ONE WAY TRIP

ONE WAY TRIP- TRAILER

--------

Эр: Наанаа зогсооч.

Юунби: Эргээд уулзая.

Бичиг: Гэнэтийн аялал

Жигун: Санү цэрэгт явна гэсэн, хөгжилтэй дурсамж бүтээж өгөх үү?

Эр: Дахиад цохиорой.

Юунби: Жигун аа, сайн тоглож байгаа биз?

Эр: Наанаа зогс новшнуудаа.

Юун: Хурдлаарай, хурдлаарай.

Дүман: Санү явцгаая.

Санү: Бид өөр хэзээ ингэж аялалд явах билээ.

Дүман: Бид нар уух нассанд хүрсэн үү?

Жигун: Бид том хүн болсоон. Архи ууж болно.

Бичиг: Бид хамтдаа байхдаа юунаас ч айдаггүй байсан

Юунби: Том хүн юм бол том хүн шиг бай, эмэгтэй хүнд битгий гар хүр.

Бичиг: Аялал хар дарсан зүүд болж хувирсан

Өнхэ: Эд нар миний нөхрийг алчихсан.

Юунби: Битгий худлаа ярь. Яагаад ингэж байгаан бэ?

Дүман: Бид нар үнэхээр муудалцааныг зогсоох гэсэн ш дээ.

Ах: Хөөе чи ямар дээрэмчин үү? Яах гэж тэгж байгаа юм бэ?

Бичиг: Айдаст автуулсан

Дүман: Би буруугүй.

Жигун: Би ч бас буруугүй.

Юунби: Битгий зайлсхийгээд бай.

Жигун: Чи ч бас айж байгаа биз дээ, би мэднэ.

Бичиг: Нөхөрлөл нурж уналаа

Жигун: Яагаад бидний төлөвлөснөөр болдог зүйл нэг ч байдаггүй юм бэ.

Бичиг: Буцах замгүй

Жигун: Бидэнд юу тохиолдох вэ?

Бичиг: Нэг талын аялал

--------

 

Эр : Хөөе, новшнууд минь. Зогсооч новшнуудаа.

Эр1 : Наад новшнуудаа хурдан барь.

Эр : Хөөе чи зогсооч.

Эр1 : Зогс гэсэн шүү. 

Эр : Хөөе, та нар баригдана шүү.

Эр1 : Зүгээр үү?

Юун : Хөөе, хөөе нааш ир. Нааш ир.

Эр : Нааш ир. Гүон офицер аа.

Дү : Ядаж байхад яагаад хуцаад байгаа юм бэ?

Эр : Наанаа нуугдаж байгааг чинь мэдэж байна. Аятайхан хэлж байгаа дээр гараад ир. Гурав тооллоо шүү.

Юун : Бөөнөөрөө байж болохгүй юм байна. Хэдүүлээ салаад, машинд уулзая.

Сан : Хөөе, гэхдээ бид яагаад зугтаад байгаа юм? Зүгээр л гаръя тэгэх үү? Үнэндээ буруу зүйл хийгээгүй ш дээ.

Юун : Тэглээ гээд баригдах чинь хачин ш дээ. Бид буруу зүйл хийгээгүй.

Эр : Хоёр.

Жи : Тийм ээ, зүгээр зугт, баригдах юм бол төвөгтэй ш дээ.

Дү : Явж амарцгаая. Зүгээр явцгаая. Одоо баригдаж болохгүй ээ.

Эр : Гурав. Новшнууд.

Дү : Гүйгээрэй.

Эр : Хөөе, хөөш новшнуудаа зогс.

Юун : Хөөе хөөе залгаарай. Санү, би баруун явлаа шүү. Удахгүй уулзая. За юу? Санү, Санү. Санү. Санү.

Эр : Барьсан шүү новш минь. Чи хэргийн газраас баригдсан гэмт хэрэгтэн шүү мэдээ.

Юун : Санү, Санү.

Эр : Новш чинь цагдааг юу гэж бодоов чи.

Юун : Аваар гарчихлаа. Тавиад өгөөч.

Эр : Юу вэ?

Юун : Хөөе, хөөе. Санү, Санү. Чи бас яачихав аа? Айн? Хөөе сэрээч ээ.

Эр : Бидэнд буруу өгөх юм биш биз дээ?

Эр1 : Ёстой нээрээ.

Юун : Хөөе солиотой новш минь, зогсооч чи. Хүн мөргөсөн нохойн гөлөг минь, зогс гэсэн шүү. Өө, Санү Санү. Би Юунби байна. Юунби. Жаахан хүлээгээрэй. Би 119 дуудлаа. Одоохон 119. Ахаа, ахаа 119. 119.

Эр : Офицер удахгүй дуудна. Тайвшир.

Юун : Новш гэж, муу нохойн гөлөг манай Санүг.

Эр : Нааш ир. Холд.

Юун : Юу вэ? намайг тавь.

Эр1 : Оролдох хэрэггүй, хурдан холд.

Юун : Зүгээр ээ, жаахан тэсээрэй. Сэрээрэй, надруу хараач Санү. Хараал ид гэж, нүдээ нээ л дээ. Санү. Санү. Санү. Санү.

 

 

Бичиг : Нэг талын аялал

 

Эр : Хүнд өвчтөн. Хурдлаарай, цус алдалт ихтэй байна.

Эр1 : Сэрсэн үү?

Эр : Ухаангүй байгаа.       

Эм : За нэг хоёр гурав. Намайг сонсож байна уу?

Эр : Миний дүү. Миний дүү. Миний дүү. Миний дүү.

Эм : Даралт нь унаж байна.

Эр : Хагалгаанд бэлдээд, асран хамгаалагчийг нь дуудаарай.

Эм : За ойлголоо.

 

 

Юун : Би буруу зүйл хийгээгүй ээ. Намайг явуулчих. Гуйя, эхлээд эмнэлэгрүү явуулчих. Санүгийн хэр байгааг харчихаад ирье. Санү. Цус. Цус их алдсан. Санү хүнд бэртчихсэн ш дээ.

Эр : Энэ моньд яасан төвөгтэй юм бэ? айн? Бид ч гэсэн завгүй хүмүүс шүү.

Эр1 : Гүон офицер оо. Суучих. Суучих. Тайвшир, тайвшир. Тайвшир.

Юун : Цус.

Эр1 : Ингээд байвал, чи л хохирно. Хурдан байцаалт өгөөд явсан дээр үү? эсвэл эндээ үлдсэн дээр үү?

Юун : Эмнэлэгт очих хүн байхгүй. Санү-д эмээгээс өөр хүн байхгүй.

Эр1 : Угаасаа одоо очлоо гээд хийж чадах зүйл юу ч байхгүй. Эргэх боломжгүй.

Юун : Би очих ёстой. Эмээ нь ирэхэд хугацаа орно. Би очих ёстой.

Эр1 : За за, явъя явъя явъя эмнэлэг. Тийм учраас, хурдан байцаагдаад явчих. Тэгэж байж эмээд нөхцөл байдлыг тайлбарлана ш дээ. Түрүүн зугтсан хүүхдүүд чиний найзууд мөн тэ? Тэднийг наашаа дууд. Тэгвэл би эмнэлэгрүү явуулъя. Болсон уу?

Юун : Тэд.  

Эр1 : Сэрж үзээч.

 

 

Юун : Жигун аа. Өө сайн байна уу?

Ээж : Юу болсон бэ?

Юун : Жигун утсаа авдаггүй ээ. Цаадах чинь гэртэй байна уу?

Ээж : Өглөө чамтай уулзана гээд гарсан. Уулзаж чадаагүй юу?

Юун : Хэзээ?

Ээж : Харин л дээ. 2 цаг орчим болсон юм болов уу?

Юун : Би энд хүлээж байсан ш дээ.    

Ээж : Жиселли чимээгүй. Ингэхэд чи их сургуульд орсон уу?

Юун : Үгүй ээ.

Ээж : Тэгвэл, дараа жил сурах уу?

Юун : Бодож багаа.

Ээж : Манай Жигун дараа жил сурах гээд бэлдэж эхлэсэн мэдэж байгаа юу?

Юун : Тийм ээ.

Ээж : Тэгвэл Жигуныг хичээлдээ төвлөрөхөд туслаач. Залбираарай. Чадна биз дээ?

Юун : Аан за.

Ээж : Тийм ээ, чи ч бас хичээлээ сайн хийгээрэй. Болгоомжтой яваарай.

Жи : Өндөр юм. Өндөр байна.

Юун : Юу хийгээд байгаа юм? Гал гараа юу?

Жи : Ёоох.

Юун : Үсрэх гээд байгаа бол хурдан үсэр. Өндөр биш л юм байна ш дээ.

Жи : Яамакши. Хөл хөл хөл хөл. Хөл хөл. Ёооё.

Юун : Өө, сайн байна уу?

Жи : Ёооё. Би жинхнээсээ өвдөөд байна ш дээ. Хөөе, жинхнээсээ өвдсөнч, Санүг цэрэгт явна гээд тэвчлээ шүү. Хамтдаа аялалаар явах боломж ахиж олдохгүй ш дээ. Дараа нь найз охинтойгоо явна аа.

Юун : Найз охингүй юм байж, мөрөөдөж гэнэ. Чи ер нь толинд харсан уу?

Жи : Хөөе, ингэсэн ч үү? айн? Ингэсэн ч үү? би хүсдэггүй л болохоос, олдохгүй байгаадаа биш шүү. Чи машинаа авчирсан уу?

Юун, Жи : Хөөх.

 

 

Жи : Дараа явъя.

Юун : Хөөе аюулгүйн бүсээ зүү. Аврах зөөлөвч гарч ирэхгүй шүү.

 

 

Эр : Ахиад. Төвлөр гэсэн шүү. Ахиад. Арчаагүй амьтан. Бос, төвлөрөхгүй бол хохино шүү. Айн? Юу вэ? бэлтгэлийн үед хэн утсаа асаа гэсэн юм. Хэн бэ?

 

 

Юун : Ёстой нээрээ, утсаа авахгүй юм. Наадах чинь юу юм?

Жи : Моньд чинь, 1шөнө 2 өдөр аялах юм чинь, бэлтгэлтэй байх хэрэгтэй. Явахдаа өмсөх хувцас, ирэхдээ өмсөх хувцас, юу ч болж мэдэх үед өмсөх хувцас, харин энэ аюултай үед өмсөх хувцас. Далд зэвсэг.

Юун : Юу юм?

Жи : Феромоны үнэртэй ус. Хөөе энийг цацвал бүсгүйчүүд унаж тусдаг гэсэн.

Юун : Хөөе моньд минь, үнэртэй усыг тэгэж цацдаггүй юм ш дээ. Өмсдөг юм. Үнэртээд ч байгаа юм шиг үгүй ч юм шиг зөөлнөөр.

Жи : Чи сайн өмсөх юм уу?

Юун : Ёооё, битгий л дээ.

Жи : Үнэртэх ч юм шиг үгүй ч юм шиг зөөлнөөр.

Юун : Ёстой нээрээ. Хөөе чи яагаад утсаа авахгүй байгаа юм? Тарчихсан уу? Аан за, сайн байна уу? За, түр хүлээгээрэй. Хөөе.

Жи : Яасан хэн юм?

Юун : Танай ээж.

Жи : Ёоох, галзуурах нь ээ. Би юу гэж хэлэх вэ?

Юун : Мэдэхгүй ээ.

Жи : За ээжээ, би одоо очлоо. Бурсан юм даа. Хөөе Дүман моньд минь, моньд минь, моньд минь чи. Новш минь чи, утас мутсаа аваач дээ.

Ээж : Тэнгэр минь, чи эрүүл ухаантай байна уу? юу хийж байгаа чинь энэ вэ? яг одоо ирэхгүй юу? Хичээлээ хаяад хаашаа явчихаж байгаа юм? Байна уу? байна уу?

Жи : Ёооё, ээж мөн бол ээж гэж хэлэхэд яадаг юм?

Юун : Ээж чинь гэж хэлсэн ш дээ.

Жи : Ёоох, ахиад миний утсыг шалгасан бололтой.

Юун : Хөөе, зүгээр л яриад үнэнээ хэл. Нэг л өдөр гарчихаад ирье гэж.

Жи : Зөвшөөрөхгүй байгаа учраас ингэж байна. Түрүүн чамд юу гэж худлаа хэлснийг харсан биз дээ?

Юун : Айгаад байгаа бол харь л даа. Яах вэ? машинаа эргүүлэх үү?

Жи : Ёооё, ядаж ганцхан өдөр эрх чөлөөтэй баймаар байна.

 

 

Эр : Ариг гамтай хуримтлуулж ээ. Хүүтэйгээ нийлээд 7 сая шүү.

Эмээ : Хэзээ орох вэ?

Эр : Орой дансанд чинь хийе. Өөртөө хувцас авч өмс л дөө. Дандаа хуучин хувцас өмсөх юм. Цэцгийн хээтэй ганган хувцас авч өмс.

Эмээ : Энэ цэцгэн хээтэй ш дээ. Үгүй ер өө.

Эр : Наадах чинь хэтэрхий хуучирсан байна.

Эмээ : Удахгүй уулруу явах хүнд хувцасны хэрэг байхгүй ээ.

Эр : Тийм зүйлд харамлах юм бол бүгд ходоодруу ороод дуусна шүү.

Эмээ : Явъя. Санү, Санү. Түр хүлээгээрэй. Нааш ир дээ. Чи хувцас авч өмс.

Сан : Гэнэт хувцасаар яах гээд байгаа юм?

Эмээ : Одоо дүрэмт хувцас өмсөхгүй ш дээ. Гоё хувцас аваад өмс.

Сан : Эмээ, үнэндээ хэлэх зүйл байна.

Эмээ : За авчих. Дамжааны төлбөрийг чинь өнөө орой өгье.

Сан : Би сурахгүй гэж хэлсэн ш дээ.

Эмээ : Эмээ нь зоогийн газар орчихоод харина. Чи түрүүлээд харьж байгаарай. Чиний дуртай хулууны зутан хийсэн. Заавал халааж иднэ шүү.

Сан : Эмээ.

Эмээ : Заавал идээрэй. За юу?

Сан : Надад тийм зүйл хэрэггүй. Одоо ажил хийхээ боль л доо. Эмээ л дээ.

 

 

Дү : Шинэ хүн болъё. Шинэ хүн болъё. Шинэ хүн болъё.

Эр : Хөөе моньд минь, бэлтгэлийн үед утсаа асаана гэнэ ээ? Айн? Орж ирээд хэр удсан гэж том толгойлоод байгаа новш вэ? маяглаад байлгүй бос. Бос гэсэн шүү.

Юун : Хөөе, галуу алхалт хийлээ гээд шинэ хүн болох уу?

Жи : Харин тийм ээ. Огт боломжгүй ш дээ. Тийм учраас анхнаасаа над шиг оргох байсан юм. Сүртэй ш дээ.

Юун : Гэхдээ танайх 3 давхар байсан бол илүү сүртэй байх байсан юм. Харамсалтай тийм үү?

Жи : Хөөе, Санү цэрэгт явах гэж байхад 3 давхар байтугай 63 давхараас ч үсэрнэ. Намайг ойлгож байна уу?

Юун : Жигун аа.

Жи : За.

Юун : Чиний сайн хийдэг зүйлийг хийгээгүй удсан байна тэ?

Жи : Аль нь? Би бүгдийг сайн хийдэг ш дээ.

Эр : Илүү чанга.

Дү : Шинэ хүн болъё. Шинэ хүн болъё.

Эр : Юу вэ? юу вэ? яагаад байна аа?

Дү : Айн?

Эр : Хэн бэ?

Жи : Шинэ эмэгтэй болгоод өгөөч? Ойлголоо би шинэ хүн болгоод өгье. Хонгор минь, шинэ хүн. Аа аа аа аа.

Эр : Хөөе солиотой новш минь, наадахаа унтраа. Хөөш.

Жи : Ахаа, шинэ хүн болмоор байна. Аа аа аа аа.

Юун : Яасан бэ? бидэнд цаг алга.

Дү : Ингээд явчихвал баларна ш дээ.

Юун : Хурдан гараад ир Санү хүлээгээд байна.

Дү : Галзуурах нь ээ. Ёооё. Хөөе Юунби, миний цүнх цүнх.

Юун : Хөөе, би аваад ирье. Чи яв. Хурдал хурдал. Хурдан гүйгээрэй дээ.

Эр : Новш. Хөөш. Моньднууд чинь. Хөөе чи наанаа зогс. Хөөе хурдан барь.

Юун : Машинд суу хурдал. Хөөе хурдан суу. Хурдал хурдал.

Жи : Яв яв яв.

Эр : Хөөш. Хөөе новш минь.

 

Дү : Яана аа? Одоо үхсээн.

Юун : Хөөе зүгээр ээ. Явж амарчихаад, эргэж ирээд 2 хичээхэд болно ш дээ.

Жи : Харин тийм ээ. Ямар аймар хөлс үнэртэж байна аа. Хардаа.

Дү : Жинхнээсээ баларч магадгүй ш дээ.

Юун : Зүгээр ээ, балрахгүй. Юу ч болохгүй, хулчгар амьтан минь.

Дү : Чи одоо яах гэж гиншээд байдаг юм бэ?

Жи : Хөөе Японд дургүй хүн олонч, Япон эротик кинонд дургүй хүн байхгүй шүү. Санаа зовох хэрэггүймасэ, сийртэй бургерээс нэгийг өгөөч.

Дү : Юу вэ? энэ миний цүнх биш байна ш дээ.

Жи : Бас яасан бэ?

Юун : Мөн дөө. Наадах чинь чиний утас ш дээ.

Дү : Түрүүн би утсаа булаалгачихсан юм.

Жи : Өнгийг нь хараач ээ. Зүгээр ээ, энэ мод болж байгаа.

Дү : Төлөвлөсний дагуу юу ч болохгүй юм.

Юун : Зүгээр л март, Санү хүлээж байгаа.

 

 

Эр : Өө ирчихлээ. Та хоёр нааш ир.

Юун : Жигун аа, Дүман аа.

Жи : Санү яасан гэнэ ээ?

Дү : Цаадах чинь яасан юм? Бэртчихсэн юм уу?

Жи : Яаж байгаад вэ? зүгээр үү?

Эр : Олон юм яриад байлгүй, суугаадах.

Эр1 : За сайн сонс, та нар танхайрсан хэргээр яаралтай баривчлагдсан шүү.

Жи : Танхайрсаан? Бид тэгээгүй ш дээ.

Эр1 : Тийм ээ, тэгээгүй байх л даа. Тэгээгүй биз. Би энэ ажлыг олон жил хийж байна. Муу хүмүүс зөндөө харсан. Тэдний 99 хувь нь өөрийгөө буруугүй гэж хэлдэг. 99 хувь нь гэмгүй байж байгаад баригддаг гэж бодож байна уу? Буруутай болоод л баригддаг. Гүон офицер оо.

Гүон : За, эхлээд чи регистерийн дугаараа хэлээдэх.

Дү : Эхлээд би юу?

Эр1 : Тийм ээ.

Дү : Яагаад?

Гүон : Чи энэ дундаас хамгийн цайлган царайтай юм байна. Чи юу өмсчихсөн юм бэ? тосгоны хулгиан уу?

Дү : Сурагч ш дээ.

Эр1 : Жаалуудаа, бид зүгээр ч нэг цагдаа болоогүй шүү. Хараад л ойлгоно. Хардаа түүний нүүр цус болчихож. Хэн нь муу, хэн нь сайн болох нүүрэн дээр бичээстэй байдаг.

Юун : Юу ч мэдэхгүй байж, яагаад гэмт этгээд шиг үзээд байгаа юм?

Эр1 : Юу?

Юун : Эмнэлэгрүү явуулчих, бид үнэхээр буруу зүйл хийгээгүй.

Эр1 : Үгүй ерөө, чи жүжиглээд байна уу? Найз чинь аваарт орсон ч гэсэн та нарын буруу биш үү? дэмий зугтсанаас болж. Тэгээд бас одоо гэнэт найздаа санаа зовдог баатар болчихож ээ.

Юун : Явъя, бос.

Эр1 : Далчигнаад байлгүй суу.

Гүон : Суу гэж хэллээ сонссонгүй юу?

Эр1 : Энэ новшийн эмнэлэгээр шалтаглаж байгаа нь хачин байна шүү. Чи жүжиглээд байна уу?

Гүон : Болохгүй юм байна. Шууд дүүргийн цагдааруу шилжүүлье.

Эр1 : Тэгэх үү? шууд хорьчих юм уу?

Гүон : Хаачих гээд байгаа юм?

Эр1 : Суу гэж байна.

Юун : Тавиач.

Эр1 : Суу гэсэн шүү. Чамайг суу гэсэн шүү. Чи төрийн ажилд санаатай садаа болсон хэрэг нэмэгдэнэ шүү. 

Юун : Тавь л даа. Та нар найзыг маань мөргөөд зугтсан жолоочийг олох ёстой. Намайг тавиач. Тавь. Тавь.

Эр1 : Муу новш, битгий хөдлө. Битгий хөдлө.

Юун : Та найзуудыгаа дуудвал Санүруу явуулна гэж хэлсэн ш дээ. Намайг тавиач.

 

 

Эмээ : Өршөөгөөрэй. Хагалгааны өрөө хаана вэ?

Эм : Зүүн талын шатаар 2 давхарт очно шүү.

Эмээ : За. Өршөөгөөрэй, хүн байна уу? өршөөгөөрэй.

Эм : Ямар нэг зүйл болоо юу?

Эмээ : Надруу залгаад ирлээ. Нэг хүн залгаад байж боломгүй зүйл хэлэх юм?

Эм : Та Жон Санүгийн асран хамгаалагч уу?

Эмээ : Тийм ээ. Би эмээ нь байна аа.

Эм : Жон Санү өчигдөр орой 10 цагт авто осолд орсон. Нөхцөл байдал хүнд байсан учраас, бид шууд хагалгаа хийсэн. Эхлээд дотогшоо орж өвчтөний царайг шалгаарай.

Эмээ : Хэний царайг шалга гэж? тийм байх ёсгүй. Биш байх.

Эм : Эмээ, хурдан хагалгааны зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зурах хэрэгтэй байна.

Эмээ : Үгүй гэсэн шүү. Манай Санү яагаад Пуханд ирнэ гэж? Гэр нь өөр газар ш дээ. Тэр ажилдаа явсан, настай хүнээр ингэж тоглож болохгүй шүү.

Эм : Тэгвэл та энд яах гэж ирсэн юм?

Эмээ : Тийм байх ёсгүй дээ. Биш ээ. Урд нь огт өвдөж байгаагүй хүүхэд ш дээ.

 

 

Эр1 : Гараад ир. Ийшээ зогс. Ийшээ зогс гэсэн шүү. Цэх зогс, дарааллаад. Нааш ир. Чи яваагүй л байна уу? ийшээ. Суу.

У : Яасан?

Эр1 : Хороон дээр үймээн тариад.

У : Ямар хэргээр ирсэн юм?

Эр1 : Танхай.

У : Тийм бол хороон дээр тохиролцоод өнгөрүүлэхгүй яах гэж энд авчирсан юм? Завгүй ядаж байхад шүү.

Эр1 : Эд нар хөргөгч эвдээд бөөн юм болсон байна лээ.

У : Жаахан юм байж бас сагсуу байх нь ээ. Чой мөрдөгчийг бүртэг гэж хэл. Ахиж эсэргүүцэл үзүүлэх юм бол камерт хийчих.

Эр1 : Ойлголоо.

У : За байз.

Эр1 : Ахлагчийн хэлснийг сонссон биз? Энэ хорооны цагдаагаас өөр шүү. Түрүүнийх шиг аашлах юм бол шууд камерт хийнэ. Сайн мэдэж үйлдэл хийгээрэй. Ойлгосоон?

Дү : За.

Эр1 : Хөргөгчөө, хариулахгүй юм уу?

Юун : За.

Эр1 : Яг одоо энэ хүн хэдэн асуулт асууна. Эндэхийн хамгийн аймар мөрдөгч шүү. Худлаа хэлэх юм бол үхнэ шүү. За?

Дү : За.

Эр1 : Хэт сандрах хэрэггүй ээ.

Эр2 : Үнэнээ хэл новш минь.

Эр1 : За, тэнд сууж байгаа хүн буруутай учраас зодуулж байгаа юм. Та нар буруугүй гэсэн ш дээ. Тийм үү?

Эрүүд : Тийм ээ.

Эр1 : За тийм бол аль болох хурдан шийдээд эндээс гар. Энд удаан байлаа гээд юу ч дээрдэхгүй. За юу?

Дү : За.

Эр1 : Та гурав найзууд юм уу?

Юун : Тийм ээ, найзууд.

Эр1 : Пуханд яах гэж ирсэн юм?

Юун : Найз маань маргааш усан цэрэгт явах учраас, бэлтгэлийн газар нь хүргэж өгөхөөр ирсэн юм.

Эр1 : Усан цэрэг, бэлтгэл. Найз.

 

 

Юун : Санү, явъя. Яасан бэ? хурдан суу.

Санү : Би зүгээр, цэрэгт явахаа больчих уу?

Юун : Нээрээ юу? Явмааргүй байвал явахгүй байж болно Санү. Явахгүй байсан ч бид чиний талд. Зүгээр далай үзчихээд ирье. Сүши идээд.

Дү : Хөөе би сүши идэж чаддаггүй ш дээ.

Жи : Чи битгий баг алаад бай. Пуханд очоод өөр юу идэх юм? Хөөе битгий яв. Цэрэгт явж залуу насаа үрэн таран хийж яадаг юм? Зугаалцгаая.

Сан : Хөөе, цэрэгт яваад ирсэнч залуу хэвээрэй байна ш дээ. Явъя.

Жи : Хөөе энэ машин Пуханд очиж чадах уу?

Юун : Дуугүй аюулгүйн бүсээ зүү.

Эрүүд : Аааа.

Сан : Хөөе энэ зам зөв үү?

Жи : Биш байна ш дээ. 63 давхарлуу яагаад явж байгаа юм бэ? эсрэг тийшээ явчихсан байна. Машинаа эргүүл хурдал.

 

Юун : Хөөе, болгоомжтой.

Эрүүд : Нэг хоёр гурав.

Жи : Хоёр тахиа нүд ирмэхийн зуур дуусчихлаа.

Дү : Хөөе, гэхдээ ийм эрт цэрэгт явж болдог юм уу?

Сан : 18 наснаас дээш бол бүгд боломжтой. Чи ч бас болно.

Юун : Тийм ээ, бид одоо том хүмүүс болсон. Жолооны үнэмлэхтэй болсон. 

Жи : Томчууд болсон. Нүүр бардам шар айраг ууж байна.

Дү : Хөөе бүгдээрээ Санүтэй хамт цэрэгт явах уу? би ч гэсэн бейсболоо орхилоо.

Жи : Чадах уу? чадах уу? чамаас болж арай ч дээ. Пуханд ирчихээд чикин идээд сууж байна.

Дү : Тэд чинь амьд байдаг учраас эвгүй байдаг юм. Өрөвдөлтэй ш дээ.

Жи : Харин тахиа? Тахиа үхсэн болохоор уу? Тахиаг газар ургуулж иддэг билүү? Тахиаг ч гэсэн амьд байхад нь алаад иддэг юм. Чи тамирчин байж хоол голж шилээд байхаар, тураад байгаа юм ш дээ.

Дү : Би стресснээс болж турсан юм.

Жи : Айн? Чи надад стресс ярьж байна уу? бүтэн сар өрөөндөө хоригдож хичээл хийж амьдарч байгаа миний өмнө стресс яриад байна уу?

Дү : Би танайх шиг айлд 100 жил ч байсан чадна.

Жи : Чи 100 жил байж үзэх үү? үзэх үү? ямар урт санагддаг гээч? Чи муу сурдаг байж, спортоор их сургуульд орж байгаадаа талархаж амьдарсан чинь дээр шүү.

Дү : Хэн муу сурдаг гэж? чи бид хоёрын оноо нэг их зөрүүгүй шүү.

Жи : Зөрүүгүй ээ? Хөөе 8 онооны зөрүүтэй шүү. 8 онооны зөрүүгээр чи бид хоёрын завсар нийт ЭЕШ өгсөн хүүхдүүдээс 30000 хүүхдийн зөрүү байгаа шүү.

Дү : Хөөе 8 оноо биш 3 оноо шүү.

Жи : 3 оноо биш гурван асуултын зөрүү гээч? 3, 3, 2 гээд 8 онооны асуулт байсан.

Дү : Эд нар бүгд мэднэ. 3 оноо тэ?

Жи : Хөөе 3 асуулт уу? 3 оноо юу? 

Дү : Хөөе 3 оноо тэ?

Жи : Тэр тухай ярьж байгаа ш дээ. Явлаа л даа. Буудал орлоо.

Сан : Хэдүүлээ ч гэсэн гаръя. Намайг цэрэгт явах гэж байхад ямар нэг зүйл хий л дээ. 

Юун : Тийм ээ, гаръя. Гараад Санү-д дурсамж бүтээж өгье.

Жи : Тийм ээ, дурсамж бүтээж өгье. Явъя.

Дү : Хүлээгээрэй, миний хувцас жаахан тийм байна аа.

Юун : Ёстой нээрээ.

Жи : Хөөе Юунби, энэ аюултай нөхцөл байдал уу?

Юун : Аюултай.

Жи : Ах нь аюултай нөхцөл байдалд өмсөх хувцас бэлдсэн.

Юү : Юу вэ? эртхэн хэлэхгүй яасан юм?

Жи : Цохиорой.

Дү : Хөөе ууя. Явъя.

 

 

Жи : Арай ч дээ. Ууж чадахгүй байж яах гэж гудардаг юм? Зүгээр үү?

Дү : Зүгээр ээ, зүгээр.

Жи : Нааш ир. Нааш ир. Нааш ир. Ёоох. Надад зүгээр биш байна.

Дү : Ядраад байна. Ядраад.

Сан : Дүман их турсан байна шүү. Тэр сургууль зовоож байгаа бололтой.

Юун : Харин тийм ээ. Санү, чи явахгүй байж болохгүй юм уу? сургуульд орсныхоо дараа цэрэгт явж болно ш дээ.

Сан : Их сургуульд сурч яах юм? Төлбөр өндөр, тэгээд ч одоо төгсөөд ажилд орох хэцүү болсон. Зүгээр л цэрэгт яваад, албан хаагчийн шалгалт өгнө.

Юун : Энэ тухайгаа эмээдээ хэлсэн юм уу?

Сан : Одоо хэлнэ дээ.

Юун : Хөөе чи маргааш явах байж, хэзээ хэлэх гэсэн юм?

Сан : Харин чи, чи юу хийх юм?

Юун : Сэдэв өөрчлөх хэрэггүй новш минь.

Сан : Хэн тэгсэн юм? Чи ахынхаа доор ажиллах юм уу?

Дү : Санү, битгий яваач. Явахгүй байж болохгүй юм уу? Нээрээ шүү. Ёооё, Санү. Ёооё.

Жи : Машины секс. Тэнд хөдлөөд байгаа биз дээ?

Юун : Хаана?

Сан : Хаана.

Дү : Санү.

Жи : Машин хөдлөөд байгаа биз дээ? Хөдлө, хөдлө хөдлө. Машинаа асаа, машинаа асаа. Тэр тэр тэр. Машинаа асаа.

Дү : Хаачих гэж байгаа юм? Хөөе хаачих гэж байгаа юм?

Жи : Аяархан, аяархан. Аяархан. Аяархан. Сайн байна. Сайн байна. Зогс. Тийм ээ. Харсан уу? харсан уу? Санү оч доо.

Сан : Чи өөрөө очооч.

Жи : Чи урд сууснаараа оч л доо. 

Юун : Жигун чи оч.

Жи : Би олсон байж яагаад очно гэж? урд байгаагаараа чи оч.

Сан : Тийшээ яаж очих юм?

Эр : Хөөш хөөш хөөш. Хөөш хөөш хөөш.

Жи : Яаж байна аа?

Сан : Хүчин юм биш үү?

Жи : Хөөе хөөе хөөе. Утас утас, утас. Надад цэнэг алга цэнэг алга.

Дү : Би багшид булаалгачихсан ш дээ.

Жи : Юунби, дуудлага өг. Дуудлага. Хөөш хөөш хөөш.

Дү : Хаачих гээд байгаа юм?

Юун : Цагдаа ирэхээс өмнө үхлээ.

Эр : Муу өлөгчин. Намайг хэн гэж бодоов? Намайг юу гэж бодоов? Айн? Хариулдаа, тэр новштой юу хийсэн? Тэр новштой юу хийсэн бэ?

Юун : Та чинь яаж байна аа?

Эр : Хэн бэ?

Юун : Энүүгээр зөрж явсан хүн байна. Асуудал гараа юу?

Сан : Юунби.

Эр : Зөрж явсан бол зүгээр л яваач дээ новш минь.

Сан : Юунби.

Эм : Туслаарай, туслаач.

Эр : Хөөш чи юу гийгүүлсэн гэж хуцаад байгаа юм?

Юун : Новш минь, яаж байгааг чинь асууж байна.

Эр : Чи галзуураа юу? Галзуураа юу?

Сан : Ахаа цагдаа дуудна шүү. Боль.

Эр : Холд. Новш гэж хараал ид. Холд. Бүгд дайр нохойн гөлөгнүүд минь.

Эм : Туслаач.

Эр : Өлөгчин минь нааш ир.

Юун : Солиотой новш. Том хүн бол том хүн шиг бай. Яагаад эмэгтэй хүнд гар хүрээд байгаа юм? Хөөш үхсэнээ хараав? Хурдан тонил. Үхтлээ нүдүүлмээргүй байвал.

Эр : Муу новш чинь. Хараал ид. Хөөш, битгий. Хараал ид. Новш, новш гэж.

Дү : Болиочээ, ахаа боль.

Сан : Боль гэсэн шүү новш гэж.

Эр : Тавь, хогийн новшнууд минь.

Юун : Муу новш. Хөөе нохойн гөлөг минь, яах гэж эмэгтэй хүнд гар хүрээд байгаа юм? Яагаад? 

Жи : Нохойн гөлөг.

Дү : Жигун аа. Жигун тайвшир.

Юун : Тавь, ийм новшнуудыг зүгээр өнгөрүүлж болохгүй.

Дү : Зүгээр л явъя. Явъя л даа. 

Юун : Хөөе нохойн гөлөг минь хүн шиг амьдар хараал идмэр минь. За юу? Нас бие гүйцсэн бол хүн шиг амьдар, муу нохойн гөлөг минь.

Дү : Одоо болно. Эмэгтэй нь явчихлаа.

Эр : Бүгдийг нь ална аа. Новш гэж. Новшнуудаа. Новш. 

Сан : Хараал ид, болиод өгөөч.

Жи : Муу новш.

Дү : Тавь, тавь гэсэн шүү.

Жи : Дүман аа.

 

 

У : Хөөх, бид буруу хүмүүсээ барьсан байна. Сайн үйл хийсэн хүүхдүүдийг шүү. Тэгээд яагаад зугтсан юм? Үнэндээ магтууштай зүйл хийсэн байна ш дээ.

Жи : Эмэгтэй нь алга болчихсон юм. Санү бэлтгэл хийх газраа очих ёстой байсан.

У : Байдаг л нэг зохиол биш үү? дараа нь бүх үнэн илчлэгдэнэ шүү.

Юун : Нээрээ ш дээ. Та бидэнд итгээч.

У : Яах гэж хөргөгч эвдсэн юм?

Юун : Би уул нь санаатай эвдээгүй л дээ. Түр сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй.

Жи : Цагдаа нараас очиж уучлал гуйя.

Дү : Уучлаарай.

У : Муу моньднууд. Хөөе золигнууд минь, тийм байсан бол үнэнээ хэлэхэд яасан юм? Үймээн тарьж амгалан тайван байдал алдагдуулж болох юм уу?

Юун : Уучлаарай.

У : Чой мөрдөгчөө, гэрч яасан?

Эр : Аан за. Хэргийн газар байсан эмэгтэй одоо ирж байгаа.

Юун : Хэр удах юм?

Эр : 30 минутын дараа ирье гэсэн.

У : Яасан ч хурдан ирдэг юм? Хүн мөргөөд зугтсан жолооч   хаашаа зугтсаныг авто тээврээс асуугаадах.

Эр : За ойлголоо.

У : Хөөе Пэг мөрдөгч.

Эр1 : За.

У : Оройн хоол идье. Хэтэрхий их ажилласан чинь өлсөж байна. Чугбаль, бусам идвэл яаж байна. Уураг нөхнө.

Эр1 : За тэгье. Амттай газраас захиалъя аа.

 

 

Эр : Ор. Олон юм яриад байлгүй томоотой сууж байгаарай. Чимээгүй суу.

Дү : За, уучлаарай. Ёооё зүрх хагарах шахлаа шүү.

Жи : Харин тийм ээ. Түрүүний газартай харьцуулах арга алга. Жинхэнэ цагдаа байна.

 

 

Эр : Ноблесс, Бүлнабанруу өнгөрсөн долоо хоногт ярьсан. Чувон дампуурсан.

У : Сайн байна уу? эрүүгийн 1-р тасгийн Чой Чанмин байна.

Эр : Хавай.

У : За, сайн байна уу? юм лавлах гэсэн юм. Өчигдөр хүн мөргөөд зугтсан машиныг тодруулах гэсэн юм.

Эр : Үзэсгэлэнт хавай.

У : 3-н 189-р зам.

Эр : Хавай юу?

У : За.

Эр : Хүчний багийн Пэг Ёнван байна.

У : Айн?

Эр : Наймаа сайн уу?

У : Тийм хэрэг гараагүй ээ?

Эр : Аан.

У : Тэнд хяналтын камерын бичлэг, хар хайрцаг, гэрч байхгүй юм уу?

Эр : Яагаад хүн байхгүй гэж? дөнгөж наймаа эхлэх цаг ш дээ.

У : Айн?

Эр : Тараах хуудас тараасан байна лээ. Үхэхийн өмнө нэг очъё. Би харсан шүү.

У : Эвдэрсээн? Хяналтын камер уу?

Эр : Бид оройн хоол идэх гэсэн юм. Хаана амттай хийдэг вэ, мэдэхгүй байна.

У : За, шалгаж үзээд, шалгангуутаа залгаарай. Бид үнэн мөнийг тогтоох шаардлагатай байна.

Эр : Үнэндээ, тасгийн дарга чугбаль, бусам идмээр байна гэнэ. Та тэр тал дээрээ сайн ш дээ.

У : За, за ойлголоо.

Жи : Ээжрүү залгах юм биш биз? Тэгвэл дуусна даа. Баларна аа. Хөөе Санү хүнд бэртсэн юм уу? юу болсон юм?

Дү : Хүнд бэртээгүй биз дээ? Тийм үү?

Жи : Хэдүүлээ эмээрүү залгаад үзье.

 

Эмээ : Байна уу?

Юун : Эмээ, би Юунби байна. Санү, зүгээр үү? та эмнэлэг дээр байна уу?

Эмээ : Хагалгаа хийлгэж байна. Яагаад дуусахгүй байгааг ойлгохгүй байна. Зөндөө удлаа.

Юун : Эмч юу гэж байна?

Эмээ : Санү шиг сайн хүүхэд, гайгүй байлгүй дээ. Зүгээр байхаа.

Юун : Уучлаарай, эмээ. Би удахгүй эмнэлэг дээр очъё. Очоод бүх үнэнийг хэлнэ ээ.

Эмээ : Яасан? Чамд мэдэж байгаа зүйл байна уу? юу болсон юм? Санү-д яагаад ийм зүйл тохиолдсон юм?

Юун : Уучлаарай, эмээ. Одоо би утсаар ярих боломжгүй байна. Эмээ, яадагч байсан би удахгүй очлоо. Жаахан хүлээгээрэй. Очоод бүх үнэнийг хэлнэ ээ. Уучлаарай. Үнэхээр уучлаарай, би очоод бүгдийг хэлнэ ээ.

Эмээ : Юунби, Юунби хөөе. Юунби.

Жи : Эмээ юу гэж байна? Санү хүнд бэртэж үү?

Эр : Новш гэж жаахан юмнууд байж. Хөөе, хөөш бос. Нэг хоёр гурав. Гурвуулаа юм уу? айн? Манайхаас юу хулгайлах гэж орж ирсэн новшнууд вэ? Айн? Цагдаа дуудна аа.      

У : Ёстой нээрээ, энэ ахиад. Хөөе хөөе энэ новшийг хурдан болиулаадах.

Эр : Байна уу? энд хулгайч ирчихсэн байна. Хаанаас ярьж байна аа?

Пэг : Эрэгтэй

Эр : Хаана байна.

Пэг : согтсон бол дуугүй унт.

Эр : Би хаана байна новш гэж. Би тоглоомоор дуудлага өгөөгүй гэсэн шүү. Битгий тасла, битгий таслаач.

Пэг : Эрэгтэй, дуугүй унтаад өгөөч.

Эр : Даргатайгаа яриулаадах хөөе. Хараал идмэр минь, битгий хүрээд бай. Дүлий юм уу хаашаа юм. Би хувцасаа тайлна шүү. Айн? Новш гэж. Энэ эмэгтэй харсан хүүхэн байна даа.

Жи : Хөөе.

 

 

У : Энэ эмэгтэй мөн үү?

Юун : Тийм ээ, мөн. Та зүгээр үү?

У : Өөрийг чинь зодуулж байхад, энэ хүүхдүүд тусласан гэсэн үнэн үү?

Эр : Чугбаль ирлээ.

Пэг : Ёоох, хөөе нааш ир. Нааш ир. Тооцоо хийсэн үү?

Эр : Хавайгаас хийсэн.

Пэг : Сайн ажиллаа.

Эр : Энэ эмэгтэй Паг Өнхэ юу?

Пэг : Биш ээ.

Эр : Мөн л юм шиг байна даа.

Пэг : Үгүй ээ, яв гэсэн шүү.

Эр : За, ойлголоо.

У : Үнэн үү? битгий уйлаад бай л даа. Ямар нэг зүйл хэлж байж.

Эм : Үхчихсэн.

У: Айн?

Эм : Хүүхдүүд нөхрийг маань алчихсан.

Жи : Юу яриад байгаа юм? Хэн хэнийг алсан гэж?

Юун : Үгүй та, уйлалгүй хэлдээ. Айн? Та юу яриад байгаа юм?

У : Хөөе чимээгүй, та нар дуугүй байж бай.

Жи : Хүлээгээрэй, та юу яриад байгаа юм?

Юун : Хэл л дээ. Тэгэх үү?

У : Чимээгүй болооч.

Юун : Та уйлалгүй хэлээдэх л дээ.

Жи : Бид тусласан ш дээ. Юу яриад байгаа юм? Энэ хүн хачин зүйл яриад байна.

Юун : Энэ хүн худлаа хэлж байна.

У : Хөөе хөөе, та нар дуугүй байж байгаач.

Жи : Бид тусласан ш дээ.

Дү : Тусласан ш дээ. Алаагүй.

У : Хөөш, дуугүй болохгүй юу? Хөөе хөөе юу хийгээд байгаа юм? Эднийг гаргаадах. Гар гэж байна.

Юун : Тусласан ш дээ. Айн?

У : Гаргаадах.

Юун : Бид алаагүй ш дээ. Юу яриад байгаа юм? Айн? Тавиач.

Пэг : Зүгээр ээ, зүгээр. Нэг хоёр гурав.

Юун : Тавиач дээ.

Дү : Бид тэгээгүй.

Юун : Тусласан ш дээ. Энэ эмэгтэй худлаа яриад байна. Яагаад? Новш гэж.

Жи : Тийм зүйл болоогүй ш дээ.

Юун : Түүний нөхрийг алаагүй.

Дү : Жигун, Юунби.

Юун : Бид тэгээгүй. Яаж байна аа?

Жи : Нээрээ тийм зүйл болоогүй ш дээ.

Юун : Жигун аа. Жигун аа. Саяны эмэгтэй худлаа яриад байна ш дээ. Мөрдөгчөө, би амиараа андгайлъя алаагүй. Та мөрдөөд үз. Айн?

Эр1 : Ёстой нээрээ, энэ эмэгтэй хэн гэдгийг мэдэж байна уу? новшоо.

Юун : Мөрдөгчөө, мөрдөгчөө. Жигун аа. Дүман аа.

 

 

У : Таны нэрийг хэн гэдэг вэ? Хэлэхгүй байсан ч бүгд таних ч, бидний дүрэм юм л даа.

Өн : Паг Өнхэ гэдэг.

У : Регистрийн дугаараа хэлээрэй.

Өн : 820516-2860766

У : Мэрэгжил?

Өн : Пухан телевизд нэвтрүүлэгчээр ажиллаж байгаа.

У : Та саяны хүүхдүүдтэй ямар харилцаатай вэ? танилууд уу?

Өн : Үгүй ээ, өнөөдөр анх удаа харсан.

У : Анх удаа харсан.

Өн : Нөхцөл байдлын тухай хэлж өгөөч.

У : Нөхөртэйгөө салхилж байсан юм.

Өн : Хаана?

У : Хойд далайн эрэг дээр.

Эр : Хариулаач өлөгчин минь.

У : Хүүхдүүд таныг зодуулж байсан гэсэн.

Өн : Үгүй ээ, зүгээр нөхөртэйгөө салхилж байсан юм.

 

 

Юун : Амь авраач гэж хэлсэн. Тийм байхад орхиод явж болохгүй ш дээ. Мэдэхгүй хүн шиг зөрвөл, тэр нь илүү муухай ш дээ. Тийм биз дээ? Биднийг туслаагүй бол тэр эмэгтэй жинхнээсээ үхэх байсан.

У : Таныг нүүрийг хүүхдүүд ийм болгосон уу?

Өн : Тийм ээ.

У : Яагаад маргалдсан юм? Мөнгө нэхэх эсвэл эд зүйлийг чинь хулгайлахыг завдсан уу? хүүхдүүдтэй яаж байгаад ам зөрсөн юм?

Өн : Мэдэхгүй ээ. Зүгээр л халамцуу харагдаж байсан.

Дү : Юунби, Юунби.

Жи : Үгүй ээ, худлаа ярьж байгаа юм. 

У : Эмнэлэгээс лавлаж асуусан. Удахгүй шүүх эмнэлэгт, задлан шинжилгээ хийнэ.

Жи : Битгий тоглоод бай л даа. Амьд байсан ш дээ.

У : Гэрч байгаа юу?

Өн : Би дундаас нь зугтсан учраас, нарийн ширийн зүйлийг хараагүй.

У : Хэн алсныг хараагүй гэсэн үг үү?

Өн : Тийм ээ.

Дү : Би үнэхээр гомдолтой байна. Би зүгээр л болиулсан ш дээ.

У : Тийм ээ, тийм. Чи зүгээр болиулсан. Тийм ээ, тэгвэл түүнийг хэн алсан юм? Хэн алсныг хэлж байж, чамайг гэм буруугүйг тогтооно ш дээ. Айн? Юунби юу? Эсвэл Жигун уу?

--------

Эр: Тэр хавьд хяналтын камер байхгүй болохоор бидэнд энэ бичлэг л олдсон.

Эр1: 2р дэлгэцийг хар даа, 2р дэлгэц.

У-яриа: Эмнэлэгт очиход эмч юу гэж хэлсэн бэ?

Ө-яриа: Эмнэлэгт ирэхдээ аль хэдийн нас барчихсан байсан гэж хэлсэн.

У-яриа: Нөхөр чинь өвчтэй эсвэл хэн нэгэнтэй асуудал маргаантай байсан уу?

Ө: Бид 2ын харилцааг мэдчихлээ. Одоо яах вэ?

Ө-яриа: Үгүй ээ, байгаагүй.

У: Сая мэдүүлсэн бүхэн чинь бүгд үнэн биз дээ?

Ө: Тийм ээ, бүгд үнэн.

--------

Жи: Тэгвэл бидэнд одоо юу болох вэ?

У-яриа: Сонс доо, одоо үнэнийг олох нь чухал биш. Яаж энэ замбараагүй байдлаас гарах вэ гэдэг л хамгийн чухал байна. Аллагын зэвсэг, гэмт хэргийн газар, цус...Энэ бүгдийг өөрөө харж байж, хийгээгүй гэж эсэргүүцсээр байх уу?

-------

У: Чи тусалсан гэж бодож байж магадгүй ч, хууль бол та нарыг тусалсан гэж харахгүй. Хэчнээн чиний хэлж байгаа үнэн байсан ч, энэ чигээрээ зүтгэлээ гээд бүтэхгүй.

Юун: Тэгээд тусалсан бол тусалсан гээд юу болсныг үнэнээр нь хэлэхгүй өөр бид юу гэж хэлэх юм бэ? Ямар гээч цагдаа вэ та?

У: Дахиад л. Чи яагаад ингээд худлаа яриад байгаа юм бэ? айн?

-------

У: Танд нэмж мэдүүлэх зүйл байна уу?

Ө: Энэ хэргийг аль болох хурдан шийдэж өгөөч гэж хүсч байна. Сайн хэрэг ч биш.

У: Аан за ойлголоо. Таны нөхрийн хэрэгт харамсаж байна.

--------

Чой: Биен дээр нь хэд хэдэн гэмтэл байгаа, толгойны арын хэсэгт мохоо зүйлээр хүчтэй цохьсон байсан нь батлагдсан. Гэхдээ энэ хүүхдүүд худлаа ярьж байгаа гэж би бодохгүй байна. Миний шалгаснаар Санү үнэхээр маргааш цэрэгт татагдах гэж байсан нь үнэн.

У: Тэгээд?

Чой: Бид илүү сайн мөрдлөг хийх хэрэгтэй биш үү?

У: Хөөе бидэнд хэрэгтэн, цогцос, гэрч, нөхцөл байдал бүгд байна. Өөр нэмээд юу хэрэгтэй гэж? Баривчлах зөвшөөрлийн хүсэлт гарга.

Пэг: Ойлголоо.

У: Асран хамгаалагчид нь хэзээ ирнэ гэж байна?

Чой: Орой гэхэд бүгд энд ирнэ гэсэн.

У: За тэгэхээр, хэн хэргээ хүлээснийг нь бататгаж аваад ажлаа дуусгая за. Би үнэхээр ядарч байна. Энэ гоймонг хар даа бүр нялцайчихаж. Ёстой нээрээ.

-------

Эмээ: Эмчээ, манай Санү-гийн бие нь яаж байна?

Эмч: Аан Санү, Санү-гийн бие маш их хавантай байна. Толгой нь маш их гэмтэл авчээ. Энийг түүний тархи гэвэл дотор тал нь маш их гэмтсэн байна, энэ хэсэгтээ илүү их. Хагалгаа амжилттай болсон, гэхдээ цаашид яахыг хараад хүлээх хэрэгтэй.

Эмээ: Эмчээ, манай Санү-г авраач дээ, гуйч түүнийг авраач дээ.

Эмч: Түүнийг эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлээд биеийн байдлыг нь сайн харж байх болноо.

Эмээ: Яанаа, Санү, миний хүү. Алив сэр л дээ, эмээ нь ирчихлээ. Чи энд юу хийж байгаа юм бэ? Санү, эмээ нь ирчихлээ, нүдээ нээ л дээ. Санү нүдээ нээ л дээ...

--------

Эр-зурагт: Дараагийн мэдээ. Интоорын цэцэг бүрэн дэлгэрсэн байгаа нь шинэ улирал эхэлснийг илтгэж байна.

У: Өглөөний мэдээгээр Паг нэвтрүүлэгчийг харахгүй байх харамсалтай байна шүү. Тэр үнэхээр чавдарлаг нэвтрүүлэгч тийм ээ? Хоолой нь ч секси.

Пэг: Бодитоор нь харсан илүү хөөрхөн санагдсан. Гоо сайхны хагалгаа хийлгээгүй байхаа. Арьс нь бас яагаад тийм гоё юм болоо.

У: Хөөе, нөхөр нь нэлээн алдартай үл хөдлөх хөрөнгүүдтэй хүн юм чинь мэдээж өөрийгөө арчилна шд.

Пэг: Тийм дээ.

У: Мөнгө ч сайхан юм даа...Ёо ёо ядарч үхлээ.

Аав: Нөгөө над руу эндээс залгасан. Би Паг Дүман-ы аав байна.

Чой: Аан Дүман өчигдөр шөнө бусдад халдсан хэргээр баривчлагдсан байгаа. Бусад асран хамгаалагч нарыг ирэхээр бүгдэд нь тайлбарлаж өгье. Та энд суугаад хүлээгээрэй.

Аав: Бусдад халдсан? Дүман одоо хаана байгаа вэ? Энэ муу золигийг би нээрээ...

Пэг: Битгий чанга орилоод бай. Та цагдаагийн газарт байна.

Аав: Мөрдөгчөө би Дүман-тай уулзаад ярилцаж болох уу? Надад үнэхээр хэлэх зүйл байнаа. Түр уулзуулж өгөөч дээ.

Чой: За, асран хамгаалагч нарыг ирэхээр хамтдаа тайлбар сонсоод.

Аав: Үгүй гэхдээ миний хүү бусдад халдсан хэргээр энд байхад...

Пэг: Ажлын дараалал гэж байгаа болохоор түр хүлээж бай.

Аав: Тэгвэл миний хүү одоо хаана байгааг надад хэлчих. Айн? Тэр хорих өрөөнд байгаа юм уу?

Пэг: Тэнд яаж туслах уу?

Ээж: Аан нөгөө манай Жигун энд байгаа гэсэн.

Пэг: Та Жигун-ы ээж мөн үү?

Ээж: Тийм ээ.

Аав: Ингэхэд хүүхдээ яаж хүмүүжүүлсэн юм бэ?

Ээж: Юу? Та хэн бэ?

Аав: Дүман-ы аав байна. Өчигдөр Жигун Дүман-ыг бэлтгэлийнх нь дундуур авч яваад ийм хэрэг тарьж байдаг. Юунби, Жигун 2 өчигдөр манай Дүман-д юу хийснийг мэдэж байна уу?

Ээж: Яагаад миний хүүг буруутгаад байгаан? Манай Жигун-ыг ч гэсэн Юунби-л дагуулаад гарсан.

Аав: Порно киноны дууг сургууль даяар цацаж, одоо бас юу л хийсэн болдоо. Яаж тийм зүйлийг сургууль дээр хийж чадаж байна аа? Сургууль ариун газар гэдгийг мэдэх үү.

Ээж: Юугаа яриад байгаан бэ? Наад амаа мэдээрэй.

У: Энд юу болоод байна? Хэн эд нарыг оруулсан юм? Эндэх ямар зах уу?

Чой: Уучлаарай.

У: Дээрээс нь та 2 энд ингэж ориллоо гээд хүүхдүүдэд ямар ч тус болохгүй. Ойлгосон уу? тэнд очоод сууж бай.

---------

Чой: Мөрдөгчөө. Энэ өнөөдрийн шилжүүлгийн жагсаалт.

Пэг: За сайн байна. Цагт нь явуулаарай, сайн шалгаад.

Чой: Нөгөө, би хэн нэгний талд орж байгаа юм биш л дээ, яаж ч бодсон хүүхдүүдийн хэлж байгаа худлаа гэж санагдахгүй байна. Хэрвээ Паг Өнхэ араар тавьж байсан нь илэрвэл нөхрийнхөө хөрөнгийг өвлөж чадахгүй гээд ингэж байгаа биш үү?

Пэг: Юунби-гийн асран хамгаалагч ирээгүй л байна уу?

Чой: Ахлагчид дахиж хэлээд ятгаад үзье л дээ.

Пэг: Чой мөрдөгчөө, өөр хийх ажил алга уу?

Чой: Бид гэмгүй хүнийг буруутгаж болохгүй. Бидний ажил бол тийм зүйл гаргахгүй байх.

Пэг: Чи одоо юугаа яриад байгаан бэ... Хөөе, бид нар ер нь албаар хэн нэгнийг буруутгаж байсан уу? Айн? Бид 17н шийдэгдээгүй хэрэг дээр ажиллаж байна. Тэр хэргүүд дээр гэмгүй хүнийг буруутгахгүй байхдаа л анхаар.

Чой: За ойлголоо.

-------

Аав: Тохиролцох хэрэгтэй. Мөнгийг би яаж ийгээд олох болно.

У: Хүн амины хэрэг хүртэл даамжирсан  болохоор тэгж болохгүй. Хэн нэгэн нь заавал хариуцлага хүлээх ёстой.

Аав: Гэхдээ л өөр арга зам байхгүй гэж үү? Та нар ингээд зүгээр суугаад байх юм уу? Очоод тэр эмэгтэйгээс сөгдөж гуйгаад юу ч хамаагүй хийх хэрэгтэй биш үү?

Ээж: Тийм зүйлийг буруутай хүн л зөвхөн хийнэ. хэн алсныг одоохондоо мэдэхгүй байгаа гэсэн биз дээ. Манай Жигун тийм зүйл хийх хүүхэд биш.

Аав: Манай Дүман ч бас тийм биш. Зүгээр байсан хүүхдийг хүчээр авч явсан нь энэ Юунби Жигун 2 тийм биз дээ.

Ээж: Жигун-ийг ч бас Юунби дагуулж гарсан гээд байхад.

Ах: Юу яриад байгаан бэ? Санү-г гаргаж өгнө гээд бүгдээрээ хамт гарсан байхад.

Ээж: Би түүнийг гэрээс гаргаагүй л дээ.

У: За алив бүгдээрээ болно хангалттай одоо гэртээ харьцгаа. Мөрдлөг дуусахаар бид мэдэх болно.

Аав: Ахлагчаа, бодоод үзсэн чинь жолоог ч бас Юунби барьж байсан.

Ах: Юу гэх гээд байгаан бэ айн? Жолооны үнэмлэхтэй хүн жолоо барих нь яана гэж асуудал байна уу?

Аав: Бурхан минь, би айгаад юу ч хэлж чадахгүй нь. Ямар аав гэхээрээ ийм нөхцөлд ахыг нь явуулдаг байна аа?

Ах: Шоронд байгаа болохоор ирж чадаагүй юм. Яасан?

Аав: Үгүй ээ чи одоо намайг сүрдүүлээд байгаа юм уу?

У: За алив одоо болно гээд байхад даа. Бүгдээрээ босоод ир, наашаа гараад ир.

Аав: Ахлагчаа, тантай хэдэн үг сольж болох уу? Би хүүтэйгээ 2уулхнаа ярилцмаар байна.

--------

Аав: Ийм хэцүү ажил хийгээд ядарч байгаа биз дээ.

Их биш ч гэсэн халуун хоол авч идээрэй.

У: Үгүй ээ би авч чадахгүй. Хөөе.

Аав: Манай Дүман-д ч бас хоол өгөөрэй. Гуйж байна.

У: Ёстой нэг ингэж болохгүй ш дээ...

Ээж: Та 2 энд юу хийж байгаа юм бэ?

Аав: Яахав тамхи татах гээд л гараад ирлээ.

Ээж: Энэ манай нөхрийн нэрийн хуудас байгаа юм.

У: За.

Ээж: Манай Жигун-ыг харж хандаж байгаарай. Нөхөр маань танд их баярлах болноо.

Бичиг: Юүн Мансү: Хотын зөвлөл

Пэг: Ахлагч аа.

У: Яасан? Ажил хийж байгааг харахгүй байна уу?

Пэг: Таныг дээд давхарт хүрээд ир гэнээ.

У: Дээд давхарт уу?

--------

У: Яах гэсэн юм болоо?

Пэг: Мэдэхгүй ээ, зүгээр л таныг яг одоо ороод ирээрэй гэсэн.

У: Яг одоо юу?

Пэг: Тийм ээ.

У: Ямар нэг онцгой зүйл байгаа юу?

Пэг: Үгүй ээ.

У: Асран хамгаалагч нарыг хүүхдүүдтэй нь уулзуул, 10н минут шүү.

Пэг: За ойлголоо.

--------

У: Юу?

Эр: Өнөөдөр тэднийг цагдан хорих төв рүү явуул.

У: Гэхдээ хорих зөвшөөрөл арай аваагүй байгаа ш дээ. 48н цаг өнгөрөөгүй 1 хоног дутуу.

Эр: Хэдэн цагийн дараа зөвшөөрөл нь гараад ирнэ...Телевизийн захирал энэ хэргийг дээгүүр яриулсан бололтой. Алдартай нэвтрүүлэгч болохоор цуу яриа гарахаас өмнө хурдан дуусгахыг хүссэн байх. Юу ч гэсэн цагдан хорих төв рүү явуулаад, мэдүүлэг авахдаа л зөвхөн дууд.

У: За ойлголоо.

Эр: Юу гэсэн утгатайг мэдэж байгаа биз дээ? Сэтгүүлчдэд мэдэгдэж болохгүй. Шүүх хурал дуусах хүртэл энэ талаар мэдэгдэхгүйг сайн хичээгээрэй.

У: За.

Эр: Телевизийн захирал ч гайхалтай хүчтэй хүн юмаа. Прокуроруудыг хүртэл нөлөөгөөрөө хөдөлгөж байна.

--------

Аав: Чи галзуураа юу? Би чамд хэчнээн хэллээ. Бейсболын тамирчин жоохон л буруу зүйл хийвэл 2 дахин илүү шийтгэл хүлээдэг гэж. Гэтэл ийм чухал үед том хэрэг тарьж байдаг чи нээрээ. Би чамайг их сургуульд оруулах гэж ямар их мөнгө зарцуулсан билээ. Бейсболын тамирчин ял авах юм бол тэгээд л бүх зүйл дуусна. Их сургууль ч бай мэргэжлийн тамирчин болх бүгд дуусна.

Дү: Би бейсболоос гармаар байна.

Аав: Юу? Чи сая юу гэж хэлсэн бэ?

Дү: Надад бейсболын тамирчин байх ямар хэцүү байдгийг мэдэх үү? Миний араар хүмүүс юу гэж хэлдгийг мэдэх үү? Энэ удаад ч бас аав таниас болж би багт орсныг хүмүүс бүгд мэднэ. Ямар ч авьяасгүй би яаж багт орох билээ.

--------

Ах: Хөөе чи дээрэмчин юм уу? Хулгиан юм уу? Яагаад хүмүүстэй муудалцаад байдаг юм бэ? Босоод ир. Босоод ир. Хөөе зүгээр л өнгөрөөд явахгүй, яагаад бусдын хэрэгт хошуу дүрсэн юм бэ? Чамайг хүмүүст тусалбал хорвоо дэлхий их сайхан болох юм шиг байна уу? Хүмүүс чамд талархаж баярлана гэж бодоо юу? Яагаад тэгж байгаа юм бэ чи?

Юун: Тийм ээ, хорвоо дэлхий надад зөндөө их баярлана гэж бодсон. Дахиад нэг эмэгтэй манай ээж шиг болчих вий гээд, бидэн шиг хүмүүс битгий байгаасай гэж хүссэн юм. Тэгээд юу гэж юу нь буруу гэж? Намайг юу буруу хийсэн гээд бүгд намайг буруутгаад байгаа юм бэ?

Ах: Муу эргүү тэнэг новш...

Юун: Ахаа, бидэнд болсон хэрэг давтагдаж болохгүй ш дээ. Та бас тэгж бодож байгаа биз дээ? Би зогсоох хэрэгтэй байсан ш дээ, би заавал.

-------

Ээж: Хичээлээ хийж байх ёстой цагаар энэ юу болж байна аа? Аав нь шоронд байгаа хүүхэдтэй яагаад нийлж байгаа юм бэ? Чи тэрнээс болоод алуурчин болох гэж байна. Хүмүүс мэдюэл юу гэж ярих болоо? Сүмийн хүмүүс юу гэх болоо? Таньдаг хүмүүсийн дунд эцэг эхийнхээ нүүрийг яагаад ингэж байгаа юм бэ чи?

Жи: Ээжээ.

Ээж: Яасан?

Жи: Тэр хүн...жинхэнээсээ үхчихсэн юм уу?

-------

Чой: За ойлголоо. За. Ахлахаа.

У: За.

Чой: Сая эмнэлгээс залгаж байна. Жун Санү-гийн хагалгаа дууссан ч гэсэн одоо болтол ухаан ороогүй байна гэнээ. Яг одоо түүнийг мөрдөн байцаах боломжгүй бололтой.

У: Биеийн байдлыг нь шалгаж байгаарай. Энэ хүүхдүүдийг шилжүүлэх автобусанд суулгахад бэлд.

Чой: Шилжүүлэх автобус аа?

У: Цагдан хорих төвөөс мөрдөн байцаалтаа үргэлжлүүлнэ. Ёстой би ядарч үхлээ, унтаж ч чадахгүй нээрээ.

--------

Эр: За одоо халаасандаа байгаа бүх зүйлээ тэнд байгаа хайрцган дотор хий. Одоо.

     Цагаа ч бас хий золиг минь. Хөөе...чи. Чи яагаад зүгээр зогсоод байгаан? Эсэргүүцэж байна уу? Эсэргүүцээд байна уу, новшоо? Энэ чиний анх удаагийнх уу? Зүгээр хэлж байгаа дээр хий, хэцүү зүйл биш ш дээ.

--------

Ээж: Чимээгүй бай. Миний хэлэхийг маш сайн сонс. Цаашид цагдаа нар юм асуувал яасан ч цохьсон гэж битгий хэлээрэй. Бүгдийг нь Юунби хийсэн гэж хэл. Заавал. Жигун аа, амьдрах явцад байна аа, хийгээгүй байсан ч хийсэн гэж хэлэх цаг гэж байдаг, хийсэн байсан ч хийгээгүй гэж хэлэх цаг бас байдаг. Одоо бол хийсэн байсан ч хийгээгүй гэж үгүйсгэх цаг. Юу ч болсон.

--------

Аав: Муу золиг чинь. Бейсболын тамирчин бейсболоо тоглохгүй бол хэн ч биш болно. Тиймээс Юунби-г хийсэн гэж хэл. Угаасаа аав нь шоронд байгаа гэсэн биз дээ? Бүх зүйл зүгээр болноо. Аавынхаа үгэнд ор. Энэ бүхэн бүгд чиний төлөө. Чи ч бас том хүн болохоороо аав нь юу хэлж байгааг тэр үед бүгдийг нь ойлгоно.

--------

Эр: Чи хүн алсан гэлүү?...

     Энэ их чухал эд шүү, чи ав. Хаана ч байсан тухтай байх хэрэгтэй.

Юун: Хэн бэ?

Эр: Зүгээр дээ, амьдарч байхад хүн алж ч болно ш дээ. Тийм үү?

Юун: Хэнийг хүн алсан гээд байгаан бэ? Би алаагүй ээ.

Эр: Хөөх наад нүдний чинь харц сүрхий байна шүү. Би зүгээр л эелдэг хандаж байна. Хэдэн өдөр хамт байх юм чинь.Чичрээд байлгүй ид л дээ. Ид ид. Нэг өрөөний хоригдол болж ч магадгүй ш дээ.

--------

Эм: Би цагдаа дуудна шүү.

Эр: Тэг л дээ. Дуудаач тэр цагдаагаа. Муу новшийн өлөгчин. Битгий орилоод бай чи.

--------

Ах: Битгий доошоо хар. Тогойгоо өргөөд дээшээ хар. Сэтгэлээ сайн барь. Ямар ч сонголт хийсэн бай ах нь чиний талд орно. Тиймээс толгойгоо өргө.

--------

Бичиг: Хүн амины хэрэг

Ээж: Хүү айсандаа бол юм ярьж чадахгүй байнаа. Хүүгээ гаргаж авах оролдлого хийх ёстой юм бишүү?

-------

Бичиг: Юүн Мансү: Хотын зөвлөл

Аав: Түрүүн яриаг чинь сонсохнээ, танай нөхөр энэ хавийн хүмүүсийг сайн таньдаг юм шиг байсан. Хэдүүлээ хамдтаа хүчээ нийлүүлээд үзэх үү?

Ээж: Надад ямар хүч байх билээ дээ. Гэмгүй хүүхдүүд удахгүй суллагдах байх.

Аав: Битгий ингэ л дээ, таниас би тусламж гуйж байна. Газар дээрх ганц хүү минь байгаа юм. Их сургуульд орох гээд бейсбол хичээнгүйлэн тоглож байгаа.

Ээж: Юу болоо вэ? Түрүүнийхээс шал өөр зан гаргаад байх юм.

Аав: Би зүгээр л асуудлыг шийдэх гэж хичээж байна.

Ээж: Миний шийдэж чадах асуудал биш шүү дээ. Юу болохыг харж л байя.

Ах: Бүх бурууг зөвхөн Юунби-д тохох гэж байгаа биш биз дээ? Хэрвээ тэгэх гэж байгаа бол би зүгээр хараад суухгүй шүү.

Ээж: Юу гэнээ? Гэмгүй хүүхэд суллагдах нь юу нь буруу гэж? Үнэхээр итгэмээргүй юмаа нээрээ.

Аав: Тийм шүү. Гэмгүй хүүхэд нь суллагдах нь зөв ш дээ. Хөөе хүн гуай, одоо ийм зүйл ярих цаг бишээ. Энэ хүнийг дээ.

Ээж: Тэгвэл та 2 эндээ сайн ярилц даа.

Ах: Нөгөө...надад ч бас хэлж өгөөч. Тэгвэл би одоо яах ёстойг юу хийх ёстойг надад хэлж өгөөч. Таниас гуйж байна.

---------

Эм: Хагалгааны нийт төлбөр 6н сая 406мянган вон болсон байна.

--------

У: Юу Жина

     Ким Юунби

Пэг: Цэх зогс. Нуруугаа цэх зогс эж хэлээд байна. Холбоод уя. Зангилааг нь сайн шалгаарай.

Эр: Буцаад суу.

Пэг: Уяа нь сул байгаа хүн хэлээрэй. Болсон уу?

Чой: Битгий их хөдлөөрэй, өвдөнө шүү. Уяад болчихлоо.

--------

Эр: Замаас холдоорой.

Ээж: Жигун аа.

У: Хурдан суугаарай.

--------

Дүман: Бид хүн алчихаж. Жинхэнээсээ хүн алчихаж...Үнэхээр бидний төлөвлөснөөр болдог зүйл нэг ч алга.

Жи: Юунби, ээж ингэж хэлсэн. Бид нар хорих төвд очихоор бүр эхнээс нь дахиад мөрдөн байцаана гэсэн. Миний бодлоор...

Дү: Би битгий маргаанд оролц гэж хэлсэн биз дээ. Яагаад бусдын хэрэгт оролцож байгаан бэ? Би үнэхээр буруу зүйл хийгээгүй.

Жи: Яахаараа чамд буруу байхгүй гэж? Чамайг бөөлжүүлэх гэж тийшээ очсон байхад.

Дү: Битгий худлаа зохиогоод бай. Чи яагаад дандаа ингэдэг юм бэ?

Жи: Юун худлаа, үнэн биз дээ. Тэр хүнтэй хамгийн сүүлд хамт унасан нь чи биз дээ?

Дү:Чи намайг түлхсэн биз дээ. Яах гэж анхнаасаа муудалцсан юм бэ.

Жи: Юунби-д туслах гэж байгаад л тэгсэн ш дээ.

У: Удахгүй буух болохоор чимээгүй явцгаая. Би ядраад байна.

Жи: Би буруу зүйл хийгээгүй.

Дү: Би ч бас буруугүй.

Жи: Би зүгээр л болиулах гэж байсан...Юунби...чи хариуцлага хүлээж болохгүй юм уу? Бид нар одоо юу ч хийж чадахгүй. Яаж ч бодсон өөр арга байхгүй байна.

Дү: Тийм ээ, нэг нь л хариуцлага хүлээхэд болно ш дээ. Чамаас л энэ бүхэн болсон. Үнэндээ Санү осолд орсон нь ч бас чамаас болсон биз дээ.

Юун: Хөөе новшоо, яаж ингэж хэлж чадаж байна аа? Та нар ч бас асуудал гаргахыг хүсэхгүй байна гээ биз дээ.

Дү: Би хэзээ тэгсэн юм бэ? Жигун л тэгж хэлсэн.

Жи: Яагаад гэнэт намайг буруутгаад байгаан бэ?

Дү: Машин хайж олоод эхлээд сүржигнэсэн хүн нь чи ш дээ.

Жи: Тэр тэгээд хүн алахтай ямар хамаатай юм бэ? Айн? Машин хайж олох  энэ хэрэгтэй ямар ч хамааралгүй.

Дү: Юунби та 2 хамтдаа тэр хүнийг газарт унагаад өшиглөсөн биз дээ?

Жи: Хэрвээ тийм бол, чамтай хамт завин дээр унахдаа тэгэхэд үхсэн ч байж болно. Тэр болтол зүгээр байсан биз дээ.

Дү: Би алаагүй. Унасныхаа дараа амьд байсныг нь бүгдээрээ харсан ш дээ. Тиймээс над руу ийм нүдээр битгий хар.

Юун: Үнэнээс битгий зугт. Бүгдээрээ юу болсныг үнэнээр нь хэлэхэд л хангалттай.

Жи: Тэгвэл бүгдээрээ шоронд орно ш дээ. Ормооргүй байна. Энэ чигээрээ бүгдээрээ шоронд орвол бидний амьдрал дуусна.

Юун: Тэгвэл яана гэж? Би ганцаараа бүх хариуцлагыг үүрэх гэж үү? Би жинхэнээсээ тэр хүнийг алсан гэж үү?

-------

Жи: Хөөе, бүгдээрээ Санү-г тэгсэн гэж хэлье.

Юун: Чи солиороо юу?

Жи: Чи ч бас сонссон биз дээ? Ухаангүй байгаа гэсэн. Санү ч бас ингэхийг хүсэхгүй гэж үү? Тэгж бодохгүй байна уу?

Юун: Битгий тэнэгтээд бай золиг минь.

Жи: Битгий сүрхий царайлаад бай, чи ч бас айж байгаа биз дээ.

Дү: Хөөе ингэж хийцгээе.

Юун: Новшоо чи хүртэл яагаад ингээд байгаан бэ? Би тэгж чадахгүй ээ.

Жи: Хөөе, чи энэ чигээрээ шоронд орвол аав шигээ болно ш дээ. Чиний үзэн яддаг аав шигээ болно гэж байна.

Юун: Нохойн гөлөг минь би чамд боль гэж хэлээд байна. Үхмээр байна уу?

У: Хөөе хөөе суу.

Жи: Алив ээ, ал л даа. Нэг удаа хүн алах хэцүү ч 2 дохоо алах амархан гэсэн алуурчин минь.

Юун: Новшоо, би хүн алаагүй, намайг алаагүйг чи мэдсээр байж.

Дү: Ингэхээ болиоч дээ.

Жи: Шоронд орвол чи аав шигээ алуурчин болно муу новшоо.

У: Доошоо сууцгаа.

Жи: Чи ганцаараа Санү-гийн найз юм уу? Би ч бас Санү-гийн найз новшоо. Гэхдээ яагаад намайг ингээд байгаан бэ? Би ч бас сүйрчихээд байна.

Юун: Ээж чинь ингэ гэж хэлсэн үү? Чи яг ээж шигээ ярьж байна. Бид нар туслах гэж хичээсэн ш дээ. Гэхдээ яагаад яагаад? Яагаад муу новшоо?

У: Автобусаа зогсоо.

Юун: Надад битгий хүр.

У: Муусайн алуурчид.

Юун: Бид түүнийг алах гээгүй.

У: Алив боль.

Юун: Бид нар зүгээр л туслах гэж байсан.

У: Юунд тусалсан гэж?

Юун: Бид зүгээр тусалсан.

Жи: Биднийг явуулаач дээ.

У: Хааш нь явуулна гэж? Хаалгаа онгойлгоорой. Гар буу новшнуудаа.

Юун: Бид тэгэх гээгүй ш дээ. Яагаад итгэхгүй байгаан бэ?

У: Юу гээд хуцаад байгаан бэ? Новшнууд чинь. Юу гэнээ? Дахиад хэл дээ. Юу гэнээ. Зогс наанаа зогсооч. Зогс новшнуудаа. Үогсооч новшнуудаа. Хөөе Чой мөрдөгчөө тэр новшнуудыг бариад ир. Зогс, зогсооч новшнуудаа. Муусайн новшнуудыг дээ.

У: Бос бос муу гөлөгнүүд. Бос босооч. Дахиад хэл новшоо. Дахиад хэлээтэх. Хэлээч яриач новшнуудаа.

Юун: Бид нар хүн алъя гэж бодоогүй...Бид нар зүгээр л тэр эмэгтэйг аварсан. Бид тэгээгүй...Бид хүн алаагүй. Бид алаагүй. Бидний хэлэхийг сонсооч дээ.

У: Дахиад хэл дээ.

Юун: Бид алаагүй ээ, алаагүй ээ...

Жи: Болиоч дээ. Бид алаагүй гэж хэлээд байна. Санү, Санү тэгсэн. Санү байсан.

Дү: Тийм ээ, Санү байсан. Санү тэгсэн.

Жи: Бид бишээ. Санү.

Дү: Юунби юм хэлээч дээ.

У: Үргэлжлүүлээд яриач. Тэд нар явлаа бариач. Чой мөрдөгч намайг тавь. Наадуулаа барь.

-------

Юун: Санү...Санү...Санү...

Санү: Юунби...юу болоо вэ?

Юун: Санү...

Санү: Ухаан ор л доо. Надаар тоглоод байлгүй босоод ир л дээ.

Юун: Санү...

Санү: Тийм ээ би Санү байна. Зүгээр үү?

Юун: Санү чи хаана байсан юм бэ? Чи хаана байсан юм бэ золиг минь?

Санү: Чи удахгүй ирнэ гэж хэлсэн ш дээ. Яагаад ирэхгүй байгаа юм бэ? Удахгүй миний араас ирнэ гэж хэлсэн биз дээ?

Юун: Санү...уучлаарай, уучлаарай Санү. Намайг очиж чадаагүйд уучлаарай. Намайг үнэхээр уучлаарай. Би чамайг санаад байна. Санү үнэхээр уучлаарай...уучлаарай...

-------

Зурагт-эм: Похан сонгуулийн хороо 7 хоног тутмын сэтгүүлийн сэтгүүлчийг дараа жилийн сонгуулийн талаар гажуудуулсан мэдээ нийтэлсэнд буруутгаж цагдаад гомдол гаргажээ. Сонгуулийн хорооны мэдэгдсэний дагуу...

------

Эр-яриа: Сэжигтэн Ким Юунби, Юүн Жигун, Паг Дүман нар Поханы далайн эргийн ойролцоо согтуу явж байгаад найз Жун Санү-тай хамт хохирочтой муудалцаж зодолдсон. Тэр үед Жун Санү хохирогчийг хэд хэдэн удаа цохиж, газарт унагаасныхаа дараа хохирогчийг өшиглөсөн. Хохирогч нь дотуур цус алдалтын улмаас нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Хэрэгтэн Жун Санү-г зугтахад тусалсан, олон нийтийн өмчийг сүйтгэсэн хэргээр Ким Юунби-д 3н сая воны торгууль оногдууллаа. Цагдах хорих газрын автобуснаас зугтах оролдлого хийсэн хэргээр Юүн Жигун болон Паг Дүман нарт тус бүр сая 500н мянган воны торгууль оногдуулж байна. Гол хэрэгтэн Жун Санү одоогоор эмнэлэгт ухаангүй байгаа галтгааны улмаас, шүүх хурал Жун Санү-г ухаан орсны дараа дахин зарлагдах шийдвэр гаргалаа.

-------

Санү-яриа: Эмээ...үнэндээ би усан цэрэгт элсэх гэж байгаа. Гэнэт ийм захиа үлдээгээд явсанд намайг уучлаарай. Ганц ач хүү минь гээд өдөр бүр амттай хоол хийж өгч, сургуульд явуулахын тулд хичээж ажилладаг байсан. Сайхан зүйлсийг надад зориулан  хадгалдаг. Үргэлж сэтгэл минь өвддөг байлаа. Би эмээ таныг үргэлж эрүүл байж, гоё сайхан зүйлсийг өөрөө ч бас хэрэглээсэй гэж хүсдэг. Тиймээс намайг их сургуульд оруулна гэж тэгтлээ хичээж ажиллах хэрэггүй. Цэргээс халагдаад би төрийн албан хаагч болох учраас одоо мөнгө хадгалах хэрэггүй ээ эмээ. Ойлгосон уу? Намайг цэрэгт байх хугацаанд ямар нэг зүйл болбол найзууд маань миний оронд ирэх болохоор битгий санаа зовоорой. Биеэ бодоорой. Би ч бас эрүүл саруул эргээд ирнээ. Танд хэлж чадалгүй явсанд уучлаарай. Дахиад захиа бичнээ.

-------

Эмээ: Энд юу хийж байгаан бэ? Энэ хүртэл ирчихээд дотогшоо ор л доо.

-------

Төгсөв.

 

 

 

 

Орчуулсан: О.Мөнхчимэг

Ч. Цэцэгдулам

 

 

Back to episodes Go home