/Чимээгүй шуурга/
Сан - Бидний өдөр тутмын талхыг өгч, мөн бидний эсрэг нүгэл үйлдсэн хүмүүсийг уучлахын адил бидний ч бас нүглийг өршөөгөөч. Биднийг чиглүүлээч…
Эр2- …Ингээд салах ёс гүйцэтгэе. Амжилт хүсье.
Анн - Уурхайн ажил хаагдснаас хойш тэр өөр хүн болсон, санваартан.
Сан- Тэрэнд гайхах юм юу байна?
Анн - Тэр өнгөрснөө ярьж, архи уухаас өөр зүйл хийхээ больсон. Хийсэн нүглийнхээ төлөө бид шийтгүүлж байгаа гэсэн.
Сан- Нөхөртөө түшиг тулгуур болох нь таны үүрэг шүү дээ, хатагтай МакКинон.
Мк- Хүүхдүүд маань тэрнээс айгаад, унтаж ч чадахгүй байгаа.
Сан- Нөхөр тань танд хоёр сайхан хүүг заяасан бус уу? Та нөхөртөө талархах хэрэгтэй.
Анн - Би талархаж байгаа, үнэхээр их.
Сан- Есүс бидний нүглийн өмнөөс үхсэн.
Анн - Тийм ээ, тэр тэгсэн.
Сан- Бид бол нүгэлтнүүд.
Анн - Тэрийг би мэднэ ээ.
Сан- Хөвгүүдээ дуулгавартай, эцэгтээ хүндэтгэлтэй болгож өсгөх нь нөхөрт тань бурхнаас өгсөн эрх юм. Та үүнийг мэдэх ёстой.
Анн - Санваартан, би үнэхээр аз жаргалгүй байна. Үнэхээр их зовж байна.
Сан- Энэ амьдралаас аз жаргал хүлээх нь бардам зан юм. Та бол гэрлэсэн эмэгтэй. Ингэж өөрийгөө бүү өөгшүүл. Нөхөр тань шинэ үйлдвэрт ажилд ороогүй гэж үү?
Анн - Орсон.
Сан- Бас тэр таныг амьдрах байраар хангаагүй гэж үү?
Анн - Тийм ээ, тэр хангасан.
Сан- Тэгвэл та байгаа бүхэндээ Их Эзэнд талархах ёстой. Та эхнэр хүний үүргээ биелүүлэх ёстой. Гэр бүлт салалт гэдэг манай сүмд тийм ч хөнгөн асуудал биш. Бид бүгдээрээ энэ арал дээр хамгаалуулж, адислагдсан. Бид бүгдэд ялгаагүй л зовлон зүдгүүр тулгардаг. Чөтгөрийг бүү оруулаарай, хатагтай МакКинон. Бүү оруулаарай.
Сан- Эйслин, хүн ирж байна. Очоод данхтай усаа буцалгаарай.
Мак- Өглөөний мэнд, санваартан.
Анн- Өглөөний мэнд.
Сан- Ямар зорилгоор наашаа ирсэн бэ?
Мак- Таны сүүлчийн номлолд сууж чадахгүй тул бид уучлалт гуйхаар ирлээ л дээ.
Сан- Миний сүүлчийн номлол гэнэ ээ?
Мак- Тийм ээ, биднийг явахаас өмнөх сүүлчийн номлолд.
Сан- Та орж цай уухгүй юм уу? Эйслин.
Анн- Тэгье ээ, баярлалаа.
Мак- Үгүй ээ, үгүй. Баярлалаа, санваартан. Бидэнд хийх зүйл толгойтой үснээс их байна. Галбрайтынхан номлолын дараа манай хонь, хургануудыг авах гэж байгаа, гэхдээ манай хуцыг авч чадахгүй гэсэн… Манай хуц… Жаахан…
Сан- Ноён МакКинон?
Мак- Та энэ арал дээрээ үлдэнэ шүү дээ, тэгэхээр манай хуцыг түр харж байж болохсон болов уу, бидэнд боломж гарах хүртэл. Уурхай буцаад нээгдэх үед ч юм уу эсвэл… тэрнээс ч өмнө байж ч магадгүй.
Сан- Тийм ээ, бололгүй яахав ээ. Сайн байна. Цаашаа. Ор. За, тэгвэл удахгүй уулзья даа.
Мак- Тэгнэ ээ, бид удахгүй эргээд ирэх болно оо. Явья, Анн.
Анн- Баяртай.
Сан- Эйслин бид хоёр гаргаж өгье. “Оршин суугчид арлаас нүүж, ажиллах хүч дутагдаж байгаа ч гэсэн таны арал дээр үлдэх шийдвэрийг бид ойлгож байна. Гэсэн хэдий ч бидэнд одоогоор уурхайг дахин нээх төлөвлөгөө байхгүй хэвээр байна. Киркийн эх газрын шинэ үйлдвэрт танд албан тушаал санал болгосон хэвээр байгаа шүү. Хоёр долоо хоногийн дараа үйлдвэр нээлтээ хийх тул би таныг яаравчлан хариу өгөхийг хүсч байна. Хүндэтгэсэн, Ж.Далглэйш. “
Сан- Бид.. Бид бүгд.. Бурханы нигүүлслийн утсаар дүүжлэгдсэн.. Намайг авраач. Бурхан минь, учир нь ус сэтгэл рүү минь орж байна. Би зогсолтгүйгээр живж байна. Би маш гүнзгий живж байна. Тэгээд би үерт автаж байна. Юу хийж байгаа юм?
Эй- Шуурганы үеээр хашаа нурж, байшингийн дээврүүд цоорсон байна. Би галуунуудаа олсон, гэхдээ МакКиноны хуц алга болчихож.
Сан- Би ажлаа хийж байна шүү дээ.
Эй- Далайн эрэг дээр байж магадгүй юм. Би явж хайчихаад ирье.
Сан- 24 хүрэхгүй цагийн дараа би номлолоо айлдах ёстой. Чи ойлгож байна уу?
Эй- Би өөрөө зохицуулчихаж чадна аа, Балор.
Сан- Чи намайг сонсож байна уу? Нийгэм бүхэлдээ надад найдаж байгаа.
Эй - Би удахгүй ирнэ ээ. Өглөөний цайгаа цагт нь бэлдчихнэ.
Сан- Чи хувцсаа өмсөөгүй байна шүү дээ.
Эй- Хэн ч намайг харахгүй ээ, Балор. Уурхай хаагдчихсан юм чинь замд хэн ч тааралдахгүй.
Сан- Чамайг буцаад ир гэж хэлж байна шүү.
Эй- Гуйя, Балор, хуц маань яачихсан ч байж магадгүй.
Сан- Тэр хуц… хэнд хамаатай юм! Эйслин! Буцаад ир!
Эй- Тавиач ээ!
Сан- Тэгнэ гэж байхгүй шүү.
Эй- Балор, намайг тавь!
Сан- Би чиний дуулгаваргүй байдлыг цаашид тэвчихгүй!
Эй- Дуулгаваргүй байдал гэнэ ээ? Би зүгээр л чиний боол юм уу?
Сан- Чи бол хэнд ч хэрэггүй амьтан.
Эй- Энэ амьдрал тэр чигтээ хуурмаг!
Сан- Муу талархаж мэддэггүй, хөгийн…
Эй- Шийтгүүлж байгаа хүн нь чи, Балор.
Сан- Үгүй! Үгүй… би чамайг аварсан. Живж байхад чинь аварсан. Орны чинь хажууд чамайг эдгээхийн тулд хэдэн сар залбирал уншиж суусан. Чамайг бусад эмэгтэйчүүдээр асруулсан.
Эй- Намайг эдгэрсний дараа та нар бүгдээрээ огт тоохоо больсон шүү дээ!
Сан- Би ичгүүртэй байсан ч хамаагүй чамайг өөрийнхөөр чинь байлгасан.
Эй- Өөрийнхөөр минь байлгасан гэж үү? Тийм уу? Би үсээ ч задгай тавих эрхгүй шүү дээ! Би өөрийнхөөрөө байж чадахгүй байна! Чи яаж ингэж хэлж чадаж байна аа? Яаж чадаж байна аа? Би чиний хүүхдийг тээж байсан. Хүүхдийг чинь тээж байсан. Чи л намайг бурхны нэрийн өмнөөс цас, бороо, хүчтэй шуурган дундуур алхуулсан биз дээ! Олон нийтийн өмнө ичгэвтэр байдалд оруулсан. Чи хүүхдээ алсан, одоо тэгээд тэр хуцыг ч бас алах байлгүй.
Сан- Би буруу бодож байж! Бурхан чамайг шийтгэсэн Эйслин, тэрний сургаалыг дагаагүйд! Чи бол чөтгөрийн шулам гэдгийг би даан ч мэдсэнгүй л дээ.
Эй- Та нар бүгдээрээ галзуурсан! Энд байгаа эрчүүд бүгдээрээ уй гашууд автсан архичид, харин эхнэрүүд нь бол тэдний боол! Та нар бол энэ арлын шимэгчид! Бурхан та нарын дэргэд байхгүй. Бурхан газар усанд, тэнгэрт байдаг юм! Тэр агаарт байдаг юм!
Сан- Тийм ээ, тийм, бас Бурхан дуулгавартай, хүндэтгэлтэй байхыг шаарддаг. Чиний үйлдэл үгнээс чинь илүү бузар юм. Чи бол бүтэлгүйтсэн ээж! Бүтэлгүйтсэн эмэгтэй! Чи тамын ёроолд шатах болно доо.
Эй- Нааш ир. Алив ээ! Намайг цохиоч! Бүх уураа надад гарга! Надад юу хийж чаддагаа харуулаач–
Сан- Ээжийн минь тухай битгий ярь! Би ядаж л аавыгаа мэднэ шүү. Бурхан сахиус минь.
Сми- Санваартан Макнэйл, хатагтай Макнэйл. Та хоёрыг харах сайхан байна. Энэ бол Фионн.
Фи- Уулзсандаа баяртай байна.
Сми- Глазгогийн засан хүмүүжүүлэх газрын төлөөлөгчид таныг манай төсөлд гар бие оролцохоор болсонд маш их баяртай байгаа. Үнэхээр их. Энэ залуу бол том нүгэлтэн гэдэгтэй маргах юм байхгүй. Тийм биз, хүү минь?
Фи- Тийм ээ, эрхэм ээ.
Сан- Ноён Смит билүү?
Сми- Тийм ээ, ноён Смит.
Сан- Эхнэр бид хоёр тантай уулзсандаа маш их баяртай байна, гэхдээ таны айлчлал гэнэтийн байлаа.
Сми- Гэнэтийн гэнэ ээ? Бид өнгөрсөн сард тан руу захидал илгээж, залууг ирснийг танд мэдэгдсэн шүү дээ.
Сан- Гэхдээ бид энэ тухай өнөөдөр л анх сонсож байна. Эйслин?
Эй- Ноён Смит, арал дээр их зүйл болж өнгөрсөн л дөө.
Сми- Тийм ээ, би тэгж сонссон, хатагтай. Энэ алслагдсан арал бол өөр нэг ертөнц л гэсэн үг юм. Танай диатомитийн уурхай энэ долоо хоногт хаагдаж байгаа талаар би онгоцны гарам дээр сонслоо л доо.
Сан- Бид уул уурхайн компанитай ярилцаж байгаа. Энэхүү хаалт нь түр зуурынх л юм, ноён Смит.
Сми- Өө, надад бол эцсийн шийдвэр нь юм шиг л сонсогдсон доо.
Сан- Эхнэр бид хоёр арал дээр үлдэх болно. Энэ нь танд нөхцөл байдал түр зуурынх гэдэгт итгэх итгэлийг өгөх болтугай. Би дайны харгис хэрцгий байдлаас амьд гарсан, ноён Смит. Би танаас миний бодлыг хүндэтгэхийг хүсч байна. Харин одоо хоёулаа хэсэг ярилцаж алхвал яаж байна? Би энэ төсөлд гар бие оролцохоор бүртгүүлсэн, гэхдээ надад ямар ч захидал ирээгүй. Эйслин юу ч гэсэн залууг өрөөнд нь оруулаад байж байг. Их Эзэн бидэн дээр залууг авчирснаас хойш бид тэрнийг асрах болно оо.
Эй- Тавтай морил.
Фи- Би ачаагаа оруулах уу?
Эй- Тэгэлгүй яахав.
Фи- Хүн байна уу? Хатагтай Макнэйл?
Эй- Тэр чиний өрөө биш ээ. Уучлаарай. Энэ өрөө байгаа юм. Орыг чинь засах зуур доошоо буугаад хүлээж байсан нь дээр байх. Урт аялал чамайг ядраасан байлгүй.
Фи- Би өөрөө ороо засаад сурчихсан л даа, хатагтай Макнэйл. Та өөртөө хүндрэл учруулах хэрэггүй.
Эй- Битгий тэгж ярь, чи манай зочин шүү дээ.
Фи- Баярлалаа, хатагтай Макнэйл.
Сми- Тийм ээ, тэр залууг манай сүмээр дамжуулж засан хүмүүжүүлнэ оруулна гээд байсан юм. Би үнэнийг л илчлэх хэрэгтэй байх, тэр том нүгэл үйлдсэн шүү, тэгээгүй байсан бол би туслах гэж ингэж их хичээхгүй байх байсан.
Сан- Нэг муу халаасны цагийг авах гэж л тэгсэн гэж үү?
Сми- Тийм ээ. Тэр хүүгийн бодол санаанд шуналтай муухай чөтгөр шүглэсэн гэж хэлэхэд болно. Бурхан минь. Гэхдээ энд бол ямар ч хулгайчийн шунал хөдлөхөөргүй л юм байна. Тийм ээ, тийм. Хэн ч байсан шуналдаа дийлэгдэж, чөтгөрийг оруулвал ийм зүйл болох нь ойлгомжтой. Ах захаа ч мэддэггүй хүүхдүүд их болжээ.
Сан- Ноён Смит, дайнаас хойш нийгэм маань нэг л замаа алдаад байгаа шүү дээ.
Сми- Тийм ээ.
Сан- Та надад тэр залуугийн тухай үнэн бодитоор нь хэлж өгсөн нь сайн хэрэг.
Сми- Харамсалтай нь хүүгийн тавилан ийм л байсан бололтой. Тэрнийг энд гурван сар байлгана.
Сан- Мэдэж байна аа.
Сми- Хэрвээ засч залруулах боломжгүй гэж үзсэн зүйл байвал та бидэнтэй шууд холбогдоорой. Бид ямар нэг арга хэмжээ авна.
Сан- Манай энэ арал дээр залууд гэгээрлээс зугтах газар байхгүй болно, ноён Смит.
Сми- Бас тэгээд энд тэрний анхаарлыг сарниулах зүйл ч байхгүй юм байна.
Сан- Юунд нь өрөвдөөд байгаа юм, тэр бол гэмт хэрэгтэн. Тэрэнд сайхан хандах хэрэггүй.
Фи- Орж болно оо. Баярлалаа.
Эй- Бүх зүйл зүгээр байна уу?
Фи- Тийм ээ, хатагтай Макнэйл, өрөө маань маш сайхан байна. Мөн гадаах моднууд үнэхээр үзэсгэлэнтэй юм.
Эй- Маш үзэсгэлэнтэй. Би ч бас анх ирээд гайхширч байсан шүү. Санваартан чамайг ажлын өрөөндөө дуудаж байна. Одоогоор арал дээр их асуудалтай байгаа тул санваартан ачаалал ихтэй байгаа. Тиймээс одоо хэцүү санагдаж байж болох ч үргэлж ийм байхгүй шүү.
Фи- Би одоо очих уу?
Эй- Тийм ээ, эхлээд сүүгээ уучих.
Сан- Би чамд өөрөөр хэлэхээс нааш… яг л миний хэлснээр үүрэг даалгавраа биелүүлнэ гэж найдаж байна. Зөв дарааллаар нь. Даалгавар бүрээ хичээнгүйлэн дуусгах нь чиний гэмшлээ илэрхийлж байгаа нэг хэлбэр шүү. Хэдий чинээ том нүгэл үйлдсэн, төдий чинээ хэцүү ажил хийнэ. Чи бол том нүгэлтэн.
Фи- Тийм ээ, эрхэм ээ.
Сан- Энэ засан хүмүүжүүлэх сургалт чамайг гэрэлд хүргэх зам байх болно. Тэр миний эцэгийг орлосон шиг чиний ч гэсэн Эцэг байх болно. Хамгийн сайн Эцэг. Чиний доторх чөтгөрийг эвдэх ёстой. Чамайг ажилгүй хэвтэж байхыг би хэзээ ч харах ёсгүй шүү. Энэ хугацаа бол амралт биш. Их Эзэн чиний төлөө сонгосон гэрэлд хүргэх замыг минийхтэй уялдуулсан юм. Энд чамайг харж хандах хүн байхгүй шүү, хүү минь. Өөрчлөлт хийх цаг чинь болсон.
Фи- Орж болно оо.
Эй- Би чамд гамбир шарлаа. Бүх зүйл зүгээр үү?
Фи- Тийм ээ, зүгээр. Баярлалаа.
Эй- Санваартан үдийн хоолон дээр ирж чадахгүй. Маргаашийнхаа номлолд бэлдэх ажилтай гэсэн. Оройн хоолон дээр ч бас ирэхгүй байх. Чи одоо амар даа.
Фи- Хатагтай Макнэйл?
Эй- Эйслин гэж дууд.
Фи- Ноён Смит … намайг тийм ч сайн мэдэхгүй. Би муу хүн биш шүү.
Эй- Санаа зоволтгүй ээ, хүү минь. Би бүх зүйлийг шашны номлолтой холбож ойлгодоггүй.
Сан- Бид хамтдаа хүчтэй. Биднийг үүрд мөнхөд тамын шатаж буй зуух руу чирэхийн тулд чөтгөрийн мөн чанар нь илэрсэн ноён Далглэйш болон тэрний эх газрын бүдүүлэг ард түмнээс илүү хүчтэй. Илүү их хүчтэй! Тэрэнд эргэлзэх хэрэггүй. Тэрний бохир гахайнууд та бүгдийг тойрон цугларах болно. Тэд манай гэр бүлийг салгахын тулд чадах бүхнээ хийх болно. Гэхдээ бид үүнийг мэдэж байгаа тул болгоомжилж чадна. Ухаантай байж чадна. Бид бол.. Эвангелич хүмүүс… тиймээс та нарын өмнө байгаа жинхэнэ сорилт бол Эзэн Есүс Христийн үгийг түгээх явдал юм. Би та нарын төлөө арлынхаа гэгээн ариун байдлыг цусаараа хамгаална гэдэгт итгээрэй. Би та нарын төлөө энд байх болно. Энэ арлын хадан цохио шиг би Бурханы хүүхдүүд та нарын төлөө энэ шуургыг даван туулах л болно. Бид дахин нэгдэх болно. Нэгдэх болно. Нэг гэр бүл болно. Одоо явцгаа, үүргээ биелүүл. Яв.
Эр3- Глазгогийн өнчин хүү далайг гаталж ирээгүй юм уу?
Эр4 - Тэр машинаар ирсэн гэнэ лээ.
Фи- Сайн байна уу, санваартан Макнэйл, өршөөгөөрэй. Бие өвдөөд байгаа тул харьж болох уу?
Сан- За, залуу минь, чи манай арал дээр амьд үлдэхийн тулд ийм сул дорой байж яаж болхов?
Фи- За, санваартан.
Сан- Эх газрын ард түмэн минь, та нарыг бүгдээрээ ийм сул дорой эргэж ирэхгүй гэж найдья!
Фи- Та нар бүгд нүгэлтнүүд. Бүү салаарай, бохир гахайнууд эргэн тойронд чинь цугларах болно. Хатагтай Макнэйл! Аан биш ээ, Эйслин.
Эй- Чи ашгүй буцах замаа олоод ирэв үү?
Фи- Би алга болсон хуцыг олчих шиг боллоо. Хүзүүвчээр нь таньсан. Тэр гэмтсэн юм шиг байна.
Эй- Би эм аваад ирье, чи амбаар руу яв. Чи ч төрөлхийн авьяастай юм, Фионн.
Фи- Энэ юу ч биш дээ. Алив, зүгээр ээ, битгий ай. Ийм сайхан байгалийг харж зогсох хэрэгтэй. Сайхан сэтгэлтэй бүсгүй чамд тус болох болно оо. Шархыг чин эдгээнэ.
Эй- Шарханд нь энэ тосыг түрхчих.
Фи- Би юу?
Эй- Энэ Глазго биш шүү дээ, Фионн. Зүгээр дээ, эврээс нь бариад, хөдөлгөөнгүй байлгахад болно.
Фи- Өглөөжингөө л дасгал хийсэн юм чинь оролдоод үзье. Наадах чинь юу вэ?
Эй- Ургамлын ханд байгаа юм.
Фи- Ургамал аа?
Эй- Чи мэднэ дээ, эмчилгээний. Шөрмөс татсан, хөхөрсөн, шалбарсан үед маш сайн эдгээдэг юм шүү . Май, түрхчих.
Фи- Хаанаас авсан юм?
Эй- Өөрөө хийсэн юм аа.
Фи- Гар аргаар хийсэн юм уу?
Эй- Тийм ээ, өнөө өглөөхөн.
Фи - Гайхалтай. Сайн эмчилдэг бол шүү дээ.
Эй- Сайн эмчилдэг шүү.
Фи- Санваартан ч азтай хүн юм аа.
Эй- За, тэрнийг буцаагаад хашаанд нь оруулчих.
Фи- Та амрахгүй юм уу?
Эй- Юу гэсэн бэ?
Фи- Жаахан амарч байгаад хийхгүй юм уу? Эсвэл би хийгээд өгье.
Эй- Энэ миний хийх ажил.
Фи- Яахав… одоо туслах хүнтэй болсон юм чинь…
Эй- Чи угаасаа ийм хувцастай яаж ажил хийх вэ дээ?
Фи- Тэгвэл би хувцсаа сольчихоод ирье л дээ.
Фи- …Би унтраачихья аа.
Сан- Бид өөрсдийн үүрэг хариуцлагаа л биелүүлэх ёстой.
Эй- Одоо энэн дээр дарчих.
Фи- Ингээд үү?
Эй- Тийм ээ, зөв. Би өглөөний цайг чинь хадгалчихсан байгаа. Удахгүй өдрийн хоол хийнэ. Хүү ажлаа сайн хийж байна аа.
Сан- Хийж байгаа юмаа орхи.
Фи- Би бараг дуусаж байна шүү дээ.
Сан- Зүгээр орхиод хүрээд ир ээ. Их Эзэн надтай ярьсан, надад нэг төлөвлөгөө байна.
Эй- Балор, чи завиар яах гэж байгаам?
Сан - Би сүмийн эд зүйлсийг эх газар луу авч явна.
Эй- Тэр завийг хэн жолоодох юм?
Сан- Би өөрөө. Би сүмийн эд зүйлсийг буулгаж, тэдэнд өөрөө хүргэж өгмөөр байна. Бурхан миний шүүгч байх болтугай.
Эй- Чи үүнийг хийх шаардлагагүй.
Сан- Энэ бол миний сүм. Би юу хийхээ өөрөө мэдье. Тайван хоолоо идмээр байна.
Эй- Фионн? Чи хэр байна?
Фи- Мэдэхгүй ээ. Их Эзэний хүсэл их нууцлаг юм.
Эй- Балор энд байхгүй юм уу?
Фи- Байхгүй ээ. Надад завийг янзалж бай гэж хэлээд явчихсан.
Эй- Тэгвэл би чамд өдрийн хоол авчирч өгөх үү?
Фи- Би яг одоо бүтэн морь идсэн ч чадахаар байна. Та наашаа орж ирээд хармаар байна уу? Цэвэрлэх юм зөндөө л байна.
Эй- Би завин дээр суугаагүй хэдэн жил болжээ.
Фи- Би саяхныг хүртэл амьдралдаа завь харж ч байгаагүй. Гэтэл одоо завьтай ингээд ноцолдож байдаг. Сайн чангалаад уячихсан. Айх юм байхгүй ээ.
Эй- За. …Өнөөдөр их ажиллаж байх чинь?
Сан - Тийм ээ.
Эй- Сүм үргэлж л хоосон байсан даа.
Сан- Санаж байгаад чинь гайхаж байна. Би усанд орлоо.
Эй- Фионн яг одоо усанд орж байгаа.
Сан- Тэр миний ваннд орж байгаам биз дээ?
Эй- Дөнгөж арван минутын өмнө завиа цэвэрлэж дууссан, би тэрэнд усанд орж, ном уншиж болно гээд хэлчихсэн юм.
Сан- Чи миний гэрт энэ бузар булайг дагуулж иржээ.
Фи- Үгүй ээ, эрхэм ээ, таныг үл хүндэтгэх гэсэнгүй.
Сан - Үл хүндэтгэж байна, хүү минь.
Фи- Зүгээр л яруу найраг байгаа юм . өөр юу ч агуулаагүй.
Сан - Би мэдэж байна. Чамайг ямар хүн гэдгийг чинь ч мэдэж байна. Намайг дөнгөж өчигдөр төрсөн нярай хүүхэд гэж бодоод байна уу? Энэ ном чинь л чамайг бузар булайг хийхэд нөлөөлөөд байгаа юм шүү дээ. Энэ бол чөтгөрийн ном, тиймээс миний гэрээс гаргаж хая!
Фи- Би таны хэлснээр библийн сургаалиа уншиж байгаа шүү дээ, энэ бол зүгээр л нэг ном.
Сан- Чамд өөрийгөө ингэж өөгшүүлэх эрх байгаа гэж бодож байна уу?
Фи- Үгүй ээ, эрхэм ээ.
Сан- Энийг хогийн саванд хийнэ. Би буцаж ирэхээрээ чамайг сайн шийтгэх ёстой юм байна л даа. Одоо өрөө рүүгээ оч. Хувцсаа өмс. Чи л тэрнийг өөгшүүлж байгаа юм. Чөтгөрийн хүүхэн.
Эй- Балор…
Сан- Чимээгүй. Амаа хамхи!
Эй- Хаачих гэж байгаа юм?
Фи- Бэлчээрээ шалгая.
Эй- Санасан чинь сайн хэрэг. Фионн.
Фи- Яасан?
Эй- Би чамд бүх зүйл зүгээр байх болно л гэж хэлэх гэсэн юм.
Фи- Миний мэдэж байгаа зүйл гэвэл… би энд байх ёстой. Таны шалтаг юу юм?
Эй- Орж болох уу?
Сан- Болно оо.
Эй- Энэ чиний явах зам юм уу? Урт зам байна даа.
Сан- 200 майл туулна даа.
Эй- Урт аялал болох нь дээ. Балор?
Сан- Яасан?
Эй- Хүүг хамт аваад явбал яасан юм? Тэгсэн нь дээр байх гэж бодож байна. Надаас илүү чамд тус болно. Би энд өөрийгөө болгоод байж чадна шүү дээ.
Сан- Чамайг яаж энэ арал дээр ганцааранг чинь үлдээгээд явах юм? Тэгээд ч нэг эрийг сорих даалгаварт яагаад хүүг дагуулаад явна гэж? Миний л сорилт. Тэгээд ч бас би бол далайчин. Хүү далайг гаталж ч үзээгүй юм байна лээ.
Эй- Тийм дээ, чиний зөв, Балор. Бурхан чамайг шүүх болно.
Сан- Эйслин! Одоо алдаж байх цаг алга!
Эй- Чи зүгээр үү?
Сан- Хүүг бүхэл шөнөжин байсан ч хамаагүй ажиллуулах ёстой. Би маргааш замд гарна. Сүмийн эд хогшлыг бүгдийг нь завь руу зөө.
Фи- Би гэхдээ завиа янзалж дуусаагүй байгаа шүү дээ.
Сан- Бүх зүйлийг дуусгах ёстой. Бурхан надтай ярьсан, маргааш намайг яв гэж байна.
Фи- Надад ядаж бээлий өгч болох уу? Ус маш хүйтэн байна.
Сан- Эйслин, хүүд бээлий олоод өгөөдөх. Хийх зүйл их байна. Цагтай уралдаж байж л амжих нь. …Энэнд илүү гох ашигласан уу?
Фи- Үгүй ээ, олсыг хоёр давхарлаад байсныг нь ашиглаад л хийсэн.
Сан- Энэ зүгээр ч нэг зугаацах ажил биш шүү дээ.
Фи- Мэдэж байна.
Сан- Бурхны миний өмнө тавьсан хамгийн том сорилт шүү.
Фи- Би шөнөжингөө л ажиллалаа шүү дээ. Тэгээд цаг хожьё гэж бодоод олсыг хоёр давхарлаад уячихсан юм.
Сан - Цаг хожих гэнэ ээ? Одоо цаг нь болчихоод байна!
Эй- …Сайн унтаж амарсан уу?
Фи- Тийм ээ, баярлалаа.
Эй- Их ажилласныхаа хэрээр чамайг нам унтана гэж мэдэж байсан юм аа.
Фи- Ёстой л нам унтлаа.
Эй- Өглөөний цайгаа уух уу?
Фи - Тэгье , баярлалаа.
Эй- Хоёулаа аяга халуун цай уучихья.
Фи- Баярлалаа.
Эй- Зүгээр дээ.
Фи- Миний номнууд…
Эй- Би буцаагаад авчихсан.
Фи- Надад үлдсэн ганц зүйл минь байгаа юм. Миний хувьд их утга учиртай зүйл.
Эй- Чиний зөв өө, Фионн.
Фи- Би библиээ ч гэсэн уншиж байгаа.
Эй- Зүгээр ээ. Сонирхолтой харагдаж байна.
Фи- Сонирхолтой шүү. Танд яруу найраг таалагддаг уу?
Эй- Тийм ээ. Таалагддаг.
Фи- Энэ миний хамгийн дуртай шүлэг.
Эй- Надад уншаад өгөөч.
Фи- Одоо юу?
Эй- Яагаад үгүй гэж?
Фи- Таныг… эхлээд цайгаа уух юм болов уу гээд л…
Эй- Бид энд хоёулахнаа үлдсэн. Биднээс өөр энэ арал дээр хэн ч байхгүй. Арал хоосорсон.
Фи- Сонин л санагдаж байна.
Эй- Бид энд аюулгүй ээ. Бүх зүйл зүгээр байх болно.
Фи- Гэхдээ болгоомжлолоо алдаж болохгүй ээ.
Эй- Би ямар жаахан хүүхэд биш дээ.
Фи- Хэрэв би тэнгэрийн даавууг чимсэн бол
Өдөр шөнийн шар, саарал гэрлийг тодотгон
Алт мөнгөн хатгамалаар чимсэн даавууг
Чиний хөл доор дэвсэнэ
Гэхдээ ядуу надад мөрөөдлөөс өөр зүйл алга
Тиймээс би мөрөөдлөө хөл доор чинь дэвсэнэ
Тэгээд чи миний мөрөөдлийн замаар алхах болно
Эй- Ямар удаан юм бэ? Ямар сэтгэл хөдлөм дүр зураг вэ?
Фи - Одоо ч завин дээр ажилласан ядаргаа тайлагдаагүй байна.
Эй- Тэр чинь балар эртний юм шүү дээ.
Фи- Эндээс тэртээ хол ч харагдаж байна.
Эй- Газар дээрх диваажин шиг л юм. Бүх зүйл эв найрамдалтайгаар оршиж байна.
Фи- Тэнд үнэгнүүд байна шүү дээ, хараач.
Эй- Энд ирээгүй хэдэн сар болжээ.
Фи- Яагаад ирээгүй юм?
Эй- Доошоо хар даа.
Фи- Юу? Юу ч харагдахгүй байна шүү дээ.
Эй- Угаасаа юу ч байхгүй. Тэнд хэн ч байхгүй. Загасчдын завь ч байхгүй. Итгэмээргүй юм.
Фи- Танд энэ байгаль их зохиж байна.
Эй- Тийм уу? Энд гэхдээ хэн ч байхгүй.
Фи- Та ганцаарддаг уу?
Эй- Хүн бүр л ганцаарддаг.
Фи- Би өмнө нь хэзээ ч ийм сайхан газрыг харж байгаагүй ээ.
Эй- Би ч гэсэн. Нааш ир, би чамд агуйнуудыг харуулья.
Фи- Та энд амьдардаг шүү дээ. …Халим загасны гэдсэнд орчихсон юм шиг л байна. Эсвэл арслангийн аманд.
Эй- Энэ агуйд Ионагийн гэлэнмаа нар Викингчуудаас нуугдаж байсан гэдэг. Надад боломж нь байсан бол би ч бас энд нуугдах байсан. …Чамайг зүгээр л хараад зогсох сонин байна.
Фи- Зүгээр л төмс арилгаж байна шүү дээ. Намайг ирснээс хойш л та хоол бэлдэж өгсөн. Одоо би хоол хийе.
Эй- Тэгвэл би хувцас оёдог юм билүү.
Фи- Болж байна шүү дээ.
Эй- За. Би номоо аваад ирье.
Фи- Хаачих гэж байгаа юм?
Эй- Зүгээр л гарах гэж байна.
Фи- Саравч руу юу?
Эй- Тэр доторх юмнуудыг нь харсан уу?
Фи- Таны өөрөө хийсэн бүх эд зүйлс гайхалтай санагдсан. Ялангуяа ургамлын ханд.
Эй- Би удахгүй буцаад ирнэ ээ. ..Өнөө орой намуухан бас дулаан байна. Үзэсгэлэнтэй юм. Бид бүгд ганцаараа. Бид зүгээр байх болно.
Фи- Тэд таныг шулам гэж боддог юм байналээ.
Эй- Анх ирэхэд маань намайг гэгээнтэн л гэж боддог байсан даа. Угаасаа эмэгтэйчүүдийг элдвээр хэлдэг юм. Гэхдээ би бусад хүмүүсийн юу хэлэхийг тоохгүй байж сурсан.
Фи- Тэгээд л надад тийм сайн хандсан байх.
Эй- Чи л надад сайхан хандсан болхоор зөрүүлсэн юм шүү дээ. Гэхдээ тэдний хэлдэг буруу ч биш л дээ. Миний бодлоор байгалийг ашиглаж өөрийгөө эмчлэх нь чөтгөрийн үйлдэл биш. Би ялаанд ч хоргүй хүн шүү. Гэхдээ өөрийгөө хорлох талаар бодож байсан.
Фи- Миний бодлоор… та тэр хуцыг эмчилсэн нь их сайн хэрэг. Би амьдралдаа маш их зодоон цохион, хүчирхийллийг амссан. Тэрнээс хойш гэмтэж, тарж бутарсан зүйлсийг эргээд хэрхэн эмчилж болох талаар л боддог болсон. Та хаанаас сурсан юм бэ?
Эй- Төрөлхийн л авьяас юм болов уу? Гэхдээ эндхийн ургамлуудыг түүгээд дөрвөн жилийг үдлээ. Цаанаасаа л мэддэг болчихсон байх. Тийм ээ. Нэг өдөр нэг гэрэлтсэн ногоон нүдтэй далайчин надад номыг маань авчирч өгсөн юм. Би тэр номондоо хайртай.
Фи- Танд зүгээр л өгсөн юм уу?
Эй- Мэдэхгүй ээ. Надад сэтгэлтэй байсан байж магадгүй л юм.
Фи- Таны тэр ургамлын ханд… хүүхдийг чинь аварч чадаагүй гэж үү?
Эй- Чадаагүй ээ, Фионн. Чадаагүй. Юу ч хүүхдийг маань аварч чадаагүй.
Фи- Эйслин?
Эй- За?
Фи- Ноён Смит намайг ямар хэрэг хийсэн талаар хэлсэн үү?
Эй- Тэр Балорт л хэлсэн.
Фи- Тэрний хэлсэн шиг зүйл болоогүй. Би тэрнийг алья гэж алаагүй.
Эй- Зүгээр ээ, тайлбарлах шаардлагагүй.
Фи- Харанхуй болчихсон байсан юм. Гадаа хэн ч байгаагүй. Би тэрнээс болиоч гэж зөндөө гуйсан. Зөндөө. Би амлаж байна, би зогсоох гэж оролдсон. Намайг зүгээр орхихыг олон удаа сануулсан. Тэр намайг огтоосоо ч сонсоогүй. Тэгээд л… би тийм зүйлийг хийчихсэн юм.
Эй- Зүгээр ээ, зүгээр. Зүгээр, чи зөв зүйл хийсэн.
Фи- Би буруу зүйлсийг ч гэсэн хийсэн. Би Глазгод бараа оруулж ирж зардаг байсан юм. Далайчдад зориулж. Төрөл төрлийн л бараа. Тэд надад дуртай байсан. Би өөрийгөө болгоод явчихдаг байсан юм.
Эй- Чи боловсрол эзэмшсэн юм уу?
Фи- Тийм ээ, сайн боловсрол эзэмшсэн. Бас тэдэнд миний өнчин гэдэг нь ч хамаагүй байсан. Би ажлаа сайн хийдэг байсан болхоор намайг халамжилдаг байсан юм. Бас эмэгтэйчүүдийн талаар зөндөө зүйлийг мэдэж авсан шүү.
Эй- Юуг мэдэж авсан гэж?
Фи- Янз бүрийн л зүйлсийг. …”Чадварлаг бутачийн дуу” гэдэг нэртэй. “Би үнэнч охиныг хайрласан ч болоосой, Хайдаггүй бас хардаггүй, Зөөлөн ичимхий уруултай, Өөрийнхөөрөө тийм охиныг, гэхдээ тэглээ гээд ямар хэрэг байх вэ? Хотод байгаа цорын ганц охин бол тийм ч үнэнч биш, Гэхдээ багваахай цэцэг шиг зөөлөн цагаан арьстай, Тиймээс би өөрийгөө азтай гэж хэлж болох юм, Гэхдээ л үнэнч охиныг хайрласан ч болоосой,...”
Фи- Энэ бяцхан цэцэг бол чөтгөрийнх юм. Жижигхэн мөртлөө маш их хүчтэй.
Эй- Энэ бол маш хүчтэй хольц. Хатаасан цэцэг, мөөг.
Фи - Энэ … бол хүчирхэг мөөг. Тиймээс хүн тэрний үр шимийг хэзээ ч хүртэх ёсгүй, тэгвээс хордож үхэх юм.
Эй- Би энийг авчихвал хатагтай Максуантай таарна гээд бодоод үз дээ.
Фи- Хөөх, та маш үзэсгэлэнтэй харагдаж байна, хатагтай Максуан. Би өөрийгөө эмчилсэн хатагтай Максуан, тэгээд би таныг сонгож байна.
Эй- Дурлалын ханд биш шүү, Фионн. Байгальтай гүн гүнзгий холбоо тогтооход тусалдаг юм. Эмчлэх зориулалттай хольц.
Фи- За яахав… Та намайг ятгаж чадлаа. Би оролдоод үзье.
Эү- Фионн.
Фи- Би үлдсэн амьдралаа өөрийгөө эмчилж өнгөрүүлэхэд бэлэн байна. Та бэлэн үү?
Эй- Дэлхийн дээрх хамгийн хөгшин моднууд далайн цаанаас ирдэг. Тэд хоёр зуун фут өндөр болж ургадаг. Яг л аварга биетүүд шиг. Дэлхий дээрх хамгийн хөгшин моднууд… эхний зуун жилдээ аварга том болж ургадаг. Дараа нь дахиад хоёр мянган жилийн турш… хүчирхэг үндсээрээ ургасаар л байдаг.
Фи- Би гал түлье.
Эй- Энд байх их сонин юм. Яг л … шүдэнзний хайрцганд орсон мэт.
Фи- Хоёулаа халуун цай хийж ууя тэгэх үү? Бас өлсөж байна.
Эй- Би ч бас өлсөж байна.
Фи- Өчигдрийнхөө үлдэгдэлийг идэх үү?
Эй- Тэгье ээ, халаачих.
Фи- За ингээд. Удахгүй гэр дулаацаад эхэлнэ. Бурхан минь, хөлдөж үхэх гэж байна.
Эй- Би дээшээ гараад хувцсаа сольчихоод ирье. Энд сонин санагдаж байсан бол дээд давхарт бүр ч сонин байна. Бүр ч хүйтэн байна.
Фи- Энэ надад юм уу?
Эй- Тийм ээ.
Фи- Намайг халамжилсанд баярлалаа.
Эй- Бид нэг нэгнээ л халамжилж байна.
Фи- Уучлаарай.
Эй- Зүгээр ээ, би дахиад нэгийг асаачихья.
Сан- Бурхан зөвхөн та хоёрыг л далайн шуурганаас аварсан гэж бодож байна уу?
Эй- Фионн, өрөө рүүгээ оч.
Эй- Балор, чи гэмтчихсэн байна. Нааш ир, нааш ир. Наадхаа тайлчих. Энийг нөмөр. Нааш ир.
Сан- Надад халуун цай өг.
Эй- За, энийг уучих. Би орыг чинь засчихаад ирье. Хүлээж байгаарай. Суучих. Юм ид.
Фи- Та зүгээр үү?
Эй- Энд юу хийж байгаа юм?
Фи- Та зүгээр үү?
Эй- Өрөөндөө оч, Фионн. Өрөөндөө оч гэсэн шүү!
Сан- Явж завийг цэвэрлэ, хүү минь. Эйслин. Нааш ир. Энд юу болоод байна?
Эй- Юу ч болоогүй.
Сан- Юу ч болоогүй гэнэ ээ? Би бүтэн таван өдрийн турш эзгүй байх хооронд юу хийсэн юм?
Эй- Шинэ үйлдвэр ямар юм байна? Чи нээлтэн дээр нь очсон уу?
Сан- Таван өдрийн турш юу ч хийгээгүй юм уу?
Эй- Бүх зүйл хэвийн байгаа, Балор. Би малаа малласан, хүү бас гэрийн ажлаа хийсэн.
Сан- Тэр залуу хэрээсээ хэтэрч байгаа юм шиг санагдахгүй байна уу?
Эй- Тэр бол сайн залуу. Бүх ажилд тусалдаг.
Сан- Тэгээд тэрэнтэй хоёулахнаа цагийг өнгөрөөсөндөө баяртай байна уу?
Эй- Чамайг эргээд ирсэнд л баяртай байна, зорьсон ажлаа бүтээгээд…
Сан- Баяртай байна гэнэ шүү!
Эй- Эд хогшлыг өөрөө эх газар руу хүргэж өгсөн.
Сан- Тэр хойгуур чи тэр алуурчинтай цуг янхан шиг хувцсалчихсан юу хийж байв?
Эй- Бид далайн эрэг дээр хясаа түүж байсан юм. Тэгээд гэнэт шуурга болоод, гэр лүүгээ гүйж ирээд байж байсан юм.
Сан- Тэгээд үдийн хоолонд хясаа идэх юм уу?
Эй- Цуглуулсан хясаагаа замдаа унагаачихсан. Одоо бүх зүйл дууссан, Балор. Жаахан унтаж амар. Чи зорьсон зүйлээ бүтээсэн. Бүгдээрээ одоо тайван байцгаая. Энд би тайван байхыг хүсч байна. Чи ядарсан байх. Урт замыг туулаад. Жаахан амар.
Сан- Азаар бид энд гэрийн ажилд туслуулах хүнтэй боллоо.
Эй- Тэр энд сүмээр дамжиж ирсэн шүү дээ, Балор.
Сан- Тэрнийг миний мэдэлд өгсөн бус уу?
Эй- Би өдрийн хоолоо бэлдэж дуусгах хэрэгтэй байна. …зүгээр ээ, зүгээр л тайван бай.
Фи- Тэр миний өрөөнд орчихлоо.
Эй- Номнууд чинь хаана байгаа юм?
Фи- Гудсан доор.
Сан- Чи доторх чөтгөрөө эсэргүүцэж чадсангүй!
Эй- Энэ номнууд бол тэрэнд үлдсэн ганц зүйл. Тэр маш шаргуу ажилласан-
Сан- Тэр нүглээ наманчлахын тулд л шаргуу ажилласан, Эйслин! Одоо нүднээс минь далд орж үз! Чамтай дараа нь учраа ольё. Фионн! Зуухны өмнө очоод өвдөг сөхрөн суу. Чи одоо нүглээ наманчлах болно. Энэ заваан номнуудыг урж, галд хийж шатаах болно. Шатахыг нь харах зуураа өршөөл гуйн залбир!
Фи- Гуйя, намайг өршөөгөөч…
Сан- Илүү чанга! Илүү чанга!
Фи- Их Эзэн минь, хийсэн нүглийг маань өршөөгөөч.
Эй- Чи түр амрах уу? Би дотогшоо орж оройн хоол–
Сан- Фионн, нааш ир!
Эй- Яв аа, яв.
Сан- Чамд хийх ажил чинь нэг л дутаад байгаа юм шиг байна. Энийг тармуурдаад байж бай. Дуусаад амбаарт аваачиж хатаагаарай. Цэвэрхэн нямбай хийнэ шүү. Энэ ажил чамайг түрдээ завгүй байлгах байх.
Фи- Бүгдийг нь үү?
Сан- Тийм ээ, бүгдийг нь. Би эхнэртэйгээ цуг орондоо орлоо. …Эйслин. Намайг уучлаарай.
Эй- Үгүй ээ! Үгүй ээ! Тэр миний нөхөр шүү дээ! Яв! Эндээс яв! Балор.
Сан- Надаас холд! …Намайг ноён Смиттэй холбоод өгч болох уу?
Эй- Фионн! Фионн! Ямар их санаа зовсон гээч. Чи орж болохгүй ээ, тэр унтаж байгаа. Чамайг гадаа ажиллаж байгааг харвал уурлахгүй байх. Тэгээд тэрнээс уучлалт гуй, Фионн. Бидний төлөө. Өглөөний мэнд. Чамд аяга халуун цай бэлдчихсэн. Сүүлийн үед чамд бухимдах зүйл их байсныг ойлгож байна. Урд шөнө сайн унтаад авсан юм чинь. Өнөөдрийг шинээр эхлүүлье.
Сан- Хүү буцаж ирсэн үү?
Эй- Үгүй ээ, ирээгүй.
Сан- Ирж зүрхлэхгүй л дээ.
Эй- Тэр залуу байна шүү дээ, Балор. Ойлгохгүй зүйлс их бий. Чи ч гэсэн залуу байх үеээ санаж байгаа биз дээ? Гадаа хийх ажил их байна. Хашаагаа засаад, ногоо тарьж, тариагаа хураана гээд л, бараг дуусашгүй урт жагсаал байна. Тийм биз дээ?
Сан- Би мах идмээр байна.
Эй- Арын амбаарт байгаа, би аваад ирье. Балор? Суучих, би чамд өглөөний цай бэлдэж байна. Балор, чи хаачих гэж байгаа юм?
Фи- Балор, би….
Эй- Үгүй ээ! Балор, хэрэггүй!
Сан- Нааш ир чи! Буцаад ир! Буцаад ир гэсэн шүү!
Эй- Болиоч дээ!
Фи- Таныг эхнэр лүүгээ дайрч байна гэж бодсон юм аа.
Эй- Тэрнийг алахыг зөвшөөрөхгүй ээ!
Сан- Гэртээ ор чи! Эсвэл чамайг цуг алчихна шүү! Муу адгийн новш! Чи бол чөтгөр! Гэрт минь шүглэсэн чөтгөр!
Фи- Би буруу зүйл хийгээгүй. Амлаж байна.
Сан- Энэ бол чиний төгсгөл хүү минь. Төгсгөл чинь ирлээ.
Эй- Тэрнийг орхи, Балор! Гуйж байна!
Сан- Эхнэр!
Эй- Тэрнийг орхи!
Сан- Надад нэг сайн шалтгаан хэлээд өгөөч?
Эй- Учир нь би түүнд хайртай! Би түүнд хайртай!
Сан- Яв. Зайл.
Эй- Би… би үргэлж чиний хажууд байсан.
Сан- Эндээс зайл. Хол яв.
Эй- Баяртай, Балор.
/Төгсөв/
/Кино зохиолыг бичиж найруулсан Корина МакФарлэйн/
/Орчуулсан Батгэрэлийн Есүй/
Дүрүүдэд:
Сан- Балор - эр
Эй- Эйслин - эм
Фи- Фионн - эр
Сми- Смит - эр
Трэйлер:
Silent storm trailer
Эм: Сайдын эхнэрт тохиолдсон явдалд харамсаж байна.
Эр: Тэнэглэхээ боль, тэр чөтгөр авсан эмэгтэй эрэг дээр гарч ирсэнээсээ хойш гай болж байна.
Бичиг: Вест Энд филмс.
Эр: Ноён МакНейл, хатагтай МакНейл.
Эр: Энэ бол Фионн.
Ф: Таатай байна.
М: Зүгээр дээ.
Эр: Энэ миний гэрэл хүрэх зам болохоор Эзэнтэн чамайг миний гэрт илгээсэн. Нүгэл нь их байх тусам илүү их хичээх ёстой. Чи бол нүгэлтэн.
Бичиг: Тэр аврагдахаар ирсэн...
М: Санаа зовох хэрэггүй, хүү минь. Би энэ бүгдийг сургааль гэж боддоггүй. Би зарцаас өөрцгүй...
Эр: Чи бол бүтэлгүйтсэн эмэгтэй. Чи тамын гүнд ялзрах болно.
Бичиг: Тэрэнд аврагч хэрэгтэй байсан...
Ф: Яагаад надад ийм сайн байдаг юм?
М: Яагаад гэвэл чи надад сайн байдаг.
Ф: Би энд байх ёстой гэдэгээ л мэдэж байна.
Эр: Надаар уучлуулмаар байгаа бол залбир... Шалтаг чинь юу юм?
Бичиг: Тэд нэг нэгнээ аврах ёстой...
М: Надад уншаад өг.
Ф: Хөл доор чинь даавуу дэвсэхийг хүсч байгаа ч... хоосон миний мөрөөдөл төдий... Зөөлөн алх... Чи миний мөрөөдөл дээр алхаж байна...
Бичиг: Хайр... Үзэн ядалтын хооронд... Айдас... болон сэхээрлийн хооронд... Үнэн оршдог...
Дамиан Луис...
Андреа Райсбороу...
Гарчиг: Чимээгүй шуурга
Back to episodes Go home