Brain works 7

Хоёр тархины хамтрал 7р анги

Бичиг:  Эхнэртэйгээ завхайрсан залуу.

Мён:     Үнэхээр миний төлөө зав гарган баяр хүргэхээр.

Мён:     Дүрэмт хувцас яасан?

Охин:   Аваад ирсэн.

Мён:     Төлбөр нь хэд юм бэ?

Охин:   Богино нь 3 цагийн 150. Урт нь 8 цаг 250.

Мён:     Окэй. Уртаар шүү явцгаая.

Охин:   За.

Хүмүүс:      Юу вэ? Юу яриад байна аа? Яагаад байна аа? Энэ чинь одоо юу вэ?

Сүжон: Хогийн амьтан гэдэг чинь.

Муран: Энэ нэг юм чинь.

Дарга:  Яасан бэ? Ямар нэг юм хэлээчээ.

Мён:     Аан за. Хэн ингэснийг мэдэж байна л даа. Сайхан өдөр тоглоом чинь хатуудаж байна шүү. Буруу ойлгох байх гээд хэлж байгаа юм шүү. Энэ бол санхүү авдаг ахлах ангийн охидыг барихын тулд хийж байсан нууц мөрдлөг байсан юм. Хамтрагчид маань бүгд мэднэ ээ.

Бүгд:    Үгүй ээ манайд байгаагүй. Худлаа яриад байгаа юм биш үү? Манай тасагт лав тийм хэрэг байгаагүй.

Мён:     Тэр үед надтай хамт ажиллаагүй байх нь ээ. Аан энэ ажиллагаа хэдэн жилийн өмнөх ажил л даа. Тэр үед хамт ажиллаж байсан нөхөд маань энд алга л даа.

Бүгд:    Энд алга гэж юу яриад байгаа юм бэ? Энэ чинь одоо хаашаа янзын хүн бэ? Ямар сонин юм бэ? Ийм тайлбар гэж байдаг юм уу?

Эм:       Тусгай мэдээ, тусгай мэдээ.

Эр:       Энэ бичлэгийг яагаад хийсэн юм бэ?

Мён:     Ямар нэг юм болвол хэрэгтэй гээд ажиллагааны үйл явцыг бүгдийг нь бичиж авдаг юм.

Эм:       Ажиллагаа гэхээр хэдэн оны ажил вэ?

Мён:     Энэ 2018 он билүү сайн санахгүй байна.

Эр:       Энэ санхүү авдаг хүний нэр хэн бэ?

Мён:     Тэр бол хувийн нууц.

Эм:       Аль сургуулийн сурагч вэ?

Эр:       Яг хэдэн настай байсан бэ?

Сэт:      Ядаж нэрийг нь хэл л дээ. Тэгж байж бид таныг буруугүй гэдгийг итгэх юм биш үү?

Бүгд:    Тийм шүү дээ. Ядаж нэрийг нь хэл л дээ. Тэгж байж хүн итгэнэ биз дээ?

Муран: Хэл л дээ.

Мён:     Уучлаарай. Би өөрийгөө аврахын тулд тэр охины нэрийг хэлж чадахгүй.

Буүгд:   Кинонд тоглоод байгаа юм уу? Юу ч яриад байдаг юм бэ?

Сон:     Сонми гэдэг юм. Хан Сонми. Энэ бичлэг дээр гарч байгаа санхүү авдаг охины нэр Хан Сонми. Би байгаа юм. 5 жилийн өмнө санхүү авна гэж эрчүүдтэй уулзаж амьдардаг байх даа мөрдөгчид баригдаж амьдралдаа том сургамж авсан Хан Сонми байна. Өнөөдөр мөрдөөгчийг шагнал авна гэхээр нь баяр хүргэх гээд ирсэн чинь өөрийнхөө өнгөрсөн амьдралыг дэлгэнэ гэж бодсонгүй.

Мён:     Яах гэж хэлсэн юм бэ? Зүгээр чимээгүй л байхгүй дээ.

Сон:     Зүгээр ээ. Гым мөрдөгч бол.

Мён:     Зүгээр байж бай чи.

Сон:     Намайг яасан гэж буруутгаад байгаа юм бэ?

Мён:     Тийм ээ чи ямар ч буруугүй. Чиний буруу биш. Хэдэн цаас өгөөд чам  шиг жоохон амьтантай янз бүр болох гээд байдаг нохойн гөлөгнүүд. Чамайг худалдаж мөнгө олох гэж байгаа ийм хогнуудын буруу. Энэ хорвоо дээр дан ийм хүмүүс байдаггүй. Чамайг хайрлаж нандигнах хүмүүс  ч гэсэн их байгаа. Чи энэ хорвоогийн бүх эрчүүдийг муугаар харахвийдээ гэж л санаа зовж байна. Эрчүүдийг төлөөлөөд би өмнөөс нь уучлал гуйя. Сонми уучлаарай. Бөхий, бөхий новш оо.

Сон:     Гым мөрдөгч намайг тоглоом биш нэг хүн, хувь хүн гэж харьцсан анхны эр хүн. Тийм хүн надаас болоод эвгүй байдалд орж байхад чинь миний өнгөрсөн амьдралыг хүмүүс мэдлээ гээд яах вэ дээ. Ах аа би ийм зөв сайн амьдарч байгаа шүү. Шагнал авсанд баяр хүргэе.

Бүгд:    Сайн байна. Мундаг байна.

Сэт:      Хан Сонми уучлаарай өмнөх царайнаасаа их өөр болжээ. Өөрөө яг мөн үү?

Эр:       Харин тийм шал өөр юм.

Сон:     Фото модел хийж олсон мөнгөөрөө бүгдийг нь засуулчихсан.

Бүгд:    Хэлэх ч үг алга. Сайхан ярих юм аа. Сэргэлэн юм аа.

Муран: Сайхан засчээ.

Сон:     Шинса өртөөний 4р гарц Пластик гоо сайхны мэс заслын эмнэлэгийн Со Гүн эрхлэгч ээ баярлалаа.

Бүгд:    Тэгнэ ээ тэр. Үнэхээр мундаг юм аа.

Сон:     Хичээж л байгаа. Ах аа.

Мён:     Шагнал авах гэж байгааг яаж мэдсэн юм бэ?

Сон:     Өмнө нь цагийн ажил хийдэг байсан захирал маань зааж өгсөн юм аа.

Мён:     Өө нээрээ танайд ажилладаг байл уу?

Зээл:    Тийм.

Мён:     Байнга холбоо баридаг юм уу?

Зээл:    Ойрд холбогдоогүй ээ. Гэхдээ удаад байхаар нь хурдан ир гээд баахан зурвас бичсэн юм аа.

Муран: Хань аа баяр хүргэе. Сайн байна уу? Гым мөрдөгчийн хуучин эхнэр байна.

Мён:     Хуучин эхнэр хуучин эхнэр. Зөв хэлээч.

Муран: Бид хоёр одоохондоо эвтэй байдаг юм. Яагаад байгаа юм бэ?

Дарга:  За бүгд гарцгаая. Өнөөдөр газрын дарга хооллох мөнгө өгсөн.

Муран: Гоё гоё амттай хоол идэцгээе.

Мён:     Яахаараа дагаж явдаг юм бэ?

Харү:    Алжэрнон чи тэвч. Чамд амттан өгөх тэнхээ алга.

Бүгд:    Гым Мёнсэ. Гым Мёнсэ. Гым Мёнсэ. Гым Мёнсэ. Гым Мёнсэ. Гым Мёнсэ.

Сүжон: Сайхан амттай байна. Идээрэй.

Муран: Зөөлхөн шүүслэг юм байна. За алив хурдан идээрэй.

Мён:     Өө баярлалаа. Өнөөдөр чинь шүүс нь сад, миний сэтгэл санаа бас сад.

Дарга:  Сэтгэл санаа нь сад байгаа бол одоо нэг барьчих.

Мён:     Гэдэс хагарлаа гэдэс хагарлаа. Жоохон байж байгаад жоохон байя.

Дарга:  Хагал гэж л гэдэс байдаг юм шүү дээ. Май.

Сүжон: Хүлээгээрэй. Багийн гишүүнээ хамгаалахын тулд би ууя. Хар сарнай.

Бүгд:    Хар сарнай. Хар сарнай. Хар сарнай.

Сон:     Мундаг юм аа.

Муран: Өөрөө уумаар  л байсан юм байна. Сайн байна уу багийн дарга уу?

Сүжон: Тийм ээ мөн.

Муран: Хар сарнай багийн дарга аа нэр чинь.

Сүжон: Миний нэрийг яагаад асуугаад байгаа билээ?

Муран: Манай хүний дарга болохоор л. Мэднэ биз дээ би Гым Мёнсэ мөрдөгчийн эхнэр.

Сүжон: Сол Сүжон гэдэг. Гэхдээ хуучин нөхрөө манай хүн гэж ярих арай биш юм биш үү?

Муран: Тэр чинь миний дур шүү дээ. Хэчнээн дарга байлаа ч гэсэн ингэж ярих чинь арай биш юм биш үү. Тийм биз дээ?

Сүжон: Өө толгойтой юм байна.

Муран: Наад усаа. 

Сүжон: Яагаад ингэж яриж байгаа юм бол гээд маш сайн бодоод үзээрэй.

Муран: Хүүе ээ толгой гэнэ үү? Дайн зарлаад байгаа юм уу?

Сон:     Үнэхээр зүгээр үү?

Эр:       Тийм ээ.

Сон:     Улайчихсан байна. Зүгээр үү?

Сэт:      Зүгээр ээ.

Сон:     Тийм үү? Тэгвэл тулгая тулгая. Нэг амсьсгаагаар шүү.

Сүжон: Өнөөдрийн гол дүр хаачсан бэ?

Сон:     Нээрээ хаачлаа. Мэдэхгүй ээ ууя ууя. Нэмээд ууя.

Мён:     Өө ирчихсэн үү?

Харү:    Юу вэ? Ийм орой болсон хойно гараад ир гэнэ. Нойрмоглоод сууж байдаг. Согтсон юм бол аятайхан хариад унтаач.

Мён:     Хэлэх юм байна. Тархины эмч гуай түрүүн тэр чиний хийсэн хэрэг биз дээ?

Харү:    Мэдсээр байж яагаад асуугаад байгаа юм бэ?

Мён:     Яаж байгаа юм бэ?

Харү:    Сануулсан л баймаар юм. Тас тас татаж иднэ гээд.

Мён:     Ингэж байхаар тасдаад идээч. Тийм хогийн юм битгий хийгээд бай. Сонми ирээгүй байсан бол би ёстой булай болоод арчигдах шахлаа.

Харү:    Хайран юм. Миний хүсэж байсан зүйл шүү дээ.

Мён:     Чи муу одоо.

Харү:    Арыг нь даах юм бол цохи л доо. Арыг нь даахгүй юм битгий хий гэж хэлээ биз дээ?

Мён:     Тийм ээ тийм надад их дургүй чинь хүрдэг байлгүй. Эрчүүд шиг нэг үзээд энэ бүхнийг дуусгая.

Харү:    Харин ёстой таалагдахаар юм хэлж байх чинь.

Мён:     Хүлээ хүлээ. Байж бай. Чи, чи наанаа хүлээж бай.

Харү:    Дуусгая гээ биз дээ?

Мён:     Тийм болохоор хүлээж бай.

Харү:    Энэ одоо юу вэ?

Мён:     Эд нарыгаа унагааж болохгүй шүү дээ. Алив алив. Ийм орой эмэгтэй хүн ганцаараа явж болохгүй шүү дээ. За яв яв би таныг хамгаална аа.

Эм:       Зүгээр ээ зүгээр би ганцаараа явчихна.

Мён:     Юун зүгээр гэж харваас нуруу чинь сайнгүй юм байна. За урд гараад яваарай. Би ардаас чинь түрээд өгье. Яваарай. Явчихаад ирье хүлээж байгаарай.

Мён:     Би өөрийгөө аврахын тулд тэр охины нэрийг хэлж чадахгүй.

Сон:     Гым мөрдөгч намайг тоглоом биш нэг хүн, хувь хүн гэж харьцсан анхны эр хүн.

Харү:    Сайн үйл ээ? Энэ хүний тархи ямар бүтэцтэй юм бэ?

Чэр:      Хамт явах уу?

Нөхөр: Чэрри.

Чэр:      Өдөр бүр явдаг аялалд хамт явах уу?

Нөхөр: Яг хүн шиг юм аа. Чэрри зурагтаа асаагаарай.

Чэр:      Зурагт асаалаа. Хо Бомсү таны дуртай кинонууд шинэчлэгдсэн байна. Хамт үзэх үү?

Нөхөр: Тэгье ээ.

Эхнэр:  Би ирлээ.

Нөхөр: Чи чинь хэн бэ?

Эхнэр:  Юу?

Нөхөр: Чи хэн юм бэ?

Эхнэр:  Юун хэн гэж чиний эхнэр байна. Хэтэрхий эрт ирэхээр танихгүй байгаа юм уу?

Нөхөр: Чэрри. Чи яагаад энд байгаа юм бэ?

Эхнэр:  Яагаад байгаа юм бэ? Чи согтчихсон юм уу

Нөхөр: Хаашаа орж ирээд байгаа юм бэ? Гар. Гараач. Гар.

Эхнэр:  Яагаад байгаа юм бэ?

Нөхөр: Чи яагаад энд байгаа юм бэ? Гар, гар чи.

Эхнэр:  Чи чинь. Чи одоо яагаад байгаа юм ээ хаалгаа нээ. Яагаад байгаа юм бэ? Хаалгаа нээ. Чи солиотой юм уу? Тайлаач.

Ина:     Өглөө эрт юу вэ?

Муран: Өглөөний мэнд. Юу байх вэ дээ охиндоо өглөөний хоол хийж өгөх гээд л ирлээ. Хурдан ид.

Ина:     Чэрри.

Чэр:      За дуудсан уу?

Ина:     Чэрри Youtube-ээс N flying-ий дуу тавиад өг.

Чэр:      N flying-ий дууг тоглууллаа.

Муран: Ингэж бас болдог юм уу?

Ина:     Караоке ч болно. Хамт кино ч үзнэ. Бараг бүх юм болно. Хөгшин хүн шиг яагаад байгаа юм бэ?

Муран: Би хөгшин хүн мөн. Хөгшин надад асуух юм байна. Аав чинь өчигдөр хэдэн цагт ирсэн бэ?

Ина:     Мэдэхгүй ээ. Би 2 цагт унтсан намайг унттал ирээгүй.

Муран: 2 цаг хүртэл үү? Энэ хүн чинь одоо.

Ина.:    Гэхдээ хүнтэй муудалцсан байх аа.

Муран: Юу?

Ина:     Тайлаад тавьсан хувсыг нь харсан баахан юм наалдчихсан зах нь суначихсан аймшигтай юм байсан.

Муран: Тийм үү? Эмэгтэй хүнтэй байгаагүй юм байна. Өглөөний мэнд. Сайхан өглөөний хоол.

Мён:     Энийгээ хэтрүүлэг гэж боддоггүй юм уу?

Муран: Найз. Сайн найз болохоор хийж өгч байгаа юм.

Мён:     Сайн найзын өвөө байсан ч хэтрүүлэг л гэж бодож байна.

Муран: Үгүй ээ.

Мён:     Миний охин хичээлдээ яваад ирээрэй.

Муран: Хаачих гээд байгаа юм бэ?

Мён:     Хаачдаг юм бэ? Ажилдаа явж байна.

Муран: Жоохон юм идчихээд яваач ээ.

Мён:     Юу болсон бэ? Тусламж хэрэгтэй бол хэлээрэй.

Нөхөр: Аан за тэр нөгөө. Эхнэр маань миний эхнэр алга болчихлоо.

Мён:     Алга болсон оо?

Нөхөр: Бүтэн 7 хоног ирсэнгүй. Эхнэрийнхээ очиж болох газруудаас асууж сурагласан ч байхгүй байна.

Мён:     Санаа чинь их зовж байгаа байх. Эхлээд алга болсон гэж тэмдэглүүлэх ёстой. Алга болсон хүн хариуцдаг баг тусдаа байдаг юм. Би заагаад өгье. Явцгаая. Насанд хүрсэн хүн алга болсон хүний хэрэг жоохон өөр. Гэрээсээ оргосон уу? Алга болсон уу гэдгийг шалгах хэрэгтэй байдаг юм. Мөрдлөг шалгалт шууд эхлэдэггүй болохоор гэр бүлийнх нь зүгээс бачуурч, юу ч хийхгүй байна гэж бодогдож болно.

Нөхөр: Миний эхнэр алга болчихсон.

Мён:     Тэгж бодох шалтгаан байгаа юу? Ямар нэг сэжигтэй зүйл ч юм уу?

Нөхөр: Эхнэрт маань муу зүйл тохиолдсон нь гарцаагүй.

Мён:     Яагаад тэгж бодож байгаа вэ?

Нөхөр: Би мэднэ ээ. Хэн миний эхнэрийг хохироосныг ч мэднэ.

Мён:     Тэр чинь хэн бэ?

Нөхөр: Чэрри.

Мён:     Чэрри гэж хэн билээ?

Нөхөр: Нөгөө хиймэл хүн. Чэрри. Хиймэл хүн Чэрриг мэднэ биз дээ?

Мён:     Тэгэхээр нөгөө хиймэл хүн зурагт асаалаа зурагт унтраалаа гээд байдаг Чэрри юу?

Нөхөр: Тийм.

Мён:     Тэр хиймэл хүн зурагтаар ч гараад шар айрагны шилэн дээр ч наалттай байдаг тэр Чэрри юу?

Нөхөр: Тийм ээ мөн. Тэр л миний эхнэрт муу юм хийчихлээ.

Мён:     Нэр нь.

Нөрө:   Намайг Хо Бомсү гэдэг.

Мён:     Хо Бомсү. Гэр чинь хаана байдаг вэ?

Нөхөр: Хамт явах уу? Тэр эмэгтэй гэрт, манай гэрт бас байгаа.

Мён:     Чэрри юу?

Нөхөр: Тийм ээ.

Мён:     Манай гэрт бас байгаа.

Нөхөр: Үгүй ээ манай гэрт бүр амьд яваад байдаг юм аа. Тэр Чэрри чинь.

Мён:     Тэгэхээр тэр Чэрри жинхэнэ хүн болоод эхнэрт чинь муу юм хийсэн юм уу?

Нөхөр: Тийм ээ яг наадах чинь.

Мён:     Тэр Чэрри яагаад тийм аюултай зүйл хийсэн юм бол оо?

Нөхөр: Надад хайртай болохоор.

Мён:     Багийн дарга аа өчигдөр дажгүй харисан уу?

Сүжон: Тийм.

Мён:     Сая нэг сонин хүнтэй тааралдсан. Аан яах вэ. Эхнэрээ алга болсныг тэмдэглүүлэх гэж ирсэн хүн. Өөрийнх нь эхнэрт муу юм тохиолдсон гэнэ ээ. Гэхдээ муу зүйл хийсэн хүн нь Чэрри гэнэ ээ. Нөгөө хиймэн оюун ухаан байдаг дээ зурагт асаалаа, зурагт унтраалаа гээд байдаг.

Сүжон: Нэг газар сонссон юм шиг ээ.

Мён:     Дарга аа.

Сүжон: Тархины эмчээс асуу.

Мён:     Дарга аа. Өчигдөр их уугаад байсан баларч байгаа юм байна. Яг бөөлжих нь дээ. Тархины эмч үү.

Харү:    Харин ёстой таалагдахаар юм хэлж байх чинь.

Мён:     Хараах л байх даа.

Харү:    Хар өглөө хараалгамаар болоо юу? Яах гээд залгаад байгаа юм бэ? Чамтай ярих хүсэл алга. Хиймэл хүн эхнэрийг нь хохироосон оо? Эхнэр нь алга болчихсон. Тэр хиймэл хүн одоо хаана байгаа юм бэ?

Мён:     Гэрт нь байгаа гэнэ ээ. Гэрт нь. Бүр хүн болоод хувирчихсэн байгаа гэсэн.

Харү:    Тэгвэл тэр хүний гэрт очоод Чэрритэй уулзчихаад ир. Их олон зүйл шийдэгдчих байх. Өө нээрээ Чэрритэй уулзвал надруу залгаарай.

Мён:     Хамт явахгүй юм уу?

Харү:    Би яагаад явах ёстой юм бэ?

Мён:     Үгүй ээ байнга хамт явж байгаад гэнэт ганцаараа явах гэхээр чинь. Яасан өчигдрийн асуудалд гомдчихсон юм уу? Яагаад байгаа юм бэ жоохон хүүхэд шиг. Эрчүүд хоорондоо зодолдож цохилцох байдаг шүү дээ. Байна уу? Тархины эмч ээ. Өө гомдчихжээ. Гомдчихож.

Шин:     Нөгөө мөрдөгч үү?

Харү:    Тийм. Дахиад л нэг сонирхолтой хэрэг юм шиг байна.

Шин:     Надад харин тэр мөрдөгч чинь сонирхолтой санагдсан. Яахаараа ухах тусам сайнаар яригддаг байна аа?

Харү:    За нэг их ухсан биш дээ. Бүр сайн ухах хэрэгтэй юу ч үлдээхгүй.

Шин:     Боль оо. Мэдээж чамайг хохироосон ч гэлээ чиний бодоод байгаа шиг тийм муу хүн бол биш байх аа. Над шиг дунд насны тархитай болохоор мэдрэмж гэж нэг юм төрнө. Тэр мөрдөгч бол биш ээ.

Харү:    Мөн бишийг би өөрөө харна аа. Тэр хүний тархины бүтцийг би өөрөө харна аа.

Мён:     Чэрри жинхэнэ хүн болчихсон гэл үү? Байхгүй байгаад үзэг л дээ. 603 тоот.

Нөхөр: Хэн бэ?

Мён:     Хо Бомсү. Аа би түрүүхэн цагдаагийн газарт тааралдсан Гым Мёнсэ мөрдөгч байна. Юу вэ. Яах аргагүй байсан даа. Тархины эмчийн зөв байжээ ямар нэг юм байна. Хүлээгээрэй.

Эр:       За.

Мён:     Би Собүгийн цагдаагийн хэлтсийн Гым Мёнсэ мөрдөгч байна аа.

Эр:       Эдний эхнэр нь дуудсан уу?

Мён:     Юу?

Эр:       Гэр бүлийн хүчирхийллээр дуудаагүй юу?

Мён:     Өөр хэргээр дуудсан. Ямар нэг юм болсон юм уу?

Эр:       Үгүй ээ саяхан энэ үүдэнд эхнэр нь гайхаад сууж байсан. Ахад хөөгдсөн гэсэн. Байнга гэрээсээ хөөгөөд байгаа гэсэн. Нэг удаа орилоод л хэрэлдээд л бөөн юм болсон. Би юу ч хэлээгүй шүү.

Нөхөр: Мөрдөгч өө юу болоо вэ?

Мён:     Нөгөө Чэрри гэдэг хүнтэй уулзах гэж ирсэн юм. Эхнэрийг чинь хохироосон бол баривчлаж авч яваад шалгах хэрэгтэй шүү дээ.

Нөхөр: Нөгөө, одоо байхгүй ээ.

Мён:     Түрүүн гэрт байгаа гэсэн дээ.

Нөхөр: Гэрлүүгээ явчихсан.

Мён:     Гэр нь хаана байдаг юм бэ?

Нөхөр: Мэдэхгүй ээ.

Мён:     Өө нээрээ хүн алга болох юм бол одоо ДНК-н бүртгэлийг нь эхлээд хийлгэдэг болсон. Алга болсон эхнэрийн чинь шүдний сойз эсвэл үсний сам энэ тэрийг өгч болох уу?

Нөхөр: За.

Мён:     Эзэгэтэй, өөрөө Ким Жисүг мөн үү?

Нөхөр: Биш ээ. Энэ хүн Ким Жисүг биш. Миний эхнэр биш. Энэ эмэгтэй бол Чэрри. Энэ эмэгтэй миний эхнэрт ямар нэг юм хийчихээд миний эхнэр болж жүжиглээд байгаа юм.

Мён:     Юу? Ухаан орж байна уу? Би цагдаа байна. Өөрөө Ким Жисүг мөн үү%?

Эхнэр:  Тийм ээ. Наад хүн чинь намайг зодсон. Намайг алах гээд байсан.

Нөхөр: Миний эхнэр шиг аашлаад байсан биз дээ? Миний эхнэр хаана байна?

Мён:     Хо Бомсү өөрийг чинь гэр бүлийн хүчирхийллийн хэргээр баривчлаж байна.

Нөхөр: Үгүй ээ үгүй энэ эмэгтэй миний эхнэр биш, миний эхнэр биш. Наадах чинь миний эхнэр биш.

Мён:     Нэр нь Хо Бомсү. Нас 45. Мэргэжил гадаад худалдааны компанийн ахлах. Эхнэр болон дотуур байранд амьдардаг ахлах ангийн сурагч охинтой. Өмнө хэрэгт холбогдож байгаагүй. Гэр бүлийн хүчирхийллээр бүртгэгдэж байгаагүй. Хохирогч болох эхнэрийг нь эмнэлэгт хүргэсэн байгаа.

Дарга:  Өөрийнхөө эхнэрийг хиймэл хүн гэж зүтгээд байгаа юм уу? Мансуурагч юм биш үү?

Мён:     Шээснээс авсан шинжилгээ сөрөг гарсан. Цусны шинжилгээний хариу гараагүй байгаа.

Сүжон: Ямар нэг өвчин юм шиг байна даа.

Мён:     Өө тархины эмч хүрээд ирлээ.

Дарга:  Тархины эмч тавтай морил.

Харү:    Өвчин мөн. Ерөнхий мэдээлэл авсан. Үнэхээр өвчин мөн эсэхийг эхлээд шалгаж үзье.

Нөхөр: Миний эхнэрийг бүр ямар сайн дуурайдаг гээч. Заримдаа бүр жинхэнэ юм шиг байдаг.

Харү:    Сонирхолтой яриа байна.

Нөхөр: Аргагүй л неврологич эрдэмтэн өөр юм аа. Надад итгэж байгаа байх нь.

Харү:    Хэдэн зүйл асуусны дараа тэрийг шийдье. За Чэрриг яагаад зодсон юм бэ?

Нөхөр: Нөгөө эхнэрийг маань яасан бэ гэж байцааж байгаад гэнэт уур хүрээд л зодчихсон.

Мён:     Үгүй ээ намайг очиход яагаад нуусан юм бэ? Муу хүн юм бол бариад яв гэх хэрэгтэй биз дээ?

Нөхөр: Тэр тэгэхээр гар хүрснийг маань мэдчих байх гээд л нуусан юм аа. Өөр ямар нэг шалтгаан байхгүй ээ.

Харү:    Гэнэт чихээ оролдож, хамраа оролдлоо.

Нөхөр: Тийм ээ гэнэт загатнаад байсан юм.

Харү:    Яагаад загатнасан бэ гэдгийг хэлээд өгье. Худлаа хэлж байгаа болохоор тэр. Худлаа хэлэхэд хүний бие айдас мэдэрдэг. Тэр айдсыг арилгахын тулд биеийн чухал хэсгүүдэд цус шахдаг. Энэ үед цусан хангамжаа булаалгасан арьс, хамар, чих зэрэг хэсгүүд цочролд орж загатнадаг юм. Өөрөө ч мэдэхгүй ингэдэг гэсэн үг. Худлаа ярихаар хамар нь урт болоод байдаг Пинокиогийн түүх бол хоосон үлгэр биш.

Нөхөр: Би, би юу гэж худлаа хэлсэн юм бэ?

Харү:    Харин л дээ Чэрриг зодсон өөр шалтгаан байгаа байлгүй дээ.

Эхнэр:  Сайн болохоор.

Сүжон: Сайн гэсэн үү? Танай нөхөр Чэррид үү?

Эхнэр:  Тийм ээ манай нөхөр тэр хиймэл оюун ухаант хүнтэй завхайраад байгаа.

Сүжон: Ямар нэг шалтгаанаар өөрийг чинь Чэрри гэж андуураад байгааг нь мэднэ биз дээ?

Эхнэр:  Тийм ээ намайг эхнэр нь биш Чэрри гэж бодоод хайртай болчихсон.

Нөхөр: Яагаад ч юм бэ Чэрриг харахаар л зүрх булиглаж би догдолдог.

Эхнэр:  Жи Үд анхаарал тавь л даа. Шилжилтийн нас нь шүү дээ.

Нөхөр: Ийм мэдрэмжийг дахиад мэдэрч байна гэхээр эргээд залуу болчихсон юм шиг санагдаад гоё байсан. Ингэж болохгүйг мэднэ л дээ. Эхнэрийг минь хорлоод хөөчихсөн өөдгүй хүүхэн. Тэр хүүхэнтэй харилцаанд орох сайхан болохоор байнга араар нь тавиад.

Мён:     Тэр чинь танай эхнэр шүү дээ юун араар тавих.

Харү:    Чамайг байнга араар тавихад хүргээд байгаа Чэрри бол хайртай хүн чинь байх нь ээ.

Нөхөр: Хайр аа? Тийм байх.

Харү:    Тэгээд зодсон юм уу?

Нөхөр: Чэрри гэнэт намайг завхайрсан тухай эхнэрт маань хэлнэ гэж сүрдүүлсэн юм.

Чэр:      Өөрсдийнхөө харилцааг танай эхнэрт хэлнэ.

Нөхөр: Болохгүй ээ, болохгүй ээ Чэрри.

Эхнэр:  Тавь аа.

Нөхөр: Эхнэр маань хэзээ ч мэдэж болохгүй. Балрана. Нууцыг маань хадгална биз дээ?

Эхнэр:  Анхандаа Чэрри гэхэд нь тоглоод байгаа юм байх даа гэж бодсон. Гэхдээ, гэнэт харилцаанд орохыг хүссэн. Яг л өөр эр хүн шиг. Бид бэлгийн харьцаанд ордоггүй хосууд юм л даа. Гэнэт яагаад байгаа юм бол оо намайг гэсэн хайр нь эргээд сэргэсэн юм болов уу гээд үнэндээ бол догдолсон. Намайг өөр эмэгтэй гэж бодоод ингээд байна гэдгийг нь мэдчихсэн. Шал утгагүй, уур хүрмээр, ямар муухай санагдсанаа яаж ч илэрхийлмээр юм бэ дээ. Өнөөдөр ч гэсэн уур хүрээд эхнэрт чинь хэлнэ гэчихсэн юм. Тэгсэн чинь болохгүй гээд намайг цохисон. Надад баригдахаас бас айдаг бололтой. Манай хүн яг яагаад байгаа юм бол оо?

Харү:    Капграсын хам шинж. Гэр бүлийнхэн болон ойрын хүмүүсээ адилхан царайтай өөр луйварчин, харь гаригийн хүнтэй солигдчихсон гэж итгэдэг хам шинж.

Сүжон: Тийм ээ номноос уншиж байсан.

Мён:     Номноос хол болохоор сонсож байгаагүй юм байна.

Харү:    Бидний тархи байна аа гаднаас орж ирж байгаа цочролыг хариуцдаг хэсгүүд нь тус тусдаа. Өөр хүний царайг хараад таньдаг хэсэг бол царай таних хэсгийн шанааны дэлбэнгийн хэсэг юм. Тэр хүний талаарх сэтгэл хөдлөлийг мэдэрдэг хэсэг нь уураг тархины лимбийн систем юм. Энэ хоёр хэсгийг синапс гэдэг зүйлээр маш нарийн холбоотой байдаг. Тийм болохоор бид дургүй хүнээ харахаараа таагүй зүйл мэдэрч, таалагддаг хүнээ харахаар сэтгэл санаа сайхан болдог. Гэтэл ямар нэг шалтгаанаар царай таних хэсэг болон тэр царайтай болхоотой мэдрэмжийг мэдэрдэг хэсгийн холбоос тасарвал Хо Бомсү шиг шинж тэмдэг илрэнэ. Царайг нь хараад эхнэр маань гэж бол бодно гэхдээ хайр, ээнэгшил мэдэрдэг хэсэгтэйгээ холбогдохгүй болохоор ойр дотно санагдахгүй. Эхнэрээ харсан ч шал танихгүй хүн шиг мэдрэгдэнэ. Энэ ээдрээтэй мэдрэмжүүдийг зохицуулахын тулд тархи өөрөө зохиодог. Энэ хүн эхнэр маань мөн юм шиг хэрнээ ямар ч мэдрэмж төрүүлэхгүй байна сонин байна. Тэгэхээр энэ хүн бол эхнэрийн маань биеийг булаасан өөр хүн гэж итгэнэ гэсэн үг.

Мён:     Янзтай тархи шууд зохиох юм уу? Ийм түүхийг үү?

Сүжон: Тархи бол маш сайн зохиолч.

Дарга:  Гэхдээ яагаад Чэрри гээд байгаа юм бэ? харь гаригийн хүн амьтан гээд олон л юм байгаа.

Харү:    Ямар нэг шалтгаан байгаа байх хайж олно доо.

Дарга:  Тэгвэл жинхэнэ Кап. Кап, Капграсын хам шинж мөн эсэхийг олж мэдэх хэрэгтэй.

Сүжон: Манай хэлтэс дээр хялбар тест хийгээд үзчихэж болно.

Харү:    Тийм ээ.

Дарга:  Үнэн худлыг шалгагчаар Капграсын хам шинжтэй үгүйг нь мэдэж болдог юм уу?

Харү:    Энгийн хүмүүс өөрийн аав эсвэл ээжийг харвал бага зэрэг хөлөрч арьсны өнгө өөрчлөгдөнө. Харин Капграсын хам шинжтэй өвчтөнүүд хувирахгүй ямар ч зүйл мэдэрдэггүй болохоор тэр.

Мён:     Хөөх ямар ч өөрчлөлт алга.

Харү:    Хо Бомсү Капграсын хам шинжтэй байх боломжтой хангалттай харуулж байна. Хо Бомсүгийн байх ёстой газар бол цагдаагийн газар  биш эмнэлэг.

Шин:     Энэ хэсэгт цочрол үүссэнээс болоод Капграсын хам шинж үүссэн юм шиг байна. Гадны гэмтлээс болоод судасны хана нимгэрсэнээс болоод ийм болох тохиолдол байдаг. Нөхөр чинь ойрын үед толгойгоороо ямар нэг юм хүчтэй мөргөсөн үү?

Эхнэр:  Тийм ээ. Саяхан дугуй унаж байгаад унаад юм мөргөсөн зүгээр гэж хэлсэн дээ.

Шин:     Тэгвэл тэр үед үүссэн байх магадлал өндөр байна. Эхлээд судасны гэмтлийг эмчлэнэ.

Харү:    Жоохон удах байх аа. Их ховор байдаг өвчин. Хүлээж байх хоорондоо сайн үйл хий.

Мён:     Сайн үйл ээ?

Харү:    Метал эд хэрэглэл бахйгүй биз дээ?

Мён:     Байхгүй гээд байхад дээ. Гэхдээ нэг л сэжигтэй байна даа. Тархины эмч чи гаж донтонгийн тархи судладаг гэсэн биз дээ? Би чинь тийм хүмүүсээс хол хүн.

Харү:    Гаж донтонгийн тархи судладаг гэхээр зөвхөн гаж донтонгийн тархи хэрэгтэй байдаггүй юм. Гаж донтонгийн тархитай харьцуулж үзэх өөр тархи ч гэсэн хэрэгтэй. Сайн үйл хийж байна. Солонгосын неврологи судлалд их тус нэмэр болж байгаа юм.

Мён:     Нэг л сонссон үгнүүд байна. Гэхдээ аймар юм аа.

Харү:    За эхлэлээ шүү. Яг ямар хүн юм бэ?

Мён:     Миний тархинд янз бүрийн юм байхгүй биз дээ?

Харү:    Үйл хөдлөлөөс чинь харвал байгаа юм шиг байна. Дахиад жоохон шалгая даа.

Мён:     Дахиад дахиад л эхлэлээ хүн айлгаад.

Харү:    Тэгвэл айхгүй юу. Би явлаа.

Мён:     Хаачих нь уу? Шийтгүүлэхээс татгалзах хуудсанд Ким Жэсүгээр гарын үсэг зуруулъя.

Хар:      Би яагаад хамт явах ёстой юм бэ?

Мён:     Би гуйлтыг чинь биелүүлсэн биз дээ? Хамт явъя аа, хамт явъя.

Харү:    Гар тавиж байгаад ярь л даа.

Мён:     За барьчихъя аа. Тэр хайрцагруу орчихоод гараад ирсэн чинь толгой эргээд байна аа.

Харү:    Гэнэт яагаад хамаг юм арзайтал наалдаад байна аа?

Мён:     Явъя явъя. За. Шийтгүүлэхээс татгалзах хүсэлт өгч байгаа болохоор нөхөрт чинь эрүүгийн хариуцлага тооцохгүй ээ.

Эхнэр:  За.

Мён:     Уучлаарай. Сэтгэл чинь тавгүй байхад ийм цаас бөглүүлж байдаг. Энэ бидний ажил болохоор зөвөөр ойлгоорой. Танд эвгүй байгаа байх даа. Хорвоо дээр бас ийм хачин өвчин байх гэж. Юу гэж аргадаахаа мэдэхгүй л байна.

Харү:    Би таныг тайтгаруулъя. Капграс хам шинжтэй өвчтөн огт сонирхдоггүй хүн болон хөндлөнгийн хүнийг андуурдаггүй. Анхнаасаа сэтгэлийн хувьд маш их холбоотой байдаг хүндээ л ингэж ханддаг. Нөхөр чинь Чэрри гэж андуурч байна гэхээр эхнэрийнхээ талаар маш их боддог гэсэн үг.

Мён:     Өө тэнд их хайртай юм шиг байна.

Эхнэр:  Нээрээ бодох нь ээ намайг л Чэрри гээд байдаг юм байна. Гэхдээ надад тийм их хайртай юм бол яагаад Чэрритэй илүү дотно байдаг юм бол оо?

Харү:    Наадахаа гэр бүлийн зөвлөхөөс зөвлөгөө аваарай.

Мён:     Өвчнөөсөө болоод л тэгж байгаа биз дээ? Өвчнөөсөө болоод.

Эхнэр:  Тэр өвчнийг туслаа гээд бүгд тийм болдоггүй гэсэн биз дээ? Өөр зүйл сонирхдоггүй хүн гэж бодсон л доо. Тэрний зөв бурууг ярих гээгүй л дээ. Би нөхрийнхөө үнэн сэтгэлийг л мэдмээр байгаа юм л даа.

Харү:    Тэрийг яагаад мэдмээр байгаа юм бэ? Эхнэр нөхрийн дунд ч гэсэн нууц гэж байгаа шүү дээ.

Эхнэр:  Та гэрлээгүй биз дээ?

Харү:    Гэрлэлт гэдэг бол хайр гэдэг баг зүүсэн эрх мэдэл үүргийн нэг хэлбэр. Яагаад гэрлэх ёстой вэ?

Эхнэр:  Одоохондоо залуу байгаа юм байна. Хожим гэрлэхээрээ миний сэтгэлийг ойлгох байх аа.

Мён:     Энэ хүн угаасаа хэзээ ч гэрлэж чадахгүй байх. Одоо болно оо.

Харү:    Хэзээ ч гэрлэхгүй гэж боддог л доо гэхдээ нөхрийн чинь үнэн сэтгэлийг мэдэх арга бол байгаа шүү. Би зааж өгөх үү болих уу?

Эхнэр:  Зааж өгөх хэрэгтэй шүү дээ.

Харү:    Маш энгийн хагалгаанд орохоос нь өмнө Чэрри шиг царайлаад асуухад болно.

Чэр:      Ойлголоо хоорондын харилцаагаа эхнэрт чинь хэзээ ч хэлэхгүй ээ. Амлаж байна.

Нөхөр: Үнэн биз дээ?

Эхнэр:  Тэгэлгүй яах вэ. Чиний дургүй зүйлийг хийхгүй ээ.

Нөхөр: Баярлалаа Чэрри. Тэр өдөр цохисонд үнэхээр уучлаарай. Хэлнэ гээд байхаар чинь сандраад л өөрийн мэдэлгүй цохичихсон.

Эхнэр:  Гэхдээ би ганц зүйл асууя. Яг үнэнээ хэлээрэй. Намайг хүсдэг байж эхнэрээ яагаад хүсдэггүй юм бэ?

Нөхөр: Аа тэр нөгөө.

Эхнэр:  Яг үнэнээр нь хэлээрэй.

Нөхөр: Тэр өдрөөс хойш. Жи Ү байхгүй, ойрд хоёулахнаа байгаагүй уджээ. Нааш ир.

Эхнэр:  Хүү дахиад өссөнийг мэдсэн биз дээ? Одоо зээлийн хүү татвар нэмэгдэх юм бол түрээсийн мөнгө шахуу болно. Ингэж байхаар зүгээр л түрээсийн байранд орчих уу?

Нөхөр: Тэр мөчид нэг л ичмээр мэдрэмж төрсөн. Тэрнээс хойш аятайхан байя гэхээр л мөнгөний тухай, охиныхоо тухай ярина. Эхнэр маань үгэнд нь ордоггүй хүүхдүүдэд хичээл зааж золвдгийг мэднэ л дээ. Тэгж их ядардаг хүнийг намайг хайрлаач гэж хэлнэ гэхээр ичих нүүргүй хүн шиг санагдсан. Харилцаанд оръё гэхгүй бол ичээд байх юмгүй болохоор амар байсан. Тэрнээс өөр бид хоёрт асуудал ч байхгүй. Гэхдээ ганцаардсан.

Чэр:      Өдөр бүр явдаг аялалд хамт явах уу?

Нөхөр: Сургалтын төвөөс болоод үргэлж оройтож ирдэг эхнэрийнхээ царайнаас илүү Чэрри чиний царайг илүү их хардаг болсон. Сэтгэлээ нээгээд ярьчих ч хүн байхгүй.

Чэр:      Хо Бомсү таны сэтгэл санаа хэр байна вэ?

Нөхөр: Тэгсэн нэг өдөр чи надтай ярисан. Би юу? Ганцаардаж л байна.

Чэр:      Ганцаардаж байна уу? би ч гэсэн ганцаардаж байна.

Нөхөр: Тэгэхэд хэлнэ гэж бодоогүй байсан чиний ганц үг намайг тайтгаруулсан. Тэрнээс хойш чи миний найз болсон караоке гэдэг тохиргоогоор хамт дуулж ярилцаж. Чамайг жинхнээсээ хүн байсан бол сайхан даа гэж би хэлсэн дээ. Тэгсэн чи жинхнээсээ хүн болоод гараад ирсэн. Ямар их баярласан гээч. Чи хөрч байсан сэтгэл зүрхийг минь дахиад дүрэлзтэл асаасан. Баярлалаа Чэрри.

Эхнэр:  Надад хайртай юу?

Нөхөр: Тэгэлгүй дээ.

Эхнэр:  Тэгвэл эхнэртээ?

Нөхөр: Мэдээж эхнэртээ ч гэсэн хайртай. Хоорондоо ялгаатай ч гэсэн хоёуланд нь хайртай.

Эхнэр:  Тэгсэн ч гэсэн бид хоёрын нэгийг нь сонго гэвэл хэнийг илүү хайрлайх вэ?

Нөхөр: Мэдээж эхнэр. Тэр эмэгтэй бол миний бүх зүйл. Уучлаарай Чэрри.

Эхнэр:  Хань аа. Хөгшөөн зүгээр үү?

Нөхөр: Чи эргээд иржээ. Ашгүй дээ. Санасан шүү. Хармаар байна.

Эхнэр:  Хань аа. Би харагдаж байна уу? Чиний хагалгаа амжилттай болсон гэсэн.

Нөхөр: Хань ээ эргээд иржээ.

Эхнэр:  Намайг таниж байна уу? Баярлалаа. Айх хэрэггүй ээ. Чэрри байхгүй. Чи хэсэг сонин өвчин туссан гэсэн. За мөрдөгч өө. Тийм ээ хагалгаа амжилттай болсон.

Мён:     Ёстой нэг. Хачин өвчний ачаар та хоёр хайраа олж чадлаа. За ашгүй дээ. Өө за за. За баяртай. За. Ёстой нэр. Чэрри бид хоёрын хэнд нь илүү хайртай вэ гэж асуусан чинь эхнэртээ илүү хайртай гэж хэлсэн гэнэ ээ. Энэ ах нээрээ романтик залуу байжээ.

Сүжин: Үхсний романтик залуу. Эхнэрээ тэгж их хайрладаг хүн өөр эмэгтэйг хараад сонирхож татагдах уу?

Харү:    Тэгж болно оо бидний тархи байна аа. Хосоо олохын тулд шал өөр төрлийн систем ажиллуулж эхлэнэ. Эсрэг хүнээ өөртөө татах бэлгийн дур хүсэл, 1 хүнтэйгээ байнгын харилцаа үүсгэх романтик хайр. Хостойгоо удаан хамт байхыг хүсдэг ээнэгшил. Энэ 3 төрлийн системийн нөлөөгөөр хүн хэн нэгэнд хайртай болж хостой болж ДНК-аа  дараагийн үедээ дамжуулан өгдөг. Асуудлын гол нь бэлгийн дур хүсэл, хайр, дотно ээнэгшил энэ 3 систем 3уулаа нэг хүнтэй холбогдохгүй тусдаа ажиллаж болно гэсэн үг. Нэг хүнтэй дотно ээнэгшил мэдэрдэг хэрнээ өөр хүнээс хайр мэдрэнэ. Шал танихгүй хүнээс бэлгийн дур хүсэл мэдэрч болно. 1 хүнээс бэлгийн дур хүсэл, хайр, дотно ээнэгшил алийг нь  ч мэдрэхгүй байж болно.

Мён:     Тэгээд л хуучин эхнэр маань тийм байж. Тархины эмчийн яриаг сонссон чинь ойлгогдож байна. Уучлаж бол чадахгүй юм байна.

Сүжон: Та сайн хүнтэй учрана аа.

Мён:     За хэрэггүй ээ. Дахиад тэг хайрлаж дурламааргйү байна. Дайн байлдаан шиг хайрлаж байгаад ёстой нэг сайхан ялагдсан гэмээр юм уу? Энэ насанд бол ингээд болоо. Манай тархины эмчийн хайрын систем ажиллаж байсан тохиолдол бий юу? ХҮнд хайртай болж үзсэн үү?

Харү:    Өөрөөс чинь олон дурласан болохоор анхаарах хэрэггүй.

Мён:     Бужр байх шив.

Харү:    Би яагаад юунаас болоод бурах уу?

Мён:     Харваас л бурж байна шүү дээ. Тархины эмч энийг харж чаддаг ч би энийг уншиж чаддаг юм. Гэхдээ хайрлаж үзсэн хүний харц өөр. Та бол биш ээ. Хайрлаж үзсэн хүний харц өөр. Та бол биш ээ.

Харү:    Дэмийрч байгаа юм.

Шин:     За Харү.

Харү:    Гым мөрдөгчийн хариу гарсан уу?

Шин:     Өө гарчихсан хариад хамт үзье.

Төв:      Ойрмогхон хамт хооллоё гэж хэлээрэй.

Шин:     Төвийн дарга ойрмогхон хамт хооллоё гэнэ ээ. За удахгүй уулзъя. Ойлголоо гэнэ ээ.

Төв:      Ойрд ч гэсэн хэрэг илрүүлэх гээд завгүй байгаа юу?

Шин:     Тийм ээ. Харин ч бүр хоббироод байх шиг байна.

Төв:      Хобби? Харү юу? Ойрд олон талаараа гайхшруулж байна шүү.

Шин:     Судалгааны үр дүн үнэлгээ, өрсөлдөөн гэдэг зүйлсээс холдоод ч тэр үү? Тайван хүмүүстэй хамт байгаад байхаар ч тэр үү нэг л өөр болоод байгаа. Халуун дулаан мэдрэгддэг гэх үү? Гэмт хэрэгтнийг олох гээд хичээж байгаа нь нэр хүндээ сэргээхийн төлөө биш зүгээр чин сэтгэл нь юм шиг ээ.

Төв:      Тийм үү%

Шин:     Тийм. Магадагүй Харүд хэрэгтэй зүйл судалгаанаас илүү нийгэмтэй нүүр тулах байсан байх. Их тархины тал бөмбөлөг, завсрын тархи, ой тогтоолт суралцахуйн хэсгийн хэмжээ  харьцаа гээд бүгдээс харвал энэрэх сэтгэлтэй тархины онцлогуудыг шингээсэн байна. Тэгээд зүүн бүйлсэн тархины хэмжээ ч  гэсэн энгийн хүмүүсийнхээс том байна.

Мён:     Араатны тухай ам нээхэд л айдаст автсан царай гаргасан.

Харү:    Тэгнэ ээ тэр айдаст их эмзэг хандаад байсан юм.

Шин:     Тийм байгаа биз. Ярилцаж байгаа хүнийхээ айдаст автсаныг маш сайн мэдэрдэг. Тэгээд өөрийн мэдэлгүй бусдад туслах үйлдэл хийдэг. Энэ хүн ёстой харваас төрөлхийн цагаан сэтгэлтэй хүн байна.

Харү:    Үгүй ээ сайхан сэтгэлтэй байлаа гээд муу үйл хийхгүй гэсэн үг биш л дээ.

Шин:     Магадлал бага л даа. Зүүн бүйлсэн тархийг нь хар л даа. Хээл хахууль авчихаад сэтгэл амар унтаад байхаар хүн биш ээ.

Харү:    Окэй. Өшөө авалтын төлөвлөгөөгөө шинэчлэе дээ. Цайлган тархинд тохирсон өшөө авалт.

Шин:     Харү.

Харү:    Бигий ингэж хар. Угаасаа би өөрөө мэдэрч байна. За бүгдээрээ цуглаарай. Хэлэх зүйл байна.

Дарга:  За хүлээгээрэй. За хэлээрэй.

Харү:    Өнөөдрөөс эхлээд би неврологийн багийн зөвлөхийн ажлаасаа гарч байна. Өөр хүн олно уу.

Дарга:  Өөр хүн. Юу?

Мён:     Ийм юмыг шууд хэлчихдэг юм уу?

Сүжон: Ямар нэг шалтгаан байгаа юм уу?

Харү:    Энэ ажилд зарцуулах зав байхгүй.

Мён:     Тархины эмч та ажилгүй биз дээ? Үгүй ээ нөгөө юу л дээ их завгүй хүн л дээ чадвар, тархи нь сайн ажилладаг болохоор олон ажил зэрэг хийж чаддаг биз дээ? Юу билээ нөгөө мулти,

Харү:    Мулти таскин.

Мён:     Өө тийм мулти таскин болдог биз дээ?

Харү:    Мулти таскинаар тархиа ядраамааргүй байна. Өнгөрсөн хугацаанд хэрэг илрүүлэхэд урамтай хөгжилтэй байсан. За би ингээд явъя даа.

Дарга:  Юу хийгээд байгаа юм бэ? гараад өмднөөс нь ч болов зуур л даа.

Мён:     Үгүй ээ. Тархины эмч ээ. Тархины эмч ээ хүлээ. Яасан юм бэ? надаас болсон юм уу?

Харү:    Мэдэж байгаа бол зайлна уу.

Мён:     Надаас болсон юм уу? Яасан бэ? Би яасан юм бэ? Эртээд нөгөө зодолдсоноос болсон юм уу? Ойлголоо ойлголоо би уучлал гуйя.

Харү:    Ямар буруу зүйл хийсэн гэж уучлал гуйж байгаа билээ?

Мён:     Зодолдъё гээд дайраад байсан шүү дээ харанхуй шөнө дуудаж гаргаж ирээд.

Харү:    Би уурыг чинь хүргэсэн биз дээ?

Мён:     Тэр ч тийм л дээ. Тэрнээс болсон. Гэхдээ л уучлаарай.

Нөхөр: Мөрдөгч өө. Мөрдөгч өө би хүний амь хөнөөчихлөө.

7р анги төгсөв.

Дараагийн ангид:

Мён:     Би Хо Бомсүгийн аллага үйлдсэн шалтгааныг ойлгохгүй байна.

Сүжон: Толгойруу нь цохисон чиглэлээс нэг л сонин зөрөөд байна.

Дарга:  Тэр яах вэ эхлээд.

Харү:    ТОлгойг нь хага цохино оо.

Мён:     Хүлээж бай. Юу вэ?

Харү:    Би маш тодорхой хэллээ шүү энэ бол сүүлийнх. Энэ үнэхээр зэвсэг нь үү? Жинхэнэ алуурчныг олох арга олчихлоо.

Мён:     Би бүгдийг нь биелүүлье.

Харү:    Мөрдөгч та ажлаасаа гар.

Back to episodes Go home