Супер байгууламж: Инженерийн гайхамшиг:
Машины аварга үйлдвэр
Үргэлжлэл: 44:10 мин.
Дүрүүд:
Эр:
Карл Людвигсен
Торстен Крэм
Эндрю Стил
Ульрих
Кристоф Брюнхен
Ульрих Мейер
Хельге Вурдеманн
Хильмар Шименас
Стефан Браун
Анселм Шминке
Оливер Климшток
Эм
Лоретта Линч
Эмэгтэй
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жек: Энэ дээвэр дор дэлхийн бусад үйлдвэрүүдээс илүү олон квадрат метр автомашины үйлдвэрлэл явагддаг.
Карл: Машин бүтээх нь 20-р зууны хамгийн агуу урлаг.
Жек: Герман дахь Вольфсбургийн үйлдвэр нь 19 км гаруй автомат угсрах шугамуудтай, 6000 орчим өндөр технологийн роботуудыг ажиллуулдаг.
Торст: Бүх зүйл хэвийн явагдахын тулд маш ухаалаг инженерчлэл хэрэгтэй. Энд 16 секунд тутамд бэлэн болсон машин үйлдвэрийн шугамаас гардаг.
Жек: Мөн энэ хангалтгүй. Одоо тус үйлдвэр жилд нэг сая машин үйлдвэрлэх зорилготой. Ямар инженерийн шинэчлэлүүд энэ гайхалтай зорилгыг бодитой болгож чадахыг гаднаас нь хараад хэлэх боломжгүй билээ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
СУПЕР БАЙГУУЛАМЖУУД: ИНЖЕНЕРИЙН ГАЙХАМШИГ
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
МАШИНЫ АВАРГА ҮЙЛДВЭР
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жек: Германы Вольфсбургийн автомашины үйлдвэрийн улаан тоосгон цехүүд хэдэн арван жилийн турш үйлдвэрийн загварын жишиг болсоор иржээ.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Кристофер Людвиг – шинжээч, автомашины үйлдвэрийн шийдлүүд:
Энэ үйлдвэрийн цар хэмжээ үнэхээр гайхмаар. Талбайн хэмжээ нь Монакогийн газар нутгаас бараг гурав дахин том.
Торст: Энд 100 гаруй цехүүд байдаг. Энэ яг бие даасан хот шиг.
Жек: Энэ үйлдвэр дотор түүхий эдийг гайхалтай хурдан бэлэн машин болгоход шаардлагатай бүх зүйлс бий.
Крист: Өндөр үр ашигтай, орчин үеийн тоног төхөөрөмжгүйгээр үүнийг хийх боломжгүй. Энэ бол 80 жилийн технологийн тасралтгүй хөгжлийн үр дүн.
Жек: Тус үйлдвэрийн өнөөгийн амжилт өнгөрсөн хар бараан түүхтэй нь холбоотой. Үйлдвэрийг дэлхийн хоёрдугаар дайны өмнөхөн аль болох хямд машин үйлдвэрлэх зорилгоор байгуулжээ.
Торстен Крамм – олон нийтийн харилцаа, Вольфсбург АМҮ:
Яг миний ард байгаа нь үйлдвэрийн анхны барилгууд. Энэ түүх 1938 онд эхэлсэн юм.
Жек: Нацистын нам засгийн эрхэнд гарсан байлаа. Адольф Гитлерийн амбицын нэг нь ард түмний машин буюу Фольксвагенийг бүтээх замаар өөрийн дагалдагчдыг унаатай болгох явдал байв. Тиймээс тэр автомашин зохион бүтээгч, ирээдүйн нацист Фердинанд Поршег үүнд татан оролцуулжээ.
Карл Людвигсен – автомашины түүхч:
Фердинанд Порше анхны Фольксвагеныг бүтээхийн тулд Адольф Гитлертэй нягт хамтран ажиллаж байсан. Гитлер Поршед маш хэцүү шаардлагууд тавьдаг байсан, хамгийн хэцүү нь ердөө 1000 маркийн борлуулалтын үнээр машинаа зарахыг шаардсан. Тэр үед хуучин мотоциклийг 1000 маркаар худалдаж авах боломжтой байсан үе.
Жек: Тэр үед Германы үйлдвэрүүд, тухайлбал, Рюссельсхайм дахь Опел үйлдвэр хангалттай хямдхан машин үйлдвэрлэж чадахгүй байв. Ганцхан шийдэл байсан нь үйлдвэрлэлд хувьсгал хийсэн цоо шинэ үйлдвэр барих байлаа.
Хэрэв олон тооны машиныг хурдан бөгөөд хямд үйлдвэрлэхийг хүсч байвал олноор нь үйлдвэрлэх нь цорын ганц боломж.
Карл: Германд олноор нь үйлдвэрлэх технологийг мэддэггүй байсан юм. Порше хэрвээ зорилгодоо хүрье гэвэл америкт машинуудыг яаж үйлдвэрлэдэгийг илүү сайн мэдэх ёстойг ойлгосон.
Жек: Порше олноор үйлдвэрлэх үйлдвэрлэлийн мэргэжилтэн Хенри Фордтой уулзахаар Америкийг зорьжээ. Түүний “Улаан гол” үйлдвэр нь үйлдвэрлэлийн хурд, үр ашигтайгаараа алдартайгаас гадна хамгийн чухал нь өөрийн төмөр замын сүлжээтэй байлаа. Порше америкаас тухайн үеийн хамгийн дэвшилтэт үйлдвэрлэлийн хүчин чадал, үзэл баримтлалыг авч, тэднийг шинэ үйлдвэрийн загвартаа тусгасан юм.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жек: Гэвч нацистуудад асуудал тулгарчээ. Тэдний шинэ үйлдвэрийг хаана барих вэ? Мөн төвлөрсөн байршилтай, зам харилцаа сайтай байх ёстой байв. Тэд төмөр замтай, төмрийн уурхайгаас холгүй Доод Саксонид суурьшсан байна.
Торс: 1938 онд энэ газар Германы яг төвд нь байсан бөгөөд машин үйлдвэрлэхэд шаардлагатай бүх зүйл эргэн тойрон 50 км-ийн тойрогт байсан юм.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жек: Гуравдугаар Рейхийн хамгийн амбицтай төслүүдийн нэгийнх нь барилгын ажил эхэлжээ. Тэд Фордын үйлдвэрүүдээс жишээ авч, хамгаалалтын цамхаг маягийн ердийн гадна шат, шилэн дээвэр, тэр ч байтугай зориулалтын цахилгаан станц бүхий гайхалтай цогцолборыг барих ажлыг эхлүүлжээ.
Карл: Немцүүдийн зорьсон үйлдвэрлэлийн хэмжээ нь жилд 800,000 хүртэл машин байсан. Энэ европын ямар ч машин үйлдвэрлэлээс хол илүү байсан бол америкийн машин үйлдвэрлэгч ихэнх компаниудыг гүйцэж түрүүлсэн юм.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жек: Нацистууд өнөөдрийн мөнгөөр тус үйлдвэрт хагас тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт хийж, олон мянган ажилчдад зориулж бүрэн төлөвлөгдсөн шинэ хот барьж эхэлжээ. Жил гаруйн дараа эхний дөрвөн цех үйлдвэрлэлээ эхлүүлэхэд бэлэн болно. Гитлерийн “Фольксваген”, хожим “Цох” нэртэй болсон машин.
Карл: Тэд хамгийн сайн тоног төхөөрөмжинд хөрөнгө оруулалт хийсэн юм. Тэдэнд хэлбэржүүлэх суурь машины дэвшилтэт цех байсан. Тэд Цохын дээврийг бүхэлд нь хэвлэж гаргаж чадах нэг том хэлбэржүүлэгч суурь машинтай байлаа.
Жек: Гэвч дараа нь Гитлер Дэлхийн 2-р дайныг эхлүүлж, Вольфсбургийн үйлдвэр цэргийн техник, сум хэрэгсэл үйлдвэрлэх зориулалттаар өөрчлөгдсөн байна. Нацистууд үүндээ ажилчдыг албадан ажиллуулах болжээ. Ихэнх нь хорих лагериас ирсэн бөгөөд үйлдвэрийн СС-ийн харуулууд тэдэндтэй хатуу харгис ханддаг байв. 1944 онд тус үйлдвэр бараг сүйрсэн байлаа.
Карл: Дайны үед үйлдвэр бөмбөгдөлтөд өртөж, бүрэн хэрэглэлтэй Ланкастер бөмбөгдөгч онгоц хамгийн том цехийн дээврийг нь цөмлөн унаж асар их хохирол учруулсан байдаг.
Жек: Үйлдвэр ингээд дуусах байсан ч дайны дараа тус үйлдвэрийг британичууд дахин аварчээ. 1945 онд хошууч Айвэн Херст үйлдвэрийг дахин сэргээх ажлыг удирдаж, өмнөх шиг нь 20,000 машиныг үйлдвэрлэхээр болжээ. “Цох” машины хэлбэржүүлэх суурь машинууд нь бүтэн үлдсэн тулдаа үйлдвэрлэл хурдан эхэлсэн байна.
Карл: Тэр дөрвөн хаалгатай байгаагүй. Хөдөлгүүр нь зохих газартаа биш. Түүнд тээшний зай хангалтгүй байсан. Хангалттай халаалт байхгүй. Гэвч аз болоход, дэлхийн өнцөг булан бүрт үйлчлүүлэгчид өөрөөр олж харсан юм. Бид 1945 оны 12-р сард анхны машинаа үйлдвэрлэж эхлээд 10 жилийн дараа сая дахь “Цох”-ыг үйлдвэрлэсэн нь европт урд хожид байгаагүй зүйл.
Жек: Хэдийгээр олон дутагдалтай, нацистуудтай холбогдож байсан “Цох” дэлхийд шуугиан тарьж чаджээ. 1972 онд тэр цаг үеийн хамгийн борлуулалттай машин болж, нэр хүнд нь ч өсөж, Вольфсбургийн үйлдвэр ч өргөжсөөр байлаа. Өнөөдөр энэ үйлдвэр гурав дахин тэлсэн байна. Үйлдвэр нийт 6,5 км2 талбайг хамардаг бөгөөд энэ нь дэлхийн автомашины үйлдвэрүүд дотроо хамгийн том талбай юм. Тоосгоор барьсан цехүүд одоо ч гэсэн үйлдвэрлэлийн гол цөмийг бүрдүүлсэн хэвээр бол “Цох”-ын эд ангиудыг хэлбэржүүлэгч суурь машины хуучин цехийг дөрвөн аварга том цехээр сольж, энд өдөрт бараг хагас сая эд ангиуд гаргаж байна. Мөн угсрах шугамууд дээр одоо 6000 орчим өндөр технологийн роботууд ажилладаг. Тэд өдөр бүр 3500 машин угсрах чадалтай. Анхны цахилгаан станцыг нь өргөтгөж, мөн энэ асар том газрыг хооронд нь холбосон хувийн төмөр замын өргөн сүлжээтэй болжээ.
Торс: Энэ бол европын хамгийн том хувийн төмөр замын өртөө. Мөн үйлдвэрийн нутаг дэвсгэр 64.5 гаруй км төмөр замтай.
Жек: Үйлдвэрт өдөр бүр 1,600 тонн ган нийлүүлдэг.
Кристоф Брюнхен – Вольфбургийн автомашины үйлдвэрийн ТЗ-ын удирдах газрын менежер: Бид өдөрт 11 галт тэрэгний цуваа хүлээж авдаг. Түүхий эд ачсан вагонууд өдөр бүр ирнэ.
Торст: Энэ үйлдвэрт тийм их хэмжээний ачааг хүргэх үнэхээр хэцүү ажил.
Жек: Энэ цамхгаас удирддаг нарийн төвөгтэй удирдлагын системгүйгээр галт тэрэг бүрийг өртөөний яг хэрэгтэй хэсэгт аваачих боломжгүй юм.
Эр: Замуудыг гурван өнгийн шугамуудаар тэмдэглэсэн. Шар шугам дээр зам чөлөөтэй, улаан шугам дээр хэд хэдэн вагонууд зогсож байгаа, цэнхэр шугам дээр яг одоо галт тэрэг хөдөлж байна.
Жек: Оператор манёвр хийх 150 сумыг удирдаж, вагонууд замаа өөрчлөх, зорьсон цэгт шууд чиглэн очих боломж өгдөг.
Торс: Илүү үр дүнтэй байх үүднээс вагонууд материалуудыг шууд цехэд нь хүргэж өгдөг.
Жек: Энэ галт тэрэгний цуваа гэхэд 24 тонн боловсруулаагүй хуйлсан ган нийлүүлж байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жек: Депод оронгуут тусгайлан үйлдвэрлэсэн кранууд хуйлсан гангуудыг вагонуудаас буулгаж шууд тасдах суурь машин дээр тавина.
Крис: Үйлдвэрлэлийн эхний шат бол түүхий эдийг эд ангиуд болгож боловсруулна. Бид боловсруулаагүй ганг хүлээн авч хаалга, капот, тээшний хаалга, дугуйны дээд хаалт зэргийг хэлбэрт оруулна. Тэгэхээр, эхний ажил бол үйлдвэрлэл, угсралтын хэмнэлээс хоцрохгүй байх. Маш хурдтай тоног төхөөрөмжүүд байх ёстой. Анхны “Цох”-уудыг хийж байсан тоног төхөөрөмжүүд үүнийг хийж чадахгүй байх байсан.
Карл: Анхны “Цох”-ны хэлбэржууүлэгч суурь машинууд нь аварга том, түүхий эдийг шаардлагтай хэвэнд нь оруулдаг байсан юм. Урдын цагт операторууд нь ган хуудсуудыг хэлбэржүүлэгч суурь машинд байрлуулж, аварга механизм доошлох хүртэл хүлээхийг ажиглаж зогсох сонирхолтой байсан.
Жек: Гэхдээ тэр хэлбэржүүлэгч суурь машинд ноцтой дутагдал байсан. Материалуудыг гар аргаар байрлуулах ёстой.
Эндрю: Тэдгээр хүн операторууд төгс эцсийн бүтээгдэхүүн гарган авахын тулд ганг сайтар тэгшлэхийг хичээж, алхам тутамдаа цаг алдаж байсан.
Жек: Өнөөдөр тус үйлдвэр урд нь “Цох” машиныг үйлдвэрлэж байснаас арав дахин их машин үйлдвэрлэх ёстой.
Крис: Өнөө үед хэлбэржүүлэх цехэд гар ажиллагаа үнэмшмээргүй зүйл.
Жек: Гар аргаар хэлбэржүүлбэл эд ангиудыг яасан ч хурдан хийж чадахгүй.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жек: Германы Вольфсбург дахь автомашины үйлдвэр нь хамгийн ойрын өрсөлдөгч болох Өмнөд Солонгосын Ульсан автомашины үйлдвэрээс талбайгаараа 503,0 км2 илүү том. Мөн кузовын эд ангиудын эрэлт өссөөр байна.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жек: Вольфсбургийн анхны үйлдвэрийн арын цехэд байрладаг асар том хэлбэржүүлэгч суурь машин секундэд таван кузовын хавтанг гаргаж өгөх чадалтай.
Торс: Тус үйлдвэрийн хэлбэржүүлэх цехүүд зөвхөн энэ үйлдвэрт төдийгүй дэлхий даяар үйлчилдэг. Энд өдөрт бараг хагас сая кузовын эд ангиудыг үйлдвэрлэдэг юм.
Жек: Хавтангуудыг хэвлэх дэвшилтэт системийн ачаар ийм гайхамшигтай үйлдвэрлэл явагддаг.
Жек: Энд аж үйлдвэрлэлийн зургаан үлэмж биет нэг юм шиг ажилладаг. Вакуум сорох өргөгчтэй механик гарууд хүн хэзээ ч хийж чадахааргүй тийм хурдтай, оновчтойгоор ган хавтасуудыг хэлбэржүүлэгч суурь машинд шилжүүлж байдаг.
Крис: Тэд суурь машин дээр нэг бүхэл механизм болж холбогдсон байдаг, дараа нь ган хавтангуудыг шаардлагтай хэлбэрт нь оруулахын тулд хэлбэржүүлэгч нэг суурь машинаас нөгөөд нь хүртэл автоматаар шилждэг.
Эндрю: Эдгээр хэлбэржүүлэгч суурь машинууд аварга том, ган хавтанг хэрэгтэй хэлбэрт нь оруулахын тулд 8 тонны даралтаар дарахад л хангалттай. Ийм их хүчийг бий болгох цорын ганц арга нь гидравлик бүлүүрийн тусламжтайгаар эдгээр дарагчуудыг хооронд нь шахах байдаг.
Жек: Хэлбэржүүлэгч суурь машин тус бүр нь ган хуудсанд нэмж хэлбэр оруулна, харин дамжуулах шугамууд ижил ган хавтангуудаар тогтмол урсгалыг хангадаг. Гэвч харамсалтай нь эдгээр холбоотой суурь машинууд зөвхөн нэг л асуудлыг шийддэг.
Эндрю: Мэдээж үйлдвэр машины капотоос эхлээд хаалга, дээвэр хүртэл бүх төрлийн эд ангиудыг үйлдвэрлэх шаардлагатай нь ойлгомжтой. Гэвч эд ангиуд болгонд зориулсан тусдаа хэлбэржүүлэх цехтэй байж болохгүй, энэ нь зүгээр л боломжгүй зүйл.
Жек: Хэлбэржүүлэх цех олон талт ажиллагаатай байх ёстой. Төрөл бүрийн эд ангиудыг үйлдвэрлэхэд хангалттай байхаар.
Крис: Хэлбэржүүлэгч суурь машин бүр дотроо хэвтэй. Үнэндээ тэд хэвний хэлбэрийг бий болгодог, өөрөөр, жигнэмэгийн хэвний зарчимтай.
Жек: Янз бүрийн эд ангиудыг хийхийн тулд шинэ хэвнүүд сольж хийх шаардлагатай боловч энэ нь маш их хүч зарсан ажил.
Карл: Уламжлал ёсоор энэ цехэд хэв солих нь хоёроос гурван цаг орчим болдог байсан, учир нь энэ нэлээд төвөгтэй ажил. Энэ бүх хугацаанд тоног төхөөрөмжүүд сул зогсдог. Тэд үр бүтээлтэй байхаа больж байсан.
Жек: Хэлбэржүүлэгч суурь машинууд удаан хугацаагаар сул зогсвол үйлдвэрлэл буурна. Инженерүүд шийдэл олох ёстой байлаа.
Карл: Солих хугацааг хэдэн цагаас хэдхэн минут болтол багасгахын тулд шинэ хэлбэржүүлэгч суурь машинууд хийсэн. Уг суурь машинуудын хоёр талаар хаалганууд байдаг бөгөөд солих хэвийг өргөгч кранаар дамжуулна. Хаалга нээгдэж, хуучин хэвнүүд гарч, шинэ нь зөрж ордог. Энэ нь үйлдвэрлэлийн үйл явцыг зогсоож, удаашруулдаг зүйл байхаа больсон.
Жек: Одоо хэлбэржүүлэгч суурь машинууд бараг өдөржин ажиллаж чадна, гэвч энэ нь төхөөрөмжинд асар их ачаалал үүсгэдэг.
Крис: Хэвнүүд болгоомжтой байхыг шаарддаг, харин тоног төхөөрөмжүүд бараг зогсолтгүй хөдөлж, зорж байдаг учраас элэгдэж, асуудал үүсч болно.
Жек: Ганцхан тоног төхөөрөмж доголдоход л ноцтой үр дагвар дагуулж мэднэ.
Торс: Хэрэв суурь машинууд эвдэрвэл бид шаардлагтай эд ангиудгүй болж бүх юм зогсох байсан.
Жек: Тэдэнд үйлчилгээ хийх нь зүгээр хэлэхээс ч хэцүү.
Эндрю: Эдгээр хэлбэржүүлэгч суурь машинууд асар том, хурдан хөдөлдөг, хүнд, дуу чимээ ихтэй учраас асуудлыг гарахаас нь өмнө илрүүлэх маш хэцүү байдаг. Ажилчид төхөөрөмжийг зогсоогоод шалгах боломжгүй, тиймээс энэ хэцүү нөхцөлд дээрх асуудлыг бүр даамжрахаас өмнө илрүүлэх арга байх ёстой.
Жек: Дээрх асуудлыг илрүүлэх дэвшилтэт аргуудын нэг нь суурь машины дуу чимээг сонсох.
Ульрих Мейер – үйлдвэрлэлийн үйл явцад дүн шинжилгээ өгөх менежер: Тийм ээ, сайн байна. Энэхүү акустик камерийг Вольфсбургийн хэлбэржүүлэгч суурь машины цехэд ашигладаг. Энэ нэг камертай, 48 микрофонтой.
Жек: Акустик камерийг хэлбэржүүлэх цехийн нэг рүү нь чиглүүлж, суурь машин хэрхэн ажиллахыг сонсож болно.
Эндрю: Бидэнд тоног төхөөрөмжүүд зүгээр л дуу нүргэлж байгаа юм шиг сонсогддог, гэвч энэ камер нэг бүрийнх нь дуу чимээг нь ялгаж сонсож чаддаг.
Ульрих: Энэ яг л эмч өвчтөнийхөө зүрхний цохилтыг сонсохтой адил.
Жек: Камераас дэлгэц дээр хэлбэржүүлэгч суурь машинаас гарч байгаа дуу чимээний долгион дүрс болж гарч ирнэ.
Эндрю: Хэлбэржүүлэгч суурь машиныг хэвийн ажиллагаатай үед бичиж хадгалсан дуу чимээ өөрчлөгдөх төдийд нэг л биш байгааг тэд яг таг тодорхойлж, асуудлыг даамжрахаас өмнө оношлох боломж өгдөг.
Ульрих: Камерын тусламжтайгаар би хэвийн бус байгааг илрүүлж чадна. Хэрэв суурь машин хэвийн бус дуу чимээ гаргаж байгааг хүн сонсож чадахгүй бол камерын хувьд энэ асуудал биш.
Жек: Өнөөдөр долгионы хэлбэрүүд давхцаж байна. Алдаа алга байна. Үйлдвэрийн дараагийн ажил бол машиныг аль болох хурдан угсрахын тулд бүх эд ангиудыг нэгтгэх явдал. Кузовын хавтангууд болон бусад эд ангиуд цахилгаан станцын ойролцоох цех рүү 915 метр зам туулж очих бөгөөд тэнд угсрах шугам дээр өдөр бүр инженерийн “балет” тоглодог юм.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Крис: Вольфсбургийн зорилго бол үйлдвэрлэлээ жилд бараг сая машинд хүргэх явдал. Энэ тоонд ойртохын тулд роботуудыг ашиглах хэрэгтэй, харин тэд мянга мянгаараа бий.
Жек: Машин бүр 10,000 орчим эд ангиас бүрддэг тул тэдгээрийг нийлүүлж угсрах нь хэдэн арван өндөр технологийн роботуудын хувьд ч хэцүү ажил.
Крис: Энэ гайхалтай тоглолт үзэж байгаа юм шиг л байдаг. Нэгэн зэрэг хөдөлгөөн, харилцан зохицол, хэмнэлтэйгээр бүжиглэх дуу чимээ. Үүнд бараг ховсдуулмаар, гэхдээ энэ нь маш сайн програмчлагдсан, жижиг гэлтгүй бүгдийг нь нягт төлөвлөсөн ажиллагаа.
Жек: Тусдаа эд анги болгон зөвхөн зөв газартаа, зөв дарааллаар бэхлэгдэх ёстой. Ихээхэн хэмжээгээр автоматжуулсан энэ угсрах шугамууд нь ер бусын хувьслын үр дүнд бий болж, одоо байгаа хамгийн хурдан шугамуудын нэг.
Эндрю: Угсрах шугамууд нь олноор үйлдвэрлэх үзэл баримтлалд голлох байр суурь эзэлдэг. Тэдний ачаар бүтээгдэхүүнийг хэд хэдэн тодорхой үе шатуудад хуваах боломжтой бөгөөд дараа нь ээлж дараатай ажиллаж, бүтээгдэхүүнийг боломжоор нь аль болох хурдан, үр ашигтай, хямд үнээр тасралтгүй угсардаг.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жек: Энгийн санааны ачаар анхны угсрах шугамууд автомашины үйлдвэрлэлд хувьсгал хийсэн юм. Ажилчдыг хөдөлгөөнгүй нэг машинаас нөгөөд шилжүүлэн ажиллуулахын оронд машин дамжлагын шугамаар хөдөлгөөнгүй бүлэг ажилчдад хүрч очдог.
Крис: Энэ үр ашгийг мэдэгдэхүйц сайжруулж чадсан боловч роботууд, мөн автоматжуулалтыг нэвтрүүлсэнтэй харьцуулахад үнэндээ юу ч биш л дээ.
Жек: Гэхдээ роботуудыг хүнээс хурдан байхаар програмчлах их хэцүү, туйлын хүнд ажил.
Хелге Вурдеман – лектор, механик инженер, ЛИСК:
Хүн олон зуун мянган жилийн турш туршлага сууж, харааны, мэдрэхүй болон хөдөлгүүрийн ур чадварыг эзэмшсэн бөгөөд үүнийг роботод нэвтрүүлэх маш хэцүү байдаг.
Жек: Германы Вольфсбургийн аварга том автомашины үйлдвэр нь 6000 орчим роботоор ажилладаг угсрах шугамууд ашигладаг. Эхнийх нь 1973 онд ашиглалтанд орсон. Тэр зөвхөн энгийн гагнуур хийх боломжтой байсан. Хэдэн жилийн дараа роботууд угсрах шугам дээр хаа сайгүй байдаг болжээ. Гэхдээ тэдний бүдүүлэг хүч хэтэрхий аюултай байлаа.
Хелге: Роботууд аюултай, тэд ойрхон ажлаа хийж байгаа хүмүүст гэмтэл учруулж болзошгүй байдаг. Тэдний ашигтай ачааллал нь 90 кг-аас 181 кг хүрдэг учраас хүнд үнэхээр ноцтой хохирол учруулж чадна.
Жек: Амиа алдсан тохиолдол ч гарчээ. 1979 оны 1-р сарын 25-нд Флат Рок дахь Фордын үйлдвэрийн инженер Роберт Уильямс толгойдоо цохиулж, роботын гарт амиа алдсан анхны хүн болжээ.
Крис: 70-аад онд Фордын үйлдвэрт Роберт Уильямсыг хөнөөсөн тэр робот өнөөгийн жишгээр маш энгийн робот байсан. Тиймээс, роботын оюун ухааныг өөрчилсөн нэг зүйл бол микрочип.
Жек: Эдгээр супер ухаалаг роботууд тус бүр нь дор хаяж 100,000 долларын үнэтэй. Бас хамгийн авхаалжтай нь. Тэдний үе тус бүрийн дотор алхамтай хөдөлгүүр байдаг. Энэ нь багахан алхамаар эргэлддэг, хөшүүрэг нь тоормоз, дамжуулагч ашиглахгүйгээр байрлалаа тогтоон барьж чаддаг. Роботуудын компьютерийг ажиллуулдаг программыг бичихэд нэг жил гаруй хугацаа зарцуулдаг ч энэ нь хүний гараас нэгээр дутуу буюу зургаан тэнхлэгт хөдөлгөөн хийх боломжтой болгожээ. Тэд онцгой нарийвчлалтайгаар гагнуур хийж, зүсэж эсвэл цавуу түрхэж чаддаг.
Эндрю: Тэд давтан хийгддэг ажилд маш сайн. Тэд хүмүүс шиг ядардаггүй, уйддаггүй.
Хельге: Роботууд ажлаа 7 хоногт 24 цагаар хийдэг, шаардлагтай бол бүтэн долоо хоногийн турш, маш өндөр чанартай, маш өндөр нарийвчлалтайгаар гүйцэтгэдэг.
Крис: Ихэнх тохиолдолд тэд маш том механизмууд байдаг, харамсалтай нь сүүлийн жилүүдэд ч гэсэн эмгэнэлт явдлын зарим жишээ бий. Жишээлбэл, 2015 онд Кассель хотын Баунатал үйлдвэрт нэгэн ажилчин төмөр хавтанд дарагдаж байсан. Тэр бол осол, үйлдвэрийн осол. Тэд одоо ч тохиолддог. Роботуудад болгоомжтой хандах хэрэгтэй.
Жек: Вольфсбургийн асар том үйлдвэрийн талбайн 65 орчим хувь нь эдгээр угсрах шугамуудад зориулагдсан бөгөөд тэдний зорилго нь үргэлж роботуудыг илүү хурдан ажиллуулах явдал байдаг. Гэхдээ тасралтгүй өндөр бүтээмж нь өөрийн амжилтын золиос болдог талтай. Юу гэвэл, энэ нь роботуудыг эд ангиудаар хэрхэн хангах талаар голлох бэрхшээл үүсгэдэг.
Торст: Бүх бүрэлдэхүүн хэсгүүдийг зохицуулах нь маш том ажил байдаг. Бүх эд ангиудыг угсрах шугам бүрт яг хэрэгтэй ажлын байранд нь, яг цагт нь хүргэдэг.
Жек: Урд нь эд ангиудыг угсрах шугамуудын хажууд хадгалдаг байжээ.
Карл: Хэрэв ингэвэл машинд хэрэглэхээр хүлээгдэж байгаа агуулах дүүрэн эд ангиудтай болно, үүнийг япончууд муда буюу хог хаягдал гэж нэрлэдэг. Япончууд анх удаа Порше-ийн үйлдвэрт очиж эргэн тойрноо хараад: "Үйлдвэр нь хаана байна? Энэ чинь агуулах байна" гэж хэлсэн байдаг. Учир нь угсрах шугамын дагуу машинд угсрахаар хүлээгдсэн том том хайрцагтай эд ангиуд байсан юм.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жек: Японы Тоёота Карамо үйлдвэрт Киичиро Тоёода анх удаа аливаа эд ангиудыг хадгалах шаардлагагүй болсон цоо шинэ системийг боловсруулжээ. Үүнийг “яг цагт нь хүргэх” гэж нэрлэдэг.
Карл: Өнөөдрийн концепци бол ямар ч хүлээлтгүйгээр эд ангиудыг бэлтгэж, угсарч, хурдан хийх явдал.
Жек: Энэ нь робот бүр эд ангиудыг угсрахаас өмнө биш харин угсрах шаардлагатай үед л хүлээн авдаг гэсэн үг юм.
Эндрю: Асар их хэмжээний эд ангиуд хадгалах шаардлагагүй гэдэг нь маш их мөнгө, хадгалах зай хэмнэх боломжтой гэсэн үг.
Жек: Энэ нь маш үр дүнтэй, гэхдээ бас өндөр эрсдэлтэй.
Эндрю: Энэ “яг цагт хүргэх” гэдэг нэр шигээ үйл явцын үе шат бүрийг төгс оновчтой болгох хэрэгтэй, учир нь аливаа өчүүхэн саатал үйлдвэрлэлийн бүх шугамыг мэдэгдхүйц сааруулахад хүргэнэ.
Жек: Зөвхөн нэг боолтын нийлүүлэлт хоцроход л хангалттай бөгөөд үнэтэй зардлаас болж бүх систем жагсаалаас гарна. Үүнийг зохион байгуулах нь нүсэр ажил, гэвч үүнийг үйлдвэрийн диспетчерийн өрөөнөөс удирддаг юм.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Хильмар Шименас – Удирдлагын төвийн менежер, Вольфсбург АМҮ:
Бид энд, Вольфсбургийн үйлдвэрийн удирдлагын төвд байна.
Жек: Компьютерууд угсрах шугамуудыг нэгнээсээ 6 метрийн зайтай, янз бүрийн ажиллагаа явагдах тусдаа хэсгүүд болгон хуваадаг. Үүний дараа явах эд ангиуд, хаалга, дээвэр, бүрээсийг бэхлэнэ.
Хиль: Угсрах шугамын ажиллах хугацаа дунджаар 60 секунд байдаг, энэ нь зогсолт бүрт өөр эд анги угсардаг гэсэн үг. Эд ангиудыг цаг тухайд нь угсрахын тулд тэднийг тодорхой мөчид ирүүлсэн байх ёстой. Бид эд ангиудыг нарийн дарааллаар хүргэх замаар үүнийг амжуулдаг.
Жек: Жолооч нар хатуу хуваарийн дагуу ажилладаг. Гэхдээ тус үйлдвэр нь 16 гаруй км үргэлжилсэн хүргэлтийн цэгүүдтэй.
Крис: Робот хүнийг эсвэл машиныг хүлээхгүй.
Жек: Үйлдвэрийн дээвэр цагт 100 ширхэг эд анги дамжуулах чадалтай олон замт системээр тоноглогдсон. Аливаа алдаа нь цаашдаа роботуудад асуудал үүсгэж мэднэ. Гэхдээ битүүмжилсэн будгийн цех доторх аюулын дэргэд энэ юу ч биш.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Жек: ХБНГУ-ын Вольфсбургийн асар том үйлдвэр дотор угсрах шугамууд дээр машины кузов угсрагдаж дуусаад "цагаан кузов" гэж нэрлэгддэг дараагийн шат хүртэл нэг 1,6 км замыг туулдаг. Дараа нь машинууд хойшоо чиглэж цахилгаан станцын хажуугаар өнгөрөөд ажилчид ороход хэтэрхий аюултай цех рүү чиглэнэ.
Крис: Вольфсбург шиг орчин үеийн үйлдвэрт хүн бараг байдаггүй үйлдвэрлэлийн хэд хэдэн үе шатууд байдаг.
Жек: Будаг хорт утаа ялгаруулдаг боловч роботууд үүнийг мэдэрдэггүй.
Хель: Машины их биеийг будахын тулд тухайн машиныг битүү өрөөнд оруулдаг.
Жек: Энэхүү будгийн цехэд тусгай роботууд эхлээд цахилгаан статикаар цэнэглэгдсэн усан санд машиныг дүрнэ.
Хель: Энэ ажлын байранд хүн байдаггүй учраас эрүүл мэндийн асуудал байхгүй, хүмүүс хорт ууршилтаас хамгаалагдсан байдаг.
Жек: Дараа нь будгийг гадаргуутай сайн барьцалдуулахын тулд автомат хийн бамбаруудаар халааж өгнө.
Крис: Вольфсбург жилдээ нэг сая автомашины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой байгаа нь үйлдвэрлэлийн үе шат бүрийг өндөр оновчтой болгож, аль болох үр ашиг, автоматжуулалтыг ашиглах ёстой гэсэн үг. Гэсэн хэдий ч энэ нь яг одоо үе шат, үйл явц бүр автоматжсан гэсэн үг биш, заавал автоматжуулна ч гэсэн үг биш.
Жек: Энэ бүх роботуудаас гадна тус үйлдвэр 60 мянга гаруй ажилчинтай. Хамгийн төвөгтэй ажил нь хүч дамжуулах эд ангиуд угсрах байдаг. Хөдөлгүүр, авцуулах холбоо, хурдны хайрцаг, хөтлөгч гол зэргийг нэгэн бүхэл болгож угсрахын тулд өндөр ур чадвартай ажилчдын арми шаардлагатай.
Эндрю: Орчин үеийн автомашины хүч дамжуулах эд ангиуд олон янзын бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрддэг нарийн төвөгтэй эд. Түлшнээс эрчим хүч авч, хөдөлгөөн болгон хувиргах үйл явцыг хариуцдаг тэр бүхэн.
Жек: Тэр өөрийн гэсэн тусгайлсан угсрах шугамтай, тэр суурилуулах машины кузовтой бүрэн тохирч байх ёстой. Энэ нь цаг алдалгүй хүргэх ёстой өндөр эрсдэлтэй үйл явц байдаг.
Крис: Энд алдаа гаргах эрхгүй. Машин бүр өөрийн гэсэн өвөрмөц хүч дамжуулагчтай, угсрах явцад тэд туузан шугамаар яг зөв газартаа очих ёстой.
Жек: Үйл явцын нэг хүндрэлтэй тал нь кузов, хүч дамжуулагчийг хоёр өөр давхарт угсрадаг.
Торс: Яг бидний дор хүч дамжуулагчийг угсардаг. Энэ түвшний дор хөдөлгүүр, хурдны хайрцаг, яндан, тэнхлэг, тоормосны хоолойнууд гээд бүх зүйл нэг дор холбогдсон үйлдвэрлэлийн өөр түвшин байдаг.
Жек: Цаг хугацаа бүгдийг шийднэ. Эдгээр чадварлаг мэргэжилтнүүд гүйцэтгэл бүрт хэр их хугацаа зарцуулж чадахыг яг таг мэддэг байх ёстой.
Эндрю: Кузов, хүч дамжуулагч хоёрыг нийлүүлэхээс өмнө явах эд анги нэлээд төвөгтэй металл хэсэг байдаг. Энэ хоёр зүйл эцэстээ холбогдвол “хурим” болдог юм.
Жек: Нарийн тогтоосон хугацаанд удирдлагтай робот хүч дамжуулагчийн шалан дээрх нүхээр өргөж гаргаж ирнэ.
Торс: Дараа нь хүчний агрегат яг өгөгдсөн дарааллаар энд ирнэ. Өөрөөр, энд эхлээд кузов ирнэ, дараа нь нэгдүгээр давхараас цахилгаан өргүүрээр хүч дамжуулагч гарч ирж кузовтой яв цав тохирох ёстой.
Эндрю: Хурим гэхээр их романтик сонсогдоно, мөн энэ зүйл анх удаа машин болж байна.
Торс: Хүч дамжуулагч нь сүйт эртэй адилхан. Харин энэ цагаан кузов сүйт бүсгүй нь.
Жек: Хэрэв Вольфсбург зөвхөн нэг загварын автомашин үйлдвэрлэсэн бол амжилттай хурим хийх нь өөрөө инженерчлэл, ложистикийн гайхамшиг болох байсан. Гэхдээ тэд тэгдэггүй.
Хель: Хэрэглэгч жишээлбэл, хөрштэйгээ ижил машинтай байхыг хүсэхгүй, гэхдээ тэр тодорхой нэг онцлог машин жолоодохыг хүснэ. Тиймээс үйлдвэр зөвхөн нэг автомашины загварыг дангаар нь үйлдвэрлэх арагггүй, гэхдээ тодорхой өөрчлөлтүүд байх ёстой.
Эндрю: Энэ үйлдвэр маш олон төрлийн загвар, онцлогтой машинуудыг үйлдвэрлэдэг болохоор зөв явах эд анги, зөв хүч дамжуулагч үргэлж таарч байгаа эсэхийг шалгах нь үнэхээр хэцүү байдаг.
Жек: Гэхдээ роботууд жишээ нь, ямар хүч дамжуулагчийг ямар кузовт суурилуулахыг яаж мэддэг вэ?
Крист: Угсрах шугамуудад дээрх роботууд олон төрлийн машин үйлдвэрлэх чадвартай бөгөөд Вольфсбургт бид зургаа, долоон өөр загварыг харж болно, тэдгээрийн хэд хэдэн нь нэг л угсрах шугамаас гардаг. Мөн эдгээр роботууд дасан зохицох чадвартай, маш олон янзын юм хийхээр програмчлагдсан байдаг нь үнэхээр гайхалтай.
Жек: Бүх явах эд ангиуд нь адилхан мэт харагдах боловч угсрах шугам дээр ирэхэд нь сканнер арын самбарт байх радио давтамжийн таних тэмдэг буюу РЭфАйДи шошгыг уншдаг. Нууц нь эндээ байдаг юм. Энэ шошго машиныг угсрахад шаардлагатай бүх мэдээллийг агуулдаг. Загвар. Тодорхой бүрэлдэхүүн хэсгүүдийн багц. Бүр өнгө нь хүртэл.
Хель: Тэд бидний мэдэх супер маркетийн бар кодтой маш адилхан. Гэхдээ эдгээр чипүүд илүү ухаалаг.
Стефан Браун – кузовын цехийн менежер, Вольфсбургийн АМҮ: Тэгэхээр, кузовын хяналтын систем, манай РЭфАйДи систем нь цех бүрт ямар загвар, ямар машин, ямар хэв маягтайг болохыг хэлж өгдөг. Жишээ нь, нээлхийтэй дээвэр бүтэн дээвэртэйгээс ялгаатай, баруун талдаа жолооны хүрдтэй машин зүүн талдаа хүрдтэйгээс ялгаатай гэх мэт.
Жек: РЭфАйДи-ийн хадгалдаг мэдээллүүд нь роботуудыг бие биенийхээ дэргэд огт өөр өөр загварууд гаргахаар програмчлагдах боломжийг өгдөг.
Торс: Вольфсбургт нийт дөрвөн үйлдвэрлэлийн шугам байдаг. Бид зөвхөн Фольксваген Тигуан, Фольксваген Туран-ыг угсараад зогсохгүй Фольксвагены лого байхгүй Сит Таррако машиныг ч энд угсардаг.
Жек: Маш олон хувилбар байдагш тул хоёр ижил машин зэрэгцэн гарах магадлал маш бага байна.
Торст: Онолын хувьд жилд нэг удаа энэ компанийн үйлдвэрлэлээс хоёр ихэр машин гарах тохиолдол гардаг.
Жек: Ийм дасан зохицох чадвар нь үйлдвэрийн хэтийн төлөвийг илтгэж байгааг тэмдэглэх хэрэгтэй, учир нь энэ нь шинэ загвар батлагдсан даруйд үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой гэсэн үг юм.
Торст: Бид энэ үйлдвэрт зөвхөн машин үйлдвэрлээд зогсохгүй түрүүлж алхах ёстой. Энэ бол бид үйлчлүүлэгчиддээ зориулж шинэ шинэ машинууд зохион бүтээх ёстой гэсэн үг.
Жек: Жил бүр энэхүү аварга том автомашины үйлдвэр нь Нью-Йоркоос Лос Анжелес хүртэлх замын түгжрэл үүсгэх хэмжээний машин үйлдвэрлэдэг. Машиныг олноор үйлдвэрлэхэд тулгардаг хамгийн том сорилт бол эрэлтийг хадгалах явдал байдаг.
Эндрю: Автомашины зах зээл гайхалтай өрсөлдөөнтэй, бүх юм байнга өөрчлөгдөж байдаг.
Торст: Шинэ, илүү сайн машин бүтээхийн тулд бидэнд хамгийн сайн тоног төхөөрөмж хэрэгтэй. Бид Фольксвагений төв байранд судалгаа, боловсруулалт хийдэг.
Жек: Тэд Вольфсбургийн үйлдвэрт хамгийн сүүлийн үеийн судалгаа, хөгжлийн төвтэй.
Эндрю: Машин зохион бүтээхэл маш олон янзын хязгаарлалтуудтай тулгардаг. Тэдний зарим нь ердөө л физикийн хуулиуд байдаг, зарим нь зохион бүтээсэн машиныг үнэхээр үйлдвэрлэх боломжтой гэсэн баталгаа болдог. Тийм ч учраас судалгаа, боловсруулалтын хэлтэсийн залуус энэ санааг бодит болгох ёстой инженерүүдтэй хамтрах нь чухал байдаг.
Жек: Дизайнер, инженерүүд хамтран ажиллах нь цаасан дээрх машинаас олноор үйлдвэрлэхэд шилжих явцыг хурдасгаж өгдөг.
Крист: Машиныг олноор үйлдвэрлэхээс өмнө загвар инженерийн шаардлагад нийцсэн байх ёстой, тэр үе шатанд инженерүүд оролцож: "Тийм ээ, бид энэ загварыг бодитой болгохын тулд А, Б, В-г хийх хэрэгтэй " гэж хэлдэг. Туршилтын загварын туршилт маш их ач холбогдол өгдөг. Бүх зүйлийг маш нарийн шалгаж үзэх ёстой болдог. Хаалганы цоорхойгүй, ямар ч үед чимээ чимээгүй эсвэл дуу чимээ гарахгүй байх. Хаалга нээх, хаах. Бодит нөхцөлд доод явах эд ангиудыг дээш доош нь туршина. Орчин үеийн нөхцөлд энэ маш чухал.
Жек: Үйлдвэрийн хамгийн сүүлийн үеийн барилгуудын нэгэнд 110 сая долларын өртөгтэй шинэ туршилтын төв байдаг бөгөөд тэр өмнөх төвийг бодвол шинэ загварт тав дахин хурдан дүн шинжилгээ хийх боломжтой. Маш олон шинэ загварууд туршдаг учраас аливаа сайжруулалт үнэ цэнэтэй бол аливаа алдаа нь эмгэнэлт явдалд хүргэж мэднэ.
Эндрю: Компьютерийн загварчлал нэг өөр хэрэг, харин загварыг аэродинамикийн хоолойд байрлуулах хамгийн төвөгтэй байдаг.
Александ Виттмайер – аэродинамикийн хоолойн үр дүнгийн төвийн менежер, Вольфсбургийн АМҮ:
Бид урд нь аэродинамикийн хоолойд машиныг байрлуулахад 30 минут зарцуулдаг байсан. Одоо бид үүнийг тав хүрэхгүй минутын дотор хийж чадна.
Эм: Яг голлосон байна.
Эндрю: Вольфсбургийн аэродинамикийн хоолой бол инженерчлэлийн үнэмлэхүй амжилт гэж болно. Яг ирээдүйгээс ирсэн мэт харагдана.
Алек: Энэ хоолой маш өндөр хурд үүсгэдэг. Бид цагт 249.448 км хурдтай хөдөлгөөнийг дуурайлгайх боломжтой.
Жек: Ийм салхины хурдыг бий болгохын тулд хамгийн сүүлийн үеийн технологи бүхий 3000 киловаттын асар том сэнс хэрэгтэй.
Анселм Шминке – аэродинамикийн хоолойн үр дүнгийн төв, Вольфсбургийн АМҮ:
Энэ бол 8 метрийн диаметртэй сэнс, тэр бидний туршилтын замын зүрх нь.
Жек: Хамгийн их бүтээмжтэй байх хүсэл маш их байсан учраас компани дүрмээ зөрчжээ. Фольксваген 2015 онд олон сая автомашиндаа хорт утаа ялгаруулалтын тестийг хуурах программ суурилуулснаа хүлээн зөвшөөрсний дараа компанийн нэр хүнд маш их унасан юм.
Lоретта Линч – АНУ-ын Ерөнхий прокурор: Фольксваген эдгээр асуудлыг мэдэж байсан, шалгалтын комисс хороо үүнд нь эргэлзэж эхлэхэд Фольксвагены төлөөлөгчид үүнийг үгүйсгэж, эцэст нь тэд худлаа хэлсэн.
Жек: Энэ дуулиан болж топ менежерүүд шоронд орсон бол Фольксваген компани нөхөн төлбөрт 30 сая гаруй доллар төлжээ. Тэгсэн хэдий ч 2016 онд Фольксваген борлуулалтаараа дэлхийн хамгийн амжилттай автомашин үйлдвэрлэгч болсон юм. Гэвч асар олон тооны машин үйлдвэрлэх нь өөр асуудал үүсгэдэг.
Крист: Дамжлагын төгсөлд ажил дуусдаггүй гэдгийг санах хэрэгтэй. Бид машинуудыг борлуулаагүй нөхцөлд тэднийг үйлдвэрлэдэггүй. Үгүй бол хэт их зардал гарна. Машинуудыг гадаа зогсоолд байршуулаад байх тийм ч их газар байхгүй. Машинуудыг үйлдвэрээс нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгч рүү тээвэрлэхийн тулд маш үр ашигтай түгээлтийн систем хэрэгтэй.
Жек: Машинуудыг үйлдвэрийн дамжлагаас гаргаад хаана ч, тэр байтугай Шанхай хүртэл гайхалтай хурдтайгаар хүргэж болно. Вольфсбург маш олон машин үйлдвэрлэдэг тул тэдгээрийг агуулахаас шилжүүлэх ажил жинхэнэ урлаг болдог.
Крист: Энэ шийдэл оновчтой, бас төвөггүй. Түүхий эдээр хангадаг нөгөөх л сүлжээ бэлэн машинуудыг тээвэрлэдэг юм, ихэвчлэн галт тэрэгнүүд.
Оливер Климшток – диспетчер, Вольфсбургийн АМҮ:
Ажлын өдрөөр өдөр бүр 1800 орчим машин ачааны галт тэргээр үйлдвэрээс гарч байдаг.
Жек: Гол нь галт тэрэг бүрийн хүлээх хугацааг хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулах явдал.
Эндрю: Ихэвчлэн маневр гэж нэрлэгддэг процессыг ашигладаг байсан, нэг хэсэг ачааны вагонууд чирч авчраад түүнд машинуудыг ачиж, дараа нь түүнийг буцааж чирч гаргаад бусад вагонуудтай холбоно, үүнийг ганцаас илүү хийх боломжгүй, тиймээс энэ маш удаан, үр дүнгүй ажил байсан.
Жек: Үүний оронд Вольфсбургийн үйлдвэр нь тусгайлан зохиосон ачих олон хэсгүүдтэй.
Оливер: Гулсдаг тавцангууд ажиллах нь том давуу талтай. Энэ нь нэг дор гурван өөр ажлыг хийх боломжтой гэсэн үг.
Жек: Эхлээд машинуудыг хоосон вагонуудад ачина. Дараа нь аварга том гулсах тавцан зүтгүүр хүлээж байгаа төмөр зам руу шууд гарна. Энэ хооронд дахид нэг хэсэн машинууд дараагийн хоосон вагон руу гарч байдаг.
Эндрю: Үүний үр дүнд олон машиныг дараалан илүү хурдан ачиж чаддаг болсон.
Жек: Энэ нь уламжлалт маневраас хамаагүй илүү их вагонууд ашиглах боломжтой болгожээ. Өдөрт 180 орчим ачаатай вагонууд үйлдвэрээс гардаг. Гэхдээ бүх үйлчлүүлэгчдэд машины хүргэлт хэрэггүй байдаг.
Георг Пичлер – архитектор, Хенн ХХК: Фольксваген компани: "За, хүмүүсийг үйлдвэрт ирэхийг урьцгаая" гэж шийдсэн. Мөн тэд үйлчлүүлэгчид болон зочдод зориулж вэбсайт хүртэл нээсэн.
Жек: Зарим нь шинэ машин угсрах дамжлагаас дөнгөж буумагц авч байлаа.
Эндрю: Хамгийн түрүүнд шинэ машинд суусан үйлчлүүлэгч, түүнийгээ жолоодож үзэх нь зарим хүмүүст жинхэнэ кайф болдог.
Жек: Хэд хэдэн машин одометрийн заалтыг харгалзахгүйгээр хонгилоор явж байна. Ердөө нэг 1,5 км явбал та дэлхийн хамгийн өндөр технологийн автомашины үзэсгэлэнгийн танхимд орох болно.
Эндрю: Эдгээр цамхгуудын давуу тал нь газарт их зай эзлэхгүйгээр тэнд олон машинууд зогсоох боломжтой.
Жек: Цамхаг бүр дотроо автомат цахилгаан шаттай. 7 тоннын даацтай эргэдэг 120 киловаттын хөдөлгүүрээ ажилладаг хөдөлгөөнт тавцан нь машинуудыг өргөөд цамхагийн хаана ч байрлуулах боломжтой.
Жек: Энэ бол дэлхийн хамгийн хурдан автоматжуулсан хамгийн өндөр зогсоолын систем.
Георг: Эгц босоо систем нь маш хурдан ажилладаг. Машинаа дээш нь гаргах, эсвэл доош буулгаж, үйлчлүүлэгчид хүлээлгэн өгөхөд ойролцоогоор 40 секунд шаардлагатай..
Жек: Үйлдвэрлэлийн салбарт ямар ч компани амжилтаа хараад зүгээр суудаггүй Фольксваген саяхан үйлдвэрийнхээ шинэ технологид 50 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа зарласан бөгөөд ихээхэн хэмжээний хөрөнгө Вольфсбургт очих болно. Тэд цахилгаан машин, шинэ материалаас гадна бүрэн бие даасан агуулахын ачааны машиныг хөгжүүлж байна.технологи, ихээхэн хэмжээний Вольфсбург явах болно. Тэд цахилгаан машин, шинэ материалуудаас гадна бүрэн бие даасан агуулахын ачааны машинуудыг боловсруулж байна.
Крист: Тэд өөрсдөө үр дүнтэй шийдвэр гаргах чадвартай, шаардлагатай материалуудыг сонгож чадна. Шаардлагатай бол тэдгээрийг өөр өөр цех руу илгээнэ. Тэд бидний өмнө нь харж байснаас ч илүү ухаалаг, илүү үр ашигтай роботууд болно.
Жек: Энэ супер үйлдвэр жилд 1,000,000 машин үйлдвэрлэх эсэхийг цаг хугацаа харуулах болно.
Крист: Вольфсбургийн зорилго бол үнэхээр хүн бүрт аль болох хямд машин бүтээх явдал байсан. Тиймээс тус компани хүмүүст зориулж машин үйлдвэрлэх хүсэл эрмэлзэлээр амьдралаа эхлүүлж байсан бол одоо дэлхий даяар машин үйлдвэрлэхийг хүсч байна гэж хэлж болно.
Жек: Энэ үйлдвэр нь хар бараан түүхтэй, хамгийн сүүлд дуулиан тарьж байсан хэдий ч ухаалаг технологид үнэнч байдал, урьдын адил амбицтай хэвээр ажээ.
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home