Arthdal chronicles S1 5

Arthdal chronicles s1-5

Үргэлжлэх хугацаа: 80мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Чэ: эм, Чэ Ун.

Ха: эр, Ха Рим оточ

Ё: эм, Михолын шивэгчин

М: эр, Мүнтэ

Т: эр, Тодэ

 

5-р анги. 

Гол дүрүүдэд: Жан Дон Гүн, Сон Жүн Ги, Ким Жи Вон, Ким Ок Вин нар тоглолоо.

Туслах дүрүүдэд: Кими У Сон, Чо Сон Ха, И Ду Ёон, Пак Хэ Жүн,  Пак Бён Ун нар тоглолоо.  

Сан: Ингэлээ гээд чи юунд ч хүрэхгүй.

Ун:  Тэр чинь  юу гэсэн үг вэ?

Сан: Миний хүү намайг үхээсэй хүсч байгаа. Намайг үхчихвэл энэ хэрэгт чамайг буруутгана.

Гарчиг: Артдалын шастир/ Артдалын түүх/домог

Рон: Юу болж байна?

Эр: Тагон Санун Нирухаг аврахаар ганцаараа орсон.

Рон: Ганцаараа?

Ми: Ганцаараа?

Ё: Тийм ээ, Тагон ноён ганцаараа.

Ми: Санун аюулд орж.

Ё: Арай...

Ми: Очих хэрэгтэй. Зогсоох хэрэгтэй. Хурдан.

Ун:  Одоо амалсандаа хүр. Ардталийн захирагч.

Тагон: Амлалт аа?

Сан: Чи... Аса Хоны хүү гэж үү? Чамайг, Ваханы хүмүүстэй явуулъя. Артдалийн хүмүүс чиний ээжид өртэй. Холбооны захирагчийн хувиар амалъя.

Та Гон: Аав та, ямар ч байдлаас өөрийгөө аврах аргаа олчихдог.

Сан: Эцэст нь Дарабуругийн зөн үнэн байж.

Ун:  Эхлээд амалсандаа хүр.

Сан: Золиг минь... Аса Рон гэх тэр зальтай амьтантай нийлж эцгийгээ хөнөөхөөр шийдэж.

Ун: Захирагч аа. Амалсанаараа тэнд очоод хэл. Ваханы дайчин өөрийг чинь аварсан гэж.

Сан: Эхийгээ алах гэж байсан хүн одоо эцгийгээ амийг авахаар шийдээ шив.

Та Гон: Би зөвхөн амьдрахыг хүссэн.

Сан: Үгүй ээ. Чи амьдрахыг хүссэн бол тэгэхэд явах байсан. Артдалаас явах хэрэгтэй.

Та Гон: Амь өршөө. Артдалд үлдээгээч дээ. Би хийе. Би бүгдийг нь алж чадна. Надад арга байгаа.

Ун: Захирагч аа. Цонхыг нээгээд, хурдан хэл.

Та Гон: Чи хариултаа авч чадахгүй. Чи... Санун Нирухагийн тухай юу ч мэдэхгүй.

Сан: Тагон. Эцгийгээ хөнөөх гэж оролдсон чиний нүглийг Артдалын ард түмэн хэзээ ч өршөөхгүй.

Та Гон: Миний... буруу...

Т: Тэнд... Унсом үнэхээр байгаа юм уу?

М: Тийм ээ. Унсом мөн. Мөн биз дээ

Эр: Тийм ээ, мөн. Унсом биднийг аврахаар ирж.

Таня: Үнэхээр биднийг аврахаар ирсэн  гэж үү?

Эр: Бид нар гэртээ харих нь. Цадтлаа хоол иднэ.

Да: Үгүй ээ. Унсом захирагчийг нь барьцаалсан нь үнэн бол, ямар  нэг муу юм болбол биднээс өшөөгөө авна.  

М: Унсом аа. Унсом...

Та Гон: Хүү нь таны өмнө сөгдөн, өршөөл эрж байна. Хүүд бүгд алдаа гаргадаг. Намайг өршөөж, дахиад гараас минь бариач дээ.

Сан: Дөнгөж сая эцгээ алах гэж байсан хүү. Тэр хүүгээ өршөөж, гараас минь бариач гэж үү?

Та Гон: Тийм ээ. Гараас минь барьж, намайг тэврээч дээ. Тэр үеийнх шиг...

Сан: Миний буруу. Миний буруу. Миний буруу. Тэр өдөр гараас чинь дахин барьсан нь хамгийн том алдаа байсан. Эцэг хүний совингоос болж, чамайг алж, цөлж ч чадаагүйгээс болж өнөөдөр ийм юм болж байна.

Та Гон: Тийм ээ, аав аа. Би таны хүү. Энэ дорд дужумсэний биш хүүгийнхээ гараас атгах хэрэгтэй шүү дээ.

Сан: Би... гаргасан алдаагаа давтана гэж үү?

Та Гон: Тэр үеийнхээс өөр. Би аав танаас хайр хүсээгүй. Хүч чадал, эрх мэдэл бас бидний ханаж цадахыг мэддэггүй шунал. Миний гараас бариад тэр хүмүүсийн өмнө зогсвол... хүмүүсийн эргэлзээ хаврын цас шиг хайлах болно. Миний нэрийг хашгирч байсан хүмүүс таны нэрийг дуудах болно. Тэр үед, намайг сонгосноос болж та зовсон. Одоо миний гараас баривал хүмүүс таныг магах болно. Аав аа. Тэнгэрээс надад өгсөн хүчийг хүмүүс хүлээн зөвшөөрсөн. Миний хүч таны дэргэд байхад Аса Рон таныг юугаар сүрдүүлэх билээ?

Ун: Захирагч аа. Цонх нээгээд, амалсандаа хүр. Хүү чинь алах гэж оролдород Ваханы дайчин аварсан  гэдгийг хэл. Цонхыг нээ!

Та Гон: Тэгж шийдэх юм бол... Төрсөн хүүгээсээ урвах юм бол... би хараад зогсоно гэж үү?

Ун: Би зогсооно. Би заавал зогсооно. Би үхсэн ч хамаагүй.

Та Гон: Намайг яасан ч дийлэхгүй. Та намайг сайн мэднэ.

Ун: Би... Тэрнийг зогсоож чадах бол уу?

Та Гон: Энэ дужумсэн өөр байна. Хурдан бас хүчтэй. Жаахан л оройтвол олох хүний өмнө аавыг хөнөөх болно.

Сан: Би... чамд яаж итгэх юм?

Ун: Захирагч аа.

Та Гон: Та миний хамгийн том сул талыг мэднэ.

Сан: Тэр миний ч бас сул тал.

Та Гон: Тийм ээ. Тэр нууц та бид хоёрын сул тал. Тийм болохоор... бид анхнаасаа муудалцах шардлагагүй байсан. Ганцхан удаа. Дахиад ганцхан удаа... намайг өрөвдөж... миний гараас... бариач дээ, аав аа.

Ун: Болохгүй ээ. Болохгүй. Захирагч аа. Би зүгээр хараад зогсох юм шиг байна уу?

Та Гон: Энэ араатныг надад даатга. Миний гараас барь. Эндээс хамтдаа гарч, миний нэрийг... тэр үеийнх шиг... бахархалтайгаар дууд, аав аа...

Сан: Өршөөгөөрэй...  Чамайг өрөвдсөн... Тэгэхэд ч, одоо ч...  Гэвч... Тэгэхэд хөнөөх байсан юм...

Та Гон: Тийм ээ, намайг жаахан, хүч чадалгүй байхад... хөнөөх байсан юм... Болчихлоо. Болчихлоо. Тэалха, би чадлаа.

Рон: Ямар нэг юм болж.

Эр: Юу тэр вэ?

Рон: Айружу... Юу болов?

***************

Ми: Яагаад ийм болчихов? Хүүгээ тэгтэл үзэн ядаж байдаг? Санун Нируха. Хүүгээ яагаад ингэтэл үзэн яддаг  юм?  

Та Гон: Чи... Захирагчийг барьчихвал танай хүмүүсийг суллана гэж бодоо юу? Чи... энэ ямар газар болохыг мэдэх үү? Улс орон гэж мэдэх үү?

Ун: Улс?

Та Гон: Чи юу ч мэдэхгүй болохоор хүмүүсээ аварч чадахгүй. Энэ ямар газар, ямар улс гэдгийг ч мэдэхгүй. Хорвоог ямар хүчээр хөдөлгөдгийг ч мэдэхгүй. Чи юу ч мэдэхгүй.

Ун: Яаж... Яаж ийм юм...

Та Гон: Тэрийг ч  гэсэн мэдэхгүй... Танай хүмүүс чамаас болж үхэх болно.

Ун: Би бүгдэд нь хэлнэ... захирагчийг алсан гэдгийг чинь.

Та Гон: Тийм үгэнд итгэх үү? Хэн ч гэрчилж чадахгүй...

Ун: Тэгвэл... Ваханы иргэд...

Та Гон: Аан. Бүгдийг нь хөнөөнө. Чиний онцгой гэдгийг мэднэ. Хурц хараатай. Ийм богинохон хугацаанд Дэканы тулааны аргыг сурсныг чинь гайхаж байна.  Гэхдээ... Бүх зүйл харагдаж байгаа шигээ байдаггүй...

Дан: Цэргүүд.

Бүгд: За.

Дан: 1-р салааны дарга Содан. хоёрдугаар салааны Пёнми, гуравдугаар салааны Гилсон.

1,2,3 : Байна.

Дан: дахиад хүлээх арга алга. Дайрч орно.

3: Дотор юу болж байгааг мэдэх аргагүй болохоор...

Дан: Хангалттай удлаа. Тагон ахад итгэ гэж байгаа юм уу?

Бүд: Данбёг ноёнтон, Тагон ноёнд итгээд жаахан хүлээчих.

Дан: Гитуха, чи намайн дийлнэ гэж бодоо юу?       Мубэгээс бусад энд байгаа Дэканы цэргүүдээс намайг дийлэх хүн байна уу? Энэ бол Артдал, Артдалын аюулгүй байдлыг манай цэргүүд хариуцна.

Та Гон: Намайг өршөө. Тэрнийг зогсоож чадсангүй.

Цэргүүд: Санун Нируха.

Ми: Арай... Энэ золиг арай ч ...

Бүгд: Санун Нируха. Санун Нируха. Үгүй ээ. Санун Нируха. Санун Нируха. Санун Нируха. Санун Нируха. Санун Нируха. Санун Нируха.

Дан: Хэрмийн хаалгыг хааж, булан тохой бүрийг нэгж.

Цэргүүд: Мэдлээ.

Бүгд: Санун Нируха. Санун Нируха. Санун Нируха. Санун Нируха. Санун Нируха. Санун Нируха.

Таня: Унсом... Унсом яасан бэ? Унсом? Унсом аа...

Бүгд: Санун Нируха. Санун Нируха. Санун Нируха. Санун Нируха. Санун Нируха. Санун Нируха. Санун Нируха. Санун Нируха.

Та Гон: Үхсэн барын элгийг өт хорхой иддэг шиг... Хугарсан далавчтай галт шувууны хүзүүг харх хаздаг шиг... Тэр муу дорд гаралтай дужумсэн... Артдалын захирагч, миний аавыг хөнөөгөөд зугтлаа.

Ун: Амьд байх нь. Унсом. Унсом амьд.

Та Гон: Аавынхаа өшөөг яаж авах вэ?

Бүгд: Бүгдийг нь ал. Тэднийг ал. Бүгдийг нь ал. Тэднийг ал. Амийг нь тасал. Бүгдийг нь ал. Тэднийг ал. Бүгдийг нь ал. Тэднийг ал. Амийг нь тасал.

Рон: Арай... Сануныг алсан хүн нь...

Ч: Унсом аа, чамайг манай Ваханд хэрэгтэй хүн үү, Ваханд хор хүргэх хүн үү гэдгийг мэдэхгүй.  

Та Гон: Танай хүмүүс чамаас болж үхнэ. Аан, бүгдийг нь хөнөөнө...

Ун: Арай... Арай...

Му: Ёстой... Хөөе... Хөөе... Хөөе... Тэр тэнэг цэргүүд болиулахад яадаг байна аа?  Хичнээн үнэтэй билээ дээ. Тэр залуухан нь үнэтэй юмсан.

Эм: Үгүй ээ. Үрими...

Таня: Ээж ээ. Та юу ч мэдээгүй. Цагаан чонын дуудлага гэж байхгүй. Цагаан чоно мэдэж байж... энийг ийм газар гэдгийг... Энд... Ирэх ёсгүй газар байж. Дууссан. Бүгд дууссан. Ваханы төгсгөл.

Ун: Дуусаагүй. Энэ... Энэ минийх биш. Тагон. Тагон... Ийм байх ёсгүй... Дуусах болоогүй. Одоо ч гэсэн... Амьд байгаа бол... Тэс... Дуусаагүй...

******************

Эр: Ёсол.  

Та Гон: Аав аа. Амгалан нойрсоорой. Энийг чин сэтгэлээсээ хүсч байна.

Х: Хэн бэ? Хэн бэ? Хэн бэ? ...Хэн бэ? Хэн...

Тэалха: Дэнлүү асаахгүй. Дайсан байна  гэж бодлоо шд. Хөл чинь зүгээр байх шив.

Х: Юу болсон бэ? Бүгд зүгээр үү?

Тэалха: Харав уу? Зүв зүгээр хоёр хөлөөрөө алхаад ирнэ гэж хэлээгүй юу?

Х: Би ч гэсэн хэлсэн шд.

Тэалха: Үгүй ээ. Чамайг хөлөө тайруулаад, мөлхөөд ирнэ гэж  хэлсэн.

Х: Үгүй ээ. Үгүй, Тагон ноёнтон. Үгүй ээ, би тэгж хэлээгүй.

Тэалха: Жаахан юм идээдэхье. Чамьай хуаранд уулзсанаас хойш энд нуугдаж байсан юм. Бачимдаж үхэх нь л гэж бодлоо. Чанга амьсгалж ч чадахгүй нуугдаж байсан юм.

Та Гон: Аав... нас барсан.

Х: Юу?

Тэалха: Үнэн байх нь. Үнэхээр... хийчихэж... Сайн байна. Сайн байна.

****************

Ун: Тагонтой уулзмаар байна.

До: Унсом ах аа.

Чэ: Юу болоод байгаа юм?

Ун: Гэр нь хаана вэ?

Чэ: Чи захирагчийг алсан уу?

Ун: Тагон хаана амьдардаг вэ гэж байна?

Чэ: Чи алсан уу?

Ун: Би биш.

Чэ: Тэгвэл хэн?

Ун: Би биш бол хэн байх вэ?

Чэ: Байж боломгүй юм.

Ун: Итгэнэ үү байна уу, өөрөө мэд. Тагоны гэрийг заагаад өг.

Чэ: Мэдээд яах юм?

Ун: Очиж уулзана. Тэрэнд хэлэх юм байна.

Чэ: Үхэхийг хүсээ юу?

Ун: Үгүй. Тэгж байж би ч, Вахан ч амьдарна. Хэлээд өг. Арга байгаа гэж байна.

***************

Тэалха:  Ингэхэд... тэр дужумсэнийг яагаад алаагүй юм? Тэр хичнээн сайн байсан ч чи барьж чадна. Гэтэл зугтаалгачихдаг. Өөр бодсон юм байгаа юм уу?

Та Гон: Тийм  юм байхгүй. Зүгээр  л хөөх боломж байгаагүй.

Тэалха:  Яагаад? Арай... Энэ шарх...

Чэ: Арга? Боломж?  Энд чиний үгэнд итгэх хүн байхгүй. Бүгдийг нь баллачихаад, юу? Ийм Овгийнхоо хүмүүсийг аврах арга байгаа гэнэ ээ? Хөөе. Артдалд танай овгийг юу гэж нэрлэдгийг мэдэх үү? Дужумсэн. Нисч чаддаггүй мөртлөө хоёр хөл дээрээ явдаг араатан. Тахитай адил. Чи үнэхээр араатан юм уу? Юм бодохгүй байна уу? Тагонтой уулзана аа? Чамайг амьд үлдээнэ гэж бодож байна уу?

Ун: Тагоны нууцыг мэдсэн. Маш том нууц.

Чэ: Нууц аа?

Ун: Араатан? Боддоггүй гэсэн  үү? Үгүй ээ, боддог. Бодож байна. Чиний хэлсэнээр энэ би газрыг мэдэхгүй, бас гадны хүн. Тэгсэн ч би шүдээ зуугаад, хумсаа унатал шороо ухаад ч хамаагүй... ямар нэг арга олох гэж бодож байна. Аврахын тулд... Аврах ёстой болохоор...

Чэ: Юу юм? Нууц нь?

Ун: Харсан... Тэрний сул талыг.

Та Гон: Чиний онцгой гэдгийг мэднэ ээ. Гэхдээ бүх зүйл харагдаж байгаа шигээ байдаггүй...

Ун: Хүү чинь аавыгаа хөнөөнө гэнэ ээ?

Сан: Би ч гэсэн хүүгээ хөнөөх гэж оролдож байсан.

Та Гон: Та миний хамгийн том сул талыг мэднэ.

Сан: Тэр миний ч гэсэн  сул тал.

Чэ: Юу харсан юм?

Ун: Тагон... Тагон бол Игуту. Над шиг...

****************

Тэалха: Мэдэгдчихсэн. Тэр дужумсэн энийг харсан гэнэ ээ?

Та Гон: Итгэлгүй байна.

Тэалха:  Итгэлгүй байна гэнэ ээ? Чи яаж тайван байж чадаж байна аа? Сайн бод. Харсан уу? Үгүй юу? Харсан ч бай, үгүй ч бай тэрний хутган дээр хөх цус болсон байх ёстой.  

Та Гон: Хутга нь надад байгаа. Гол нь тэр хэсэгхэн хугацаанд тэр харж амжсан бол уу? Эсвэл үгүй юу?

*********************** 

Ун: Энэ хорвоод... би ганцаараа биш байж.

Эр: Мангаснууд...

Ун: Мангасны хүүхдүүд ингэж уулздаг байжээ.

Цагаан уулын Ариун агуй.

Бичиг: Мубэг.

Муб: Мүлгил овгийн дайчин, Мубэг гэдэг.

Са: Бурхдыг хэлээд байгааг ойлгох арга алга.

Муб: Юу?

Са: Дэканы цэрэг бус уу?

Муб: Юу?

Са: Яагаад чи байдаг билээ?

Муб: Миний яах гэж ирснийг мэдэх үү? Аса Сакан.  Би мэргэн ухаан хайж ирлээ. Би...

Са: Чонбуиныг мэдэх үү?

Муб: Айружу Чонбуин, тэнгэрийн гурван эд илгээж дэлхийг бүтээсэн  гэдэг.

Са: Чонбуины гурван зүйл нь юу вэ?

Муб: Илд, хонх... толь, мөн үү?

Са: Тийм ээ. Бас дэлхийг үгүй хийхийг хүсвэл гурван зүйл илгээнэ гэж хэлсэн. Хорвоог цавчих илд, дэлхийг цочоох хонх, хорвоог гэрэлтүүлэх толь. Энэ гурван эд дэлхийг сүйтгэнэ. Хориод жилийн өмнө  Чонбуины гурван эд дэлхийд үзэгдсэн. Өнгөрсөн шөнө тэнгэрт таван од эгнэсэн байсан. Сүүлт од ирж тэр хөх однуудын хамгийн томыг нь мөргөсөн.

Муб: Ямар учиртай юм бол?

Са: Өнгөрсөн шөнө, Артдалд... хүү нь эцгийгээ хөнөөсөн байх ёстой. Эцгийгээ хөнөөсөн тэр хүн дэлхийг сүйтгүүлэхгүйн тулд тэнгэрээс ирсэн Чонбуины гурван эдний эсрэг тэмцэх болно. Тэр хүнийг олж тусал. Үгүй бол энэ дэлхий үгүй болно.

Муб: Дэлхий үгүй болно гэж юу гэсэн үг вэ?

Са: Сарам овог. Аса овог тэнгэртэй харьцаж чаддаг болохоор гурван овог нийлж Сарам холбоог үүсгэсэн.  Ингэж бидний холбоо үүссэн.  Энэ бүхэн дуусвал бид эртний зэрлэг балмад араатнууд шиг амьдрах болно. Одоо яв.

Муб: Арай... Ариун эх... Аса Шин, Рисан нар... өмнө зүгийг зорьсон уу?

Са: Өмнө зүгт одсон байх ёстой.

Муб: Өмнө зүгт хаана... Хар хавцал дахь Иарк руу явсан байж болох уу?

Са: Тийм ч байж магадгүй. Яагаад энийг асуув?

Муб: Тэр зүйл... Ариун  эх... Аса Шинээс үлдсэн зүйл мөн үү?

Са: Тийм биш ээ. Аса Шин Аса овгоос өөрийн үр садад өв уламжилж ирсэн шүтээнээ аваад явсан.

Муб: Тэгвэл тэр  юу юм?

Са: Тэрнийг явсны дараа дахин хийсэн эд. Эхний хувь нь хаана байгааг хэн ч мэдэхгүй.

Муб: Ард талд нь юу байгаа вэ?

Са: Нөгөө талд нь юу ч байхгүй. Тэнд юу байсныг хэн ч мэдэхгүй...

*****************

Эр: Санун Нирухаг хороосон Дужумсэнийг  барихад тусалсан хэнд боловч ...

Бүгд: Санун Нирухаг хороосон Дужумсэнийг  барихад тусалсан хэнд боловч...

Эр: Найман хүрэл гулдмай өгнө.

Бүгд: Найман хүрэл гулдмай өгнө.

Дан: Нийслэлээс гарч чадаагүй байх ёстой. Тэр дужумсэнийг  заавал ол. Аавынхаа өшөөг заавал авах болно.

Бүгд: Арван жин шар будаа, сорго өгнө.

Дан: Ойлгосон уу?

*****************

Тэалха:  Сэрчихсэн үү? Ямар байна? Дэгжин байна уу? Өнөөдөр болох оллимсэний үеэр энийг өмс.

Та Гон: Тийм ээ. Дэгжин байна.

Тэалха:  Тагон. Би сайн гэгч нь бодож үзсэн. Тэр золиг... дужумсэн...

Та Гон: Дужумсэн...

Тэалха:  Манай хэлээр ярьдаг нь сонирхолтой ч, манай өвөг дээдсийн үр удам байж мэднэ. Ямар ч байсан дужумсэн юм чинь...

Та Гон: Тэгээд?

Тэалха:  Чиний шархыг харсан байсан ч, Игуту гэж юу байдгийг мэдэхгүй байх. Иаркийнх юм чинь. Өмнөд хязгаарт амьдарч байсан... Неанталыг ч харж байгаагүй юм чинь Игуту гэж яаж мэдэх юм? Цусыг чинь харсан ч, гайхаад өнгөрөх байх. Мэдэхгүй байх, үнэхээр мэддэг байлаа ч, энд Игуту байх ямар  утгатайг тэр  дужумсэн мэднэ гэж үү? Аан? Яагаад инээгээд байгаа юм?

Та Гон: Гялайлаа. Сэтгэлийг минь засах гэж оролдсонд.

Тэалха:  Тагон. Өнөөдөр ямар өдөр вэ? Чиний, бидний хувьд чухал өдөр... Чи... Бурхан болно. Тийм  болохоор би чамайг сонгосон. Нэг муу дужумсэнээс болж  сэтгэлээ чилээх хэрэггүй. Хөх өнгийн авгалдай... эрвээхий болдог... Эрвээхий болоод?

Та Гон: Усан бороо орж байсан ч... далавчаа дэлгэдэг.

**************

Ми: Тэалхаг барьж ир гэж хэзээ хэлсэн бэ? Тэр эм нэг юм төлөвлөснөөс зайлахгүй. Хурдан барьж ир.

Ё: Мэдлээ.

Ми: Та ирэв үү?

Дан: Надад юу хэлэх гээ вэ?

Ми: Яаж ч бодсон тэр дужумсэнд... Санун Нирухаг алах  шалтгаан байхгүй.

Дан: Тагон ах аавыг хөнөөсөн гэж хэлэх гээ юу? Тэгэх  шалтгаан байгаа юм уу?

Ми: Золиосны хүн байсан болохоор. Сайхан боломж биш гэж үү. Хэний ч харахгүй газарт, тэд гурвуулхнаа байсан.

Дан: Гадна олон хүн хүлээж байсан. Аавыг аварсан бол баатар болох байсан. Гэтэл яах гэж...

Ми: Аль хэдийн баатар болсон.  Өчигдөр хүмүүс Тагон руу яаж харж байсныг хараагүй гэж үү? Энэ байдлаар бол Тагон захирагч болно.

Дан: Михол ноён...

Ми: Тагон захирагч болбол, ноён та өөрийн байр суурийг хадгалж чадна гэж үү? Манай Хэ овог зүгээр үлдэх үү? Зогсоох хэрэгтэй.

Дан: Нотлох баримтгүйгээр ахыг буруутгаж чадахгүй.

Ми: Тийм ээ. Тийм болохоор... тэр дужумсэнийг хурдан олох хэрэгтэй. Тэр, цорын  ганц гэрч...

Дан: Тэалха хаана байгаа вэ? Тэнгэрийн шүүлт  болсон өдрөөс хойш  харагдсангүй.

Ми: Тэр өдөр бие нь тавгүйрхээд... Нирухагийн зарлигийг ч биелүүлж чадалгүй. Амарч байгаа.

Дан: Бүх хаалга руу хүн явуул. Тав, 12-р салаануудыг авчир.

Эр: Мэдлээ,ноёнтон.

Дан: Бид тэрний царайг мэдэхгүй. Сэжигтэй хүн бүрийг байцаа. Дужумсэний мэдэхгүй зүйлсийг асуу.

Эр: Мэдлээ.

Дан: Бас Тэалха... Тэалха, тэрний шивэгчин Хэ Туагийг ол.

***********

Эр: Зүгээр суугаад дужумсэний баригдахыг хүлээж болохгүй. Бидний байдал Данбёг ноёныхоос өөр. Тагон үнэхээр захирагч болж бидний хүрэл бэлтгэх аргыг мэдэхийг хүсвэл... Санун Нирухагүйгээр тэрнийг хэн зогсоох вэ?

Ми: Нэг хүн байгаа. Ганцхан хүн...

**********************

Ги: Тагон ноёнтон. Михол хөдөлж эхэлсэн.   

Та Гон: Хаашаа?

Ги: Таны хэлж байсанчлан их бунхан руу.

Тэалха: Харав уу? Миний аав ч мөн дөө.

Та Гон: Миний ээлж ирж.

*************

Эр: Нируха.

Ми: Наманчлахаар ирлээ.

Рон: Наманчлах аа?

**************

Дан: Тагон ах, аавыг хөнөөсөн гэж үү? Эсвэл энэ хуйвалдан уу?

Та Гон: Чиний зөвшөөрлийг авахаар ирлээ.

**************

Рон: Тэргүүн зайранд наманчилна гэдэг ямар учиртайг мэдэх байх.

Ми: Тэнгэрийн шүүлтийн үеэр та Тагонд дээд тэнгэрээс тэнгэрийн хүч оноосон гэж хэлсэн. Тэр, Тагоны санаа байсан биз дээ?

Рон: Тэргүүн зайрны хэлсэн үг, хийсэн үйлдэл Артдалийн  ариун бурхан дахь найман бурхны хүсэл юм. Тагоны санаа гэнэ ээ?

Ми: Анхнаасаа... бүх зүйл Тагоны төлөвлөгөө байсан.

Рон: Юу?

Ми: Тэнгэрийн шүүлтин өмнөх шөнө Нируха та Тагонтой нууцаар уулзсан.

Рон: Чи, яаж зүрхлэв?

Ми: Тагон танд тэнгэрийн хүчийг  хүлээн зөвшөөр гэж хэлсэн байх учиртай. Үгүй гэж үү? Нируха. Миний охин Тэалха, миний Тагон руу явуулсан тагнуул байсан. Гэтэл, тэр хүртэл Тагонд сэтгэл алдарсан. Бид бүгд Тагоны мэхэнд унаж.

Рон: Тэгээд? Юу хэлэхийг  хүсээ вэ?

******************

Дан:  Зөвшөөрөл өө? Ямар зөвшөөрөл авах гээ вэ?

Та Гон: Аав.... Би... аавын оллимсани ёслолыг хийж болох уу? Чамайг зөвшөөрөхгүй бол, би хүчлэхгүй. Чи ч ялгаагүй байх, аавыгаа алдсан надад чамаас өөр зөвлөлдөх хүн алга. Чи бол аавын итгэлийг олсон хүү, Сэнёог овгийн толгойлогч. Би чиний ах боловч, эхийгээ ч мэдэхгүй богумбари/бутач хүүхэд/.

Бичиг: Богумбари: бутач хүүхэд.

Та Гон:Сайн хүү байгаагүй ч... аавын...

Дан: Захирагчийн оллимсанийг тэргүүн зайран хийх ёстой.

Та Гон: Тэргүүн зайрангийн зөвшөөрлийг авах гээд үзье...

Дан:  Аавыг... та хөнөөсөн үү?

Та Гон: Юу? Би аавыг яасан?

Дан: Тэнгэрийн шүүлтийн дараа Дэканы цэргүүд аав руу дайрсан.

Та Гон: Үнэнийг мэдэхийн тулд... Аав үнэхээр намайг илчлэхийн тулд тэр хүнийг хөлсөлсөн  үгүйг... ааваас асуухыг хүссэн юм. Яагаад тийм зүйл хийснийг...

Ми: Яаж ч бодсон тэр дужумсэнд... Санун Нирухаг хөнөөх шалтгаан байхгүй.

Дан:  Би үргэлж ах таны талд байсан. Таны тийшээ ганцаараа ороход, танд итгэдэг болохоор таны чадварт итгэж,  итгэл тавин хүлээсэн. Ах аавын амийг аварвал... Олон жилийн маргаан дуусч ч магадгүй. Аавын сэтгэл өөрчлөгдөх байх... Тийм биш гэж үү? Ах та аавыг хөнөөсөн үү?

Та Гон: Би яасан гэж?

Дан: Ах та залхсан байлгүй. Аавыг үзэн яддаг байсан. Тэрнийг хөнөөсөн үү?

Та Гон: Хөнөөхийг хүссэн. Аавыг биш, чамайг. Чамайг... Чамайг үхээсэй гэж хүссэн... Чамайг байгүй бол аав надад сайн болж магадгүй гэж бодсон.  Надад ч бас чамд ханддаг шигээ халуун дулаан  хандах болов уу. Усан дотрох цагаан чулуу бутарч, Эх газар дээрх хөх чулуу бяцартал... Сарны талд, Хар хавцалд явахдаа ч... боддог байсан. Одоо намайг аав хүлээн зөвшөөрөх бол уу? Одоо би... хэзээ ч зөвшөөрүүлж чадахгүй. Ийм байхад би аавыг хөнөөх үү?

Дан:  Тэалха... Аав Тэалхаг танаас булаасан болохоор. Үгүй гэж үү?

Та Гон: Тийм ээ. Хөнөөхийг хүссэн. Михолыг... 17 настайдаа миний сэтгэлээ анх нээсэн хүн Тэалха байсан. Михол энийг ашиглаж, Тэалхаг аавын  дэргэд тагнуул болгосон... Михол... Тэалхаг надаас булаасан. Хорт могой шиг аав бид хоёрыг холдуулсан.

Ми: Тагон хаан болохыг хүсч байгаа.

Рон: Хаан? Тэр чинь юу юм? Та нарын ирсэн өрнө зүгт байдаг, Ремус уу?

Ми: Тэнгэрийн доорх бүхнийг мэдэгч, хамгийн хүчирхэг хүн.

Рон: Тагон тийм тэнэг зүйл хүсдэг хэрэг үү?

Ми: Тийм ээ. Тиймээс, Нируха та захирагч бол. Би тусалъя.

Рон: Бөө хүн захирагч  болдоггүй юм.

Ми: Кансару Нируха захирагч байсан. Овгийн толгойлогч нарыг би ятгая. Овгийн чуулганы үеэр Та Тагоныг Санун Нирухагийн үхэлд буруутгаж, цөлж... Захирагч бол.

*****************

Му: Ваханы иргэдийг яавал дээр вэ?

Б: Юу? Ваханы иргэдийг бүгдийг нь үү?

Му: Тийм  ээ. Санун Нирухагийн оллимсани ёслол дууссаны дараа бүгдийг нь цаазалж, толгойг нь зээл дээр өлгө гэсэн.

Бүд: Үнэн үү? Хөөе, тэгвэл боолын зарж зоос олохгүй юм уу?

Му: Ах таны ярьж байгааг. Зоос тийм чухал юм уу?

Бүд: Тэгээд юу чухал  юм?

Му: Бид боолуудыг авчраагүй бол Ваханы Унсом ирэхгүй байсан. Тэгсэн бол Санун Нируха амиа алдахгүй.

Б: Тэгээд, бидний буруу юм уу?

Му: Үгүй ээ. Ард иргэд бидэнд эргэлзэж эхлэхээс өмнө золиосны хүн хэрэгтэй гээд байна. Ёстой... усан тэнэгүүд.

Бүд: Тэр золигийг өнөөдөр балбачих уу?

Эр: Дэканыхан шаналж байгаа байх.

Эр2: Тийм ээ. Дэканчууд тэднийг яаж  зовж байж авчирсан билээ дээ.

Эр: Та нар... маргааш бүгд үхнэ. Цаазаар авна гэнэ.

М: Маргааш цаазална гэж байна. Чамаас л боллоо. Чи... Унсомыг цэцэгт ойгоос авчраагүй бол... Тэгэхэд зүүдлээгүй бол...

Да: Хөөе, Мүнтэ... Юугаа яриад байгаа юм!

М: Үгүй ээ.  Биднийг баригдсаны дараа Унсом чамайг аврахаар ирсэн. Чи тэгэхэд Унсомтой зугтах байсан юм. Чи л Ваханчуудтай үлдэнэ гэсэн. Яах гэж? Унсомоос болж бид бүгд үхэх нь...

Ёо: Хуягийг эвдэж... Хөх сүүлт од гарч ирэх өдөр үхэлтэй хамт ирж...Вахан... Вахан байхаа болино”. Энэ зөн ямар учиртай юм бол гэж удаан бодсон. Таня. Зөнч хүүхэд... Хэн ч... юу ч гэж байсан... Миний хөөрхөн охин...

Таня: Аав аа.

Ёо: Миний охин Таня... хараагдсан хүүхэд. Хөх сүүлт од хараагдсан байсан. Унсом  ч гэсэн хараагдсан Хараагдан хүүхэд... хараагдсан хүүхдийг авчирч.

Да: Ёолсон аав аа, юу гэсэн үг вэ? Тийм байх ёсгүй.

Таня: Үнэн. Аавын хэлдэг зөв. Хараагдаагүй байсан бол яаж ийм юм болох юм? Энэ хорвоод төрснөөс өнөөдрийг хүртэл... Сүнсний бүжиг сурах гэж... зүүд зүүдлэх гэж... шившлэг хийх гэж хичээдэг байсан... Ганц ч удаа болоогүй... Гэхдээ... Ганцхан удаа шившлэг хийж чадсан. Унсом...

Ун: Надад нэр өг... бууж өгөхгүйн тулд...

Таня: Гүм... Чиний нэр Гүм. Ваханы мөрөөдөл. Биднийг аврахаар заавал ирээрэй. Тэр шившлэгээс болж бид үхэх нь... Миний шившлэгт өртсөн Унсон... Боломжгүйг нь мэдсээр байж биднийг аврах гэж... эцэст нь үхэх байх...

Эм: Ёолсон аав аа. Би Уруми шиг цаазлуулмааргүй байна.

Эр: Тийм ээ. Тэгвэл Долдолтойгоо уулзаж чадахгүй. Аав, ээжтэйгээ ч гэсэн...

Ёо: Сүүлчийн удаа шийдвэр гаргая. Цаазаар авахуулбал бидний сүнс Цагаан чононы дэргэд хүрч чадахгүй, салхинд туугдан алга болно. Тэрнээс өмнө... нэг нэгнээ... хороож болно...

Эр: Үгүй ээ.  

****************

Ун: Юу гэнэ ээ? Хэзээ?

Чэ:  Өнөө шөнө. Захирагчийн оллимсани ёслолын дараа нар мандахад... Хаачих нь вэ?

Ун:Тагон ноёнтой уулзъя. Чиний хэлсэн байшинд очиход болно.

Чэ:  Тэнд байхгүй. Аавынх нь оллимсаний болох гэж байхад ордны гадна байгаа байх. Эхлээд бодоод үз. Ийм хурдан цаазаар авна гэж бодсонгүй.

Ун: Хугацаа алга.  Ямар нэг юм хийх хэрэгтэй.

Чэ:  Овгийнхоо хүмүүсийг авармаар байна уу, хамт үхмээр байна уу?

Ун:Аврахыг хүсч байна. Чадахгүй бол... Хамт үхэх болно.

***************

Эр: Нируха.   

Рон:  Энэ удаа юу болоо вэ?

Эр: Яг одоо ордны өмнө...

Эм: Ордны өмнө... юу гэж?

Эр: Тагон... Санун Нирухагийн оллимжани ёслолыг хийж байна.

Эм: Оллимсани гэнэ ээ? Байж боломгүй зүйл.

Рон:  Явъя.

***************

Ми: Болчихлоо.

Ё: Болсон гэнэ ээ? Захирагчийн оллимсанийг Тагон ноён хийж болно гэж үү? Аса Рон Нируха яавч зүгээр суухгүй...

Ми:  Зүгээр суух вий гэж санаа зовниж байлаа.

***************** 

Та Гон: Артдалын болон Хар газрын эзэн Дарабуру...

Бүгд: харамахамен.

Та Гон: Ураха Сансог овгийн том баавгайн залгамжлагч, бидний эцэс Сануныг танд даатгая, хүлээн авна уу.

Бүгд: Мирухиша.

Та Гон: Хоёр хоолой... далан хальс цэцэг, салхит илд, болон Канмору морины эзэн Арамун Хэсула...

Бүгд: харамахамен.  

**************

Бүгд: Юу гэнэ ээ? Тэгж болно гэж үү? Тагон ноён оллимсани ёслол хийж байгаа гэж үү? Үнэн юм уу? Оллимсани юу? Очиж харъя... Тагон ноён оллимсани ёслол хийж байна  гэнэ ээ?

Тэалха: Туаг аа. Хаачих нь вэ?

Х: Би баригдахгүй ээ.

Тэалха: Болохгүй. Тэгж байгаад аавд баригдчихна.

Х: Михон ноёнд баригдсан ч ганц ч үг хэлэхгүй.

Тэалха: Өмнө нь ч гэсэн тэгж хэлээд юу болсон билээ?

Х: Яасан ч баригдахгүй ээ. Үнэн шүү. Надад итгэ л дээ.

Тэалха: Болохгүй.

Х: Санаа бүү зов...

Тэалха: Баригдвал өршөөхгүй гэж мэд.

Х: За... За...

Эр: Оллимсани хйиж байна гэнэ ээ?

Эм: Тийм ээ.

Эр: Очиж үзье.

Эр: Явъя. Хаана тэр вэ?

Эр: Итгэмээргүй юм.

*******************

Рон: Зогс. Тагон. Чи зүүдэлж үзсэн үү? Зүүдэлж үзсэн үү?

Та Гон: Үгүй ээ.

Рон: Тэгвэл... сүнсний дуу хоолой сонсож үзсэн үү? Хариул!

Та Гон: Үгүй.

Рон: Зүүдэлж үзээгүй, сүнсний хоолой сонсоогүй бол бурхны дуу хоолойг сонсоогүй гэсэн үг. Тийм үү?

Та Гон: Тийм ээ.

Рон: Тийм байж, яаж... захирагчийн оллимсани ёслолыг үйлдэх гээ вэ?

Та Гон: Гэхдээ... Тэргүүн зайран та миний тэнгэрийн...

Рон: Чамд тэнгэрээс өгсөн хүч, тулааны талбарт амиа алдагсдын сүнсийг чиглүүлэхэд хүрэлцэнэ. Гэтэл яаж Артдалын захирагч, Санун Нирухагий оллимсани ёслолыг үйлдэх гээ вэ? Түргэн буугаад ир! Артдалыг бүтээгч Ама Шин болон Исдунён бурхны надад өгсөн эрхийн дагуу тушааж байна. Бушуу наанаасаа бууж, шийтгэлээ хүлээ!

Та Гон: Аса Рон, миний өмнө сөхөр! Аса Рон, миний өмнө сөхөр гэж хэлж байна.

Бүгд: Юу болоод байна аа? Юу вэ?

Та Гон: Тагоны биеийг эзэмдсэн болохоор... намайг  танихгүй байгаа хэрэг үү?

Рон: Яаж... Миний өмнө өөрийгөө бурхан гэж хэлж зүрхэлнэ гэнэ ээ?

Та Гон: Аса Рон... Би хэсэг хугацаанд энэ биеийг ашиглахаар болсон. Энэ хүний хэл, уруулыг ашиглах болно.

Рон: Энэ муу золиг...

Та Гон: Аса Рон... Би Аса овгийн гараас атгаж, чамд тусалсан. Гэтэл чи... Намайг танихгүй байна уу?

Тэалха: Тагон. Сайн байга биз дээ? Бидний удаан хүлээсэн мөч...

Му: Арамун? Арамун?

Бүд: Арамун?

Та Гон: Би чини Аса овгийг дэмжиж, хөл дээрээ босоход чинь тусалсан. Танай Санёог овгийг өсөн дэвжиж... Хар газрыг эзэмшихэд тусалсан.

Му:. Хэсула! Арамун Хэсула байна.

Бичиг: Арамун Хэсула: Артдалыг үүсгэн байгуулагч

Му: Тагон ноён бол... Арамун бурхан.

Эр. Арамун...

Бүгд: Арамун.

Му: Арамун бурхан...

Бүд: Арамун бурхан...

Бүгд: Арамун бурхан... Арамун бурхан... Арамун бурхан... Арамун бурхан... Арамун бурхан... Арамун бурхан... Арамун бурхан... Арамун бурхан... Тагон ноён Арамун бурхан... Тагон... Арамун... Арамун... Арамун... Арамун... Арамун... Арамун Хэсула байна. Арамун. Арамун... Арамун... Арамун...

Тэалха: Хэн бэ?

Ун: Энийг эзэндээ өгөөрэй.

Тэалха: Дужумсэн? Дужумсэн байх нь ээ?

Ун: Маргааш Их бунхны оройд сар гарахад сүүлд уулзсан газраа ир гэж хэлээрэй. Тэрнээс болтол Ваханы иргэдийн хөлийн хумсанд  нь хүрч, хамраас нь цус гаргаад үзээрэй гэж хэл.

Тэалха: Тагон...

Бүгд: Арамун Хэсула. Арамун. Арамун... Арамун... Арамун... Арамун Хэсула. Арамун. Арамун... Арамун... Арамун... Арамун Хэсула. Арамун. Арамун... Арамун... Арамун

Ун: Тагон, Ваханы н иргэдэд муу юм болбол Артдал Игуту гэдгийг чинь мэдэх болно.

****************

Тэалха: Тагон... Тэнд очоод тэрнийг ал...

Та Гон: Тэр муу ёрын амьтдыг... нэгийг ч үлдээлгүй хорооно.

Ун: Амталтаа зөрчлөө гэж үү?

Чэ: Яах гэж байна?

Ун: Манай Ваханд байдаггүй юм энд байгаа.

Ми: Санун Нирухаг Тагон хөнөөсөн.

Рон: Тагоны Дэканы цэрэг наашаа ирж яваа.

Таня: Аав аа. Үнэн гээд байхад. Унсом ирчихэж.

5-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home