Arthdal chronicles S1 2

Arthdal chronicles s1-2

Үргэлжлэх хугацаа: 79мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:

Та Гон: эр,

Таэлха: эм, Таэлха

Сан:  эр, Санун, Артдалийн Санёок овог, Тагоны аав

Муб: эр, Му Бэк

Аса:  эм, Санун хааны орчуулагч Аса Хон

Ги: эр, Гилсун

Рон: эр, Аса Рон, Артдалын Цагаан уул овог

Ми: эр, Хэ Михол, Артдалийн Хэ овог

Ра: эр, Хүн Неантал овгийн толгойлогч Рагаз

Ун: эр, Унсом, Рагаз, Аса хоёрын хүү  

 

Нэмэгдсэн дүр:

Ёо: эр, Вахан овгийн толгойлогч

Ч: эм, Удган эх

Да: эр, Далсэ, залуу эр

Таня: эм,  толгойлогчийн охин

Х: эм, Тагоны шивэгчин

 

Гарчиг: 2-р анги. 

Гол дүрүүдэд: Жан Дон Гүн, Сон Жүн Ги, Ким Жи Вон, Ким Ок Вин нар тоглолоо.

Туслах дүрүүдэд: Кими У Сон, Чо Сон Ха, И Ду Ёон, Пак Хэ Жүн,  Пак Бён Ун нар тоглолоо.

Ун: Ээж ээ. Ээж ээ...

Эр: Юу вэ?

Эр: Ч чи...

Ёо: Унсом. Чи үнэхээр... үнэхээр зүүд зүүдэлсэн үү? Сая зүүднээс сэрсэн чинь үнэн үү?

Эр: Эргэлзээгүй. Дандаа ингэдэг юм.

Эр: Тэгээд л баригдахгүйн тулд модон дээрх байшинд унтдаг юм.

Эр: Юу? Зүүдэлдэг гэсэн үг үү? Үнэн юм уу?

Эр: Яаж зүүдэлдэг юм бол?

Ёо: Унсом зүүд зүүдэлдэг юм байна.

Бүгд: Юу? Юу? Зүүд ээ? Яаж тэр вэ? Зүүд гэж юу юм?

Ёо: Зүүдэлдэг болохын тулд их Удган эх  шиг удаан бэлтгэл хийх ёстой. Унсом тийм бэлтгэл хийж байгаагүй. Тэгсэн ч гэсэн зүүдлээд байна! 

Бүгд: Яаж тэгдэг байна аа? Зүүдэлнэ гэхээр?  Тийм  байж болох уу?

Эр: Ёолсон. Надад хэлэх юм байна. Таня хөх сүүлт одны хүүхэд. Манай дараагийн Удган эх  болох хүн. Гэхдээ, Таня зүүд зүүдэлж чадахгүй. Гэтэл, Унсом зүүдэлдэг. Унсом Танягийн зүүдийг хулгайлсан гэсэн үг.

Бүгд: Яг зөв. Мөн мөн. Зөв зөв... Яг тэгсэн байна. Тэгж л таарлаа. Тэгсэн байх нь.

Таня: Зүүд тийм биш ээ.

Ёо: Унсом. Чи зүүдийг нь хулгайлсан уу?

Таня: Тийм биш гээд байна.

Ёо: Унсомыг өөрийг нь яриул. Энэ бол шүүх хурал. Бүгд хүссэнээ  ижил тэгш эрхтэй хэлж болно. Ойлгосон уу?

Таня: Ойлголоо.

Ёо: Танягийн зүүдийг хулгайлсан уу?

Ун: Би... зүүдэлдэг нь үнэн. 

Эр: За тэр...

Эр: Хэлээгүй юу.

Эр: Үнэн байх нь.

Эр: Хулгайлчихаж.

Ун: Гэхдээ өөр хүний зүүдийг хулгайлж болдоггүй юм. Зүүд гэдгийг мэдэхгүй биз дээ.

Эр эм: Тэр ч тийм шүү. Үнэн шүү... Мэдэхгүй л дээ...

Ун: Зүүд гэж... Шөнө болохоор хэвтээд...

Бүгд: Хэвтээд ээ? Хэвтэх ээ? Хэвтэнэ гэж байна...

Ун: Унтаж байх зуур...

Бүгд: Унтана гэж байна...

Эр: Чимээгүй сонс.

Ун: Өөрөө ч мэдэлгүй хэн нэг нь гарч ирэх, эсвэл өөр газарт оччихдог. Өөрөө ч мэдэхгүй. Аан?

Бүгд: Явчихсан юм уу? Энд байна шд. Хаашаа явсан юм? Энд байж л байна шд. Юу ч харагдахгүй байна шдээ. Харагдахгүй байна.

Ун: Өөрөө мэдэхгүй оччихдог нь чухал. Би өөрөө мэдээгүй байхад ирдэг байхад... би яаж хүнээс хулгайлах болж байна аа? Аан?

Бүгд: Тэр ч тийм л дээ. Нээрэн, тийм юм байна.

Ун: Бас... Бас... Бас... Би аль эртнээс... энд ирэхээсээ өмнө зүүдэлдэг байсан. Би яаж Танягийн зүүдийг хулгайлах юм?

Эр: Унсомын хэлдэг үнэн байх. Тийм гэж үү? Аль эрт үү?

Эр: Үгүй ээ. Байз. Сонс. Худлаа ярьж байна. Тийм хүн гэж хаа байсан юм? Төрөлхийн зүүдлэх чадвартай хүн гэж хаа байсан юм?

Эр3: Хөөе. Надад ч гэсэн хэлэх юм байна. Унсом зүүд хулгайлсан нь баттай.

Эр4: Тийм ээ. Мунтэ, яагаад тэгж бодож байгаагаа тайлбарлаадах.

Эр3: За. Таня хөх сүүлт од гарч ирэхэд ирсэн.

Бүгд: Тэгсэн. Тийм тийм. Тэр үнэн.

Эр3: Унсом ч гэсэн яг тэр өдөр төрсөн.

Бүгд: Тэгсэн. Тийм гэсэн. Яг зөв. Тийм тийм.

Эм: Тэгээд юу гэж?

Эр3: Нэг өдөр төрсөн болохоор хулгайлчихгүй юу.

Эр5: Хөөе. чи... муу золиг чинь...

Эр3: Тийм биз дээ, Чосол ээж ээ?  Тийм биш гэж үү, Чосол ээж ээ?

Ч: Тийм биш ээ.

Бүгд: Тэнэг хог. Тэнэг гэдэг нь. Тэгнэ ээ. Үгүй гэж байна шд.

Ёо: Буксу, хэл.

Эр6: Унсомыг Чосол ээжийн “Сүнсний бүжгийг” хулгайлахыг харсан.

Бүгд: Юу? Яасан? Юу гэнэ ээ?

Эр6: Адилхан байсан.

Эм: Адилхан байсан гэнэ ээ? Тэр хэцүү бүжиг үү?

Эр6: Танягийн зүүдийг хулгайлж, бүжгийг бүжиглэж сурсан. Бэлтгэл хийж байж л зүүдэлдэг болно шд.

Бүгд: Тийм ээ. Тэр ч үнэн шүү. Тэгсэн байх нь. Яг тийм байна.

Эр6: Сүнсний бүжгийг  Чосол ээж, тэрний үр садууд л хийж чаддаг.

Эр: Үнэн шүү.

Бүгд: Тэр үр сад л чадна. Тийм шүү.

Эр6: Тийм биз дээ?

Бүгд: Тэр үнэн. Яг тийм байна...

Ун: Би зүгээр  л... Санамсаргүй нэг  удаа хараад...

Эр: Ганцхан удаа харчихаад яаж тэгж адилхан хийх юм? 

Бүгд: Тайван тайван. Тэр үнэн шүү. Яг үнэн...

Таня: Унсом нэг харсан зүйлээ дуурайж чаддаг юм. Бас... Надад зааж өгөх гэж сурсан юм. Чосол ээжийн бүжиг хэцүү болохоор би сурч чадаагүй байгаа.

Эр6: Таня, чи Унсомд хууртаад байна.  Тэр яах аргагүй сэжигтэй байна. Худлаа ярихдаа ч сайн. Биен дээр нь бас хачин хайрс байдаг.

Эр: Тийм ээ, яг үнэн үнэн. Бас цус нь өөр өнгөтэй. Бид нар харсан. Их хачин байсан.

Эр6: Таня, чиний юмыг хулгайлаад байна. Хулгайч.

Эр: Хулгайч.

Таня: Үгүй гээд байхад.

Да: Буксугийн хэлдэг зөв. Унсом бол хулгайч. Морь хулгайлсан. Бидний агнасан сорийг Унсом хулгайлчихсан.

Бүгд: Юу?  Юу? Морь?

Ёо: Юу?

Эр: Би тэр морийг идмээр байсан юм.

Ёо: Энэ муу...

Бүгд: Яаж байгаа юм? Муу золиг... Миний идэх гэж байсан юмыг...

Эр: Яаж чадаж байна аа?

Эр:   Морь яах гэж хулгайлсан юм?

Эр: Үгүй байлгүй дээ. Тэнгэр минь...

Гарчиг: Артдалын шастир/ Артдалын түүх/ домог

Эр: Хөөе.

Эр: Юу вэ?

Эр: Хөөе.

Эр:Нааш ир. Хурдан хурдан.

Да:  Энийг хар. Худалч, хулгайч, хачин амьтан гэж хэлээд байна. Яаж овгоороо агнасан морийг хулгайлж чадаж байна аа?

Ёо: Яаж байгаа юм?

Эр: Ёстой нээрээ... 

Ёо: Манай Вахан овогт ийм том хэрэг үйлдэж байсан хүн байхгүй. Чи хулгайлсан нь үнэн үү? Хариулаач!

Таня: Унсом... ганцаараа идэх гэж хулгайлсан юм биш ээ.

Да: Унсомыг өмөөрөөд байгаа юм уу?

Ч: Таня, чи... Унсом морь хулгайлсныг мэдэж байсан уу?

Таня: Тийм ээ, би мэдэж байсан.

Бүгд: Юу? Энэ хоёр...

Таня: Унсом морийг ганцаараа идэх гээгүй юм аа.

Да: Тэгээд юу юм? Яах гэж байсан гэж, хэлээдэх.

Таня: Бид бүгдийн төлөө... морийг түр авсан юм.

Ун: Бүгдийнх нь төлөө гэдэг чинь юу гэсэн үг юм?

Эр: Бидний... бидний төлөө морь хулгайлсан?

Да: Тэр чинь юу гэсэн үг юм? Бидний төлөө?

Ч: Бидний төлөө гэдэг чинь юу гэж байгаа юм?

Таня: Манай Вахан овгийн төлөө... Унсом... Юу гэж хэлэх вэ? Хэл хэл... Өөр арга алга...

Ёо: Хэлээдэх... Бидний төлөө морийг яасан гэж?

Ун: Тэр... Би... Морь унах гэж байсан юм.

Таня: Юу? Юу яриад байна аа, тэнэг ээ?

Бүгд: Юу?

Эр: Морь яана гэсэн бэ?

Эр: Морь унах аа?

Эр: Юу яриад байна аа?

Эр: Юу?

Эм: Унана гэдэг чинь?

Эр: Унаж болдог юм уу?

Эр: Мо мо морь унана гэнэ ээ?

Бүгд: Юу?

Ун: Тийм ээ. Тийм  тийм. Тийм тийм. Тийм. Морь унаж үзэх гэсэн юм. Морь унаж болбол... юу л яриад байна даа... Хол явж бэлтгэлээ хийдэг Таняд хэрэгтэй. Ёолсон толгойлогч ч гэсэн хол явж бусад овгуудтай солилцоо хийдэг болохоор хэрэгтэй гэж бодсон юм. Тэгээд морь унах  гэсэн юм. Ийм юм байж болох уу? Үнэн шүү... Морь биднээс хурдан шд... 

Эр: Үгүй байлгүй дээ.

Эр: Утгагүй юм.

Бүгд: Тийм юм байж болох уу? Дэмий юм яриад. Тэр ярьж байгааг нь... Морь унадаг гэж хэн хэлээ вэ? Морь унана гэнэ шүү.

Ч: Энэ хүүхэд... үргэлж ийм...

Эр: Хачин золиг гэж хэлээгүй юу.

Да: Миний хэлдэг  үнэн байна. Миний хэлдэг үнэн байж. Унсомын толгой нь зүгээргүй, байнга хачин юм ярьдаг гэж би хэлсэн байх аа. Эртээд боргоцой булаад дараа идэх юмгүй болох үед ургачихна гээд байсан.

Эр эм: Тэгсэн. Тэгсэн.

Да: Унсомыг хөөх хэрэгтэй.

Бүгд: Тийм ээ. Яг зөв. Тэгье.

Таня: Унсомын хачин санаанууд олон удаа тус болж байсан шд. Овоохойд цоорхой гаргавал нар тусна гэж хэн хэллээ?

Эр: Унсом...

Эр: Унсом хэлсэн.

Да: Гэхдээ, энэ удаа морь хулгайлсан. Хөөх хэрэгтэй, толгойлогч оо.

Эр: Яг зөв.

Эр: Тийм ээ.

Таня: Морь... унах гэж байсан гээд байхад...

Да: Тийм юм байж болох уу?

Бүгд: Боллохгүй ээ. Үгүй. Тийм юм байж болохгүй. Тийм юм гэж юу байсан юм? Хэн морь унаж байсан юм? Яаж морь унана гэж бодож чаддаг байна аа? Утгагүй юм.

Ёо: Би, толгойлогчийн хувиар... мэргэн шийдвэр гаргалаа. Дараагийн бүтэн сар гарах хүртэл Унсом морь унаж сур.

Бүгд: Аан? Юу? Аан?

Ёо: Тэр болтол морь унаж чадахгүй бол... Унсомыг энэ тосгоноос хөөнө.

Бүгд: Аан...

Эр: Аргагүй л...

Эр: Аргагүй ээ.

Эр: Аргагүй. Тэгье.

Да: Ёолсон аав аа, яг одоо...

Бүгд: Болж байна. Мэргэн санаа байна. Тэгж болох юм байна... Сайхан санаа байна... Аргагүй л ухаантай хүн мөн дөө...

**************

Ёо: Царай чинь сайнгүй харагдаж байна. Юу болоо вэ?

Ч:  Удган эхийн захиасыг дагвал...

Ёо: Юу гэж? Юу гэсэн гэж? Юм байгаа юм уу?  

Ч:  Үгүй ээ. Юу ч биш.

Ёо: Дахиад л, дахиад л. Эхэлсэн бол дуусгаж байгаач. Ямар вэ? Шинэ юм шиг болсон байгаа биз?

Ч:  Хөөх. Үнэхээр мундаг юм аа. Үнэхээр мундаг байна.

Ёо: Би хийдэг зүйлдээ дуртай. Сүнснээс, бурхдаас ч айх шаардлагагүй. Зүгээр л хийх гэсэн юмаа хийгээд... Унсом... биднээс өөр биз дээ?

Ч:  Тийм ээ. Олон талаараа өөр.

Ёо: Гэхдээ тэр өдөр Таня ойд хүн байгаа, тийшээ явах хэрэгтэй гэж зүтгээд бид Унсомтой учирсан байх аа.

Ч:  Тийм ээ. Тэр өдөр Таня анх удаа зүүд зүүдэлсэн.

Ёо: Бас... сүүлчийн зүүд байсан. Мартсанаас... Таня дараагийн  удган эх  болж чадах бол уу? Яагаад зүүдлэхээ больчихов? Бүжигээ сураагүй болохоор юм бол уу?

Ч:  Охиндоо итгэх хэрэгтэй. Хөх сүүлт одны хүүхэд. Тэр зөнд гарсан хүүхэд.

Ёо: Тэр сүүлт од. Тод байсан шүү...

Ч:  Тийм ээ. Гэгээн цагаан өдрөөр ч гэрэлтэж байсан.

Ёо: Хөөх... Гэхдээ... Хөх сүүлт одны зөгнөл... “Хуягийг эвдэж... Хөх сүүлт одыг гарч ирэх өдөр үхлийн хамт ирж...Вахан урьдын адил Вахан байхаа болино”

Ч: Яасан?

Ёо: Энэ сайн зүйл үү, муу зүйл үү?

Ч:  Их цагаан чононы зөгнөл сайн, муу эсэхийг мэдэх аргагүй. Зүгээр л “том хэрэг болно. Гэхдээ хэн нэг нь бэлэн байх хэрэгтэй. Айх хэрэггүй” гэсэн утгагүй юм. Нээрэн, наадахаа хэнд өгөх гээ вэ?

Ёо: Энэ үү? Уруми гал асааж чадахгүй байна гэсэн...

Ч:  Ёолсон, та үнэхээр шинийг санаачлахдаа сайн юм аа.

Ёо: Хялбар болсон. Би өөрөө залхуу болохоор... Унсом ч гэсэн хялбарчлахыг л хүссэн. Морь унана гээд... Итгэмээргүй санаа ч... Болчихвол... хичнээн сайхан байх бол...

Ч:  Тэгж болохгүй. Хэзээ ч...

**************

Ун: Таня, өршөөгөөрэй. Хэн бэ? Хэн бэ?

Таня: Чи... явах гэж байсан биз дээ? Надад ганц ч үг хэлэхгүйгээр.

Ун: Хөөе... Чи яа яаж байна аа? Хөөе.

Таня: Явахын гээд морины арьс хэрэгтэй болсон байх аа.

Ун: Битгий..

Таня: Нулимсан  далайг гатлахын тулд бөх бат гутал хэрэгтэй. Замд гарахад их мах хэрэгтэй болохоор...

Ун: Эхлээд... миний хэлэхийг сонс л доо... Ёо... Эхлээд сонс гээд байхад... Таня... Хөөе.. Ёстой... Хүлээ л дээ. Битгий... Миний буруу...

Таня: Явахаас чинь өмнө... Тосгоноос хөөгдөхөөс чинь өмнө... алаад хаячихъя л даа.

Ун: Ёстой... Байж бай. Байж бай л даа. Миний хэлэхийг сонс л доо... Болохгүй ээ. Битгий... Битгий битгий битгий. Битгий битгий... Битгий... Битгий...

Аса: Хайрсыг унаж дуусахаар... энэ газар руу буцаад оч... Арамун.

Таня: Хайрс чинь уначихаж.

Ун: Тийм. Саяхан...

Таня: Тэгвэл, үнэхээр явах гэж байж.

Ун: Тийм ээ. Үнэн.

Таня: Нулимсан далайг гатлаад уу?

Ун: Ээж маань зүүдэнд ирсэн.

Таня: Хайрс чинь унасан болохоор... буцаад яв гэж байна уу?

Ун: Үгүй ээ. Зүгээр л харж байгаад алга болчихсон. Тэр өдөр шиг... Юу ч хэлэлгүй тэр өдөр нас барсан  шигээ...

Таня: Буцаад яв гэж хэлсэн нь хачин байна. Ээж чинь тэгэхэд өвдчихсөн байсан. Чамайг Арамун гэж дуудаад байсан. Чиний нэрийг мэдсээр байж.

Ун: Би ч гэсэн тэгж бодоод мартахыг хүссэн. Гэхдээ... ээж... намайг ухаан орсон цагаас л өвчтэй байсан... Тэгсэн ч... ганц ч өдөр амарч байгаагүй. Хар хавцлаас буух замыг өдөр болгон хайдаг байсан...  Арван жилийн дараа буух замыг олсон. Гэхдээ... бууж ирэнгүүтээ... ашигласан... намайг ашигласан байна гээд буц гэсэн... Тэгээд нас барчихсан... Надад асуух хүн, очих газар ч байхгүй. Тэглээ гээд ээжийн хэлснийг... хэлснийг нь мартаж чадахгүй байна. Тэгж болдог бол толгойгоо хагалсан ч болж байна...

Таня: Надад хэлээ хэлэх  гэж байсан юм? Явахынхаа өмнөх өдөр үү? Явах өдрөө юу? Чамайг аварсан хүн нь би. Анд нөхөр чинь байхад... Би ч гэсэн зүүдэлж... бол чамд ямар байгаа ойлгодог бол сайхан байхгүй юу. Даанч мэдэхгүй... Явахыг чинь мэдэж байсан... Ээж чинь хэлсэн болохоор аргагүй. Яв... Морины өгзөгний хэсгийн арьсаар хийсэн гутал бөх байдаг. Хийж өмсөөд яв.... Надад хэлээ хэлэх  гэж байсан юм? Явахынхаа өмнөх өдөр үү? Явах өдрөө юу?

Ун: Явъя гэж байсан ч... чи тэгж хэлсэн болохоор... явахаа болилоо...

Ч: Явна гэж амалсан байх аа. Эндээс явна гэж надад амалсан. Хөх хайрсаа унаад дуусахаар  явна гэж хэлсэн. Үгүй юу? Яв... Хоргодох хэрэггүй. Энэ чиний байх газар биш.

Ун: Яагаад надад дургүй юм? Танягийн зүүд намайг энд авчирсан. Удган эх минь, би ч гэсэн Вахан хүн.

Ч: Таня чиний ирэхийг зөгнөсөн нь үнэн...Унсом чамайг манай Вахан овогт хэрэгтэй үгүйг, эсвэл гай гамшиг авчрах  эсэхийг мэдэх аргагүй. 

Ун: Тэгвэл намайг... Ваханд гай авчрах хүн гэж үү? Яагаад? Яагаад тэж бодоо вэ?

Ч: Ваханы өвөг дээдэс цагаан чоно байсныг чи мэднэ. Цагаан чоноос удгануудад үе дамжин өвлөгдөж ирсэн захиас байдаг. Яасан ч хийж болохгүй гурван зүйл. Ваханчууд энийг мэдэхгүй. Болохгүй гэсэн зүйлийг хүмүүс хийхийг хүсдэг болохоор. Чи явах болохоор чамд хэлье. Эхнийх нь. Их хар хавцлыг хүндэл, хэзээ ч дав... Чи давж ирсэн.

Ун: Ээж ээ, ээж ээ, тэр...

Ч: Үрийг сайн судал, гэхдээ тарьж болохгүй. Хэний ч санаанд ороогүй зүйлийг чи боргоцой суулгасан. Бас өнөөдөр... Морь унана гэж хэлсэн. Араатан амьтадтай ойр бай, гэсэн ч сургаж болохгүй. Энэ гурав дахь нь. Чи яасан ч Вахан хүн болж чадахгүй. Болох ч ёсгүй...

Ун: Тэгвэл би юу болох вэ? Ээжтэйгээ амьдарч байсан жилүүд үгүй болсон. Танятай амьдарч байсан жилүүд үгүй болчихвол... Ийм ч хүн биш, тийм ч хүн биш юм бол  би... Сарам хүмүүстэй амьдарвал намайг хүн болно гэж хэлсэн. Нэг нэгэндээ тусалж, хамтдаа уйлж, хамт инээж.. Тийм болохоор Таня, Вахан овгийн Таня. Далсэ ч гэсэн Ваханы Далсэ. Бүгд овогт харъяалагддаг... Тэгвэл би... Би хаана харъяалагдах вэ? Би хаанахын Унсом юм?

Ч: Энэ чиний тавилан байх. Хариултыг нь олох.  

Ун: Жаахан байж байгаад явъя. Таня сүнсний бүжгээ сураагүй байгаа. Бүжигээ сурах хүртэл нь байж байгаад... Гуйж байна, ээж ээ.

Ч: Тэгвэл Цэцэгний баяр хүртэл байж байгаад яв. Ёслолын дараа эргэлзэлгүй яв.  

******************

Таня: Харахыг хүсээд тан дээр ирлээ.

Ч: Галаас 3 алхмын  зайд... Ийм болоод л зүүдлэхгүй байгаа юм. Бүжгээ сурч байж зүүдэлж байж... дараа нь Ваханы анхны бурхан болох Цагаан чонын шившлэгийг сурна.  

***************

Бүд: 10жил. 10жилийг Неанталуудыг хөнөөхөд зориулсан. Гэтэл Аго овог бослого гаргасан. Зүүн зүгт яв. Тэднийг зогсоох гэж амиараа дэнчин тавьсан. Энэ удаа юу? Өмнө зүгт явж Зэрлэгүүдийг авчир гэнэ ээ? Ёстой...

Эр8: Амиараа дэнчин тавьсан гэнэ шүү. Аго овгийнг Тагон ноёны ачаар амархан буулгаж авсан.

Бүд: Мэдэх юм алга. Хөөе, Янча. Хэр хол явах вэ? Энэ муу золиг чинь...

Му: Ярьж чадахгүйг нь мэдсээр байж. Шийтгүлж байгаа хүнийг.

Бүд: Хөөе, ийм шийтгэл гэж юу байсан юм?  Тэрэнтэй ярьж болохгүй болохоор бид нар шийтгүүлж байгаа хэрэг. Түрүүн нүдийг нь харсан уу? Шийтгүүлж байгаа хүн манай ноён шиг аашлаад л. Муу золигийг...

Эр8: Тэрнийг цохиж чадахгүй биз дээ? Чи ч гэсэн тэрнээс айж байгаа биз дээ?

Бүд: Айсан гэнэ шүү.

Эр: Мубэк ч гэсэн  гар зөрүүлбэл тэрнийг ялна гэж баттай хэлж чадахгүй биз.

Бүд: Энэ юм шиг байна. Чүү... Чүү... чүү чүү...

Эр8: Чүү чүү...

Бүд: Чүү чүү... чүү... Чүү...

Эх: Чүү...

Эр: Хурдан эргүүл. Хөдлөөч... Хурдан гэж байна. Хурдал, хурдал... Юу хийгээд байгаа юм? Хурдлаач! Хурдал...

Му: Ах аа.

Бүд: Ах аа. Ах аа...

Эр8: Ах аа, энэ чинь юу юм? Тагон ноён хаачаа вэ?

Эр: Хөдлөөч. Хурдал...   Хурдал хурдал... Хурдлаач...

Бүд: Тагон ноён.

Му: Тагон ноёнтон.

Та Гон:  Сайн явж ирэв үү.

Му: Яаж ийм юм бодож олов оо?

Та Гон: Иарк.

****************

Таня: Сүнсний хоолойг ч сонсож чадахгүй... Ээж тан шиг сүнсний бүжиг ч хийж чадахгүй... Одоо болтол зүүдэлж ч чадахгүй... Яагаад Унсомтой хамт зугтаж болохгүй гэж?  

Ч: Холбоотой болохоор.

Таня: Би юу? Би юутай холбоотой гэж?

Ч: Нэр чинь. Таня гэдэг нэр. Варан овгийн гишүүн. Ёолсоны охин болохоор. Дараагийн удган эх болохоор. Хөх сүүлт одны зөгнөсөн хүүхэд болохоор.

Таня: Нэр холбодог байж. Шившлэг шиг... Унсом ч гэсэн нэр нь холбоотой болохоор явж байгаа юм уу?

Ч: Ургамал хүртэл нэртэй байдаг... Тэр хүүхэд ялгаа юу байх вэ. Унсом Хар хавцалаар бууж ирснийг чи мэднэ. Буцаад явах хэрэгтэй.

Таня: Элэнц эмээ Цагаан чоно ч гэсэн хавцалаар бууж ирсэн гэдэг биш билүү? Эмээ буцаж яваагүй шд.

Ч: Ээжийнх нь хэлсэн  сүүлчийн захиас. Гэхдээ... Одоохондоо явах болоогүй. Тэр хүүхдийг нэг зүйл хойш татаад байгаа бололтой.

********

Ун: Хөөе. Хөөе хөөе... Хөөе, чин сэтгэлээсээ ярилцъя. Чи ийм золиг биш биз дээ. Идэхдээ ч, тоглохдоо ч зогсож байдаг биз дээ. Аан? Хөөе. Хүзүүнд чинь олс уяслаа гээд дөрөв хоног хэвтэх юм бол өгзөгөнд чинь өт ургана гэж мэд. Аймаар байна уу? Тийм байгаа биз? Аймаар байна уу? Тийм ээ. За, босоод ир. За. Алив! ... Ёстой нэг... Ёстой.

Таня: Юу хийж байгаа юм?

Ун: Аан... Хүзүүнд нь олс уячихсан чинь  босохгүй байна. Авчихвал зугтчих байх.

Таня: Явна гэсэн биз дээ? Явахгүй юу хийж байгаа юм?

Ун: Явна аа. Чамайг бүжигээ сураад, зүүд зүүдэлж, удган болохыг чинь харчихаад.

Таня: Яагаад?

Ун: Зүгээр л. Халуун байна...  Намайг явчихвал бүжигээ яаж сурах юм?

Таня: Надад санаа зовох завгүй л баймаар юм. Босгож ч чадахгүй байж,  унаж чадах юм уу?

Ун: Тэгээд яагаа вэ. Яагаад ийм зөрүүд юм? Яг чам шиг... Аан... Аан...

Таня: Яасан?

Ун: Морь унахад л болно. 

Таня: Тэгээд?

Ун: Босохгүй байгаа юм чинь... газар хэвтэж байхад нь дээр нь сууж болох юм байна. Тэгвэл унаснаас ялгаагүй.

Таня: Хөөе.

Ун: Яасан?

Таня: Чи...

Ун: Би яасан  гэж?

Таня: Чамд сайхан байна уу?

Ун: Үгүй ээ. Үнэнээсээ хэлж байна. Энийг унахгүй бол намайг хөөчихнө шд.  

Таня: Тэгээд, тэгээд... Чадахгүй бол хөөгдөх ч гэсэн... хөгжилтэй байгаа биз дээ?

Ун: Тэр... Жаахан л...

Таня: Хөөе!

Ун: Мэдэхгүй ээ, мэдэхгүй. Яах ёстой юм? Ёстой. Ингэхэд... Энэ...уруул хатаад... хэн нэг нь гижигдээд байгаа юм шиг санагдаад... хөгжилтэй ч юм шиг... Өвчин юм бол уу?

Таня: Чи ингээд л байх уу? Хийж чадахгүй бол хөөгдөнө  шдээ. Хулгайч гээд хөөгдөх юм бол Нулимсан далай ч хүрч чадахгүй. Бусад овгийнхон чамайг алчихна.  Хөгжилдөж байна гэж байгаад үхэж ч магадгүй гээд байна.

Ун: Зүгээр ээ. Хөөе. Олон зүйл үзэж туулсан ч, амьд л байна. Хөлийн хуруугаа ч гэмтээж үзээгүй. Хамраа ч гэмтээж үзээгүй.

Таня: Дандаа ингэж байх юм. Тэг ээ. Дураараа л бол.

Ун: Өө, лууван. Лууван.

Таня: Май... Май.

Морь: Надад нэр өг...

Ун: Харж байна уу? Босоод ир. Босвол энийг өгнө шүү. Идэх үү? Ёстой...

Таня: Чи юу? Чи надтай ярьсан уу? Сая би анх удаа... сүнсний хоолой сонссон уу? Би юутай холбоотой гэж?

Ч: Нэр чинь.

Таня:  Мориндоо нэр өгсөн юм уу?

Ун: Нэр үү? Үгүй.

Таня: Миний сонссон хоолой... би андуурсан уу? эсвэл чи надтай ярьсан уу гэдгийг сайн ойлгохгүй байна. Гэхдээ... би Ваханы Таня байна. Хуягийг эвдэж... дараагийн  Өндөр эх,  Хорвоо дээрх сүнс болон онгодуудтай холбогдох удган. Таня, миний бие... чамд нэр хайрлая. Чиний нэр... Тури. Унсомд туслаарай гэж гуйя.

Ун: Хөөе. Хөөе. Хөөе хөөе... Яаж байна аа? Битгий. Битгий л дээ.

Таня: Өөр аргаар холбочихлоо. Бүтэхгүй байж магадгүй ч...

Ун: Хөөе... Хөөе... Хөөе, яаж ингэсэн юм? Аан?

Таня: Ургамал ч гэсэн нэртэй байдаг.

Ун: Юу вэ?

Таня: Нэр нь Тури.

Ун: Тури? Золиг чинь.  Зогсохоороо өндөр юм аа.

******************

Эр: Худлан хөдлөөч. Хурдан  аваач...

Таня: Хөөрхөн юм аа.

Охин: Би энүүгээр зураад өгчихье.

Таня: за. Нүүрээ будаагүй юм уу? За...

Эр: Агажи.

Эм: Долдол аа. Яасан уддаг юм?

Эм: Наашаа хүрээд ир.

Эр: Хөөе, миний хүү.  Эгдүүтэй гэдэг нь. Хэн зурж өгсөн юм? Хөөх...

Эр: Долдол аа, бүгдийг нь авчирсан уу?

Ёо: Бүгд бэлэн үү?

Эр: Тийм ээ.

Эр: Бэлээн.

Эм: Хөөрхөн байна.

Ёо: Мунтэ, Тодэ, Далсэ хаана байна?

Ун: Сайн жаал... Сайн жаал... Сайн жаал... Сайн жаал... Сайн жаал... Ганц удаа унуулчих. Ганц удаа... Ганц удаа унуулчих. Ганцхан удаа...

Эр: Юу вэ?

Ун: Үгүй ээ...

Эр: Юу вэ? Яагаад байна аа?

Эр2: Хөөе... баларч ээ, баларч.

Эр: Ингэхэд яагаад зугтахгүй байна?

Эр2: Аан?

Эр: Бодоод үз л дээ. Уяагүй байхад зугтахгүй байна... Тэр тэр тэр тэр тэр... гарчихлаа...

Да: Яав л гэж. Тэртэй тэргүй чадахгүй бол хөөгдөнө. Явцагаая. Ёолсон аав хүлээж байгаа. Хэнд байгаа билээ?

Эр: Мунтэгийн богцонд байгаа.

Эр3: Ёолсон аав аа.

Эр: Хөөе, хурдал...

Да: Тэрийг...

Эр2: Ёстой...

Да: Хөөх...

Эр4: Мунтэ ч сайн байна шүү. Өдрөөс өдөрт хүчтэй болоод байх юм.

Эр5: Тэглээ гээд яах вэ дээ. Хулчгар болохоороо анд явахаар зугтчихдаг юм чинь.

Эр6: Ах аа, Анжа овгийнхон таны хийсэн юманд дуртай болохоор... таван гахай өгөх байх аа тээ?

Эр: Та таван гахай? Хэд хоног найрлана гэсэн үг.

Бүгд: Тийм ээ.

Ёо: Уулзаад ярьж байж л болно шүү дээ.

Эр: Тийм ээ.

Эр6: Олон гахай өг гэвэл яах вэ?

Эр эр: Тэгнэ ээ. Тэгнэ.

****************

Ч: Яаж ч бодсон гахайн махтай ирэх байх. Тийм  болохоор яваад нана навч түүгээд ир.

Эм: За.

Таня: Чи яагаад бүлх залгичихсан хүн шиг дагаад байгаа билээ?

Ч: Зүгээр л... Өнөөдрийн ёслолд... Унсом ч гэсэн...

Ун: Ээж ээ, та дуудаа юу?

Ч: Унсом, чи ч гэсэн бэлд.

Ун: Аан?

Эм: Хамаагүй дээр болж. 

Ч: Аан, за.

Охин: Унсом ах аа.

Ун: Доти.

Охин: Энийг хар даа.

Ун: Баярлалаа. Найзуудтайгаа хуваагаарай.

Охин: Гялайлаа. Хүүхдүүд ээ, энийг хар даа. Унсом ах надад өгсөн. Гоё байгаа биз?

Хүү: Харъя даа...

Охин: Энийг идэж болох уу?

Таня: Үхмээр байна уу? За.

Ун: Нээрэн. Чосол ээжийн бүжиг... Чиний алддаг  хэсэг... Одоо сурчихсан уу? Ингээд... Босоод дагаад хий... Сайн бэлдэх хэрэгтэй.

Таня: Хөөх. Ганцхан харчихаад яаж хийж чаддаг байна аа?

Ун: Чи шувуу шиг дуугарч чаддаг шд. Надад сонирхолтой санагддаг.

Таня: Чи... энийг  надаас өөр хүний өмнө хийж болохгүй шүү. Баригдаж болохгүй.

Ун: Тэрэнд санаа зоволгүй, хурдан дагаад хий. За, харж бай... Ингээд...

Таня: Би чаддаг болчихсон. Сайн хичээвэл ёслолын сүүлчийн өдөр гэхэд  хийгээд сурчихна.

Ун: Ёслол дууссаны дараа...

Таня: Тийм болохоор надад санаа зовохоо боль. Чи яах гэж байна?

Ун: Нуруун дээр жаахан  хайрс үлдчихсэн.

Таня: Хэр жаахан?

Ун: Жаахан л...

Таня: Нааш ир... Дуусгах хэрэгтэй... Өнгөрсөн шөнө ээжийгээ зүүдэлсэн үү?

Ун: Үгүй. Өнгөрсөн шөнө  байнга зүүдэлдэг урхинд орсон зүүд. Хадаар хүрээлэгдсэн  газар би гацчихсан байсан. Ханан дээр нь арьсан дээр зурсан хачин зурагнууд байсан. Моднуудыг утсаар холбоод хуйлаад тавьчихсан... Нэгийг нь задалж үзээд би... инээсэн...

Таня: Яаж тийм амархан зүүдэлдэг байна аа?

Ун: Энэ...

Таня: Юу хийгээд байгаа юм?

Ун: Өндөр ээж болох өдрөө заавал энийг зүүгээрэй.

Таня: Энэ үү? Хатуу чулуу. Ирмэгийг нь ингэж гөлгөх болгоход их удсан байх даа.

Ун: Тэгэлгүй дээ. Ямар хатуу чулуу билээ дээ. Би энийг  өдөр болгон... дөрвөн бүтэн сарын хугацаанд элсээр үрсэн юм.

Таня: Иймхэн юманд бодлоо өөрчилнө гэж бодоо юу? Хэрэг тарихаа болих хэрэгтэй шд. Гоё юм аа.

***************

Эр: Утгагүй юм. За яах вэ.

Эр: Итгэнэ үү байна уу өөрөө мэд.

Да: Өө... Юу вэ? Яаж? 

Ёо: Яаж ийм... гүн, хурц шарх гардаг билээ?

*************

Ун: Тури. Зугтах юм бол нэрийг чинь сольчихно шүү. Ёстой... Хөөе, Тури... Тури. Хөөе. Тури. Тури, нэрийг чинь би... Анжа овог? Юу вэ?

Эр: Митту...

Ун: Митту? Митту? Митту гэж юу билээ? Нээрэн  тийм. Ирэх үү?

Эр: /мэдэхгүй хэлээр ярина/ Ттам нап нэн гаави.

Ун: Нэн гаа? Нэн гаа гэхээр хулгайлсан гэсэн үг... Ттам нап... Газар...

Эр: Ттам нап...

Ун: Газар... хулгайлахаар ирсэн?  Энэ юу вэ?  Яагаад байна аа?

Эр8: Энд дахиад нэг байна.

Ун: Манай хэлээр ярьж байна. Юу вэ?  Юу вэ?

Эр: Игуту байх нь ээ.

Ун: Игуту? ... Энэ ямар чулуу болоод...?

**************

Ч: Анжа овгийн хүн үхсэн  гэнэ ээ?

Эр: Тийм ээ. Анжа овог руу дайрсан гэсэн.

Эр: Ваби овог байх.

Ч: Ваби овогтой саяхан уулзаж дахин дайтахгүй гэж тохиролцсон. Гэтэл яагаад...

Эр: Ойлгомжтой шд. Вабичууд амлалтаа зөрчиж.

Ч: Дайтна гэдэг амар хэрэг биш. Олон хүн амиа алдана.

Да: Толгойлогчийг нь алахад болно.  Тодэ, Буксу хоёртой яваад ирье

Эр6: Тэгээд яах юм?

Да: Толгойлогчийг нь барид, Анжа овгийнхны хохирлыг барагдуулна. Бид өгсөн махыг нь авахад болно.

Эр: Тийм ээ, тэгье. Би хамт явъя.

Эр: Сайхан санаа байна.

Ун: Ваби овог биш ээ.

******************

Муб: Юу болов? Хэн?

Таня: Тэгээд хэн юм?  

Ун: Тэрийг мэдэхгүй. Гэхдээ... Газар булаахаар ирсэн хүмүүс.

Ёо: Юу гэсэн үг вэ?

Эр Эм: Газар булаана гэхээр?

Ёо: Газар булаана гэдэг чинь юу гэсэн үг вэ? Анжа овогт өөрийн гэсэн газар байхгүй.

Ч: Газар эзэмшинэ гэдэг тэнгэр, салхийг эзэмшинэ гэсэнтэй утга нэг. Хэн ч, хэзээ ч эзэмших боломжгүй. Яаж булаах болж байна?

Ун: Мэдэхгүй ээ. Тэгж хэлсэн.

Да: Энэ золиг худлаа хэлж байна.

Ун: Худал биш ээ, Далсэ. Анжа овгийн дайчин газар булаахаар ирсэн гэж  хэлсэн. Бас... Энийг  хар... Ийм юмтай байсан. Бас...

Таня: Бас юу гэж?

Ун: Манай хэлээр ярьж байсан.

Бүгд: Юу?  Юу? Адилхан хэлээр ярьдаг аа? Юу? Тийм байж болох уу?

Да: Аан?

Эр: Тэр чинь юу гэсэн үг юм?

Таня: Манай хэлээр ярьж байсан?

Да: Худлаа гээд байна.

Ч: Анжагийн дайчин хаана байна?

Ун: Шархадчихсан. Би аваад ирье. Өөрөөс нь асуу.

Охин: Унсон ах аа...

Бүгд: Юу болоод байна аа? Унсом галзуурчихсан юм бол уу? Яаж ийм юм?

Таня: Аав аа. Яаж...

Эр: Унсом, яаж...

Ёо: Ийм юм байх гэж?

Да: Унсомын хэлсэнд яаж итгэх юм? Иаркт манай хэлээр ярьдаг овог байхгүй. Гэтэл... Тийм хүн газар булаахаар ирсэн гэнэ ээ. Хн... Унсомын хөх уруулаас худал хуурмаг үг л гардаг. Морь хулгайлчихаад морь унах гэсэн гэж худлаа хэлсэн. Тийм биз дээ, Таня? Би дахиад Унсомтой амьдарч чадахгүй. Унсомд бидэнтэй адил зүйл ганц ч алга. Хурдан хөөх хэрэгтэй.

Таня: Унсомыг  шархадсан дайчныг авчрахаар...

Да: Тэрнийг хөөхгүй бол... би явна.

Эр: Болохгүй ээ.

Бүгд: Болохгүй ээ. Яаж тэгж болдог юм? Болохгүй шүү... Тэгж болохгүй...

Да: Тэрний морь унана гэсэн үгэнд итгэснийг чинь бодохоор тэвчих арга алга.

Ёо: Далсэ.

Бүгд: Тэсчих  л дээ... Хөөе. Далсэ. Далсэ... Хүлээ л дээ. Хүлээгээч... Далсэ...

Эр: Далсэ, жаахан бод л доо. Явж болохгүй ээ.

Эр: Далсэ. Ингэх  хэрэггүй ээ.

Эр: Далсэ... Тэгж болохгүй ээ.  Юу?

Эр: Тэр юу вэ?

Эр: Сарам  уу?

Эм: Сарам байна.

Эр: Сарам хүмүүс мөн  үү?

Эр: Сарам байна.

Эр: Хар даа, морь уначихсан байна.

Эр: Морь уначихаж...

Охин: Морь... морь уначихаж.

Хүү: Унсом ахын зөв байж. Морь унаж болдог юм байна.

Бүд: Яагаад байна аа? Манай хэлээр ярьж байна.

Эм: Үгүй ээ...

Эм: Олми... Олми...

Эм: Зугтаарай.

Муб: Нум сум.

Эм: Олми. Олми...

Эр: Юу вэ?

Эр: Олми.

Эм: Олми.

Муб: Харва!

Эр: Туслаарай.

Эм: Зугтаарай.

Му: За, ангаа эхэлье.

Эр: Ёолсон ах аа.

Эм: Үгүй ээ... Авраарай.

Эр: Үх!

Эр: Намайг битгий алаач дээ. Битгий ал...

Эм: Ороорой. Хурдан ор...

Охин: Ээж ээ? Ээж ээ? Ээж ээ?

Таня:  Доти, зугтаарай.  

Эм: Доти, зугт! Доти, зугтаарай! Доти.

Эр: Тавь... Эсэргүүцэхээ боль.

Эр: Үгүй ээ.

Эр: Алахаа боль.

Таня: Намайг тавиач!

**************

Эр: Чангахан хэл... За, ойлголоо. Энийг ид... Хар хавцал руу буухдаа айж бас баярлаж байсан юм.

Тагон: Баярласан? Юунд тэр вэ?

Эр: Арамун Хэсулагийн домогт эцэг Рисан, эх Аса Шин хоёрыг Иарк руу зугтсан гэж гардаг.

Та Гон: Тэгээд?

Эр: Тэгвэл Аса Шиний элч Арамун ч гэсэн Иаркт ирсэн байх ёстой.

Та Гон: Тэгээд?

Эр: Тэгэхээр... энд Канмору байж магадгүй л гэж.

Х: Энд Канмору байгаа гэж үү?

Эр: Цочих гэж. Тэгвэл сайхан байхгүй гэж байна. Арамун Хэсулагийн унадаг байсан хорвоо дээрх хамгийн сайн морь.

***************

Эм: Биднээр яах гээ вэ?

Эр: Болохгүй ээ.  

Эр: Үгүй ээ... Долдол аа.

Хүү: Энд байна.

Эр: Ируми...

Хүү2: Аав аа.

Эм: Би зүгээр ээ. Зүгээр...

Эм: Зүгээр ээ.

Эр: Зүгээр үү?

Эр: Ухаантай бай...

Бүд: За, хөдөлцөгөөе. Босоцгоо!

Эр: Босоод!

Эр: Босооч!

Эр эр эр: Бос! Босооч! Бос! Босоод! Бос! Яваач! Яв! Яваач... Яв! Хөдлөөд! Яв! Яв яв!  Яваач! яв!

************

Эр: Унсом.  Унсом байна... Унсом байна...

Бүгд: Унсом аа.  Юу? Унсом...  Унсом аа. Унсом аа. Унсом ирж байна... Унсом аа, энд байна...

Муб: Барь!

Эм: Яв! Хурдан зугт!

Ун: Таня!

Таня: Унсом... Хурдан яв!

Ун: Болохгүй ээ.

Таня: Би хөх сүүлт одны хүүхэд. Хүмүүстэйгээ байх ёстой.

Эр: Яваач!

Таня: Амьдар. Амьд үлдээд... нэг өдөр... заавал ирээрэй.

Муб: Нум сум...

Ун: Надад нэр өг... Хэзээ ч бууж өгөхгүйн тулд... надад нэр өг...

Муб: Харва!

Таня: Гүм. Чиний нэр Гүм. Миний зүүд байсан шиг, Ваханы зүүд. Тийм болохоор над дээр заавал ирээрэй.

Муб: Бэлдээд... Харва! Араас нь хөө!

Ун: Хурдан...

Муб: Тэрнийг барь... Мугван аа...

Му: Яагаад явахгүй байна аа?

Муб: Юу болоод байна аа? Морь явахгүй байна. Тэр моринууд ч бас... Арай... Арай... Тэр морь... Канмору?

Х: Канмору тийм хурдан юм уу?

Та Гон: Хурдандаа биш. Хамгийн анхны мориноос удам залган төрсөн ууган моринуудыг Канмору гэдэг юм.

Х: Аан... Тэгээд?

Эр: Сүргээрээ салхи шиг хурдан давхиж байсан дурсамж тархинд нь хадгалагдаж байдаг юм. Өөр ямар ч морь Канморуг гүйцэхгүй. Морио хичнээн ташуурдлаа ч Канморуг гүйцэх боломжгүй.

Х: Хөөх. Энэ үнэхээр байдаг бол...

Та Гон: Домог. Хуучны яриа.

Муб: Тэр морь Канмору мөн бол... Арамун Хэсула.

Эм: Эрт дээр үед хүн төрөлхтөн модноос бууж ирээд галыг эзэмшиж, хурц илд хийж... тэд дугуй бүтээж, зам тавьсан... үр тариа тарьж нэгэн газраа суурьших болсон ч... тэр үед хаан, улс орон гэж байгаагүй... Хүмүүс зүүд зүүдэлддэггүй... Тэд байгаль хэмээх эх дэлхийн оргилд  хүрч чадаагүй байсан. Эртний эхийн агуу нутаг... Энэ бол... Артдал...

***************

Ун: Ард иргэдээ аврах хэрэгтэй.

Таня: Биднийг хааш нь авч яваа юм?

Эр: Артдал руу шууд хөдөлнө.

Сан: Тагоны дараагийн алхмыг хурдан мэдэж байж л...

Рон: Амь үрэгдэнэ гэж хэлсэн.

Ми: Зайлах аргагүй болж.

Та Гон: Одоо л эхлэх гэж байна.

Таэлха: Юу бодоод байгаа юм бол?

Рон: Санун өдөр ирэх бүр шившиг болж байна.

Ун: Амь авар!

Эм: Бидний эсрэг тэмцэх нь гарцаагүй.

Бүгд: Санун.

Ун: Таня, санаа бүү зов. Би чамайг заавал аварна.

2-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home