Hook

Стивен Спильбергийн бүтээл

Эр:      Дэгээ. Дэгээ. Дэгээ. Дэгээ.

Вен:   Өө, бурхан минь. Хүүхдүүд.

Мой:  Мег...?

Пэн:   Жек.

Мой:  Мегги.

Вен:   Энэ үнэн түүх, тэр өшөөгөө авахаар буцаж ирсэн. Ганцхан чи хүүхдүүдээ аварч чадна. Тэгээд чи өөрөө санах ёстой?

Пэн:   Юу санах гэж?

Вен:   Питер, чи хэн гэдгээ санахгүй байна уу?

Мо:    Нисэх хэрэгтэй. Тулалдах хэрэгтэй. Донгодох хэрэгтэй. Меггиг аврах хэрэгтэй. Жекийг аврах хэрэгтэй. Дэгээ буцаад ирсэн.

Пэн:   Хэн?

Хэрэв Питер Пэн том болсон бол яах вэ?

Пик:   Нисэцгээе.  

Пэн:   Өө, бурхан минь. Бид хаашаа явах юм?

Вен:   Хэзээ ч байхгүй тэр газарт.

Пэн:   Хаана?

Дастин Хоффман, Робин Уиллямс, Жулия Робертс, Боб Хоскинс

Дэгээ

Дэгээ: Би Питер Пэнийг үзэн ядаж байна, үзэн ядаж байна, үзэн ядаж байна.    

Ахмад Дэгээ 

Үргэлжлэл:  02:21:45 мин.

Дүрүүд:

Эр:

Ахмад Дэгээ Жеймс

Питер Пэн /+ хүүхэд нас/

Ноён Сми

Жек Беннинг

Жаалууд

 

Эм:

Динь Динь

Венди Дарлинг

Мойра Беннинг

Мэгги Беннинг /хүүхэд /

--------------------------------------------------------------------------------------------------------------------

ТРАЙСТАР ПИКЧЕРЗ ТОЛИЛУУЛЖ БАЙНА

ЭЙМБЛИН ЭНТЕРТЕЙНМЕНТЫН БҮТЭЭЛ

АХМАД ДЭГЭЭ

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Мегг: Жаалаа, чи яагаад уйлсан юм?

Пэн:   Учир би сүүдрээ барьж чадахгүй байна. Тэгээд ч би уйлаагүй.

Эм:     Би түүнийг чамд оёж өгч чадна, жаалаа.

Мегг: Би түүнийг чамд оёж өгч чадна, жаалаа. Энэ жаахан өвдөх байх.

Пэн:   Чамайг хэн гэдэг вэ?    

Мегг: Венди Мойра Энжела Дарлинг. Харин чинийх?

Пэн:   Питер Пэн.

Мой:  Чи охиноо хар даа. Тэр гайхалтай.

Пэн:   Тиймээ.

Ээж:   Тэр энэ жүжгийн од.

Эм:     Энэ сайхан санаа гэж би бодож байна.

Эм:     Чанга.

Мегг: Энэ сайхан санаа гэж би бодож байна. Хэрэв хүсвэл би чамд үнсэлт бэлэглэе. Чи үнсэлт гэж мэдэхгүй юу?

Пэн:   Чи надад бэлэглэхээр нь би мэдье. Харин одоо би чамд үнсэлт бэлэглэе. Би том болохыг хүсэхгүй байна. Би үргэлж жаахан жаал байж хөгжилдмөөр байна.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Пин:   Брэд. Тийм ээ, би охиныхоо жүжгийг үзэж байна. Энэ боломжгүй. Би маргааш шөнө гэр бүлтэйгээ Лондон ниснэ. Хүүхдийн эмнэлэг Уэнди эмээд зориулан шинэ жигүүр нээж байгаа. Брэд...

Мой:  Питер, чи тэрийг харахгүй байна.

Пин:   Ойлголоо. Би чамтай өглөө уулзъя.

Жек:  Аав аа, миний тэмцээн! Та амласан ш дээ.

Пин:   Сонсооч, маргааш миний хүү тэмцээнтэй. Улирлын сүүлчийн тоглолт. Сантагийн цуврал тоглолт. Би очих ёстой юм. Би амлачихсан. Тиймээс.... хоёулаа хурдхан уулзъя. Аав нь очно оо. Миний үг мянган лан.

Жек:  За.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Гурав дахь цохилт. Чи гарлаа.

Мой:  Блюжейс, урагшаа. Жек! Амжилт, Блюжейс! Блюжейс!

Эр:      Үзүүлээд өг.

Мой:  Аав чинь хаачив аа? Тэр үзэж чадахгүй нь.

Мэг:   Аав ирнэ дээ. Тэр амласан ш дээ.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Пэн:   Жерри? Жек?

Жим: Жим.

Пэн:   Би тэгж л хэлсэн. Чи видео камер аваад надаас түрүүлээд тэмцээн рүү оч. Бүгдийг бичээд аваарай.

Эр:      Би танд юм хэлж болох уу?

Эм:     Ноён Беннинг. Энэ таны эмээд зориулсан хэлэх үг.

Пэн:   Картаар уу?

Эм:     Өө, тийм ээ, эрхэм ээ.

Пэн:   Наадахаа дугаарлачих. Хэн бичсэн юм?

Эм:     Нед Миллер.

Пэн:   Надад түүний жилийн тайлан таалагдсан. Надад уншаад өгөхгүй юу.

Эм:     Энэ орой бидний хүндэт эмээ Венди сүүлийн 70 жилийн турш... хэдэн зуун хүүхдүүд, орон гэргүйчүүдэд итгэл найдвар, халамж амьдрал бэлэглэсэн билээ. 

Пэн:   Сайн байна. Аятайхан болж.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Мег:   Ээж ээ, аав хаачсан юм бэ?

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Пэн:   Миний цүнх.

Брэд: Беннинг?

Пэн:   За... нисэх цаг болж.

Жер:  Санаа зоволтгүй. Олон хүмүүс онгоцноос илүү машинтай осолддог юм. Зам гарснаас нисэх нь аюул багатай.

Сан:    Тийм шүү, бас доошоо битгий хараарай.

Пэн:   Хэрэв үхэх ёстой юм бол түүгээрээ болох байлгүй дээ.

Брэд: Бас нэг юм.

Бүгд:  Гараа даллахаа битгий мартаарай!

Пэн:   Хэрэв нисэгч үхэх тавилантай бол яахав?

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Хичээгээрэй, бидний аварч үз, Беннинг! Биднийг аварна шүү!

Мой:  Алив, үзүүлээд өг!

Жим: Сайн уу, хатагтай Беннинг. Би энд ажлаасаа ирлээ. Таны хүү аль нь вэ?

Мой:  Тэр цохиур барьсан нь.

Жим: Баярлалаа. Алив ээ, Жек! Үзүүлээд өг, найз минь!

Эр:      Над руу битгий хар! Төвлөр! Анхааралтай бай! Алив ээ, Жек! Ганцхан удаа, Жек! Алив, Жек! Алив, Жек!

Мой:  Бөмбөг нь оновчтой байг. Бөмбөг нь оновчтой байг.

Жек:  Ээж шинэ хос гутал авч өгнө гэсэн. Чи надад туслаач, Жек.

Эр:      Тоглолт дууслаа!

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Пэн:   За? Тийм ээ. За, сайн байна, Брэд.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Оройн мэнд, ноёд хатагтай нар аа, хөлгийн ахмад ярьж байна. Та бүхэн бага зэргийн агаарын чичиргээг анхаарахгүй байна уу. Харин одоо хойшоо налаад тайвшрахыг хүсье. Та бүхэн нислэгийн сайхныг мэдрээрэй. Баярлалаа.

Мег:   Жек юу зурсныг хар даа.

Пэн:   Их сайн болж, охин минь. Энэ юу вэ?

Мег:   Энэ гал.

Пэн:   Гал аа? Нээрэн үү? Энэ манай онгоц уу?

Мег:   Тиймээ.

Пэн:   Энэ юун хүмүүс вэ?

Мег:   Энэ Жек, энэ би, энэ ээж...Бас энэ та.

Пэн:   Миний шүхэр хаана байна? Би төрсөн өдрөө хүртэл амьд явахгүй нь.

Мой:  Чи гар утас, факсгүй байхгүй бол үхэхгүй байлгүй дээ.

Пэн:   Нэг нь надад байгаа. Би гар утсаа цүнхэндээ хийсэн.

Мой:  Хүүтэйгээ ярилцаач.

Пэн:   Би яагаад шүхэргүй байгаа юм, Жеки?

Жек:  Сайн бодоод үз.

Пэн:   Жеки.

Жек:  Жек.

Пэн:   Чи наадахаа болихгүй юу? Чи цонх хагалж мэднэ.

Жек:  Энэ хоёр давхар шилтэй. Энийг хагалах боломжгүй.

Пэн:   Алив, нааш нь өгөөдөх.

Жек:  Таныг гадагшаа сорно гэхээс та айгаад байна уу?

Пэн:   Би сорогдоно гэхээс айгаагүй.

Жек:  Тийм ээ, та айж байна. Та сорогдохоос айгаад байна ш дээ.

Пэн:   Одоо боль. Жек, дараагийн улиралд би зургаан тоглолтонд чинь очно. Би амлая.

Жек:  Тэг ээ, ахиухан видео хуурцаг авахаа мартуузай.

Пэн:   Хөөе. Жек. Миний үг мянган лан алт.

Жек:  Тиймээ, хоосон амлалт!

Пэн:   Чи чинь яачихаад байгаа юм бэ? Чи хүүхэд шиг аашлахаа хэзээ болих юм?

Жек:  Би хүүхэд ш дээ.

Пэн:   Том бол.  

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Пэн:   Олон жил болжээ.

Мой:  Сайхан зугаацаж авъя, Питер. Лондон хүүхдүүдэд таарсан үлгэр шиг газар. Бидэнд тийм л байсан.

Пэн:   Бас маш үнэтэй.

Мой:  Жек, тэгж ярих хэрэггүй.     

Пэн:   Жек, ингэх хэрэггүй. Чи хэн нэгний нүдийг онож мэднэ.

Мой:  Мегги. Мегги. Питер, энэ дугаар нь 14 байна.

Пэн:   Уучлаарай.

Мой:  Чи Венди эмээд юу гэж хэлэх вэ? Та сайн уу, гэх үү?

Пэн:   Жек, наад дээрээсээ буу! Хүзүүгээ хугална шүү. Болгоомжтой бай.

Мег:   Венди эмээ жинхэнэ юм уу, миний тоглосон жүжгийн эмээ жинхэнэ гэж үү?

Мой:  Тиймээ.

Пэн:   Үгүй ээ, яг ч тийм биш.

Мой:  Бараг жинхэнэ.

Пэн:   Жеки, битгий бөгтийгөөд бай. Тэгээд амнаасаа наад бохио авч хая. Бид сайхан харагдах ёстой. Анхны сэтгэгдэл маш чухал байдаг юм. Гутлын үдээс зүгээр. Цамц толигор. Та нар мэднэ. Санаж ав, та нар англид, сайхан хүмүүжилтэй газарт ирсэн шүү. Тутлс ах.

Тутлс: Цас орж байна!

Лиза: Энэ хөөрхөн хүүхдүүдийг хараач ээ!

Пэн:   Тантай уулзах сайхан байна, Либби... Линда... Лиза...

Лиза: Лайза.

Пэн:   Би яг тэгж хэлсэн.

Лиза: Өө, Мойра, сайн байна уу? Чи сайхан харагдаж байна.

Мой:  Өө, бурхан минь.

Лайз: Хар даа, энэ ямар том... Үгүй энийг хар даа! Ямар эгдүүтэй юм бэ! Венди эмээ одоохон бууж ирнэ.

Мой:  Тэр дээр байна уу? Ойлголоо.

Лиза: Том залуу! Чи рэгби тоглодог байх.

Жек:  Үгүй ээ, бейсбол.

Лиза: Өө, хар даа.

Мой:  Энэ бүгдийг бидэнд бэлдсэн юм уу?

Лиза: Бид 7 хоног бэлтгэсэн.

Мой:  Та нар бэлдсэн гэнэ ээ? Та нар юу хийсэн бэ? Махтай бин үү? Өө, Питер, энийг хар даа. Энийг хараач.

Пэн:   Энэ хэн бэ?

Мой:  Энэ чи.

Пэн:   Би ийм залуухан байсан гэж үү?

Мой:  Тиймээ.

Пэн:   Чи яачихаад байна аа? 

Мой:  Энэ байшин надад нэгийг бодогдуулаад. Намайг залуухан байхад байсан зарим юмыг би огт мартаж чаддаггүй. Өө, бурхан минь, баярлалаа. Энэ өрөөнүүдэд бидний хүүхэд нас өнгөрсөн!

Тутс:   Олдоггүй ээ, олдоггүй, олдоггүй.

Пэн:   Юу хайсан юм бэ?

Тутс:   Би бөмбөлөгүүдээ алдчихлаа.

Пэн:   За, за. Лиза? Лиза.

Лиза: Лайза.

Пэн:   Лайза. Би түүнийг асрамжинд байгаа гэж бодсон.

Лиза: Өө, Венди үүнд их шаналах байсан. Тутлс чинь Вендигийн анхны өнчин хүүхэд. Энэ хэн хэнийх вэ?

Пэн:   Том цүнх нь минийх, жижгүүд нь хүүхдүүдийнх.

Вен:   Сайн уу, хүү минь.

Пэн:   Сайн уу, Венди.

Мой:  Би яаж ч байсан түүнийг авчирна гэж танд хэлсэн ш дээ, эмээ.

Пэт:    Би тантай уулзалгүй зөндөө удсанд уучлаарай.

Вен:   Хамгийн сүүлд ирсэнээс хойш 10 жил өнгөрч. Гэхдээ санаа зоволтгүй. Хүрч ирээд намайг тэврээч. Өө, Мойра, Мойра! Мойра! Энэ хөөрхөн охин хэн бэ? Арай Магги биш биз дээ?

Мегг: Тийм ээ, би байна. Тэгээд юу гээч, эмээ? Би сургуульдаа таны дүрийг бүтээсэн.

Вен:   Чи яг тохирсон харагдаж байна. Харин энэ том эр Жек үү? Чи жилийн дотор ямар их өссөн юм бэ!

Жек:  Эмээ, би танд хэлэх гээд, өнчин хүүхдүүдийн эмнэлэг нээгдэж... тэр танд зориулагдсанд бид баяр хүргэж байна.

Вен:   Маш их баярлалаа.

Жек:  Зүгээр.

Вен:   Та нар манай гэрт байхдаа ганцхан дүрэм мөрдөхийг би шаардана. Том болохгүй. Яг одоо үүнийгээ зогсоо. Чамд ч гэсэн хамаатай, ноён зөвлөлийн дарга Беннинг гуай.

Пэн:   Уучлаарай, дэндүү оройтсон байх, эмээ.

Вен:   Чиний айхтар чухал ажилд юу тийм айхтар чухал байдаг юм?

Жек:  Юу гээч, нэг том компанид асуудал гарахад аав тэрийг зардаг, хэрэв тэд эсэргүүцээд эхлэх юм бол...

Пэн:   Тэр хэтрүүлж байна. Би компаниудыг нэгтгэх, худалдан авах ажил хийдэг.

Жек:  Бас....

Пэн:   Бас газар ашиглалтын асуудал хариуцдаг.

Жек:  Аав ямар ч эсэргүүцэлтэй тулгарсан тэднийг шууд ус руу чулууддаг.

Вен:   Ийм байх нь. Питер, чи далайн дээрэмчин болжээ!

Мой:  Питер!

Пэн:   Яасан?

Мой:  Брэд яръя гэнэ. Тэр яаралтай гэж хэлсэн.

Вен:   Питер, чамд миний даашинз ямар байна?

Пэн:   Сайхан байна, эмээ. Баярлалаа. Сайн уу, Брэд. Сайхан мэдээтэй юу? Юу? Сиерра клуб юу гэсэн бэ? Бид бүгдийг шийдсэн гэж бти бодсон.

Мегг: Тэр миний цусыг сорох гээд байна. Тэр миний хүзүүнээс зүүгдээд байна.

Пэн:   Тэд юу олсон гэж?

Мой:  Энэ гар утас...

Пэн:   Цэнхэр шар шувуу гэнэ ээ? Ойлголоо, сонс. Тэднээс тиранозавр Рексийг үгүйлж байна уу гэж асуу.

Жек:  Өө, за, би тэгнэ, за! Би үргэлж тэгдэг юм. Хөөх, чи тоглоод байна уу?

Пэн:   Түр хүлээ. Чи надад тэр 25 см-ийн шар шувуу 16 км-ийн тойрогт хосоо хайж байгаа гэх нь үү? Тэд яагаад зүгээр л өөр газарт эвцэлдэж болдоггүй юм? Чи үүнээс болж таван тэрбум долларын арилжаа хүчингүй болсон гэж байна уу? Зүгээр л миний толгой руу буудчихаач! Та нар дуугай болоод өгөхгүй юу!

Жек:  Намайг уучлаарай.

Пэн:   Намайг ганцхан хором тайван байлгаадах. Чи эд нарыг эндээс аваад гар! Би амь амьдралаа ярьж байна. 

Мой:  Нааш ир, Жек. Гараарай, гар, гар.

Вен:   Надтай хамт явцгаая.

Мег:   Ээж ээ, ээж...

Вен:   Би аавтай чинь хамт ододыг үлээдэг байсан цонхыг та хоёрт харуулъя.

Пэн:   Би хэзээ ч явах ёсгүй байсан юм. Би арилжаа дуусах хүртэл үлдэх хэрэгтэй байж.

Мой:  Чи энд ирэлгүй 10 жил болсон. Эмээ чамайг ирээч гэж жил болгон хэлдэг байсан.

Пэн:   Би жаахан завгүй байсан.

Мой:  Чи энд хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлнэ гэж амласан.

Пэн:   Би тэгнэ. Чи юу яриад байгаа юм?

Мой:  Чи тэднийг бүр анхаарч ч хардаггүй.

Пэн:   Энэ худлаа.

Мой:  Чи хичнээн удаа амлалтаа зөрчсөн бэ?

Пэн:   Энэ Брэд, Мойра. Би энэ дуудлагыг авах ёстой. Би үүнийг залруулах ёстой.

Мой:  Үгүй ээ, чи эхлээд гэр бүлээ зохицуулах ёстой.  

Брэд: Питер, байна уу? Чи байна уу?

Пэн:   Юу...?

Мой:  Ажлыг чинь тасалдуулсанд уучлаарай.

Пэн:   Чи энэ ажилд дургүй.

Мой:  Би үнэхээр дургүй. Гэхдээ чамд хэцүү байгаад би харамсаж байна. Хүүхдүүд чинь чамд хайртай. Тэд чамтай тоглохыг хүсдэг. Энэ хэр удаан үргэлжилнэ гэж чи бодож байна? Удахгүй Жек чамайг өөрийнхөө тэмцээнд ирүүлэх сонирхолгүй болно. Бидэнд хүүхдүүдтэйгээ хамт байх хэдхэн жил байгаа... тэдэнд бид үнэхээр хэрэгтэй байх тэр үе нь. Дараа нь бид өөрсдөө тэдний анхаарлыг татах гэж гүйх болно. Тун удахгүй, Питер. Хэдхэн жил, тэгээд л гүйцээ. Харин чи үүнийг мартаад байна. Чи энэ мөчийг өнгөрүүлэх гэж байна.

Брэд: Питер, чи хаана байна аа? Питер! Питер! Питер!

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Вен:   Нэг хүүхдээс бусад нь бүгд том болжээ. Одоо чи шидэт дагина хаанаас ирдгийг мэдсэн биз дээ, Мегги? Эхний хүүхэд анх удаа инээхэд түүний инээд хэдэн мянган хэсэг болж, бутран алга болжээ. Ингэж шидэт дагинууд бий болжээ. Энийг хар даа. Энэ би Венди. Их олон жилийн өмнө ийм байсан юм.  

Мег:   Гэхдээ Жек таныг жинхэнэ, жинхэнэ Венди биш гэсэн.

Венд: Өө! Жек хаана байгааг чи харж байна уу? Энэ тэр л цонх. Харин энэ тэр л өрөө, энд бид Питер, Байхгүй газар, ахмад Дэгээний үлгэрийг зохиосон юм. Харин ноён Бэрри, өөрөөр, манай хөрш сэр Жеймст бидний үлгэр их таалагдсан учраас тэр энэ тухай ном бичсэн юм. Өө, бурхан минь, 80 жилийн өмнө.  

Мег:   Та ямар хөгшин юм бэ!

Венд: Энэ ч үнэн шүү.

Пэн:   Би та нарт саад болсонд уучлаарай. Би Венди эмээг хулгайлах хэрэгтэй боллоо, үгүй бол тэр амьдралынхаа хамгийн чухал мөчийг өнгөрүүлэх нь.

Венд: Өө, бурхан минь.

Мег:   Аав аа, би танд нэг юм хийсэн. Энэ танд таалагдах байх. Энэ шүхэр. Та дараагийн удаа нисэхдээ айхгүй байх болно.       

Венд: Тэр чамд шүхэр хийсэн юм.

Пэн:   Өө.... Үнэхээр ухаалаг байна, охин минь. Жек? Жек! Наад цонхноосоо холд! Би чамд нээлттэй цонхны дэргэд тоглохдоо яах ёстойг хэлсэн байх аа? Энэ цонх хаалттай байх ёстой. Би чамд энэ тухай зөндөө хэлсэн. Бид гэртээ цонхоо нээлттэй байлгадаг уу?

Жек:  Үгүй ээ. Бүгдэд нь сараалж хийсэн байдаг.

Вен:   Одоо болно. Орондоо ор.

Жек:  Хэн миний бөмбөгийг авсан бэ?

Мег:   Цонхон дээр байсан аймшгийн хүн хулгайлсан гэсэн үг.

Пэн:   Аймшгийн хүн энд байхгүй.

Мег:   Ах түүнийг цонх угаагч гэж хэлсэн.

Вен:   Энэ юу вэ?

Жек:  Энэ бейсболын бээлий. Та үүгээр юу ч барьсан болно... шарах зуухнаас юм авах юм уу, эсвэл дүүг цохисон ч болно.

Мег:   Тутлс энийг надад хийж өгсөн. Их гоё үнэртэй.

Пэн:   Энэ цаас, охин минь. Хөөе, Жек. Мэхлэгч. Жек, чи одоо ахлаж үлдэнэ. Энэ миний маш хайртай цаг, тиймээс цаг хараад байж болно.

Мег:   Ээж ээ, битгий яваач. Тэгэх үү.

Пэн:   Сайхан амраарай.

Вен:   Миний шөнийн гэрлүүд ээ, нойрсож буй хүүхдүүдийг минь хамгаалаарай. Өнөө шөнө удаан асаж, унтрахгүй байгаарай.      

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Пэн:   Би саяхан уншсан юм, одоо туршилт хийхэд хархнуудын оронд хуульчдыг ашигладаг болсон гэнэ. Хоёр шалтгаанаар үүнийг хийдэг. Нэгд, эрдэмтэд хуульчдад тийм ч дуртай биш. Хоёрт, бүр хархнууд хуульчдын хийдэг зүйлийг чаддаггүй. Энэ үдэш биднийг урьсан эмнэлэгийн асрамжийн зөвлөлд би талархал илэрхийлье. Мөн та нараас уучлалт хүсье, учир нь би ихэвчлэн хувьцаа эзэмшигчидтэй харьцдаг. Бид нэг нэгнийгээ мэдэхгүй, мөн бидэнд нийтлэг зүйл байдагт би эргэлзэж байна, гэхдээ энэ гайхамшигтай эмэгтэй Венди Энжела Дарлингийг эс тооцвол. Венди эмээ намайг хүйтнээс аварсан. Тэр намайг бичиж, уншиж сургасан. Бүр миний эцэг эх болох хүмүүсийг олж, намайг үрчлүүлсэн. Тэр маш олон хүүхдүүдийг хайрладаг байсан, зүгээр л.. хариугүй... хариу... хариу тусгүйгээр. Энэ түүний гавъяа. Өнөө орой энд байгаа та нарын ихэнх нь орхидосууд байсан, гэвч Венди эмээ тус бүрт чинь гэр орон, эцэг эх олж өгч, та нарыг аварсан. Энэ түүний гайхамшиг. Та нар яг одоо босоод... мэдэрсэн зүйлээ... талархасан сэтгэлээ... баярласнаа... халуун дулаанаар энэ гайхалтай эмэгтэйд илэрхийлнэ гэдгийг би мэднэ. Бидэнд нийтлэг зүйл байдаг бололтой. Бид өнчин.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Тутс:   Дэгээ! Дэгээ. Дэгээ... Дэгээ, Дэгээ. Дэгээ, Дэгээ, Дэгээ!

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Мегг: Жек...

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Мой:  Та зүгээр үү? Венди?

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Пэн:   Баярлалаа, Нигел. Норман уу?

Нев.   Невилль, эрхэм ээ.

Пэн.    Невилль. Энэ англи нэр үү? Зул сарын мэнд.

Венд: Би чамаар бахархаж байна. Их сайхан үг байлаа.

Мой:  Тийм ээ, тийм байсан.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Пэн:   Хүн байна уу?

Мой:  Лиза? Тутлс?

Вен:   Өө, бурхан минь. Хүүхдүүд!

Пэн:   Мегги!

Мой:  Мегг....

Пэн:   Жек?

Мой:  Мегги! Жек, надад хариулаач! Мегги!

Лиза: Гэнэт л салхи гарсан. Хаалга над руу хаагдаж... хүүхдүүд хашхиралдаад байсан. Хүүхдүүд хашхиралдаад байсан!

Пэн:   Жек? Мегги? Цонх.

Мой:  Жек? Мегги?

Вен:   Питер.

Пэн:   Хүндэт Питер. Чи байлцах шаардлагтай, чиний хүүхдүүдийн хүсэлтээр. Хүндэтгэн ёсолсон... Жеймс Хук, ахмад.

Тутс:   Нисэх хэрэгтэй. Тулалдах хэрэгтэй. Тэмцэх хэрэгтэй. Меггиг аврах хэрэгтэй. Жекийг аврах хэрэгтэй. Дэгээ буцаад ирсэн.

Пэн:   Хэн?

Лиза: Эмээ!

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      За, лабораторийн залуус үүнийг шинжилж өгөх байх. Бид утсыг чинь чагнаж, гадаа манай хоёр цагдаа жижүүрлэх болно. Энэ цагаа олоогүй наргиан байж мэдэх юм. 

Пэн:   Миний хүүхдүүд алга болсон.

Эр:      Тийм ээ, гэхдээ гэр бүлийн уран зохиолын түүх... За, за, найдаж л байя...

Эр:      Би яаж нисдэгийг мартчихаж.

Эр:      Тиймээ, тийм юм байдаг. Сайхан амраарай, хатагтай. Сайхан амраарай, эрхэм ээ.

Эр:      Нандин бодол дахиад байхгүй. Алдагдсан. Алдагдсан. Алдагдсан.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Пэн:   Цагдаа нар чадах бүхнээ хийх болно.

Вен:   Цагдаа нар юу ч хийж чадахгүй.

Пэн:   Нээрэн үү? Нэг бол бид америкийн цагдааг дуудах юм уу?

Вен:   Хямралтай үед бид, Англид аяга цай уудаг. Мойра, чи хийгээд өгөөч?

Пэн:   Цай?

Вен:   Тийм ээ, мэдээж. Данхаа халаахаа битгий мартаарай.

Пэн:   Би явлаа.

Вен:   Питер. Чи үлд.

Пэн:   Санаа зоволтгүй, Венди эмээ. Би явах гээгүй байна.

Вен:   Миний номыг аваад өгөөч. Чамд хэлэх цаг нь болсон байна.

Пэн:   Надад юу хэлэх гэж?

Вен:   Чи өнгөрснөөс хэр их юм санадаг вэ, Питер?

Пэн:   Би Грит Ормонд гудамжны эмнэлэгийг санаж байна. Та өнчин хүүхдүүдтэй ажилладаг байсан. Та намайг уншиж сургасан. Та надад миний америк эцэг эхийг олж өгч үрчлүүлсэн.

Вен:   Чи 12-той байсан, бараг 13 тай. Харин түүнээс өмнө?

Пэн:   Түүнээс өмнө юу ч байхгүй.

Вен:   Оролдоод үз, Питер. Оролдоод үз.

Пэн:   Юу ч байхгүй.

Вен:   Юу гээч, би бүр залуухан байхад... чамаас өөр хэн ч надаар тэгж бахархадаггүй байлаа. Чи сүмд нисэж ирээд миний хуримын өдрийг үймүүлнэ гэж би хүлээж байсан. Би ягаан сатин бүс зүүсэн байсан. Гэвч чи нисэж ирээгүй.

Пэн:   Эмээ?

Вен:   Тиймээ, би чамайг хөнжлөөр хучдаг байхдаа хөгширсөн байсан. Хэдийн эмээ. Миний 13 настай ачтай хамт орон дээр унтдаг байсан.

Пэн:   Мойра.

Вен:   Харин чи түүнийг харсны дараа... чи Байхгүй газарт дахиж буцаж ирэхгүй байхаар шийдсэн.

Пэн:   Хаана?

Вен:   Байхгүй газарт.

Пэн:   Мойра! Би явж Мойраг дуудъя.

Вен:   Би чамд хэлэх гэж оролдож....

Пэн:   Цай бэлэн болсон байх.

Вен:   Чамайг мартсаныг би мэдэж байсан.

Пэн:   Би... би... би одоо үүнийг ярихад бэлэн биш байна.

Вен:   Үгүй дээ, үгүй. Питер.

Пэн:   Юу?

Вен:   Энэ үнэн түүх. Би чамд амлаж байна. Би хамгийн нандин бүхнээрээ андгайлъя. Харин одоо тэр өшөөгөө авахаар буцаад ирж. Ахмад Дэгээ Жеймстэй хийх дайн дуусаагүй. Тэр чамайг буцаж ирэхийг хүсчээ. Чи Мегги, Жек хоёрын төлөө ертөнцийн хязгаарт ч очно гэдгийг тэр мэднэ. Бурханыг бодож чи нэг юм бодох хэрэгтэй. Зөвхөн чи л хүүхдүүдээ аварч чадна. Чи тйишээ буцаж очих ёстой. Чи өөрөө бүгдийг санах ёстой.

Пэн:   Юу санах гэж?

Вен:   Питер, чи хэн гэдгээ огт мэдэхгүй юу? Тиймээ, хүү минь. Тиймээ.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Пэн:   Өө, уучлаарай. Шүхэр.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Пэн:   Тамаас ирсэн галт ялаа. Муу хөгийн шавьж!

Динь: Чи байна! Мөн байна! Ийм том! Чи том байх муу юм биш. Чи надаас үргэлж том байсан. Магадгүй энэ нь чи хоёр дахин зугаатай болсон гэсэн үг байх.

Пэн:   Мойра!

Динь: Өө, Питер! Бид дахиад хөгжилдөнө гэвэл яахав! Ямар сайхан гээч! Ямар сайхан тоглоом бэ!

Пэн:   Чи чинь бяцхан... Э..э..эль..

Динь: Шидэт дагина. Эльф. Жижиг байх тусам сайн, би төгс бүтээл, Питер Пэн.

Пэн:   Питер Беннинг.

Динь: Пэн.

Пэн:   Беннинг.

Динь: Пэн.

Пэн:   Беннинг.

Динь: Пэн. Чи хэн ч байсан яг тэр хэвээрээ. Учир нь ганцхан хүнээс ийм үнэр ханхалдаг.

Пэн:   Үнэр ээ?

Динь: Салхины нуруун дээр зугаалсан хүнээс үнэртдэг юм. Модны дор унтахад үнэртдэг үнэр. Индианчууд, далайн дээрэмчидтэй учирсан адал явдлууд. Санаж байна уу, Питер? Дэлхий биднийх байсан. Бид бүгдийг хийж чаддаг, эсвэл чаддаггүй байсан. Би бүгдийг хийдэг байсан, учир нь бид үргэлж хамт байсан.

Пэн:   Өө, үгүй ээ. Энэ ч боллоо шүү. Би яг одоо галзуурах нь.

Динь: Явцгаая, намайг дага, тэгвэл бүх юм болно.  

Пэн:   Би үхэж байна. Цагаан гэрлийг дагаж байна. Би биеэ орхилоо. Тэр дор миний байшин байна. Миний хөл энэ байна. Өө, бурхан минь, бид хаачих юм бэ?

Динь: Чиний хүүхдүүдийг аварна.

Пэн:   Чи миний хүүхдүүдийг яаж мэддэг юм?

Динь: Бүгд мэдэж байгаа. Ахмад Дэгээ тэднийг хулгайлсан, харин чи түүнтэй тулалдах ёстой. Нисэцгээе! Энэ үнэн байх нь. Чи үнэхээр өссөн байна. Би чиний төлөө хор уусан. Харин чи намайг Динь гэж дууддаг байсан. Чи бүгдийг мартсан гэж үү?

Пэн:   Чи наанаа байна уу, шавьж аа?

Динь: Би шавьж биш. Би шидэт дагина.

Пэн:   Би шидэт дагинад итгэдэггүй.

Динь: Хэн нэгэн: “Би шидэт дагинад итгэдэггүй” гэхээр хаа нэгтэй нэг шидэт дагина үхэж байдаг.

Пэн:   Би шидэт дагинад итгэдэггүй! Бурхан минь, би түүнийг алчих шиг боллоо. Чи амьд уу, бяцхан шавьж аа? Сэрээч чи!

Динь: Чи алгаа таш, Питер. Намайг аврах ганцхан арга энэ.

Пэн:   Алга таших....

Динь: Чангаар. Бүр чанга, Питер!

Пэн:   Ойлголоо, би алга ташиж байна! Би алга ташиж байна! Өө, бурхан минь, чи амьд байна!

Динь: За.... одоо би хэн байна?

Пэн:   Аа... чи... Чи миний ээжийн хий хардаг шидэт дагинцар. Чи яагаад далавчтайг би мэдэхгүй, гэхдээ чи их сайхан хөлтэй юм. Чи их хөөрхөн бяцхан хүнэнцэр. Би юу яриад байна аа? Би чинь өнчин. Би хэзээ өвс татаж байгаагүй. Би 60-аад оныг өнгөрүүлсэн. Би нягтлан байсан юм.

Динь: Дахиад таа!

Пэн:   Өө, хар даа, одод...

Пи:     Яг зөв, Питер. Баруун талд байгаа хоёр дахь од зөвхөн үүр цайтал гэрэлтдэг. Байхгүй газар!

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Пэн:   Ямар аймаар юм! Мойра!

Эр:      Эргүүлээд! Эргүүлээд!

Эр:      Сайхан загас! Шинэхэн загас!

Эр:      Та нар 7 хоногийн турш ажлаасаа сатаарахгүйн тулд бид ажиглаж байгаа шүү.

Пэн:   Уучлаарай, эрхэм ээ. Энэ хавьд төлбөртэй утас бий юу? Үнэхээр үнэмшилтэй юмаа.

Динь: Питер, наашаа буцаад ир. Доошоо бол. Доошоо нуугд. Нуугдаач.

Эр:      Сайн уу. Энэ арай алуурчин эх биш биз?

Пэн:   Эрчүүд ээ би нэг хүн хайж байна.

Эр:      Энэ гялалзсан сайхан гутал надад яг тохирно. 

Пэн:   Чи ийм гутал Арманигаас авч болно. Динь! Динь! Туслаарай! Товчнуудыг авч болно.

Эр:      Наад гутлаа битгий цус болгочихоорой! Тэр минийх.

Пэн:   Туслаарай! Динь-динь!

Эр:      Чи муу эльф чөтгөр!

Пэн:   Гуйя, хэрэггүй! Би нуруу муутай хүн!

Эр:      Муу эльф чөтгөр!

Пэн:   Чи Мики Маусын хамаатан биш биз?

Динь: Хэрэв чи Дэгээтэй уулзахыг хүссэн бол, тэгээд амьд үлдмээр байвал яг миний хэлснээр л хий, Питер. Чиний зүүн гар байхгүй, тиймээс эзэнгүй юм шиг унжуул. Таягаа тулаач. Зүүн хөлөө дотогш нь эргүүл. Толгойгоо арагш гэдийлгэ, эрүүл нүдээ эргэлдүүл. Одоо хөмхийгөө зууж шүлсээ гоожуул. Одоо архир. Архираач!

Эр:      Чи дажгүй юу?

Пэн:   Муугүй шүү, харин чи?

Эр:      Муугүй ээ!

Пэн:   За, за.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Эм:     Тийшээ хар даа, охид оо. Сми ирж байна!

Эм:     Сми!

Динь: Тэр Дэгээг дагаарай!

Сми:   Дэгээнд зам тавиарай!

Эр:      Миний ээж тэр Дэгээнд хайртай.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Сми:   Өглөөний мэнд, Байхгүй газар аа!

Бүгд:  Өглөөний мэнд, ноён Сми!

Сми:   Гол шургаагийг уяарай, эрчүүд ээ. Учир нь тэр энд байна. Зальт хаан загас! Зоригт барракуда! Түүний цэцэн ухаан хүрэшгүй оргил. Тэр дэндүү хурдан, тэр бүр маш хурдан нойрсдог. Баярлалаа. Одоо түүнд супер гарыг нь өгнө, учир нь тэр ердөө ганцхан гартай. Чамд чиний ган скатыг гардуулъя. Ахмад Дэгээ Жеймс.  Энэ хүмүүс танд ямар үнэнч байгааг харж байна уу, эрхэм ээ?

Дэгээ: Өрөвдмөөр түрснүүд. Би тэднийг үзэн ядаж байна.

Сми:   Тэдэнд үг хэлээч, ахмад аа.

Дэгээ: Тиймээ. Баярлалаа, баярлалаа, баярлалаа. За, миний мулгуу, уучлаарай, халдварт цувдайтай шуудайнууд аа. Өшөө авалт минийх.

Эр:      Дэгээ урт удаан наслаг!

Дэгээ: Би тэр Дэгээг урхидсан, тэгээд би бахархалтайгаар хэлэхэд... түүний хүүхдүүд бидэнд байна.

Пэн:   Бурхан минь! Жек, Мегги хоёр.

Дэгээ: Эцэст нь би миний гарыг тасдаж матар хооллосон өөдгүй жаал Питер Пэнийг тонилгох болно. Тэр өөдгүй матрыг хэн алсан билээ?

Бүгд:  Дэгээ!

Дэгээ: Хэн чихмэл хийсэн билээ?

Бүгд:  Дэгээ!

Дэгээ: Хэн түүнийг цаг болгосон бэ?

Бүгд:  Дэгээ!

Дэгээ: Хэн өөр ертөнцөд нэвтэрч Пэнийн хүүхдүүдийг хулгайлсан бэ?

Бүгд:  Дэгээ!

Дэгээ: Намайг чадна гэдэгт хэн итгээгүй билээ? Хэн надад эргэлзсэн бэ? Хэн бидэнтэй хамт байх ёсгүй вэ? Энд байх ёсгүй хэн нэгэн. Чи үнэнч албатуудын минь дунд байгаа, би чамайг олно. Чи. Чи! Тиймээ. Хивс хаана байна, Сми?

Сми:   Өршөөгөөрэй, эрхэм ээ.

Дэгээ: Чи! Чи! Яг үнэн, чи! Үгүй ээ, чи биш! Чи биш. Чи. Чи! Би Пэнийг ийшээ ирүүлж чадахгүй гэж чи мөрийцсөн, тийм үү?

Эр:      Үгүй ээ.

Дэгээ: Аа... Өөрийнхөө ахмадад үнэнээр нь хэлчих. Хэлээдэх. Хэлээч.

Эр:      Би тэгсэн.

Дэгээ: Тиймээ. Чи алдаа гаргасан.

Эр:      Би тэгсэн.

Дэгээ: Авдар авчир.

Эр:      Авдар л биш шүү!

Дэгээ: Тиймээ.

Жек:  Намайн тавиач!

Мег:   Би ээждээ очмоор байна! Би аавдаа очмоор байна!

Дэгээ: Сайн уу, хүүхдүүд ээ.    Тухтай байна уу? Хэцүү юу?

Пэн:   Тэд миний хүүхдүүд! Энэ миний хүүхдүүд! Жек!

Жек:  Аав аа!

Пэн:   Бүх юм сайхан болно.

Жек:  Аав!

Пэн:   Санаа зоволтгүй. Аав нь энд байна. Ноён Дэгээ, би энэ хүүхдүүдийг торноос гаргахыг шаардаж байна, эсвэл надаас дээр өмгөөлөгч олсон нь дээр.

Дэгээ: Чи хэн гээч вэ?

Пэн:   Би Питер Беннинг, хуулийн өмгөөлөгч. Тэд миний хүүхдүүд. Би тэднийг буцааж авмаар байна.

Дэгээ Эд нар чиний ...?

Пэн:   Хүүхдүүд.

Дэгээ: Тэд чиний хүүхдүүд ээ?       

Пэн:   Тиймээ, минийх.

Дэгээ: Харин чи чинь...?

Пэн:   Питер.

Дэгээ: Чи Питер ээ?

Пэн:   Тиймээ.

Дэгээ: Чи Питер ээ?

Пэн:   Тиймээ.

Дэгээ: Үгүй ээ.

Пэн:   Тийм.

Дэгээ: Чи Питер гэнэ ээ?

Пэн:   Тиймээ. Энд цуурай байна уу? Тийм ээ!

Дэгээ: Миний хамгийн заналт дайсан уу?

Пэн:   Тиймээ.  

Дэгээ: Үгүй ээ! Сми! Энэ өөрийгөө өргөмжлөгч хэн бэ?

Сми:   Питер, энэ нисдэг Пэн.

Пэн:   Би Питер Пэн биш. Би ердөө л жирийн нэг...

Сми:   Надад ТиБелл гэгчийн андгайлсан өчиг байгаа. Түүний өвчний түүх нь надад байна. Надад бүр шүдний эмчийн бичиг нь байна.

Пэн:   Өршөөгөөрэй...

Сми:   Чи намайг ажилгүй болгохоор оролдож байна уу?

Пэн:   Би танд нэг юм үзүүлэхийг зөвшөөрнө үү? Чи намайг тавьж болох уу? 

Дэгээ: Түүнийг сулла.

Пэн:   Баярлалаа. Би үүнийг чамд үзүүлж болох уу?

Сми:   Чи амаа хамхисан нь дээр. Ахмад аа, энэ шилийг зүүчих.

Дэгээ: Би сорви хармаар байна.

Сми:   Би танд тэр соривийг үзүүлнэ. Утгаар нь. Одоохон. Энэ сорви, та Барс сараанаатай тулалдах үедээ түүнийг ийм болгосон.

Пэн:   Энэ миний мухар олгой.

Дэгээ: Энэ юу вэ?

Сми:   Шидэт дагины хөлийн мөр, ахмад аа. Тэр Питер Пэн, эсвэл би явдаг үхдэл болог. 

Дэгээ: Энэ чи юу? Миний хамгийн заналт дайсан? Гэхдээ ийм байх ёсгүй. Миний урд нь хараагүй өрөвдмөөр, сул дорой, хулчгар, үлбийсэн биетэй хэлтэг. Чи бүр Питер Пэний сүүдэр ч биш байна.

Пэн:   Чи тэр Пэний асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй. Энэ бол сүйрэл. Энэ чинь гай. Үүнийг залруулах ёстой.

Дэгээ: Би бүрэн зөвшөөрч байна.

Пэн:   Би хүүхдүүдээ авмаар байна. Миний хувьд дэндүү эрсдэлтэй байна.

Дэгээ: Харин миний хувьд эрхэм ээ, хэтэрхий бага байна. Би өөрийнхөө дайныг хүсч байна.

Жек:  Түүнийг ус руу шидчих, аав аа.

Пэн:   Аав нь бүгдийг зохицуулна. Санаа зоволтгүй.

Дэгээ: Хангалттай, Питер. Өөрийнхөө зэвсгийг ав.

Пэн:   За яахав. Хэд юм?

Дэгээ: Энэ хүүхдүүдийг дээш нь өргө! Би чамтай тохиролцоно, ноён Зөвлөлийн дарга аа. Дээшээ нисээд айсан хүүхдүүдийнхээ сунгасан хуруунд нь хүр, тэгвэл би тэднийг чөлөөлнө.

Пэн:   Би нисэж чадахгүй.

Дэгээ: Түргэлээч! Тэр дээшээ дүүлээч! Энэ циркээ зогсоо! Өөрийнхөө хүүхдүүдийг чөлөөл!

Жек:  Аав! Туслаач!

Мег:   Аав аа!

Дэгээ: Намайг уучлаарай, сонссонгүй. Чи наргисан байлгүй дээ. Питер Пэн үнэхээр өндрөөс айдаг гэнэ.

Пэн:   Би Питер Пэн биш. Зүгээрээ. Тэсэж бай, хүү минь. Би очлоо, охин минь. Хэн нэгэн надад гараа өгөөч.

Дэгээ: Би хэдийн өгсөн.

Мегг: Биднийг авраач, аав аа.

Эр:      Намайг авраач, аав аа.

Дэгээ: Чамайг хэн гэдгийг бид мэднэ. Энэ юун шинэ тоглоом бэ, Питер? Нисээч! Дүр үзүүлэхээ боль!

Сми:   Нисээч! Чи гэдгийг би мэднэ!

Динь: Чи дахиад Пэн болооч. Нисээч! Нис. Жаргалтай зүйл бод.

Мегг: Ердөө л бидний хуруунд хүрчих, тэгвэл бид гэртээ харьж чадна.

Дэгээ: Тэдэнд хүр, Питер, тэгвэл энэ бүхэн зүгээр л хар дарсан зүүл болно. Ойртоод оч, тэгээд тэдэнд хүр.

Эр:      Чи гараа сунгаад нисээч!

Жек:  Хүрээрэй!

Мегг: Хүрээрэй, аав аа. Ээж хүрч чадах байсан.

Дэгээ. Би ойлгосонгүй. Тэр яагаад нисэхгүй байна? энэ хуурамч Питер Пэн байна!

Сми:   Тэр Питер Пэн, энэ үнэн, ахмад аа. Тэр Байхгүй газарт байгаагүй их удсан, тэр бүр төсөөрчихсөн байх. Тэр бүгдийг мартсан байна.

Жек:  Та битгий бууж өгөөрэй. Аав аа. Би гэртээ харимаар байна.

Дэгээ: Эрчүүд ээ, би тулааныг болиулна гэхээс эмээж байна.

Эр:      Тэр нисэж чаддаггүй, гэхдээ тэр сэлж чадна.

Дэгээ: Түүнийг дуусга. Тэднийг бүгдийг нь зүйл дуусга.

2:        Аав аа!

Эр:      Банз аваад ир!

Дэгээ: Тэгээд би дахин хэзээ ч Питер Пэн нэрийг сонсмооргүй байна!

Динь: Дэгээ гэдэг нэрийг юу гэхэв? Чи хулчгар гэдэг нэрээр дуурсагдмаар байна уу? Эсвэл баатарлаг Пэнийг ялсан агуу дайчин гэдгээр үү? Ганцхан 7 хоног, би түүнийг хэвэнд нь оруулна, харин чи өөрийнхөө хуучны бохир дайнаа дуусгаарай.

Сми:   Энэ заль, ахмад аа. Би энэ яршигтай бяцхан чөтгөрийг там руу нь явуулъя.

Динь: Чи хүмүүстээ зууны тулааныг амласан. Чи бүх насаараа үүнийг хүсэж байсан. Үхлийн тулаан, нэр алдар! Дэгээ Пэнийн эсрэг!

Дэгээ: Тэр Пэн биш. 2 өдөр.

Динь: 4. Жинхэнэ Пэнтэй үзэлцэх хамгийн бага хугацаа.

Дэгээ: 3. Сүүлчийн санал.

Динь: Тохирлоо.

Дэгээ:    Сайтар бэлдэж үзээрэй, хатагтай Хонх оо, эсвэл би чамайг илгээх тэр газраас ямар ч алга ташилт чамайг буцааж авчрахгүй. Намайг сонсоцгоо, эрчүүд ээ. Би ингэж шийдлээ, тэр Пэн гэгч гурав хоногийн дараа эргэн ирж, надтай илдээр тулалдана. Сми, орчуул.

Сми:   Гурван өдрийн дараа энд тулалдаан болно. Бурхан, чөтгөр хоёрын дундах үхлийн тулаан.  

Динь: Питер!

Пэн:   Надад туслаарай.

Динь: Питер!

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Пэн:   Цас! Юу вэ? Юу вэ? Туслаарай! Туслаарай! Намайг буулгаач! Намайг буулга!

Динь: Чи амьд байна!

Пэн:   Намайг буулгаадах. Би итгэлээ!

Динь: Хөвгүүд ээ! Хөвгүүд ээ! Сэрээрэй! Пэн буцаад ирсэн! Хөвгүүд ээ! Хөвгүүд ээ! Сэрээрэй!

Жаал: Энэ миний дэр байсан! Би... би бослоо.

Динь: Сэрээч ээ, унтаахай мануухайнууд аа!

Жаал1:  Пэн буцаад ирж! Пэн буцаад иржээ! Пэн!

Жаал2:  Пэн! Пэн!

Туд:    Энэ юун бут вэ?     

Бүгд:  Дайраад! Пэн?

Жаал: Энэ Питер Пэн биш байна.

Жаал4:  Тэр хөгшин. Бас тарган.

Туд:    Надтай адилгүй тарган юм.

Жаал5:  Тэр хөгшин, тарган өвөө.

Туд:    Руфио!

Пэн:   Энэ маш аюултай. Одоо боль! Одоо болно, жаалаа. Боль. Тоглоом дууссан. Наад юмаа далд хий. Чи хэн нэгний нүдийг хатгахаас өмнө наад юмаа холдуул. Чи эрийн цээнд хүрээгүй байна. Энэ сэлмээр чи юу хийх гэсэн юм? Даатгал юу ч байхгүй. Энэ юу юм? Чи ялаануудын эзэн юм уу? Эцэг эхүүд чинь хаана байна? Хэн удирддаг юм? Үгүй ээ. Үгүй шүү, дэндүү өмхий үнэртэй ноён Өмхий хүрэн чи ердөө л панк жаал. Би том хүнтэй ярилцмаар байна.

Руф:   Бүх томчуул нь далайн дээрэмчид.

Пэн:   Уучлаарай?

Руф:   Бид далайн дээрэмчдийг устгадаг.

Пэн:   Би далайн дээрэмчин биш. Харин би хуульч.

Руф:   Энэ хуульчийг устга!

Пэн:   Би тийм төрлийн хуульч биш.

Жаал: Би оночихлоо!

Пэн:   Туслаарай! Хүн байвал надад туслаарай.

Динь: Хөвгүүд ээ, сонсооч! Тэр Вендигийн ач охинтой нь гэрлэсэн юм. Дэгээ түүний хүүхдүүдийг хулгайлсан. Тэр байдаг бүхнээ мартсан. Бид түүнд сануулж өгөх хэрэгтэй.   

Пэн:   Үгүй ээ, үгүй! Гуйя, одоо боль! Та нар яагаад намайг ингэж байгаа юм бэ?

Динь: Руфио, чи сэлмэндээ маш сайн. Түүнд зааж өгөөч. Бид түүнд санахад нь туслах хэрэгтэй.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Пэн:   Намайг уучлаарай. Надад туслаарай!

Бүгд:  Туслаарай!

Пэн:   Та нарт биш!

Бүгд:  Чамд биш!

Пэн:   Өө, бурхан минь. Хана!

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Динь: Хөвгүүд ээ, больцгоо! Одоо болиоч!

Жаал: Тоглоорой!

Жаал1:  Тоглооч!

Руф:   Чи үхсэн, алиалагч аа.

Динь: Тэр ийм зүйлсийг чадахгүй гэж би хэлсэн ш дээ. Тэр бүр энгийн тоглоомыг ч мэдэхгүй. Дэгээ түүний хүүхдүүдийг хулгайлсан, бас түүнд 3 хоног өгсөн.... түүнийг тулалдахад бэлэн болох гурван өдөр өгсөн. Надад та нарын тусламж хэрэгтэй.

Жаал: Питер Пэн хүүхдүүдтэй юм уу? 

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Руф:   Тэр нисэж чаддаггүй, тулалдаж чаддаггүй, донгодож чаддаггүй. Тиймээс, хэрэв түүнийг Питер Пэн биш та нар бодож байвал энэ шугамын цаана нь гар.

Пэн:   Сайн уу. Яасан? Би буцаад ирнэ. Яасан бэ?

Динь: Чи намайг шившиглэж байна!

Жаал: Өө, чи Питер мөн байна!

Жаал1:  Гэхдээ Питер... чи том болчихож. Чи хэзээ ч том болохгүй гэж амласан.

Жаал2:  Питер... Түүний хамар нь маш том юмаа.

Жаал3:  За, Неверлэндэд тавтай морил, Пэн том эрээ.

Руф:   Наад хуурамч хөгшин төгцөгийн үгийг сонсох хэрэггүй. Надад Пэний илд байна! Одоо би Пэн! Тэр надаас үүнийг авна гэж та нар бодсон уу? Руфиогоос уу?

Жаал: Хүлээ! Хэрэв Динь итгэсэн бол тэр мөн байх.

Руф:   Та нар энэ мануухайтай хамт Дэгээгийн эсрэг тэмцэж чадах уу?

Жаал: Хэрэв тэр Питер Пэн биш бол энд юу хийж яваа юм? Тэр жаргалтай харагдахгүй байна. Тэгээд Дэгээгийн хулгайлсан хүүхдүүд хэн юм? Түүнд боломж өгье.

Пэн:   Тэд миний хүүхдүүд, бид нэг арга бодохгүй бол Дэгээ тэднийг алах болно. Надад туслаач. Тэгэх үү.

Динь: Тиймээ, туслаач. Түүнд боломж өгчих. 

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Дэгээ: Би өөрийнхөө дэгээгээр өөрийгөө зүйл дуусгах ёстой болох нь. Надад боломж байсан үед би Пэнийг алсангүй. Би яаж тэгж чадав аа? Би яаж тэгж чадав аа, Сми? Энэ балай төлөвлөгөө, энэ утгагүй тулааныг зөвшөөрч л байдаг. Одоо би уйгагүй сайхан сэтгэлээр хүлээх хэрэгтэй боллоо. 

Сми:   Би танд сайхан хоол аваад ирье.

Дэгээ: Хүлээ, яах гэж? Гурван өдөр ч бай, гучин жил ч бай, тэр үргэлж тарган, хөгшин Пэн хэвээрээ л байна. Би бүр гутарчихлаа, Сми. Бас би эрэмдэг байхаас залхаж байна! Би энэ Неверлэндэд амьдрахаас залхаж байна. Би үзэн ядаж байна, би үзэн ядаж байна, би Питер Пэнийг үзэн ядаж байна. Сми? Сми? Би сая нэг юм харлаа. Миний амьдралын бүх бутарсан хэлтэрхийнүүд буцаж нийлээд үлгэрийн юм шиг бүтэн болчихож. Энэ бол илчлэлт.

Сми:   Илч юу гэнэ ээ?

Дэгээ: Миний амьдрал дууссан.

Сми:   Та хоолны дуршилгүй болчихсон юм уу?

Дэгээ: Тиймээ. Баяртай.

Сми:   Та хаачих нь вэ? Та жүжигчин болох гэсэн юм уу?

Дэгээ: Баяртай, Сми.

Сми:   Ахмад аа, хоёулаа таны дуртай Аралаар тоглож болохгүй гэж үү? Тэр бүх индианчууд, цэргүүд бас нөгөө жаалууд? Энэ байна.

Дэгээ: Энэ удаа чи намайг зогсоож чадахгүй, Сми. Гүйцээ. Саад болох хэрэггүй, Сми. Бүү хөдөл. Миний хуруу гохон дээр байна. Намайг зогсоох гэж оролдох хэрэггүй, Сми.

Сми:   Өө, дахиад л биш шүү.

Дэгээ: Ингээд боллоо. Намайг зогсоох гэж оролдох хэрэггүй, Сми. Намайг зогсоох гэж оролдох хэрэггүй, Сми. Энэ удаа намайг зогсоох гэж зүрхлэх хэрэггүй, Сми. Намайг зогсоох гээд үз. Чи тарган өгзөгөө өндийлгөсөн нь дээр шүү. Наашаа хүрээд ир, Сми!

Сми:   Би очлоо!

Дэгээ: Намайг зогсоо! Энэ тоглоом биш! Би амиа хорлох гэж байна! Намайг дахиж хэзээ ч битгий ингэж айлгаарай.

Сми:   Намайг уучлаарай.

Дэгээ: Чи одоо садист уу?

Сми:   Намайг уучлаарай, уучлаарай. Одоо танд ямар санагдаж байна?

Дэгээ: Би үхмээр байна.

Сми:   Өө, хэрэггүй ээ, хэрэггүй.

Дэгээ: Энд дахиад адал явдал алга, Сми.

Сми:   Та үүнийг адал явдал биш гэх үү?

Дэгээ: Үхэл надад үлдсэн цорын ганц адал явдал.

Сми:   Би таныг оронд чинь хэвтүүлье.

Дэгээ: Бүх юм дууссан. Би үнэхээр ядарлаа.

Сми:   Өөрийгөө зовоох хэрэггүй, ахмад аа.

Дэгээ: Миний карер дууссан.

Сми:   Дахиад тулаан болно.

Дэгээ: Энэ бүх дайны төгсгөл болсон дайн болно.

Сми:   Яг тэгэх болно, ахмад аа.

Дэгээ: Сүүлчийн тулаан. Түүнд хүрэх арга байх ёстой, түүнтэй тооцоо бодож, түүний хамгийн эмзэг газарт нь цохилт өгнө. Миний бодож үзээгүй бас нэг юм байх ёстой. Тэр хаанаа эмзэг вэ?

Сми:   Өөрийгөө хорлох тухай яриа дахиад байж болохгүй. Энэ дэлхий ахмад Дэгээгүй ямар байх бол?

Дэгээ: Яг үнэн. Сайн байна, Сми. Ахмад Дэгээгүй энэ хорвоо ямар болох бол?  

Сми:   Хэлээд юу гэхэв.

Дэгээ: Би шөнийн ганц хундага юмаа ууя.

Сми:   Энэ мэдээж. Миний бодлоор, жаахан тархиа сэргээх танд сайн. Тэр Пэн энэ тэрийг толгойноосоо авч хая. Маргааш өглөө бидний  хамгийн эхний зүйл бол Лонг Том-д байгаа хэдэн индианчуудыг буудна.

Дэгээ: Би индианчууд, орхигдсон жаалуудыг буудаж залхлаа. Би насаараа л тэднийг алж ирсэн. Би Питер Пэнийг алмаар байна. Би түүнийг алмаар байна. Намайг сонсов уу? Би түүнийг алмаар байна.

Сми:   Өө, бурхан минь. Сая надад нээлт орж ирлээ.

Дэгээ: Чи илчлэлт гэх гэсэн байлгүй.

Сми:   Яг миний тархийг аянга цохих шиг.  

Дэгээ: Их өвдсөн байх даа.

Сми:   Пэний хүүхдүүд...

Дэгээ: Тэднийг яана гэж?

Сми:   Та тэднийг өөрт чинь хайртай болгож болно.

Дэгээ: Юу гэнэ ээ?

Сми:   Үгүй ээ, үгүй, үгүй. Бид тэр бяцхан барамнуудыг таныг хайрладаг болгоно.

Дэгээ: Үгүй ээ, жаахан хүүхдүүд надад дургүй.

Сми:   Ахмад аа, энэ чинь л байхгүй юу.

Дэгээ: Энэ юу гэсэн үг юм?

Сми:   Энэ чинь жинхэнэ өшөө авалт.

Дэгээ: Яаж тэр вэ?

Сми:   Пэний хүүхдүүд Дэгээд хайртай болно.

Дэгээ: Чи юу л хэлэх гээд байна?

Сми:   Энэ үхлийн цохилт болно.

Дэгээ: Юу юм бэ?

Сми:   Пэн тантай нүүр тулах үед хүүхдүүд нь хажууд чинь, 7 тэнгисийн хамгийн өөдгүй ахмад Дэгээний төлөө тулалдахад ч бэлэн гээд төсөөл. Ахмад аа, энэ сайхан шүү.

Дэгээ: Тиймээ, би ойлгосон. Юу гээч, Сми... надад энэ таалагдлаа, надад таалагдлаа, надад таалагдаж байна. Өө, Сми, сая надад гайхалтай санаа орж ирлээ. Маргааш би Пэний хүүхдүүдийг надад хайртай болгоно. Питер Пэн дахин нисдэг болно. Тэр яаж гэдгийг нь санаг. Хэрэв тэр чадахгүй бол тэр хаягдсан жаалууд түүнийг санадаг болгоно. Өө, тиймээ, чи харна аа. Тэр донгодоно, тэр тулалдана, тэр ниснэ, дараа нь тэр үхнэ.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Жаал: Дээш нь өргө.

Бүгд:  Дээш нь өргө.

Жаал: Доош нь буулга.

Бүгд:  Доош нь буулга.

Жаал: Дээш нь өргө.

Бүгд:  Дээш нь өргө.

Жаал: Доош нь буулга.

Бүгд:  Доош нь буулга.

Жаал: Тансаглаж байх цаг алга

Та хөгшин бас илүүдэл жинтэй

Тонн жинг авч хаях хэрэгтэй

Том бөгсөө газраас хөндийрүүл

Доошоо тонгойж хөлийнхөө хуруунд хүр

Доошоо харалгүй та хэр удсан бэ?

Галбиртай бол

Жингээ хас

Гоолиг бол

Ялалт хэрэгтэй

Хадан дээгүүр харайх танд л сайн

Харин царай чинь цэнхэртэж байна

Хоёр гараа арагш нь савчаад бай

Зүрхний шигдээс болтлоо зүтгэ

Зөвхөн бэлтгэл хий.

Бороон дор

Наран дор

Цасанд

Дахиад жаахан

Дандаа хий

Давтаад хий.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Пэн:   Надтай болгоомжтой байгаарай. Би шинэ хүн.

Бүгд:  Доош нь! Дээш нь! Дээш нь!

Руф:   За, өвөө минь. Өөрийнхөө хамгийн сайн чаддагийг харуул.

Динь: Руфиос чамд туслахыг хичээж байна, Питер. Сонс, суралц.

Руф:   Ойлголоо, чи бэлэн үү? Би чамайг өвтгөмөөргүй л байна.

Жаал: Арьсаа сайн хамгаалаарай.

Руф:   Зоригтой бай, өвөө минь.  

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Пэн:   Та нар юу хийгээд байна? Энэ надад хүүхдүүдээ буцааж авахад яаж туслах юм? Би дараа нь юу хийх ёстой вэ?

Жаал: Дараа нь, нисэх цаг.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Динь: Нандин хүслээ бодоорой. Чамд хэрэгтэй бүх юм, Питер ээ, ганцхан нандин хүсэл, тэгвэл чи нисэж чадна.

Пэн:   Би ойлгосон. Энэ чавханд суулаа гээд би аз жаргалтай болохгүй.

Жаал: Тэр нисэж байна! Тэр нисэж байна.

Туд:    Тэр унаж байна.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Дэгээ: Одоо анхаараарай, хүүхдүүд ээ. Бид маш олон зүйлийг судлах ёстой. 1-р хичээл. Эцэг эхчүүд яагаад хүүхдүүдээ үзэн яддаг вэ? Хэн хариулах вэ?

Мегг: Энэ ээжийн орой болгон уншдаг юм мөн үү?

Дэгээ: Чи, урд суусан хөөрхөн бяцхан чөтгөр... Чи өөрийнхөө бодлыг энэ ангитайгаа хуваалцахгүй юм уу?

Мегг: Тэгье, ээж орой болгон уншиж өгдөг гэж би хэлсэн юм, учир нь ээж бидэнд маш их хайртай.

Дэгээ: Та нарт хайртай? Энэ арай...

Сми:   “Х” үсэг, ахмад аа.

Дэгээ: Үгүй ээ, хүүхдүүд ээ. Ээж чинь та нарыг хурдхан унтуулах гэж орой болгон уншдаг юм... тэгвэл тэр та наргүйгээр аавтай чинь хэсэг хамт сууна... та нарын эцэс төгсгөлгүй үргэлжийн тэнэг балай, ядаргаатай: “Тэр миний тоглоомыг авчихлаа”, “Надад хөтөвч хэрэгтэй”. “Би жигнэмэг идмээр байна”. “Би босмоор байна”. “Би хүсч байна, би хүсч байна, би хүсч байна!" "Би, би, би, би!" - Надад, надад, надад, надад! “Одоо, одоо, одоо!”шаардлагуудыг ч сонсохгүй. Та нар ойлгохгүй байна уу, хүүхдүүд ээ? Та нарыг дуугай болгох гэж тэд үлгэр уншиж өгдөг юм.

Сми:   Бас та нарыг мансууруулах гэж.

Мегг: Энэ худлаа, Жек. Та нар худалч!

Дэгээ: Худалч аа? Би юу? Хэзээ ч үгүй. Үнэн гэдэг үнэхэхэр зугаатай зүйл. Өө, охин минь. Чамайг төрөхөөс өмнө аав ээж чинь нар мандахыг харах гэж шөнөжин унтдаггүй байсан юм. Айх хэрэггүй. Мегги, чамайг төрөхөөс өмнө тэд аз жаргалтай байсан. Бас эрх чөлөөтэй.

Мегг: Та муу хүн.

Дэгээ: Сми, жаалд дүн тавиарай.

Сми:   Мэдээж.

Мегг: “Ф”? Тэр надад “Ф” дүн тавилаа.

Дэгээ: Жек. Аав чинь чиний дүүгийн сургуулийн жүжигт очсон, тийм ээ? Гэхдээ тэр чиний бейсболийн тэмцээнд очоогүй байх аа?

Жек:  Та үүнийг яаж мэддэг юм?

Дэгээ: Тэр чиний амьдралын хамгийн чухал өдөр хамгийн чухал тоглолтыг өнгөрүүлсэн.

Мегг: Би таны дэгээг сугалж хаяна даа!

Дэгээ: Аяар.

Мегг: Би үзэн ядаж байна, би таныг үзэн ядаж байна, ноён Дэгээ!

Дэгээ: Би чамд юу гэж хэллээ, Сми? Хүүхдүүд надад дургүй байдаг.

Сми:   Мэдээж тэд хайртай. Явцгаая. Чи ахмадыг гонсойлгочихлоо.

Мегг: Жек, намайг сонсооч    ! Та хэзээ ч мартаж болохгүй шүү! Аав ээж хоёрыг хэзээ ч мартаж болохгүй! Гэртээ яаж оргож харихаа бодож, Жек! Гэртээ харь!

Жек:  Гэртээ харих аа?

Дэгээ: Жек. Чи гэртээ байна. Тийм үү?

 

-------------------------------------------------------------------------------------------------------------------

Пэн:   Өө, тиймээ.

Жаал: Үгүй ээ, үгүй, үгүй. Бид үүнийг ашигладаггүй.

Пэн:   Тэгвэл энэ та нарт ямар хэрэгтэй гэж?

Жаал: Бид үүнийг ашиглахгүй байхын тулд.

Туд:    Намайг битгий шахаач!

Жаал2:  Болиоч, бүдүүн ээ!

Руф:   Бүгдээрээ талархсанаа хэлцгээ.

Пэн:   Эзэн минь адислаач...

Бүгд:  Талархая!

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Туд:    Өө, миний дуртай бүх хий хоосон хоол. Төмс, шүүслэг алимнууд, гадилын нухаш.

Жаал: Папай, калабэшийн шүүсээр даруулаарай.

Жаал1:  Та энийг үлээгээд өгөөч? Баярлалаа.

Туд:    Үнэхээр амттай. Та наадахаа идэх юм уу?

Пэн:   Үгүй ээ, май.

Динь: Идээч!

Пэн:   Энэ ямар учиртай юм? Жинхэнэ хүнс нь хаана байна?

Динь: Хэрэв чи өөрийгөө Питер Пэн гэж төсөөлж чадахгүй бол чи Пэн болохгүй, тиймээс идээд бай!

Пэн:   Юу идэх юм? Энд юу ч алга. Бүр Ганди үүнээс илүүг идэж байсан.

Жаал: Энэ таны дуртай тоглоом байсан.

Пэн:   Тоглоомоо мартаж үз. Би жинхэнэ хоол идмээр байна. Стейк, өндөгнүүд...

Руф:   Та чадахгүй. Таны хоолойнд тэглээсэй, тарган, үрчгэр шуудай минь.

Пэн:   Чи маш муу хүмүүжилтэй...

Руф:   Та өмхий баасны хорхой.

Динь: Алив, чи үүнээс ч илүү хийж чадна.

Пэн:   Чи тэднийг турхирч байна уу?

Руф:   Тиймээ, өөрийгөө харуул, дүнхүү толгойт оо. Муу бөгтийсөн хуучирсан хөтөвчний үлдэгдэл.

Бүгд:  Зүйтэй, Руфио!

Пэн:   Чи энэ хүүхдүүдэд маш муу үлгэр дуурайлал гэдгээ мэдэх үү? Чи бүр 4-р ангиа ч төгсөөгүй байх.   

Руф:   Геморрой тусаасай билээ!

Пэн:   Магадгүй 5-р анги төгссөн байх.

Руф:   Хөгшин, үрчийсэн, өмхий тарган бөгс!

Бүгд:  Зүйтэй, Руфио!

Пэн:   Заримынх нь аманд баас чихээстэй бололтой. Чи юу гэдгийг мэдэх үү?

Руф:   Та бол баасны үйлдвэр. Хархны цувдай, муурны бөөлжистэй уранхай таар шуудай, сэжиг хүрэм, балиар, хөгийн батга! Ялзарч муудаж, хорхой ялаа язганасан 100 жилийн гамбургер!      

Пэн:   Химийн багшаа сольсон нь дээр.

Туд:    Алив ээ, Руфио, түүнд хариуг нь өг.

Руф:   Хэлтгий хэлт!

Пэн:   Тооны багш.

Рус:    Хамуурсан толгой!

Пэн:   Шоронгийн үсчин.

Рус:    Ээжийн эрх хүү.

Пэн:   Долийсон эмэгтэйчүүдийн эмч.

Рус:    Тэмээ нүүр лүү чинь нулимаасай!

Пэн:   Үхрийн бөгсөнд нь унгасаар утуулмар!

Руф:   Худалч, матаач, усан нүдлэгч, жинхэнэ гахай!

Пэн:   Хорон, даварсан бүдүүлэг, хэрүүлч, мулгуу!    

Туд:    Сайн байна, Питер!

Руф:   Чи муу.... ! Мулгуу, тэнэг новш!

Пэн:   Чи тахийн толгойт, салиагаар хучигдсан батга шавуулагч, Питер Пэнд атаархсандаа шаналж, салиагаа идсэн инфузори тархи!

Жаал: Инфузори тархи гэж юу вэ?

Пэн:   Би чамд инфузори гэж юу болохыг хэлж өгье. Инфузори энэ байна! Тэр ганц эстэй, тархигүй, нисэж чаддаггүй! Надтай шөргөөлцөх хэрэггүй, залуу! Би хуульч хүн!

Бүгд:  Беннинг, Беннинг!

Руф:   Руфио, Руфио!

Бүгд:  Беннинг, Беннинг! Беннинг, Беннинг!  

Пэн:   Өө, Руфио, чи яваад үхсэн нохойн хоншоор үнсвэл яасан юм?

Жаал: Та чадлаа.

Пэн:   Юу чадсан гэж?

Жаал1:  Та өөрийнхөө төсөөллийг ашигласан, Питер.

Жаал2:  Та бидэнтэй хамт тоглоно, Питер. Та чадаж байна, Питер.

Жаал3:  Өөрийнхөө папог уугаарай, Питер. Ямар байна?

Пэн:   Амттай.

Туд:    Питер! Бариад ав!

Жаал2:  Хөөе, Халаас аа... бариад ав!

Жаал3:  Өө, Битгий асуу!

Пэн:   Байлдаад!

Руф:   Хөөе, Питер Пэн, бариад ав!

Динь: Питер, болгоомжил!

Жаал: Питер, болгоомжил!

Туд:    Үгүй ерөө...

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Туд:    Питер, би тантай ярилцаж болох уу?

Пэн:   Мэдээж, Туд.

Туд:    Би Тутлсийг санаж байна.

Пэн:   Чи юу?

Туд:    Тэр ч гэсэн хаягдсан.

Пэн:   Чи Тутлсийг хаанаас мэддэг юм?

Туд:    Тэр орхигдсон жаал байсан. Энэ түүний бөмбөлөгүүд нь. Энэ түүний нандин хүсэл нь.

Пэн:   Тэр нээрэн энэ бөмбөлөгүүдийг гээчихсэн.

Туд:    Тиймээ, тэр эднийгээ гээчихсэн юм. Питер, та нэг юм мэдэх үү?

Пэн:   Юу?

Туд:    Миний нандин хүсэл танд туслах болно.

Пэн:   Чиний нандин хүсэл юу юм?

Туд:    Миний ээж. Та ээжийгээ санадаг уу, Питер?

Пэн:   Би тэгмээр л байна. Сонс доо.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Жек:  Миний ээж энэ дууг дуулдаг.

Сми:   Миний хонгор Жек, надад бейсболийн тухай ярьж өгөөч. Би санахгүй байна. Та нар гүйлддэг юм уу, эсвэл морь унадаг уу?

Мегг: Бүх одод миний найзууд Үүр цайтал би хамт байдаг Би ганцаараа биш гэдгээ мэднэ Үнэхээр би ганцаардсан үедээ Чи ганцаараа байхад Ийм л гайхамшиг байдаг Чи ганцаараа биш Ийм л гайхамшиг байдаг.

Жаал: Сайхан амраарай, Байхгүй газар аа!

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Дэгээ: Энэ юу вэ? Би сонсч байна. Би дахиад сонсч байна. Сми, нөгөө матар амилаад буцаад ирж! Тик-так, тик-так, тик-так! Энэ цаг уу?

Сми:   Бид олон жилийн өмнө тэр матрыг алсан. Бид олсон цаг болгоныг эвдсэн. Бяцхан эльф хамгаас сайн мэднэ.

Дэгээ: Одоохон музейд аваач.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Гялалзтал нь зүлгэ. Дэгээний яг энэ дээр шинээр лак давхарлаж түрх.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Дэгээ: Хэмхэрхий цагнууд. Тус бүр нь сүүлчийн удаа цохилсон, одоо бүх юм зүгээр. Зүгээр л сонс.

Жек:  Би юу ч сонсохгүй байна.

Дэгээ: Би мэднэ ээ! Сайхан хэллээ! Яг үнэн! Жек, чи харж байна уу? Нааш ир. Чи энийг авч болно. Энэ Барбекюгийн өөрийнх нь цаг байсан юм. Тэр зартай далайн дээрэмчин байсан. Би түүний гэдсийг хүүлсэн даруйдаа түүнийг цагийг хэмхэлсэн юм.

Сми:   Түүний хөлөг онгоц сайхан түүдэг гал болсон. Үнэхээр сайхан, сайхан...

Дэгээ: Би юу сонсоод байна? Цагны цохилт! Сми, энийг болиул! Энийг зогсоо! Энэ “чаг-чаг”-ийг зогсоо!

Сми:   Энд цаг цохилохгүй байна. Энд цохилох юм үлдсэнгүй.

Дэгээ: Өө, бурхан минь! Энэ цагны цохилт байж магадгүй. Түүний аавын цагийг авчир. Нааш ир. Чи юу хүсч байгаагаа мэднэ. Үзээд алдах хэрэгтэй. За, эхлээрэй.

Жек:  Үүнийг надад шоколадтай сүүгээ хөөсрүүлэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй байсны төлөө.

Дэгээ: Сайн байна! Браво!

Сми:   Энэ сайхан биш үү?

Жек:  Үүнийг намайг орон дээрээ үсрэхийг хэзээ ч зөвшөөрдөггүй байсны төлөө.

Дэгээ: Цаг хугацааг зогсоо, хүү минь.

Жек:  Үргэлж амлаж, амлалтаа зөрчдөг байсны төлөө! Надтай хэзээ ч тоглож байгаагүйн төлөө!

Дэгээ: Хэзээ ч хажууд чинь байдаггүй аавынхаа төлөө, Жек! Жек, чамайг хөлөг дээрээс авраагүй аавынхаа төлөө.

Жек:  Биднийг аврахыг хүсээгүй тэр...

Дэгээ: Чамайг аварч чадаагүй тэр хүн, Жек.

Жек:  Тэр хүсээгүй. Тэр бүр оролдож үзээгүй. Тэр хөлөг дээр байсан, бид тэнд байсан, гэтэл аав хичээхийг хүсээгүй.

Дэгээ. Жек.. тэр оролдох болно. Харин асуулт нь, цаг нь ирэхээр чи аврагдахыг хүсэх үү? Үгүй ээ, чи одоо хариулах хэрэггүй. Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй. Одоо чи хэн байхыг хүсч байгаагаа сонгох хэрэгтэй. Гэрийнхээ тухай бүх бодлуудаа орхи, тэнд хэн ч амласандаа хүрдэггүй.

Жек:  Яагаад тэр вэ?

Дэгээ: Би хэзээ ч юм амлалт өгчихөөд, Жек, амлалтаа биелүүлээгүй билүү? Би тэгсэн үү, хүү минь?

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Пэн:   Явцгаая. Би энэ тоглоомонд дургүй.

Жаал: Та аль болох хурдан Дэгээгийн дэгээг хулгайлах хэрэгтэй. Энэ танд урам өгнө.

Туд:    Тэгвэл та яг Пэн шиг донгодож чадна.

Дэгээ: Друсцилла, миний бээлийг өмсүүлээдэх. Тоглоом одоо эхлэх гэж байна. Надад оргилуун дарс хэрэгтэй. Надад оргилуун дарс өг.

Жаал: Дэгээгийн дэгээг хулгайл, тэгээд донгод.

Жаал1:  Тиймээ.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Дэгээ: Жеки, хүү минь! Жек! Чиний аавын өнгөрүүлсэн бүх тоглолтуудыг нэг сана. Дэгээ чиний тоглолтыг хэзээ ч өнгөрүүлэхгүй, хүү минь.

Жаал: Тэр бараг хүрчихэж. Дэгээг аваач.

Жаал1:  Та юугаа хараад байгаа юм?

Жаал: Түргэлээч, та ойрхон байна.

Жаал2:  Юу болсон бэ?

Туд:    Наадахаа аваач, түргэлээч:

Жаал: Аваач ээ, Питер.

Пэн:   За алив, Жек.

Сми:   Эхний цохилт.

Пэн:   Сайн дамжуулалтыг хүлээ. Сайн дамжуулалтыг хүлээ!

Бүгд:  Жек! Жек! Тэр манай залуу. Хэрэв тэр чадахгүй бол хэн ч чадахгүй.

Эр:      Тэр хоёр дахийг нь хулгайлчихлаа!

Дэгээ: Үгүй ээ, үгүй, үгүй! Больцгоо! Бид энэ тоглоомыг мастер Жекийн дүрмээр тоглож байгаа! Өөдгүй юмнууд! Одоо сууцгаа! Тоглоомыг үргэлжлүүлцгээе! Энэ бейсбол хэрцгий тоглоом юмаа, тийм үү?

Бүгд:  Гэр лүүгээ зугт, Жек. Гэр лүүгээ зугт, Жек. Гэр лүүгээ зугт, Жек. Гэр лүүгээ зугт, Жек.

Жек:  Гэр лүүгээ зугт, Жек.

Дэгээ: Сми, үгүй ээ, үгүй, үгүй! Тэд үгнүүдээ залруулах ёстой! Тэдэнд байрлалаа соль гэж хэл!

Жек:  Мегги?

Сми:   Залруулцгаа!

Бүгд:  Үүр лүүгээ гүй, Жек! Үүр лүүгээ гүй, Жек! Үүр лүүгээ гүй, Жек!

Пэн:   Үүр лүүгээ гүй, Жек! Үүр лүүгээ гүй, Жек! Тэр эргэлттэй шидэлтийг цохиж чадахгүй.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Дэгээ: Миний Жек!

Пэн:   Миний Жек.

Дэгээ: Чи чадлаа! Түүнийг дээш нь өргө! Энэ миний хүү! Чи чадлаа, хүү минь!

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Пэн:   Би нисэх ёстой! Нандин бодол, нандин бодол, нандин бодол, нандин... Ганцхан том нандин бодол! Арай доор. Би чадна!

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Пэн:   Тутлс. Венди. Жон.Майкл. Питер.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Динь: Болгоомжтой, Питер. Чи өмнөхөөсөө ч илүү өндөр болсон. За, нэг юм хэлээч. Миний даашинз таалагдаж байна уу?

Пэн:   Чи үнэхээр үзэсгэлэнтэй. Энэ хэнд зориулагдсан юм?

Динь: Чамд. Гэртээ тавтай морил, найз минь.

Пэн:   Энд юу болсон юм?

Динь: Дэгээ.

Пэн:   Дэгээ.

Динь: Чамайг алга болох үед тэр бүгдийг нь шатаасан.

Пэн:   Үнсэлт. Венди. Энэ Вендигийн гэр. Тутлс, Нибс хоёр түүнд барьж өгсөн. Би санаж байна. Венди энэ сандал дээр сууж байсан.

Динь: Тиймээ.

Пэн:   Гэхдээ сандал энд байгаагүй. Тэнд байсан. Бид энд сууцгааж, харин Венди оймс нөхөж, бидэнд үлгэр ярьдаг байсан. Тэр энд унтдаг байсан. Динь, чиний байшин тэнд байсан.

Динь: Тиймээ.

Пэн:   Харин Майкл энд өөрийнхөө сагсан орон дотор унтдаг байсан. Жон. Тедди. Миний Тедди. Ээж намайг уйтгарлахгүй гэсэндээ миний тэргэнцэр дотор хийдэг байсан. Би ээжийгээ санаж байна. Би түүнийг саналаа.

Ээж:   Хүү минь хамгийн шилдэг сургуулиудад сурах болно. Эхлээд тэр Уайтхоллдод, дараа нь Оксфордод сурна. Тэгээд мэдээж төгсөөд Дээд шүүхийн хуульч болохоор суралцаж, гэрлэж, хүүхдүүдтэй болно. Яг аавтайгаа адилханаар. Энэ бүх эцэг эхчүүдийн мөрөөдөл биш гэж үү?

Пэн:   Би айсан. Би том болохыг хүсээгүй. Учир нь том болсон хэн бүхэн дараа нь үхдэг. Тэгээд л би зугтсан. Динь... чи ирж намайг аварсан. Чи намайг Байхгүй газарт авчирсан. Чи намайг нисгэж сургасан. Гэвч би жаахан жаал хэвээрээ, ээжийгээ үргэлж санадаг байсан. Тиймээс би гэртээ нисэж очиж өөрийнхөө өрөөний цонхоор орохоор шийдсэн. Гэвч цонх түгжээтэй байсан. Тэд намайг мартсан байлаа. Тэгээд би хаагаагүй байсан өөр нэг цонх олж орсон юм. Би тэгж л Вендитэй танилцсан. Би өөрийнхөө сүүдрийг түүний өрөөнөөс олсон юм. Би, миний сүүдэр хоёр яг усны дусал шиг нийлнэ гэж би бодсон.

Вен:   Жаалаа. Чи яагаад уйлсан юм?

Пэн:   Чамайг хэн гэдэг вэ?

Вен:   Вэнди Мойра Энжела Дарлинг. Харин чинийх?

Пэн:   Би Вендитэй уулзах гэж олно удаа ирсэн. Үргэлж хаврын цагаар.

Вен:   Питер!

Пэн:   Венди улам том болсоор... улам томорсоор. Ингээд би хамгийн сүүлд нисэж очсон юм.

Вен:   Питер, би чамтай хамт явж чадахгүй. Би яаж нисдэгийг бүр мартсан. Би хөгширсөн, Питер. Би одоо 20-тойгоос ч илүү настай. Би аль хэдийн өсөж том болсон.

Пэн:   Үгүй ээ, үгүй, үгүй! Та амласан ш дээ!

Вен:   Би одоо хүүхдүүдтэй болсон. Тэд ч гэсэн хүүхдүүдтэй. Миний ач охин Мойра тэр орон дээр унтаж байна.

Пэн:   Би орон дээр унтаж байгаа түүнийг хараад миний дотор нэг юм үүрд өөрчлөгдсөн.

Пэн:   Би түүнд үнсэлт бэлгэлэе.

Вен:   Үгүй ээ, битгий, Питер! Ямар ч товч, хуруувч хэрэггүй. Тэр чамайг тогтоож чадахгүй гэдгээ мэдээд шаналж байхыг нь би хармааргүй байна.

Пэн:   Үгүй ээ. Би жинхэнээсээ үнсэнэ.

Динь: Би нандин бодлоо яагаад санахгүй байсныг би ойлгож байна. Маш олон гунигтай дурсамжууд байсан, Питер.

Пэн:   Баяртай, Тедди. Тедди биш. Аав аа. Аав аа! Аав аа!

Мойра: Питер, чиний аав чинь.

Пэн:   Сайн уу, Жек.

Пэн:   Би яах гэж буцаж ирснээ мэднэ. Би яах гэж том болсноо ч мэднэ. Би аав болохыг хүссэн. Би аав боллоо. Миний нандин бодол. Би ойлголоо! Би ойлголоо! Би ойлгосон Би ойлголоо! Би олчихлоо! Би алдсан байна.

Динь: Нандин бодлоо өөртөө хадгал, Питер!

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Туд:    Питер Пэн!

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Жаал: Пэн! Тэр буцаад ирлээ! Тэр буцаад ирлээ!

Бүгд:  Пэн!

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Пэн:   Тогло! Тогло!

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Руф:   Чи бол Пэн. Чи нисэж чадна, чи тулалдаж чадна, бас чи...

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Пэн:   Динь, чи байна уу? Чи гунигтай байна уу?

Динь: Үгүй ээ, би гуниагүй. Зүгээр л явчих.

Пэн:   Чи өвдсөн байна. Чамд шархны лент хэрэгтэй. Эсвэл халууны шил. Венди хатагтайг Нибс тэгж эмчилж байсан.

Динь: Өө, үгүй ээ, Питер! Энэ огт өөр зүйл!

Пэн:   Тиймээ, тэгсэн. Нибс түүний аманд халууны шил хийсэн. Тэгээд л зүгээр болсон. Энэ бидний агуу адал явдал биш гэж үү?

Динь: Чиний дараагийн агуу адал явдал хүүхдүүдээ аврах гэдгийг санаж байна уу?

Пэн:   Хүүхдүүд ээ? Питер Пэн хүүхдүүдтэй юм уу?

Динь: Чи яах гэж Байхгүй газарт ирсэн юм?

Пэн:   Яг үнэн. Үргэлж бяцхан жаал байж, хөгжилдөх гэж. Надад энэ тоглоом таалагддаг. Надаас өөр юм асуугаач.

Динь: Өө, бурхан минь. Би чадлаа ш дээ!

Пэн:   Динь, юу хийснээ хар даа! Чи байшингаа эвдэлчихлээ! Чи том болж.

Динь: Энэ миний хамгийн их хүсэж байсан цорын ганц хүсэл. Питер, энэ миний мэдэрч байгаагүй хамгийн том мэдрэмж. Бас би анх удаа ийм мэдрэмжтэй байх хангалттай том болж чадлаа. Питер, би чамд үнсэлт бэлэглэмээр байна. Үгүй ээ, жинхэнэ үнсэлт. Би чамд хайртай, Питер Пэн.

Пэн:   Би хайртай... түүнд.

Динь: Түүнд гэж хэнд?

Пэн:   Мо... Мойрад! Би Мойрад хайртай, бас Жек, Мегги хоёрт. Жек, Мегги... Надад нэг төлөвлөгөө байна. Динь? Явцгаая. Чи явах хэрэгтэй.

Динь: Бүх юм дууссаны дараа чи дахиж хэзээ ч буцаж ирэхгүй. Чи юу харж байна, Питер? Тэднийгээ авар. Явж тэднийгээ авар. Чи яваач, тэнэг ээ!

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Дэгээ: Жек, далайн дээрэмчин анхны ээмгээ авах мөч хамгийн чухал байдаг юм. Чи анх удаа хүнийг илдээр бүлж байгаа юм шиг. Харин одоо, Жек, би чамаас толгойгоо жаахан хажуу тийш болгохыг хүсье. Бага зэрэг. Яг ингэж. Тэвчих болох нь дээ, залуу. Учир нь энэ маш их өвтгөх болно. Сми, энэ юу вэ?

Жек:  Энэ хэн бэ, ахмад аа?

Дэгээ: Энэ Питер Пэн. Гурван өдөр болсон гэж үү? Энэ үнэн, Питер, цаг хугацаа нисдэг. Бас чи нисэхийг би харлаа. Чи наад бариу богино өмдөндөө яаж дахиж багтаж чадсан юм, Питер?   

Пэн:   Яг одоо хүүг минь өгөөдөх, тэгвэл чиний хүмүүс чөлөөтэй явж болно.

Дэгээ: Чи түүнээс эхлээд яагаад асууж болохгүй гэж? Жек, чамтай нэг хүн уулзъя гэнэ, хүү минь.

Пэн:   Жек, гараа надад өгөөрэй. Бид гэртээ харих ёстой.

Жек:  Би гэртээ байна.

Дэгээ: Сайхан хэллээ. Чи харав уу, Питер, тэр миний хүү. Тэр надад маш их хайртай. Би түүний төлөө үхтэл тулалдахад бэлэн. Би чамтай үүгээр гар барих гэж их удаан хүлээсэн. Питер Пэн, өөрийнхөө тавиланд бэлд!

Жек:  Харанхуй, харгис чи ч гэсэн тавиландаа бэлд.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Дэгээ: Чи үүнд дургүй гэж үү, залуу? Чи нэг л цус гаргавал өөрийгөө зогсооход хэцүү болно! Энэ бол далайн дээрэмчний амьдрал, хүү минь!

Пэн:   Жек! Жек!

Жек:  Би түүнийг таних уу, ахмад аа?

Дэгээ: Үгүй ээ, би түүнийг урд нь ер хараагүй.

Пэн:   Жек! Жек! Чи үүнд итгэж болохгүй, учир нь би нандин бодлоо олсон. Надад гурван өдөр л байсан, тэгээд юу болсоныг таа даа? Би ниссэн! Миний нандин бодол юу гэдгийг чи мэдэх үү? Чи байсан юм.

Жек:  Энэ миний аав... гэхдээ тэр нисэх дургүй!

Пэн:   Урагшаа!

Бүгд:  Урагшаа!

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Дэгээ: Эргийн гарнизоныг дууд! Бидэнд сүүлчийн хүн хүртэл бүгд хэрэгтэй!

Сми:   Хэрэв тулалдаагүй хүн байвал наашаа хурдан хүрээд ир!

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Пэнк: Эгнээгээ хумиарай!

Дэгээ: Эгнээгээ хумиад!

Пэн:   Бид ямар тод гэрлээр хийгдсэнийг эд нарт харуулцгаая!

Дэгээ: Биднийг ган шиг хатаасан тамын галыг санацгаа! Дайраад!

Пэн:   Эхэл! Хэн хэнээсээ айхыг бид харна. Энийг харцгаа!

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Дэгээ: Сми! Нэг ухаалаг юм сэтгээч!

Сми:   " Сми, Сми"! Сми яах ёстой юм? Сми яана гэж? Сми, Сми! Би яах юм?

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Туд:    Супер бөмбөг!

Жаал: Галлаад!

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Туд:    Хөөе, хүлээ! Замаа хараарай!

Жаал: Надад туслаарай!

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Жаал: Энэ байна. Май, чи, май, чи, май, чи!

Туд:    Орхигдсон жаалууд аа, доошоо! 

Эр:      Миний нүд!

Сми:   Энэ Смигийн боломж.

Эр:      Та нар юу хийж байна гэж бодоов? Наад цонхноосоо холдоцгоо!

Руф:   Дэгээ!

Дэгээ: Руфио. Руфио.

Пэн:   Хэрэггүй. Энэ хөгшин минийх.

Мегг: Жек! Намайг авраач!

Пэн:   Мегги!

Дэгээ: Руфио. Руфио.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Эр:      Цонхноос буу, чи!

Пэн:   Мегги!

Мегг: Аав аа! Аав!

Эр:      Хүлээ, чи чинь...

Пэн:   Питер Пэн.      

Мегг: Аав! Аав аа!

Пэн:   Мегги!

Мегг: Аав аа! Аав? Питер Пэн миний аав гэж үү?

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Пэн:   Мегги! Би чамайгаа дахиж хэзээ ч алдахгүй.

Жаал: Орхигдсон жаалууд аа, бид тэднийг зугтаалгалаа.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Пэн:   Пэн ирж байна!

Руф:   Хар даа, хар даа, би Дэгээд дийлчихлээ.

Пэн:   Дэгээ! Үгүй ээ!

Руф:   Би юу хүсдэгийг чи мэдэх үү?

Пэн:   Юу вэ?

Руф:   Би аавтай болохыг хүсдэг.... яг чам шиг.

Жек:  Аав аа, намайг уучлаарай.

Дэгээ: Чи надтай тулалдахад бэлэн үү, Питер? За алив. Дэгээг хөгжөөгөөдөх.

Жек:  Аав аа. Би гэртээ харимаар байна.

Дэгээ: Чи юу яриад байна аа?  Чи гэртээ байна. Питер. Чи хаачих гэж байна?

Бүгд:  Питер! Питер! Питер! Питер!

Пэн:   Орхигдсон жаалууд аа!       

Дэгээ: Питер! Чи хаачих гэсэн юм? Буцаж ирээд надтай тулалдаач! Би чамайг хаана ч байсан олно! Өөдгүй муу, Питер! Буцаад ир!

Мегг: Танд ээж маш их хэрэгтэй!

Дэгээ: Сми! Миний хойноос! Шат!

Сми:   Зүгээр л өөрийн биеэр буугаад...

Дэгээ: Питер! Би амлачихъя, чи хаашаа ч явсан, чи хаана ч байсан би олоод “Дэгээ Жеймс” гэж бичсэн зурвастай чичлүүр хутга зоож орхино. Тэд чиний хүүхдүүд, хүүхдүүдийн чинь хүүхдүүдийн өрөөний хаалганд зоолттой байх болно. Чи намайг сонсов уу?

Пэн:   Чи юу хүссэн юм, хөгшин минь?

Дэгээ: Зөвхөн чамайг.

Пэн:   Чиний хүслээр болог, Дэгээ Жеймс ээ. Пэн “Өшөө авагч” буцаад ирлээ.

Дэгээ: Харин Дэгээ Питер Пэнийг хүлээж байна.

Пэн:   Энэ удаа зөвхөн Дэгээ бид хоёр.

Дэгээ: Үхэхэд бэлд.

Пэн:   Үхэл хамгийн агуу адал явдал.

Дэгээ: Үхэл чамд үлдсэн ганцхан адал явдал.

Пэн:   Чи арай том байсан санагдах юм.

Дэгээ: 10 настнуудын хувьд аварга шүү.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Пэн:   Өвдөлтгүйгээр ялахгүй, Жеймс.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Пэн:   Сайн байлаа, хөгшин минь.

Дэгээ: Чи жинхэнэ Питер Пэн биш гэдгийг би мэднэ. Энэ зөвхөн зүүд төдий. Чи Питер Бэннинг хэвээрээ сэрнэ, хар амиа бодсон, олон жил ууж байгаа, карьерийн төлөө бүгдийг золиосолдог, эхнэр хүүхдүүдээсээ нуугдсан тэр хүн.

Жаал: Би танд итгэж байна.

Жаал1:  Би танд итгэж байна.

Жаал2:  Би танд итгэж байна, Питер.

Мегг: Би танд итгэж байна.

Туд:    Та Питер Пэн. 

Жек:  Та Питер Пэн  

Динь: Би чамд итгэж байна... Питер Пэн.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Жек:  Өөдгүй амьтан!

Мегг: Жек, зогс!

Пэн:   Одоо бид үүнийг дуусгана.

Дэгээ: Чи хуурамч амьтан!

Пэн:   Сайн уу! Тик-так, тик-так... Дэгээ жирийн цагнуудаас айдаг! Би үгүй гэж боддог! Дэгээ өнгөрөх цаг хугацаанаас айдаг гэж би боддог. Тик-так!

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Дэгээ: Сайн байна, Питер. Би ялагдлаа. Миний нэр төрийг өгчих. Чи миний гарыг авсан. Чи надад зарим нэг өртэй.

Пэн:   Чи Руфиог алсан. Чи миний хүүхдүүдийг хулгайлсан. Чи үхэх ёстой.

Дэгээ: Тийм бол цавч, Питер Пэн. Шууд гүйцээ.

Мегг: Аав аа, гэртээ харьцгаая. Тэгэх үү? Тэр ердөө л ээжгүй хөгшин настай хүн.

Жек:  Тиймээ, аав аа, явцгаая. Тэр бидэнд дахиж гай болохгүй.

Дэгээ: Та нарыг адислая, хүүхдүүд ээ. Сайн байна, Жек. Эцсийн эцэст хорвоо ямар байх бол... ахмад Дэгээгүйгээр?

Пэн:   Чи хөлөгтөө суугаад эндээс зайлахыг би хүсч байна. Би чамайг энд, Байхгүй газарт дахиж хармааргүй байна.  

Бүгд:  Питер, болгоомжтой!

Дэгээ: Муу тэнэгүүд, Дэгээ Жеймсгүй  Байхгүй газар байхгүй! Одоо хүүхдүүд номноос ингэж уншина: “Ингээд Питер Пэн үхжээ”.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Дэгээ: Юу болоод байна?  Юу болоод байна аа?

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Дэгээ: Би ээждээ очмоор байна!

Жаал: Дэгээ алга болчихож.

Бүгд:  Дэгээ алга болчихож. Дэгээ алга болчихож...

Пэн:   Ура!

Бүгд:  Ура! Дахиад Дэгээ байхгүй! Дахиад Дэгээ байхгүй! Дахиад Дэгээ байхгүй! Питер Пэн мандатугай!

Жаал: Яасан бэ, Питер?

Пэн:   Би энд үлдэж чадахгүй. Би ирсэн зорилгоо биелүүлсэн, би буцах ёстой. Динь, миний хүүхдүүдийг гэрэлтүүлээч. Жек, Мегги, та хоёрын хийх бүх юм бол нандин бодлоо санаарай.. тэгвэл над шиг нисэх болно.

Мегг: Ээж!

Жек:  Миний аав. Питер Пэн.

Пэн:   Динь, чи замаа мэднэ. Би араас чинь очно.

Туд:    Биднийг битгий орхиоч, Питер, бас баяртай гэж бүү хэл.

Жаал: Баяртай гэж юу юм?

Жаал1:  Энэ явна гэсэн үг.  Ийм учиртай үг. Бид бүгдийг дахиад л мартах болно.

Пэн:   Та нар бүгдээрээ миний Орхигдосон хүүхдүүд. Би та нарыг хэзээ ч мартахгүй. Хэзээ ч үгүй. Тэгэхээр, би хэнийг ахлагчаар үлдээх вэ?    

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Пэн:   Чи өөрөөс чинь жаахан бүх хүүхдүүдийг харж хандаж яваарай.

Туд:    Ойлголоо.

Жаал1:  Харин би хэнийг харж хандах вэ?

Пэн:   Эрвэхэйнүүдийг. Хамгийн жижгүүдийг нь.

Жаал: Тиймээ, сайхан тоглоом байлаа.

Пэн:   Надад итгэсэнд баярлалаа.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Жек:  Би түүнийг танина.

Мегг: Тэр яг сахиулсан тэнгэр шиг. Түүнийг сэрээхгүй байцгаая.    

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Вен:   Миний хөөрхий охин, чи шөнөжин унтсангүй юу?

Мой:  Би хүүхдүүдээ орондоо унтаж байхыг зүүдэндээ байнга хардаг юм. Тэгээд би сэрэхэд тэд тэндээ л байж байдаг.

Мегг: Ээж ээ!

Жек:  Ээж!

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Пэн:   Динь? Динь? Динь?

Эр:      Сайн уу. Эхнэртэйгээ асуудалтай байсан уу? Чи гэртээ орох үед тэр асуудал чинь гарч ирнэ.

Пэн:   Динь?

Динь: Хэлээч, Питер. Сэтгэл зүрхнээсээ хэлээрэй.

Пэн:   Би шидэт дагинад итгэдэг.

Динь: Унтах, сэрэх хоёрын хооронд зүүдэлж байснаа санаж байгаа тэр газрыг чи мэдэх үү? Тэнд би чамайг үргэлж хайрлах болно, Питер Пэн. Тэнд би чамайг хүлээх болно.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Пэн:   Нана! Алив, намайг үнсээрэй. Нааш ир, архирдаг машин минь! Мегги. Мо, Жек? Динь? Хөөх! Брэд! Сайн уу! Чи ийм удаан утсаа барьж байсан юм уу? Би сайн. Тиймээ. Байхгүй газарт. Орхигдсон хөвгүүд. Дэгээ Жеймс. Үхлийн халз тулаан. Би чамтай дараа яръя. Сонсооч, би ярилцмаар л байна... гэвч би борооны усны хоолойгоор өгсөх ёстой. Яагаад аа? Миний шидэт нунтаг дуусчихсан, үгүйсэн бол би нисэх байлаа. Яагаад гэнэ шүү!

Жек:  Тэнд далайн дээрэмчид байсан!

Мегг: Бас мангасууд ч байсан. Яг таны хэлдэг шиг!

Пэн:   Венди эмээ! Намайг оруулаач! Гуйж байна.

Жек:  Намайг уучлаарай, та уулзалт товлосон уу?

Пэн:   Би чамд цонхны тухайд юу гэж хэллээ? Үргэлж нээлттэй байлга! Хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч хаахгүй! Би хариулах ёстой юм. Чи жинхэнэ нислэгээс жинхэнэ сайхан мэдрэмж авмаар байна уу? Тэг л дээ.

Мой:  Чи хаана байсан юм бэ? 

Мегг: Аав, намайг эргүүлээч!

Пэн:   Хэзээ ч болно, Мегги. Эцэс төгсгөлгүйгээр, тэгээд дахиад.

Тутс:   Сайн уу, Питер. Би дахиад л хамгийн сонихолтойг нь өнгөрүүлчихсэн үү?

Пен:   Энэ таных гэж би бодож байна.

Тутс:   Хар даа! Харав уу, хараач, би бөмблөгүүдээ хаяагүй байна ш дээ! Венди, хар даа! Харав уу? Би бөмбөлөгүүдээ алдаагүй юм байна!

Венд: Сайн уу, жаал аа.

Пэн:   Сайн уу, Венди хатагтай. Биднийг чанга тэврээч.

Вен:   Хүү минь, юунд уйлсан юм?

Пэн:   Би мэдэхгүй ээ. Нандин бодол бүрийн нулимс байх.

Вен:   Нэг нь минийх үү?

Жек:  Нэг нь минийх үү?

Мегг: Нэг нь минийх үү?

Тутс:   Бас нэг нь минийх! Энэ өдрийг тэврээрэй!

Вен:   Ингээд чиний адал явдал төгслөө.

Пэн:   Өө, үгүй ээ. Амьдрал.... Амьдрал хамгийн том адал явдал байх ёстой.

--------------------------------------------------------------------------------------------------------------------

НАЙРУУЛАГЧ:                         СТИВЕН СПИЛБЕРГ

КИНО ЗОХИОЛЫГ НАЙРУУЛСАН:    ЖИМ ВИ ХАРТ, МАЛИА СКОТЧ МАРМО

КИНО ЗОХИОЛЫГ НАЙРУУЛСАН:    ЖИМ ВИ ХАРТ, НИК КЕСТЛ

ДҮРҮҮДЭД: ДАСТИН ХОФФМАН, РОБИН УИЛЛЯМС, ЖУЛИЯ РОБЕРТС, БОБ

ХОСКИНС, МЭГГИ СМИТ

--------------------------------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

Back to episodes Go home