Arthdal chronicles S1 4

Arthdal chronicles s1-3

Үргэлжлэх хугацаа: 80мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Чэ: эм, Чэ Ун.

Ха: эр, Ха Рим оточ

Ё: эм, Михолын шивэгчин

 

4-р анги. 

Гол дүрүүдэд: Жан Дон Гүн, Сон Жүн Ги, Ким Жи Вон, Ким Ок Вин нар тоглолоо.

Туслах дүрүүдэд: Кими У Сон, Чо Сон Ха, И Ду Ёон, Пак Хэ Жүн,  Пак Бён Ун нар тоглолоо.

 

Хүмүүс гадаадаар ярина.

До: Энэ юу вэ?  

Ун: Тахиаг яагаад хорьчихсон юм бол?

До: Энэ чулуу байна. Тэнгэр минь... Ийм их чулууг яаж хэлбэрт оруулсан юм бол?

Ун: Чулуугаар хүзүүний зүүлт хийх гэж дөрвөн удаа удаа харсан. Ийм олныг яаж...

Эр: Хөөе. Хөөш... Тэнэг морь... Муу тэнэг морь... Наадах чинь эмийн ургамал. Бүгдийг нь идчихлээ. Энэ муу морийг...

Эр эм: Хөөе хөөе.

Эм: Алах нь байна.

Эр: Хүн алах нь...

Эм: Харин тийм.

Эр: Ингэж болдог юм уу? Хөөе, хамгаалагч дууд.

Эм: Одоо яах вэ?

Эр: Тэрнийг болиулаарай.

Эр2: Яаж байна аа?

Эр: Тэрнийг алах гэж байна.

Чэ: Хөөе.

Эр: Хамгаалагч хаана байна аа?  Хэл амаараа ярихгүй.

Ун: Чи...

Хал: Эзэгтэй.

Ун: Эзэгтэй?  

Гарчиг: Артдалын шастир/ Артдалын түүх/домог

Чэ: Буцаад яв гэж хэлсэн биз дээ.

Ун: Хийх ажил байгаа болохоор...

Чэ: Чи одоо Артдалаас хурдан явах хэрэгтэй.

Ун: Явна аа. Хийх юмаа хийчихээд хурдан явна. Хачин газар юм аа.

Чэ: Энд чи л хачин байна. Чиний Игу... Ямар ч байсан, чи хурдан... Хөөе, хүн ярьж байхад... Хөөе... Хөөе...

Эр: Юу хийгээд байгаа юм?

Чэ: Өршөөгөөрэй.

Эр: Юугаа хийгээд байгаа юм?

Чэ: Хурдан явъя.

Эр: Гараач. Гар гэж байна...

Ун: Тэр юу байсан бэ?

Чэ: Юу ч байлаа гэсэн чамд хамаагүй.

Ун: Тэр хүүхдүүд... юу юм?

Чэ: Дайнд олзлогдсон хүүхдүүд.

Ун: Дайн? Тэр жаахан хүүхдүүд илд барьж тулалдсан юм уу?

Чэ: Тулалдсан хүн нь эцэг эх нь байж таарна. Чи ч... Энэ хүүхэд ч... Энд баригдвал тэдэн шиг болно. Хурдан яв.

Ун: Хар хавцлын дэргэд барьсан аварга том шат... Тэрийг ч гэсэн ингэж хийсэн үү?

Чэ: Тийм байх. Тэрнийг хийх гэж олон хүн үхсэн гэсэн.

Ун: Зээл дээр тэр олон чулууг хараад... Хавцалын дэргэдэх аварга том шатыг хараад... аварга хүн байдаг гэж бодсон. Тийм биш байж. Тахиануудаас ялгаа алга.

Чэ: Юу?

Ун: Зээл дээр тахиа харсан. Хэдэн арваар нь торонд хийчихсэн байсан. Тийм хэрцгий зүйл анх удаа л харж байна.

Чэ: Юу гэсэн үг вэ?

Ун: Та нарын хийсэн тэр зүйлсийг...аварга хүн хийгээгүй... Тэр хүүхдүүд... Та нарын авч явсан манай овгийнхон... тэр хүмүүс хийсэн байж. Тэр тахианууд шиг торонд хоригдож... гав дөнгө зүүгээд... Овгийнхоо хүмүүсийг  аврах ёстой. Аврахаас нааш явахгүй.  

Чэ: Яаж? Чи яаж аврах юм?

Ун: Захирагчийг нь барьцаалж байгаад солилцоо хийнэ.

Чэ: Хэн гэнэ ээ?

Ун: Захирагч Санун Нируха.

*****************

До: Хөөх.

Чэ: Тийшээ ороод, Санун Нируха яана гэнэ ээ?

Ун: Барих хэрэгтэй.

Чэ: Ямар нэг аргаар орчихлоо гэж бодъё... ороод төөрнө...

До: Унсон ах зүг чиг сайн мэддэг.

Чэ: Зүг чиг үү? Нар, сар харж байж л мэднэ. Хонгил гэж мэдэх үү? Хийд гэж юу байдгийг мэдэх үү?

Ун: Хонгил?

Чэ: Нар, сар ч харагдахгүй, салхи орохгүй гудамж. Аалзны тор шиг мушгиралдчихсан байгаа. Тийм болохоор, хурдан буцаад яв.

Ун: Гарч иртэл нь хүлээнэ ээ. Хэзээ нэгэн цагт гарч ирэх л байлгүй.

Чэ: Ганцаараа гарч ирэх үү? Захирагч хаа ч явсан зургаан хамгаалагч дагуулж явдаг юм.

Ун: Тулалдахаас яах вэ.

Чэ: Үхнэ үү, сэхнэ үү өөрөө мэд. Тэгээд ч ... Толгойлогч биш захирагч гэдэг юм.

До: Тэр захирагч гэж хэлсэн биз дээ.

Хал: Эзэгтэй. Тэр золигийг яасан?

Чэ: Тэр золигийг бүрмөсөн март. Толгойг нь өлгөсөн байсан ч хараагүй юм шиг бай.

Хал: Юу? За...

Чэ: Бачигийн худалдаачид яасан?

Хал: Тийм ээ. Одоо уулзаж байгаа.

***************

Гадаадаар ярина.

Эр: Хурдан хүрээд ир...

Эр2: Очилоо доо.

Эр: Мэдээ сонссон уу?

Эр2: Тийм ээ, итгэмээргүй юм.

Эр3: Үнэхээр...

Эр: Үгүй байлгүй дээ.   Энэ бидний оролцох хэрэг биш.

Эр5: Аргаа бараад л тэгж байна.

Бичиг: Ха Рим.

Эр6: Бүгд сонссон биз дээ?  Тагон ноёныг Ариун шүүхээр  шүүнэ гэсэн. Манай Артдалын иргэдэд тэр хүн хичнээн тус болсон билээ. Тагон ноён байгаагүй бол бид Неанталуудыг устгаж чадахгүй байсан.

Эр: Үнэн шүү.

Эр: Тийм ээ.

Ха: Бүгд миний буруу. Тэр дайнд хичнээн хүн амиа алдсан бэ? Өвчин анагаадаг оточ атал, би өвчин ашиглаж хүмүүсийг хороосон.

Эр6: Цагаан уулын цаад талын нутаг бол Аттурадыг... бид яаж эзэлсэн билээ? Санун Нируха тэр газрыг эзлэх шийдвэр гаргаж, Тагон ноён төлөвлөгөөг нь гаргасан. Корокумихон золиос гаргасан.

Ха: Үгүй ээ, бид Аса Хоныг ашигласан. Дараа нь тэрэнд Корокумихон гэдэг хуурамч цол олгосон.

Бүгд: Корокумихон. Корокумихон.

Эр6: Тийм ээ. Аттурадыг тэгж эзэлсэн. Тэр дайнаас хойш бид хичнээн боолыг авчирсан бэ? Гэтэл Тагон ноёны гаргасан амжилтыг Аса Рон Нируха үл тоомсорлож байна. Энэ хэтэрсэн хэрэг бус уу?

*****************

Эр: Бачигийн  худалдаачид чуулж байна.

Рон: Тагоны хэргээр үү?

Эр: Тийм ээ. Энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа харуулах гэж.

Бичиг: Аса Рон.

М: Яавал дээр вэ?

Бичиг: Аса Мот.

Рон: Бүгд надаас шалтгаална. Гэхдээ нэг юмыг ойлгохгүй байна. Тагон. Тагон... юу бодож байгаа бол? Аавтайгаа холбоотой байгаа бол уу? Хэрвээ тийм  бол, хэзээнээс? Бурхдаас асууя. Ариун утааг бэлд.

******************

Х: Ингэхэд Тагон ноён... юу төлөвлөсөн бол? Хар даа... Аса Рон Нируха... Санун Нируха энэ бүхнийг төлөвлөсөн гэж бодож байгаа. Үнэндээ энийг Тагон ноён төлөвлөсөн. Тэгээд Тэалха, та тэрний төлөвлөгөөг дагасан.

Бичиг: Хэ Туаг.

Х: Энэ таны гаргасан төлөвлөгөө юм уу?

Тэалха:  Хөөе. Дуугүй байгаад өгөөч. Үглэхээс чинь болоод  юм бодох арга алга.

Х:За. Өршөөгөөрэй, авхай.

Тэалха:  Цамхаг руу оччихоод ирсэн үү?

Х: Нээрэн...

Тэалха:  Ухаанаа яачихсан юм?

Х: Ингэхэд... хэр удаан нуух юм? Ёстой, Тагон ноён дэндүү юм аа. Хурим ч хийгээгүй байж хүүхэд авчраад.

Тэалха:  Хөөш.

Х: За, явлаа.  Одоо явлаа. Ёоёо...

Тэалха:  Тагон. Юу төлөвлөөд байна?

Эр: Дагаад яв.

Х: Яа яасан  гэж? Юу болсныг ч тайлбарлахгүй, хүний биед хүрч болдог юм уу?

Ми: Тэрнийг тавь!

Х:Михол ноён.

Бичиг: Михол.

********************

Дан: Юу? Тагон ах энийг зүгээр орхино гэж үү?

Бичиг: Санун.

Сан: Энийг яасан ч зүгээр өнгөрөөхгүй байх.

Дан: Юу болсныг мэдсэн байх ёстой. Бачигийн худалдаачид хуралдсан гэж сонссон.

Бичиг: Данбёг.

Сан: Хангалттай байх. Олон хүн харсан уу?

Дан: Тийм ээ. Хүүгээ аврахын тулд Арамунд чин сэтгэлээсээ залбирч байгааг тань хүмүүс ярьж байна. Ийм яриа тархсан.

Сан: Арамун. Арамун Хэсулагийн тэр хурууг ямар учиртай сийлсэн юм бол?

Дан: Тагон ах илд далайхаар шийдвэл...

Сан: Тэгсэн ч илд нь Аса Роныг чиглэнэ. Харин ч сайн хэрэг. Эцэст нь хоёулаа үгүй болно.

Дан: Тан руу чиглэвэл яах вэ?

Сан: Тэгэхгүй ээ.  Хүсэл шунал ихтэй ч, ухаантай хүн. Эцгийгээ албал хүссэн зүйлээ авч чадахгүй гэдгийг мэдэж байгаа. Холбооныхон ч, Аса Рон ч тэр. Тийм хүнийг удирдагчаар сонгохгүй.

Дан: Заавал ингэх хэрэг байна  уу?  Ах аав танд хүлээн  зөвшөөрөгдөхийг л хүсч байгаа.

Сан: Чи буруу бодож байна.

Дан: Тэгсэн ч гэсэн ах, байж болох бүх золиосыг гаргасан шүү дээ.

Сан: Золиос оо? Үгүй ээ. Өөрийн хүслийг гүйцэлдүүлж байгаа юм. Бусдад зовоож байж биелдэг хүсэл. Одоо л ойлгож байна.

Дан: Ээжийг таалал төгсөхийн өмнө би ахын тухай Дарабуругийн айлдварыг хэлсэн.  Аав таныг итгэхийг хүсээгүй гэж сонссон. Таны гаргасан алдаанаас болж төрсөн хүүхдийг тэгж чадахгүй гэж хэлсэн гэсэн. Гэтэл яагаад...

Сан: Наадах чинь алдаа байсан юм. Шуналаа гүйцээхийн тулд төрсөн эхээ эргэлзэлгүй хөнөөсөн хүүхэд. Өөрийгөө хамгаалах гэсэн хэрэг биш. Эрх мэдэл, цусан цангаагаа тайлах гэж.  

Дан: Аав аа. Ах яасан ч тийм зүйл...

Сан: Чи ийм болохоор л би тэрнийг дарах ёстой. Би үхээсээ өмнө Тагон, Аса Рон хоёрыг цааш нь харуулахгүй бол чи тэдний утсан хүүхэлдэй болж, Холбоог удирдаж чадахгүй. Холбоон дахь Санёог овгийн байр суурь аюулд орно. Ямар ч хэрэггүй өрөвч зангаа хая. Хэнд ч итгэж болохгүй. Ахдаа ч тэр.

****************

Тэалха: Аав аа, юу болоод... Хэ Туагт мэхон тан өгөө юу?

Ми: Энэ бүгд Тагоны төлөвлөсөн гэж байна.

Тэалха: Ө ө өршөө.

Ми: Энэ... хийсэн хэргээ хар, ухаангүй гэдэг нь. Тагоныг өөрийн болгож чадна гэж бодоо юу? Сэтгэл алдарч, тэрнийг дагахаар шийдээ юу?  Тагоны юу төлөвлөж байгааг  олж мэд. Санун Нирухагийн зарлиг. Чи... Алдаагаа зас. Бичвисан.

бичиг: Бичвисан: өнгө, үнэр, амтгүй хор

Ми: Энийг аваад Тагонтой уулзахаар яв.

Тэалха:Тагоныг хөнөө гэж байгаа юм уу? Санун Нируха... Тагоныг Ариун шүүхэд дуудаж...

Ми: Чи бүгдийг сүйтгэсэн. Тагоны нууц төлөвлөгөө юу вэ? Яагаад өөрийгөө хөнөөх хуйвалдаан зохиов? Михол, миний бие ийм  зүйл бодохгүй. Миний зохиосон төлөвлөгөө биш бол  би оролцохгүй. Яв... Тагонд энийг идүүл.

Тэалха: Нируха мэдэж байгаа юу? Хоршооны захирагч мэдэх ёстой биз дээ.

Ми: Энийг захирагчид хэлбэл “Миний тэнэг охин, Тагоны залуу нас, бие бялдарт автан алдаа гаргаж”... Ингэж хэлэх үү?

Бичиг: Ёоби. /Ё/

Ё: Хурим цуцлагдах нь гарцаагүй. Авхай. Тагон ноён хилс хэрэгт гүтгүүлч, амиа егүүтгэсэн. Тэгвэл ард иргэд энэ хэрэгт Аса Роныг буруутгана.

**************

Та Гон: Данбёг аа.

Дан: Ах аа.

Та Гон: Уулзалгүй хичнээн ч удав даа.

Дан: Багаар бодоход гурав дөрвөн жил болж байна.

Та Гон: Тийм үү? Их том болж.

Дан: Манай охин Нарин 13 нас хүрч байна. Хуримлаж ч амжаагүй байж та том хүн шиг аашлаад л.

Та Гон: За, амарцагаая. Майхнаа барь...

Бүгд: Мэдлээ.

Та Гон: Аав сайн сууж байгаа биз дээ?

Дан: Үгүй ээ. Үнэнийг хэлэхэд аав намайг явууллаа. Оллимсани ёслол үйлдсэнээс болоод... шүүхийн өмнө очихоо та мэдэж байна уу?

Та Гон: Ирэх замдаа сонссон. Нэрээ нууцалсан захидал явуулсан гэж сонссон.

Дан: Аав санаа чилээж байгаа. Тэгээд дуудах хүртэл... далай гаталж Аниарц руу явбал ямар вэ.

Та Гон: Чиний санаа юу?

Дан:  Үгүй ээ. Тийм биш. 

Та Гон: Гялайлаа. Чиний энд ирснийг мэдвэл аав хилэгнэх  нь гарцаагүй. Буцаад яв. Их цэргийн жанжин Нируха захирагчийн дэргэд байх ёстой.

Дан: Одоо надад санаа зовох цаг биш. Ганц удаа ч болов миний үгэнд ор.

Та Гон: Чиний сэтгэлийг ойлгож байгаа ч...  Одоо зугтвал... миний амьдралын 20жил юу болох вэ?

Дан: Ах аа.

************

Эр: Долдол хачин байна. Долдол нэг л хачин байна. Долдол аа. Долдол аа.

Эр2: Долдол аа. До...Долдол аа. Энэ золиг хачин байна.

Эр: Долдол аа.

Таня: Хөөе.  Энэ... Долдол өвдсөн юм шиг байна.  

Хүү: Ээж ээ.

Эр: Долдол бид хоёрын хүлгийг  тайлчих. Би тэрнийг асаръя. Зугтахгүй ээ. Амалъя.

Му: Яасан?

Эр: Энэ хүүхэд удахгүй бололтой.

Му: Хөөе.

Эр2: Жаахан тэсчих.

Эр: Гялайлаа.

Эр3: Долдол аа.

Эр: Долдол аа,

Эр3: Битгий уйл. Тэсдэг юм шүү.

Эр: Удахгүй зүгээр болчихно, за юу? Долдол аа. Жаахан тэсчих...

Бүгд: Үгүй ээ. Болохгүй ээ.

Эр: Долдол аа. Үгүй ээ.

Эм: Долдол аа.

Бүгд: Үгүй ээ. Долдол аа.

Эм: Долдол аа. Алуурчид... Үгүй ээ. Үгүй ээ...

Эр: Долдол аа... Үгүй ээ...

Эр: Чимээгүй.

Эр: Долдол аа.

Эр: Мугван ах аа. Энэ ч гэсэн тэсэхгүй нь.

Му: Ёстой. Тахал юм уу?

Таня: Болохгүй ээ.

Му: Чирээд ир...

Бүгд: Болохгүй ээ.

Эр: Эхлээд намайг ал.

Ёо: Болохгүй ээ.

Му: Холд.  Тэртэй тэргүй үхнэ.

Ёо: Гуйж байна...

Эм: Алж болохгүй ээ.

Таня: Үгүй ээ.

Эм: Амь өршөө. Тэрнийг өршөөгөөч дээ. Үгэнд чинь сайн орно. Манай овгийн удган эх.

Таня: Бидэнд даатгачих.

Му: Ёстой...

Бүгд: Болохгүй ээ.

Эр: Үгүй ээ.

Бүгд: Үгүй ээ, болохгүй... Үгүй ээ.

Ёо: Үгүй ээ... Битгий алаач дээ... Болохгүй.

Эм: Чосол ээж ээ.

Эм: Ээж ээ...

Эр: Болохгүй ээ.

Эр: Битгий...

Таня: Би... Вахан овгийн Таня...

Му: Юу?

Таня: Би бол Ваханы Таня. Хуягийг эвдэлж... Вахан овгийн дараагийн Өндөр эх. Амьтай бүхэн, онгод, сүнстэй холбогч... Вахан овгийн удган...

Му: Юу гэнэ ээ?

Таня: Ваханы Таня, би... Та нарыг харааж байна. Чулуун цайз чинь нурж... гэр чинь нуранги болох болно.

Му: Энэ муу галзуу эм.

Ёо: Болохгүй ээ.

Бүгд: Үгүй ээ. Болохгүй...

Таня: Надад гар хүрсэн эхний хүн... хамгийн харгис үхлээр үхэх болно. Хөх дөл газар нутгийг чинь үхлийн шуурга мэт дайрч... Та нар, та нарын эх, та нарын эцэг, үр хүүхдийн чинь цогцос уул овоо болж...

Му: Галзуу эм...

Таня: Тэдний цус гол мөрөн болон урсаг...

Ч: Тэр хүүхэд... арай...

Таня: Арай гэж амьд үлдсэн нэг нь уул овоо шиг цогцосноос үр хүүхдийнхээ цогцосыг олохгүй... Амьд үлдсэн эхчүүд нь... үх хүүхдийнхээ махыг идэж... сар мандахад... үхсэн үр хүүхэд нь амилж... төрсөн эхийнхээ махаар хоолоно... Агуу цагаан чоно... Вахан овгийг үгүй хийсэн намайг бүү өршөө... Энэ хүмүүсийг хэзээ ч бүү өршөө...

Бүд: Золиг минь... Энийг сонсож яах гээ вэ? Тэрнийг ал!

Бүгд: Үгүй ээ...

Бүгд: Бүгдийг нь ал!

Эр: Хамгийн түрүүнд хүрсэн хүн харгис үхлээр үхнэ гэсэн.

Бүд: Мулгуу амьтан...  

Та Гон: Байз. Юунд уйлаа вэ? Биднийг тэгж айхтар хараачихаад юунд уйлаа вэ? Энэ хараалаас ангижрахын тулд бид яах ёстой вэ? Яах ёстой вэ?

Таня: Манай ээж...

Та Гон: Тэртэй тэргүй үхэх хүн.

Таня: Үгүй ээ. Бид өөрсдийн гараар үднэ...

Бүд: Юу? Энэнд итгээд байгаа юм уу?

Та Гон: Чи ч гэсэн хүрч чадахгүй байгаа биз дээ?

Бүд: Юу? Би зүгээр л... Тэр... Үнэхээр үү?

Та Гон: Их хэрэг хүлээж байгаа. Болгоомжиллоо гээд буруудахгүй.

Тэалха: Хөөрхөн болохоор нь өршөөгөөгүй гэж үү?

Та Гон: Тийм илт байна уу?

Тэалха: Үхмээр байна уу?

Му: Хурдан дуусга. Дэмий юм хийгээд байлгүй.

Таня: Миний биед битгий хүр гэсэн байх аа. Мартаа юу?

Му: Талархаж мэдэхгүй галзуу эм...

Таня: Хавирган сартай шөнө, нүцгэн  гараараа зүрхийг чинь сугалаг.

Му: За за... Өөдгүй эм...  

*************

Та Гон: Тэалха.

Тэалха:  Юу болоо вэ?  

Та Гон: Энэ юу юм?

Тэалха: Гамбэкро сархад. Аав чинь ууж байсан. Нэгийг хулгайлчихсан. Эхлээд хариул. Юу төлөвлөөд байгаа юм?

Та Гон: Эхлээд уруулаа чийглэе.

Тэалха: Үгүй ээ. Эхлээд хариул.

*************

Таня:  Биднийг орхих  уу? Надаас болоод уу? Би хөх сүүлт одтой, үхэл дагуулж ирсэн, хараалтай эм болохоор ийм зүйл болсон уу? Ээж та... үхэх гэж байгаа юм уу?

Ч: Таня. Их эртнээс эхэлсэн хэрэг.

Таня:  Юу?

Ч: Ингэж нэг үүргээсээ чөлөөлөгддөг байж. Одоо бүгд чинийх болсон.

Таня:  Минийх гэнэ ээ? Би юу хийж чадах юм? Би таны бүжгийг ч хийж сураагүй, зүүдэлж чадахгүй байгаа.

Ч: Таня...

Таня:  Багадаа... зүүдэлсэн гэж хэлсэн ч ... худлаа байсан... Цэцэгт тал дуудаж байна гэсэн тэр зүүд... худлаа байсан... Унсон тэнд байсан нь санамсаргүй тохиолдол байсан. Өнөөдрийг хүртэл би, ганц ч удаа зүүдэлж үзээгүй. Ийм байхад би чадна гэж үү? Болхи, юу ч хийж чадахгүй. Ээж ээ, юу ч чадахгүй би яах болж байна аа?

Ч: Төрсөнөөсөө хойш өнөөг хүртэл би ч гэсэн зүүдэлж байгаагүй... Бидний өвөг дээдэс, цагаан чононоос хойш хэн ч зүүдлээгүй байж мэднэ. Бурхад биднийг орхисон байх.

Таня:  Та миний бодлыг сонсож чаддаг шд.

Ч: Тэр... хорвоогийн ээж нар нялх балчир охиныхоо юу бодож байгааг мэддэг юм. Тэр хүмүүсийн хийсэн аварга өргөгчийг хараад би ойлгосон. Хаашаа явж байгаагаа мэдсэн...

Таня:  Хаана юм?

Ч: Их цагаан чононы ирсэн газар. Одоо чи, Ваханчууд үр тариа тарьж, араатан амьтдыг яаж сургадгийг харах болно. Их цагаан чоно бидний ирээдүйг аль эрт зөгнөсөн. Цагаан чоно эмэг эхийнхээ сахиусыг хайж ол. Дээр нь энийг зурсан байгаа. Ийм зурагтай сахиусыг олж, зүрхэндээ ойр хадгал. Би... чамд хэзээ хэрэг болохыг мэдэхгүй... Цаг нь ирэх болно. Миний чамд заасан бүхэн нэг л өдөр хэрэг болно. Мартаж болохгүй...

Таня:  Ээж ээ.

Ч: Энэ чиний... дуудлага. Өнөөдөр тэднийг харааж байхад... чиний ард цагаан чоно ирсэн. Чи... Цагаан чононы сонгосон улаач байж магадгүй... Энийг чамд хэлж чадсандаа баяртай байна. Хөөрхий охин минь...

Таня:  Ээж ээ.

Ч: Миний араас гашуудах хэрэггүй... Сэтгэлээ... өөртөө зориул...

Таня:  Ээж ээ... Ээж ээ? Ээж ээ... Уул усны эзэд минь... Ээжийгээ та нарт даатгая... Бид үргэлж та бүхэнд амины өртэй, үхсэнийхээ дараа  ч сүнсээ даатгадаг. Бидэнд үргэлж амь хайрладаг ч, хэзээ ч хариу нэхдэггүй.

*************

Тэалха: Ямар бодолтой байгаа юм?

Та Гон: Эхлээд би асууя.

Тэалха:Юу?

Та Гон:  Чи... яагаад миний хэлсэнээр хийсэн юм? Намайг үхэлд хүргэж мэдэх хэрэг.

Тэалха: Тэр... Чамд итгэдэг болохоор.

Та Гон: Эхлээд аавд мэдэгдэхгүй яагаа вэ?  

Тэалха: Юу?

Та Гон: Санунд байг гэхэд Михолд хэлэх хэрэгтэй. Тагоны төлөвлөгөөг мэдэх... чиний үүрэг шүү дээ.

Тэалха: Мэдсээр байж... надаар наадсан байх нь ээ? Арван жил мэдсээр байж Тэалхагаар наадна гэнэ ээ...

Та Гон: Миний хэлэхийг сонс.

Тэалха:Мэдсээр байж... миний тагнуул гэдгийг мэдсээр байж... Сайхан байсан уу?

Та Гон: Тагнуул гэдгийг чинь мэдсээр байж... Игуту хүүхдийг чамд даатгасан. Игуту хүүхдийг нуусан. Шүүх хэрэггүй, цаазаар авах ялтай. Гэсэн ч... би чамд даатгасан...

Тэалха: Яагаад?

Та Гон: Миний тагнуул гэдгийг мэдсээр байж, яагаад?

Та Гон: Амьдрахын тулд.

Тэалха: Амьдрахын тулд аа? Амьдрахын тулд хөх цустай Игутуд надад өгсөн юм уу?

Та Гон: Аав маань намайг алахыг хүсч, Аса Рон намайг дайснаа гэж үздэг. Амьдрахын тулд чиний аав, Михолоос өөр туслах хүн байгаагүй. “Та  л хүсэх юм бол би хэзээ ч үхэхэд бэлэн, намайг дэргэдээ ав. Надад итгэ. Миний амь одоо таны гарт”.

Таня: Бид амиа үргэлж танд даатгадаг. Бид үргэлж танд өртэй амьдардаг. Бидэнд үргэлж амь хайрладаг ч, хэзээ ч хариу нэхдэггүй.

Тагон: Гэтэл... Чи тэрний үгнээс зөрсөн. Чи аавдаа тэр хүүхдийн тухай хэлээгүй. Яагаад? Яагаад миний хамгийн том сул талыг нуусан юм?  Үнэхээр надад сайн болохоор уу?  Нүдээ аниад, сэтгэлээ чагнаж үзсэн үү?  Хор... Чиний аавын хийсэн хор байх. Үнэргүй, өнгөгүй хор... Чи... Надад үнэхээр сэтгэлтэй байх нь... Би ч бас... дэргэдээ байлгахыг хүссэн... чамайг...

Тэалха: Тэгэхэд би арай ухаантай байсан бол аавдаа хэлэх байсан юм. Гэтэл чи... Игутуг надад үлдээж тийм том итгэл хүлээлгэсэн... Тэр үеэс... юм мэдэхгүй залуу охин чамд сэтгэл алдарч... Тийм ээ. Чамайг хүссэн. Гэхдээ яагаад чамд өөрийгөө бүрэн зориулж чадахгүй юм бол? Яагаад гэдгийг мэдэх үү? Юу ч болсон чи аавыгаа алж чадахгүй болохоор. Яагаад?  Чиний аав байхгүй бол чамайг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. Хэдэн настай юм? Манай аав чамайг нар мандахад амьд байх учиргүй гэсэн. Хордож үхэх ёстой байсан... Нэгэнт амьд үлдээсэн болохоор... юу гэдгийг нь мэдэхгүй ч... хүссэндээ заавал хүрээрэй. Чадахгүй бол би ч бас үхнэ.

Х: Авхай. Авхай. Авхай. Юу болоо вэ?

Тэалха:Тэнэг...

Х: Авхай. Яахаар болсон бэ? 

Тэалха: Тэалха, хэзээнээс... сэтгэл хөдлөлд автдаг болоо вэ?

Тагон: Янча.

Бичиг: Янча.

Тагон: Нууцаар хөдөлнө.

***************

Рон: Бурхад Аса Му-дээр ирдэг атал... би яагаад заавал утаагаар тэдэнтэй харьцах ёстой юм? Хатуу хорвоо...

Эр: Нируха, цайзын гаднаас чухал мэдээ ирлээ.

М: Цайзын гаднаас аа?

Эр: Тэр...

Рон: Тагон уу?

Эр: Тийм ээ, мөн.

М: Тагон гэнэ ээ?

Рон:  Уулзъя гэж байна уу?   

Тагон: Нируха.

Рон: Тагон. Маргааш шүүхийн тавцанд зогсох хүн, надтай уулзаж яах гээ вэ?

Тагон: Танаас өршөөл эрэхээр ирлээ. Амиа алдсан дайчдынхаа төлөө оллимсани хийхээс аргагүй болсон. Аса овгийн толгойлогч, Артдалын тэргүүн зайран Аса Рон Нируха танаас өршөөл эрж байна.

Рон: Тийм ээ. Тэгэх ёстой. Чи ч гэсэн амьдрахыг хүсч байгаа. Би ч гэсэн амьдрах ёстой.

Тагон: Бүх амьдралаа Артдалын хөгжил, Санун Нируха, Аса Рон Нирухагийн төлөө зориулсан миний хөлийг тасалж, цөллөгт явуулах хэрэг хийсэн гэж үү? Өршөөж хайрла.

Рон: Ганц л арга байна.  Энийг аваад хол зугт... Чи хаа ч очсон шинэ амьдрал эхлүүлж чадна. Холбооныхон хичнээн хилэгнэсэн ч, удахгүй мартчихна.

Тагон: Нируха, таны нинжин сэтгэлд чин сэтгэлээсээ талархаж байна.

Рон: Гай зовлонгоос салчихлаа гэж үү? 

Тагон: Гэвч... Эндээс явалгүй, таныг Холбооны хилэнгээс аврах арга байгаа гэвэл... Та зөвшөөрөх үү?

**************

Эр: Тагон ноён.

Бүгд: Хаана? Юу? Тагон. Тагон. Тагон. Тагон. Тагон. Тагон. Тагон.

Эр: Артдалын баатар

Бүгд: Артдалын баатар. Артдалын баатар. Тагон. Тагон. Тагон. Артдалын баатар, Тагон. Артдалын баатар Тагон. Тагон. Тагон... Боолуудыг авчирч. Боол авчирсан байна.

Эр: Нируха бахархана даа.

Бүгд: Тагон. Тагон. Тагон. Тагон. Тагон. Тагон.    

Таня: Элэнц эмэг цагаан чоно энэ газраас гаралтай гэж үү?

Бүгд: Тагон. Тагон. Тагон. Тагон. Тагон. Тагон.  

Эр: Сэнёог овгийн толгойлогч, Артдалын Санун Нирухагийн хүү... Сэнёог овгийн залгамжлагч Тагон... Артдалын найман бурхнаар удирдуулсан Ариун шүүхэд дуудаж байна. Илд, хуяг дуулга, гутлаа орхиж... Цагаан уул овгийн бөөг дагаад яв.

Эр: Гүтгэлэг...

Бүгд: Гүтгэлэг. Гүтгэж байна. Гүтгэлэг. Гүтгэлэг. Гүтгэлэг. Гүтгэж байна... Тагон. Тагон. Тагон. Тагон. Тагон.

Эр: Яаж байгаа чинь энэ вэ?

Бүгд: Тагон. Тагон. Тагон. Тагон. Тагон.

Эр: Артдалын төлөө олон зүйл хийсэн...

Бүгд: Тагон. Тагон. Тагон. Тагон. Тагон. Гүтгэж байна. Тагон. Тагон. Тагон. Тагон. Тагон, бид хамт шүү. Гүтгэлэг.

Эр: Тагоныг ингэж болохгүй.

Бүгд: Артдалын баатар. Ингэж болохгүй. Тагон. Тагон. Тагон. Тагон. Тагон. Тагон. Тагон. Тагон. Тагон. Тагон. Артдалын баатар. Артдалын баатар. Артдалын баатар. Артдалын баатар. Тагон

Бичиг: Гилсон.

Бүгд: . Тагон. Гүтгэлэг. Гүтгэж байна. Тагон. Тагон... Тагон. Тагон... Артдалын баатар. Тагон. Тагон. Тагон. Тагон. Тагон. Тагон. Тагон. Тагон.

Чэ: Захирагч хаа ч явсан зургаан хамгаалагчтай явдаг.

Ун: Тэр хүн, холбооны захирагч Санун Нируха.

Чэ: Тэр... хүн анхааруулсаар байхад...

Бүгд: Тагон. Тагон. Тагон. Тагон. Тагон. Тагон. Тагон. Тагон. Тагон. Тагон. Тагон. Тагон. 

*****************

Сан: Тэалхагаас сураг байна уу?

Дан: Тэалхатай уулзаж чадсангүй.

Сан: Уулзаагүй ээ?

Дан: Бас өчигдөр... Тагон Аса Ронтой уулзсан байна.

Сан: Тэр чинь юу гэсэн үг вэ?

Эр: Уулзах санал хэн тавьсныг мэдэхгүй ч, уулзсан нь баттай.

Сан: Их бунханд зэвсэг нууцаар оруулж болох уу?

***************

Рон: Нүдээ үл цавчигч Исодунёон бурхан заларч байна.

Эм: Усны эх ширгэж... цагаан араатан мөхөхөд... цэцгэн дунд нуугдсан хилэнцэт хорхой унтана... Ахан дүүс уулзаж... сархад хүртэх цагаар... цус асгарах болно...

Сан: Зөнчийн хэлэх үг хамаагүй. Хамгийн чухал нь Аса Роны тайлал. Зөнчдийн үгийг худал, үнэн тайлж Холбоог хуурсан.

Рон: Тагоны хийсэн хэргийн талаар бурхдын хэлснийг тайлъя.  

Сан: Тагоныг буруутай гэвэл ард иргэдийг алдана. Тагоныг шийтгэхгүй бол эрх мэдлээ алдана. Аса Рон, яах гэж байна?

Рон: Сэнёог овгийн хүү Тагон.  Тагонд... тэнгэрийн хүч оноож.

Бүгд: Юу? Юу болоод байна аа? Тийм юм байж болох уу? Юу гэсэн үг вэ?

Та Гон: Гэвч... Эндээс явалгүй, таныг Холбооны хилэнгээс аврах арга байгаа гэвэл... Та зөвшөөрөх үү?

Рон: Юу? Чамд тэнгэрээс хүч оноосон гэнэ ээ?

Та Гон: Тэнгэрээс оноосон хүчгүй атал оллимсани үйлдсэн нь миний гэм. Надад тэнгэрийн хүч байгаа гэвэл...

Рон: Золиг чинь...

Та Гон: Тэнгэрийн хүчийг хүртсэн хүн оллимсани ёслол үйлдсэн бол ямар ч асуудал болохгүй. Зөвхөн Аса овог зөвшөөрч байж л тэнгэрт таалуулах болно. Тэгвэл Аса овогт хор хөнөөл учруулахгүй.

Сан: Энэ байсан юм бий, та нарын өчигдөр хийсэн хуйвалдаан.

Рон: Цагаан уулын нэрийн өмнөөс... Аса овгийн нэрийн өмнөөс... Тэнгэрийн нуурын эзэн Исодунёны нэрийн өмнөөс... энэ ертөнцийн эхлэх, төгсгөл болох Айружугийн нэрийн өмнөөс... Тагоныг бурхдын таалал хүртсэн гэдгийг хүндэтгэлтэйгээр зарлаж байна.

Бүгд: Юу болоод байна аа? Үэн гэж үү?

Рон: Тиймээс... Тагон оллимсани үйлдсэн нь цээрлэл хүртэх хэрэг бус.

Дан: Биеэ барь. Бүгд харж байна...

Сан: Миний өчүүхэн хүүд тэнгэр бурхан зөн билэг хайрласан нь манай Санёог овгийн хувьд асар том хүндэтгэл билээ...

Рон:  Зөнг тайлж дуусаагүй байна. Тэнгэр газар амьд бүхнийг төрүүлсний адил... Тэнгэр нуурын ус бидний амьдарч буй газар урсан ирдэгийн адил... эцэг, эх хүүхэд төрүүлж, асарч халамжлах нь байгалийн жам... Энэ бол Ауружугийн өгсөн аврал.

Сан: Энэ юу гэсэн үг вэ?

Рон: Артдалын захирагч Санун Нируха... өөрийн хүү Тагоныг Ариун шүүхэд мэдүүлсэн үү?

Бүгд: Юу гэсэн үг вэ? Төрсөн хүүгээ шүүхэд өгсөн гэж үү? Энэ үнэн юм уу?

Рон: Тагоны амжилтад атаархаж тийм зүйл хийгээ юу?

Сан: Юун дэмий юм... Ийм аймшигтай, хэрцгий зүйл хэлж болно гэж үү? Юу хийгээд байгаа юм?

Рон: Тэгсэн үү?

Эр: Энэ үнэн. Санун Нируха надад тушаасан. Тагон ноён байж боломгүй хэрэг үйлдсэн тул нууцаар мэдэгд гэсэн.

Бүгд: Юу гэнэ ээ? Ийм юм байж болох уу? Үнэн  гэж үү? Байж боломжгүй юм...

Сан: Исодунён, Айружу бурхдын нэрээр... Сэнёог овгийн бурхан  Дарабуругийн нэрээр тийм  зүйл болоогүй гэж андгайлъя.

Рон: Та хоёрын нэг нь найман бурхдын сүмд худал хэлж байна  гэсэн үг. Энэ бол доромжлол. Хэн нь худал ярьсныг тогтоох хүртэл та хоёрыг их бунхнаас гарч болохгүй. Санун Нирухаг дагуулаад яв.

Сан: Байж боломгүй зүйл. Ийм юмнаас болж намайг хорьж чадахгүй. Явъя.

Эр: Байж боломгүй юм.

М: Бунханд илд авчирч байдаг...

Бүгд: Юу болоод байна аа? Ингэж болох уу?

Та Гон: Зогсоох хэрэгтэй. Санун эндээс явбал дайн болно.

Эр: Их бунханд илд далайх нь өршөөх аргагүй нүгэл. Зогсоо...

***************  

Хал: Эзэгтэй. Эзэгтэй. Эзэгтэй.

Чэ:  Чшш...

Хал: Энд ямар хэргээр...

Чэ:  Болохгүй ээ... Хөөе...

Бүд: Санун Нируха, та явж чадахгүй.

Дан: Гитуха... чи яаж...

Му: Дайраад...

бүгд: Дайраад...

Ун: Холбооны захирагч Санун Нируха. Захирагч Санун Нируха. Захирагч Санун Нируха.

Сан: Энд байна... Санун би энд байна.

Дан: Зам гарга.

Эр: Нируха...

Бүд: Бариад ав... Бариад ав...

Рон: Юу?

Б: Гэнэтхэн морьтой хүн гарч ирээд...

Рон: Бүтэлгүй... Одоо яах вэ? Яавал дээр вэ?

Та Гон: Цагаан уулын дайчдыг Артдалд цуглуул. Данбёг харуулуудыг хянаж байгаа. Манай Дэканы цэргүүд тэднийг  дийлэхгүй.

Рон: Тулалдах гээ юу?

Эр: Юу? Санун Нируха энд ирээгүй.

Ми: Данбёг аа, Санун Нирухаг хэн аварсан бэ?

Дан: Мэдэхгүй ээ.  Жижиг овгийн дайчин шиг харагдсан.

Ми: Тэгвэл... Аса овгийнхонд баригдсан байх.

Дан: Тэр хүн Аса овгийн хүн байсан гэж үү?

Ми: Яг одоо хамгаалагч нарыг цуглуул.

Дан: Аавыг барьцаалчихаад байна. Дайн эхлүүлж болохгүй.

Ми: Тийм биш ээ. Артдал хамгаалагчид тоогоороо Дэканы цэргээс хамаагүй илүү. Их бунханыг эзлэх хэрэгтэй. Цагаан уулын дайчдыг ирэхээс өмнө. Тэгж байж, хэлэлцээ хийж болно.

Дан: Содан.

Эр: Байна.

Дан: Цэрэг хөдөлгөх тушаал.

Бүгд: Юун чимээ вэ? Юу болоод байна аа? Юун чимээ вэ? Юу болсон юм бол?

Эр: Нэг юм болсон бололтой.

Эм: Юу?

Бүгд: Юу тэр вэ? Юу л болоод байна даа?  Юу болоод байна аа? Юу болсон юм бол?

Чэ: Арай... Тэр золиг үнэхээр...

До: Эгч ээ.

Эр: Цэрэг хөдөлгөх тушаал. Данбёг цэрэг хөдөлгөх тушаал буулгасан.

Б: Цагаан уул овгийн дайчид ирээгүй байдаг.

Та Гон: Гэнэтхэн гарч ирсэн тэр хүн, хэн юм бол?

Бүд: Тагон ноёнтон. Тушаалаа буулгана уу.

Та Гон: Би... аавтай хэлэлцээр хийнэ.

Дан: Хөдлөөд.

Бүгд: Мэдлээ.

Эр: Санун Нируха Их бунханд алга.

Дан: Тэр чинь юу гэсэн үг вэ?

Эр: Зээл дээр байна.

Дан: Зээл гэхээр...

Бүд: Юу? Зээл ээ? Юу гэсэн үг вэ? Санун Нируха... зээл дээр барьцаалагдсан?

Му: Тийм гээд байхад.

Бүд: Хэн барьцаалсан юм?

Ун: Артдалын иргэд ээ,  сонсцогоо. Би бол Ваханы дайчин, Унсом... танай захирагч Санун Нируха... надад байгаа.

Бүгд: Юу? Тэнгэр минь... Үгүй байлгүй дээ.

Ун: Та нар Ваханы өстөн  болж, захирагчийнхаа цогцосыг хармаар байна уу?

Бүгд: Юу хүссэн юм бол? Юу вэ?

Ун: Тийм бол дуртайяа тэрнийг хороох болно.

Дан: Юу болоод байна?

Ун: Та нар...

Эр: Түрүүнээс хойш ингэж хашгирч байна.

Ун: тэрний гараас барихыг хүсч байна уу?

Эр: Тийшээ гарахад нь хэдэн хамгаалагч зогсоох гэж оролдсон ч дийлээгүй.

Ун: Ваханы иргэдийг миний өмнө авчир. Тэгвэл танай захирагчийг суллаж,  чулуун хэрмийг чинь орхиж, Хар хавцал руугаа буцах болно.

Дан: Дужумсэн ийм зүйл хийж чадна гэж үү?

Ун: Артдалийн иргэд, сонсцогоо. Би бол Ваханы дайчин Унсом байна.

Дан: Тэр Ваханы дужумсэнүүдийг аваад ир.

Эр2: Мэдлээ.

Ун: Танай захирагч Санун Нируха надад байна.

Эр: Яавал дээр вэ?

Ун: Захирагчийнхаа амьд байгааг  хармаар байна уу? 

Дан:  Хэлэлцээр хийх гээд үзье

Ун: Эсвэл цогцосыг нь авмаар байна уу?   

Дан:  Ярьж байгаа шигээ намайг ойлгох бол уу?

Ун: Ваханы иргэдийг авчир.

Эр: Тагон ноён ирлээ.

Бүгд: Ура... Тагон... Тагон. Тагон. Тагон ноён ирлээ. Тагон. Тагон...   Тагон. Тагон Тагон. Тагон. Тагон ноён ирлээ. Тагон. Тагон. Тагон. Тагон.

Тагон: Би дээшээ гарна.

Бүгд: Тагон. Тагон. Тагон. Тагон.

Тагон:  Ваханы дайчин чи сонс.  Би Сэнёог овгийн хүү, Санун Нирухагийн хүү... Тагон байна. Би аавтайгаа амьд мэнд уулзахыг хүсч байна. Тиймээс танай Вахан иргэдийг буцааж өгнө. Би илдээ энд орхиж, чам дээр очих  болно.

Бүгд: Тагон. Тагон. Тагон. Тагон.  Тагон. Тагон. Тагон.

Эр: Хурдан хөдлөөч.

Бүгд: Тагон. Тагон. Тагон. Тагон.  Тагон.

Эр: Хурдан яв.

Бүгд: Тагон. Тагон. Тагон. Тагон.  Тагон.

Эр: Яваач... Сөхөр... Сөхрөөч... Сөхөр...

Та Гон: Ваханы дайчин, би одоо  очилоо.

Ун: Ваханы Гүм, Ваханы Унсом... Санун Нирухагийн хүү Тагонтай уулзъя.

Бүгд: Тагон. Тагон. Тагон. Тагон.  Тагон.  Бариад ав. Тагон. Тагон. Тагон. Тагон.  Тагон.

**************

Ун: Амалсандаа хүр.  

Та Гон: Амлалт аа? Чи, Сануны тухай юу ч мэдэхгүй.

Чэ: Өөрийн овгийг аврах бус, цуг үхэхийг хүсээ юу?

Ун: Аврахыг хүсч байна. Чадахгүй  бол хамтдаа үхэх  болно.

Тэалха: Чи бурхан болно. Өнөөдөр эхний алхмаа хийх өдөр.

Ми: Үнэн огтхон ч хамаагүй. Үгүй бол, тэгж харагдуулахад болно.  

Чэ:Яах гэж байна?

Ун: Харсан... тэрний сул талыг...

Таня: Унсом байна.

4-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home