Trailer
Trailer
-------
Бичиг: Хүүхдийн хайр шиг болхи
Бичиг: Анхны болзоо шиг сэтгэл догдлом
Сунчил: Сургуульдаа явахгүй юу хийгээд байгаан?
Сунчил: Ёстой нээрээ машинаа хурдан замаас холдуул.
Бичиг: 70н настай үерхэж үзээгүй хүн
Сунчил: Намайг Ким Сунчил гэдэг.
Гымним: Намайг Гымним гэдэг.
Бичиг: Анхны харцаар дурлана.
Жансү: Тэр цэцгийн дэлгүүрийн эзэгтэйтэй ямар нэг зүйл болоо юу?
Сунчил: Би энд одоо юугаа хийгээд байна аа?
Жансү: Уулзангуутаа шууд хөөрхөн байна гэж хэлээрэй. Эмэгтэйчүүдийн сонсох дуртай үг.
Сунчил: Би яагаад тийм үг хэлэх ёстой гэж? Хоол хүртэл авч өгч байж.
Сунчил: Хөөрхөн байна.
Гымним: Юу?
Жансү: Эмэгтэйчүүдийн сэтгэлийг татахын тулд шинэ үетэйгээ хөл нийлүүлэх хэрэгтэй. Дараад татаарай.
Минжүн: Ухаан ор л доо Гымним гуай.
Минжүн: Ингэж байгаад жинхэнээсээ муу юм болбол яах болж байна аа?
Гымним: Гэхдээ бидний насан дээр энэ бүгд хамгийн сүүлчийнх байж магадгүй.
Сунчил: Бидний буруу бишээ, бүгдээрээ л хөгширдөг. Цаг хугацааг эсэргүүцэж чадахгүй.
Бичиг: Үзэсэгэлэннтэй зөөлөн хайрын түүх
Гымним: Олон жилийн өмнөх рүү намайг хайрладаг хүнтэй, залуу байх үедээ очсон мэт сайхан байна.
Бичиг: Кан Жэгюү найруулагчийн бүтээл
Гымним: Уучлаарай, би үүнийг мэдсэнгүй.
Бичиг: EXO хамтлагийн Чанёол тоглосон
Сунчил: Надад амла, бид 2ын хэн нь ч түрүүлж үхсэн бай, уйлахгүй байцгаая.
Бичиг: Salut D Amour
Сунчил: Угаасаа хэсэгхэн хугацаанд л салж байгаа юм чинь.
--------
Хүүхдүүд: Надад чихэр өгөөч, надаа чихэр...
Эм: За буудалд ирлээ.
Эр: Сайн ажиллалаа.
Гымним: Баярлалаа.
Эм: Баяртай. Явцгаая.
Сунчил: Чиний нэрийг хэн гэдэг вэ?
Гымним: Эхлээд нь өөрийнхөө нэрийг хэлэх ёстой биз дээ. Ямар бүдүүлэг юм бэ?
Сунчил: Уучлаарай, миний нэрийг...миний нэрийг...
Бичиг: Salut D Amour
--------
Бичиг: Ким Сунчил
Сунчил: Ёохх...Хөөе энэ чинь, энэ чинь одоо юу болоод байна аа? Бусдын гэрийн урд зам хаагаад юу хийж байгаан бэ та нар? Та нар машинаа хурдан эндээс холдуул. Миний хэлснийг сонсож байна уу? Энд нүүж ирэхээсээ өмнө эхлээд нь зөвшөөрөл авах ёстой биз дээ. Энэ хүмүүсийг дээ, ямар ч ёс суртахуун байхгүй.
Минжүн: Тоох хэрэггүй дээ.
Эр: За.
Сунчил: Ёстой нээрээ, хамаг зам таглаад зогсчихсон байх юм даа. Ёстой нээрээ.
Охин: Нуугдаж тоглоё. Да Ён байхгүй шүү. Харагдахгүй байгаа биз дээ.
Минжүн: Да Ён аа.
Сунчил: Юугаа хүлээгээд байгаан, энэ машинаа хурдан замаас холдуул. Дүүргийн захиргаанд би гомдол гаргана гэж мэдээрэй.
Минжүн: Одоохон машинаа холдууллаа.
Сунчил: Яг одоо холдуул гэж байна.
Минжүн: За ойлголоо.
--------
А-Ён: Энэ үнэр... Баригдсан даа. Чи дахиад л мах идсэн биз дээ?
Минсүн: Үгүй ээ үгүй, би гахайн мах идсэн.
А-Ён: Хөөе чи байнга ингээд мах идээд байвал нүүрстөрөгчинй дутуу исэл их ялгараад мөснүүд улам хурдан хайлах болно. Тэгвэл цагаан баавгайнууд хаана амьдрах болж байна?
Сунчил: Сургуульдаа явахгүй юугаа хийгээд байгаан бэ?
--------
Эр: Ёслоё. Би усан цэргийн албаны, 110- р хэлтсийн Чой Хусоп. Ёслоё. Би усан цэргийн албаны...
Сунчил: Залуу хүн байж чи нээрээ хэлтсийнхээ дугаарыг ч санахгүй байгаа юм уу? Аль дээр үед цэргээс халагдчихаад яагаад цэргийн дүрэмт хувцасаа өмсөөд байгаа юм бэ? Би 110-р хэлтсийнх. Чи харин 131-р хэлтэс байсан биз дээ.
Эр: Хөөе өвөө, энэ нарийхан зам дээр зай тавьж өгөхгүй юу хийгээд голоор нь алхаад байгаа юм бэ? Өвөө наанаасаа холдоочээ...Өвөө...Өвөө...
--------
Бичиг: Ким Сунчил
Жансү март
Эм: Яахаараа бүгдээрээ хугацаа нь бараг дуусч байдаг байна аа. Ёстой нээрээ ийм болохоор л том дэлгүүр явах хэрэгтэй. Яараад байсан болохоороо ирсэн биш арай дэндүү юмаа энэ одоо. Бурхан минь, та чинь одоо яаж байна аа? Хөөе өвөө? Би бараа үзэж байна ш дээ. Энэ өвгөн одоо юу хийгээд байна аа?
Сунчил: Май.
Эм: Юу болоод байна аа, үйлчлүүлэгчтэйгээ ингэж харилцаж болдог юм уу, намайг юу гэж бодоод байгаа юм бэ? Айн? Өө бурхан минь...Энэ дэлгүүр чинь бүүр ёстой галзуу юм байна.
--------
Чунсү: Өвөө тэр байна ш дээ...
Сунчил: Бас яах гээд байгаан? Яасан?
Чунсү: Захирал тантай уулзая гэнээ.
Сунчил: Өөрөө хүрч ир гэж хэл. Залуу хүн байж юундаа намайг ир гэж хэлдэг юм?
Чунсү: Тийм ээ, би ч бас завгүй. Өөрөө ирж уулзах хэрэгтэй л дээ. Захирал байнга л намайг ингэ тэг гэж зардаг. Залуу хүн байж.
--------
Жансү: Энэ хавь маань дахин төлөвлөлтөнд орж байгаа. Дахин төлөвлөлтөөр манай Жансү март дэлгүүр орчин үетэй хөл нийлүүлнэ. Та энэ өөрчлөлтүүдээс айгаад дахин төлөвлөлтийг эсэргүүцэж байгаа бол тэгэх ямарч шаардлаг байхгүй шүү. Би байна аа, таньгүйгээр би Жансү март дэогүүрийг төсөөлж ерөөсөө чадахгүй. Манай дэлгүүрийн бүх бараанууд нэг бүрчлэн таны гараар өрөгдөж зөөгдсөн байдаг болохоор та маш хэрэгтэй хүн. Жансү март бол Ким Сунчил, би тантай үүрд хамт байх болно. За тэгэхээр та үйлчлүүлэгчдийн саналаар 2 сар дарааллан сарын тэргүүний ажилтан болон сонгогдсон ажилтан учраас...
Сунчил: Чи намайг очих газаргүй болохоороо энд байгаа гэж бодож байна уу? Би бол усан цэрэг. Хаана ч очсон хийх ажил зөндөө байгаа. Гар барилдаад нэг үзэх үү?
Жансү: Боль л доо...
Сунчил: Дахин төлөвлөлтөө өөрөөсөө эхлээд хий...Гашуун юм бэ.
Жансү: Таны зөвшөөрөл л хэрэгтэй юмсан...
-------
Бугсүн: Ахлах аа...би захирал нь байж гал тогоонд ажиллаж, хоолнуудаа зөөж, хүргэлтээ хүртэл өөрөө хийж байна. Чи тэр өвгөнийг хүртэл ятгаж чадахгүй байна уу?
Чисү: Идэж болох юм гал тогоонд тарагнаас өөр юу ч алга.
Бугсүн: Хөөе тэр чинь манай эхнэрийнх ш дээ. Чи ч алуулсан даа.
Чисү: Хөөе, энэ чинь одоо жоомны хээрийн сургуулилт юм уу?
Бугсүн: Тийм ээ, чи жоомнуудад хувцас хийж өгөөрэй, даарч байгаа байх.
Чисү: Манай эхнэр өөрт нь мөнгө өгч явуулахгүй л бол утсаар ч ярих хэрэггүй гэсэн.
Бугсүн: Харин тэгээд чи яах гэж эхнэр хүүхдээ хаа байсан хол Филиппин рүү цөллөгт явуулж байгаан бэ?
Чисү: Гадаадад сургаж байгаа.
Бугсүн: Хэрвээ чамд мөнгө байхгүй л бол гадаадад сургах биш энэ чинь цөллөг.
Чисү: Чи намайг бүр тараг уумаар санагдуулчихлаа.
Ван: Ханиа...Чи хүүхдүүийг дахиад хүргэлтэнд явуулчихсан уу?
Бугсүн: Тийм ээ.
Ван: Чи нээрээ дандаа. Одоо үйлчлүүлэгчид ирж байгаа ш дээ.
Бугсүн: Харин тиймээс л, хэрвээ бид зөндөө олон охид хөвгүүдтэй болсон бол, хүүхдүүд хүргэлтэндээ ч яваад, гал тогоонд ч ажиллаад, гэр бүлийн бизнесс ч илүү сайхан болох байсан ш дээ.
Ван: Чи ийм жижигхэн хархны нүхэнд хүүхдүүдээ өсгөмөөр байна уу? Тэр дахин төлөвлөлтийг ч болгож чадахгүй байхад уу?
Паг: Ёстой нэрээ...
Эм: Энэ хорооллоос явах хэрэгтэй байна. Энэ новшийн байдлыг тэвчиж чадахгүй нь ээ би...Би Хятад хоолны ядаргаатай хүргэлт хийхээр энд ирээгүй шүү.
Жансү: Энд суу. Сандал дээр суу л даа.
Паг: Миний хонгор ирчихсэн үү. Натдай уулзахаар ирсэн юм уу? Тэр өвөө юу гэж байна, зөвшөөрсөн үү?
Жансү: Чи хүртэл яагаад ингээд байгаан бэ? Алив явж ажлаа хий, ажлаа хий. Ёстой нээрээ.
Паг: Уучлаарай даа.
---------
Чунсү: Жансү мартын сүүлчийн өдрийн супер хямдрал, манай бараанууд бүдээрээ гайхалтай шүү.
Эр1: Алив ээ, сагсаа дүүргээд аваарай.
Минжүн: Ээжээ.
Гымним: Аан, бүгдийг нь авчихсан уу?
Минжүн: Явцгаая.
Гымним: За.
--------
Сунчил: Энэний түлхүүр одоо хаашаа алга болчихдог байна аа?
--------
Цагдаа: Тэгэхээр будаа агшаачихаад зугтаагаад алга болчихсон
Цагдаа-утас: гэсэн үг мөн үү?
Сунчил: Тийм ээ, яг тэгж хэлээд байна.
Цагдаа: Өвөө, та үнэхээр намайг яагаад ингээд байгаа юм бэ?
Сунчил: Үнэн гээд байхад даа, хэн нэгэн будаа агшаагаад...
Цагдаа-утас: Та уйдаад байгаа биз дээ?
Цагдаа: Тиймээс л ингээд байгаа тийм үү?
Сунчил: Хөөе чи, миний будаа агшаагчинд будаа байна гэж хэллээ би.
Цагдаа-утас: Би одоо утсаа тасаллаа шүү.
Сунчил: Энэ муу цагдаа чинь.
--------
Эр-чанга яригч: Өмнө нь хэлж байсанчлан гадаад багш нарын үнэгүй хичээл бас байгаа.
Жансү: Манай хороолол үнэхээр өөрчлөгдөж байна.
Эр-чанга яригч: Англи хэлээр докторын зэрэг авах болно.
Бугсүн: Ажил дууссаны баяр ёслол байсан ч болоосой. Тэ?
Чисү: Тийшээ хар даа, уулсын доор байгаа өндөр орон сууцнуудыг хараач. Тэр байшинггуудын доорх усан сангийн дэргэд манай эхнэр Жа-Ён 2 наранд биеэ шарж байгааг төсөөлж чадаж байна би...Биеэсээ хортой бодисоо гадагшлуул золиг минь.
Эм: Энэ үнэхээр биелэх боломжтой гэж үү? Зөндөө олон жил хүлээгээд би үнэхээр залхаж байна, үнэхээр.
Жансү: Өөдрөг үзэлтэй бай л даа. Надад итгэ гээд байхад даа. Энийг хараарай май.
Эм: Наранд гарч болохгүй юмсан би уг нь.
Эр-чанга яригч: Дахин төлөвлөлт хийх энэ гайхалтай боломжийг эсэргүүцэж байгаа зарим хүмүүс байгаа гэж бид сонслоо. Гэхдээ миний тайлбарыг дахин нэг удаа сонсоод үзвэл тэр хүмүүс бодлоо өөрчилж зөвшөөрнө гэдэгт итгэж байна...
Чисү: Өө унтраагаад дахиад асаа. Унтраагаад асаа.
Жансү: Ингэж болохгүй дээ. Бүгдээрээ түр хүлээгээрэй, хүлээгээрэй. Өвөө...
Паг: Ахаа...
Чисү: Зүгээр үү?
Паг: Зүгээр үү яанаа?
Жансү: Үргэлжлүүлээд яриа. Өвөө....
--------
Сунчил: Энэ хавийг бүгдийг нь нураагаад эвдэрсэн бүх зүйлийг тэд хаяхыг хүсч байгаа. Бидэн шиг хөгшин хүмүүсийг хэн ч тоохгүй. Ингэж сайхан амьдрах боломжтой болсон нь хэний ачаар билээ дээ? Вьетнамд очиж амь насаа хайрлалгүй тулалдаж, улсдаа доллар авч ирсэн нь хэн билээ дээ?
Эр: Амттай байна.
Сунчил: Май сүү уунгаа талхаа ид.
Сунчил: Чи нээрээ, инээж чадаж байгаа азтай юм даа. Гэр бүлийнхэнтэйгээ утсаар ярьсан уу? Саяхан гудамжинд таарсан гэсэн дээ.
Эр-дуу: Усан цэргүүд сүнснүүдийг ч барьж чадна.
Бид нар бол усан цэргүүд.
Сунчил: Илүү цоглог тод дуулаач дээ, жагсаалын дуу дуулж байж чи.
Эр-дуу: Идэр залуу булгилсан цустай биднийг
Хэн зогсоож чадах билээ?
--------
Чисү: Амралтын өдрөө мартчихдаг хэрнээ, тамганыхаа талаар яагаад мартдаггүй байна аа? Юу вэ энэ одоо?
Жансү: Өвөө. Бид нар хөл бөмбөг тоглохоор явж байгаа, та хамт явах уу?
Сунчил: Би яахаараа та нартай хөл бөмбөг тоглохоор хамт явна гэж?
--------
Сунчил: Яг зөв, тийшээ яваарай.
Чисү: Алив ээ тийшээ.
Сунчил: Тийм ээ, яг зөв.
Чунсү: Бөмбөгөө дамжуулаарай.
Эр: Алдаа.
Ван: Амжилт...
Эр1: Тийм ээ болж байна. Яваад яваад, урагшаа яваад, өшиглөөрэй.
Эр: Ёстой золиг чинь, үнэхээр чи нээрээ...
Сунчил: Хөөе, тэндээс өшиглөдөг нь яаж байгаан бэ?
Жансү: Бөмбөгөө наашаа өшиглөөрэй.
Чунсү: Өвөө, та бөмбөгөө нааш нь өшиглөөд өгөөрэй.
Эр1: Орж ирлээ шүү.
Чунсү: Та юу хийгээд байна аа, өвөө?
Ван: Бурхан минь...
Паг: Харсан уу?
Чунсү: Гайхалтай.
---------
Эр: Өвөө та залуудаа хөлбөмбөг тоглодог байсан байх тийм үү?
Бугсүн: За манайхаан өнөөдрийн тооцоо 10н мянган вон шүү. Ямар хаямдхан юм бэ.
Эм: Ийм өдөр биднийг зүгээр дайлж болдоггүй юм уу? Угаасаа өнөөдөр ялагдаад миний уур хүрээд байхад даа.
Эм1: Харин тийм ээ, ялагдана гэж мэдсэн бол өөр багийг дэмждэг байж.
Чисү: Би байна аа, би хувцасыг чинь янзалж өгсөн болохоор, би мөнгө төлөхгүй ээ.
Ван: Юу?
Чисү: Надад хувцас янзалсны хөлс өгөөгүй биз дээ. Энэ хоолны амт тийм ч гоё биш байна.
Бугсүн: Энэнд бэлдээгүй байсан чинь харамсалтай.
Чисү: Дараагийн удаа будаатай шөлний газар руу явцгаая...
Чунсү: Бүгдээрээ гайхалтай сайн байсан. Гэхдээ хөлбөмбөг бол багийн ажиллагаа, хувийн ур чавдар, авхаалж самбаа шаарддаг спрот. Гэхдээ энэ 3уулаа огт байхгүй хүнийг өнөөдөр анх удаа харлаа. Дараагийн удаа тэр хүнийг хасаад Сунчил өвөөг оронд оруулах хэрэгтэй.
Ван: Бидний бахархал яах болж байна аа? Тэмцээндээ ч ялагдаад, дахин төлөвлөтийн боломжоо ч алдаж магадгүй байна. Ахлах аа, ингээд чимээгүй байгаад байх уу? Ямар нэг хэлэх зүйл алга уу?
Жансү: Хөөе хөөе Бугсүн аа, сая тэрний хэлснээр чамайг хасаад манай Сунчил өвөөг багтаа авцгаая.
Бугсүн: Хөөе үгүй ээ...
Жансү: Хамт хөл бөмбөг тоглож байгаад, эрчүүдийн хувиар бидэнд сайн ханддаг болоод, нөхөрлөл, бидэнтэй нөхөрлөлийн холбоотой болж болно шд.
Бугсүн: Хөөе, хөөе чи...
Ван: Анхаарлаа хандуулаарай. Ханиа сууж бай даа. Та нар яагаад юу ч мэдэхгүй байгаа юм бэ? Залуу ч бай хөгшин ч бай бүх эрчүүдийн дуртай зүйл юу билээ?
Бугсүн: Хөзөр тоглох уу?
Жансү: Юу вэ бид нар дахин төлөвлөлтөө л хийлгэмээр байна...
Ван: Үзэсгэлэнтэй эмэгтэй. Охидууд аа...гараад ирээрэй.
Эр: Тийм ээ, тамга аваад ирээрэй, тамгыг нь аваад ир.
-------
Гымним: Бурхан минь.
Сунчил: Хэн бэ?
Гымним: Та буруугаар ойлгочихлоо.
Сунчил: Чи хулгайч байх нь тийм үү..
Гымним: Үгүй ээ үгүй.
Сунчил: Наанаа зогсож бай. Зогс наанаа...
Гымним: Үгүй ээ яанаа...
-------
Сунчил: Би юу гэж хэллээ дээ? Хэн нэгэн байнга будаа агшаачихаад байна гэж хэлсэн дээ.
Цагдаа: Үгүй э энэ хүн яаж хулгайч байх билээ дээ? Будаа агшааж өгдөг тийм эелдэг хулгаяйч гэж хорвоо дээр байх уу? Тийм хулгайч байвал манайд ирээсэй гэж би хүсч байна.
Сунчил: Энэ хүний хэлж байгаа хараач.
Гымним: Би будааны бялуу оруулж өгөх гэж байсан юмаа.
Сунчил: Будааны бялуу? Тийм байх нь ээ.
Цагдаа: Та тайвшраарай.
Сунчил: Манай гэрээс юу хулгайлах гэж байсан бэ?
Гымним: Үгүй ээ үгүй.
Сунчил: Намайг тавь.
Эр: Өвөө гарыг нь тавь л даа.
Сунчил: Чи юу хийж байсан айн?
Минжүн: Ээжээ.
--------
Эр: Та цай уу. Май цай.
Сунчил: Үгүй ээ.
--------
Гымним: Түр хүлээгээрэй. Чи түрүүлээд орж бай, би жоохон ярилцчихаад гэртээ орноо. Уучлалт гуй, тэгвэл энэ явдлыг орхиж болно.
Сунчил: Хэн чамайг эзэнгүй гэрт ор гэж хэлээ вэ?
Гымним: Миний санаа зовоод л. Хаалга нь онгорхой хэрнээ дуудаад ямар ч хариу өгөхгүй болохоор нь. Ганцаараа амьдардаг гэж сонссон л доо, арай ямар нэг зүйл болсон биш байгаа даа гэж бодоод л дотогшоо орсон хэрэг. Хариулт болсон уу?
Сунчил: Чамайг хэн гэдэг вэ? Намайг Ким Сунчил гэдэг. Сун од, чил долоо гэсэн утгатай.
Гымним: Миний нэр...миний нэрийг Гымним гэдэг. Овог минь Им. Им Гымним гэдэг.
Сунчил: Аан...эцэг эх чинь чамд их гоё нэр өгчээ. Үнэхээр нандин нэр байна.
Гымним: Ким Сунчил. Та надаас уучлалт гуйсангүй. Надад хоол авч өгөөрэй. Заавал шүү.
--------
Бичиг: Хөрш, Им Гымним
Сунчил: Энэ муу хаалга хүртэл...
Эм-гаднаас: Өвөө, та гэртээ байна уу? Өвөө....
Сунчил: Хэн ингэж ядаргаатай орилоод байна аа?
Эм: Сайн байна уу, өвөө. Би дүүргийн захиргаанаас ирлээ.
Сунчил: Ямар хэргээр, яах гэж ирээв?
Эм: Бид нар 65аас дээш насны оршин суугчдынхаа гэрээр явж судалгаа хийж байгаа юмаа. Манай дүүргийн засаг дарга онцгойлон иргэдийнхээ халамжийн асуудалд анхаарал тавьж ажиллаж байгаа хэрэг л дээ.
Сунчил: Яасан? Амьд байна уу, үхэж үү гэдгийг мэдэх гээд үү?
Эм: Тэр урд Чой өвөө амьдардаг гэдгийг мэдэх үү?
Сунчил: Тэр өвгөн яасан гэж?
Эм: Урьд шөнө...
Сунчил: За
Эм: Урьд шөнө...
Сунчил: Энэ муу чинь одоо, тэр өвгөн яасан эхнэрээ араар тавьсан гэнэ үү? Завгүй ядаж байхад ёстой нээрээ.
--------
Эр-дуу: Усан цэргүүд сүнснүүдийг ч барьж чадна.
Бид нар бол усан цэргүүд.
Идэр залуу булгилсан цустай биднийг
Хэн зогсоож чадах билээ?
Сунчил-дуу: Идэр залуу цус булгилам зоригтой
Далайн эрчүүд билээ бид.
Бичиг: Миний нэр бол Ким Сунчил
---------
Сунчил: Үгүй ээ би чинь одоо юугаа хийгээд байна аа?
Чунсү: Сайн байна уу?
Сунчил: Бурхан минь гэж.
Чунсү: Тэнд ямар нэг сонирхолтой зүйл байгаа юм уу?
Сунчил: Юун сонирхолтой зүйл гэж...
Жансү: Тэр цэцэгийн дэлгүүрийн эзэгтэйтэй ямар нэг зүйл болоо юу?
Сунчил: Ямар нэг зүйл гэнэ шүү.
Жансү: Зүгээр л мэдмээр санагдаад. Зүгээр дээ, та хийж байснаа үргэлждүүл дээ.
Сунчил: Энд ингэж наах нь хууль бус.
Жансү: Наадах чинь бүгд манайх ш дээ...Халуун болж байна шүү.
Гымним: Ким Сунчил гуай. Сайн байна уу?
Сунчил: Аан.
Гымним: Ажилдаа явж байгаа юм уу?
Сунчил: Тийм ээ.
Гымним: Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Сунчил: За.
Чунсү: Сайн байна уу?
Жансү-дуу: Харц тулгаран үг солилцох...Юу гэсэн утгатай юм болоо?
--------
Сунчил: Юу вэ энэ? Хэн бэ?
Сунчил: За.
Гымним-утас: Унтаж байсан юм уу?
Гымним: Би байна аа, Им Гымним. Надад хоол авч өгөх ёстойгоо мартаагүй биз дээ?
Гымним-утас: Мартаж болохгүй шүү.
Гымним: Сайхан амраарай.
--------
Жансү: Гол руугаа яваарай, алив ээ, өшиглөөрэй. Өшиглөөч Одоо хамгаалаарай....Хөөе холдоочээ, урдаас холд. Юу хийгээд байгаан бэ? Хөөе алив зурагтны урдаас холдоочээ. Урд ирээд яагаад байгаан бэ?
Паг: Ахаа, 2уулаа хэзээ гоеё хоол идэхээр явах юм бэ?
Жансү: Энэ одоохон дууслаа, дуусангуут нь явцгаая. Холдоорой.
Паг: За ойлголоо. Би холдлоо хонгор минь.
Жансү: Юу вэ...
Паг: 2уулхнаа хамт байгаа хэрнээ, хөл бөмбөгт тийм их дуртай юм уу? Айн?
Жансү: Бөмбөг авчихлаа, авчихлаа. Дотогшоо ороорой, өшиглө, өшиглөөрэй. Өшиглө, өшиглөөчээ. Аа гоол орсонгүй, арай ч дээ...
Паг: Ахаа...Та арай дэндүү байгаан биш үү, миний сэтгэлийг бодохгүй байна уу?
Паг: Яанаа, яанаа.
Жансү: Өө, өвөө та ийм орой энд юу хийж байгаан бэ? Чи намайг гадаа хүлээж бай.
Паг: Яагаад?
-------
Жансү: Та үнэхээр их яарсан бололтой...Гэхдээ уучлалт гуй гэнээ? Та хэзээ ч уучлалт гуйдаггүй биз дээ. Та арай тэр эзэгтэйд сэтгэлтэй болсон юм уу?
Сунчил: Би явлаа.
Жансү: За за ойлголоо доо би ойлгосон. Та над дээр тусламж гуйж ирсэн биз дээ?
Сунчил: Тийм ээ.
Жансү: За.
Сунчил: Би ахмад дайчин шүү. Хүнд хэлбэл, ойлгосон уу?
Жансү: Тийм ээ, ойлголоо.
--------
Жансү: Махаа ямар байлгах вэ?
Сунчил: Болгоод өг.
Жансү: Мэдээж, гэхдээ дунд зэргээр болгоод өг гэж хэлээрэй.
Сунчил: Аан дунд зэргээр болгоод өгөөрэй.
Жансү: Яг зөв сайн байна...
Сунчил: Дунд зэргээр...
Жансү: Яг зөв, тэгээд хоолоо идээд дууслаа.
Сунчил: Тэгвэл явах хэрэгтэй.
Жансү: Үгүй ээ, тэгж болохгүй. Явалгүйгээр, амттан. Заавал амттан захиалах хэрэгтэй.
Сунчил: Амттан.
Жансү: Тий ээ, амттан. Зөөгчөө, зөөгчөө.
Сунчил: Зөөгчөө.
Жансү: Арай зөөлөн дуудаарай. Зөөгчөө.
Сунчил: Зөөгчөө...Зөөгчөө.
Жансү: Тооцоогоо авяа. Яг зөв зөөлхөн дуудаад, тэгвэл одоо тооцоогоо яаж хийх вэ?
Сунчил: Аан...хэд болсон бэ?
Жансү: Бэлэн мөнгө хэрэглэлгүй, болзоонд явахдаа кредит гартаар тооцоогоо хийх хэрэгтэй. Ийм захирал хаана байх билээ. Энэ картаар. Тэгээд зөөгч явсны дараа...хэрвээ таниас хөнгөлөлтийн купон байгаа юу гэж асуувал...намайг хар даа. Хэрэггүй ээ, надад хэрэггүй. Танд хөнгөлөлтийн купон байгаа юу? Яг зөв ингэж хийхэд болно. Анхны болзоон дээрээ хөнгөлөтийн купон ашиглаж байгаа эрчүүдэд бүсгүйчүүд ёстой дургүй.
Сунчил: Болзоо биш гээд байхад яагаад ингээд байгаан бэ?
Жансү: За баярлалаа. Тооцооны хуудас ирчихлээ. Энд гарын үсгээ зурах хэрэгтэй. Энд зурна. За зурахдаа, нуруугаа тэгшлээд өөртөө итгэлтэй эр хүн шиг. Шууд ганц зуралтаар дуусгана. Гарын үсгээ зурж байгааг нь хараад дурладаг бүсгүйчүүд маш олон байгаа.
Жансү: Хөөх таны бичгийн хэв үнэхээр гоё юмаа. Тийм болохоор л би тамга биш гарын үсэг зурах дуртай.
-------
Чисү: За ингээд, энэ хэний загвар вэ? Хэн хийсэн бэ? Энэ хэний бүтээл вэ? Ким Чисү-гийн хийсэн хувцас шүү өвөө. Алив нэг харья даа. Эргээд хөлс мэдрэхгүйгээр гараа жоохон дэлгээд нэг үз дээ. Үгүй ээ хэтэрхий дэлгэхгүй. Би танд хослолын талаар жоохон тайлбарлах хэрэгтэй бололтой. Энэ бол Францын төгөлдөр хуур, Италийн мэдрэмж, Нью Иоркын хошигнолын нийлбэр гэсэн үг. Ийм бодлоор загварыг нь гаргасан хослол байгаа юм.
Бугсүн: Дуураймал, зүгээр л хуурамч дуураймал ш дээ.
Жансү: Энийг түрүү жил манай аавын төрсөн өдрийн бэлэг болгож хийлгүүлсэн хослол байгаа юм. Таны биеийн хэмжээ төстэй болохоор ёстой гоё зохиж байна.
Чисү: Төлбөрөө төлөөгүй болохоор нь би хадгалж байсан юм.
Жансү: Хөөе.
Чисү: Би тусгайлан танд энийг өгч байгаа нь...
Бугсүн: Таны болзоог сайхан болоосой гээд...
Жансү: Найзынхаа хүүгийн хуриманд явах гэж байгаа гээд байхад даа. Би чамд түрүүн хэлсэн биз дээ. Чи яагаад байгаан?
Чисү: Загварлаг байхад хамгийн чухал нь гутал сонголт. Гутал. Зөв гутлаа сонгочихвол тэр өдөр тэнд байх эмээ нар манай өвөөгийн толгойноос хөл хүртэл дурлах болно...үгүй ээ тийм бишээ, алив ээ өвөө. Хувцасаа үрчийлгэлээ ш дээ. Хуриманд ирэх эмээ нарын талаар ярьж байхад даа. Хуриманд...
Жансү: Тэгвэл одоо гутлаа сонгоод л болоо тийм үү. Гутлыг би мэдээд зохицуулнаа.
--------
Жансү: Би бараг өмсөөгүй гутал байгаа, шинэ л гэсэн үг.
Сунчил: Надад гутал байгаа гээд байхад.
А-Ён: Өө ааваа та ирчихсэн үү? Сайн байна уу?
Минсүн: Сайн байна уу?
Жансү: Та нар яагаад энэ цагаар гэртээ байгаан?
А-Ён: Явцын шалгалтын үе ш дээ, тэрийг ч мэдэхгүй.
Жансү: Аав нь мэдэхгүй байж ч болно ш дээ, сүртэй гэж. Шалгалт дажгүй юу? Чи ч дажгүй л гэж хэлнэ л дээ.
А-Ён: Ёстой нээрээ...
Жансү: Юу хийж байсан юм бэ?
А-Ён: Компьютер. Яасан?
Жансү: Цагаан байвгай?
А-Ён: Аав та тэд нарыг өрөвдөхгүй байна уу? Дэлхийн дулаарлаас болоод эд нар бүгдээрээ үхэж байгаа. Та хандив өгөх хэрэгтэй шүү.
Жансү: Өрөвдөлтэй санагдаад их гунигтай байна. Та 2 тоглох гэж байгаа бол наанаа тоглоорой. Өрөөнд ороод хаалгаа түгжиж болохгүй шүү.
Минсүн: За.
А-Ён: Юу гэж байгаан бэ? Бид нар яасан гэж?
Жансү: Аав нь энийг чамд авч ирсэн. Ийшээ явцгаая.
А-Ён: Ёстой нээрээ яагаад ингээд байгаан бэ?
Минсүн: Хөөе чи юу хийгээд байгаан бэ? Хөөе битгий ингээ.
А-Ён: Болчихлоо.
--------
Жансү-яриа: Эхлээд уулзангуутаа шууд хөөрхөн харагдаж байна гэж хэлээрэй. Эмэгтэйчүүд хөөрхөн гэж хэлүүлэх дуртай.
Жансү: Нүд, хамар эсвэл гутал нь хөөрхөн байна гэж хэлсэн ч болно.
Сунчил: Би яагаад тэгж хэлнэ гэж? Хоол хүртэл авч өгч байж.
Гымним: Баяртай.
Эм: Баяртай.
Гымним: Оройн хоол идэцгээе гэсэн зурвас үлдээгээд явчихаж.
Гымним: Ойлголоо, би өөрөө мэдээд зохицуулъя.
-------
Сунчил: Чочих гэж.
Гымним: Уучлаарай, би жоохон оройтчихлоо.
Сунчил: Аан, 14н минут хоцорлоо.
Гымним: Яадаг билээ.
Сунчил: Хэр удаан хоцорсноо асууж байна гэж бодлоо.
Гымним: Аан.
Сунчил: Явцгаая.
Гымним: За.
Сунчил: Хөөрхөн байна.
Гымним: Юу?
Сунчил: Наад гутал чинь.
Гымним: Аан тийм үү...
Сунчил: Би дуртай ресторандаа захиалга өгчихсөн байгаа.
Гымним: Аан, за.
-------
Гымним: Сонгочихсон уу?
Сунчил: Аан тийм ээ, хөөе зөөгчөө...зөөгчөө, зөөгчөө.
Эр: Та захиалгаа өгөх үү?
Гымним: Надад цэсэн дээрх сайн харагддаггүй ээ. Надад зүгээр л өнөөдрийн тусгай загасыг өгөөч.
Эр: За.
Гымним: Сунчил та харин?
Сунчил: Надад дунд зэргээр.
Эр: Юу? Аан нэг загас, нэг стейк мөн үү?
Сунчил: Тийм ээ.
Эр: Ойлголоо.
--------
Гымним: Өө 2уулаа дарс захисан мөртлөө тулгаагүй байна ш дээ.
Сунчил: Өө...яанаа...
Гымним: Ам чинь цангасан байсан бололтой.
Сунчил: Тийм ээ.
Гымним: Энэ хороололд удаан амьдарч байгаа юу?
Сунчил: Нөгөө...нэлээн удсаан.
Гымним: Тэрний өмнө харин?
Сунчил: Судалгаа хийж байгаа юм уу? Сохор болзоонд ирсэн юм шиг санагдчихлаа.
Гымним: Сохор болзоонд өмнө нь явж байсан уу?
Сунчил: Яах гэж сохор болзоонд явна гэж өөрийгөө зовоохын тулд уу? Бүгдээрээ ядаргаатай, ядаргаа.
Гымним: Тийм шүү.
Сунчил: Өө нээрээ амттан.
Гымним: Үгүй ээ, би цадчихсан хэрэггүй.
Эр: Танд хөнгөлөлтийн купон байгаа юу?
Сунчил: За.
Эр: Баярлалаа.
--------
Гымним: Өнөөдөр цагийг сайхан өнгөрүүллээ.
Сунчил: Би ингээд өрөө төлчихсөн шүү.
Гымним: Тийм ээ. Нөгөө би утсаар ярьж болно биз дээ?
Сунчил: Би гэртээ бараг байдаггүй ш дээ.
Гымним: Байгаа үед чинь залганаа би.
--------
Эм: Тэгэлгүй яахав, би сайн, харин чи? За.
Эр: Өнөө орой ууж сууя гэж үү? Болж байна.
Эм1: Хайраа би дэлгүүрт байна аа... Тэгье л даа, тэгвэл оройн хоолонд наадхыг чинь идэх үү?
Сунчил: Чамд ч бас байгаа юу?
-------
Жансү: Банкинд ажилладаг найз маань надад хууль бусаар мөнгө зээл гэсэн зөвлөгөө өгч байгаа юм уу? Хөөе чи муу, байна уу? Тасалчихсан уу? Чи намайг тасалж байгаа юм уу...Бурхан минь гэж яасан бэ?
Сунчил: Энэ.
-------
Сунчил: За байна уу?
Эр: Баярлалаа, баяртай.
Сунчил: Байна уу?
Жансү: Өвөө, дуудлага авахдаа хуруугаараа хүрээд татна. Тийм ээ, байна уу? Байна уу?
Сунчил: Аан байна уу?
Жансү: За өвөө шинэ утастай болсонд баяр хүргэе...Би байна аа одоо ухаалаг эрин үе ирсэн гэж боддог. Эмэгтэй хүний сэтгэлийг татахын тулд одоо үетэйгээ хөл нийлүүлэн алхах хэрэгтэй.
Сунчил: Эмэгтэй хүний сэтгэл ээ?
Жансү: 2уулаа тийшээ очоод утасны дугаараа хэлж өгчихөөд буцах уу?
Сунчил: Би яагаад тэгнэ гэж?
Жансү: Алив ээ, явцгаая аа.
Жансү-дуу: Харц тулгаран үг солилцох...
---------
Гымним: Энэ ядаргаа тайлахад тусалдаг, эрүүл мэндэд ч бас сайн цай... Сайхан үнэртэй байгаа биз? Ханиад хүрчихсэн бололтой.
Сунчил: Дуудлага ирж байх шиг байна. Байна уу? Байна уу? Дугаар андуурсан юм байх даа.
Гымним: Шинэ гар утас худалдаж авсан юм уу? Хөөх, шинэ загварын том дэлгэцтэй юм байна. Шил зүүхгүй байсан ч харагдах юм байна. Гэхдээ гар утас хэрэглэдэггүй байсан биз дээ.
Сунчил: Аан тэр...
Гымним: Яагаад худалдаж авсан юм бэ? Айн? Хариул л даа.
Сунчил: Нөгөө...Одоо ухаалаг эрин үе ирсэн гэж би боддог л доо.
Гымним: Тэгвэл таны гар утас руу залгаж ярихад болох юм байна. Утасны дугаар чинь хэд билээ?
Жансү: Дугаарыг нь авч байна.
Жансү: Доошоо.
Сунчил: Энэ муусайн золигнууд нээрээ. Муусайн юмнууд.
Бугсүн: Сайн байна уу та?
-------
Бичиг: Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Минжүн: Зөвхөн оройн хоол идсэн биш юм уу?
Гымним: Атаархаж байна уу?
Бичиг: Яаж мессеж бичихийг мэддэг юм уу? Та ч бас өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Минжүн: Нүдний шилээ зүү л дээ.
Гымним: Эмгэн шиг харагдана ш дээ.
-------
Сунчил: Үгүй ээ. Ханиад хүрэхээс болгоомжлоорой.
Паг: Ханиад хүрэхээс болгоомжлоорой.
Бичиг: Ханиад хүрэхээс болгоомжлоорой.
Бичиг: Та ч бас. Дулаан хувцаасларай.
Паг: Кимчи гээрэй.
Сунчил: Кимчи.
--------
Минжүн: Ухаан ороорой, Гымним гуай.
Эм: Им Гым гуай. Бишээ, Им Гымним.
Гымним: За, би байнаа. Гэхдээ л миний нэрийг зөв дуудах хэрэгтэй ш дээ.
Эм: Яадаг билээ, Им Гымним гуай. Ийшээ.
Гымним: Шинээр ирсэн юм уу?
Эм: Тийм ээ. Таны нэр үнэхээр хөгжилтэй болохоор нь л.
Бичиг: Да-Ёны аав
--------
Минжүн: Ингэж хэлэхээр надтай уулзъя гэсэн юм уу?
Эр: Тийм ээ. Уулзаж байгаад чамд хэлэх ёстой гэж бодоод. Ингэх нь зөв биз дээ.
Минжүн: Зөв гэнээ?
Эр: Битгий хэрүүл өдөөд бай л даа. Хүүхэд гаргахгүй байхаар бид шийдсэн.
Минжүн: Яагаад надад наадхаа хэлээд байгаан? Энэ ч бас зөв зүйл үү? Мартаж үз. Аз жаргалтай амьдраарай.
Эр: За, баярлалаа. Хүүхэд өсгөх зардалд санаа зовох хэрэггүй.
Минжүн: Мэдээж тэгнэ ш дээ.
--------
Бугсүн-яриа: Тийм ээ, эр хүн шиг бай. Шууд яваад оч.
Минжүн: Ээжээ, би Да-Ёныг авахаар явчихаад ирье.
Бугсүн-яриа: Яагаад гэнэт догбугги-ний газар луу явчихваа?
Эм: Сайн байна уу? Та юу авах вэ?
Бугсүн-яриа: Аан зүгээр л нэг арга барил байсан байна. Байндаа ойрхон очиж байрлах.
Бугсүн: Өө, 2дох оролдогоо хийх гэж байна.
Бугсүн-яриа: Очиж уулзах хүсэл нь түүнийг дийлж байна даа. Шууд ор л доо, алив ээ...
Бугсүн: Одоо бол зүгээр л нэг оронд байх ёстой биш гэж үү? Яагаад гэр гэр лүүгээ явна гэж?
Жансү: Энэ одоо яагаад утсаа авахгүй байна аа?
Чисү: Ямар чанга чимээтэй тэнд юу болоод байна аа?
Бугсүн: Өдөр бүр архи уудаг. Чи дэлгүүрийн архийг бүгдийг нь уучихсан. Зарах архи огт үлдээгүй.
Чисү: Үлдээгүй бол сайн хэрэг ш дээ. Манай дэлгүүрийг хар даа, миний хүзүүгээр татахаар их хувцас байна, би хувцасанд живж үхэхээр байна даг. Ёстой нээрээ.
Жансү: Хөөе цагаан баавгай, аав нь залгавал утсаа гялс авах хэрэгтэй ш дээ. Шалгалт нь дууссан уу? Сайн сонсоорой. Маргаашнаас эхлээд чи Минсүн-тэй хамт гадуур зугаалах болно ойлгосон уу?
-------
Минсүн: Сайн байна уу?
Минсүн-яриа: Хамт замаар алхаж байхдаа, түрүүлж эсвэл ард үлдэж болохгүй. Заавал дэргэд нь алхах хэрэгтэй.
А-Ён-яриа: Хоол идэхийн өмнө ямар хоолонд дуртайг нь түүнээс асуух үед, би Солонгос хоолонд дуртай бүгдэд нь дуртай гэж хэлбэл, тэр нь Солонгос хоол идмээр байна аа гэсэн үг.
Сунчил: Тэгвэл Солонгос хоол иэдэхээр явцгаах уу?
Гымним: Тэгье.
--------
Минсүн-яриа: Дэлгүүр хэсч байхдаа “Энэ ямар байна?” гэж асуувал өөрт нь аваад өг гэсэн утгатай.
Гымним: Энэ ямар байна?
Минсүн-яриа: Асуусныг нь түүнд заавал авч өгөөрэй.
Эр: За, 20н мянган вон болж байна.
--------
А-Ён-яриа: Эмэгтэйчүүд мэдрэмжтэй эрчүүдэд дуртай. Би танд алдартай хэдэн дуунууд татаад өгье. Чихэвч зүүгээд хамтдаа сонсоорой.
--------
Минсүн-яриа: Хүчтэй сэтгэл хөдлөл мэдрээд байвал цусан дахь адерналин ихээр ялгараад, бие биедээ илүү татагдахад хүргэнэ.
Сунчил: Яанаа, ямар халуун байна аа.
--------
А-Ён-яриа: Хүслийн жагсаалт гэж та сонсож байсан уу? Түүний хийж үзэхийг хүсдэг зүйлсийг нэг нэгээр нь хамт хийх өгөх хэрэгтэй. Эр хүн шиг бай. Танд бүр унаж тусах болно.
Сунчил: Дотор муухайраад байна.
Гымним: Яадаг билээ...
--------
Гымним: Сунчил аа. Ажилдаа явж байгаа юм уу?
Сунчил: Тийм ээ.
Гымним: Надтай хамт хөгжилтэй тоглоом тоглох уу?
-------
Сунчил: Үгүй ээ, чи ингэхэд яагаад намайг ингээд байгаа юм бэ?
Гымним: Би ч бас анх удаагаа л сууж үзэж байна.
Заавал нэг удаа сууж үзмээр байсан юмаа.
Сунчил: Би хэлсэн биз дээ.
Гымним: Ариун цэврийн өрөө ормоор байнаа.
-------
Эм: Юу вэ? Ямар инээдтэй юм бэ.
Эм1: Эгдүүтэй юм бэ.
Сунчил: Суултуур луу унаад үхчихсэн юм байх даа?
Гымним: Гадаа байгаа биз дээ?
Сунчил: Тийм ээ, би энд байна.
Гымним: Явалгүй яг наанаа байж байгаарай.
Сунчил: Би хаашаа ч явахгүй ээ. Яг эндээ хүлээж байна аа.
Гымним: Сонсож байна уу? Надад дуу дуулж өгч чадах уу?
Сунчил: Айн? Дуу юу?
Гымним: Энд үнэхээр аймар байгаа болохоор.
Сунчил: Хэрвээ аймар байвал гараад ирэхэд болно ш дээ.
Гымним: Эндэх ажлаа би арай дуусгаагүй байнаа.
Гымним: Хурдлаарай, ямар ч хамаагүй дуу.
Сунчил: Үгүй ээ, би чадахгүй. Би дуулахгүй.
Гымним: Зүгээр дээ, мартаж үз.
Сунчил: Энэ хүнийг дээ...ёстой нээрээ...үнэхээр...
Сунчил-дуу: Чамайг мэддэг цорын ганц хүн байхыг би хүснэ
Чамайг өөрийн болгоод зөвхөн өөрийн болгохыг хүснэ
Чамайгаа өөрийн болгоод...
-------
Минжүн: Ингэж байгаад үнэхээр муу зүйл болбол яах гэсэн юм бол доо? Ээжээ, миний санаа зовж байгаа нь...
Гымним: Мэднээ, хэлэхгүй байсан ч. Гэхдээ бидний насан дээр энэ бүхэн магадгүй хамгийн сүүлчийн боломж.
-------
Жансү: Хүнд хань ижил байх хэрэгтэй. Хэрвээ та 2 сайхан болж бүтээд хамт амьдрахаар болбол, орон сууцанд амьдрах хамгийн тохиромжтой. Хуучны байшингууд засвар арчилгаатай ихтэй, арчилж чадахгүй бол амьдрахад үнэхээр тухгүй. Хэрвээ энэ хавь дахин төлөвлөлтөнд орчихвол, орон сууцнууд сайхан баригдаад...
Сунчил: Мартаж үз.
Жансү: Ойлголоо. Шинээр авсан байхад, яагаад иийм цөөхөн байна аа?
Сунчил: Гэхдээ эхнэр чинь хаана байгаа юм бэ?
Жансү: Эмнэлэгт аваачсан боловч хэтэрхий оройтсон байна гэж хэлсэн. Тахинаас гарсан байж байгаад эхнэрээ нас барсны дараа эргээд орчихсон. Миний охиныг харсан биз дээ? Охин маань ээжтэйгээ яг адилхан. Өвчтэй эхнэрээ асрах хэрэгтэй байсан болохоор охиндоо сайн анхаарал хандуулж чадаагүй. Заримдаа би үнэхээр цочиж гайхдаг. Гэртээ яваад орохоор хүүхэд биш, нэг залуухан бүсгүй сууж байдаг. Эхэндээ би их сөрөг зүйлс бодсон, өөрийнхөө амьдралыг дуусгах тухай ч хүртэл бодсон. Гэхдээ манай аав надад ингэж хэлсэн. Хүүхэд гэдэг бол, хүүхэдтэй байна гэдэг нь зүрхний чинь мухарт хүнд чулуу тээхтэй адилхан зүйл гэж...Юу гэсэн утгатайг нь би одоо л ойлгож байна. Би ч том хүн болжээ....Алив нэг барьцгаая.
---------
Сунчил-дуу: Ойн гүнд ургасан хонхон цэцэгс...
Минжүн: Сайн байна уу?
Сунчил: Өө...
Минжүн: Нөгөө...цаашдаа дахиж манай ээжтэй битгий уулзаарай. Шалтгааныг нь битгий асуугаарай. Зүгээр л миний хэлснээр хийгээрэй.
-------
Сунчил: Үгүй ээ, хэн болоод намайг битгий уулз гээд байгаан? Ёстой нэг.
-------
Эр: Чиний ачаар сайхан амарч чадлаа.
Минжүн: Та үлдээд дахиад нэг өдөр сайхан амрахгүй дээ.
Эр: Чамд их хэцүү байгаа байх даа.
Минжүн: Үгүй дээ, та бие ээ сайн бодож байгаарай. Баярын өдөр та ирнэ биз дээ?
Эр: Тийм ээ, би заавал ирэх ёстой.
Минжүн: За, болгоомжтой яваарай.
---------
Эр-чанга яригч: За энд бууцай байна. Сайхан шинэхэн бууцай байгаа шүү...
Чунсү: Сайн байна уу, өвөө? Өнөөдөр та болзоонд явахгүй юм уу?
Сунчил: Юуны чинь болзоо? Чиний нэрийг хэн гэдэг юм?
Чунсү: Айн? Намайг Жегал Чунсү гэдэг ш дээ.
Сунчил: Юу? Жагалчи загас аа? Муу золиг минь замаас холд.
Чунсү: Надаас загас үнэртээд байна уу?
--------
Жансү: Тэгээд харин зүгээр л бүгдийг нь хэлэх хэрэгтэй ш дээ: Бидэнд цаг байхгүй ээ.
Гымним: Би тамгыг нь чамд авчирч өгнөө, жоохон хүлээж бай.
Жансү: Манай дэлгүүрийг банк хурааж авах гээд байна гэж байхад.
Гымним: Тасаллаа, дараа утсаар ярья. Сунчил аа, өнөөдөр та завтай бол надтай хамт гадуур оройн хоол идэх үү?
Сунчил: Үгүй ээ хэрэггүй.
Гымним: Энэ удаад би дайлнаа, Солонгос хоолоор. Түрүүчийн удаа очиход тэдний хоол нь үнэхээр амттай байсан. Эндээс 2 буудлын зайтай газар. Алхаад очих уу, дасгал хийнгээ% тэгэх үү?
Гымним: Хамт явцгаая л даа, тэгэх үү?
Сунчил: Тусдаа алхацгаая.
--------
Гымним: Ямар сонин юм бэ. Энэ хавьд л байсан даа... Нүүчихсэн юм болов уу. Яанаа би урвдчилаад асууж байгаад ирдэг байж, уучлаарай. Түр хүлээгээрэй, би охиноосоо залгаад асуугаад үзье.
Сунчил: Зүгээр, зүгээр л хаашаа ч хамаагүй орцгооё.
--------
Сунчил: Өөрсдөө шош буурцгаа тарьдаг юм байх даа? Хоол нь яагаад ингэж удаад байгаан бэ?
Сунчил: Халцгай. Ямар халуун юм бэ...Энэ чинь одоо ямар халуун юм бэ?
Эм: Халуун тогоон дээр буцалсан юм чинь мэдээж халуун ш дээ өвөө.
Сунчил: Хөөе би яахаараа чиний өвөө байдаг юм? Дээрээс нь давс нь яачихсан юм бэ?
Эм: Давс наад ширээн дээр чинь байна шд.
--------
Гымним: Сайн байна уу. 2 хүн.
Эр: За.
Сунчил: Хүн мэндэлж байхад, яахаараа хариу мэндэлж болдоггүй байна аа. Хүнтэй мэндэлж мэддэггүй юм уу?
Эр: Би ингээд толгой дохисон ш дээ.
Гымним: Тийм ээ, надтай түрүүн мэндэлсэн.
Сунчил: Зүгээр байж бай, энэ мэндлээгүй гэж байхад. Мэндлээгүй мөртлөө тэгсэн гээд худлаа зүтгээд байх юмаа.
Эр: Хяналтын камерийн бичлэг харах уу?
Сунчил: Бичлэг харах уу гэнэ шүү.
Гымним: Болсоон. Надтай түрүүн мэндэлсэн. Мэндлээгүй байсан ч, сая уучлалт гуйчихлаа ш дээ. Тийм ээ? Тиймээс хурдан тийшээ явж сууцгаая.
Сунчил: Залуу хүн байж харанхуй шөнө хар нүдний шил зүүчихсэн байдаг...
Эр: Би 76н настай. Би үсээ хараар будчихсан байгаа. Би энэ хүнд ингэж доромжлуулчихаад жолоо барьж чадахгүй ээ. Би жолоодохгүй ээ.
Эм: Автобус явахгүй юм уу?
Бүгд: Уучлалт гуйгаач ээ. Алив ээ.
Эр: Уучлалт гуй.
Сунчил: Ойлголоо. Уучлаарай. Намайг уучлаарай гэж хэллээ шд...Зүгээр нэг автобусны жолооч байж, ямар бардам зантай юм бэ?
Эр: Энэ хүн чинь харин...бүр дургүй хүргэчихлээ. Чи сая юу гэсэн бэ?
Сунчил: Хөөе чи дүлий юм уу? Чамайг зүгээр нэг муу автобусны жолооч гэж хэллээ.
Эр: Хөөе чи муу өөрөө зүгээр нэг муу автобусны зорчигч байж, юу гэнээ чи?
Сунчил: Энэ муу чинь хүн цохиж байна уу? Автобусны жолооч үйлчлүүлэгчээ цохьсон гээд цагдаа дуудаарай, цагдаа.
Эр: Тийм ээ, би чамайг цохиход бэлэн байна. Ингээд бүр унагаана за юу.
Сунчил: Энэ муу чинь, чи усан цэргийн тулааны эрдмийн амтыг үзмээр байна уу?
Эр: Тийм ээ, алив амтыг нь нэг үзье. Намайг цохихоос чинь өмнө би наад 2 төмсгийг чинь хагалаад өгье өө.
Гымним: Одоо болиоч дээ. Юу хийгээд байгаан бэ та 2? Хаалгаа онгойлгоод өг. Ичсэндээ цааш нь үнэхээр харж чадахгүй нь. Хаалгаа онгойлго гээд байхад сонсохгүй байна уу?
Эр: Төмсгийг чинь хагалаагүйд баярлаарай.
Сунчил: Муу эргүү тэнэг новшоо...Харсан биз дээ, би ялсныг.
Гымним: Хүнийг яагаад тэгж байгаа юм бэ?
Сунчил: Юу?
Гымним: Яагаад ийм хорлонтой зан гаргаж байгаан бэ?
Сунчил: Би яасан гэж?
Гымним: Наадах чинь юу гэж байгаан бэ? Хүмүүст яагаад ийм муухай бүдүүлэг хандаад байгаан бэ? Миний хоол хамт идэцгээе гэсэнд тэгтлээ дургүй төвөгтэй байсан юм уу?
Сунчил: Тийм ээ, төвөгтэй байна, үнэхээр ядаргаатай. Би чамд ийм хөгширсөн хойноо болзмоор байна гэж хэлээ юу? Би насаараа ганцаараа амьдраад дасчихсан хүн. Яагаад гэнэт гарч ирээд хүн эргэлзүүлээд байгаан бэ?
Гымним: Намайг уучлаарай, төвөг учруулж, эргэлзүүлсэнд. Тэгвэл үргэлжлүүлээд цаашдаа ганцаараа амьдархад л болох юм байна. Үүрд тэр чигээрээ амьдар, үүрд.
Сунчил: Тэгнээ, би ганцаараа амьдрах болно үүрд.
Эм: Яачихаа вэ?
Сунчил: Юугаа хараад байгаан бэ? Ганцаараа амьдрахад буруу зүйл байна уу, айн?
Ямар эмэгтэй гэхээрээ ийм өөртөө итгэлтэй байдаг байна аа? Ёстой нэг...Наад нүд чинь юу харж явдаг юм бэ? Хөөе чи захирлын охин биш үү? Уйлахаа болиоч ээ.
А-Ён: Би дөнгөж сая хаягдчихлаа. Минсүн Америк явна гэнээ.
Сунчил: Нөгөө өндөр хүү юу?
А-Ён: Муухай амьтан. Намайг явж чадахгүй болохоороо үлдэж байгаа гэж бодоо юу? Өвөө...
Сунчил: Тийм ш дээ, чи ч бас гадаадад сурч чадна ш дээ...Хөөе чи муу туранхай золиг. Яг наанаа зогсож бай чи...За За болно болно.
--------
Эм: Усан үзэм идээд үз дээ...Энийг авах уу?
Эр: Тэгье ээ.
Сунчил: Алив алив, холдоорой, замаас холдоорой.
Эм: Энэ хүн чинь яаж байна аа?
Сунчил: Олон нийтийн газар заавал ингэх хэрэгтэй юу?
Чунсү: Хардаа, өвөө том мэдээ энийг хар даа.
Сунчил: Яагаад байгаа золиг вэ?
Чунсү: Энэ өвөө та мөн биз дээ? Мөн биз дээ? Үнэхээр гайхалтай юмаа. Өнөөдрийн хамгийн их хайлттай бичлэг. Номер нэг, ёстой гайхалтай. Цэцгийн дэлгүүрийн эзэгтэй ч бас энд байна. Өвөө та одооноос эхлээд манай энэ хорооллын жинхэнэ од болсон. Үнэхээр од.
Сунчил: Энэ залуу хүн Гымним-д ёсгүй аашлаад байхаар нь би зүгээр хэдэн үг хэлсэн төдий л. Хөөе, Жагалчи загасаа.
Чунсү: Жегал Чунсү ш дээ.
Сунчил: Чамайг харахад би ямар харагдаж байна үнээр нь хэл дээ. Үнэхээр тийм хорлонтой байна уу?
Чунсү: Өвөө та бол...нэг ийм. Эмэгтэйчүүд харин юу гэдэг билээ дээ, байнга инээмсэглэдэг залууст дуртай. Нэг оролдоод үзье. Намайг даагаад хийгээрэй. Чин сэтгэлээсээ цэцгийн дэлгүүрийн эзэгтэйг толгойдоо төсөөлөөд, сайхан гэгээлгээр инээмсэглээрэй. Үгүй ээ, наад инээмсэглэл чинь муухай байна. Зөюхөн амаараа л инээгээд байна. Бүх зүйлээ ашигла.
Жансү: Өвөө, өнөөдрийн усан үзэм үнэхээр шинэхэн.
Сунчил: Тэгээд?
Жансү: Цэцгийн дэлгүүрийн эзэгтэй дуртай байх ч юм билүү? Хамтдаа идээрэй.
Сунчил: Би яагаад хамт иднэ гэж? Чамд хийх ажил байхгүй юу?
Чунсү: Тэгвэл би аваачаад өгчихье.
Жансү: Тэгвэл яах ч арга алга даа. Уг нь үнэхээр сайхан амттай даа...
Чунсү: Нээрээ гоё амттай шүү энэ.
Сунчил: Хөөе, хөөе, хөөе.
--------
Сунчил: Энийг идээрэй.
Гымним: Бэлэг юм уу?
Сунчил: Дэлгүүрийн эзний хүргэлт. Би хүргэлтээ хийсэн болохоор явлаа.
Гымним: За, явдаа тэгвэл.
Сунчил: Би хорлонтой зан гаргахыг хүссэн юм бишээ. Би түргэн ууртай гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байна аа. Гэхдээ би тийм зан гаргах гээгүй...би дутагдал ихтэй болохоор л тэр. Би бараг инээмсэглэдэггүй болохоор л тэр. Чи буруугаар ойлгоод байна.
Гымним: Тийм ээ, би ч бас тэр өдөр буруу зүйл хийсээн. Тэгвэл таныг уучлалт гуйлаа гэж хүлээж авлаа. Оронд нь надтай хамт дахиад нэг оролдоод үзэх үү? Тэгвэл би таныг уучиллаа.
-------
Эм: Удаанаар...Нуруугаа тэгшлээрэй...Урагшаа хараарай...Өөртөө итгэлтэйгээр...
-------
Бүгд: Тийм ээ.
Жансү: Тэр зөвшөөрөхөд ийм ойрхон байгаа, одоо санаа зовох ямар ч хэрэггүй.
Эр: Би таныг чадна гэдгийг мэдээд байсан юмаа.
Бугсүн: Хөөх эмэгтэй хүн ч ид шид бүтээж чадах юмаа нээрээ.
Чисү: Бид нар ингээд хамгаалалтаа бууруулж болохгүй, шууд ороод эцсийг нь үзэх хэрэгтэй.
Жансү: Өвөө Хятад хоолонд дуртай.
Бугсүн: Тэгвэл би өөрийн ур чадвараа харуулах цаг болсон байна.
-------
Бугсүн: За тэгэхээр өнөөдөр ямар ч төлбөргүйгээр хүссэнээрээ иддэг өдөр шүү. Хүссэнээрээ сайн идээрэй.
Ван: Сайхан хооллоорой.
Бугсүн: Өвөө энэ бол Сөүлийн хойд хэсгийн хамгийн шилдэг хоол. Өнөөдөр би Жей Кей барилгын сайхан сэтгэлд үнэхээр их догдолж баярлаж байна.
Чунсү: Өнөөдөр хоол үнэгүй гэнээ.
Чисү: Манай Жей Кей барилгынхан яаж хахууль өгөхөө мэддэг байх нь.
Бугсүн: Хөөе, манай хорооллын хамгийн сүүлчийн хүн тамгаа удахгүй дарна гэдэгт итгэж байна. Тэгвэл манай энэ хуучин хороолол маш сайхнаар гялалзах болно шүү дээ.
Чисү: Сайн хэрэг шүү дээ. Манай дэлгүүрүүдийн үнэ цэнэ ч өснө. Хүүхдүүд ч бас сайхан ирээдүйтэй болж, ахмад настнууд ч бас илүү сайн халамж авах болно. Тэгвэл би ч бас гэр бүлийнхэнтэйгээ ахин нийлэх боломжтой болно.
Чунсү: Би өнөөдөр идсээр байгаад үхэх байхаа. Үлдсэн хоолоо ийшээ хийгээрэй.
Жансү: Хөөе цагаан баавгай, чи яагаад идэж ядаад байгаан бэ? хоолоо сайн ид л дээ.
Паг: Сайн идээрэй. Хайраа чи ганцыг л идэх ёстой шүү. Дараа нь надтай хамт гоё хоол иэхээр явах хэрэгтэй.
Жансү: Энд ийм их хоол байхад яагаад өөр хоол иднэ гэж?
А-Ён: Би явлаа.
Чунсү: Хөөе А-Ён, чи энийгээ унагаачихлаа.
Жансү: Би унагаачихсан юм уу?
А-Ён: Минийх бишээ.
Чунсү: Үгүй ээ, чиний хэрэглэдэг мөн, гаатай. Өмнө нь гэрээсээ авч ирсэн чинь бас гаатай байсан, өнөөдөр ч бас гаатай. Энэ гааны амттай юу?
Жансү: Чи муу золиг, тамхи татдаг байсан юм уу?
Чисү: Хөөе, хөөе.
Жансү: Миний тамхи дандаа алга болоод байсан. Одоо чи бүр хайрцгаар нь хулгайлж байна уу?
Паг: Тэр зүгээр л сонирхоод авчихсан байхаа.
Чисү: Угаасаа л тамхи татаж сурна ш дээ.
Жансү: Чшш, хөөе.
А-Ён: Эгч та хэн бэ? Яагаад байнга манай аавтай сээтэгнээд байгаан бэ? Үерхэхийг хүсч байвал надад мэдэгдэхгүй үерхээч. Охинтой хүнтэй.
Жансү: Энэний хэлж ярьж байгааг ээ, нааш ир чи...намайг тавь.
Жансү: Хөөе чи...
А-Ён: Би тамхи татаагүй ээ.
Сунчил: Нааш нь өг. Наадах чинь минийх өгөөдөх.
Жансү: Өвөө та тамхи татдаггүй ш дээ. Чи наашаа хүрээд ир.
Паг: Боль л доо, боль.
Жансү: Би чамайг гэрт хүлээж байнаа.
--------
Минсүн: Үнэндээ манай өвөө уушигны хорт хавдартай гээд эмнэлэгт хэвтэж байгаа. Тэрийг харчихаад тэр ингээд байгаа юмаа. Одоо түүнд ганцхан аав нь л байгаа. Аав нь тамхинаас болоод уушигны хорт хавдар тусах вий гэж санаа нь зовоод.
---------
А-Ён: Новш гэж.
Эм: Хөөе, дэлгүүрийн охион. Нааш ир.
--------
Жансү: Тэрийг хайх хэрэггүй ээ. Тэр мууг барьж авангуутаа би үсийг нь хуснаа.
Паг: Битгий тэгж бай ахаа, тэгвэл юу болохыг мэдэх үү? Над шиг болно шүү...Зүгээр хүлээж бай, би гялс нэг тойрчихоод хүрээд ирье.
Эм: Би ч бас хамт явъя.
Паг: Чой эгчээ, та тийшээ эсрэг зүгт яваад үздээ.
Жансү: Хөөе чи буцаад ороо.
Эм: Жансү, үнэнч зан.
Паг: Үнэнч зан.
-------
Эм: Би өлсөөд байна.
Эм1: Хөөе, бидэнд гахайн шийр авч өг л дөө.
Эм: Авч өгөө.
Эм2: Хурдан хандиваа өгөх хэрэгтэй ш дээ. Бэлэн мөнгө чинь хаана байна?
А-Ён: Надад бэлэн мөнгө байхгүй ээ.
Эм2: Бэлэн мөнгө байхгүй гэнээ?
Эм: Хөөе. Тэр юу вэ?
Эм2: Энэ одоо юу вэ? Эгчээ, бид нар Хятад хоол захиалаагүй болохоор зүгээр яваа.
Эм: Эгчээ, таны хувцаслалт одоо юу вэ?
Паг: Та 4 юу хийж байгаан бэ? Өөрсдийгөө Систар хамтлаг гэж бодоо юу?
Эм1: Юу вэ одоо бид нартай үзэлцэх гэж ирээ юу?
Паг: Хэн Хёрин юм бэ?
Эм1: Би Хёрин байна.
Паг: Бүх төрлийн царай муутууд нэг дор цугларсан байх шив дээ.
Эм: Бүх төрлийн царай муутууд гэнээ? Муу гичий чинь, хөөе. Чи намайг өнөөдөр битгий зогсоогоорой. Том хүн байсан ч хамаагүй зодно за юу.
Паг: Та нар Мажин зар сурталчилгааны сургуулийнх юм уу? Мөн биз дээ? Миний зөв. Одоо бол Чаншин мэдээллийн сургууль гэдэг болсон. Дүрэмт хувцасан дээрх хачин юмнуудаас чинь болоод би таньсангүй ш дээ.
Эм: Хөөе авгай.
Паг: Юу?
Эм: Урилгагүй ирсэн болохоороо мэдэхгүй байх шиг байна. Хөөе, энийг хурдан дуусгацгаая.
Паг: Чи юу хийгээд байна аа?
Минсүн: Би өнөөдөр А-Ёныг авраад энд үхнээ.
Эм: Нулимс гараад зодолдож чадахгүй нь ээ.
Эм1: Найз залуу чинь үнэхээр эгдүүтэй юмаа.
Эм2: Эгдүүтэй юмаа. Эгч нь чамайг өхөөрдөж өгье. Алив ээ.
Минсүн: Хөөх.
Эм: Амнаас нь хөөс сахраад байна ш дээ. Та түүний даралтын цэг рүү нь дайрсан байна. Яадаг муу балиар өлөгчин бэ.
Паг: Баярлалаа.
Паг: Муу хүмүүжилгүй золиг, яах гэж хиймэл сормуус наагаад байдаг юм бэ?
Эм1: Өвдөж байна.
Паг: Би чадчихлаа.
--------
Паг: Та нарын зургийг дарж авлаа. Дахиад нэг л удаа ийм зүйл болбол гэрийг чинь хайж олоод очно гэж мэдээрэй. Ойлгосон уу?
Бүгд: За.
Паг: Чангаар хариулаач.
Бүгд: Заа.
Паг: Баярлалаа. А-Ён-аа энэ дунд зодмоор байгаа хүн байна уу? Зүгээр л нэгийг нь сонгочих.
А-Ён: Ичиж үхмээр юмаа нээрээ.
Минсүн: А-Ёнаа...
Эм2: Хайртай шүү, А-Ёнаа.
Эм: А-Ёнаа, хэн нэгэн өдөөд байвал холбоо бариарай.
--------
Сунчил: Байна уу?...Аан за Гымним үү?
Эр-утас: Байна уу? Сайн байна уу, та.
Эр: Нүдний шилний газраас залгаж байна аа.
Сунчил: Дугаар андуурсан юм шиг байна. Би тасаллаа.
Эр-утас: Түр хүлээгээрэй. Ким Сунчил гуай мөн үү?
Сунчил: Тийм ээ мөн байна.
Эр-утас: 3 хоногийн өмнө
Эр: Та нүдний шил захиалаад,
Эр-утас: Маргааш нь ирж авна гэж хэлсэн санаж байгаа биз дээ?
--------
Гымним: Үгүй ээ, би яасан ч зарж чадахгүй.
Эр: Ямар хүний үг сонсдоггүй юм бэ? Өөр мөнгө олох арга байхгүй гэж байна.
Гымним: Би энийг зөвхөн өөрийнхөө төлөө хийж байгаа юм уу? Минжүн ч бас нөхрөөсөө салаад ганцаараа амьдарч байгаа. Би түүнд туслах хэрэгтэй. Тиймээс л эхэлсэн ажил гэдгийг чи мэдэж байгаа.
Эр: Яагаад ямарч хэрэггүй зөрөөд байгаан бэ? Хүүхдүүдтэй энэ талаар аль хэдийн ярилцчихсан гээд байна.
---------
Гымним: Сунчил аа, гэртээ байна уу? Сунчил аа.
Гымним: Өө гэртээ байсан байжээ. Оройн хоолоо идсэн үү? Яасан? Ямар нэг зүйл болоо юу?
Сунчил: Үгүй ээ...
Гымним: Би дэлгүүр яваад ирлээ, үнэхээр шинэхэн бас том загас байхаар нь авчихлаа, би халуун ногоотой цагаан луувантай загасны шөл хийгээд өгье. Намайг ямар сайн тогооч гэдгийг мэдэхгүй биз дээ?
--------
Гымним: Гэр чинь тухтай юу?
Сунчил: Гэнэт яагаад гэрийн талаар асуугаад байгаан?
Гымним: Үгүй ээ, хэдий ганцаараа амьдардаг боловч, ийм гэрт хийх зүйл арчлах зүйл их байдаг болохоор, хөгшрөөд ирсэн чинь тухтай амьдрах хамгийн сайхан гэдгийг би ойлгосон. Түрүүн дэлгүүрээс ирэх замдаа, тэнд дахин төлөвлөлтийн танилцуулга тарааж байгаа хүмүүстэй таарсан. Би ширээн дээр чинь тавьчихсан, завтай үедээ нэг хараад үзээрэй.
Бичиг: Шинэчлэгдсэн Суюу
--------
Чунсү: Оройтчихлоо, оройтчихлоо, хоцорчихлоо, хоцорчихлоо...Би хоцорчихлоо, хоцорчихлоо...Ингэхэд өвөө та яагаад энд байгаа юм бэ?
Сунчил: Би ажлаа хийж байна, золиг минь. Өнөөдөр захирлыг огт харсангүй шүү.
Чунсү: Та энд байж болохгүй ш дээ. Алив ээ, та хурдан хоол идэхээр яваа.
Сунчил: Чи бас юугаа яриад байгаан бэ?
Чунсү: Та дахиад л мартчихсан юм уу? Өнөөдөр ямар өдөр гэдгийг та ер нь санаж байна уу?
Сунчил: Онцгой өдөр лав биш:
---------
Бичиг: Хатагтай Им Гымним
70-1дэх төрсөн өдрийн баяр
Минжүн: Таны охин ийм тэнэг шүү дээ, уучлаарай. Таныг нэг насаар илүү хөгшин болгосон гээд надад битгий уурлаарай.
Гымним: Ойлголоо, миний охин төрсөн өдрийг минь урьдчилж тэмдэглэж өгч байхад яалаа гэж.
Бугсүн: Сайн байцгаана уу?
Ван: Баяр хүргэе ээ.
Бугсүн: Баяр хүргэе, энэ аз ачирдаг гэсэн. Юу билээ дээ?
Ван: Финч болжмор.
Бугсүн: Тийм ээ, финч болжмор.
Минжүн: Баярлалаа.
Паг: Төрсөн өдрийн мэнд хүргэе.
Чисү: Танд баяр хүргэе.
Гымним: Баярлалаа.
Минжүн: Сайн байна уу.
Гымним: Үнэхээр их баярлалаа.
Чунсү: Сайн байна уу? Төрсөн өдрийн мэнд хүргэе ээ. Дэлгүүрээс өвөөг дагуулаад ирлээ.
Сунчил: Баяр хүргэе ээ.
Чунсү: Хөөх зөндөө хоолнууд байна. Оройтчихлоо.
Гымним: Баярлалаа, тэнд очоод суугаарай.
Сунчил: Зүгээр ээ, яаж ингэж чаддаг байна аа? Надад хэлэх хэрэгтэй ш дээ.
Гымним: Үгүй ээ харин би танд тухгүй санагдах байх бодсондоо.
Да-Ён: Нуугдаж тоглох уу? Би харагдахгүй байгаа биз?
Сунчил: Мэнд мэдсэн болохоор би ингээд явлаа.
Гымним: Хаашаа явах гэж байгаа юм бэ? Энэ хүртэл ирсэн юм чинь хоол идчихээд явах хэрэгтэй ш дээ. Тэнд очоод суучих л даа. Алив ээ.
--------
Паг: Амтархан идээрэй.
Чунсү: Энийг хаанаас авсан бэ?
Паг: Тэндээс.
Минжүн: Хүнд биш байна уу?
Эр: Үгүй ээ.
Жансү: Зүгээр хараад байлгүй идээ.
А-Ён: Идэж байнаа.
Паг: Сайн идээрэй.
Бугсүн: Хөөх...
Жансү: Алив ээ...
Сунчил: Дахиад идэх зай байгаа юм уу?
Да-Ён: Намайг олоорой.
Охин: Наанаа зогсоочээ. Зогс.
Чунсү: Ямар амттай юм бэ.
Сунчил: Ёстой нэг.
Чунсү: Ус, ус, ус...
--------
Гымним: Баярлалаа.
Паг: Төрсөн өдрийн мэнд хүргэе ээ.
Минжүн: Зөндөө бэлэг ирсэн байгаа биз?
Эр: Харин тийм ээ.
Минжүн: Би баяртай гэж хэлчихээд ирье.
Эр: За.
Сунчил: Хөөе...Чамд хэд хэрэгтэй юм бэ?
Эр: Юу яриад байгаа билээ?
Сунчил: Хэр их хэрэгтэй болоод тэр хүнд ингэж хандаад байгаан бэ?
Эр: Гэнэт юу яриад байгаан бэ?
Сунчил: Эхнэрээ хаясныхаа дараа, ичих нүүргүйгээр сайхан амьдарч байгаа болохоор нь мөнгө нэхэж байгаа юм уу? Хэд хэрэгтэй юм? Хэд хэрэгтэй юм бэ? Хэд хэрэгтэй гэж асууж байна.
Эр: Яагаад ингээд байгаа юм бэ?
Сунчил: Би чамд өгье за.
Эр: Намайг тавь л даа.
Сунчил: Хэд, хэд хэрэгтэй юм бэ?
Эр: Ингэхээ болиоч дээ. Тэнд хүн байна уу?
Сунчил: Хэд хэрэгтэйгээ хэлээч. Хэлээч алив хэл.
Жансү: Өвөө, өвөө яаж байна аа.
Минжүн: Авга ахаа.
Гымним: Сунчил аа.
--------
Гымним: Яагаад энд ингээд сууж байгаан бэ? Би ямар их санаа зовсон гээч.
Сунчил: Би өөрөө ч мэдэхгүй байна.
Гымним: Мэднээ, одоо зүгээр ээ, би ирчихлээ шүү дээ.
Сунчил: Би тэр хүнийг чамаас мөнгө авах гээд байна гэж ойлгосон.
Гымним: Тийм ээ, би мэдэж байна. Манай гэр бүлд өвчтэй хүн байгаа юмаа. Эмнэлгийн зардлын талаар ярилцахаар ирсэн хэрэг. Тиймээс...тэр хүн бол миний нөхөр бишээ. Миний нөхрийн дүү байгаа юм. Миний хадам дүү...Болсон уу? Өөр буруу ойлголт байхгүй биз дээ?
Сунчил: Би ямар тэнэг амьтан бэ.
Гымним: Үгүй ээ, үгүй зүгээр ээ. Одоо зүгээр биз дээ? Алив, явцгаая. Тэгхээр түрүүн та намайг хардсан биз дээ, тийм үү? Миний зөв үү? Сунчил та намайг харамлаж байна гэхээр, тэр чинь надад сайн гэсэн үг биш үү? Яанаа бороо ороод эхэллээ.
Гымним: Бурхан минь, энэ миний төрсөн өдрийн бэлэг юм уу? Ямар харагдаж байна?
Маш их баярлалаа, би дандаа зүүнээ.
Сунчил: Өнөөдөр ханбүг өмссөн байхдаа үнэхээр хөөрхөн харагдаж байсан шүү.
Гымним: Охиныхоо хуримнаас хойш өнөөдөр анх удаа өмссөн болохоор жоохон эвгүй байлаа. Бурхан минь, дахин гэрэлтэх цэцэг байна. Энийг ирээд хар даа. Энэ цэцгийг мэдэх үү? Хаврын цэцэг дахиад намар дэлгэрч байгаа хэрэг. Өвөл амьд үлдээд хамгийн сүүлчийн удаа дэлгэрч байгаа нь энэ.
Сунчил: Дахин гэрэлтэх цэцэг.
--------
Гымним: Шинэ тавагнууд гаргаж ирсэн юм уу?
Сунчил: Аан тийм ээ.
Гымним: Би юу хийх үү? Будаа агшчихсан уу?
Сунчил: Зүгээр суугаад амарч бай. Би өнөөдөр хоол хийе ээ.
Гымним: Би үнэхээр юу ч хийхгүй байхад болох юм уу?
Сунчил: Өнөөдөр том өдөр байсан болохоор ядарсан байх. Очоод зурагт үзэж бай. Эсвэл дасгал хийнгээ амарч болно ш дээ. Алив ээ, яваарай.
Бичиг: Миний нэрийг Ким Сунчил гэдэг. Хэрвээ намайг үхсэн байхыг олбол, миний дансанд байгаа мөнгөөр миний оршуулгыг хийгээрэй. Нууц дугаар нь 4491
Сунчил: Гымним аа... Гымним аа. Энэ юу ч бишээ. Тийм биш би зүгээр л юу ч бодолгүй бичсэн хэрэг.
Гымним: Намайг уучлаарай, уучлаарай. Би энийг огт мэдсэнгүй. Үнэхээр ганцаардсандаа ямар хэцүү байгааг чинь мэдсэнгүй.
Сунчил: Үгүй ээ, энэ юу ч биш гээд байхад даа. Тийм бишээ зүгээр.
Гымним: Уучлаарай.
---------
Эр: Камер луу наашаа хараарай. Сайн байна. Сүйт бүсгүй сүйт залуу сайхан харагдаж байна. Бүгдээрээ жоохон ойртоод дотогшоо болоорой. 3 тоолоод дарлаа шүү.
Гымним: Энд ирээгүй их удсан байна даа...Яасан бэ? Энд ирж байсан юм уу?
Сунчил: Харин л дээ.
---------
Эр: Бид бүхэн өнөөдөр энэ 2 хүний нандин мөчийг тэмдэглэхээр энд цугларсан билээ. Бурхан минь таны өмнө сэтгэлийн амлалтаа өгч буй энэ 2 хүнийг ивээлдээ багтааж хайрлаарай. Эцэг хүү ариун сүнсний нэрийн өмнөөс энэ 2 хүнийг нийлүүлж өгөхийг гуйж байна. Бүгдээрээ залбирцгаая. Бурхан минь бидний залбирлыг сонсож, энэ сүйт бүсгүй сүйт залуу 2ыг өөрийн ивээлдээ авна уу.
--------
Сунчил: Түрүүн юу залбирч гуйсан бэ?
Гымним: Ариун Мариа эх бид 2ын хоорондын нууц.
Сунчил: Гэхдээ...түрүүний тэр мэдрэмж хачин санагдлаа. Сүмд алхаад орсон чинь, би өмнө нь тэнд байсан юм шиг, эсвэл зүүдэндээ харж байсан ч юм шиг. Мэдэхгүй ээ...гэхдээ танай нөхөр яасан юм бэ...
Гымним: Миний нөхөр үү...тэр хүний тухай бодохоор миний сэтгэл үнэхээр их өвддөг. Сунчил та одоо үнэхээр аз жаргалтай байгаа биз дээ? Үгүй юу? Би л ганцаараа тийм гэж үү? Зүгээр л 2улаа амьд байгаа хугацаандаа ингээд аз жаргалтай байхыг би хүсч байна. Сайхан зүйлс бодож, сайхан зүйлсийн талаар ярилцаж амьдрахыг хүсч байна.
--------
Сунчил: Нэг хоёр гурав. Нэг хоёр гурав. Нэг хоёр гурав. Эргээд.
Бичиг: Нэг цагт Гымним-тэй цэцэрлэгт хүрээлэнд уулзах.
--------
Гымним: Сунчил аа, Сунчил аа.
Сунчил: Яанаа, уучлаарай. Би мартчихсан байна.
Гымним: Зүгээр ээ, би гар утсаа авалгүй гараад ирсэн болохоор тэр. Буцаж очоод утсаа авъя гэж бодсон ч Сунчил тантай уулзалгүй зөрөхийг хүсээгүй болохоор явсангүй. Зүгээр ээ, заримдаа мартаж ч болно ш дээ.
Сунчил: Заримдаа л мартаж байгаан бишээ. Заримдаа...би бүр юу ч санадаггүй. Гымним-тэй уулзах амлалтаа мартаж болохгүй юмсан.
Гымним: Би ч бас байнга тэгдэг ээ. Бидний насан дээр ирэхээр бүгдээрээ л тийм болдог ш дээ.
Сунчил: Тийм бигээ.
Гымним: Санаа зовоод байвал эмнэлэг рүү надтай хамт явах уу?
Сунчил: Би эмнэлэг явах жоохон дургүй...
Гымним: Яагаад ингэтлээ айгаад байгаа юм бэ? Жоохон хүүхэд шиг.
--------
Эр: Дахиад хэдэн шинжилгээ хийгээд үзье. Болно биз дээ?
Гымним: Жоохон биеэ барьж, сандарсан бололтой.
Эр: Энгийн шинжилгээнүүд болохоор санаа зовохгүй байж болноо.
Сунчил: Аан за.
--------
Сунчил: Өнөөдөр шинжилгээний хариунууд гарна гэсэн болохоор залгаж байна аа...Аан тийм гэж үү. Ингэж цочих гэж. Чи энд юу хийж байгаан бэ?
Чунсү: Амьрал хэцүү байнаа.
Сунчил: Ийм залуу хүнд юу тийм хэцүү байна?
Чунсү: Та мэднэ ш дээ, залуу хүнд бүр илүү хэцүү байдаг гэдгийг. Амьдрах хоногууд зөндөө олон үлдсэн байгаа ш дээ.
Сунчил: Олон хоног амьдарна гэдэг сайхан хэрэг.
Чунсү: Гэхдээ байнаа, өвөө та сүүлийн үед их жаргалтай харагдаж байгаа. Энэ насан дээрээ болзоонд хүртэл яваад л, хөөх...
Сунчил: Золиг чинь.
Чунсү: Энэ насан дээрээ ямар их хүчтэй юм бэ.
Сунчил: Юу гэнээ чи. Муу золиг.
Чунсү: Хүчтэй болохоороо үерхээд байгаа юм болов уу. Жинхэнэ эр хүн. Аргагүй л эрчүүд хүчтэй байх хэрэгтэй.
Сунчил: Байна уу?
Эр-утас: Сайн байна уу? Ким Сунчил мөн үү?
Эр: Эмнэлгээс залгаж байна. Шинжилгээний хариунууд гарсан.
Эр-утас: Бүгд хэвийн харагдаж байна. Танд өмнө нь хэлж байсанчлан
Эр: зүгээр л өндөр настай холбоотой бага зэрэг мартах эмгэг байна.
Сунчил: За ойлголоо.
Эр-утас: Гэхдээ та ямар нэг зүйл сонин санагдвал шууд эмэнэлэг дээр ирээрэй.
Сунчил: За за баярлалаа.
Чунсү: Хөөх та сайхан мэдээ сонссон юм уу? Өвөө таны жинхэнээсээ инээж байгааг би анх удаа л харж байна. Инээд гэгэд байнаа, ингэж л инээх ёстой байхгүй юу. Нүд ам хамар бүгдээрээ хамтдаа.
--------
Эр: Ингэж хэлэхэд сэтгэл нь тайвширсан байх.
Гымним: Тийм ээ, танд баярлалаа. Өө нээрээ бид нар вальсын хичээлд сууж байгаа. Дасгал ч болоод тус нэмэр болох байх гэж бодоод.
Эр: Эмээ ууж байгаа биз дээ?
Гымним: Тийм ээ, ууж байгаа.
Эр: Би таны тухай ярьж байна аа.
Гымним: Би яахав, би бол зүгээр ээ.
--------
Бүгд: Ким Сунчил, Ким Сунчил, Ким Сунчил, тиймээ амжилт хүсье.
Чисү: Өөд өөдөөсөө хараад хамтдаа байх...
Жансү: Амжилт амжилт маш сайн бүжиглэж байна аа...
Жансү: Одо бол дахиж хойшлуулж чадахгүй байхаа.
Бугсүн: Тэр чигээрээ хамгаалагдсан байна.
Жансү: Яг зөв.
--------
Жансү: Одоо бүгд түүнийг зөвшөөрнө гэж бодож байгаа.
Гымним: Жоохон хугацаа орж магадгүй ч, хэсэг хүлээгээд үзье. Ингэж байгаад би дараа нь харамсах байхаа.
Жансү: Жинхэнээсээ миний үхэхийг хармаар байгаа юм уу? Байна уу? бай...галзуурмаах юмаа нээрээ.
--------
Жансү: Надад итгээд барилгын ажлаа эхлүүлж бай. Би бүх хариуцлагыг хүлээнэ.
Жансү: Би үүгээр асуудлыг шийдэж байна.
Бугсүн: Жинхэнээсээ зүгээр гэж үү?
Жансү: Яахав, би мангас болоход л хангалттай.
--------
Жансү: Эд нарыг яах гэж хадгалдаг байна аа?
--------
Бичиг: Ким Сунчил
Гымним: За байна уу? Тийм ээ, би байна.
Гымним-утас: Би яг одоо таксин дотор гар утсаараа цэцгийн баярын зургуудыг харж байлаа.
Сунчил: Цэцгийн баяр аа?
Гымним: Нөгөөдрөөс эхэлнэ гэсэн надтай хамт явах уу?
Сунчил: Тэгье ээ явцгаая.
Гымним: 2 хоногийн дараа бямба гаригт бямба гаригт 2уулаа хамт явцгаая.
Сунчил: 2 хоногийн дараа бямба гаригт
Сунчил-утас: За би энэ удаад календар дээр дээрээ
Сунчил: томоор бичээд тавинаа.
Гымним: Надад охиноос маань дуудлага ирлээ, таслах хэрэгтэй байна.
Сунчил: Аан за.
Эр: Эмээ таны бие зүгээр үү? эмээ?
Сунчил: Байна уу? Байна уу?
--------
Минжүн: Байна уу?
--------
Жансү: Хэрвээ хөргөгчинд байхгүй бол, гадаа газар ухаж үзэх хэрэгтэй юм уу айн?
Сунчил: Хөөх захирал наанаа юу хийж байгаан бэ? Тамга.
Жансү: Бүгдийг нь таны төлөө хийж байгаа юм шүү.
Сунчил: Болохгүй ээ, ингэж болохгүй.
Жансү: Намайг тавь л даа.
Сунчил: Наадхаа буцаагаад өг. Буцаагаад өгөөч.
Жансү: Удахгүй буцаагаад авчирнаа. Танд мөнгө олж өгнөө, удахгүй тамгыг чннь аваад ирнээ.
Сунчил: Захирал та надад ингэж хандаж болохгүй ш дээ. Гэрийг минь надаас салгаж авч болохгүй.
Жансү: Намайг тавь л даа. Энэ байшин чинь сүнстэй юм шиг л харагдаж байна.
Сунчил: Би одоо хэр удаан амьдрах билээ? Зүгээр л орхичих намайг үхэх хүртэл. Намайг үхсэний дараа энэ гэрийг ч намайг ч бүгдийг нь устгаж болно.
Жансү: Ёстой нэг, та ойлгохгүй л байна уу? Өвөө таниас болоод энэ хороололд амьдардаг бүх хүмүүс үхэх дээрээ тулаад байна.
Сунчил: Захирлаа, захирлаа.
--------
Жансү: Байна уу? Хэн бэ? ...За... Юу? Хаана байгаа гэнээ? За ойлголоо.
--------
Бичиг: Намайг уучлаарай. Би нэг тийшээ явах хэрэгтэй болчихлоо. Надтай холбоо барьж болохгүй байх.
-------
Бичиг: Ким Сунчил
-------
Чунсү: Өвөө сайн уу? Та энд юу хийж байгаа юм бэ? Та да. Амралтын өдөр юм чинь болзоонд явах хэрэгтэй ш дээ. Цэцгийн дэлгүүрийн эмээ хаана байгаан бэ?
Сунчил: Чи хэн бэ?
Чунсү: Юу? Миний нэр ч жоохон хэцүү л дээ. Же Гал Чунсү биш Жегал Чунсү. Хятад хүн биш шүү, Солонгос хүн шүү би.
Сунчил: Жагалчи?
Чунсү: Тиймээ. Гэхдээ би энд захирлын заавраар ирсэн. Аан та бямба гаригаас эхлээд 3 хоног манайх амарна гэдгийг та дахиад л дахиад л мартчихаж тийм үү?
Сунчил: Бямба гариг аа?
Чунсү: Тийм ээ, бямба гаригаас эхлээд. Гэхдээ байна аа, цаашдаа бидний амралт илүү удаан ч байж магадгүй. Тэрийг юу гэдэг билээ? Дахин төлөвлөлтөө эхлүүлж байгаа гэсэн. Хэрвээ эхэлчихвэл бид бүгдээрээ өөр өөр тийшээ нүүх хэрэгтэй болно.
--------
Жансү: Сунчил өвөөг харсан уу? Хараагүй юу?
Чисү: Хараагүй ээ.
--------
Эр: Өвөө, та хаана очих юм бэ?
Сунчил: Аан нөгөө цэцгийн баярт очно.
Эм: Та тэр замаар явах хэрэгтэй.
--------
Жансү: Хаашаа явчихсан юм болоо яг ийм үед?
Бичиг: Цэцгийн баярт очих
Жансү: Ёстой нээрээ, яагаад тийшээ явж байгаан бэ? яагаад?
--------
Жансү: Алив ээ гараад ирээ.
--------
Жансү: Энд юу хийж байгаан бэ?
Сунчил: Өө захирал яагаад энд ирж байгаан бэ?
Жансү: Надтай хамт явцгаая. Та хэтэрхий хол ирчихсэн байна. Явцгаая.
--------
Жансү: Өвөө намайг уучлаарай. Таны хувийн тамгыг би хэрэглээгүй ээ. Өөдгүй новш гээд намайг зүгээр нүүр лүү цохичих.
Сунчил: Амласан юмсан. 2 хоногийн дараа тэнд уулзъя гэж амласан. Хаашаа явсан юм болоо? Надад амласан байж, миний санаа зовоод байна. Санаа минь маш их зовж байна.
Жансү: Гымним эмээтэй уулзмаар байна уу?
Сунчил: Хаана байгааг нь мэдэх үү?
Жансү: Мэдэхгүй ээ... Сайн бариарай.
--------
Минжүн: Юу болоод байгаан бэ?
Жансү: Юу гэж бодож байна? Өвөө та түр энд сууж байгаарай.
Сунчил: Тэр хүн энд байгаа юм уу?
Минжүн: Ахаа.
Жансү: Надад уурлах хэрэггүй ээ, би хийх хэрэгтэй зүйлээ л хийж байна. Ингэх нь зөв. Ээжийг үхсэний дараа хэлэх гэж байгаа юм уу? Айн?
Сунчил: Тэр хүн хаана байгаа вэ?
Да-Ён: Өвөө, таныг барьчихлаа. Энэ удаа ч бас өвөө та нуугдсан уу? Одооноос эхлээд би нуугдах болохоор өвөө намайг олоорой.
Минжүн: Да-Ён аа, өвөө нь гайхна ш дээ...Өнөөдөртөө нуугдаж тоглохоо боль.
Да-Ён: Үгүй ээ, би нуугдаж тогломооргүй байна. Би дахиж нуугдаж тоглохгүй.
Жансү: Энд юу болоод байгааг би бүгдийг нь тайлбарлаж өгнөө. Эхлээд нь суучих.
Минжүн: Ээж маш их өвчтэй байгаа. Үргэлж бие нь өвдөж байсан.
Сунчил: Энэ чинь юу гэсэн үг вэ?
Жансү: Угаасаа бие нь өвдөж байсан, одоо арай илүү өвдчихсөн байгаа юмаа...
Минжүн: Одоо хангалттай...Ааваа...над руу хар л даа. Намайг...Ааваа, би Минжүн байна. Аавын охин Ким Минжүн. Энэ бол Ким Жансү. Захирал биш таны хүү ш дээ. Үнэхээр, үнэхээр та юу ч санахгүй байна гэж үү?...Ааваа гуйж байна. Ааваа, ядаж ээжийн төлөө та санах гээд хичээж болохгүй юу? Аав та ядаж ээжийг санах хэрэгтэй ш дээ. Ааваа гуйя.
Жансү: Минжүн. Нааш ир.
--------
Эм: Яанаа та зүгээр үү? Ухаан ороорой, эмчээ.
--------
А-Ён: Өвөө. Та сэрчихсэн үү? Таны бие зүгээр үү?
--------
А-Ён: доошоо суучих өвөө.
Сунчил: За.
А-Ён: Манай гэр бүлийн зургийн цомог.
Та санаж байна уу?
--------
Охин: Ээжээ ээжээ хурдан ирээрэй.
Эр: Ханиа.
Охин: Ээжээ.
Эм: За ойлголоо.
Эр: Бүгдээрээ энэ камер луу хараарай. Алив инээцгээе.
--------
А-Ён: Энэ бол өвөө таны тэмдэглэлийн дэвтэр.
Бичиг: Им Гымним: эхнэр
Ким Жансү: хүү
Ким Минжүн: охин
Сунчил-яриа: Өнөөдөр 2013оны 11н сарын 10н. Би Фронтотемпорал Дементиа буюу хүмүүсийн мэддэгээр Альцгеймер-ийн өвчтэй гэж оношлогдсон. Би өдөр бүр ямар нэг дурсамжаа мартаж байгаа. Ингэж байгаад нэг өдөр юу ч санахгүй болж магадгүй. Өнөөдөр 2014 оны 1сарын 5н. Бүх насаараа амьдарсан газартаа би замаасаа төөрлөө.
Гымним: Бурхан минь...Ямар гоё байрлалтай юм бэ.
Сунчил-яриа: Бүр илүү оройтохоосоо өмнө, эхнэрийнхээ насаараа мөрөөдсөн цэцгийн дэлгүүрийг нээж өгөхөөр шийдсэн. Намайг явсны дараа эхнэр минь аз жаргалтай байгаасай гэж хүсч байна. Эхнэр минь нойр булчирхайн хорт хавдрын эцсийн шатанд байгаа. Миний эхнэр өвчтэй байгаа гэдгийг би санаж чадах болов уу? Би тэр хүнийг ч бас мартах вий гэдгээсээ айж байна.
Гымним: Би айгаад байна аа, ханиа. Ганцаараа ийшээ ороод хэзээ ч гарч ирэхгүй бол яахуу?
Сунчил: Хэрвээ чамайг үхвэл, би ч бас дагаад үхнээ. Тиймээс үхэлгүй амьд гарч ирэх хэрэгтэй шүү.
Гымним: Би амьд гарч ирнээ. Оронд нь харин надад дуу дуулж өгөөч. Бууж өгөлгүй хүчтэй байгаарай гээд.
Сунчил-дуу: Чамайг мэддэг цорын ганц хүн байхыг би хүснэ
Чамайг өөрийн болгоод зөвхөн өөрийн болгохыг хүснэ
Чамайгаа өөрийн болгоод ганцхан чамайгаа хайрлана
Үүрд, үүрд...аз жаргалтай амьдармаар байна.
-------
Сунчил-яриа: Манай гэрт ирсэн нэг зочинтой би зөндөө удаан ярилцаж суусан. Гэхдээ одоо бодоод байх нь эээ, миний хүү Жансү байсан бололтой. Би өөрийн хүүхдүүдээ мартаад эхэлчихжээ. Би тэдэндээ дараа болж эхэллээ.
Жансү: Бид нар өөрсдөө мэдээд зохицуулна гээд байхад.
Эр: Зүгээр л миний үгэнд ороод асрамжийн газар луу явуул. Өөрөө ч бас тийшээ явмаар байна гэсэн биз дээ.
Минжүн: Хүүхдүүд нь бүгд байхад аав яагаад тийшээ явна гэж?
Эр: Тэгвэл та нарын ээж яах болж байна? 2ууланг нь ар араас нь оршуулмаар байгаа юм уу?
Жансү: За за ойлголоо, бид нар яаж ийгээд зохицуулнаа...Жоохон хугацаа өгчих.
Жансү-яриа: Аавыгаа би халамжилна. Уйлахаа боль, аав дотор байгаа.
---------
Минжүн: Ахаа, ахаа наашаа ирээрэй. Аав хачин байна аа.
Жансү: Яасан бэ? юу болсон бэ?
Минжүн: Мэдэхгүй ээ, хариу ч өгөхгүй байна.
Жансү: Дотор байгаа юу?
Минжүн: Тийм ээ.
Жансү: Ааваа, ааваа хүү нь ирлээ.
Минжүн: Яах вэ?
Жансү: Ааваа, ааваа би ирлээ. Ааваа.
--------
Эр: Ээжийн чинь өвчин түүнд хүнд цохилт болсон байна. Аав чинь одоо өөрийгөө ганцаараа амьдардаг гэдэгт итгэж байгаа. Гэр бүлийнхнийгээ дахиж санаж чадахгүй ч байж магадгүй. Одоо зүгээр төсөөлөн бодоод байгаа. Альцгеймерийн өвчний үнийн ховор шинж тэмдэг. Гэр бүлдээ дарамт болохгүйн тулд хийж байгаа хамгаалалтын механизм. Өөрийгөө тусгаарлаж байгаа хэрэг.
Эр-яриа: Танил орчиндоо байх нь сайн ч гэсэн, гэхдээ сэжиглээд, зөрүүдлээд, муухай ааштйа болж магадгүй.
---------
Жансү: Өглөө 8-аас орой 6н цаг хүртэл дэлгүүр дотор би аавыг харж байя. Цагаан баавгай.
А-Ён: За.
Жансү: Ажилдаа явах үед нь өвөөгөө дагаж харах хэрэгтэй шүү.
Жансү-яриа: Харин Минжүн чи гэрийг нь цэвэрлэж, аяга таваг, хувцас угаалга хийнэ.
Жансү: Манай Да-Ён өвөөдөө юу хийж өгөх билээ?
Да-Ён: Нуугдаж тоголно.
Гымним: Хоолыг харин би хийнээ. Аав чинь миний агшаасан будааг хамгийн амттай гэж хэлдэг.
Эр-яриа: Хэрвээ түүнийг гэрт нь асарч халамжилна гэвэл, Альцгеймрийн өвчтэй гэдгийг өөрт нь мэдэгдэж болохгүй.
--------
Минжүн: Ээжийгээ би их өрөвдөж байна. Ээж нас барчихвал...би яах болж байна аа?
Жансү: Би аавын тэмдэглэлийн дэвтрийг уншсан. Урьд нь аав хөлбөмбөг тоглолог байсан байна. Орон даяар аялаж, өлсөж зутарч хүнд хэцүү амьдрал туулсан. Би тэрийг нь ч мэдэхгүй, намайг хөл бөмбөг тоглуулдаггүй байсанд нь түүнийг үзэн яддаг байлаа. Чи тэрийг санаж байна уу? Чамайг бага сургуульд байхад аав тэмдэглэлийн дэвтрийг чинь цоолоод, ном шиг үдэж өгсөн дөө. Би тэрийг аавын гэрээс олсон. Тэрийг яагаад хаяагүй хадгалсан юм болоо? Миний охин дараа нь алдартай маш том хүн болно гэж аав итгэдэг байсан болохоороо, тэр дэвтрийг ном болгохыг хүссэн гэсэн.
Минжүн: Аав тэгсэн гэж үү?
Жансү: Тийм ээ. Тийм аав минь, хүү нь эхнэрээ алдахыг харж, охин нь гэрлэлтээ цуцлуулахыг харсан байдаг. Бид түүний сэтгэлийг л шархлуулсан. Ямар нэг муу зүйл болоход, аав үргэлж өөрийгөө буруутгаж уучлалт гуйдаг. Бухан минь...
А-Ён: Ааваа.
Сунчил: Би цэцгийн баяр дээр очоод ирсэн. Яг чам шиг үзэсгэлэнтэй цэцэгс зөндөө байсан. Чиний эгч дүүс шиг. Гэхдээ л Гымним чи тэнд байсан бол, тэр цэцэгс чамайг гүйцэхгүй.
--------
Сунчил: Миний охин байх нь. Чи миний охин мөн биз дээ? Би одоо ч гэсэн хэчнээн хүссэн ч чамайг санаж чадахгүй байна. Санахыг хүсч байна. Юу юунаас илүү санахыг хүсч байгаа ч, санаж чадахгүй байна. Би яах ёстой вэ?
Минжүн: Ааваа.
Сунчил: Энэ замбараагүй байдлыг би яах ёстой вэ?...Уучлаарай...Минжүн аа, уучлаарай.
Минжүн: Үгүй ээ, ааваа. Үгүй. Зүгээрээ ааваа.
Сунчил: Жансү...
Жансү: За ааваа. Ааваа та надад ингэж хэлсэн дээ. Хүүхэдтэй байна гэдэг нь зүрхнийхээ мухарт хүнд чулуу тээж явахтай адилхан зүйл гэж. Тиймээс аав та биднийг санахгүй байсан ч зүгээр ээ. Бид нар таны зүрхний мухарт байсаар байх болно. Юунд ч санаа зовох хэрэггүй.
Сунчил: Хүүхдүүдээ би нэг зүйл гуйж болох уу? Надад ч тэр хүнд ч одоо үнэхээр хугацаа үлдээгүй. Зүгээр л энэ чигээрээ, одоо миний санаж байгаа тэр хүн чигээр нь хамт байлгаж өгөөч.
Жансү: За ааваа. Тэгж хий...Миний охин өвөөгийнхөө гарнаас барь.
Минжүн: Ааваа.
Сунчил: Уучлаарай.
--------
Бичиг: Им Гымним
Эр: Өнгөрсөн хугацаанд бид тэвчээртэй байж, зөвхөн 1-р дүүргийн дахин төлөвлөлтийг яаравчилж байсан. Гэхдээ ганцхан хүний зөвшөөрлийг авч чадахгүй байсан учраас, өнөөдрөөс эхлээд бид 2-р дүүргийн дахин төлөвлөлтийн ажлыг хийхээр төлөвлөж байна.
Чисү: Баяртай.
Бугсүн: Дахин төлөвлөлт магадгүй надад өөртэйгөө адил ганц хүүтэй болоход тус болох байх.
Ван: Угаасаа кимчинээс илүү амттай зүйл байдаг уу?
Чисү: Тийм ээ, би Филиппин явах тасалбар захиалсан хүн байна. Захиалгаа цуцлах гэсэн юм. Ким Чисү захиалгаа цуцалж байна, Ким Чисү.
Эр: Хөөе хөөе хэн бэ.
Сунчил: Тамхинаас гар.
Жансү: Айн?
Сунчил: Охины чинь мөрөөдөл гэсэн. Энийг ав.
Чисү: Битгий аваа. Тамга лав биш.
Бугсүн: Хөөх тамга байна.
Сунчил: Паг ахлах аа?
Паг: За.
Сунчил: Бүтэн нэр чинь хэн билээ?
Паг: Паг Инсүн гэдэг, өвөө.
Сунчил: Буян гэдгийн Ин, эелдэг гэдгийн Сүн мөн үү?
Паг: Тийм ээ.
Сунчил: Захирал аа?
Жансү: За.
Сунчил: Хүнд хань ижилтэй байх хэрэгтэй...Одооноос түүнд сайн хандах ёстой шүү.
Жансү: За ойлголоо. Байзаарай, бидэнд ингэж байх цаг байхгүй ээ. Өвөө баярлалаа.
Жансү: Ахлагчаа...ахлагчаа.
-------
Минжүн: Хөөх манай ээж шинэ бэр шиг л харагдаж байна...Жоохон ч гэсэн шинж тэмдэг мэдэгдвэл шууд над руу залгаарай. Над руу хамгийн түрүүнд. Ойлгосон уу?
Гымним: Ойлголоо.
-------
Сунчил: Гарас чинь атгаад гэрлэж болох уу?...Нээж үзэхээсээ өмнө надад амлаач. Бид 2ын хэн нь ч түрүүлж үхсэн бай, уулахгүй байцгаая. Угаасаа л хэсэгхэн зуур салж байгаа юм чинь, ойлгосон уу, Гымним аа?
--------
Бичиг: Өвөө, Эмээ
--------
Гымним: Сайхан амарсан уу?
Сунчил: Сайн байна уу?
Гымним: Тийм ээ, сайн байна уу?
Сунчил: Энд амьдардаг хүн юм уу?
Гымним: Тийм ээ.
Сунчил: Тэгвэл хоорондоо танилцацгаая, хөршүүд юм чинь. Миний нэрийг...намайг...миний нэрийг...намайг...намайг...
--------
Сунчил: Уучлаарай, миний нэрийг Ким Сунчил гэдэг. Миний нэрийг Ким Сунчил гэдэг. Од гэдгийн Сун, долоо гэдгийн Чил. Өөрийн чинь нэрийг хэн гэдэг вэ?
Гымним: Гымним гэдэг, Гымним. Им Гым Ним.
Сунчил: Аан Им Гымним.
Гымним: Ичмээр юм бэ...би аавдаа үнэхээр уур хүрч байна.
Сунчил: Аав чинь үнэхээр нандин нэр өгсөн байна даа.
Гымним: Миний нэрийг мартахгүй биз дээ?
Сунчил: Им Гымним, хэзээ ч нэрийг чинь мартахгүй ээ би.
--------
Сунчил: Им Гымним, хэзээ ч нэрийг чинь мартахгүй ээ би.
Гымним: Би ч бас. Од гэдгийн Сун, долоо гэдгийн Чил.
--------
Бичиг: Найруулагч Кан Жэгюү, 2015 он.
Бичиг: Гол дүрд: Паг Киүнхён, Юун Ёожун, Чо Жин-Үн, Хан Жимин болон Бэг Илсуб, Им Харён
--------
Төгсөв.
Trailer
-------
Бичиг: Бид хэдийгээр өсвөр насных байсан ч, 20н настай 30н настай ч, эсвэл бүр 70н настай ч хайртай учрахаараа бид бүгд ижилхэн.
Сунчил: За алив холдоорой замаас холдоорой.
Сунчил: Яагаад заавал олон нийтийн газар ингэдэг байна аа....
Бичиг: Salut D Amour
Сунчил: Хэн бэ, ядаргаатай юм бэ?
Сунчил: Юугаа хүлээгээд байгаан, энэ машинаа хурдан замаас холдуул.
Бичиг: 70н настай үерхэж үзээгүй хүн
Гымним: Ким Сунчил гуай. Надад хоол авч өгөөрэй. Заавал шүү.
Бичиг: Анхны харцаар дурлана.
Гымним: Сайн байна уу?
Сунчил: Сайн уу.
Жансү: Тэр цэцгийн дэлгүүрийн эзэгтэйтэй ямар нэг зүйл болоо юу?
Сунчил: Болзоо биш гэж байна.
Жансү: Дунд зэргээр болгоноо гээд хэлээрэй.
Сунчил: Дунд зэргээр...
Жансү: Уулзангуутаа шууд хөөрхөн байна гэж хэлээрэй. Эмэгтэйчүүдийн сонсох дуртай үг.
Сунчил: Би яагаад тийм үг хэлэх ёстой гэж? Хоол хүртэл авч өгч байж.
Сунчил: Хөөрхөн байна.
Гымним: Юу?
Жансү: Гарын үсгээ шууд ганц зуралтаар.
Гымним: Би утсаар ярьж болох уу?
Минсүн: Хамт алхахдаа түрүүлж эсвэл хоцорч болохгүй, заавал дэргэд нь алхах хэрэгтэй.
Минжүн: Ухаан ор л доо Гымним гуай.
Гымним: Атаархаж байна уу? Чи ч бас дахиад үерхэж эхлээ.
Бичиг: Кан Жэгюү найруулагчийн анхны романтик инээдмийн кино
Бичиг: Хүүхдийнхээс ч илүү болхи
Сунчил: Хэзээ би ийм насан дээрээ үерхмээр байна гэж хэллээ?Яагаад гэнэт гарч ирээд хүн эргэлзүүлээд байгаан бэ?
Бичиг: Анхны болзооноос ч илүү сэтгэл догдлом
Гымним: Одоо үнэхээр их аз жаргалтай байгаа биш үү?
Бичиг: Бидний амьдралын хамгийн сүүлчийн хайрын түүх
Гымним: Одооноос эхлээд аз жаргалтай сайхан амьрах болноо.
Бичиг: Salut D Amour
--------
Орчуулсан: Чандаасүрэн овогтой Цэцэгдулам
Back to episodes Go home