Radio

/Революшн Студиос толилуулж байна/

/Толин/Робинсын бүтээл/

/Болсон явдлаас сэдэвлэн бүтээв/

/Андерсон, Өмнөд Каролина, 1976 он/

Ли- Андерсон бол жижигхэн уйтгартай нэгэн хот. Намар болоход хөлбөмбөгийн улирал эхэлнэ. Дасгалжуулагчтай гэрлэсэн гэдэг нь цаг хугацааг ялалт, хожигдолтоор хэмжинэ ээ гэсэн үг. Гэвч тэр жил өөр байсан юм.

Эр1- Жими Картер хэрэв сонгуульд ялах юм бол засгийн газрыг цэвэрлэх тал дээр анхаарч ажиллана гэдгээ амлажээ. Өмнөд Каролинагийн цаг агаарын мэдээг хүргэх гэж байна, өглөөдөө сэрүүн…

/Радио/

Эм2- Алив, явья.

Охин1- Жаахан байя л даа.

Эр2- Чи чинь тэнэг юм уу? Замаас зайл! Хараал ид гэж.

/Кино зохиолыг бичсэн Майк Рич/

/Найруулагч Майк Толин/

Ха- Лэрд, хүү минь. Чи хэдэн жил манай багт тоглож байгаа билээ?

Лэ- 2 жил, дасгалжуулагч аа.

Ха- 3дахь жилдээ тогломоор байна уу?

Лэ- Тийм ээ.

Ха- Тэгвэл анхаарлаа сайн хандуул.

Лэ- Ойлголоо.

Ха- Бид багаараа л хамт хичээхгүй бол, нөхөд өө, нэг л тоглогч алдаа гаргахад бүхэл бүтэн 6 онооны зөрүү гарна шүү дээ. Ханикат, тэднийг ядартал нь гүйлгэх хэрэгтэй байна. 

Ханикат- Сонссон уу? Алив, хөлнийхөө булчинг ажиллуулаад өг! Өвдгөө өндөр өргөнө шүү! Өшөө илүү өндөр! Алив ээ, булчингаа ажиллуулаад өг. Дээшээ. Өшөө илүү хурдан. Алив ээ, өвдгөө өндөр! Өшөө илүү! Сайн байна. Хийгээд байгаарай.

Ли- Хөөе. Чи ер нь өнөө орой надад жаахан цаг гаргах нь уу үгүй юу? Дуусах болж байгаа юм уу?

Ха- Бараг дууслаа. Мэри Хелен гэртээ ирсэн үү?

Ли- Мэри Хелен бараг цагийн өмнө орондоо орчихсон шүү дээ. Энэ тоглолт чинь болохоос өмнө бүхэл бүтэн 7 долоо хоногийн хугацаа байгаа гэдгээ мэдэж байгаа биз дээ? За за .

Ха- Удахгүй очлоо.

Ли- Хөөх, энэ улирлын хамгийн эхний “Удахгүй очлоо”-гоо хэллээ.

Эр3- Бэлдээд! Анхаар. Эхэл!

Жо- Одоо!

Ха-  Хамгийн дээд хурдаараа бөмбөгөө өшиглөнө шүү! Бэлдээд!

Жо- Цэнхэр 24.

Ха- Анхаар! Эхэл!

Жо- Хөөе, мангар аа. Наад бөмбөгөө шидчих. Чамтай яриад байна шүү дээ. Эсвэл дүлий юм уу? Тийм ээ, наад бөмбөг чинь. Наашаа шидчих. Шидээч ээ! Юу хийгээд  байгаам бэ? Дасгалжуулагч аа! Тэрэнд бөмбөгөө алдчихлаа. Юу вэ?

Ха- За дахья.

Мэ- Маргааш уулзья.

Эм2- За, тэгье ээ. Баяртай, Мэри Хелен.

Мэ- Баяртай.

Ха- Ямар орой ирж байх юм?

Мэ- Өө, сайн уу, аав аа. Би танд оройтно гэж хэлэх гээд залгасан чинь таны утас завгүй байсан.

Ха- Ээж нь унтчихсан.

Мэ- Тэгвэл өглөө босоод л ярья.

Ха- За.

Мэ- Сайхан амраарай.

Ха- Миний охин ч гэсэн.

Ханикат - Мэри Хелен сургуулийнхаа хөгжөөн дэмжигчдийн багт орсон гэсэн.

Ха- Тэр их догдолж байгаа.

Ханикат- Тэгнэ дээ. Линда ч гэсэн баярлаж байгаа байх.

Ха- Тийм ээ.

Жо- Дахиад нэг! Дахиад!

Ханикат- Тэнд юун сагс байгаа юм?

Жо- Цохиорой! Алив ээ! Хөөе!

Эр5- Энийг харж бай.

Жо- Алив ээ. Наашаа.

Ха- Цуглаарай! Бүгдээрээ наашаа. Энд юу болоод байгааг тайлбарлах хүн байна уу? Жонни, чи хэлэх үү? Хөдөлж болохгүй шүү.

Ханикат- Өө, үгүй ээ, үгүй, үгүй. Бурхан минь.

Ха- Би чамд туслах гэж байна аа. Эхлээд боолтыг чинь тайлах хэрэгтэй байна. Хөдлөхгүй байж байгаарай, хөдөлвөл зүсүүлчихнэ шүү. Хөдлөхгүй байж бай. Над руу хар даа. Хөдлөхгүй байж бай. Би чамайг өвтгөх гээгүй ээ. Битгий хөдлөөрэй. Зүсүүлчихнэ шүү. Бурхан минь. За, одоо зүгээр. Тайвшир. Одоо зүгээр. Надад итгэ ээ. Би чамайг эндээс гаргах гэж байна. За, одоо явж болно.  Надад хэлэх юм байхгүй юу тэгээд? Найзуддаа маргааш бэлтгэл оройтож эхэлнэ гэж дамжуулаарай.

Ли- Мэри Хелен энэ хичээлийн улирал хөгжөөн дэмжигчдийн багт 6-7 хүүхэд шинээр элсэж орсон гэж байна шүү, зөв үү?

Мэ- Ммхм.

Ли- Сургуулийн жагсаалын үеэр спортын захирал нь пирамид дээрх хамгийн өндөр албан тушаалд байх ёстой байдаг гэж байна шүү. Тийм уу? Харолд, чи нэг очоод охиноо ер нь юу хийгээд байгааг нь харчхаад ирээч.

Ха- Тэгье ээ.

Мэ- Тан руу хэдэн хүн залгасан байна лээ.

Ха- Хэнээс?

Мэ- Боби Тагертын хүмүүс. Фрэнк Клэй. Би бүгдийг нь жагсаагаад биччихсэн.

Ха- Тэдэнд юу гэж хэлсэн?

Мэ- Таныг эргүүлээд залгах байх гэж.

Ли- Тэр хүүхдүүдийг яахаа шийдсэн үү тэгээд?

Ха- Шийдээгүй байгаа.

Ли- Тэдний хэн нь ч өмнө нь ийм зүйлийг хийж үзээгүй байх.

Ха- Тэр хүүхдийг ямар их айчихсан байсныг чи төсөөлөх ч үгүй ээ. Бүр дагжиж чичирч байсан.

Да- Дасгалжуулагч Жонс? Сайхан санаа байна. Тантай түр уулзаж болох уу?

Ха- Өршөөгөөрэй. Танд бараг үгүй гэж хэлдэг хүн байдаггүй байх, захирал аа.

Да- Энд ажиллаж хүмүүс бол тийм ээ. Сайхан шидлээ.

Ха- Танд юугаар туслах уу?

Да- Өчигдөр болсон хэргийн тухай сонслоо.

Ха- Тийм ээ, нэг тийм юм болсон.

Да- Та тэгээд яаж зохицуулах гэж байна?

Ха- Юу ч гэсэн өнөөдөр удаан бэлтгэл хийлгэж л тэднийг шийтгэдэг юм уу гэж бодож байна.

Да- Сайн байна. Сайн. Юу гээч Харолд, тэр хүүхэд энэ хавиар эргэлдээд удаж байгаа. Энүүгээр яваад л байдаг юм. Хэнд ч төвөг уддаггүй, мөрөөрөө л явж байдаг юм. Энэ чигээр нь л байлгаасай гэж хүсч байгаа шүү. Баярлалаа.

Ха- Наад бөмбөг чинь хэрэггүй ээ. Өчигдрийн явдалд уучлаарай л гэж хэлэх гэсэн юм. Хэн нэгнээс ингэж сонсох хэрэгтэй байх гэж бодоод. Надад бөмбөг хэрэггүй ээ. Чи өөртөө хадгал. Дараа нь тэгж байгаад манай бэлтгэл дээр хүрээд ирээч. Чамд хийх юм олж өгье, бидэнд тус болох ч юм билүү. Дахиж муу юм болохгүй ээ, хүү минь. Чамд амлаж байна. Удахгүй уулзья. За юу? За, та нар есүүлээ. Өөрсдийгөө мэдэж байгаа байлгүй. Тийшээ очоод зогс. Мөрний дэвсгэрүүдээ тайлаад тэнд жагсацгаа.

Ханикат- алив ээ, хурдал. За… та яамаар байна?

Ха- Гүйлгэнэ дээ.

Ханикат- Хэр удаан?

Ха- Намайг зогс гэж хэлэх хүртэл.

Ханикат- Байрлалаа аваад зогсоцгоо. Бэлдээд.

Ха- Зураас хүртэл гүйнэ шүү.

Ханикат- Зогсож болохгүй шүү! Зогсохгүй гүйнэ шүү. Тэр зурааснаас энэ зураас хүртэл.

Ха- Сайн уу.

Ли - Сайн уу. Урт өдөр байв уу?

Ха- Тийм ээ. Чинийх ямар байв?

Ли- Бас л их ядарлаа. За, чамд хэлэх юм байна. Мэри Хелен уран зохиолын хичээлдээ маш сайн байгаа, гэхдээ математик дээрээ жаахан туслуулах хэрэгтэй байна.

Ха- Уран зохиолдоо тэгвэл дуртай байгаам байна даа.

Ли- Алив ээ, Харолд. Аав ээж нь эцэг эхийн хурал таслахаар хүүхдүүдэд ямар санагддаг билээ? Тэр байтугай хэл чи бүр сургуулийнх нь багш шүү дээ.

Ха- Харин тэгээд л нэг сургуульд багшилж байгаа болхоор хүүхдээ сайн анхаарна шүү дээ. Хуралд оролцох ч шаардлагагүй. Яасан?

Ли- Зүгээр л очихоо мартсан гэдгээ хүлээн зөвшөөрчихөөч дээ.

Ха- Би тэр хүүхдүүдтэй зууралдаад завгүй байсан шүү дээ.

Ли- Тэр хүүхдүүд үү? Чи охиндоо ч гэсэн цаг гаргах хэрэгтэй байна шүү дээ.

Ха- За за, би ойлголоо. Би маргааш хатагтай Маркстай очиж уулзья, болж байна уу?

Ли- Надад хэлээд яах вэ дээ. Би чамаас гуйсандаа биш шүү дээ.  Охин чинь ахлах ангид орчихоод байна. Тэр хойтон жил төгсөнө шүү дээ. Тэгээд л коллежид яваад өгнө.

Охид- Урагшаа!

Ха- Бүгд бэлэн үү?

Хөвгүүд- Бэлэн! Бэлэн!

Ха- Түр зуур нүдээ аньж бай. Одоо зүгээр л сонс. Сонсож байна уу? Өнөө орой амжилттай тоглосны дараа стадион ямар сонсогдоно гэж бодож байна? Тэгээд…. Тэр үед ямар мэдрэмж авна гэж бодож байна? Эсрэг багийн хүнээ төсөөл. Харж байна уу? Сайн хичээж тогловол тэднийг ялахдаа л нэг ялна. Тэднээс түрүүлж сэтгэх хэрэгтэй. Чин сэтгэлээсээ хичээж, багийнхныхаа төлөө байгаа бүгдээ гаргаж тоглох хэрэгтэй. Тэгж байж л өөрсдийгөө нэг баг гэж дуудна шүү. За, нүдээ нээ. Өөрсдийгөө Ханнагийн бахархал гэж бодоод тоглоорой. Бие биендээ итгэвэл бид ялж чадна. За за, одоо талбай луу гарцгаая.

Эр6- Ханнагийн Шар Зөгийнүүд гарч ирлээ!

Мэ- Урагшаа, Зөгийнүүд ээ!

Эр6- Эхний өшиглөлт маш эрчтэйгээр эхэллээ, Зөгийнүүд багийн Жонни Клэй-г буцаагаад гоолын шугам дээр аваад ирлээ. Жонни Клэй Ханнагийн цувааны ард хамгаалуулж байна. Баруун хажуугийн шугам руу шилжлээ.

Ханикат- Урагшаа! Урагшаа! Алив ээ!

Эр6- Эцэст нь нэг юм 42 ярдын шугам дээр бөмбөг талбайн гадна гарлаа.

Ха- 63р тугийг баруун тийш нь шидье. Алив. Үзүүлээд өг!

Эр6- Зөгийнүүдийн эхний 10 ярдын оролдлого. Маркум бөмбөгийг дамжуулж байна. Баруун талаас Хавкинс бөмбөгийг авч эхний оролдлогыг амжилттай хийлээ.

Ха- Сайн байна. Алив, наашаа хүрээд ир. Алив. 36 кроссбак. Сонс, бөмбөгөө атгасныхаа дараа зогсохгүй шууд гүйнэ шүү, ойлгосон уу? За алив, үзүүлээд өг!

Эр6- Бөмбөгийг Клэй рүү дамжууллаа. Хамгаалагч нарын дундуур шургаад гараад ирлээ. Эхний довтлогчийг унагалаа. Дахиад нэгийг унагалаа.

Ха- Гүйгээд байгаарай, хүү минь. Алив!

Эр6- Тэр бараг хүрчих юм шиг байна. Гоолын шугамыг давлаа. Ханна!

Ха- Тийм ээ! Сайн байна.

Эр6- Жонни Клэй нь 30 ярдыг гүйж Зөгийнүүд багийг нэгдүгээр байранд оруулаад байна. Ердөө л 2хон минутын дотор!

Эр7- Энийг л хүсээд байсийм шүү дээ.

Мэ- Тийм ээ!

Ханикат- 30 ярдыг гүйлээ дээ, тийм ээ! Энэ л бидний тоглолт шүү дээ! Хараад авцгаа!

/Үсчингийн газар/

Ха - Оройн мэнд.

Эр8- Сайн уу, дасгалжуулагч аа.

Дел - Харолд.

Дон - Ханикат.

Ханикат- Дел. Дон.

Ха- Курт. Деннис.

Дон- Наадхыг чинь 10хан минутын өмнө чанасан шүү. Дээжийг нь хүртэх нь дээ.

Ха- За. Тэгэхээр… яг ч илт давамгайлж чадаагүй ч, улирлын нээлтийн тоглолт гэхэд нэлээн сайн боллоо шүү. Фрэнк, танай хүү Жонни маш мундаг тоглолт хийлээ.

Фр- Тэрэнд бөмбөгийг атгуулчихвал ер нь юу ч хийж мэдэхээр шүү.

Эр9- Тийм дээ.

Ха- Хэд хэдэн засах хэрэгтэй зүйл анзаарсан л даа.

Кл - Тэр хөвгүүд биднийг дахин улсын аварга шалгаруулах тэмцээнд хөтөлнө гэж бодож байна уу?

Ханикат- За алив ээ, Клайв. Одоо ийм юм ярихад арай эрт байна шүү дээ.

Дон- Энэ жил Эйслигийн багт сайн тамирчид байгаа гэж сонссон юм байна.

Ха- Тэгвэл дараа долоо хоногт юу болохыг нь харья л даа.

Эр10- Дасгалжуулагч аа, бөмбөгийг илүү олон удаа дамжуулах талаар бодож үзээч.

Ха- Надад бодохгүй юм гэж алга аа.

Дел- Та нар ер нь их ажилтай хүнээс элдэв юм асууж шалгаахаа больсон чинь дээр. Ялангуяа тэр хөвгүүдийг амжилттай дасгалжуулаад ирснийх нь дараа.

Ха- Тэднийг ч сайн бэлтгэсэн шүү.

Фр- Тэгээд Эйслигийн хөвгүүдийг энэ баасан гаригт яаж дийлье гэж бодож байна даа?

Ха- Фрэнк, би одоо чамд бүх стратеги аа хэлээд өгчих юм бол та нар энэ долоо хоногжингоо ярих юмгүй болно шүү дээ. Сайхан амттай юм байна аа, Дел.

Дел- Баярлалаа.

Ханикат- Алив, өшөө эрчтэй. Өшөө илүү! Сайн байна. Сайн тоглолоо.

Ха- Хөөе, Ханикат.

Ханикат- За?

Ха- Тэр хүүг харж байна уу? Тэр яах гээд энүүгээр эргэлдээд байгаам бол?

Ханикат- Ёстой мэдэхгүй. Алив ээ, Сполдинг. Юу сурснаа мартчихаа юу? Ам нь цангаад байгаам болуу?

Ха- Тэгвэл энийг өгчих. За, таван минут завсарлая. Сайн ус уугаад, амраад авцгаагаарай.

Ханикат- Юу байна даа? Тийм ээ, чамтай ярьж байна. Хөөе, хөөе, байз , байз, байз. Зүгээр. Наанаа зогсож бай. Би чам руу ойртохгүй. Ус л өгөх гэсэн юм. Хар даа. Энд үлдээлээ шүү. Дасгалжуулагч Жонс чамд өгч байна. Чамайг хэн гэдэг юм? За за, чиний амнаас ч үг гарахгүй байх л даа. Заза. Алив ээ. Ууж болно. 

Ха- Анхаар. Эхэл!

Жа- Алив ээ.

Ха- Сайн байна, сайн байна, Жастин. За, ингээд дуусгая. Сайн уу. Ирсэн чинь сайн хэрэг. Баярлалаа. Чамайг хэн гэдэг юм? Наашаа ороод ирэхгүй юм уу? Бургер захиалчихсан байгаа. Сагсаа авчих. Ороод ир.их гоё амттай бургер шүү. Дуртай дуугаа олчихсон уу? Сайн байна.

Ханикат- Хөөх, хэн ирснийг хараач ээ. Кетчуп, сонгиногүй.

Ха- Баярлалаа.

Ханикат - Танд нэрээ хэлсэн үү?

Ха- Тэр ерөөсөө юм ярихгүй юм аа. Гэхдээ чиний радио л тэрэнд таалагдаад байх шиг байна.

Ра- Радио.

Ханикат- Радио гэдэг юм уу? Тэрийг чамд авсан шүү дээ. Нэрэлхээд байлгүй ид ээ.

Ха- Хөөе, сонссон уу? Радио? Таалагдаад байгаа бол наадхаа гэр лүүгээ аваад явсан ч болно оо.

Ханикат- Хөөе, чи өлсөж байна уу? Бургер идэх үү? Тэгвэл уух юм юу уумаар байна? Пиво байна. Кола.

Ра- Кола ууя.

Ха- Ядаж юу идэхээ мэддэг юм байна.

Ханикат- За, май, кола.

Ха- за. Гэр чинь аль зүгт юм, Радио? Кантри хөгжим сонсохоор яачихаад байгаа юм? Гэхдээ надад яахав энэ ч бас таалагдаж байна аа. Хөвгүүд намайг дасгалжуулагч Жонс гэж дууддаг.

Ра- Дасгалжуулагч Жонс.

Ха- Гэхдээ чи намайг хэн ч гэж дуудсан болно оо, чиний дур. За юу? Маргаашийн бэлтгэл дээр ирнэ гэж найдаж байна шүү. Яг адилхан цагтаа эхэлнэ. За юу? Бэлтгэл дээр уулзья. Өдрийн мэнд, хатагтай. Намайг Харолд Жонс гэдэг, Ханнагийн сургууль дээр хөлбөмбөгийн дасгалжуулагч хийдэг юм. Хүүг чинь гэрт нь хүргэж өгсөн юм аа.

Ээж- Гэртээ ор, миний хүү.

Ра- Хар даа.

Ээж- Миний хүү.

Ра- Сайн уу.

Ээж- Шинэ радиотой болсон юм уу?

Ра- Хар даа.

Ээж- Хөөх, энийг хараач ээ. Тэр дасгалжуулагч өгсөн юм уу?

Ра- Тийм ээ. Дасгалжуулагч Жонс. Энийг хар даа.

Ээж- Тэр сайн хүн биз дээ?

Ра- Тийм ээ. Сайн хүн.

Ээж- За, гараа угаагаад оройн хоолоо ид. Өлсөж байгаа биз дээ?

Ра- Тийм ээ.

Ээж- Ээж нь чамд талх шарсан. За за. Гараа угаагаад хүрээд ирээрэй.

Ханикат- Анхаар. Эхэл! Алив ээ, түлхээд өг!

Ха- За, болсон! Өнөөдөртөө ингээд тарцгаая. Цуглаарай. Бүгдээрээ сайн байлаа. Сайн байна. Бидэнд энэ долоо хоногт бэлдэх юм их байна. Эйслигийн залуус маш хурдтай шүү. Тэгэхээр энэ удаад довтлохоосоо илүү маш сайн хамгаалж тоглох хэрэгтэй. Харин довтолгооны хувьд бөмбөгийг маш сайн хянаж, эсрэг багийн довтолгоог талбайгаас хол байлгах хэрэгтэй. Дахиад нэг зүйл хэлэхэд. Тэнд байгаа хүүг харж байна уу? Та нарын зарим нь тэрнийг мэдэх байх. Нэрийг нь Радио гэдэг юм. Тэр бидэнд туслах болно. Тэрнээр туслуулахад ямар ч асуудал байхгүй гэж найдаж байна.

Хөвгүүд- Байхгүй ээ.

Ха- Дуудаарай, Данни.

Да- 1, 2, 3! Эйслиг ялахын төлөө!

Жо- Тэр юу хийгээд байгаа юм бэ?

Ха- Сайн байна. Өвдгөө өндөр.

Ханикат- Хөөх, сайн байна. Болж байна аа, сайн хийж байна.

Эр11- Болгоомжтой.

Эр12- Уучлаарай.

Ра- Уучлаарай, Жонни. Намайг уучлаарай. Уучлаарай. Чи зүгээр үү?

Хөгжөөн дэмжигчид - Ханна! Ханна! Ханна!

Фр- Тэнд ямар чөтгөр нь болоод байна аа?

Эр6- Шар Зөгийнүүд өөрсдийн хэмнэлээ олохыг хичээсээр л байна. Маркум дамжуулалт хийлээ. Бөмбөгөө алдчихлаа.

/Эйслигийн Хатгуурт Зөгийнүүд 31-20 харьцаатайгаар ялалт байгууллаа/

/Ханна 3дахь удаагаа хожигдлоо/

Ра- Битгий бууж өгөөрэй! Бууж өгч болохгүй!

Да- Урагшаа! Яваарай!

/Ханна 27-15 харьцаатайгаар Даниелийг болгож тавьсан нь/

Эр12- Саяынх үнэхээр сайн байлаа. Надад таалагдлаа.

Эр13- Радио!

Ра- Сайн уу. Бүгдээрээ сайн уу. Сайн уу.

Фр- Өнөө оройны тоглолт сайхан боллоо. Таныг хөлбөмбөгийг баг дасгалжуулаад байна уу эсвэл олон нийтийн ажил хийгээд байна уу гэж гайхаж байлаа л даа.

Ха- Радио. Би ээжтэй чинь ярилцвал чамд зүгээр биз дээ?

Ра- Тэнд байна аа. Сайн уу, ээж ээ. 

Ээж- Миний хүү. Тэнд сэндвич хийгээд тавьчихсан байгаа.

Ра- За.

Ээж- Ээж нь араас нь орьё.

Ра- За, ээж ээ.

Ха- Хатагтай.

Ээж- Сайн байна уу?

Ха- Маргааш хүүг чинь багийнхны автобусандаа суулгаад явуулбал зүгээр болов уу гэж асуух гээд л. Бид тэмцээнтэй юм л даа.

Ээж- Танай хөвгүүд хүүд маань тэгж хандсан нь мэдээж буруу хэрэг гэхдээ та тэрийг залруулах гэж оролдоод хэрэггүй ээ.

Ха- Одоо тийм байхаа больсон.

Ээж- Гэхдээ л хөвгүүд шүү дээ.

Ха- Би тэрнийг сайн харж байна аа.

Ээж- Тэгвэл зүгээр ээ. 

Ха- Би асуудалд хөндлөнгөөс оролцох гэсэн юм биш шүү, гэхдээ танай хүү яг ямар төрлийн өвчтэй юм бэ?

Ээж- Хүүгийн маань өвчнийг оношилж чадах эмч байгаагүй ээ. Тэрнийг бусадтай л адилхан гэхдээ юм ойлгохдоо бага зэрэг удаан хүүхэд л гэж хэлсэн. Том хүүг маань Уолтер гэдэг юм, тэр маань эв эрүүл л дээ.

Ха- Аав нь яасан юм?

Ээж- Нөхөр маань нас бараад удаж байна аа.

Ха- Харамсалтай байна. Та их завгүй байдаг байх даа.

Ээж- Би эмнэлэг дээр өдөрт 10 цаг ажилладаг, заримдаа тэрнээс ч илүү. Тиймээс би хүүдээ байнга л санаа зовж, хаагуур юу хийж явж байгаа бол гэж бодсоор байтал таардаг юм. Тэрнийг ганцхан шалтагаар л торны цаана оруулчихаж магадгүй шүү дээ. Жэймс бол сайн хүүхэд, дасгалжуулагч аа, тэр маш сайхан сэтгэлтэй. Асуудал нь гэвэл ихэнх хүмүүс олж харахыг хүсдэггүй юм.

Ха- Жэймс.

Ээж- Ммхмм. Жэймс Роберт Кенеди.

Ха- Баярлалаа, хатагтай.

Да- Үгүй ээ, тэрнийг автобусанд суулгаж болохгүй. Тэр манай сурагч биш шүү дээ, Харолд. Ядаж хэдэн настайг нь мэдэх юм уу? Бидний огт мэддэггүй нэг төрлийн доголдолтой хүүхэд биз дээ? Тэгээд гэнэт таталт өгөөд эхэлвэл яах юм?

Ха- Таталт өгнө энэ тэр гэсэн юм байхгүй ээ. Тийм төрлийн өвчтэй биш юм байна лээ.

Да- Хэрвээ надаас төрөлхийн доголдолтой өнгөт арьстай залууг сургуулийн сурагчидтайгаа хамт нэг автобусанд суулгахаасаа санаа зовж байна уу гэж асууж байгаа бол тийм ээ. Сурагчдынхаа аюулгүй байдалд санаа зовж байгаадаа ч биш. Ер нь бид үнэхээр чин сэтгэлээсээ тэрэнд туслах гээд байна уу эсвэл зүгээр л тусалж байгаа дүр төрх үзүүлээд байна уу?

Ха- Та намайг энэнээс ч илүү сайн мэдэж байгаа шүү дээ.

Ханикат- Одоо маазрах цаг биш шүү. Бүгдээрээ ноцтой царай гаргаад хөлбөмбөгийн тухай л бод.

Ра- Дасгалжуулагч Жонс. Аадар бороо орж байна.

Ха- Радио. Радио.

Ра- Бүх юм норж байна.

Ха- Тийм байна аа. Сонсооч, өнөөдөртөө чамайг автобусанд суулгаж болохгүй нь ээ. Зарим нэг хүмүүс энэнтэй санал нийлэхгүй байх шиг байна. Тэд одоохондоо учир начрыг сайн ойлгохгүй л байгаа хэрэг. Уучлаарай. Уучлаарай. Маргааш уулзья, за юу?

Эр14- Орон нутгийн спортын мэдээгээр Ханнагийн Шар Зөгийнүүд өнөө орой Уэйд Хэмптоны эсрэг тоглох гэж байна. Одоогийн байдлаар 4-4-ийн оноотой байгаа тул тэд плей-оффын өрсөлдөөнд үлдэхийн тулд үлдсэн хоёр тоглолтондоо хожих ёстой байгаа юм. Тоглолтын турш Шар Зөгийнүүд маань хоцорч байсан бол, харин одоо дөрөвдүгээр үе эхлэхэд оноогоороо гүйцэж, 14-13-ийн харьцаатай болоод байна. Данни Маркум  багийнхандаа дохиогоо өгч байна. Тэр дамжуулалт хийлээ. Хангалтгүй байлаа. Тоглолтын хоёр дахь оролдлого хийгдэх гэж байна, Зөгийнүүдэд сүүлчийн хүчээ шавхах боломж байна. Холбон тоглогч талбайн гол руу гүйж байна. 5, 10 ярдын шугаманд хүрлээ, тийм ээ. Зөгийнүүд гоолын шугамын төлөө явахаар шийдлээ. Нэг минут хүрэхгүй хугацаа үлдээд байна. Бөмбөгийг цохилоо.

Ра- Цохилоо.

Эр14- Харамсалтай нь орсонгүй. Зөгийнүүдийн сүүлийн оролдлого амжилтгүй боллоо. Эцсийн оноо: Уэйд Хэмптон 14, Ханна 13.

Ха- Май, халбагаар оролд. Энэ байна.

Грэ - Би тавагнуудыг хураачихья.

Ха- За. Баярлалаа, Грэйс. Өнөөдөр ямар дессерт гарч байгаам?

Грэ- Бидэнд-

Ра- Би дуусаагүй байна.

Ха- Битгий зажилж байхдаа яриад бай.

Грэ- Тоор, бөөрөлзгөнөтэй нь гарч байгаа.

Ха- Тоор эсвэл бөөрөлзгөнө. Алийг нь идмээр байна, Радио?

Ра- Хоёуланг нь.

Ха- За тэгвэл хоёуланг нь авья. Надад дахиад нэг аяга кофе.

Ра- Тийм ээ, хоёуланг нь авья.

Ха- Радио, над руу харж бай. 

Ра- Би бялуугаа идмээр байна.

Ха- Хацар дээрээ горчийз болгочихсон байна аа. Би арчаад өгье. За болсон. Хөлбөмбөгийн улирал ингээд дуусч байна даа. Чи мэдэж байгаа биз дээ?

Ра- Дахиад нэг тоглолт.

Ха- Тийм ээ, дахиад нэг байгаа. Чамд зүгээр биз дээ?

Ра- Миний бялуу хаана байна?

Грэ- Удахгүй авчирна аа, санаа зоволтгүй.

Ха- Тэр удахгүй аваад ирнэ ээ. Тайвшир.

Ра- Хоёуланг нь авна шүү.

Ха- Тэр мэдэж байгаа даа.

Ра- Хөлбөмбөг. Би хөлбөмбөгт дуртай. Өчигдөр шөнө чамайг үлдээгээд явсандаа харамсаж байгаа шүү. Би чамд яаж хийгээд залруулж өгнө өө.

Ра- Яаж залруулах юм?

Эр6- Ханнагийн Шар Зөгийнүүд!

Мэ- Зөгийнүүд ээ! Урагшаа!

Ха- Хөөе. Яасан таалагдаж байна уу?

Ра- Ёстой гоё байна!

Эр6- Вестсайдийн багтай өрсөлдөх нь Шар Зөгийнүүдийн шүтэн бишрэгчдийн хувьд үргэлж их хүлээлттэй байдаг билээ. Энэ тоглолтод ялалт байгуулж чадвал Ханнагийн рекорд нийт 5 ялалт болж, улирлын эхэн үед алдсан итгэл найдвараа эргүүлж авах боломж тэдэнд бүрдээд байгаа юм. 

Ра- Урагшаа! Урагшаа!

Ха- За, баруун тийшээ 4, 24-ийг урвуу маневраар гүйцэтгэнэ шүү.

Эр6- Эхний оролдлогоо хийхэд 6 ярд.

Ра- Гоё байна, дасгалжуулагч аа.

Ха- За. Сайн хар.

Эр14- Бэлдээд!

Ра- Урвуу маневр. Урвуу. Урвуу.

Ха- Хөөе, чимээгүй.

Фр- Юу вэ? Тэр тоглолтын тактикийг хэлж өгөөд байна шүү дээ!

Эр6- Вестсайдын хамгаалалт нь стратегийн зохицуулалт хийж, хоёр хамгаалагчийг урдаа авчирлаа.

Ха- Данни, тактикаа өөрчил!

Ра- Урвуу!

Ха- Жонс тактикаа өөрчлөхийг хүссэн боловч Маркум сонссонгүй.

Эр6- Маркум бөмбөгийг Хилл рүү дамжууллаа, Хилл чиглэлээ өөрчилж урвуу маневр хийх гэж оролдлоо. Эсрэг багийн хамгаалалт бөмбөгийг булааж авах гэж байна. Вестсайд бөмбөгийг авлаа!

Ха- Хараал ид гэж!

Да- Алив ээ.

Фр- Тэгэлгүй яадаг юм! Тэдэнд тактикаа хэлээд өгчихсөн шүү дээ!

Ханикат- Хамгаалалт руу гараарай!

Ха- Радио. Радио. Намайг сонс. Чи тактикаа эсрэг багийнханд хэлж өгч болохгүй.

Ра- Тэд яаж мэдэх юм?

Ханикат- Томи, чи солигд!

Ха- Бурхан минь.

Эр14- Анхаар! Эхэл!

Эр6- Снид Вестсайдийн багт дамжуулалт хийхээр орж ирээд байна. Бөмбөгийг дамжуулж чадсангүй, харин Зөгийнүүдэд сануулга өглөө.

Ханикат- Үгүй ээ!

Эр14- Ард талаас нь довтолсон.

Ха- Юу яриад байгаа юм? Чи өөрийнхөө нүдээр харсан шүү дээ!

Эр14- Та талбайгаас хол зогсоно уу.

Ли- Ингэж болохгүй ээ, битгий.

Ха- Чи ямар сүртэй юм бэ?

Эр14- Дахиад 15.

Ха- Үгүй байлгүй дээ!

Эр6- Жонсд дахин нэг сануулга өглөө.

Ха- Аймхай амьтан! Муу хулчгар амьтан!

Эр14- Дахиад нэг сануулга өгөхөөс өмнө шугамны ард зогс.

Ра- Аймхай амьтан. Хулчгар амьтан.

Ха- Радио! Ханикат, Радиог наанаасаа холдуул даа.

Эр14- Би сануулсан шүү. Тоглолтын дүрмийг зөрчсөнд тооцлоо!

Эр6- Зөгийнүүдэд ингээд гурван удаагийн торгууль өглөө.

Фр- Тэнд ямар гээчийн зохион байгуулалтгүй юм нь болоод байна аа?

Ха- Ханикат, тэрнийг талбайгаас гаргаач дээ. Тэгээд дахиад хэдэн торгууль өгөх юм? Хүссэнээрээ өг л дөө чи!

Эр14- Хүнээ аваач ээ!

Эр6- Одоогоор нийт 45 ярдыг туулсан байна.

Ли- Ийм ч юм болох гэж дээ.

Ханикат- Алив ээ, Радио. Ингэж болохгүй. Боль.

Жо- Намайг тоглолтын турш сэлгээнд суулгах гэж байгаа юм уу?

Ханикат- Дасгалжуулагч Жонсыг юм хэлэх хүртэл хэн ч юу ч ярихгүй шүү. Суу, Клэй.

Ра- Энэ чиний бөмбөг.

Ха- За, одоо чамайг тоглуулна.

Эр6- Тоглолтын 4р хагас үе эхлэхэд бэлэн болоод байна. Шар Зөгийнүүд 2р хагаст хамгаалалтын уян хатан байдалтай тоглож, 4-н оноогоор хоцроод байгаа юм. Харин энэ удаа тэд хамгаалалтаа нэмэгдүүлжээ.

Ханикат- Бариад авлаа! Бариад авлаа!

Ра- Бариад авлаа!

Дон- Урагшаа!

Эр6- Ингээд Зөгийнүүд маань сүүлийн хүчээ шавхаж өгөх л үлдээд байна.

Эр14- Анхаар! Эхэл!

Эр6- Маркум бөмбөгийг бариад гүйж байна. Смалс урдаас нь хамгаалах гэж байна. Тэрээр хамгаалалтыг амжилттай тойрч гарч чадлаа. Зөгийнүүд шугамыг давж чадлаа.

Ха - Сайн байна. Нааш ир. Баруун зүүн тал руугаа хуваагд. 24 дугаартай тоглогчоос Z- пост дамжуулалт авна шүү. Хөөе, Ханикат. Энэ удаад нэг л сайн совин төрөөд байна.

Ра- Сайн совин.

Эр14- Анхаар! Эхэл!

Эр6- Маркум дамжуулалт хийх гэж байгаа юм шиг болж эсрэг багийг хуурлаа. Дамжууллаа. Митчел бөмбөгийг авах гэж байна. Шугамыг давлаа, Зөгийнүүд!

Ра- Тийм ээ! Гоё байна!

Ха- Сайхан байна аа. Би чамд юу гэж хэллээ?

Эр6- Нэг минут хүрэхгүй хугацааны дотор Ханнагийн баг 37 ярдын шугамыг давж, Вестсайдийг хожсон амжилт гаргалаа!

Ханикат- Ингэж л тогло гэж хэлээд байсан шүү дээ! Сайн байна! Хөөе, хөөе, алив чимээгүй.

Ха- Багаараа маш сайн ажиллаж чадлаа. Гайхалтай тоглолт боллоо. Бүгд чин сэтгэлээсээ хичээсэн нь харагдлаа, би та нараар бахархаж байна. Ханикат. Бүхэл улирлын турш манай багт тусалж дэмжиж байсан хүнд би энэ бөмбөгийг өгмөөр байна. Радио.

Хүү1- Энэ дээр гарын үсгээ зураад өгөөч?

Ха- За, тэгье ээ. За, май.

Хүү1- Баярлалаа.

Ли- Хөөе. Сэтгэгдэл ямар байна?

Ха- Маш сайхан байна аа.

Ли- Би энийг гэр лүүгээ аваад харьдаг юм уу.

Ха- Ганцыг л авч чадсан юм уу?

Ли- Гурвын гурвыг аваад явж болохгүй шүү дээ. Заза, тоглосон юм. Чи үсчингийн газарт очих гэж байна уу?

Ха- Тийм ээ, нээх удахгүй байх гэж бодож байна.

Ли- За тэгвэл тоглолтын дүрэм зөрчсөн торгуулиа авчрахаа мартуузай.

Ха- За.  Оройн мэнд.

Хүмүүс- Харолд.

Ха- Ирв. Клайв.

Дон- Сайхан тоглолт боллоо, дасгалжуулагч аа.

Дел- Би шинэ кофе чаначихья аа.

Ха- Энийг уухад болно доо, Дел. Тэгэхээр, 50%-ийн ялалттай байх нь яг ч бидний төсөөлж байсан үр дүн биш ч гэсэн өнөө орой би эерэг талуудыг онцолж яримаар байна л даа. Тоглолтын 2р хагасаас эхлээд багийн хамгаалалт эрс сайжирсан, мөн Данни Маркум маш сайн довтолгоо хийсний үр дүнд бид хожиж чадлаа шүү дээ.

Эр12- Тэгсэн шүү.

Эр13- Тийм ээ, мундаг байсан.

Ха- Би хөвгүүдээрээ бахархаад барашгүй нь. Хамгийн сүүлийн тоглолтон дээрээ Вестсайдийн эсрэг ялалт байгуулах сайхан байлаа.

Фр- Өмнө нь бид бүх тоглолтонд ялалт байгуулдаг байсан шүү дээ.

Ха- Чамд дургүйцэж байгаа зүйл байгаа юм уу, Фрэнк?

Фр- Яахав… тоглолтуудынхаа талд нь хожигдчихоод байхад нээх магтаад байх зүйл алга аа.

Ха- Өөр тэгж бодож байгаа хүн байна уу? Зүгээр ээ, чөлөөтэй илэрхийл.

Фр- Заза, тэгвэл өөр хэлэх хүн байхгүйм бол би л шүүмжилэхээс дээ. Миний бодлоор чи энэ улиралд өөр юманд сатаараад багаа сайн…

Ха- Сатаарах аа? Радиод сатаарсан гэх гээд байна уу?

Фр- Тийм ээ, яг зөв хэлж байна.

Дон- Болиоч дээ, Фрэнк.

Ха- Заза, та бүгд энэ тал дээр бодол сэтгэгдлээ чөлөөтэй хуваалцаг гээд би ч явья даа. Кофены чинь чанар жаахан муудсан байна шүү.

Дел- Уучлаарай, дасгалжуулагч аа.

Ха- Одоо л ирж байх шив дээ. Хулчгар амьтан.

Ханикат- Орвол бүр ч хүмүүсийн дургүйг хүргэх юм шиг санагдаад. Ямархуу байв даа? Тэд эерэгээр хүлээж авч байна уу?

Ха- Биднийг шүүмжилж байгаа нэг эрх мэдэлтэй баян хүн байна аа.

Ханикат- Банкер Фрэнк л биз?

Ха- Радиод хэт их анхаарлаа хандуулаад багаа сайн дасгалжуулж чадаагүй гэж бодож  байгаам байна лээ. Чи юу гэж бодож байна?

Ханикат- Таны мэдэх асуудал л гэж бодож байна даа.

Ха- Сагсан бөмбөгийн багийн бэлтгэл хэр явж байна?

Ханикат- Жонни л гол тоглогч нь хэвээрээ байна даа. Яасан?

Ха- Радиод хийх ажил олж өгдөг юм уу гээд л.

Ханикат- Болж байна аа, бидэнд туслах хүн хэрэгтэй.

Ха- Сайн байна. Нэг дэхь өдөр уулзья.

Ханикат- Ммхм.

Ээж- Юу хийж байгаа юм миний хүү?

Ра- Хөлбөмбөг. Хөлбөмбөг.

Ээж- Хөлбөмбөг байна шүү дээ. Дасгалжуулагч Жонс өгсөн юм уу?

Ра- Тийм ээ.

Ээж- Алив, байзаарай. Яагаад гуниглачихсан юм?

Ра- Тэмцээн дуусчихсан.

Ээж- Өө, хөөрхий. Гэхдээ хөлбөмбөгийн улирал дуусна гэдгийг бид бүгдээрээ л мэдэж байсан шүү дээ. Тийм ээ?

Ра- Тийм ээ.

Ээж- Харин тийм. Юу авч үлдснээ хар л даа. Хөлбөмбөг. Өмсгөл гээд л. Бас эд нарыг хараач ээ. Энийг хар даа. Энэ хэн бэ? Радио байгааз дээ? Нэг л мэдэхэд дараагийн улирал эхэлчихнэ дээ, миний хүү. Амлаж байна. За, алив, ээжийгээ тэврээрэй. Хөөе, саяынх юу байсан бэ? Тэвэр гэж байхад чинь дээ. Ээж нь үргэлж чиний дэргэд байна аа.

Эр15- Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа Жими Картер өнөөдөр цагаан ордонд очиж ерөнхийлөгч Фордтой уулзлаа. Мөн тагнуулын төв газрын захирал Жорж Буштэй уулзалт хийсэн юм. Нью Иорк пост сонин нь Австралийн сэтгүүлч болох Руперт Мурдокд зарагдлаа.

Жолооч- Өглөөний мэнд, охид оо.

Охид- Өглөөний мэнд.

Эр15- Режи Жэксон нь Нью Иорк Янкисийн багт тоглохоор 5 жилийн хугацаатай гэрээ байгуулжээ.

Ха- Сайн уу, Никол.

Ни- Сайн уу.

Да- Дасгалжуулагч Жонс.

Ха- Өглөөний мэнд, Лу.

Да- Өглөөний мэнд.

Ха- Та энэ коридорт юу хийж байдаг билээ?

Да- Чамайг надтай ирж уулзахгүй болхоор чинь өөрөө чам дээр очдог юм уу гээд л. Ажил төрөл нь дажгүй юу?

Ха- Дажгүй байгаа. Яасан?

Да- Нэг бяцхан шувуухай надад ноён Кенеди энд тантай ойр ойрхон ирж уулзаад байгаа гэж хэллээ.

Ха- Тийм ээ, зөв. Тэгэхэд ямар нэг асуудал байхгүй биз дээ?

Да- Хөлбөмбөгийн тоглолтонд саад учруулах нь нэг хэрэг. Хичээл орох үеээр саад учруулах өөр хэрэг шүү. Тэрнийг байнга хажуудаа л байлгаж байгаасай гэж хүсч байна. Болох уу ?

Ха- Тийм ээ, хатагтай. И-О. Радио. Чиний нэрийг ингэж бичнэ. Туршиж үзмээр байна уу? Бичиж үзмээргүй байна уу? Харж  бай, их амархан. Зүгээр шохойгоо самбар дээр гулгуулахад л болно. Заза, заавал ч үгүй одоо бичих албагүй л дээ. Радио.

Грэ- Өнөөдөр нэрс тэгээд хулуутай бялуунууд гарч байгаа шүү. Алийг нь идэх юм?

Ра- Хоёуланг нь.

Да- Дасгалжуулагч Жонс, та оффис руу ороод ирэхгүй юу.

Ха- За, бүгдээрээ юмаа бичиж л байгаарай. Намайг байхгүй хооронд ангиа сахиж байгаарай, Радио. Сайн харна шүү.

Ра- Ярихаа боль. Чимээгүй. Ярихаа боль.

Так - Ноён Кенеди ангид цуг хичээл ороод яг хэр их хугацаа өнгөрсөн бэ?

Ха- За байз, нэг сар л өнгөрч байна.

Так - Ямар шалтгаанаар хичээлд суулгаж байгаа билээ?

Ха - Яахав манай хөлбөмбөгийн багт нэлээн тус болсон тэр үеээр нэг ч асуудал гараагүй. Ноён Такер, таныг ажлаа л хийж байгаа гэдгийг чинь мэдэж байна л даа гэхдээ Радиог ангид байлгах нь үнэхээр ийм том асуудал гэж үү?

Так- Сургуулийн захиргаанаас л ирүүлсэн шүү дээ.

Ха- Бүх л амьдралынхаа турш ганцаараа гудамжаар тэнэж өнгөрүүлсэн хүүхдийг өөд нь татаад л авчихмаар байсан юм

Так- Тийм учраас л ахлах сургуулийн орчинд байлгах нь нийцэхгүй байгаа юм л даа.

Ха- Харин ч сургуулийн орчинд байлгах нь зөв гэж бодож байна.

Да- Ноён Такер. Энд яригдаж байгаа хариуцлага, эрсдлийг би сайн мэднэ. Харолд миний авч байгаа арга хэмжээний жагсаалтыг маш урт гэдгийг танд хэлээд өгнө.

Так- Тийм гэдэг нь мэдээж ээ. Үнэн хэрэгтээ бидний хэн нь ч маш өндөр оюуны хомсдолтой хүн сурагчидтай нэг өрөөнд байх явдлыг үзэж байгаагүй шүү дээ. Эрсдэл маш өндөр. Энийг та нар сайн санах хэрэгтэй.

Да- тэгнээ

Так- хатагтай Даниелс. Ноён Жонс..

Да- баярлалаа ноён Такер. За .. чи ч намайг их эвгүй байдалд орууллаа даа.

Ха- тиймээ. Тэхдээ Радио юу ч хийхгүй.

Да- Харолд, чи яагаад ингээд байгаа юм?

Ха- Тантай л ижил шалтгаанаар

Ра- хамгаалалт, хамгаалалт. Алив урагшаа

Ха- хэр байна даа?

Ханикат-дажгүй ээ

Ха-Радио сайн байгаа биз дээ

Ханикат -бөмбөг л байвал болно. Чамаар юу байна даа

Ха- золиг гэж Ханикат. зул сар дөхөөд байдаг. Харин би ирэх улирлыг хоног тоолон хүлээж байна даа. Чи тэрийг хардаа Ханикат. Саяхан л Радио нэг ч үг хэлдэггүй байсан

Ханикат- тийм ээ. Заримдаа би тэр үеийг үгүйлдэг шүү

Ра- чадлаа чадлаа, тийм ээби чадлаа шүү дээ. За алив

Ханикат- за цуглараарай

Ли- би авчихъя аа. байна

Ра-Хатагтай Жонс, Радио байнаа

Ли-сайн уу Радио

Ра-дасгалжуулагч Жонс байна уу?

Ли- за хүлээж байгаарай Радиа. Дуудаадхая. Харолд

Мэ- ээж миний улаан хавчаарыг харсан уу?

Ли- угаагч дээр байгаа. Харолд, Харолд? Радио би чамд тусалж чадах бол уу?

Ра- би ямар өмд өмсөх вэ?

Ли- ээж чинь хувцас бэлдэж өгөөгүй юм уу?

Ра- үгүй ээ. Ээж байхгүй өнөө орой ажилтай

Ли- тэгвэл зүгээр л нэг юм өмчих. Дажгүй харагдана гэдэгт итгэлтэй байна. Их том үдэш шүү

Ра- хатагтай бид гацуур мод чимэглэнэ тийм ээ?

Ли- тиймээ, тэхээр юу ч хамаагүй аваад өмсчих за юу

Ра- за за.

Ли-Харолд

Ха-Радио юу?

Ра-энэ ямар байна? Энэ ямар байна?

Ли-дажгүй харагдаж байна гээд хэлчих

Ха- дажгүй харагдаж байнаа Радио.

Ра- заа. Радио энийг өмслөө.

Ли-наанаа өлгөчих зүйтэй

Ра-энд том Радио байн хатагтай Жонс. Том Радио. Би явж жигнэмэг идлээ

Ха- хэт их идэж болохгүй шүү Радио

Ханикат- сайн уу

Ха-Сайн байцгаана уу

Ханикат- бид энийг Радиод өгөх гэсиймаа

Ха-Баярлалаа. Сайхан баярлаарай

Ханикат- зул сарын мэнд

Ли-зул сарын мэнд

Ха-бэлэгнүүдийг Радиогийнд хүргэж өгье дөө

Ли- тэгээ. Би Кэролинтай явлаа

Ха- за баярлалаа

Эр- тэр ч энэ зул сарыг цөлмөлөө дөө

Эр1- тэглээ шүү

Ха-Зул сарын мэнд

Эр- зул сарын мэнд дасгалжуулагчаа

Ха-зул сарын мэнд

Эр1- зул сарын мэнд

Ха-Баярлалаа залуусаа

Мэ-сайн уу ааваа

Ха- сайн уу охин минь

Мэ-ноён Вагнерын дэлгүүрээс ирүүлж. Радиод хэдэн цамц хэрэг болох байх гээд авчихлаа.

Ха-Сайн байна

Мэ- сайхан юмаа. Та хүмүүсээр Радиод туслуулаад. Их олон хүн түүнийг өрөвдөх юм

Ха- бид хүмүүсээс өрөвд гэж гуйгаагүй ээ. Тэрэнд өрөвдүүлэх хэрэг ч байхгүй

Мэ-ойлголоо

Ха- сонсооч Мэри Хелен. Ойрын үед бид хоёрт ярих боломж гарсангүй.

Мэ- боломж зөндөө байсаан ааваа та боломжийг ашиглаагүй. Зүгээр дээ. Таны хийж байгаа зүйл надаас илүү Радиод хэрэгтэй

Ха- Үгүй ээ охин минь. Аав нь…

Ра- явах боллоо дасгалжуулагчаа. Явах боллоо .. Зул сарын мэнд Мэри Хелен.

Мэ- зул сарын мэнд Радио.

Ра- хөөх бэлэгнүүд.

Ха- маш олон бэлэг.

Ра-Тиймээ үнэхээр сайхан байна. Зул сар

Мэ-сайхан амраарай ааваа

Ха-гэртээ уулзая. Явахад бэлэн үү?

Ра-зул сарын мэнд дасгалжуулагчаа

Ха-зул сарын мэнд Радио

Ра- ээжид хурдан бэлэгнүүдээ үзүүлэх юмсан

Ха- тиймээ ээж нь их баярлана даа

Ра-хурдхан шиг л гэртээ харимаар байна. Үнэхээр сайхан юмаа. Би ээжид гацуурын талаар хэлнээ

Ха- бэлэгнүүд гэрт чинь бүгд багтах болов уу

Ра- ямар том юм бэ, хурдан задалж үзэх юмсан. Үнэхээр гоё юмаа

Ха-өнөө орой ганцыг нээчихэж болох болов уу?

Ээж- Мэдээж

Ра-Алийг задлахав?

Ха- май энийг нээ. Энд нэг байна.

Ра- хэн өгөөв дасгалжуулагчаа?

Ха- хатагтай Жонс, Мэри Хелен, бид 3-аас

Ра- тийм үү, заа

Ха-таалагдана гэж найдаж байна шүү

Ра-радио байна.

Ха-тиймээ, асаагаад ажиллаж байгаа эсэхийг нь үз дээ

Ра- ажиллаж байна дасгалжуулагчаа. Гоё  радио байна. Нааш ир ээжээ, нааш ир. Алив бүжиглэ ээжээ, надтай бүжиглэ. Дасгалжуулагчаа нааш ир . зул сар шүү дээ. Гоё радио

Ха- за яахав ээ Радио.

Ра-гоё радио. Таалагдаж байна таалагдаж байна

Ха- урагшаа Радио урагшаа

Ра- бүжиглээрэй. Надад таалагдаж байна баярлалаа дасгалжуулагчаа.баярлалаа

Ха- зүгээр дээ. Зул сарын мэнд

Ра- зул сарын мэнд. ёстой гоё

Ээж- Дуугүй болж үз. Тэнгэр минь гэж бид ийм зул сар тэмдэглэж үзээгүй. Та их сайн бүжиглэж байна шүү дасгалжуулагчаа

Ха- боль доо. Эндээс л үүдэлтэй байж л дээ

Ээж- Миний заасан бүгдийг ойлгодоггүй байж магадгүй ээ. Гэвч энийг бол сурдгийм шүү. Эмнэлэг намайг 16 цаг үргэлжүүлэн ажиллуулна зул сарын өдрийг дуустал. Ядаж л өнөөдөр би хүүтэйгээ байж чадлаа.

Ха- ашгүй дээ

Ээж- Саяхан л та энэ ачааны тэрэгтэйгээ давхиж ирээд яагаад ийм зүйл хийж байгаагаа өөрөө ч гайхаж байсан. Та яагаад энийг хийж байгаа юм бэ?

Ха- би энийг зөв зүйл гэж бодож байнаа

Ээж- Зөв зүйл маш олон бий шүү дээ. Тэр бүрийг хийх албагүй

Ха- тиймээ хатагтай. Албагүй л дээ

Ээж- Жэймс ирэх жилийн багийг их сайн бэлтгэлтэй байгаа гэж ярьсан

Ха- гүй ээ яахав. Найдаж л байна бид. Бүтэлтэй болвол

Ээж- Жэймс асуудал үүсгэвэл та мэдэгдэнэ биз дээ

Ха- тэр огт асуудал биш. Надад итгээрэй

Эр- торны араас гарах ямар санагдаж байна

Мэ - зул сарын мэнд ааваа

Ха-сайхан амраарай охин минь

Эр-бид бүгдээс та бүхэнд зул сарын мэнд хүргэж байна. Өнөөдөр үүлэрхэг хүйтэн байна. Тиймээс дулаан гэртээ байж, бидний сонсоорой. Бид та бүхнийг дуртай дуунуудаар чинь дулаацуулна. Өглөөжин сурталчилгаа явахгүй ээ.

Ра-зул сарын мэнд

Цагдаа- нэлээд их ачаа байна шүү

Ра-яг ингээд энд тавьчихъя

Цагдаа-хаанаас авснаа хэлэхгүй юу

Ра-надад ирсэн бэлэгнүүд

Цагдаа- хүлээгээрэй. Их аятайхан зул сар болж.

Ра- Үгүй ээ боль боль. Минийх

Цагдаа- чамайг хэн гэдэг вэ хүү минь

Ра- Радио

Цагдаа- Радио ? эндээ байж бай

Ра- үгүй ээ үгүй

Цагдаа-эндээ байж бай гэж байна шүү. Битгий хөдөл. Явцгаая. Аливаа яваарай. яваад бай, нэрээ ч хэлэхгүй

Ра-Радио

Цагдаа1- чи юу Кажак, өлсөж байвал энд хачиртай талх байна шүү

Цагдаа2- чи тэрийг хэр их төлж байгааг харж байна уу?

Цагдаа- чи дэмий л ажил хийж байна даа хүү минь

Цагдаа1- ганц улирлын төлөө байх учиргүй ээ. Энэ ч ер нь бүтэн жил тоглоод хагас сая доллар олдоггүйн штэ.

Цагдаа2- чи хэнийг аваад ирвээ Кажак?

Цагдаа- мэдэхгүй л байна. Нэрээ хэлэхгүй байгаан

Цагдаа2- чи энд ирээд 7 ч хонолгүй нууц ноётон бариад авчээ. Очиж хэн болохыг нь харъя

Цагдаа1-ингэхэд хамгийн сүүл хэзээ зул сараар энд хүн хорьж байлаа?

Цагдаа2- өө новш гэж, хараал ид. Сайн уу Радио

Ра- гэртээ харьмаар байна

Цагдаа2- бид чамайг эндээс гарганаа

Зурагт- улаанууд 76 оноо аваад байна

Ра- юу болоод байнаа?

Цагдаа2- энэ бол доктор Жэй байна Радио

Ра- доктор Жэй сайн юмаа. Танд таалагдав уу? яг ингээд, тэр шийд рүү хийлээ шүү дээ

Зурагт- энэ жил ямар ч маргаангүйгээр докторын жил болж байна

Цагдаа2- чи яагаад үсээ ингэж засуулдагийн?

Ра- үсээ юу ..

Ха- өглөөний мэнд ... сайн уу Радио

Ра-сайн уу дасгалжуулагч Жонс. Бид доктор Жэй -г үзэж байна

Цагдаа2- Харолд чи Кажак-тай танилцлуу?

Ха- үгүй ээ. Танилцаагүй байх

Ра-дахиад бэлэг хэрэгтэй байна дахиад. Наадах чинь яг болж байна. За би энийг энд ингээд тавьчихъя. За яваарай яв яв. Наана чинь өөр юу байна, дахиад нэгийг өгөөдөх. Их гоё юм байнаа. Өглөөний мэнд, зул сарын мэнд

Өвөө- зул сарын мэнд

Ра- наадах чинь болж байна. Наадхаа өгчих өө.

Ра-Сайн уу дасгалжуулагч Жонс. Бэлэгнүүд бүгд дууссан.

Ха- тиймээ харж байна.

Ра-тиймээ

Ха- тэргийг чинь хүргээд ирлээ. Идэх юм авчирсан. Өлсөж байгаа байх гээд. Хэр байна даа ойрын үед,  дажгүй юу?

Ра- зүгээр

Ха- Уолтер ах нь дотор байгаа. Ээжийг чинь иртэл энд байна гэсэн.

Ра-за. Би шарсан төмсөнд дуртай. Хэзээ дахиж сургууль дээр очихов?

Ха- тун удахгүй ээ.

Ра- Винивр хатагтай намайг 11 дүгээр ангид оруулна тэгнэ биз дээ?

Ха-тиймээ. Ярилцсан зүйлээ санаж байна уу багш нартай ойр байна гэдгээ. Ганцаараа тэнэж явж болохгүй. Өнөөдөр чи их сайн зүйл хийлээ Радио.

Ра-ойлгож байна. Ойлголоо.

Ха-чамаар үнэхээр бахархаж байна шүү

Ра- бахархах. Радиогоор бахархсан. Өглөөний мэнд

Эм-сайн уу Радио

Ра-суугаарай

Жолооч-за алив ээ Радио явах хэрэгтэй байнаа.

Ра- за явцгаая. Би бэлээн, явахад бэлэн. Өглөөний мэнд

Эр-өглөөний мэнд Радио. Зул сар нь сайхан болсон уу

Ра- тиймээ. Дасгалжуулагч Жонс намайг шоронгоос гаргаж авсан. Гүйхгүй шүү. Зогс. Гүйхгүй

Эм-уучлаарай

Ра- би бол хонгилын хянагч. Гэхдээ зүгээрээ.

Эм-баярлалаа Радио

Ра-өглөөний мэнд. Хэр байна даа

Ханикат- хүнээ аваарай. Хүнээ ав

Тайлбарлагч- Клэй рүү дамжуулалт хийлээ. Клэй алсын зайнаас шидлээ. Сайн байна.

Ра- өө уучлаарай

Ханикат- самбараа хамгаалаач ээ

Ра-самбар самбар

Тайлбарлагч- Радиог сандалд нь суулгаарай дасгалжуулагчаа.

Ханикат- Радио сандалдаа суу, суу. За алив үзүүлээд өгөө. Хүнээ сонго.

Тайлбарлагч- Клэй довтолж байна. Баруун талаас орлоо.

Оноонд тооцохгүй ээ. 15 дугаартай тоглогч хяналтаа алдлаа.

Ханикат- чи намайг алж байна шүү. Завсарлага авъяаа.

Фр- шүүгчээ та энэ тухайгаа бодсон уу?

Ра- бүгдэд нь өглөөний мэнд.

Ви- өглөөний мэнд Радио. Миний тэврэлт хаана байна?

Ра- энэ байна.

Ви- өнөө өглөө хэнийг хонгилоор гүйж байхад нь барив даа?

Ра- Мэри Симпсон

Хатагтай- чи маш сайн хянагч болсон байна шүү

Ра- өглөөний мэнд Ханна. Хэн гэдгийг мэдэж байна уу. Радио байнаа. Өнөөдрийн манай цэсэнд зальцбури шарсан мах..

Хатагтай- шарсан төмс,

Ра-шарсөн төм.. би шарсан төмсөнд дуртай

Хатагтай-хар нүдэн шош

Ра-хар нүд.. хар нүдэн шош байгаа юмуу?

Хатагтай- байлгүй яахав

Ра- хар нүдэн шош байгаа.

Хатагтай- шоколадтай бялуу, бас ороомог

Ра- шоколадтай бялуу байгаа. Бас халуун ороомогтой

Хатагтай- талласан лийр

Ра-юу гэнээ?

Хатагтай-талласан лийр ээ

Ра-талласан лийр байгаа.

Жо-тийм ээ би тэнд тэдний гэр бүлтэй сууж байсан. Хөөе Радио.

Ра- сайн уу юу байна?

Жо- юу байна даа?

Ра- сайн уу

Жо-дасгалжуулагч Ханикат хаа байна? Байна уу?

Ха- байхгүй ээ тэр явчихсан.

Жо- аа тэр явчихсан уу. за за. Радио сонсож бай даа. Дасгалжуулагч Далримпл зэргэлдээ өрөөнөөс чамайг ирээд хэдэн юм аваадах гэсэн шүү. Санаа зоволтгүй ээ хатагтай ганцаараа байна лээ. Охид явчихсан.

Ра- би тэгж болохгүй ээ

Жо- за яахав дээ тэгвэл. Чи тэрнийг гомдоохыг хүсэхгүй байгаа биз дээ

За Радио дараа уулзая

Ха- хатагтай Далримпл. Хатагтай

Охин- Радио чи энд байж болохгүй

Ра- муу Радио, муу Радио

Ха- хэрвээ чи өөрөө  яваад ийм зүйл хийсэн бол өөр хэрэг. Радио, хөөе Радио намайг сонсож бай. Чи яагаад охидын хувцас солих өрөөнд орсноо надад тайлбарлах хэрэгтэй байна шүү.

Ра- Хатагтай Далримпл-д миний хэрэг гарсан.

Ха- яах гэж?

Ра- намайг ирээд юм аваадах гэсийн. Тэгээд л би орсон.

Ха- тэр чамаас гуйгаа юу?

Ра- үгүй

Ха- тэр чамаас өөрөө гуйсан юмуу?

Ра -үгүй

Ха- хэн чамайг охидын хувцас солих өрөөнд оч гэсэн юм бэ? Хэн тэгсэн юм?

Ра- үгүй

Ха-би яах ёстойгоо мэдэхгүй байна.

Ра-Радиод уурла. Радиод уурла.

Ха- чи дахиад ийм юм хийх үү? Өөр хүний өмнөөс бурууг нь үүрэх үү? Чи ч бүр надаас ч дээр юм аа. Тэрийг чинь хэлчихье

Хүү- сайн уу Жонни. Юу байна?

Жо- би өнгөрсөн долоо хоногт Глимсоноос захидал авсан. Тэд төгсөх ангийн өмнөх жилээс эхлэн намайг ирэх жил бүтэн ажиглана гэсээн.

Хүү- сайхан хэрэг байна.

Жо- тиймээ тийн

Ха-өршөөгөөрэй ноёдоо. Би ноён Клэйтэй ярилцах хэрэгтэй байна.

Жо- дараа уулзая.

Хүү- за.

Жо- Юу болоов дасгалжуулагч Жонс?

Ха- би өнөөдөр өөрийгөө багш биш байсан болоосой гэж хүсч байна. Хэрэв тийм бол чамайг болгож тавих байлаа.

Жо- та чинь юу яриад байгаа юм бэ, та чинь яачихаа вэ?

Ха- чамайг өнгөрсөн хэдэн сар юм сурсан гэж бодож байлаа. Миний буруу байж л дээ

Жо- юу яриад байгаан?

Ха- намайг хэл гэтэл нэг ч үг битгий дугар ойлгосон уу? Ханикат байгаагүй болохоор чи өөрийгөө зүгээр өнгөрнөө гэж бодож магадгүй. Гэхдээ би чамд нэг юм хэлье. Би энийг шийднээ. Чи маргааш орой яасан ч тоглохгүй.

Жо- за за

Да- дасгалжуулагч Жонс, ноён Клэй. Энд юу болоод байна?

Жо- та сонсооч хатагтай

Да- залуу, энд сурагчид намайг юу сонсох, юу сонсохгүйг заадаггүй юм.

Жо- маргааш намайг тоглуулахгүй гэж байна

Да- энэ таны бодол уу дасгалжуулагч Жонс?

Ха- тиймээ, би тэгж хэлсээн.

Да- за за, дасгалжуулагч Жонс биеийн тамирын эрхлэгч болохоор би таныг тоглохгүй л гэх байна.

Жо- хатагтай энэ бол Вэстсайд. Бид ялбал 1-р байранд орно.

Да- тэр тусмаа та багийн гишүүдээ дэмжих ёстой биз дээ. Өөр юм байгаа юмуу?

Жо- хүүдээ намайг баярлалаа гэж байна гээрэй

Ха- Радио чамайг матаагүй хүү минь. Чамайг матахад бэлэн олон өөр хүн байгаа шүү

Да-тиймээ эрхэмээ, ойлгосонд баярлалаа. Удахгүй ярилцанаа. Баярлалаа. Энэ сүүлчийнх нь. Чи Мэри Хелентэй ярилцсан уу?

Ха-Мэри Хелен зүгээр ээ. Радиогийн санаа биш байсныг мэдэж байгаа.

Да-Харолд минь дээ.Харолд чи энэнд хэт ойрхон хүн. Жонни Радиог ятгаж ийм юм хийлгэсэндээ ч биш. Радио хийсэн дээ л байгаа юм. Дараагийн удаа илүү дор юм болвол яах юм?

Ха- тэрийг мэдэж байгаа.

Да- итгэлтэй байна уу? би аль хэдийнээ хяналтанд орчихоод байна. Би сургууль удирдах ёстой. Би 1000 хүн хариуцдаг хүн. Энэ бүхэн хаашаа явааг би мэдэх хэрэгтэй байна

Ха- би мэдэхгүй байнаа Лу

Да- Харолд наадах чинь цаашид нэмэр болохгүй л болов уу.

Мэ- үгүй ээ уучлаарай. Би утасдах гэж хичээсэн. тэдний хэнтэй ч холбогдож чадсангүй. Хэд хэдэн газар луу залгасан. Сайн мэддэггүй ээ.

Ха- юу болоо вэ?

Мэ- Радиогийн ээж .. ааваа зүрхний шигдээс болчихож

Ха- гүй ээ тэгээд зүгээр үү

Мэ- үгүй ээ. Өөд болчихсон. Би ээж та 2той ярих гэж их оролдсон, хэнтэй нь ч холбогдож чадсангүй. Тэгсэн чинь Радио өрөөнөөсөө гарч ирэхгүй байна гэнээ. Би яах ёстойгоо мэдэхгүй байна ааваа

Ха- алив, за хүрмээ өмсчих. Май .. болж байна уу

Мэ- тэр өрөөндөө л суугаад байна гэнэ

Цагдаа- дасгалжуулагчаа ирсэнд  баярлалаа. Уолтер энд удахгүй ирнээ.

Ха-Радио хэр байна?

Цагдаа- их цухалдсан байнаа. Бас гэрээ ч гэсэн бүр бусниулаад хаячихаж.

Ха- Радио, Радио. Радио би байнаа. Дасгалжуулагч Жонс. Дасгалжуулагч нь байна.

Ра- Дасгалжуулагчаа энэ Радио байна. Ээжээ , ээжээ, ээж энд байна. Ээж энэ жил бидэнд хөл бөмбөгийн ээлтэй жил болноо гэж хэлсэн юм. Ээж, ээж минь.

Ха- Радио би юу ч гэж хэлээд чиний сэтгэлийг засч чадахгүй шүү дээ.

Ра- Ээж минь, ээж.

Ха-ээж чинь сайхан, үзэсгэлэнтэй эмэгтэй байсан. Чамд чин сэтгэлээсээ хайртай байсан тийм үү. Чамд үнэхээр их хайртай байсан шүү дээ

Ра-тиймээ.

Ха-одоо ч хайртай

Ра- ээж Радиод хайртай. Үргэлж Радиогийн дэргэд байна гэсэн шүү дээ.

Ха- Жэймс над руу хар. Ээж чинь үргэлж чиний дэргэд байна. Ойлгож байна уу, үргэлж чиний дотор чамтай хамт байна за юу. Яг энд зүрхэнд чинь.

Ра-дасгалжуулагчаа

Ха-тиймээ, бүгдээрээ алзахгүй ээ. Алив нааш ир.

Ра- миний ээж хаана байна?

Ха- хүлээж бай даа. Аавд нь хэлэх зүйл байна. Хэнд ч хэлж байгаагүй тийм нэг зүйл. Би 12-той байхдаа сонин хүргэдэг байлаа. Өдөр бүр л үүрээр босно. Тэр үед энд нэг их олон байшин байгаагүй ээ. Тиймээс би маш хол газар явдаг байлаа. Тэгээд ойгоос нэг шороон замаар явдаг байв. Нэг өглөө тэрүүгээр дугуйтайгаа явлаа. Тэгээд нэг чимээ сонссон юм. Хавханд орсон туулай ч юм шиг л сонсогдож байсан. Тэр чимээ ард байгаа байшингуудын нэгнээс гарч байгааг мэдсэн юм л даа.тийшээ яваад очиход гэрт хүн байхгүй байгаа юм шиг л санагдсан. Тэгээд алхаад л байлаа. Ёроол хэсгээрээ торон хашаа, өргөсөн тортой байсан. Амьтдыг л хол байлгах гэсэн байх. Тэгтэл гэнэтхэн торон дундаа хуруунууд гарч ирэхийг харлаа шүү. Тэгээд дугуйгаа газар тавиад доошоо хэвтэж байгаад тэр доогуур харсан юм. Тэнд миний үеийн нэг хүү байсан. Тэрэнд юу тохиолдсоныг би мэдэхгүй. Нэг л юм байсан. Хүмүүс тэрнийг тэнд байлгаж байсан байх. Тэгээд би тэрэн лүү харлаа. Тэр ч гэсэн өөдөөс минь харсан. Бид тэнд суугаад нэг нэгнээ хэсэг зуур гөлөрсөн. Би тэр замаар 2 жил явсан Мэри Хелен. Гэхдээ би юу ч хийгээгүй. Чамайг аав нь энийг мэдээсэй л гэж хүссэн юм.

Мэ-баярлалаа ааваа.

Да- тэр хэзээ эргэж ирэхэв?

Ха-маргааш гэж найдаж байна. Уолтер ах нь тэрэн дээр нүүж ирсэн.

Да-Ханикат тэрнийг байшингаа болгож тавьсан гэж хэлсэн. Бас тэр тухай мэдэж байгаа ганц хүн өөрөө биш гэсэн шүү

Ха- тэгсээн. Тэр дөнгөж сая ээжийгээ алдаад байна шүү дээ Лу.

Да-би тэрнийг тэрнийг яагаад хана руугаа дайрсаныг асуугаагүй ээ. Энэ тухай хэн мэдэж байгаа л асуусан юм.

Ха- яагаад надаас энийг асуугаад байгаа юм.

Да-манай зөвлөлийн найз эргээд ирсэн. Чамтай уулзахыг хүссэн. Ээж нь үгүй болсон болохоор бүх юм өөр болсон. Тэр чигтээ. Амжилт хүсье.

Так-ноён Жонс өнгөрсөн нэг сард ноён Кеннеди хэр их цагийг ганцаараа өнгөрүүлсэн бэ? Ядаж л өдрөөр? Ноён Жонс

Ха-өнгөрсөн хэдэн долоо хоногт уу? хүн бүр тэрнийг маш сайн хянаж байсаан.

Так- өдөрт нэг цаг уу эсвэл хоёр цаг уу?

Ха- цаг л байх. Хагас цаг ч байж магадгүй.

Так- за за та таагаад байх шиг байна. Зөвлөл ноён Кеннедигийн туйлбаргүй араншингийн талаар мэдэгдэл хүлээж авсан.

Ха- ямар мэдэгдэл? Хэнээс?

Так- баривчилахад эсэргүүцсэн. Гэрийнхээ дотор талыг буулгасан, бас охидын хувцас солих өрөө рүү дайрч орсон

Ха- дайрч орох оо? Хэн чамд энэ хөгийн юмнуудыг хэлээв?

Так- ноён Жонс би энд тантай маргах гэж ирээгүй.

Ха- би чамтай маргах гээгүй байнаа. Энгийн л асуулт асууж байна. Хэн чамд энийг хэлээв?

Так-энэ бүх тохиолдолд тэр хариуцсан хүнгүй явсан болохоор л би ингэж асууж байна.

Ха- хэн тэгж байна, хэн тэгж байнаа?

Так- хамгийн гол нь ээж нь нас барсан болохоор одоо ноён Кеннедид хүнд үе тулгараад байгаа. Түүнийг сургуулийн бүсэд байлгах нь ..

Ха- би чамд нэг юм хэлье хүү минь. Энэ сургууль бол түүний өдий зэрэгтэй байгаагийн шалтгаан шүү

Так- гэвч тэрнийг сургуулийн орчинд байлгах нь ..

Ха- түүнийг энэ сургуулиас гаргавал амьдралыг нь ч булааж авч байж мэдэх юм.

Так-надад гадуур хяналтын агентлагуудын маш олон жагсаалт бий.

Ха- мэдээж байж л байгаа биз.

Фр- Мэдлээ хатагтай. Би өөрийн биеэр хариуцаж учрыг нь олноо. Тиймээ тийм. Мэдлээ хатагтай. Тийм гэжүү. Их хэмжээний мөнгө байна шүү. Тэгнээ ойлголоо. Танд ч бас. Харолд

Ха- Сайн уу Фрэнк

Фр-Чи манайд ирэлгүй их удсан байна шүү

Ха-Тиймээ удсан байна

Фр-За чамд юугаар туслах вэ?

Ха- чи ер нь яах гээд байгаа юм бэ? Фрэнк

Фр- би сайн ойлгохгүй байна

Ха-чи ойлгож байгаа. Сургуулийн зөвлөл рүү утасдаж Радиогийн талаар гомдол мэдүүлээд. Чи хүүг чинь тэмцээнд оруулаагүй болхоор надаас хариугаа авч байгаа юм уу

Фр- энэ асуудлыг хувийн шинжтэй болгохоо больцгооё.

Ха- хувийн юм шүү дээ

Фр- хувийн бишээ. Тэгээд ч хувийн юм байсан бол Дел болон Дон-ыд байдаг залуусын ихэнх нь надтай ижил санахгүй л байсан.

Ха- юу гэж санах гэж?

Фр- Харолд чи энэ тосгоны хамгийн сайн дасгалжуулагчдын нэг. Ирэх жил Жонни болон бусад хөвгүүд эргэж ирэхэд бид бүгдийг өөрсдийнхөө хийдэг байснаар хийвэл дээр дээ.

Ха-чи ердөө л Радиог Ханна ахлах сургуулиас хөөж явуулахыг л хүсэж байгаа.Ядаж л байр суурийг чинь мэдэж авлаа.

Ха-Радио. Радио “О” үсгээр. Энэ бол том О. За алив оролдоод үз. Алив ээ зүгээр. Зүйтэй. Харандаагаа аваарай. Чи чаднаа би мэдэж байна. Тиймээ. сайн байна. Энийг хараач ээ. Чи чадлаа. Баяр хүргэе. Сайн ажиллалаа.

Ра- Радио гэж гэж байна

Ха-тиймээ

Эр- хөөе хэн ирснийг хараач ээ

Жо- юу байна Жэмми

Эр1-Жонни эргээд тавтай морил

Жо- энэ юу вэ?

Эр2- нилээн түрүүн авчирч тавьсан юмаа.

Жо- сайн уу

Ра- дасгалжуулагч Жонс чамд уурласанд харамсаж байна. Их уурласан уу

Жо- тиймээ их уурласан

Ра-тиймээ их уурласан

Тайлбарлагч-хүрэмнүүд маш сайн тоглож байна. Уолтер бөмбөгийг авлаа. Ханикат тэднийг толоомоо эрчимжүүл гэж хэлж байна.

Эр-хоёр Хоёр

Тайлбарлагч- буланд Жэксон орсон байна. Клэй бөмбөгийг авч торгуулийн шугамыг давлаа. Каннигам руу маш сайхан дамжууллаа. Маш хялбар 2 оноо авч байна.

Ра- тиймээ

Тайлбарлагч- зүйтэй. Жонни Клэй өнөө орой маш сайн байна шүү.

Охидууд- талбайг эзэгнэж оноогоо өсгө. Бид 2 оноо хармаар байна

Тайлбарлагч- Клэй алсаас шидэж байна. Зүйтэй. Жонни Клэй 17 оноо авчээ. Эхний хагас өндөрлөж байна. Ханна 39 оноотой, Эсли 34 оноотой явж байна. За эхний хагас сайн байлаа.

Ха- чи энд байж байх уу?

Цагдаа- байнаа.

Ха- миний суудлыг харж байгаарай.

Цагдаа- тэгье ээ. Надад уух юм аваад ирээрэй

Ха- тэгье.

Фр- би ноён Такер болон хамтрагчтай нь ярьсан. Тэгээд бид бүгд цуглаж хурал хийх нь зөв юм байна гэж санал нэгдлээ

Да- би тэрний талаар ярьмааргүй байна.

Фр- Харолд

Да- байз, юу гэж бодсоныг чинь мэднэ

Ха- 2лаа нэг баг гэж бодсон юмсан

Да- би хүн бүрт тохирох зөв шийдлийг олох гэж хичээж байна. Хэн гэдэг нь чухал биш

Ха- юу чухал биш гэж? Чи надаас энэ бүхэн хаашаа явж байгааг асууж байснаа санаж байна уу? ер нь санадаг уу? би одоо ч мэдэхгүй байгаа. Тэхдээ нэг зүйлийг би мэднэ. Би зүгээр сууж байгаад Фрэнкээр энэ шийдвэрийг гаргуулахгүй шүү.

Тайлбарлагч- Клэй бөмбөгийг гарахаас хамгааллаа. Самбар доор байгаа Хэнри рүү дамжууллаа. Гайхамшигтай багийн ажил. Хүрэмнүүд 7 оноогоор тэргүүллээ. Тиймээ. Клэй самбар доороос авлаа, үсэрлээ. Жонни Клэй бүсэд орлоо. Эсли бөмбөгөө аван талбайд орлоо. Клэй бөмбөгийг булааж байна.тэр бөмбөгийг Грир-д дамжуулж маш амархан 2 оноо авлаа. Ингээд Хүрэмнүүд ялалт байгуулж байнаа.

Ханикат- сайхан санагдаж байгаа биз. Үнэхээр сайхан санагдаж байна. Сууцгаа сууцгаа. Би олон жилийн турш маш олон сагсан бөмбөгийн баг дасгалжуулсан. Гэхдээ өнөөдрийнх шиг мундаг багийн тоглолт өмнө нь гарч байсангүй. Жонни Клэй эргэж ирсэн чинь сайхан байна шүү

Жо- эргэж ирэх сайхан байнаа дасгалжуулагчаа

Ханикат- манай уралдаан дуусаагүй байгаа шүү. Даваа гаригт бүгдээрээ үзүүлээд өгнө шүү. Унтаж амарцгаа.

Фр- тоглоод үзээ. Чамд боломж бий.

Эр- итгэх л хэрэгтэй

Фр-тэр манай хүү байна.

Эр-таатай байлаа

Фр- Тиймээ. сайн тоглолоо хүү минь

Жо- 32

Фр- тиймээ, гэхдээ юун баахан дамжуулалт вэ? Тийм хамгаалалттай тоглож байхад чи 50 оноо авч чадах байсан

Ра- баяртай

Фр- чи энэ боломжуудыг ашиглах хэрэгтэй

Ра- дараа уулзая баяртай

Жо- дараа уулзая аа Радио

Ра-баяртай Жонни баяртай

Фр- энэ чинь юу вэ?

Жо- юу ч бишээ.

Фр- сонс хүү минь. Бид ирэх жил маш их амжилт гаргах ёстой. Үүний замд хэн ч юу ч саад болох ёсгүй.ойлгож байна уу?

Жо- саад болоод байгаа хүн нь Радио бишээ аав аа

Ли- тэр Фрэнк чамайг хүүд нь саад болноо л гэж айгаад байгаа юм.

Зурагтаар- хүлээгээрэй Дилоныг би бага байхад нь хэзээ ч ганцааранг нь орхиж байгаагүй . би дандаа дэргэд нь Эдипийг үлдээдэг байсан юм

Ли- Ханикат утастсаныг хэлхээ мартчихаж. Эцэг эхчүүдийн зарим нь ням гаригын орой Лу-тай уулзая гэж хүссэн байна.

Ха- ганц Лу-тай юу?

Ли-Тиймээ тэдэнд чиний байгаа байдал таалагдахгүй байгаа болтой

Ха- тийм л байх

Зурагтаар- чи чинь ер нь ямар гээч эцэг хүн бэ? Ямар гээч

Ха- новш гэж, энэ бүхэн зүгээр л алдаа байж мэдэх юм. Бид тэрэнд зүгээр л тусламж олоод өгчихсөн бол Радиод өөрт нь дээр байх байсан байж

Ли- тусламж аа, чиний  тэрэнд өгч байсан юм тэгээд ..

Ха- өнгөрсөн хэдэн сар бүх цагаа би Радиотой өнгөрөөгөөд Мэри Хелен та хоёрт амаргүй байсан байж л таараа.

Ли- Харолд хүлээ. Радиотой хамт байснаа чи алдаа гэж ойлгож болохгүй. Та хоёр бие биедээ маш сайхан тохирч байсан

Ха- тэгээд юунд хүргэсэнийг нь хар л даа.

Ли- Радиод хайртай сургууль дүүрэн хүүхдүүдийг чамд өглөө. Мэри Хелен ч тэгж боддог. Фрэнк юу ч хийлээ гээд юуг ч өөрчлөхгүй. Хүнд халамж тавих нь алда биш шүү дээ. Үргэлж л сайн зүйл байдаг тийм үү

Ли- Баярлалаа номлогч оо

Номлогч- Бурхан таныг ивээг.

Ли- сайхан номлол байлаа.

Номлогч-тийм шүү. Бурханыг магтая.  Бурхан чамайг ивээг Радио

Ра- Бурханыг магтая. Бурханыг магтая. Дасгалжуулагчаа мөргөл надад таалагдсан.бүх гар Есүсийн гар гээл хүмүүсийн дуулж байгаа нь гоё санагдлаа.

Ха- тиймээ аятайхан мөргөл боллоо. Сайхан мөргөл. Чамтай нэг юм ярилцах хэрэгтэй байна.

Ра- за, хөөе хөөе

Ха- чи 11-р ангид орох тухай ярьж байснаа санаж байна уу?

Ра- тиймээ. Та Винивр хатагтайн талаар ярьж байна уу.

Ха- тиймээ

Ра- тиймээ. Вини хатагтай надад таалагддаг.

Ха- чамайг 12 дугаар ангид орж магадгүй тухай яриа гараад байна. Энэ ч сайхан хэрэг биз дээ. Чамайг сургууль төгсгөе. Радио намайг сонс. Наад радиогоо буулга, алив Радио сонсож бай. Надруу хар наашаа хар алив. Амьдралаа үргэлжлүүлэхэд буруу юм байхгүй ээ. Хүн бүр эрт орой хэзээ нэгэн цагт энэ цэгт хүрдэг юм.

Ра- үгүй ээ. Би 11-р ангид дуртай. 11-р анги надад таалагддаг. Үгүй үгүй. Би өглөөдөө цэс танилцуулдаг. Би , манайд хачиртай талх, нухсан төмс бий гэж хэлдэг. Тэгээд хонгил дотуур явахдаа хүмүүсээ гүйхгүй шүү, гүйхгүй гэж хэлдэг. Тэхээр хүн бүр Радио ярьж байна гэж мэддэг. Би тэнд байна. Хүн бүр үүнд дуртай.

Ха- алив сонсож бай.

Ра- үгүй ээ би..

Ха- намар ойртохоор энэ тухай ярья за юу. Одоохондоо санаа зовох хэрэггүй

Ра- Радио намарт дуртай.

Ха- тиймээ

Ра-Хөл бөмбөг эхэлдэгийн.

Ха-тиймээ үнэн

Ра- хөл бөмбөг. Бид бэлтгэл хийдэг, тэгээд хүн бүрт багийнхаа цамцыг өмсгөнө. Бас дасгалжуулагч Ханикат Ханнагийнхны урам зоригийг харуулаадах гээл. Тиймээ. Хөөе дасгалжуулагчаа та хагас дасгалжуулагчийг татъяа гэдэг. Харин Радио дасгалжуулагчыг хамгаална. Тиймээ би дасгалжуулагчийг хамгаална. Тиймээ бид эцсээ хүртэл явна.тиймээ.

Ха- тиймээ Радио

Ра- бид эцсээ хүртэл явна. Бид эцсээ хүртэл явдаг. Учир нь бидэнд урам зориг бий. Бид эцсээ хүртэл явна. Бид эцсийг нь үздэг.

Фр- би энэ хүнийг манай суурин дахь хөнөөлтэй нөлөөлөл. Бас сурагчдад маань заналхийлж байгаа аюул гэх гээд байгаа юм.

Да- баярлалаа ноён Клэй. За за та нарын заримд ямар санагдаж байгааг би ойлгож байна. Би ердөө л хэрвээ өөр арга байхгүй бол гэж шийдвэл аль болох бага зовлон учруулъя гэж гуйж байна.

Фр- болж байна. Ханикат нэмж хэлэх юм байна уу

Ха-оройн мэнд

Эр-оройн мэндээ

Эр1-оройн мэнд

Эр2-Харолд

Ха-бүгдэд нь оройн мэнд.

Хүмүүс- оройн мэндээ

Ха- сайн уу. Лу

Да- хэр байна даа

Ха- сайн. Чамаар?

Да- би сайн. Чам руу утасдах гэж байлаа

Ха- танайд өнөөдөр их олон хүн ирсэн байна шүү.

Эр-тиймээ дасгалжуулагчаа

Ха- та нар миний эхнэр Линда, охин Мэри Хелен нарыг таних байх

Хүмүүс-тиймээ. Сайн байнуу. Оройн мэнд

Ха- тэхээр, би өнөө өглөө Радиотой ярилцсаан. Би тэрэнд нэг их юм хэлээгүй л дээ. Ганц нэг өөрчлөлт гарч магадгүйг л хэлсэн. Намайг ярих тусам л бүх юмыг ойлгохгүй болж байгаа нь илт байлаа. Иймэрхүү зүйл маш их болж байна. Намайг багт тоглодог байхад надад нэг дасгалжуулагч байлаа. Тэр намайг эрхэм зорилгоо урьтал болго гэдэг байсан. Тэр надад юу чухал болохыг сайн бод. Бусад бүх зүйлийг хойш нь түлх гэдэг  байсан. Би хөл бөмбөгт дуртай. Хөл бөмбөгийн бүх юманд нь дуртай. Баасан гаригын орой ялалт хүлээж Бямба гаригын өглөө ялалтаа олж харах би дуртай.

Хүмүүс- тиймээ тийм

Ха- гэвч одоо энэ бүхэн чухал биш. Бид нэг залууг огт бодохгүй байна. Анх таарахад нэг ч үг хэлдэггүй байгаад одоо бол өглөө бүр чанга яригчаар зарлал хэлдэг болсон тэр залууг. Өнгөрсөн намар хөл бөмбөгийн захидал хүлээж авсан ч худалдаж авч хүчрээгүйгээсээ болоод огт хүрэм өмсдөггүй тэр залуу.одоо бид тэрнийг яв гэж байна.

Фр- Харолд бид тэрнийг огт ..

Ханикат- Тэр ярьж дуусаагүй байна Фрэнк.

Ха- өнгөрсөн хэдэн сард Радио юу сурсныг та нарын зарим нь мэдэхгүй ээ. Мэдэхийг ч хүсэхгүй байгааг би сайн мэдэж байна. Үнэн хэрэгтэй бол Радиод юм заасан хүмүүс нь бид биш. Радио л бидэнд зааж байсан. Тэр бидэнд цаг үргэлж яаж ханддаг шиг бид заримдаа нэгэндээ тэгж хандахыг хүсдэг шүү дээ. Сонсооч, энд ямар нэгэн юм болох ёстойг би мэднээ. Өөрчлөгдөх ёстойг би мэдэж байна. Бас би өмнөх улиралд болсон юмыг ч гэсэн давтуулж болохгүйгээ мэдэж байна. Тиймээс би ахлах дасгалжуулагчийн албанаасаа огцрохоор шийдлээ.

Эр- юу хийснээ мэдэж байна уу Фрэнк

Ха- хэрвээ дургүйцэхгүй бол би багш хэвээрээ үлдмээр байнаа.Радиог харж асуудалд оруулчихгүй байна. Бас өнгөрсөн хэдэн жил үл ойшоож явсан өөр хэдэн хүнтэйгээ хамт баймаар байна. Боломж байгаа дээр. Би энэ спортод дуртай ч залруулна гэвэл талд нь ч хүрэхгүй. Өнөөдрийн кофе сайхан байлаа Дел. Бүгдэд нь баярлалаа.

Ли- сайхан амраарай

Ханикат- чи энийг хүссэн гэж үү, ингэх хэрэг байсиймуу даа

Мэ- ёстой солиотой санаа байлаа.

Ха-ийм юм хүлээгээгүй л биз дээ.

Мэ-таныг дасгалжуулахаа болино гэдэгт итгэж ч чадахгүй нь.

/3 сарын дараа/

Мэ- олчихлоо.

Ра- би энд байна.

Мэ-Гудсан доор баахан юмтай хамт байна

Ра-за.

Мэ-жаахан ийшээ

Ра-тиймээ

Мэ- чи их сайхан харагдаж байна шүү Радио

Ра- баярлаа Мэри Хелен

Мэ-дараа уулзая ааваа

Ра- яваад өглөө

Ха-захаа буулга. Чи их сайхан харагдаж байна. Үнэхээр сайхан харагдаж байна. Хоёулаа хаана очихыг чи мэдэж байгаа биз

Ра- тиймээ

Ха- зүйтэй. Сайн хичээгээрэй

Ра- за

Ха- би чамаар үнэхээр их бахархаж байна.

Ра- за дасгалжуулагчаа. Би явлаа.

Жо- хөөе Радио

Ра- сайн уу Жонни. Чи хэр байна, юу байна?

Жо- чамайг захидал авсан гэж сонссон.

Ра-тиймээ тэд надад захидал өгсөн

Жо- манайхан чамд өмсөх юм хэрэгтэй гэж бодсийн

Ра-Радиод өгч байгаа юмуу. Энэ  .. ямар санагдаж байна

Жо- чамд сайхан зохиноо

Ра- баярлалаа Жонни, баярлалаа Жонни.

Жо- зүгээр ээ найз минь. Бас маш их баярлалаа.

Ра- тиймээ

Да- Патриша Энн Эйрвүүд

Патриша- баярлалаа Радио. Чи шилдэг нь шүү

Да- би нэгэн онцгой төгсөгчид тусгайлан баяр хүргэмээр байна.энэ бол ноён Жэймс Роберт Кеннеди.

Жо- тиймээ Радио зүйтэй.

Да- тэр ирэх намар Ханнад 11-р ангийн сурагч болж эргэж ирэхээр шийдсэн. Өөрийнхөө сонгосны тоогоор олон жил энд байж болно.

Эм- чи туслах дасгалжуулагчаа эргүүлээд авах бололтой.

Ханикат- тиймээ тэглээ

Ха-тиймээ

Ли- Яг тэр мөчид миний нөхөр баг нь улсын тэмцээнд ялснаас ч илүү бахархаж байсан юм. Радио ингээд Ханнагийн нэг хэсэг, үүрд бидний амьдралын нэг хэсэг болсон билээ.

/Ханна ахлах сургууль 26 жилийн дараа/

Эм- Намрын улиралд Андерсонд баасан гаригын орой очих юм бол тэнд эрт очоорой. Та тэдний Радио гэж нэрлэдэг эр шар хүрэмтнүүдийг талбайд удирдан гарч ирэхийг харна. Радио одоо 50 орчим настай. Ханнад байсан хамгийн их хайр татсан дасгалжуулагч.

Эр- дасгалжуулагч Харолд Жонс.

Эм- Харолд Жонс уу? тэрнийг саяхан өмнөд каролины дасгалжуулагчдын алдрын танхимд томилсон. Тэр одоо багшийн ажлаасаа тэтгэвэртээ гарсан ч Ханнагийн хайртай 11-р ангийн сурагчтайгаа онцгой нөхөрлөлөө хадгасан хэвээрээ билээ.

Ра- бэлэн үү, бүгд бэлэн үү доошоо.

/Төгсөв/

/Орчуулсан Батгэрэлийн Есүй/

 

Дүрүүдэд:

Ра- Радио- эр

Ха- Харолд - эр

Ханикат - эр

Мэ- Мэри Хелен - эм

Ли- Линда - эм

ээж- Радиогийн ээж

фр- Фрэнк - эр

Дон, Дел - эр

Жо- Жонни - эр

Да- Лу Даниелс - эм

 

трэйлер:

Ха - Бид бол нэг баг. Дээд хурдаараа гүйгээд!

эр1- Өрсөлдөөн дүүрэн энэхүү хотод.

Кл - Тэр хөвгүүд биднийг дахин улсын аварга шалгаруулах тэмцээнд хөтөлнө гэж бодож байна уу?

Ха- Одоо хэлээд өгчихвөл та нарт ярих юм үлдэхгүй шүү дээ.

Эр1- Бид бүхний огт гадарлаагүй зүйл.

Ха- Оройтож ирж байх чинь.

Ли- Чи охиндоо ч гэсэн цаг гаргах хэрэгтэй шүү дээ.

Эр1- Нэг төрлийн сатаарал.

Жо- Бөмбөгөө наашаа шид. хөөе, шидээч ээ! Дасгалжуулагч аа, тэр манай бөмбөгийг авчихлаа.

Да- Тэр хүү энэ хавиар ганцаараа эргэлдээд л байдаг юм.

Ха- Надад наад бөмбөг чинь хэрэггүй ээ. Дараа нь бэлтгэл дээр аваад ир. Би чамд хийх ажил олж өгье. Тэр хүүг харж байна уу? Нэрийг нь Радио гэдэг юм. Тэр бидэнд туслах болно.

Ра- Өглөөний мэнд Ханна! Радио байна!

/Радио/

Ха-...танай хүү яг ямар төрлийн өвчтэй юм бэ?

Ээж- Тэрнийг бусадтай л адилхан гэхдээ юм ойлгохдоо бага зэрэг удаан хүүхэд л гэж хэлсэн.

Ра-Радио байна аа. Би аль өмдийг нь өмсөх вэ?

Ли- Зүгээр ямар ч хамаагүй өмд өмсчих өө.

Ра- Тэгвэл энэ ямар байна?

Ха- Сайхан харагдаж байна аа.

Ра- Ойлголоо.

Фр- Та өөр зүйлд сатаараад багаа сайн дасгалжуулсангүй.

Ха- Хараал ид гэж!

Фр- Өнөө оройны тоглолт сайхан боллоо. Таныг хөлбөмбөгийг баг дасгалжуулаад байна уу эсвэл олон нийтийн ажил хийгээд байна уу гэж гайхаж байлаа л даа.

Ха- Сонсооч, өнөөдөртөө чамайг автобусанд суулгаж болохгүй нь ээ. Зарим нэг хүмүүс энэнтэй санал нийлэхгүй байна. Тэд одоохондоо сайн ойлгохгүй л байгаа хэрэг.

/Бид бүхний амьдралд/

Ээж - Та яагаад тэрэнд туслаад байгаа юм бэ?

Ха- Би энийг зөв зүйл гэж бодож байна. Гэри Пауерс дөнгөж сая Зөвлөлт Холбоот Улсаас чөлөөлөгдсөн, зөв үү эсвэл буруу юу?

Ра- Буруу!

Ха- Дахиад нэг хэл дээ, Радио.

Ра- Буруу!

/Том сорилт тулгарахад/

Ха- Аав нь чамд анхаарлаа хандуулахгүй байгаагаа мэднэ ээ.

Мэ- Таны анхаарал надаас илүү Радиод хэрэгтэй шүү дээ.

/Нэгэн баатар гарч ирдэг/

Ха- Чин сэтгэлээсээ тоглож, бие биендээ үргэлж итгэх хэрэгтэй шүү.

Фр- Бэлтгэлээ өмнөх байдлаараа л хийсэн нь дээр байх.

Ха- Тэрнийг энэ сургуулиас гаргавал бүхэл амьдрал нь утга учиргүй болно.

/Революшн Студиос/

Да- Эсвэл зүгээр л тусалж байгаа дүр төрх үзүүлэх гээд байна уу?

/Оскарын шагналын эзэн Куба Гудинг Жуниор/

Ли- Бусдыг халамжилснаараа хэзээ ч буруудахгүй.

/Оскарын шагналд нэр дэвшигч Эд Харис/

Ха- Үнэн хэрэгтэй бол Радиод юм заасан хүмүүс нь бид биш. Радио л бидэнд зааж байсан.

/Радио/

 

 

Back to episodes Go home