Arthdal chronicles s1-1
Үргэлжлэх хугацаа: 79мин
Орчуулсан: Ж.Тамир
Гол дүрүүд:
Та Гон: эр,
Тэалха: эм, Тэалха
Сан: эр, Санун, Артдалийн Санёок овог, Тагоны аав
Муб: эр, Му Бэк
Аса: эм, Санун хааны орчуулагч Аса Хон
Ги: эр, Гилсун
Рон: эр, Аса Рон, Артдалын Цагаан уул овог
Ми: эр, Хэ Михол, Артдалийн Хэ овог
Ра: эр, Хүн Неантал овгийн толгойлогч Рагаз
Ун: эр, Унсом, Рагаз, Аса хоёрын хүү
Гарчиг: 1-р анги.
Гол дүрүүдэд: Жан Дон Гүн, Сон Жүн Ги, Ким Жи Вон, Ким Ок Вин нар тоглолоо.
Туслах дүрүүдэд: Кими У Сон, Чо Сон Ха, И Ду Ёон, Пак Хэ Жүн, Пак Бён Ун нар тоглолоо.
Гарчиг: Артдалын шастир/ Артдалын түүх/ домог
Аса: Болохгүй ээ... Болохгүй...
Эм2: Энэ хүүхэд хараагдсан. Хүүхдээ өг!
Аса: Үгүй ээ, гуйя... Гуйя... гуйя... Үгүй ээ, болохгүй... Болохгүй ээ!
Муб: Эрт дээр үед хүн төрөлхтөн модноос бууж ирээд галыг эзэмшиж, хурц илд хийж... тэд дугуй бүтээж, зам тавьсан... үр тариа тарьж нэгэн газраа суурьших болсон ч... тэр үед хаан, улс орон гэж байгаагүй... Хүмүүс зүүд зүүдэлддэггүй... Тэд байгаль хэмээх эх дэлхийн оргилд хүрч чадаагүй байсан. Эртний эхийн агуу нутаг... Энэ бол... Артдал...
М: Тэнд! ... Ёстой...
Та Гон: Энэ газар... бидний өмч...
Муб: Харва!
М: Хөөе. Энд байхгүй ээ... Энд байхгүй.
Эр: Харвахаа боль. Хараал ид! Энэ муу... Ганц муу зэрлэг биднийг ийм болгох гэж. Нэг муу дорд араатан.
Муб: Мугван аа.
М: Мубэг, би зүгээр. Тийшээ явсан. Тэр зүгт... Ёстой...
Муб: Тороо бэлд!
Муб: Хэзээнээс бүх зүйл буруугаар эргэсэн юм бол? Тийм ээ. Тэр үеэс эхлээд.
Цагаан уулын оргил. Тэнгэр нуур.
Ги: Ирж байна.
Муб: Тэр өдөр, тэнд би хөх уруултай, хөх цустай Неанталуудыг анх удаа харсан.
Ра: /Гадаадаад ярина/ Сарам чи, юу хүсч байгаагаа хэлээдэх?/
Аса: Хүссэн зүйлээ хэл гэж байна.
Сан: Хүчээ нэгтгэхийг хүсч байна.
Эм2: /Гадаадаар ярина/
Ра: Хүчээ нэгтгэх ээ? “Хүчээ нэгтгэх” гэв үү?
Аса: Хүчээ нэгтгэх ээ?
Ра: /Гадаадаар ярина/
Аса: Сарам.
Ра: /Бидэнд ижил төстэй юу ч байхгүй/
Аса: Бидэнд ижил төстэй зүйл байхгүй.
Ра: Юуны төлөө хүчээ нэгтгэх болж байна?
Сан: Эд баялгийн төлөө.
Эм2: /Гадаадаар ярина/
Ра: Эд баялаг?
Аса: Эд баялаг?
Ра: /Гадаадаар ярина/
Аса: Байгаль дэлхий бидэнд хэрэгтэй бүхнийг өгдөг.
Ра: /Гадаадаар ярина/
Аса: Өөр юу хэрэгтэй юм?
Ра: /Гадаадаар ярина/
Аса: Шош.
Ра: /Гадаадаар ярина/
Аса: Арвай.
Ра: /Гадаадаар ярина/
Аса: Сорго.
Ра: /Гадаадаар ярина/
Аса: Шар буурцаг...
Ра: /Гадаадаар ярина/
Аса: Сармис.
Ра: /Гадаадаар ярина/
Аса: Энэ чинь юу юм?
Сан: Соёл иргэншил, газар тариалан.
Эм2: /Гадаадаар ярина/
Сан: Та нарын агуу хүч, бидний ур чадвар. Танай үржил шимтэй газар нутаг, сарны тал нутаг, манай Артдалийн мэргэн ухаан, соёл иргэншил. Бид хүчээ нэгтгэвэл хэзээ ч төсөөлж байгаагүй их эд баялагтай болно.
Ра: /Гадаадаар ярина/
Аса: Эд баялаг?
Ра: /Гадаадаар ярина/
Аса: Юуны төлөө?
Сан: Улс орон. Хамтдаа улс байгуулъя.
Эм2: /Гадаадаар ярина/
Сан: Энэ улсаар дамжуулан бүх амьд зүйлийг захирч, хамгийн шилдэг нь болно. Улс үндэстнийг байгуулахын тулд газар тариалан эрхлэх зайлшгүй шаардлагатай. Танай газар нутагт. Сарны тал нутагт.
Ра: /Гадаадаар ярина/
Аса: Сарам... Та нарын хүсэл манай Сарны тал нутаг байх нь ээ?
Ра: /Гадаадаар ярина/
Аса: Бидэнд та нарын юу ч хэрэггүй.
Ра: /Гадаадаар ярина/
Аса: Юу юунаас илүү...
Ра: /Гадаадаар ярина/
Аса: шар буурцаг, сармис...
Ра: /Гадаадаар ярина/
Аса: Бид тийм зүйл иддэггүй.
Муб: Ингээд Барнуудын толгойлогч биднийг орхин одсон. Сарамууд гэгдэх бидэнд байгаа зүйл тэдэнд хэрэггүй.
Эр: Аса Хон. Юу болсон бэ?
Ги: Тэр араатнууд хүний хэл ойлгох уу?
Эр: Тэгвэл одоо яах вэ?
Ги: Яах вэ гэнэ шүү. Дайн гэсэн үг.
Эр: Юу? Тэд нартай яаж дайтах болж байна аа? Тэд чинь мангас...
Ги: Өөр арга алга. Сарны тал нутаг байхгүй бол Артдалийн хүмүүс турж үхнэ.
Аса: Толгойлогч Санун ноёнтон тэдэнд бэлэг илгээж, дахиад ятгахыг оролдоод үзье гэсэн. Би бэлгийг аваад удахгүй Аттурад явна.
Г: Цагаа дэмий үрээд л, тэр араатнуудтай.
Муб: Тагон? Тагон хаана байна?
Та Гон: Диваажингийн ялаан идэштэн... сонирхолтой биш байна уу? Нар мандахад Цаст уулын оргил дээгүүр нисч ирдэг. Нар жаргахад, ирсэн газар руугаа буцдаг.
Муб: Хэлэлцээр... бүтсэнгүй.
Та Гон: Тэгвэл дайтах уу?
Муб: Тийм ээ. Дайн эхэлсэн. Гэтэл тэр дайн, итгэмээргүй хурдан дууссан...
Ми: Аса Рон дээдэс, Санун дээдэс ээ... Бид чадлаа.
Эр: Одоо эхэлж байна.
Муб: Тэр өдөр нар... хойд зүгээс мандсан. Неанталууд жилд нэг удаа цугларч хавирган сарны баяр хийдэг. Энэ баяр ихэвчлэн долоо хоног үргэлжилдэг. Дахиад олдохгүй боломж... Бид зөвхөн Неанталууд болоод зарим амьтдад халдварладаг өвчний талаар олж мэдсэн. Сануны тэдэнд илгээх бэлэг нь тэр өвчнөөр өвдсөн морь болон амьтдыг ороож байсан даавуунууд байсан юм. Бас Аса Хон... золиос байсан...
Аса: Тэр чинь юу гэсэн үг вэ? Аттурадыг шатаана гэнэ ээ?
Эр: Тийм ээ, Удахгүй энэ газар галд автах болно. Тийм болохоор, хурдан намайг дагаад яв.
Муб: Бид Аттурад түймэр тавьсан.
Эр: Хурдлаарай. Бид эндээс хурдан явах хэрэгтэй.
Аса: Тэгвэл... Гэнэтхэн халдварт өвчин гарсан нь... миний авчирсан бэлэгнээс болсон гэж үү?
Эр: Тийм ээ. Аса Хон, хурдан...
Аса: Хэн ийм харгис зүйл хийхийг тушаасан юм? Санун ноёнтон мэдвэл...
Эр: Аса Хон... Санун ноёнтны өгсөн тушаал... Хурдан. Яг одоо явах хэрэгтэй!
Аса: Би явахгүй. Очоод хэл... Артдалийг холбоог санаачлагч Арамун Хэсула үхсэн. Тэрний нэрийг ашигласан хэн боловч харх гэж хэл.
Ра: Танай, Сарамчууд... хорон санаатай...
Аса: Биеэ барь. Эндээс явах хэрэгтэй.
Ра: Сарамчууд
Аса: Өршөө... Өршөө. Гэхдээ хүүхдүүдийг аврах хэрэгтэй. Хамтдаа!
Эр: Муу араатнууд бодсоноос ч дор амьтад юм.
Эр: Өвчтэй юм чинь...
Муб: Неанталуудыг бидэнтэй харьцуулахад хүчтэй, илүү хурдан байсан. Саргүй шөнөөр ч өдөр шиг хардаг, сүр хүчтэй, зөн совинтой байсан ч, Сарамууд бидэнд гал, илд, тулалдах чадвар байсан. Бас арга ухаан, заль мэх байсан. Хүссэндээ хүрэхийн тул юу ч хийнэ. Хамгийн чухал нь...
Эр: Санун дээдэс ээ, бид чадлаа...
Сан: Хүүгээрээ бахархаж байна. Тагон, энэ ялалт чинийх...
Муб: Хамгийн гол нь бидэнд Тагон байсан. Хавирган сарны баяр... диваажингийн ялаан идэштэн... гал... халдварт өвчин... Энэ бүх санаа... насанд хүрээгүй тэр жаахан хүүгийн гаргасан төлөвлөгөө байсан.
Рон: Бид ялсан ч, тэднийг бүрмөсөн устгаж чадаагүй. Зарим нь амьд байгаа. Барнаас аюултай, хархнаас бохир амьтад.
Ми: Аса Рон авхайн талаар бодсон зүйл байгаа юу?
Сан: Тийм ээ. Дайн дууссан болохоор ангаа эхлүүлцэгээе. Ганцыг ч үлдээлгүй, бүгдийг нь алах хэрэгтэй. Ан ав эхэлж байна...
******************
Муб: Бид ялсан ч, айдсаас болж... хэрцгий болсон... Дайн удаан үргэлжлээгүй ч, ан удаан үргэлжилсэн. Халдварт өвчнөөр өвдөөгүй Неанталууд... хүчтэй байсан...
Ра: Хүү минь, энэ дүүгийн чинь Тан. Сайн хадгалж байгаарай.
Эр: Тэнд байна. Ойрхон байна...
Рот: Аса Хонд хурдан хэлэх хэрэгтэй!
Аса: Болохгүй ээ... Гуйж байна...
Эм: Аса Хон. Аса Хон. Хүүхдийг өг...
Аса: Болохгүй ээ. Энэ хүүхэд өвчтэй.
Эм: Хөх өнгийн сүүлт од үзэгдсэн өдөр төрсөн. Энэ хорвоод гамшиг авчрах болно. Хүүхдийг өг...
Аса: Өгөхгүй ээ.
Эм: Тэгвэл би ахыг нь аваад явах уу?
Аса: Болохгүй ээ. Энэ хүүхдүүд ямар гэмтэй гэж?
Эм: Тэгвэл аавыг нь аваад явлаа. Аса Хон, энэ чиний хийсэн сонголт. Бид дахин уулзах өдөр, чи үхнэ. Амьдрахыг хүсч байвал надаас зугт. Хол зугт...
Аса: Гуйя!
Эм: Дуулах хүнийг бүү дага...
Аса: Болохгүй ээ. Болохгүй ээ! Болохгүй ээ. Амь авар. Амь... Амь авар... Юу байсан бэ? Арай... зүүд? Зүүд гээч нь юм бол уу? Сарам хүн би, зүүдэлсэн гэхээр? Би заалгаж ч байгаагүй шүү дээ.
Эм: Аса Хон. Хүүхдийг өг...
Аса: Ун Сом аа. Унсом аа. Унсом! Унсом аа. Унсом аа.
Охин: Халуун нь буучихаж. Одоо зүгээр ээ, Аса Хон.
Аса: Ашгүй дээ. Ашгүй минь гэж.
Рот: Аса Хон. Сарамын дайчид ирж байна. Рагаз тулалдаж байгаа.
Эм: Тэгвэл, аавыг нь аваад явлаа.
Рот: Рагаз том хүүгээ үүрээд тэдэнтэй тулалдаж байгаа.
Охин: Одоо яах вэ?
Аса: Хаана байгаа вэ?
Охин: Та яах гээ вэ?
Аса: Тийшээ очих хэрэгтэй. Очиж хүүхдээ авчрах хэрэгтэй.
Рот: Та галзуураа юу? Хүүхдийг надад өг. Та Сарам хүн, энэ хүүхэд Игуту.
Аса: Тэгээд юу гэж?
Рот: Та бол Сарам, Аса овгийн хүн. Танай аймгийнхан танай овгийнхонд гар хүрч чадахгүй гэж та хэлсэн. Хүүхэд байхгүй бол та эндээс гарч чадна. Тэрнийг надад өг.
Аса: Чи мэдэхгүй байна. Манай овгийн ямар ч эх хүн тийм юм хийхгүй.
Рот: Аса Хон.
********************
М: Болохгүй ээ. Ах аа...
Ги: Үгүй ээ.
М: Ах аа. Мубэг. Юугаа хүлээсэн юм. Алаач!
Ра: Өнгөрсөн шөнийн зүүдэнд... танай овгийн сүйрлийг харсан... Та нар нэг нэгнээ хөнөөх болно...
Бүд: Энэ новш юу гэсэн бэ?
Эр3: Бусдыг нь мэдэхгүй ч ... зүүд гэх шиг болсон.
Эр2: Зүүд ээ?
Бүд: Тэр чинь юу юм?
Эр3: Яагаа вэ, байдаг шдээ. Энэ аратнууд унтаж байхдаа хий юм хардаг гээд байсан.
Бүд: Унтаж байж яахаараа юм хардаг юм? Өөдгүй муусайн араатнууд.
Муб: Хэн харвасан бэ?
Та Гон: Би.
Бүд: Тагон ноёнтон.
Бүгд: Тагон ноёнтон.
Муб: Тагон ноёнтон.
Та Гон: Бүгдээрээ сайн байлаа.
Ги: Аргагүй сайн байлаа. Ганц сумаар... Та ямар хэргээр ирээ вэ?
Та Гон: Миний эхлүүлсэн дайн байхад, зүгээр хараад сууж болохгүй биз дээ. Хойшид энэ анг би толгойлох болно. Тийм ээ, миний аав, Санун дээдсийн өгсөн тушаал.
Ги: Артдалд Игуту нарыг хөнөөсөн их хувь нэмэр оруулсан гэж сонссон. Бид талархалгүй яах вэ...
Та Гон: Олон дайчин шархадсан байна.
Эр5: Тагон ноёнтон.
Бүд: Жаахан тэсч үз. Үхэхээс чинь өмнө оллимсан хийж байж, бурхдад ойрхон очино.
Эр5: Оройтсон. Очиж чадахгү...
Эр2: Хөөе. Тэгээд яах болж байна? Энд тахилч алга.
Эр5: Тагон ноён... Тагон ноён та... хийгээд өг...
М: Тагон ноён... Тагон ноён тахилч биш шүү дээ. Аса овгийнх ч биш...
Эр4: Юу хийгээд байгаа юм? Хурдлан хөдлөөч.
Та Гон: Тэгье ээ. Би оллимсан үйлдэж өгье.
Эр4: Тагон ноёнтон...
Эр5: Гялайлаа.
Та Гон: Аль бурханд харъяалагддаг вэ?
Эр5: А-арамун. Арамун Хэсулла бурхныг шүтдэг.
Та Гон: Артдалийн эв нэгдэл, найрамдлын бурхан, Арамун Хэсулла, манай дайчныг хүлээн авна уу. Ахан, дүүтэйгээ салах ёс хийж байна. Хамт залбирахгүй юм уу?
Ги: Манай дайчныг хүлээн авна уу! Та нар... Тагон ноёны үгэнд орохгүй юу? Ёслол хийлгэж чадалгүй хичнээн олон ахан дүүс амиа алдав?
Бүгд: Манай дайчныг хүлээн авна уу. Манай дайчныг хүлээн авна уу.
Та Гон: Артдалийн эв нэгдэл, найрамдлын бурхан, Арамун Хэсулла, манай дайчныг хүлээн авна уу.
Бүгд: Манай дайчныг хүлээн авна уу. Манай дайчныг хүлээн авна уу.
Та Гон: Хоёр хоолойгоор эргэн ирдэг, далан хальс цэцэг, салхин алх, болон Канмору морины эзэн Арамуны өмнө...
Бүгд: Гэр бүлийг чинь хамгаалахаа амалж байна.
Та Гон: Одоо, чиний гэр бүл миний гэр бүл.
Эр5: Гялайлаа.
************
Та Гон: Нэгийг ч үлдээлгүй цогцоснуудыг бүгдийг нь аваарай.
Ги: Арамун Хэсулла санагдчихлаа.
Та Гон: Би юу?
Ги: Ухаантай, зоригтой, бас өгөөмөр. Миний сонссон Арамуны домогтой төстэй байна.
Та Гон: Гэхдээ надад далан хальс цэцэг, Канмору морь байхгүй.
Ги: Далан хальсийн өмнөдөөс олж болно, Канмору бол домог төдий.
Та Гон: Тийм ээ. Арамун ч гэсэн домог, эртний яриа. Би бол зүгээр л Тагон.
Ги: Тэр... Тийм гэж үү? Тагон ноёны хэлснийг сонссон биз? Ганцыг ч үлдээж болохгүй.
Бүгд: Мэдлээ.
Ги: Янча.
Муб: Тагон ноёныг турхирахаа боль.
Ги: Турхихар аа? Би хэзээ?
Муб: Цагаан уул аймгийн Аса овгийнхон л оллимсан хийж чаддаг юм. Хичнээн Тагон ноён байсан ч...
Ги: Намайг Тагон ноёны итгэлийг олно гэхээс айгаа юу? Тийм үү?
Муб: юу?
Ги: Жижиг овгийнхон атаархуу гэсэн үнэн байж.
Муб: Больё.
Ги: Би Цагаан уул овгийн, бас сайн ярьдаг болохоор айж байгааг чинь ойлгож байгаа ч, чи Дэканы шилдэг дайчин байх аа. Бэлтгэл дуусахаар тэр цол энэнийх болно.
Эр: Юу болоо вэ?
Муб: Тэнд...
Эр2: Юу...
Эр: Юу вэ? Хүүхэд юм шиг байна... Ойд яахаараа хүүхэд байдаг билээ?
Эр2: Энэ... Неанталын хүүхэд биш үү?
Эр: Тэр араатны хүүхэд байх.
Эр: Хөөе, хараад байлгүй хурдан алаач!
Эр2: За.
Та Гон: Зэрлэг биш байна. Игуту байна.
Игуту: Сарам, Зэрлэг овгийнхны дундаас төрсөн эрлийз
Эр2: Ямар солиот нь араатантай нийлж хүүхэд гаргадаг байна аа?
Эр: Энэ үнэн байж. Сарам, Зэрлэг хоёрын дундаас гарч. Анх удаа л харж байна.
Эр2: Үгүй ээ...
Эр: Энэ ... энэ... Игуту муу ёр дагуулдаг гэсэн.
Та Гон: Тийм үү? Гай зовлон нүүрлэнэ гэж байна уу?
Эр2: Тийм ээ. Манай эмээ тэгж хэлдэг байсан юм... Тийм болохоор...
Аса: Тагон?
Та Гон: Эмээ чинь ухаантай байж. Игуту муу ёр дагуулдаг... Сайн уу, жаал аа.
Эм: Дуулах хүнийг бүү дага.
****************
Рот: Аса Хон. Тэр ч бас үхчихсэн юм бол уу? Аса Хон. Рагаз? Сарны салах ёс хийсэн үү? Дараа дахин уулзъя, Рагаз. Үхэхээс нь өмнө хэлэх ёстой байсан юм. Рагаз саранд хүрч чадахгүй байх...
Аса: Рагазыг Арамун Хэсула аваад явсан.
Рот: Артдалийг нэгтгэсэн бурхан... Арамун уу? Арамун үхчихсэн.
Аса: Би зүүдэлсэн.
Рот: Та Зэрлэг, Игуту ч биш. Зүүдэлсэн гэнэ ээ? Яаж?
Эм: Салхины алх... далан хальс... Арамун Хэсула байсан. Арамун хүүхдүүдийг өгөхгүй бол Рагазыг авна гэж сүрдүүлсэн. Би... тэднийг өгч чадаагүй... Тэгээд л ингэчихлээ.
Рот: Зүгээр л зүүд.
Аса: Үгүй ээ. Биднийг хүүг төрдөг өдөр... Хөх өнгийн сүүлт од үзэгдсэн. Артдалд энэ өдөр төрсөн хүн гамшиг авчирна гэж ярьдаг. Тийм болохоор Арамун намайг хараасан, Роттип.
Рот: Аса Хон?
Аса: Би... Артдалийн бурханд хараагдсан.
Рот: Бурхан гэж байдаггүй юм. Бидэнд харагддаг, харагддаггүй л гэж байгаа. Байдаг байсан ч, таныг яалаа гэж хараах юм?
Аса: Сарам аймгийн би, өөрийн овгоос урваж... та нарт тусалж... тэр хүнд сайн болж... Игуту төрүүлсэн болохоор.
Эм: Бид дахин уулзах өдөр, чи үхнэ. Амьдрахыг хүсч байвал надаас зугт. Хол зугт...
Аса: Би... Иарк руу явна.
Рот: Иарк?
Аса: Артдалийн ямар ч бурхан үйлчилдэггүй газар. Арамуны хараал хүрч чадахгүй газар.
Рот: Их хар хавцлаар явах гэж үү? Тэрүүгээр шувуу л явж чадна.
Аса: Хавцал руу буудаг агуй байдаг гэж сонссон.
Рот: Тэр олон агуйны зөвхөн нэг нь л хүрнэ.
Аса: Оролдоод үзье. Чамд гялайлаа. Энэ хүүхэд... хорвоог сүйрүүлж, гамшиг авчирсан ч хамаагүй. Би үхвэл, энэ хүүхэд ч үхнэ. Би амьдрах ёстой. Заавал амьдарна...
*****************
Аса: Унсом аа. Унсом аа. Тэр доор Иарк байгаа. Артдалын бурхадын хүч хүрэхгүй газар. Хоёулаа амьд үлдэхийн тулд... доошоо буух ёстой... Хавцал руу буудаг агуйг олох хэрэгтэй... хичнээн удсан ч хамаагүй...
10жилийн дараа.
Бүгд: Тагон. Тагон. Тагон. Тагон.
М: Чимээгүй!
Та Гон: Энд... Санёок овог... Цагаан уул овог... Хэ овог... Хэ овог байхгүй... Тэд нар энд байхгүй л дээ... Тиймээс... бид бүгд өөр өөр овгийнх... шүтдэг бурхан ч өөр... Гэхдээ, манай Дэканы цэрэг... бүгд ахан дүүс... Хичнээн хол байсан ч..
Бүгд: Хичнээн хол байсан ч...
Бүгд: Хичнээн гүн байсан ч... Миний толгойдоо өмссөн байгаа зүйлийг мэдэх үү?
Бүгд: Мэднэ ээ.
Та Гон: Тийм ээ. Артдалын сүүлчийн Зэрлэгийн гавлын яс. Сая... Толгойноос нь хөл хүртэл нь арьсыг нь хуулж, бохир цэнхэр цусыг нь угааж цэвэрлэсэн. Алж, бэлдсэн байгаа.
Бүгд: Тийм ээ. Тийм ээ. Тагон. Тагон. Тагон.
Бичиг: Та Гон.
Бүгд: Тагон. Тагон.
Та Гон: Хундагаа дүүргэцэгээ.
Бүгд: За... За... Алив. Дүүргээрэй. Дүүргэцэгээ.
Та Гон: Бид хамгаалж чадаагүй, биднийг хамгаалж, Артдалийн бурхадын дэргэд очихоор энэ хорвоог орхисон ахан дүүсийнхээ төлөө. Тэдний баатарлаг үхлийн төлөө хундагаа өргөе.
Бүд: Баатарлаг үхлийн төлөө.
Бүгд: Баатарлаг үхлийн төлөө. Баатарлаг үхлийн төлөө. Ахан дүүсээ... амгалан нойрсоорой...
Муб: Баатарлаг үхэл гэж байдаггүй. Үхэл бүр гэрлийг бөхөөдөг.
Бүгд: Тийм ээ. Тийм ээ...
Та Гон: Одоо... Их ангийн улирал дууссан. Бас... Шарсан гахайн үе ирлээ.
Бүгд: Та Та Тагон. Та Та Тагон. Та Та Тагон. Та Та Тагон. Та Та Тагон. Та Та Тагон. Та Та Тагон. Та Та Тагон. Та Та Тагон. Та Та Тагон. Та Та Тагон. Та Та Тагон... Та Та Тагон. Та Та Тагон. Та Та Тагон. Та Та Тагон... Та Та Тагон. Та Та Тагон. Та Та Тагон. Та Та Тагон...
Эр: Байз л даа... Тагон ноёнтон.
Та Гон: Тэалха.
Бүгд: Өө... Тагон ноёнтон. Тагон ноёнтон.
*****************
Тэалха: Хөөх. Сархад байна шд. Яадаг билээ... Энэ ч гэсэн сархад юм уу? Чи... Байж бай... Энэ ч гэсэн үү? Сайн юм аа. Хаа сайгүй сархад байх шив.
Бүгд: Тэалха.
Тэалха: Ухаан орж үз. Олсон хүүхэд чинь арван нас хүрчихээд байна. Хурим ч хийгээгүй байж би хүүхэд өсгөж байх гэж...
Та Гон: Арван жил. Арван жил өнгөрчихөж.
Тэалха: Тийм ээ, дайнаас дайнд чамайг дагаж явсаар арван жил болж байна. Энэ. Тэр хүүхдийн захиа.
Та Гон: Тэрэнд бичиг зааж өгөө юу? Аав аа?
Тэалха: Чамайг аав гэж бодог гэсэн биз дээ. Ингэхэд юу бодоод байгаа юм? Тэр хүүхэд баригдвал бид хоёулаа үхнэ. Яах гэж байна?
Та Гон: Жаахан томрохоороо хөх өнгийн хайрс нь унаад алга болно. Неанталынх алга болдоггүй ч, тэр хүүхэд Игуту.
Тэалха: Тэгээд... Юу төлөвлөөд байгаа юм? Тагон.
Та Гон: Чамтай хурим хийх төлөвлөгөө. Уур чинь хүрч байгаа ч... сайхан байна уу?
Тэалха: Гунигтай байна. Артдалд эргэж очиж байж л хурим хийнэ шд.
Та Гон: Юу гэсэн үг юм?
Тэалха: Аго овог бослого гаргасан. Чи очиж дарах хэрэгтэй. Санун ноёны тушаал. Чиний аав.
Та Гон: Аго овог дотроо талцаад завгүй байгаа бус уу?
Тэалха: Дахиад хүчээ нэгтгэсэн гэнэ. Гэсэн ч удахгүй байлгүй. Юм... хэл л дээ...
Та Гон: Явахаас яах вэ. Аавын тушаал юм чинь...
Тэалха: Санун ноёнтон... Аав чинь... Чамд атаархдагийг мэдэх үү?
Та Гон: Үргэлжлүүл. Аав сүүлийн үед юу хийж байна?
Тэалха: И-арк.
*********************
Сан: Иарк. Хар хавцал руу буух арга олсон гэнэ ээ?
Ми: Тийм ээ.
Эр: Цагаан уул овгийн толгойлогч Артдалийн бөө, Аса Рон ноёнтон заларч байна.
Сан: Дээдсийн амгаланг айлтгая.
Рон: Ноёнтны амгаланг айлтгая.
Ми: Дээдсийн амгаланг айлтгая.
Рон: Танд ч бас, Хэ ноёнтон. Таныг овгийн цуглаан зарласан гэж сонслоо.
Сан: Тийм ээ.
Рон: Их ан дууссан болохоор Дэкан цэргийн амжилтын талаар ярих гэсэн байх.
Сан: Үгүй ээ. Тэдний дараагийн даалгаврын талаар.
Рон: Дараагийн даалгавар.
Ми: Тийм ээ, Сарны талд тариалан эрхлэхийг хүсвэл...
Рон: Сарны тариа тарихын тулд Хэ овгийнхон сүүлийн үеийн багаж хийж байгаа бус уу?
Сан: Тийм ээ. Гэвч хүн хүч дутагдаад байна.
Рон: Газар хэрэгтэй гээд Сарны талыг эзэлсэн. Гэтэл одоо хүн хүч дутлаа гэнэ ээ? Ажиллах хүнтэй болсны дараа, дахиад газар хэрэгтэй гэх үү?
Ми: Дутуу дулимаг зүйлийн ачаар улам сайжирдаг бус уу. Манай Хэ овог Ремуст ийм зүйлтэй тулгарч байсан.
Рон: Тийм ээ. Эцэст нь бүтэлгүйтэж, Артдалд ирсэн. Одоо ажил хийх хүн алга. Цуглаан хийлээ гээд ажиллах хүмүүс гараад ирэх биш.
Са: Иарк байгаа бус уу?
Ми: Тийм ээ. Иаркт Дужумсэнүүд/Зэрлэгүүд/ байгаа.
бичиг: Дужумсэн- Зэрлэгүүд.
Рон: Иарк уу? Хар хавцал руу яаж буух болж байна?
Са: Хэ овгийн дархад болно гэж хэлж байна.
Ми: Арван жилийн хугацаа орох ч, бид заавал хийнэ ээ.
Рон: Гайхам хэрэг. Тэнгэрт нисдэг далавч хийх хэрэг үү? Хар хавцал руу буух хэрэг үү? Ямар арга гэдгийг нь бидэнд ч гэсэн хэлээд өгөөч?
Ми: Хэ овгийн нууц болохоор Хэ овгийнхноос өөр хүнд хэлж болохгүй.
Рон: Тэгвэл би Цагаан уул овгийн ахмадуудад юу гэж хэлэх болж байна? Яаж гэдгийг нь мэдэхгүй ч, Хэ овогтынхон мэдэж байгаа болохоор амаа хамхиад хүлээе гэж хэлэх үү?
Са: Аса Рон...
Рон: Тэгээд... энэ хэргийг ч бас Тагонд даатгах уу?
Са: Тийм ээ.
Рон: Хүүгээ үзэн яддаг хэрэг үү? Тийм биш бол арван жил тулалдаж яваа хүүгээ эргүүлж авчрахын оронд... Тийм газар руу явуулах хэрэг үү?
Са: Ийм ажлыг Тагоноос өөр хийж чадах хүн байгаа гэж үү? Иаркийг эзэлнэ. Иарк.
Хар хавцал. Иарк.
Ун: Ээж ээ. Ээж ээ.
Аса: Унсом ирчихсэн үү.
Ун: Олчихлоо.
Аса: Юу?
Ун: Тэр доор давсан цөл байгаа гэж хэлсэн. Ээж таны очихыг хүсдэг тэр доор... Би оччихоод ирлээ. Тийшээ хүрэх агуйг олчихлоо. Тэр доороос авчирсан юм. Энийг...
Аса: Унсом аа.
Ун: Явъя. Тэр доошоо явъя.
Аса: Тэгье. Явъя... Иарк руу явъя.
Ун: Ээж ээ, тэнд юу байгаа вэ?
Аса: Шинэ ертөнц, шинэ хүмүүс байгаа.
Ун: Гэхдээ, ээж ээ. Би Хүн биш юм уу? Миний цус яагаад таныхаас өөр юм?
Аса: Цусны өнгө хүний хэн болохыг тодорхойлдоггүй юм. Хүмүүстэй амьдарч, хүн шиг амьдарвал хүн болно.
Ун: Аа, халуун байна... газар халуун байна.
Аса: Ээж нь үүрье. Зүгээр ээ. Хурдан үүрүүл.
Эм: Аса Хон, энэ чиний сонголт. Бид дахин уулзах өдөр, чи үхнэ. Тийм зүйл болохгүй, Арамун... Энэ бол Иарк. Артдалийн бурхдын газар нутаг биш...
Ун: Ээж ээ, зүгээр үү? Ээж ээ... Ээж ээ! Ээж ээ! ...
Аса: Унсом аа.
Ун: За?
Аса: Унсом аа, ээждээ ус өгөөч?
Ун: За, одоохон... Ээж ээ, хүлээж байгаарай. За юу?
Эр: Толгойлогч оо.
Бичиг: Ёолсон.
Ёо: Тэнгэр минь. Нээрэн хүн байна.
Ун: Туслаарай.
Охин: Манай хэлээр ярьж байна.
Ун: Ээж өвдчихсөн.
Эм:Өө...
Ёо: Хүнд гэмтсэн бололтой.
Эр: Их хүнд гэмтэж.
Ёо: Хөөх...
Эм: Яана даа...
Охин: Нулимсан далайг гаталсан байх.
Эр: Нулимсан далай?
Ёо: Тэр далайг яаж?
Эр: Юу?
Ун: Ээж ээ, сэрээрэй. Ээж ээ...
Охин: Та зүгээр үү?
Эм: Аса Хон энэ чиний сонголт. Амьдрахыг хүсч байвал надаас зугт. Хол зугт. Дуулж байгаа хүнийг битгий дага.
Ун: Ээж ээ, яасан бэ? Тавь л даа... Эмчлэх хэрэгтэй...
Аса: Чи... Чи... Намайг ашиглаж... Арамун...
Ун: Юу... Юу гэнэ ээ?
Аса: Иаркт ирэхийн тулд... намайг ашиглаж...
Ун: Ээж ээ...
Аса: Хайрсаа унахаар... энэ газарт... эргээд оч... Арамун...
Ун: Ээж ээ, наадах чинь юу гэсэн үг юм?
Аса: Би... Арамуныг авчирав уу? Эсвэл чамайг Арамун дээр авчрав уу?
Ун: Ээж ээ. Ээж ээ... Ээж ээ... Ээж ээ. Ээж ээ, сэр л дээ. Ээж ээ... Ээж ээ... Ээж ээ... Ээж ээ... Ээж ээ... Ээж ээ... Ээж ээ... Ээж ээ, яасан бэ?
Эр эр эр эр: Аан? Аан? Аан?
Ун: Ээж ээ. Ээж ээ... Ээж ээ...
Эр: Юу вэ?
Эр: Тэ тэр...
Ёо: Унсом. Чи үнэхээр... үнэхээр зүүд зүүдэлсэн үү? Сая зүүднээс сэрсэн чинь үнэн үү?
Эм: Чи яасан ч Вахан хүн болж чадахгүй. Энэ чиний байх газар биш.
Ун: Хүмүүсийн дунд амьдарвал хүн болно гэж хэлсэн. Нэг нэгэндээ тусалж, хамтдаа уйлж, хамтдаа инээж...
Та Гон: Явцагаая. Иарк. Ан эхэллээ...
Эм: Доти, зугт! зугт!
Тэалха: Тагоны сэтгэл тогтворгүй байна.
Ун: Бууж өгөхгүйн тулд... Надад нэр өг...
1-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home