Pineapple-Express

Хан боргоцойн экспресс

 

1937 он

Америкийн нэгдсэн улс

 

Генерал:    Хэзээ эхэлсэн бэ?

Эр:       Яг 5 цагт. 7 минут өнгөрөөд байна... Байлдагч Миллер, та “9-р зүйл”-ийг 7 минут 13 секунд татаж байна. Бид танаас хэдэн асуулт асуух болно. Танд ямар мэдрэмж төрж байна?

Миллер:     Эрхэмээ, надад яг л.. яг нэг тийм.. том гамбиран дээр хайлж байгаа масло шиг л санагдаж байна.. Тийм ээ.

Эр:       Байлдагч Миллер, та удирдах албан тушаалтнуудынхаа талаар бодоход, танд ямар мэдрэмж мэдрэгдэж байна?.. Байлдагч Миллер?..

Генерал:    Ингэх нь хэвийн үү?

Эр:       Байлдагч.. Байлдагч Миллер?.. Байлдагч Миллер.. Асуултанд хариулна уу..

Миллер:     Энэ унтарчихлаа, эрхэмээ. Асаагаад өгч болох уу?

Эр:       Хүн оруулъя.

Миллер:     Гэгээн тэнгэр минь..

Эр:       Байлдагч Миллер, асуултанд хариул.

Миллер:     Ямар асуулт байлаа, эрхэмээ?

Эр:       Таныг удирдлагуудынхаа талаар бодоход ямар мэдрэмж мэдрэгдэж байна?

Миллер:     Наад хараал идсэн цэргийн алба гэж нэрлээд байгаа жүжиг шиг юманд чинь юу нь болохгүй байгааг хэлэх үү? Ийм байна. Нэгт: Маш олон эрчүүд байна. Хөх олж харахгүй байна шүү. Хоёрт: Бид одоо яагаад газар доор байгаа юм бэ, эрхэмээ? Яагаад бид гадаа ил байж болохгүй гэж? Яагаад бид одоо талбай дээр байхгүй байгаа юм бэ? Яагаад бид хүмүүстэй ярилцаж, тэдэнд “9-р зүйл” байдаг гэдгийг мэдүүлж болохгүй гэж? Энийг ил гаргая. Дээвэр дээр гараад “Энэ бол гайхалтай! 9-р зүйл бол гайхамшиг” гэж хашгиръя.

Генерал:    Байлдагч аа, тоглоом хийхгүй байхыг хүсье.

Миллер:     Би тоглоогүй байна. Таны эрхтэн, миний ам..

Генерал:    Наадах чинь таатай санагдахгүй байна..

Миллер:     Хараал ид!

Генерал:    Хангалттай харлаа. Одоо зогсоо. Эндхийг шатаа. Газрыг нь зар. Тэгээд тэрнийг цааш нь харуул. Энэ хэзээ ч болоогүй шүү.

Миллер:     Хөгшөөн, нүд чинь яагаа вэ? Сайн уу?.. Намайг ойлгож байна уу? Хөөе, бид хаашаа яваад байна аа?

Генерал:    Генерал Брат байна. “9-р зүйл” дээрх сүүлийн дүгнэлтээ гаргалаа. Хориотой!!

 

xxxxxxxxxxxxxxxxxx

 

Эр:       Сайн уу? Сэм та бүхэнтэй хамт байна. Манай радиог сонсож байгаад баярлалаа. Манай сүүлийн холбогдсон хүн зарим нэг зөв санаа гаргасан. Харин одоо бид дараагийн хүнтэй холбогдъё, Дэйл Дентон.

Дэйл:    Сайн уу, Сэм. Маш том фен чинь байна. Анхны удаа холбогдлоо. Миний бодол бол, хэрвээ марихуаныг дараагийн 5 жилийн дотор хууль ёсны болгохгүй бол надад хүн төрөлхтөнд итгэх итгэл үлдэхгүй нь. Бүгд л өвс татах дуртай байдаг. Тэд мянга мянган жил татсан, тийм ч хурдан больчихгүй. Хар тамхи бүх л юмыг илүү дээр болгодог. Хоолыг амттай, хөгжмийг сонсголонтой, сексийг ч хүртэл гоё болгодог. Тэнэг киног ч дээр болгодог, тийм биз дээ?.. Сайн байна уу? Та Сандра Денби мөн үү?

Эм:       Тийм ээ.

Дэйл:    Намайг Гарт гэдэг, би Дэлхийн Аврагч компаниас явж байна, тэгээд..

Эм:       Энэ юу вэ?

Дэйл:    Тоглосон юмаа. Та салалтынхаа асуудлын дагуу шүүхийг дуудсан цагт 4 удаа очоогүй учир, та зарлан дуудагдлаа.

Эм:       Гайхалтай. Их баярлалаа, новшоо.

Дэйл:    Уучлаарай.. Би зүгээр л хайранд нас хамаагүй ээ гэж хэлээд байна. Эр хүнийг нэг тодорхой нас хүрлээ гээд хүнтэй гэрлэж, эсвэл хүнийг хайрлаж болохгүй гэж хэлж болохгүй шүү дээ. Би л гэхэд арван жилийн охинтой үерхэж байна.

Эм:       Чи боломжоо бүрэн ашиглахгүй байна. Тэр охин энийг жинхнээсээ хүлээж авч байна гэж бодож байна уу?

Дэйл:    Үгүй л дээ, гэхдээ хэрвээ би 25-тай, тэр охин 18-тай бол нийгэмд энэ нь муу харагдаж болох л юм.

Эм:       Ярьж тохирсон бол зүгээр шүү дээ.

Дэйл:    Тохирсон л гэж бодож байна.. Та зарлан дуудагдлаа. Та зарлан дуудагдлаа. Та зарлан дуудагдлаа. Та зарлан дуудагдлаа.. Валтер Вадска.

Эр:       Факсны машин янзлахаар ирэв үү?

Дэйл:    Үгүй ээ, би энд чамайг Мастеркард-д 4088 долларын өртэйг хэлэхээр ирлээ. Чи зарлан дуудагдлаа, найз минь. Амжилт хүсье..

Эр:       Ажил шиг ажил хийхэд яадаг байна аа, муу хараал идсэн новш..

Дэйл:    Хөөе, “Цахилгаан өргөн чөлөө”.

Эр:       Харин тийм ээ. Наад хогоо сайжруулаач ээ.

Дэйл:    За за, тэгнээ.. Эдгар Терранс эмч үү?

Эр:       Тийм байна.

Дэйл:    Та хөршийнхөө талбай дээр зомгол хаяад байгаа модоо тайрахаас удаа дараалан зайлсхийсэн байна. Тэрнээс болж, та зарлан дуудагдлаа.

Эр:       Өө, муу новш..

Дэйл:    Одоогийн энэ тогтолцоо юу хийж байна гэхээр гэмт хэрэгтнүүдийн гарт мөнгө аваачиж өгөөд, чи бид нар шиг жирийн хүмүүсийг тэд нартай учраа ол гэж байна. Чи хар тамхины наймаачинтай уулзаж байсан уу? Аймаар, бас сонин, эвгүй. Тэд өөрсдийгөө чиний найз гэж боддог, гэхдээ тийм биш л байхгүй юу.

Эр:       За за, Дэйл, санааг чинь ойлголоо. Холбогдсонд баярлалаа, дараагийн сонсогчтой холбогдъё..

Дэйл:    Би очиж чадахгүй.

Энжи:   Юу? Новш гэж, яагаад, Дэйл?

Дэйл:    Би зүгээр л очиж чадахгүй. Маргааш надад хийх юм маш их байна. Маргааш тохиромжгүй өдөр.

Энжи:   Бурхан минь гэж, Дэйл. Чи тэгээд наадахаа надад хэзээ хэлэх гэж байсан юм бэ?

Дэйл:    Би одоо хэлж л байна шүү дээ.

Энжи:   Манай ээж өдөржингөө дэлгүүр хэсч хүнс цуглуулсан.

Дэйл:    Тэр яагаад дэлгүүр хэссэн юм бэ?

Энжи:   Тэр ямар хоол хийхээ хүртэл бэлдээд байхад.

Дэйл:    Би зүгээр л очиж магадгүй гэж хэлээ биз дээ, тэр яасан гэж ингээд байгаа юм? Одоо би нэг новш шиг харагдах боллоо шүү дээ.

Энжи:   Чи угаасаа л тийм.

Дэйл:    Боль л доо, би зүгээр л очиж чадахгүй нь. Би ажилтай. За юу?

Энжи:   За за. Зүгээрээ.

Дэйл:    Зүгээр ээ?

Энжи:   Очихгүй л байхгүй юу. Надад хамаагүй.

Дэйл:    Чамд хамаагүй юм бол яах гэж намайг уриад байсан юм? Чи намайг очуулмаар байсан гэж бодсон юмсан.

Энжи:   Яагаад гэвэл чи тэд нартай уулзмааргүй байвал, би чамайг хүчлэхгүй.

Дэйл:    Би тэд нартай уулзмаар байна. Би зүгээр л чадахгүй нь, би ажилтай. Уучлаарай, чи надаас юу хүсээд байгаа юм бэ?

Энжи:   Чи тэд нарт таалагдана гэдгийг мэдэж байна, тэгээд л боллоо. Чи бол их дажгүй, бас хөгжилтэй, бас дур булаам. Би тэд нарт энэ бүгдийг чинь харуулмаар байна.

Дэйл:    Чи тэдэнд намайг дур булаам гэдгийг харуулмаар байна гэж үү?

Эдвардс:    Хөөе, хүмүүс ээ?

Энжи:   Сайн уу, ноён Эдвардс?

Эдвардс:    Та нарт яаж туслах уу?

Дэйл:    Хэрэггүй, зүгээр ээ. Асуусанд баярлалаа.

Эдвардс:    Тийм үү? Чамд зочны үнэмлэх байхгүй байгааг хараад асууж байна.

Дэйл:    Би энэнтэй хамт яваа.

Энжи:   Энэ манай найз залуу байгаа юм.

Эдвардс:    Сонслоо. Сонсмооргүй байсан ч сонсчихлоо.

Дэйл:    Наадах чинь юу гэсэн үг үү?

Эдвардс:    Би зүгээр л яагаад чамайг үеийнхээ залуутай үерхэхгүй байгаад гайхаж байна.

Дэйл:    Тэр наснаасаа илүү хэрсүү.

Кларк:  Энжи, сайн уу? Юу байна даа?

Эдвардс:    Сайн уу, Кларк, юу хийгээд байна даа, залуу минь?

Кларк:  Юмгүй дээ, хөгшөөн. Би хэлье гэж бодож байсан юм. Чи өнөөдөр драмын анги дээр маш хөгжилтэй байсан шүү.

Энжи:   Чиний Жеф Голдблумыг дуурайсан чинь намайг өмдөндөө дусаалгах шахсан шүү.

Кларк:  Тэгсэн байх даа. Өө, мартах шахлаа. Түрүүчийн долоо хоногт хоёулаа сургуулилаж байхад чи шортоо миний машинд мартчихсан байна лээ.

Энжи:   Өө, тийм.

Кларк:  Май.

Энжи:   Баярлалаа.

Кларк:  Зүгээр дээ, зүгээр зүгээр.

Энжи:   Барьж бай даа.

Дэйл:    За. Юу байна даа, тамирчин залуу минь?

Энжи:   Өө, нээрээ энэ манай найз залуу, Дэйл.

Кларк:  Танилцахад таатай байна, хөгшөөн.

Дэйл:    Надад ч гэсэн.

Кларк:  Чиний тухай зөндөө сонссон. Чи догь шүү. Тун давгүй.

Дэйл:    Баярлалаа.

Кларк:  Нээрээ, тэр яахав, дараа жил их сургуульд орох нь байна шүү дээ, их сургууль. Сайхан байна аа, би тэрнийг харж байх болноо. Олон залуучууд тэрэн рүү чичрэх нь тодорхой.

Дэйл:    Сайн байна.

Кларк:  Би харж байна. Тиймээ.

Дэйл:    Өө, чи харах юм биздээ? Янзтай.

Кларк:  Би тэрнийг

Энжи:   Тэр зүгээр л эелдэг байхыг хичээж байна шүү дээ.

Кларк:  За за, гэр ахуйн хичээл дээр уулзъя.

Энжи:   За.

Дэйл:    Та хоёр гэр ахуйн хичээлд хамт суудаг юм биз дээ? Догь шүү.

Кларк:  Тиймээ, хэдэн хичээлд хамт суудаг юм.

Дэйл:    Танилцахад таатай байлаа, хөгшөөн.

Кларк:  Өнөөдөр бут авна аа. Энийг чинь л яриад байгаа байхгүй юу. Дараа уулзъя, залуусаа.

Эдвардс:    Кларк бол сайн залуу. Тэр Энжела-д санаа тавьчихаж дөнгөнө. Тэр бас гайхалтай лабораторын хамтрагч. Тэр Энжи-г харж байх болно.

Дэйл:    Чи явж өөрийгөө оролдооч, гажиг эрхтэн минь.

Эдвардс:    Би бол багш, мэдэв үү? Чи надтай ингэж ярьж болохгүй.

Дэйл:    Би тэгвэл сурагч биш, тийм юм чинь би дуртайгаа хэлнэ, муу гаж донтой новш минь.

Эдвардс:    Чамайг энэ сургуулиас 30 секундын дотор гарахгүй бол би харуулын цагдааг дуудлаа шүү.

Энжи:   Бид явлаа, уучлаарай.

Эдвардс:    Дунд хуруу цагийг зогсоохгүй шүү. Яадаг новш вэ?

Дэйл:    Энэ нөхөр яачихаад байгаа юм бэ, бурхан минь.

Энжи:   Мэдэхгүй, уг нь, сонин л юм даа.

Дэйл:    Юу гээч, би маргааш орой эцэг эхтэй чинь хамт хоол идэхэд дургүйцэх зүйл алга. Би очно оо. Би яг очно. Зарим нэг ажил зохицуулаад

Энжи:   Нээрээ юу?

Дэйл:    Тиймээ, би заавал очих болно.

Энжи:   Нээрээ юу?

Дэйл:    Тиймээ, би тэдэнд чамайг сайн хүнтэй цуг байгаа юм байна гэдгийг харуулмаар байна. Надад ичээд байх зүйл алга.

Энжи:   Баярлалаа. Наадах чинь надад болон манай аав, ээж хоёрт их чухал зүйл.

Дэйл:    Зүгээр дээ, сайхан байх болно оо.

 

ххххххххххххх

 

Сол:     Байна уу?

Дэйл:    Сайн уу, Сол? Яваад очвол дургүйцэхгүй биз?

Сол:     Хүрээд ир ээ.

Дэйл:    Ашгүй дээ. Одоо очлоо.

 

ххххххххххххх

 

Эм:       Сайн уу, Мэри?

Эм.2:    Сайн уу?

Эм:       Хар салхины улирал дууссан гэж бодсон юмсан.

Сол:     Хар салхины улирал дууссан гэж бодсон юмсан.

Эм.2:    Уучлаарай. Зарим юмнуудыг зохицуулж чадахгүй л байна шүү.

Эм:       Харин тийм ээ, анхныхаа нөхөртэйгөө байхад ийм л байлаа..

Дэйл:    Сайн уу, залуу минь?

Сол:     Хараал ид гэж. Би чамд үүдний хаалга тайлж өгөөгүй шүү дээ, чи яаж ороод ирэв?

Дэйл:    Нэг гурвалжин үстэй нөхөр намайг оруулчихлаа. Тэр гарч байхаар нь л.

Сол:     Новшийн Каял байх нь.

Дэйл:    Каял байж магадгүй ээ.

Сол:     Новш гэж.

Дэйл:    Уучлаарай.

Сол:     Үүдний хаалга нээгч ер нь яах гэж байдаг билээ дээ?

Дэйл:    Мэдэхгүй ээ. Уучлаарай.

Сол:     Уучлаарайгаа мартаж үз. Чиний буруу биш ээ.

Дэйл:    За за.

Сол:     Тэр новшнуудаас л болж байхгүй юу. Суу л даа.

Дэйл:    За за, баярлалаа хөгшөөн. Янзтай.

Сол:     Энийг сонирхдоо.. Хиймэл дагуулын радио.

Дэйл:    Пөөх. 2 телевизор бас радиотой. Тун дажгүй шүү.

Сол:     Тохьжилт гэж энийг л хэлнэ дээ.

Дэйл:    Сайхан тохьжиж ээ. Хөөх, бас нэг гоё зураг өлгөчихөж.

Сол:     Өө, тийм. Манай Бабби бид хоёр. Хөөе, нэг юм асууя даа.

Дэйл:    За?

Сол:     Хэрэгтэй болвол хэн нэгнийг хурдан үхүүлж болно гэж бодож байна уу? Сэхэл авахгүй хүнийг зовоохгүй өнгөрөөдөг дөө.

Дэйл:    Түүнийг үү?

Сол:     Хэрэгтэй болвол?..

Дэйл:    Би жаахан яарч байна л даа. Ахиад энийг ярих хэрэгтэй эсэхийг мэдэхгүй байна. Би энэ талаар өдөржин ярьж чадна л даа. Битгий намайг эхлүүлээрэй. Магадгүй дараа

Сол:     Дараа ярья.

Дэйл:    Дараа ярихаар хадгалчихъя.

Сол:     Хойшлуулъя, хөгшөөн. Бизнесментэй бизнес л ярья.

Дэйл:    Аанхаан, тэр нь дээр.

Сол:     За за. Гол асуудалдаа.

Дэйл:    Тийм ээ.

Сол:     Миний татсан хамгийн тасархай эдийг саяхан хүлээж авлаа. Яриа байхгүй, миний татсан хамгийн тасархай эд.

Дэйл:    Цэнхэр хясаанаас дээр байна гэж байхгүй ээ. Тийм юм байна гэж төсөөлөхгүй байна.

Сол:     Найз минь, энэ бол яг, тэр Цэнхэр Хясаа чинь надад байсан Афкан Куштай уулзаад, тэгээд хүүхэдтэй болсон гэж бодъё. Тэр үед нь, надад байсан Умардын Гэрэл нөгөө Супер онцгой Цасан талсттай унтаад хүүхэдтэй болсон болог. Тэгээд ямар нэгэн ид шидээр тэр хоёр хүүхэд нь уулзаад унтвал, энэ тэд нарын хүүхэд нь байх болно.

Дэйл:    Хөөх.

Сол:     Тийм ээ.

Дэйл:    Хүүхдийн хүүхэд юм биз дээ.

Сол:     Үнэрлэ.

Дэйл:    За.

Сол:     Үнэрлэ, кайф ав. Бурхны эрхтэн л гэсэн үг.. Шумбаад орчихмоор байна уу?

Дэйл:    Энэ дотор амьдармаар байна.

Сол:     Тиймээ. Чи хар тамхи болчихмоор байгаа биз?

Дэйл:    Бурхан минь, би энийг хамар луугаа чихээд өдөржин үнэрлэмээр байна. Үнэхээр гайхалтай.

Сол:     Дуртай газар луу гаа л чих.

Дэйл:    Сайхан юм аа. Энийг юу гэдэг юм?

Сол:     Хан боргоцойн экспресс.

Дэйл:    Хан боргоцойн экспресс.

Сол:     Тийм ээ. Эл Нинотой төстэй зүйл. Хавай болон Канадаас ирдэг агаарын урсгал байдаг даа. Тоосыг аваад өвстэй өвөрмөц байдлаар хольдог юм. Маш шинжлэх ухааны үндэслэлтэй эд шүү. Гэхдээ одоо би тэр талаар ярихгүй. Би энэ хотод ийм юмтай ганцхан хүн. 10 ширхэг нь нэг жин болно.

Дэйл:    За за, тэгвэл би нэг жинг авъя.

Сол:     Болж байна.

Дэйл:    Их баярлалаа.

Сол:     Би жинлүүрээ аваад ирье.

Дэйл:    Хөдөлж үз. Жинлүүрээ аваад ир. Намайг эндээс явуулаад аль.

Сол:     Хар салхины улирал дууссан гэж бодсон юмсан.

Дэйл:    Хөөх.

Сол:     Чи хаана байна, бяцхан новш минь?

Дэйл:    Энэ одоо юу гээч нь вэ?

Сол:     Загалмай байх шив дээ.

Дэйл:    Тийм ээ.

Сол:     Чи наадахаа татаж байсан уу?

Дэйл:    Татдаг юм уу?

Сол:     Тэгдэг шүү дээ.

Дэйл:    Үгүй ээ.

Сол:     Энэ бол ирээдүй. Огтлолцлын инженерчлэлийн оргил нь л гэсэн үг. М. М. О’Шоннеси загварыг нь гаргаж байсан гэсэн цуурхал байдаг юм. Алтан хаалганы гүүрний дизайныг гаргасан хүн. Медисан Скүер Ордоны загварыг гаргасан Ханскарл Банделийн дараах миний хоёр дахь хамгийн дуртай инженер. Чиний хийх зүйл бол гурван үзүүрийг нь зэрэг асаах.

Дэйл:    Тийм үү?

Сол:     Тэгэхээр утаа нь давхцаад огтлолцож татахын гайхамшгийг мэдрүүлнэ дээ. Энэ л байхгүй юу, хөгшөөн. Танай ач гуч нар чинь энийг л татах болно. Ирээдүй. Ирээдүй!

Дэйл:    Гайхалтай л юм. За, өвсөө авчихав уу?

Сол:     Тийм ээ.

Дэйл:    Уутанд хийчихлээ. Янзтай. За за. Наадахтайгаа болгоомжтой харьцаарай. Май, энэ мөнгө нь байна, тоолоод аваарай. За за, хөгшөөн, баярлалаа. Наадхаа сайхан татаарай, харин өөрийгөө гэмтээчихэв ээ. Баяртай.

Сол:     Хөөе, байж бай даа. Энэ хараал идсэн юмыг татъя л даа.

Дэйл:    Би үнэхээр, би чадахгүй ээ. Би

Сол:     Би энийг ганцаараа асааж ч чадахгүй шүү дээ. Чиний тусламж хэрэгтэй байна шүү дээ.

Дэйл:    За за.

Сол:     Зүйтэй!

Дэйл:    Яагаад үгүй гэж? Татъя.

Сол:     Алив хүрээд ир!

Дэйл:    Яагаад үгүй гэж? За, би юу хийх билээ?

Сол:     За чи ингэнэ шүү. Тоногло.

Дэйл:    Тоноглолоо. Намайг тоноглооч, эрхэмээ.

Сол:     Намайг энэ голынхыг асааж байх хооронд чи энэ хоёрыг нь асаана шүү.

Дэйл:    За.

Сол:     Бэлэн үү?

Дэйл:    Бэлэн.

Сол:     Пуужин хөөрлөө...

Дэйл:    Би татлаа шүү.

Сол:     Сайн байна. Оролдоод үз.. Ханиах нь сайн шүү. Чамайг Загалмай болон Хан Боргоцойн Экспресс татсанаас 10 дахин илүү манараадаг юм. Гонг Шоу нэвтрүүлэгт орж байгаа юм шиг л болно... Хараал ид. Түр хүлээгээрэй.

Дэйл:    Новш гэж.

Сол:     Хэн бэ?

Эр:       Крис Жиберт байна аа, намайг оруулаарай.

Сол:     Новш.

Дэйл:    Жиберт гэж юу юм бэ?

Сол:     Ороод ирээ. Тэр Хан Боргоцойн Экспрессээс авахгүй ээ. Крис Сникел-фриц авдаг юм. Хөөе, сонсож бай даа. Асуух юм байна. Тэгэхээр, чи надаас бараг 2 сар худалдаж авч байна, тийм үү?

Дэйл:    2 сар.

Сол:     Асуумаар санагдаад байх юм. Яагаад дандаа костюм өмсдөг юм бэ?

Дэйл:    Би зарлан дуудагч ажилтай болохоор өмсдөг юм.

Сол:     Хөөх. Чи үйлчлэгч гэсэн үг үү? Зарц маягийн. Эсвэл жолооч ч юм уу?

Дэйл:    Үгүй ээ, үгүй. Юу? Үгүй ээ, тийм биш

Сол:     Гялалзсан гутал?

Дэйл:    Зарлан дуудагч. Би

Сол:     Үйл ажиллагаа хийдэг гэж үү?

Дэйл:    Би хуульчид бичиг баримтаа тараах гэж хөлсөлдөг компанид ажилладаг юм. Шүүхэд дуудсан бичиг гэх мэтийг тараадаг. Заримдаа би зүсээ хувиргаж тэд нартай адилхан болж байгаад цаасаа өгчихдөг юм.

Сол:     Зүсээ хувилгаж аа?

Дэйл:    Тиймэрхүү. Янзын ажил шүү.

Сол:     Догь сонсогдож байна аа.

Дэйл:    Өдөр тутмын давгүй л ажил. Жишээлбэл, би өнөөдөр л гэхэд машиндаа суугаад арван янжуур сорчихоод, дараа нь найз охин дээрээ хоолны цаг дээр нь очиж уулзсан.

Сол:     Янзтай.. Юу? Чи түүний мөөмийг нь хөхсөн юм уу?

Дэйл:    Үгүй ээ, би зүгээр л үнссэн. Би зүгээр гоё харагдуулах гэж л ингэж үзүүлсэн юм.

Сол:     Гоё юмаа. Тэр охин чинь өвс татах дуртай юу?

Дэйл:    Заримдаа л. Хэд хэдэн удаа. Тэр одоо арван жилд сурдаг, тийм болохоор бусад арван жилийнхэн шиг л. Тэр ер нь бол үнэн давгүй шүү. Чамтай лав яриа нийлнэ дээ.

Сол:     Нээрээ юу?

Дэйл:    Тийм ээ, гэхдээ тэрний сургууль дээр нь очиход тэнд нь хамт сурдаг хүчтэй, царайлаг, хөгжилтэй нэг залуу байгаад байхаар дургүй хүрэх юм. Жеф Голдблумыг сайн дуурайдаг. Би тэнд байхаараа өөрөө өөртөө нэг тийм бүдүүн, тэнэг, өмхий новш юм шиг санагдаад байх юм.

Сол:     Юу?

Дэйл:    Харин тиймээ, миний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг байхгүй болгочих юм.

Сол:     Жеф Голдблумыг хараал идэг.

Дэйл:    Би яг тэгж хэлдэг юм.

Сол:     Битгий өөрийгөө гол оо. Чамд сайхан охин байна. Юу ч хийдэггүй сайхан ажил байна. Өдөр бүр сайхан өвс татаж байна. Би тийм байхсан гэж хүсч байна.

Дэйл:    Чи тоглоод. Чамд ертөнцийн хамгийн амархан ажил байна. Чи өдөр бүр өвс татдаг л биз дээ.

Сол:     Наадах чинь үнэн шүү.

Дэйл:    Тэрийгээ мартаа юу?

Сол:     Би нээрээ гоё ажилтай юм байна шүү.

Дэйл:    Тиймээ, хийх юм юу ч байхгүй.

Сол:     Баярлалаа, хөгшөөн.

Дэйл:    Зүгээр дээ.

Сол:     Баярлалаа. Өө, новш. За за, ажил. Дүрдээ ороодохъё.

Дэйл:    Тэг тэг.

Сол:     Хөөе, наад загалмайгаа далд хий. Тэр харчихвал хэзээ ч гарна гэж байхгүй.

Дэйл:    За за.

Сол:     Юу байна даа, Крис?

Эр:       Сайн уу, Сол?

Сол:     Сайн уу?

Эр:       Юутай вэ дээ?

Сол:     Тайван даа. Энэ хэн бэ?

Эр:       Энэ манай найз Марк байгаа юм.

Сол:     Мөнгө бэлэн үү? За, май.

Эр:       Баярлалаа.

Сол:     Сайхаан. Танилцахад таатай байна, Марк.

Эр.2:    Чамд Перкосет байна уу?

Сол:     Перкосет? Юу яриад байна аа? Би тэр хогийг чинь зардаггүй.

Эр.2:    Крис?

Сол:     Крис, чи тэрэнд намайг Перкосет зардаг гэж хэлсэн юм уу?

Эр:       Би Перкосетийн талаар юу ч хэлээгүй шүү дээ.

Сол:     Хараал ид гэж. Хараал ид.

Эр.2:    Зүгээр л жаахан Перкосет авмаар байсан юм.

Сол:     Буруу газраа ирж дээ, буруу газар.

Эр:       Уучлаарай.

Сол:     За за, баяртай залуу минь. Бурхан минь. Хараал ид гэж.

Дэйл:    Харин тийм ээ.

Сол:     Яадаг шаналгаа вэ?

Дэйл:    Яг үнэн.

Сол:     Шаналгаа.

Дэйл:    Гай байна даа.

Сол:     Новш. Дургүй хүргэчихлээ.

Дэйл:    Миний ч гэсэн. Хүний хамгийн үзэн ядмаар зан чанар нь шаналгах байхгүй юу.

Сол:     Наадах чинь үнэн шүү.

Дэйл:    Тийм ээ, тийм.

Сол:     Сонирхоод асууж байгаа юм шүү. Чиний зарлан дуудаад байгаа хүмүүс чинь юу хийчихсэн юм бэ?

Дэйл:    Мэдэхгүй ээ, дандаа л өөр шалтгаан байдаг юм. Энэ залуу, Тед Жонес жишээлбэл

Сол:     Тед Жонес оо?

Дэйл:    Тийм ээ, юу гэж?

Сол:     Миний юмаа худалдаж авдаг Ред байна даа, тэр чинь Тед Жонес гэдэг хүнээс юмаа авдаг шүү дээ.

Дэйл:    Тийм үү?

Сол:     Тэр нь мөн байж магадгүй юм.

Дэйл:    Сонин л юм. Их түгээмэл нэр шүү дээ, гэхдээ, за за, би одоо явахгүй бол болохгүй нь, явлаа. Ажлаа хийе дээ, уулзахад таатай байлаа.

Сол:     Юу? Татчаад ажиллах гээд байгаа юм уу? Алив ээ, хөгшөөн. Хоёулаа Интернет хэсч, галзуу зүйл үзэж болно шүү дээ.

Дэйл:    Сайхан л сонсогдож байна. Гэхдээ, юу гэхээр, би хэд хоногоос юмаа дуусчихаар чам дээр хүрч ирээд тэгээд хамт байя. 227 энэ тэрийг үзээд л.

Сол:     Тэгэлгүй яахав.

Дэйл:    За за, баярлалаа. Уулзахад сайхан байлаа.

Сол:     Баяртай, залуу.

Дэйл:    За за.

Сол:     Нэг зүрх.

 

ххххххххххххх

 

((Радиогоор ярьсныг орчуулах хэрэггүй гэж үзсэн.))

Дэйл:    Байна уу?

Энжи:   Байна.

Дэйл:    Сайн уу, Энжи? Яасан?

Энжи:   Би дөнгөж сая ээжтэйгээ ярьлаа, тэд чамайг хоолонд ирэхээр болсон их баяртай байна. Их баярласан. Би ч гэсэн, бид бүгд баяртай байгаа. Их баярлалаа.

Дэйл:    Зүгээр дээ, би ч гэсэн их баяртай байна. Гайхалтай байх болно оо. Күүскүүс, их сайхан хоол болохоор нь хоёр удаа нэрлэсэн гэсэн.

Энжи:   За тэр ч яахав, Дэйл, би бүүр дараа жилийг хүлээж тэсэхгүй нь ээ.

Дэйл:    Өө, новш гэж. Хуудас өгөх ёстой залуугаа харчихлаа. Би чам руу дараа залгая. Хараал идсэн цагдаа нар. Новш.. Бурхан минь.. Ямар хөөрхөн бяцхан цагдаа вэ? Сонин л байна даа.. Бурхан минь, новш гэж. Юу байв аа? Өө, новш гэж. Хөгшөөн, хөгшөөн, хөөе, хөөе. Өө, үгүй ээ!.. Хөдлөе, хөдлөе.

Тед:      Тэр хэн гээч хараал идмэр нь вэ?

Карол:  Мэдэхгүй ээ, тэхдээ уулзахыг хүсч байна шүү...

Тед:      Хан боргоцойн экспресс.

 

ххххххххххххх

 

Дэйл:    Бурхан минь, ээ бурхан минь, бурхан минь. Би тархи бас цус харлаа. Алив ээ, алив. Хаачих вэ?

 

ххххххххххххх

 

Сол:     Хэн бэ?

Дэйл:    Сол, би Дэйл байна. Намайг оруулаадах, оруулаадах. Би нэг аймаар юм харчихлаа, намайг оруулаач дээ. Би Дэйл Дентон байна аа, оруулаач ээ.

Сол:     Дэйл үү?

Дэйл:    Тийм ээ, Дэйл. Би тэгж хэлээ биз дээ. Дэйл байна. Оруулаадах.

Сол:     Өө, за за, ороод ир.. Би дарсан шүү дээ, намайг дарангуут хаалгаа онгойлгооч.

Дэйл:    3 тоолоод дараарай. Нэг, хоёр.

Сол:     Болсон уу?

Дэйл:    3 тоолоод!

Сол:     Би 3 тоолоод л дарсан шүү дээ. Нэг, хоёрын, гурваа, И гээд үү?

Дэйл:    Зүгээр л 3 тоолоод... Тэр тэрнийг алчихлаа.

Сол:     Хөөе, би чинь бас хөршүүдтэй шүү дээ.

Дэйл:    Тэр тэрнийг хараал идсэн алчихлаа.

Сол:     Юу? Хэн хэнийг алчихав аа?

Дэйл:    Цагдаа. Эмэгтэй бас нэг залуу.

Сол:     Цагдаа, эмэгтэй, бас залуу? Бараг хядлага болсон юм байна даа. Чи харсан юм уу?

Дэйл:    Үгүй ээ, зүгээр л нэг залууг.

Сол:     Тэр эмэгтэйд нь юу тохиолдсон юм бэ?

Дэйл:    Үгүй ээ, үгүй! Эмэгтэй. Эмэгтэй цагдаа, нэг залуутай, бас өөр нэг залуутай, бүүр өөр нэг залууг, Ази залууг хараал идсэн Тедийн байшинд буудчихсан.

Сол:     Тэр нөгөө залуу Тед өөрөө байсан уу?

Дэйл:    Мэдэхгүй ээ, нэг том биетэй, саарал үстэй, ванны хувцастай, тэр тэгээд тэрнийг буудчихсан. Тэрний тархи нь зад үсрээд, би, би бөөлжлөө.

Сол:     Юу?

Дэйл:    Шарсан тахиа байсан юм.

Сол:     Балиар юм. Чи миний принтер дээр бөөлжчихлөө шүү дээ.

Дэйл:    Тэглээ.

Сол:     Эвдэрчихсэн болов уу?

Дэйл:    Үгүй байхаа.

Сол:     Сонсож бай, хөгшөөн. Тэр залуу чинь Тед мөн байсан гэж бодож байна. Тэр Азиуд нь болохоор бас хар тамхины наймаачид, тэгэхээр чи Тедийг энэ тэмцэлд ялж байхыг нь олоод харчихаж.

Дэйл:    Тэд намайг харчихсан. Тэд намайг тэдний буудсаныг харсаныг мэдчихсэн.

Сол:     Юу?! Тэд харчихсаан? Тэгээд чи энд ирлээ гэж үү? Тэд чамайг дагасан уу?

Дэйл:    Мэдэхгүй ээ.

Сол:     Тэд чамайг дагаад ирсэн үү?

Дэйл:    Мэдэхгүй ээ. Сонс, сонс, за. Би тэднийг хүн алсныг харсан. Би айсан, би цочирдсон. Би янжуураа хаясан. Би хоёр машин мөргөчихсөн.

Сол:     За.

Дэйл:    Тэд тэгээд сонссон байж таараа. Гадаа хэн нэгэн байсныг мэдсэн. Тэд хэд нэгэн харсаныг мэдсэн.

Сол:     Тэд хэн нэгэнийг мэднэ. Тэд чамайг гэж мэдэхгүй. Зөв үү?

Дэйл:    Би, тийм байхаа, би мэдэхгүй байна.

Сол:     Тийм ээ.

Дэйл:    Мэдэхгүй л байх гэж найдаж байна.

Сол:     Тайвшир. Суугаад энэ дэлхий дээрх хамгийн ховор өвснүүдээс татаж таашаал ав.

Дэйл:    Тийм ховор юм уу?

Сол:     Хамгийн ховор нь. Бараг татахаас хайран санагдана. Нисдэг морийг тэсрэх бөмбөгөөр алж байгаатай л адил.

Дэйл:    Чи энэ хотод ийм юмтай ганц хүн нь үү? Цорын ганц хүн гэж үү?

Сол:     Тийм ээ. Ред намайг тусгайчлан авч үзэж өгсөн гэж хэлсэн.

Дэйл:    Тэгээд би наадхыг чинь худалдаж авсан ганц хүн нь юм уу? Бусад нь Сникел-фриц авдаг юм уу?

Сол:     Тийм ээ, тэгэхээр хоёулаа бол цорын ганцууд байх нь байна шүү дээ.

Дэйл:    Тэгээд Ред энийг Тедээс авдаг уу?

Сол:     Тед ч овоо гар шүү.

Дэйл:    Эндээс хурдан арилж үзье! Яв, яв, явъя, явъя!

Сол:     Яагаад?

Дэйл:    Яагаад гэвэл би энэний янжуурыг Тедийн гадаа хаячихсан.

Сол:     Тэгээд юу гэж? Би энэ хот даяар л хаядаг шүү дээ.

Дэйл:    Үгүй ээ, үгүй! Тэр янжуурыг аваад, “Энэ чинь Хан боргоцойн экспресс байна шүү дээ, Сол бол Хан боргоцойн экспресстэй ганц хүн, тэгэхээр тэр аллагыг харсан байх нь, тэрнийг алъя!” гэнэ шүү дээ. Эндээс зайлъя!

Сол:     Хараал ид!

Дэйл:    Хүлээ, зогс, зогс! Өвсөө ав, өвсөө ав! Өөр хэрэг болж болох зүйлсүүдээ ч гэсэн. Хоол, зууш, ороомог! Арилж үзье ээ!

Сол:     За за.

 

ххххххххххххххххххххх

Матесон:    Ред тэрнийг энд байна гэж хэлсэн... Хар тамхиа гэж.

Будлов:      Энэ байр яг бөөлжис шиг үнэртэж байна.

Матесон:    Татах уу, хөгшөөн? Асаалттай байна.

Будлов:      Би эхнэртэйгээ хоолонд орно. Тэр дандаа мэдчихдэг юм. Цамцнаас үнэрлэдэг.

Матесон:    Нээрээ юу?

Будлов:      Тийм ээ. Нээрээ.

Матесон:    Миний хантаазыг авах уу? Сайхан үнэртдэг шүү.

Будлов:      Миний стилд тохирохгүй.

Матесон:    Чи ямар ч стилгүй шүү дээ, хараал идмэр минь.

Эм:       Та хэлэх зүйлээ дохио дуугарсны дараа

Тед:      Тед байна.

Будлов:      Тед, Будловски байна. Бид ирчихлээ, Сол алга.

Матесон:    Би бас.. Бас Матесон байна.

Будлов:      Тэр биднийг ирэхийг мэдсэн бололтой.

Матесон:    Тэр энд алга аа, Тед. Сайн уу, Тед.

 

ххххххххххх

 

Дэйл:    За, чи Тедийн талаар юу мэдэх вэ?

Сол:     Хүн алах тал дээр мэргэшсэн гэж бодож байна.

Дэйл:    Наадах чинь сайн биш шүү. Хаашаа явах юм бэ?

Сол:     Зүгээр зочид буудал юм уу, дэн буудал очоод нуугдъя.

Дэйл:    Үгүй ээ. Цагдаа нар энэнтэй холбоотой. Кредит кардаар хөөгөөд биднийг олчихно. Больё.

Сол:     Новш. Хаана ч биш гэдэг газар луу явчих юмсан.

 

хххххххххххх

 

Дэйл:    За. Хэрвээ тэр тэр янжуурыг оллоо ч гэсэн, чамайг хаана байгааг яаж мэдэх билээ?

Сол:     Халуун мэдрэгч пуужин. Мөрч нохой. Эсвэл үнэг. Баракуда загас.

Дэйл:    Би чамайг иймэрхүү юм ярихаар мэл гайхаж, цэл хөхрөх юм аа. Сонин юм.

Сол:     Баярлалаа.

Дэйл:    Магтаал биш ээ. Асуулт гэвэл: Тэр жинхэнээсээ тэр янжуурыг олсон гэж бодъё. Тэр яаж Хан боргоцойн экспрессийг чамтай холбох билээ?

Сол:     Тэр чадахгүй ээ. Зөвхөн хараал идсэн Ред л мэднэ. Зөвхөн Ред мэднэ, хөгшөөн.

Дэйл:    Ред гэж яг хэн юм?

Сол:     Ред бол Тед бид хоёрыг холбодог дундах хүн. Бид маш дотно. Нэг удаа, тэр нэг охинтой танилцаад, 5-хан минутын дотор надад гар хангалга хийлгэсэн. Би тэгэхэд “Би чиний нэрийг ч мэдэхгүй шүү дээ” гэсэн.

Дэйл:    Гоё л юм, гэхдээ Тед Ред рүү залгаад “Чи Ханборгоцойн экспрессийг хэн нэгэнд зарсан уу?” гэхэд нөгөөдөх нь “Тэгсээн, би Солд зарсан” гэнэ. Тэгэхгүй ч яах билээ.

Сол:     Үгүй ээ, өө, үгүй ээ. Тэрийгээ март аа. Хараал идсэн гар хангалга ярья. Би чамд гар хангалга хийж байна гээд төсөөлдөө.

Дэйл:    Яагаад би тэгүүлнэ гэж?

Сол:            Үгүй ээ, зүгээр тэгж боддоо.

Дэйл:    Гэхдээ, Ред бас тэгнэ гэсэн үг биш шүү дээ. Тэр чинь хар тамхины наймаачин.

Сол:     Би ч гэсэн хар тамхины наймаачин. Чи надад бас итгэхгүй байна гэж хэлээд байна уу?

Дэйл:    Үгүй ээ, би яг ч тэгж. Юу гээч, миний ярьсныг мартчих. Тэрэн рүү залга. Залгаад үздээ. Мэдсэн эсэхийг нь асууя.

Ред:     Байна уу?

Сол:     Ред, чи зүгээр үү?

Ред:     Тийм ээ, Сол. Би зүгээр, сая харин хөлийн хуруугаа юманд цохьчихлоо.

Сол:     Болгоомжтой бай, болгоомжтой. Гэртээ таавчиг өмсч бай. Аюулгүй байдал. Эхлээд, аюулгүй байдал. Дараа нь, багийн ажиллагаа. Одоо сонсдоо. Чиний надад өгсөн нөгөө Хан боргоцойн экспресс байна даа? Тэрийг надад зарсан гэж хэнд ч хэлж болохгүй шүү.

Ред:     Хоёулангийнх нь хар тамхитай холбоотой зүйлсийг би хэнд ч хэлэхгүй ээ.

Сол:     За за, сайн байна. Сонс, би одоо очно. Очоод ярих юм байна. Нэг асуудал гараад байна.

Дэйл:    Үгүй ээ, үгүй.

Сол:     Том юм болсоон. Очоод ярья. Би хүнтэй юм ярьж байна шүү дээ.

Дэйл:    Үгүй ээ.

Сол:     Бид хагас цагийн дараа яваад очъё.

Ред:     Болж байна.

Дэйл:    Үгүй ээ, гуйя, үгүй үгүй үгүй.

Сол:     Зүгээр л очоод ярилцъя л даа.

Дэйл:    Үгүй ээ, маргааш очиж болох уу? Энэ хүртэл явж ирчихээд

Ред:     Тэрэнтэй хамт хэн нэгэн байна.

Матесон:    Хэн?

Ред:     Би мэдэхгүй ээ. Тэр өөр хүнтэй шивнээд байна.

Дэйл:    Өглөө явъя. Тэр нь дээр.

Сол:     За за.

Дэйл:    Тийм ээ, тийм. Баярлалаа. Гоё.

Сол:     Байна уу?

Ред:     Тэгээд маргааш ирэхээр болов уу?

Сол:     Чи яаж мэдсэн юм?

Ред:     Нэг хүнтэй шивнээд байхыг чинь сонссон юм. Хэн байсан бэ?

Сол:     Аан, Дэйл байсан юм. Тэгэхээр, би өглөө очиж чадахгүй. Яагаад гэвэл манай Бабби. Би очиж цагийг нь тааруулж өгөх хэрэгтэй. Цаг урагшлуулах.

Ред:     Ривер гудамжийн 41-т байдаг Бабби мөн үү? Нэг удаа хамт даалуу тоглож байсан.

Сол:     Яг мөн. Тэгэхээр бид хоёр үдийн үед очно, за?

Ред:     За за үдэд. Гомо минь.

Сол:     Гоё. Хоёулаа нэг казинодох юмсан. Тоглоогүй нэлээн удаж.

Ред:     Тэгэлгүй яахав. Заавал тоглох болно.

Сол:     Заавал. За за, баяртай хөгшөөн.

 

ххххххххххххххх

 

Дэйл:    Хурдан Энжи рүү ярих хэрэгтэй байна аа. Нэг худлаа юм зохиохоос.

Сол:     Би даарч байна.

Дэйл:    Чи даараад байгаа юм уу? Өө, би ерөөсөө даарахгүй байна. Май. Би ер нь их чийрэг.

Сол:     Тийм үү?

Дэйл:    Тийм ээ.

Сол:     Чи арай тарган болохоор.

Дэйл:    Өтгөн цустай. Алив, энийг өмсчих.

Сол:     Баярлалаа.

Дэйл:    Талархахгүй байна аа, гэхдээ зүгээр. Би Энжи рүү ярьлаа.

Сол:     Сансар. Дэйл, хүлээ, хүлээ.

Дэйл:    Юу вэ?

Сол:     Утас аа, утас. Чи тэднийг цагдаа байсан гэж хэлсэн тийм үү?

Дэйл:    Тийм ээ, цагдаа байсан.

Сол:     Тэгэхээр, магадгүй тэд энэ утсыг илрүүлж чадах байх, байрлалыг нь тодорхойлох ч юм уу? Тийм үү?

Дэйл:    Яг зөв. Саддам Хусейныг тэгж барьсан шүү дээ.

Сол:     Тийм ээ.

Дэйл:    Новш гэж. Чиний зөв шүү.

Сол:     Магадгүй биднийг утсаараа ярихгүй байсан ч илрүүлдэг байх.

Дэйл:    Газарт булчихвал сүлжээ нь унаад тэгж болохоо больж магадгүй юм.

Сол:     Эсвэл амьтанд уячихвал төөрүүлж болох юм.

Дэйл:    Эндээс амьтан олдохгүй шүү дээ.

Сол:     Модон дээр хэрэм байж магадгүй шүү дээ, тэр дээр байгаа байх.

Дэйл:    Үгүй ээ, үгүй үгүй үгүй.

Сол:     Агаарын бөмбөлөг хийгээд, тэгээд

Дэйл:    Үгүй ээ. Эвдэлчихье.

Сол:     Тийм ээ, тийм.

Дэйл:    Би энийг чулуунд цохиж эвдэллээ. Яг энд.

Сол:     Сайхан санаа байна. Эвдлээд хая.

Дэйл:    Сайн сэтгэлээ шүү. Яг энд, үхээч, тийм ээ. Чи чинь яаж байна аа?

Сол:     Тэр модыг оноё гэж бодсон чинь оносонгүй.

Дэйл:    Аль мод?

Сол:     Тэр.

Дэйл:    Чи жирийн хүн шиг чулуунд цохиод эвдэлж болсонгүй юу?

Сол:     Мэдэхгүй ээ. Хүн ямар байнга юм эвдэлж явдаг биш дээ. Би туршлагагүй шүү дээ.

Дэйл:    Ядаж хаана унасаныг нь харав уу?

Сол:     Мэдэхгүй ээ, залгаад үздээ.

Дэйл:    Залгах аа? Юугаар? Миний утас эвдэрчихсэн байна.

Сол:     За за, ер нь ч эднийг илрүүлж чадахгүй биз дээ.

Дэйл:    Чи чадна гэж намайг итгүүлээ биз дээ? Чи тэнд аймаар үнэмшилтэй л яриад байсан шүү дээ.

Сол:     Хөөе, олчихвол л болоо юм биш үү. Новш гэж.

Дэйл:    Харж байна уу?

Сол:     Юуг?

Дэйл:    Утас л байхгүй юу, тэнэг минь.

Сол:     Бид яагаад энд байгаад байгаа юм бэ? Энэ газар чинь хараал идсэн аймаар байна.

Дэйл:    Би ядаж л санаа олсон, чи хаашаа явах талаар ямар ч санаагүй байсан, тиймээс амаа тат.

Сол:     Наадах чинь худлаа. Би хоёр санаа олсон. “Хаана ч биш” бас Күизнос.

Дэйл:    Чишш.

Сол:     Юу вэ?

Дэйл:    Юу байсан бэ?

Сол:     Юу вэ?

Дэйл:    Энэ юу вэ?

Сол:     Яасан бэ?

Дэйл:    Чишш. Би нэг юм сонслоо. Чимээгүй ээ.

Сол:     Юу юм бэ?

Дэйл:    Мэдэхгүй ээ. Зүгээр чимээгүй бай. Чи сонсч байна уу?

Сол:     Би юу ч сонсохгүй байна.. Өө, новш!

Дэйл:    Чи хаачих гээд байна аа? Юунаас зугтаад байгаа юм бэ? Яг одоо буцаад ир! Туслаарай.

Сол:     Надаас хол бай гэж хэлээдэх!

Дэйл:    Би энэ харанхуйгаас айж байна. Бууж өглөө!

Сол:     Яв! Яв!

Дэйл:    Би зэвсэггүй ээ! Инээдтэй биш байна шүү!

Сол:     Дэйл!

Дэйл:    Буцаарай!

Сол:     Намайг авраач!..

Дэйл:    Новш гэж. Машин..

Сол:     Онгойлгооч, онгойлго, хаалгаа онгойлгооч ээ! Түгжээг нь тайл.

Дэйл:    Чадахгүй байна аа. Чи яагаад байна аа? Наад бүрээсээ!

Сол:     Яваарай! Би нэг юм харсан.

Дэйл:    Үгүй ээ! Чи юу харсан юм бэ? Амаа тат! Амаа, амаа тат! Мэдэв үү? Чишш! Юу байсан юм!?

Сол:     Би нэг юм сонссон, дараа нь нэг юм харсан.

Дэйл:    Чи юу ч сонсоогүй ээ.

Сол:     Нэг юм харсан л юм даа.

Эр.1:    Тэгэхээр чи надад тэр шорттой залуу чиний хамрыг хугалчихсан гэж хэлээд байна уу?

Эр:       Тийм ээ.

Эр.1:    Тэр манараа залуу чиний хамрыг хугалсан гэж үү, чанга залуу минь?

 

ххххххххххххх

 

Дэйл:    Сэр. Бос. Сэрээрэй.

Сол:     Би яаж чам дээр гарчихсан юм бэ?

Дэйл:    Мэдэхгүй дээ.. Цаг ингэж нэг эвдэрдэг юм байжээ. Солиотой юм. Цаг хэд болж байна?

Сол:     Ийм байх ёсгүй дээ. Шөнийн 3 болж байна гэж байхгүй биз дээ?

Дэйл:    Одоо 3 болж байгаа юм уу? Новш гэж! Редийнд үдийн үед очих ёстой байсан шүү дээ. Тэр явчихсан бол яана? Бид одоо юу ч мэдэж чадахаа болих нь байна шүү дээ.

Сол:     Цаг ухраачихсан юм чинь.

Дэйл:    Тэгэхээр 2 болж байгаа гэсэн үг үү?

Сол:     Үгүй ээ, урагшаа нэг цаг болсон.

Дэйл:    4 цаг болж байгаа юм уу?! Хараал ид. Үгүй ээ, энэ чинь муу шүү дээ. Новш. Бид бараг 18 цаг унтчихсан байна.

Сол:     Манай Бабби. Бабби их уурлаж байгаа даа.

Дэйл:    Новш.

Сол:     Ред рүү ярих хэрэгтэй.

Дэйл:    За, яаж?

Сол:     Гудамжны утаснаас ярья. Үгүй ээ, болохгүй юм байна. Тэрний дугаар нь миний утсан дээр байсан юм.

Дэйл:    Янзтай. Чи хаана амьдардагийг нь санаж байна уу?

Сол:     Тийм ээ, мэднэ. Чи намайг юу гэж тунгаагаав? Мартамхай гэж үү?

Дэйл:    Тунгаах. Сайхан үг байна шүү.

Сол:     Юу гэж байгааг нь мэдэх үү?

Дэйл:    Би мэднэ ээ.

Сол:     Энэ чинь “бодох” гэсэн утгатай.. Явъя аа, хөгшөөн. Ойгоос залхлаа. Явъя. Алив ээ, арилж үзье.

Дэйл:    За, явъя. Үгүй ээ, ажиллахгүй байна. Аккумулятор нь суучихаж.

Сол:     Хүлээ. Суучихаж гэдэг чинь юу гэсэн үг юм?

Дэйл:    Юу гэсэн үг юм бэ гэж үү? Аккумулятор нь суучихаж, цэнэг нь дуусчихсан байна.

Сол:     Аккумулятор сууна гэж юу гэсэн үг юм?

Дэйл:    Би чамд өөрөөр яаж тайлбарлах уу? Аккумулятор суусан байна. Ажиллахаа больсон. Эвдэрсэн. Машин асахад аккумулятор хэрэгтэй байдаг юм, Сол.

Сол:     Яагаад ингэчихэв ээ?

Дэйл:    Бид асаалттай унтчихсан байна. Тэгээд

Сол:     Өө, новш. Радио сонсох гэж үү?

Дэйл:    Тийм ээ, радио.

Сол:     Уйтгартай байна шүү дээ.     

Дэйл:    За.

Сол:     Машин амиа хорлочихож.

Дэйл:    Амаа татаж бай даа. Надад санаа байна. Бид явна. Зам дээр гараад нэг машинд дайгдъя. Хэн нэг нь биднийг суулгаж л таарна, тэгээд Редийнд очно. Ред бидэнд бүх юм зүгээр байгааг хэлнэ, тэгээд л бүх зүйл цэгцэндээ орох болно. Ямар сонсогдож байна? Сайхан сонсогдож байна уу?

Сол:     Сайхан санаа байна шүү.    

Дэйл:    Толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Ийм маягаар бодоод байвал бүх юм бүтнэ.

Сол:     За за, би хамт шүү.

Дэйл:    Явцгаая.. Би одоо пиджакаа буцааж авч болох уу?

Сол:     Болно оо.

Дэйл:    Баярлалаа.

Сол:     Чамд баярлалаа.

Дэйл:    Пиджакийг минь харж байсанд баярлалаа.

 

хххххххххххххх

 

Сол:     Хардаа, миний эрхий хуруу миний эрхтэн юм шиг харагдаж байгаа биз?

Дэйл:    Наадах чинь бидэнд унаа олоход туслахгүй л байх шүү.

 

хххххххххххххх

 

Сол:     Энд байхад болно оо.. Сайхан аялуулсанд баярлалаа, Шарид.

Эр:       Зүгээр дээ.

Дэйл:    Энэ залууд итгэж болно гэдэгт итгэлтэй байна уу?

Сол:     Хөөе, Ред.

Ред:     Хэн бэ?

Сол:     Брюс байна.

Ред:     Брюс ээ? Брюс гэж ямар новш нь билээ? Сол! Юу байна даа?

Сол:     Хэн байна гэж бодоо вэ?

Ред:     Энэ хэн бэ?

Дэйл:    Намайг Дэйл гэдэг, ноён Ред. Танилцахад таатай байна.

Ред:     Дэйл хэн?

Дэйл:    Миний бүтэн нэрийг мэдэхгүй байсан нь дээр байх.

Сол:     Дэйл Дентон. Санаа зоволтгүй. Тэр надтай хамт яваа.

Ред:     Дэйл Дентон, танилцахад таатай байна, хөгшөөн. Байж бай, онгойлгоодохъё.

Сол:     Тэгж үз.

Ред:     Ороод ир.

Сол:     Орж байна.

Ред:     Та нар жаахан хар тамхи авмаар байна уу?

Сол:     Намайг нэгжээч.

Ред:     Юу байна? Юу байна?

Сол:     Май, май.

Ред:     Хараач, хөөе. Юу байна даа, залуусаа?

Сол:     Юу байна?

Ред:     Би энд хараал идсэн тэтгэлэг авахыг оролдоод байж байна. Янзтай. Наад хувцаснууд чинь яачихаав?

Сол:     Бид хоёр жаахан зугаалсан юм.

Ред:     Зугаалах аа?

Сол:     Тийм ээ.

Дэйл:    Чиний наад уруул чинь зүгээр үү?

Сол:     Чи уйлсан юм уу?

Ред:     Өө, миний уруул. Яр гарчихсан юм. Урьд нь яртай байж үзээгүй болохоор уйлсан юм.. Харагдаж байгаагаасаа хамаагүй муу.

Сол:     Яр аа? Наадах чинь хомхой гэсэн үг үү?

Ред:     Тийм ээ, тэгсэн үг.

Сол:     Заваарсан юм аа. Хоёулаа хэдэн янжуур хувааж татлаа даа?

Ред:     Мэднэ ээ. Би бол заваан хүн.

Сол:     Хомхой чинь эдгэдэггүй биз дээ?

Ред:     Би энэн дээр нэг эмнэлгийн тос түрхэх гэж байгаа. Викодин ууж байгаа. Даанч хавдарыг нь буулгахгүй юм.

Сол:     Энэ чинь нөгөө нэг юмнаас болсон байх. Би чамд хэлсэн шүү дээ. Чи тэр тайчигчийн нүхнээс модон чихэр идсэн. Чи өөрөө л хүссэн шүү дээ.

Ред:     Тэрний эрхтнээс нь, харин тийм ээ. Чи юу хийснээ санаж байна уу? Чи юу хийсэн билээ?

Сол:     Юу ч биш.

Ред:     Чи тэрний өгзөгний нүхнээс нь бүтэн хайрцаг Нердс идсэн биз дээ.

Сол:     Чи хэлэхгүй гэж хэлсэн шүү дээ. Чи өөрийнхөө хоронд хордчихсон байна.

Дэйл:    Залуусаа, тоглоомгүй, бид энд шалтгаантай ирсэн. Тэрнээс асуу л даа.

Ред:     Тайвшир, тайвшир. Би хэдэн өндөг чанаж байна. Цаг хангалттай их байна. Би хараал идсэн бялуу хийж байна.

Дэйл:    Өө, тийм үү? Асуу л даа.

Сол:     Нэг зүсмийг авч болох уу?

Дэйл:    Чи юу хийгээд байгаа юм бэ? Зүсэм гуйх хэрэггүй.

Сол:     Би авч болохгүй юм уу?

Ред:     Үгүй ээ, чи болохгүй, энэ бол хувийн юм. Та нар өнөөдөр ямар өдөр гэдгийг мэдэх үү?

Сол:     2 дахь өдөр.

Ред:     Өнөөдөр миний муурны төрсөн өдөр.

Дэйл:    Би энд муур олж харахгүй байна, уучлаарай. Гадагшаа алдчихсан юм уу?

Ред:     Үгүй ээ, учир нь тэр 3 сарын өмнө үхчихсэн, ойлгов уу? Тэгэхээр одоо хэн нь хөгжилтэй байна даа?

Дэйл:    Уучлаарай.

Ред:     Өнөөдөр тэрний төрсөн өдөр, тийм учраас уламжлал ёсоор би өглөө эрт босоод дуртай десертийг нь хийж өгдөг юм.

Сол:     Битгий санаа зов оо, муур чинь диваажинд очих болно.

Ред:     Тийм ээ, магадгүй. Магадгүй тэр диваажинд очсон байх. Тэр тэгэхдээ новш байсан юм, там руу явсан ч байж магадгүй.

Дэйл:    Бид юу яриад, залуусаа, асуу, зүгээр л асуучих. За юу?

Ред:     Юу асууна гэж? Зүгээр л шулуухан бай. Юу болсон юм?

Сол:     За за.

Дэйл:    Асуучих.

Сол:     Бид чиний, бид чиний эх үүсвэрийн талаар мэдмээр байна.

Дэйл:    Тед.

Сол:     Тед Жонес. Энэ Дэйл бол гэрийн үйлчлэгч байгаа юм. Тэгээд

Дэйл:    Үгүй ээ, наадах чинь би биш.

Сол:     Өө, тэр тийм биш. Гэхдээ тэр Тедийн гэрийн гадаа

Дэйл:    Битгий. Бид чамайг өөрсдийнхөө нөхцөл байдал руу татан оруулмааргүй байна, за юу? Чи асуудал хүсэхгүй байгаа. Бид чамайг асуудалд оруулахгүй. Тэгэхээр чи энэ түүхийг бүтнээр нь мэдэхгүй байсан нь дээр. Зөв үү?

Ред:     Чи намайг аюулыг сөрж чадахгүй гэж бодож байна уу?

Дэйл:    Чи юу яриад байгаа юм бэ?

Сол:     Чи чадна аа?

Ред:     Би бүрэн чадна. Чи манай гэрт хүрч ирчихээд намайг аврахын тулд нууц хэлэхгүй гээд байгаа чинь чамайг тэнэг харагдуулж байна. Энийг хар. Харж байна уу? Харав уу? Ямар ч үс байхгүй байгаа биз?

Дэйл:    Наадах чинь тэгээд юу гэсэн үг юм?

Ред:     Энэ намайг зодолдох үед хөнгөн шингэн болгодог юм. Би аюулыг хүлээж авч чадна.

Дэйл:    За тэгвэл, хэн нэг нь утасдаж Сол юм уу, Хан боргоцойн экспрессийн талаар асуусан уу? Энийг л мэдмээр байна.. Наадах чинь Аанхаан юм уу, М-М юм уу?

Ред:     М-м.

Сол:     Ийм л байна даа, хөгшөөн. Цэвэрхэн. Дууссан. Бүх зүйл зүгээр. Би чамд хэлсэн шүү дээ. Бид ойд тэнэг шөнийг өнгөрүүлсэн ч гэсэн том хүн шиг мартаж чадна. Одоо харин сайхан манарах цаг боллоо. Тел Авиваас авч өгсөн нөгөө нэг юм чинь байгаа юу?

Ред:     Бонг Мицва, сороод өг, найзаа.

Сол:     Тийм ээ.

Ред:     Ийм л байна. Чи яагаад тэрнийг дагаад тайвширч болохгүй гэж?

Дэйл:    Би тайван байна аа. Би маш тайван байна.

Ред:     Чи тайван харагдахгүй л байна даа.

Дэйл:    Чамаас л тайван байна.

Ред:     Чи надаас тайван байгаа юм уу?

Дэйл:    Тийм ээ.

Ред:     Миний юу өмсч байгааг хардаа. Кимоно. Чи харин юу өмсч байна?

Дэйл:    Костюм пиджак.

Ред:     Тийм ээ, яг. Чи яачихаад байгааг мэдэхгүй байна, гэхдээ чи надад таалагдаж байна гэж бодохгүй л байна шүү.

Дэйл:    Чи ч гэсэн надад таалагдаж байгаа эсэхийг мэдэхгүй байна.

Ред:     Чиний хохь л болж дээ, учир нь би бол гайхалтай найз. Би Телефоно ашиглаж эхнэр лүү гээ ярьлаа, за юу?

Дэйл:    Ярь ярь.

Ред:     Тэгнэ ээ.

Дэйл:    Тэг л дээ.

Ред:     Миний юу ярихыг битгий чагнаарай.

Дэйл:    Тэгэхгүй ээ.. Новш гэж! Үгүй, үгүй ээ, үгүй. Худалч.

Сол:     Чи яагаад байна аа?

Дэйл:    Тэр бол худалч. Тэр худлаа яриад байна, хөгшөөн. Тэр худлаа ярьж байна.

Сол:     Тэгээгүй ээ.

Дэйл:    Тэр миний нэрийг мэдэж байна. Бас нэг л сонин байгаад байна. Энэ нөхрийг хаашаа ч яриулж болохгүй.

Сол:     Чи галзуураа юу, чи эргүүтсэн байна. Утсыг нь буцаагаад өгөөч.

Дэйл:    Би чамд итгэхгүй байна, эрхэмээ!

Сол:     Чи галзуурчихаж.

Дэйл:    Тэр нэг л сэжигтэй байна.

Сол:     Ред, уучлаарай.

Дэйл:    Бурхан минь!

Сол:     Новш гэж!

Дэйл:    Чамайг хараал ид!

Cол:     Чи яагаад байна аа? Тэр уучлалт гуйна шүү дээ. Өө, бурхан минь. Хомхой!

Ред:     Би ингэмээргүй байна.

Сол:     Ред, чи солиороо юу?

Ред:     Чи манайд чөтгөр авч ирсэн байна.

Сол:     Хоёулаа найзууд шүү дээ.

Ред:     Мэдэж байна аа. Тийм учраас л ингэж байна.

Сол:     Чи ахиад согтчихоо юу? Дэйл тэр намайг гэмтээх нь байна!

Дэйл:    Жорлон. Усыг нь тат.

Ред:     Амьдралд юу хийснийхээ хариуг амсдаг юм!

Сол:     Үнээн!..

Дэйл:    Тэр утас авч Тед рүү залгах гэж байна!

Ред:     Наанаа байж бай!

Сол:     Ред, битгий тэгээрэй! Ред!

Ред:     Муусайн новшнууд, та нар миний салдаг утсыг эвдсэн байна!

Сол:     Хамтдаа.

Дэйл:    За!

Ред:     Хаалга эвдлээ шүү дээ. Төлж өгөх юм уу?.. Хараал ид!

Дэйл:    Утас! Тавиач, тавь, тавь.

Сол:     Новш гэж!

Ред:     Би тавья аа, энэ хаалгыг над дээрээс авч үз!

Дэйл:    Бидэнд яг одоо бүгдийг хэлээдэх!

Ред:     Тэд намайг ална гэж хэлсэн!

Сол:     Чи Тед-д юу гэж хэлсэн юм?!

Ред:     Тэр миний эрхтэнг бяцлах нь ээ. Бяцаллаа.

Сол:     Бяцлаад өг!

Ред:     Хараал ид! Завсарлагаа. Завсарлагаа.

Дэйл:    Завсарлагаа, завсарлагаа.

Сол:     Дайн дууслаа.

Ред:     Завсарлагаа дууслаа. Хараал ид!

Дэйл:    Зогс!

Сол:     Муу хулхидагч!

Ред:     Намайг уучлаарай, уучлаарай, уучлаарай.

Сол:     Ред!

Ред:     Уучлаарай, уучлаарай.

Сол:     Хараал ид!

Ред:     Бурхан минь. Хараал ид! Май, новшоо!

Сол:     Завсарлагаа. Новш!

Дэйл:    Үгүй! Үгүй ээ, үгүй үгүй.

Ред:     Хаашаа явах нь уу, айн? Хаашаа явна гэж бодоо вэ, ноён Виглс? Алив ээ, хүрээд ир.

Дэйл:    Сол! Туслаарай! Туслаарай! Тэр миний бөгсийг цохиод байна! Одоо болсоон! Ярилцъя! Ам хэлээрэй учраа олъё! Амаараа! Үгүй ээ, үгүй! Үгүй ээ!

Сол:     Чи зүгээр үү, хөгшөөн? Би чамд нэг янжуур аваад ирье.

Ред:     Өнөөдөр манай муурны төрсөн өдөр шүү дээ.

Сол:     Төрсөн өдрийн мэнд хүргэе.

Ред:     Илгээмж шууданд байгаа байх.

Дэйл:    Одоо хангалттай!

Сол:     Өө, новш.

Дэйл:    Арай хэтрүүлчихэв үү?

 

хххххххххххххх

 

Сол:     Ирмэгийг нь олдоггүй ээ. Байз, олчихлоо, олчихлоо. Хөөе, Дэйл. Хоёулаа тэрнийг алах хэрэгтэй гэж бодож байна уу? Би хүн алж чадна гэж бодохгүй байна.

Дэйл:    Би ч гэсэн чадахгүй.

Сол:     Магадгүй хоёулаа тэрнийг амиа хорлоход ятгая. Эсвэл, юу ч хэлэхгүй байя.

Дэйл:    Бид тэрний юу мэдэж байгааг бүгдийг нь мэдэх хэрэгтэй, за юу?

Сол:     Сэрээрэй.

Ред:     Юу байна, залуусаа.

Дэйл:    Юмгүй ээ. Бидэнд бүгдийг хэлээдэх!

Cол:     Ярь, Ред.

Ред:     Би эндээс мултраад гарна аа.

Сол:     Гацсан.

Дэйл:    Бүтэхгүй ээ, Ред.

Ред:     За за. Би ярья. Тед Жонес чамайг аллагыг харсаныг чинь мэдсэн. Тэр чиний янжуурыг олсон. Тэр ийшээ хоёр залууг илгээсэн, Будловски, Матесон. 2 мангар том новшнууд. Тэд ерөнхийдөө та хоёрыг алахаар яваа. Бас би та нарыг илчлэхгүй бол намайг ч гэсэн ална. Тэгэхээр та хоёр ерөнхийдөө өнгөрсөн.

Дэйл:    Тэр хэдэн цагдааг өөртөө элсүүлсэн бэ? Хэл!

Ред:     Аан, нэг эмэгтэй цагдаа байгаа, Карол.

Сол:     Нөгөө эм цагдаа чинь.

Ред:     Мэдэхгүй ээ, өшөө зөндөө байгаа байх. Тэр нөхөр чинь маш сайн холбоо сүлбээтэй. Дээр нь маш сайн нуугдсан. Маш муу залуу шүү.

Сол:     Новш гэж.

Дэйл:    Өшөө юу байна?

Ред:     Тэр одоогоор Азиудтай дайтаж байгаа. Тэд яг одоо хар тамхины дайн хийж байгаа.

Дэйл:    Азиуд аа? Ямар Азиуд? Энэтхэгчүүд ч гэсэн Азиуд шүү дээ.

Сол:     Үнэн шүү.

Дэйл:    Ямар Азиуд?

Ред:     Мэдэхгүй ээ. Хятадууд, эсвэл Солонгосчууд, эсвэл

Сол:     Вьетнам?

Ред:     Тиймээ, зүгээр л жижигхэн Ази хүмүүс. Яагаав дээ, буу муутай, хар тамхитай, тэрний найз биш Азиуд.

Будлов:      Дин Дон.

Матесон:    Хөөе, Ред.

Сол:     Өө, новш гэж. Тэд ирчихлээ. Тэд намайг алах гээд ирчихлээ.

Ред:     За залуусаа. Би та нарыг илчилсэн. Би новш бас муу найз байсан. Сол, би чамтай ярьж байна. Дэйл, чи бол шинэ найз. Гэхдээ би зохицуулнаа. Аа тийм, “Найзууд хамгийн түрүүнд”. Зүгээр арын хаалгаар гараад зугт. Би юу ч хэлэхгүй. Би та нарыг хамгаална.

Сол:     Баярлалаа.

Ред:     Сандрахгүй шүү.. Дэйл Дентон байсан. Дэйл Дентон бас Сол. Тэд арын хашаанд байгаа. Хурдалвал гүйцнэ. Яв! Яв!

Сол:     Хөөе, ийшээ.

Дэйл:    Би утас олох хэрэгтэй байна шүү дээ, алив ээ!

Сол:     Нуугдсан нь дээр ээ.

Дэйл:    Яагаад? Сонс, хэрвээ Ред тэдэнд миний нэрийг хэлвэл тэд миний байр луу очно. Тэнд Энжигийн нэр байгаа. Тэгээд тэд нар Энжиг олчихно. Явъя aa!

Сол:     Үгүй ээ, эндээ байсан нь дээр гэж бодож байна.

Дэйл:    Яагаад?

Сол:     Би аль хэдийн энэ дотор байна.

Дэйл:    Тэгээд гараач дээ, алив ээ, чи угаасаа заваарчихсан.

ххххххххххххх

 

Будлов:      Тэд алга.

Тед:      Тэрний юу мэдэж байгааг мэдээдэх.

Матесон:    Ред, энэ бол чиний сүүлийн боломж. Бидэнд хэрэгтэй юм хэлэх үү?

Ред:     Матесон, чи надаар тоглоод байгаа байлгүй дээ. Чи өөр юу хүсээд байгаа юм бэ? Би тэрний нэрийг Дэйл Дентон гэдгийг хэллээ. Тэр Солтой хамтарч ажиллаж байгаа нь тодорхой байна. Тэгээд тэд энд ирээд манай гэрийг баасны хүүдий болгочихлоо. Дараа нь намайг нэвширтэл зодоод манай өвөөгийн сандал дээр скочдоод орхилоо. Өшөө юу хэлүүлмээр байгаа юм бэ? Зурхайгаа уншуулмаар байна уу?

Матесон:    Сонсов уу, Тед?

Тед:      Тэдний аль нэг нь Ази байсан эсэхийг асуу.

Матесон:    Тэд ямар арьстай байсан бэ?

Ред:     Цагаан арьстай байсан. Дентон Еврей байж магадгүй, би мэдэхгүй. Би хүмүүсийг иймэрхүү зүйлээр дүгнэдэггүй. Бид найзууд.

Матесон:    Сонссон уу?

Тед:      Дэйл Дентон, Ази биш. За за, Редийг ал.

Ред:     Сонсооч, та хоёр гутлаа тайлчихвал их баярлах байна. Энэ чинь цоо шинэ хивс, та хоёр шороо болгоод байна. Матесон, чи чинь ямар гутал өмсчихөөв ээ? Ийм гуталтай хүнийг 1987 оноос хойш харсангүй.

Будлов:      Чи чинь яагаад байна аа?!

Матесон:    Тед намайг тэрнийг ал гэсэн.

Будлов:      Жаахан анхааруулга өгч болохгүй байна уу!?

Матесон:    Хардаа, хар хар. Харсан уу? Харав уу?

Будлов:      Юу харав уу гэж?!

Матесон:    Чи анхааруулга гэж юу байдгийг ч мэддэггүй байсан. Би чамайг хүний эрүүний ясыг сугалж байхыг харсан. Би харсан. Тэр чинь маш хэрцгий байсан. Маш хэрцгий.

Ред:     Хараал ид гэж. Чи миний гэдэс рүү буудчихлаа шүү дээ. Би одоо бараг үхнэ байлгүй. Би та нарыг хоолоор дайлаа биз дээ? Загасаар. Ингэж ачийг минь хариулж байгаа юм уу?

 

хххххххххххх

 

Карол:  Будловски, Матесон хоёр юу гэсэн бэ?

Тед:      Мэдэхгүй ээ. Нэг Сол гээд залуу, бас нэг Дэйл Дентон гэдэг нөхөрт өвс зардаг. Тэгээд л боллоо.

Карол:  Тэр хоёр бидний буудсан хүнтэй холбоотой гэж бодож байна уу? Өөр юм хэлсэн юм уу?

Тед:      Сол Казино орох талаар нэг юм ярьсан гэсэн. Сонин юм.

Карол:  Казино орох оо? Азиуд тэр Казиног чинь эзэмшдэг шүү дээ, Тед.

Тед:      Өшөө шар айраг хэрэгтэй байна.

Карол:  Тэр тэдэнд ажилладагаас зайлахгүй. Магадгүй бид тэр залууг алсны дараа, тэд тэр гадаа байсан Дэйл Дентон билүү, тэрнийг ажлыг нь гүйцээлгэхээр хөлсөлсөн байх.

Тед:      Магадгүй ээ.

Карол:  Магадгүй ээ. За за, би цагийн дараа буцаад ирье. Энэ Дэйл Дентоны талаар бүх зүйлийг мэдчихээд ирье. Хэнтэй унтдаг? Ээж нь хэн болох? Бүх зүйлийг.

Эр:       Бичиж авав уу?

 

хххххххххххххх

 

Сол:     Хүлээ. Бид хаашаа яваад байгаа юм бэ?

Дэйл:    Би, би, би Энжигийнд очих хэрэгтэй. Зүгээр эсэхийг нь шалгах хэрэгтэй байна.

Сол:     Манай Бабби яах болж байна? Тэрэн дээр очсон гэж бодож байна уу? Тэрний овгийн нэр нь минийхээс өөр. Белогус.

Дэйл:    Мэдэхгүй ээ, ямар ч байсан замын голоос холдъё. Алив ээ.

 

ххххххххххххххх

 

Роберт:      Та нар дуртайгаараа хүлээ, гэхдээ нэг минутын дараа гэхэд би хоолоо идэж эхлэх болно. Бүдүүлэг гэнэ үү, юу гэнэ үү, дураараа болцгоо. Бас та нар идэхгүй эелдэг байж болно, харин би идлээ.

Энжи:   Аав, тэр ирнэ шүү дээ.

Роберт:      Би нөгөө өрөөнд орж и-мэйлээ шалгангаа хоолоо иднэ. Хүлээж залхлаа.

Шэннон:     Хонгор минь, бид ширээндээ байна. Хэн ч эндээс явахгүй.

Дэйл:    За, энэ байна.

Сол:     За, орцгооё.

Дэйл:    Үгүй ээ, үгүй. Би ганцаараа орно.

Сол:     Үгүй ээ.

Дэйл:    Тийм ээ, тийм.

Сол:     Би Энжитэй танилцмаар байна шүү дээ.

Дэйл:    Дараа уулз аа. Сонс, чи энд байж байх хэрэгтэй байна. Хамгаалаад, мэдэв үү? Их чухал шүү, миний арыг харж бай.

Сол:     За.

Дэйл:    Баярлалаа.

Сол:     За за, өөрөөрөө байгаарай. Би хамгаалж байя.

Дэйл:    Хөөе. Новш гэж. Өө, үгүй ээ.

Роберт:      Сайн уу, Дэйл.

Шэннон:     Сайн уу, Дэйл.

Дэйл:    Сайн уу? Оройн хоол. Энэ чиний намайг урьсан оройн хоол байна. Өнөөдөр шүү дээ, тийм болохоор би энд байна.

Шэннон:     Сууна уу.

Дэйл:    Тэгэлгүй яахав, сайн уу? Сайн байна уу?

Шэннон:     Шэннон.

Дэйл:    Таатай байна, Шэннон.

Роберт:      Танилцахад таатай байна. 

Дэйл:    Надад ч бас, андуураагүй бол өөрөө Роберт байх аа.

Роберт:      Суу, тэгээд идэцгээе.

Дэйл:    Суулаа.

Энжи:   Сайн уу, Дэйл.

Дэйл:    Сайн уу, за за.

Роберт:      Чамд юу гээч нь тохиолдоо вэ?

Дэйл:    Юу ч бишээ, би энд ирэх ёстой байсан, тэгээд л ирлээ.

Роберт:      Чи цул хиртэй бас чамаас цус гарч байна.

Дэйл:    Үгүй ээ, би энд хоол идэх гэж ирлээ.

Шэннон:     Дух чинь зөндөө шалбарчихсан байна.

Роберт:      Залуу минь, чи яг баас шиг үнэртэж байна.

Энжи:   Дэйл, юу болсон юм бэ?

Дэйл:    Би ойд байсан юм.

Шэннон:     Ойд оо?

Дэйл:    Тийм ээ, сонин байгаа биз? Би, би ойд байсан.

Энжи:   Чи ойд юу хийсэн юм?

Дэйл:    Би шувууны талаар судалгаа хийсэн юм. Тэгээгүй, үгүй ээ, тэгээгүй. За за, би үнэнээ хэлье. Би аллагын гэрч болчихсон, за юу? Би нэг хүн нөгөөгөө алж байхыг харсан, тэгээд тэд намайг дагаж байгаа байх гэж бодож байна. Бас тэд манай гэрт очсон байх өндөр магадлалтай, тэнд нь Энжигийн юмнууд зөндөө байгаа. Зургийн цомог, сурлагын дэвтэр, бас гар утасны дугаар нь хөргөгчин дээр байгаа. Тэгэхээр тэд энэ байшинг олоод хүрээд ирж магадгүй.

Шэннон:     Бид яг одоо цагдаа дуудах хэрэгтэй.

Дэйл:    Бид цагдаа дуудаж болохгүй. Цагдаа нар алуурчид байхгүй шүү.

Роберт:      Цагдаа дуудахгүй, тэд алуурчид гэнэ ээ. Энжи, би амлъя, чи ямар нэгэн юм хийхгүй бол би хийнэ шүү.

Энжи:   Таарч дээ.

Дэйл:    Үгүй ээ, тэрнийг битгий юм хийлгээрэй. Үгүй ээ, хүсэхгүй байна. Сонс, бид эндээс хурдхан шиг арилах хэрэгтэй байна. Явцгаая, нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлэх хэрэгтэй.

Роберт:      Чи хар тамхи татчихсан байна уу?

Дэйл:    Юу? Үгүй ээ, би татаагүй. Яагаад?

Шэннон:     Чиний татсан чинь илхэн байна.

Дэйл:    Би татаагүй ээ, явцгаая.

Роберт:      Бид хаашаа ч явахгүй. Би минутын дараа ирнэ. Чи намайг юутай буцаж ирэхийг мэдэж байна уу? Би буутай ирнэ. Чи явсан чинь дээр шүү. Би чамтай марзганаагүй байна шүү!

Дэйл:    Буу? Буу гэсэн үү? Яасан гэж? Битгий бууг нь авахуулаач. Яагаад зэвсэглээд байгаа юм бэ? Бид явах хэрэгтэй. Бүгдээрээ, миний араас..

Матесон:    Ямар сэтгэл хөдөлгөм юм бэ?

Дэйл:    За, за. Энд машинаа тавьсан уу? Замдаа гарцгаая.

Шэннон:     Хэн чамайг, бас Энжиг хөөгөөд байгаа юм?!

Дэйл:    Тэд хар тамхины наймаачид. Тэднийг хар тамхины наймаачид гэдэгт итгэлтэй байна.

Энжи:   Чи юугаа яриад байгаа юм бэ? Солиотой юм, чи галзуурчихаж!

Дэйл:    Энэ солиотой сонсогдож байгааг мэдэж байна аа.

Сол:     Нуугдаарай. Дэйл, Дэйл, нөгөө хэд чинь хүрээд ирлээ, би ороомог идээд

Дэйл:    Чи яагаад ингэж байгаа юм бэ?

Сол:     Бурхан минь!

Дэйл:    Бурхан минь, За! Зүгээр зогс!

Шэннон:     Энжи, чи яаж байгаа юм бэ?

Энжи:   Энэ нөгөө хар тамхины наймаачин нь байна!

Дэйл:    Энэ чинь миний өвсний наймаачин.

Энжи:   Чиний өвсний наймаачин?

Сол:            Аваач ээ!

Дэйл:    Авчихлаа! Заваан юм, чи зүгээр үү?

Энжи:   Дэйл, энэ хэн юм бэ?!

Дэйл:    Энэ миний, новш гэж, доошоо!

Энжи:   Ааваа!

Матесон:    Юу байв аа?

Будлов:      Буудаж байна.

Дэйл:    Боль! Боль! Болиоч! Тэр надтай хамт байгаа юм аа!

Сол:            Би сайн талын наймаачин!

Энжи:   Аав, буугаа буулга л даа!

Дэйл:    Буугаа буулга.

Роберт:      Та нар муу новшнууд миний хэлсэн болгоныг хийхгүй бол би та нарыг гудамжинд гаргаад тонилгочихно шүү!

Сол:     Битгий тэгээрэй.

Дэйл:    Биднийг хаана ч битгий тонилгоорой..

Матесон:    Гадаа хүн байна уу? Нуугдаж тоглоод байгаа юм биз дээ? Юу вэ? Хөөе, хоол нь халуунаараа байна. Таалагдаж байна аа.

Дэйл:    Алив ээ, Сол. Нааш ир, нааш ир, нааш ир. Тийм ээ. Бид чадлаа. Бид бүгд аюулгүй байна, бид чадлаа.

Роберт:      Та нар юу хийгээд байна аа? Миний машинаас одоохон өгзөгөө чирж гарга. Ийм хувилбар байна гэж бодсон байх ч гэж.

Дэйл:    За за, зөв сонсогдож байна, ингэх ч ёстой. Алив ээ, гаръя. Зөв өө, тэрний зөв.

Роберт:      Миний гэр бүлээс хол байгаарай. Өөр яриа байхгүй.

Энжи:   Тэгээд бид хаачих юм бэ? Яах ёстой юм?

Дэйл:    Дэйс Ин зочид буудалд оч, за юу? Хуурамч нэр ашиглаарай. Нууцаар. Би та нартай холбоо барина. Би тэднийг ямар хүмүүс болох, юу хийж чадахыг мэдэхгүй ч би та нарыг аюулгүй байлгах болно, би амалж байна. Аюулгүй байлгана.

Роберт:      Зайлж үз, новшоо.. Энжи, чи бол эргүү амьтан. Би чамд хайртай учраас ингэж хэлж байна.

 

ххххххххххххх

 

Карол:  Тэгэхээр ийм байна. Гар утаснуудыг нь мөрдсөн чинь, тэд нэгийг нь эвдлээд, нөгөөг нь биднийг төөрөлдүүлэх гэж ойд аваачиж хаясан байна. Жаред тэрнийг нь олох гэж хэдэн цаг болсон. Дараа нь тэр Дентоны машиныг олоход дотор зөндөө зүсээ хувилгах зүйлсүүд байсан гэнэ. Хиймэл үс, шляпан малгай, гимнастикийн хувцаснууд. Энэ юу гэсэн үг вэ?

Тед:      Зүгээр Азиуд руу залгаад Ченгтай яръя л даа. Шулуухан л байя..

Ченг:    Байна уу?

Тед:      Ченг, Тед байна.

Ченг:    Энэ яриаг бич. Тед, ямар сонин хүн бэ? Би чамд яаж туслах вэ?

Тед:      Ченг, найз минь, би хэлье л дээ. Бид хоёулаа чиний хамгийн сайн алуурчдынхаа нэгийг нааш нь илгээснийг мэднэ. Харин би болон миний хамтрагч цонхоо жаахан чимэглэсэн. Чи харсан ч болоосой. Бид ханаа тэрний тархиар нь будсан. Будсан. Одоо бас энэ Дэйл Дентон гэгчийг үү? Чи тоглоогүй биз? Зүгээр больж үз, за юу? Боль, эсвэл чи дайн хүсээд байгаа юм уу? Чи дайн хүсч байна уу?

Ченг:    Тэгсэн ч яадаг юм.

Тед:      Чи намайг сонс, Ченг муу өмхий новшоо! Эхэлсэн шүү! Бид хамаг хүчээрээ чам руу дайрах болно! Эхэлсэн, тиймээс чи толгойгоо бөгснөөсөө гаргаад бэлэн байсан чинь дээр шүү! Чи үхсэн!

Карол:  Чи шал тэнэг юм. Чи дөнгөж сая биднийг ямар сул дорой харагдуулснаа мэдэж байна уу?

Тед:      Хараал ид гэж!

Ченг:    Тун сайхан. Тед Жонес сандарч байна. Бид одоо бүрэн хүчээрээ дайрах хэрэгтэй. Чиний ахын үхэл ингээд зүгээр өнгөрөхгүй ээ.

 

ххххххххххххххххх

 

Дэйл:    Би хэлэх хэрэгтэй, би урьд нь зөндөө л хар тамхины наймаачинтай учирч байсан. Чи хамгийн давгүй нь шүү. Тэд бүгдээрээ новшнууд байсан.

Сол:     Нээрээ юу?

Дэйл:    Тийм ээ.

Сол:     Баярлалаа, найзаа.

Дэйл:    Зүгээр дээ.

Сол:     Үнэхээр баярлаж байна. Наадах чинь надад их чухал. Чи миний юм зарж байсан хүмүүсээс надтай найз болсон анхных нь. Нэг үг байдаг даа “Компаний бэхэнд үзгээ битгий дүр” гэж. Гэхдээ би чиний бэхэнд дүрсэндээ үнэхээр баяртай байна.

Дэйл:    Тийм ээ. Тэгэхээр, бид хотоос гарсан нь дээр байх. Битгий эхний нүүдэл тэр байх болно. Автобусанд суугаад л гараад явчихъя, зөв үү? Автобусны билет авъя. Зэргэлдээх хотод очоод, цагдаад мэдэгдье.

Сол:     Би юу гэж хэллээ? Би үнэхээр

Дэйл:    Чи миний бэхэнд үзгээ дүрсэндээ баяртай байгаа. Тийм ээ, гэхдээ хоёулаа автобусны билет худалдаж аваад явах хэрэгтэй, зөв биз дээ?

Сол:     Юу?

Дэйл:    Автобусанд суух. Явах. Билет худалдаж авах.

Сол:     Надад нэг 50-хан л доллар байна, энүүгээр 1 ширхэг ч билет авахгүй байх.

Дэйл:    Чиний хүүдийний тухайд?

Сол:     Энэ намайг жинхэнэ тарчлааж байна, би нэгийг нь хагалчихсан юм шиг санагдаад байх юм.

Дэйл:    Үгүй ээ, харамсалтай л юм, гэхдээ би өөр юмны талаар ярьж байна. Чиний өвсний хүүдий. Хоёулаа жаахан өвс зарж мөнгө олоод тасалбар худалдаж авч болно шүү дээ.

Сол:     Тэгэлгүй яахав ээ, наадах чинь миний хийдэг зүйл.

Дэйл:    Чиний хийдэг зүйл. Онц!

 

ххххххххххххххх

 

Хүү:      За, чи тэгэхээр хагассайны тоглолтын тасалбар авах гэж байгаа юм байна, тийм үү? Тэд бол гайхалтай.. Чамд юу хэрэгтэй юм?

Сол:     Та нар жаахан архаг юм сонирхохгүй биз?..

Хүү:      Энийг юу гэдэг гэлээ?

Хүү.2:   Хан боргоцойн экспресс. Эд нар бараг 8 удаа хэллээ шүү дээ, тэнэг минь.

Сол:     Гэхдээ битгий тэгж нэрлэ.

Дэйл:    Хүн асуух юм бол энэ нэр нь биш шүү.

Сол:     Гадилны завь гээд нэрлэчих.

Дэйл:    Бас энийг татаад л болих хэрэгтэй шүү. Энэ та нарын сүүлийнх байх болно. Ахиж татаад хэрэггүй. Кокайн. Битгий хэрэглээрэй.

Хүү:      Бид нар жаахан хүүхэд биш. Санаа зоволтгүй. Бидэнд битгий юу хийхийг маань заагаад бай.

Сол:     Сор, Чачи, сор.

Хүү:      Чачи гэж хэн юм?...

Сол:     Та нар хэр их мөнгөтэй юм?

Дэйл:    Алив ээ.

Сол:     Бүгд нэг атга дүүрэн авч болно.

Дэйл:    Тайван бай, атга гэдэг чинь зөндөө их шүү дээ. Алив ээ. Нуугаарай.

Сол:     Хэнд ч хэнээс авсан тухайгаа хэлж болохгүй. Та нар Со, үгүй ээ, Сантиаго, Данбар хоёроос авсан шүү.

Хүү:      Явъя аа.

Дэйл:    Яваа яв. Явж үз.. Чи чадлаа шүү дээ. Чи жинхэнэ сайн наймаачин юмаа. Авъяас байна шүү.

Сол:     Явж жаахан идэх юм авъя байз.

Дэйл:    Хачиртай талх ч юм уу, аваарай. Уух юм бас аваарай, амттай. Түр баяртай, янзтай..

Эм:       Битгий хөдөл. Хөдлөөд үзээрэй. Энэ их өвдөнө шүү. Бүү хөдөл. Гарт чинь юу байгаа юм?

Дэйл:    Энэ өвс. Тамхи, янжуур байгаа юм. Уучлаарай.

Эм:       Энд хая.

Дэйл:    Би зүгээр л, би энийг хууль ёсных болчихсон гэж бодсон юм, үнэнийг хэлэхэд. Би хоолноос гарах өвчтэй юм л даа, энийг татахаар хоол идэх дур сэргэдэг юм. Намайг үнэхээр уучлаарай.

Эм:       Миний сурагчдад хар тамхи зарах нь хууль ёсных биш шүү.

Дэйл:    За, би ойлгож байна аа.

Эм:       Би энэ сургуулийн цагдаа байна. Тэгсэн яасан гээч? Би дөнгөж сая 3 сурагч эндээс чөтгөрийн эрхтэн шиг улаан нүдтэй гарч ирэхийг харлаа. Чи баригдсан.. Машины хамран дээр. Хамран дээр.

Дэйл:    За, би хамран дээр байна. Алив л дээ!

Эм:       Хөдөлгөөнгүй зогс. Хөдөлгөөнгүй зогс.

Дэйл:    Би хөдлөөгүй байна. Уучлаарай.

Эм:       Чиний бүртгэл цэвэрхэн байгаасай гэж залбир. Энд чинь элдэв бусын юм байхгүй л байсан нь дээр дээ. Өгзөгийг чинь зад өшиглөнө дөө.

Дэйл:    Бурхан минь. Новш гэж..

Эм:       Шилтэйгээ их тачаангуй байх нь ээ.

Эрэн сурвалжлагдаж байна, машин мөргөөд зугтсан, газар дээр нь баривчил.

Эм:       Барбара ярьж байна. Оргодол Дэйл Дентоны талаар шинэ мэдээлэл хүсч байна. Давтъя, Дэйл Дентоны талаар шинэ мэдээлэл хүсч байна. Оргодолыг барьсан.

Карол:  425-аа, 425-аа, байршил чинь хаана вэ?..

Эм:       Чи ч өнгөрсөөн.

Дэйл:    Юу? Юу гэсэн үг вэ? Би яахаараа өнгөрдөг билээ? Тэнд чинь юу гэж байсан юм бэ? Та яагаад байна аа?

Эм:       Би чамд юу гэж хэллээ? Би юу гэж хэллээ?

Дэйл:    Би яагаа ч үгүй шүү дээ. Та яагаад намайг ингэж их үзэн ядаад байгаа юм бэ? Тэнд чинь юу гэж байна?

Эм:       Мөргөөд зугтсан гэнэ ээ? Ноён Дентон. Мөргөөд зугтсан.

Дэйл:    Новш гэж.

Эм:       2 хоногийн өмнө, зогсоолд байсан хоёр машиныг. Тэдний нэг нь цагдаагийн машин байсан юм байна. Чи дэлхийн хамгийн тэнэг гэмт хэрэгтэн байна даа.

Сол:     Энэ нөгөө эмэгтэй цагдаа нь байна. Тэд Дэйлийг барьчихлаа. Новш гэж.

Эм:       Тэгэхээр чи надад чи Тед Жонес гэдэг хүн бас нэг цагдаатай хамт хүн буудсаныг харсан гэж хэлээд байна уу?

Дэйл:    Яг мөн.

Эм:       Чи тэгээд бүр харсан юм биз дээ?

Дэйл:    Тийм ээ, та надад итгэж байна уу?

Эм:       Мэдэхгүй ээ, түр хүлээ. Эмэгтэй байсан юм уу, эрэгтэй байсан юм уу?

Дэйл:    Эмэгтэй цагдаа байсан. Эмэгтэй.

Эм:       Хэн гээч өлөгчин байсныг мэдэх юм шиг байна шүү.

Дэйл:    Тийм ээ, би тэр өлөгчинг тодорхойлж өгөх болно. Надад итгэсэнд үнэхээр их баярлалаа, хадагтай. Үнэхээр их баяртай.

Эм:       Чи сонсч бай, би энэний учрыг олно. Би цагдаагийн үнэмлэхээ хураалгаад ч хамаагүй, учрыг нь олно. Би хуулинд ажилладаггүй. Хууль надад ажилладаг юм. Би энэ тасагт нэг сэжигтэй юм үнэрлээд байсан юм.

Дэйл:    Зам руугаа хараач ээ.

Эм:       Би энэний учрыг нь заавал олох болно.

Дэйл:    Зогс!

Эм:       Новш вэ!

Дэйл:    Өө, үгүй ээ. Энэ юу гээч нь байв аа? Энэ юу вэ?.. Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй. Үгүй ээ, чи юу хийгээд байна аа?

Сол:     Би чамайг аварч байна, анд минь! Битгий санаа зов.

Эм:       Зогс, новш гэж! Ингэнэ гэж бодох ч хэрэггүй шүү!

Сол:     Энэ чинь хуучны зугтах арга байхгүй юу.

Дэйл:    Машинаа зогсоо! Чи юугаа хийгээд байгаа юм бэ?!

Сол:     Өө, новш! Өө, новш! Чөтгөр ав!

Дэйл:    Новш гэж, энэ чинь нөгөө эмэгтэй цагдаа байна! Нөгөө алуурчин! Зугтаарай!

Сол:     Юу?

Дэйл:    Нөгөө эмэгтэй цагдаа чинь байна аа!

Сол:     Тэгвэл энэ хэн юм бэ?

Дэйл:    Мэдэхгүй ээ. Тэд буудаж байна!.. Өө, бурхан минь, тэд буудаад байна шүү дээ!

Эм:       Новш!..

Дэйл:    Хөгшөөн!

Сол:     Би харж чадахгүй байна аа, нөгөө сүмс чинь асгарчихаж!

Дэйл:    Шил арчигчаа ажиллуулаач!

Сол:     Ажиллахгүй байна аа!

Дэйл:    Цонхоо өшиглөөд хагалчих, кинон дээр тэгээд байдаг шүү дээ!

Сол:     Яаж нэг хөлөөрөө жолооддог юм бэ?

Дэйл:    Мэдэхгүй ээ!

Сол:     Новш, би салтаагаа задалчих шиг боллоо!

Дэйл:    Хөлөө наанаасаа салгаж аваач ээ! Тэр гүйцэх нь ээ! Тэр яг ард байна!

Cол:     Тэрний машин нь илүү сайн юм байна!

Дэйл:    Наанаасаа хөлөө аваач ээ!

Сол:     Чадахгүй нь ээ.

Дэйл:    Тултал нь гишгээд өг!.. Үгүй ээ, үгүй үгүй үгүй!

Сол:     Новш гэж!

Дэйл:    Гаргаад аваач ээ!

Сол:     Би юу ч харахгүй байна!..

Дэйл:    Аюул, аюул! Моднууд, мод, мод! Хэрэм!

Сол:     Хөөе, би хөлнийхөө нүхээр харж байна.

Дэйл:    Сайн байна аа! Болгоомжтой, мод мод, мод!

Сол:     Харж байна аа.

Дэйл:    Чи чадлаа, хөгшөөн. Болгоомжтой!

Сол:     Новш гэж!

Дэйл:    Эргэ, эргээч ээ!.. Би айгаад байна, Сол. Би айж байна.

Сол:     Битгий санаа зов оо, би аргална.

Дэйл:    Ямар нэгэн юм хийгээч дээ!

Сол:     За за, бариарай, нэг санаа төрлөө!

Дэйл:    Новш! Новш гэж! Яв, яв, яв, яв!

Карол:  Уучлаарай!

Дэйл:    Сая яаж байгаа юм бэ?!

Сол:     Хараал ид гэж, намайг уучлаарай. Өнгөрөөд явчих байх гэж бодсон юм.

Дэйл:    Яагаад?

Сол:     Мэдэхгүй ээ...

Дэйл:    Бурхан минь.

Сол:     Хөөх.

 

ххххххххххххх

 

Дэйл:    Тийм ээ! Тийм ээ! Бид чадлаа. Ашгүй дээ, хөгшөөн.

Сол:     Эндээс хурдхан арилъя!

Дэйл:    Үгүй ээ! Чи хаачих гээд байна аа? Чи намайг мартчихлаа, тэнэг минь! Буцаад ир! Буцаад ир! Сол!

Сол:     Уучлаарай, уучлаарай.

Дэйл:    Баярлалаа.

Сол:     Явъя.

Дэйл:    Хүлээ, гавны түлхүүр аваач, тэнэг минь.

 

хххххххххххх

 

Карол:  Тэр новшнуудыг өнөө орой алчихаад, Тед, би болилоо..

Тед:      За за. Тэг ээ. Чиний асуудлыг шийдчихнэ гэж амлая.

Карол:  Тэгэхгүй гээд яах юм?

Тед:      Харин одоо бол, бид ингэх болно. Бид өнөө орой ферм дээр очоод, маргаашийн илгээх бараагаа шилжүүлэх болно. Харин маргааш өглөө хийх эхний ажил бол, тэдгээр залуусыг устгах. Дэйл, Сол, Азиуд. Ул мөргүй. Бид бүгдийг нь алах болно. Тиймээс инээмсэглэ.

Карол:  Амаа тат.

Тед:      Испаниар нэг үг хэлдээ. Тэгдээ. Хэлээдэх. Алив ээ.

 

ххххххххххх

 

Сол:     За за, та хамгаалалт хэрэглэж байгаа юу?

Эр:       Дэйс Ин зочид буудал.

Дэйл:    Би Гаражийн өрөөтэй холбогдож болох уу?

Энжи:   Байна уу?

Дэйл:    Байна уу, наана чинь Энжи байна уу?

Энжи:   Дэйл!

Дэйл:    Энжи юу?

Энжи:   Бурхан минь, чи зүгээр үү?

Дэйл:    Би зүгээр ээ, зүгээр. Маш сайн байна. Чи зүгээр үү?

Энжи:   Тийм ээ, би зүгээр.

Дэйл:    За за, сайн байна. Надад нэг төлөвлөгөө байна. Эхлээд сонин сонсогдож магадгүй, гэхдээ зүгээр л сонс.

Энжи:   Дэйл! Юу гээч? Хар тамхины наймаачид аа? Би чамд нэг юм хэлье. Хар тамхины наймаачид намайг алах гэж байна. Бас чамайг. Бас манай гэр бүлийг. Би яг одоо чамаас болон чиний хар тамхины донгоос болж ийм нөхцөл байдалд орчихоод байгаадаа итгэж чадахгүй байна. Би энд байгаадаа ч итгэхгүй байна.

Дэйл:    Би хар тамхинд донтоогүй шүү дээ. 1-т, би гаанс ашигладаг, тэр донтуулагч бодисыг нь шүүчихдэг юм. Тоглоомгүй. 2-т, тэр чинь одоо энэнд ямар хамаатай юм бэ? Би аллагын гэрч болсон. Одоо би учраа олох гэж байна. Энэ байна даа, бидний хооронд болоод байгаа зүйл, энэ бол хэвийн. Үерхээд 3 сар болсон бүх хосуудад ийм юм тохиолддог юм. Бид туулаад гарах хэрэгтэй.

Энжи:   Үгүй ээ, ийм юм бүх хүнд тохиолддоггүй юм. Би ийм байдалд орохгүй байх байсан юм, тиймээс чамайг хараал идэг! Юу гээч, ингээд салъя.

Дэйл:    Сайхан сайхан. Яасан ч яахав. Салъя аа, салъя. Баяр хүргэе. Угаасаа хэзээ нэгэн цагт болох л байсан, тийм үү? Яагаад одоо байж болохгүй гэж?

Энжи:   Наадах чинь юу гэсэн үг юм?

Дэйл:    Энэ чи дараа жил их сургуульд орно гэсэн үг. Чи надаас холдоод явах болно. Тэгээд чи баахан залуусаас залхаад лесби болно, харин би эндээ ингээд тэнэгтээд байж л байна. Дараа нь чи намайг хаяна, тиймээс хараал ид, сайхан амьдраарай.

Энжи:   Лесби гэнэ ээ? Чөтгөр лүү гээ тонил, Дэйл! Би ер нь угаасаа чамд таалагддаггүй байсан, тийм үү? Чи эцэг эхтэй минь уулзахыг хүсээгүй.

Дэйл:    Би үргэлж чамд санаа тавьдаг байсан. Чиний бодож байгаа шиг биш, за юу? Би үргэлж санаа тавьдаг.

Энжи:   Чи тэгээд яагаад тэрийгээ илэрхийлдэггүй юм, айн? Яагаад чи хэзээ ч санаа тавьдаг гэдгээ харуулдаггүй юм?

Дэйл:    Яагаад гэвэл би тэнэг! Хараал ид! Чи юу хүсээд байгаа юм? Бурхан минь.

Энжи:   Намайг гэртээ харьж болох болсон үед утасдаарай.

Сол:     Та хөзөр тоглоод алдчихсан юм уу? Та нээрээ. Би ахиад өгье, гэхдээ ахиж мөрийтэй тоглож болохгүй шүү. Тийм ээ, цагны тухайд уучлаарай. Би өнөөдөр билүү, маргааш билүү гэдгийг мартчихсан байсан юм. За за, би явах хэрэгтэй боллоо. Хайртай шүү. Цэцэн эмгэн минь. Хөөе, чи зүгээр үү? Яаруу сонсогдлоо шүү.

Дэйл:    Би зүгээр ээ. Эндээс хурдхан тонилж үзье.

Сол:     Эхлээд хийх юм тодорхой.

Дэйл:    Битгий тэг, за юу?

Сол:     Яагаад үгүй гэж?

Дэйл:    Яагаад үгүй гэж үү? Машины хөөцөлдөөн, буудалцаан. Энэ бүгд бид хар тамхи татдагаас л болсон.

Сол:     Үгүй ээ, залуу минь. Энэ бүгд тэр хараал идсэн хүүхдүүд юмаа нууж чадаагүйгээс л болсон.

Дэйл:    Чи хэрвээ анзаараагүй бол, чи ч мэдээж анзаараагүй л дээ, яагаад гэвэл чи ер нь юуг анзаардаггүй, бид хар тамхи татсан үедээ толгойгоо ажиллуулж чадахгүй байна. Тэр нь байнга гэсэн үг.

Сол:     Мэдэхгүй юм даа, би одоо ч гэсэн толгойгоо ажиллуулж л байна даг. Би чамайг тэр цагдаагийн машинаас аврахдаа ч хар тамхи татчихсан л байсан. Тэрийг юу гэж хэлэх вэ?

Дэйл:    Наадах чинь үнэн байх байсан, хэрвээ чи намайг аварсан бол! Гэхдээ чи намайг авраагүй ээ. Тэр бидэнд туслах гэж байсан юм, чи бүхнийг сүйтгэсэн. Бид одоо янз бүрийн хэргээр эрэн сурвалжлагдаж байна.

Сол:     Битгий миний хэргийн талаар яриад бай, мэдэв үү? Би хар тамхи зарж эхэлсэн ганц шалтгаан нь би Баббигаа сайн хөгшчүүлийн асрах газарт оруулах гэсэндээ юм.

Дэйл:    Тэр чамаар бахархаж байгаа байх даа.

Сол:     Тэр надаар маш их бахархаж байгаа. Би ямар нэгэн юм болох байсан юм. Би тэрнийг нас барангуут нь, барилгын инженер болох болно. Би тоглоомын талбайн хогийн савыг зохион бүтээнэ. Жаахан хүүхдүүд хог ухаж байх зориулалттай. Тэнэг минь, чи тэгэхэд юу хийх юм?

Дэйл:    Би юу хийх вэ гэж үү? Чиний зохион бүтээсэн зүйлээс айж гэртээ суухаас өөр үү? Би радиогийн хөтлөгч болоод амьдралын талаар ярих болно. Амьдралын талаар хичээл заана.

Сол:     Хаха, больж үз. Би байшин зохион бүтээж байхад энэ нөхөр юу хийнэ гэнэ вэ? Хүмүүсийг радиогоор залхааж алах нь байна.

Дэйл:    Чи бол новш. Тиймээ, яг зөв. Чи бол новш.

Сол:     Би новш биш.

Дэйл:    Чи новш мөн.

Сол:     Юу гээч? Би өөрийгөө новш биш гэдэгтээ нэлээд итгэлтэй байна. Би бол маш давгүй залуу.

Дэйл:    Би тэгвэл чам шиг л давгүй залуу. Тиймээс битгий тийм юм ярь. Ойд байхад би чамд пиджакаа өмсүүлээ биз дээ? Чи даарч байсан, харин би чамайг хувцасласан.

Сол:     Тэгвэл би паркад чамайг өөрийнхөө найзаа гэж хэлсэн яах болж байна? Чи намайг найзаа гэж хэлээгүй шүү дээ.

Дэйл:    Амархаан. Яагаад гэвэл бид найзууд биш. Чи миний хар тамхины наймаачин. Бид бие биенээ мэддэг ганц л шалтгаан байна. Би чиний зардаг хар тамхинд дуртай. Тэгээд л боллоо. Хэрвээ чи хар тамхи зардаггүй байсан бол, би чамайг хэн гэдэг талаар юу ч мэдэхгүй, маш сайхан амьдарч байх байсан, ийм харагдаад байж байхын оронд. Жаахан өөдгүй сонсогдлоо. Өөдгүй сонсогдсоныг нь сая л ойлголоо. Би тэгж хэлье гэж

Сол:     За за. Сармагчин лонхноосоо гарчих шив.

Дэйл:    Юу? Тийм зүйр үг байдаггүй шүү дээ.

Сол:     Пандора хайрцганд буцаж ордоггүй юм. Тэр зөвхөн гардаг юм.

Дэйл:    Уучлаарай, хөгшөөн. Сонсооч, чи яагаад байна аа?

Сол:     Май, амттай хоол авч идээрэй.

Дэйл:    Алив л дээ, битгий тэгээч дээ.

Сол:     Бүтнийг авч идээрэй, новшоо.

Дэйл:    Намайг уучлаарай. Буцаад ир л дээ. Би тэгж хэлье гэж бодоогүй юм аа...

Эм:       Би чамд хайртай. Чи надад хайртай юу?...

 

ххххххххххххх

 

Эм:       Наадах чинь сайхан харагдаж байна шүү..

Энжи:   Байна уу? Дэйл үү?

Дэйл:    Тийм ээ, би байна. Энжи, би чамд энэ дэлхий дээрх юунаас ч илүү хайртай болохоор залгаж байна. Бидний харьцааг бүтээхийн тулд би юуг хийхэд бэлэн байна. Би юу ч хамаагүй хийнэ ээ. Би амиа алдах шахсан, тийм юм тохиолдоход хүн амьдралаа хамгийн түрүүнд боддог юм байна. Чи миний амьдрал. Мэдэв үү? Гуйя, надтай буцаад нийлээч, гуйя. Би чамд хайртай.

Энжи:   Би чамд хайртай.

Дэйл:    Тийм үү?

Энжи:   Би чамайг алдмааргүй байна, Дэйл. Бид нар гэрээс гараад машинаар явж байхад, би байнга, мэдэхгүй ээ, би зүгээр, би чамтай гэрлэмээр байна.

Дэйл:    Би алдаа гаргачихаж.

Энжи:   Юу гэсэн үг юм бэ?

Дэйл:    Би

Энжи:   Юу вэ?

Дэйл:    Би сүүлд хэлсэнийг чинь бодож байна л даа. Чи яамаар байна, Өө, хараал ид.

Энжи:   Яасан?

Дэйл:    Мэдэхгүй ээ. Одоо чи надтай буцаад нийлэх юм бол чи маш гэнэн бас ухаан суугаагүй байна гэсэн үг гэдгийг ойлголоо. Чи намайг ямар тэнэг амьтан гэдгийг харахгүй байна. Би хүнд тоогдох хүн биш.

Энжи:   Чи л харин ухаан суугаагүй байх.

Дэйл:    Үгүй ээ, би ухаан суусан, чи ухаан суугаагүй. Би ямар нэгэн байдлаар ухаан суугаагүй байж болно л доо, гэхдээ чи надаас илүү ухаан суугаагүй. Би илүү хөгшин.

Энжи:   Хөгшин болохоор л илүү байна гэж бодоо юу? Би 14 настай байхдаа онгоноо цоолуулсан.

Дэйл:    Нээрээ юу?

Энжи:   Чи ер нь хэдэн хүнтэй унтсан юм?

Дэйл:    Хоёр хагас.

Энжи:   Хоёр хагас аа? Хагас нь юу юм бэ? Чиний гар уу? Тэрийг чинь тооцохгүй.

Дэйл:    Үгүй ээ, би зөвхөн үзүүрийг нь хийсэн юм. Яагаад гэдгийг нь санахгүй байна. Би зөвхөн “Энэ бүтэн гэж тооцогдохгүй” гэж бодож байснаа л санаж байна. Би 3 гэж хэлсэн бол, худлаа ярьсан юм шиг санагдах байсан юм. Мэдэхгүй ээ, би согтуу байсан.

Энжи:   Чамайг чөтгөр ав. Зүгээр намайг эндээс гаргаадах!

Дэйл:    Тэгнэ ээ, чи харин тэрнээс хойш надтай хэзээ ч уулзахгүй шүү, ойлгов уу? Өө, бурхан минь. За.. Белогус. Фэе Белогус.

 

ххххххххххххх

 

Хөгшчүүдийн асрах төв

Бабби: Хардаа. Хардаа.

Матесон:    Та эндхийн бассейнд ордог уу?

Бабби: Тийм ээ, би ордог. Алив ээ, надаас юу хүсээд байгаа юм бэ?

Будлов:      Танай ач хүү чинь хэрэгтэй байна. Та одоо утас аваад ач хүүтэйгээ

Бабби: Манай ач хүү гэж юу яриад байгаа юм бэ? Та нар энд сууж, надтай даалуу тоглоно гэж хэлээ биз дээ? Одоо та нар миний ач хүүгийн талаар шалгаагаад байна.

Будлов:      Июүд хэл үү?

Бабби: Тийм ээ, мөн.

Будлов:      Би танийг Фэе гэж дуудаж болох уу?

Бабби: Чи намайг Фэе гэж дуудаж болно оо, гэхдээ би чамайг өмхий хүрэн гэж дуудах болно.

Сол:     Сайн уу, хадагтай Менделсон.

Бабби: Та нар надаас юу хүсээд байгаа юм бэ?

Сол:     Бабби, сайн уу?

Матесон:    Хэн ирснийг хараач.

Будлов:      Сайн уу, хонгор минь.. Новш гэж.

Сол:     Хараал ид. Уучлаарай, Бетти.

 

хххххххххх

 

Бабби: Тэд миний ач хүүг хулгайлчихсан. Хоёр залуу хүрч ирээд надтай даалуу тоглоно гээд суусан. Би тэднийг өмнө нь амьдралдаа харж байгаагүй. Тэд миний ач хүүгийн талаар асуултууд асуугаад байсан.

Эр:       Тэд ямархуу төрхтэй хүмүүс байсан бэ?

Бабби: Нэг нь маш өндөр бас бохир байсан. Харин нөгөөх нь, тэр маш царайлаг, даанч баас шиг намхан байсан. Гэхдээ хамгийн муу хэсэг нь манай ач хүү унтлаганыхаа хувцастай ороод ирсэн. Та нар миний ач хүүг олж өгөх хэрэгтэй байна.

Эр:       Бид бүх чадах зүйлээ

Бабби: Чи амлаж байна уу?

Эр:       Амлаж байна аа, хадагтай.

Бабби: Сайн байна, энд чинь нэг юм болчихож.

Эр:       Наадах чинь мэнгэ, хадагтай.

 

ххххххххххххх

Будлов:      Аа, муу новш. Чи ойрд ямар яршиг удаж байгаагаа мэдэж байна уу?

Сол:     Үгүй ээ, би гармааргүй байна.

Будлов:      Хэн чамд модон чихэр өгчихсөн юм бэ? Алив ээ.

Сол:     Би хаана байгаа юм бэ? Юу гэнээ? Та нар эхлээ биз дээ? Би энд байхыг хүсэх ч үгүй байна. Өө, новш гэж, би ингэчихсэн үү?

Будлов:      Хөөе, хөөе. За за, зүгээрээ.

Сол:     Чамайг хараал идэг!

Будлов:      Цаашаа бай. Тед-д тэр амьдаараа хэрэгтэй.

Матесон:    Чи яагаад намайг түлхээд байгаа юм бэ?

Будлов:      Тед-д тэр амьдаараа хэрэгтэй, ойлгов уу?

Матесон:    Би тэрний шүдийг хуга цохимоор байна.

Будлов:      Хэн нэг нь тэрнийг зодох болвол, тэр Тед байх болно.

Матесон:    Би яг хамбургер шиг харагдаж байна. Бас заан хүн шиг.

Сол:     Хэн нэг нь чамайг кофе чанагчаар цохьчихсон юм шиг харагдаж байна.

Будлов:      Мэргэжлийн байх хэрэгтэй, мэргэжлийн.

Сол:     Мэргэжлийн байгаарай, гичий минь.

Матесон:    Тэр хамаагүй ээ. Чи хаана байсан юм бэ?!

Будлов:      Би тэнд байсан.

Матесон:    Чи миний хамтрагч юм байгаа биз дээ?

Будлов:      Би тэнд чинь байсан.

Матесон:    Үгүй ээ, чи байгаагүй. Энэ тэгвэл яагаад ингэсэн юм? Би цохиулах ёстой юу? Тэгэх ёстой юу?

Будлов:      Бүгдийг нь чөтгөр ав. Тэрнийг эндээс холдуулаадах. Доош аваач. Энэ новшийг миний нүднээс далдруулаадах.

Сол:     Би энэ залуугийн хажууд баймааргүй байна. Энэ доор юу байгаа юм? Өшөөгөө авах гэж байгаа юм уу?

Матесон:    Би хатуу ширүүн харагддаг байж магадгүй, гэхдээ би сэтгэл зүрхтэй хүн шүү. Харин чи тэрнийг минь шархлууллаа. Дуусаагүй шүү.. Чи үхнэ гэдгээ мэдэж байгаа биз дээ?

Сол:     Тийм ээ.

Матесон:    Би чамайг цааш нь харуулах болно. Амьдралынхаа сүүлийн 17 минутыг сайхан өнгөрөөгөөрэй, учир нь Тед энд ирэх юм бол, тэр “Наад новшийгоо ал” гэнэ, тэгээд би чамайг тонилгох болно! Толгойгоо болгоомжтой. Наадхаа хараарай.

Сол:     Бурхан минь. Эль Дорадо. Домог үнэн байх нь ээ. Энэ их өвсийг хараач. Тэр юу вэ? Ягаан Өвөө юу?

Матесон:    Алив ээ.

Сол:     Ягаан Нюрпл үү? Ө Жи Куш. Ө Жи Куш.. Энэ миний амьдралдаа харж байсан хамгийн гоё зүйл байна. Яаж усалдаг юм

Матесон:    Амаа тат.

Сол:     Би хүрч болох уу?

Матесон:    Хүрээд ирээ.

 

хххххххххххххххх

 

Дэйл:    Хүн байна уу? Ред?.. Ред?

Ред:     Юу вэ? Эндээс гарч үз, би юу ч хийгээгүй шүү, Дентон.

Дэйл:    Сонс. Би найрамдах гэж ирлээ, за юу? Би ахиж зодолдох гээгүй байна.

Ред:     Ашгүй дээ. Яагаад гэвэл би ядарч байна. Бие сайн биш байна.

Дэйл:    Чи сайн харагдахгүй байна аа.

Ред:     Тэд намайг буудсан, Дентон. Яг энд оносон.

Дэйл:    Тийм үү?

Ред:     Яг энд. Дараа нь ахиад яг энд оносон.

Дэйл:    Сонсдоо, би яг одоо 911 рүү залгалаа. Тэд чиний амийг аврах болно, за юу? Чи үхэх хэрэггүй шүү дээ.

Ред:     Үгүй ээ, хөгшөөн. Чи ойлгохгүй байна. Миний хаана байгаа ямар ч хамаагүй. Энд байна уу, эмнэлэгт байна уу, Тед намайг олох болно. Тэр олно. Тэгээд олвол тэр намайг алах болно. Тэр бол жинхэнэ новш.

Дэйл:    Би санал нийлж байна. Тийм ч учраас би энд ирсэн юм, за юу? Тед байна даа? Тэр Солыг барьчихсан. Харин би тэрнийг буцааж авч ирэх болно. Тэр миний амийг аварсан. Бид хамтдаа зөндөө цагийг өнгөрүүлсэн. Тэр сайн найз шүү, бас сайн залуу.

Ред:     Тийм ээ, би чамд хэлье. Сол бол сайн залуу.

Дэйл:    Харин би түүнд өөдгүй зан гаргачихсан. Би түүнийг буруутгаад, би чадахгүй, би ийм байдлаар төгсгөж чадахгүй.

Ред:     Би Буддын шашин шүтдэг, тэгээд би эндээс явахгүй, эндээ энх тайвныг эрхэмлээд сууж байх болно. Даяанч дунгийн талаар боддоо? Хясаа байдаг, тэд харин нэгээс нөгөөд дамжаад явдаг. Би яг л тэр. Би бол нэг хясаа дамжиж яваа даяанч дун.

Дэйл:    Хэрвээ чи бүх амьдралынхаа туршид новш байх юм бол, чиний дараагийн хясаа чинь бааснаас бүтсэн байх болно, за юу? Чи ийм өөдгүй байх юм бол, чи дараа төрөлдөө жоом болж төрнө. Эсвэл өт, эсвэл хараал идсэн бөгсний хорхой, мэдэв үү? Харин чи жинхэнэ эр хүн шиг баатарлаг байвал, бүргэд болж төрнө. Луу болж төрнө. Жюдь Ло болж төрнө. За юу? Тэгээд аль нь баймаар байна?

Ред:     Магадгүй бөгсний хорхой. Хэний бөгснийх гэдгээс шалтгаалаад.

Дэйл:    Миний бөгснийх.

Ред:     Тэгвэл луу.

Дэйл:    Яг зөв. Чи надад туслах хэрэгтэй байна, за юу? Зүгээр л ашигла, өвчингөө ашигла. Чамд хүч чадал байгаа, залуу минь. Зүгээр л босоод, Солыг буцааж авч ирье. Ашигла. Чи Тед-д уурлаж байна уу?

Ред:     Тийм ээ, би түүнд маш их уурлаж байна.

Дэйл:    Тэгвэл энэ талаар юу хиймээр байна? Босоод үзүүлээд өгмөөргүй байна уу?

Ред:     Магадгүй тэгвэл догь байх байх шүү.

Дэйл:    Магадгүй бол миний хүсч байгаа хариулт биш. “Тийм ээ, би чамд тусална аа, Дэйл” энэ бол миний хүлээж байгаа хариулт!

Ред:     Нааш ир.. Тед Жонес буруу залуустайгаа орооцолдож дээ.. Дээрэмчний амьдралаа гэж..

Дэйл:    Өө, новш.

Ред:     Наадхаа түүгээрэй. Би тоос сорогчоор сороод нүүр лүүгээ буудуулмааргүй байна, за юу?

Дэйл:    Уучлаарай..

Ред:     Би энэ бяцхан бууг биеэ үнэлэгч байхдаа ашигладаг байж билээ.. Битгий. Битгий. Иймэрхүү маягаар, хурдан.

Дэйл:    Битгий.

Ред:     Тийм ээ. Битгий. Зогс.

Дэйл:    Чи яг одоо зогс.

 

хххххххххххх

 

Ред:     Өө, бурхан минь. Том нуувч байна шүү. Би чадахгүй юм байна. Намайг уучлаарай. Би чадахгүй нь. Би халдвар авчихаж. Миний бие муу байна. Надад эмнэлгийн тусламж хэрэгтэй байна.

Дэйл:    Юу гэсэн үг юм бэ? Хоёулаа тохиролцлоо гэж бодсон юмсан. Тэгээд яасан болж таарав?

Ред:     Тед чинь хараал идсэн алуурчин. Би түүнтэй зууралдаж чадахгүй ээ. Би эхнэртэй хүн. Тэр маань удахгүй шоронгоос гарна. Би тэрэнтэй унтмаар байна. Би тэрэнтэй сексдмээр байна. Би маргааш өглөө алуулчихсан сэрмээргүй байна.

Дэйл:    Өө, үгүй ээ, шал тэнэг юм. Алив ээ, энэ чиний алдар хүндийн мөч байж болно шүү дээ.

Ред:     Чиний л мөч байх.

Дэйл:    Надад мөч хэрэггүй ээ. Надад, юу гээч? Яв аа, яв. Чамайг хараал идэг. Хүрээд ирээч. Хүрээч ирээч дээ.

Ред:     Домог хэзээ ч үгүй болдоггүй юм аа. Би чиний түүхийг хүмүүст ярих болно оо..

Матесон:    Карол, тэр одоо бол дажгүй. Гэхдээ тэр галзуу байсан юм. Тэр үдэшлэг зохион байгуулагч байсан.

Эр:       Сайхан л сонсогдож байна.

Матесон:    Хөгжилтэй байсан шүү.

Дэйл:    Тоглоом дууслаа, новшнуудаа, бүгд бүү хөдөл! Манай найз хаана байгааг хэл, эсвэл энэ залуу хариуг нь амсах болно шүү.

Матесон:    Бүгд тайван байгаарай. Тайван. Буугаа буулгацгаа. Хэн ч буудаж болохгүй шүү.

Дэйл:    Тэрний зөв өө. Буугаа буулга. Газар тавь.

Матесон:    Бүгд тайвшраарай.

Дэйл:    Өө, бурхан минь! Бурхан минь, чи тэрнийг буудчихлаа шүү дээ.

Будлов:      Буугаа газар хая. Буугаа хая.

Дэйл:    Намайг битгий буудаарай. Бурхан минь.

Матесон:    Би хэн ч битгий буудаарай гэж хэлээ биз дээ? Чи Питтийг буудчихлаа шүү дээ.

Будлов:      Тийм ээ, би тэрнийг буудсан. Би буудсан. Би буудсан. Надад хэлэлцээр хийж байх хараал идсэн цаг алга. Одоо, би энэ тэнэг ажлыг дуусгачихвал, гэртээ хариад эхнэртэйгээ ганц удаа хоол идмээр байна. Хэн нэгэн асуувал, Дентон Питтийг алсан шүү. Яриа дууслаа!

Матесон:    Би Тед-д хэлнэ ээ.

Будлов:      Хэрвээ чи

Эр:       Тэрэнд өшөө байна.

Будлов:      Хараал ид.

Дэйл:    Уучлаарай.

Эр:       Хажуу талд нь ахиад нэг байна.

Дэйл:    Хараал ид. Миний хөлөнд бас нэг байгаа, өшөө байгаа, олохыг чинь мэдэж байна, зүгээр л авчих. Намайг уучлаарай, залуусаа. Та нарыг хуурсанд уучлаарай. Үгүй ээ, алив л дээ..

Сол:     Өө, таарч дээ.

Дэйл:    Сол.

Сол:     Дэйл.

Дэйл:    Тийм ээ.

Сол:     Чи юу хийсэн бэ? Намайг матсан уу? Чи тэгсэн, тийм үү? Муу хөгийн амьтан.

Дэйл:    Үгүй ээ.

Сол:     Тийм ээ, тэгсэн.

Дэйл:    Би чамайг аврахаар ирсэн.

Сол:     Үгүй ээ, чи ч гэсэн над шиг баригдсан. Би энд нэг новштой цуг үхэх нь байна.

Дэйл:    За за, юу гээч? Би тэгж хэлүүлэхээр юм хийсэн. Би хүлээн зөвшөөрье, яагаад гэвэл би новш байсан. Энэ бүх зүйл миний буруу. Би чиний амьдралыг сүйтгэсэн. За юу? Тэгээд би амийг чинь аврахаас өөр энийг залруулах арга байхгүйг мэдэж байна. Тийм учраас л би энд ирсэн. Би энд хамгийн сайн найзаа аврахаар ирлээ. Учир нь чи бол тэр, чи миний хамгийн сайн найз.

Сол:     Чи бол өөдгүй новш.

Дэйл:    Би өөдгүй байсаан. Би чамайг хамгийн сайн найз минь биш байгаасай гэсэндээ өөдгүй байсан. Миний амьдрал тийм байсан гэж бодохыг ч хүсэхгүй байсан. Харин одоо чам шиг хамгийн сайн найзтай байх нь надад маш том аз гэдгийг би ойлгосон. Чи миний мэдэх хамгийн сайн залуу.

Сол:     Ү-С-Н.

Дэйл:    Үүрдийн сайн найзууд байна аа. Нээрэнгээсээ.

Сол:     За за, тэврье.

Дэйл:    Тийм ээ, ашгүй дээ. Баярлалаа, андаа. Бүх зүйлд намайг уучлаарай. Би ёстой новш юмдаа. Тэгэхээр, Би өөрсдийгөө эндээс гаргах болно.

Сол:     Үгүй ээ, чи чадахгүй. Гэхдээ зүгээр дээ.

Дэйл:    Тоглоомгүй. Эд нар биднийг алах болно. Бид эндээс гарах хэрэгтэй.

Сол:     Би мэднэ ээ. Тэд ална.

Матесон:    Хараал ид! Та хоёр гаднаас сонсогдож байна, наад яриа чинь маш ядаргаатай байна, мэдэв үү?

Дэйл:    За за, уучлаарай.

Матесон:    Амаа тат! Чи “Амаа тат” гэж юу гэсэн утгатайг мэдэх үү?

Дэйл:    Мэднэ ээ.

Матесон:    Новш гэж, эргүү малнууд.

Дэйл:    Тийм ээ, надад санаа төрлөө. Санаа төрлөө. Миний бүсний төмөр. Миний бүсний төмөр. Яг энд, за юу? Бугуйгаа миний бүсний төмрөнд үр. Тэгвэл суларна. Болж байна уу?

Сол:     Мэдрэгдэхгүй байна.

Дэйл:    Би бас чамайг мэдрэхгүй байна.

Сол:     Байзаарай, би мэдэрлээ.

Дэйл:    Би ч гэсэн, тийм ээ, за, за.

Сол:     За.

Дэйл:    Би чамайг аварна аа, залуу минь.

Сол:     Тийм ээ, тийм ээ.

Дэйл:    Би чамайг авръя.

Сол:     Намайг авраач, Дэйл.

Дэйл:    Болохгүй байна аа, жаахан өөр байрлалаар үзье. Илүү хөшсөн байдалтай болох хэрэгтэй. За. Наадах чинь болж байна. Болж байна. Гарыг чинь олохгүй байна. Олчихлоо.

Сол:     За, за.

Дэйл:    Тийм ээ, за. Тийм ээ, тийм ээ.

Сол:     За.

Дэйл:    Би чамайг аварна аа, би чамайг аварна. Чи миний хамгийн сайн найз шүү.

Сол:     Тийм ээ.

Дэйл:    Болохгүй байна аа. Амаа ашиглая. Би амаараа тайлъя. Амаараа дуусгаад хаячихъя. Алив ээ. Алив. Хийцгээе.

Сол:     Өшөө хүчтэй...

Тед:      Нөгөө новшнууд чинь хаана байна?

Будлов:      Тэднийг доор хорьчихсон байгаа.

Карол:  Хаанаас олсон юм?

Будлов:      Солыг эмээгийнхээс нь. Тэр Матесоны нүүрийг будаа болгочихсон. Халуун кофетой саваар цохьчихсон. Заваан болсон. Дэйл Дентон шүдээ хүртэл зэвсэглээд энд яг галзуу хүн шиг нисч орж ирээд, та нарын харж байгаачлан, Питийг буудчихсан. Буудсан, зүгээр л шүршчихсэн. Одоо хоёулаа зэвсэггүй, доор байгаа.

Тед:      Тэр Питийг буудсаан? Хараал идсэн Питийг үү? Тэр чинь батлан хамгаалахын ажилтан байсан шүү дээ.

Карол:  Энэ Дэйл Дентон гэж ямар новш байна аа?

Будлов:      Тэр хэн болох? Хаанаас ирснийг нь би мэдэхгүй...

Эр:       Өнөө оройны халуухан арга хэмжээ эхлэхэд бэлэн боллоо. Тэрний барааг нь аваад, энэ байшинг нь дэлбэлчихье.

Эр.2:    Зогс. Наанаа хүлээ.

Эр:       Ухрахгүй, бууж өгөхгүй..

Дэйл:    Тийм ээ, тийм тийм.

Сол:     Хүлээ, хэн нэг нь ирж байна.

Дэйл:    За, за, за. Би нэг ханиавал, би удирдана. Харин хоёр ханиавал, чи яваарай, за юу?

Сол:     Би заримдаа жинхэнээрээ ханиагаад байдаг шүү дээ.

Дэйл:    Битгий, битгий.

Матесон:    Хөөе, сонсч бай. Би ахиад нэг хэлье. Та нар юу ч хийсэн, би ойлгож байна. За юу? Болиоч. Хардаа. Та нар намайг ойлгоогүй бололтой. Би тэнд та нарын хэлсэн болгоныг сонсч байна. Нэг ханиавал чи, хоёр ханиавал чи удирдана. Бүсний төмөр, үүрдийн сайн найзууд. Цагаа олж тэнэгтэнэ шүү.

Сол:     Уучлаарай, хөгшөөн. Тэнэг төлөвлөгөө байсан.

Дэйл:    Энэ юу гээч нь вэ?

Сол:     Дэйл!

Матесон:    Үүнийг л хүлээж байлаа. Чи миний нүүрийг түлсэн. Би өгзөгийг чинь задлаад өгье л дөө.. Чи намайг буудчихлаа.

Сол:     Намайг уучлаарай.

Матесон:    Би өмнө нь буудуулж байгаагүй. Новш гэж, өвдөж байна. Миний өгзөгөнд шил зоогдчихлоо.

Сол:     Дэйл! Дэйл!  

Тед:      Хэн нэг нь миний илүү том хутгыг харсан уу?

Эр:       Азиуд!

Эр.2:    Та нар дайныг эхлүүлсэн шүү! Үйлийн үрийн эрхтнийг хөхөхдөө бэлдэцгээ!..

Эр:       Үхээч, хараал идмэр минь!

Эр.2:    Алив ээ!

Эр:       Хараал ид!..

Карол:  Зугт! Зугт!

Тед:      Доошоо бай, xонгор минь!

Сол:     Дэйл, үгүй ээ! Үгүй ээ, сэр л дээ! Чи үхэж болохгүй ээ! Надгүйгээр биш шүү! Дэйл!

Дэйл:    Юу?

Сол:     Чи амьд байна! Чи, чи амьд байна!

Дэйл:    Юу болсон юм бэ?

Сол:     Тэр чихийг чинь оночихож.

Дэйл:    Миний юуг оносоон?

Сол:            Чихийг чинь оночихож ээ!

Дэйл:    Хараал ид! Новш гэж!

Матесон:    Туслаарай!

Дэйл:    Миний чих!

Сол:            Тийм ээ.

Матесон:    Туслаарай!

Дэйл:    Чи миний чихийг алчихсан байна шүү дээ.

Матесон:    Чи намайг буудаа биз дээ?

Дэйл:    Би тэгээгүй ээ.

Матесон:    Тэр намайг буудсан.

Дэйл:    Чи тэрнийг буудчихсан юм уу?

Матесон:    Надаас гараа тат!

Сол:            Амаа тат! Чамаас залхаж байна шүү!

Матесон:    Би чиний найз биш.

Дэйл:    Магадгүй зүгээр ингээд.

Сол:            Үгүй ээ, үгүй. Халдвар орчихсон.

Дэйл:    Болчихсон уу? Ингээд барьвал зүгээр байх...

Сол:            Цэвэр.

Дэйл:    Хөгшөөн, хардаа.

Сол:            Янзтай...

Дэйл:    Тоглоомгүй. Миний чих хэр заваан харагдаж байна? Маш заваан байна уу? Эсвэл, бага зэрэг дажгүй харагдаж байна уу?

Сол:     Яг одоо бол маш балиар байна. Үнэртээд байгаа юм шиг санагдаж байна. Битгий санаа зов оо. Эвандер Холифилдыг сана. Тэрэнтэй харьцуулахад бол.

Дэйл:    Сайхан харьцууллаа.

Сол:     Хүлээ...

Дэйл:    Чи тэр залууг буудчихав уу?

Сол:     Үгүй ээ, миний сум дуусчихлаа.

Дэйл:    Минийх ч гэсэн. Магадгүй өөрийнх нь сум ойчихсон байх.

Сол:     Жингүйдэл.

Дэйл:    Өө, сайхаан..

Карол:  Чи доошоо яв. Би халхалж байя.

Тед:      Миний арыг харж байгаарай. Би доошоо очоод учрыг нь олоодохъё.

Карол:  Тачаангуй новш...

Дэйл:    Үгүй ээ, үгүй. Тэр дээр өшөө муу залуус байж магадгүй. Энэ хоолойгоор гаръя. Алив. Би чамайг өргөе, дараа нь чи намайг татаарай. За юу? Сайхаан. За алив. Босоорой. Тийм ээ. Сайн байна. Сайхаан. Сайн байна. За. Намайг татаарай. Би бэлэн. Татаарай.

Сол:     Гараа өг.

Дэйл:    Алив ээ.

Сол:     Өндөр бай л даа.

Дэйл:    Хүчтэй бай л даа. Хүчтэй тат.

Сол:     Дэйл, алив ээ.

Дэйл:    Тат. Намайг тат. Алив л дээ. Би чадахаараа өндөр үсэрч байна.

Тед:      Дентон!

Сол:     Дэйл! Би тусламж дуудъя! Би тусламж авч ирнэ ээ!

Тед:      Алив зугт л даа, муу бяцхан новш. Би чамайг олно оо...

Дэйл:    Наад гал унтраагчаа өгөөдөх!

Тед:      Май!...

Карол:  Чи бид хоёр! Наадхаа хая. Наад цүнхээ хая! Яг одоо!..

Эр:       Чамайг хараал ид!

Сол:     Цагдаа нарыг чөтгөр ав!..

Карол:  Чамайг ална даа!

Тед:      Чи яагаад намайг ингээд байгаа юм?

Дэйл:    Чи харин яагаад намайг ингээд байгаа юм? Хараал ид гэж!

Тед:      Хүрээд ир!.. Би чамайг үзэн ядаж байна!

Дэйл:    Үгүй ээ, Тед, болиоч!

Карол:  Алив ээ, өлөгчин минь, би чиний эрхтнийг бяцлаад өгье!

Сол:     Чи одоо ширэнгэн ойд байна, хонгор минь!

Карол:  Бурхан минь!..

Тед:      Хараал ид!..

Карол:  Үхлээ. Чи намайг

Сол:     Би ингэхийг хүсээгүй. Гэхдээ чи болихгүй байсан шүү дээ..

Карол:  Буудаач.

Сол:     Тайван байгаарай, залуу минь.

Карол:  Буудаач, муу тэнэг мал!

Будлов:      Би өлсөөд байна. Би харилаа.

Сол:     За за.

Карол:  Туслаарай.

Матесон:    Би чамайг энэрэнгүй хандана гэж мэдсэн юм аа. Өнөө оройн хоол чинь хөрөх нь дээ, новш минь.

Сол:     Хараал ид.

Матесон:    Хараач хөөе, ноён Сол байх шив. Юу байна даа, эрхэмээ?

Сол:     Сонсооч, би чамайг цохьё гэж бодоогүй.

Матесон:    Амаа тат! Чи намайг барна гэж бодоо юу, хараал идмэр минь! Айн? Чи одоо тачаангуй өгзөгөө газар тавиад өөрийгөө үхэхийг хар.

Сол:     За за. Юу гээч? Ийм л байх ёстой юм байлгүй дээ? За за. Ингээд төгсөх юм байж...

Ред:     Чи дөнгөж сая Дэйвүү Ланос машинд мөргүүллээ, новшоо! Одоо би таалагдаж байна уу, айн? Заваан юм.

Сол:     Ред?

Ред:     Сол. Сайн уу, Сол. Би чиний төлөө ирлээ шүү дээ.

Сол:     Тийм ээ.

Ред:     Би санасаан. Найзууд үргэлж түрүүнд.

Сол:     Чи надад худлаа хэлсэн.

Ред:     Тэгсэн. Би маш том худлаа ярьсан.

Сол:     Дэйл чамайг хомхой ч үгүй, харин би чамайг хомхойтой гэсэн гэж хэлсэн.

Ред:     Үнэнээсээ хэлэхэд, яг одооноос эхлээд, бидний хамтдаа байсан мөчүүдийг бодоод, бас  энэ новшийн эрхтэн миний Дэйвүүгээр бяцлагдсан байхыг хараад, би илүү сайн найз болмоор байна. Би уул нь тийм юм.

Сол:     Хайртай шүү, залуу минь. Хайртай.

Ред:     Би чиний дотор ормоор байна.

Сол:     Ахиж худлаа ярихгүй шүү, Ред.

Ред:     Энэ миний мөч.

Сол:     Энэ чиний мөч.. Ред!.. Юу гээч? Би мэдэрч байна. Ред, би очлоо, хонгор минь.

Карол:  Чиний тэнэглэл намайг гайхуулах юм.

Эр:       Хөөе, Тед. Чи миний ахыг алсан, муу Кавказ эрхтэн хөхөгч! Миний эрхтнийг хөх! Хоёр удаа!

Дэйл:    Өлөгчин!

Сол:     Эхэлцгээе.. Новш гэж, Дэйл. Дэйл! Хараал ид!...

Дэйл:    Уучлаарай, Тед. Чи зарлан дуудагдлаа.. Новш гэж, новш, новш. Өө, новш, новш гэж, новш гэж. Сол! Сол! Сэрээч ээ! Энэ газар дэлбэрэх нь байна! Алив ээ! Надтай хамт яв! Чи өнөөдөр үхэхгүй ээ, анд минь. Миний нүдэн дээр лав биш... Сол, сэр л дээ, гуйж байна. Сол. Сэр л дээ. Өө, хөөрхий Сол минь. Сол. Тийм ээ. Тийм. Сол, чи чадлаа.

Сол:     Юу?

Дэйл:    Тийм ээ.

Сол:     Би хаана байна аа?

Дэйл:    Чи чадлаа шүү дээ.

Сол:     Чи намайг аварлаа.

Дэйл:    Чи миний төлөө ирсэн байна шүү дээ.

Сол:     Тийм ээ.

Дэйл:    Баярлалаа.

Сол:     Юу болсон бэ?

Дэйл:    Юу болсон бэ гэж үү?.. Хараал ид! Тэр юу вэ?

Ред:     Сайн уу?

Зэрэг:   Ред?

Дэйл:    Ред.

Сол:     Хөөе.

Дэйл:    Ред. Чи хаанаас ирэв ээ? Тэр хаанаас гараад ирэв ээ?

Сол:     Тэр биднийг аврахаар буцаж ирсэн.

Дэйл:    Тэр биднийг аварсан юм уу?

Сол:     Тийм ээ.

Дэйл:    Сайн байна. Бид бүгд бие биенийгээ аварсан байна. Залуусаа, бид чадлаа шүү дээ. Бид чадлаа. Чадсан шүү.

 

хххххххххх

 

Дэйл:    Сайн байцгаана уу? Та ППРПБП-г сонсож байна. Би Дэйл Дентон байна. Өнөөдрийн сэдэв бол: Шинэ эхлэл. Хохирлыг мартах. Найзууд. Амьдрал. Анхны сонсогчтойгоо холбогдсон байна. Тийм ээ, дүүд дүүд дүүд, сайн уу?

Сол:     Сайн уу? Би шууд холбогдчихов уу?

Дэйл:    Тийм ээ. Чи Дэйлээр Д-дүүлэхэд бэлэн болсон байна. Нүүрэн дундуур чинь Д.

Сол:     Дэйл Дентон?

Дэйл:    За?

Сол:     Чи миний баатар.

Сол:     Чи миний баатар.

Ред:     Чи сайн юм аа, тоглоомгүй.

Дэйл:    Баярлалаа.

Сол:     Би хүлээн зөвшөөрье, чи үнэхээр сайн юм.

Дэйл:    Давгүй сонсогдож байна шүү.

Ред:     Бас жинхэнэ юм шиг сонсогдож байна.

Дэйл:    Муугүй шүү, тийм ээ?

Ред:     Хэрвээ би нүдээ аньвал, яг радио шиг байна.

Дэйл:    Чи радио сонсож байна шүү.

Ред:     ДиЖэй.

Сол:     Хэрвээ чи хөтлөвөл, би лав сонсноо.

Дэйл:    Баярлалаа, хөгшөөн.

Сол:     Яг манай Бабби дандаа дуурь сонсдог шиг, би бүүр үзэн яддаг, гэхдээ манай Бабби маш дуртай.

Ред:     Чи таалагдаж байна. Их таалагдаж байна. Тийм ээ.

Дэйл:    Яг л Ред шиг. Тэр надад эхлээд таалагдаагүй.

Ред:     Би чамд таалагдаагүй юм уу?

Дэйл:    Харин чамд тэр таалагддаг байсан учраас, Ред одоо надад таалагдаж байна аа.

Ред:     Энэ сонин сонсогдож байж магадгүй. Гэхдээ бид хамгийн сайн найзууд болж болох уу? Зөвхөн гурвуулаа, жинхэнээрээ?

Дэйл:    Тийм ээ, хамгийн сайн найзууд байцгаая.

Ред:     Тэгэх хэрэгтэй. Жинхэнээрээ.

Сол:     Та хоёр хоёулаа миний хамгийн сайн найз. Тэрийгээ та нар мэдэхгүй байсан, одоо мэдсэн юм чинь, бүгдээрээ сайн найзууд болцгооё.

Дэйл:    Хэдүүлээ нөгөө нэг “Сайн найз” гэсэн салдаг зүрхтэй юмыг авах уу? 3 хуваагдсаныг нь авъя.

Ред:     3 хуваагдсаныг хийдэг юм уу?

Дэйл:    Бид анхныхыг нь хийх хэрэгтэй.

Сол:     Би тэгвэл голынхыг нь авна шүү. Хоёр талдаа хоёулантай нь нийлдэг.

Ред:     Энэ талаар олон удаа ярьсан л даа, гэхдээ мянган удаа уучлаарай, мянган удаа уучлаарай, гуйя. Би новширсон

Дэйл:    Би бас новш байсаан, намайг уучлаарай.

Ред:     Би хөгийн амьтан байснаа мэднэ, гэмээ цайруулсан гэж найдаж байгаа шүү. Хоёулаа ярьсан юм байгаа байх аа.

Дэйл:    Хэдүүлээ нэлээн хамт байлаа шүү.

Ред:     Энд нэг юм болж байгаа санагдаад байх юм, наадах чинь боссон эрхтэн үү?

Дэйл:    Наадах чинь байр уу? Бид хамтдаа нүүж орох гэж байгаа.

Ред:     Наадах чинь амралтын газар уу?

Сол:     Чи тэрний нүүр лүү үнсний сав шидчихсэн.

Дэйл:    Чи намайг оносон шүү.

Сол:     Тэр үед би “Хөөх” гэж байсан боловч, бага зэрэг хөгжилтэй байсан шүү. Чи намайг тоос сорогчоор зодсон биз дээ.

Ред:     Би чамайг гэмтээе гэж бодоогүй. “Чи эндээс явахгүй шүү” гэх маягийн л байсан.

Сол:     Тэр ч сайхан зодоон байсан шүү.

Ред:     Тийм ээ. Чи усан толгой.

Дэйл:    Машины хөөцөлдөөн ч бас гайхалтай байсан шүү.

Ред:     Та нар машинаар хөөцөлдсөн юм уу?

Дэйл:    Тийм ээ.

Ред:     Тоглоод байна уу?

Сол:     Би бүүр цонхоор хөлөө гаргачихсан. Миний цавь, яг л чавх шиг болчихсон байсан.

Ред:     Би яг одоо хэр мансуурлын байдалтай байгаа, эсвэл үхлийн ирмэг дээр байгаа эсэхээ бодож байна. Би мансуурсан учраас ингэж харагдаад байна уу, эсвэл цусгүй болсон учраас уу?

Дэйл:    Чи бараг 7 удаа буудуулсан шүү дээ.

Сол:     Чи юм идэх хэрэгтэй. Чи цус алдсан байна.

Ред:            Тийм ээ.

Сол:            Май.

Ред:            За за.

Дэйл:    Нисэх онгоц ирж байна.

Ред:            Би яг хүүхэд шиг харагдаж байгаа байх.

Сол:     Энэ бол гайхамшиг. Бид одоо жаахан чимээгүй суугаад ямар гайхамшигаар тэндээс гарч ирсэн талаараа бодоцгооё.

Дэйл:    Бас энэ бүх хугацаанд яаж найзууд болсон, бас амьдралаас юу сурч авсан талаараа.

Ред:     Бодож байх явцдаа гар гараа барих уу? За.

Сол:     Би та нарт хайртай шүү, залуус аа.

Дэйл:    Би та нарт маш их хайртай. Би энэ мөчийг амьдралынхаа туршид бодох болно оо. Ред?

Сол:     Ред? Хөөе, Ред. Чи амьд уу?

Дэйл:    Юу байна даа? Хөөе. Хөөе.

Ред:     Би 9 цагт унтдаг гэгээрсэн нөхөр шиг л байна шүү.

Дэйл:    Зүгээр дээ, бид эрхтнээ ам руу чинь хийхгүй.

Сол:     Хөөе, Бабби ирчихэж. Алив ээ, эндээс явж үзье.

Ред:     Тийм ээ, магадгүй эмч дээр очих хэрэгтэй байх. Тэр намайг эмнэлэг хүргэж өгөх болов уу?

Дэйл:    Би ч гэсэн. Чихээ үзүүлэх хэрэгтэй байна. Миний чихэнд эмнэлгийн тусламж хэрэгтэй. Муу байна аа.

Сол:     Наадах чинь айхтар хэрхэрэлт байна даа.

Ред:     Нэг бол би үхэх гэж байх шиг байна, эсвэл дэлбэртэл баах гэж байна. Хэн нэгэн эмнэлэгт хүргээд өгдөг болоосой.

Дэйл:    Миний чихнээс цус гараад байна.

Бабби: Та нар яг баас шиг үнэртэж байна.

 

Орчуулсан: Г.Амар

 

 

Back to episodes Go home