Arthdal chronicles s1-3
Үргэлжлэх хугацаа: 79мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
Чэ: эм, Чэ Ун.
Гарчиг: 3-р анги.
Гол дүрүүдэд: Жан Дон Гүн, Сон Жүн Ги, Ким Жи Вон, Ким Ок Вин нар тоглолоо.
Туслах дүрүүдэд: Кими У Сон, Чо Сон Ха, И Ду Ёон, Пак Хэ Жүн, Пак Бён Ун нар тоглолоо.
Муб: Тэр морь Канмору мөн бол... Арамун Хэсула...
Му: Ах аа, таны морь ч гэсэн явахгүй байна уу?
Бүд: Ах аа, тэр Канмору биш үү?
Муб: Та нар буцаж очоод мэдэгд. Би араас нь хөөе.
Бүд: Мэдлээ.
Гарчиг: Артдалын шастир/ Артдалын түүх/домог
Таня: Амьдар. Амьд үлдээд... хэзээ нэгэн цагт... ирж авраарай.
Ун: Яавал дээр вэ? Аврах ёстой... Гэтэл тэдний хэн гэдгийг нь ч мэдэхгүй. Гүм. Чиний нэр Гүм. Миний зүүд байсан шиг, Ваханы зүүд. Тэд нар хүчтэй... бас хэтэрхий олуулаа. Хэтэрхий...
Муб: Энэ үнэхээр канмору мөн бол... өөр ямар ч морь гүйцэхгүй...
Ун: Яах вэ? Тэр хачин зэвсэгнээс дахиад бултаж чадах бол уу? Хөөе. Яагаад зогсчихов оо? Яах гээ вэ? Аан? Болохгүй ээ. Яагаад эргэчихэв ээ? Тийм ээ, Далсэ хэлж байсан... Би жирийн хүн биш... Хараа сайтай гэсэн...
Сан: Мубэг аа. Канмору шиг хүн бол.
Бичиг: Мубэг.
Сан: Хурдан хүчтэйгээс гадна... хүн бүрийн хүндэлж, дагадаг хүн. Канмору давхиж эхэлбэл, дайсны морь дагадаг гэсэн эртний үг байдаг юм.
Муб: Канмору. Үнэхээр канмору гэж үү?
***************
Таня: Ээж ээ. Ээж ээ? Ээж ээ, бие чинь халуун байна. Та зүгээр үү?
Ч: Зүгээр ээ. Зүгээр. Тээглээд уначихлаа.
Эр: Босооч!
Эр: Бос!
Таня: Энэ юун хүмүүс вэ? Биднийг хааш нь авч яваа юм бол?
Ч: Тэр газар руу авч яваа юм бол уу?
Эр: Хөдлөөд...
Таня: Унсом аа.
***************
До: Унсом ах аа. Унсом ах аа. Ах аа.
Ун: Доти.
До: Бүгдээрээ үхчихсэн. Орёог... Олми... Максэ, бүгдээрээ. Хачин хэлбэртэй, гялалзсан хутгатай аймаар хүмүүс ирээд...
Ун: Зүгээр ээ, Доти. Одоо зүгээр... Аварна аа. Заавал аварна.
До: Болохгүй ээ. Болохгүй, ах аа. Аймаар хүмүүс...
Ун: Доти... Доти. Доти... Юу хийхээ мэдэхгүй, хэцүү үе байдаг даа?
До: Тийм...
Ун: Удган эх юу гэж хэлдэг билээ?
До: Хэцүү үед үү? Сүнснүүдийг сонс гэсэн...
Ун: Яг зөв... Унсом ах нь... Тэр морины сүнсний хэлэхийг сонссон.
До: Юу гэж байна?
Ун: Эргэж очоод, дайр!
До: Нээрээ юу? Яаж? Тэд нар олуулаа байсан. Бүр олон байж магадгүй.
Ун: Манай Доти. Далсэ ахынхаа хэлсэн үгийг санаж байна уу?
До: Далсэ ах уу?
Да: Толгойлогчийг нь барихад болно. Толгойлогчийг нь алаад Анжа овгийн хохирлыг барагдуулж... Өөрсдөө махыг нь авна.
До: Саначихлаа.
Ун: Тэд хүмүүсийг бүгдийг нь дийлэхгүй ч гэсэн, толгойлогчийг нь барьчихвал... Ваханы хүмүүсээр сольж болно.... Хөөе, чи... Хөөе. Энэнээс яах гэж ирснийг нь асуу даа. Аан? Аан?
До: Сүнс нь ярихгүй, идээд байна.
Ун: Хөөе. Чи хувцас өмсөж үзэх үү?
*************
Ёо: Хөөе. Ийшээ явбал зам байхгүй. Биднийг хааш нь авч яваа юм?
Эр: Сонирхолтой юм аа. Дужумсэнүүд яаж манай хэлээр ярьдаг билээ?
Ёо: Хаашаа явж байгаа юм гэж байна? Ийшээ явбал мухар. Ийшээ ч, тийшээ ч явсан ялгаагүй.
Эр: Мэднэ ээ. Бид нар дээшээ явна. Тэр дээшээ...
Ёо: Тэр дээшээ шувуунаас өөр юм...
Эр: Яваарай...
Эр: Юу?
Эр: Яваад!
Ёо: Ийм юмыг яаж...
Эр: Тэр...
Эр: Яваад... Хөдлөөч...
Ч: Сүнснүүд ярихаа болино.
Таня: Юу?
Ч: Амьд бүхэн амьгүй мэт болно. Амьгүй мэт болно...
Эр: Хөдлөөч!
Эм: Үгүй ээ...
М: Тэр юу вэ?
Эр эр: Яваад... Яваач... Хурдан хөдөл! Хөдлөөч!
Эр: Хурдан! Зогс!
Эр: Гараад. Гараад ир! Хурдан гар!
Эр2: Хурдлаач! Хурдан, хурдан гар!
Эр: Хурдан хөдлөөч!
Эр: Хурдан яв!
Эр: Яваач! Бушуул!
Эр: Хурдал.. Хурдөн хөдөл!
Эр: Хурдан гар! Хурдлаач! Хурдал гэж байна.
Эр: Хурдан яв гэсэн шүү.
Эр: Хурдан яв...
Эр: Чимээгүй!
Эр: Тоглохоо боль!
Эр: Хурдан яваач! Хөдлөөч!
Эр: Нэг эгнээгээр яв!
Эр: Хурдан яваарай.
Эр: Хөдлөөд... Хурдан яв...
Эр: Ирчихлээ... Хөдлөөд...
Эр: Хурдан яв! яваач!
Эр: Хөдлөөч!
Эр: Энэ муу чинь...
Му: Тагон ноёнд канморугийн тухай хэлэх хэрэггүй.
Бүд: Яагаад?
Му: Баттай мэдэхгүй байж дэмий зүйл хэлээд яах юм? Канмору байхгүй байсан ч Арамун Хэсула болж чадах хүн.
Бүд: Хөөе. Мубэг ах канморуг аваад ирэхээр...
Му: Тэр үед нь хэлэхэд болно шд.
Бүд: Дорд үгээр ярьсан уу?
Му: Үгүй ээ.
Бүд: Үгүй ээ?
Му: Юу?
Бүд: Энэ муу чинь...
Му: Юу?
Бүд: Золиг чинь...
Эр: Заваан юм.
Эр: Хурдал!
Эр эр эр: Хурдан хөдөл! Яваач! Яв! Хурдан яв гэж байна.
Ёо: Яаж ийм юм...
Эр эр эр: Хурдал гэж байна.
Ёо: Итгэмээргүй юм.
Эр: Ёстой нээрээ...
Эр: Хурдал!
Эр: Новш чинь шээчихлээ.
Эр эр эр: Хурдан яв. Хөдлөөч! Хурдан яв гэж байна. Хурдал! Яв! Хурдан яв! Яваач!
Му: Тагон ноёнтон. Бүгдийг нь дээш нь гаргачихлаа.
Х: 2000боол байгаа гэж сонссон. Бүгдээрээ баян болох нь ээ.
Бүд: Артдал руу очиж байж л баян болно биз дээ.
Тагон: Тийм ээ. Явцагаая.
Бүд: Аан?
Та Гон: Өнөөдөр... Артдал руу хөдөлнө.
Му: Юу?
Бүд: Нээрэн үү? Үнэхээр явах юм уу?
Та Гон: Тушаал ирсэн.
Му: Гэртээ харилгүй хичнээн удсан билээ...
Бүд: Тэр хачин хүмүүсийг хар даа.
Эр: Хурдан хөдөл... Яваад...
Бүд: Манай хэлээр ярьж байсан.
Та Гон: Юу?
Бүд: Манай хэлээр ярьдаг юм байна лээ. Ёстой хачин. Гурав, дөрөв дахин үнэд хүрэх байх, тийм ээ?
Эр: Хэрвээ үнэн бол арав дахин үнэд хүрнэ.
Эр: Яваач.
Эр: Наашаа яв. Хурдан яв...
Б: Тагон ноён та ч гэсэн энэ удаа Артдалд амьдарна биз дээ? Хааяа түр очдог болохоор... арван жил тухтай амьдарч чадаагүй.
Та Гон: Харин л дээ...
Бүд: Энэ удаа таныг үлдээхгүй бол би Артдалийг устгана.
Му: Тийм ээ. Бид үргэлж Тагон ноёнтой хамт.
Б: Урт замын төгсгөл.
Бүгд: Далайн гүний ёроол.
Б: Явцагаая...
Эр: Артдал.
Бүд: Гилсоныг харалгүй удсан байна шүү. Ганцаараа үлдээд, Артдалд сайхан амьдарч байгаа байх даа.
***************
Эр: Гилсон, амь өршөө.
Ги: Эд нар... Артдалийн үр тариаг хулгайлсан. Хоёр толгойлогчийг нь цаазал! Бусдынх нь шагайг нь тасал. Дараагийнх нь.
Эр: Манай Хопи овог ямар буруу зүйл хийсэн гэж? Бид хар чулууг үйртэл Сарны тал дахь газрыг хагалсан. Өвдөгөө шалбартал усан зам тавих гэж хүчээ шавхаж ажилласан. Гэтэл яагаад манай овгийнхон өлбөрч, юу ч хийгээгүй Аса овгийн агуулах дүүрэн байх ёстой юм бэ?
Ги: Аса овог Артдалд ирсэн анхны овог. Аса овогт өгч байгаа үр тариа Аса овгийнх биш. Бурханд барьж байгаа өргөл.
Эр: Цагаан уулын Исодунёон бурхан Сарны талд тариа тарихад юу хийсэн юм? Тэгээд одоогийн Аса овог, Агуу Аса Шиний өв залгамжлагчид биш. Тэднийг Исодунёон бурхны цусан төрөл гэж бодоо юу?
Ги: Золиг чинь... Цагаан уулын зүрх юм биш биз?
Эр: Ямар гээч гүтгэлэг вэ? Цагаан уулын иргэдийг та нар найман жилийн өмнө хядсан бус уу?
Ги: Тэгсэн ч Арамун Хэсулаг Игуту, Аса овгийг жинхэнэ өв залгамжлагч биш ярьдаг хүмүүс байсаар байгаа. Яг чам шиг...
Эр: Аса овог юу ч хийгээгүй нь үнэн. Неантал овгийг Сарны талаас хөөсөн хүн нь Тагон ноён. Хатаж гандсан газарт ус урсгах боломжийг олгосон хүн бол Хэ овгийн тэргүүн, Хэ Михол.
Бүгд: Тийм шүү. Тэр ч үнэн шүү... Тийм шдээ... Үнэн хэлж байна.
Ги: Хурдан хөдлөөч!
Эр: “Тэнгэрийн доор, Артдалд... Бүгд тэгш эрхтэй”. Энэ бол Артдалийг бүтээгч Арамун Хэсулагийн хэлсэн үг.
Бүгд: Арамун Хэсула. Арамун. Арамун Хэсула. Арамун.
Ги: Муу новшнууд...
Бүгд: Тэнгэр минь...
Ги: Барьж бай!
Эр2: Зогс! Сөхөрцөгөө!
Сан: Энэ хэрэгтэн яагаад үймээн дэгдээв?
Ги: Сүм авч явсан тариаг замаас нь дээрэмдсэн хүмүүс билээ.
Эр: Артдалийн толгойлогч, Санёог овгийн тэргүүн Санун ноёнтон. Тийм ээ, бид хулгайлсан. Миний хэлсэн буруу гэж үү? Аса овог юу хийсэн болоод Сарны талд тарьсан тариаг авч байгаа юм?
Сан: Хулгай хийсэн хэргийг чинь буцаах аргагүй. Аса овгийг доромжилж байгааг чинь толгойлогчийн хувиар өршөөх арга алга.
Эр: Гомдолтой байна.
Сан: Гэвч... Толгойлогч миний бие... цаазаар авах ялыг хойшлуулъя. Энэ хэргийг тэргүүн зайран Аса Ронтой хэлэлцэх болно.
Эр: Гялайлаа, Санун ноёнтон. Гялайлаа, Санун ноёнтон.
Бүгд: Гялайлаа. Танд гялайлаа. Гялайлаа ноёнтон. Гялайлаа. Гялайлаа. Гялайлаа.
Эр: Гялайлаа, Санун ноёнтон.
*****************
Эр эр : Дээдэс ээ.
Сан: Тэр хүнийг суллаад, бусдыг нь цаазал.
Дан: Юу? Зөвхөн толгойлогчийг нь цаазлахгүй гэж үү? Хөл үймээн гарна. Ард иргэд Аса овгийнхонд дургүй байгаа.
Сан: Тэгээд л ийм тушаал өгч байна. Ард иргэд хүмүүсийн үхэлд намайг бус, Аса овгийг буруутгах болно.
Дан: Аав аа, тэгвэл тэр хүнийг амьд үлдээж яах юм?
Сан: Үг хэл цэцэн, цэлмэг... юу ярихаа мэддэг. Ярьж л байг... Буруу юм ярьсан биш... Хэн бэ?
Тэалха: Надад хайртай юу, хайргүй юу?
Сан: Яаж байгаа чинь энэ вэ? Ийм юмаар наргиж байдаг. Энийг ямар...
Тэалха: Хайргүй юм уу? Хайргүй юм байна...
Сан: Хайрлахаас ч илүү. Хэ Туаг яасан?
Тэалха: Удахгүй ирэх биз.
Сан: Тагоны дараагийн алхмыг хурдан мэдэх хэрэгтэй.
Тэалха: Аргагүй л. Намайг гэх сэтгэл алга. Үргэлж Тагон, Тагон... Хүүгээ яагаад тэгж үзэн яддаг юм?
Сан: Үзэн яддалт биш.
Удган: Тагоныг хөнөөх хэрэгтэй.
Сан: Балчир хүүхэд шүү дээ.
Удган: Балчир хүү бус шүү дээ. Чамайг хөнөөж, олон хүний аминд хүрнэ. Дээр нь... Артдалийг тараан бутаргах хүн.
Сан: Тийм байх ёсгүй.
Удган: Дарабуру хэлэх зүйлээ хэллээ. Сэнёог болон Сэнёогийг дагагч бусад овгуудыг чи удирдаж, хамгаалах ёстой. Энийг мэдэхгүй юу?
Сан: Мэднэ ээ. Мэдэхийн дээдээр мэдэж байна. Би сайн зааж...
Удган: Тэр хүүхэд, чамайг хөнөөхгүй байсан ч ... чамд саад тотгор болно. Цагаан уул овог ямар ч хамаагүй аргаар чиний сул талыг мэдэх болно.
Тэалха: Тагоныг яагаад үзэн яддаг юм?
Сан: Үзэн ядах биш... айдаг...
Тэалха: Айдаг гэнэ ээ?
Сан: Тагоныг алахаас өөр аргагүй болох вий гэж...
Тэалха: Тагоныг өндрөөр үнэлдэг байх нь. Санаа бүү зов. Тагон юу ч мэдэхгүй. Цэрэг шиг тушаал биелүүлэхээс өөр юу ч мэдэхгүй. Хүмүүс тэрэнд ам сайтай байдаг ч, чадах зүйл бага. Яагаад тэгж хараа вэ?
Сан: Хурим хийе. Хүсэхгүй байна уу?
Тэалха: Аавын магнай тэнийх байх даа. Гэхдээ... хурим ганц та бид хоёрын шийдэх хэрэг биш. Таны хэлсэнээр... Артдалийн хүчний тэнцвэр алдагдана... Цагаан уул овог зөвшөөрнө гэж үү? Ялангуяа арга заль ихтэй Аса Рон.
*****************
Бичиг: Аса Рон.
Эм: Аса Рон ноёнтон. Бурхадтай хэлэлцэж байхад тань саад болсонд өршөө.
Рон: Хэл...
Эм: Санун ноёны өргөөнд нууцаар залардаг хүн Санёог овгийн удган биш. Михолын охин, Тэалха. Та гайхахгүй байна уу?
Рон: Гэрэл гэгээ замхарч, харанхуй нөмөрнө...
Эм: Михолыг Хэ овгийнхныг дагуулан Артдалд ирэхэд... тэр өдөр хөөх ёстой байсан юм. Тэдний газар тариалан эрхэлж, хүрэл боловсруулах чадвар аюул авчирна. Михолын эрх мэдэл өсч байна. Тэалха, Санун ноёнтой ураг барилдвал...
Рон: Тэгнэ гэж үү?
Эм: Дээдэс ээ, Санун ноён Михолтой хүч нэгтгэж, бидний эсрэг зогсох нь гарцаагүй.
***************
Ми: Боллоо. Сайн байлаа.
Тэалха: Гомдолтой байна. Тэалха надад ураг барилдах санал тавих гэж хичнээн удав... Тагон гурав хоногийн дотор хуримлах санал тавьсан. Тэгээд бодохоор Тагон үнэхээр гэнэн юм, тийм үү аав аа?
Ми: Санун тэр хоёрыг харьцуулах аргагүй. Толгойлогч хүн. Артдалд “Нируха” гэж хүндлүүлдэг хүн Аса Рон, Санун хоёроос өөр байхгүй. Аль аль нь хүчтэй өрсөлдөгчид.
Тэалха: Нэг нь хуримлах санал тавьсан болохоор...
Ми: Санун хуримлах санал тавьсан нь... шийдсэн гэсэн үг.
Тэалха: Тийм ээ. Аса Ронтой холбоогоо тасаж, манай Хэ овогтой хүч хавсарна гэсэн үг.
Ми: Эхний шалтгаан нь.
Тэалха: Тэгвэл хоёр дахь нь?
Ми: Тагон. Санун, Тагон та хоёрын харьцааг мэдэж байгаа. Мэдсээр байж ураг барилдъя гэсэн нь... Тагоныг үгүй хийнэ гэсэн үг. Чиний Ёомари/тагнуул байх хугацаа ингээд дуусч байна.
Бичиг: Ёомари-тагнуул.
******************
Эм: Ийм эрт сархад юунд хүртэв?
Тэалха: Санун ноён ч тэр, аав ч тэр шийдвэрээ гаргаж. Тагоны үхэх цаг болж. Тагон үхэн...
Эм: Эргэлзэх хэрэггүй. Тагоныг орхиж байгаа хүн нь та биш. Тагон уралдаанаас хасагдаж байна. Аавын тань сэтгэл зовох болохоор эргэлзэх хэрэггүй.
Тэалха: Эргэлзэх ээ? Хэн? Тэалха, би... Би яагаад Санун, Тагон хоёрын дэргэд тагнуул болсон гэж бодож байна? Аав тушаасан болохоор уу? Үгүй ээ. Миний зорилго... Артдалийг өмнөө сөхрүүлэх...
Эм: Тийм ээ.
Тэалха: Харин Тагон тэмцэлгүй бууж өгөх бол уу гэдэгт... санаа зовж байна.
**************
Бичиг: Хэ Туаг
Х: Тагон ноёнтон. Энийг Тэалхад илгээ гэж үү?
ТА Гон: Мартах дөхлөө. Энийг ч бас. Цамхагт нуусан хүүхдэд...
Х: Гэхдээ... Энэ буруугаар эргэвэл таныг цөлчихнө шүү дээ.
Та Гон: 12 настай байхад нь харсан. Том болсон байх даа.
Х: Тагон ноёнтон.
Та Гон: Эртхэн замд гар. Би ч гэсэн удахгүй хөдөлнө.
Х: Гэхдээ... За, явлаа.
*************
Та Гон: Хөдөлцөгөөе.
Эр: Мэдлээ. Хөдөлцөгөө.
Бүгд: Мэдлээ...
Эр: Эргэ!
Эр2: Эргээд!
Эр эр эр: Эргэцэгээ! Эргээч! Хөдлөөд! Хурдал... Эргээд хар! Яваач! Хурдан яв! Хурдан хөдлөөч! Яваад! Хурдан яв! Хурдан яваач!
Эр: Эргээд хар! Цаашаа хар!
Му: Мубэг ах, оройтож байх чинь.
Бүд: Хөөе. Ахаас чинь өөр санаа зовох хүн алга уу? Дэканы шилдэг дайчинд шүү!
*****************
Эм: Болохгүй ээ. Болохгүй. Болохгүй... Болохгүй... Энэ богц...
Муб: Танай Ариун богц байх.
Эм: Тийм ээ. Гуйж байна. Энийг... энийг сүйтгэж болохгүй...
Муб: Энэ... бёолда байна... Энийг хаанаас авсан бэ?
Эм: Бидний өвөг дээдэс болох Цагаан чоноос уламжлан ирсэн шүтээн.
Муб: Байж боломгүй юм.
****************
Эр: Мубэг ах хэзээ ирэх вэ?
Эр2: Мэдэхгүй ээ. Хүн барихаар явсан.
Эр: Энд... нар жаргасны дараа жихүүдэс төрөх юм.
Эр2: Хэлээд юу гэх вэ.
До: Айгаад байна...
Эр: Юм сонсов уу?
Эр2: Аан. Сонсогдох шиг болсон. Энэ хавийн дужэмсан/зэрлэг-үүдийг устгасан гэсэн дээ.
Ун: Тэдэнтэй тулалдвал... дийлэх бол уу? Чадах бол уу?
Таня: Унсом ганц хараад л бүгдийг нь цээчилж чаддаг. Ганцхан харчихаад яаж хийж чаддаг байна аа?
Ун: Хийгээд үзье.
Эр2: Тэнд хэн байна? Хэн бэ? Гараад ир!
Эр: Гараад ир!
Ун: Тура сайн байна. Бид чадлаа... Одоо тэр золигийг...
Эр: Дужэмсан/Зэрлэгүүд морь унаж байдаг? Ийм юм байх гэж.
Ун: Манай овгийн хүмүүс хаана байна?
Эр: Манай хэлээр ярьдаг Дужэмсанууд байдаг гэсэн... Та нар байх нь ээ.
Ун: Хаана байна гэж байна?
Эр: Дээшээ гарсан. Энд ганц ч дужэмсан байхгүй.
Ун: Дээшээ гэнэ ээ? Хаашаа дээшээ?
Эр: Тэр хад руу.
Ун: Тийшээ яаж гарсан юм? Та нар агуйг мэдчихсэн юм уу?
Эр: Юу?
До: Унсом ах аа, тэр юу вэ?
Ун: Итгэмээргүй юм. Тэнгэрт тулсан багана. Үзүүр нь харагдахгүй олс. Ээж бид хоёрын мөрөөддөг байсан эд... Та нар хэн юм? Яаж ийм юм хийсэн юм? Хэн хийсэн бэ?
Эр: Санун дээдсийн зарлигаар барьсан...
Ун: Хэн?
Эр: Артдалийн захирагч Санун дээдэс.
Ун: Хэн юм бол? Ийм зүйл хийсэн, тэр хүн... Тэр хүн хэр өндөр юм? Аварга том байх... Энэ хад шиг өндөр юм уу? Тэр хүн танай толгойлогч уу?
Эр: Толгойлогч? Тэгж хэлж болох л юм.
Ун: Тэр хүн хаана байна?
Эр: Хаана гэнэ шүү. Артдалд.
Ун: Артдал?
****************
Эр: Хөдлөөч! Хурдал! Хурдал!
Эр: Яаж байна аа?
Эр: Хурдан эргүүл! Хурдлаач! Хурдан эргүүл!
Эр: Мубэг ах уу?
Эр: Өөр хэн байх вэ дээ?
Эр: Хурдан! Хурдлаач! Хурдан эргүүл! Түргэл! Түлхээч! Хурдан эргүүл! Хурдал! Хурдал! Алив ээ, хурдал. Хурдан түлх. Хурдал... Зогс...
Эр: Бариарай.
Эр: Бариад ав.
Эр: Бариарай.
Эр: Араас нь хөөгөөч.
************
Эм: Энийг хар даа. Энийг үзээд, аваарай. Шинэхнээрээ байгаа шүү...
Эр: Элч ирлээ.
Эр эм: Элч ирлээ.
Эр: Тагон ноён Иаркийг эзэлжээ.
Х: Тагон ноён боолуудыг авчирч байна.
Эр: Дужэмсануудыг авчирч байгаа.
Эр: Артдалын баатар.
Бүгд: Тагон. Тагон. Тагон. Тагон. Тагон. Тагон. Тагон. Тагон.
Эр: Санун дээдэс ээ. Тагон ноёноор удирдуулсан Дэканы цэргүүд зарлигийг биелүүлээд ирлээ.
Сан: За. Тагон Артдалд хэзээ ирэх вэ?
Эр: Хар хавцалаас өчигдөр хөдөлсөн. 2000дужэмсан дагуулж яваа болохоор гурав хоног болох байх.
Сан: За. Хоол, сархад өг.
Эр2: Мэдлээ.
Эр: Дээдэст талархая.
Сан: Ганцаараа ирсэн үү?
Эр: Үгүй ээ. Хэ овгийн Хэ Туагтай хамт ирсэн.
Сан: Тийм үү?
*****************
Тэалха: Туаг аа. Энэ үнэн гэж үү? Тагоны энийг бичиж байгааг харсан уу?
Х: Тийм ээ. Би хэд хэдэн удаа асуусан. Энийг нуухгүй, яагаад илчилж байгааг ойлгохгүй байна. Санун дээдэст шүү. Амттай байх даа. Идэж болох уу?
Тэалха: Амиа хорлосноос өөрцгүй.
Х: Яах гэж байна? Тагон ноёны хэлсэнээр хийх үү? Эсвэл... Тагон ноёны хэлсэнийг хийх үү? Эсвэл... Тагон ноён ингэж хэл гэсэн гэж хэлэх үү?
Тэалха: Дуу аялж байсан уу?
Х: Аан?
Тэалха: Энийг өгөхдөө, амандаа дуу аялж байсан уу?
Х: Харин л дээ, санахгүй байна. Нээрэн тийм. Дуу аялж байсан. Яасан?
*************
Тэалха: Дээдэс ээ.
Сан: Тэалха. Уулзалгүй удсан байна. Ордонд ямар хэргээр ирээ вэ?
Тэалха: Аавтайгаа уулзахаар ирлээ. Манай аав...
Дан: Мэдлээ.
Тэалха: Тэалха. Уулзалгүй удсан байна? Хэтэрхий хуурамч биш үү?
Сан: Хэ Туаг ирсэн гэж сонссон.
Тэалха: Их том зүйл авчирсан.
Сан: Юу тэр вэ?
Х: Тагон ноёны хэлсэнийг хийх үү? Эсвэл... Тагон ноён ингэж хэл гэсэн гэж хэлэх үү?
Сан: Хүмүүс харж байгаа. Тохирохгүй газар. Хурдан хэл.
Тэалха: Оллимсаныг/Үхлийн ёслолыг/ хэн үйлдэх вэ?
Сан: Юу гэсэн үг вэ?
Тэалха: Оллимсаныг/Үхлийн ёслолыг/ хэн үйлдэх вэ?
Сан: Аса овгийн олонд хүндлэгдсэн зайран хийлгүй яах вэ.
Тэалха: Оллимсанийг өөр хүн хийвэл яах вэ?
Сан: Мэдээжийн зүйл асуугаад л. Тэр хүүхэд... Арай...
Тэалха: Тагон, өнгөрсөн.
Дан: Юу? Тагон ах оллимсани хийсэн гэнэ ээ?
Сан: Ганц хоёр удаа ч биш... хэдэн арван удаа. Сүнснийг бурхад руу чиглүүлэх нь цөөн хүнд олгогдсон эрх. Аса овгийнхны хамгийн их үнэлдэг зүйл. Гэтэл Тагон...
Дан: Тийм зүйл хийж болохгүй.
Сан: Тагоныг энэ хэргээр шүүхээр шүүвэл...
Дан: Аав аа.
Сан: Юу болох вэ?
Дан: Цаазаар авч, эсвэл... хөлийг нь тайрч дөрвөн мөчөөр нь цөллөгт явуулна.
Сан: Аса Рон тэрнийг алж чадахгүй. Цөлөх байх...
Дан: Гэхдээ, ахыг цаазаар авалгүй цөлсөн ч ... ард иргэдийг тайвшруулахад хэцүү.
Сан: Тийм ээ. Тэр уур хилэн... хэнд чиглэх вэ?
Дан: Тэгвэл...
Сан: Шүүх ажлыг Аса Рон хариуцдаг. Бүгд Аса Роныг буруутгана. Тагон... өөрийнхөө, Аса Роны булшийг хамтад нь ухаж. Энэ хэрэгт миний оролцсоныг хэн ч мэдэх ёсгүй. Тагоны аав болохоор.
***************
М: Чадваргүй тахилч таны Ариун утааг үнэрлэх гэж оролдсон байна, дээдэс ээ. Зүүдлэхгүй байсан болохоор цөхөрсөн байх.
Рон: Бэлтгэгдээгүй хүн үнэрлэвэл амиа алдах аюултай гэж олон анхааруулсан байх аа.
М: Тэрнийг шийтгэж, хөөсөн.
Эр: Аса Рон дээдэс ээ.
М: Юу болоо вэ?
Эр: Энийг ордны өргөх бичиг хүлээн авдаг өргөөнөөс оллоо.
М: Бүгд гарцагаа.
Эр: Тагон ноён тулааны талбарт оллимсани ёслол үйлдсэн байна.
М: Ийм зүйл байж болох уу? Тагон ноён тийм зүйл хийх ёсгүй.
Эр: Харсан гэрчүүд байна.
М: Ийм байж боломгүй, Санёог овгийн хүн оллимсани үйлдэж байдаг? Тагоныг ирмэгц шүүх хурлыг явуулахаар бэлдье.
Рон: Тагоны хөдийг тайрч... дөрвөн хөллүүлэн Артдалаас цөлнө... Ийм шийдвэр гаргавал... ард иргэд намайг... манай Аса овгийг юу гэж ярих бол? Сонсоогүй юу? Хопи овгийнхныг сүмийн агуулахаас хулгай хийхэд ард иргэд тэднийг хараах бус, манай Аса овгийг Аса Шин эхийн шууд залгамжлагч бус, Исодунёоны гутамшиг гэж харааж байсан. Намайг Тагоны хөлийг тайр гэвэл...
М: Гэсэн ч энэ хэргийг тоохгүй орхивол, манай Аса овог яах болж байна? Зүгээр орхиж болохгүй хэрэг.
Рон: Мэдэхгүй байхад болно. Мэдэхгүй хэргийг яаж шийтгэх юм. Энийг... өөр хэн харсан бэ?
Эр: Би хармагцаа дээдэс танд авчирлаа.
Рон: Артдалд бичиг үсэг мэддэг хүн цөөн. Энийг бичсэн хүнийг ол. Тагон бид хоёрыг хэрэгт унагах эд. Ийм зүйл болсон нь...үнэхээр тохиолдол байсан гэж үү?
*****************
Х: Авхай. Юу болсон бэ? Тагон ноёны хэлсэнээр хийсэн үү? Эсвэл Тагон ноёны төлөвлөгөөг хэлчихсэн үү? Авхай...
Тэалха: Тагон ноёны хэлсэнээр хийсэн.
Х: Юу? Яаж байгаа нь... Тагон ноёныг сонгосон гэсэн үг үү?
Тэалха: Тийм биш ээ. Чи Тагон ноёныг дуу аялж байсан гэсэн.
Х: Тийм ээ. Тэр яасан гэж? Юу юм бэ?
Тэалха: Сэтгэл нь хөдөлсөн.
Х: Юу?
Тэалха: Тагон ноёны сэтгэл хөдөлсөн байгаа. Аттурадад түймэр тавих үеийнх шиг.
*****************
Б: Ноёнтон. Дэканчуудыг хараад л Артдалийн иргэд баярладаг. Таныг очвол... Дээр нь Дужумсэний боолуудыг аваад очихоор... Магнай нь тэнийх байх.
Та Гон: Баярлах болоогүй байна...
Б: Юу? Юу тэр вэ?
Та Гон: Дужумсэнүүд хаана байна?
Б: Аан. Угааж цэвэрлээд, хооллож байгаа.
**************
Эр: Сайн ид... Идээрэй...
Эр: Эд бараа дээрэмдэж, амийг минь ч таслахгүй... биднийг хааш нь авч яваа юм бол?
Эр2: Харин тийм ээ. Хооллож, ундалж байдаг...
Эм: Доти.
Таня: Уйлах хэрэггүй ээ. Уйлахаа болиод хоолоо ид. Ээж ээ. Та ч гэсэн юм ид л дээ.
Эм: Эмээгээ орхиод ирсэн. Өт идэж байгаа байх даа... Манай Доти... амьд, үхсэнийг нь ч мэдэхгүй...
Таня: Идэж байж амьд үлдэнэ. Амьдарч байж зугтаж чадна. Зугтаж байж л Дотийг олж чадна.
До: Ээж уйлж байна.
Ун: Жаахан хүлээчих. Тэдний толгойлогчийг бариад...
До: Артдалд байгаа юу?
Ун: Тийм ээ. Толгойлогч Санун гэсэн.
До: Толгойлогч оо? Захирагч биш юм уу?
Ун: Үгүй ээ, толгойлогч.
До: Тийм үү? Толгойлогч. Тэгвэл толгойлогчийг нь заавал бариад манай ээжийг авраарай.
Ун: Тэгнэ ээ.
До: Ээж ээ...
Таня: Тури? Унсом аа. Ваханы зүүд, Унсом.
Ун: Таня, битгий ай. Би чамайг заавал аварна.
***************
Рон: Ийм ч юм болох гэж.
Эр: Дээдэс ээ, юу болоо вэ?
Рон: Санёок овгийн хүн. Дэканы цэрэгт байсан.
Эр: Юу?
М: Нэрээ нууцалсан захиаг дээдэст арьс нийлүүлдэг худалдаачин байж.
Эр: Тэгвэл Санун дээдэсийн заль байсан гэж үү? Яаж ч бодсон хүү нь байтал...
Рон: Энэ залийг хэн зохиосон нь чухал биш.
М: Тэгвэл...
Рон: Тэр худалдаачныг хурдан хайж ол. Хэнд хэлснийг нь асууж мэд. Энэ талаар мэдсэн хүн байвал бэлэг сэлт өгнө үү, амийг нь тасална уу... ямар ч хамаагүй аргаар амыг нь тагла. Эхлээд, Тагон оллимсани үйлдсэн гэдгийг нуух хэрэгтэй.
М: Мэдлээ.
Рон: Санун... Боллохгүй нь... Дагаад яв... Үнэхээр тэр захиаг чиний тушаалаар явуулсан гэж үү? Санун, чи өдрөөс өдөрт ичих нүүргүй болж байна. Гэсэн ч би дээд тэнгэрийг хүчийг атгасан зайран Аса Рон...
Хүмүүс: Аса Рон дээдэс ээ. Тагон ноёныг аварч өршөө. Тагон ноёныг аварч өршөө. Дээдэс ээ, Тагон ноёныг аварч өршөө. Дээдэс ээ, Тагон ноёныг аварч өршөө.
Сан: Аса Рон дээдэс ээ, миний ёс мэдэхгүй хүү Тагон... Аса овгийн ариун үйлийг үйлдсэн гэж дуулаад... яах учраа олохгүй таныг зорин ирлээ. Захирагч гэхээс илүү эцэг хүн хэмээн бодож, ухаан муутай үрийг минь өршөөлдөө багтаахыг ахин дахин гуйж байна. Өршөөж хайрла.
Бүгд: Өршөөж хайрла.
Сан: Өршөөж хайрла.
Бүгд: Өршөөж хайрла...
*******************
Ун: Доти, зүгээр үү? Аан?
До: Тийм ээ. Тури яагаад гэнэтхэн зогсчихов оо?
Ун: Хараажийн ойлгомжтой. Хөөе. Чи түрүүн идсэн биз дээ. Надад тусал гэж Тури гэж нэр өгч байхад, ингээд идээд байвал яаж Тури байх юм. Гахай болно шүү.
До: Гэхдээ, энэ юу юм?
Ун: Сорго байна. Идэхгүй юм гэж алга аа.
До: Энэ биш... Яагаад нэг эгнээнд байгаа юм?
Ун: Тийм байна. Яаж ингэж... нэг эгнээнд ургадаг билээ?
Эр: Хөөе муу хулгайч... Зайл. Яв... Эд нарыг дээ...
Ун: Зүгээр үү?
Эр: Гэгээн цагаан өдрөөр миний тариаг хулгайлна гэнэ ээ? Муусайн хархнууд.
Ун: Энэ хэнийх гэнэ ээ?
Эр: Минийх. Миний газар...
Ун: Миний газар аа?
Эр: Ттам нап нэн гаави.
Ун: Газар булаахаар ирсэн?
Ёо: Газар булаана гэнэ ээ? Анжа овог хэзээ газартай байсан юм?
Ч: Газар эзэмшинэ гэдэг, тэнгэр, салхийг эзэмшинэ гэснээс өөрцгүй.
Ун: Тэгвэл газрыг эзэмшиж, булааж болдог байх нь ээ? Яаж? Яаж тэр вэ?
Эр: Минийх байж таараа. Би үрийг нь суулгаж, бордож, нуруугаа өвдтөл зэрлэгийг нь зулгаасан юм.
Ун: Үр тарьсан? Тэгвэл энэ бүх үрийг суулгаад...
Эр: Энэ муу чинь... Өө... Амь өршөө... Аса овгийнх гэж мэдсэнгүй.
Ун: Аса... Юу?
Эр: И... Игуту...
Ун: Игуту?
Эр2: Чи... Угуту байх нь ээ...
Ун: Игуту гэж юу юм? Игуту гэж юу юм?
Эр: Игуту байна. Игуту байна. Энд... Энд Игуту байна. Игуту ирчихсэн байна. Игуту байна. Амь өршөө. Амь өршөөгөөч.
Ун: Игуту гэж юу юм? Игуту гэж юу юм?
Эр: Тэ... тэр...
Ун: Таныг алахгүй ээ. Игуту гэж юу юм?
Эр: Бидэн шиг Сарам... Неантал хоёрын эрлийз.
Ун: Тэгвэл Неантал гэж юу юм?
Эр: Неантал гэж... Мангаснууд...
Ун: Мангас? Би мангасны хүүхэд... Би... Мангасны хүүхэд...
До: Унсом ах аа...
Ун: Мангас...
Ч: Би муу юм хийхгүй. Тайвшир. Зүгээр...
Ун: Чи яагаад айхгүй байгаа юм? Намайг мангасын хүүхэд гэсэн.
Ч: Үгүй ээ. Неанталууд мангас биш. Аса овгийнхны гаргасан заль мэх. Хөх цус. Үнэхээр Игуту мөн байна. Анх удаа харж байна. Ингэж хамаагүй явж болохгүй. Өөрөө биш бол энэн шиг хүний аминд хүрэх болно.
Ун: Неантал мангас биш бол... юу юм?
Ч: Сарамуудаас жаахан ялгаатай хүмүүс. Гэхдээ биднээс илүү хөөрхөн.
****************
Эр: Дээдэс ээ. Болохгүй. Тагоны хөлийг тасалж болохгүй. Тэгвэл манай Аса овгийн эсрэг бослого гарна.
М: Бүгд мэдсэн болохоор өөр арга алга. Тэрнийг шийтгэхгүй бол бид эрх мэдлээ алдана.
Удган: Аса Мот, чиний хэлдэг зөв.
Рон: Цагаан уулын эх. Тэнгэрийн нуураас энд ямар хэргээр ирээ вэ?
Удган: Сохор морь унаад хавцал руу давхиж яваа хүүгээ харсан эхийн адилаар... аймшигт мэдээ сонсоод яаран яаран ирлээ.
Рон: Цагаан уулын эх...
Удган: Ариун үүрэг хүлээгээгүй хүн Оллимсани үйлдсэнээ хүлээнэ гэдэг... хүссэн бүхэн бурхантай уулзаж болно гэж хэлсэнээс өөрцгүй. Тэгвэл...
Эр: Тэнгэр эх минь...Тагоныг одоо шийтгэвэл...
Удган: Зуун хүнээс нэг... Мянган хүнээс нэг... Арван мянган хүний нэг нь л бурхантай уулздаг. Тэнгэрээс сонгогдсон хүнийг тойрон хүрээлж овог отог босгодог. Олон овог нэгдэж аймаг үүсгэдэг. Энэ эрх мэдлээ алдвал ард иргэдийг хэг цуглуулах болж байна? Цуглаж суулгүй, тарж бутарвал, хүч хавсрахгүй бол, энэ хүний орчлон дорд араатан удирддаг байсан үед эргэн очино. Хүн бүрийг сонгогдсон гэвэл сонгогдсон хүн үгүй гэсэнтэй утга адил. Их зайран. Тэр үед улс орон сүйдэх болно. Ганц Аса овгийн хэрэг биш. Улс орон үгүй болно. Ухаантай байцагаа!
***************
Чэ: Чамайг хэн гэдэг вэ?
До: Доти.
Чэ: Гоё нэр байна.
Ун: Яасан?
До: Хачин байна.
Ун: Тийм үү? Гялайлаа.
Чэ: Уруулаа цорвойлго.
Ун: Яах гэж? Юу юм?
Чэ: Нуруун дээр чинь хөх өнгийн толбо байгаа байх. Хамгийн түрүүнд уруул чинь харагдана. Нуух хэрэгтэй. Болчихлоо. Энийг дүүдээ өгөх гэж хийсэн юм. Чи ав. Байнга түрхэж байгаарай.
Ун: Эндхийн хүмүүс Игутугаас айдаг юм шиг байна. Чи айхгүй байна уу? Яагаад надад тусалж байгаа юм?
Чэ: Ингээд болоо. Дахиад уулзвал чамайг алчихаж ч магадгүй. Тийм болохоор ирсэн газар руугаа буц. Игуту гэдгийг мэдэхгүй газраас ирсэн юм шиг байна.
Ун: Хаана очвол Неанталтай уулзаж болох вэ?
Чэ: Уулзаж чадахгүй. Бид бүгдийг нь алчихсан.
**************
До: Энэ чулуун хана юу юм? Тэр юу юм бол?
Ун: Харин ээ? Эзгүй газар ийм юм барьж яадаг байна аа?
Эр: Ор... Юу юм? Зогс...
До: Гялалздаг хутга...
Эр: Ор... Зогс... Ор...
До: Намайг яагаад чимхэж байгаа юм?
Ун: Би хэзээ? Чи л уйлаа биз дээ.
До: Чимхсэн биз дээ, өвдтөл.
Ун: Харин л дээ...
До: Худлаа ярихаа боль.
Эр: Тэгж болдог юм уу. Би зүгээр л өнгөрч явсан...
Эр: Яагаад би хийх ёстой гэж?
Эм: Алив, надад туслаач.
Эм: Чи чинь яачихаад байгаа юм бэ?
Эр: Би яасан юм?
Эр: Надаас хариугаа авах гээ юу?
Эм: Хямдхан шүү. Үзээд аваарай...
Хүмүүс гадаадаар ярилцана.
Ун: Энэ бол... Артдал...
*****************
Ун: Захирагчийг нь барьцаалаад солилцоо хийнэ.
Чэ: Яаж?
Ун: Тэднийг аврахаас нааш явахгүй.
Таня: Хөх дөл танай нутгийг үхлийн шуурга мэт дайран өнгөрнө.
Тагон: Ингэж айхтар хараачихаад юунд уйлаа вэ?
Тэалха: Хүссэндээ заавал хүрээрэй.
Эр: Тагон ноёнтон ирлээ.
Рон: Тагон ноёны үйлдсэн дорд үйлтэй холбоотой тэнгэрийн зарлигийг дуулгая.
Тагон: Хаанаас ирсэн нь үл мэдэгдэх тэр хүн хэн бэ?
3-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home