SuperstructuresEngineering 6 angi

Супер байгууламж: Инженерийн гайхамшиг:

Аварга бөмбөгөр барилга

Үргэлжлэл: 44:10 мин.

Дүрүүд:

Эр:

Эндрю Стил

Бенжамин Флауэрс

Рома Агравал

Ун Жин Тейк

Клайв Льюис

Майк Кинг

Максвелл Хатчинсон

Шон де Розарио

Аарон Вонг

Жонатан Тео

Рендал Лим Цзе Сянь

Доктор Сюй Цзин Фэн

 

Эм

Рома Агравал

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жек:  Юутай ч адилгүй энэхүү асар том орчин үеийн барилга өөрийг нь хүрээлсэн хотын дээгүүр сүндэрлэнэ.

Эндрю:  Сингапурын Үндэсний цэнгэлдэх хүрээлэн бол үнэхээр агуу байгууламж.

Бен:   Энэ ярих юмгүй ер бусын.

Рома: Дээрээс буух гэрлийн цацрагууд шиг.

Жек:  Олон тооны шагналууд хүртсэн энэхүү цэнгэлдэх хүрээлэн Сингапурын тод гялалзах билэг тэмдэг төдийгүй, урд хожид байгаагүй цар хүрээтэй архитектур болсон юм.

Эндрю:  Тэр дэлхийн хамгийн том нээгддэг орой.

Жек:  Газар дээр ийм аварга бөмбөгөр барилга яаж барьдаг байна?

Рома: Энэ барилгын инженерийн жинхэнэ гайхамшиг.

Жек:  2014 оны 6 сард уг барилга дуусаж, сэтгэл доголуулсан нээлтийн ажиллагаа нь байгалийн хуультай хийсэн зовлонтой дайны төгсгөл болсныг зарласан юм. Физик, уур амьсгал, бүр цэнгэлдэх хүрээлэнг барьсан газар хүртэл төсөл хэрэгжүүлэгчдийг сөхрүүлэхээр тийм аймшигт саад тотгоруудаар дүүрэн байлаа.

Клайв:   Мэдээж энэ төслийг зохиож, хэрэгжүүлэх замд асар их хүндрэл байсан.

Жек:   Архитекторууд, инженерүүд цэнгэлдэх хүрээлэнг амжилттайгаар бодитой болгохын төлөөх тулаанд хэрхэн ялсныг олж мэдэх цорын ганц арга нь түүнийг задалж, дотор нь байх шинэлэг санаануудыг мэдэх явдал юм.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

СУПЕР БАЙГУУЛАМЖУУД: ИНЖЕНЕРИЙН ГАЙХАМШИГ

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

АВАРГА БӨМБӨГӨР БАРИЛГА

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жек:  Сингапурын футурист Үндэсний цэнгэлдэх хүрээлэн нь 1.3 тэрбум долларын өртөгтэй аварга том спортын цогцолбор билээ. Мянганы эхэнд бий болсон энэхүү зорилго нь тус муж улсад олон улсын нэр хүндтэй арга хэмжээнүүд зохион байгуулах боломжтой гялалзсан шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн имиж бүрдүүлэх байлаа.

Ун Жин Тейк – Сингапурын спорт цогцолбор:     

2000 онд Сингапур өөрийгөө өөрчлөхийг эрэлхийлж байсан үе. Энэ улс дэлхийн энэхэн хэсэгт хөрш орнуудын дэргэд жижигхэн улаан цэг. Бид жижиг байж болох ч Сингапурын мөрөөдөл, хүсэл эрмэлзэл нь маш зоримог, маш том зорилгод хүрэх хүсэл байсан.

Жек:   Өнөөдөр энэ цэнгэлдэх хүрээлэн эдгээр агуу хүсэл тэмүүллийнх нь нотолгоо болжээ.

Клайв Льюис ахлах архитектор, АРУП групп: Үндэсний цэнгэлдэх хүрээлэн 304.8 метр өндөртэй, дээврийн тулгуургүй дэлхийн хамгийн том бөмбөгөр барилга. Бидний удирдаж байсан инженерийн ШУ-ны хүрээ миний урд нь хийж байсан бүхнээс давж гарсан.

Жек:   Хэдэн арван мянган хүмүүст баяр баясал авчрах цогцолбор зохион бүтээх нь инженерийн ямар ч ажлаас их ялгаатай. Харин архитекторуудад энэ цэнгэлдэх хүрээлэн хамгийн бүтээлч төсөл болох юм.

Бенжиамин Флауэр – архитектор, Жоржия Тек.: Үүнийг хийхэд маш хэцүү, технологийн салбарт асар их хөрөнгө оруулалт шаардлагатай. Тиймээс тухайн барилгыг барьж байх хугацаанд нь ч, ашиглалтын хугацаанд нь ч дэмжиж байх геологийн зөв нөхцөл, зохих дэд бүтцийн системтэй байх ёстой.

Майк Кинг – хийцийн ахлах инженер, АРУП групп: Бүх барилгууд дахин давтагдахгүй гэдгийг бүгд мэднэ. Энэ барилга 10 цувралын долоо дахь  нь болохгүй, эдгээр өвөрмөц барилгууд тус бүр өөрийн гэсэн хязгаартай, хэв загваруудын янз бүрийн аргуудыг хөгжүүлэх өөр өөрийн гэсэн шалтгаантай байдаг.

Жек:   Барилгын ажил олон хүмүүсийг тээвэрлэхээс эхлээд барилгын материалын ханган нийлүүлэгчдийг олох хүртэл аливаа бүх бэрхшээлүүдийг даван туулах ёстой. Сингапурын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд хэзээ ч арилахгүй нэг асуудал байдаг.

Ун:      Бид халуун орны бүсэд байдаг, энд зүгээр ч бороо орохгүй, бүр хувингаар цутгаж байгаа юм шиг. 

Жек:   1970-аад онуудад энэ газарт анхны цэнгэлдэх хүрээлэнг байгуулжээ. Гэвч тэр задгай, бороо салхитай үед тохирохгүй байлаа. Шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн техникийн үзүүлэлтэнд бүр анхнаас нь цаг агаарт тэсвэртэй дээвэртэй байх шаардлага тавьжээ. Архитекторууд зөвхөн нэг шийдлийг санал болгосон байна. Тэр нь цоо шинэ, жинхэнэ аз сорьсон зүйл байсан бөгөөд урд нь тийм далайцтай оролдлого хийж байгаагүй аж.

Майк Кинг: Бид асар их дарамттай байсан, хэрэв энэ удаа буруу болсон бол өөр сонголт байгаагүй гэсэн үг.

Бен:   Цэнгэлдэх хүрээлэнгийн дээгүүр маш бат бөх дээвэр барина гэдэг инженерийн агуу амжилт.

Жек:  Хамгийн түрүүнд, цэнгэлдэх хүрээлэнгийн дээврийн талбай асар том. Энэ хүнд болно, маш хүнд болно гэсэн үг. Хэд хэдэн цэнгэлдэх хүрээлэнгийн дээвэр нурсан байдаг.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

"ТВЕНТЕ" ХӨЛ БӨМБӨГИЙН БАГИЙН ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН,

НИДЕРЛАНД, 2011 ОН

СИЗОВИЛЛЬ ХОТЫН ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН, ӨМНӨД АФРИК,

1994 ОН

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Бен:     Ямар ч төрлийн цэнгэлдэх хүрээлэн барьсан тулгарах саад бэрхшээлийг бодолцох хэрэгтэй, жишээ нь, дээврийг юугаар тогтоох вэ? Ихэнх ердийн цэнгэлдэх хүрээлэнгүүдэд үүнийг багануудын тусламжтай шийддэг байсан.

Жек:    Баганууд хавтгай дээврийг тулахад их үр дүнтэй. Гэхдээ цэнгэлдэх хүрээлэнгийн доторхи ямар ч баганууд үндсэн нэг дутагдалтай байдаг. 

Максвелл Хатчинсон – БАЭХ-н экс ерөнхийлөгч: Томоохон спортын талбайд дизайнерын эхлэл нь үзэгчдийн харах орчин байдаг юм. Тэд юу болж байгааг харахыг хүсдэг.

Бен:     Баганы ард нь суусан хөгжөөн дэмжигчид талбай дээр юу болж байгааг харахад нь баганууд саад болохыг хэн ч хүсэхгүй. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Жек:    Сингапурын шинэ Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн хувьд багануудтай ямар ч загварыг ашиглахгүй. Гэхдээ дээвэр зайлшгүй шаардлагатай хэвээрээ, тэр дээврийг ямар нэгэн байдлаар тогтоох ёстой. Архитекторууд санаа авахын тулд өнгөрсөн түүхийг судалжээ.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Майк:  Ромын гүүрүүд тэдэнтэй төстэйг харах юм бол аркнууд нь жигд таталцалын ачаалалыг эсэргүүцэх хамгийн тохиромжтой хэлбэртэй байдаг. Тийм болоод арк нь гүүрнүүд, бүр хавцал дунд бий болсон байгалийн гүүрэнд ч сайтар тохирдог.

Рома Агравал – хийцийн инженер, АЭКОМ:

             Хэрэв аркны тухай яривал, нуман хийц төсөөлөгдөнө, тэгээд тэр арк дээр жинг жигд хуваарилах үед арк бүх ачааллыг доод хэсэгтээ чиглүүлдэг, гэхдээ  хийцийг шахсан байдалтай барьж байдаг. Энэ юу вэ гэхээр, энэ бүгд хамт нягт шахагдаж байдаг гэсэн үг.

Макс:  Хэрэв аркийг эргэлдүүлээд л, эргэлдүүлээд л байвал бөмбөгөр болно.

Майк: Энэ зөвхөн доош чиглэлтэй жигд ачааллын эсэргүүцэлд сайн юм биш, учир нь энэ гурван хэмжээст систем, үнэндээ тэр хэлбэрээ алдахгүй нилээн өндөр тэсвэртэй.

Жек:    Архитекторууд дээвэрт бөмбөгөр орой сонгожээ, гэвч тэд улам цаашилж, бүх хийц бөмбөгөр дор уулзаж байхаар төлөвлөсөн байна.

Бен:     Ямар ч тохиолдолд, ямар ч барилга байсан хэмжээ маш чухал. Өөрөөр, бид заримдаа хамгийн сайн мэддэг тэр зүйлээ л хийдэг, гэхдээ үүнийг илүү том цар хүрээтэй хийвэл үр дүн нь гайхамшигтай болно.

Жек:    Гэхдээ, ийм том хэмжээний дээвэрт үүсэх жингийн асуудлыг яах вэ? Цэнгэлдэх хүрээлэнгийн эхний нууц нь түүний дотуур бүрхүүлд байдаг. Энд даацын хана байхгүй. Барилга ихэнхдээ дээврээс бүтсэн, хэдэн арван аварга төмөр аркууд хөнгөн жинтэй бөмбөгөр дээврийг бүрдүүлдэг. Зургаан ган тулгууруудын хийц нэг талаас нь нөгөө тал руу сунаж тогтсон бол, 90 хэмийн өнцөгтэй аварга том ган тулгуурын хийцүүд хөндлөн байрласан байдаг. Энэ бүгд нийлээд дээврийг тогтоож байдаг юм.     

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Рома:  Сараалжин ган тулгуурын хийцүүд барилгачин инженерүүдийн дуртай зүйл, учир нь тэд гурвалжин хэлбэртэй, харин гурвалжин бол маш тогтвортой хэлбэр, тэд гаждаггүй. Жишээ нь, тэгш өнцөгт хэлбэр байлаа гэж бодъё, хэрэв түүнд дээр даралт өгвөл хэлбэрээ алдаж ромб шиг болно, харин гурвалжин тэгдэггүй.

Жек:    Энэхүү нүсэр байгууламжинд 11,000 гаруй тонн ган орсон. Гэвч 2008 онд дизайнеруудын баг төлөвлөгөөгөө боловсруулж байх үед дэлхийн санхүүгийн хямрал хүндэрч, гангийн үнэ огцом өссөн байна.

Майк:  Бид анх энэ барилгыг төлөвлөхдөө дээвэрт бараг хоёр дахин их ган ашиглах байсан, дараа нь гангийн үнэ өсөхөд "Барилгыг яаж илүү үр ашигтай болгох вэ" гэсэн бодол төрсөн.

Жек:     Төсөл төсвийн хүрээнээс халихгүйн тулд дизайнерууд яаралтайгаар загвараа дахин төлөвлөх хэрэгтэй болжээ.

Клайв: Төлөвлөгөө боловсруулах үед бидний гол санаа нь энэ бөмбөгөрийн бүх элементүүдийн жинг багасгах байсан, тэгвэл бид хамгийн сайн, хамгийн үр дүнтэй бүрхүүлийн хийцтэй болж, маш үр дүнтэй, хамгийн бага жинтэй бөмбөгөр дээвэртэй болох байлаа.

Жек:    Тэд дизайны шаардлагад нийцсэн гангийн хамгийн бага хэмжээг тооцоолох шинэлэг компьютерийн программыг бүтээжээ.

Клайв: Бид хийцийг дээд зэргээр хөнгөн болгохын тулд дээврийн бүтцийн элемент бүрийг, тэр нь нь гангийн зузаан, хоолойн зузаан ч бай, бүгдийг оновчтой болгох тусгай программыг боловсруулсан юм.

Майк:  20, 30 жилийн өмнө үүнийг хийх боломжгүй байлаа. Бидний хэдхэн сарын дотор бүтээсэн загварыг хийхэд олон жил шаардагдах байсан.

Жек:    Үүний үр дүнд дэлхийн дээд амжилтыг эвдсэн бөмбөгөр барилга сүндэрлэж, бүр дотор нь Сиднейн дуурийн театр багтахуйц болжээ.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Майк:  Бүх хэсгүүд нь хөндий, өөрөөр, эдгээр нь бүгд хөндий хоолой хэлбэртэй учраас аль болох нимгэн, хөнгөн байдаг юм. Та нар эндээс дээврийг янз бүрийн өнцгөөс харж болно, бүх зүйл зөв зүйтэй, тэнцвэртэй, учир нь энд бүх зүйл тодорхой уялдаатай байдаг.

Жек:    Гангийн хэмжээг бууруулснаар барилгын ажил эхлэхээс өмнө төсөв хэтрэх байсныг аварчээ.

Майк:  Хэрэв дээврийн бүх ганг цуглуулж хайлуулаад барилгын сууринд хийвэл ердөө 15 мм ган болно.

Рома:  Энэ барилгын хийц нь үнэхээр хөнгөн, дэгжин, цэмцгэр харагддаг, би үүнийг барилгын инженерчлэлийн жинхэнэ гайхамшиг гэж боддог.

Жек:    Нэг асуудал шийдэгдлээ. Гэхдээ дээврийн загвар зөвхөн эхлэл юм. Өөрийнхөө жинг даах нь нэг хэрэг, харин газарт бөх бат бэхлэх нь өөр хэрэг.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жек:    Сингапурын өндөр технологийн Үндэсний цэнгэлдэх хүрээлэн баригдаж байх үед барилгын багийнхан ноцтой асуудалтай тулгарсан юм. Тухайн газрын хөрс нь том, хүнд барилга барихад тохиромжгүй байлаа.

Майк:  Энэ бол нөхөн сэргээсэн газар учраас өвснийх нь дор өнгөн хөрс буюу далайн шавар маш ихтэй, харин далайн шавар дээр барилга барих нь хар саарал шүдний оо дээр барихтай адил. Үнэндээ энэ зүгээр л шавар. Хэрэв хадархаг, чулуурхаг хөрс байсан бол бөмбөгөрөөс ирэх жинг шууд хүлээж авах байсан. Энд бидэнд тийм давуу тал алга.

Жек:    Газрын хөрс муу байсан нь бүх төсөлд заналхийлж байсан ч тэдний өмнө ухаалаг шийдэл байлаа.

Майк:  Бид 2010 оны сүүлээр энд байгаа хуучин цэнгэлдэх хүрээлэнг нурааж эхэлсэн юм. Хуучин цэнгэлдэх хүрээлэнг буулгасан.  

Клайв: Бүх бетонуудыг нь суурийг бэхжүүлэх, эсвэл ландшафтын ажлын нэг хэсэг болгон ашигласан.

Жек:    Ингээд энэ хог хаягдлуудын дээд талд бетон сал суурь цутгажээ.

Макс:  Сингапурын цэнгэлдэх хүрээлэн сал суурь гэж нэрлэгддэг суурь дээр баригдсан. Газар дээрх нэг том цул бетон хавтан.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жек:    Харамсалтай нь зөвхөн сал суурь хангалтгүй. Бөмбөгөрийн жин суурийг хоёр тийш, бас доош нь дарна.  Хэрэв түүнийг ямар нэг юмаар тогтоохгүй бол асар том бин шиг бут үсрэх болно. Инженерүүд дахин нэг удаа хуучны мастеруудаас санаа авахаар болжээ.

Макс:  Флоренцын сүм эсвэл Гэгээн Паулын сүм гэх мэт түүхэн бөмбөгөрүүд гинжтэй, төмөр гинжнүүдтэй байдаг. Хэрэв бөмбөгөрийн захуудаар нь металл гинжнүүд зүүвэл бөмбөгөрийн жин доошоо дарж, босоо даралт өгнө.

Жек:    Инженерүүд сэргэн мандалтын үеийн санааг авч, цагирган дамнуур гэдэг зүйлийг бодож олжээ. Тэд гинжийг газар дээр ашиглахын оронд сууринд нь булсан байна.

Макс:   Сингапурын цэнгэлдэх хүрээлэнгийн бөмбөгөр захаараа ган хийцүүдээр тулж байдаг, энэ яг гинж шиг тасралтгүй байж, бөмбөгөрийг хөдөлгөөнгүй барьж байх ёстой. Энэ нь бөмбөгөр бүрэн дүүрэн, гэмтэлгүй, цул мэт байх ёстой гэсэн үг.

Майк: Одоо би цагирган дамнуурын ирмэг дээр зогсож байна, тэр маш бат бөх ган троснууд бүхий 14 сувагтай, бид урдчилан тэдний даацын хүчийг ачааллаж туршиж үзээд ойролцоогоор 3629 тонн орчим гэж тогтоосон. Энэ нь асар их хүч. Цагирган дамнуур бол том, маш бат бөх уян тууз шиг, тэр хийцийн нуруунуудыг татаж, тэдэнд тарах боломж өгдөггүй.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жек:    Хамгийн чухал газар бол асар том тулгуурын хийцүүд цагирган дамнууртай уулздаг газар. Энд нэг л алдаа гарвал тулгуурын хийцүүд гадагш цөм татна.

Майк:  Эд нар төслийн хамгийн төвөгтэй, мэдрэл барсан хэсэг, бид үүнийг “суурийн блокууд” гэж нэрлэдэг. Дээврийн бүх жин 8165 тонн ган, харин нийт жин нь 13,068 тонн, тэгээд энэ бүх ачаалал эдгээр 20 блок дээр ирдэг. Тиймээс тэдэнтэй ажиллах ямар хэцүү байсныг та нар төсөөлөх байх.  

Жек:    Хийцийн бүх жин доошоо, эдгээр суурийн блокууд дээр төвлөрдөг. Тэд цагирган дамнуурт хэрхэн бэхлэгдсэнийг мэдэх ганцхан арга бол тэдний нэгнийх нь доторхийг харах хэрэгтэй.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жек:    Аварга том блокийн дотор нууц нь нуугджээ, 175 ширхэг төмөр арматур, анкеран хязгаарлагчуудыг цагирган дамнуурын бүр гүнд нь бэхлэж өгчээ. Тулгуурын хийцийг найдвартай бэхлэхийн тулд тэдний уртыг, диаметрийг маш нарийн тооцоолсон байна.

Майк:  175 ширхэг анкеран хязгаарлагч блокын арматурын дотуур байрлуулна гэдэг бүх ажлын хамгийн хүнд элементүүдийн нэг байсан.  

Жек:    Төслийн дараагийн асуудал нь жинхэнэ толгойн өвчин эхэлдэг тэр хэсэг. Талбайг амьд өвсөөр хийсэн учраас энэ дахиад нэг төвөгтэй инженерийн асуудал үүсгэжээ. Асар том дээвэр нээгдэж, хаагдах ёстой.

Клайв: Бид хөдөлгөөнт дээвэртэй холбоотой бэрхшээлтэй тулгарсан юм, учир нь дээврийг ихэвчлэн хавтгай гадаргуу дээр хийдэг, тэд нээгдэж, хаагдахдаа шулуун шугамаар гүйдэг. Бөөрөнхий хэлбэртэйд бид ноцтой асуудалтай тулгарсан.

Жек:    Хөдөлгөөнт хэсэг тус бүр 9290.3 метр квадрат талбайг эзэлдэг, мөн нумарсан учраас тэднийг хөдөлгөнө гэдэг механикчдийн хар дарсан зүүд юм.

Майк:  Эвхэгддэг дээврийн нэг самбар нь гэхэд 893 тонн жинтэй. Гэтэл нээгддэг, хаагддаг хоёр самбар байгаа. Тиймээс дээвэр маш бат бөх, маш тогтвортой байх ёстой.

Жек:    Төслийн дагуу хөдөлгөөнт хаалгануудын самбарууд нь зам төмөр дээгүүр гүйх ёстой байсан ч асуудал үүссэн. Металл эд ангиудын тэлэлт, агшилт самбруудыг гацааж мэднэ. Тиймээс зам төмрүүд хэтэрхий хатуу байх ёсгүй.

Майк:  Бид анхалж маш хатуу, тогтсон дээвэртэй байх ёстой гэсэн дүгнэлт  хийсэн, гэхдээ эвхэгддэг маягийн, бага зэрэг нумардаг, хөдөлж чаддаг байх ёстой.

Жек:    Эцэст нь инженерүүд гайхалтай үр ашигтай дамартай татлагын системийг ашиглажээ. Шаардлагатай хэмжээний тросыг багасгахын тулд хөдөлгөөнт дээвэр дээр эргэдэг дамар суурилуулсан байна.

Аарон Вонг – системийн менежер, Си-эн-ДаблВи Сервис: Дамар эргэж тросоо ороож эхлэхэд дээвэр татагдаж хаагдаж эхлэнэ, дээврийг нээх бол ихэнх буулгах ажлыг таталцлын хүчээр хийдэг.

Жек:    Дээврийн самбарууд нуман тулгуурын хийцүүд дээр бэхэлсэн замууд дээр суурилагджээ. Самбар бүрийн ёроолд нь байрлуулсан хүнд даацын дамрууд дээврийг хаахын тулд хавтаснуудыг дээш өргөж, харин нээгдэх үед тросууд өөрсөддөө ачааллыг авна. Гэхдээ энд бүх зүйлийг маш ухаалгаар шийджээ. Мэдрэгчүүд самбаруудын байрлалыг нарийн хянаж, 3.81 см-аас илүү хазайх боломж өгдөггүй. Мөн үрэлтийг багасгах үүднээс энэ системийн дугуйнуудын тоог болхоор нь багасгасан байна.

Майк:  Хэрэв бид самбарууд тогтож байдаг цэгүүд эсвэл хяналтын цэгүүдийн тоог багасгавал төхөөрөмжүүд бүхэлдээ гацах магадлал буурна.

Аарон:                                             Энэ мөнгөлөг тууз бол бар кодтой адилхан зүйл, харин байрлал мэдрэгч энэ мөнгөн туузыг уншиж, диспетчерт удирдлагын систем хаана байгаа, дээвэрийн байрлал ямар байгааг ямар ч үед хэлж өгдөг. Тиймээс энэ маш нарийн хянаж байдаг юм. Мөн нэг хөгжилтэй юм нь энэ маш мэдрэг учраас ганц дусал ус унахад л бүхэл системийг унтраахад хүргэдэг.

Жек:    Эвхэгддэг дээвэр нь цэнгэлдэх хүрээлэнгийн гол онцлог юм. Гайхалтай нь энэ дээвэр ердөө 20 минутанд нээгдэж, хаагдах боломжтой. Түүний бүрээсний бүрэлдэхүүнд багтдаг И.Ти.Эф.И гэдэг хийлдэг хөнгөн хуванцар дэрнүүдийн ачаар.

Шон де Розарио – үйл ажиллагааны менежер, Си-эн-ДаблВи Сервис:

             Үндсэндээ дээврийн хөдөлгөөний бүх үйл явдлыг эндээс,  удирдлагын төвийн өрөөнөөс удирддаг. Бид сүүлчийн шалгалтаа хийлээ, хяналын систем бэлэн, би товчлуур дарах л үлдсэн.  

Аарон:                                            Ийм асар том байгууламжийг удирдахад аль болох цөөн хүнд элементүүд байвал дээр. Хавтгай биш бөмбөгөр байх ёстой нэг гол шалтгаан нь гадаргуу дээр нь ус тогтохгүй. Хэрэв хавтгай байвал ус хуримтлагдана, хэрэв хотойсон бол мөн л ус хуримтлагдана. 

Жек:     Өнөөдөр засвар үйлчилгээний баг ирж дрон ашиглаж байна.

Аарон:                                             Бид цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талаар болон дээгүүр нь нисгэж үздэг, учир нь бид алсын зайнаас хүрч ажиллах мэргэжилтнүүдэд хүртэл хүндрэлтэй газруудад хүрч чаддаг. Эндээс бид цэнгэлдэх хүрээлэнгийн гадна байдал, бөмбөгөрийг бүхэлд нь сканнердаж болно.

Майк: Хэрэв та яг Сингапур шиг халуун орны эсвэл экваторын бүсэд, далайн эрэгт амьдардаг бол агаар нь маш давстай, халуун чийглэг орчинтой, бүх зүйл маш хурдан зэвэрдэг.

Аарон: Бид дроны тусламжтайгаар дээшээ гарч, шалгалтаа эхлүүлдэг, жишээ нь дээвэрт хэвийн бус зэвний зураасууд гарсан үгүйг харна. Самбаруудын аль нэг нь өөрчлөгдсөн үү? Хэвийн бус харагдаж байгаа зүйл байна уу?

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Аарон: Заримдаа талбай бэлэн болсон үед бид үүнийг зүлэгний чанарыг хянах, өвс хэр сайн ургаж байгааг харахын тулд дроныг ашигладаг.

Жек:    Дэлхийн хэмжээний хөл бөмбөг, регби, крикет тэмцээн зохион байгуулдаг газар зүлгийг анхаарч байх нь маш чухал юм. Гэхдээ Сингапурын цэнгэлдэх хүрээлэнгийн хувьд энэ нь ялангуяа чухал ач холбогдолтой, учир нь талбайд зүлэг суулгасны дараа гай дайрсан юм.

Эндрю:                           Харамсалтай нь, цэнгэлдэх хүрээлэнд хангалттай гэрэл нэвтрэхгүй байснаас зүлэгнүүд нь үхсэн.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жек:    Сингапурын Үндэсний цэнгэлдэх хүрээлэн нь дэлхийн хамгийн өндөр технологийн спортын талбайн нэг боловч нээгдэх үед нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болох зүлгэн дээр ноцтой асуудал гарсан юм.

Жонатан Тео – зүлэг, ногоон байгууламжийн архитектор, Сингапур спортс:

             Ямар ч спортын цэнгэлдэх хүрээлэнд талбай бол эрдэнийн шигтгээ нь байдаг, учир нь энд хөл бөмбөгийн тэмцээн, регбигийн тэмцээнүүд болон бусад арга хэмжээнүүд болж, тэр бүхнийг суудал дүүрэн 50,000 хүн үзэж байдаг. Тиймээс би зүлэг хамгийн чухал элемент гэж хэлмээр байна.

Эндрю: Иймэрхүү цэнгэлдэх хүрээлэн барихад тулгардаг томоохон асуудлуудын нэг нь түүний төвд нь амьд биет буюу олон улсын спортын арга хэмжээг зохион байгуулахад зориулагдсан маш сайн нөхцөлд байлгах ёстой асар том зүлэг байдаг.

Ун:       Бид халуун орны бүсэд байдаг, дээвэр нь эвхэгддэг учраас ийм цаг агаартай газарт өвс ургуулах тийм ч амар юм биш.

Жон:    Тэгэхээр, өвс ургуулах таван үндсэн элемент байдаг. Гэрэл, ус, температур, агаар, мэдээжийн хэрэг шим тэжээл хэрэгтэй. Тиймээс, энэ өвсийг эрүүл байлгахын тулд эдгээр таван элемент чухал байдаг. Бөмбөгөрийн сүүдэр болон бусад хүчин зүйлсээс болж хамгийн түрүүнд гэрэлтүүлэг тасалддаг.

Эндрю:                                 Цэнгэлдэх хүрээлэн нээгдэхэд гамшиг болсон. Тэр цэнгэлдэх хүрээлэнгийн төв хэсэгт түүний эрдэнэ нь болсон олон улсын чанартай тэгш зүлэгтэй талбай байсан. Гэвч харамсалтай нь цэнгэлдэх хүрээлэнд хангалттай гэрэл орж ирээгүй учраас өвснүүд нь үхсэн юм.

Жек:    Үхсэн өвснүүд зүгээр ч нэг таагүй зүйл биш, цэнгэлдэх хүрээлэнгийн амьдрах чадварт заналхийлж байлаа. Өө хайгчид үүнийг "цагаан заан" буюу асар их мөнгө үрсэн явдал гэж хэлдэг байсан юм. Карлос Тевез зэрэг хөлбөмбөгчдийг чанаргүй зүлгэн дээр тоглохыг хориглож байлаа.

Эндрю:                                       Элсний аймшигтай нөхцөл байдлаас болж гэмтэл авна гэж эмээсэн менежерүүд од болсон тоглогчдоо талбайд гаргахгүй байхдаа тулсан тэр үед ямар нэг зүйл хийх шаардлагатай болсон юм.

Ун:       Бид эхний үед бид гэрлийн нөлөөллийг нэмэгдүүлэхийн тулд цэнгэлдэх хүрээлэнгийн өндөр гэрлүүдийг ашигладаг байсан.

Эндрю:                                       Өвстэй холбоотой энэ асуудал маш чухал байсан учраас тэд үүнийг шийдэхийн тулд бүх аргуудыг хэрэглэж, зүлгийг ургахад нь туслахтүүн дээр хиймэл гэрэлтүүлэг хийхийн тулд маш их мөнгө зарцуулсан.

Жек:    Гэхдээ асуудал нь гэрэлтүүлэгтээ биш ажээ. Зүлэг урдын адил зохих ёсоор ургахаас татгалзсаар байлаа. Асуудлыг шийдэх гэж цөхрөнгөө барсан тэд шууд өөр аргаар үзэхээр шийдэж,  цоо шинэ төрлийн зүлэг захиалжээ.

Жон:    Яг одоо бид миний өвс, зүлэг ургуулдаг үржүүлгийн газарт байна. Энд би бүх ажлыг хийдэг, энэ бол өвсийг хуйлж бөөрөнхийлөөд үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн арга хэмжээний өмнө аваачихаас өмнөх аялал.

Жек:    Цэнгэлдэх хүрээлэнгээс алслагдсан энэ газарт Жонатан болон түүний цэцэрлэгчдийн баг янз бүрийн өвсөөр туршилт хийж байдаг.

Жон:    Яагаад ч юм манай гэр бүлийнхэнд миний хийдэг зүйл маш хачирхалтай, заримдаа инээдтэй санагддаг. Би өглөө маш эрт гараад нар жаргахад буцаж ирдэг, тэд намайг юу хийж байгааг үнэхээр сонирходог. Би тэднийг цэцэрлэгт хүрээлэнд аваачиж, ямар төрлийн өвсүүд байдаг, хэрхэн арчлах талаар тайлбарлахад тэд "Хөөх!” гэж хэлдэг.

Жон:    Бид энд таталцах туршилт хийж байна, энэ бол зөөврийн татах багаж бөгөөд тэр эргэлдэж байх үед энд, эрэг чангалах түлхүүр дээрх заалтыг нь харж болно, ингээд бид өвс бараг урагдах шахсаныг сонсоод эргүүлэхээ больж энэ үзүүлэлтийг харна. Тиймээс сайн барьцалдах чадвар нь 40 орчим байх юм. Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд зориулан бэлтгэх гэж бидний хичээж байгаа зүйл энэ.

Жек:     Эцэст нь тэд жинхэнэ өвс болон нийллэг утаснууд бүхий цоо шинэ хосолмол ширэгийг сонгожээ.

Жон:    Энэ бол хосолсон зүлэг ширэгний системийн нэг хэсэг нь. Энэ хүчитгэсэн ширэг, энд хэд хэдэн утаснууд ширэг өвстэй сүлжилдэж ороолдсоныг та нар харж байна. Мэдээж өвс бас энд чухал. Энэ ердөө л хоёулангийнх нь нийлбэр, тийм болоод хосолмол байдаг.

Жек:     Цэцэрлэгийн том давуу тал нь орлуулах нөөц зүлгийг ургуулж, шаардлагатай үед цэнгэлдэх хүрээлэн рүү зөөх боломжтой байдаг. Хосолмол ширэг нь амьд өвстэй холилдсон 7%-ийн нийллэг утаснуудаас бүрддэг бөгөөд энэ нь гадаргууг хэт орчин үеийн, шинэлэг болгож харагдуулдаг. Өндөр чанартай элсний давхарга нь барьцалдуулах чанарыг дэмждэг бол тусгай нэхмэл суурь нь үндэс болон утсыг хамтад нь барьж тогтоож байдаг. Хөрсөн доогуурх хоолойнуудын сүлжээ тэднийг усаар хангадаг.

Жон:    Услалтын систем бүрэн автоматжсан. Миний ажлын өрөөнд компьютерийн систем байдаг, би ажлаа хийж, бас түүнийг хянах боломжтой. Би үүнийг удирдах алсын удирдлагатай, мөн гар утсан дээрээ программтай учраас өглөөний цайгаа ууж байхдаа ч удирдах боломжтой.

Ун:       Өнгөрсөн нэг жилийн хугацаанд байдал маш эерэг байсан. Бүх зүйл хэвийн, энэ стратеги ажиллаж, урагшилж байгааг хараад бид сэтгэл ханамжийг мэдэрч байдаг. Гэхдээ бид энд байгалийн гаралтай бүтээгдэхүүнтэй харьцаж байгаа тул хэзээ ч тайван байж болохгүй.

Жек:    Зөөврийн зүлэг ширэгийг “зүгээр л дэвсээд тогло” гэж нэрлэдэг бөгөөд Сингапурын цэнгэлдэх хүрээлэнгийн хувьд энэ нь нэмэлт давуу тал болжээ.

Жон:    Бидэнд спортын арга хэмжээнүүд, олон нийтийн арга хэмжээнүүд гэх мэт өргөн хүрээтэй арга хэмжээнүүдийн хуанли байдаг учраас бид “зүгээр л дэвсээд тогло” гэдэг зарчмыг боловсруулсан,  тэр бидэнд маш сайн тохирч байгаа.

Жек:    Тэд талбайг ердөө 48 цагийн дотор өөрчилж чадна, гэхдээ ямар ч үйл явдал байсан хамаагүй, шийдвэрлэх шаардлагатай нэг асуудал үргэлж байдаг. Сингапурын халуунд үзэгчдийг халахаас хэрхэн сэргийлэх вэ?

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жек:    Сингапур нь экватороос ердөө нэг градусын хойд талд оршдог бөгөөд халуун орны уур амьсгал ямар ч өршөөлгүй. Агаарын чийгшил байнга 70% давж, температур ихэвчлэн 26.7 хэмээс дээш өсдөг. Хэт халуунаас болж үзэгчдийн хөөр баяслыг гундаахаас зайлсхийхийн тулд үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн инженерүүд асар их хэмжээний хөргөлтөөр хангах ёстой.

Бен:     Танай байшингийн хамгийн том өрөөг халааж, хөргөн гээд төсөөл, харин бид мянга дахин том зүйлийн тухай ярьж байна. Энэ орон зайг халааж, хөргөнө гэдэг ямар хэцүүг та мэднэ. Ийм хэмжээний цэнгэлдэх хүрээлэнд үүнийг хийх гэж байна гэж төсөөлөөд үз дээ.

Макс:   Мэдээж, дээрээс нь агааржуулж, үлээлгэх ямар ч боломжгүй, учир нь тэр зүгээр л дахиад л хална. Ямар ч төрлийн халаалт, хөргөлтийн үндсэн зарчмуудын нэг нь: чи хоосон өрөөг халаах, хөргөхийг хүсдэггүй, харин хүмүүсийг халаах, эсвэл хөргөхийг хүснэ.

Эндрю:                             Инженерүүд цэнгэлдэх хүрээлэнгийн асар том талбайг бүхэлд нь агааржуулахын оронд суудал тус бүрт тохирсон системийг зохион бүтээсэн юм.

Жек:     Гайхалтай нь хөргөсөн агаарыг дээрээс доошоо хүртэл цугласан бүх хүмүүст тус бүрээр нь хүргэдэг.

Клайв: Суудал доорхи нүхнүүдээр агаар гадагшилдаг, ингээд цэнгэлдэх хүрээлэнг бүхэлд нь биш харин зөвхөн суудалд  тохирсон хүйтэн агаарын нөмрөгтэй болно. 

Жек:    Суудлуудыг салгаад үзвэл бид сүлжилдсэн хоолойнуудын хонгилуудыг олж харах болно. Суудал бүрийн доор хүйтэн агаар гадагшлуулахыг чиглүүлдэг сувагууд байдаг.

Рендал Лим Цзе Сянь /туслах захирал, Си-эн-ДаблВи Сервис/: 

             Бид халуун агаар дээшилж, сэрүүн агаар доошилдог гэсэн зарчмыг ашигласнаар цэнгэлдэх хүрээлэнгийн бүх үзэгчдэд хүрэлцэхээр агаарыг суудлын нүхүүдээр шахаж, сэрүүн байлгах боломжтой. Хэрэв та гараа үүнд хүргэвэл суудлаас сэрүүн агаар гарч байгааг мэдрэх болно.

Жек:    Энэ бол гайхалтай санаа, гэхдээ сувгаар дамжин өнгөрөх агаарыг хаа нэг газар хөргөх шаардлагатай хэвээр байна.

Рендал:                                    Бидэнд барилгын арын хэсэгт байрлуулсан 160 агааржуулалтын төхөөрөмжүүд байдаг, тэд цэнгэлдэх хүрээлэнгийн бүх суудлыг сэрүүн агаараар хангадаг юм.

Жек:    Агаар мандлын бүлээн агаар эдгээр аварга дулаан солилцуур руу орж, хүйтэн устай нийлдэг.

Рендал:                                     Миний ард хөргөсөн ус үйлдвэрлэдэг хөргөлтийн төхөөрөмж байна, хөргөсөн ус өрөөнөөс гараад хоолойгоор дамжин агааржуулалтын төхөөрөмж гэж нэрлэгддэг тусдаа суваг руу ордог.

Жек:    Энд бас нэг асуудал бол эрэлт хэрэгцээний дагуу маш их хэмжээний хүйтэн усыг хэрхэн яаж гаргах вэ?

Эндрю:                                    Тэгэхээр, тэдний бодож олсон шийдлүүдийн нэг нь тоглолтын өмнө маш бага температурт хөргөдөг олон тооны гликол бөмбөлгүүдийг буюу нэг ёсны антифриз ашиглах байсан.

Жек:     Гликол нь бидний хөлдөөгчид хийдэг мөс шиг, тэр аливаа зүйлийг хүйтэн байлгадаг.

Ром:     Тэд томоохон тоглолтын урд шөнө гликолыг хөргөж, улмаар тэр нь усыг хөргөж,  дараа нь ус дулаан, чийглэг агаарыг хөргөж, эцэст нь цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд тархдаг.

Жек:    Хөргөлт дууссаны дараа ус зүгээр л систем дотроо эргэж байдаг. Сингапурын үндэсний цэнгэлдэх хүрээлэнг төлөвлөхдөө хамгийн хатуу шаардлагуудын нэг нь олон талын зориулалттай цэнгэлдэх хүрээлэн байх ёстой байсан. Дэлхий дээрх өөр ямар ч цэнгэлдэх хүрээлэн шиг энд хөлбөмбөг, регби, крикет, хөнгөн атлетикийн тэмцээн, мөн рок концертыг зохион байгуулах боломжтой байх ёстой. Төрөл бүрийн арга хэмжээнүүд өөр өөрийн хэмжээтэй талбай шаарддаг бол харин үзэгчид үйл ажиллагаанд аль болох ойрхон байх ёстой.

Эндрю:                                            Янз бүрийн зохион байгуулалттай янз бүрийн арга хэмжээнүүдийн үеэр хүмүүс үйл ажиллагааны төвд байх цорын ганц арга бол суудлын тавцангуудыг шилжих хөдөлгөөнтэй болгох шийдэл байдаг. Энэ яадаг гэхээр, дунд эгнээний суудлууд доош бууж, дараа нь урд талын суудлууд хойш ухарч, тэдний дээр гарснаар цэнгэлдэх хүрээлэнгийн голд илүү их зай бий болно.

Клайв: Тэнд шилжин хөдөлдөг 30,000 суудал байдаг. Тэд хөнгөн атлетикийн горимд доошоо бууж, хураагдсан суудлуудын доогуур орно, харин хөл бөмбөгийн горимд 5000 орчим суудал нэмж гарч ирдэг.

Жек:    Эгнээ тус бүр нь 1361 тонн жинтэй, тэгэхээр энэ инженерчлэлийн гайхалтай амжилт юм. Суудлын суурины доор орчин үеийн өргөх системүүд нуугдсан байдаг.

Клайв: Үүнийг Серапид машин гэдэг. Тэр ховилоор явдаг гинжийн хөтлөгчтэй машин.

Жек:    Давхаргын доор байрлах энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар цэнгэлдэх хүрээлэнгийн багтаамжийг 50,000-аас 55,000 хүн болгон нэмэгдүүлжээ. Мөн энэ хоёр тохиргооноос гадна дизайнерууд акустикийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулснаар үзэгчдийн сэтгэл хөөрлийг нэмэгдүүлж чаджээ.  Олон нийтийн талбайд үзэгчид сэтгэлийн хөөрлийг шаарддаг. Тэд мэдрэхүйгээ аль болох өндөр байлгахыг хүсдэг билээ.

Клайв: Бид үзэгчдэд хэзээ ч мартагдашгүй сэтгэгдэлийг бий болгох зорилготой. Сингапурын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд бид үнэхээр онцгой уур амьсгалыг бүтээсэн.

Жек:    Энэ сэтгэгдэлүүдийн нэг хэсэг бол цэнгэлдэх хүрээлэнгийн акустик.

Макс:  Хүмүүс чимээ шуугиантай байхыг хүсдэг. Хэрэв тэд  “улаанууд”-ын шүтэн бишрэгчид бол бусад үзэгчид “улаанууд”-ыг дэмжиж байгааг сонсохыг хүсч байдаг, тиймээс чимээ шуугиан их байх тусмаа сайн.

Клайв: Акустик маш төвөгтэй зүйл, яагаад гэхээр концерт, хөл бөмбөгийн тэмцээн гэх мэт янз бүрийн арга хэмжээнүүд энд яригдана. Энд янз бүрийн багтаамжтай танхимуудын тухай ярьж байна, тийм учраас танхимд байгаа хүмүүс дуу чимээг хэрхэн шингээх, эсвэл тэр уур амьсгалд дууг хэрхэн нэмэгдүүлж болох тийм аргаар төлөвлөх хэрэгтэй.

Жек:    Сингапурт дууны инженерүүд дээврийн материалыг сонгохдоо шинжлэх ухааны нарийн аргуудыг ашиглажээ. Зөөлөн хөшиг гэх мэт дууг шингээж болох бүх зүйлээс татгалзсан байна.

Эндрю:                                              Та цугласан олон хүмүүсийн дуу чангарч байгааг сонсохыг хүсдэг, тиймээс Сингапурын цэнгэлдэх хүрээлэн бүх зүйлийг аль болох чанга, хүчтэй, чичиргээтэй байлгахын тулд дуу чимээ бүх талаас ойж байхаар гадаргуутай байдаг.

Доктор Сюй Цзинь Фэн – орлогч захирал, АРУП Акустик: Дээврийн доод хэсэг гэрлийн ойлттой, олны сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлэх боломжтой байх нь чухал.

Жек:    Цзинь Фэн өнөөдөр цэнгэлдэх хүрээлэнгийн тэдгээр ойлгогч металл болон хуванцар гадаргуунууд хэвийн байгаа эсэхийг тодорхойлох туршилт хийх гэж байна.

Сюй:    Бид хүлээн авагчийн байршил бүрийн давтамжийн тархалт, цэнгэлдэх хүрээлэнгийн хэмжээнд дууны түвшин хэр жигд тархаж байгааг шалгахын тулд тусгай туршилтын дууг тоглуулах гэж байна. Бидний гаргах гэж буй тусгай дуу чимээ бол бүх спектрийг хамарсан ягаан дуу чимээ байх болно.

Жек:    Ягаан дуу чимээ гэдэг нь бага болон өндөр давтамжийн хооронд жигд тархсан дуу чимээ бөгөөд хэрэв тестер жигд хариу үйлдэл үзүүлж байвал орон зайд бүх давтамжийг тэгш тусгаж байсан гэсэн үг. Аливаа бууралт нь давтамжийг шингээж байгааг илтгэнэ.

Сюй:    Бүх үр дүн жигд байна. Сайхан мэдээ.

Жек:    Цэнгэлдэх хүрээлэн бүрэн хүчин чадлаараа ажиллаж байх үед ялангуяа уг байгууламж их эмзэг байдаг тул цугласан хүмүүсийг хянах асуудал дизайны шийдвэр болгоны төвд байдаг гэсэн үг юм.

Майк:  Тоглолт дуусахад бүгд гараад ирдэгийг бид мэднэ. Тэгэхээр, 55 мянган хүн яг одоо явах гэж байна. Хүмүүс үүнийг хэрхэн тайван, тухтай хийж, янз бүрийн тээврийн хэрэгсэлд боломжийн хугацаанд, ая тухтай, аюулгүйгээр хүрч болохыг ойлгохын тулд үүнийг загварчлах нь зайлшгүй шаардлагатай.

 

ФОНТЕ НОВА ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН, БРАЗИЛ, 2007 ОН

Жек:    Бүх зүйл буруу болоход таны төлөх үнэ төсөөлөхөд ч хамгийн хэцүү зүйл байдаг.

Рома:  Цэнгэлдэх дүүрэн үед хэдэн арван мянган хүн тэнд байдаг, өнгөрсөн хугацаанд Хиллсборо ч юм уу, эсвэл Хазел зэрэг газруудад айхтар золгүй явдлууд тохиолдож байсныг бид мэднэ.

 

“ХЕЙЗЕЛ” ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН, БЕЛЬГИ, 1985 ОН

 

Жек:    Эмгэнэлт явдлын аль алинд нь ноцтой алдаанууд улам гүнзгийрч, хүмүүс дарагдаж үхсэн юм.

 

“ХИЛЛЬЗБУРГ” ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН, АНГЛИ, 1989 ОН

 

Жек:    Хэрэв гарах гарцнуудын төлөвлөлт муутай цэнгэлдэх хүрээлэнд гал гарвал үр дүн нь мөн адил аймшигтай байх болно.

 

"БРЭДФОРД СИТИ", ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН, АНГЛИ, 1985 ОН

 

Макс:  Бид Брэдфордийн цэнгэлдэх хүрээлэнд хүмүүсийг гаргаж чадаагүйн улмаас аймшигт эмгэнэлт явдал болсныг харсан.

Майк:  Ийм гал түймэр гаргах нь маш ховор тохиолддог боловч Их Британийн түүх ийм зүйл тохиолдож болохыг харуулсан, үүнд хүмүүс яаж хариу үйлдэл үзүүлэхийг ойлгож, тэд маш богино хугацаанд сэхээ авч, богинохон хугацаанд барилгаас аюулгүй гарч чадна гэдэгт итгэлтэй байх ёстой.

Клайв: Бид уг барилгад гал гарсан үед нүүлгэн шилжүүлэх эсвэл газар дээр нь яаралтай хариу арга хэмжээ авах шаардлагатай байхаар зохион бүтээсэн, үүний тулд бидэнд найман минут өгнө, энэ хооронд хүмүүсийг суудлаас нь авч цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах цэгт хүргэнэ.

Жек:    Цэнгэлдэх хүрээлэнгээс 55,000 хүнийг хэрхэн хурдан нүүлгэн шилжүүлэхийг төлөвлөхөд архитекторуудын хувьд ганц ч алдаа гаргах боломжгүй ажил байв.

Жек:    Хүн ихтэй цэнгэлдэх хүрээлэнд амь насанд аюул учруулах онцгой байдал аливаа архитекторын хамгийн их айдаг зүйл билээ.

Рома:  Тиймээс барилгын загвар хийц, түүнийг хүрээлж буй бүх зүйлс ямар ч хор хөнөөлтэй үр дагавар гаргахгүй байхаар асуудалгүй байх нь туйлын чухал.

Жек:    Сингапурын цэнгэлдэх хүрээлэнгийн инженерүүд цугларсан хүмүүсийн ​​зан төлөвт дүн шинжилгээ хийж, орц, гарцыг төлөвлөхдөө компьютер ашиглажээ.

Майк:  Хүмүүс хаана цугларч, хаана бөөгнөрч байна, хаана маш олуулаа байна, дарамт ачаалалтай цэгүүд хаана байгааг ажиглаж, энэ бүхэн хаана болохыг олж мэдээд дараа нь барилгаа барихаас өмнө дизайныг өөрчлөх нь маш чухал.

Клайв: Цэнгэлдэх хүрээлэнгүүдийн дизайны нэг хэсэг нь хүмүүс барилгаас дэс дараатайгаар гарахын хэрээр гарах гарц болгоныг илүү өргөн байх ёстой. Энэ бүхэн биднээс дизайныг өөрчлөхийг шаардсан, учир нь энэ гарцны өргөнтэй холбоотой, бүр 10 метрийн өргөнийг 12 метр хүртэл болгох хэрэгтэй болсон нь эсрэг урсгалыг багтаах шаардлагатай байснаас тэр.

Жек:    Аливаа цэнгэлдэх хүрээлэнгийн нэр хүнд тэнд болсон арга хэмжээний нэр хүндээр тодорхойлогддог. Сингапурын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болсон хамгийн гайхалтай үйл явдлуудын нэг бол 2015 оны Зүүн өмнөд Азийн наадам билээ.

Майк:  Энэ бол маш амжилттай арга хэмжээ байсан, иймэрхүү арга хэмжээг зохион байгуулахад цэнгэлдэх хүрээлэнг хэрхэн хамгийн сайн ашиглаж болохыг харуулсан. Сингапурын оршин суугчид анх энд ирцгээсэн бөгөөд тэд энд үнэхээр гайхалтай уур амьсгалыг мэдэрсэн гэж би боддог, нэг үгээр, тэд дэлхий даяар  хотоо харуулсан юм.  Гэвч өнөө үед дэлхийн хэмжээний арга хэмжээ ч олны анхаарлыг татахад хангалтгүй.

Бен:     Цэнгэлдэх хүрээлэнгүүд улам бүр хотын төсөл болсоор байна. Эдгээр нь хотуудыг өөрийн гэсэн өнгө төрхтэй болоход нь тусалдаг учраас тэд хотын өнгө үзэмжээрээ бусдаас ялгарахыг хүсдэг.

Рома:  Миний хувьд Сингапурын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн хамгийн сайхан зүйл бол дээд талд нь байдаг гялгар гялгар хавтангууд, тэд барилгыг гайхалтай дүр төрхтэй болгодог. Тэрхүү үзэсгэлэнтэй бөмбөгөр оройн яг голд нь нэг маш гайхалтай онцлог зүйл байдаг юм, тэд дүрс, видеог тусгаж харуулахын тулд гэрлийг ашигладаг, тэрийг зөвхөн цэнгэлдэх хүрээлэн дотроос биш, бас гаднаас, хотоос харж болно.

Жо:      Бид амьд дээвэртэй, тэр нь ер бусын, мөн энэ бүхэн зочдыг улам өндөр сэтгэгдэлтэй болгодог, бидний зорьж байдаг зүйл энэ. Зочид орох замдаа гэрэлтүүлэгтэй дээврийг харж, тэд цэнгэлдэх хүрээлэнд ормогцоо бүр илүү сэтгэл ханамжтай байхыг бид хүсдэг.

Майк:  Гоол хийх үед дээвэр дээр оноо, бас гоол гэсэн бичиг гарч ирнэ, ингээд рок хөгжим болон бусад зүйлсийн хамт энэ бичиг тойрон эргэлдэж анивчихад энэ зүгээр л олны сэтгэлийг хөдөлгөдөг, энэ л цэнгэлдэх хүрээлэн амжилттай байхад чухал, мөн зурагтаар үзэж байгаа гэрийн үзэгчдэд ч гэсэн энэ чухал.

Рома:   Иймээс, маш гайхалтай дэлгэцийг бүтээхийн тулд тэд дээвэрийн эвхэгддэг хэсэгт хэдэн арван мянган LED ашигласан юм.

Жек:    Энэ асар том дэлгэц - дэлхийн хамгийн том дэлгэцүүдийн нэг. Мөн түүнийг ЛЕД-ээр хийсэн тул харьцангуй бага эрчим хүч зарцуулдаг. Энэ бол цэнгэлдэх хүрээлэнгийн өндөр нэр хүндийг бэхжүүлж буй өндөр технологийн оньсон тоглоомын эцсийн хэсэг юм. Энэ нь дэлхийн хамгийн том бөмбөгөр барилга төдийгүй бүх үл итгэгчдийг ялан дийлж, спорт, зугаа цэнгэл, эдийн засгийн салбарт ялалт байгуулсан амжилтын түүх болсон билээ.

Бен:     Цэнгэлдэх хүрээлэн маш үнэтэй. Учир нь тэр барьж болох хамгийн ашигтай барилгуудын нэг. Нэг ёсондоо цэнгэлдэх хүрээлэн бол бидний тэнгэр баганадсан барилга гэж нэрлэдэг мөнгө олдог машин юм. Гэхдээ би цэнгэлдэх хүрээлэнгүүд тэнгэр баганадсан барилгуудыг орлож, 21-р зууны хамгийн сүүлийн үеийн, үгүй ​​дээ л хамгийн дэвшилтэт мөнгө олох машин болсон гэж би боддог.

Жек:    Сингапурын Үндэсний цэнгэлдэх хүрээлэн нь ямар ч бэрхшээлийг үл харгалзан нөхөн сэргээсэн зөөлөн газар барихад тулгарч байсан сорилтуудыг даван туулж, урьд өмнө хэзээ ч байгаагүй өргөн цар хүрээтэй дээвэртэй, давхруудыг хүссэн үедээ суудал болгон өөрчлөх боломжийг олгодог ер бусын инженерчлэлтэй байгууламж болсон юм.

Ун:       Миний бодлоор, сэтгэл хөдлөлийн талаас энэ төсөл биелсэн. Энэ бол биелсэн мөрөөдөл, энэ бол бидний амьдралыг өөрчлөх зүйл.

 

Клайв: Энэ хамт олон бидний хувьд нээлт болсон үнэхээр бахархамаар барилга, түүнд архитектур, дизайн, инженерчлэлийн нэгдсэн арга барилуудыг тусгасан өгсөн нь бидэнд зорилгодоо хүрэх боломжийг өгсөн юм.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

Back to episodes Go home