SuperstructuresEngineering 5 angi

Супер байгууламж: Инженерийн гайхамшиг:

Аварга сансарын станц

Үргэлжлэл: 44:10 мин.

Дүрүүд:

Эр:

Дон Петтит

Эймос Уинтер

Жефф Хоффман

Лэйн Картер

Иверет Болдюк

 

Эм

Морган Эйбни

Эллисон Макинтайр

Дэва Ньюмэн

Суни Уильямс

Саманта Кристофоретти

Лесли Ринго

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жек:    ОУ-ын сансарын станц. Энэ станц дээд зэргийн төгс орчин.

Дон:     Сансар бол хүн амьдрахад тохирохгүй газар.

Жек:    Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн үнэтэй байгууламж... Энд хүн төрөлхтний мэдэх хамгийн тааламжгүй орчин байдаг.

Дон:     Бид тэнд очих цорын ганц арга нь технологийн давуу талыг ашиглана. Бид амьд үлдэхийн тулд шаардлагатай бүх зүйлсээр хангах ёстой.

Жек:    Дэлхийгээс 402 километрийн өндөрт агаар, хоол хүнс, усгүй бол энэ инженерийн асар том сорилт.

Морган:                                          Бид инженерүүд, дэлхий дээр хангагддаг амин чухал тэр бүх системүүдийг нэг жижигхэн лаазанд яаж багтаахыг бодож олох ёстой.

Жек:    Инженерүүд үүнийг хэрхэн чадсаныг харуулахын тулд ... Бид түүнийг хэдэн хэсэг задлаж... ... дотор нь юу өрнөж байдагийг олж мэднэ. Олон улсын сансрын станц болон түүний гадна бүтэц бидэнд бусад гаригууд, тэдний цаадахад хүрэхэд хэрхэн туслах вэ?

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

СУПЕР БАЙГУУЛАМЖУУД: ИНЖЕНЕРИЙН ГАЙХАМШИГ

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

САНСАРЫН СТАНЦ

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жек:    Энэ бол 150 тэрбум долларын үнэтэй урьд өмнө хэзээ ч байгаагүй орчин.

Эймос: ОУСС бол инженерчлэлийн гайхамшиг, учир дэлхий дээр хүмүүс амьдрахад зориулсан тийм том орчинг байгуулах боломжгүй, харин үүнийг сансарт бүтээх ёстой. 

Жек:    Энэ станц олон сая өндөр технологийн бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрддэг. Үүнд, амьдрах капсул, унтлагын капсул, ажиглалтын тавцан, шинжлэх ухааны зургаан лаборатори бүхий 16 битүүмжилсэн модультай. Бүгдээрээ битүүмжилсэн хонгилоор хоорондоо холбогддог. ОХУ-ын Союз капсулуудад зориулсан зай зэрэг зочдод зориулсан зогсоол ихтэй; мөн онцгой байдлын үед байнгын бэлэн байдаг ОУСС аврах хөлөг бий. Бусад ямар ч бүтцээс ялгаатай нь ОУСС сансрын нисгэгчдийг шаардлагатай бүх зүйлээр нь хангах ёстой. Хэрэв тэр байхгүй бол... Тэд амиа алдана.

Дэниель Жорж электроникийн инженер, МИС: Хүн хоолгүй гуравхан долоо хоног, усгүй гурав хоног, агааргүй гурван минут л амьдарч чадна.

Жек:    Хүн төрөлхтөн дэлхийгээс алс холд сансарын аялал хийхийн тулд сансрын нисэгчид бие даах чадвартай байх ёстой. Хэрэв ОУСС энэ асуудлыг шийдэж чадвал хүн төрөлхтөн сансарт амьдарч чадна гэдгийг батлах болно. Гэхдээ, станцад хэн нэгэн амьдрахаас өмнө ОУСС-ын ард байгаа инженерүүд түүнийг сансарт илгээх ёстой, харин тэр  460 тонн жинтэй. Бараг 300 орчим хөнгөн тэрэг гэсэн үг.

Дэн:     Бид дэлхий дээр Олон улсын сансрын станцыг бариад дараа нь түүнийг сансарт хөөргөдөг бол үнэхээр сайхан байхсан.

Эймос:                                              Тэр бүх зүйлийг нэг далайлтаар шийдэж болохгүй. Яг легогийн зохион бүтээгч шиг хэсэг хэсгээр аваачиж угсарч эвлүүлэх хэрэгтэй.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жек:    ОУСС анх сансарт холбогдох ёстой хоёр модуль төдийгээр гараагаа эхлүүлж байжээ. Нэгийг нь америк, нөгөөг нь орос бүтээсэн байна.

Эллисон Макинтайр сансрын хөлгийн загвар зохион бүтээх хэлтсийн дарга, НАСА, Жонсон:

             Тэр анхны нислэгээ 1998 оны 11-р сард хийсэн юм. Орост коммунизм нуран унаснаас хойш тийм ч их цаг хугацаа өнгөрөөгүй, гэвч бид Орос-Америкийн хамтарсан сансрын станцыг бүтээлээ. Үүнд улс төрийн ач холбогдол маш чухал байсан юм.

Жек:    Сансрын уудмын төлөөх ширүүн өрсөлдөөний дараа бүх юм гэнэт хамтын ажиллагаа болж хувирчээ. Эхлээд тойрог замд байгаа оросын “Заря” нэртэй модуль, энэ нь “нар мандах” гэсэн утгатай. Дараа нь “Юнити” гэдэг америкийн анхны модулийг “Эндевоур” сансрын хөлгийн ачааны хэсэгт хийж хөөргөжээ.

Эр:        Шатлл сансрын хөлөг Эндевоур хөөрч байна.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жек:    “Юнити” одоо цагт 27,000 км/ц-ийн хурдтайгаар “Заря”-ийн араас  нисэж байна. Хоёр их гүрний хоёр модуль залгагдах ёстой.

Дон:     Бидний хийх ёстой хамгийн эхний зүйл нь ачааны нээлхийг нээх байсан.

Дэн:     Энэ хоёр модулийг холбох нь ямар чухал болохыг төсөөлж байна уу?

Жек:    Харамсалтай нь, хоёр модулийг хөөргөхөөс бүр өмнө инженерүүд асуудал байгааг анзаарчээ.

Элли:   Хөөргөхөөс өмнө газар дээр бүх хэсгүүдийг холбох шаардлагагүй байсан юм.

Жек:    “Заря” болон “Юнити” хоёр бүр анхнаасаа ОУСС-д зориулагдаагүй байжээ. Тэдний залгах системүүд хоорондоо таарахгүй байлаа.

Дон Петтит – сансарын нисэгч, НАСА

             Оросын нээлхийнүүд бөөрөнхий, харин манай нээлхийнүүд дөрвөлжин хэлбэртэй байдаг.

Дэн:     Энэ бол ОУСС-ын хувьд чухал үйл явдал, гэтэл тэнд хоорондоо таардаггүй хоёр зүйл байна.

Дон:     Тэгэхээр одоо яах вэ? Яг легогийн зохион бүтээгч шиг холбогч хийх хэрэгтэй.

Жек:    Тэд Г-хэлбэрийн лего шиг юм хийж, түүнийгээ битүүмжилсэн залгах холбогч буюу БЗХ гэж нэрлэжээ. Тэр зөвхөн янз бүрийн нээлхийд тохирох төдийгүй өөр модулийг хүлээн авч түүнийг алдаагүй тэгшлэх маш нарийвчлалтай залгах цагирагтай. Найдвартай агаарын нээлхий бий болгох чухал. Энэ бол үнэний мөч. Холбох цагирагийн дотор талын түгжээ модулиудыг хамтад нь эцэслэн холбож, татаж байна.

Эр:        Хьюстон, “Эндевоур”, бид “Заря”-г холболоо.

Жек:    ОУСС ийнхүү мэндэллээ.

Эр:        Энэ гайхалтай байлаа. Нэг үгээр, бид энд байна. Бид сансарт хөөрөхөд ачааны хэсэгт “Юнити” хамт байсан, бид явахдаа дараагийн модуль хүлээж авахад бэлэн сансарын станц үлдээж байна.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жек:    Дараагийн 20 жилийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрээс инженерүүд төсөлд нэгдэж, өөрсдийн сансрын лаборатори, илүү том хэмжээтэй амьдрах орчинг бүтээжээ. Гэхдээ модулиуд тус бүрийг дэлхий дээр бүтээсэн бөгөөд бүгдийг нь сансарт амжилттай хөөргөхийн тулд олон улсын асар их хүчин чармайлт шаардагдана.

Дэва Ньюмэн – НАСА-ийн орлогч захирал, профессор, МИС:

             Сансрын станцыг барихад нэлээд хугацаа зарцуулсан. Бид бүгдийг сансарт гаргаж ажиллуулж, бүх модулиудыг холбож, угсрах ёстой байлаа, тиймээс бид 40 гаруй нислэг хийсэн. Модулиуд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн. Бидэнд НАСА-аас ирсэн америкийн модуль, оросын модуль, япон, европын модулиуд гээд зөндөө л байсан.

Жек:    Дэлхийгээс ийшээ 0,45 кг ачаа илгээхэд 10,000 долларын үнэтэй.

Суни Уильямс – НАСА-ийн сансарын нисэгч: За, бид яг одоо японы лабораторид байна. Энэ Олон улсын сансрын станц дахь олон лабораторуудын нэг. Энэ “Коламбус”, европын модуль. Энд хаа сайгүй ШУ-ны туршилтууд явагдаж байдаг. Энд бага зэрэг хөл хөдөлгөөн ихтэй байгааг харж болно. Одоо бид америкийн лабораторид байна. Дахин хэлэхэд, энд бүх хананууд нь шинжлэх ухааны туршилтаар дүүрсэн лаборатори. Одоо бид оросын хэсэг рүү шилжих гэж байна. Бэлдээрэй. Мөн танд паспорт хэрэггүй шүү. Энэ модулийн хамгийн гоё хэсэг нь гэвэл 1998 онд хөөргөсөн сансрын станцын хамгийн анхны модуль нь энэ.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Дэн:     Тэр цагаас хойш станц завгүй болсон. Өөрөөр 18 жилийн турш сансарт хүн байнга байсаар ирсэн гэсэн үг.

Жек:    Өнөө үед энэ ОУСС асар том. Энэ бол урьд нь бүтээгдээгүй хамгийн том сансрын станц.

Жефф Хоффман – НАСА-ийн сансарын нисэгч асан, МИС-ийн профессор: Хэрэв сайн дурантай байгаад энэ станц толгой дээгүүр өнгөрөхөд дурандвал шууд олж харна. Ердийн үед хиймэл дагуулыг харж болдог ч тэр зүгээр л жижиг цэг, харин ОУСС хангалттай том учраас түүнийг томруулсан объект гэж харах боломжтой.

Жек:     Үнэндээ энэ нь маш том, Таймс сквер хажууд нь одой харагдана. Ер бусын 108м x 73м  хэмжээтэй энэ станц таван унтлагын өрөөтэй байшингаас ч илүү том зайтай. Гэвч ОУСС томрохын хэрээр илэрхий асуудлууд нь улам ихээр нэмэгддэг. Агаар... Тэр огторгуйд байдаггүй.

Дэн:     Станц биднийг амин чухал системээр хангадаггүй: агаар, хүчилтөрөгч гэх мэт. Тиймээс, хэрэв бид сансарт гэртэй бол энэ бүхнийг хангах ёстой.

Жек:     Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 18,000 литр агаараар амьсгалдаг. Ес хүртэлх хүний ​​бүрэлдэхүүнтэй ОУСС асар их хүчил төрөгчөөр хангагдах ёстой, харин тэр нь цонхны цаанаас ирдэггүй.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жек:    Вартын агаар мандлаас гадна ОУСС нь сансрын нисгэгчдийг амьдрахад шаардлагатай бүх зүйлээр нь хангах ёстой. Амьсгалах агаар жагсаалтын нэгдүгээрт ордог.

Мор:    Бид сансарын нисэгчдэд юу өгч байгаагаас тэдний амьдрах эсэх нь шалтгаална, мөн ямар ч үед, хэрэв системүүдийн аль нэг нь доголдвол дэлхийгээс ямар нэгэн юм татан авах, эсвэл хурдхан дэлхий рүү буцахаар бол үүнд хугацаа маш хязгаарлагдмал.

Жек:     Хүнд нөхцөлд, яаралтай үед хүчилтөрөгчийн хангамжийг пуужингаар илгээж болно.

Нислэгийн удирдлагын төв: Тав, дөрөв, гурав, хоёр, нэг.

Жек:     Технологийн дэвшлийн ачаар бүх зүйл төлөвлөгөөний дагуу бол сансарын хөлөг ОУСС-тай зургаан цагийн дотор уулзах боломжтой. Гэхдээ ачаа хүргэлт амжилттай болсон ч төлөх ёстой үнэ байдаг. Нислэг бүрийн зардал асар их: бараг 200 сая доллар.

Жефф:                                    Сансрын станц руу нэг кг юм тээвэрлэх их үнэтэй. Мөн энэ бүх мөнгийг зөвхөн ус, хүчилтөрөгч хүргэхэд зарцуулна гэдэг үнэхээр их зарлагтай ажил.

Жек:    ОУСС өөрөө агаар үйлдвэрлэх чадвартай.

Дэн:     ОУСС-д хүчилтөрөгч дэлхийгээс ирж болно, тэдгээрийг нөөцийн саванд хадгалдаг боловч ОУСС өөрөө агаар үйлдвэрлэх хэрэгтэй.

Жек:     Дэлхий дээр бид агаарыг ердийн зүйл гэж хүлээн авдаг. Сансарт нисэгч бүр амьсгал боогдохоос зайлсхийхийн тулд жилийн 365 өдөр 0.84 кг хүчилтөрөгчөөр хангагдах ёстой. ОУСС-ын төвд нь хогийн савны хэмжээтэй жирийн нэг төхөөрөмж бий. Сансрын нисгэгчдийн амь насыг аврах нууц энд л оршдог. Гайхалтай нь энэ эд зөвхөн уснаас хүчилтөрөгч үүсгэнэ.

Дэн:     Тэгэхээр, танд багахан хэмжээний ус байгаа. Та тэр усаар бага зэрэг цахилгаан гүйлгэж, цахилгаан усыг устөрөгч, хүчилтөрөгч болгон задлана.

Жек:    Хүчилтөрөгч нь эерэг электрод дээр бөмбөлөг хэлбэрээр, устөрөгч - сөрөг тал дээр ялгардаг. Гэхдээ дэлхий дээр энгийн нэг байдаг зүйл сансарт инженерийн ноцтой асуудал болж хувирдаг: хийн бөмбөлөгүүд уснаас гардаггүй.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жефф: Ахлах сургуулийн химийн лабораторид хий зүгээр л гадаргуу дээр хөвж гардаг, учир нь тэр уснаас хөнгөн, тиймээс хөвж байгаа юм. Сансарт хий шингэнээс хөнгөн биш, учир нь хий жингүй, шингэн ч жингүй байдаг. Тиймээс бид хийн бөмбөлөг үүсгэнэ, харин тэд хаашаа ч хөдлөхгүй. Бид юу хийдэг гэхээр, түүнийг центрифугт хийгээд эргүүлнэ, шингэн илүү нягтралтай ч жингүй шахуу... гэхдээ л жинтэй хэвээрээ, тиймээс тэр илүү нягт байна... тэр гадагшилж, дараа нь бид хийнээс шингэнийг нь салгадаг.

Дэн:     Устөрөгч ялгарч, сансарт гадагшилна, хүчилтөрөгчийг нь ОУСС-ыг агаараар хангахад ашигладаг.

Жек:    Өдөрт 2.25-9.10 кг хүчилтөрөгч үйлдвэрлэх хангалттай хүчин чадалтай. Багийнханд энэ хангалттай. Сансар огторгуйн эрс тэс нөхцөлд агаар үүсгэх нь зөвхөн эхний сорилт юм. Үүнийг мөн ОУСС-т хадгалах хэрэгтэй. Гэхдээ түүний их бие гэмтэх аюул үргэлж байдаг.

Дэн:     Одоо тэнд маш их сансрын хог байгаа.

Mор:    Тэр хогнууд сансрын станцын гадна биеийг гэмтээж мэднэ.

Дон:     Би нэг цонхноос зураг авч байлаа, цонх бүтэн, цэвэрхэн байсан. Хэсэг хугацааны дараа би дахин зураг авахаар буцаж ирээд бичил солиртой мөргөлдсөнөөс цонхонд 1,4 см диаметртэй том хонхорхой үүссэнийг олж харсан. Бид ойроос зургийг нь авч, дэлхий рүү илгээж, дотогш нэвтрэхэд энэ аюул учруулах үгүйг асуусан юм.

Дон:     Хэрэв сансрын станцад нүх гаргавал агаар мандал маш хурдан уурших болно.

Жек:     Агаар мандалгүй байна гэдэг нь хүчилтөрөгчгүй гэсэн үг бөгөөд үүний үр дагавар нь ойлгомжтой. Тэгвэл ОУСС солир унах аюулыг хэрхэн даван туулж байна вэ?

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жек:    Олон улсын сансрын станц нь тойрогт замд гарсан хүний ​​гараар бүтээгдсэн хамгийн том биет юм. Мөн тэр манай гарагийг 8.05 км/сек-ийн хурдтайгаар тойрон эргэж байгаа ч станцын дотор үүнийг анзаарах хэцүү.

Жефф:                              Жишээлбэл, бид машинд сууж байхдаа хурдыг хэрхэн мэдэрдэг вэ? Замын чимээ шуугианыг, салхины чимээг, цонхны хажуугаарх сурталчилгааны самбаруудыг эсвэл моднууд найгахыг анзаардаг. Эдгээрийн аль нь ч сансар огторгуйд байхгүй. Ямар хурдтай нисч байгааг мэдэхийн тулд доошоо харна, чи Номхон далай дээгүүр нисч явснаа арван минутын дараа Нью-Йоркийн дээгүүр, дахиад арван минутын дараа Лондон дээгүүр нисч байдаг.

Жек:     Хэрвээ ОУСС дэлхийтэй ойртож тойрон эргэдэг байсан бол түүний хурд ямар аймшигтай болохыг бид бүгд харах байсан. Тэр аравхан минутын дотор АНУ-ын эргээс эрэг хүртэл туулж, дэлхийг жилд 5500 гаруй удаа тойрно.

Дэва:   Энэ 26,000 км/цаг хурдалж байна гэсэн үг. Тэгэхээр та хурдны хязгаарыг зөрчих нь гарцаагүй.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жек:    Дэлхий дээр хурд маш аюултай байж болох ч сансарт ОУСС хурдтай нисэх үедээ саадтай мөргөлдвөл маш их гамшигт үр дагаварт хүргэж мэднэ.

Жефф:                                    Сансрын хог хаягдал хажуугаар 8.04 км/секунд хурдтай өнгөрдөг, тиймээс хэрэв өөдөөс чинь нэг маш том хог маш хурдтай ирж байвал чи түүнийг хэзээ ч олж харахгүй.

Жек:     2012 оны 3-р сарын 23. Нислэгийн удирдлагын төв багийнхантай радиогоор холбогдлоо.

НУТ:     Харьцангуй хурдны талаар санаа юу байна?

НУТ:     Шалгаж байна.

Жек:     Ямар нэг зүйл сансрын станцыг шууд чиглэн нисэж байна.

НУТ:     Сансрын хог хаягдал ойртох хугацаа 11 минут .

Жек:     Энэ объект ямар том болохыг хэн ч мэдэхгүй.

Дон:     Тийм ээ, тэнд чаддаг зүйлээ л хийнэ, чи бүр өглөө эрт боссон ч шалтгаан нь юу болохыг мэддэг.

Жек:     Багийнхан сансрын станцыг мөргөлдөхөд бэлтгэх ёстой.

Сансрын нисэгч: Түүнийг харж байна уу?

Сансрын нисэгч: Тийм ээ.

Сансрын нисэгч: Өө, тиймээ.

Дон:     Та нар ороод станцын нээлхий болгоныг хаагаарай. Энэ ойролцоогоор 45 минут болно.

НУТ:     Тэр аль талаас вэ?

НУТ:     Бид мэдэхгүй байна.

Жек:     Их биед нүх гарсан тохиолдолд нээлхий даралт гэнэт алдагдахыг тэсвэрлэх чадвартай.

НУТ:     Цаг зургаан минутын заалтанд ойртож байна.

Жек:     Хэрэв цоорч агаар алдагдсан тохиолдолд ноцтой онцгой байдал үүсгэж мэднэ.

НУТ:     Ойртох хамгийн дээд хугацаа хүртэл гурван минутын заалтанд ойртлоо.

Жек:     Багийнхан эрсдэлд орохыг хүссэнгүй. Тэд аврах хөлгүүд рүү явцгааж байна.

Дон:     Бид сансрын станц мөргөлдөх тохиолдолд салгах бэлтгэлийг ханган Союз хөлөгт сууцгаасан.

НУТ:     Дээд зэргээр ойртоход нэг минут байна.

Дон:     Чи зүгээр л цонхны хажууд суугаад бид цохилтонд өртөхгүй гэж найддаг, тэгээд л суугаад хүлээнэ дээ.

НУТ:     Өнгөрчих шиг боллоо.

Жек:    Аз болоход энэ удаад хажуугаар өнгөрлөө. Гэвч ОУСС азанд найдаж болохгүй.

Элли:   Олон улсын сансрын станц нь сансрын хог хаягдлаар дүүрсэн дэлхийн нам дор тойрог замд ажиллах зориулалттай.

Дэн:     Сансрын олон хог хаягдлууд хүний ​​гараар бий болдог. Тэдгээр нь бидний тийш нь хөөргөсөн зүйл... ихэвчлэн хиймэл дагуулууд гэдгийг бүгд мэднэ.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жек:     НАСА сансрын станцын бүрэн бүтэн байдалд заналхийлж мэдэх хагас сая гаруй биетийг тойрог замд илрүүлжээ.

Жефф:                                                Аз болоход, биднийг гомдоох хангалттай том зүйлсийн ихэнхийг бид хянаж чаддаг. Тэнд хэд хэдэн объект байдаг бөгөөд тэдгээрийг хянахад хэтэрхий жижиг, тэд гэмтэл учруулахад хангалттай.

Жек:     ОУСС байнга бөмбөгдөлтөнд өртдөг. Ихэнх хогнууд жижигхэн байдаг, бүр 1,27 см-ийн будагны хэлтэрхий 96 км/цагийн хурдтай мотоцикль мөргөж байгаатай адил хохирол учруулдаг. Аюулгүй амьдрах орчин байхын тулд ОУСС нь бүх хүчилтөрөгчийн хангамжаа алдахгүйгээр цохилтыг тэсвэрлэх чадвартай байх ёстой.

Эймос:                                 Үндсэндээ ОУСС сум нэвтэрдэггүй хантаазтай. Сум нэвтэрдэггүй хантааз нь сум тусвал салж болох өөр өөр кевлар давхаргатай байдагтай адил ОУСС-ын гадна бүрхүүл нь өөр өөр давхаргатай байдаг.

Жек:     Сансрын станцын гадаргыг Уипплийн бамбай гэж нэрлэдэг. Гаднах ханыг 0,25 см-ийн зузаантай хөнгөн цагааны нимгэн хуудсаар хийсэн. Түүний цаана даавуун материалтай хучлага, дахиад нэг хөнгөн цагаан нимгэн хана байдаг. Энэ бүхэн ОУСС-ыг шууд цохилтоос хамгаалахад хэтэрхий нимгэн юм шиг санагдана.

Жефф:                                       Нимгэн зүсэж бие биенээс нь зайтай байрлуулсан металлыг бодвол цул төмөр хана хамгаалдаггүй нь харагдаж байна.

Жек:    Өндөр хурдтай бичил солир ОУСС-ын гадна ханыг мөргөж, бутарна. Зарим хэлтэрхий нь хөнгөн цагааны эхний давхаргыг нэвтлэж, энергийнх нь хагас нь сарнина. Дараа нь кевлар болон некстелийн давхаргуудын ээлж ирнэ. Керамик утаснууд зарим металлаас илүү бат бөх байдаг. Бичил солирын хэлтэрхийнүүд энэ давхаргыг нэвтлэхдээ бүр жижиг болон бутарч их биеийг цоолох хангалттай энерггүй болдог.

Жефф:                                          Хэрэв энэ тухай бодвол ухаанд багтамгүй зүйл. Хөнгөн цагаан хавтангуудыг нягт нийлүүлэхийн оронд нь хэдэн салангид хавтангууд илүү сайн хамгаалж чадна гэхээр. Гэвч сансар огторгуйд ийм л байдаг.

Жек:     Уипл бамбай сансрын станцыг 20 гаруй жилийн турш бичил солирын нөлөөнөөс хамгаалжээ. Гэхдээ энэ хамгаалалт илүү том объектын эсрэг үр дүнгүй. Хэрэв мөргөлдөж болзошгүй зам дээр том объект илэрсэн бол цорын ганц сонголт нь ОУСС-ыг түүний замаас холдуулах хэрэгтэй.

Элли:   Сансрын баг тойрог замд байгаа ихэнх сансрын хог хаягдлыг хянаж байдаг. Тэд НАСА дахь манай нислэгийн удирдлагын төвд мэдээлдэг. Бидэнд ногоон бүс, шар бүс, улаан бүс байна.

Жек:    Улаан бүсэд унасан объектууд ОУСС-тай мөргөлдөх магадлал 10,000-д нэг байдаг: үл тоомсорлоход хэтэрхий аюултай.

Элли:   Хэрэв бид улаан бүсэд ямар нэг зүйл ойртож байна гэж үзвэл Сансрын станц тойрог замаа өөрчилж, түүний замаас гарахын тулд өөрийгөө хурдасгаж болно.

Жек:    Багахан хөдөлгүүрүүд ОУСС-ын хөдөлгөөний чиглэлийг өөрчилдөг боловч тэднийг ашиглахад маш үнэтэй тусдаг.

Дэн:     Тэдгээр хөдөлгүүрүүдийг бараг жижигхэн пуужин гэж төсөөлж болно. Пуужингууд түлш хэрэглэдэг, харин тэр түлш нь хязгааргүй  биш.

Жек:    0.45 кг түлшийг 10,000 доллараар дэлхийгээс илгээх ёстой. Энэ нь инженерүүдийг хамгийн том асуудалтай тулгарахад хүргэнэ, станц дэлхийгээс хараат байдагийг яаж багасгах вэ? ОУСС нисэх үедээ хөдөлгүүртээ тулгуурлдаг бол бие даах боломжгүй. Гэхдээ станцын төвд нуусан  зальжин аргын ачаар энэ шаардлагагүй болно.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жек:    Олон улсын сансрын станцад асуудал гарчээ. Станц дэлхийг 90 минут тутамд тойрон эргэдэг бөгөөд чиглэлээ байнга өөрчлөх ёстой. Хөдөлгүүр ашиглах нь нэг сонголт боловч энэ нь үнэ цэнэтэй түлшийг дэмий үрдэг.

Жефф: Сансрын станцын хувьд, хэрэв энэ дэлхий бол, бид ихэвчлэн станцаа барьж байх... Бидэнд заримдаа өөрсөддөө зөвшөөрдөг юм... бид ихэвчлэн станцыг их бага хэмжээгээр дэлхийтэй харалдаа нэг байрлалд барьж, бөмбөгөр оройг доош чиглүүлж байхыг хичээдэг. Үүний тулд мэдээж сансрын станц дэлхийг тойрох бүртээ нэг удаа эргэлдэг юм.

Жек:                                               ОУСС-д хэрэгтэй зүйл бол түлш хэрэглэдэггүй тээврийн арга.

Дэн:     ОУСС-ыг шаардлагтай өндөрт нь байлгах, мөн хөдөлгөөний чиглэлийг хянаж удирдах шийдэл нь гироскоп ашиглах явдал.

Жек:     Энэ бол ОУСС-ын хамгийн тэргүүн ололттой нууцуудын нэг. Сансрын асар том лабораторийн төвд тус бүр нь жижиг шүүгээний хэмжээтэй дөрвөн жижиг хайрцгууд байдаг. Тэднийг хянах агшны гироскоп буюу гиродин гэдэг. Гэхдээ тэд хөл бөмбөгийн талбайн хэмжээтэй үлэмж биетийг яаж хөдөлгөж чаддаг вэ?

Дон:     Хөдөлгүүрийг асаахгүйгээр станцын өндрийг өөрчилж болно гэдэг утгаараа тэд маш ухаалаг.

Жек:     Дөрвөн гиродиныг  ОУСС-ын гол цөмд нь суурилуулсан байдаг. Хайрцаг бүрийн дотор минутанд 6600 эргэлттэй хурдтай эргэдэг нисдэг дугуйтай. Нисдэг дугуйнууд импульсийн момент үүсгэдэг, тэд ердөө л эргэлтийн хурдаа өөрчлөх юм уу, эсвэл тэдний эргэж байгаа хавтгайг хазайлгаж энэ ипульсийг ОУСС-д дамжуулсанаар станц хөдөлж эхлэнэ.

Жефф:                                          Хэрэв би энд сандал дээр сууж, харин гироскоп энэ хавьд эргэлдэж байтал би гэнэт тоормоз гишгэж гироскопыг удаашруулбал сандал эргэлдэж эхэлнэ. Би эндээ гироскопыг удаашруулж, дараа нь би эргэж эхлэнэ, яагаад гэхээр импульсын момент үргэлж хадгалагдаж байдаг юм.

Дэн:     Тэгэхээр эргүүлэх моментийг удирддаг эдгээр дөрвөн гироскоп нь олон улсын сансрын станцыг нэг ч дусал түлш хэрэглэхгүйгээр бүхэлд нь хөдөлгөж чадна.

Жек:     Мөн станцад бараг бүх тоног төхөөрөмжүүд цахилгаан ашигладаг шиг тэд ч хэрэглэдэг. ОУСС-ын нийт 75-90 киловатт цахилгааны хэрэгцээг хангахын тулд инженерүүд нарны хүчийг чадварлаг ашигласан байна. Тус станц нь бүх цахилгаан эрчим хүчийг үнэ төлбөргүй үйлдвэрлэдэг.

Жефф:                                    Сансрын станцын нарны зайн хавтангууд станцыг шаардлагатай бүх эрчим хүчээр хангадаг учраас тэд туйлын чухал зүйл.

Жек:     Самбарууд нь асар том байх ёстой, гэтэл энэ нь тэднийг тээвэрлэх нөхцөлгүй болгох байсан. Хэрэв НАСА-гийн инженерүүд тэднийг сансарт илгээх ухаалаг арга бодож олоогүй бол.

Дэн:     Нарны зайн хавтангийн хувьд хамгийн гайхалтай нь юу гэхээр, зөвхөн цацраг тутамд 1.62 хавтгай дөрвөлжин километр зай оногддог хэмжээ нь биш, харин тэд эвхэгддэг, дараа нь сансарт гараад дэлгэгдэж болдог нь. Энэ сансарт хийж болох ер бусын зүйл.

Жек:     Тэд бүгдээрээ 120 киловатт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Энэ нь ОУСС-ын бүх хэрэгцээг хангахад хангалттай бөгөөд 40 айлын гэрийг эрчим хүчээр хангахтай тэнцэнэ.

Жефф:                                         Хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд нарны зайгаа үргэлж нар руу чиглүүлж байх ёстой. Өөрөөр, станц хөдлөхийн хэрээр энэ хавтангууд нь эргэж байх ёстой гэсэн үг.

Дон:     Тэнд карданууд суурилуулж өгсөн байдаг. Бид нарны хавтанг ашиглаж болно. Энэ чиглэлд унжуулж, дараа нь бид энэ чиглэлд өргөж болдог.

Жек:     ОУСС-ын хамгийн том инженерийн ололтуудын нэг бол тэр 177,000 гаруй цагийн турш өөрөө цахилгаан эрчим хүчээ үйлдвэрлэж байна. Тэр 24 цагийн турш агааржуулагчийг тэжээлээр хангаж, сансрын нисгэгчдийн амьд байх үндэс болдог.

Дэн:     Энд алдаа гарч болохгүй. Манай гэрт цахилгаан тасрангуут зүгээр л гар чийдэн ч юм уу эсвэл лаа асаахтай адилхан биш. Хэрэв агааржуулагч ажиллахгүй бол сансрын нисэгчид амиа алдацгаана.

Жек:     ОУСС дэлхийн цаадах сүүдэрт орох үед манай гаригт урьд өмнө байгаагүй бага хэмжээгээр агаарын температур буурч эхэлдэг. Сансрын станцын хамгаалалтын гадарга байгаагүй бол энэрэлгүй хүйтэн сансрын нисгэгчдийг хормын төдийд үхүүлэх байсан. Харин эсрэгээр, нарны гэрэлд температур огцом нэмэгдэж болно.

Дэн:     ОУСС-ын температурыг, мөн ерөнхийд нь температурыг хянаж байх нь маш чухал. ОУСС-д нарны өөдөөс харсан үгүйгээс үл хамааран эрс тэс температуртай байдаг бөгөөд энэ нь ойролцоогоор Цельсийн +121 хэм эсвэл -156 хэм байдаг.

Дон:     Станц наранд эсвэл сүүдэрт байхаас температурын асар их хэлбэлзэл гардаг, цаашид станцын хийхдээ үүнийг анхаарч үзэх хэрэгтэй.

Жек:     Эдгээр аюулын дотроос хэт халалтыг зохицуулах хамгийн хэцүү байдаг.

Жефф:                                    Сансрын хөлөг дотор олон хүн, электрон хэрэгсэлүүд байдаг учраас маш их дулааныг үүсгэж үүнийг яахаа мэдэхээ больдог. Тэгэхээр, дэлхийн тойрог замд байгаа үед шийдэх асуудал нь энэ дулаанаас ангижрах ёстой.

Жек:     Хэрэв ОУСС дотор дулаан хяналтгүй хуримтлагдвал үхлийн аюултай шатаах зуух болж хувирна. Тиймээс хөргөх систем нэн тэргүүний асуудал.

Дон:     Дэлхий дээр бидний дассан хөргөлтийн стандарт аргууд энд үйлчлэхгүй. Дулаан солилцуулагч байхгүй. Дулаан дамжуулагч байхгүй.

Жек:    Ердийн агааржуулагч энд үр дүнгүй. Эрдэмтэд ОУСС-ын дулааныг зайлуулахын тулд хөргөх системийг зохион бүтээх шаардлагатай болсон юм. Тэр шингэнээр ажиллах ёстой ч нэг асуудалтай ажээ.

Дэн:     Хамгийн тохиромжтой нь түүнийг усан хөргөлтийн системээр оруулж, дараа нь илүүдэл дулааныг зайлуулах хэрэгтэй. Хэрэв усны тусламжтайгаар илүүдэл дулааныг зайлуулна гэвэл ус сансарт гарангуутаа л хөлдөх болно.

Жек:     Ус шийдэл бишээ. Гайхалтай нь үхлийн хор энэ асуудлыг шийджээ. Станцын их биеийн дотор дулааныг гадагшлуулдаг, бас түүгээр ус урсдаг нарийн төвөгтэй далд хоолойн сүлжээ байдаг. Нууц нь ус дулаан солилцогчоор дамждаг бол аммиактай хоолойнууд ОУСС-ын гаднах дулааныг зайлуулна. Асар том радиаторууд шингэнийг сансарт ууршуулна. Аммиак уснаас ялгаатай нь хасах 41 хэмд хүртэл хөлддөггүй учраас түүнийг ашигладаг. Аммиак шингэн хэвээр үлдэж, ОУСС дэлхийн ард сүүдэрт орох үед ч радиатороор урсаж байдаг.

Дон:     Аммиакийг дулааныг гадагшлуулах систем болгон ашигладаг, учир нь тэр дулааныг зайлуулах шингэн болгон ашиглахад хамгийн сайн тохирох термодинамик шингэний нэг. Харамсалтай нь, тэр айхтар хортой бөгөөд хүн аммиактай хүрэлцвэл үхнэ.

Жек:     2013 оны 5-р сард тодорхойгүй шалтгааны улмаас нэг хөргөлтийн хоолойноос аммиак гоожсон байна. Түүнийг засахын тулд сансрын нисэгчид ОУСС-аас гадагш сансарт гарахаас араггүй болжээ.

Сансрын нисгэгч: Манай сансрын станцаас гэрэлт цохнууд нисэлдэж байна.

Жек:     Олон улсын сансрын станцад аммиакаар дүүргэсэн амин чухал хөргөлтийн системийн сүлжээ байдаг, тэр маш хортой, үхүүлэх чадалтай.

Дэн:     2013 онд Крис Хэдфилд болон түүний багийнхан хоолойноос аммиак гоожиж байгааг анзаарч, гоожиж байгааг зогсоохын тулд маш хурдан хариу арга хэмжээ авах шаардлагатай болсон юм.

Жек:     Нарны зайн хавтангийн аль нэгнийх нь ойролцоо гоожиж байгааг илрүүлжээ. Үүнд ганцхан  бодит хариулт байна. Онц ноцтой байдал. Сансрын нисэгч Крис Кэссиди, Том Маршберн нар байдлыг мэдэхээр ОУСС-ыг орхиж гарчээ.

Сансрын нисгэгч: Нар тусаж байна, би шилээ буулгалаа.

Жек:     Тэд шахуурга гэж бодсон зүйлээс аммиак ялгарч байгааг олж мэдэв.

Сансрын нисгэгч: Манай сансрын станцаас гэрэлт цохнууд нисэлдэн гарч байна.

Жек:     Хэрэв тэд гоожилтыг зогсоож чадахгүй бол сансрын станцыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болж мэдэх юм.

Сансрын нисгэгч: Та нарт аммиак алдагдсаныг мэдрэгч байгаа. Хэрэв ямар нэгэн шалтгаанаар хоолойгоор гоожиж байвал түүнийг даруйхан хаах хэрэгтэй.

Жек:    Тэр хоёр сэжигтэй хоолойг солих гэж оролдоно... сансрын нисэгчийн том, хүнд хувцас, хүндхэн ажил... мөн үхэлд хүргэж болзошгүй аммиактай хүрэлцэхээс зайлсхийх ёстой.

Сансрын нисгэгч: Цонхны дотор гараа оруулахаас болгоомжил, мөн холбооны лацанд хүрч болохгүй.

Сансрын нисгэгч 2: Лацанд хүрэхгүй. Цонхоор гараа оруулахгүй. Бүгдийг ойлголоо.

Жек:     Таван цаг хагасын дараа сансрын нисэгчид ОУСС-д гэмтэлгүйгээр буцаж ирэв.

Сансрын нисэгч: Энэ болсон, би батлаж байна. Аммиак урсах хавхлага хаагдаж байна.

Жек:     Аз болоход хажуугаар нь ус гоожсонгүй, учир нь хүчилтөрөгчийн хажуугаар ус бол үнэ цэнэтэй, хүн түүнгүйгээр амьдарч чадахгүй бүтээгдэхүүний нэг. Үнэндээ энэ нь маш үнэ цэнэтэй учраас түүнийг дахин боловсруулах төхөөрөмж зохион бүтээх нь сансрын станцын инженерүүдийн нэн тэргүүний зорилтуудын нэг байсан юм.

Дэн:     Бид ОУСС-д аль болох их усыг дахин боловсруулах нь маш чухал. Үүнд агаарт байгаа ус гэх мэт зүйлс орно.

Жек:     Сансрын хөлгийн эцсийн зорилго нь станцад байгаа усыг 100% дахин боловсруулах. Энэ амар юм биш, учир нь ихэнх нь сансрын нисгэгчдийн дотроос эхэлдэг.

Лэйн КартерОУСС-ын усны дэд бүтцийн системийн инженер, НАСА: Амьсгалах үед нүүрнээс усны уур ялгарч гардаг. Дасгал хийвэл бас л  хөлөрнө, дараа нь агаарт ууршдаг. Тэгэхээр энэ нь агаарт гардаг усны уур бөгөөд бид модулаар дамжуулан агаарыг байнга агааржуулдаг.

Жек:     Агаар дахь усны уурыг конденсаторт цуглуулдаг. Дусал бүр үнэтэй. Юуг ч дэмий хоосон орхихгүй. Шээсийг хүртэл дахин боловсруулдаг.

Саманта Кристофоретти – сансарын нисэгч, НАСА: ОУСС-д та бие засах хэрэгтэй гэж бодъё. Та энэ бүхээгт ороод хамгийн түрүүнд энэ хоолойг аваад энэ шингэн дамжуулагчийг 90 хэм эргүүлж нээлтэй байрлалд болгоно. Тэгмэгц хоолойд агааржуулагч ажиллаж хоолойд соролт үүснэ, та хэрэгцээгээ хангах бол энэ шар зүйл үргэлж нэг байх болно.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жек:    Сансрын нисгэгч ер бусын төхөөрөмжийг ашигласны дараа шингэн амьдралыг дэмжих системд орж, шүүлтүүрүүд ажиллаж эхэлдэг: нарийн төвөгтэй үйл явцын эхлэл.

Мор:    Сансрын станц шээсийг ус болгон хувиргадаг арга нь гэвэл, шээс бидний нэрлэж заншсан шээс боловсруулах зангилаа рүү ордог.

Жек:     Энэ хэд хэдэн үе шаттай. Эхнийх нь нян болон бусад аюултай нянгууд хуримтлагдахаас сэргийлж шээсийг эмчлэнэ.

Лэйн:   Бид багаас цуглуулсан шээсийг боловсруулахын тулд химийн бодис нэмэх хэрэгтэй болдог. Учир нь түүхий шээс өөрөө асуудал, тэр хэсэг хугацааны дараа эхүүн үнэр ялгаруулж эхэлдэг учраас сансрын станцын хувьд энэ хүсмээргүй нөхцөл байдал юм. Тиймээс энэ таны шээс гэж төсөөлдөг зүйл биш харин хар бараан шингэн.

Жек:     Түүнийг уухад тохиромжгүй нь ойлгомжтой. Хортой хаягдлыг ялгахын тулд цэвэр усыг буцалгаж, нэрэх ёстой.

Жефф:                                         Дараа нь цэвэршүүлэх процессоор дамжина, маш олон шүүлтүүрүүдтэй. Дараа нь усны зарим нь уухад бэлэн болдог, тиймээс бид ус дахин боловсруулах системийг кофеноос кофенд гэж ярьцгаадаг юм. Энэ талаар бодоод үзээрэй.

Лэйн:   Багт очдог ус маш цэвэрхэн, бүр бид дэлхийд уудагаас ч илүү, бүр бүгдэд нь таалагддаг савтай уснаас ч цэвэрхэн. Үүнээс илүү цэвэр гэж үгүй. Тиймээс энэ эцсийн бүтээгдэхүүн.

Сансрын нисгэгч: Энэ үнэхээр амттай.

Элли:   Ус дахин боловсруулах тухайд, бид Сансрын станцад усыг 90-95% хүртэл дахин боловсруулж чадах хэмжээнд хүргэхийг хичээж байгаа, энэ зөвхөн Ангараг гариг руу нисэхэд амин чухал зүйл биш, мөн энд, дэлхийд ч үр нөлөөтэй.

Жек:     Дэлхий дээрх амьдралыг дэмжих нөхцөлийг бий болгох нь ОУСС-ын нэг зорилго билээ. Гэхдээ ихэнх тоног төхөөрөмжийг Хьюстон дахь Нислэгийг удирдах төвөөс удирддаг. Хэрэв бид хэзээ нэгэн цагт сансар огторгуйг судлах гэж байгаа бол ОУСС энэ төвөөс чөлөөлөгдөх ёстой.

НУТ:     Та хамгаалалтын бүрээсийг тайлах хэрэгтэй байна.

Сансрын нисгэгч: За, ойлголоо.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жек:    Олон улсын сансрын станц нь өөрийгөө хангаж, тэтгэдэг боловч мөн дэлхийгээс хэсэгчлэн удирддаг.

НУТ:     Бага зэрэг дээшээ, бага зэрэг дээш гар.

Сансрын нисгэгч: Би ойлголоо.

Сансрын нисгэгч: Тийм ээ, би ойлгосон.

Сансрын нисгэгч: За, Сванни, чи юу хүсмээр байна?

Элли:   Газар дээр манай диспечтерүүд роботын гарыг удирдаж, хөдөлгөж чадна.

Жек:     Үүний тулд байнгын холбоотой байх ёстой. Радио долгион дэлхий рүү нэвтэрдэггүй, харин ОУСС ихэвчлэн дэлхийн ард байдаг учраас энэ ноцтой асуудал болдог.

НУТ:     Ямар гайхалтай төхөөрөмж вэ?

Лесли Ринго – Кэпком нислэгийн удирдлагын төв, НАСА:

             Бид сансрын станцтай холбоо тасрах тохиолдол байдаг. Тэгэхэд бид 12-40 минут, магадгүй арай илүү хугацаа шаардагдана гэж хэлдэг юм.

Жек:     “Аполлон”-ы анхны сансрын нислэгийн үеэр бараг хороо нисэх онгоц ашиглан бие биедээ, газар дээрх баазууд болон сансрын капсул руу радио дохио дамжуулж асуудлыг шийдэх гэж оролдсон боловч энэ үнэтэй, найдваргүй байлаа. ОУССтанцад илүү төвөгтэй системийг ашигладаг.

Лесли: Бидэнд Олон улсын сансрын станцтай холбогдох янз бүрийн арга хэрэгсэл байдаг, тэдний нэг нь хиймэл дагуулаар дамждаг.

Жек:     Өндөр тойрог замын хиймэл дагуулын сүлжээ нь ОУСС болон дэлхийн хэд хэдэн улс орны газар дээрх баазуудын хооронд радио дохио дамжуулдаг.

Лесли: Нислэгийн удирдах төвд бид янз бүрийн видео дүрс дамжуулалтыг хүлээж авдаг. Бидэнд энд эхний дэлгэц байна, бид үүнийг зургаан багц гэж нэрлэдэг, учир нь Олон улсын сансрын станц дор хаяж зургаан шууд видео бичлэгийн сувгийг дэмждэг, тиймээс бид багийнхан өдрийн турш юу хийж байгааг ажиглах боломжтой.

НУТ /эм/:                                     Хьюстон станц Дэлхий №2-той холбогдлоо, зургаа дахь алхам руу шилжиж болно - лууны нэвтрэлт.

Сансрын нисгэгч: Ойлголоо.

Жек:     Шууд дамжуулалт нь маш найдвартай бөгөөд хурдан байдаг тул сансрын нисэгчид дэлхийтэй холбогдоход саатах хугацаа ердөө нэг секунд болдог.

Роб:     Сайн уу, ааваа. Сайн уу аав. Юу байна?

Сансрын нисгэгч: Сайн уу, Роб. Сайн уу найзаа, юу байна?

Лесли: Яг одоо та нар бидний хэлж заншсан дэлхийн газрын зургийг харж байна. Түүн дээр Олон улсын сансрын станц яг одоо Антарктидын хойд зүг рүү чиглэж байгааг харуулж байна.  Диспетчерийн өмнө байдаг дэлхийн газрын зурагтай холбоотой бас нэг сонирхолтой зүйл нь бусад нислэгүүд хийгдэх үед бид тэдгээр сансарын хөлгүүдийг ажиглаж, тэд Олон улсын сансрын станцын хаана нь явааг харж байдаг.

НУТ /эр/:                                         Гурав, хоёр, нэг. Хөдөлгүүрүүд ажиллаа. “Фалкон 8” пуужин хөөрлөө.

Жек:     ОУСС сансарт бидэнтэй зэрэгцэн оршиж, дэлхийтэй шуурхай холбогдох боломжтой байх, мөн энэ нь бусад гаригууд болон тэдний цаадахад нь хүрэх бидний анхны алхам байж болно.

Эр:        Өнөөдөр шинжлэх ухаан, маргааш алс холын сансар огторгуйн судалгаа.

Жек:     Энэ пуужин дотор БИМ гэдэг шинэ туршилтын модуль бий.

Эр:        Хүнд зориулагдсан, өргөтгөх боломжтой сансарт хөөргөсөн анхны төхөөрөмж. Одоогоор Олон улсын сансрын станцад бэхлэгдсэн байна. ОУСС-д залгасны дараа сансрын нисэгчид өвөрмөц модулийн онцлогийг мэдэрчээ. Тэр яг агаарын бөмбөлөг томордог.

Иверет Болдюк – Нислэгийн удирдлага, НАСА: Энэ бол сансрын станцтай холбогддог хийлдэг модуль. Тэр хийлдэг гэдгээрээ онцлог.

НУТ:     Гайхалтай харагдаж байна. Сайхан харагдаж байна.

Жек:     Шахсан агаарыг ер бусын модуль руу шахна. Шинэ модуль үүнийг хатуу бүтэу болгож хувиргадаг.

Ив:       БИМ-ын нэг онцлог нь тэр эвхэгддэг учраас маш том байх шаардлагагүй. Зөөх зөөгч пуужин хэрэггүй. Нэмж хэлэхэд, жижиг загвартай учраас жин нь бага байх болно.

Жек:     Тэр амжилттай болбол ОУСС-ын цоо шинэ амьдрах байрууд илүү том сансрын байгууламжуудыг бий болгож чадна. Эцсийн зорилго нь сансрын станцад 220 гаруй хүнийг багтаахаар төлөвлөж байна.

Жефф:                                             Бид эх дэлхийгээ огт өөр өнцгөөс харах нь нэр төрийн хэрэг байсан. Юуны өмнө, тэр үнэхээр гайхалтай үзэсгэлэнтэй. Та нар нарийхан цэнхэр зураасыг харж байна, тэр бол манай агаар мандал, та нар хойд туйлын гэрэл, аянга цахилгаан, цэлгэр далай тэнгисүүдийг харж болно. Харин жаахан анхааралтай ажиглах юм бол зарим нэг түгшээсэн зүйлс харагддаг. Нэг үгээр, манай гаригт хүмүүсийн үзүүлсэн нөлөөг харж болно, хэсэг хугацааны дараа энэ бүр аюултай болно.

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Жек:    Хүн төрөлхтөн урт удаан аялах зам дээр гарч, түүний зорилго нь манай төрөл зүйлийг дэлхийгээс гадна суурьшуулах билээ. ОУСС бол энэ ирээдүйн анхны алхам юм.

Дэва:   Ирээдүйд бид олон зуун, олон мянган хүнтэй болно гэж найдаж байна. Тэд дэлхийн доод тойрог замд ажиллаж амьдрах хэдэн арван мянган хүмүүс.

Жек:     ОУСС-ын шинжлэх ухааны судалгаа нь сансрын нисгэгчдийн амьдралыг сайжруулахад ихээхэн анхаарч байгаа бөгөөд тэд урьд урьдынхаас хамаагүй хол явах болно.

Дэва:   Энэ бол үнэхээр гайхалтай, тиймдээ ч энэ дэлхийн хамгийн том лаборатори.

Элли:   Сансрын станц дээр хүмүүс Ангараг гариг руу 2-2 жил хагасын хугацаанд аялаад буцах ачааллыг тэсвэрлэж чадах үгүйг илүү сайн мэдэхийн тулд хүмүүс дээр туршилтууд хийгддэг.

Жек:     Фитнессээс эхлээд хоол хүнс үйлдвэрлэх хүртэл сансрын нисгэгчдийг урт хугацаанд бие даан ажиллахад гол анхаарлыг хандуулж байна.

Элли:   Мөн бид энд “Орион” капсулыг бүтээж байгаа бөгөөд 2022 онд анхны багтай хамт ажиллахаар хөөргөх болно.

Эр:        Үүрээр пуужин хөөрлөө. Энэ бол “Орион”-ы гэрэл гэгээ, мөн америкийн сансар судлалын шинэ эрин үе.

Жек:     Олон улсын сансрын станц сансартай холбоотой маш олон асуудлыг шийдсэний ачаар ойрын жилүүдэд нислэгүүд хийгдэх боломжтой болж байна.

Дон:     Сансар огторгуйн ирээдүй гэрэл гэгээтэй, сэтгэл хөдөлгөм байх болно.

Элли:   Хүн бүр сэтгэл өндөр, бид хөгжлийн энэ үе шатандаа үнэхээр өөрчлөлт хийж чадах юм шиг санагддаг.

Жек:     ОУСС бол гайхамшигтай супер бүтээл. Манай гаригийн дээгүүр нисэж буй хуурай газрын амьдрах орчны нэг хэсэг бөгөөд түүний бүрэлдэхүүн хэсэг бүрийг маш гайхамшигтай инженерийн аргаар бүтээсэн юм. Одоо энэ алс холын сансарт аялах амин чухал үсрэлт бөгөөд үүний төлөө хойч үеийнхэн маань бидэнд талархах болно.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home