Brain works 9

Хоёр тархины хамтрал 9р анги /хуучин хэвэндээ орох- reset/

Бичиг:  Хуучин хэвэндээ ордог залуу.

Сүжон: Хоёулаа бие биенээ хайрлаад үзье.

Мён:     Юу?

Сүжон: Гым мөрдөгч өө. Зүгээр үү?

Мён:     Юу? Аан би нээрээ айхтар тэнцвэртэй байгаа биз.

Сүжон: Ёстой бүр өнхөрчихлөө гэж бодлоо шүү дээ.

Мён:     Харин тийм ээ. Яагаад ийм аюултай газарт тийм айхтар зүйл хэлж байгаа юм бэ? Арай намайг цааш харуулах гээгүй биз дээ?

Сүжон: Юу гэж байгаа юм бэ? үнэнээсээ хэлж байна.

Мён:     Үнэнээсээ гэхээр энэ газар, нөхцөл байдал энэ бүгд тэнцвэргүй байгаа биз дээ?

Сүжон: Амьхандаа бодож байгаад хэлсэн шүү дээ. Тархины эмч зааж өгсөн юм. Аюултай газарт зүрх нь дэлсэж хэцүү байхад сайн гэдгээ хэлвэл амжилттай болох магадлал нэмэгдэнэ гэсэн.

Мён:     Тэр муу тархины эмч, тархины эмч, тархины эмч ээ.

Ёнхи:    Уулзаагүй удсан байна шүү. Намайг таниж байгаа биз дээ?

Харү:    Уулзаагүй удсан байна шүү Хан Ёнхи. Прокурорын ажил чинь сайн байгаа биз дээ?

Ёнхи:    Өө гайгүй ээ. Танихгүй байхвйи гээд сандарлаа шүү дээ. Энүүгээр яваад л байхад чинь яагаад дугардаггүй юм бэ?

Харү:    Юм бодоод харсангүй ээ.

Ёнхи:    Бас л тархиа бодож байсан уу?

Харү:    Үгүй ээ амьдралдаа анх удаа хайрын талаар бодож байсан чинь чи хүрээд ирлээ.

Ёнхи:    Завгүй байна уу? Хамт цай уух уу?

Харү:    Яах уу амжихгүй нь.

Ёнхи:    Завгүй байх нь ээ. Дараа л болъё.

Харү:    За уулзахад сайхан байлаа баяртай.

Ёнхи :   За. Яг хэвээрээ шив. Чи яагаад одоо хүртэл ингээд догдлоод байдаг юм бэ? Бардам зан ч гэж алга даа.

Сүжон: Зүгээр биз дээ?

Мён:     Тийм ээ зүв зүгээр. Би жоохон ширүүн гараар өссөн. Хаднаас унах бол юу ч биш. Түрүүн харсан биз дээ? Шууд тогтоод. Амьд үлдээд л.

Сүжон: Амьд үлдсэн юм чинь хариугаа хэл дээ. За юу үгүй юу?

Мён:     Дарга аа сайн гэж хэлэхдээ яг байцаалт авч байгаа юм шиг байх юм аа.

Сүжон: Жоохон яараад байна. Би хэзээ ч хуучин шигээ даруухан болчихож магадгүй болохоор өөрийн ухаантай байгаа дээрээ баталгаатай болгоод авмаар байна.

Мён:     Ёстой нэг. Дарга аа би, үгүй ээ ерөөсөө ойлгохгүй байна л даа. Яагаад би юм бэ? Тань шиг боловсролтой. Албан тушаалтай, царай зүс сайтай хүн яагаад заавал намайг.

Сүжон: Үнэрнээс болоод.

Мён:     Үнэр үү? Би үнэртэй ус түрхдэггүй шүү дээ. Арай  арай.

Сүжон: Үгүй ээ халуун дулаан үнэр. Намайг эмнэлэгт байхад ухаангүй байхад. Сайн харж чадахгүй, юм хүртэл бүдэг бадаг сонсогдоод, ам ч нээгдэхгүй байхад үнэрийг бол маш тод мэдэрч байсан. Ялангуяа нэг хүнийг ирэх бүрт нэг тийм халуун дулаан үнэр үнэртээд байсан гэх үү дээ. Тэр хүнийг ойртоод ирэхээр сэтгэл тайвширч байсан. Аа энэ хүн надад чин сэтгэлээсээ санаа зовдог юм байна. Надад сайн юм байна гэж мэдрэгдсэн гэх үү дээ. Анхандаа бол сувилагч гэж бодож байсан л даа. Эргээд ажилдаа орсны дараа өөрийг чинь ойртох мөчид мэдэрсэн. Өө тэр үеийн халуун дулааныг мэдрэхэд үнэртсэн үнэр байна. Манай ээжийг иртэл шөнөжин намайг асарсан хүн та биз дээ?

Мён:     Аан тийм тийм. Гэхдээ тэр чинь надад сайн болоорой гэсэн санаагүй. Зүгээр л хамтрагч болохоор таныг ганцаараа байгаа болохоор санаа зовоод л асарсан юм.

Сүжон: Яасан надад дургүй байгаа юм уу?

Мён:     Үгүй ээ. Юу гэж дургүй байх вэ дээ. Би юу юм бэ?

Сүжон: Тэгээд юу нь болохгүй байгаа юм бэ?

Мён:     Үгүй ээ дарга аа. Минйи ямар байдалтай байдгийг мэдсээр байж сайн болчихсон юм уу? Эсвэл мэдэхгүй юм уу? Мэдэхгүй бол бүр хэцүү шүү.

Сүжон: Мэднэ ээ. Хүний үгэнд ордоггүй дунд ангийн охинтой гэдгийг мэднэ. Амаргүй зантай одоо хүртэл таныг сонирхдог салсан эхнэртэйг чинь мэднэ. Бүгдийг нь мэднэ. Даваад гарч чадна гэж итгээд сайн гэдгээ хэлж байгаа болохоор бодож үзээд хариугаа хэлээрэй. Бодох хугацаа 7 хоног байхад болох уу?

Эр:       Сайн байлаа.

Муран: Ус аа дүүрэхээр нь нэг асгаж байж уухаа мартав аа.

Эр:       За.

Муран: За тэгвэл сайн сууж байгаарай та.

Эр:       Баярлалаа.

Муран: Өнөөдөр манай хүний амардаг өдөр дөө. Гэртээ ганцаараа байгаа байх. Өдрийн хоол идье гэж хэлэх үү? Үгүй ээ зүгээр л аваад шууд яваад очно оо. Юу авч очих уу? Худалдагч аа. Ирчихсэн үү?

Мён:     Яаж байна аа?

Муран: Пароди, Шарон Стоны пароди.

Мён:     Боль. Зүгээр тэгээд сууж бай.

Муран: Яагаад?

Мён:     Стоп. Дахиад жоохон хөдлөх юм бол баривчлана шүү.

Муран: Яагаад вэ? Энэ чинь хууль бус юм уу?

Мён:     Тийм ээ хууль бус. Хуучин нөхөртөө бэлгийн дарамт үзүүлэх. Гуталтайгаа орж гэнэ. За за. За тасгийн дарга аа. За за. Шууд очлоо за. Намайг гарахаар хөдлөөрэй. Гарангуут ханатлаа хөдлө.

Муран: Хөлөө эргүүлэхийг харчихаад гар.

Мён:     Нүүрэн дээр чинь юм наалдчихаж. Хөлөө эргүүлээд наадахаа бас арилга.

Муран: Мэрлин Монорог дуурайсан юм.

Мён:     Мэрлин энэ тэр. Намайг яагаад байна аа өнөөдөр хэцүү юм бэ?

Муран: Аз дууддаг мэнгэ шүү дээ. Мёнсэ ах аа. Ёстой нээрээ. Юу вэ? Ямар ч нэмэр алга. Буцаадаг юм билүү?

Ээж:     Жүн Ён оо хаалгаа нээ Жүн Ён оо хоолоо идчихээд хий л дээ. Жүнён оо Жүнён оо. Жүнён оо тоглож байна гэж загнахгүй ээ. Энийг авч ороод ид. Хоолоо идчихээд тогло. Хоолоо идэх хэрэгтэй шүү дээ. Чи үнэхээр ингэх юм уу? Тоглосоор байгаад өлбөрч үхэх юм уу? Чи арай дэндэж байгаа юм биш үү? Хоолоо идчихээд тогло гээд байна. Хоолоо ид. Ингээд байх юм хаалгыг чинь эвдээд орлоо шүү. Хэдий болтол ингэх юм бэ? Хэдэн жил болж байна аа дахиад тэвчихгүй. Ингэх юм бол зүгээр үх. Өрөөнийхөө мухарт тоглоод суудаг хүүхэд хэрэггүй. Хоолоо идчихээд тогло гээд байна. Хоолоо ид. Тоглоом тоглох гээд аавынхаа оршуулганд ирдэггүй хүн гэж байх уу? Зүгээр үх чи. Ахдаа хоолоо ид гэж хэл. Тэгэхгүй бол энийг унтраана өөрөө мэд гэж хэлээрэй. Чи хүртэл ингэх юм уу? Ээжийгээ үхэхийг хармаар байгаа юм уу?

Бага:    Одоо болиод өгөөч.

Ээж:     Зүгээр ээ би чадна. Идүүлнэ өнөөдөр заавал идүүлнэ.

Цаг:      Цагдаа байна. Чүй Жоннёны юу нь вэ? Хүү юу?

Бага:    Тийм.

Цаг:      Танай ээж Чүй Жоннён ууланд алхалтын замаас хутгалуулсан байдалтоай олдсон. Ким Жүн Ён уу?

Бага:    Үгүй Ким Жүн Ён бол манай ах.

Цаг:      Танай ах Ким Жүн Ён гэртээ байгаа юу?

Бага:    Тийм ээ яасан бэ?

Цаг:      Чүй Жоннёныг хөнөөсөн гол сэжигтнээр Ким Жүн Ён тодроод байгаа. Дайчлан баривчлахад хамтран ажиллаарай.

Бага:    Хүлээгээрэй. Юу гэж дээ манай ах бол биш. Манай ах гэрээсээ огт гардаггүй хүн. Хэдэн жил өрөөнөөсөө гараагүй хүн яаж хүний аминд хүрэх юм бэ?

Цаг:      Ким Жүн Ён өөрөө цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Ким Жүн Ён оо хаалгаа нээгээрэй. Ким Жүн Ён оо Ким Жүн Ён оо. Ким Жүн Ён оо хаалгаа нээ.

Сэт:      Ээжийнхээ амийг яагаад хөнөөсөн бэ?

Эм:       Хэдэн жилийн турш өрөөнөөсөө гараагүй гэсэн. Ээжийгээ хөнөөхийн тулд гарах зоригтой байсан хэрэг үү?

Эр:       Сэтгэл санаа чинь ямар байгаа вэ? Ямар нэг тайлбар өгөөч.

Сэт:      Энэ мэтчилэн энэ удаагийн ууланд алхалтын замын хүн амьны хэрэг дээр өөрийгөө нийгмээс тусгаарладаг хүмүүсийн шинж тэмдэг илрэн харагдаж байна. Гэр бүлийн соёл, гадуурхалт, нийгмийн харилцаа зэргээс үүдэн өрөөнийхөө хаалгыг түгждэг. Өөрийгөө тусгаарлагч нар нэмэгдэж байгаа энэ цаг үед энэхүү хэрэг нь бидэнд бодох олон зүйл өгч байна. Собүгийн цагдаагийн хэлтсээс мэдээлэл хүргэлээ.

Харү:    Собү хэлтэс неврологийн баг хариуцсан болов уу? За чамд хамаагүй.

 

Дарга:  Чүй Жоннён 57 настай. Хоолойд гарсан хутганы шархнаас үүдэлтэй цус алдалтаар амиа алдсан гэсэн анхны таамаг. Нөхөр нь саяхан нас барсан. 2 хүүтэй. Том хүү Ким Жүн Ён өөрөө цагдааруу утасдаж хэргээ хүлээсэн.

Жүн:     Цагдаагийн газар уу?

Эр:       За та яриарай.

Жүн:     Би тэр эмэгтэйг хөнөөчихлөө. Тэр эмэгтэйг хөнөөсөн хүн бол би.

Эр:       Юу? Хүний амь хөнөөсөн гэсэн үг үү?

Жүн:     Тийм ээ.

Эр:       Тэр эмэгтэй гэж хэн бэ? Хэнийг хөнөөсөн юм бэ?

Жүн:     Ээжийгээ.

Эр:       Хэрэг гарсан газар хаана вэ? Гэрт чинь үү?

Жүн:     Үгүй ээ. Гэрт биш.

Дарга:  Тоглож байгаа юм болов уу гэж бодсон ч ууланд алхалтын замаас ээжийнх нь цогцос олдсон байна. Үүрээр ууланд алхдаг ээжийгээ дагаж яваад амийг нь хөнөөсөн.

Сүжон: Хяналтын камерт ч гэсэн бичигдсэн байна.

Дарга:  тИйм.

Мён:     Энэ амны хаалтнаас болоод хүний царай сайн ялгарахгүй юм аа.

Сүжон: Ижилхэн цамц байх шиг байна.

Мён:     Биеийн хэмжээ, өндөр нь ойролцоо л юм. Өө гэрч байна.

Дарга:  Тийм хайж байгаа гэсэн.

Мён:     Зэвсэг нь яасан бэ?

Дарга:  Тэрийг бас хайж байгаа гэсэн.

Сүжон: Аллагын шалтгаан нь юу вэ?

Дарга:  Сэжигтэн тоглоомонд донтогч. Өөр хүн байвал өрөөнөөсөө гардаггүй өөрийгөө тусгаарлагч. 5 жил өрөөнөөсөө гараагүй гэсэн.

Мён:     5 жил ээ?

Сүжон: Өөрийгөө тусгаарлагч 5 жилийн дараа гэрээсээ яваад хүний амь хөнөөсөн. Яагаад тэр вэ?

Дарга:  Урд өдөр нь ээжтэйгээ айхтар хэрэлдсэн гэж дүү нь мэдүүлсэн.

Бага:    Ээж ингэж амьдарч байхаар зүгээр үх гээд хараагаад байсан. Арай дэндэж байна гэж бодсон. Ах хэрэг тарьсан юм шиг байна.

Мён:     Нотлох баримт, өөрөө хэргээ хүлээсэн. Ийм хэргийг яагаад манай багт хуваарилсан юм бэ?

Дарга:  Огт хамтрах боломжгүй юм байна гэсэн. Тархинд нь асуудал байх шиг байна гэсэн.

Сүжон: Өөрийгөө тусгаарлах бол тархины асуудал биш ээ сэтгэл зүйн асуудал.

Дарга:  Үгүй. Өөрийгөө байнга 17 настай гээд байгаа гэсэн.

Мён:     17 нас аа? 2001 оных гэхээр за байз 22той юм байна.

Дарга:  Тэгээд л сонин байгаа биз дээ?

Сүжон: Энэ хүүтэй уулзаж үзье.

Мён:     За нэр Ким Жүнён. Нас.

Жүн:     17 настай.

Мён:     17 юу? 17 настай гэж хэлсэн үү?

Жүн:     Тийм.

Мён:     Гэртээ байсаар байгаад цаг хугацаа өнгөрснийг мэддэггүй юм уу? Тэгвэл регистрийн дугаар чинь

Жүн:     010811-3004197.

Мён:     Регистрийн дугаараа мэдэж л байна шүү дээ. 2001 оных юм бол 22 настай юм байна шүү дээ.

Жүн:     Үгүй ээ 17 настай. Би яагаад цагдаагийн газарт байгаа юм бэ? Ху Ён.  Тэгвэл манай дүү хаана байгаа юм бэ?

Мён:     Ким Жүн Ён оо яасан бэ? Суудалдаа суугаарай.

Жүн:     Би яагаад ингээд хөгширчихсөн юм бэ?

Дарга:  Үнэхээр л 17той гэж бодоод байх шиг байна даа. Яагаад байгаа юм бэ?

Сүжон: Яагаад байгааг нь мэдэхгүй ч өөрийгөө тусгаарлагч бол биш юм шиг байна.

Дарга:  Өөрийгөө тусгаарласан хүн биш юм бол гэхдээ яагаад байнга ижилхэн юм асуугаад байгаа юм бол?

Сүжон: Ой санамж нь 17 насаараа рэсэтлэгдсэн байгаа  юм шиг санагдаж байна.

Мён:     Рэсэт ээ? Миний ой санамж ч гэсэн тэгж хуучин хэвэндээ орох болов уу? Яагаад тэр хүн бодогдоод байна аа.

Сүжон: Харин тийм тэр хүн надад ч гэсэн бодогдоод байна.

Дарга:  Тийм ээ надад ч гэсэн нэг хүн бодогдоод байна.

Харү:    Уйтгартай юм аа. Байна уу?

Хуан:    Доктор Шин. Өөрийгөө тусгаарлагчийн хэргийг сайхан илрүүлж байна уу?

Харү:    Өө Хуан доктор дотор байж гадна юу болж байгааг сайн мэдэх юм аа. Гэхдээ энэ мэдээллийг аваагүй бололтой. Би зөвлөгөө өгөхөө больсон.

Хуан:    Өө яана аа. Тэр сайхан сонирхолтой ажлаас яагаад гарчихдаг байна аа? Судалгааны өрөөнд бол олж үзэж чадахгүй шинэхэн сайхан неврологийн тайлангууд шүү дээ. Доктор Шин өөрөө мэдэж байгаа байлгүй дээ. Уулзах өдрөө мартаагүй биз дээ? Хүлээж байя даа. Одоо үндсэн ажилдаа оръё доо.

Харү:    Шинэхэн сайхан неврологийн тайлан гэж үү? Тийм байна. Өөрийгөө тусгаарлагчийн хэрэг. Одоохондоо мэдээлэл шинэчлэгдээгүй байгааг бодоход төөрөлдөөд байгаа бололтой. Мэдэхгүй ээ надад хамаагүй.

Мён:     Тархины эмч ээ. Тархины эмч ээ.

Харү:    Юу вэ? Хий юм сонсоод байна уу?

Мён:     Тархины эмч ээ. би байна аа би.

Харү:    Юу вэ? Энд юу хийж байгаа юм бэ?

Мён:     Толгойгоо сайн ажиллуулахын тулд гадуур их явах ёстой гэсэн биз дээ? Тэгээд л дасгал хийж байна.

Харү:    Харин тэгээд яагаад энд алхаад байгаа юм бэ?

Мён:     Өөртэй чинь уулзаж магадгүй гээд л. Гэхдээ нээрээ уулзчихлаа. Ийм юм байх гэж.

Харү:    Хачин юм яриж байх юм.

Мён:     Дасгал хийхгүй юм уу? Яагаад буцаж байгаа юм бэ?

Харү:    Дасгал хийх худлаа болчихлоо гээд л явж байна.

Мён:     Тийм үү? Тэгвэл ашгүй дээ. Орж байгаад ярилцацгаая. Дахиад 1 сонин хэрэг гарчихлаа.

Харү:    Хэрэггүй ээ. Миний оролцох асуудал биш.

Мён:     5 жилийн турш гэрээсээ гараагүй өөрийгөө тусгаарлагч ууланд алхахаар явсан ээжийнхээ араас очоод хэрэг тарьчихсан.

Харү:    Өө тэгсэн үү?

Мён:     Гэхдээ тэр хүү өөрийгөө 17тай гээд байна. 22той мөртлөө байнга 17тай гээд байна. Үнэхээр тэгээд итгээд байх шиг байна. Тодорхой хугацаа болмогц яг ижилхэн юм асууна. Дахиад асууна. Дахин дахин асуудаг болохоор бид нар хуучин хэвэндээ ордог залуу гэж нэрлэдэг. Ой санамжинд нь асуудал байгаа юм шиг байна. Энэ зөнөх өвчин үү?

Харү:    Харин ээ нэг сэжүүр бол байна даа.

Мён:     Нээрээ юу? Янзтай. Тархины эмчийг шууд мэднэ гэж мэдээд байсан юм. Юу юм бэ?

Харү:    Тэр бол, үнэгүй хэлж өгөхгүй ээ.

Мён:     Тархины эмч ээ яаж байгаа юм бэ? Тархины эмч ээ ойлголоо ойлголоо. За за би бэлэг өгье. Бэлэг өгнө. Тархины эмч ээ бэлэг аваад ирлээ. Хардаа. Бэлэг шүү.

Харү:    Бэлэгний цэцэг хараад анх удаа л ингэж дургүй хүрч байна. Зайлна уу.

Мён:     За за ойлголоо ойлголоо. Жинхэнэ бэлэг. Энэ миний тархи. Донор болъё оо. Тархины донор. Тархины эмч тархины донорт ухаангүй дуртай шүү дээ.

Харү:    Яах вэ нэг их ухаан алдаад байх юм биш л байна. Би үнэхээр тийм их хэрэгтэй байгаа юм уу?

Мён:     Хэрэгтэй байна аа.

Харү:    Дахиад жоохон гуй.

Мён:     Өө ёстой нээрээ өөдгүй хөгийн биш. Шин Харү доктор та заавал хэрэгтэй байна. Би өөрийн тархиа хүртэл тэр чигт нь өгье өө.

Харү:    Окэй. Тэгвэл эхлээд нэг тийшээ явцгаая.

Мён:     За. болчихлоо.

Төв:      Амархан шийдвэр биш байсан байлгүй дээ. Тархины донор болж байгаад баярлалаа.

Мён:     Өө яалаа гэж дээ. Эрхтэний донор болох энэ тэрийг сонирхдог байсан л даа тархины эмчийг эргүүлж авч ирэх гээд аргаа бараад л ийм юм болчихлоо.

Харү:    Сонссон биз дээ? Би авч ирсэн шүү. Брэйн хоб бусад газраас хамаагүй илүү олон тархины донортой байсанд миний нөлөө их байсныг мартаагүй биз дээ?

Төв:      Тийм ээ мэдэж байгаа Шин доктор оо. За дурсгалын зураг даруулцгаая.

Мён:     За.

Шавь:   Зөвшөөрлийн хуудсаа бариад тэнд зогсож байгаарай.

Мён:     За ойлголоо.

Шавь:   За дарлаа шүү. 1,2,3. Болчихлоо.

Төв:      Та хоёр хамт нэг даруулчих.

Харү:    За хэрэггүй ээ.

Мён:     Яагаад байгаа юм бэ? Ганц даруулъя л даа. Даруулчихъя аа.

Харү:    Хэрэггүй ээ.

Шавь:   1,2,3.

Мён:     Дарчихсан уу? Дарчихсан уу?

Шавь:   Энэ зургийг Гым мөрдөгчрүү илгээе. Би ингээд явъя даа.

Мён:     За би явъя даа.

Төв:      За баярлалаа.

Мён:     Өө хүлээгээрэй. Хөөх янзтай. Хардаа. Зураг, зураг сайн дардаг юм байна.

Харү:    У Жүнсог ёстой нээрээ.

Мён:     Шавь чинь яагаад тийм хурдан зугтаасны учрыг олчихлоо.

Харү:    Одоохон устга.  

Мён:     Яасан бэ? Ийм сайхан зургийг үүрд хадгалах хэрэгтэй.

Харү:    Аваад ир.

Мён:     Үгүй шүү. Дургүй хүрэх бүртээ үзэж инээнэ ээ. За тархины эмч ирлээ.

Сүжон: Доктор хүрээд ирсэн үү?

Дарга:  Өө тархины эмч хүрээд ирсэн үү? Сайхан байна шүү. Санасан гэж. Тархины эмчийг туслана гэж мэдсэн юм аа. Суу, суу. За ор. Тархины эмч ирчихсэн болохоор ажил хийх урам орох нь ээ. Хурлаа хийцгээе.

Мён:     Би дагуулж ирсэн шүү дээ. Би. Би харагдахгүй байна уу?

Жүн:     Би яагаад цагдаагийн газарт байгаа юм бэ? Ху Ён.  Тэгвэл манай дүү хаана байгаа юм бэ?

Мён:     Ингээд байнга дүүгээ асуугаад 17 настай гээд л гүрийгээд байх юм.

Харү:    Эхлээд энэ хуучин хэвэндээ ордог залуутай уулзаад үзэх үү?

Жүн:     Би хаана байна аа? Цагдаагийн газар. Би яагаад энд байгаа юм бэ? Энэ хүмүүс, хэн юм бол? Цагдаа юу?

Мён:     Ким Жүнён оо.

Жүн:     Хэн бэ?

Харү:    Сайн байна уу? Неврологи эрдэмтэн Шин Харү байна.

Мён:     Собүгийн цагдаагийн хэлтсийн неврологийн багийн Гым Мёнсэ мөрдөгч байна.

Жүн:     Би яагаад цагдаагийн газарт байгаа юм бэ? Тэгвэл манай дүү, Ху Ён хаана байгаа юм бэ?

Мён:     Дүү чинь гэртээ байгаа. Ээжийн чинь амиа алдсан хэргээс болоод байцааж байсан юм.

Жүн:     Ээ, ээж ээ? Ээж нас барчихсан юм уу? Би яагаад энд байгаа юм бэ? Дүү, Ху Ён хаана байгаа юм бэ?

Мён:     Дүү чинь гэртээ байгаа. Ээжийн чинь амиа алдсан хэргээс болоод байцааж байсан юм.

Жүн:     Ээж ээ? Манай ээж нас барчихсан юм уу?

Харү:    Тийм. Ким Жүн Ён оо нэг тийшээ хамт явах хэрэгтэй байна.

Шин:     Энэ талын гемо хэсэгт их хэмжээний гиппокампус хуримтлагдсан байна. Их удсан цус харвалтын ул мөр. Нилээн эрт тархины гэмтэл авч цус алдсан гэсэн үг.

Мён:     Өө тэгвэл тэрнээс болоод өөрчлөлт өгсөн байх нь ээ.

Харү:    Одоогийн байдлаар гаргаж байгаа шинж тэмдгээс харахад шинэ мэдээллийг тогтоох чадвар буурсан гэж бодож байна. Шинэ төрлийн мэдээллийг тархинд оруулдаггүй ховор төрлийн тархины эмгэг. Ким Жүн Ён 17настай байсан аль нэг үеэсээ хойш цаг хугацаа нь зогсчихсон. Байнга тэр үедээ амьдраад байгаа. Мэмэнто киноны гол дүртэй адилхан байдалтай гэсэн үг.

Эр:       За босоорой.

Жүн:     Эмнэлэг. Би яагаад энд байгаа юм бол?

Харү:    Ким Жүн Ён 30 минут тутамд ой санамжаа алдаж байгаа. Ой санамж нь 17 настай байсан үед нь зогсчихсон байна. Ухаан ороход нь гэнэт л гэр бүлийнхнийх нь царай өөр болчихсон байдаг танил биш нөхцөл байдалтай тулгардаг. Ийм юмнаас айдаг болохоор өрөөнөөсөө гарахаа больчихсон. Өөрийгөө тусгаарлагч болсон хэрэг. Гэхдээ Ким Жүн Ёны ой санамжинд асуудал байгаа гэдгийг үнэхээр мэдээгүй юм уу?

Бага:    Нэг л сонин байна гэж бодсон л доо. Надад яагаад ийм том болчихсон юм бэ гэдэг. Гэхдээ өвчин гэж мэдээгүй.

Мён:     Тэгээд яагаад эмнэлэгт авч ирж үзүүлээгүй юм бэ

Бага:    Ээжид хэлсэн ч гэрээсээ гардаггүй юм чинь өөр арга алга гэсэн.

Харү:    Ким Жүн Ёны хамгийн сүүлийн санаж байгаа зүйл нь усанд сэлэлтийн бэлтгэлээ тасласнаасаа болоод чамд болон ээждээ загнуулж байсан үе. Тэр үед юу болсныг санаж байна уу?

Бага:    Бэлтгэлээ таслалаа гэж загнуулсан тохиолдол ганц нэг удаа биш л дээ.

Харү:    Гарны чинь сорвитой холбоотой өдөр биш үү?

Бага:    Гоймон чанаж байгаад асгачихсан юм аа.

Харү:    Тэр үед ах чинь толгойруугаа цохиулсан эсвэл хана мөргөсөн тохиолдол байхгүй юу?

Бага:    Мэдэхгүй ээ. Санахгүй айна.

Мён:     Танай ах Ким Жүн Ён болон ээжийн чинь харилцаа ямар байсан бэ? 17 настай байх үест нь.

Бага:    Сайхан бол байгаагүй ээ. Ахын шилжилтийн нас.

Мён:     Хойд ээж болохоор уу?

Бага:    Тийм.

Мён:     Ахтайгаа хэр харилцаатай байсан бэ?

Бага:    Гоё байсан. Төрсөн ах дүү биш  ч гэлээ төрсөн ах шиг л байсан.

Харү:    Ким Ху Ён оо дахиад асууя. Танай ах Ким Жүн Ён юмаа санахгүй байгаа гэдгийг мэдэж байсан уу?

Бага:    Үгүй ээ. Би мэдээгүй.

Харү:    Худлаа. Ким Ху Ёны үзүүлж байгаа үгэн бус үйлдлийг нэгтгээд дүгнэвэл. Худлаа байх магадлал өндөр байгаа.

Мён:     Ямар хэцүү яридаг юм бэ? Зүгээр л хэн ч харсан худлаа хэлж байсан.

Дарга:  Ахыгаа 30минутын ой санамжтайг мэдэж байсан. Тэгсэн мэдэхгүй юм шиг царайлсан. Яагаад?

Мён:     Ахдаа хэргээ үүрүүлэх гээд үү?

Харү:    Ах нь угаасаа өөрийнхөө хийсэн хэргийг санахгүй болохоор тэр. Хэргээ үүрүүлэхэд яг тохирох хүн.

Дарга:  За байж энэ хоёр чинь төрсөн ах дүү биш гээ биз дээ?

Сүжон: Тийм ээ төрсөн ах дүү биш. Ким Жүн Ёныг 10 настай байхад аав нь хохирогч Чүй Жоннён 5 настай хүүү Ким Ху Ёныг дагуулаад хоёр талаасаа гэрлэсэн.

Харү:    Хяналтын камерт бичигдсэн сэжигтэн ч гэсэн нэг л сонин байна. Ямар эргэлзээгүйгээр гэрлүүгээ алхаж байна. 30 минут тутамд бүх юмаа мартдаг шинэ мэдээлэл тогтоохоо болисон өвчтөн. Тэгээд дээр нь 5 жилийн турш гэрээсээ огт гараагүй өөрийгөө тусгаарлагч хүн ингэж чадах уу?

Дарга:  Дүүтэй нь илүү төстэй ч юм шиг харагдаж байна шүү.

Сүжон: Бүх зүйлээ мартаагүй шүү дээ. Дүүгээ ч гэсэн хараад таньдаг. Амьдардаг газар нь айхтар өөрчлөгдөөгүй бол санах байх.

Мён:     Хамгийн гол нь хэрэг үйлдсэн шалтгаан нь юу вэ? Ах нь хойд ээжтэйгээ таагүй харилцаатай байсан гэхэд дүү нь төрсөн ээжийгээ хөнөөх шалтгаан байхгүй биз дээ? Ойр хавийнх нь хүмүүсийн мэдүүлж байгаагаар бол.

Эм:       Тэр айлын ээж хүүгээ ямар сайн асардаг гээч. Үргэлж л хоолоо ид хоолоо ид гээд гуйгаад байдаг байсан. Би байсан бол тийм юмыг өлбөрч үхнэ үү байна уу гээд  л тоохгүй хаячихна. Дүү нь үү? Тэр чинь сайн хүү. Хүнтэй ямар сайн мэндэлдэг гээч.

Эр:       Ээж нь хүүхдийнхээ боловсролд маш их анхаардаг хүн байсан. Усанд сэлэлтийн тамирчны ар гэр байх нилээн хэцүү. Хэзээ ч хэцүү байна гэдэггүй байсан. Ху Ён ч гэсэн ээжийнхээ үгэнд сайн ордог. Тэдний ганц санаа зовоосон асуудал нь ах Жүн Ён байсан.

Мён:     Дүүгээс нь илүү ахад нь бол аллага үйлдэх шалтгаан байсан.

Сүжон: Би ч гэсэн ах нь байх магадлал өндөр. Цагдаад мэдээлэл өгөхдөө хойд ээжийгээ тэр эмэгтэй гэж нэрлэсэн. Нэг л тийм эсэргүүцэл байгаа гэсэн үг. Шинэ мэдээлэл тогтоож авахаа больчихсон болохоор ээжийнхээ талаарх таагүй дурсамжуудаа эргэн эргэн бодсоор байгаад.

Ээж:     Хэдий болтол ингэх юм бэ? Дахиад тэвчихгүй. Ингэх юм бол зүгээр үх. Өрөөнийхөө мухарт тоглоод суудаг хүүхэд хэрэггүй. Тоглоом тоглох гээд аавынхаа оршуулганд ирдэггүй хүн гэж байх уу? Зүгээр үх чи.

Сүжон: Хэрэг гарахын урд өдөр маш их загнуулж хараалгуулсан тул дотор нь үүсээд байсан уур бухимдал тэсэрсэн байж магадгүй гэж бодож байна. Ухамсарт бус үйлдэл гаргах боломжтой.

Мён:     Би энэ санаанд саналаа өгнө.

Дарга:  Тэгвэл цагдаа яагаад дуудсан бэ? Заавал дуудах хэрэгтэй юм уу?

Сүжон: Юмаа мартахаасаа өмнө цагдаа дуудсан.

Дарга:  Тэгвэл юмаа мартдаг гэдгээ өөрөө мэддэг.

Сүжон: Бүдэг бадаг мэдэж байгаа гэж бодож байна.

Харү:    Зогс. Сонин юм даа. Цагдаа дуудлага өгсөн хугацааг хэлж байна. 6 цаг 29 минут. Хэрэг гарсан гэж таамаглаж байгаа хугацаа нь 5 цаг 30 минут. Бараг 1 цагийн дараа гэсэн үг. Хэрэгтэн яг 30минут тутам ой санамж нь хуучин хэвэндээ ордог болохоор хүний амь хөнөөснөө санах ёсгүй. Яаж мэдээд байгаа юм бол?

Сүжон. Бүх зүйлээ 30 минут тутамд мартдаг гэж батлах боломжгүй шүү дээ.

Харү:    Шалгаж үзсэн юм. Яг 30 орчим минут болоод ой санамж нь хуучин хэвэндээ орж байсан.

Сүжон: Хүчтэй дурсамж бол үлдэж болно.

Мён:     Тийм шүү. Бидний шалгалт тийм хүчтэй сэтгэгдэд төрүүлэхээр байгаагйү.

Харү:    Окэй болж байна. Ким Жүн Ёны ой санамж 30 минутанд рэсэтлэгдэж байгаа эсэхийг шалгаж үзье. Маш гүн сэтгэгдэл үлдээх зүйлээр.

Мён:     Удаан хүлээлгэчихлээ. Оройн хоолны цаг бүр өнгөрчихөж. Юу идэх үү? Кальбитан уу?

Жүн:     Тийм ээ юу ч хамаагүй.

Мён:     За. Кальбитан. За хоол ирлээ. Хүлээ хүлээ. Би амтлаад өгье.

Жүн:     Хэтэрхий шорвог юм биш үү? Өө миний энэ ухаан санааг дээ. Давсыг нь багасгаад өгье. Хөөх энэ шивэрийг дээ. 3 хоног гэртээ хариугүй болохоор хөл бүр өмхийрчихөж. Энэ их онцгой үйлчилгээтэй шүү. Сайхан норгоод. Энэ оймс давсыг сайхан шингээгээд авчихна. Сайн хийх хэрэгтэй. Өө яг сайхан болчихлоо.

Харү:    Энэ хэрийн байхад хангалттай юу?

Сүжон: Тийм ээ. Үнэхээр гүн сэтгэгдэл үлдээхээр байна.

Мён:     Одоо давсгүй болчихсон. За май идээрэй.

Жүн:     Энийг яаж идэх юм бэ?

Мён:     Харин тийм идэхэд эвгүй байх тийм ээ?

Сүжон: Одоо их өлсөж байх ёстой. 30 минутын дараа ч гэсэн идэхгүй бол өлсөж байгаа гэсэн үг.

Харү:    Тэгэх юм бол гэмт хэрэгтэн байх магадлал өндөртэйг хүлээн зөвшөөрье.

Мён:     Өлсөж байгаа байх идээрэй.

Бага:    Ах аа яаж байгаа юм бэ ах аа.

Мён:     Яасан идмээргүй байна уу?

Жүн:     Тийм.

Сүжон: Харсан уу? Санаж байна. Яаж ч бодсон санаад байгаа нь гарцаагүй. Тийм болохоор л идэхгүй байна.

Харү:    Өөрийн инстиктээр аюулыг мэдэрсэн байж ч болно. Гым мөрдөгчийн царайг харсан биз дээ? Идчихвий гээд байдгаараа сандраад хамсар нь сарталзаад байсан. Битгий ид гэж дохио өгч байгаагаас ялгаагүй.

Сүжон: Та уг нь ийм биш дээ. Хэтэрхий гөжүүдлээд байгаа юм биш үү?

Харү:    Миний хэлэх гэсэн үг бол ямар нэг баталгаатай нотлох баримт хэрэгтэй гэж байгаа юм. Зэвсэг ч юм уу?

Сүжон: Хаана хаяснаа санахгүй байгаа шүү дээ.

Харү:    Гэрч ч юм уу?

Мён:     За за хэрэлдэхээ боль гээд би чухал хүн аваад ирлээ. Хяналтын камер дээр байсан гэрчийг олчихлоо. За ороод ир.

Эм:       Хөөх доктор оо. Янзтай. Доктор оо би таны ёстой жинхэнэ улаан фэн чинь. Уулзахад сайхан байна.

Харү:    Надад ч гэсэн сайхан байна гэрч ээ.

Эм:       Гэрч ээ гэнэ ээ. Янзтай яг л кино шиг байна.

Сүжон: Яг гэрч мөн биз дээ?

Мён:     Тийм.

Эм:       Дараа зураг дарж өгнө биз дээ?

Харү:    Тэгэлгүй яах вэ эхлээд хийх юм байгаа байх аа.

Эм:       Аан тийм. Тийм байна. Энэ хүнийг өнгөрөхийг харсан.

Мён:     Ямар төрхтэй байсныг санаж байна уу?

Эм:       Царайг нь би хараагүй. Амны хаалт зүүгээд малгайгаа дараад өмсчихсөн болохоор.

Сүжон: Санаж байгаа зүйлээ бүгдийг нь хэлээрэй. Юу ч байж болно.

Эм:       Саарал юүдэнтэй цамц өндөр нуруутай.

Мён:     За тэгээд өөр.

Эм:       Өөр юм байхгүй.

Харү:    За улаан фэн ээ энэ бичлэгнээс харвал хажуугаар чинь өнгөрөхөд эргээд харж байна. Яагаад харсан юм бол?

Эм:       Харин ээ.

Харү:    Ямар нэг зүйл нүдэнд чинь туссан эсвэл царайлаг санагдаад эргэж хараагүй юу?

Эм:       Үгйү ээ тийм биш. Хэзээ ч үгүй. Би таниас өөр хэнийг царайлаг гэж боддоггүй юм аа.

Харү:    Их сайхан нүдтэй болохоор маш гярхай байх. За дахиад бодоод үзээрэй. Сонин мэдрэмж, үйл хөдлөл, үнэр байсан ч болно.

Эм:       Ямар нэг зүйл сонин санагдаад эргэж харсан байх аа. Уучлаарай санахгүй байна. Нөгөө тэрийг хийж болохгүй юм уу?

Сүжон: За одоо нүдээ аниад гүнзгий амьсгал аваарай. Маш тайван байна. Амьсгалдаа анхаараарай.

Мён:     Ховс хийлгэж байцаагдая гэж өөрөө хэлдэг гэрч анх удаа л харлаа.

Харү:    Гэрч өөрөө хүсэж байгаа болохоор ховсод амархан орж байх шиг байна. Аль хэдийн гүн нойрын байдалд орчихлоо.

,сүжон: Одоо бол өнгөрсөн хагас сайн өдрийн үүрийн 5 цаг 55 минут. Автобусны буудалруу явж байсан чи хэтэвчээ мартсанаа мэдээд гэрлүүгээ эргээд явж байна. За одоо тэр үеийг санаарай. Тэр үед цаанаас ирж байгаа гэмт хэрэгтэн харагдана. Гэмт хэрэгтэн чамд ойртон ирнэ. Гэмт хэрэгтэн чиний дэргэдүүр өнгөрч байна. Гэмт хэрэгтний төрх хамгийн тод харагдаж байгаа тэр өмчид дүрсийг зогсоогоорой. Тэр мөчийг камераар дараад зургийг маш гярхай ажиглаарай. Харагдаж байгаа зүйл мэдрэгдэж байгаа зүйлээ тодорхой хэлээрэй.

Эм:       Хальт харах мөчид тэр хүн ч гэсэн намайг анзаарч байна. Гараа дээшлүүлээд амны хаалтаа янзлаж байна. Нүүрээ нуух гээд байх шиг байна.

Сүжон: За өөр юу харагдаж байгааг хэлээрэй.

Эм:       Ямар нэг толбо харагдаж байна. Алаг эрээн. Цус. Цус юм шиг байна. Энд тэндгүй цус болчихсон байна. Тэгээд бас үнэр. Би их үнэрч болохоор загасны дэлгүүрийн хажуугаар ч өнгөрч чаддаггүй юм. Нэг юм үнэртээд эргэж харсан.

Сүжон: За ямар үнэр вэ сайн үнэрлээд үзээрэй.

Эм:       Цусны үнэр. Тэгээд ариун цэврийн өрөөний үнэр. Архины үнэр. Үгүй ээ сайн мэдэхгүй байна. Мэдэхгүй байна. Сайхан үнэр бол биш. Миний дуртай үнэр биш. Амьсгал давчдаад байна. Аймар байна. Нэг л аймар байна.

Сүжон: За одоо тайван амьсгалаарай зүгээр ээ. Чи аюулгүй байгаа.

Мён:     Муухай үнэр, аймар. Цусны үнэр юм шиг байх юм. Тэгэхээр Ким Жүнён юм биш үү? За дахиад нэг. За болчихлоо. Сайхан гарсан байна.

Эм:       Янзтай. Баярлалаа.

Харү:    Дахиад ганцхан юм гуйя. Гэмт хэрэгтэнтэй холбоотой жижиг хамаагүй ямар нэг зүйл санавал холбоо бариарай.

Эм:       За.

Мён:     За баяртай. Өө ирчихсэн үү?

Дарга:  Сол даргын хэлснээр бол гэрчийн байцаалтанд онцын юм байгаагүй гэсэн үү?

Мён:     Тийм ээ байгаагүй.

Дарга:  Болно оо өөрөө хэргээ хүлээхээс илүү сайн нотлогоо гэж байхгүй. Хугацаа алдаад байлгүй Ким Жүнёны хэргийг прокурорт шилжүүл.

Эр:       Сэтгэл санаа ямар байна вэ? Ямар шалтгаанаар хөнөөсөн бэ?

Эм:       Гэр бүлийн хүчирхийлэл байсан уу? Сэтгэгдлээ хэлнэ үү. Ямар нэг тайлбар өгөөч.

Эр:       Буруу зүйл хийсэн гэж бодохгйү байна уу? Хэлэх юм байхгүй юу?

Эм:       Тайлбар өгөөч. Аллагын шалтгаан юу вэ? Өөрийгөө буруутгахгүй байна уу? Гэмшихгүй байна уу?

Мён:     Тархины эмч ээ юу нь тийм сэжигтэй байгаа юм бэ?

Харү:    Ой санамжаа мартдаг болохоор 5 жилийн турш гадагшаа гараагүй өвчтөн тийм хурдан хүний амь хөнөөгөөд нотлох баримтаа устгаад хэргээ хүлээнэ. Үнэхээр боломжтой гэж бодож байна уу?

Мён:     Харин ээ. Гол нь мэдүүлгийг нь эргүүлэх нотлох баримт байхгүй байна. Алга. Ийм үед архи уух хэрэгтэй байдаг юм даа. Өнөөдөр чинь хагас сайн юм байна. Хагас сайнд малт виски ганц хундгыг хамт уух уу?

Харү:    Наадахаа Сол даргатай л уу.

Мён:     Өө тийм. Та сэтгэлээ илчлэх сонин арга зааж өгснөөс болоод би ёстой чад хийх шахсан. Уулын орой дээрхи хадан дээр надад сайн гэж хэлснээс болоод би бүр гайхсандаа саваад уначихсан. Хадан дээрээс унаад үхчих шахсан шүү.

Харү:    Хадан дээрээс ээ? Тэгээд яагаад зүв зүгээр байгаа юм бэ?

Мён:     Азаар хавтай чулууруу унасан нь их юм. Бүр үнхэлцэг хагарах шахсан.

Харү:    Өө хайран юм. Явуулчихаж болох байсан юм.

Мён:     Тархины эмч намайг явуулах гэж албаар тийм юм сэдсэн үү?

Харү:    Сайхан сэтгэлийг саараар хардаг наад муухай чадварыг чинь атаархуу зантай арчаагүй хүн гэдгийг чинь батлаад харуулчихлаа даа.

Мён:     Үгүй ээ үнэхээр миний төлөө тэгсэн юм уу?

Харү:    Юу гэж дээ. Өөрийн чинь Сол даргын төлөө л хэлсэн.

Мён:     Сол дарга тархины эмчид хэлсэн хэрэг үү?

Харү:    Би маш гярхай болохоор анзаарчихсан хэрэг. Яагаад өөрт чинь сайн болсон юм бол оо гэж гайхсан л даа.

Мён:     Үнэрнээс болсон гэсэн.

Ахрү:    Үнэр ээ?

Мён:     Халуун дулаан үнэр гэл үү юу гэлээ дээ. Би Сол даргыг эмнэлэгт хэвтэж байхад асарч байсан юм. Бурхан минь тэр үед үнэрлэсэн үнэрээ санаад байна гэсэн. Үнэр тогтоодог охин биш дээ. Энэнд  нь итгэх ёстой юу? Яах ёстой вэ?

Харү:    Тийм зүйл байж болно оо. Бидний тархи байна аа. Өөр эрхтэнээс ялгаатай нь үнэрлэх мэдрэмжийг маш онцгойгоор хүлээж авдаг юм. Харах сонсох хүрэлцэх гээд бусад мэдрэмж бүгд таламус гэдэг хэсгээр дамжаад уураг тархины өөр өөрийн хэсэгт очдог. Жишээ нь халуун усанд хүрэхэд тэр мэдээллийг таламуст хүргээд таламус нь халуун өвдөж байна гараа ав гэдэг мэдээллийг тархины тус бүрийн хэсэгт хүргэнэ. Халцгай. Харин үнэр бол тийм дундын үйл явцгүйгээр сэтгэл хөдлөл болон ой санамжийг хариуцаж байдаг тархинд шууд хүрдэг. Тийм болохоор ямар нэг үнэрийг үнэртэх мөчид түүнтэй холбоотой сэтгэл хөдлөл болон дурсамжийн эргэн сануулж ухамсарт бус үйлээр ямар нэг үйл хөдлөл хийдэг. Шинээ нь Паразит кинон дээр И Сонгюүн Сун Ганхугийн үнэр буюу ядуурлын үнэрийг үнэртэх бүртээ өөрийн мэдэлгүй муухай ярвайж эцэст нь тэр үйлдэл нь аймшигт аллагат хүргэдэг. Жинхэнэ алуурчныг олох арга бодоод алчихлаа. За сайн туслаарай.

Эм:       За.

Сүжон: За гэмт хэрэгтэн чиний хажуугаар өнгөрч байна. Чи ямар нэг үнэрээс болоод тэр залууруу эргээд харж байна.

Эм:       Тийм байна үнэр. Тэр залуугаас нэг үнэр үнэртсэн.

Сүжон: Ямар үнэр вэ?

Эм:       Харин ээ. Энэ юуны үнэр вэ? Юуны үнэр билээ? Сайн мэдэхгүй байна.

Сүжон: Тэгвэл энэ үнэр мөн үү?

Эм:       Тийм ээ энэ үнэр. Усны үнэр. Ариутгагчны үнэр. Усан сангийн үнэр. Усан сангийн үнэр үнэртсэн. Яг мөн.

Сүжон: За усан сангийн үнэр ханхлуулаад чиний хажуугаар гарч байгаа гэмт хэрэгтний төрхийг эргэн санаарай.

Эм:       Тэр залуугийн гарын ар дээр цус болчихсон байна. Тэгээд сорви байна.

Мён:     Усан сангийн үнэр. Гарын ар дахь сорви.

Харү:    Гэмт хэрэгтэн бол дүү нь Ким Хуён.

9р анги төгсөв.

Дараагийн ангид:

Харү:    Ой санамж алдагдсан ч сэтгэл хөдлөл үлддэг.

Мён:     Хөөе Ким Хуён.

Харү:    Чи үлдээсэн биз дээ?

Эм:       Тийм ээ.

Жүн:     Тавь.

Хуан:    Чиний амьдралын хамгийн хүчтэй дурсамж юу вэ?

Харү:    Осол болсон өдөр байна аа. Минйи санаж байгаа зүйл худлаа биш үү?

Бага:    Цаашаа бай.

Харү:    Үнэхээр үхмээр байна уу? Би хүслийг чинь биелүүлээд өгье.

Мён:     Тархины эмч ээ.

 

Back to episodes Go home