Arthdal chronicles S1 7

Arthdal chronicles s1-7

Үргэлжлэх хугацаа: 80мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Саяа: эр, Галт цамхагт хоригдож байгаа Унсоны ихрийн өрөөсөн

Ха: эр, эм Ха Рим

Н: эм, Нүнбёл, Харимын туслах

 

7-р анги. 

Гол дүрүүдэд: Жан Дон Гүн, Сон Жүн Ги, Ким Жи Вон, Ким Ок Вин нар тоглолоо.

Туслах дүрүүдэд: Кими У Сон, Чо Сон Ха, И Ду Ёон, Пак Хэ Жүн,  Пак Бён Ун нар тоглолоо.  

Аса:Унсом аа.

Ун: Унсом. Ээжийн маань өгсөн нэр.

Аса: Иарк руу. Миний санаж байгаагаар ээж маань үргэлж өвтэй, гэхдээ тэр хаднаас буух гэж өдөр бүр зам хайдаг байсан. Арван жилийн дараах тэр өдөр...  Юу гэнэ ээ? Ээж маань ойлгохын аргагүй үг хэлээд нас барсан...

Аса: Буцаад очоорой. Арамун.

Ун:Ваханы хүмүүс намайг авсан. Хүүхэд нас маань жаргалтай байсан ч, би үргэлж ганцаардаж, бас тэдн намайг ойлгодоггүй байсан.

Эр: Бас цус нь хөх өнгөтэй.

Ун: Таня, ганцаараа үлдсэн надтай  нөхөрлөж халамжилдаг байсан. Надтай адил хөх сүүлт од үзэгдсэн тэр  өдөр төрсөн охин. Миний сэтгэлд багтсан... Бас миний хувьд ичмээр хэрэг олон байсан ч, тэрний ачаар би хүн шиг амьдарч байсан. Тэднийг ирэх хүртэл...

Эм: Зугт...

Ун: Тэдний хүүхэд хөгшид гэлгүй хороож... Ваханчуудыг араатан амьтан шиг авч явсан. Гүм. Тэрний надад өгсөн нэр. Надад нэр өгч Ваханчуудыг аврахын тулд... бууж өгөхгүйн тулд... Би аавынхаа хэн гэдгийг мэдэхгүй байсан. Миний аав мангас гэдгийг надад хэлж өгсөн. Намайг мангасны хүүүхэд гэсэн. Миний уруул, цусаар мэдэгддэг гэж. Би тэр газар руу очсон. Тэдний толгойлогчийг барьж Ваханы иргэдийг солих гэсэн боловч, би энэ газар... энэ хүмүүсийг мэдэхгүй байсан... Миний бодол буруугаар эргэж, надаас  болж Таня, Ваханчууд илүү зовлон амссан. Тэднийг... Тагон бол Игуту... бага багаар мэдэж авсанаар... би анх удаа Артдалын аргыг мэдсэн. Бусдын сул талыг өөртөө ашиглах арга. Вахан дуусах болоогүй. Тагон хэлсэн амандаа хүрвэл... Тагоны нууцыг хадгална. Тэр охин үхэх ёсгүй.

Саяа: Аавыг Артдалд эргэж ирдэг өдөр тэр охиныг харсан.

Ми: Энэ бол Галт  цайз. Миний гэр...

Саяа: Бас тэр охин.. над дээр ирсэн. Бүх зүйл орвонгоороо эргэсэн тэр шөнө... Галт  цамхагт байдаг над дээр ирсэн.

Ун: Далсэ, Бүксүг аваад яв.

Бү: Унсом аа.

Ун: Хурдал!

Эр: Янча.

Му: Барь!

Таня: Чи... Хэн бэ?

Гарчиг: Артдалын шастир/ Артдалын түүх/домог 

Эр: Нааш ир. ..

Дан: Аса Рон Нирухаг хүндэтгэлтэй хандаарай.

Рон: Тагон,  Данбёг. Юу хийж байгаагаа  мэдэж байна уу?  

Та Гон: Гялайлаа. 

Дан: Аавын хүүгийн хувиар хийх ёстой зүйлээ л хйиж байна. Б

Бүд: Тагон ноёнтон, Михол, Хулрип хоёрыг олсонгүй.

Та Гон: Хүрлийн үйлдвэр. Хүрлийн үйлдвэрт байх ёстой.

******************

Эр: Михол ноёнтон. Та яаж байна аа?

Хүү: Би жаахан байна. Амь өршөө...

Ми: Одоо эндээс яв. Манай Хэ овог өрнийн Ремус улсад арай гэж амьд үлдэн, Артдалд ирсэн.  Бид яагаад Артдалд ирснийг мэдэх үү?

Эр: Гочижу чулуун дэр байсан хурууны сийлбэрээс болж.

Ми: Бамбайн дээрээ яг тийм сийлбэртэй хүмүүс ирээд бидний байсан бүхнийг сүйтгэсэн. Энэ, Артдал тэрэнтэй холбоотой гэж бодож байна. Бид энэ нууцыг тайлах ёстой. Хаана ч байсан энэ даалгаврыг бүү март.

Эр: Мэдлээ, ноёнтон.

Ми: Яв... Амьд үлд. Заавал амьд үлдэнэ шүү.

Эр: Мэдлээ.

Эр: Хөөе, бүгдийг нь шатааж байна. Хурдан  ав...

Эр: Халцага... Халуун байна...

Ми: Одоо Артдалд хүрэл яаж боловсруулдагийг мэдэх хүн... надаас өөр байхгүй.

Та Гон: Та дэмий юм хийж. Тэалхагийн өмнө сөхрөөд болох атал... ийм хэрэгтэй  дархануудыг хөнөөж байдаг. Аваад яв.

Бүд: Энэ муу харх... Вахан байж яаж энд орж ирдэг байна аа? Яваач...

Та Гон: Юу хараа вэ?

Ёо: Тэр... Энэ арай... чулуу хайлуулдаг эд мөн үү?

Та Гон: Дужумсэн ганц хараад л мэдчихдэг, сайн юм аа.

Ёо: Гэхдээ яаж... гал чулуг хайлуулдаг билээ?

Та Гон: Харин л дээ, одоо л олж мэднэ дээ.

Бүд: Новш чинь...

Та Гон: Тавь!

Ёо: Энэ юм бол уу?

Му: Хөөе, юу хийгээд байгаа юм? Битгий хүр.

Ёо: Энэ байж. Салхи. Галыг улам халуун болгодог. Халуун. Халуун. Халуун. Бүр халуун гал... Халуун гал. Илүү  халуун... Хав халуун гал... чулууг хайлуулж... Шингэн болгоод... Буцаад хатуу болж...

Бүд: Нааш ир, новш оо.

Та Гон: Үгүй ээ... Дахиад жаахан ажиглаг.

Бүд: Юу?

Эр: Үгүй ээ!

Эр: Дуугүй бай!

Эм: Үгүй ээ.

Эр: Зодчихно шүү.

Эм: Үгүй ээ.

Эр: Амаа тат. Дуугүй болооч.

Эр: Энд нэг байна.

Эр: Би дахиад нэгийг барьчихлаа.

Эр: Дуугүй бай.

Эр: Энд бас нэг байна.

Эр: Нааш ир. Энэ муу чинь...

Эр: Дахиад нэгийг барьчихлаа.

Та Гон: Арай...

Эр: Энд байх шив... Иг Игуту.. Тагон ноёнтон, энд Игуту байна.

Саяа: Аав аа.

Эр: Аав... аа?

Та Гон: Бижэт/нохойн гөлөг/.

Саяа: Аав аа.

Та Гон: Чамаас болж чи хэдэн ахан дүүсээ алах юм? Аан?

*****************

Муб:  Харав уу? Тэр новш хүн биш байна.

Эр2: Гэхдээ Неантал шиг хүчтэй байгаагүй.

Эр: Тэгвэл Игуту?

Муб: Юу вэ? Юу болоод байгаа юм?

Эр Эр2: Мубэг ноёнтон.

Муб: Юу болоод  байгаа юм?

Эр: Тэр Санун Нирухаг хөнөөсөн дужумсэн.

Муб: Игуту байх нь ээ?

***************

До: Далсэ ах аа, Бүксү ах аа. 

Бү: Доти.

Да: Доти...   Чи энд юу хийж байгаа юм?

До:  Унсом ах хаана байна?

Ун: Би Сануныг алаагүй.

Муб: Игуту? Яаж...

Ун: Тагон...  Тагон бол... Тагон Игуту гэдгийг хэлчихвэл, Ваханчуудыг алчихаж магадгүй.

Муб: Тагон юу гэж?  

Ун: Таня.

*************

Тэалха: Энэ юу юм?

Та Гон: Саягийн өргөөнд Дэкан цэргийн цогцос байгаа. Чимээгүй цэгцлээд, Саяаг нэг хэсэгтээ энд байлга.

Х: Юу?  За...

Тэалха: Юу юм гэж байна?

Та Гон: Энэ эм Саяаг харчихсан.

Эр: Эндээс үсэрсэн гэнэ ээ?

Эр2: Игуту мөн биз дээ?

****************

Таня: Яах аргагүй Унсом биш байсан. Зүгээр л адилхан юм бол уу? Арай... хүмүүсийн яриад байдаг... ихэр юм болуу? Яах аргагүй Унсомын зүүдэлдэг газар мөн байсан. Тэгсэн Унсомын зүүдэндээ харсан хүн... өөрөө биш... тэр хүүхэд үү?

Тэалха: Амьд үлдээнэ ээ? Саяа Игуту гэдгийг мэдсэн.

Та Гон: Тэр дужумсэнийг барих хүртэл өөр арга алга.

Тэалха: Үгүй ээ, энэ... Тэрэнтэй тохиролцсон ч гэсэн,  энэ өөр хэрэг. Амыг нь хамхих хэрэгтэй. Алмааргүй байгаа бол хэлийг нь тасдчихъя. Тагон.

Та Гон: Саяа.  Тэр нүд нэг л танил...

Тэалха: Юу  гэж байгаа юм? Тэгэлгүй яах вэ дээ. Арван жилийн өмнө харсан шд. Тагон. Удахгүй нар мандана. Алах уу, хэлийг нь тасдах уу? Тагон, одоо ийм зүйлээс болж муудалцаж байх цаг биш. Одоо  их чухал үе. Ордонд болох чуулганд оролцох хэрэгтэй. Зүгээр л алчихъя.

Таня: Намайг албал... тэр хүүхэд үхнэ.

Тэалха: Чи сая юу гэсэн бэ?

Таня: Тийм ээ, оролдоод үзье. Намайг үхвэл... хөгжилтэй байх болно, Унсом. Тэр хүүхэд ч бас үхнэ...

Тэалха: Алчихъя гэж хэлсэн байх аа. Бидэнд ингэж байх цаг...

Таня: Өнгөрсөн  шөнө... Би зүүдэлсэн... Цагаан чоно ирсэн... Бүгдийг тодорхой санахгүй байгаа ч... нэг зүйлийг санаж байна. Намайг үхвэл... Тэр хүүхэд ч бас үхнэ. Миний өв бол... Унсомын зүүдэндээ харсан тэр хүн Унсом биш, үнэхээр тэр хүүхэд байсан бол...

Та Гон: Хн. Ийм инээдтэй зүйлээр амьд үлдэх гэж хичээж байдаг. Чи... Хавирган сарны тухай юу гэж хэллээ? Мугваны зүрхийг амьдаар нь сугална гэлүү? Тэр эрүүл саруул, сайн байгаа.

Тэалха: Дахиад ярих юм бол хэлийг чинь тасалчихна шүү.

Ун: Өчигдөр би зүүдэндээ нэг эмэгтэйг харсан...  Нэр нь хэн гэлээ?

Таня: Сайхан юм аа...

Ун: Нэр нь...

Таня: Зүүдэндээ хүртэл эмэгтэй хүнтэй уулзад л.

Ун: Нээрэн тийм. Сэнарэ. Нэр нь Сэнарэ. Сэнарэ бид хоёр зугтах гэж байсан...

Таня: Сэнарэ.

Тэалха: Юу? Сая юу гэсэн бэ?

Та Гон: Юу? Сэнарэ гэж чи мэддэг юм уу?

Тэалха: Чи Сэнарэг яаж мэддэг юм?

Ун: Тэгээд зүүдлэхээ больчихсон болохоор дараа нь юу болсныг мэдэхгүй. Би Сэнарэ гэдэг нэрийг  дуудаад уйлаад байсан...

Таня: Тэр хүүхдийг зовоохоо боль.

Та Гон: Юу яриад байгаа юм?

Тэалха : Хүлээ. Түр хүлээж бай. Өөр? Үргэлжлүүл.  

Ун: Дараа нь өөр эмэгтэй ирээд...

Таня: Яасан ч  олон юм...

Ун: Миний гарт нэг юм зүүчихсэн.

Таня: Цустай бугуйвч. Сэнарэг үхэхэд... тэр хүүхэд бид хоёрын тавилан огтлолцсон. Намайг үхвэл... тэр хүүхэд ч бас үхнэ. Тэр хүүхдийг хамгаалах даалгавар авсан... би...

Тэалха: Итгэмээргүй юм. Ийм юм байж болох уу?

Тагон: Яасан? Юу яриад байгаа юм?

Тэалха: Тийм  зүйл болж байсан. Тэрний яасан ч мэдэх ёсгүй зүйл. Хэ Туаг бид хоёроос өөр хэн ч мэдэхгүй...

***************

Дэ: Өнгөрсөн шөнө  Цэргийн жанжин Данбёг, Санун Нирухагийн үхлийн нууцыг олохын тулд...

Цэргүүд: Цэргийн жанжин Данбёг, Санун Нирухагийн үхлийн нууцыг олохын тулд...

Дэ: Хэ овгийн толгойлогч Михол болон эргүүн зайран Аса Рон нарыг барьж хорьсон.

Цэргүүд: Хэ овгийн толгойлогч Михол болон эргүүн зайран Аса Рон нарыг барьж хорьсон.

Хүмүүс: Юу болоод байна аа? Энэ үнэн үү? Үнэн гэж үү?

Эр: Аса овгийн цус Артдалын хөрсөнд шингэвэл гамшиг болно гэдэг...

Эр: Хурдан залбир. Хурдан.

Чэ: Ваханчуудыг цаазална гэж байсан... Юу болоод байна аа?

Мо: Яагаад гэнэтхэн Аса Роныг баривчилдаг билээ?

Чэ: Харин тийм.

*****************

М: Аса Рно Нирухаг түргэн сулла. Тэгэхгүй бол Исодунён уур хилэн Артдалыг нөмрөх болно.

Дан: Гурав хоногийн дараа... бүх овог, аймгийн толгойлогч нарын хуралдай болно. Тэр үеэр Санун Нирухагийн үхлийн үнэнийг илчлэх болно.

М: Юу гэнэ ээ? Үнэн?  Цэргүүд ч, Тагон ноён ч Санун  Нирухаг хамгаалж чадалгүй, хөнөөлгөсөн үнэн ү?

Эр: Тийм ээ. Бас... хамгаалагчид, Дэканы цэргүүд ч тэр муу ганц дужумсэнийг барьж чадахгүй байгаа.  

Тагон: Барина аа.

Эр: Хэзээ? Өдөр бүр хоосон үг.

Тагон: Өнгөрсөн шөнө.... Дэканы ахан дүүс болох Мубэг, Янча  хоёр дужумсэнийг хөөж яваад ... тэрнийг хүнд шархдуулсан ч, гол руу үсэрсэн байна. Мубэг Дэканы цэргүүдтэй хайж  байгаа болохоор удахгүй олно. Бас... Тэр дужумсэнийг барьсны дараа үнэнийг мэдэх болно. Та нарт нуух зүйл байхгүй бол... Данбёгт итгээд... хүлээж бай...

****************

Эм: Тэргүүн зайранг барьсан нь үнэн юм уу? 

Эр: Мэднэ ээ. байж боломгүй юм.

Эр: Тэгж болно гэж үү?

Эм: дужумсэнийг яагаад барьж чаддаггүй байна аа?

Эр: Данбёг ноёнтон, хүмүүс таныг ярих болж.

Дан: Мэдэж байгаа.

Эр2: Ноёнтон, болгоомжтой байгаарай. Та бай болж мэднэ.

Эр: Хэн бэ?

Эр2: Гараад ир!

Дан: Зүгээр орхи.

*******************  

Та Гон: Тэр...өөр юм хэлээгүй юу?

Муб: Юм ярих боломж олдоогүй.

Ги: Гэхдээ... тэр дужумсэн  Игуту  байсан.

Та Гон: Игуту. Игуту гэнэ ээ? Би яагаад анзаардаггүй билээ? Яагаад?

Ги: Тагон ноёнтон. Аса Рон Нирухаг баривчилсанаас  болоод  Артдалын иргэдийн дунд яриа тархаад байна. Нируха ч мэдсэн байх, яавал дээр вэ?

Та Гон: Очиж гуйхаас.

Ги: Юу?

*************

Ми: Намайг алчихвал дахиад чулуун сүх, ясан хутга хэрэглэдэг болно гэдгийг мэдэж байна уу?

Дан: Тэалхагийн бичиг мөн үү?

Ми: Энэ бүгд Тагоны хуйвалдаан.

Дан: Тагоны хуйвалдаанд Тэалха Тагоныг хороох төлөвлөгөө багтана гэж үү? Тийм байж болох уу? Энд бичсэн Сэханманоп Аса Рон Нируха байх ёстой. Тэгээд надад Аса Рон Нирухаг  Холбооны захирагч болго гэж хэлсэн байх.

Ми: Тэалха... Тэалха аваад ир..

Дан: Михол ноён...

Ми: Тэалхаг аваад ир гэж байна.

*****************

Рон: Бие минь энд байгаа ч, гадна юу болж байгааг  харж байна. Иргэд түгшиж байгаа. Аса овгийнхны цус Артдалын хөрсөнд шингэвэл юу болох бол? Тэгж бодоод айж байх ёстой. Энэ айдас... Сэнёог овгийн хоёр харханд чиглэсэн байх ёстой. Айж байна уу, Тагон? Хавцал руу үсэрсэн дужумсэнийг хайж байгаа гэлүү? Цогцос нь олдох байлгүй. Тэр дужумсэн эцгийгээ хороохыг чинь харсан болохоор...

Та Гон: Ганц тэр ч биш. Аавын хоолойг хэрчихийг  би ч гэсэн харсан. Тэр хутга миний гарт байсан... Шалтаг тоочиж гэсэнгүй... Тийм ээ... Би хөнөөсөн.

Рон: Эцгийгээ хөнөөсөн гэдэгээ хүлээж байгаа хэрэг үү?

Та Гон: Нируха ухаантай хүн болохоор ямар учиртайг нь мэдэх ёстой. “Надад ийм том нууц хэлж байгаа болохоор... энэ золиг намайн хөнөөх гэж байна”. Дахиад миний талд орох уу? Би захирагч болж, Нируха та  үргэлжлүүлэн Артдалын бурхдад үйлчлэх болно. Аан. Татгалзсан  ч болно. Тэгвэл таныг хөнөөхөөс  аргагүй болно. Холбоо таруу, таныг хөнөөчихөөд зугтаж яваад үхэх үү, Дэканы цэргийг дагуулаад Цагаан уул овгийн эсрэг дайтах уу... аль нь байлаа гэсэн ... Энэ өрөөнөөс гарахаас өмнө... таныг хөнөөхөөс өөр арга үгүй. өөрийн гараар аавыг хөнөөснийг мэдсэн болохоор... Тэгээд яах гэж байна?

Рон: Чи... чөтгөрийн үр сад ч мөн дөө. Тийм ээ, энд, намайг хороовол чи зугтаж яваад үхэх болно. Амьд үлдсэн  ч бүгдийн дайсан  болно. Миний үхэл... Тагон чиний авчрах хараалыг дуусгаж чадна гэвэл... харамсах зүйл алга.

Та Гон: Тэгвэл бидэнд хоёр сонголт байна. Нэг нь бид хоёр хоёулаа үхэх сонголт. Нөгөө хоёулаа амьд үлдэх сонголт.

Рон: Хоёулаа амьд үлдэнэ гэнэ ээ?

Та Гон: Тийм ээ. Алийг нь сонгохоо хэл. Хэлчихээд хурдан явж... Ариун утаа үнэрлэж... бурхадтай ярилц... Хамгаалалтыг нэм.

Эр Эр: Мэдлээ.

Дан: Аса Рон Нируха ямар байна?

Та Гон: Нотлох баримт авчир гэхээс өөр юу ч хэлсэнгүй. Михол ноён?

Дан: Энэ бүгд хуйвалдаа, Тэалхатай  уулзуулахыг шаардсан.

Та Гон: Тэалхаг олсон уу?

Дан: Тэр... Хэ Туаг ч гэсэн  үймээний дундуур алга болчихсон. Ах аа. Тэалхагийн хаана байгааг... үнэхээр мэдэхгүй юу?

Та Гон: Бичвисан авч ирсэнээс нь хойш уулзаагүй.

Дан: Тэалхаг барьчихвал... алж болох уу?

****************

Таня: Сэнарэ. Намайг үхвэл... тэр хүүхэд ч бас үхнэ. Сэнарэг үхэхэд тэр хүүхэд бид хоёрын тавилан огтлолцсон.

Тэалха: Тийм байх ёсгүй.  Тэр эмд тийм чадвар байгаа гэж үү?

Саяа: Тэалха авхай. Аав... Надад уурлачихсан уу? Танихгүй хүн орж ирээд би сандарсан. Эртхэн явуулах ёстой байсан юм. Миний буруу.

Тэалха: Сэнарэ.  Одоо ч гэсэн бодсоор  л байна уу? Намайг үзэн ядаж байна уу?

Саяа: Тэр үед үзэн яддаг байсан. Одоо зүгээр ээ.

Тэалха: Тэр явдлыг өршөөгөөрэй.

Эм: Саяа ноёнтон.

Саяа: Сар гарахаар Гит гол дээр уулзъя. Өнөө шөнө... Хамтдаа зугтана. Тэалха авхай.

Тэалха: Аан?

Саяа: Унтаагүй юм уу?

Тэалха: Зүгээр л... Манай Саяа юу хийж байгаа бол гээд л... Цамхагт байсаар бачимдаж байгаа байх.

Саяа: Одоо дасч байгаа. Заримдаа Туагтай гардаг болохоор... зүгээр ээ.

Тэалха: Сэнарэ харагдахгүй байх чинь. Дандаа байж байдаг хүүхэд...

Саяа: Унтахаар явсан. Дуудвал ирнэ ээ.

Тэалха: Тийм үү, тэгвэл унт даа.

Саяа: За. Та ч гэсэн.

Тэалха: Нээрэн... Сайхан амраарай.

Саяа: Зүгээр ээ. Санаа бүү зов, Тэалха авхай.

Тэалха: Үгүй ээ, өршөөгөөрэй. Би ч гэсэн харамсаж байна. Чин сэтгэлээсээ. Хэ Туаг.

Саяа: Шинэ шивэгчин.

Х: Энэ хүүхдийг шивэгчин болгох юм уу?

Таня: Шивэгчин? Шивэгчин гэж юу юм бол?  

Тэалха: Чи өөрөө сурга. Дужумсэн болохоор юу ч мэдэхгүй.

Таня: Сургах аа? Юу сургах  гэж?

Х: Үнэхээр... би дужумсэн сургах болж байна уу? Авхай...

Тэалха: Чшш. Дуугүй бай. Тагон? Тагон ирээгүй юу?

Х: Тийм ээ. ирээгүй байна.

Тэалха: Тагон, зүгээр биз дээ?

**************

Та Гон: Тэгээд алийг нь сонгох  вэ?

Рон: Аса овогтын хүнтэй хуримла.

Та Гон:  Тэалха.

Б: Алдчихлаа. Гит голоор дахиад хай...

Та Гон: Үгүй ээ, олсон гэж хэл.

Б: Юу?

Та Гон: Ойлгохгүй байна уу? Бид тэрнийг хөнөөж, цогцосыг нь олсон.  Шарх нь гүн болохоор амьд үлдэх боломжгүй гэсэн байх аа? Цогцос олж тэрнийх  гэж хэл. Тэртэй тэргүй царайг нь мэдэх хүн байхгүй. Адилхан хувцас өмсүүлэхэд болно.

******************

До: Үхчихсэн үү? Манай ээж үхчихсэн үү? Ээж үхчихсэн биз дээ? Ёстой... Бүгдийг нь ална даа...

Бү: Хөөе...Унсом, яасан...

Чэ: Чи энийг хаанаас авсан юм?

До: Унсом ахын ээжийнх нь.

Чэ: Итгэмээргүй юм. Энэ... Энэ Аса овгийн сахиус.

Бү: Наадах чинь Унсомын ээжийнх нь мөн. Аса гэж юу болохыг мэдэхгүй ч гэсэн...

Чэ: Үнэнээ хэл дээ. Энийг хаанаас авсан бэ?

До: Үнэн. Унсом ахын ээжийнх. Нэр нь хэн гэлээ?

Да: Мэдэхгүй ээ, би яаж мэдэх юм.

До: Аан. Саначихлаа.

***************

Муб: Яах аргагүй Игуту. Ваханчууд Аса Шин, Рисаны удам бол... тэр яагаад Игуту байдаг билээ? Тэнгэрийн гурван эдний эхнийх нь Илдний хүүхэд. Тэр юм бол уу? Үгүй юу? Илдний эрдэм сурч байна уу?

Н: Та ирэв үү, Мубэг ноёнтон.

Муб: Дотор байгаа юу?

Н: Тийм ээ.

Муб: Хөдөлгөөн чинь муугүй юм.

Бичиг: Нүнбёл.

Муб: Амьдрах уу?

Ха: Игуту эмнэж байгаагүй  болохоор мэдэхгүй байна. Ингэхэд юу хийгээд байгаа юм? Артдалд Игуту ямар утгатайг мартаа юу?

Муб: Мартаж чадна гэж үү? Та бид хоёрын хомроголон устгасан Неанталуудын... Эрлийз/Озубари/

бичиг: Озубари: Эрлийз.

Ха: Аваад яв.

Чэ: Тэр хүүхэд... Энэ ээжийнх нь...

Ха: Тэр чинь юу гэсэн үг вэ? Аса овгийн сахиус биш үү?

Муб: Аса Хоных байна.

Ха: Чи... Энэ хүүхдийг яаж мэддэг юм?

Чэ: Нэр нь Унсом... Горукумихоны хүүхэд.

Бичиг:  Горукумихон: Цагаан уул овгийн Аса Хонд өгсөн цол.

Муб: Аса Хон авхай.

Аса: Аан... Би...

Муб: Та зүгээр үү?

Аса: Тийм ээ.

Муб: Таны зүүлт...

Аса: Аан? Хааччихав? Зү-зүгээр ээ. Анар түүж байгаад. Энийг ид...

Му: Илд, нум сум, бамбай. Бүгдийг нь ав.

Бүгд: Мэдлээ.

Муб: Аса Хон хаана байна?

Му: Аль хэдийн явчихсан.

Муб: Юу гэж байгаа юм, би хамгаалах ёстой байсан.

Ги: Эндхийг харж бай. Санун Нирухагийн тушаал.

*****************

Х:Суу. Бос. Хурдан... Суу. Хурдан хийхгүй юу? Бос. Суу. Суу гэж байна... Бос...

Таня.  Ёоёо.

Х: Харж болохгүй гэсэн байх аа. Эзнээ дуудах хүртэл боолууд доошоо харах ёстой.

Таня: Эзэн гэж юу юм?

Х: Эзэн... Чиний амийг мэдэх хүн. Гарт нь чиний амь байдаг хүн. Дахиад. Суу...

Таня: Миний амь яахаараа хүний гарт байдаг юм?

Х: Бос...

Таня: Хараагүй шд.

Х: Санаа алдахаа боль. Бос... Суу... Бос... Бос... Бос... Манай хэлээр ярьдаг юм байх гэж бодсон чинь ойлгодоггүй юм байж. Босооч! Тэалха авхай, би чадахгүй юм байна.

Таня: Хөөе.

Х: Юу? Хөөе?

Таня: Хүрээд ир...

Х: Ёстой... энэ муу чинь...

Таня: Чи яллаа.

Х: Галзуу эм... ёстой... Авхай...

Тэалха:  Тагон ноён ирээ юу?

Эр: Тагон  ноён Бандий ойд дуудаж байна.

Тэалха: Бандий ой?

Эр: Тийм ээ. Бидний овгийн  чуулган болдог газрын дэргэд байдаг.

******************

Х: Ёстой,  тэр муу нээрээ... ёстой... Дараа ярьж өгье... Би... тэр эм...

Тэалха: Дараа ярина гээ биз дээ?

Х: Тийм ээ. Тагон ноён яагаад Баанди ойд дуудсан юм бол? Ариун газар ч гэсэн... Та хоёрын... Залуу байхдаа... Бандий ойд...

Тэалха: Энэ юу юм? Хуучны дурсамж сэргэж байна. Аавтай ярьсан уу?

Та Гон: Тэгэх шаардлагагүй. Маргаашнаас Хэ овгийн толгойлогч Тэалха болно.

Тэалха: Аса Ронтой ярилцсан байх нь ээ. Болзол нь?

Та Гон: Холбооны заншлаар... Аса овогтой ураг барилдана. Бэлтгэлт хийдэггүй атал, илүү сайжирчээ.

Тэалха: Сэтгэлдээ энэ хутгыг гараасаа салгаж байсан удаагүй. Яагаад болиулахгүй байгаа юм? Алж чадахгүй юм шиг байна уу?

Та Гон: Аса Роныг зогсоох өөр арга алга. Цагаан уул овог намайг зүгээр өнгөрөөхгүй. Тэгвэл Артдалд дайн гарна.

Тэалха: Эрт  дээр үед ард иргэдээ үл тоомсорлон Рисан Аса Шинтай зугтсан.

Та Гон: Хэрвээ би Рисан шиг бүхнийг орхиод зугтвал... надтай явах уу?

Тэалха: Аргагүй л... Намайг дэндүү сайн мэдэж байна.

Та Гон: Тийм болохоор бид... Энэ ойд амрагууд болсон. Сэтгэлтэй хүнээ алдаж байгаа нь ганц чи биш. Үнэн шүү... Надад ч бас...

Тэалха: Одоохондоо... Бид юунд ч хүрээгүй байна. Тэгж бодож явъя. Дараагийн захирагч. Гэхдээ... бид амрагууд хэвээр үлдэх үү?

Та Гон: Тэгэхийг хүсч байна. Тэалха авхай ч бас тэгж хүсвэл...

Тэалха: Захирагчийн эхнэр болоход... Аса Мот царай муутай биш гэж үү? Гэхдээ чи... Яаж дэр нэгтгэх болж байна?  Игуту.

Та Гон: Тэр... Харанхуйд... хувцасаа тайлалгүй... Тэгж л таарах байх...

Тэалха: Хн... Тэгж байгаад баригдвал сайн л биз. Тэгж байж, чи... Аса Мотыг ална.

******************

Х: Тагон ноён хүсэхгүй байгаа нь лав. Авхай.   Энүүгээр яах гээ вэ? Наадах чинь Бичвисан биш үү?

Тэалха: Аса Роныг хорооно.

Х: Тагон ноёны хэлснийг хийхгүй юм уу?

Тэалха: Тэгнэ ээ. Сайн ойлгож байна. Надад бүгдийг нь сайн  ойлгуулсан. Тагон, намайг их сайн мэднэ.

Х: Тэгвэл... Яагаад? Аса Рон Нирухаг яагаад...?

Тэалха: Хийх чадах зүйл байсаар байхад, би зүгээр суудаг хүн биш.

Х: Авхай....

Тэалха: Аса Роныг сэмсэн хороогоод Данбёгийг гүтгэнэ. Данбёгийг уурлаж, хилэгнэсэн Цагаан уул овогт  өгөхөд болно. Тэгвэл дайн гарахгүй. Тагон бид хоёр хуримаа хийнэ. Сэтгэл амар...

Х: Тэгж байгаад алдаа гарвал?

Тэалха: Гилсоныг дууд.

Х: Хаачих нь вэ? Өдөржин юу ч идээгүй болохоор өлсөж байгаа байх. Идэх юм авчрах уу? Авхай?

Тэалха: Аса Роныг сэмхэн хороогоод...

Саяа: Аса Роныг сэмхэн хороогоод...

Тэалха: Данбёгийг уурлаж, хилэгнэсэн Цагаан уул овогт  өгөхөд бол

Саяа: Данбёгийг уурлаж, хилэгнэсэн Цагаан уул овогт  өгнө... Тэгэхээр Данбёг амьд байна гэсэн үг. Аса Рон үхнэ гэсэн үг.

*********************

Ги: Та дуудсан уу?

Тэалха: Тагоны төлөө юу хийж чадах вэ?

Ги: Юу ч байсан хийж чадна.

Тэалха: Тэр нь Тагоны одоогийн хүслийг зөрчсөн байсан ч уу?

Ги: Энэ хэрэг үнэхээр Тагоны төлөө юм бол хийнэ ээ.

Тэалха: Аса Рон. Алах хэрэгтэй.

****************

Мот: Данбёг ноён та Холбоог тараах гээ юу?

Эр: Амаа мэд. Данбёг ноён Холбоог тараана гэнэ ээ?

Мот: Энэ янзаараа тарах болно. Энэ ганц манай Аса овгийн хэрэг биш. Хэрвээ Цагаан уул овог цэргээ Артдал руу хөдөлгөвөл... би зогсоож чадахгүй гээд байна. Хэн нь ялхыг мэдэхгүй. Гэхдээ... Дайн эхэлбэл Холбоо нурах болно.

Эр: Ноёнтон, энэ үнэн. Цагаан уул овог, Сэнёог овгийг цэргүүд...

Дан: Хэлэх зүйл байна. Холбооны ард иргэдийн өмнө... Бэлд...

Эр2: Аюултай шүү дээ.

Дан: Бэлд гэж байна...

Эр: Данбёг ноёныг зарим хүн хорооно гэж ярьж байна гэсэн.

Эр2: Өөр яалтай билээ. Бид нар тушаал биелүүлж хамгаалахаас өөр аргагүй.

Ги: Данбёг ноён, тавцан дээр үг хэлнэ гэв үү?

Эр2:Тийм ээ. Сайн хамгаалах хэрэгтэй болохоор танайхаас хэдэн хүн авчихъя. Эндээ хамгаалж бай.

Ги: Ойлголоо. Хөөе. Энд юу хийж байгаа юм?

Эр: Аан, энэ... Энийг Аса Рон Нирухад өгөх гээд...

Ги: Нэгдүгээр салааных байх аа. Тавцангийн урд хамгаалалтанд гар. Золиг чинь ухаанаа алдаад...

Эр: Тийм үү?

Ги: Хурдан явахгүй юу?

Эр: Мэдлээ...

Ги: Таны зоог.

Рон: Тагон? Тагон яагаад ирэхгүй байна?

Ги: Удахгүй ирнэ ээ.

**************

Эр: Ингэх хэрэг байгаа гэж үү?

Дан: Цэргийн жанжин би.. ард иргэдээс айн зээл дээр хоол ч идэж чадахгүй бол... энд байх хэрэг юу байна?

Эр2: Хүлээгээрэй.

Саяа: Таныг хордуулсан, энэ ерөндөг. Хор нь бичвисан.

Дан: Итгэмээргүй юм. Тахианд өгсөн байтал...

Эм: Хөөе. Юу болоод байна аа? Дөнгөж сая амьд байсан...

Дан: Яах аргагүй... Үнэр байгаагүй. Өнгө ч байхгүй байсан. Гэтэл яаж...

Эм: Яах болж байна аа?

Та Гон: Бичвисан. Үнэр, амт, өнгөгүй хор...

Дан: Михол, шинэ хор хийсэн гэж үү?

*************** 

Дан: Сэнёог овгийн залгамжлагч, Санун Нирухагийн хүү... Ард иргэдийг хамгаалагч Холбооны цэргийн жанжин Данбёг миний бие, та бүхэнд болсон явдлыг хэлэхээр ирлээ. Артдалын ахмад, Цагаан уул овгийн толгойлогч,... Артдалын найман бурханд үйлчлэгч тэргүүн зайран... Аса Рон Нурихаг бид хорьсон.

Хүмүүс: Юу? Тэнгэр минь.

Эр: Тэгж яаж болдог юм? Бурханы шийтгэлийг амсана даа.

Хүмүүс: Бурханы гэсгээл хүртэх нь.

Эр: Аса овгийг гутаан доромжилсон хүмүүсийг Исодунён хараах болно.

Дан:  Та нар... та нарын захирагч, миний аав, Сэнёог овгийн толгойлогч Санун Нирухагийн үхлийг мартаа юу? Аса Рон Нируха Тэнгэрийн шүүхийн үеэр аавын минь амийг авахаар  хуйвалдаан зохиосон.

Хүмүүс: Тэнгэр минь? Үнэн юм уу? Цус гарч байна. Тэр тэр цус... Цус байна... Яаж байна аа? Хараал юм бол уу?

Дан: Аавын минь эсрэг  хуйвалдаж... Миний аав Сануны... амийг нь... амийг нь хөнөөж...

Хүмүүс: Тэнгэр минь. Юу болоод байна аа?

Дан: Тэр өдөр...

Эр: Ноёнтон...

Эр: Данбёг ноёнтон.

Эр: Ноёнтон.

Хүмүүс: Бурхны хараал. Хараал хүрчихэж. Хараал байна. Тэнгэр минь, өршөө... хараал хүрчихэж. Бурхны хараал хүрч...

Эр: Данбёг ноёнтон.

Эр: Ноёнтон.

Хүмүүс: . Бурхны хараал... Хараал байна.

Эр: Данбёг ноёнтон.

Эр: Ноёнтон.

Хүмүүс: Бурхны хараал хүрч... Хараал хүрчихэж. Хараал байна.

*******************

Та Гон: Хэр аюултай вэ?

Рон:  Аюул уу?

Та Гон: Ийм олон зүйл болсны дараа, бүх зүйл хэвэндээ орно гэхээр...

Рон:  Бүгд биш ээ. Холбооны захирагч солигдоно.

Та Гон: Юу болоо вэ?

Ги: Тэр... Данбёг ноёнтон тавцан дээр ухаан алдчихлаа. Би нь муу байна.

Та Гон: Юу?

Ги: Юу болоод байна? Бичвисан уусан Аса Рон зүгээр байсан. Данбёг яагаад гэнэтхэн...

Тэалха: Юу?

Х: Тийм ээ. Гадаа үймээн болж байна. Данбёг ноён ухаан алдчихсан. Зарим хүн үхсэн гэж ярьж байна.

Тэалха: Тэр чинь юу гэсэн үг вэ? Данбёг яагаад?

Х: Мэдэхгүй ээ. Тавцан дээр үг хэлж байгаад... Авхай... Данбёг ноён үхэж болохгүй биз дээ? Аса Рон Нирухаг үхэлд гүтгэх гэж байсан биз дээ. Үхсэн хүн хэрэгтэн байж болно гэж үү?

Ги: Авхай. Авхай... Алдаа гарсан бололтой.

Тэалха: Данбёг үхсэн гэв үү?

Ги: Үхсэн үгүйг мэдэхгүй. Маш муу байсан.

Тэалха: Яагаад? Яаж?

Ги: Хамраас нь цус гарч байгаад, цусаар бөөлжиж эхэлсэн гэж сонссон.

Тэалха: Бие нь чичирч байсан уу?

Ги: Тийм ээ.

Тэалха: Бичвисаны шинж тэмдэг.

Ги: Хамгийн хачирхалтай нь Аса Рон амьд байна. Зүгээр байна. Яах аргагүй уухыг нь харсан...

Таня: Тэалха ав...

Саяа: Юу... Юу болоо вэ? Ямар нэг юм болоо юу? Яа яасан бэ? Та зүгээр үү?

Тэалха: Чи юу? Чи юу?

Саяа: Тэр... Өөр... хэн байх юм? Аса Роныг сэмхэн хороогоод... Данбёгийг гүтгэнэ.. Данбёг амьд үлдэж... Аса Рон... үхнэ гэсэн үг. Эсрэгээрээ болбол...

Тэалха: Чи байсан гэж үү?

Саяа: Тийм ээ. Одоо бид тэнцлээ.

Тэалха: Тэнцсэн?

Саяа: Тэалха авхай ч гэсэн... миний сайн хүнийг... миний сэтгэлтэй хүнийг хороосон биз дээ.

Тэалха: Чи арай... Сэнарагаас болж уу?

Саяа: Одоо аав... Аса овгийн эмэгтэйтэй хуримлах болохоор...  Тэалха авхай сэтгэлтэй хүнээ... алдсан гэсэн үг.

*************

Ми: Тагон холбоог тараах болно. Хаан болно.

Саяа: Аав та хаан болж, би залгамжлагч нь болно. Таны Игуту гэдгийг... Игуту гэдгийг...

Тэалха: Чи өнөөдрөөс Саяаг ажиглаж надад бүгдийг хэлж бай.

Муб: Үнэхээр аврах арга байхгүй гэж үү?

Ха: Үхсэнээс өөрцгүй.

Таня: Аав аа.

Саяа: Хойшид надад сайн бай.

Таня: Унсомоом сураг сонссон уу?  Саяа, чамайг сонголоо.

Ун: Би Таняг олж чадна.

7-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home