Arthdal chronicles S1 8

Arthdal chronicles s1-8

Үргэлжлэх хугацаа: 81мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Саяа: эр, Галт цамхагт хоригдож байгаа Унсоны ихрийн өрөөсөн

Ха: эр, эм Ха Рим

Н: эм, Нүнбёл, Харимын туслах

Нарин: эм,  Сэнёог овгийн шинэ толгойлогч охин

 

8-р анги. 

Гол дүрүүдэд: Жан Дон Гүн, Сон Жүн Ги, Ким Жи Вон, Ким Ок Вин нар тоглолоо.

Туслах дүрүүдэд: Кими У Сон, Чо Сон Ха, И Ду Ёон, Пак Хэ Жүн,  Пак Бён Ун нар тоглолоо.  

Тэалха: Чи юу?

Саяа: Тэгвэл... тэгвэл... өөр хэн  гэж? Одоо аав Аса овгийн хүнтэй ураг барилдахаар  та ч бас... сэтгэлтэй хүнээ... алдана.

Ха: Данбён ноён ухаан алдсан гэнэ ээ?

Хал: Тэр үнэн. Хурдан очих хэрэгтэй.

Саяа: Гэхдээ та надаас л дээр. Өөр боломж олдож магадгүй. Манай Сэнарэ эргэж ирж чадахгүй.

Тэалха: Өршөөл эрсэн шд... Харамсаж байна гэж хэлсэн биз дээ!

Саяа: Тийм ээ. Өршөөгөөрэй. Би ч гэсэн дараа харамсаж магадгүй. Хачин юмаа. Ачаа  хөнгөрөх байх гэж бодсон чинь.  Гэхдээ... Бидний асуудал шийдэгдчихлээ. Үнэн шүү... Одоо өөр бодол байхгүй. Дахиад хүчээ нэгтгэе. Одоо би хэрэг болно.

Тэалха: Чи хэрэгтэй гэнэ ээ?  Миний юу хүсч, юунаас айдгийг мэдэх үү?

Саяа: Бага сага мэднэ.

Тэалха: Тэгвэл... одооноос ээж гэж дууд.

Саяа: Надаас хэд эгч гэж...

Тэалха: Хэдхэн насаар эгч ч гэсэн... нялх байхад чинь чамайг авч... амиараа дэнчин  тавьж өсгөсөн. Тэр зэрэгтэй байхад хангалттай биз дээ. 

Саяа: Тийм ээ. Тийм байх. Тэгье. Ээж ээ. Бусад хүн мэдэхгүй ч ээж та мэдэж байгаа. Өсгөсөн хүнээсээ өшөө авах... Бага насандаа тагнуул болж... Аав шигээ хүнтэй оронд орж... Өсгөсөн аав нь... сэтгэлтэй хүнээ ал гэж тушаагаад... Өнөө өшөө авдаг өдөр байж. Би болчихсон болохоор, одоо... ээж таны ээлж. Явж өшөөгөө ав... Ээж ээ.

Ми: Тэнэг хог... Тагоныг чинийх болно гэж бодоо юу?

Тэалха: Тийм ээ. Одоо миний ээлж...

Гарчиг: Артдалын шастир/ Артдалын түүх/домог 

Та Гон: Хор уу?

Ха: Мэдэх аргагүй. Хор уу, өвчин үү? Ард иргэд Исодунёны шийтгэл гэж бодож байгаа.

Чэ: Ишиллобу Сэгума. 

бичиг: Ишиллобу Сэгума: Бурхны тааллыг өөрчлөх боломжгүй

Чэ: Бурхны шийтгэл мөн бол оршуулах ёсгүй.

Ха: Би ганцаардуулалгүй Исодунёнд хүлээлгэж өгье.

Та Гон: Тэг дээ...  

Муб: Үнэхээр аврах арга байхгүй юу?  

Ха: Үхсэнээс өөрцгүй. Би чадах бүхнээ хийх болно.

Муб: Ямартай ч Данбёг  ноёныг Артдалаас гаргая. Энд байвал үхнэ.

Та Гон: Данбёг. Аса Роны хийсэн хэрэг. Зальтай амьтан.  Бурхны шийтгэл? Аса Рон... Бурхны хүчийг хамгаалсаар байх нь... Михолыг сулла.

Б: Мэдлээ.

Та Гон: Бас... Энийг Михолд... Энийг Тэалхад өг.

Б: Мэдлээ, ноёнтон.

Та Гон: Содан, Пёнми та хоёр Данбёгийг хамгаалж чадаагүй гэмтэй. Одоо хамгаалагч цэргүүдийг Гилсон удирдах болно.

Эр: Мэдлээ.

Та Гон: Хамгаалагч нар бүгд Данбёгийг хамгаалж чадаагүй. Хойшид болгоомжтой бай. Ойлгосон уу?

Бүгд: Мэдлээ.

Ми: Гар гэнэ ээ?

Б: Тийм ээ. Таныг сулласан.

Ми: Яагаад?

Б: Данбёг ноён үхсэн.

Та Гон: Хүрч болохгүй өндөрт хүрвэл... унадаг жамтай. Хийх ёсгүй зүйл хийвэл... харамсдаг жамтай.

Тэалха: Их зовлоо. Танаас өөр хэн тийм хуйвалдаан зохиож чадах  юм? Аав бүх зүйлийг төлөвлөж манай Хэ овгийг хамгаалах арга бодож олсон. Санун ялсан бол аав, Тагон ялсан бол Тэалха, миний бие... Хэ овгийн толгойлогч  болохоор төлөвлөсөн. Хэцүү ч гэсэн би хийнэ ээ. Аав та амарч, хүрлийн үйлдвэрийг ажиллуул...

Х: Шинэ толгойлогчид сайн үйлчилж чадах эсэхээ мэдэхгүй л байна. Зөвлөгөө өг л дөө. Мэхонжэ гэдэг байх аа? Тэрийг идүүлэхийн тулд амыг нь халбагаар сэтэлдэг билүү, модоор сэтэлдэг билүү?

Эр: Юу хийгээд байгаа юм? Ахмадууд ярилцаж байхад.

Ми: ЧАмайг тагнуул болгосон нь ганц миний төлөө биш. Манай гэр бүл...

Тэалха: Тэр жаахан охиныг тагнуул болгож байж гэр бүлээ хадгалсанаас үгүй болсон нь дээр биш үү?

Ми: Сануныг хөнөөсөн хүн Тагон байх ёстой.

Тэалха: Мэдээж. Би хичнээн жил шавдуулсан билээ дээ. Надад даашинз захиалсан өдрөө санаж байна уу? Ёобид хорвоогийн хамгийн сайхан хувцасыг надад хийж өг гэж тушаасан байх аа. Тэр  өдрөөс хойш би Ёобигийн дэргэдээс салаагүй. Даавуу сонгож, давуус эсгэж... оёж байхад нь ч гэсэн... Сайхан байсан болохоор... баярласандаа... Хором мөч бүрт... баяртай байсан... Тэр үед тэр даашинзыг надад өмсүүлж, тайлах хүн нь Санун гэдгийг ч мэдэхгүй...

Ми: Тэрнээс болж эцгийгээ хаяж, Тагоныг сонгосон гэж үү? Тагон Холбоог тараах болно. Хаан болно.

Тэалха: Тийм ээ. Тэгнэ. Бас тэр хаан Тэалха миний дэргэд байх болно. Тэртэй тэргүй Холбоо үгүй болно. Артдат Холбоо байхад хэтэрхий томдох болсон.

Ми: Чи... Тэгвэл манай Хэ овог...

Тэалха: Хэ овог дангаараа байвал улам л жижиг болно. Одоо овог чухал биш. Тэр улсын тэргүүнд Тагон бид хоёр байх болно.

Ми: Хурим? Тагон чамтай хуримлана гэж байна уу? Тэгэхгүй. Аса овогтой хуримлана.

Тэалха: Тэгэлгүй яах юм. Би тэгж гэж хэлсэн. Тэгж байж захирагч болж чадна.

Ми: Тэгээд... чамайг хаяна.

Тэалха: Хаясан ч би хаях болно. Таныг ч гэсэн би хаясан. Одоо би хаана байж, хаашаа явахаа өөрөө шийднэ. Хэнийг хайрлаж, хэнийг хаях нь... аав таны биш  миний сонголт. Хаан болох хүн ч тэр... Би Тагоныг сонгож, би хаан болгоно.

****************  

Ги: Цаг боллоо.  

Эр: Ёстой, ялгадас гишгэчихлээ.

Бүд: Амыг нь ангайлга. Ангайлга. Ангайлга. Хэлийг таслах хэцүү юм аа.

Эр: Холбоог байгуулагч Арамунаас уламжлан ирсэн мэргэн ухаан. Эр зориг... Хүсэл эрмэлзэл...

Хүмүүс: Тагон. Тагон. Тагон. Тагон... Захирагч Тагон.

Эм: Захирагч Тагон.

Эр: Тагон.

Хүмүүс: Тагон. Тагон. Тагон. Тагон... Захирагч Тагон.   Захирагч Тагон. Тагон. Тагон.

Бүд: Хаалгыг нээ...

Му: Ваханыг хөнөө.  Санун Нирухаг алсан хүн.

Хүмүүс: Тэрнийг ал... Дужумсэнийг  ал... Санун Нирухаг алсан хүн. Ваханыг ал. Санун Нирухаг алсан хүн.

Му: Санун Нирухаг алсан хүн.

Хүмүүс: Санун Нирухаг алсан хүн. Ал... Ал...Дужумсэнийг ал. Ваханыг ал. Ал. Ал... Ал. Санун Нирухаг алсан хүн. Ал...

Бүд: Санун Нирухагийн өшөөг авлаа.

Му: Исодунён бидний өшөөг авлаа..

Хүмүүс: Тагон. Тагон. Тагон. Тагон... Тагон... Шударга ёс. Тагон. Тагон... Захирагч Тагон.   Захирагч Тагон. Тагон. Тагон. Захирагч Тагон.   Захирагч Тагон. Тагон...

****************

Рон: Найман сайд, арван хоёр түшмэл? 200жилийн өмнө Арамуны Холбоог байгуулах  үед гаргасан тогтолцоо. Тэрнийг ашиглана гэж үү?

Та Гон: Тийм ээ. Найман сайд, 12  түшмэлийг  хэн томилох вэ? Овог, отгийн толгойлогчдыг Артдалд дуудаж, томилох болно.

Рон: Толгойлогч нар. Өөр бодолтой бол тэднийг зогсоох гэж үү? Захирагч таны  хүслээр болог.

Та Гон: Нирухад талархая.

Банди ой, хуралдай.

Дэ: Сайд ба түшмэл.

Эм: Арамуны анх хэрэгжүүлж байсан тогтолцоог хэлж байна уу?

Нарин: Ажилдаа сайн хүнийг түшмэл, тэднийг удирддаг хүмүүсийг сайд гэдэг байсан.

Та Гон: Сэнёог овгийн шинэ  толгойлогч нас залуу боловч түүхийг сайн мэдэж байна.

Нарин: Овгийн толгойлогчийн нас хэд байх нь чухал бус. Дахин дурдах хэрэггүй, Нируха.

Та Гон: Тийм ээ, би алдаа гаргаж. Өршөөл эрье. Тийм ээ, тэр тогтолцоог дахин хэрэгжүүлнэ. Холбоог удирдахын тулд найман сайд, тэдэнд үйлчилдэг 12 түшмэл хэрэгтэй.  Тиймээс та бүхнийг өнөөдөр Артдалд сайд болон дэд сайд нарыг томилохоор урьсан билээ.

Тэалха: Сануны хүү ч мөн дөө. Худал үгэнд итгүүлэхдээ сайн.

Ч: Хопи овгийн толгойлогч Чобал миний бие захирагчийн зарлигийг дагая.

Дава: Гачинол овгийн Дава миний бие таны мэдэлд.

Эр: Гарамал овгийн Хукгал таны мэдэлд.

Бүгд: Эрхэм дээдсийг дагая. Миний бие таны мэдэлд байх болно. Захирагч таны зарлигийг дагая...

К:  Бато овгийн Кунтун миний бие таныг дагах болно.

Тэалха: Хэ овгийн толгойлогч Тэалха миний бие тантай байх болно.

Нарин: Сэнёг овгийн толгойлогч Нарин захирагч таныг дагах болно.

Рон: Цагаан уул овгийн Аса Рон захирагчийн энэ хүсэл бурхдын хүслийг зөрчихгүй гэдгийг аль хэдийн  хэлсэн билээ.

Та Гон: Тэгвэл Бичээч Дэдэ албан тушаалыг зарла.

Дэ: Мэдлээ. Эхлээд Худалдааны сайд. Бато овгийн толгойлогч Кунтун.

Дава: Баяр хүргэе.

К: Хичээнгүйлэх хийх болно оо.

Дэ: Судалгааны сайд. Хэ овгийн толгойлогч Тэалха.

Эр: Баяр хүргэе.

Тэалха:  Хичээнгүйлэн ажиллах болно.

Дэ: Дараагийнх нь Ёслолын сайд. Цагаан уул овгийн толгойлогч Аса Рон...

Эр: Аса Рон..

Эр. Баяр хүргэе.

Бүгд: Аса Рон ноёнтон, баяр хүргэе. Танд баяр хүргэе. Цагаан уулын эзэн ч мөн дөө.

Эр: Аса Рон...

Эр: Танд баяр хүргэе.

Эр: Өө, баяр хүргэе.

Вада: Баяр хүргэе.  

Эр: Аса Рон Нирухаг юу? Ёслолын сайд?

Дэ: Хийдэг зүйл нь хуучнаараа, нэр нь л солигдсон хэрэг.

Эр: Үгүй ээ. Цол нь захирагчийн дор орчихоод байна.

Рон: Тагон  муу золиг. Тэр муу золиг...

*****************

Тэалха: Толгойлогч нар... юу болохыг ч мэдэхгүй,  хөөрч байрлаж байна.

Та Гон: Аса Ронд учир байна.

Тэалха: Тэгсэн ч өөрчилж чадахгүй. Ингэхэд, Сэнёог овгийн шинэ толгойлогч зоригтой байна лээ.

Та Гон: Данбёг охиноо сайн өсгөсөн байна  лээ. Жаахан хүүхэд, харж үзэлгүй яах вэ.

Тэалха: Чиний хүүхэд? Саяа. Уулзахгүй юм уу?

*******************

Х: Ямар вэ? Таалагдахгүй байна уу? Таалагдахгүй байна уу? Тэгвэл энэ ямар байна? Тагон ноён Саяа ноёныг дагуулж яваад... миний хүү гээд л... Сайхан байна уу? Сайхан байна уу? Хөөш...Хөөш... Энэ муу... Чи үнэхээр... Та ирэв үү. Гар, хурдан гар...

Та Гон: Их том болж.

Саяа: Тийм ээ. Том болсон.

Та Гон: Пилгёнгуаны бүх номыг уншсан гэж сонссон.  

Саяа: Өөр хийх юмгүй болохоор... Тэр өдөр алдаа гаргасан. Гэнэтхэн танихгүй хүн орж ирээд...

Та Гон: Хувцасаа тайл. Хайрс чинь бүгд уначихаж. Одоо  гадаа гарч болох нь. Гэхдээ баригдалгүй, болгоомжтой бай.

Саяа:Санаа битгий зов, аав аа. Аав аа... Агуу Арамун нэрийг авчихаад... Яагаад илүү ихийг хүсээгүй юм. 200жилийн өмнө 200жилийн өмнө Аса овгоор хүлээн зөвшөөрүүлсэнээр бурхан болсон. Та дахиад жаахан хичээсэн бол Аса овог хичнээн  дургүйцсэн ч ...

Та Гон: Тэгсэн ч би Холбооны захирагч болсон.

Саяа: Захирагч хаан биш шүү дээ. Хаан болохыг хүсдэг шүү дээ. Артдалын иргэд Аса овгоос айж, таныг хүндэлдэг. Тэгсэн ч хаан болж чадахгүй. Гай гамшиг шиг байх хэрэгтэй. Хаан хүн гамшиг адил айдас төрүүлэх ёстой.  

Та Гон: Тэгээд?

Саяа: Та сайн хүн болох гэж хичээж байна. Аса овгийн цус хөрсөнд шингэвэл гамшиг болно. Тийм ариун байхад... Та ч гэсэн тийм болох хэрэгтэй.

Та Гон:  Тэгж яах юм? 

Саяа: Игуту хүнээс хамаагүй дээр. Тийм болохоор та хаан болж, би  залгамжлагч болно. Бид бурхан болж хөх цусаа бахархалтайгаар...

Та Гон: Бахархал гэнэ ээ? Айдас  гэдгийг мэддэггүй юм шив. Игутугийн тухай мэдэх юм алга. Бага байхад анд маань миний цусыг харсан. Би долоон настай байсан. Тэр хүүхэд ч бас долоотой. Тэр хүүхэд 11настай эгч, 13 настай ахтай байсан. Аав, ээж бас авга ахтайгаа амьдрадаг байсан. Эмээг нь мартах гэж байна. Гэтэл... Аав тэднийг бүгдийг нь хороосон. Тэр өдрөөс хойш мэдсэн хүмүүсийг би алсан. Тэр өдөр алж амжаагүй бол маргааш нь тэрэнтэй уулзсан бүх хүнийг алдаг байлаа. Артдалын Игуту. Гэтэл юу гэнэ ээ? Тулааны талбарт чам шиг юу ч мэдэхгүй цэргүүдтэй таарч байсан. Хэнтэй ч дотносоогүй. Яагаад?  Тэд хурдан үхдэг болохоор. Айдсыг сур. Үгүй бол... би заах болно.  Миний аав надад заасан шиг.

Саяа: Аав та Игуту гэдгээс... Игуту гэдгээс... Үгүй ээ. Сайн ойлголоо. Аав та Игуту гэдгээс... Игуту гэдгээс..

Та Гон: Ичдэг үү гэж үү? Игуту гэдгээсээ ичдэг үү гэж үү?  Үгүй ээ, жигшдэг байсан. Жигшдэг.

******************

Тэалха: Яасан? Дасч байна уу?

Таня: Амьдрах ёстой болохоор. Юу ч байсан хийх болно.

Тэалха: Үхэхээс айдаг байх нь ээ.

Таня: Амьдрах шалтгаантай  хүнд яаж амьдрах, яаж ч зовсон хамаагүй байдаг болохоор.

Тэалха: Юу? Чи өнөөдрөөс... Саяагийн хийсэн бүхнийг надад хэлж бай. Мэдээж нууцаар. Саяад ч, Тагонд ч энийг хэлж болохгүй. Ойлгосон уу?

Таня: Тэгье ээ.

Тэалха: Дэмий юм хийвэл эхлээд аавыг чинь ална.

Таня: Манай аав... Манай аав хаана байна?

Тэалха: Галт цамхагт. Манай боол болно. Тийм болохоор миний үгэнд сайн орно биз?

Таня: За... Тийм ээ. Аав аа.

****************

Эр: Ийшээ...

Эр: Унсомыг... Унсомыг яаж буцалж байгаа ус руу... тийм  хэрцгийгээр...

Эм: Хүн биш. Араатнууд.

М: Уйлахаа больцогоо. Ийм юмнаас болж уйлах хэрэггүй.

Эр: Хөөе Мүнтэ. Яаж тэгж ярьж болдог юм?

М: Унсом яасан гэж? Өөрсдийгөө хар. Далсэ, Бүксү хоёр биднийг хаяад явчихсан.

Эр: Тэр...

 М: Хамгийн гомдолтой нь юу гэдгийг мэдэх үү? Би түрүүлж урваагүй нь. Дэлсэ, Бүксү надаас урвасан нь... тэр... уур хүрээд байна.

Эр2:  Мүнтэ.

Эр: Хөөе...

Му: Энийг... Энийг... Гүнсог үйлдвэр рүү. Энийг... Энийг Долдамбул руу. Бусдыг нь Бачи руу хүргэ. Манай хэлээр ярьдаг болохоор ахиухан зоос болго.

Бүгд: Мэдлээ.

Эм: Аав аа. Аав аа.

Бүгд: Үгүй ээ.   Болохгүй ээ. Үгүй ээ.

Эм: Аав аа.

Эр: Үгүй ээ.

Эр: Яваач. Хөдөл гэж байна.

Эр: Аав аа.

Эр: Гомбул аа.

Ёо: Тэгвэл намайг хааш нь...

Му:  Галт цайз. Тэнд очоод харсан үзсэн болгоноо надад хэлнэ. Нууцаар. Дэмий юм хийвэл охиныг чинь буцалж байгаа усанд хийнэ. Ойлгов уу?

Бичиг: Пилгёнгуан- мэдээлэл хадгалах газар.

Эр: Нааш ир. Ирээд энд суу.

Ёо: Нуруу, гараа амраадаг байх нь ээ. Яагаад би бодож олсонгүй вэ?

Эр: Нэр?

Ёо: Ёолсон гэдэг.

Эр: Одооноос мэддэг бүхнээ надад хэл.

Ёо: Юу?

Эр: Хаана амьдарч байсан, ямар ургамал ургаж, ямар амьтан амьдардаг... хөрс нь ямар, цаг агаар нь ямар  байдаг, ямар чулуу хамгийн их байдаг гээд.

Эм: Вахан овгийнхоо тухай бүгдийг нь ярь. Юу ч үлдээлгүй бүгдийг нь.

Ёо: Бүгдийг нь үү? Тэрийг яах гэж...

Эр: Бид чиний ярьсныг бичиж авна.

Ёо: Би... бичих ээ? Бичнэ гэж юу юм?

Эр: Энийг  бичиг гэдэг юм. Чиний ярьсан юм ингэж бичиг болно. Чамайг эндээс явсан ч... Үгүй ээ, чи үхсэн  байсан ч, энэ үлдэж чиний юу ярьсныг бидэнд хэлээд өгнө.

Ёо: Би байхгүй байсан ч, тэр хачин зурагнууд миний өмнөөс ярина гэнэ ээ? Тэгвэл тэр бичигнүүд би гэсэн үг үү?

***************

Таня: Энэ нь хуажу... Энэ нь гич... Эд нар хоол биш. Хоолыг амттай болгодог. Амттай болгодог? Юу гэсэн үг юм болоо? Энэ цуу. Гич...

Х: Сайн хар. Хурдан болохоор харж амжихгүй байж магадгүй. Хурдан байгаа биз? Жаахан удаан  үзүүлье. Эхнээс нь...

Саяа: Тулалдаж сурах хүсэл алга. Би хүч ашиглах дургүй.

Таня: Өө... Ус. Ус ус... Ус... Ус...

Х: Хөөш. Юу хийгээд байгаа юм?

Таня: Эд нар хор юм уу? Иддэг юм гэсэн үнэн юм уу?

Х: Энийг... энийг дээ... Хөөе, чи босохүй юу? Энийг яах болж байна аа? Хөөе, хурдан цэвэрлэ. Хөөе. Хэрэггүй. Гараад Саяа ноёныг харж бай. Энэ одоо юу вэ?

Таня: Ингэж болохгүй юмсан. Саяа ноёнтон. Саяа ноёнтон.

Х: Бас юу вэ?

Таня:  Саяа  ноён.

Х: Хөөе. Хурдан хайж ол. Саяа ноёнтон. Хурдан хай... Би ийшээ явлаа. Чи... тийшээ яв.

Саяа: Яагаад дагаад байгаа юм?

Таня: Саяа ноёнтон.

Саяа: Зугтаж болох байхад. Энд Хэ Туаг байхгүй, Тэалха ч байхгүй.

Таня: Зугтаж чадахгүй.

Саяа: Яагаад?  

Таня: Зугвал аавыг маань ална.

Саяа: Аав чинь хаана байгаа юм?

Таня: Тэалха авхайн амьдардаг газар. Утас гардаг тэр газар... Галт цамхаг гэлүү? Энэ... Энэ юу вэ?

Саяа: Би зүүдэлдэг. Нээрэн... Зүүд гэж юу байдгийг мэдэхгүй байх. Би цоожтой байдаг. Байнга цоожтой байдаг. Зүүдэндээ би ийм газар амьдардаг. Талаар гүйж, амьтан агнаад... Зүүдэндээ их хурдан, хүчтэй  байдаг.

Таня: Арай... Тэр ч гэсэн зүүдэндээ Унсомыг харсан гэж үү?

Саяа: Гэхдээ зүүд үргэлж бүрхэг байдаг. Зүүдэнд их тод байдаг мөртлөө, сэрсний дараа бүрхэг болчихдог.

Таня: Үнэхээр... Зүүдэндээ нэг нэгнээ хардаг гэж үү?

Саяа: Чамайг харсан юм шиг байна... зүүдэндээ. Гэхдээ мэдэхгүй байна. Чи мөн үү?

Таня: Ингэхэд хаашаа явж байгаа юм?

Саяа: Харуулах юм байна. Энэ газрыг надаас өөр хэн ч мэдэхгүй.

Таня: Унсомын ихрийн өрөөсөн... Хөх сүүлт од үзэгдсэн өдөр төрсөн байх ёстой. Нэг өдөр төрсөн бид гурав... Үнэхээр Чосол ээжийн хэлсэн шиг ямар нэг учир байгаа гэж үү? Унсом аа. Санаж байна... Зөндөө, зөндөө санаж байна. Унсом аа...

Саяа: Ирчихлээ. Энэ байна.

Х: Тийм ээ. Энд ирнэ гэж мэдсэн юм аа. Чамтай дараа нь уулзана аа.

Саяа: Удахгүй ээ...

Х: Үгүй ээ, болохгүй. Тэалха авхайг ирэхээс өмнө буцах ёстой.

Саяа: Үгүй ээ.

Х: Юу?

Саяа: Хийх юм байна.

Х: Юу юм?

Саяа: Тэрний аав энд боолчлогдож байгаа. Уулзуулмаар байна.

Х: Аан. Дэмий юм ярих хэрэггүй.

Саяа: Чанга хашгираад үзэх үү? Игуту байна. Би Тагоны хүү. Хашгираад үзэх үү?

Х: Тоглохоо боль л доо.

 Саяа: Тоглоом ... шиг байна уу?

Х: Саяа ноёнтон.

Саяа: Энд хэлээ хазаад хэрэг таривал яах бол? Чи намайг цохиж ухаан алдуулаад аваад явж болох ч, энд хөх өнгийн цус асгарсан байвал... Тэгвэл яах бол? Чадахгүй юм шиг  байна уу? Хэ Туаг чи... Тэгэхэд чи... Сэнарэг алсан байх аа?

******************

Ёо: Энийг бичиг гэсэн. Би-чиг.  

Х: Удахгүй шүү. Царайг нь харчихаад л гараад ир.   

Таня: За. Аав аа. Аав аа.

Ёо: Таня. Таня...

Таня: Аав аа.  

Ёо: Зүгээр үү? Гэмтэж бэртээгүй биз? Аан?

Таня: Би зүгээр ээ. Аав та?

Ёо: Би ч гэсэн зүгээр. Чи ирсэн болохоор одоо бүгд зүгээр.

Таня: Ваханчууд яасан бэ? Бүгдээрээ сайн сууж байгаа биз дээ?

Ёо: Далсэ, Бүксү хоёр зугтаж чадсан. Сайн байгаа байх. Бүгт тарсан ч гэсэн бүгд ажил хийж байгаа гэж сонссон.

Таня: Аав аа. Унсомоос сураг сонсоогүй юу? Яасан бэ?

Ёо: Чи... Мэдээгүй байх нь ээ.

Таня: Юу сонсоогүй гэж? Аав аа. Аав аа, яасан бэ? Юу юм?

Ёо: Унсом... нас барсан.

******************

Н: Тэгвэл шарх чинь задарна шүү.

Ун: Чи хэн  бэ? 

Н: Намайг Нунбёл гэдэг. Чэун эгчийн дүү нь. Эгч таныг энд байж бай гэсэн.

Ун: Чэун уу? Манай Ваханчууд яасан? Ваханчууд юу болсон? Намайг очихгүй бол Ваханчуудыг  цаазаар авна гэсэн.

Н: Үгүй ээ. Тэгээгүй.

Ун: Тэгвэл...

Н: Таныг үхсэн гэж зарласан. Ваханчууд сайн байгаа. Чэун эгч хэлсэн. Бас гадаа таны мэдэх хоёр хүн байгаа.

Да: Унсом аа.

Бү: Унсом аа.

Ун: Дэлсэ. Бүксү.

Бү: Унсом аа, зүгээр үү? Унсом аа.

Ун: Яа яаж... яаж энд ирсэн юм?

Да: Дотитой таарсан. Бас Чэун гэдэг хүн бидэнд тусалсан.

Бү: Амьд байна. Унсом амьд байна. Бид нар ч гэсэн амьд байна. Унсом аа.

Ун: Ёоёо...

Н: Шарх нь эдгээгүй байгаа болохоор хөдөлж болохгүй. Тан буцалгаад ирье.

Бү: Унсом аа.

Да:  Хөөе.  

Ун: Таня? Таня юу болсон бэ? Баригдчихсан уу?

Да: Таня хаана байгааг мэдэхгүй байна. Тэгэхээр... Магадгүй...

Ун: Үгүй ээ. Таня сайн байх ёстой. Сая анх удаа Таняг зүүдэндээ харсан. Тэгэхээр Таня сайн байгаа. Би хайж олно.

Бү: Гэхдээ Унсом аа, Мүнтэ, Тодэ хоёрыг  хол авч явна гэсэн.

Да: Тийм болохоор бид явж аварна.

Ун: Яаж?

Да: Хамт явах уу?

Бү: Хөөе, Унсом эдгээгүй байхад.

Ун: Үгүй ээ, хамт явъя.

Бү: Унсом аа. Наадах чинь юу юм?

Ун: Энд хөх уруултай бол  муу ёр гэдэг юм билээ.

Да: Би ч бас аз биш гэж боддог. Сарам хүмүүс ч адилхан юм байна.

***********************

Саяа: Чи... Яагаад инээгээд байгаа юм? Аавтайгаа уулзах тийм сайхан байна уу?

Таня: Тэгэлгүй яах вэ. Гялайлаа, Саяа ноёнтон.

Саяа: Тэгвэл хойшид надад сайн хандаж бай.

Таня: За.

Х: Энэ галзуу юм бол уу?

Ёо: Манай Таняг харж хандаж байгаарай. Хар багаасаа  сайн байсан найзыгаа алдчихсан. Тэрнийг нь би хэлчихсэн, тэнэг юм шиг. Тэр Унсом гэдэг золиг.

Х: Сэтгэлтэй хүн нь үхсэн гэдгийг мэдчихээд. Тэр тэр  тэр. Инээж байгааг нь... Галзуу юм байна.

*****************

Мү: Тэдний хэлэхийг сонссон уу? Биднийг бүтэн эргэж ирэхгүй гэсэн.

То:  Со...сонссон.

Мү: Ийм байх ёсгүй. Ийм зүйл...

Бу: Эд нар манай хэлээр ярьдаг юм. Үнэтэй зарна шүү. Намайг хуураад үзээрэй.

Ги: Золиг чинь... Хөдөлье.

Бүгд: Мэдлээ.

Эр: Хурдан хурдан, босцогоо.

Му: Найдлаа шүү.

Эр: Босооч. Хурдан хөдөл. Явъя.

Эр: Хурдан яваач.

Эр: Хурдан яваач, новшнууд аа.

Эр: Алив ээ.

Эр: Биеэ хөнгөлөх гэж яасан  уддаг юм, хурдлаач. Хурдан яв аа. Хурдан яв.

Эр: Байн байн  зогсоогоод. Суу. Суу гэж байна.

Эр: Суугаач:

Эр: Хөөе, тэднийг хурдан  хүл.

Эр: Суу. Суу.

Ги: Дужумсэнүүдэд сул талаа харуулж болохгүй.

Эр: Хөдлөхөө боль...

Эр2: Заваан юм аа. Битгий хөдөл гэж байна. Наашаа хүрээд ир... Хөдлөхөө боль гэж байна шүү.

Эр: Нааш ир...

Эр2: Энэ үнэр нь... Хөөе, ирээд гараа хүлүүл. Хүрээд ир...

Эр: Хөөе, новш чинь... 

Эр2: Хөдлөхөө боль гэж байна.

Эр: Наашаа хүрээд ир.

Эр2: Гараа өг гэж байна. Муу новш чинь дуусаагүй байгаа юм уу? Юугаа харсан юм? Юугаа хараа вэ?

Эр: Хөдлөхөө боль гэж байна.

Эр: Ноёнтон, болчихлоо.

Ги: Хөдөлцөгөөе.

Эр Эр: Хөдлөөд. Хөдлөөд.

Эр: Хөөе хурдан бос.

Эр: Хурдан босцогоо.

Эр: Босоод.

Эр: Хурдан хөдлөөч.

Эр Эр: Босоод. Босцогоо.

Эр: Хурдан хурдан хөдлөөч.

Эр Эр: Хурдал. Хурдан хөдөл. Босооч. Хурдан хөдөл...

Мү: Ёоёо,гэдэс. Түр хүлээгээрэй.

Эр: Хөөе.

Мү: Хүлээгээрэй.  Явж чадахгүй байна.

Эр: Энэ муу чинь...

Мү: Ёоёоёо...

Эр: Хурдан бие зас гээд байхад. Новш чинь. Хөөш... Хурдан босооч.

Мү: Түр хүлээгээрэй. Өвдөөд байна.

Эр: Хол замд явж байхад. Гай болоод. Босоод ир новш минь. Хурдан яваач.

Мү: Хүлээгээрэй.

Эр: Хөөе, хөдлөөд.

Эр эр: Явцагаая. Хөдлөөд...

Эр: Хурдан яваач. Хөдлөөч... Яваарай. Хөөе. Урагшаа хар.

Эр: Хөөе, хурдан хурдан яв.

Ун: Мүнтэ байхгүй байна. Тодэгийн дэргэд байсан даа.

Да: Яах вэ? Болих уу? Эсвэл Тодэг аврах уу?

Ун: Бүзсү гал тавих  гэж байгаа даа. Тэртэй тэргүй эхэлчихсэн.

Эр: Зогс.

Да: Бүзсү, зугт. Зугтаарай,  Бүксү. Бүксү, хурдан зугт. Зугтаарай, Бүксү.

Ги: Дужумсэнүүд үнэнч юм аа. Нэгнийгээ аврах гээ юу? Та нарыг яаж мэдэж барьсныг мэдмээр байна уу?

Эр: Нэгийг нь алдчихлаа. Араас нь хүн явуулах уу?

Ги: Хэрэггүй. Дахиад хоёр боолтой болсон болохоор ... чиний ачаар.

Эр: Аваад яв...

Эр: Хөөе. Хурдан яв.

Мү: Тэр өдөр... харанхуй байхад...

Эр: Хурдан яв гэж байна.

Мү: Би чамайг хичнээн  дуудсан ч... Бүксү, Далсэ хаана байна аа? Далсэ, намайг аваад яв л даа... Намайг аваад  яв л даа... Гараа хичнээн сунгасан ч, чи Бүксүг аваад явсан.

Эр: Яв гэж байна, новш оо.

Мү: Би чамд зүгээр л дараа байсан.

Эр: Хөдлөөч.

Эр: Хөөе, зүгээр зогс.

Мү: Чи түрүүлж урвасан.

Эр: Хөөе, аваал яв...

Да: Тэгээд... Тэгээд аврахаар ирлээ.

Мү: Нэмэргүй. Тэртэй тэргүй бүтэхгүй. Чи ч гэсэн... Биднийг аврах гэснээс болж, бид...

Эр: Амь өршөө...

Мү: Уруми үхсэн. Долдол, Орёок хоёр үхсэн.

Эр: Хурдан хөдөл.

Мү: Тэртэй тэргүй... бүтэхгүй.

Эр: Боль.

Эр: Аваад яв...

Эр: Хурдан хөдлөөч. Яв гэж байна.

Эр: Яв...

Мү: Намайг өршөө.

Эр: Хурдан явахгүй юу?

Мү: Намайг өршөө.

Эр: Хурдан яваач, хурдал. Яв гэж байна.

Эр: Хөдлөөч.

Ги: Тоглоод байна уу? Гурав нь хэлмэрч хийж чадна гээд байхад. Тэгвэл больё.

Эр5: Хөөе.  Яаж байна аа, ноёнтон? Би хэзээ үгүй гэсэн  юм? За... Энэ... боолын мөнгө. Энэ... танд өгч байгаа миний сэтгэл...

Ги: Золиг чинь...

Эр5: Артдалд очиход минь надад туслаарай.

Мү: Ам ам амалсан биз дээ? Намайг тийш нь аваачихгүй, өршөөнө гэж.

Эр: Дужумсэнд өгсөн амлалтанд хэн хүрнэ гэж?

Мү: Үгүй ээ. Амалсан болохоор чинь би найзуудаасаа урвасан.

Эр: Новш чинь. Битгий хөдөл гэсэн байх аа. Муу новш минь... Битгий хөдөл гээд байхад...

Ги: Боль. Боль... Тийм гомдолтой байна уу? Аврахаар ирсэн найзуудаасаа урвачихаад... Юундаа гомдсо юм?

Мү: Амьд үлдэхийн тулд... Амьдрахыг хүссэн болохоор.

Ги: Амьдрахын тулд юу ч хийх үү?

Мү: Юу ч байсан... Амьдрахын тулд юу ч байсан хийнэ.

Ги: Золиг чинь надтай адилхан юм гээч. Бас овоо хүчтэй. Амьд үлдээвэл... Миний хүн болох уу?

Мү: Хийнэ ээ.

То: Мүнтэ.  

Эр: Юугаа хийгээд байгаа юм?

Эр: Хөдлөөч.

Эр: Хурдан яв. Хурдлаач.

То: Мүнтэ тэгсэн гэхээр? Мүнтэ?

Да: Энийг тасалж чадах уу?  

Ун: Болохгүй нь.

Да: Ямар нэг аргаар зугтах хэрэгтэй.

Ун: Тэрийг яаж тасалж чадсан юм бол?

То: Мүнтэ.  Тэгж болох юм байна.

Ун: Юу?

То: Тэгэх нь аргагүй юм байна.

Да: Юу?

То: Намайг ч гэсэн тэгсэн биз дээ?

Ун: Юу яриад байна аа?

Да: Мүнтэ.

То: Далсэ. Далсэ. Үгүй ээ, гуйя. Далсэ... Болохгүй ээ. Далсэ.

Да: Тэрний зөв. Тэгсэн. Зугтах  гэж байхад... Мүнтэ, Тодэ хоёрыг би харанхуйд хараагүй юм шиг орхиод явсан.

Ун: Чи юу? Ан явахад хар баавгайнаас Мүнтэг хамгаалж байсан чи...

Да: Хамгаалж чадахгүй гэж бодсон. Хар баавгайн өмнө итгэлтэй байсан ч... энд итгэхгүй байна. Мүнтэг хамгаалж чадна гэж бодоогүй.

То: Шалтаг хэлэхээ боль. Мүнтэ хулчгар, би сул дорой. Чамд дараа болохоос цаашгүй. Үгүй юу?

Да: Хөөш...

То: Хаясан биз дээ?

Эр: Энэ муу чинь...

То: Далсэ.

Эр3: Игуту байна. Игуту.

Эр: Битгий хөдөл.

Эр5: Юугаа хийгээд байгаа юм?

Эр3: Энэ муу новш  Игуту байна.

Эр5: Юу?

Да: Болохгүй ээ. Болохгүй.

Эр5: Нааш нь... Нээрэн Игуту байна. Бүр эрлийз, жинхэнэ Игуту. Ёстой... Новш гэж. Энэ хөх цусыг хар даа. Хөх  өнгөтэй байна. Хөх...

Эр: Энийг ална биз дээ?

Эр5: Новш чинь, энэ боолуудыг авах гэж хичнээн эрдэс зарцуулсныг мэдэх үү?

Эр: Тэгээд яах вэ?

Эр5: Тэртэй тэргүй Гитбадакт хаягдахаас хойш. Сайн ажиллах байлгүй. Эхлээд зод, хөдөлж чадахгүй болтол нь.

Да: Унсом аа. Битгий. Унсом аа.

То: Унсом аа, боль...

Эр: Битгий хөдлөөд бай.

Да: Унсом аа.

Эр: Дуугүй бол...

Морь: Сул дорой...

********************

Х: Галзуурчихсан юм байх даа? Тэр... Жинхнээсээ галзуурчихвал яах вэ?

Саяа: Хэн?

Х: Ингэж цочих гэж. Цочлоо шд.

Саяа: Хэн галзуурсан гэж?

Х: Тэр... Тэр Таня.

Саяа: Яасан?

Таня: Саяа ноён, та ирэв үү. Хийлгэх ажил байгаа юм уу? Саяа ноёнтон.

Саяа: Юу хүлээгээд байгаа юм?

Таня: Юу? Хүлээсэн?

Саяа: Юм хүлээж байгааг чинь мэдэж байна.  Чи үхэх гэж байгаа биз дээ? Би ч гэсэн Сэнарэг нас барсны дараа тэгэх  гэж байсан. Юу ч болоогүй юм шиг, Тэалхаг баяртайгаар хүлээдэг байсан. Нүдэн дээр нь үхэх гэж. Чи юу хүлээгээд байгаа юм?

Таня: Эзэнтэн. Юу яриад байгааг тань ойлгохгүй байна.

Саяа: Тийм биш бол? Сэтгэлтэй байсан хүн чинь үхчихээд байхад... Чи яаж...

Таня: Хэн үхсэн гэнэ ээ? Унсом уу? Үгүй ээ, тэр үхээгүй. Унсом... намайг аврахаар ирнэ... Би ир гэж хэлсэн.

Саяа: Тэр үхсэн.

Таня: Үгүй.

Саяа: Үхсэн гэж байна.

Таня: Үгүй гэж байна.

Саяа: Би харсан. Үгүй ээ. Ард иргэд бүгд харсан. Хэлийг чинь сугалчихсан болохоор... ингэж орилоод... буцалж байгаа ус руу амьдаар нь хийгээд... үхчихсэн.

Таня: Үгүй ээ! Үгүй гэж байна.

Саяа: Бүгд... алгаа ташиж, хашгирч байсан. “Өшөөгөө авлаа”. Санун Нирухагийн өшөөг авчихлаа. Тэр бохир... дорд... жигшүүртэй дужумсэнийг чаначихла.

Таня: Үгүй ээ, худлаа. Унсом үхээгүй.  Үгүй ээ. Худлаа. Унсом үхээгүй. Унсом үхээгүй. Худлаа ярихаа боль. Үгүй...

Х: Хөөш, галзуу эм...

Таня: Унсом үхээгүй.

Х: Тавиач. Саяа ноёнтон. Саяа ноёнтон. Саяа  ноёнтон, та зүгээр үү? 

Таня: Үхээгүй гэж байна.

Х: Саяа ноёнтон руу дайрна гэнэ ээ?

Таня: Унсом үхээгүй.

Х: Галзуу эм.

Таня: Үхээгүй гэж байна.

******************

Эр: Хөдлөөч, хархнууд аа.

Эр: Хурдан хурдан хөдөл.

Эр: Хурдал, новш оо. Хурдан хөдлөөч. Хурдан яв гэж байна.

Эр: Хурдан яв...

Эр: Хурдлаач.

*******************

Таня: Унсом аа. Унсом аа. Би л чамайг алуулсан.

Хүү: Хөөе.

Хүү: Энд байна.

Хүү: Энэ юу вэ?

Хүү: Хөлөө болгоомжтой. Энэ зүгээр байна.

Хүү: Энийг яаж хийсэн юм?

Эм: Хөөе, битгий.

Хүүхдүүд: Нэг, хоёр... булхайцахгүй шүү.

Хүү: Наадах чинь юу вэ? Яг болох гэж байхад...

Да: Чадахгүй шд...

Мү: Хөөе.

Эм: Нэг хоёр гурав. Эхэл.

Мү: Чанга түлхэх хэрэггүй. Зөөлөн. Зөөлөн.

Хүү: Нэг хоёр гурав.

Таня: Далавчаа дэлгээд нисэх  ёстой байсан... Би... тэнэг юм шиг, шившлэг хийж уясан...

Ун: Ээж ээ.

Таня: Хараагдсан шулмын шившлэгээс болж тийм хэрцгийгээр алагдсан...

*************

Саяа: Амьдрах шалтгаан байгаа цагт, яаж амьдрах нь чухал биш. Тэр Унсом... чиний шалтгаан байсан уу?

Таня: Бид яагаад ингэж зовох ёстой юм? Олми... Тэр жаахан хүүхэд яагаад үхэх ёстой юм? Уруми яагаад тэгэх ёстой юм? Унсом яагаад... ийм харгис хэрцгий... Үгүй ээ. Та нар яагаад биднийг барьж, ингэж байгаа юм?

Саяа: Энд ажилчид хэрэгтэй. Тариа тарьж, будаа ургуулж. Том том байшин... чамин тансаг хувцас, чимэглэл хэрэгтэй.

Таня: Яах гэж? Тийм их юмаар яах юм? Тийм  юмгүй ч гэсэн бид сайхан амьдарч байсан. Ганц зэрлэг гахай хорь гаран хүнийг хооллож болно. Эндхийн хүмүүс  зэрлэг гахай бариад ганцаараа иддэг юм уу? Эсвэл энд өдөрт тав, арван удаа хооллодог юм уу?

Саяа: Гэдсээ  биш сэтгэлээ цатгах гэж иддэг юм. Эндхийн хүмүүст авдраар алт, мянган цагаан морь байсан ч  сэтгэл нь цадахгүй. Тийм болохоор сэтгэл нь өлсгөлөн байдаг, үргэлж.

Таня: Үнэхээр... юу ч, юу ч ойлгохгүй байна. Ойлгохгүй байна.

Саяа: Тийм ээ, ойлгохгүй. Хүч чадлыг мэдрээгүй... Эрх мэдэлтэй байж үзээгүй бол хэзээ ч ханадаггүй сэтгэлийн өлсгөлөнг ойлгохгүй. Тийм ээ. Хариултыг нь мэдэлгүй үхэх болно. “Манай овогт яагаад тийм  зүйл болсныг, Өөрийнхөө яагаад үхэх ёстойг,  миний амьдрах шалтгаан байсан найзаа яагаад халуун усанд үхсэнийг... мэдэж чадалгүй үхэх юм байна. Яах вэ? Яавал дээр вэ?  Ингэж байгаад үхчихгүй байгаа? ... Хүч чадлыг мэдрээгүй... Эрх мэдэлтэй байж үзээгүй бол хэзээ ч ханадаггүй сэтгэлийн өлсгөлөнг ойлгохгүй... Мэдэж чадалгүй үхэх юм байна.

Таня: Хүч чадал? Шалтгаан? Унсом аа. Унсом аа.

***************

Эр: Яваач.

Эр:Бэлдээд.

Эр: Бос. Бос...

Эр: Хурдан яв.

Эр: Босооч...

Эр: Битгий хөлөө чирээд бай.

Эр: Хурдан явахгүй юу...

Эр: Бос гэсэн  шүү...

Эр: Хурдан яв гэж байна.

Эр: Яваач...

Эр: Хурдан яв гэж байна.

Эм: Ийм том чулуу... Хол явахгүй. Шувуу агнахад... ийм байхад яг тохирно. Гэхдээ гахайнд бол... Ийм. Хоёр талдаа хурц иртэй байх хэрэгтэй.

Таня: Аан... Арьс нь зузаан болохоор уу?

Эм: Тийм ээ. За, тэгвэл... Биднийг ингээд байж байсан чинь... Тэндээс гэнэтхэн бар гараад ирвэл... ямар чулуу хэрэглэх вэ?

Саяа: Ёстой. Тэр бохир дужумсэн үхнэ үү, байна уу надад ямар хамаа байна? Ямар ч хамаагүй.

Таня: Унсом аа, өршөөгөөрэй. Би амьдарна аа. Эрх мэдэлтэй болно. Тэгээд... чамд бас манай овгийнхоонд яагаад ийм зүйл тохиолдсоныг, одоо ойлгохгүй байгаа энэ бүхнийг...бүгдийг нь мэдээд... Нэг л өдөр  чамд хэлнэ ээ... Ийм ирмэгтэй чулуу.

Эм: Үгүй ээ. Бар гэнэтхэн үсрээд гараад ирвэл... Хамгийн ойр байгаа чулуугаа авах хэрэгтэй.

Таня: Хамгийн ойр байгаа чулуу.

Саяа: Чи...

Таня: Тийм ээ. Чи болог.

Саяа: Чи байна  шүү...

Таня: Миний анхны зэвсэг. Намайг өршөө. Найзыгаа үхсэн гэж дуулаад ухаанаа алдчихаж. Намайг өршөөж... амь өршөө... Таня, таны мэдэлд. Эзэнтэн.

Саяа: Эзэнтэн?

Таня: Тийм ээ. Та миний үйлчлэх цорын ганц эзэн. Би танд хэрэг болно. Бүх хүчээрээ зүтгэх болно, эзэнтэн. Ваханы Таня би... танд шившлэг хийсэн, -эзэнтэн. Хэн нь эзэн болохыг... миний шившлэг яахыг хараарай... Саяа...

Таня: Эхлээд бүгдийг нь  мэдэх хэрэгтэй. Тэр бол эхлэл.

Рон: Одоо л бүгд Тагоны үнэн төрхийг харах болно.

Саяа: Аса Рон...

Охин: Ээж ээ.

Саяа: Эхэлчихлээ  гэж үү?

Эр: Яваач.

Муб: Танай хүмүүсийг бас энэ хорвоог аварна.  

Саяа: Одоо Артдалын хамгийн  хүчирхэг бурханы ээлж ирлээ.

8-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home