Arthdal chronicles s1-5
Үргэлжлэх хугацаа: 80мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
Чэ: эм, Чэ Ун.
Ха: эр, Ха Рим оточ
Ё: эм, Михолын шивэгчин
М: эр, Мүнтэ
Т: эр, Тодэ
6-р анги.
Гол дүрүүдэд: Жан Дон Гүн, Сон Жүн Ги, Ким Жи Вон, Ким Ок Вин нар тоглолоо.
Туслах дүрүүдэд: Кими У Сон, Чо Сон Ха, И Ду Ёон, Пак Хэ Жүн, Пак Бён Ун нар тоглолоо.
Бүгд: Арамун Хэсула. Арамун. Арамун... Арамун... Арамун... Арамун Хэсула. Арамун. Арамун Хэсула... Арамун... Арамун... Арамун Хэсула. Арамун. Арамун... Арамун... Арамун
Ун: Тагон, Ваханы иргэдэд муу юм болбол Артдал Игуту гэдгийг чинь мэдэх болно.
Та Гон: Арамун миний бие, та нарыг тэнгэрт хүргэх хөлөг болно. Та бүхэн гэгээрсэн бол намайг дага. Намайг дага. Бид хүчирхэг болно.
Бүгд: Арамун Хэсула. Арамун. Арамун... Арамун... Арамун... Арамун Хэсула. Арамун. Арамун Хэсула...
Бүд: Арамун Хэсула Тагон ноён байж.
Бүгд: Арамун Хэсула. Арамун Хэсула. Арамун Хэсула. Тагон ноёнтон. Арамун Хэсула. Тагон ноёнтон. Тагон ноёнтон. Арамун Хэсула. Тагон ноёнтон. Тагон ноёнтон. Арамун Хэсула. Тагон ноёнтон.
Му:Тагон ноёнтон. Тагон ноён...
Эр: Юу болоод байна аа?
Бүгд: Яасан бэ? Юу болов оо? Ухаан алдчихсан уу? Тагон ноён...
Му: Тагон ноёнтон. Тагон ноён...
Бүгд: Тэнгэр минь... Яасан юм бол оо? Юу болов?
Са: Өнгөрсөн шөнө Артдалд хүү нь эцгээ хөнөөсөн байх ёстой.
Гарчиг: Артдалын шастир/ Артдалын түүх/домог
Бичиг: Мубэг.
Му: Ах аа, хэзээ ирээ вэ? Тагон ноёныг харсан уу? Хараагүй биз дээ?
Бичиг: Мугван...
Му: гэгээрсэн бол намайг дага. Намайг дага. Бид хүчирхэг болно. Ах аа, яасан бэ?
Муб: Нируха хөнөөнө гэсэн төлөвлөгөө байгаагүй. Юу болоод байгаа юм?
Му: Жаахан төвөгтэй хэрэг болоод...
Муб: Зугтаад байлгүй, үнэнээ хэл!
Му: Юу ч болоогүй. Тавиач дээ. Тэр муу дужумсэн, Нирухаг барьцаалаад...
Муб: Дужумсэн Нирухаг алсан гэх гээ юу?
Му: Өөр хэн алах юм?
Муб: Ха Римтай уулзчихаад ирлээ.
Му: Ха Рим оточ уу?
Муб: Ха Рим Санун Нирухагийг цогцосыг үзсэн.
Му: Тэгээд юу гэж?
Муб: Шарх нь ганц удаагийн цавчилтаар 5хуруу.
Му: Санун Нирухагийн цогцос...
Муб: Ганц цавчилтаар толгойг нь тасдах дөхсөн. Тэр Дужумсэн... амьдралдаа хүрэл илд барьж үзээгүй тэр дужумсэн... тэгж чадах уу? Чи тэнэг үү? Надад хэлээдэх. Яг юу болсныг...
Му: Тэгээд юу гэж? Тагон ноён Санун Нирухаг алсан байсан ч...
Муб: Нируха байгаагүй бол... чи бид хоёр аль хэдийн үхчихсэн.
Му: Тэгээд... биднийг насаар маань ашигласан. Тагон ноён өөр. Тагон ноён... Арамун Хэсула. Тагон ноён... Арамун Хэсулгийн хойд дүр гэж байна.
Эр: Арамун Хэсула байна...
Бүгд: Арамун Хэсула. Арамун Хэсула. Арамун Хэсула. Тагон ноёнтон. Арамун Хэсула.
Б: Арамун Хэсулатай хамт алхаж байна гэж бодохоор л... Бахархаж байна.
Та Гон: Болно оо. Би юу ч санахгүй байна.
Б: Бурхан биеийг нь эзэмдэхээр тэгдэг гэсэн. Улаач нь юу ч санадаггүй гэсэн.
Х: Үнэхээр гайхалтай байсан. Авхай, та сонсож байна уу? Арасун Хэсула. Би бол хөлөг...
Та Гон: Чи хүртэл ингэх хэрэггүй.
Х: Намайг дага. Би. Би...
Тэалха: Гар!
Та Гон: Юу болоо вэ? Энэ... Энэ юу юм?
Тэалха: дужумсэн энд ирсэн. Бид буруу бодож. Игуту гэж юу байдгийг мэдэж байна. Үгүй ээ, тэрнээс ч илүүг мэдэж байгаа. Артдалд Игуту ямар утгатай болохыг мэдэж байгаа.
Та Гон: Энийг өгчихөөд явсан гэж үү?
Тэалха: Их бунхны оройд сар гарахад сүүлд уулзсан газраа ир. Тэрнээс болтол Ваханы иргэдийн хөлийн хумсанд нь ч хүрч, хамраас нь цус гаргаад үзээрэй хэлсэн.
*****************
Чэ: Тагон үнэхээр ирэх бол уу?
Ун: Ирнэ. Заавал ирнэ.
Чэ: Юунд итгэж, ирнэ гээд байгаа юм?
Ун:Игуту... Тагон Игуту болохоор. Ингэхэд... Энд Игутуг муу ёр гэдэг ч, чи зүгээр гэж хэлсэн. Неанталууд хөөрхөн гэж хэлсэн. Чи яагаад тэгж байгаа юм?
Чэ: Би зүгээр л... хүмүүсийн яриа сонссон юм. Би ч гэсэн өмнө нь харж байгаагүй.
Ун:Тийм зүйлээс болж надад тусалсан гэж үү?
Чэ: Тэр... Чи нэг л танил харагдаад... Чи надад хэлэхгүй юм уу? Ямар арга байгаа юм?
Ун: Михол. Михол гэдэг хүн мэдэх үү?
Чэ: Чи... таамаглах арга алга.
Ун: Тагоны гэрт тэр хүний охин нь байсан.
Чэ: Охин? Тэалха юу?
Ун: Тэалха? Тийм ээ. Тэр хүний тухай яриад өг.
Чэ: Юу сонсохыг хүсээ вэ?
Ун: Юу ч хамаагүй. Тагоны тухай мэддэг бүхнээ.
******************
Тэалха: Ухаантай бай. Тагон, хийх зүйл их байна. Данбёгийг надад даатга. Гэхдээ энийг чи хийх хэрэгтэй. Тэр дужумсэн Ваханы иргэдийг амьд байгаа цагт чамайг илчилж чадахгүй. Өнөө шөнө уулзана гэсэн. Очих хэрэгтэй. Очоод... тэрнийг ал... Очоод амыг нь хамхи...
Та Гон: Тусалдаг хүн байх ёстой. Тэр дужумсэн аавын нэрийг мэддэг, морь унадаг, Игута гэж юу болохыг мэддэг. Артдалд Игутуг үзэн яддагийг ч мэдэж байна.
Тэалха: Энд хэн дужумсэнд туслах вэ?
Та Гон: Тэр дужумсэн ийм богино хугацаанд энэ бүгдийг мэдэх боломжгүй. Арталд тэрэнд тусалдаг хүн байна. Бас...
Тэалха: Уулзах газар нь зээлийн газар. чи тэр дужумсэнийг алчихвал...
Та Гон: Тусалж байгаа хүндээ илчил гэж хэлсэн байж ч магадгүй.
Тэалха: Тэгвэл яах вэ? Яавал дээр вэ? Тагон.
Та Гон: Вахан овог...
Тэалха: Вахан яасан гэж?
Та Гон: Цаазын ялыг болиулах хэрэгтэй.
Тэалха: Цаазлах тушаал өгөө юу?
*******************
Му: Аваад ир.
Эр Эр: Мэдлээ.
Ёо: Сүүлчийн шийдвэр. Бие маань бүтэн байж байж л бид цагаан чонон дээр очиж чадна. Нэгэнт ийм болсон болохоор... өөрсдөө шийдэцгээ.
Эр: Би... Цагаан чонон дээр очино оо... Дунжи... Би Долдол дээрээ очино оо. Намайг боомил...
Д: Чадахгүй ээ. Үгүй ээ.
Эр: Үгүй...
Таня: Шийдвэрийг хамтдаа Ваханы төлөө гаргая. Өөрсдөө шийднэ гэдэг хэцүү.
Д: Тийм ээ, Ёолсон. Сүүлчийн шийдвэрийг овгийн толгойлогч ухаалгаар гаргах хэрэгтэй.
Эр: Тийм ээ, овгийн толгойлогч шийд.
Эр: Вахан овгийг цаазаар авахад бэлд.
Эр Эр: Мэдлээ.
Ёо: Ёолсон, би... ухаалаг шийдвэр гаргая. Бүгд... дэргэдээ байгаа хүнийг... бооми... чадахгүй нь... Овгийн толгойлогчийн хувиар олон шийдвэр гаргаж байсан. Гэтэл... Энийг чадахгүй нь. Яасан ч чадахгүй нь...
Да: Толгойлогч оо. Юундаа уйлсан юм? Уйлахаа боль. Намайг цаазаар авсан ч, үхсэнийхээ дараа цагаан чонотой уулзахгүй байсан ч хамаагүй. Би тэр... Олми, Долдол хоёрыг алсан өөдгүй амьтныг... заавал ална.
Эр: Тагон ноёнтон.
Эр: Далсэ, болохгүй ээ.
Бүд: Ваханы Унсомын тухай мэдэхээр ирлээ. Хэн чинь хэлэх вэ?
Таня: Унсом?
Та Гон: Энэ та нарыг хамгаалах уу?
Таня: Би явъя.
Ёо: Таня... Таня.
Эр Эм: Таня. Таня. Үгүй ээ. Таня. Болохгүй ээ. Таня. Битгий... Үгүй ээ, Таня... Таня... Гуйж байна. Битгий...
Эм: Таня...
Бүд: Аваад ирлээ.
Та Гон: Тэрнийг орхиод яв.
Таня: Унсом аа, чиний шившлэгийг тайлж өгье. Шившлэг хийсэн намайг үхчихвэл... шившлэг хүчингүй болно.
Та Гон: Энэ том өргөөнүүд... хүний хөлд дарагдсан зээл... сайхан хувцас, зуу зуун бараа... анх удаа харж байгаа байлгүй.
Таня: Шившлэг тайлагдахаар амьд үлдэж, зугт. Унсом аа.
Та Гон: Тэр утааг харж байна уу? галынх бус... Галт цайз гэдэг юм. Галт цайзаас үргэлж утаа гардаг. Тэр утаа бидэнд энэ бүгдийг өгсөн юм. Та нар ч гэсэн энэ бүгдийг эдэлж болох байсан. Тэр Унсом байгаагүй бол... Тэр өмнө нь Артдалд ирж байсан уу? Тэр захирагч хэн болохыг, захирагч тэр үед хаана байгааг яаж мэдсэн юм? Тэр дужумсэн морь унаж байсан. Яаж морь унаж сурсан бэ? Иаркт морь унадаг хүн байхгүй.
Таня: Ганцхан удаагийн дайралтаар алах хэрэгтэй.
Та Гон: Бас та нар... Игуту гэж мэдэх үү?
Таня: Ганцхан...
Та Гон: Неантал гэж мэдэх үү? Хөх цус... Игуту бол Сарам, Неантал хоёрын дундаас төрсөн мангас. Цус нь хөх өнгөтэй. Сарам хүн бурхны адис бол, Игуту бурхны хараал. Муу ёр дагуулдаг. Тийм болохоор энэ хорвоод Игуту төрмөгц бүгдийг нь алдаг юм. Яагаад гэнэтхэн чичрээ вэ? Артдалд Игутуд алдаг юм. Гэтэл Артдалд ирээд удаагүй тэр муу дужумсэн тэрийг яаж мэдсэн юм?
Таня: Хулчгарууд.
Та Гон: Хулчгар аа?
Таня: Өөрөөсөө өөр юмнаас айдаг. Тэгээд алдаг биз дээ. Манай Ваханчууд тийм хүмүүс биш. Хорвоод нэргүй ургамал ч байдаггүй юм. Игуту байсан ч, нэртэй бол амьдрах шалтгаан байгаа гэсэн үг. Ал...
Та Гон: Яв. Яв гэж байна. Миний өмнөөс арил... Өөрийнхөө хүмүүс дээр оч.
Таня: Намайг яагаад алахгүй байгаа юм? Та нарын хувьд бид шоргоолжноос өөрцгүй биз дээ? Би чамайг алахыг завдсан. Гэтэл яагаад...
Та Гон: Чадахгүй болохоор. Алах нь байтугай хөлийн чинь хуруунд хүрч, хамраас чинь цус гаргаж болохгүй гэсэн.
Ун: Зүгээр ээ. Олон юмтай учирч байсан ч үхээгүй л байна. Хөлийн хуруугаа гэмтээж, хамраасаа ч цус гаргаж үзээгүй.
Таня: Унсом.
Та Гон: Гитуха.
Бүд: За.
Таня: Унсом аа.
М: Таня. Таня байна.
Эр: Таня зүгээр үү?
Эм: Таня.
Ёо: Таня.
Бүгд: Таня. Таня. Таня.
Ёо: Зүгээр үү, Таня?
Да: Юу болсон?
Таня: Бид үхэхгүй юм шиг байна.
Эм: Аан?
Эр: Аан?
Эм: Аан?
Ёо: Наадах чинь юу гэсэн үг вэ?
Таня: Тэгж хэлсэн. Биднийг алж чадахгүй гэж.
М: Хэл л дээ. Наадах чинь юу гэсэн үг юм?
Таня: Тэр нгэж хэлж байсан. Алах нь байтугай хөлийн чинь хуруунд хүрч, хамраас чинь цус гаргаж эрхгүй гэж.
Эр: Хамраас цус... гаргаж болохгүй...
Да: Унсом.
Эр: Унсом зүгээр суугаагүй байж. Биднийг аврах гэж байна.
Эр: Тэгн ээ.
Эр: Унсом аа. Унсом аа.
Эм: Унсом...
Ёо: Унсом.
Эр Эр: Унсом аа. Унсом аа.
**************
Х: Яагаад байгаа юм бэ?
Эр: Дагаад яв.
Эр: Зүгээр яв...
Х: Яасан бэ? Яасан? Юу хийгээд байгаа юм? Ингэж цочих гэж...
Эр: Хэ Туаг мөн байна. Тэалха авхай хаана байна?
Х: Би яагаад хэлэх ёстой юм?
Эр: Аваад яв.
Эр эр: Мэдлээ.
Х: Хөөе. Хөөе... Юу?... Аан... Болохгүй ээ. Болохгүй... Болохгүй ээ. Болохгүй болохгүй. Болохгүй.
Эр: Яваач...
Х: Болохгүй ээ.
Тэалха: Данбёг чи бид хоёрын барих зарлиг буулгаж. Энийг аваад... цэргүүдэд санамсаргүй юм шиг баригдахад болно...
Х: Болохгүй. Болохгүй ээ... Болохгүй юмсан. Болохгүй ээ...
Эр: Хэ Туагийг баривчилсан.
Дан: Тэалха.
Эр: Хэ Туаг ганцаараа байсан. Бас энийг авч явсан. Михол хаягласан захиа.
Дан: Хэ овгийн бичиг байна. Энийг унш...
Эр2: Аав аа. Сэханманобоос сураг гарангуут тушаалаа гаргаарай.
Бичиг: Сэханманоб-Тэалхагийн хоч
Дан: Сэханманоб?
Эр2: Яаравчлах хэрэгтэй. Тэалха. Санун Нируха тэнгэрийн оронд заларчихаад байхад Михолд хэн тушаал өгч болох вэ?
Дан: Тэалха авхай хаана байна? Тэнгэрийн шүүлт болдог өдрөөс хойш харгадсангүй.
Ми: Тэр өдөр бие нь чилээтээд... Нирухагийн тушаалыг биелүүлж чадаагүй. Амарч байгаа.
Дан: Михол. Надад худал хэлж. Дээр нь... Сэханманоб.
Ми: Та ард иргэдийг харсан биз дээ. Одоо овгийн чуулган хийвэл Тагон захирагчаар сонгогдоно. Нируха, та тэрний тэнгэрийн хүчийг зарласан. Тэр Санун Нирухагийн оллимсанийг үйлдсэн. Одоо захирагч болчихвол... Таны яагаад ч гүйцэхгүй эрх мэдэлтэй болно. Би Данбёогийг ятгая. Тагоныг үгүй хий.
Рон: Маргааш... үүрээр тэнгэрийг үгийг сонсоно.
Ми: Хүлээх цаг алга. Одоо л хөдлөхгүй бол ирээдүйд юу болохыг мэдэхгүй. Данбёог цэргүүдийг буцаж ирэхийг тушаасан. Нийслэлийн гадна байсныг ч ялгаагүй. Одоо тооны хувьд Дэканаас давуу болсон.
Рон:Данбёлыг үнэхээр ятгаж чадах юм уу?
Ми: Таныг зөвшөөрвөл заавал хийх болно.
Бичиг: Данбёг.
****************
Ми: Данбёг ноёнтон. Шууд чухал зүйлээ ярья. Санун Нируха хэн нэгнийг үхээсэй гэж хүссэн бол Аса Рон байх уу, Тагон байх байсан уу? Данбёг ноён та хариулт нь Тагон гэдгийг мэдэж байгаа. Санун Нируха тэрнийг яагаад үзэн яддаг байсныг мэдэхгүй. Тагон харгис хэрцгий, тэрнээс салах хэрэгтэй. Үгүй бол Тагон захирагч болно. Тиймээс бол хүч хавсарч...Аса Рон Нирухаг захирагч бол...
Дан: Юу гэнэ ээ? Аса Рон? Аав маань Аса овогт эрх мэдлийг өгөхгүйн тулд амьдралаа зориулсан. Гэтэл яаж...
Ми: Одоохондоо эхлээд Тагонаас салах хэрэгтэй. Бусдыг нь дараа бодоход болно. Тийм болохоор цэрэг хөдөлгөж Тагоныг баривчил.
Дан: Яасан гэж ахыг баривчлах гээ вэ?
Ми: Санун Нирухаг... Тагон хөнөөсөн.
Дан:Ийм... утгагүй юм... Хангалттай.
Ми: Миний охин Тэалха... тагнуул байсныг та мэдэх биз. Би нууцыг нь мэднэ. Тагон... Санун Нирухаг хөнөөсөн. Данбёг ноёнтон, надад итгээд цэргээ хөдөлгөж Тагоныг баривчил. Бас тэр дужумсэнийг барьж чадвал үнэнийг мэдэх болно.
Дан: Михол, та Сэханманоб гэдэг хүн мэдэх үү?
Ми: Сэханманоб? Хэн юм?
Дан:Охины чинь танд явуулсан захианд байсан нэр, яагаад надаас асуудаг билээ?
Ми: Данбёг ноёнтон, Тагоныг хурдан...
Дан: Аавыг хөнөөсөн тухай мэдэж байгаа бол надад хэл. Нотлох баримт байгаа бол гаргаад ир...
Ми: Өөр арга алга. Өнөө шөнө Хэ овгийн цэргүүд явуул.
Ё: Мэдлээ.
Дан: Сэханманоб Аса Рон юм бол уу? Анхнаасаа Аса Ронтой нэг тал байсан юм гэж үү?
*********************
Ги: Данбёг ноён, Михол ноён хоёрын чангаар маргаж байгаа нь сонсогдож байсан.
Тэалха: Тийм үү? Данбёг ноён ч мөн дөө. Шударга хүн.
Ги: Ийм чухал үед Тагон ноён хааччихав?
Тэалха: Ийм чухал үед, илүү чухал зүйл хийж яваа. Тагон, энэ давааг давчихвал болно. Заавал хийгээрэй.
***************
Та Гон: Энд байгааг чинь мэдэж байна. Гараад ир.
Ун: Наанаа суу. Тэрний биеэр минийх шиг хөх өнгийн цус урсаж байгаа. Суу. Дэмий юм хийвэл, би явна. Хоёр гараа олс руу шургуул.
Та Гон: Игуту Сарам хүнээс өөр. Хурдан бас хүчтэй. Неанталыг гүйцэхгүй ч гэсэн. Чи мэдэхгүй байх.
Ун: Сайн мэднэ. Дэмий юм хийх хэрэггүй гэсэн байх аа. Би явах уу?
Та Гон: Өршөө. Үргэлжлүүл.
Ун: Манай Ваханы иргэд хаана байна?
Та Гон: Аюулгүй байгаа. Цаазаар авахыг нь болиулсан.
Ун: Тэднийг сулла. Бүгдийг нь.
Та Гон: Яасан ч болохгүй.
Ун: Тэднийг аваад Иарк руу явна.
Та Гон: Чамд яаж итгэх юм?
Ун: Ваханы овгийн мөрөөдөл, Унсом амалсандаа хүрдэг.
Та Гон: Чи надад итгэж байна уу? Эцгийгээ хөнөөхөөс өмнө, өмнө нь сөхрөхийг чи харсан. Иарк хүртэл араас чинь дагаад чамайг, овгийнхонтой чинь алчихвал яах вэ?
Ун: Суллахгүй юм бол, тэднээр яах гээ вэ?
Та Гон: Суллахгүй ч гэсэн, аятайхан ажил хийлгэнэ. Иаркт ан хийж чадахгүй бол өлсгөлөн явдаг байсан байх. Энд тийм зүйл байхгүй. Намайг Игуту гэдгийг хэлбэл танай овгийнхон бүгд үхнэ. Хүмүүс намайг Игуту гэдгийг мэдэж, тасчиж хаяхаас өмнө, би нэгийг нь ч үлдээлгүй хөнөөнө.
Ун: Тэгвэл чиний Игуту гэдгийг бүгд мэдэх болно.
Та Гон: Тийм ээ. Тийм болохоор... Миний амь Ваханчуудаас шалтгаална. Чамд миний нууц байгаа шиг, Ваханчууд надад байгаа. Чи миний нууцыг хамгаалж, би Ваханчуудыг хамгаална. Хичнээн дургүй байгаа ч.
Ун: Яагаад намайг хөнөөж, миний амыг таглахгүй байгаа юм? Чиний хэлсэнээр Игуту тэгж чадна.
Та Гон: Чадахгүй бол... хэцүүднэ. Чадсан байсан ч, чи миний нууцыг хүнд хэлчихсэн бол...
Ун: Хүнд итгэдэггүйг чинь харахад, чамд итгэж болох юм шиг байна.
Та Гон: Яах гэж байна?
Ун: За яах вэ. Би хэлээ хазаж явъя. Ваханы хүмүүс амьд байгаа цагт.
Та Гон: Би танай хүмүүсийг алахгүй. Чамайг амаа хамхиж явбал. Гэхдээ, миний нууцыг мэддэг чамайг... нэг л өдөр олж хөнөөнө.
Ун: Нэг л өдөр би... Артдалаас өөрийн хүмүүсийг чөлөөлнө. Заавал.
Та Гон: Манай Артдал удахгүй өргөжин тэлнэ. Хар хавцалд байсан аварга том шатыг чи харсан байх. Тэднийг чөлөөлөөд... хаашаа явах юм? Та нарт очих газар байгаа гэж үү?
Ун: Харин л дээ. Тэднийг аварсныхаа дараа бодъё... Таня. Амьд байдаг юм шүү. Би заавал аварна.
**************
Тэалха: Юу болсон?
Та Гон: Санаа чилээх хэрэггүй.
Тэалха: Юу болсон юм?
Та Гон: Жаахан унтчихаад, дараа нь хэлье.
Тэалха: Сайн болсон бололтой. Чи үргэлж хүлээцтэй, тайван байсан. Амь нас чинь аюулд орсон ч айдаггүй. Боломжийг ашигладаг байсан. Игуту гэхээр л яагаад хүүхэд шиг ухаанаа алдчихдаг юм?
Та Гон: Харин л дээ.
Тэалха: Саяаг яах гэж энд авчирсан юм?
Та Гон: Саяа? Тэр чинь хэн билээ?
Тэалха: Хэн билээ? Тэр хүүхдийг би яаж өсгөсөн билээ дээ. 20жилийн өмнө? Чиний надад өгсөн Игуту хүүхэд.
Та Гон: Яагаад Саяа гэж?
Тэалха: Аан, би хэлээгүй билүү? Гэнэтхэн нэг өдөр нэртэй болчихсон. Намайг Саяа гэж дуудаж бай гэсэн.
Та Гон: Галт цайзад цоожтой хэвээрээ юу?
Тэалха: 20жил цоожтой байсан бол галзуурчихсан байгаа. Заримдаа шөнө гардаг юм. Санаа бүү зов. Би сайн зааж өгсөн. Игуту гэдэг нь баригдвал үхнэ гэдгийг сайн мэдэж байгаа.
Галт цайз/Хэ овгийн ордон.
Эр: Хурдан буу... Хөдлөөч.
Эр: Хурдан буугаач. Буу...
Эр: Бушуул... Хөдлөөч...
Эр: Яваач... Хурдлаач...
М: Юун газар вэ? Биднийг хаана аваад ирэв ээ?
Да: Юу болоод байна?
Эр: Ямар хэргээр ирэв?
Эр: Аса Рон Нирухагийн тушаал. Галт цайз руу авч явна гэсэн үү?
Та Гон: Тэр утааг харж байна уу? Галын утаа биш. Галт цайз.
Таня: Энэ... Галт цайз гэж үү?
Эр: Битгий алаарай.
Эр: Хэн юм?
Эр: Битгий алаач дээ.
Эм: Амь өршөө.
Эр: Амь өршөө...
Эр: Хэн нь юм? Амаа тат...
Эр: Хэн нь вэ?
**************
Артдалын гадна орших Дэканы цэргийн хуаран.
Та Гон: Юу? Алга болсон? Ваханчууд хаачсан бэ?
Б: Тэр... Алга болсон биш, аваад явчихсан.
Та Гон: Хааш нь?
Эр: Тагон ноёнтон. Тагон ноёнтон. Зээл дээр байдаг тавцан дээр... бичээч Дэдэ...
Та Гон: Яасан гэж?
Дэ: Санун Нирухаг хөнөөсөн Дужумсэн сонс.
Цэргүүд: Санун Нирухаг хөнөөсөн Дужумсэн сонс.
Дэ: Маргааш өглөө нар мандахаас өмнө...
Цэргүүд: Маргааш өглөө нар мандахаас өмнө...
Дэ: ордны өмнө ирэхгүй бол...
Цэргүүд: Ордны өмнө ирэхгүй бол...
Дэ: Танай овгийнхны арьсыг хуулж, толгойг нь авч шонд өлгөнө.
Цэргүүд: Танай овгийнхны арьсыг хуулж, толгойг нь авч шонд өлгөнө.
Дэ: Мөн энийг сонссон иргэд...
Цэргүүд: Мөн энийг сонссон иргэд...
Дэ: Энэ үгийг дужумсэний чихэнд хүртэл...
Цэргүүд: Энэ үгийг дужумсэний чихэнд хүртэл...
Дэ: Уулзсан бүхэндээ түгээ.
Цэргүүд: Уулзсан бүхэндээ түгээ.
Хал: Арьсыг нь хуулж, цаазал.
**************
Ми: Овгийнхоо иргэдийг аврах гэж ийм зүйл хийсэн болохоор, энийг сонсоод ирэх нь гарцаагүй.
Рон: Гарч ирээд Сануныг хөнөөсөн гэвэл?
Ми: Нируха, үнэн чухал биш. Тэр ганц л зүйл хэлэх болно. “Тагон Санун Нирухаг хөнөөсөн” гэж хэлнэ. Тийм биш байсан ч, хэлүүлэх хэрэгтэй. Тэрнийг гарч ирэхгүй бол хуурамж дужумсэнээр хэлүүлнэ. Тэртэй тэргүй тэрний царайг харсан хүн байхгүй.
****************
Чэ: Тийм ээ, чамайг ирэхгүй бол Ваханы хүмүүсийг цаазална гэж байна.
Ун: Тагон... амлалтаа зөрчинө гэнэ ээ?
Чэ: Яах гээ вэ? Тэнд очоод Тагоны нууцыг бүгдэд нь хэлэх үү? Тэгвэл танай овгийнхныг бүгдийг нь алчихна. Тийм болохоор анхнаасаа болохгүй гэж хэлсэн шд.
Ун: Үгүй ээ, хэлэхгүй.
Чэ: Тэгвэл...
Ун: Манай Ваханчуудад байдаггүй зүйл энд байдаг. Намайг захирагчийг барихад хоёр тал тулалдаж байсан. Захирагч овгийн толгойлогч гэсэн байх аа... Би тийм юм харж байгаагүй.
Чэ: Юу юм?
Ун: Захирагч надад хэлсэн...
Сан: Хүү маань намайг хөнөөхийг хүсч байгаа...
Ун: Тэрний хүү Тагон, өөрийг нь хөнөөхийг хүсч байгаа...
Сан: Би ч гэсэн хүүгээ хөнөөх гэж оролдсон.
Ун: Тагоныг хөнөөх гэж оролдсон болохоор.
Чэ: Юу гэсэн үг вэ?
Ун: Энд бүлэг байдаг. Та нар бүгд хамт амьдардаг ч, хүмүүс нь хэдэн бүлэгт хуваагддаг. Их сонирхолтой. Найз нөхөд,дайснууд зэрэгцэн оршдог. Манай Ваханчуудын дайснууд үргэлж гадна байдаг байсан.
Чэ: Тэ-тэгээд?
Ун: Михол. Чи хэлсэн байхаа, Тагонд дайсан байгаа бол... Михол гэж.
Чэ: Тэгэхэл Михол, Тэалха хоёрын тухай асуусан чинь...
Ун: Тагоны юу хийхийг мэдэхгүй болохоор. Ганц Тагонд хүнд итгэдэггүй юм биш. Энд ирсээр би ч тийм болсон. Дараагийн алхамаа бодсон.
Чэ: Дараагийн алхам чинь юу юм?
Ун: Энэ удаа Михол... Тэрэнд Тагоныг ялах зэвсгийг тэрэнд өгч, Ваханчуудыг аварна.
Чэ: Яаж ийм богино хугацаанд... хүмүүсийн холбоог ашиглаж, ийм төлөвлөгөө бодож олдог байна аа?
Ун: Төлөвлөгөө? Тэр чинь юу юм?
Чэ: Төлөвлөгөө гэдэг үгийг ч мэдэхгүй байж, эрх мэдэлтэй хүмүүсийг хүчийг ашиглаж Тагоныг буулгаж авна... тэгж бодсон юм уу?
Ун: Зүгээр л тэгж бодсон. Аврахын тулд. Хаана очвол Михолтой уулзаж болох вэ?
Чэ: Заавал очиж уулзах хэрэггүй.
Ун: Уулзахгүйгээр яаж ярилцах юм?
Чэ: Энүүгээр.
Ун: Энэ юу юм? Модон дээр зураг зурчихаж.
Чэ: Энийг захиа гэдэг юм.
Ун: Захиа? Тайлбарлаад өг. Энэ миний оронд... миний үгийг дамжуулж чадна гэж үү?
Чэ: Тэгэхээр энэ бол... Чамаас айчихлаа. Чамд сайхан байх шиг байна...
Таня: Хөөе, чи... сайхан байна уу?
Ун: Сайхан байна... Энэ өвчин юм бол уу?
Чэ: Хөөе... Юу бодоод байгаа юм?
Ун: Аан?
Чэ: Сайхан байна уу гэж байна?
Ун: Аан... Сонирхолтой байна. Энэ өвчин байх...
Таня: Миний бодож байгаа мөн бол...
Бү: Юм шатааж байх шиг байна. Арай... Биднийг шатаахгүй биз дээ?
Ёо: Амьд зүйл шатаадаг юм биш...Тэр...
Таня: Юу шатаадаг юм? Амьд биш юм бол, юу юм?
Ёо: Харин л дээ... Тэрийг би...
Таня: Хэрвээ биднийг аврах гэж байгаа бол... хурдан олох хэрэгтэй...
*****************
До: Хөөе. Би юу ч мэдэхгүй. Нэг хүн танд өгөөрэй гэсэн.
Дэ: Тагоныг буулгаж авахын тулд юу өгч чадах вэ? Их бунханы дээр сар ирэхэд Гочижумуний дэргэд уулзъя.
Ё: Тагоны занга байж мэднэ.
Дэ: Гэсэн ч үл тоомсорлож болохгүй. Үнэхээр Тагоныг буулгах авах зэвсэг мөн бол...
***************
Та Гон: Ганц хоёр хүн ч биш. Бүгд алга болчихсон байхад хаачсаныг нь мэдэхгүй гэнэ ээ?
Б: Тийм ээ. Аса Рон Нирухагийн тушаал гэсэн.
Тэалха: Ваханчуудын хөлийг хурууг гэмтээж, хамраас нь цус урсгаж болохгүй.
Ун: Тэгвэл Игуту гэдгийг чинь бүгд мэдэх болно.
М: Юу гэсэн үг вэ?
Да: Өчигдөр чиний уулзсан хүн биднийг хамгаалж байгаа, өөр хүн биднийг алах гэж байгаа гэнэ ээ?
Таня: Тийм юм шиг байна. Хачин байгаа биз дээ? Биднийг энд авчирсаныг мэдэгдэхгүйг хичээж байна. Юу гэлээ? Тэрэг билүү? Биднийг тийм юмаар авчирсан. Тагон гэдэг тэр хүн биднийг олох юм бол... бидэнд найдвар байна.
Да: Биднийг аврах гэж байгаа гэж бодсон ч... Биднийг яаж олох юм? Биднийг энд нууцаар авчирсан.
Таня: Цагаан чоно тусалбал...
М: Цагаан чононоос залхаж байна.
Б: Юугаа ингэж зурдаг байна аа?
Та Гон: Тэр утааг харж байна уу? Галын утаа биш. Галт цайз.
Таня: Яагаад... намайг алахгүй байгаа юм?
Б: Яасан бэ?
Та Гон: Дэканы дайчдыг нууцаар цуглуул.
Б: Юу?
Та Гон: Харанхуй болж Их бунхан дээр сарны гэрэл тусахад Галт цайз руу дайрна.
Ми: Галт цайз руу дагуулж авчир. Чи өнөө шөнө тэнд очиж шалгаад ир. Ганцаараа байна уу, хүн дагаж байна уу мэдээд ир. Зүгээр байвал Галт цайз руу дагуулаад ир.
Ё: Ойлголоо.
Ми: Чамайг эргэж ирэхгүй бол Тагоны занга гэж бодъё.
******************
Муб: Ваханчуудыг Аса Рон авч явсан байх. Тэр дужумсэн одоо ч Артдалд байгаа. Тагон дараагийн алхамаа төлөвлөж байгаа. Мубэг, одоо яах вэ?
Са: Өнгөрсөн шөнө Артдалд хүү нь эцэгээ хөнөөсөн байх ёстой. Эцгийгээ хөнөөсөн тэр хүн дэлхийг сүйтгүүлэхгүйн тулд тэнгэрээс ирсэн Чонбуины гурван эдний эсрэг тэмцэх болно.
Муб: Тагон. Тагон юм гэж үү?
Бүд: Ах аа. Тэр мөн юм шиг байна. Иаркийн морь унадаг тэр золиг. Тэр Санун Нирухаг алсан бололтой.
Муб: Тэр морь канмору бол... Арамун... Хэсула. Хорвоог сүйтгэх гурван зүйл... илд, хонх ... бас толь...
****************
Таня: Чи... Ун... Унсом?
Ёо: Яасан?
Таня: Аав аа, Унсом энд байсан. Эрдэнийн чулуугаар хийсэн хүзүүний зүүлт, бугуйвч зүүчихсэн байсан. Үнэн... Үнэн гээд байхад... Унсом ирсэн. Биднийг аврахаар ирсэн. Яах аргагүй энд байсан. Аав аа, үнээн.
Ёо: Таня.
Таня: За.
Ёо: Чи... яаж ч... бодсон... зүүд... зүүдэлсэн байх. Арай гэж. Зүүдэлсэн байх нь. Яагаад? Яагаад одоо?
Таня: Зүүд үү? Одоо ямар ч хэрэггүй.
***************
Ун: Михол хаана байна? Наанаа байж бай. Урагшаа хар...
Ё: Михол ноён уулзахыг хүссэн. Дагаад яв... Михол ноёнтой уулзуулж өгье.
Ун: Ямар нэг юм хийвэл...
Ё: Занга байхгүй. Бидэнд тэр зэвсэг хэрэгтэй.
Ун: Замчил.
Рон: Данбёг ноёнтон, бид үнэнийг мэдэхийг хүсч байна. Санун Нирухагийн үхлийн талаар. Михол танд хэлсэн байх.
Дан: Та, Михолтой хэзээнээс хүчээ нэгтгээ вэ?
Рон: Тиймээс, дужумсэнийг барихын тулд Ваханы иргэдийг барьцаалсан. Гэтэл...
Дан: Та Сэханманоб юм гэж үү?
Эр: Хэрэг мандлаа. Дэканы цэргүүд Галт цайз руу дайрч байна.
Рон: Юу?
***************
Ун: Хаашаа явж байгаа юм?
Ё: Галт цайз.
**************
Ми: Юу болох нь энэ вэ?
Рон: Тагон Дэканы цэргүүд ирж явна.
Ми: Ваханчууд. Ваханчуудыг авахаар ирсэн байх. Эднийг хурдан Пилгёнгван руу аваач. Хурдан. Хаалгануудыг хаа!
Бүгд: Мэдлээ.
Ваханчууд: Үгүй ээ. Юу болоод байна аа? Үгүй ээ.. Таня...
Эр: Хурдан яв! Босооч!
Ваханчууд. Болохгүй ээ. Таня. Үгүй ээ... Таня... битгий...
Эр: Хурдан ор... Орооч! Хурдан ор!
Дэ: Ингэхэд юу болоод байна?
Ми: Энэ хүмүүсийг хурдан зооринд хорь.
Дэ: Юу?
Ми: Бушуул.
Дэ: Мэдлээ. Ийшээ...
Эр: Хурдан яв.. Яваач!
Эр: Хурдал!
Эр: Ёстой, бушуу яваач.
Эм: Битгий л дээ...
Эм: Амь өршөө...
Эр: Зайлцагаа. Энэ Хэ овогтын газар.
Эр: Явцагаа... Түлхээрэй.
Эр: Явцагаа. Энэ Хэ овогтын газар.
Ми: Тагон ноёнтон. Ингэхэд юу болоод байгаа юм? Энэ бол Галт цайз. Дэканы цэргүүд ингэж болдог юм уу?
Та Гон: Иаркаас авчирсан дужумсэнууд биднийх байх ёстой. Ваханчуудыг авахаар ирлээ.
Рон: Хөөрхийлөлтэй шалтаг байна, Тагон ноёнтон. Өөр шалтгаанаар ирээгүй гэж үү? Бид Ваханчуудыг энд авчирсан нь Санун Нирухаг алсан дужумсэнийг барих зорилготой. Харин та Дужумсэнийг баригдах вий гэж айсандаа ирсэн. Үгүй гэж үү? Үнэнээс айсандаа ирсэн. Үгүй гэж үү?
Та Гон: Үнэн? Үнэн гэв үү? Үнэнийг илчлэлгүй яах вэ. Гэхдээ, Михол ноёнтонд даатгаж чадахгүй.
Ми: Юу? Яагаад? Яагаад тэр билээ?
Та Гон: Тэнгэрийн шүүлт болохын өмнөх шөнө намайг алах гэж оролдсон болохоор. Тэр дужумсэнийг барьж, намайг гүтгэх гэж байна.
Ми: Би юу? Би... Тагон ноёныг алах гэсэн?
Та Гон: Тэалхаг явуулж... намайг алах гэсэн байх аа.
Ми: Ийм утгагүй зүйл...
Та Гон: Бичвисан.
Бичиг: Бичвисан- үнэр, өнгө, амтгүй хор
Та Гон: Үнэр... амт... өнгөгүй... Мэдэж байгаа биз дээ?
Дан: Михол Тагон ахыг алах гэсэн гэнэ ээ?
Ми: Харин л дээ. Юу болохыг нь...
Дан: Аав тийм тушаал өгөхгүй. Тэалха харагдахгүй байна.
Сан: Харагдахгүй байна аа?
Дан: Михол, Тэнгэрийн шүүлт болохоос өмнө Аса Ронтой хамт...
Рон: Тагон. Михол та хоёрын хооронд ямар үл ойлголцол, маргаан байсан нь надад хамаагүй. Дэканы цэрэг Галт цайз руу дайран орсон нь Холбооны зарчмыг зөрчсөн хэрэг. Захирагч байхгүй болохоор... Цагаан уулын толгойлогч, тэргүүн зайран, миний бие дээд эрх мэдлийг атгаж байгаа. Тагоныг... баривчлахыг тушааж байна. Тагон, бууж өг. Артдалын цэргүүдийг дуудчихсан болохоор ирж яваа. Дэканы цэргүүд зоригтой ч тоогоороо гүйцэхгүй. Хурдан бууж өг. Цэргүүд, юу хийгээд байгаа юм? Тагоныг баривчил! Данбёг ноёнтон, юу хийгээд байгаа юм? Хурдан баривчлах тушаал өг!
Дан: Михол... Тэнгэрийн шүүлт болдог өдрийн өглөө... таны охин Тэалха алга болсон. Та юу хийсэн, хэний тушаалаар хөдөлсөн бэ?
Ми: Юу гэсэн үг вэ? Мэдээж Санун Нирухагийн...
Дан: Үгүй ээ. Аав тийм зарлиг өгөхгүй. Тагон ах Тэнгэрийн шүүлтээс өмнө үхвэл гарах гарцгүй болсон... тэргүүн зайран Аса Ронд ашигтай байсан... Цэргүүд, илдээ сугал.
Бүгд: Мэдлээ.
Дан: Үнэнийг илчлэхийн төлөө, тэргүүн зайран Нируха болоод Хэ овгийн толгойлогч Михол хоёрыг баривчил.
Ми: Ийм... утгагүй зүйл байх гэж. Бүтэн сартай өдөр боловч... шөнийн тэнгэрт үүлний цаана нуугдаж... Энэ бол Галт цайз... Миний гэр...
Бүгд: Юу вэ? Юу вэ? Михолыг барь. Бариад ав... Михолыг барь. Михолыг бариарай. Бариад ав. Тэрнийг барь... Хаалгаа нээ. Хаалгаа нээ... Бүү хөдөл... Хаалга түгжигдчихлээ. Юу болоод байна аа? Михолыг барь. Бариад ав. Хаалгаа нээ. Хаалгаа нээ. Михолыг бариад ав. Михолыг барь... Бариад ав...
Эр: Далсэ. Далсэ.
Эм: Болгоомжтой.
Эр: Далсэ. Далсэ.
Бүгд: Таслаарай... Хурдан... Наашааа. Хурдан...
Да: Ёолсон аав аа, одоо яах вэ? Ганцыг нь ч болсон алаад тулалдаж байгаад үхье.
Гүм: Тийм ээ. Ваханы төлөө.
Бүгд: Ваханы төлөө.
Ёо: Үгүй ээ. Одоо Вахан... дууссан. Сүүлчийн удаа ухаалаг шийдвэр гаргая. Ваханы Буксэ.
Эр: За.
Ёо: Ваханы Мүнтэ. Ваханы Агажи. Ваханы ард иргэд... энэ мөчөөс Вахан гэсэн нэртэй холбоотой бүх зүйлээс чөлөөлж байна. Одоо бүгд амь амиа бод. Өөрийнхөө төлөө шийдэж, өөрийнхөө төлөө амьдар. Зарим нь үхэж... зарим нь амьд үлдэнэ. Одооноос... үхсэнийхээ дараа уулзана гэж найдалгүй... амьд үлдээд... дахиад хамт амьдарна гэж найдъя. Дахиад хамтдаа үхэхийн төлөө тэмцэхээ больё. Явцагаа.
Эр: толгойлогч оо.
Ёо: Явцагаа.
Гүм: Далсэн. Далсэ. Далсэ.
Эм: Далсэ.
Эм: Ёолсон аав аа.
Эр: Юу болоод байна? Бүү хөдөл...
Эр: Бамбар аваад ир.
Эр: Бүү хөдөл. Бамбар асаа.
Эр: Бүү хөдөл.
Эр: Бамбар олоод ир.
Эр: Юу ч харагдахгүй байна.
Эр: Эндээс гарцагаая.
Эр: Юу вэ? Бүү хөдөл.
Эр: Бамбар аваад ир.
Эр: Далсэ, юу ч харагдахгүй байна.
Эр: Ваханчууд байна.
Да: Явцагаая.
Эр: Далсэ.
Эр: Баригдсан даа.
Бү: Далсэ туслаарай.
Эр: Тэднийг барь...
Эр: Далсэ, туслаарай. Туслаарай. Далсэ, туслаарай.
Эр: Далсэ.
Бү: Далсэ. Туслаарай.
Таня: Зүүд... Одоо ямар ч хэрэггүй... Зүүд биш байж...
Да: Чимээгүй. Чимээгүй.
Бү: Мүнтэ, Тодэ хоёр яасан?
Да: Хурдан авир...
Бү: За... Болчихлоо...
Да: Үсэрч чадах уу? Бүксү.
Бү: Миний хөл... Миний хөл... Хөл хөл...
Ун: Бүксү.
Бү: Унсом аа.
Да: Унсом аа.
Ун: Дал Далсэ.
Бү: Унсом аа.
Ё: Янча. Дэканы цэрэг яагаад энд байдаг билээ?
Таня: Өчигдөр зүүдэлсэн үү?
Ун: Дахиад хоригдчихсон байна гэж зүдэлсэн. Чулуугаар хүрээлэгдсэн газар хоригдчихсон байсан. Хана дээр нь хачин зурагнууд байсан. Моднуудыг утсаар холбоод хуйлчихсан байсан.
Таня: Энэ... Унсомын зүүдэнд байсан...
Ё: Мубэг байна.
Муб: Ёоби.
Ё: Мубэг ноёнтон, тэнд...
Муб: Юу болоо вэ?
Ё: Санун Нирухаг алсан тэр дужумсэн... Тэнд... Тийшээ...
Ун: Далсэ, Буксог аваад яв.
Бү: Унсом аа.
Ун: Хурдан...
Са: Хориод жилийн өмнө тэр тэнгэрийн зүйлс энэ хорвоод гарч ирсэн. Тэр тэнгэрийн эд юу вэ? Хорвоод дуугаа дуурсгах хонх... Хорвоог тасчих илд... Хорвоог гэрэлтүүлэх толь. Энэ гурав энэ хорвоог сүйтгэнэ.
***************
Тэалха: Одоо би хаашаа явж, хаана байхаа би шийднэ. Хэн хаан болохыг ч бас. Би хаан болгоно.
Ми: Чи хаягдана.
Таня: Чи хэн бэ?
Тэалха: Таня...
Ми: Артдалд гамшиг нүүрлэлээ гэж бүгд айж байгаа.
Та Гон: Аса Рон.
Таня: Яаж яваад нэг нь Иаркт, нэг нь энд ирчихдэг байна аа?
Ми: Би Аса Роны талд зогсох болно. Чи Тагоны дэргэд байж бай.
Бүд: Санун Нирухагийн өшөөг авллаа.
Бүгд: Тагон. Тагон.
Ун: Тэр үхсэн.
Таня: Үгүй ээ. Үгүй гэж байна.
Эр: Сүүлт од байна.
Ёо: Хөөх... Заавал одоо сүүлт од харагдаж байдаг. Өнөөдөр төрчихвөл яана аа?
6-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home