Brain works 6

Хоёр тархины хамтрал 6р анги

Бичиг:  Үүрд аврагдах арга.

Бүгд:    Хамгаална уу. Биднийг хамгаална уу. Биднийг хамгаална уу. Биднийг хамгаална уу. Биднийг хамгаална уу. Биднийг хамгаална уу. Биднийг хамгаална уу. Биднийг хамгаална уу. Биднийг хамгаална уу.

Мён:     Зүгээр эм уучихдаг байжээ.

Лам:     Аврагч минь энэ хорвоогийн бүх хорон муугаас биднийг хамгаалж энэ хөөрхий хүний биед шингэсэн сатаны тэмцлээс түүнийг хамгаална уу.

Бүгд:    Хамгаална уу.

Лам:     Сатан аа эндээс зайл. Сатан аа эндээс зайл. Сатан аа эндээс зайл. Сатан аа эндээс зайл. Сатан аа эндээс зайл. Сатан аа эндээс зайл. Сатан аа эндээс зайл. Сатан аа эндээс зайл. Сатан аа эндээс зайл.

Харү:    Би явуулах ёстой байсан юм.

Лам:     Сатан аа эндээс зайл. Сатан аа эндээс зайл. Сатан аа эндээс зайл. Сатан аа эндээс зайл.

Харү:    Энэ эмэгтэй явуулах нь дээ.

Лам:     Итгэлийн ах аа одоо ухаан орж байна уу? Сатан гарчихсан бол саажилт чинь арилна. Гараагүй бол саажилт чинь хэвээрээ байгаа. Хэсэг азнаж байгаад биеийн байдлыг чинь хараад авралын ёслол дахиад нэг удаа үйлдье.

Эр:       Одоо Хан Жи Юүрийн авралын ёслолыг эхлүүлье.

Лам:     Аврагчийн нэрээр аврагдсан билээ.

Бүгд:    Аврагчийн нэрээр аврагдсан билээ.

Лам:     Аврагчийн нэрээр хамгаалж өгнө үү?

Бүгд:    Аврагчийн нэрээр хамгаалж өгнө үү?

Лам:     Аврагч минь энэ хорвоогийн бүх хорон муугаас биднийг хамгаалж энэ хөөрхий энэ охины биед шингэсэн сатаны тэмцлээс түүнийг хамгаална уу.

Бүгд:    Хамгаална уу.

Лам:     Авраагч та өөрийгөө харуулан муу сүнс болон сатанд дарлуулсан энэ сүнсийг дахин хорон зүйл хийж чадахгүй болгоно уу. Аврагч та өөрийн хэмжээлшгүй хүчээр сатан муу сүнснүүдийг тамруу хөөж өгнө үү.

Ээж:     Болохгүй ээ болохгүй.

Харү:    Гэрэл орлоо.

Ээж:     Аврагч уу.

Бүгд:    Аврагч ирчихлээ.

Лам:     Хэн бэ?

Харү:    Би бол сатан муу сүнсэнд дарлуулсан энэ хүүхдийн сүнсийг аврахаар ирсэн аврагч байна.

Ээж:     Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.

Бүгд:    Аврагч залран ирсэн байна. Аврагч заларч байна. Баярлалаа баярлалаа. Аврагч өөрөө заларлаа. Баярлалаа.

Харү:    /испани итали ямар нэгэн хэлээр ярив/

Лам:     Хүлээ.

Сүжон: Дамжуулагч аа энэ хардаа саажилт нь байхгүй болчихлоо. Энэ хардаа.

Хүмүүс:      Юу вэ? Яана аа? Гайхамшиг. Яана аа үнэхээр аврагдчихлаа.

Сүжон: Үнэхээр аврагдчихлаа.

Лам:     Ашгүй дээ. Сатан явчихсан байна. Аврагч. Чи.

Эр:       Би онгойлгоё. Онгойхгүй байна.

Лам:     Онгойлго хурдал.

Ээж:     Аврагч аа хаашаа явж байгаа юм бэ?

Харү:    Жинхэнэ авралын замруу явна.

Ээж:     Жинхэнэ авралын замруу юу.

Эр:       Хурдлаарай. Тэрийг хурдан зогсоо. Барь хурдал. мАшин аваад ир, машин, машин. Энэ дугүй яачихсан юм бэ? Өөр машин байхгүй юу? Дамжуулагч аа.

Лам:     Дагаад яв.

Эр:       За.

Мён:     Халууцчихлаа, яг бачуураад үхэх шахлаа. Заавал цээжрүү цохиод амьсгалахад л өвдөөд байна.

Сүжон: За зүгээр байж бай нотлох баримтуудыг би авчихъя.

Мён:     Ёстой нээрээ. Энийг дээ.

Лам:     Эд нарыг хардаа. Нэг л танил санагдаад байсан чинь мөрдөгч байжээ.

Мён:     Эм уугаад бүгд эргүү болчихсон юм уу? Үгүй ээ анзаарсан юм бол зугтахгүй яасан юм бэ? И Жонжа өөрийг чинь цагдаа үхэх нь байна. Гым Мёнсэ мөрдөгчийг зодож тамласан хэргээр баривчлаж байна.

Сүжон: Зэвсэг хэрэглэсэн болохоор тусгай ангийн танхайн хэрэг.

Мён:     Өө тийм ташуур.

Лам:     Юу хийцгээгээд байгаа юм бэ?

Сүжон: Та нар битгий ажил үүргээ гүйцэгтгэхэд саад болоод байгаарай. И Жонжа... Сайхан шидэлт.

Мён:     Багийн дарга аа дуусгаарай.

Сүжон: И Жонжа өөрийг чинь эрүүгийн тусгай ангийн танхайн хэргээр баривчлаж байна.

Мён:     Яагаад байгаа юм бэ? Багийн дарга аа битгий ингэ л дээ.

Сүжон: Наад гараа ав. Эм түрхэх хэрэгтэй.

Мён:     За би түрхэе. Өгчих надад өгчих.

Сүжон: Яагаад надаар түрхүүлэхгүй байгаа юм бэ? Надад дургүй юм уу?

Мён:     Ичээд л тэгж байна шүү дээ. Ямар нуруу биш дээ өгчих.

Сүжон: Зүгээр л усан санд байна гээд бодчих. Арай тэгж ташуурдуулаад мөрдөгч та самуурчихсан юм биш биз дээ?

Мён:     Багийн дарга аа та одоо. Өө тасгийн дарга аа.

Дарга:  Юу вэ? Ямар сонин юм болоод байна аа?

Мён:     Сонин юу байх вэ дээ. Нөгөө гаж урсгалын номлогч яасан бэ? Байцаагдаж байгаа юу?

Дарга:  Суллачихсан.

Мён:     Ийм хурдан уу?

Дарга:  Мундаг алдартай өмгөөлөгч ирээд зугтах шалтгаан байхгүй гадуур байцаагдана гэж цэвэрхэн зохицуулаад аваад явчихлаа.

Мён:     Ёстой нээрээ. Намайг ингэж тамласан байхад ёстой дэндүү юм аа. Багийн дарга аа бид нар яарах хэрэгтэй юм байна.

Сүжон: Тэгэхээс дээ. Эхлээд эм түрхээдэхье. Дээш нь болгоорой.

Мён:     Түрх түрх.

Лам:     Цагдаагийн газарт алга. Олсон уу?

Эр:       Уучлаарай олоогүй. Жи Юүрийн ээж нь утсаа орхиод явчихсан болохоор байршлыг нь тодруулж чадахгүй байна.

Лам:     Нөгөө тархины эрдэмтний гэр яасан?

Эр:       Хайж байгаа.

Мён:     Хаалга онгойлгоод өг гээд бөөн юм болоод байвал яах уу?

Харү:    Тэгэхгүй ээ. Зүгээр л намайг аврагч гээд итгэчихсэн байгаа. Энд зүгээр байж байх ёстой. Жи Юүрийг үүрд аврахын тулд заавал энд байх ёстой.

Сүжон: Хугацаа нь яг сайхан таарсан. Жи Юүрийг ташуурдуулах аюултай мөчид гэнэт гарч ирээд аварсан болохоор итгэхээс өөр яах вэ.

Харү:    Тэр онцгой нөхцөл байдалд бол Ян Инжоны тархи хууртахад бэлэн болсон байсан. Мэдээж хэрэг би мааш харизма сайтай хүн л дээ яг л аврагч шиг.

Мён:     Яг тохирсон ажлаа олчихож. Гаж урсгалын номлогч.

Харү:    Харин өөрийнх чинь гаж урсгалын итгэгч.

Мён:     Аан тийм тийм за аврагч аа дараагийн алхам юу вэ?

Харү:    Ян Инжоны тархийг чөлөөлөх 2 дугаар алхам. Тархийг нь хоослох бидний тархи байна аа мэдээллээс шууд таславал өлсөглөнд нэрвэгдэнэ.

Бичиг:  Аврагч, аврал, Жи Юүр, дамжуулагч.

Харү:    Ингээд өлсгөлөнд нэрвэгдэх юм бол ямар ч хамаагүй мэдээллийг шууд өөртөө шингээж авахыг хүснэ. Энэ үед ямар нэг зүйл хэлэхэд өөрчлөхөд хамгийн хэцүү гэгддэг шашин, үзэл санаа өөрчлөгдөж болдог.

Мён:     Аа өлсөхөд юу ч идсэн амттай байдагтай адилхан юм байна.

Сүжон: Тэгвэл Ян Инжоны тархийг өлсөхийг хүлээх үү?

Мён:     Тэгье.

Эр:       Тэр тархины эрдэмтний гэрийг олчихлоо.

Лам:     За маш сайн хянаарай.

Эр:       За ойлголоо дамжуулагч аа.

Мён:     Хөөх энэ чинь хэн бэ? Гаж урсгалын зохион байгуулагч биш үү?

Сүжон: Хөөе муу гуйлгачингууд аа хаана ирээд байна аа. Дахиад ирээд үзээрэй. Ирэх юм бол толгойг чинь тасдана шүү.

Мён:     Манай багийн дарга нөгөө зурагтаар гараад байдаг эршүүд бүсгүйчүүд шиг л байна. Янзтай.

Сүжон: Өмнө нь бол төсөөлж ч байгаагүй энэ дүр төрх таалагдаж байна.

Мён:     Баяр хүргэе. Нөгөө хэцүү гээд байсан тархины шинэчлэлийг хийж чадсан байна.

Сүжон: Харин тийм. Жи Юүрийн ээж ч гэсэн хурдхан өөрчлөгдөөсэй билээ.

Ээж:     Энд хүн байна уу? Хаалгаа тайлаач Жи Юүр ээ. Жи Юүр хаана байна? Жи Юүр ээ. Хүн байна уу? Жи Юүр ээ. Зүгээр үү? Алив, бэртээгүй биз дээ? Хэнтэй хамт байсан? Хэн асарсан бэ? Аврагчтай хамт байсан уу? Нээрээ юу? Аврагч хаана байна? Энд байгаа юу?

Ээж:     Итгэлийн ах аа.

Мён:     Тийм ээ. Аврагч өөр газар байгаа. Би зүгээр л ярилцах гээд ирлээ. Хүүхдээ өсгөх гээд их ядарсан байх тйим үү? Хараад байх нь ээ нөхөр чинь өөр газар ажилладаг, төрсөн ээж чинь байхгүй, өвдсөн хүүхдээ хараад ганцаараа ямар хэцүү байсан бол. Хэлэхгүй байсан ч шууд л нүдэнд харагдаж байсан. Би ч гэсэн охиноо 6 настай байхад яг Жи Юүр шиг байхаас эхлээд л ганцаараа өсгөсөн. Тэр үеийн тэр хэцүү мэдрэмж. Ганц удаа хооллох, шүдийг нь ганц угаах хүртэл ямар хэцүү байсан гээч. Сайн аав болох хэрэгтэй байсан ч зориг хүрэхгүй, уучлаарай, балай юм шиг уйлчихлаа.

Ээж:     Зүгээр ээ. Би ч гэсэн тэр сэтгэлийг ойлгож байна.

Сүжон: Одоо л сэтгэлээ нээгээд эхлэчихлээ. Ян Инжоны тархийг чөлөөлөх 3 дахь алхам сайхан өрнөж байна.

Харү:    Яахыг нь одоохондоо харзнах хэрэгтэй.

Ээж:     Би ч гэсэн тийм байсан. Нялх байхаасаа ямар их өвчин ороодог байсан гээч. Гэдэс өвдөөд байна гэснээ нуруу өвдөөд байна гэнэ. Тэгээд толгой өвдөөд байна. Тэр болгонд утсаар ярихаар нөхөр маань залхсан шинжтэй эмнэлэг ор гэнэ. Төрсөн ээж маань байхгүй болохоор уйлж байгаа охиноо тэврээд л хамт уйлдаг байсан.

Мён:     Тийм байх нь ээ.

Ээж:     Уйлж байгаа хүүхдээ тагтан дээрээс шидчих юмсан гэж хүртэл бодсон. Нэг өдөр тагтан дээр зогсож байгааг нь хараад ямар их айсан гээч. Би тийм муухай зүйл бодсон болохоор охин маань өвдсөн юм шиг санагдаад.

Мён:     Тийм юм байх шүү дээ.

Ээж:     Би зүгээр л сайн ээж болохыг хүссэн шүү дээ.

Мён:     Би ч гэсэн сайн аав л болохыг хүссэн.

Ээж:     Итгэлийн ах аа.

Мён:     Итгэлийн эгч ээ.

Сүжон: Гым мөрдөгч хүнийг ойлгох чадвар үнэхээр сайн юм аа.

Харү:    Гым мөрдөгчийн хэрэг бас гардаг л юм байна. Би хэзээ ч ийм юм хийж чадахгүй.

Мён:     Тийм байх нь ээ. Тэгээд л гаж урсгалд итгэчихэж.

Ээж:     Гаж урсгал биш ээ. Дамжуулагчийн хэлснээр муу сүнс л шүглээгүй юм бол манай Жи Юүр яагаад байдаг юм бэ?

Мён:     Тэрэнд өөр шалтгаан байгаа байх аа.

Ээж:     Аврагч аа.

Харү:    Би эмнэлэгт очоод муу сүнсийг харуулаад өгье. Тэгвэл тэр өдөр дээвэр дээр юу болсон талаар яриж өгөх үү?

Шин:     Хавдар байхгүй. Онцын өөрчлөлт илрээгүй. Гол нь тархи нугасны шингэний шинжилгээгээр цагаан эсийн хэмжээ өндөр гарсан.

Харү:    Тэгвэл тархины үрэвсэл үү? Шалтгаан нь.

Шин:     Шинжилгээ хийж байж л мэднэ дээ.

Харү:    Заавал олох хэрэгтэй шүү.

Мён:     Тархины үрэвсэл гэхээр тархинд нь үрэвсэл байна гэсэн үг үү?

Шин:     Тийм ээ тархины үрэвслийн шалтгааныг олохын тулд эсрэг биетний шинжилгээ гэдэг зүйл хийнэ гэхдээ тэр шинжилгээгээр шалтгаан нь тодрохгүй байж магадгүй.

Мён:     Тэгэхээр одоо яах уу?

Шин:     Шинжилгээний хамрах хүрээг нэмэгдүүлж үзнэ дээ. Өөр эрхтэний асуудал тархины үрэвсэл болох тохиолдол мэр сэр байдаг юм.

Ээж:     Гэдэс өвдөөд байна гэснээ нуруу өвдөөд байна гэнэ.

Харү:    Авга эгч ээ.

Шин:     За.

Харү:    Нэг сэжиг төрч байна. Эмэгтэйчүүдийн эмч дуудаад өг. Арай үгүй байх гэсэн мөн байжээ. Эхлэцгээе.

Эр:       За. Хагалгааг эхлэлээ мэс. Бодож байснаас их хүнд байна хүүхдэд их хэцүү байсан байх даа.

Харү:    Гэхдээ л ашгүй тэр муу сүнсний бүх үнэн илэрлээ.

Ээж:     Муу сүнс үнэхээр гараад ирсэн үү?

Харү:    Тийм ээ. Жи Юүрийн биед шингэсэн байсан муу сүнс бол энэ байна. Гадна төрх нь ч гэсэн муу сүнс шиг байна уу? Жи Юүрийн өндгөвчинд байсан хавдар. Тератома гэдэг юм. Олон төрлийн эс эдээс бүрддэг хавдар байгаа юм. Биеийн бүх хэсгийг бий болгож чадах ДНК-тай үүдэл эс дураараа хөгжиж ингээд шүд, үс гэх мэт хөгжил явагдаж байгаа юм. Тератомаг эмчлэхгүй удаснаас үүссэн тархины үрэвсэл нь ярих чадваргүй болгож тархины үйл ажиллагаанд нөлөөлж байсан байна. Маш ховор тохиолдол болохоор сэтгэцийн эмчид ханд гэж байсан байна. Авчихсан болохоор одоо шинж тэмдэг нь алга болно оо.

Ээж:     Байж боломгүй юм. Итгэж чадахгүй ээ. Өөрийн нүдээр хартлаа. Жи Юүр ээ, Жи Юүр ээ зүгээр үү? Ухаан орж байна уу? Жи Юүр ээ ээжийгээ сонсож байвал толгой дохиорой.

Жи:       Ээж ээ.

Ээж:     Жи Юүр ээ яриж чадаж байна уу? Үг хэлж болж байна уу? Яана аа. Баярлалаа.

Харү:    Одоо дахиад хий юм сонсох харах юм байхгүй болно. Сайн эмчлүүлчихвэл хуучны Жи Юүр болно оо.

Ээж:     Эмч та биднийг аварлаа. Баярлалаа.

Харү:    Үгүй ээ одоохондоо бүрэн аврагдаагүй байгаа. Би муу сүнсийг харуулсан болохоор одоо үнэнийг хэлээрэй. Тэр өдөр дээвэр дээр болсон зүйлийн талаар. Дээвэр дээр зөвхөн Жи Юүрийг харсан юм уу? Жи Юүр аавыгаа хутгалсан нь үнэн юм уу? Аврагдмааргүй байгаа юм уу?

Ээж:     Үгүй ээ. Үнэндээ тэр өдөр.

Хүмүүс:      Жи Юүр ээ. Гараад ир. Гараад ир. Жи Юүр ээ. Жи Юүрийн ээж одоохон гараад ир.

Эр:       Тийм хүн хараагүй юу?

Лам:     Хан Жи Юүр.

Эр:       Тэнд байна.

Лам:     Чи.

Харү:    Түр зогс. Наанаа зогс.

Лам:     Чи Жи Юүрийг яачихсан юм бэ?

Харү:    Гайхамшгийг бүтээсэн Жи Юүрийг аварсан.

Лам:     Юун утгагүй зүйл.

Ээж:     Дамжуулагч аа Жи Юүр юм яриж байгаа. Жи Юүрийн биед тератома гэдэг юм байсан болохоор өвдсөн байна. Гаргасныг нь би харсан.

Лам:     Итгэлийн эгч ээ ухаан ор муу сүнс биед биш сэтгэлд ухамсарт байдаг юм. Биеэс ямар нэг юм гарлаа гээд муу сүнс алга болдоггүй юм. Энэ сатанд бүү хуурт.

Харү:    Би бол аврагч харин энэ эмэгтэй бол сатан.

Лам:     Амаа тат муу сатан чөтгөр.

Харү:    Ян Инжон оо эрүүл ухаанаар бодоод үзээрэй. Жи Юүрийг юм яриж чаддаг болгосон би сатан чөтгөр үү? Жи Юүрд хийсэн хэргээ тохсон энэ хүн сатан уу? Бодож чадна биз дээ?

Лам:     Итгэлийн эгч ээ. Нүглийн эхний алхам юу билээ.

Ээж:     Бодож сэтгэх.

Харү:    Бодож сэтгэхийг чинь болиулж үйл хөдлөлийг чинь удирдах. Гаж урсгалуудын газлайтингийн үндэс шүү. Бодох ёстой. Та өөрөө бодоод үз.

Лам:     Дахиад битгий нүгэл үйлд.

Харү:    Бодох бол нүгэл биш. Та өөрөө бодоод үз.

Лам:     Энэ сатаны үгэнд хууртаж болохгүй. Итгэлийн эгч таны наад мунхаглал чинь Жи Юүрийг дахиад зовлонд унагаана.

Харү:    Жи Юүрт муу сүнс байгаагүй хавдраас болсон.

Лам:     Энэ сатаны үгэнд хууртаж болохгүй.

Харү:    Жи Юүрийг хэн эдгээсэн бэ одоо хэл? Хэн бэ? Тэр гайхамшгийг өөрийн нүдээр харсан биз дээ?

Ээж:     Боль. Одоо боль. Дамжуулагч аа.

Лам:     За итгэлийн эгч ээ битгий уйл. Наашаа ир. За за. Хүрээд ир. Гэр бүлийнхэндээ ирэх хэрэгтэй. Бид бол гэр бүл шүү дээ. Жи Юүрт гэр бүл хэрэгтэй. Тэгэхгүй бол Жи Юүрийн бие дахиад өвдөнө. Дахиад хүний амь хөнөөнө.

Ээж:     Үгүй ээ. Жи Юүрийг өвтгөсөн хүн нь би байсан. Танд итгэсэн би. Жи Юүр бол алуурчин биш мөрдөгч өө. Миний нөхрийн хэлсэн алуурчин бол.

Аав:      Дамжуулагч. Дамжуулагч хутга бариад надруу дайрсан. Зугтаж байгаад уначихсан. Инжон оо гуйж байна тэр хүнээс одоо холд. Тэгж байж Жи Юүр та хоёр амьд үлдэнэ. За юу. Надад амла.

Ээж:     Миний нөхрийн хэлсэн алуурчин бол үнэндээ энэ хүн баривчлаарай.

Лам:     Урвагч. Юу яриад байгаа юм бэ?

Мён:     Өөрийг чинь Хан Сон Үгйин амь насыг хөнөөсөн хэргээр баривчлаж байна. Эвээр хэлж байхад наад гараа авцгаагаарай.

Харү:    Сайн байна. Одоо Жи Юүрийг бүрэн аварлаа.

Жи:       Ээж ээ.

Ээж:     Жи Юүр ээ.

Жи:       Ээж ээ би, дамжуулагчийг харсан, дээвэр дээр толинд.

Ээж:     Тийм ээ мэднэ. Ээжийгээ уучлаарай. Ээжийнх нь буруу. Үнэхээр ээжийнх нь буруу.

Бүгд:    Аврагчийн нэрээр хамгаална уу. Аврагчийн нэрээр замчлаж өгнө үү. Аврагчийн нэрээр аврагдсан билээ. Аврагчийн нэрээр хамгаална уу. Аврагчийн нэрээр замчлаж өгнө үү. Аврагчийн нэрээр аврагдсан билээ. Аврагчийн нэрээр хамгаална уу. Аврагчийн нэрээр замчлаж өгнө үү. Аврагчийн нэрээр аврагдсан билээ. Аврагчийн нэрээр хамгаална уу. Аврагчийн нэрээр замчлаж өгнө үү. Аврагчийн нэрээр аврагдсан билээ. Аврагчийн нэрээр хамгаална уу. Аврагчийн нэрээр замчлаж өгнө үү.

Мён:     Өөрөө Ян Инжонд нөлөөлж Хан Жи Юүрийн алуурчин гэж гүтгэсэн.

Лам:     Чи одоо ямар том нүгэл үйлдэж байгаагаа мэдэж байна уу?

Мён:     Асуултанд хариул. Сүрдүүлэх хэрэггүй.

Лам:     Тэнгэрийн гэсгээл хүртэх амьтан. Бурхны дамжуулагчийг гүтгэсэн нүглийнхээ төлөөсийг төлнө дөө.

Мён:     Дахиад л хараал. Би нээрээ амьд байгаа нь л гайхамшиг юм даа. Нээрээ тархины эмч улаан өнгөөр нэрийг маань биччихээд байхад амьд л байна. Байнга хараалгаад байхаар бүр дархлаатай болчихдог бололтой. Би огт айхгүй байгаа болохоор дэмий тамираа бараад байлгүй хурдан үнэнээ хэлцгээе. Дээвэр дээр болсон зүйлийг хэлээрэй.

Ээж:     Нөхрийнхөө хэлсэн үгийг сонсоод дээвэр дээр гарахад Жи Юүр байсан. Жи Юүр ээ. Жи Юүр ээ. Чи яагаад хутга барьчихсан юм бэ? Дамжуулагчийг хараагүй юу? Яагаад? Яагаад тэгж байгаа юм бэ? Дамжуулагч аа.

Лам:     Мунхаг амьтан. Жи Юүрийн төлөө л ингэж байна. Тэрийг яагаад ойлгохгүй байгаа юм бэ? Тэр хүн бол танай нөхөр биш авралын гарт саад болохоор ирсэн сатан чөтгөр гэнэт дайрч орж ирээд Жи Юүрийг хулгайлах гэж байхад нь би арай хийж болиулсан.

Лам:     Жи Юүр ээ. Жи Юүр хаана байна. Хан Жи Юүр хаана байна? Жи Юүр хаана байна. Танай нөхөр үхээгүй. Муу сүнсийг л шийтгэсэн юм. Танай нөхөр удахгүй дахин төрнө. Энэ бол сайн дохио шүү. Жи Юүрийн эмчилгээнд саад болоод байсан сатан чөтгөр алга болж байгаа юм. Өөр юм бодох хэрэггүй. Дахиад битгий нүгэл үйлд одоо бол Жи Юүрийг аврах ёслолд анхаарах ёстой үе. Зөвхөн Жи Юүрийг л бод. Таны хувьд хамгийн чухал хүн Жи Юүр биз дээ?

Ээж:     Тэгвэл Жи Юүрийн аав яах юм бэ?

Лам:     Жи Юүр дээвэр дээр байсан биз дээ?

Ээж:     Жи Юүр насанд хүрээгүй болохоор ямар ч шийтгэл хүлээхгүй гараад ирнэ. Хий гэснийг л хийчихвэл бүгд амьдарч чадна. Бүгд аврагдана гэж надад хэлсэн. Эцэст нь Жи Юүрд бүх хэргээ тохсон. Би л бүх зүйлийг нураасан.

Сүжон: Ядаж одоо бүх үнэнээ хэлж байгаад баярлалаа. Дамжуулагч Хан Сон Үг сүрдүүлж байгаад унагаасныг нотлох нотлогоо байгаа юу? Дуу бичлэг юу ч байсан болно.

Ээж:     Байхгүй ээ. Дамжуулагчийн хэлснээр барилгад байсан хяналтын камерийг бүгдийг устгаад бичлэг хийж болдоггүй гар утас хэрэглүүлдэг байсан.

Сүжон: Дээвэр дээр болсон зүйлээс санах зүйл байхгүй юу? Жижигхэн зүйл байсан ч хамаагүй хэлээрэй.

Ээж:     Яаж ч бодоод санахгүй байна.

Сүжон: Танхайрсан гэдгээс өөр юм байхгүй юм байх даа.

Ээж:     Өөр нотлогоо байх нь байгаа л даа.

Бүгд:    Хурдан ухаарай.

Дарга:  Хөөе хөөе сайн барь л даа. Хаашаа унжгар юм бэ

Мён:     Цэргээс халагдаад анх удаа л газар ухаж байна.

Дарга:  Хүрздэж байгааг чинь харахад цэрэгт их л зодуулсан бололтой тйим ээ? Яасан яасан.

Мён:     Гэнэт цэрэгт байсан ахлахыгаа саначихлаа. Яаж амьдарч байдаг юм бол доо нэг таарвал сайхан даа. Хүүе. Хүүе. Тасгийн дарга аа.

Дарга:  Яасан яасан? Энэ чинь араг яс байна. Нааш ир нааш ир.

Хүмүүс:      Алив алив. Араг ясыг оллоо. Араг яс олдсон.

Сэт:      Жрюү хороололд байдаг нэгэн шашны байгууллагын барилгын хойд уулнаас цогцос олдож цагдаагийн байгууллага мөрдлөгийг эхлүүлээд байна. Мэдээлэгчийн хэлснээр бол уг цогцос бол ээжтэйгээ хамт уг шашны байгууллагад ирдэг байсан 10 гаран настай сурагч бөгөөд авралын ёслол нэгэн төрлийн шашны зан үйлийн үеэр амиа алдсан нь тодорхой болоод байна. Шашны байгууллагын толгойлогч И Жонжа нь дүрс бичлэгийн цахим хуудсанд зан үйлийн бичлэгийг байрлуулж итгэгч нарыг цуглуулж байсан байна.

Лам:     Би зүгээр ээ. Намайг яаж дахин төрөхийг харж байгаарай.

Мён:     Тархиа угаалгасан хүмүүс их байдаг юм байна. Яана аа.

Сүжон: Энэ хорвоо дээр хүн байгаа цагт гаж урсгал тасрахгүй ээ. Хүн бол төгс биш  сул дорой бодь гал учраас үүсэж байгаа асуудал. Дутмагшил, айдас, хэн нэгнийг түшиж тулах гэсэн сэтгэл биднийг сул дорой болгож байдаг.

Мён:     Манай тархины эмч ч гэсэн айдас түгшүүр ийм зүйл мэдэрдэг үү?

Харү:    Мэдээж мэдэрдэг.

Мён:     Ойрд мэдрээгүй энэ дотно байдал чинь юу вэ?

Харү:    Ердөө metacognition зүй хүчтэй болохоор тийм мэдрэмжиндээ хэзээ ч удирдуулахгүй. Metacognition гэдэг бол миний тархи одоо айгаад байгаа юм байна тэгээд ийм үйлдэл хийх гээд байгаа юм байна гэдгийг өөрөө мэдэхийг хэлдэг. Тэгэхээр тухайн үйлдлийг хийхгүй байх магадлал өсдөг юм.

Мён:     Аан за за. Юу гэсэн үгийг нь ойлгохгүй байгаа ч гэнэт ялгаатай гэдгээ мэдрэх сайхан байна аа.

Дарга:  За ойлголоо. Сайн ажиллах болно. За баяртай. Бүгд сайн ажиллалаа. Газрын дарга өөрөө залгаж байна. Миний ажлын үнэлгээ нуга, нуга өсөх нь тодорхой.  Яагаад уйлаад байна аа.

Мён:     Өнгөрсөн хугацаанд сэтгэл чинь их зовсон шүү дээ. Баяр хүргэе.

Дарга:  Нээрээ чамд газрын дарга талархал өгнө.

Мён:     Юу? Гэнэт юунаас болоод? Тэр үү?

Сүжон: Эртээдийн сайн үйлсийн тухай мэдээ. Тэрэнд өгч байгаа.

Мён:     За юун талархал вэ. Тархины эмчийн ачаар би талархал авч байна. Бага сургууль төгссөнөөс хойш ёстой шагнал авч үзээгүй юмсан. Баярлалаа тархины эмч ээ.

Дарга:  Тийм болохоор манай тархины эмч чинь манай багийн аз од. Энэ хэргийг ч гэсэн.

Харү:    Түр зогс. Би ингээд явлаа.

Дарга:  Магтаж байхад яагаад байна аа?

Мён:     Мэдэхгүй ээ. Бидэнтэй адил түвшний хүн биш болохоор огт ойлгодоггүй.

Сүожн: Тасгийн дарга аа мэдээлэл хийх цаг боллоо. Энэ баримт нь.

Дарга:  Окэй. Сол дарга сайн ажиллалаа. За тэгэхээр спотлайтны иллэгийг нэг сайхан хийлгээд ирнэ ээ.

Мён:     Явцгаая.

Дарга:  Гэмт хэрэгтэн И Жонжагийн өмнө хийсэн хэргийг хүртэл илрүүлж чадлаа.

Эр:       Дүр хувирган орж чадсан неврологийн багийн хүчин зүтгэлийг ард түмэн магтан дуулж байгаа.

Дарга:  Баярлалаа. Нийт ард түмнийхээ амь нас эд хөрөнгийг хамгаалахад бие хайргүй зүтгэж байгаагаа цаашид ч гэсэн тасралтгүй харуулах болно.

Эм:       Гэмт хэрэгтэн гэж гүтгэгдээд байсан хохирогчийн охин А-гийн ярих чадвараа алдаад байсан шалтгаан нь тератомагаас шалтгаалсан тархины үрэвсэл байсан гэсэн. Тератома гэж юу вэ?

Дарга:  Энэ тератома гэдэг бол байна аа. Хэвийн бус байдлаар хуваагдсан эсүүд.

Бүгд:    Юу вэ. Юу болоод байна аа. Юу гээд байгаа юм бэ? Яасан гэсэн үг вэ?

Мён:     Тасгийн дарга аа баларсан шүү. Тархины эмчийн бичлэг цацагдчихаж.

Дарга:  Мэдээллээ дуусгая.

Харү:    Бодох бол нүгэл биш. Та өөрөө бодоод үз.

Эр:       Янзтай. Мундаг юм аа.

Харү:    Жи Юүрт муу сүнс байгаагүй хавдраас болсон.

Лам:     Энэ сатаны үгэнд хууртаж болохгүй.

Харү:    Жи Юүрийг хэн эдгээсэн бэ одоо хэл? Хэн бэ? Тэр гайхамшгийг өөрийн нүдээр харсан биз дээ?

Лам:     Таны наад мунхаглал чинь Жи Юүрийг дахиад зовлонд унагаана. Энэ сатаны үгэнд хууртаж болохгүй.

Харү:    Бодож сэтгэхийг чинь болиулж үйл хөдлөлийг чинь удирдах. Гаж урсгалуудын газлайтингийн үндэс шүү. Бодох ёстой. Та өөрөө бодоод үз.

Лам:     Дахиад битгий нүгэл үйлд.

Харү:    Бодох бол нүгэл биш. Та өөрөө бодоод үз.

Муран: Мундаг юм.

Харү:    Өөрөө бодоод үз.

Лам:     Энэ сатаны үгэнд хууртаж болохгүй.

Харү:    Гаж урсгалд ухаанаа алдсан нэг хүнийг аврах гээд их завгүй байлаа.

Лам:     Таны наад мунхаглал чинь Жи Юүрийг дахиад зовлонд унагаана

Харү:    Бодож сэтгэхийг чинь болиулж үйл.

Хуан:    Аврах аа?

Лам:     Энэ сатаны үгэнд хууртаж болохгүй.

Хуан:    Чи энэ эмэгтэйг аварсан гэж бодож байна уу?

Харү:    Гаж урсгалаас мултлаж өгсөн. Мэдээж хэрэг аврал шүү дээ.

Хуан:    Тийм ээ салсан. Гэхдээ үнэхээр тэр эмэгтэй жаргалтай байгаа юу? Тэр эмэгтэй өөрийн асуудалтайгаа нүүр тулахыг хүсээгүй айсандаа гаж урсгалын бүлэгрүү зугтсан.

Харү:    Зугтаад очсон чинь диваажин байгаагүй.

Хуан:    Энэ хүүхний хувьд бол диваажин шүү дээ. Тэндээс тайтгаралыг мэдэрсэн болохоор.

Харү:    Хоосон л тайтгарал гэж харагдаж байгаа.

Хуан:    Тийм болохоор л тэр хоосон тайтгаралд хүртэл допамин үйлдвэрлэдэг тархитай хүн. Тэр эмэгтэй бол анхнаасаа тийм мулгуу л хүн. Тэр хоосон төрхийг хуулаад энэ эмэгтэйтэй нүүр тулсан зүйл бол өөрийнх нь мунхаглалаас болоод нөхөр нь нас барчихсан ганцаараа хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой хогийн сав шиг бодит байдал л байгаа. Өглөө сэрэх мөчөөсөө эхлээд л тэр эмэгтэй өөрийнхөө мунхаг байдалд дотор нь муухайрна. Хамаг бие нь чичиртлээ өөрөөсөө ичнэ. Би баталгаатай хэлчихье. Чи тэр эмэгтэйг тамруу хийчихэж дээ. Тэгчихээд аварсан гэх юм. Хараад байхаар чи их хэтрүүлэн төсөөлөх юм аа. Чи тэр эмэгтэйг тамруу хийчихэж дээ.

Ээж:     Аврагч аа.

Харү:    Юу болоо вэ?

Ээж:     Намайг аврах гээд та их хичээсэн шүү дээ. Бүгдээрээ хамт идээрэй.

Сүжон: Ийм юм хийж ирж болохгүй.

Ээж:     Сэтгэл гэж бодоод жоохон ч болов идчих л дээ.

Мён:     Энэнээс хойш дахиад ингэж болохгүй шүү. Үгүй ээ энд ирэх хэрэггүй. За амтархан иднэ ээ.

Ээж:     За.

Сүжон: Сэтгэл гаргаад хийгээд ирсэн болохоор идье.

Харү:    Би идэхгүй ээ та нар сайн идээрэй.

Ээж:     Аврагч аа. Үнэндээ танд нэг зүйл заавал хэлэх гэж ирсэн юм. Одооноос эхлээд танд итгэх болно. Чин сэтгэлээсээ гуйж байна. Тэгэхгүй бол амьдарч чадахгүй юм шиг байна. Ойрд өдөр бүр там шиг санагдаж байна. Нойрноос сэрсэн мөчөөс эхлээд л там шиг байна. Би ганцаараа Жи Юүрийг хамгаалж чадах болов уу гэж санаа зовж, дахиад тийм хачин хүмүүстэй таарахвий гэж айж, өглөө бүр нүдээ нээхгүй байх юмсан гэж бодож байгаа. Аврагч аа манай Жи Юүрийг аварсан шигээ намайг ч гэсэн авраач неврологийн үүднээс миний толгойг эмчлээд өгөөч дээ.

Харү:    Ян Инжон оо надад итгэж байна уу?

Ээж:     Тийм ээ итгэж байгаа.

Харү:    Миний үгэнд итгэж дагаж чадах уу?

Ээж:     Тийм ээ. Дагах болно.

Харү:    Тэгвэл дахиад ганцхан хүнд итгэж амьдрах ёстой шүү.

Ээж:     За.

Харү:    Таны итгэх ёстой хүн бол та өөрөө. Өөрөө өөрийгөө хайрлаж, өөрөө өөртөө итгэх ёстой. Тэгэх юм бол үүрд аврагдах болно. Ойлгосон уу?

Мён:     Энэ хүн яаж байгаа юм бол гээд бодсон чинь тийм учиртай байсан юм билээ. Тэр эмэгтэй үнэхээр аврагдсан. Би ч гэсэн бүр итгэмээр санагдсан. Харү шашны итгэгч. Тархины эмч ёстой татам татам. Татам гэдэг үг мэднэ биз дээ?

Мур:     Мэдэлгүй дээ. Харах тусам сэтгэл татам. Гэхдээ чи хэтэрхий сайн болчихсон юм биш үү?

Мён:     Юунд?

Мур:     Тархины эмч гэл үү юу гэлээ тэр залууд. Өдөржингөө тэр залуугийн тухай л яриад байх юм. Бидний талаар ярь л даа.

Мён:     Бидний дунд яриад байх юм байгаа юм уу? Өө байгаа. Чи яагаад байнга энд тагалцаг идээд байдаг мю бэ? Бид салчихсан.

Мур:     Салчихвал хамт тагалцаг идэж болдоггүй юм уу? Хууль зөрччихсөн үү?

Мён:     Яг адилхан үг хэлээд хэрэггүй. Яг адилхан хариу хэлээд байна.

Мур:     Үнэхээр сэжигтэй байна. Гэнэт яагаад уурлаад байгаа юм бэ?

Мён:     Уурлах аа жинхнээсээ уурлаж харуулах уу? Яасан? Хаачих нь уу?

Мур:     Яасан бэ? Ина.

Мён:     Ёстой нээрээ. Чи бид хоёр хамт байж болохгүй ээ. Хурдан яв.

Мур:     Саяхан л Коала шиг байнга хамт өдөржин хиймээр байна гээд байсан байж.

Мён:     Чи чинь одоо чимээгүй байгаач.

Мур:     Яасан бэ тэгж хэлж байсан л биз дээ? Ямар байна? Хуучин шигээ байж үзэх үү?

Мён:     Боль. Битгий тэгж хараад бай. Одоо яв. Гуйж байна яваад өг. Эгч ээ одоо яв, явж үз.

Мур:     Надад л муухай аашлах юм.

Мён:     Үгйү ээ яв аа. Битгий ирээд бай.

Мур:     Үгүй ээ үгүй. Явахгүй.

Сүжон: Ёстой л эсрэг тэсрэг юм аа. Талархал авч байгаад баяр хүргээд өгч байгаа бэлэг. Ёслол дээр өмсөөрэй.

Мён:     Энийг яагаад надад өгч байгаа юм бэ? Хөөх яагаад ийм юм.

Сүжон: Яагаад ийм зүйл өгч байгаа вэ гээд шалтгааныг нь маш сайн бодож үзээрэй.

Мён:     Юу вэ? Бүр айчихлаа. Үнэтэй юм шиг байна даа.

Сүжон: Миний харцнаас хайр мэдрэгдэж л байх ёстой доо.

Мён:     Үгүй ээ. За юу гэж тэгэх вэ дээ.

Харү:    Юу вэ?

Мён:     Яасан? Юу яав? Яасан мю бэ?

Харү:    Наад царай чинь муухай сэтгүүл үзэж байгаад ээжийгээ ирэхээр хар хурдаараа нуухад гаргадаг царай байна даа.

Мён:     Ёстой нээрээ би ямар ахлах ангийн хүүхэд юм уу? Би өнөөдөр илүү цагтай болохоор тархины эмч одоо яв даа.

Харү:    Юугаа тэгж хурдан нуусан юм бол оо? Энэ юу вэ? Энийг яагаад ингээд нандигнаад хийчихээ вэ? Тахил. Охины төрсөн өдөр. Тэгнэ ээ тэр. Цээжлэхэд амархан нууц дугаар. Ахлах сургуулийн охин? Арай.

Мён:     Дүрэмт хувцас яасан?

Охин:   Аваад ирсэн.

Мён:     Төлбөр нь хэд юм бэ?

Охин:   Богино нь 3 цагийн 150. Урт нь 8 цаг 250.

Мён:     Окэй. Уртаар шүү явцгаая.

Охин:   За.

Харү:    Энэ муу чинь хогийн амьтан байна шүү дээ.

Шин:     Энэ чинь үнэхээр хачин нь хачин юм аа.

Харү:    Мөн гээд байна. Жинхэнэ хогийн новш. Миний төсөөллөөс давсан новш. Цагдаад хэлэх юм уу?

Шин:     Эсвэл би хэлэх үү?

Харү:    Үгүй ээ битгий хэл хэзээ ч битгий хэлээрэй.

Шин:     Үгүй ээ.

Харү:    Зүгээр хэлээд өнгөрч болохгүй. Ийм хүнийг бол ёстой нүдний булай болгоод ажилгүй болгох хэрэгтэй.

Шин:     Яаж?

Харү:    Бүгдийг төлөвлөчихсөн.

Дарга:  Манай неврологийн багт их анхаарал тавиж байгаарай.

Эр:       Тэгэлгүй яах вэ.

Дарга:  Ажлын үнэлэлтэнд нөлөөлөх байлгүй дээ. Тийм ээ?

Сэт:      Юу болж байна аа. Газрын даргаасаа талархал авах өдөр ирнэ гэж хэн санах билээ дээ.

Мён:     За дуугүй бай. Чи тэр буланд байж бай.

Сэт:      Яагаад? Би мэдээлэх хэрэгтэй шүү дээ.

Мён:     Тархины эмч ирнэ ээ. Янз бүрийн юм сонсмооргүй байвал чимээгүй байж бай.

Сэт:      Тархины эмч юм бол дуугүй байна аа. Дуусаад татах уу?

Сүжон: Шин доктор оо ийшээ. Гым мөрдөгч өө дүрэмт чинь үнэхээр сайхан зохиж байна.

Мён:     Баярлалаа. Өмсөөгүй удсан болохоор эвгүй л байна. Тархины эмчийг ирнэ гэхээр их гайхлаа шүү. Ийм юманд дургүй л гэж бодсон шүү дээ. Баярлалаа.

Харү:    Зүгээр дээ.

Эр:       Одоо Гым Мёнсэ мөрдөгчийн сайн мөрдөгч талархал гардуулах ёслолыг эхлүүлж байна.

Сүжон: Гым мөрдөгч дүрэмттэй гоё харагдаж байгаа биз. Хүүхэдтэй хүн шиг харагдахгүй байна шүү.

,харү:   Эр хүн таних нүдгүй юм аа.

Сүжон: Юу?

Харү:    Арай хийж сайн болсон залуу нь хогийн амьтан байдаг.

Сүжон: Хогийн амьтан аа?

Харү:    Удахгүй ойлгоно оо.

Мур:     Яана аа яана аа хоцорчихлоо.

Эр:       Энэ хүн тууштай зүтгэл, үүрэг хариуцлагаа өндрөөр ухамсарлан цагдаагийн ажлаа нэр төртэй гүйцэтгэн нийгэмд үлгэр дуурайл болсон тул талархал хадгалуулав. 2022 оны 10 сарын 14. Собү цагдаагийн газрын дарга Ким Гитаг.

Дарга:  Баяр хүргэе.

Эр:       За одоо Гым Мёнсэ мөрдөгчийн сэтгэгдлийг сонсоцгооё.

Мён:     За байз юу гэж хэлдэг юм билээ. Уг нь бэлдсэн л дээ гэхдээ юу ч санадггүй ээ. Эхлээд ингэж баяр хүргэж байгаад баярлалаа. Үнэхээр миний төлөө зав гарган баяр хүргэхээр.

Мён:     Дүрэмт хувцас яасан?

Охин:   Аваад ирсэн.

Мён:     Төлбөр нь хэд юм бэ?

Охин:   Богино нь 3 цагийн 150. Урт нь 8 цаг 250.

Мён:     Окэй. Уртаар шүү явцгаая.

Охин:   За.

Хүмүүс:      Юу вэ? Юу яриад байна аа? Яагаад байна аа? Энэ чинь одоо юу вэ?

6р анги төгсөв.

Дараагийн ангид:

Харү:    Дахиад л нэг сонирхолтой хэрэг юм шиг байна.

Мён:     Харин тийм. Үнэхээр  эхнэрээ гэмтээсэн үү?

Эр:       Тавь гээд байна.

Мён:     Тархины эмч энийг харж чаддаг. Гэхдээ хайрлаж үзсэн хүний харц өөр.

Хуан:    Миний мэддэг хүмүүсийн дунд нэг хүн байгаа. Хайраас болоод хүний аминд хүрсэн хүн.

Мён:     Яаж байгаа юм бэ?

Харү:    Анхааруулсан баймаар юм. Арыг нь даах юм бол цохиод үз л дээ.

 

Back to episodes Go home