье. Идчихээд ярилцъя.

Бага:    Би хувцсаа сольчихоод ирж болох уу?

Мён:     Амжихгүй ээ зүгээр явъя.

Бага:    Тэгвэл цүнхээ орхичихоод.

Мён:     Яасан? Наад цүнхэнд чинь чухал юм байгаа юм уу? Тийм байх нь ээ юм байгаа юм байна. Хөөе Ким Хуён. Ким Хуён. Наанаа зогс. Хөөе. Ким Хуён. Наанаа зогсооч. Хөөе Ким Хуён. Ямар хурдан юм бэ? Хөөш.

Эм:       Ежүн ээ. Ежүн ээ. Баярлалаа.

Мён:     ЗҮгээр ээ тайвшраарай.

Эм:       Үнэхээр баярлалаа.

Мён:     За тайвшир тайвшир. Зүгээр ээ. Их айсан уу? Энэ новш хааччихав аа. Өө новш. Ийшээ зугтсан нь тогтоогдсон. Энэнээс цааш явсан замыг хяналтын камераар шалгаж байгаа.

Харү:    Чадваргүй. Би дагаад явсан бол бариад ирэх байсан юм.

Мён:     Хүүхдийн тэрэгний араас гүйгээд бариж чадаагүй юм аа.

Харү:    Тэрнээсээ өмнө барих хэрэгтэй шүү дээ. Цагдаа байж гүйж байгааг нь ээ.

Мён:     Тархины эмч гуай гүйж байгааг нь хараагүй биз дээ? Хараагүй байж дуугүй бай. Яг л Усэйн Болт шиг байсан. Усэйн Болт.

Харү:    Гүйлтийн тамирчин биш сэлэлтийн тамирчин биз дээ?

Мён:     Ямар ч байсан тамирчин л бол тамирчин биз дээ? Спортын тамирчин. Тэгээд бүр эрүүл чийрэг өсвөр насны хүү.

Харү:    Хэчнээн эрүүл чийрэг байсан ч би бол барих байсан.

Дарга:  За болно болно. Одоо боль. Манай тархины эмчийн сэтгэлгээ манай цагдаагийн байгууллагад яг тохирно. Тархины судалгаа энэ тэрээ хаяад бид нартай хамтрахгүй юу?

Харү:    Үгүй ээ.

Дарга:  Их идэвхитэй байхаар чинь хамтрана л гэж бодлоо.

Харү:    Өө тийм. Нэг зүйлийг тодорхой хэлчихье. Гым мөрдөгчийн тархийг донорт өгнө гэсэн болзолтойгоор энэ хэрэг дээр зөвлөхөөр.

Сүжон: Картын компаниас ярисан. Хохирогч Чүй Жонёны кредит картаар гүйлгээ хийсэн байна. Хүү Ким Хуён нь ашиглаж байгаагаас зайлахгүй.

Мён:     Янзтай эндээс аягатай гоймон, том зайдас хоёрыг, ундаа аваад бэлэн мөнгөний үйлчилгээ авсан байна.

Харү:    Наадахыг чинь Сол дарга тодруулчихсан биз дээ?

Мён:     Сайн сонсож бай. Тэр цагийн ажилтан тэр хүүг хаашаа явсныг харсан байна. Явцгаая. Чанми мотэлруу.

Эм:       Өчигдөр шөнө хувцасныхаа малгайнд ингээд шигдчихсэн ганцаараа орж ирсэн нэг хүү байгаа.

Мён:     Одоо байгаа юу?

Эм:       Тийм ээ.

Мён:     Юу вэ? Гарсныг нь хараагүй гэсэн дээ.

Харү:    Энэ өрөө биш юм биш үү?

Мён:     Үгүй ээ мөн. Аягатай гоймон том зайдас. Ким Хуёны дэлгүүрээс авсан юмтай таарч байна. Түр гарсан юм шиг байна даа. Дахиад л отохоос доо.

Харү:    Унтаж байна гэж бодсон чинь. Яагаад гэнэт ийм дуугүй болчихоо вэ?

Мён:     Ёстой нэг. Цээж хүнд оргиод байх юм. Траума маань бага багаар сэдрэх гээд байна.

Харү:    Траума. Өөрт чинь зохихгүй дээ. Юу юм бэ?

Мён:     Хэрэггүй ээ. Шал дэмий юм яриж бүр илүү гунигламааргүй байна.

Харү:    Дургүй дурсамжаа мартах арга зааж өгч чадна даа.

Мён:     Тийм юм байдаг юм уу? Тархины эмч бол мэдэж байгаа л байх.

Харү:    Тийм болохоор надад ярь л даа.

Мён:     Зүгээр бол ярихгүй ээ.

Харү:    Тэгвэл боль оо.

Мён:     За за зүгээр ярья аа. Энэ тухай мэддэг хүн энэ хорвоо дээр 3 л байгаа. 10 жил болж байна уу даа 13 удаа ял эдлэсэн хэрэгтэн. Хорихоос суллагдангуутаа дахиад хэрэг хийсэн хүчин хийсэн новшийг буудалд нуугдаж байгаа гэсэн мэдээлэл аваад машины зогсоол дээр отолтонд сууж байсан юм.

Бичиг:  10 жилийн өмнө.

Эр:       Та одоо гэртээ хэд хоног харисангүй вэ? Эхнэрт чинь хэцүү байдаг байх даа%

Мён:     Мөрдөгчийн эхнэрийн амьдрал тийм л байдаг шүү дээ. Тэгээд аавынхруу нь явуулчихсан. Новшийг хурдан барих хэрэгтэй байдаг. Хэцүү юм бэ. Би ч гэсэн охиноо санаад үхэх нь ээ.

Эр:       Одоо хэдэн настай билээ?

Мён:     6 настай. Бөөрөнхий бөөрөнхий. Бөөн эгдүү, бөөрөнхий эгдүү. Зургийг нь үзэх үү?

Эр2:     Яасан бэ?

Муран: Зүгээр л дараа болъё.

Эр2:     Яасан бэ дээ.

Муран: Явлаа.

Эр2:     Хаашаа вэ?

Муран: Өнөөдөр биш юм шиг байна.

Эр:       Хүлээгээрэй.

Мён:     Цочих гэж яасан бэ?

Эр:       Та түр ингээд байж бай ах аа.

Мён:     Яасан юм бэ?

Эр:       Юу ч биш ээ түр байж бай.

Мён:     Яагаад байгаа юм бэ чи одоо.

Эр2:     Яасан бэ? Энд ирчихээд яагаад байгаа юм бэ?

Муран: Ядраад байна аа.

Эр2:     Оръё оо.

Эр:       Ах аа. Ах аа.

Муран: Юун буруу вэ.

Эр2:     Яасан?

Муран: Хань аа.

Эр2:     Хань аа?

Эр:       Ах аа тайвшир аа. Хүлээж бай л даа.

Мён:     Новш оо чи одоо юу вэ?

Эр:       Ах аа ах аа.

Мён:     тавь.

Эр:       Хүлээж бай л даа.

Мён:     Тэрнээс хойш сайн санадаггүй юм. Бүр галзууртлаа уурлаад тэр новшийн машиныг бүр хэмх цохиод хаячихсан.

Харү:    Сайн байна.

Мён:     Тархины эмчээр анх удаа магтуулж байх чинь.

Харү:    Би сайн зүйлийг сайн гэж хэлдэг хүн шүү. Тэр новшийг ч гэсэн хэмх нүдсэн бол бүр их магтах байсан юм. Тэр новш яасан?

Мён:     Буудалруу орох уу байх уу гээд бодож байсан ер нь бол завхайраагүй болохоор завхайраагүй гэсэн. Харин ч бүр намайг машиныг нь төлж өг гээд бөөн юм болсон.

Харү:    Арай төлөөгүй биз дээ?

Мён:     Би хэчнээн тэнэг байлаа ч төлөв гэж дээ. Шүүхэд өгвөл өгөхгүй юу. Зодоон хийгээд шоронд орсон ч яадаг юм бэ гээд чарлаад байсан чинь айгаад чимээгүй болчихсон. Тэрнээс хойш мотэл гэсэн гэрэлтэй хаяг харахаар л сэтгэл санаа новшийн болоод дотор муухайраад байдаг юм.

Харү:    Зөвшөөрч байна аа. Тэгэхээр л юм байна.

Мён:     Тархины эмчид тийм новшийн дурсамж байхгүй юу?

Харү:    Байхгүй ээ.

Мён:     Өө аз жаргалаар л дүүрэн амьдарчээ дээ.

Харү:    Юу гэж дээ. 6 настайдаа эцэг эхийгээ алдсан өнчин хүү шүү дээ.

Мён:     Өө уучлаарай.

Харү:    Би ердөө сөрөг дурсамж маань миний энергийг сорохооргүй болгож удирддаг. Өнгөрсөн дурсамжиндаа ирээдүйгээ дөнгөлүүлэх чинь мунхаглал шүү дээ.

Мён:     Хөөх тэгэх боломжтой юм уу? Мундаг юм аа. Үнэхээр мундаг юм аа. Аргаасаа зааж өг л дөө. Өө тийм зааж өгнө гэсэн шүү дээ. Дургүй дурсамжаа мартах арга.

Харү:    Тэр дурсамжаа үнэхээр мартмаар байгаа юм уу?

Мён:     Тэгэлгүй яах вэ дээ. Мартаж л чадна гэвэл гавлаа нээсэн ч хамаагүй ээ.

Эм:       Шуурхай мэдээлэл. Сэжигтэн Ким Ху Ён байрлаж байгаа буудлынхаа дээвэр дээрээс үсрэхээр бэлдэж байна.

Хүмүүс:      Яана аа. Ээж аавыгаа бодох хэрэгтэй шүү дээ. Одоо яана аа уначихвий дээ.

Мён:     Хөөе Ким Хуён. Хөөе Ким Хуён.

Бага:    Цаашаа бай. Ойртох юм бол үсэрчихнэ шүү.

Мён:     Ойлголоо ойлголоо. Ойлгосон болохоор зүгээр ярилцацгаая.

Бага:    Хуцаад байлгүй зайл.

Мён:     Энэ муу чинь том хүнд. За за ойлголоо сонсмооргүй байгаа бол чи ярь. Чамд ч гэсэн хэлэх юм байгаа байлгүй дээ. Хэлмээр юм байхгүй юу? Буугаад ир ээ. Бууж ирээд ярилцацгаая. Юу ч хэлэхгүй ингээд үсэрчихвэл чамд гомдолтой биз дээ? Чамд ч гэсэн шалтгаан байсан л байлгүй дээ. Тэгээд танай ах гэмгүй гэдгийг нь хэлэх хэрэгтэй шүү дээ. Хөөе танай ах 30 минут тутамд хамаг юмаа мартаад хамгийн түрүүнд асуудаг зүйл нь чамайг зүгээр үү л гэж асуудаг. Ийм юм болоод байхад чамд санаа зовоод байгаа ахыгаа өрөвдөхгүй байна уу?

Бага:    Тэр новшийн тухай битгий яриад бай.

Мён:     Тархины эмч ээ.

Харү:    Намхан юм аа намхан юм. Би ганцхан юмыг ганцхан удаа л асууя. Сайн бодож байгаад хариулаарай. Үнэхээр үхмээр байна уу?

Бага:    Тийм.

Харү:    Наад үгнийхээ арыг дааж чадах уу? Арыг нь дааж чадна гэвэл би хүслийг чинь биелүүлээд өгье.

Мён:     Тархины эмч ээ.

Бага:    Ёоё.

Харү:    Нэг удаа үхчихсэн гэж бодоод амьдар.

Эр:       Зүгээр үү?

Харү:    Би зүгээр ээ тэр хүүг л ав.

Мён:     юу вэ? Зүгээр үү? Бэртээгүй юу?

Харү:    Сүртэй гэдэг нь.

Мён:     Чи л сүртэй юм бэ? Эргүү юм уу? Яаж байгаа юм бэ? Тийм олон амьтан хүн үү?

Харү:    Үхэхээргүй болоод л үсрэнэ биз дээ? Намайг өөр шигээ ямар ч төлөвлөгөөгүй гэж бодоо юу?

Мён:     Хэчнээн хийлсэн матрасс байсан ч аюултай биз дээ?

Харү:    Өөрөө аюулд ороогүй байж яагаад чарлаад байгаа юм бэ? Чарлаад байлгүй хурдан үлдсэн юмнуудаа янзал.

Мён:     Үгүй ээ. Энэ одоо, энэ одоо яг юу юм бэ?

Бага:    Ах аа.

Жүн:     Хуён оо чи яагаад энд байгаа юм бэ?

Бага:    Ах аа.

Жүн:     Хуён оо. Миний дүү яагаад энд байгаа юм бэ?

Сүжон: Танай дүү Ким Хуён ээжийнхээ амь насыг хөнөөсөн сэжигтнээр баривчлагдсан.

Жүн:     Юу? Тэр чинь юу гэсэн үг юм бэ? Чи үнэхээр тэгсэн юм уу?

Мён:     Орцгооё.

Сүжон: Одоо явцгаая.

Жүн:     Хуён оо Хуён оо.

Сүжон: Ким Жүён оо тайвшраарай.

Жүн:     Тавь. Намайг тавь. Миний дүү тэгээгүй. Хуён оо. Хуён оо.

Сүжон: Ким Жүн Ён оо. Одоо тайвшир.

Мён:     Яагаад тэгсэн юм бэ? Ээжийгээ яагаад тэгж байгаа юм бэ?

Бага:    Ээжийг  тэгэхгээгүй юм аа. Үнэндээ бол би үхэх гэж байсан юм аа. Салмаар байсан юм. Ээжээс, мангас болохоор. Ахыг юу ч санахгүй байгаа гэдгийг ээж ч гэсэн мэдэж байсан. Аав эсвэл өөр хүмүүс байхад маш халамжтай ээж юм шиг царайлдаг ч үнэндээ бол ахыг зоддог байсан. Ах их сайхан сэтгэлтэй байсан. Ахын сүүлийн дурсамж бол усан санруу яваагүй гэж загнуулсан нь надаас болсон. Би явмааргүй байна гэж зүтгээд байсан болохоор бэлтгэлээ тасласан юм. Ах уруу татсан гэж хэлээд миний өмнөөс загнуулсан.

Ээж:     Ах нь юм бол ах шиг байгаач. Дүү чинь явахгүй гэвэл аргадаж байгаад аваад яваач. Юугаа ч мэдэхгүй дүүгээ уруу татаж бэлтгэлийг нь таслуулж байгаа юм уу? Дургүй байгаа бол чи өөрөө л битгйи яв. Манай Хуёныг битгий уруу татаад бай. Юу вэ? Наад гараа аваач. Юу вэ чи.

Бага:    Тэр өдрөөс хойш ах толгой өвдөөд байна гээд байсан. Тэгээд нэг их удалгүй жоохон сонин болоод байсан. Ээж ч гэсэн мэдэж байсан.

Мён:     Тэгээд эмнэлэгт үзүүлээгүй юм уу?

Харү:    Эргээд юмаа саначих байх гээд үзүүлээгүй биз. Ким Жүн Ён эргээд бүх зүйлийг саначихвал зоддог байсныг нь мэдчих учраас.

Мён:     Энэ жинхэнэ хүүхдийн хүчирхийллийн хэргээс л эхлэж дээ.

Бага:    Толгой өвдөөд байна гээд өрөөнөөсөө гарахгүй байсан. Тэгээд улам сонин болсоор байгаад өөрийгөө тусгаарлагч шиг болчихсон.

Мён:     Аав чинь аав чинь мэдээгүй юм уу?

Бага:    Аав ээжийн үгэнд итгэчихсэн. Тоглоомонд донтогч өөрийгөө тусгаарлагч гэдэг. Байнга завгүй болохоор гэртээ бараг байдаггүй. Магадгүй над шиг мэдэж байсан ч мэдээгүй царайлсан байж магадгүй. Мэдэхгүй ээ. Аавтай тийм зүйл яриж үзээгүй.

Мён:     Аавыг чинь нас барснаас хойш улам их зоддог болсон уу?

Бага:    Тэр үеэс эхлээд ээж сонин үйлдэл хийдэг болчихсон. Ээж, ахын хоолонд угаалгын нунтаг хийдэг болчихсон. Битгий гэж хэлэх ёстой ч. Би болиулж чадаагүй. Миний хийж чадах зүйл бол, энийг, ээжийн өгсөн хоолыг битгий идээрэй. Энийг идээд байвал та үхнэ шүү.

Жүн:     Яагаад?

Бага:    Ямар ч байсан битгий идээрэй. Миний үгэнд ор. Наадахаа л ид. Миний өгснийг л ид за юу. Ойлгосон биз дээ? Юу ч санахгүй болохоор өдөр болгон дахиж хэлэх хэрэгтэй байсан ч сонин нь миний үгийг санаад байх шиг байсан.

Харү:    Тэрийг санаж байсан болохоор кальбитан идэхээс татгалзсан хэрэг.

Мён:     Яасан идмээргүй байна уу?

Жүн:     Тийм.

Мён:     Тийм байна. Ах чинь сүү талханд дуртай юм билээ.

Харү:    Ой санамж алдагдсан ч сэтгэл хөдлөл үлддэг.

Бага:    Тэгсэн ч санаа зовоод байсан юм. Тэр өдөр гэртээ ирсэн чинь ээж ахыг бас хоолоо ид гээд чарлаж байсан. Тэгээд би тэсээгүй. Зориг гаргаад уурласан. Одоо болиоч тэгж байгаад тэнгэрийн гэсгээл хүртэнэ.

Ээж:     Тэнгэрийн гэсгээл ээ? Ээждээ тэгж хэлж болдог юм уу? Хэний төлөө ингэж байгаа юм бэ? Би яагаад ийм зүйл хийж байгаа юм бэ? Чиний төлөө л ингэж байна. Энэ муу байхгүй болж байж бүгд чинийх болно.

Бага:    Юу?

Ээж:     Би яагаад энэ гэрт ирж өдий хүртэл тэр нэг юмны эцгийн эвийг олж амьдарлаа. Чамаас болоод бүгдийг чинийх болгох гээд чиний төлөө л ингэж байна. Чи л байгаагүй бол би ч гэсэн сайхан сэтгэлтэй юм шиг амьдарч чадах л байсан.

Бага:    Надаар шалтаглахаа боль. Писинд хоночихоод ороод ирсэн чинь.

Ээж:     Маргаашнаас эхлээд байрлаж бэлтгэлээ хий.

Бага:    Үгүй ээ.

Ээж:     Яагаад? Тэр нэг юманд талх боов зөөх нь үү?

Бага:    Ээж ээ.

Ээж:     Намайг хуурч ийм юм хийнэ гэнэ ээ? Би чамаас болж яаж амьдарлаа. Чамайг л олоогүй байсан бол миний амьдрал ингэж яадгаа алдахгүй байсан. Ингэж амьдрах гэж чардайх хэрэггүй байсан.

Бага:    Тэгэхэд л би үхэх ёстой юм байна гэж бодсон.

Ээж:     Яасан? Намайг хутгалаж хөнөөх нь үү?

Бага:    Үгүй ээ. Би үхэх гэж байна. Бүгд надаас болсон гээ биз дээ? Таны жаргалгүй байгаа чинь таны араатан болсон бүгд надаас болсон гэл үү? Би байхгүй болчиход болох юм байна.

Ээж:     Юу ч хамаагүй хийдэг нь хүртэл яг эцэгтэйгээ адилхан тэг ээ үх. Гэхдээ эхлээд намайг хөнөөчихөөд үх.

Бага:    Тавь. Тавь.

Ээж:     Хөнөө, эхлээд намайг хөнөө.

Бага:    Тавь. Цус харсан чинь айгаад өөрийн мэдэлгүй зугтчихсан.

Мён:     Ноцолдож байгаад хутгалсан бол хүн амьны хэрэг биш санамсар болгоомжгүй үйлдэл байна.

Харү:    Сонин зүйл байна. Араатан шиг ээжээсээ салахын тулд үхмээр байсан юм бол яагаад ахдаа хэргээ тохсон юм бэ?

Бага:    Үгүй ээ би тэгээгүй.

Мён:     Үгүй ээ тэгвэл Ким Жүн Ён өөрөө хэрэг хүлээсэн юм уу?

Бага:    Тийм.

Жүн:     Хуён оо яасан юм бэ? Хүнтэй зодолдсон юм уу?

Бага:    Тэр эмэгтэйг би хөнөөчихсөн. Та санахгүй байгаа шүү дээ. Гоё юм аа. Жоохон байж байгаад л бүгдийг мартчихна. Би ч гэсэн тань шиг бүгдийг мартчихмаар байна. Байнга, байнга бодогдоод байна.

Жүн:     Хуён оо. Хуён оо. Хуён оо. Энийгээ тайлаад усанд ор хурдан усанд орчихоод ир. Ах нь өөрөө зохицуулна. Хуён оо Хуён оо. Зүгээр л юу л болвол болог гэж бодоод хэвтэж байгаад унтчихсан байсан. Тэгсэн мөрдөгч ирсэн. Баригдчихжээ гэж бодсон чинь ахыг хэргээ хүлээсэн гэж хэлсэн. Ах миний өмнөөс хэрэг хүлээсэн гэдгийг тэгэхэд мэдсэн.

Эм:       Дуудлага хүлээх авах төв байна.

Жүн:     Цагдаагийн газар уу? Би тэр эмэгтэйг хөнөөчихлөө. Тэр эмэгтэйг хөнөөсөн хүн бол би.

Бага:    Ахыг хэргээ хүлээсэн гэхээр нь би мултарч чадах юм байна гэж бодогдоод өөрийн мэдэлгүй мэдээгүй юм шиг. Албаар хэргээ тохсон юм биш ээ. Ахыг миний өмнөөс хэрэг хүлээнэ гэж үнэхээр мэдээгүй. Яагаад тйим зүйл хийснийг нь мэдэхгүй байна.

Харү:    Дурсамжаасаа болсон. Байцаалтын үед асуусан. Ким Жүн Ёны хувьд хамгийн жаргалтай дурсамж юу вэ гэж.

Жүн:     Айлын ганц хүү. Ээж маань өвдөөд байнга ганцаарддаг байсан. Ээж нас барснаас хойш удалгүй хойд ээж дүү хоёр ирсэн. Хойд ээж аймар байсан ч дүү гоё байсан. Миний үгэнд сайн ордог. Насны зөрүүтэй ч гэлээ яг л найз шиг байсан. Амьдралдаа анх удаа миний талд орох хүнтэй болж байгаа юм шиг санагдсан. Хамт усан санд явдаг байсан.

Хүү:      1,2,3.

Жүн:     Тэгж усан дотор байх хамгийн гоё байсан. Хойд ээжийн уурлаж байгаа нь сонсогдохгүй. Энэ хорвоо дээр бид хоёр хоёулахнаа юм шиг санагдаад үнэхээр жаргалтай байсан. Хэцүү байвал тэр үеийг боддог. Дүүгээ бодохоор сэтгэл тайван болдог.

Мён:     Ах чинь нандин хүнээ хамгаалахын тулд өөрөө хэрэг хүлээсэн.

Бага:    Санахгүй байгаа нь ашгүй дээ.

Харү:    Үгүй ээ санаж байгаа. Бидний тархи байна аа дургүй дурсамжаа бүр илүү сайн санадаг. Хүчтэй уур бухимдал гуниг гутралын тухай дурсамжийг уураг тархинд тусгай тэмдэглэгээ үүсгэж хадгалдаг. Дараа дахин тийм зүйл тохиолдвол зугтахын тулд юм шүү дээ. Ах чинь тэр хэргийг тэр чигт нь санахгүй ч гэлээ тэр үед мэдэрсэн айдас цочрол, гуниг гутрал гэсэн мэдрэмжүүд нь үлдсэн байгаа. Чи үлдээсэн гэсэн үг.

Бага:    Ах аа. Ах аа.

Мён:     Ким Жүн Ён оо.

Жүн:     Хэн билээ?

Мён:     Цагдаа байна. Асран хамгаалагч тогтоогдтол хэсэгтээ өөрийг чинь цагдаа нар асран хамгаална. Явцгаая.

Жүн:     Цагдаа яагаад намайг асарч байгаа юм бэ?

Мён:     Ким Жүн Ён оо өөрөө  ой санамжийн эмгэгтэй болчихсон. Бид туслах гэж ирсэн юм.

Жүн:     Би юмаа мартдаг юм уу?

Харү:    Энэ тус болно оо.

Жүн:     Би юмаа мартдаг эмгэгтэй эмчлүүлж байгаа. Дүү маань удахгүй ирнэ. Сайн хүн байна. Яасан бэ?

Харү:    Яагаа ч үгүй ээ. Би ухаалаг царайлаг гэж их хэлүүлж байсан ч сайн хүн гэж хэлүүлж байгаагүй юм байна.

Жүн:     Сайн хүн юм шиг байна.

Мён:     Энэ хүнийг санаж байна уу?

Жүн:     Үгүй ээ зүгээр л тэгж санагдаж байна. Бид хэзээ нэг цагт уулзаж байсан тийм үү?

Харү:    Тийм ээ. За. Тэгвэл сүүлийн асуулт шүү. Хамгийн жаргалтай байсан дурсамж чинь юу вэ?

Жүн:     Дүүтэйгээ хамт усан санд шумбаж байхад.

Харү:    Яасан бэ?

Жүн:     Мэдэхгүй ээ. Мэдэхгүй. Ху Ён, миний дүү хаана байгаа вэ?

Харү:    Дүүгээ үзэн ядахгүй байна уу? Дүүгээсээ болоод хойд ээждээ зодуулдаг байсан юм шиг байсан.

Жүн:     Үгүй ээ дүү минь бүр ч илүү хохирогч намайг зодуулж байгааг байнга харах хэрэгтэй байсан юм чинь.

Бага:    Таны төрсөн ээж биш болохоор гоё юм аа.

Жүн:     Миний дүү. Хуён хаана байгаа юм бэ?

Харү:    Санаа алдаж гэнэ. Яасан? Дурсамжийн өмнө ямар ч хүч чадалгүй болсон хүнийг харахаар гунигтай байна уу?

Мён:     Үгүй ээ сэтгэл хөдлөөл санаа алдаж байна. Сэтгэл хөдлөөд. Хуучин хэвэндээ ордог залуу байна аа. Дурсамжаа мартчихдаг тийм хэцүү нөхцөлд хүртэл дүүгээ хамгаалах гээд аль байдгаараа хичээж байгааг хар л даа. Жинхэнэ хайрыг харсан юм шиг санагдаж байна гэх үү. Үнэхээр мундаг хүн. Үгүй ээ хүн ер нь их мундаг юм аа. Би шийдчихлээ. Инад сайхан дурсамж, хайрлуулсан дурсамж олонг бүтээж өгнө өө. Каннамд орон сууц авч өгч чадахгүй ч сайхан дурсамжаар баян болгож өгнө өө.

Харү:    Их сайхан бодол байна. Гэхдээ сайхан дурсамжийг тэр хүнтэй  ч гэсэн бүтээх хэрэгтэй.

Мён:     Юу?

Харү:    Дарга аа. Гым мөрдөгч хэлэх юм байна гэнэ ээ.

Мён:     Жоохон хүүхэд шиг яагаад байгаа юм бэ?

Харү:    За би явлаа.

Сүжон: Олон хүн хараад байна. Ажлын өрөөнд орж ярилцъя.

Мён:     Аан за. Солиорох нь ээ.

Сүжон: Хугацаа өгөөч ээ? Тэгээд одоо наад сонин үгээ хариу гээд хэлж байгаа юм уу?

Мён:     Аан за уучлаарай.

Сүжон: Энэ чинь уучлал гуйх асуудал биш шүү дээ.

Мён:     Үгүй ээ одоо уур амьсгал уучлал гуйх уур амьсгал болохоор л уучлаарай.

Сүжон: Дургүй байгаа бол дургүй гээд хэлж болно оо.

Мён:     Үгүй ээ тийм биш. Би одоо жоохон ээдрээтэй нөхцөлд байгаа. Бодох зүйл их байгаа болохоор л тэгж хэлсэн юм.

Сүжон: Намайг хойд ээж болж чадахгүй байх гэж бодож байгаа юм уу?

Мён:     Яг үнэндээ тэр ч бас бодох л асуудал.

Сүжон: Санаа зоволтгүй ээ. Би одоо жоохон эргүүтчихсэн байгаа болохоор дунд ангийнхантай бол шууд ойлголцоно гэдэгтээ итгэлтэй байна.

Мён:     Ойлголцох оо?

Сүжон: Хайраар ойлголцох. Хайраар өөртөө татаж чадна. Хайраар өсгөж чадна гэж байна.

Мён:     Харин л дээ амаргүй л байх.

Сүжон: Ямар ч байсан нэг уулзуулаад үз л дээ.

Мён:     Харин л дээ. Миний охин хоолоо идээрэй. Цочих гэж. Тэгж байгаад уначихвал яана? Яасан бэ? Ямар нэг юм болсон юм уу? Яагаад хөшгөө хаачихсан юм бэ? Хаашаа хараад байна аа? Ямар нэг асуудал байгаа юм уу? байгаа бол хэл дээ? Яасан аавтайгаа харц тулгармааргүй байна уу? Охин гуай асуусан юманд хариулна уу? Хөөе намайг сонсож байна уу?

Ина:     Тийм.

Мён:     Юу гэсэн бэ? Хэл дээ.

Ина:     Үг.

Мён:     Үгүй ээ хэзээ ч уулзуулж болохгүй.

Хуан:    Шинэ мэдээлэл тогтоож авахаа больсон өвчтөн өө гэж. Дурсамжийн өмнө ямар ч хүч чадалгүй болж байгаа нэг хүнийг харсан байх нь дээ.

Жүн:     Сайн хүн юм шиг байна.

Мён:     Жинхэнэ хайрыг харсан юм шиг санагдаж байна гэх үү. Үнэхээр мундаг хүн. Үгүй ээ хүн ер нь их мундаг юм аа.

Харү:    Үгүй ээ дурсамжаа марсан ч гэлээ хайртай хүнээ хамгаалах гэж хичээж байгаа хүнийг харсан. Аймшигтай ихээр айж түгшиж байгаа ч бас аймшигтай ухаалаг зүйл бол хүний тархи  юмдаа гэж бодсон.

Хуан:    Чи чинь бодож байснаас илүү романтик хүн байх нь.

Харү:    Хүнлэг гэж хэлсэн нь дээр байх.

Хуан:    Тийм ээ хүнлэг доктор Шин. Чиний амьдралын хамгийн хүчтэй дурсамж юу вэ?

Харү:    анх тархи нээж үзсэн үе. Тэгэхэд надад ганцхан зүйл мэдрэгдсэн. Гайхалтай.

Хуан:    Тэгвэл чиний мэдэрсэн хамгийн муухай дурсамж юу вэ?

Харү:    Харин л дээ.

Хуан:    Бага байхад чинь аав ээж чинь нас барсан гэсэн нийтлэл уншсан.

Харү:    Тийм ээ. 6 настай байхад автын ослоор нас барсан.

Хуан:    Автын осол оо?

Харү:    Тийм.

Хуан:    Яана аа? Яаж байгаад осолдчихсон юм бэ? Чи ч гэсэн хамт байсан уу?

Харү:    Тийм ээ би ганцаараа амьд үлдсэн.

Хуан:    Наадах чинь хамгийн дургүй дурсамж чинь байх нь ээ.

Харү:    Үгүй ээ би санадаггүй. Машин дотор байхад намайг аврахаар ирж байгаа хэн нэгэн хүний машины хаалга нүдэж байгааг л санадаг. Өөр юу ч санадаггүй.

Хуан:    Юу ч уу? Ослын үеийн нөхцөл байдлыг.

Харү:    Огт санадаггүй.

Хуан:    Сонин юм даа. Тийм хүчтэй дурсамж цочрол траума болж үлдэнэ дээ.

Харү:    Цочирлоос болоод бүгдийг мартчихсан байх л даа.

Хуан:    Эргэж санамааргүй байна уу?

Харү:    Үгүй ээ. Би өөрийнхөө тархинд итгэдэг. Миний тархи тэр дурсамжийг мартсан гэдэг нь амьд байхад минь ашигтай гэсэн тооцсон хэрэг. Тэрийг заавал эргэж санах шалтгаан байхгүй.

Хуан:    Заавал эргэн санах шалтгаан үүснэ дээ.

Эр:       Жаал аа. Жаал аа.  

Харү:    Өө балай юм. Жаал аа.

Шин:     Чи бас тийм алдаа гардаг юм уу?

Харү:    Харин тийм. Гэнэт ослын үеийн дурсамж сэргээд анхаарал суларчихаж.

Шин:     Ослын үеийн дурсамж аа?

Харү:    Тийм. Машин дотор байхад.

Шин:     Яагаад гэнэт тэрийг санасан юм бэ?

Харү:    Өнөөдөр нэг хүнтэй түр тэр талаар ярисан юм аа. Гема, бүйлсэн тархи хоёр цочролд орсон бололтой. Гэхдээ осол гарсан өдөр байна аа. Төвийн дарга намайг аврах гэж ирсэн нь үнэн юм уу? Минйи санаж байгаа зүйл худлаа биш үү?

Шин:     Яагаад гэнэт тэгж бодоод байгаа юм бэ?

Харү:    Үгүй ээ тэгэхэд төвийн дарга намайг жаал аа гэж дуудсаныг санасан. Гэхдээ төвийн дарга бол намайг тэгж дуудах ёсгүй биз дээ? Харү гэнэ шүү дээ.

Шин:     Харин л дээ. Наад дурсамж чинь худлаа юм биш үү.

Төв:      яагаад гэнэт тэрийг санасан юм бол?

Шин:     Өдөр нэг хүнтэй тэр талаар ярисан гэнэ ээ.

Төв:      Хэнтэй уулзсаныг нь мэдээгүй юу?

Шин:     Тийм ээ яасан ийсэн гээд асуугаад байлтай биш дээ. Их гярхай хүүхэд шүү дээ. Хуан доктор биш байлгүй дээ.

Төв:      Үгүй ээ. Хэзээ ч уулзахгүй гээд надад амласан. Ямар ч байсан нэг судлаад үзье. За.

Мён:     Тархины эмч. Эрт ир гээд байхад яасан орой ирдэг юм бэ?

Харү:    Би яагаад өөрийн чинь үгэнд орох ёстой билээ?

Мён:     Ёстой нээрээ битгий ингэ л дээ. Дургүй дурсамжаа мартах аргыг зааж өгнө гээ биз дээ?

Харү:    Өө нөгөө мотэлийн хэрэг үү?

Мён:     Тийм ээ. Тэр дурсамжийг мартуулаад өг гуйж байна. Дургүй дурсамжийг мартуулаад өг гэж байхад яагаад бодогдуулаад байгаа юм бэ?

Харү:    Дургүй дурсамжийг чинь бүдгэрүүлэх эхний алхам дахин дахин давтсаар танил болох. Цогцост анх задлан хийгээд хамаг юмаараа бөөлжсөн анагаахын оюутан сүүлд нь цогцосны хажууд таван цулын шөл уухаар хэмжээний болдогтой ижил ойлголт. За дургүй дурсамжаа эргээд сана.

Эр2:     Яасан бэ?

Муран: Зүгээр л дараа болъё.

Эр2:     Яасан бэ дээ.

Муран: Явлаа.

Эр:       Ах аа.

Харү:    Гол зүйл нь дараагийн алхам их тархины тал бөмбөлөгийг ажиллуулах. Их тархины тал бөмбөлөгийг ажиллуулна гэдэг бол дурсамжаа 3 дагч хүн харж байгаа юм шиг сэтгэл хөдлөлөө дарж эрүүл ухаанаар шүүмжлэлтэйгээр харна гэсэн үг. За одоо төсөөлөөд үз. Чи ямар нэг эмэгтэйн завхайрч байгааг харж байна.

Муран: Онцгүй санагдаад байна.

Эр:       Орж байгаад ярилцъя.

Муран: Ядраад байна аа.

Эр:       Энд ирчихээд яагаад байгаа юм бэ?

Муран: Явлаа.

Харү:    Тэр талаар төсөөлж ч яваагүй нөхрийг нь харахаар юу гэж бодогдож байна?

Мён:     Муу тэнэг амьтан өрөвдмөөр амьтан.

Харү:    Тэр эрэгтэй мотэлийн гадаа эхнэртэйгээ тааралдчихсан. Тэрийг харж байгаа танд ямар бодол төрж байна?

Мён:     Хөөх боож үхэх бахй даа.

Харү:    Тэгээд ?

Мён:     Новшийн их уурлах байх.

Харү:    Сэтгэл хөдлөлөө дараад эрүүл ухаанаар бодож сэтгэ гэж хэлсэн шүү.

Мён:     Өө тийм. Уур нь хүрсэн ч гэлээ харин ч сайн байна.

Харү:    Яагаад сайн гэж?

Мён:     Тэр эмэгтэйтэй тааралдаагүй байсан бол бүр удаан хугацаанд хууртаж амьдрана. Бүр ч муухай хууртсан санагдана. Хэзээ нэг цагт болох л зүйл байсан.

Харү:    Хэзээ нэг цагт болох л байсан юм болж байхад байнга харамсаад байвал хэн хохирох уу?

Мён:     Тэр эрэгтэй л хохирно.

Харү:    Хууртсан хүн нь тэр эр. Сэтгэлийн шархнаасаа болоод шинэ хүнтэй учирч чадахгүй байвал хэн хохирох уу?

Мён:     Тэр эр л хохирно.

Харү:    Тэр өдөр болсон, зүйл цочирдмоор байсан ч гэлээ одоо өөр шинэ хүн сайн болсноо эхлээд байна. Тэгэхээр эцсийн дүндээ сайхан зүйл уу муухай зүйл үү?

Мён:     Харин ээ. Сайн зүйл үү? Тийм байна сайхан зүйл. Энэ юу вэ? нэмэр болоод байгаа юм биш үү?

Харү:    Тэр өдөр болсон зүйлийг санах бүртээ ингэж эрүүлээр бодоод байвал дургүй хүрсэн мэдрэмж чинь байхгүй болоод эхлэнэ. Дургүй дурсамжаа амьдрахад хэрэгтэй туршлага болгож байгаа гэсэн үг.

Мён:     Дургүй дурсамжаа хэрэгтэй туршлага болгож байгаа гэсэн үг. Хөөх дажгүй юм.

Харү:    За тэгвэл урвалтын дурсамжийг хэрэгтэй туршлага болгохын тулд яах билээ?

Мён:     Өнөөдөр завтай юу? Үгүй ээ өнөө орой завтай юу? Ахлах ангийн хүүхэд биш дээ. Юу вэ. Ёстой нээрээ.

Сүжон: Юу хийгээд байгаа юм бэ?

Мён:     Аан би орох гэж байсан юм. Та тарж байгаа юм уу?

Сүжон: Тийм ээ тэгвэл маргааш уулзъя.

Мён:     Урвалтын дурсамжийг хэрэгтэй туршлага болгоё. Багийн дарга аа оройн хоол хамт идэх үү?

Сүжон: Тэрийг нэг харуулаач. Инээмсэглэл. Та их сонин инээдэг шүү дээ.

Мён:     Юу? Аан. Гэнэт ийм байдалд инээ гэхээр чинь яах юм бэ? Инээ гэсэн бол инээнэ ээ. Одоо л овоо шингэж байна. Хийдэггүй юмаа хийх гээд бүр хоол шингэхгүй байсан юм. Шал хөгшин юм ярьчихсан уу ?

Сүжон: Хэт их хичээгээд хэрэггүй ээ. Бүгдийг нь мэдээд уулзсан юм чинь.

Мён:     Аан за.

Сүжон: Зүгээр л байнга ордог газарт чинь хундага сөжү ууя гээд байхад.

Мён:     Гэхдээ л анхны болзоо шүү дээ яаж тэгж болох юм бэ?

Сүжон: Хайрын системээ ажиллуулахаар шийдсэн юм уу?

Мён:     Үгүй ээ. Шийдвэр энэ тэр хэрэггүй ээ. Миний хайрын систем аль эрт ажиллаж байсан юм. Аль эрт. Би нэг удаа бүтэлгүйтсэн хүн. Хэмжээндээ бай гээд анзаарагдахгүй гэж их хичээж байсан л даа. Байнга харц унагаж сэтгэл татагдаад байсан. Миний сэтгэлийг ойлгож түрүүлээд сайн гэдгээ хэлсэнд баярлалаа.

Харү:    Гараад ир. Хулгайлсан юм байхгүй юм шиг байна. Ингээд чимээгүй гарвал би дуугүй өнгөрөөе. Хэрвээ наадахаа бариад надруу дайрвал асуудал хүндэрч эвгүй л юм болно шүү.

Сүжон: Тархины эмч үү? Тархины эмч тийм юм зааж өгсөн юм уу?

Мён:     Тийм. Хайр бол миний хувьд дургүй дурсамж байсан. Дахиад шинэ дурсамж бүтээж өгсөн. Тархины эмч их дажгүй хүн шүү.

Сүжон: Тархины эмч шинэ дурсамж бүтээлгэсэн болохоор надтай нэг халуухан дурсамж бүтээгээд үзэх үү?

Мён:     Хүүе хүүе гэнэт яасан бэ? Арай хурдан байгаа юм биш үү? Уучлаарай. Ёстой нэг. Авахгүй байж болох юм байна.

Сүжон: Зүгээр ээ ав.

Мён:     Үгүй ээ дараа л.

Сүжон: Үгүй ээ аваад болзож байна гээд хэлээрэй.

Мён:     За.

Мур:     Мёнсэ авраарай. Баларсан шүү.

Мён:     Бас юу вэ? Би болзоо.

Мур:     Миний урд цогцос байна. Зургийг нь одоо дараад явууллаа. Энэ энэ.

Сүжон: Цогцос мөн байна.

Мён:     Хүн амьны хэрэг байна.

10р анги төгсөв.

Дараагийн ангид:

Харү:    Ямар нэгэн хачирхалтай зүйл болоод байгаа нь гарцаагүй.

Сүжон: Миний бодлоор Шин докторын эсрэг л хөдлөөд байх шиг байна.

Харү:    Манай гэрт орсон хүн хүн амьны хэргийн сэжигтэн гэсэн үг үү?

Хуан:    Болчихлоо. Бүгд болчихлоо. Миний хий гэснийг л хий.

Харү:    Миний мэдэхгүй зүйл байгаа юм уу?

Ёнхи:    Өмгөөлөгчийн талаас гэрчээр дуудсан хүн.

Хуан:    Одоо л тоглоом эхлэж байна.

Харү:    Өөрийн чинь хүслээр болохгүй ээ.  

 

Back to episodes Go home