Хоёр тархины хамтрал 8р анги
Бичиг: Хайр, түүний үндсэн инстикт.
Мён: Тархины эмч ээ хүлээ. Яасан юм бэ? надаас болсон юм уу?
Харү: Мэдэж байгаа бол зайлна уу.
Мён: Надаас болсон юм уу? Яасан бэ? Би яасан юм бэ? Эртээд нөгөө зодолдсоноос болсон юм уу? Ойлголоо ойлголоо би уучлал гуйя.
Харү: Ямар буруу зүйл хийсэн гэж уучлал гуйж байгаа билээ?
Мён: Зодолдъё гээд дайраад байсан шүү дээ харанхуй шөнө дуудаж гаргаж ирээд.
Харү: Би уурыг чинь хүргэсэн биз дээ?
Мён: Тэр ч тийм л дээ. Тэрнээс болсон. Гэхдээ л уучлаарай.
Нөхөр: Мөрдөгч өө. Мөрдөгч өө би хүний амь хөнөөчихлөө.
Мён: Хэнийг хөнөөчихсөн юм бэ?
Харү: Өөрийн эхнэр Ким Жэсүгийг үү?
Мён: Тархины эмч хамт ирэхээр түшигтэй байна шүү.
Харү: Энэ бол анхнаас нь оролцсон хэрэг болохоор туслаж байгаа шүү.
Мён: Тийм болохоор баярлалаа.
Харү: Би маш тодорхой хэллээ шүү энэ бол сүүлийнх.
Мён: Яагаад байгаа юм бэ? Би уучлаарай гэж хэлсэн шүү дээ. Хүн байна уу? Ким Жэсүг ээ. Зүгээр үү? Ким Жэсүг ээ. Ким Жэсүг ээ ухаан орсон уу?
Эхнэр: Манай хүн хэргээ хүлээсэн байх нь ээ.
Мён: Тийм ээ. Хо Бомсү хүний амь хөнөөчихсөн гээд чимээгүй байгаад байна. Хэний аминд хүрчихсэн юм бэ? Толгойруу нь цохисон байна. Нэг цохилтоор л нас барж дээ.
Харү: Тийм байна. Цомоор цохисон байна.
Мён: Гэхдээ гэнэт яагаад хажуу айлын залуу юм бол?
Харү: Тэрийг, мэдэхгүй ээ. Хо Бомсүгээс асууя даа.
Нөхөр: Сэрээд дээвэр дээр гарч тамхи татчихаад бууж ирж байхдаа тэр новштой тааралдсан. Хамт дугуйны бүлэгт байдаг болохоор жоохон ойр дотно байсан. Хулигаан шиг амьтан болохоор нэг их сайн ханддаг байгаагүй. Гэхдээ.
Хажуу: Чэрриг жинхнээсээ эмэгтэй хүн гэж бодсон гэл үү? Ёстой нэг. Энэ хорвоо дээр юу л байна эмэгтэй хүн байна. Ямар арчаагүй болоод хиймэл хүнд хайртай болдог байна аа?
Нөхөр: Намайг шоолж байгаа төрхийг хараад гэнэт уур хүрээд зодолдсон.
Мён: Гэнэт уур чинь хүрээд хажуу айлынхаа залуугийн араас гүйж гэрт нь ороод цомоор цохиод хөнөөчихсөн юм уу?
Нөхөр: Тийм.
Эхнэр: Үүрээр дасгалаа хийчихээд эргээд ирэхэд хэрэлдэж байгаа чимээ сонсогдсон. Нөхөр маань хажуу айлын залуутай тэдний гэрт хэрэлдэж байсан.
Нөхөр: Чи яагаад шоолоод байгаа юм бэ? Яагаад шоолоод байгаа юм бэ? хүн өвдөөд хагалгаанд орчихоод байхад инээд чинь хүрээд байна уу?
Хажуу: Зайл чи.
Нөхөр: Новш чинь.
Эхнэр: Нөхөр маань хэргээ хүлээнэ гэж хэлсэн ч би болохгүй гэж хэлсэн. Тэрнээс цаашхыг нь сайн санахгүй байна.
Сүжон: Нөхрийнхөө унагаасан цомонд хүрсэн юм уу?
Эхнэр: Тийм ээ тэгсэн байх.
Сүжон: Аллагын зэвсэг болох цом. Хохирогчийн толгойд үүссэн шархтай тохирч байгаа. Олдсон хурууны хээ хоёр. Хо Бомсү. Ким Жэсүг хоёулангийнх нь хурууны хээ олдсон. Хо Бомсүгийн хурууны хээ маш тод гарсан бол Ким Жэсүгийнх жижиг хэмжээтэй байсан. Ким Жэсүгийн өгсөн мэдүүлгээр бол нөхрийнхөө унагаасан цомонд хүрсэн гэж хэлсэн.
Дарга: Хоёуланг нь сэжигтнээр татах уу?
Мён: Би Хо Бомсүгийн аллага үйлдсэн шалтгааныг ойлгохгүй байна. Шооллоо гээд цом бариад дайрах уу? Хо Бомсү тийм хүн биш дээ.
Сүжон: Хэргийн газрын үзлэгийн багаас цусны хариу үйлдэлд шинжилгээ хийгээд цусон толбонуудыг сэжигтэй байна гэсэн.
Дарга: Зургийг нь оруул даа.
Сүжон: Энэ бол Хо Бомсүгийн пүүзний мөр. Пүүзтэй чигтээ орсон байгаагаас харахад уурласан байгаа нь тодорхой. Энэ бол оймстой байсан Ким Жэсүгийн мөр. Гол нь энэ мөрний чиглэл. Хо Бомсүгийн зогсож байсан байрлалын хажууруу цус үсэрсэн. Толгойруу цохисон чиглэлээс нэг л сонин зөрөөд байна.
Мён: Боломжтой юм биш үү?
Дарга: Тэр яах вэ. Туршаад үз.
Мён: За.
Дарга: За яг мэдүүлгийн дагуу шүү. Хо Бомсүтэй хэрэлдэж байсан хохирогч шоолсон үг хэлээд эргээд харах мөчид уурандаа багтасран Хо Бомсү цом бариад цохино. Окэй.
Харү: Болж байна.
Мён: Хүлээж бай. Юу вэ? Жинхнээсээ толгой хагалах юм биш биз дээ?
Харү: Жинхнээсээ хагалаж байж л цусны яаж үсрэхийг мэднэ шүү дээ.
Мён: Би чадахгүй ээ чадахгүй. Би цохиулж чадахгүй. Тархины эмч өөрөө хохирогч бол.
Харү: Намайг хаанаас нь харвал хохирогч шиг харагдах уу?
Мён: Хо Бомсү шиг царай бас алга.
Сүжон: Би ч гэсэн Ким Жэсүг шиг царайгүй.
Дарга: За дуугүй бай. Ойролцоогоор зан аашинд чинь тааруулсан наадахаараа яв. Хохирогч оо ингээд дураараа аашлаад байж болохгүй.
Мён: Айгаад байх юм. Хүчээ сайн тохируулаарай.
Дарга: За явлаа. Экшн.
Мён: Чэрриг жинхнээсээ эмэгтэй хүн гэж бодсон гэл үү? Ёстой нэг. Энэ хорвоо дээр юу л байна эмэгтэй хүн байна. Ямар арчаагүй болоод хиймэл хүнд хайртай болдог байна аа?
Нөхөр: Толгойг нь хага цохино оо.
Дарга: Зогс. Алдаа алдаа. Тархины багш аа яагаад өөрөө үг зохиогоод байгаа юм бэ?
Харү: Тэгж болохгүй юм уу?
Дарга: Зүгээр л тэр цэгт цохиод өг. Сонин юман дээр шунаад байх юм.
Харү: Ойлголоо. Дахиад явъя.
Дарга: Төвөгтэй юм бэ. За дахиад явъя.
Мён: Ямар арчаагүй болоод хиймэл хүнд хайртай болдог байна аа?
Сүжон: Тэндээс цохисон бол Хо Бомсүгийн хувцсруу цус заавал үсрэх ёстой.
Мён: Гэхдээ байгаагүй. Энэ хоёрын дунд шалан дээр л байсан.
Харү: Тэгвэл цус үсэрсэн чиглэлийг харвал.
Сүжон: Би цохисон байх магадлал илүү өндөр харагдаж байна. Баталгаатай биш ч гэлээ зогсож байсан өнцөг, цус үсэрсэн чиглэлийг харахад Ким Жэсүг байх магадлал илүү өндөр харагдаж байна.
Мён: Тэгвэл эхнэр нөхөр хоёр худлаа хэлээд байгаа юм уу?
Харү: Тархиар нь шалгаад үзье.
Эхнэр: Хүсэхгүй байна. Би ойрд их стрессдээд гэнэт ийм шинж тэмдэг илрээд байгаа. Ийм байдалтайгаар үнэн худлыг шалгах төхөөрөмжөөр шалгуулж чадахгүй.
Мён: Шалгуулахаас татгалзвал сэжиглэгдэж магадгүй.
Эхнэр: Сэжиглэгдсэн ч өөр арга алга. Миний бие тэгж шалгуулах боломжгүй байна.
Нөхөр: Тиймм ээ зүгээр. Шалгуулъя.
Сүжон: За эхлэлээ шүү. Цомыг гартаа бариж байгаа хүн хэн бэ? Хо Бомсү, И Чанёныг цомоор цохисон хүн хэн бэ?
Нөхөр: Би. Би цомоор цохисон.
Харү: Үнэн гэж харагдаж байна.
Мён: Энэ бас юу вэ.
Харү: Ёстой нээрээ. Тэгээд нөхөр нь үнэхээр алуурчин юм уу?
Сүжон: Үнэн худлыг шалгах төхөөрөмжийг хангалттай хуурах боломжтой.
Харү: Төхөөрөмжийг хуурах амархан. Тархийг хуурах хэцүү. Бидний тархи байна аа.
Дарга: Өө гоё байна.
Мён: Юу хийгээд байгаа юм бэ?
Муран: Хайр аа ирчихсэн үү?
Мён: Гэнэт энэ одоо юу вэ?
Дарга: Эртээдийн шагнал гардуулах ёслол дээр уулзахдаа нэгийг суурилуулаад өгөөч гэж хэлсэн юм. Сол даргыг зовоохгүй гээд л. Сайн байгаа биз? Яасан? Юу вэ?
Муран: Хөөх царайлаг юм аа. Царайлаг тархи судлаач эмч ээ сайн байна уу? Шагнал гардуулах ёслолын өдөр хэзээ явсныг чинь ч мэдээгүй ээ. Их хурдан яваад өгсөн байсан.
Харү: Нэг их удмааргүй байсан юм аа.
Муран: Хар сарнай дарга аа сайн байна уу? Хоёулаа цаашдаа байнга уулзах нь ээ.
Сүжон: Яагаад байнга уулзах ёстой билээ?
Муран: Өө мэддэггүй юм уу? Одоо чинь бид нар өөрсдөө ариутгаж, төхөөрөмжөө хүртэл шалгадаг болсон. Уг нь бол сардаа нэг удаа ирдэг. Манай хуучин нөхрийн ажлын газар болохоор тусгай үйлчилгээгээр 7 хоногт 7 удаа.
Мён: Тэгэхээр өдөр болгон гэсэн үг биз дээ? Юу гэж зальдаад байгаа юм бэ? зүгээр ээ хэрэггүй. Суурилуулаад дуусчихсан бол одоо яв.
Муран: сайн ажиллаж байна уу үгүй юу шалгах ёстой.
Мён: Сайн байгаа сайн байгаа. Би сайн ажиллаж байгааг нь харчихсан, шалгачихсан.
Муран: Үгйү ээ үгүй. Маргааш залгана аа. Үгүй ээ тэр. Миний ажил шүү дээ.
Мён: Солиотой юм уу? Энэ чинь миний ажлын газар.
Муран: Ажлын газар чинь байхаар яадаг юм бэ? Хуучин эхнэр нь ус цэвэршүүлэгч суурилуулж болдоггүй юм уу? Хууль зөрчөөд байна уу?
Мён: Тийм хууль зөрчиж байна. Хууль зөрчөөд байгаа болохоор яв хурдан яв.
Муран: Хань аа. Хань аа.
Мён: Май цүнхээ ав.
Муран: Хань аа хурдан гэртээ харья.
Мён: Юу гээд байгаа юм бэ?
Муран: Хоёулаа эротик кино үзнэ шүү.
Мён: Урагшаа хар аа урагшаа хар.
Муран: Гэртээ харья. Одоо харья.
Мён: Тасгийн дарга аа надтай зөвлөлд л дөө.
Дарга: Яасан бэ? Танил гээд хямд үнээр өгсөн. Савтай уснаас хямдхан.
Мён: Үгүй ээ тэр биш ээ. Ёстой нээрээ. Эхнэр маань биш тэгээд бүр хуучин эхнэр нь ажил дээр нь ирж очоод байна гээд бодоод үз л дээ.
Дарга: Эвгүй л юм байна.
Мён: Зүгээр ч нэг эвгүй биш.
Харү: Эвгүй байсан ч ажиллаж болох неврологийн арга заагаад өгөх үү?
Мён: Тийм юм байдаг юм уу?
Харү: Байлгүй яах вэ.
Мён: Манай гоц эмч, тархины эмч. Тэр арга чинь юу юм бэ?
Харү: Хуучин эхнэрээ эвгүй биш гэж бодох гэж хичээ. За явлаа.
Мён: Хуучин эхнэрээ эвгүй биш гэж бод. Энэ юу гэсэн үг вэ?
Дарга: Хуучин эхнэрээ эвгүй биш гэж бодох гээд хичээ гээд байна. Хөөе ойлгомжтой зүйл ч гэлээ тархины эмч хэлэхээр нэг л өөр санагдаж байна. Хичээгээд үз ээ.
Мён: Тийм байна. Инагийн ээж эвгүй биш. Огт эвгүй биш. Маш эвгүй байна даа.
Дарга: Юу?
Мён: Үгүй ээ хичээ. Инагийн ээж эвгүй биш. Эвгүй биш ээ. Надад Инагийн ээж эвгүй биш. Надад Инагийн ээж эвгүй биш дээ. Надад Инагийн ээж эвгүй биш. Надад Инагийн ээж эвгүй биш.
Эр: Яагаад байгаа юм бэ?
Муран: Би зүгээр явлаа.
Эр: Яасан бэ? Энд ирчихээд яагаад байгаа юм бэ?
Муран: Ядраад байна аа. Өнөөдөр сэтгэл санаа онцгүй байна аа.
Эр: Оръё оо.
Муран: Юун орох вэ?
Эр: Яасан?
Муран: Хань аа.
Эр: Хань аа?
Эр2: Ах аа тайвшир аа. Хүлээж бай л даа.
Муран: Хүрээд ирсэн үү.
Мён: Ёстой нэг.
Муран: Баяр хүргэе. Ямар байна? Хуучин шигээ байх уу?
Мён: Гуйж байна яваад өг. Эгч ээ одоо яв, явж үз. Надад Инагийн ээж эвгүй биш. Надад Инагийн ээж эвгүй биш. Үнэхээр эвгүй байна. Дандаа бодогдоод байна. Толгой дотор гүйгээд байна. Тархины эмч ээ надад туслаарай. Окэй зай байна. Ёстой нээрээ. Хүүе тархины эмч ээ машинаа тавих гэж байгааг хардаггүй юм уу?
Харү: Гэрэл дохио ч өгөхгүй ухантаад байгаа нэг ядаргаатай машин бол харагдсан. Мөрдөгчийн жолоо барих чадварыг нь дээ.
Мён: Ёстой нээрээ би энэ хүнийг яах гэж битгий яв гэв ээ. Зүгээр л яв гээд орхичихгүй. Солиотой юм. Тархины эмч ээ баларсан шүү баларсан.
Харү: Машины зогсоол булаасны төлөө сүртэй юм бэ.
Мён: Тэр биш ээ ёстой том асуудал гарсан. Миний толгой дотор охины маань ээж гүйгээд салахгүй байна. Өчигдөр шөнөжин бодохгүй гэж хичээсэн байнга бодогдоод байна. Ёстой ядаргаатай юм аа. Яагаад байгаа юм бэ?
Харү: Наадах чинь мэдээжийн зүйл. Бидний тархи байна аа үгүйсгэсэн зүйлийг сайн ойлгодоггүй. Тийм болохоор ямар нэг зүйлийг битгий бод гэж хэлж болохгүй. Зааныг битгий бодоорой гэвэл байнга бодогдоод байдаг.
Мён: Харин тийм ээ. Бүр ядаргаатай юм аа. Тэгвэл юу вэ? Тэрийг мэдсээр байж надад тэгж хэлсэн юм уу?
Харү: Тийм ээ тэгсэн.
Мён: Намайг даапаалах гэсэн юм уу?
Харү: Одоо л ойлгож байх шив. Тархины талаархи хүмүүсийн маш сайн мэддэг ойлголтыг мэдэхгүй явж байх гэж. Боловсролгүй болохоор л өөрийгөө сайхан даапаалчихлаа даа.
Мён: Энэ хүнийг дээ. Би шөнөжингөө энэ хүний тоглоом болчихож байгаа юм уу? Тийм үү? Ёстой нээрээ.
Сүжон: Хажуу айлын залуугийнх нь утсыг сэргээж үзээд сонин зураг оллоо.
Мён: Сонин зураг аа?
Дарга: Энэ зураг хажуу айлынх нь залуугийн утсанд байсан юм уу?
Мён: Сээтэгнэдэг байжээ. Яах аргагүй сээтэгнэл.
Дарга: Сээтэгнэж байдаг жоохон хүүхэд үү? Завхайрал. Ёстой нээрээ чадварлаг юм аа. Бүр атаархмаар, заваан ёстой заваарсан юм.
Сүжон: Завхайрал ч бай сээтэгнэл ч бай энэ бол Хо Бомсүгийн аллага хийх болсон хүчтэй шалтгаан.
Харү: Ким Жэсүгийн аллагын шалтгаан ч байж болно. Завхайрсан гэдгээ баригдахгүйн тулд хийсэн аллага.
Сүжон: Ким Жэсүг маш их харамсаж байгаа шинжтэй байсан.
Дарга: Завхайрснаасаа болсон уу? Хүний аминд хүрснээсээ болсон уу гэдгийг мэдэхгүй. Завхайрсан гээд 100% алуурчин гэсэн үг биш.
Мён: Манай мундаг тархины эмч намайг зовоосон шигээ тархийг нь ашиглаад хэн алуурчин бэ гэдгийг мэдчих арга байхгүй юу?
Харү: Неврологийн үүднээс Ким Жэсүгийг яагаад харамсаад байгааг мэдэх арга байгаа.
Мён: Нөхөр чинь уг аллагыг яагаад үйлдэх болсон шалтгааныг олж тогтоосон.
Эхнэр: Үгүй ээ тийм харилцаа огт байхгүй. Нөхрийгөө Чэрритэй завхайраад байхаар нь уур хүрээд л хэсэг дотно байсан юм. Тийм өвчин байдаг гэж би яаж мэдэх вэ дээ.
Мён: Тийм ээ таны мэдэрсэн тэр зүйлийг ойлгож байна.
Харү: Яагаад завхайрсан бэ гэдэг чинь одоо чухал биш ээ. Нөхрийн чинь үйлдсэн хэрэг тодорхой болсон гэдэг нь гол зүйл.
Мён: Нөхрийг чинь И Чан Ёныг хөнөөсөн хэргээр баривчлана.
Эхнэр: Хэдэн жилийн ял авах бол?
Харү: Дор хаяж 35 жил орчим авна.
Эхнэр: 35 жил үү? Байж боломгүй юм. Юу гэж дээ. Манай нөхөр тийм муу хүн биш. Аргагүй хамгаалалт. Тийм шүү аргагүй хамгаалалт байсан.
Мён: Хохирогч И Чанён нөхөртэй чинь зодолдсон эсвэл эсэргүүцэл үзүүлсэн ул мөр байгаагүй. Эргээд цаашаа харсан И Чанёны толгойг цохиж амь насыг нь хохироосон аргагүй хамгаалалт болох боломжгүй.
Харү: Маш их салгалаж байна. Хэт их стрессээс үүдэлтэй шинж тэмдэг байх. Шинж тэмдгийг бууруулах арга заагаад өгөх үү? хамгийн гол зүйл бол тэр өдөр хэргийн газарт болсон зүйлийг эргэн бодохгүй байх.
Эхнэр: Байнга бодогдоод байгаа.
Харү: Хичээх хэрэгтэй. Бодохгүй байх гэж хичээгээрэй.
Эхнэр: Бодохгүй ээ. Тэр тухай бодохгүй. Үгүй ээ битгий бод. Бодож болохгүй. Ёстой нээрээ.
Чэр: За дуудсан уу?
Эхнэр: Дуудаагүй ээ. Үгүй ашгүй гараад ирлээ. Энэ бүгд чамаас болсон Чэрри чи нөхрийн маань сэтгэлийг татсанаас болоод би ингэсэн. Чамаас болоод манай нөхөр баларсан. Энэ бүгд чамаас болсон.
Чэр: Сайн ойлгохгүй байна. Дахиад нэг хэлээд өгөөч. Сайн ойлгохгүй байна. Дахиад нэг хэлээд өгөөч. Сайн ойлгохгүй байна. Дахиад нэг хэлээд өгөөч.
Мён: Дэмий дээ. Дэмий юм хийгээд байх шиг байна даа.
Харү: Мөрийцөх үү?
Мён: Тэгье. Хүслийг нь биелүүлэх.
Харү: Хуучинсаг юм бэ. Цэвэрхэн шиг 10сая вон өгье.
Мён: Би өөрийн чинь ачаар олон зүйлийг амьдралдаа анх удаа хийж байна. Ийм дарамттай балай мөрий амьдралдаа сонсож үзсэнгүй.
Харү: Миний ачаар зөнөх өвчтэй болох магадлал буурч байна даа. Бидний тархи шинэ туршлаганд дуртай.
Мён: Ёстой нэг тэр муу тархиараа л онгирох юм. Хүлээгрэй. Тэр. Тэр хардаа юм үнэртээд байна даа.
Харү: Нотлох баримт устгаж байгаа үнэр үнэртэж байна.
Мён: Хаясан нотлох баримтыг цуглуулчихвал.
Харү: Энэ удаагийн хэрэг дуусна аа. Хаахад яадаг юм бэ?
Мён: Мэдээгүй шүү дээ. Ирж байна уу? Ирчихсэн үү? Дотор нь хүн байсан юм уу? Явах байсан юм бол түрүүн явахгүй дээ. Ичмээр юм бэ? Чих улайчихлаа.
Харү: Өөртэй чинь хамт байхаар л доошоо орчих юм.
Эхнэр: Мөрдөгч өө. Намайг сэжиглээд байгаа юм уу?
Мён: Үгүй ээ зүгээр л хэргийн газрын үзлэг. Тийм шүү үлдээсэн юм байхгүй байгаа гээд шалгах гэж ирсэн юм. Харин тархины эмч биш ээ доктор юмаа унагаачихаад л тэнд сууж байсан юм. Өөд өөдөөс хараад юу хийгээд байгаа юм бол гээд гайхсан байх даа.
Харү: Ким Жэсүг ээ шинж тэмдэг чинь яаж байна?
Эхнэр: Таны хэлснээр хийсэн ч бүр л хүндрээд байна. Бүр тэсэхгүй болоод салхинд гарангаа дахивар аа янзлаад угаалгын газар орох гээд гараад ирлээ.
Харү: Нэг удаагийн үйлдлээр болчихгүй ээ. Байнга хичээгээрэй. Явчихаад ир дээ.
Эхнэр: За баяртай.
Мён: За. Ёохх нуруу нуруу. Энийг хэзээ ухаж дуусна аа.
Харү: Иймхэн юманд сүртэй шүү дээ. Кинон дээр бол хогийн цэг дээр уул шиг юмнаас л ухаад байдаг юм билээ.
Мён: Ямар ч нэмэр болохгүй бувтнаад байлгүй тусла л даа.
Харү: Угаасаа зөвлөх гэдэг чинь ам нь л ажилладаг юм. За би машиндаа амарч байя олоод ирээрэй. Заавал шүү.
Мён: Цохичихмоор юм. Үгүй нэг нарийхан үзүүртэй юм байхгүй байх даа. Тийм ээ ийм юм. Энэ чинь.
Харү: Янзтай нотлох баримт олчих шиг боллоо доо.
Мён: Харин тийм. Өөрийг чинь цохиод авах юмсан гээд бодсон чинь харагдаж байна. Цохиод авмаар болж байна. Үхэл шингэчихсэн юм шиг байна. Зэвсэг мөн байна.
Харү: Энэ үнэхээр зэвсэг мөн үү?
Сүжон: Энэ цомноос цус, арьсны хэсэг болон ДНК зэрэг зэвсэг гэж үзэх нотлогоо, огт олдоогүй. Ким Жэсүгийн хурууны хээнээс бусдаар цэвэрхэн. Маш цэвэрхэн байна.
Харү: Аллага энэ тэр гээд байсан мөрдөгч байж савсагануур юм бэ.
Мён: Янзтай нотлох баримт энэ тэр гээд та өөрөө л савсаганасан биз дээ?
Сүжон: Дахиад дахиад. Ямар ч байсан энэ цомыг хаясан гэхээр энийг харах Ким Жэсүгт хэцүү байсан гэсэн үг.
Мён: Спикэрээ эвдчихсэн байхыг бодоход Чэрригийн хоолойг сонсох бүрт уур нь хүрсэн байх.
Харү: Ким Жэсүгийн байдлыг харахад одоо маш их дарамтанд орж байгаа нь үнэн.
Сүжон: Шүүх шинжилгээний хүрээлэнгээс жижиг нотлох баримтын шинжилгээний хариу ирсэн байна. Хохирогч И Чанёны хумсны завсраар хувцасны эд олдсон гэнэ ээ. Энэ байна.
Эхнэр: Явъя даа.
Мён: Аан за. Өө ойлгочихлоо. Тэр өдөр Ким Жэсүгийн авч гарсан зүйл. Тэр өдөр бид хоёртой тааралдсан өдөр угаалганд өгсөн хувцас чинь. Тэр өдөр уг нь угаалганд өгөх биш хаях гэж гарч ирсэн байх. Ямар ч байсан би өмнөөс чинь очиж аваад люминолоор шалгаад үзсэн чинь цус үсэрсэн байсан. Ингээд нарийн шугамаар битүү байсан. ДНК-н шинжилгээний хариугаар И Чанёны цус гэдэг нь тогтоогдсон.
Эхнэр: Зүгээр л хажууд нь байсан болохоор үсэрчихсэн юм.
Мён: Нотлох баримт гаргаж өгөхөд яагаад энэ цамцаа өгөөгүй юм бэ?
Эхнэр: Сонин байна. Энэ гар маань мэдээгүй болчих шиг боллоо.
Мён: Эмчийн өрөөрүү явах уу?
Харү: Хүлээгээрэй. Ким Жэсүг ээ за тэгвэл ингэвэл яаж байна?
Эхнэр: Яагаад байгаа юм бэ?
Харү: Энэнээс бултаж байхыг бодоход мэдээгүй болоогүй н тодорхой.
Эхнэр: Бие үнэхээр хөдлөхгүй байна.
Харү: Яг зөв. Жинхнээсээ мэдээгүй болчихсон юм шиг санагдаж байгаа. Миний бодлоор хувирах эмгэгийг шинж тэмдэг бололтой. Гэнэтийн цочрол, сэтгэл зүйн хямрал дарамтаас болоод өөрчлөлт илэрдэг өвчин. Бие мэдээгүй болох хөдөлгөөн, амтлах мэдрэмжинд өөрчлөлт өгдөг. Хүндэрвэл таталт өгөх аюултай. Энгийн мэдээ алдах өвчнөөс ялгаатай нь айдас байхгүй болвол шинж тэмдэг буурдаг. Дахин хэлвэл энэ шинж тэмдгүүдийг эдгээх ганц эм бол бодит үнэн. Тэр өдөр болсон зүйлийг үнэнээр нь хэлж өгнө үү.
Эхнэр: Би биш ээ. Харж байгаачлан бие маань ийм байгаа болохоор би одоо явъя.
Мён: Нөхрийг чинь баривчлуулах саналтайгаар прокурорт шилжүүлж байгаа. Баривчлагдах гэж байхад зүгээр үү? Та зүгээр үү? надаас бариж байгаад босоорой.
Эхнэр: Болохгүй байна. Босож чадахгүй байна. Хөдлөхгүй байна.
Харү: Үнэнийг хэлчихвэл босож чадна аа.
Эхнэр: Тийм ээ би хөнөөсөн. Би цомоор цохичихсон юм. Би алуурчин. Би алуурчин. Үүрээр дасгал хийчихээд ирж байхдаа хажуу айлын залуутай тааралдсан. Нэг удаа алдаа гаргаснаас хойш би зугтаж байсан юм. Бүлгийн уулзалтанд ч очихгүй. Санамсаргүй нөхрийнхөө талаар ярисан юм.
Хажуу: Хачин өвчин бас байх юм аа. Танд хэцүү байсан байх даа.
Эхнэр: гэхдээ хамгийн хачин нь сэтгэл зүйн хувьд хамгийн их холбоотой хүн маш их хайртай хүнээ л Чэрри ч юм уу харь гаригийн хүн ч юм уу? Өөр хүн гэж боддог гэсэн.
Хажуу: Өө тэгвэл та тийм өвчин тусвал намайг харь гаригийн хүн гэж бодох нь ээ. Тийм биз дээ? Хоёулаа эртээд гоё байсан биз дээ?
Эхнэр: Тэгэхэд нөхөр маань завхайраад байна гэж бодоод л уурандаа хийсэн.
Хажуу: Ямар ч байсан та ч нөхөр чинь ч завхайрсан. Өвчин ч бай, андуурал ч бай.
Эхнэр: Яагаад байгаа юм бэ? Ингэж байгаад манай нөхөр сонслоо.
Нөхөр: Юу гэнэ ээ.
Эхнэр: Хань аа.
Хажуу: Сонсчихсон юм уу?
Нөхөр: Юу гэсэн бэ?
Хажуу: Бүгдийг нь сонсчихоод юу вэ юу. За больё оо больё. Та ч гэсэн ч Чэрритэй завхайрсан биз дээ. Тийм болохоор адил адил. Тэнцсэн гэж бодъё.
Эхнэр: Гэрлүү нь дагаж ороод хэрэлдсэн.
Нөхөр: Хөөе чи өөрийгөө бариж чадахгүй манай эхнэрлүү олив долов хийсэн үү? Бүлгийн гишүүд чамайг шалиг гэдгийг бүгд мэднэ.
Хажуу: Тэгээд чи завхайраагүй юм уу? Чэрритэй завхайрсан биз дээ? Гэмгүй царайлж гэнэ.
Чэр: Намайг дуудсан уу?
Нөхөр: Тэр яахаараа завхайрал байдаг юм бэ? Тэр чинь өвчин байсан.
Хажуу: Өвчин гэнэ шүү.
Нөхөр: Чи муу.
Хажуу: Яагаад байгаа юм бэ?
Чэр: Намайг дуудсан уу?
Хажуу: Энэ хорвоо дээр танай эхнэр шиг амархан хүүхэн өчнөөн байхад хиймэл хүнтэй завхайрч байдаг. Юу? Чэрри.
Чэр: Намайг дуудсан уу?
Хажуу: Чэррид хайртай болсон оо? Өө энд байна.
Чэр: Намайг дуудсан уу?
Хажуу: Би нээрээ амьдралдаа чам шиг арчаагүй гар анх удаа харж байна.
Эхнэр: Өвчин гээд байна. Миний нөхрийг битгий элдвээр хэлээд бай. Хань аа яана аа. Яана аа? Энэ хүн үхчихсэн юм шиг байна. Хань аа чи яагаад байгаа юм бэ?
Нөхөр: Би хийсэн.
Эхнэр: Хань аа.
Нөхөр: Чи биш би хийсэн шүү. Миний хийсэн хэрэг. Ойлгосон уу?
Эхнэр: Юу гэсэн үг вэ?
Нөхөр: Гэрлэхдээ чамайг насан туршид чинь авч явна гэж амласан. Би хариуцлага хүлээнэ.
Эхнэр: Манай нөхөр миний оронд хэрэг хүлээсэн. Цомоор цохисон хүн нь би. Би тэр эрэгтэйг хөнөөсөн.
Харү: Мэдэрч байгаа биз дээ? Үнэнээ хэлчихээр бие чинь дээрдэж байна.
Эхнэр: Мөрдөгч өө манай хүнийг хурдан суллаарай.
Мён: За ойлголоо.
Эхнэр: Би зүгээр ээ.
Нөхөр: Яаж байгаа юм бэ? Би хариуцлага хүлээнэ гэж хэлсэн биз дээ?
Эхнэр: Хатуу байя гэж бодсон л доо тэгж бодох тусам болохгүй юм. Бие маань эсэргүүцээд байна. Одоо л сайхан болж байна. Энд ирсэн чинь зовиурууд бүгд алга болчихсон. Тайван унтаж чадахаар болчихлоо.
Нөхөр: Уучлаарай. Тийм хачин өвчин тусаж чамд буруу ойлгуулж. Би бүгдийг сүйтгэчихлээ.
Эхнэр: Үгүй ээ тэр өвчний ачаар ойлгосон. Өдий хүртэл бид зөрөөд л байсан байж. Сэтгэл нь хэвээрээ мөртлөө. Ингэж хэлэх яагаад тийм хэцүү байсан юм бол оо? Чамайг ганцаардуулсанд уучлаарай.
Сүжон: Хачирхалтай юм. Хо Бомсү яаж үнэн худлыг шалгах төхөөрөмжийг хуурсан юм бол?
Харү: Тархи нь итгэсэн болохоор тэр. Тархи нь өөрийгөө хуурч хүний амь хөнөөсөн гээд итгэчихвэл үнэн худлыг шалгах төхөөрөмжөөр үнэн гэж гарч болно.
Эхнэр: Тархиа бүрэн итгүүлэхээр их хайртай байсан гэсэн үг. Тийм удаан бэлгийн харилцаанд орохгүй явсан байж.
Харү: Би бол таныг их гайхаж байна. Яаж бие мах бодь, оюун ухаан, эдийн засгийн гэх мэт бүх чадвар нь өөрөөс чинь дор дээр нь хүний үгэнд ордоггүй дунд ангийн охинтой Гым мөрдөгчид хайрын систем чинь ажиллаад байгаа юм бэ?
Сүжон: Анзаарагдаж байна уу?
Харү: Тэгж анзаарагдахаар аашлаад байхад мэдэхгүй байвал тэнэг л гэсэн үг дээ.
Сүжон: Гэхдээ Гым мөрдөгч мэдэхгүй байгаа биз дээ?
Харү: Тэнэг гэсэн үг.
Сүжон: Тэнэг байх нь ээ. тэгвэл тийм тэнэг хүнтэй яаж харьцах ёстой вэ?
Харү: Тийм хүнд шууд өөрт нь хэлэх хэрэгтэй.
Сүжон: Сайн гэдгээ хэлэх юм уу?
Харү: Тийм шүү. Өө тийм неврологийн үүднээс амжилттай сэтгэлээ илчлэх арга зааж өгч болно шүү.
Сүжон: Хэд вэ? Хэд байхад болох вэ?
Харү: Сүүлийнх юм чинь онцгойлон үнэгүй үйлчилгээ үзүүлнэ ээ.
Дарга: Тэр Хо Бомсүг харахаар яагаад ингэж өр өмрөөд байна аа? Тэр хүний сэтгэлийг маш сайн ойлгож байна.
Мён: Манай тасгийн дарга чинь романтик хүн байна. Тэгэхээр эхнэрийнхээ хийсэн хэргийг үүрч чадна гэсэн үг үү?
Дарга: Юу гэж дээ. Тэр хиймэл хүн гээд байгаа Чэррид хайртай болсныг нь ойлгож байна аа.
Мён: Аан за за.
Дарга: Тэр Кап юу билээ тэрийг тусахгүй эрүүл байсан ч хайртай болж чадах байх аа. Будаа агшаагч хүртэл яридаг болсон шүү дээ. Нэг өдөр ганцаараа будаа аягалсан чинь. Чэрри сайхан хооллоорой гэсэн. Яг уйлах шахсан. Надад тэгж зөөлөн дулаан үг хэлдэг хүн Чэрригээс өөр байхгүй.
Мён: Тийм болохоор Япон энэ тэрд хиймэл хүнтэй гэрлэдэг хүмүүс хүртэл байдаг бололтой.
Дарга: Тийм үү? Тэгвэл би бас тэгээд үзэх үү? Чэрригийн нөхөр.
Мён: Тэвчээрэй. Эхнэртээ тоглогойгоо хагалуулж магагүй шүү. Орцгооё. Та хоёр юуны талаар ингэж нууцаар яриад байгаа юм бэ?
Харү: Өөрийг чинь ихээхэн баярлуулах зүйлийн талаар яриж байлаа.
Дарга: Манай неврологийн багийн эрдэнэ мэнт үнэтэй доктор явцгаая. Баг аа төлөөлөөд хэвлэлйийн бага хурал хийг гээд бэлдчихсэн байгаа.
Харү: ХҮсэхгүй байна.
Дарга: Юу?
Мён: Яасан бэ? Мундаг царайлах дуртай биз дээ?
Харү: Хэдэн удаа хэлдэг юм бэ? Мундаг царайлах биш угийн мундаг. Тэгээд бас хэлснээрээ сүүлийн хэргээ сайхан илрүүлчихсэн болохоор одоо ингээд явъя даа.
Дарга: Үгүй ээ юу нөгөө. Яасан бэ очоод гуйгаач.
Мён: Дандаа л намайг гуй гэж байх юм аа. Тархины эмч ээ. Тархины эмч яасан бэ? Хэрэгтэй зүйл хүссэн юм байгаа бол хэл л дээ. Би өөрийнхөө мөнгөөр ч хамаагүй аваад өгье.
Харү: Хүссэн юм байгаа.
Мён: Юу юм бэ? Хэл л дээ. Би долларын зээл авч байгаад ч хамаагүй би бүгдийг нь биелүүлье.
Харү: Мөрдөгч та ажлаасаа гар.
Мён: Үгүй ээ би бас дахиад хэлье. Энэ чинь миний ажлын газар гарах ёстой бол тархины эмч та гарах ёстой.
Харү: Тэгээд гарна гээд байхад яагаад сүржигнээд байгаа юм бэ? Сонин хүн бэ.
Мён: Өө тэгж ойлгуулах гээгүй шүү дээ. Үнэхээр зүгээр явчих юм уу? Өдий хүртэл хамтарсан шүү дээ аяга архи ууя л даа. Архи уумааргүй байвал хоол идэх үү? Үхрийн мах ямар вэ? Би дайлъя. Зүгээр явчих юм. Хатуу хүн бэ? Эргээд харна. Эргээд харна. Эргээл харлаа. Эргээд хараарай. Эргээд хараарай. Эргэж ч харахгүй юм. Тийм их дасчихсан юм байх даа яагаад сэтгэл эмзэглээд байна аа.
Шин: Сүүлийнх ээ? Яасан бэ? Жоохон ажиллахгүй дээ.
Харү: Саяхан л сонин юм гээд байсан биз дээ?
Шин: Тэр яах вэ дээ чи өшөө авалт энэ тэр гээд сонин юм яриад байхаар л хэлсэн шүү дээ. Ойрд харах нь ээ хэрэг илрүүлэхээс таашаал аваад байх шиг байсан шүү дээ. Яасан бэ?
Харү: Тэр ч тийм шүү. Хэрвээ судалгааны төвд байсан бол саяны тэр Капграсын хам шинжтэй хүнтэй яаж уулзах вэ дээ тийм ээ?
Шин: Өө тэр хэрэг чинь юу болсон бэ?
Харү: Эхнэр нь алуурчин. Өвчтэй байсан Хо Бомсү эхнэрийнхээ оронд хэргийг нь хүлээсэн.
Шин: Хо Бомсү эхнэртээ их хайртай байжээ.
Харү: Та хүртэл яагаад байгаа юм бэ? Яагаад ингэж бүгд хайр яриад байгаа юм бэ? Хайр бол ердөө мэдрэлийн эсүүдийн хооронд дамждаг дохио төдий шүү дээ. Тэрэнд автаж бие биедээ хайртай гэж гүйж байгаад л урваад л үзэн ядаад л зовж шанална. Тэрийгээ дахиад л өөр хүнтэй давтана. Арчаагүй биш байна уу?
Шин: Харү тэр дохио хэзээ хамгийн тод гэрэлтэй байдгийг мэдэх үү?
Харү: Хариу нь тодорхой биз дээ?
Шин: Тийм ээ хэн нэгнийг хайрлахад. Мэдээж чиний хэлдгээр хайр шаналалаар дуусах тохиолдол их байдаг. Гэхдээ л хэн нэгний төлөө гэрэлтэж байсан тэр мөчийг тархи үүрд санадаг. Би тэр дурсамж маань бидний амьдралыг тулж байдаг гэж боддог. Харү эгч нь чамаас ганц л зүйл хүсдэг. Чамайг тэр гэрэлтэм мөчийг мэдрээсэй гэж хүсдэг.
Хуан: Хайр гэсэн үү? Хайр чамайг зовоогоод байгаа байх нь.
Эр: Тэрийг яаж?
Хуан: Юунд нь тэгтлээ гайхаа вэ? Жоохон л ажиглахад болно шүү дээ. Хуруундаа зүүсэн байсан бөгж өө авчихсан байна.
Эр: Таньтай ярилцаж болохгүй гэж дээрээс тушаасан.
Хуан: Найз бүсгүй юм уу? Эхнэр юм уу?
Эр: Найз бүсгүй байсан.
Хуан: Зүгээр ээ. Эхнэр байсан бол жоохон асуудалтай. Өөрийн эзэмшилд байсан зүйлийг булаалгах хэрэгтэй болно. Тийм үед хэмх нүдчихмээр л санагдана. Гэхдээ найз бүсгүй бол зүгээр л жижиг хэрэглэл шүү дээ. Хайр гэдэг чинь ДНК-аа дараа үедээ дамжуулахын төлөөх бидний тархины хэрэгжүүлдэг нэгэн төрлийн хөтөлбөр. Чиний ДНК-ааг дараагийн үед чинь дамжуулах жижиг хэрэглэл удахгүй олдоно оо. Тийм болохоор битгий ингэж их гутар.
Эр: За.
Хуан: Мунхаг хүмүүс бол хайрын энэ хорвоогийн хамгийн сайхан үг юм шиг сүржигнээд л байдаг. Гэхдээ тийм биш. Хайр бол хорон муугийн үндэс суурь. Бодоод үз л дээ. Хайртай гэдэг шалтгаанаар ямар олон аллага үйлдэгддэг билээ. Бурхныг хайрласан хайраар шашны дайн болдог. Хүүхдээ гэсэн хайраас болоод юугаа ч мэдэхгүй хүүхэдтэйгээ хамт амиа хорлох сонголт хийдэг. Салсан хүнээ мартаж чадахгүй аминд нь хүрдгийг үе үе мэдээгээр үздэг шүү дээ. Тэд бол жинхэнээсээ хайртай болохоор хүний аминд хүрдэг. Өөрийн болгох хүсэл ч бай хардалт ч бай шалтгаан нь хайр байдаг. Миний мэддэг хүмүүс дунд нэг хүн байгаа. Хайраас болоод хүний аминд хүрсэн хүн.
Төв: Мартмаар л байна. Мартах арга алга. Одоо ч гэсэн үе үе бодогдох юм. Уучлаарай. Уучил.
Мён: Ина. Миний охин Ина. Охин ингээд суугаад байвал хоцорлоо.
Ина: Ёстой нээрээ таниас болоод далийчихлаа шүү дээ.
Мён: Юу чинь.
Ина: Энэ. Энэ хоёр өөр өнцөгтэй болчихлоо. Таниас болоод бүтэлгүйтчихлээ.
Мён: Үгүй ээ зүгээр ав адилхан байна. Миний бодлоор яг адилхан байна. Хоолоо ид.
Ина: Хоцорлоо.
Мён: Иднэ гээ биз дээ?
Ина: Хоцорлоо гээд байна. Явлаа.
Мён: Чи дахиад сургалтаа таслаад үзээрэй. Халаасны мөнгийг чинь хасчихна шүү.
Ина: За ойлголоо ойлголоо явчихаад ирье.
Мён: Ямар ч байсан явлаа гээд хэлж байна. Иднэ гээ биз дээ? Иднэ гэж хэлээ биз дээ? Ядарч байна. Гэмт хэрэгтэн баривчлахаас илүү хэцүү. Тархины эмч гэж нэг хүн хоол ундтай л яваа байх даа. Ёстой нэг ааш авир муутай амьтан. Тэгж явчихаад ганц ч ярихгүй юм аа. Үгүй ээ тэр хүнийг ярина гэж хүлээж байдаг би л тэнэг юм даа. Залгаад үздэг юм билүү? Үгүй ээ. Завгүй байхад нь дэмий. Үгүй ээ. Мэнд мэдэхээр баярлах юм биш үү? Тийм шүү. За дарга аа.
Сүжон: Гараад ир гэрийн чинь гадаа байна.
Мён: Уулын хувцас уу?
Сүжон: Тийм ээ уулын хувцас байхгүй бол зүгээр гараад ир би иж бүрнээр нь аваад өгье.
Мён: Үгүй ээ үгүй байгаа. Гэхдээ гэнэт ууланд алхаж яах юм бэ?
Сүжон: 5 минут өглөө буугаад ирээрэй.
Мён: Байна уу? Байна уу? Дарга аа. Юу вэ? Гэнэт юун ууланд алхах вэ? 5 минут аа?
Ина: Өө хүлээ хүлээгээрэй. Ах аа. Хүлээгээрэй. Ах аа. Ах аа. Өнөөдөр хоцорвол оноо хасна шүү дээ. Шал дэмий гүйчихлээ.
Хүү: Гым Ина.
Ина: Хоцорчихоод яагаад инээгээд байгаа юм бэ?
Хүү: Хоцорсны ачаар бүр гоё автобусанд суух болчихлоо. Чамтай хамт суух автобус.
Ина: За юу вэ? Нялуун юм бэ. Шал муухай.
Хүү: Өнөөдөр юу хийх үү?
Ина: Сургалтандаа сууна аа.
Хүү: Таслаад явж кино үзэх үү?
Ина: Томоотой сурагч юу болоо вэ?
Хүү: Явах юм уу болих юм уу?
Ина: Болохгүй ээ. Аав өнөөдөр шалгаж залгана гэсэн. Ямар кино үзэх юм бэ?
Хүү: Юу ч хамаагүй.
Эр: Шал эргүү юм. Хөөе. Гым Ина сайхан байна аа. Инагийн хажууд байгаа гологдол хэн бэ?
Мён: Үгүй ээ гэхдээ гэнэт яагаад аялал, үгүй ээ биш ээ гэнэт яагаад ууланд алхая. Хөөх ямар сайхан юм бэ?
Сүжон: Надад төлөвлөгөө байгаа. Амжилттайгаар сэтгэлээ илчлэх арга гэдэг чинь юу юм бэ?
Харү: Хэцүү, өндөр, аюултай газарт сайн гэдгээ хэлвэл амжилттай болох боломж өндөр.
Сүжон: Хэцүү, өндөр, аюултай газар. Бүгд зүрхний цохилт нэмэгдсэн байдаг газрууд байна.
Харү: Яг зөв. Бидний тархи байна аа бидний биеийг байнга ажигладаг. Зүрх хурдан цохилвол яагаад хурдан цохилож байгаа юм бол гээд шалтгааныг нь хайдаг. Тэр үед сайн гэдгээ хэлвэл энэ эмэгтэй таалагддаг болохоор догдлоод байна гэж ойлгоно.
Сүжон: Нөгөө хэлэх юм байна.
Мён: Хэлэх үг үү? Аан за за хэл хэл. Эхлээд түр суугаадахъя. Бөглөрлөө. Зүрх зогслоо.
Сүжон: Болохгүй ээ.
Мён: Юу?
Сүжон: Оргил дээр хэлнэ. За удахгүй гарчихна. Оргил хүртэл гүйнэ шүү. Гүйгээрэй. Хурдлаарай.
Мён: Зүгээр л энд хэлчихээч дээ. Заавал оргил дээр гараад юу хэлэх гээд байгаа юм бэ?
Эхнэр: Одоохондоо залуу байгаа юм байна. Хожим гэрлэхээрээ миний сэтгэлийг ойлгох байх аа.
Мён: Хайрлаж үзсэн хүний харц өөр. Та бол биш ээ.
Шин: Чамайг тэр гэрэлтэм мөчийг мэдрээсэй гэж хүсдэг.
Харү: Хайр аа гэж.
Мён: Ёохх.
Сүжон: Түр хүлээгээрэй.
Мён: Баярлалаа. Сайхан боллоо.
Сүжон: Гым мөрдөгч өө хэлэх юм байна.
Мён: За.
Сүжон: Тархины эмчийн хэлсэн хайрын системээ асааж үзэхгүй юм уу? Хоёулаа бие биенээ хайрлаад үзье.
Мён: Юу?
Сүжон: Гым мөрдөгч өө.
8р анги төгсөв.
Дараагийн ангид:
Дарга: Сэжигтэн нь тоглоомын дүр.
Сүжон: 5 жилийн дараа гэрээсээ яваад хүний амь хөнөөсөн.
Мён: Тодорхой хугацаа болмогц яг ижилхэн юм асууна. Дахиад асууна. Дахин дахин асуудаг болохоор бид нар шинэчлэгддэг залуу гэж нэрлэдэг.
Харү: Зогс. Хэрэгтэн яг 30минут тутам ой санамж нь шинэчлэгддэг болохоор хүний амь хөнөөснөө санах ёсгүй. Яаж мэдээд байгаа юм бол?
Мён: Хяналтын камер дээр байсан гэрчийг олчихлоо.
Харү: Яах аргагүй худлаа хэлээд байна. Яагаад худлаа хэлж байгаа юм бол?
Back to episodes Go home