Тутси
Үргэлжлэл: 01:56:17 мин.
Дүрүүд:
Эр:
Майкл Дорси / Дороти Майклз
Рон Карлайл
Лес Николз
Жефф Слейтер
Жордж Филдс
Жон ван Хорн
Эприл Пейдж
Рита Маршалл
Эм:
Джули Николс
Сэнди Лестер
Эприл Пейдж
Рита Маршалл
-------------------------------------------------------------------------------------------------------------
"Коламбия Пикчерз" толилуулж байна
Найруулагч Сидни Полакийн кино
"Миридж, Панч"-ийн бүтээл
-------------------------------------------------------------------------------------------------------------
Дүрүүдэд: Дастин Хофман, Джессика Лэнк, Тэрри Гар
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Болж байна. Дахиад. Дахиад нэг.
-------------------------------------------------------------------------------------------------------------
ХӨӨРХӨН БҮСГҮЙ
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Үргэлжлүүлээрэй. Үгүй ээ! Үгүй! Урагшаа хар. Одоо чамд онцгүй санагдаж байна уу? Бүр сайн хичээ. Би тэнэг хүн. Би тэнэг юм шиг санагдаж байна.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Тийм хурдан биш. Тийм хурдан биш. Удаан. Удаанаар. Сайн байна. Болж байна. Илүү сэтгэл хөдлөлтэйгээр. Уруулаа жаахан түгшсэн байдалтай. Сайн байна. Сайн байна. За, тэр туслах маягаар ажиллана.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Майкл.... Дорси, зөв үү?
Майк: Тиймээ, зөв.
Эр: Ноён Дорси та 23-р хуудсыг нээхгүй юу.
Майк: За. Та бодвол 1-р үзэгдэлийг хэлсэн байх... Уучлаарай, 1-р хэсгийн 2-р үзэгдэл.
Эр: Тиймээ, 1-р хэсгийн 2-р үзэгдэл. Яг зөв. Яарах хэрэггүй. Та бэлэн болохоороо эхлээрэй.
Майк: Тиймээ, мэдээж. Өө, хайрт минь, энэ ямар байдагийг чи мэдэх үү, Парист өглөө нь сэрж... хоосон дэр хараад... Түр хүлээгээрэй! Цээжээ далдал! Кевин доор байгаа! Бурхан минь! Чи юу гэж бодоов?
Эр: Би эмэгтэй хүн. Фелициягийн эх нь биш. Бас Кевины эхнэр ч биш.
Эр: Ноён Дорси. Бидэнд жаахан ахимаг хүн хэрэгтэй.
Эр: Ээж, аав, Пит ах аа, хурдан ирцгээ! Жигнэмэг нэг л биш болчихлоо! Тэр үхсэн юм шиг байна!
Эр: Баярлалаа, бид арай залуу хүн хайж байна.
Майк: Тэд оройн хоол... Би дахиад эхлүүлж болох уу? Би будлиад буруу тон авчихлаа.
Эр: Уншилт сайн байсан. Чиний өндөр таарахгүй байна.
Майк: Би өндөр болж болно.
Эр: Үгүй ээ. Бид арай намхан хүн хайж байна.
Майк: Өө, хар даа. Би ийм өндөр байх албаггүй. Харав уу, би өндөр өсгийт өмсдөг. Би намхан байж чадна.
Эр: Би мэднэ, гэхдээ бид арай өөр хүн хайж байна.
Майк: Би өөр байж чадна.
Эр: Бид өөр хэн нэгнийг хайж байна. Ойлгосон уу?
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Чи жүжгээс өөр юунд илүү их санаа тавих вэ?
Эм: Дүр бол маш чухал хэсэг. Гэхдээ дурлал заримдаа чухал байдаг.
Майк: Чи импровизацтай бол зохиолч. Хэн нэгэн жүжиг бичиж байхдаа.... эмоци хаана нь өндөр байх, хаана нь доогуур байхыг шийддэг, тийм үү? Одоо та нар яг үүнийг хийнэ. Та нар жүжигт онцолсон зүйлийг дахин тодруулахгүй байж болно. Харин зохиолч жүжигтээ илэрхийлж гаргаагүй тэр хэсгийг та нар гаргаж ирж болно. Та нарын “гэвч” өндөр байж болно. Та нар “мөн” өндөр байж болно. Мэдээж тэд үүнийг мөнгөний төлөө хийдэг... энэ мөнгөний төлөө үүнийг хийдэг бусадтай л адилхан. Гэвч эцсийн эцэст асуулт гарч ирнэ. Тэд мөнгөний төлөө юу хийдэг вэ? Чи бид хоёр мөнгөний төлөө жижигхэн прусс маягийн карьер хөөсөн. Ингээд жинхэнэ там эхлэж, немцүүдийн саван дуусах үед... тэгэхэд би бодлоо: “Ямар чөтгөр нь вэ? Тэгвэл хатагтай Гринвальдыг чанацгаая! Тэднийг хэн зогсоосон гэж чи бодож байна?”. Уучлаарай, миний уншлага та нарыг ярилцахад саад болж байна уу?
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Та нар тохирохгүй дүрдээ тоглох хэрэггүй. Китти, чи өнгөрсөн 7 хоногт тоглохдоо “тэр эрэгтэй”, “тэр эмэгтэй” гэж ярьсан шигээ юм хэлж болохгүй, за юу. Чи “Чиний амьдралын цаг хугацаа”-нд тоглож байхдаа. Хэрэв чи дүрээ бүтээж чадахгүй бол чи дүрдээ тоглож чадахгүй гэсэн үг.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Түргэлээрэй. Санваартныг дууд.
Майк: Хэрэггүй ээ, түрүүч ээ, санваартан хэрэггүй.
Эр: Гэхдээ та үхэж байна, гүн Толстой.
Майк: Би мэднэ.
Эр: Эцэг, хүү, ариун сүнсний нэрийн өмнөөс би чиний сүнсийг бурханд даатгаж байна.
Майк: Миний найз нөхөд...
Эр: Гайхалтай боллоо, Майкл. Гэхдээ чи ярьж байхдаа тайзны голд шилжиж, дараа нь үхэж чадах уу гэдэг надад сонин байна.
Майк: Яах гэж?
Эр: Байшингийн зүүн талаас чи харагдахгүй байна.
Майк: Чи намайг үхэж байхдаа босоод тайзны гол руу алх гэж байгаа юм уу?
Эр: Энэ тэнэг гэдгийг би мэднэ, гэхдээ бид зүгээр л өөрчлөх хэрэгтэй байна.
Майк: Яах гэж?
Эр: Би зүгээр л чамд хэллээ! Одоохон биелүүл!
Майк: Чи хэлсэн болохоор уу?
Эр: Тийм ээ, хайрт минь.
Майк: Би энэ Толстой чинь болохгүй.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Та нар ажиллах ёстой. Та нар ажиллахгүй байвал зөвтгөх юм байхгүй.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Зохиолыг бичсэн – Дон Макгуайр, Ларри Гелбарт
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Энэ зөвтгөл биш. Ажилгүйдэл гэж л байдаг. Би, бас миний найзууд ажиллаж эхлэх үед ажилгүйдэл байсан.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Кино зохиолыг – Ларри Гелбарт, Мюррэй Шисгал
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Гэтэл энэ өөрчлөгдсөнгүй. Манайд ажилгүйдэл 90-95%-тай байдаг. Энэ хэзээ ч өөрчлөгдөхгүй. Та нар жүжигчид. Та нар Нью-Йорк хотод байна. Энд ажил байхгүй. Гэхдээ та нар ажил олох хэрэгтэй.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Найруулагч – Сидни Поллак
-------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Хоёр тортеллини, гаспачо хоёр саладтай.
Майк: Захиалга: дунд хэмжээтэй тугалын давтсан мах, хоёр сагамхай загас, бас тахианы захиалга. Нэг сагамхай нь дутуу болгосон.
Эр: Үлдсэн нь яах юм?
Майк: Жигнэсэн төмстэй.
Жефф: За юу болсон?
Майк: Ёстой аймаар. Чи сүүлчийн үзэгдлээ дахиж бичсэн үү?
Жефф: Би зангиатай үзэгдэл болгосон.
Майк: Ямар болсон?
Жефф: Үнэхээр сайхан. Бидний мэдэхээр энэ театрыг өөрчилнө.
Майк: Хоёулаа орой харьж байгаад үүн дээр ажиллаж үзье.
Дон: Энэ миний халпий.
Жефф: Үгүй ээ, үгүй. Энэ миний халпий.
Дон: Муу хулгайч! Захиалга, нэг халпий...
Тог: Энэ үйлчлүүлэгчийнх ш дээ!
Жефф: Би энэ чипсийг иддэг, учир нь хэрэв үйлчлүүлэгч надаас өөрийнх нь хоолноос идэж байна уу гэж асуувал би ингэж хэлнэ: “Тийм ээ, би энэ хоолноос идэж байгаа”.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Чи зангитатай үзэгдлийг дахин бичсэн гэлүү?
Жефф: Тиймээ.
Майк: Сайн байна. Маш сайн. Зангиагүй биз дээ?
Жефф: Зангиатай.
Майк: Зангиатай гэнэ ээ?
Жефф: Тиймээ, зангиатай.
Майк: Зангиатай. Зангиа чиний жүжигт огт тохирохгүй. Чи зангиагүйгээр өөр юм бодож ол.
Жефф: Чи яачихаад байгаа юм бэ?
Майк: Би яасан бэ гэж үү? Би яачихаад байгааг чамд хэлээд өгье. Надтай санал нийлэхгүй байвал маш дарамттай санагддаг.
Жефф: Аан. Дарамт. Өнөөдөр чиний төрсөн өдөр, Майкл. Чи энэ тухайгаа өдрийн турш хэлээгүй.
Майк: За тэгж ярих хэрэггүй шүү. Би хүчтэй жүжигчин. Нас надад ер нөлөөлөхгүй.
Жефф: Сайн л байна. Маш сайн. Яаж дарамтанд орохгүй байх вэ?
Майк: Агуу жүжигчин Майкл Дорси, эсвэл агуу зөөгч Майкл Дорси болохыг хичээхийн оронд жирийн нэг Майкл Дорси байх гэж хичээдэг. Би Майкл Дорси. Би Майкл Дорси. Би ердөө л нэг...
Жефф: Юу гэж бодсоноо л хэл.
Майк: Би Майкл Дорси. Зүгээр. Ойлгосон уу?
Жефф: Ойлголоо.
Бүгд: Сюрприз!
Эр: Хүлээ, хүлээ, хүлээ. Түр хүлээ. Хүлээж бай. Эхний хундагны үг. Майкл Дорсын төлөө, түүнд таалагдах үгүй нь хамаагүй, тэр жүжиглэх гэж юу болохыг үргэлж сануулж байдаг.
Эр: Ажилгүй байх.
Сэнд: Зургаан жил миний найз байсан Майклын төлөө. Өө, энэ тийм их удаан гэж үү? Тэр миний дасгалжуулагч... Тэр мундаг дасгалжуулагч. Тэр мундаг жүжигчин. Тэр мундаг залуу... Энэ үнэхээр тэнэг яриа байлаа. Алив бүгдээрээ ууцгаая. Төрсөн өдрийн мэнд.
Бүгд: Төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе, Майкл. Төрсөн өдрийн мэнд хүргэе.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: За, сайн уу? Би Майкл.
Пэтт: Майкл, Пэтти.
Майк: Чи жүжигчин үү?
Пэтт: Үгүй ээ.
Майк: Чи сайхан царайтай юм. Сайхан цамц байна. Чи хэнтэй хамт ирсэн бэ?
Жефф: Би “Өвлийн цэцэрлэг” театрын танхим үзэгчдээр дүүрэхэд дургүй. Надад дөнгөж сая хүчтэй аадар бороог тэсвэрлэж шалба норсон 90 хүн хэрэгтэй. Тэд бол хатах хүртлээ энэ гариг дээр амьд байх хүмүүс. Зөвхөн бороотой өдөр задгай байдаг театртай байхыг би хүсдэг.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Страсберг ингэж хэлсэн юм: “Та нар өөрсдөө боломжоо бүтээдэг” гэж.
Сэнди: Юта тэгж хэлсэн.
Майк: Юта тэгж хэлсэн нь надад хамаагүй. Учир нь Сэнди би хоёр 8000 ногоон босгох гэж байгаа. Ердөө Жефф Сиракузад жүжгээ тоглохын тулд. Бид мөнгөтэй болонгуутаа үүнийг хийнэ. Та нар адилхан зүйл хийж болно. Энэ чинь агуу гүрэн.
Сэнди: Эмилийг хар даа. Энд хэн ирсэнийг хараач. Би түүнийг тэвэрч болох уу?
Майк: Та нар Поконост адилхан зүйл хийж болно.
Сэнди: Тэр инээж байна. Майкл, Майкл...
Майк: Та нар энд суучихаад “Би ажиллаж чадахгүй нь” гэж хэлцгээж байна. Та нар өөрсдийнхөө...
Сэнди: Чи энэ жаалыг хар даа. Хөөе, Майкл?
Майк: Юу?
Сэнди: Хөөрхөн байгаа биз?
Майк: Тийм байна. Та нар өөрсдийнхөө боломжийг бүтээ.
Сэнди: Тэр хүүхдэд дуртай. Тэр үнэхээр хайртай.
Майк: Та нар үүнийг бодолцох ёстой, яаж мөнгө босгох арга олоорой. Би чамайг хайж байлаа. Чи үнэхээр сайхан төрхтэй. Чи жүжигчин биз дээ?
Эм: Заримдаа, тиймээ.
Майк: Чи “Хатагтай далайд” кинонд тоглосон.
Эм: Чи үзсэн юм уу?
Майк: Сайн болсон, нээрэн шүү, тиймээ.
Эм: Тиймээ.
Майк: Чи гайхалтай дууч хоолойтой.
Эм: Баярлалаа.
Майк: Би чамайг хараад бидний хооронд аура үүссэн юм шиг санагдсан. Би тоглоогүй. Би чамайг мэдэхгүй, гэхдээ би чамайг мэднэ. Би чиний тухай зарим юмыг хэлж чадна.
Эм: Юу юм? Юу хэлэх гэж?
Майк: Чамд далайн эргээр хөл нүцгэн гүйх таалагддаг.
Эм: Чи яагаад ингэтлээ догдолсон юм?
Майк: Энэ миний төрсөн өдөр. Би хоёр жил ажиллаагүй.
Эм: Ингээд болоо юу? Өөр юм байхгүй юу?
Майк: Тиймээ. Энэ надад хэцүү байдаг. Өнөө шөнө надтай хамт үлдээч. Бид зүгээр л ярилцана.
Эм: Мэдээж. За, тэгье.
Майк: Нээрэн үү?
Эм: Тиймээ.
Майк: Чи үлдэх үү?
Эм: Тэгнэ ээ.
Майк: Нээрэн биз?
Эм: Тиймээ.
Майк: Надад тэврүүлээч. Бид чамд таалагддагт баярлалаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Жефф: Хүмүүс миний жүжгийг үзсэний дараа хүрч ирээд: “Чиний хэлэх гэсэн санаа их таалагдсан” гэж хэлэх юм уу эсвэл: “Чиний жүжиг үнэхээр таалагдсан. Би уйлсан” гэж хэлэх надад таалагддаггүй. Харин хүмүүс жүжиг үзсэний маргааш нь, эсвэл 7 хоногийн дараа хүрч ирээд: “Би чиний жүжгийг үзсэн. Юу болсон юм?” гэж хэлэхэд нь дуртай.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Энн: Сонсооч, бүх юм хяналтанд байгаа. Би такси барьж хариад муурнуудаа хооллочихоод цагийн дараа буцаад ирнэ.
Майк: Чи ойлгосонгүй. Би ганцаараа чадахгүй. Миний өрөөний хөрш дурамжхан байгаа. Тэр гурав дахь үзэгдэл дээр ажилламаар байна гэсэн.
Энн: Чи чадахгүй гэж юу гэсэн үг юм?
Майк: Тэр... чи ойлго, тэр ажиллах хэрэгтэй байна. Чи надад утасны дугаараа өгөөч.
Энн: Би өгсөн ш дээ.
Майк: Би чамайг дугаараа сольсон гэж бодсон.
Энн: Нэг цагийн өмнө үү?
Майк: Өө, үгүй ээ. Мэдээж чи дугаараа солиогүй. Сайхан хэллээ. Би түүнтэй ярилцах ёстой. Би ирэх 7 хоногт чам руу залгая. Амлаж байна.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Сэн: Хэн ч намайг сонссонгүй юу?
Эр: Үгүй байх аа.
Сэн: Би ванны өрөөнд түгжигдээд хагас цаг боллоо. Ямар үдэшлэг гэхээр ийм байдаг байна? Бурхан минь, та нар цагийг сайхан өнгөрүүлсэн л биз дээ? Уучлаарай. Би үүнийг саначихъя, хэрэв би занганд орсон хэсэгтэй кинонод тогловол энэ хэрэгтэй.
Эр: Тиймээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Сайхан байна, Майкл.
Майк: Баярлалаа. Тэр хэн бэ?
Эм: Тэр Мэллори. Жонтой гэрлэсэн юм.
Майк: Аан, за.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Жефф: Би америкийн индиануудын амиа хорлолтын талаар нэг юм бичсэн юм. Гэвч хэн ч сонирхоогүй. Хэн ч ирээгүй. Миний бодлоор, америкийн индианууд Жон, эсвэл Этель Бэрримор эсвэл Донни, Мэри Осмонд нар шиг америк хүмүүс. Энэ үнэхээр гунигтай санагддаг... одоо үед хүмүүс мөрөөдөж байхдаа... тэд энэ улс орныг ердөө ч мөрөөдөхөө больсон. Энэ тэнэг хэрэг.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Жефф: Би цагийг сайхан өнгөрүүллээ. Би энэ хүмүүсийн талыг нь таньдаггүй байсан. Хугацаа давчуу байсан юм, гэвч би үүнийг сюрприз болгохыг хүссэн. Би 10 хүнийг урьсан. Тэд тус бүр 10 хүн урьсан. Чи өнөө орой 40 хүнтэй танилцлаа. Тэдэнд чи их таалагдсан. Би чиний тухай олон сайхан зүйл сонссон. Найз....
Эр: Баярлалаа, Жефф.
Жефф: Сайхан амраарай.
Сэм: Төрсөн өдрийн мэнд, Майкл.
Майк: Баярлалаа, Сэм. Миний мэддэг таван хүний нэг нь чи.
Сэм: Сайхан үдэшлэг боллоо.
Майк: Баярлалаа.
Жефф: Намайг уучлаарай, хатагтай Райт? Хатагтай Райт.
Сэн: Сайхан амраарай, Майкл. Маш сайхан үдэшлэг байлаа. Миний найз хүүхэн өөр хүнтэй хамт явчихсан. Надад маш хөгжилтэй байлаа. Чамд Секонал бий юу?
Майк: Явцгаая, би чамайг гэрт чинь хүргэж өгье.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Сэн: Би цагийг сайхан өнгөрүүлсэн. Үнэхээр сайхан, Майкл.
Майк: Үгүй ээ, чи чадаагүй.
Сэн: Тийм ээ, би тэгсэн.
Майк: Хүлээ. Би таксины мөнгө аваагүй байна.
Сэн: Зүгээр ээ. Мөнгөгүй бол тэр л биз. Хоёулаа алхая.
Майк: Нээрэн үү?
Сэн: Одоо юмны үнэ тэнгэрт хадсан.
Майк: Чи яагаад хөгжилдөөгүй юм бэ?
Сэн: Би цагийг сайхан өнгөрүүлсэн.
Майк: Юу болсон юм?
Сэн: Юу ч болоогүй.
Майк: Яасан бэ? Яасан?
Сэн: Яагаа ч үгүй. Би зүгээр. Би үнэхээр зүгээр. Би зүгээр л уйлсан юм. Энэ зүгээр.
Майк: Надад юу болсныг хэл, үгүй бол би чамайг хашраана шүү.
Сэн: Юу ч болоогүй, Майкл. Миний сэтгэл их хөдөлсөн.
Майк: Чи маргаашийн шалгаруултанд санаа зовоод байна уу?
Сэн: Үгүй ээ, би шалгаруулалтанд санаа зовоогүй.
Майк: Яагаад?
Сэн: Учир нь би тэр дүрийг авмааргүй байна.
Майк: Яагаад авахгүй гэж?
Сэн: Учир нь би энэ дүрд тохирохгүй.
Майк: Ямар дүр байгаа юм?
Сэн: Эмэгтэй хүн.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Чамд эр хүн байдаггүй, тиймээс чи эр хүн шиг байхыг хүсдэг.
Сэн: Та эндүүрч байна, доктор Брюстер. Би эмэгтэй хүн гэдгээрээ бахархадаг.
Майк: Түр хүлээгээрэй, Сэнди. Энэ залуу чамтай яг шавхай шиг харьцахыг хүсч байна, учир нь чи эмэгтэй хүн, харин тэр алдартай эмч, тийм үү? Гэхдээ үүнийг тоох хэрэггүй. Түүнтэй өөрийнх нь түвшинд ярилц.
Сэм: Чи юу хэлэх гэснээ харуулаач.
Майк: Та эндүүрч байна, доктор оо. Чи чинь юу вэ, өмнөдийн аялагтай юм уу? Та эндүүрч байна, доктор Брюстер. Би эмэгтэй хүн гэдгээрээ бахархадаг.
Сэн: Би чам шиг ийм сайн хэлж чадахгүй.
Майк: Тиймээ, чи чадна. Чи зүгээр л түүнтэй дүрээ солиод үз. За алив, эхлээрэй.
Сэн: Та эндүүрч байна, доктор Брюстер. Би эмэгтэй хүн гэдгээрээ бахархадаг. Би хаана дууслаа?
Майк: Чамайг ямар дүрд тоглосныг би мэдэхгүй байна.
Сэн: Минийх хилэгнэсэн дүр. Би хилэгнэж байна. Чи намайг түүнтэй дүрээ сольж үз гэсэн. Би хилэгнэж байна.
Майк: Энэ хилэгнэл үү?
Сэн: Би уурлаж чаддаггүй юм.
Майк: Тиймээ, мэдээж чи уурлаж чаддаггүй. Гэхдээ би чамд нэг юм хэлье. Энэ дүрийн хэдэн зуун жүжигчид уншдаг, тэдэнд уурлах асуудал биш, тэд ажиллахаас айдаггүй, бүхнээрээ азаа үзэж үүнийг дуустал нь хийхээс айдаггүй юм!
Сэн: Битгий надад уурлаад байгаач!
Майк: Тэгвэл битгий шалны алчуур шиг бай!
Сэн: Би шалны алчуур биш!
Майк: Яг одоо жүжиглээдэх. Тэгээд үзүүлээч!
Сэн: Та эндүүрч байна, доктор Брюстер, би...
Майк: Үргэлжлүүлээч.
Сэн: Та эндүүрч байна, доктор Брюстер...
Майк: Би яах ёстой вэ, чамайг саваагаар нүдэх үү?
Сэн: Та эндүүрч байна, доктор Брюстер. Би эмэгтэй хүн гэдгээрээ бахархадаг. Би энэ эмнэлэгээр бахархадаг.
Майк: За.
Сэн: Таны бяцхан дарангуйлалаас болж энэ эмнэлэг сүйрэхийг харахаас өмнө...
Майк: Уур хилэнгээ гарга. Надад гаргах хэрэггүй. Хүчлэх хэрэггүй.
Сэн: Би захирлуудын зөвлөлд хандаж таныг гудамжинд гарга гэж зөвлөнө.
Майк: Одоо санаачлагаа битгий алдаарай.
Сэн: Өдрийн мэнд, доктор Брюстер.
Майк: Чи яг 2-р зэрэглэлийн жүжигчиг шиг битгий гонгиноод бай!
Сэн: Би өдрийн мэнд гэж хэллээ!
Майк: Муугүй. Тун муугүй.
Сэн: Би чамайг ямар их үзэн ядсаныг чи мэдэрсэн үү?
Майк: Тиймээ.
Сэн: Үнэн үү? Чи мэдэрсэн гэж үү?
Майк: Тиймээ, яагаад гэхээр би явж байна.
Сэн: Хүлээгээч, чи хаачих гэсэн юм? Би маргааш уураа яаж гаргах юм? Би огт танихгүй хүнд яаж уураа гаргах юм бэ?
Майк: За яахав, би маргааш 10 цагт ирээд чамайг уурлуулна.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Беннетт?
Бен: Энд байна.
Эм: Стэнц?
Сэн: Би иймэрхүү харагдах ёстой юу?
Майк: Чи яг ингэж харагдана.
Сэн: Инээдтэй биш байна, Майкл.
Майк: Сайн байна. Энэ чигээрээ бай. Уураа хэвээр нь байлга.
Эм: Ямар ч гялалзах юмгүй, Альфред. Тэр нөхрийнхөө оршуулганд оролцож байгаа. Жеки, Роныг ирэнгүүт нь оруулаарай.
Эм: Лестер. Лестер. Сэнди Лестер?
Сэн: Тийм ээ, энд байна. Болиоч!
Рон: Баяртай. Өглөөний мэнд, бүсгүйчүүд ээ.
Эм: За. Өөрсдийнхөө хувийн намтруудыг аваад намайг дагаад яваарай.
Сэн: Надад амжилт хүсээч.
Майк: Тонил цаашаа.
Сэн: Баярлалаа.
Майк: Чөтгөр лүүгээ тонил.
Сэн: Баярлалаа.
Майк: Яв.
Сэн: Чамайг бурхан ивээг.
Эм: Энд... энд та нар “Саутвест женерал”-ын хайртай дүрүүдээ харж болно, түүний дотор Жон Ван Хорн, тэр 20 жилийн өмнө эфирт анхны анги нь гарсан хүндэт доктор Медфорд Брюстерийн дүрд анхнаас нь эхлэн тоглосон юм. Одоо та нар намайг дагаад явбал бид Би студид очих бөгөөд тэнд цуврал ангиудын зургийг авдаг юм.
Сэн: Би мэдээд байсан юм.
Майк: Юу?
Сэн: Тэд надад бүр унших ч боломж өгсөнгүй.
Майк: Тэд чамд унших боломж өгөөгүй гэдэг чинь?
Сэн: Намайг бие махбодийн хувьд зүгээр биш гэсэн. Тэдэнд илүү чанга, хэн ч юм өөр хүн хэрэгтэй гэнэ. Тиймээс би гэртээ харилаа.
Майк: Тийм байж, би чамайг хүргэж өгье.
Сэн: Сан-Диегод уу?
Майк: Чи юу яриад байна аа?
Сэн: Би гэртээ харина гэж байна. Эндээс гарцгаач. Би энэ газрыг үзэн ядаж байна. Бурхан минь. Би 34 настай. Би энэ нүдний шилэнд 24 доллар төлсөн. Миний хийдэг зүйл ердөө юм худалдаж авах. Би зөөгч болмоор байна.
Майк: Ойлголоо, би ингэмээргүй байна л даа...
Сэн: Би хэн ч болсон яахав. Би эхнэр болно.
Майк: Гэхдээ чи унших болно.
Сэн: Би хүсэхгүй байна, нээрэн шүү.
Майк: Чшш, чшш. Уучлаарай, ноён Бишоп өнөөдөр энд ажиллаж байгаа юу?
Эм: Үгүй ээ, тэр шоунд оролцохоо больсон. Тэр Бродвейн “Мөсөн уул айсуй”-г сургуулилж байгаа.
Майк: Тэр юу гэнэ ээ?
Эм: Тэр Бродвейн “Мөсөн уул айсуй”-г сургуулилж байгаа.
Майк: Энэ миний дүр байсан. Би нэг юм хийх ёстой.... Би нэг хүнтэй уулзаад ирье. Бодлоггүй юм хийж болохгүй шүү.
Сэн: Тэр буцаж ирэх үү?
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Өршөөгөөрэй. Жорж Филдс өрөөндөө бий юу?
Эм: Тиймээ, тэр өрөөндөө байгаа.
Майк: Баярлалаа.
Эм: Та хүлээгээч. Та зүгээр л ингээд орчихож болохгүй.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Мар: Майкл, тэр одоо утсаар ярьж байгаа. Би андгайлъя.
Жорж: Майкл, чи гадаа хүлээж байхгүй юу? Би нөгөө эрэгтэй /голын/ ярьж байна.
Майк: Энэ чинь эрэг, Жорж. Нью-Йорк ч гэсэн эрэг.
Жорж: Өө, бурхан минь. Сай, чи...? Сай? Бурхан минь! Чи юу хийснээ хар даа! Маргарет? Маргарет? Түүнийг надтай дахиад холбоодох. Юу болсон юм, Майкл?
Майк: Терри Бишоп “Мөсөн уул”-д тоглоно гэж байна, энэ үнэн үү? Чи намайг энэ дүрд тоглуулна гэж амласан байх аа? Би буруу яриад байна уу? Би энэ дүрд тохирно гэж чи хэлсэн биз дээ? Чи ч гэсэн миний төлөөлөгч биш гэж үү?
Жорж: Стюарт Прессман нэртэй хүн гэж хэлсэн, Майкл.
Майк: Өө, би ойлгосон, Терри Бишоп алдартай байх нь.
Жорж: Үгүй ээ, үгүй, үгүй. Майкл Дорси алдартай нэр. Хэрэв чи стейкээ буцаахыг хүсвэл Майкл Дорси чиний нэр.
Майк: Ойлгомжтой.
Жорж: Хүлээ, хүлээ, хүлээ, хүлээ, хүлээ... Би... Чи үргэлж ингэж байх юм. Энэ утгагүй үг байсан, би үүнийг мэднэ. Би бүгдийг дахин тайлбарлаж болох уу? Терри Бишоп савангийн дуульд тоглодог. Хэдэн сая хүмүүс өдөр болгон түүнийг үздэг. Тэр алдартай.
Майк: Энэ түүнд “Мөсөн уул айсуй”-г булаах эрх өгсөн үү?
Жорж: Би тэгэж хэлэх...
Майк: Би энэ залуугаас илүү гарч чадахыг чи мэднэ.
Жорж: Би энэ яриаг үргэлжлүүлмээргүй байна.
Майк: Би Миннеаполист энэ дүрд тоглосныг чи мэднэ.
Жорж: Стюарт Прессманд нэртэй хүн хэрэгтэй, энэ түүний хэрэг, ойлгов уу? Энэ чиний дургүйг хүргэхийг би мэднэ, гэхдээ ихэнх хүмүүс мөнгө хийхийн тулд энэ бизнесийг хийдэг юм
Майкл: Би ч гэсэн мөнгө олох гэж энэ бизнесийг хийдэг.
Жорж: Нээрэн үү?
Майкл: Тиймээ.
Жорж: Хараагүйчүүдэд зориулсан Гарлемийн театр уу? Цэцэрлэгт хүрээлэнгийн Стридберг үү? Эсвэл Сиркаузын “Ардын урлан уу?”.
Майк: За яахав, түр хүлээ. Би 9 жүжиг тавьсан, 8 сар Сиркаузад байсан. Тэгээд л би нью-йоркийн шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авдаг. Би үүнийг зүгээр ч нэг хийгээгүй.
Жорж: Мэдээж үгүй. Чи азгүй шүтээн гэдэг нэр хүндээ алдахгүй байвал сайнсан.
Майк: Чи намайг азгүй амьтан гэж боддог уу, Жорж? Чи надад хэлэх гэсэн юм энэ үү?
Жорж: Би чамайг энэ ярианд хутгамааргүй байна, Майкл.
Майк: Би оролцохгүй.
Жорж: Сайн байна.
Майк: За яахав, аан гээч, миний өрөөний хамтрагчийн бичсэн жүжгийг би чамд уншуулахаар илгээсэн байгаа. Түүнд надад нэг сайхан дүр таарсан. Чи уншсан уу?
Жорж: Чи яах гэж над руу явуулсан юм? Чи яах гэж гол дүрд нь тоглох ёстой өрөөнийхөө хамтрагчийн жүжгийг над руу явуулдаг юм? Би чиний төлөөлөгч, ээж чинь биш. Би чиний тоглох жүжгийг олох ёсгүй. Би санал хүлээж авах ёстой. Энэ миний хийх ёстой ажил.
Майк: Санал хүлээж авах аа? Хэн чамд ингэж хэлсэн юм? Төлөөлөгч шидэт дагина уу? Энэ маш чухал ажил байсан. Би энэ дүрд амжилттай тоглож болох байлаа.
Жорж: Майкл, хэн ч энэ жүжигт тоглохгүй.
Майк: Яагаад?
Жорж: Яагаад гэхээр энэ уйтгартай, ийм учиртай. Учир нь Дурлалын сувагт буцаж ирж байгаа хосуудын тухай жүжгийг хэн ч тавихыг хүсэхгүй байна.
Майк: Гэхдээ яг л тийм юм болсон.
Жорж: Хэнд энэ хамаатай юм? Химийг хаягдлын хажууд амьдардаг хүмүүсийг 20 доллараар үзэх хэн ч алга. Хүмүүс Нью-Жерсид энийг харж л байдаг.
Майк: Аан гээч, би энэ талаар маргахаа болъё, за юу? Би түүний жүжгийг продюсерлэхийн тулд өөрөө 8000 доллар босгоно. Харин чи намайг хааш нь ч хамаагүй илгээх ёстой. Чухам юунд гэдэг нь надад хамаагүй. Би телевизийн нохойны сурталчилгаанд тоглож болно. Би радио дуу хоолойд ажиллаж болно.
Жорж: Майкл, би чамайг ямар ч зүйлд урьж чадахгүй.
Майк: Яагаад үгүй гэж?
Жорж: Учир нь хэн ч чамайг ажилд авахгүй.
Майк: Өө, энэ худлаа. Би дүрдээ тоглохын тулд үйлээ үзэж байдаг. Би яаж зүтгэдэгийг чи мэднэ.
Жорж: Тиймээ, чи ч гэсэн бусдын үйлийг үзэж байгаа. Чиний хийдэг юм энэ. Тэр залууд жүжгээ найруулахад 4 хоног үлдсэн, чиний бодлоор, тэр Толстой үхэх үедээ явж чадах уу, эсвэл тэр явж байхдаа ярьж чадах уу, нэг бол явж байхдаа дуулж чадах уу гээд маргаад сууж байх уу?
Майк: За больж үз. Энэ хоёр жилийн өмнөх явдал, тэр чинь тэнэг залуу.
Жорж: Тэд бүгдээрээ тэнэг байх албаггүй, Майкл. Чи бүгдтэй нь тэрсэлддэг. Энэ хотод чиний нэр хүнд хамгийн суу, Майкл. Хэн ч чамайг ажилд авахгүй.
Майк: Нью-Йоркт хэн ч надтай хамтарч ажиллахгүй гэж чи хэлээд байна уу?
Жорж: Өө, үгүй ээ, энэ дэндүү хязгаарлагдмал. Голливудад ч гэсэн хэн ч чамтай ажиллахыг хүсэхгүй байна. Би чамайг зар сурталчилгаанд ч урьж чадахгүй. Чи улаан лоольд 30 секунд тоглож, харин тэд хуваарт ажлаа хагас өдрөөр хэтрүүлсэн, учир нь чи суухыг хүсээгүй.
Майк: Тиймээ, тэр ямар ч логикгүй байсан.
Жорж: Чи улаан лооль байсан! Улаан лоольд логик байдаггүй! Улаан лоол хөдөлж чаддаггүй!
Майк: Энийг чинь би хэлээд байна! Улаан лооль хөдөлж чадахгүй бол яаж суух юм, Жорж? Би зогсоо улаан лооль байсан. Бифштекст зориулсан шүүслэг, тачаангүй улаан лооль. Надаас өөр хэн ч тэгж ногоог бэлдэггүй. Би Бродвейд хүртэл ногооны үдэшлэг зохиож байсан. Би хамгийн шилдэг улаан лоолть, өргөст хэмхнүүдийг бэлдсэн. Би эндивийгээр салат хийж шүүмжлэгчдийн амыг таглаж байсан.
Жорж: Майкл, би энд тайван байхыг хичээж байна. Чи гайхалтай жүжигчин.
Майк: Баярлалаа.
Жорж: Гэхдээ чи хэтэрхий их асуудалтай байна. Эмчид очиж үзүүл.
Майк: Ойлголоо, баярлалаа. Би 8000 доллар олж Жеффийн жүжигт тоглох л болно.
Жорж: Майкл, чи ядаж 25 цент ч олохгүй. Хэн ч чамайг ажилд авахгүй.
Майк: Өө, тийм үү?
-------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Дороти Майклс?
Майк: Байна.
Эм: Жорж Филдс таны төлөөлөгч үү?
Майк: Тиймээ.
Эм: За, бүсгүйчүүд ээ. Өөрсдийнхөө цааснуудыг аваад намайг дагаад явна уу.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Рон: Рита, би тэр “Чи аз жаргалтай байх бүрэн эрхтэй” гэдэг өгүүлбэрийг үзэн ядаж байна.
Рита: Ойлголоо.
Эм: Рон, энэ хүн Дороти Майклз. Манай найруулагч Рон Карлайл.
Рон: Сайн уу, юу байна?
Майк: Сайн.
Эм: Харин энэ манай продюсер, Рита Маршалл. Дороти товч намтраа авчраагүй. Гэхдээ Жорж Филдс Доротийн төлөөлөгч нь гэсэн.
Майк: Сайн уу.
Рон: Их таалагдаж байна. Бурхан минь, чи энэ дүрд тохирохгүй л болов уу, хонгор минь. Харамсалтай байна. Ирсэнд баярлалаа.
Майк: Яагаад?
Рита: Хуудас 205, танд 1-р камер хэрэгтэй юу, камер 2 уу?
Рон: 2-р камер, энэ тухай Артурт хэлээрэй.
Майк: Би яагаад тохирохгүй гэж, ноён Карлайл?
Рон: Тэгэхээр, би энд тодорхой хэлээд өгье, би маш онцлог төрхтэй хүнийг хайж байгаа.
Майк: Ноён Карлайл, би жүжигчин. Би их чанга жүжигчин. Би таны хүссэнээр чинь энэ дүрд тоглож чадна.
Рон: Хонгор минь, чи маш сайн жүжигчин гэдэгт би итгэж байна.
Майк: Та яг юу хайснаа яагаад надад хэлж болдоггүй юм?
Рон: Зүгээр л чи дэндүү зөөлөн, уян сэтгэлтэй.
Майк: Юу?
Рон: Чи хангалттай сүрдүүлж чадахгүй.
Майк: Хангалттай сүрдүүлж чадахгүй ээ? Ингэвэл яаж байна? Надаас гараа тат, үгүй бол хоёр хөлний завсар дахь төмсгийг чинь зад өшиглөнө шүү. Энэ сүрдүүлгэнд хангалттай юу?
Рон: Энэ эхлэл.
Майк: Тиймээ, би таныг чухам юу хүсдэгийг мэдэх шиг боллоо. Танд эмэгтэй хүний бүдүүлэг шог дүр хэрэгтэй юм байна. Эмэгтэй хүнийг эрх мэдэл шийдэмгий болгодог, эсвэл эрэгтэйлэг эмэгтэйчүүд дургүй хүрмээр гэдэг тэнэг санаагаа батлахын тулд. Ийм зүйл хийхийг зөвшөөрдөг эмэгтэй, эсвэл үүнийг зөвшөөрдөг ямар ч эмэгтэй ичих хэрэгтэй. Энэ танд ч хамаатай, хүндэт хатагтай Маршал. Та ичээч, новшийн мачо минь.
Мар: Тэнгэр минь.
Рон: Эрх мэдэл эмэгтэй хүнийг шийдэмгий болгох нь юу нь тэнэг гэж? Би тийм утгаар хэлээгүй.
Мар: Хатагтай Майклз, та хүлээнэ үү. Та үнэхээр тэгж хэлсэн үү, эсвэл энэ дүрийн чинь нэг хэсэг байсан уу?
Майк: Ямар хариулт намайг тэнцүүлэх бол, хатагтай, Маршалл?
Мар: За, сайн байна. Ороод ир.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Рита: Хатагтай Майклз, хүлээгээрэй.
Майк: За? Өө, баярлалаа.
Рон: Түүнийг энэ дүрд шалгаж үзье гэж чи үнэхээр бодож байна уу?
Марш: Өөрт нь нэг ч найруулагч ийм хурдан дүр өгч байгаагүй гэж тэр надад хэлсэн.
Рон: Тэр тэгж хэлсэн үү? Надад тэр таалагдлаа... аялга нь.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Жули: Сайну уу.
Майк: Сайн уу. Би энийг бушуухан янзлах хэрэгтэй.
Жули: Тэд ялгааг нь олж мэдэхгүй ээ.
Майк: Би жаахан сандраад байна.
Жули: Зүгээр л ямар нэг найрсаг зүйлийн тухай бод, эсвэл цаазлах багын тухай.
Рон: За, хатагтай Майклз, бид бага зэрэг камерийн шалгалт хийнэ.
Майк: Тэг ээ.
Рон: Надад царайг нь харуулаарай, камер 1 ээ. Камер 3, надад зүүн талаас харуул.
Майк: Аль талаас?
Рон: Зүүн талаас.
Майк: Таны аль тал нь зүүн бэ?
Рон: Юу?
Майк: Энэ миний зүүн үү, таны зүүн үү?
Рон: Хүлээгээрэй. Чи юу яриад байна аа? Миний зүүн талаас.
Майк: Таны зүүн талаас.
Рон: Хатагтай Майклз, тантай хэн ч яриагүй байна.
Майк: Өө, уучлаарай. Танд миний царай хэрэгтэй гэж би бодсон.
Марш: Камер 3-т нэг их ойртуулах хэрэггүй.
Рон: Камер 3 хойшоо бол.
Марш: Тэр жаахан сэтгэл татам харагдах ёстой. Чи хэр хойшоо болж чадахаар байна?
Эр: Чи Кливлендийг юу гэж боддог вэ?
Марш: Больж үз.
Рон: Яг тэнд болж байна, Херби. За, Дороти, бид одоо нэг удаа туршиж үзнэ, ойлгосон уу?
Майк: Тиймээ.
Рон: Хэсэг хугацааны өмнө чи бидэнд яг юу үзүүлснийг одоо би харъя. Түүнд дохио өг, Жо.
Рита: Би чамайг ямар эмэгтэй болохыг мэднэ, Эмили. Чи хөгширч байна. Чи хэзээ ч гэрлэж байгаагүй. Чамд эрэгтэй хүн байхгүй, тиймээс чи эрэгтэй хүн болох гэж оролддог.
Майк: За, яг одоо дуугай бол. Чи надтай ярилцахдаа мэргэжлийн зүгээс ярьж байна. Чи хүнийг шүүмжлэх ёсгүй. Энэ бол туйлын зохисгүй үйлдэл. Би эмэгтэй хүн гэдгээрээ бахархадаг, доктор Брюстер. Би эмнэлэгээр маш их бахархадаг, та ч гэсэн тэгэх ёстой. Таны өчүүхэн дарангуйлал, увайгүй хүмүүн бус үйлдэл чинь энэ эмнэлэгийг сүйрүүлэхээс өмнө таныг гудамжинд гаргахыг би Удирдах зөвлөлд зөвлөнө гэдгээ хэлчихье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй, доктор Брюстер. Би өдрийн мэнд гэж хэллээ, эрхэм ээ.
Марш: Баярлалаа. Түр хүлээгээрэй.
Эр: Хатуу самар байна.
Рон: Би түүнд энэ санааг өгсөн юм.
Марш: Арай илүү юм байх шиг.
Рон: Би мэдэхгүй юм. Энэ чиний шийдвэр, гэхдээ түүний талаар санаа зовох юм надад байна. Энэ чамайг зовоохгүй байна уу?
Мар: Надад таалагдлаа. Бид өнөөдөр Жоржоор дамжуулан гэрээ явуулна, хатагтай Майклз.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Уучлаарай. Та надад тус болохгүй биз? Би оросын цайны газрыг хайж байна.
Жорж: Оросын цайны газар энэ. Энд байдаг. Та яг урд нь зогсож байна.
Майк: Өө, за, миний одод. Энэ байжээ. Жаахан эвгүй юм болчихлоо.
Жорж: Тиймээ, тэгсэн байх.
Майк: Маш их баярлалаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Сайн уу, ноён Филдс.
Жорж: Чамтай уулзах сайхан байна.
Эр: Тантай уулзсандаа баяртай байна. Та сууна уу.
Жорж: Баярлалаа.
Эр: Зөөгч нэг хоромы дараа ирнэ.
Жорж: Баярлалаа.
Ронни: Жорж, сайн уу.
Жорж: Сайн уу, Ронни. Сонин юу байна.
Майк: Сайн уу.
Жорж: Байзаарай. Хүлээ, хүлээ, хүлээ.
Майк: Би энэ хотод шинэ хүн, би ганцаардаад байна. Би бодлоо л доо, чи намайг өдрийг хоолоор дайлахгүй биз?
Жорж: Алив, байзаарай. Чи зүгээр л хүрч ирээд... Грегори, энэ эмэгтэй...
Майк: Хэрэггүй. Бүх юм зүгээр. Санаа зоволтгүй. Жорж, Жорж, Жорж, Жорж, Жорж, Жорж. Би Майкл Дорси, ойлгов уу? Чиний хайртай үйлчлүүлэгч. Ажил нь сайн уу? Өнгөрсөн удаа чи надад ажил олж өгөхөд би яг улаан лооль шиг байсан.
Жорж: Өө, үгүй ээ, үгүй, үгүй, үгүй.
Майк: Тиймээ. Бурхнаар андгайлъя.
Жорж: Майкл?
Майк: Тиймээ.
Жорж: Ээ, тэнгэр минь! Би чамайг курс эмчилгээ хийлгэ гэсэн ш дээ.
Майк: Би мэднэ. Бас чи хэн ч хэзээ ч намайг ажилд авахгүй гэж хэлсэн.
Жорж: Бурхан минь, энэ ямар нэг юм өөрчлөнө гэж чи бодсон уу?
Майк: Надад саван байгаа, Жорж. Би “Саутуэст женерал”-ын захиргааны шинэ ажилтан.
Жорж: Чи юу гэнэ ээ?
Майк: Надад баяр хүргээрэй. Тэд намайг авахаас татгалзах шахсан, учир нь би дэндүү эмэгтэйлэг санагдсан болохоор тэр.
Эр: Баарнаас юм авах уу?
Майк: Энэ гайхалтай биш гэж үү?
Жорж: Та надад яг одоо 200 грамм архи аваад ирэхгүй юу?
Майк: Тийм үү?
Эр: Хатагтай танд?
Майк: Үзэмтэй “Дюбонне” байвал ямар вэ?
Эр: Мэдлээ, хатагтай.
Майк: Энэ сайхан цамц байна.
Эр: Баярлалаа.
Майк: Зүгээр.
Жорж: Чи ингээд зүгээр өнгөрөхгүй.
Майк: Энэ надад зүгээр өнгөрсөн. Эргэн тойрноо хар. Ямар ч....
Жорж: Би үүнд итгэхгүй байна.
Майк: Яагаад үгүй гэж?
Жорж: Өөрөөр, би үүнд итгэж байна. Харин үүнд итгэх өөр хүн байгаад би итгэхгүй байна.
Майк: Чи мөрийцмөөр байна уу?
Жорж: Битгий ийшээ сууж...
Эр: Жорж.
Жорж: Сайн уу.
Фил: Чи Жоэл Спекторыг танина.
Жорж: Сайн уу, Жоэл. Ажил нь сайн уу?
Жоэл: Сайн уу.
Майк: Сайн уу.
Жорж: Аан гээч, би Стюарттай ярилцсан байгаа. Би өчигдөр түүнтэй ярилцсан. Тэр Лондонд дахиад нэг 7 хоног болно гэсэн. Тэгвэл тэр маргаангүй...
Майк: Би чамайг санасан шүү.
Жорж: Тэгвэл тэр найдвартай...
Майк: Тэрний гижигтэй гэдэг нь.
Жорж: Тэгвэл тэр найдвартай уулзана.
Майк: Чи урд нь гижигдэхээс айдаггүй байсан даа. Бид олон жилийн танилууд. Бид танилцаагүй байх аа.
Жорж: Тэр чамтай утсаар ярина.
Жоэл: Сайн уу, Жоэл Спектор.
Майк: Сайн уу.
Жорж: Жоэл, уучлаарай.
Фил: Фил Вайнтрауб.
Майк: Сайн уу.
Жорж: Уучлаарай. Энэ Майкл...
Майк: Бүдүүлэг гэдэг нь. Дороти Майклз. Танилцах таатай байна.
Жоэл: Танилцсандаа баяртай байна.
Фил: Танилцах сайхан байна.
Майк: Ноён Вайнтрауб, би таныг хамгийн шилдэг найруулагч гэж...
Жорж: Продюсер.
Майк: ...уучлаарай, өнөөгийн бродвэйн тайзны продюсер гэж болох уу?
Фин: Баярлалаа. Баярлалаа, хатагтай Майклз. Тантай дахин уулзана гэж найдъя.
Жорж: Тиймээ.
Фин: Би чамтай утсаар яръя.
Жорж: Тэгээрэй.
Жоэл: Жорж. Танилцсандаа баяртай байна.
Майк: Тэр их царайлаг юмаа. Чи түүний сонирхолыг төлөөлөх ёстой гэж би бодлоо.
Жорж: Чи галзуу!
Майк: Үгүй ээ, тийм биш. Би ажилладаг. Надад бүх дэлхий байхад...
Жорж: Хэрэггүй!
Майк: Би чамайг элэглэх гээгүй байна.
Жорж: Надад ойртох хэрэггүй шүү.
Майк: Би цалингаа автал чамаас 1000 доллар зээлмээр байна.
Жорж: Яах гэж?
Майк: Яах гэж? Юу яах гэж? Надад үүнээс өөр өмсөх юм хэрэгтэй.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Би чамайг үүнийг бүү ав гэхгүй. Энэ чамд таарах хамгийн тохиромжтой даашинз.
Майк: Гэхдээ энэ намайг намхан харагдуулна.
Эм: Учир нь чи намхан ултай гутал өмсдөг болохоор тэр. Надад итгэ, жаахан өөрчлөлт...
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Такси! Такси! Такси! Баярлалаа, баярлалаа, баярлалаа.
Эр: Чи яаж байна аа? Би энд эхнийх нь байсан!
Майк: Баярлалаа!
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Тэр эмэгтэйчүүд яг амьтад шиг. Би тэнд хямдарсан нэг гоё цүнх харсан, даан ч би авч чадахгүйгээр айсан байсан. Эмэгтэйчүүд үнэхээр нүгэлтэй юмаа. Тэд нэг нэгнийгээ алах дөхдөгн. Тэр цүнхийг авсан эмэгтэй найдвартай ял авсан байх. Одоо надад аятайхан цүнх алга. Энэ хувцсыг харав уу? Энэ ямар үнэтэйг чи мэдэх үү? Бас энгэсэг? Энэ өдрүүдэд эмэгтэй хүн яаж өөрийгөө дур булаам байлгаж, өлсөхгүй байж чаддагийг би мэдэхгүй. Би дахиад жаахан зөөхий авч болох уу?
Жефф: Чи өнөөдөр энийг өмссөн үү?
Майк: Өө, тийм, би унтахаасаа өмнө үүнийг бэлдэх ёстой. Аяар, аяар, аяар. Болно. Би хоолны дэглэмтэй. Болно. Би өглөө 4:30-д босож, үс сахлуудаа хусна. Би студитэй хэдийн ярьчихсан. Би харшилтай учраас өөртөө нүүр будалт хийнэ гэдгийг тэдэнд хэлсэн.
Жефф: Майк, чи ийм зүйл хийж байгааг би үнэлж байна, гэхдээ энэ зөвхөн мөнгөний төлөө биз дээ? Чи зөвхөн энэ юмнуудыг өмсөж хэрэглэхийн тулд биш биз дээ?
Майк: Би энэ асуултанд чинь хариулахгүй. Энэ бүхнийг жүжигчин хүнд тулгарах томоохон жүжиглэх сорилтуудын нэг гэж ойлгож болно. Миний асуудал юу болохыг мэдэх үү?
Жефф: Сандрал. Үгүй ээ, тэр биш.
Майк: Сэнди.
Жефф: Сэнди.
Майк: Оронд нь эрэгтэй хүн авсаныг би яаж түүнд хэлэх вэ? Тэр төрсөн өдрөөрөө амиа хорлоно.
Жефф: Түүнд битгий хэл.
Майк: Би хаанаас мөнгөтэй болсоноо юу гэхэв? Би яах ёстой вэ? Хэн нэгэн үхэж мөнгөө надад үлдээсэн гэх үү?
-------------------------------------------------------------------------------------------------------------
Сэн: Өө, бурхан минь! Тэр хэзээ өнгөрсөн юм бэ?
Майк: Өнгөрсөн 7 хоногт.
Сэн: Юунаас?
Майк: Өвчнөөс.
Сэн: Бурхан минь, ямар санамсаргүй юм бэ! Чамд 8000 доллар хэрэгтэй байсан, гэтэл тэр өөд болж, чамд тийм хэмжээний мөнгө үлдээдэг.
Майк: Энэ худлаа гэж үү?
Сэн: Энэ юу...
Майк: Санаа зоволтгүй, хонгор оо.
Сэн: Өө, энэ минийх үү?
Майк: Өөрийнхөө үгнүүдийг цээжилж эхэл.
Сэн: Би ёстой баярлалаа. Чи үнэхээр чаджээ. Энэ хамгийн сайхан хэсэг нь.
Майк: Алив, би чамайг хаа нэгтэй оройн хоолонд урьж байна. Хувцсаа өмсчих.
Сэн: Нээрэн үү?
Майк: Тиймээ. Одоо яг тэмдэглэх цаг нь болсон.
Сэн: “Хайрын сувагт буцаж ирсэн нь”-ий төлөө.
Майк: Алив, хурдлаарай.
Сэн: Би шүршүүрт ороодохье. Тавхан минут л болно.
Майк: Түргэлээрэй.
Сэн: Би одоохон.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Сэн: Майкл, юу гээч, бид эндээ үлдэж болно, хэрэв чи хүсвэл... Чи юу хийж байна аа?
Майк: Өө, бурхан минь! О! Би...
Сэн: Майкл!
Майк: Сэнди, би чамайг хүсч байна.
Сэн: Чи намайг хүсч байна аа?
Майк: Би чамайг хүсч байна. Би чамайг хүсч байна.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Сэн: Би чамтай дахиад уулзах болов уу?
Майк: Юу? Сэнди, бид нэг нэгнийгээ 6 жил мэднэ.
Сэн: Би мэднэ ээ. Гэхдээ секс бүгдийг өөрчилдөг. Би нэг залуутай харилцаатай байлаа, дараа нь түүнтэй секс хийсэн, дараа нь би түүнтэй хаа нэгтэй таартал тэр надаас мөнгө зээлчихсэн юм шиг аашлаад байсан.
Майк: Ойлголоо. Гэхдээ би тийм биш, за юу? Би маргааш чамтай ярина.
Сэн: Майкл, ямар ч харилцаа шаналгаата байдгийг би мэднэ. Би яг одоо тэр шаналлыг мэдэрмээр байна. Хэрэв тэгэхгүй л бол би утсаа чагнаж хүлээнэ. Харин дараа нь чи ярихгүй бол би шаналж, утсаа чагнаж хүлээнэ. Энэ цаг үрсэн ажил.
Майк: За, за, одоо хэлчихье. Маргааш оройн хоолтой.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Жефф: Ээж үү?
Майк: Чи юу гэж бодож байна? Түргэлээч. Би хоцрох нь.
Жефф: Цаашаа хар. Инээмсэглэ. Нэг юм хэл дээ.
Майк: Сайн уу, Жефф. Чамтай танилцах сайхан байлаа.
Жефф: Чи их дажгүй харагдаж байна. Тун дажгүй. Гэхдээ үсний засалт бишээ. Үгүй дээ, үс чинь жаахан өндөр байна. Чинийх Говард Жонсоных шиг болчихож.
Майк: Тэгээд нэг юм хийгээч. Би ажлынхаа анхны өдөр нь хоцорч болохгүй. Аяар, аяар.
Жефф: Энэ чиний толгой биш.
Майк: За?
Жефф: Алив харъя. Яах вэ, болж байна.
Майк: Гэвч яасан?
Жефф: Өөрийгөө битгий хэтрүүлчихээрэй дээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Такси! Такси!
Эр: Такси!
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Дороти Майклз, Саутуэст женералс“.
Эр: Аан тийм, Хатагтай Майклз. ТВ-2-т. Ийшээ чигээрээ яваад эхний булан тойроод баруун тийш.
Майк: Баярлалаа. Цаг зүгээр биз дээ.
Эр: Алдалгүй явж байгаа.
Майк: Би такси барьж чадсангүй.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Сайн уу, Бобби. Энэ хатагтай Майклз.
Майк: Сайн уу, Бобби.
Эм: Та 4-р өрөөнд байрлана, хатагтай Майклз, тэгээд та 15 минутын дараа зураг авалтын талбай дээр очих хэрэгтэй.
Майк: Ойлголоо. Өө, намайг уучлаарай.
Жули: Сайн уу. Өө, энэ... Бурхан минь.
Майк: Зүгээр ээ, зоволтгүй.
Жули: Би Эйприл Пейж. Та сайн уу. Зүгээр биз дээ?
Майк: Бурхан минь, яасан сайхан ширээ вэ?
Жули: Нээрэн үү?
Майк: Тиймээ, тавцан нь маш толигор. Бас энэ их сайхан санаа. Залгуурын сэрээ орох хоног.
Жули: Тиймээ, бидэнд бүх юм байдаг.
Майк: Тийм байна, би харлаа.
Жули: Наадуулаа зүгээр л замаасаа холдуулчих. Гэртээ байгаа юм шиг байгаарай, за юу?
Майк: Тиймүү?
Эм: Бас энийг танд, хатагтай Майклз. Би танд өгөхөө мартсан байна.
Майк: Баярлалаа. Өө, энэ өнөөдөрийнх үү?
Эм: Тиймээ.
Жули: Тэд үргэлж л хамгийн сүүлчийн мөчид чамд өгдөг юм. Энд галзуурч ч мэднэ.
Майк: Бурхан минь.
Жули: Юу болсон?
Майк: Би доктор Брюстерийг үнсэх болох нь.
Жули: Тэгдэг юм. Тэр шоуны бүх эмэгтэйчүүдийг үнсдэг. Бид түүнийг “Хэл” гэж дууддаг.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Рон: За, одоо хурдалцгаая. Рикийн хамраас гуурс нь сугарсан. Жули, чиний ээлжинд түргэн зарласан. Рик шалан дээр хэвт. Ийм болоод гуурс чинь сугарсан юм. Одоо Жули чиний хамарт гуурсыг буцааж хийх үед нь чи түүнийг бариа аваарай, хүчтэйхэн барина шүү.
Рик: Ойлголоо.
Жули: Тэр ийм байдалтайгаар уу?
Рон: Яг үнэн. Тэр мөсөнд цөмөрснөөс хойш хэвийн биш байгаа. Үүнээс гадна, Рик чи дэмийрэлийн байдалтай. Жулиг чи Антея гэж бодно.
Майк: Ноён... Карлайл, би...
Рон: Тэнгэр минь! Та нар энд жаахан юм нүдээд өгч болохгүй юу? Чи түүнийг барьж авахдаа: "Антея! Антея!" гэж хашхирч болно.
Рик: За, би ойлголоо. Энэ өрөөний хаа нэгтэй миний хийл байна уу?
Рон: Байхгүй, чиний хийл живчихсэн. Тэр нуурын ёроолд байгаа. Ингээд Лиза...
Майк: Хийл мөсөн дор орсон.
Жон: Тэр дулаарч байхад тоглосон юм.
Майк: Оо...
Жон: Та Дороти Майклз байх аа?
Майк: Тиймээ.
Жон: Би Жон Ван Хорн. Бид дараагийнх нь.
Рон: Жули, хонгор минь, тэр чамайг барьж авангуут чи мултрах ёстой, чи тэмцэлдэх ёстой. Учир нь чи гуурсыг хамарт нь буцааж шургуулах ёстойг мэднэ. Гэхдээ, үүний хажуугаар, чи эрэгтэй хүний тэврэлтэнд, хөгжим бүхэлдээ Антеяад зориулагдсан гэдгийг ойлгоно. Энэ Антеягийн бүх амьдрал нь байсан. Тед сэтгэл гутралд орсны дараа чамайг дэмжиж байсан хүн. Берни, надад цөцгийтэй бяслаг авчраад өгөхгүй юу?
Берни: Жули, чи юм авах уу?
Рон: Үгүй ээ, үгүй. Тэр зүгээр, баярлалаа. Тиймээс энэ бол тэмцэл, гэхдээ чи ч гэсэн өөртэйгээ тэмцэж байгаа. Чи ойлгож байна уу?
Жули: Харин би ялагдана, зөв үү?
Рон: Хонгор минь. Ийшээ түр суучих. Тэгэхээр, Рик, энд бичсэнээр, Жули өвдөглөж суунгуут энэ чиний хүслийг өдөөнө. Бурхан мэднэ, энэ үргэлж миний хүслийг өдөөдөг. За боллоо, “Том” Жон... Дороти, наашаа ороод ир.
Майк: Ноён Карлайл, надад нэг асуух юм байна. Бүгдээрээ танилцаарай, энэ бол Дороти Майклз, эмнэлэгийн захиргааны шинэ ажилтан.
Майк: Сайн уу.
Эр: Сайн уу.
Жули: Сайн уу. Бид саяхан уулзсан ш дээ. Жули Николз, эмнэлэгийн завхай хүүхэн.
Майк: Өө, үгүй ээ. Харин одоо ноён Карлайл, би танаас нэг бяцхан юм асууя.
Рон: Харин одоо хонгор минь, уучлаарай, бидний цаг бага, бид сургуулилт ч хийж чадахгүй байна. Би яах вэ гэхээр, чиний тэмдэглэгээг харуулна,
Майк: Ердөө л нэг бяцхан асуулт...
Рон: ... дараа нь бид шууд бичлэгтээ орно. Ойлгосон уу? Чамд санаа зовох юм байхгүй.
Майк: ...доктор Брюстер бид хоёр...
Рон: “Том” Жон, чи мэдээж эндээс орж ирээд тэд хэрхэн тэмцэлдэж байгааг харна, чи яг энд ирээд маш чангаар: “Сувилагч Жон, та галзуурсан юм уу?” гэж хашхирна.
Жон: За, би ойлголоо. Дэлгэцнээс унших үгэнд “чанга” гэж бичсэн үү?
Рон: Тиймээ.
Жон: Тэгээд би үүнийг хэнд хэлэх вэ?
Рон: Сувилагч Чарльзд.
Жон. Сувилагч Чарльз.
Майк: Юу гээч, би бодлоо л доо, доктор Брюстер юу...
Рон: За, хонгор минь, нааш ир. Чи эндээс орж ирнэ. Тэмдэглэсэн энэ газар хүртэл явна.
Майк: Тиймээ, би өөрийнхөө тэмдэглэгээг мэднэ. Гэхдээ би бодлоо л доо, яг...
Рон: Яг энд. Коридорийн үзэгдэл яг энд болох ёстой. Ойлгосон уу?
Майк: Тиймээ, би мэднэ. Ойлгооч, би эмчийн тухайд асуух юм бай...
-------------------------------------------------------------------------------------------------------------
Рон: Байр байрандаа. Бэлдээрэй, хальс эргэж эхэллээ.
Эм: 5, 4, 3...
Рик: Антея! О, Антея!
Жули: Дуугай болооч!
Рон: 1-25 бэлэн байдалд.
Жон: Сувилагч Чарльз. Чи өвчтэй юм уу?
Майк: Би Эмили Кимберли, эмнэлэгийн захиргааны шинэ ажилтан. Сувилагч Чарльз, энд ямар балай юм нь болоод байна?
Жон: Түүнийг босгоход надад туслаач, хатагтай Кимберли.
Рон: Жон баларлаа.
Майк: Сувилагч Чарльз, өвчтөндөө санаа тавь, тэгээд чөлөөтэй үедээ ухаан алдаж бай, ойлгов уу?
Жули: Ойлголоо, хатагтай...
Майк: Кимберли.
Жули: Кимберли. Доктор Брюстер, бид ярилцах хэрэгтэй байна.
Рон: Надтай яриарай, Рита, чи үргэлжлүүлээд зураг авмаар байна уу?
Мар: Зүгээр э, зүгээр. Жули түүнийг аварлаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Жон: Чи огт өөрчлөгдөөгүй байна, Эмили.
Майк: Өө, би өөрчлөгдсөн, Медфорд.
Жон: Ингэхэд байна аа, Эмили, бид хоёр лагерьт хуваагдсанд шалтгаан байхгүй. Бид хамтдаа эмнэлэгийг удирдаж болно. Би эрх мэдэлтэй хүнээр бахархадаг. Ялангуяа эрх мэдэлтэй эмэгтэй хүнийг....
Мар: Бурхан минь, тэр толгой руу нь цохичихлоо. Рита, тэр толгой руу нь цохилоо.
Жон: ...тиймээс, үүнийг аюул гэж үзэхгүй биз дээ?
Майк: Доктор Брюстер, та намайг дутуу үнэлсэн гэж бодож байна. Хэрэв та надад таалагдмаар байвал миний уруултай биш, миний ухаантай учраа олох болж дээ.
Рон: Боллоо. Бичлэгээ зогсоо.
Жон: Би түүнийг үнсэх ёстой байсан.
Майк: Ноён Карлайл, энэ ердөө л зөн совин. Гэхдээ та намайг илүү түрэмгий ааштай гэж хэлснийг би санахгүй юм.
Жули: Энэ сайхан зөн совин байлаа. Надад байдаг ч болоосой.
Рон: Түр хүлээ. Би тэр зөн совингийн учрыг олъё. Энэ маш сайн зөн совин байж таарсан, гэхдээ, дараагийн удаа хэрэв чи ямар нэг юм өөрчлөхөөр бол эхлээд надтай ярилц. Ойлгосон уу?
Майк: Тиймээ, миний буруу байсан, би ярилцах ёстой байсан.
Рон: Сайн охин. Сайн байна. Том Жон, гайхалтай. Үнэхээр гайхалтай.
Мар: За боллоо, хүмүүс ээ. 7-р хэсэг. Коридорт.
Жули: Намайг барьж авсанд баярлалаа.
Мар: Өө, тэгэлгүй яахав.
Жули: Чи миний өгзөгийг аварлаа. Шууд утгаараа.
Жон: Дороти.
Майк: За?
Жон: Чи манай тайзан дээр хийсэн зүйл надад таалагдсан гэдгийг би хэлмээр байна.
Майк: Баярлалаа.
Жон: Багт тавтай морил.
Майк: Юу гээч, чи ч гэсэн сайн....
-------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Би таны гарын үсгийн авч болох уу? Би энэ цувралыг насаараа үзэж байна. Та үнэхээр гайхалтай. Ашгүй дээ! Баярлалаа!
Майк: Чамд баярлалаа, хатагтай Николз. Энэ яах араггүй сэтгэл хөдөлгөсөн эхний өдөр байлаа.
Жули: Тиймээ, энэ тухай ирэх 7 хоногт надад хэлж өгөөрэй.
Майк: Тэгье, сайхан амраарай.
Рон: Жули, явцгаая, хонгор минь.
Жули: Чи бидэнтэй хамт явж жаахан уухгүй юм уу?
Рон: Үгүй ээ, баярлалаа. Би алхамаар байна.
Жули: За, за, баяртай.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Тэр үнэхээр... үнэхээр сайхан бүсгүй. Бас тэнэг хүүхэн ч биш, гэвч чамд хэлэхэд, тэр найруулагчтай юунд наалдаад байдагийг би ойлгоогүй. Рон түүнтэй зүгээр л хэн ч биш юм шиг харьцдаг.
Жефф: Миний бодлоор, чиний зөв байж. Би зангиатай үзэгдлийг зангиагүйгээр дахиж бичих гэж байгаа.
Майк: Тэр надад ч гэсэн наалинхай аашлаад байдаг нь таалагддаггүй. Тэр намайг “хонгор минь”, “нархан минь” гэж хэлдэг. Тэр бүр миний нэрийг ч мэдэхгүй. Найруулагч түүнийг “хайр” аа гэж дууддаг. Тэр өнөөдөр надтай бүдүүлэг харьцсан. Хэрэв би энэ даашинзыг өмсөөгүй бол түүнийг болгож тавих байсан юм.
Жефф: Чи ер нь тэр нөхөртэй яаж холбогдож чадав аа?
Майк: Тэр надад юу хүсдэгээ хэлсэн. Би түүнийг нь зөвшөөрөөгүй. Би юу ч хэлээгүй. Би зөвхөн өөрийнхөө хүссэнээр хийсэн. Тэр над руу орилж, би түүний өмнө уучлалт гуйсан. Ингээд боллоо. Миний бодлоор.... Миний бодлоор Дороти надаас ухаантай байх. Би ердөө л сайхан харагдахыг хүссэн, ойлгож байна уу? Би толинд хараад... би үсний засалтаа зөөлөн ч юм уу, эсвэл үсээ, эсвэл өөр юуг ч юм, учир нь энэ бүхэн их учиртай. Үгүй ээ, үгүй, үгүй, авах хэрэггүй.
Жефф: Яагаад болохгүй гэж?
Майк: Хэрэггүй. Учир нь энэ Доротид хандсан байж болно. Битгий.
Жефф: Чи яах гэж энэ дугаарыг өгсөн юм?
Майк: Би ёстой болоод. Хэрэв тэд шоуны хувиараа өөрчилвөл над руу залгаж мэдэгдэх учраас. Надад өөр сонголт байгаагүй.
Жефф: Би авъя, тэгээд л мэдье.
Майк: Үгүй ээ, үгүй, үгүй! Дороти эр хүнтэй амьдардагийг тэдэнд мэдэгдмээргүй байна. Энэ түүний хувьд буруу. Тэр ганцаараа амьдардаг.
Жефф: Энэ надад байж болно. Энэ чухал байж мэднэ. Чи яагаад Дороти шиг хариулж болохгүй гэж?
Майк: Би яг Дороти шиг хариулж чадахгүй. Хэрэв энэ Сэнди бол яахав?
Жефф: Хэрэв Дайана байвал яахав? Энд эмэгтэй хүн байгааг би юу гэж тайлбарлах вэ?
Майк: За, за, би утсан хороо орохоос.
Жефф: Чи Сиранод тоглож, буйдан дээр миний суга руу сэлэм хатгахад би юу ч хэлээгүй. Чи хаа сайгүй үсчиж, өөрийнхөө бөгтөрийг гайхуулж, энэ гонхон гэж ярьж байхад би юу ч хэлээгүй. Гэвч би гэр оронгүй юм шиг, чи миний сонирходог эмэгтэй биш юм шиг энд зүгээр сууж байх шалтгаан харахгүй байна. Хачин юм шүү.
Майк: Чи хаачих гээв?
Жефф: Би Дайанагийн очлоо. Тэгвэл Дайанаг оролцуулаад надтай ярихыг хүссэн хүн бүхэн надтай холбогдох болно.
Майк: Чиний бодлоор би үүнийг яах гэж хийж байгаа юм? Чиний төлөө, жүжиг, Сэндигийн төлөө.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Сэн: Тиймээ, мэднэ, би чамайг өчигдөр намайг зовоогоод өг гэж хэлсэн, Майкл.
Майк: Сэнди, уучлаарай. Би удаан ярьж чадахгүй нь. Надад үнэндээ хүч тэнхээ алга. Би халдвар авсан бололтой. Би мартаагүй байгаа. Зүгээр л би ханиад ч юм уу, нэг юм тусчихаж.
Сэн: Майкл, чи халуураад байгаа юм уу?
Майк: Тийм бололтой.
Сэн: Хэд?
Майк: Мэдэхгүй ээ.
Сэн: Тэнгэр минь. Тийм бол орондоо ор, 2 ш аспирин уугаад хөнжлөөр хучаад хөлөр, шингэн юм их уу, юуны түрүүнд цаг тутам 1000 нэгж Ц амин дэм сүүгээр даруулж уугаарай.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Та үнэхээр Меланид зориуд тунг нь хэтрүүлж өгсөн юм уу?
Жули: Би мэдэхгүй ээ. Би энэ балай юмыг зохиодоггүй.
Эм: Ойлголоо. Баярлалаа.
Эм: Чи доктор Брюстерт тийм хатуу хандаж хэрэггүй. Тэр өөртөө итгэлгүй болохоор л тийм өөдгүй байгаа юм.
Майк: Би түүнд хатуурхах ёстой, учир нь тэр миний биеийг эзэмдэхийг хүссдэг.
Эм: Дороти чи маш муу хүн.
Эм: Чи яг харагддаг шигээ хэвээрээ юмаа.
Майк: Баярлалаа. Чи ч гэсэн сайхан эмэгтэй.
Жули: Дороти. Би чамайг аавтайгаа танилцуулах гэсэн юм, Лес гэдэг.
Майкл: Танилцсандаа баяртай байна.
Лес: Би чамайг хэдийн мэдэх юм шиг санагдаад байна.
Майкл: Охин чинь надад их таалагддаг юм.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Би чаддагаасаа илүү сайнаар бичиж чадахгүй, найз минь. Энэ англи хэлээр байна. Чи эднийг юу гэмээр байна?
Жефф: Сэндид үү?
Майк: Үгүй ээ, энэ надад, Доротид. Би яг тэгж хэлээгүй ч ерөнхий санаа нь бол тийм. Чи юу гэмээр байна?
Жефф: Энэ жаахан хэтрүүлчихлээ.
Майк: Нээрэн үү? Хүлээж бай. Бурхан минь. Тэр байна.
Жефф: Сувилагч Чарльз.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Та ойлгосон. Пүрэв гаригт, хэдээс гэнэ ээ? Би мартахгүй. За, баяртай.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Жули: Чи “Саутуэст женерал”-д ирснээс хойш бүх зүйл сайхан болоод явчихсан. Бид бүгдээрээ чамд талархаж явдаг.
Майк: Юунд?
Жули: Чиний тусламж, зөвлөгөөнд.
Майк: Би та нарыг үргэлж л өөрийнхөө охид шиг санаж явдаг. Хэрэв би охидоо хөхөөр хооллоогүй бол ямар эх байх байсан юм? Зөвлөгөө биш. Хэлж өгсөн юм. Хэлж өгсөн юм.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Жон: Чи буруу хүнтэйгээ орооцолдож байна, хатагтай Кимберли.
Майк: Чи хэн... Би чамтай ярьж байхад над руу хараач, доктор Брюстер. Надтай харц тулахаас зайлсхийдэг эр хүнд би итгэдэггүй. Би банкны теллерт итгэдэггүй. Би даатгалын төлөөлөгчид итгэдэггүй, мэдээж өөрийнхөө мэс засалчид ч итгэдэггүй. Гэтэл... чи л энэ сөргөлдөөнийг бий болгосон, эрхэм ээ.
Жон: Та ер бусын хүйтэн сэтгэлтэй эмэгтэй, хатагтай Кимберли.
Майк: Намайг эмэгтэй хүн гэж бодохоо боль, Медфорд, харин намайг хүн гэж бодож эхэл. “Саутуэст женерал” ийм юманд дээр тогтож байна, хүмүүс ээ. Сувилагч Чарльзийг яаралтай над руу дууд.
Эр: За, дуусгахын тулд дахиад жаахан ойртоорой.
Рон: Хэтэрхий ойртох хэрэггүй.
Эр: Мэдлээ, наанаа байж бай.
Рон: Одоо зогсоо.
Эр: Бичлэгээ зогсоо.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Жон: Дороти, чи миний нүүрнээс тэгж барих ямар сайхан байсан бэ? Чи намайг бүрэн хянаж байсан. Би чиний хүчийг мэдэрсэн.
Майк: За, баярлалаа, Жон, гэхдээ байна аа, чамд хэдэн гайхалтай агшнууд байдаг.
Жон: Нээрэн үү?
Майк: Тиймээ.
Мар: Тэвчээрэй. Сайхан мэдээтэй, хүүхдүүд ээ. Манай гайхамшигтай инженерийн бүрэлдэхүүн ээлжит удаа шоуны бүхэл бүтэн бичлэгийг арилгачихлаа. Тэгэхээр, бид 14,15,16-р ангиудыг дахиж бичих хэрэгтэй боллоо. Эй, эй, эй! Нэг бол энэ, эсвэл маргааш шууд нэвтрүүлгээр хийцгээе.
Жон: Бид энэ хальсыг бичих бололтой, тийм үү?
Мар: За ингээд боллоо. Маргааш өглөө эрт уулзацгаая, 6-30-д шүү.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Бен: Сайхан амраарай, Дороти.
Майк: Сайхан амраарай, Бен.
Жули: Энэ хэзээ нэг цагт болно, тийм үү?
Майк: Юу? Чи үүнийг дахиж хийх болсныг хэлж байна уу? Надад хэл дээ, байнга ингэдэг үү?
Жули: Үе үе тэгдэг юм. Бид нэг удаа үүнийг бүр амьдаар нь хийж байсан.
Майк: Амьдаар нь?
Жули: Чи Ван Хорны царайг харсан ч болоосой. Мэдээж чи Ван Хорны царайг харж чадахгүй. Учир нь тэр маш ихээр сандарч, бид араас нь буудахаас араггүй болсон юм. Дарс уух уу?
Майк: Үгүй ээ, баярлалаа. Би гэртээ харьсан нь дээр. Би толгойгоо угаах хэрэгтэй. Ямартай ч баярлалаа.
Жули: Дороти?
Майк: За?
Жули: Сонсооч, энэ яг одоо чиний сонсохыг хүссэн зүйл гэдгийг би мэднэ, гэхдээ маргааш бид 26 хуудас уншина, тиймээс би чамайг өнөө орой манайд ирээд надтай хэдэн харилцан яриа хийх боломж байна уу гэж асуух гэсэн юм.
Майк: Тэгээд...
Жули: Би чамд идэх юм бэлдэж өгч болно. Сайхан амраарай, Фей. Би хагас боловсруулсан хоолонд сайн:
-------------------------------------------------------------------------------------------------------------
Жефф: Чи өмсөх юмгүй гэж юу гэсэн үг юм?
Майк: Тэр намайг энэ хувцаснуудтай харсан.
Жефф: Тэр чамайг цагаан хувцастай хараагүй.
Майк: Аль, энэ үү?
Жефф: Тиймээ.
Майк: Чи ердийн орой хоолонд цагаан юм өмсөж болохгүй. Дэндүү хээнцэр болно.
Жефф: Чи өмд өмсөж болохгүй юу?
Майк: Үгүй ээ, үгүй. Өмд өө? Би чадахгүй.
Жефф: Энэ нэг юм яаж байна?
Майк: Үгүй ээ, үгүй. Үүн дээр тохирох гутал надад алга. Би хэвтээ шугамд дургүй. Үүнээс болж би хиппи шиг харагдах болно, бас миний цээжийг тодотгож өгнө.
Жефф: Бид нэг хачин юм руу орсон санагдаад байна.
Майк: Энэ чинь ухаалаг. Энийг юу гэмээр байна? Би тоглоогүй.
Жефф: Яг сургуулийн хонх дуугарах гэж байгаа юм шиг харагдаж байна.
Майк: Энэ чамд тэнэг санагдаж болно, гэхдээ энэ бидний анхны болзоо. Би зүгээр л түүнд сайхан харагдмаар байна.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Сайн уу.
Жули: Сайн уу. Ямар дэгжин хувцасласан юм бэ.
Майк: Тиймээ. Чамд таалагдсанд би баяртай байна.
Жули: Орооч.
Майк: Баярлалаа. Би чамд нэг юм авчирсан.
Жули: Өө, бурхан минь. Чи ингэх хэрэггүй байсан юм.
Майк: Энэ юу ч биш.
Жули: Орж бай. Би үүнийг усанд хийгээдэхье.
Майк: Хөөх, ямар том байшин бэ.
Жули: Тиймээ.
Майк: Тэгээд ямар аятайхан, цэмцгэр өрөөтэй.
Жули: Нээрэн үү?
Майк: Нээрэн, маш сайхан.
Жули: Би засварчнаар хийлгэсэн юм. Тоглолтын өмнө мөнгөггүй байлаа. Тоглотын дараа завгүй болсон.
Кроу: Эми унтсан. Ашгүй нэг.
Майк: Намайг үхтэл айлгалаа.
Кроу: Хатагтай Николз, хэзээ ч, юу ч сурахгүй, хэрэв та үргэлжлүүлэн...
Жули: Баярлалаа, хатагтай Кроули. Дороти Майклз, хатагтай Кроули.
Майк: Намайг уучлаарай, би мэдсэнгүй.
Кроу: Танилцсандаа баяртай байна.
Майк: Танилцсандаа баяртай байна.
Жули: Тэр намайг үхтэл айлгадаг юм.
Майк: Намайг ч үхтэл айлгасан.
Жули: Пальтогоо энд тавьчих.
Майк: Энэ хэн бэ?
Жули: Эмигийн асрагч нь.
Майк: О.
Жули: Тэр намайг үздэггүй юм.
Майк: Эми гэж хэн юм?
Жули: Миний охин.
Майк: О!
Жули: Өнгөрсөн 7 хоногт тэр 14 сар хүрсэн.
Майк: Би чамайг хүүхэдтэй гэж мэдсэнгүй.
Жули: Чи хүүхдүүдтэй юу, Дороти?
Майк: Үгүй ээ, үгүй.
Жули: Чи гэрлэж байсан уу?
Майк: Үгүй ээ, надад аз таараагүй юм. Гэхдээ би урд нь нэг гялалзсан залуухан жүжигчинтэй сүй тавьсан боловч харамсалтай нь театрын эрх мэдэл түүний карьерийг үгүй хийсэн юм.
Жули: Тэд түүнийг алчихсан уу?
Майк: Зарим утгаар нь. Саттон жүжигчний ажлаа орхисон, би ч гэсэн. Тэр одоо их л сэжигтэй ресторанд зөөгчөөр ажилладаг. Би энэ тухай яримааргүй байна.
Жули: Чи жаахан дарс уух юм уу?
Майк: Үгүй ээ, бид сургуулилж байх үед би бэлэн байсан нь дээр.
Жули: Би чамаас юм асуувал дургүйцэхгүй биз дээ? Чи арьсандаа үргэлж хүнд будалт хийсээр байгаад санаа чинь зовдог уу?
Майк: Үгүй ээ. Би санаа зовдоггүй. Би нэг бяцхан сахалны асуудалтай, би их эмзэглэдэг юм. Бодвол эр хүний даавар нь ихдсэн ч юм уу, нэг юм байдаг байх.
Жули: Яахав, зарим эрчүүдэд энэ аятайхан санагддаг.
Майк: Би мэднэ ээ, би мэднэ. Харин би үүнийг аятайхан гэж боддог эрчүүдэд дургүй. Миний ойлгосноор чи салсан юм уу?
Жули: Үгүй ээ. Би хэзээ ч гэрлэж байгаагүй.
Майк: Би жаахан уусан нь дээр байх.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Надад Ронигийн тухай яриач.
Жули: Чамд хэр хугацаа байна?
Майк: Үргэлжлүүл.
Жули: Тэгэхээр, Рон... Рон яриангүй өдрийн драмын хамгийн сайн найруулагч. Чамд үүнийг саван гэж нэрлэ гээгүй юу?
Майк: Үгүй ээ.
Жули: Хэзээ ч билээ хэн нэг нь үүнийг хүмүүсийн дэргэд савангийн дуурь гэж хэлбэл Рита 4 доллараар торгодог байлаа. Миний бодлоор яг тэгж байж Мерседстэй болсон байх.
Майк: Чи надад Рон та хоёрын тухай ярьсангүй.
Жули: Энэ шөнийн драм. Тэр тэндээ ч сонирхолтой.
Майк: Аан, чиний хэлэх гэсэн юм, тэр... Та хоёр сайн харилцаатай гэж хэлж байна уу?
Жули: Би мэдэхгүй юм. Сайн харилцаа гэж юу вэ, Дотти? Би чамайг Дотти гэж байвал болох уу?
Майк: Өө тэгээ, болно.
Жули: Рон ухаантай, хөгжилтэй. Бидэнд нийтлэг юм байдаг. Аан гээч, ямар эрэгтэй 4 цагт оройн хоолоо идээд, 9 цагт унтаад үүрээр ажилдаа явдаг эмэгтэйг сонирхох юм бэ?
Майк: Гэхдээ тэр чамд хэрхэн ханддаг вэ?
Жули: Аан, энэ үү. Би үүнийг ямар ч төлөвлөгөөгүй хийдэг гэж чи бодоогүй биз дээ?
Майк: Юу гэсэн үг юм?
Жули: Хорвоод эрчүүд олон. Би сонголттой. Би эргэн тойрноо маш анхааралтай ажигладаг. Тэгээд миний бодлоор надад бөөн асуудал үүсгэх хэн нэгнийг олбол би өөрийнхөө алхамыг хийдэг.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Жули: Миний үгнүүд яг чех киноны хадмал үсгүүд шиг.
Майк: Сонс, чамайг энэ асуулт балмагдуулсан юм шиг хариулах гээд үз.
Жули: Юу гэсэн үг юм?
Майк: Би чамаас асуулт асууна, чи түүнд хариулна.
Жули: Ойлголоо.
Майк: Чи яагаад ингэж их уудаг юм?
Жули: Чи яг над шиг өнчин, 16 насаар эгч нь өсгөж том болсон бол... чамд мөрөөдөл бага байдаг.
Майк: Болж байна.
Жули: Энэ өөрчлөгдсөн үү?
Майк: Тиймээ.
Жули: Ашгүй дээ. Баярлалаа, Дороти.
Майк: Чи юунд ийм их уудаг юм?
Жули: Яагаад гэхээр энэ таргалуулдаггүй, харин таргалах надад муу. Чи хичнээн зүйлийн талаар ингэж ярьж чадах вэ?
Майк: Энэ миний хэрэг биш гэж чи хэлж байна.
Жули: Чи үүнд санаа зовох хэрэггүй л гэж би бодсон. Өөрөөр, чи сайхан сэтгэлтэй хүн, гэхдээ...
Майк: Гэхдээ би өөртөө санаа тавих ёстой.
Жули: Энэ бүхэн үнэхээр төвөгтэй байгаа биз?
Майк: Юу?
Жули: Энэ бүхэн. Үнэнээ хэлэхэд, чамд 80-аад оны эмэгтэй хүн байх хэцүү санагдахгүй байна уу?
Майк: Аймаар.
Жули: Би ядаж ганцхан удаа юу хүсдэгийг мэдэх үү?
Майк: Юу юм?
Жули: Нэг маш шударга залуу над дээр ирээд: “Аан гээч, би ч гэсэн энэ тухайд эргэлздэг. Би чамайг алдартай болгож, бид хамтдаа зөндөө олон гол дүрд тоглож болно. Гэвч жирийн үнэн гэвэл, би чамайг их сонирхолтой хүн гэж боддог, би чамтай зүгээр л унтмаар байна” гэж хэлж болно. Энэ маш амархан. Энэ тайтгарал биш гэж үү?
Майк: Бурханлаг. Жинхэнэ бурханлаг.
Жули: Рон өнөө орой ирнэ гэсэн. Би түүнд хоол бэлдсэн. Гэвч тэр ердөө ч ирсэнгүй.
Майк: Өө, тэнгэр минь! Хэдэн цаг болж байна?
Жули: Одоо 22:30.
Майк: Би явах ёстой. Би ийм яаран явж байгаад намайг уучлаарай. Оройн хоол маш сайхан байлаа.
------------------------------------------------------------------------------------------------------------
Сэн: Оройн хоол түлэгдчихсэн.
Майк: Хожимдсонд уучлаарай. Гэхдээ байна аа, би шүршүүрт орсон, нээрэн шүү, ус тасраад, саван нүд рүү ороод. Би чиний дуртай амттанг авах гэж 5 ч дэлгүүрээр орлоо... Шоко-шоко чипс.
Сэм: Майкл, би тэр хүүхнийг харсан.
Майк: Чи юу яриад байна аа? Хэнийг харсан гэж?
Сэн: Чамайг оройтохоор чинь би танайхаар орсон...
Майк: Хэзээ?
Сэн: Өнөө орой. Тэгээд тэр тарган эмэгтэй танайх руу орохыг харсан.
Майк: Тарган эмэгтэй?
Сэн: Борооны цувтай.
Майк: Аан, тэр эмэгтэй юу! Тэр Жеффийн найз хүүхэн. Тэр хүүхэн Жеффийн жүжигт нь туслахаар ирсэн юм. Тэд нэг нэгнийгээ олон жил мэднэ. Чи түүнийг үнэхээр тарган гэж бодсон уу?
Сэн: Шатан дээр харанхуй байсан, гэхдээ, би түүнийг тарган гэж бодсон. Тэгээд Жефф хэзээнээс эхлээд түүнтэй хамтардаг болсон юм?
Майк: Тэр миний хуучны найз. Тэр маш сайн бичээч байж таарсан. Сонсооч, Сэнди, манай гэрт ирсэн эмэгтэйтэй би хамаагүй, ойлгосон уу? Энэ боломжгүй.
Сэн: Сайкл, би асуудал үүсгэхийг хүсдэггүй. Би хүмүүсийг оройн хоолонд урих ёсгүй байж. Тэд хэзээ ч ирдэггүй юм. Уучлаарай. Би буруутай юм шиг санагдчихлаа. Уучлаарай.
Майк: Битгий тэгээч, Сэнди.
Сэн: Уучлаарай.
Майк: Надаас уучлалт гуйх хэрэггүй, яагаад гэхээр би 3 цаг хоцорсон. Чи л уурлах ёстой.
Сэн: Чи надад үргэлж сайхан ханддаг, Майкл. Чи надад сайхан сэтгэл гаргаж тэр цуврал киноны шалгаруулалтанд тусалсан. Тэр муу саван уу! Тэр муу саван! Мартсанаас, чи тэд нарын ажилд авсан үнээг харсан уу?
Майк: Үнээ?
Сэн: Тэд бодвол хандлагаа өөрчилсөн бололтой. Аймаар авгай.
Майк: Би түүнийг нилээн сайн эмэгтэй гэж сонссон.
Сэн: Шал худлаа. Тэр чанга байх ёстой, тийм үү? Тэр чанга биш. Тэр үлбэгэр.
Майк: Бүх энэ зохиолын текстэндээ байгаа байх. Эцсийн эцэст тэр зохиол текстийг зохиодоггүй.
Сэн: Миний бодлоор, тэр зохиох ёстой. Тэглээ гээд дордов гэж.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Би нүүж чадахгүй, хатагтай Кимберли. Надад очих газар хаана ч байхгүй. Би яах ёстойгоо мэдэхгүй байна.
Майк: Нөхөр чинь таныг зоддог учраас тэндээс явж чадахгүй гэж надад худлаа хэлэх хэрэггүй, хатагтай Мэрион. Та яагаад гэрээсээ явах ёстой гэж? Энэ чинь бас таны гэр.
Рон: Тэр юу яриад байна аа?
Эр: 3 бэлэн. 1-ийг бэлдээрэй.
Майк: Хэрэв хэн нэгэн намайг ингэсэн бол би яах байсныг мэдэх үү? Хэрэв би түүнийг энд дахиад харсан бол тэр намайг дахин нүдэхээс нь өмнө би гар доорхи хамгийн том юмыг аваад гавлын ясны оройгоор тархийг нь сугартал дэлсэх байсан.
Эм: Надад эмчилгээний мөнгө байхгүй, хатагтай Кимберли.
Майк: Эмчилгээ? Хэн эмчилгээний тухай ярьсан юм?
Мар: Зогсоо, Рон.
Рон: За. Зогсоо!
Эм: Түр хүлээгээрэй. Түүний текст нь: “Түүний нөхөр...”
Майк: За, за.
Эм: Хүлээгээч.
Майк: Одоохон. Би өөрийгөө хамгаалж хэлж болох уу, хатагтай Маршалл, хоёр хүүхэдтэй, мөнгөгүй, нөхөр нь ийм болтол нь зоддог, хугархай гартай, хөх няц нүүртэй эмэгтэйд гэрээсээ явж нийгмийн хангамжийн төвд оч гэж хэлэх үү, энэ арай хэтрэнэ, ёстой утгаггүй! Намайг уучлаарай. Би тийм зүйл хийхгүй байсан, харин та нар?
Эм: Би түүнтэй хамт тоглож чадахгүй.
Майк: Амаа тат.
Эм: Рон?
-------------------------------------------------------------------------------------------------------------
Жули: Зарим талаар миний буруу, хатагтай Кимберли.
Майк: Тиймээ.
Жули: Би царайлаг гэдгээ мэднэ, үүнийгээ ч ашигладаг. Гэхдээ би тийм орой доктор Брюстерийн өрөөнд очих ёсгүй байсан гэж бодож байна.
Майк: Юу гээч, энэ худлаа. Доктор Брюстер энэ тасгийн хэд хэдэн сувилагч нарт сээтгэнэхийг оролдож, үүнийгээ барьж болдоггүй хүслээс нь болдог гэж хэлдэг. Юу гэдгийг мэдэх үү? Би энэ давхарын сувилагч бүрт малын цахилгаан бороохой тарааж өгөөд тэд түүний болдоггүй борыг нь хашрааг гэж бодож байгаа.
Рон: Малын цахилгаан бороохой?
Майк: Сайн уу, Руби. Чи “Шар ном”-ны ХАА-н багаж хэрэгслээс жижиглэн худалдааны хэсгийг нээгээд өгөхгүй юу?
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Би Дороти. Дороти бол би. Хэн ч энэ дүрийг бичихгүй. Энэ надаас л гарна.
Жорж: Чи Майкл. Чи Доротид тоглож байгаа.
Майк: Энэ адилхан зүйл. Миний дотор эмэгтэй хүн амьдардаг. Би үүнийг мэдэрдэг.
Жорж: Одоо үүнийгээ больцгооё.
Майк: Чи яагаад надад нэг онцгой юм захиалж чаддаггүй юм? Би Дороти шиг дуулж чадна. Би хэдэн оршил үг хэлж чадна. Би эмэгтэйчүүдэд хэлэх юм байгааг мэдэрдэг. Нэг тийм чухал зүйл.
Жорж: Намайг сонс, Майкл. Чамд эмэгтэйчүүдэд хэлэх юм байхгүй.
Майк: Энэ худлаа. Надад эмэгтэйчүүдэд хэлэх юм байгаа. Би ажилгүй жүжигчин болоод 20 жил болсон, Жорж. Чи мэдэж байгаа. Энэ ямар байдгийг би мэднэ, чамайг хэзээ залгахыг хүлээж утас сахихыг. Хэзээ нэг ажилтай болох бол гэж бодно. Надад юу ч байдаггүй. Бусад хүмүүст эрх мэдэл байна, надад юу ч алга. Хэрэв энэ туршлагаа яг над шиг бусад эмэгтэйчүүдтэй хуваалцаж болдогсон бол...
Жорж: Чи намайг сонсох ёстой, Майкл! Чам шиг эмэгтэй гэж одоо байхгүй! Чи эрэгтэй хүн!
Майк: Тийм ээ, мэдээж би ойлгож байна. Гэхдээ би бас жүжигчин.
Жорж: Майкл, бид энэ талаар маргах хэрэггүй байх. Өөрөөр, үнэндээ бол энэ...
Майк: Би жинхэнэ агуу жүжигчин. Би Медеяг тоглож чадах байсан. Би Офелияд тоглож чадах байсан.
Жорж: Агуу жүжигчин шүү! Мөн дөө!
Майк: Би Хатагтай Макбетад тоглож чадна, яг Шекспирийн үеийн тэр байдлаар нь. Чи яагаад агентлагийн кино зохиол бичигч нарт...
Жорж: Надад нэг гайхалтай санаа байгаа.
Майк: Би агуу Элеонора Рузвельтэд тоглосон ч чадна.
Жорж: Надад нэг гоё санаа байгаа.
Майк: Бид Элеонора Рузвельтийн түүхийг бүтээж болно.
Жорж: Тийм зүйл хийхгүй байцгаая. Тэгэхгүй байвал... Элеонора Рузвельтын түүх ээ?
Майк: Тиймээ. Юу нь муу гэж? Би амжилтанд хүрч болно.
Жорж: Майкл, сонс... Фил Вайнтраубын үдэшлэг бямба гарагийн үдэш болно. Зүгээр л тийшээ очицгооё. Мартаад сайхан амар, ганц хоёр хундага тогтооё. Битгий өөрийгөө их юманд бод!
Майк: Тэр намайг урьд өмнө хэзээ ч үдэшлэгт урьж байгаагүй.
Жорж: Би чамайг урьж байна. Би.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Чи үнэхээр гайхалтай харагдаж байна. Тэр чиний нүдийг маш сайхан болгосон байна.
Эм: Би үнэндээ долоо хоног нүдээ цавчиж чадахгүй байна.
Майк: Чи юу уумаар байна?
Сэм: Хундага оргилуун дарс.
Майк: За.
Сэм: Энд юу байна, өөртөө үйлчлэх үү?
Майк: Сайн уу.
Эр: Сайн уу. Та юу хүсэж байна?
Майк: Надад хоёр...
Эр: Хоёр юу?
Майк: Юу ч яахав.
Эр: Уучлаарай, би ердөө ч ойлгосонгүй...
Майк: Зүгээр л хоёр хундага оргилуун дарс.
Эр: Сайн уу.
Рон: Сайн уу.
Эр: Би танд юу санал болгох вэ?
Рон: Тиймээ. Жимстэй, мөстэй архи.
Сюз: Сайн уу.
Рон: Сайн уу.
Сюз: Чи намайг санахгүй л байгаа биз дээ?
Рон: Тиймээ. Би хаалгаар ороход чи нэг л танил юм шиг санагдсан. Чамайг хэн гэдэг билээ?
Сюз: Сюзанна.
Роз: Сюзанна, аан, тийм.
Жули: Памела Грин рүү залгаарай, тэр миний төлөөлөгч.
Фил: Парамоунт маш их сонирхож байгаа. Би нэгэн гэхэд хариу өгнө.
Жули: Тэгвэл би нэгэнд уншиж үзье.
Эр: Сайн уу, Жули.
Жули: Сайн уу.
Фил: Үнэндээ киноны зохиол нь надад таалагдаагүй. Би дахин нэмж засварласан, чамд заримыг нь харуулмаар байна. Бид оройн хоол хамт идэж болох юм.
Жули: Памелатай яриарай. Тэр миний оройн хоолыг зохицуулна.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Рон: Чамд гал байна уу? Чиний ажил сайн биз дээ?
Сюз: Сайн. Чи сайхан харагдаж байна.
Рон: Баярлалаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Сэн: Би тэнэг гэдэг нь, би оройн хоолоо идчихсэн. Энд ийм их хоол байна гэж бодсонгүй. Энийг би нохойндоо авсан юм. Тэр жимсэнд дуртай.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Сайн уу. Майк Дорси. Сайхан харагдаж байна, тиймээ? Зөвхөн Фил энэ бүх гэрлүүдийг асааж чадна. Сонсооч, би чамайг алдартай болгож, бид хамтдаа зөндөө олон гол дүрд тоглож болно. Гэвч жирийн үнэн гэвэл, би чамайг их сонирхолтой хүн гэж боддог, би чамтай зүгээр л унтмаар байна. Энэ маш амархан.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Жули: Би таныг хэн гэдгийг ойлгосон. Би таны өчүүхэн гутаан доромжлолыг дахин тэсвэрлэж байхгүй. Одоо тэгэх ч шаардлага алга. Эмили Кимберли энд байгаа. Одоо үнэнийг харж байгаа хүн тантай эн тэнцэнэ. Аан гээ, доктор оо, би захирлуудын зөвлөлд таны эсрэг гомдол гаргасан. Маргааш танд мэдэгдэх байх.
Рон: Зогсоо.
Эр: Боллоо.
Жон: Гайхалтай байлаа.
Жули: Баярлалаа, Жон.
Мар: Сайн ажилллаа, Жули. Дээд зэрэг!
Эм: Чи гайхалтай байлаа.
Жули: Тиймээ, миний дасгалжуулагчид баярлалаа.
Майк: Үгүй ээ, үгүй, чи өөрөө энийг хийсэн.
Жули: Энэ зүгээр байсан уу? Юу...
Майк: Ярилтгүй. Надад дунд хэсэгтээ таалагдсан.
Рон: За, за. Хамтын магтаал сайшаал ингээд дууслаа. 17-р хэсэгт шилжицгээе. Жо, энэ хэсгийг цэвэрлэ. Надад Алан, Том, Жон гурав хэрэгтэй. Тутси, дубль 10.
Майк: Рон! Намайг Дороти гэдэг. Энэ Тутси биш, Тутси биш, Чихэрхэн ч биш, Нархан ч биш, Хүүхэлдэй ч биш.
Рон: Өө, бурхан минь.
Майк: Үгүй ээ, ердөө л Дороти. Алан үргэлж Алан чигээрээ үлдэнэ, Том үргэл Томоор үлдэнэ, харин Жон үргэлж Жоноор үлдэнэ. Би ч гэсэн нэртэй. Тэр нь Дороти, том үсгээр Д-О-Р-О-Т-И. Дороти. Уучлаарай, доктор оо.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Хэн нэгэн үхсэн юм уу?
Жули: Хийлч.
Майк: Би түүнийг тэгтлээ өвчтэй байсныг мэдсэнгүй.
Жули: Тэр өвдөөгүй байсан. Зүгээр л цалин дээрээ нэмэгдэл хүссэн юм.
Майк: Тэнд тийм болсонд уучлаарай. Би... Би жаахан хямарчихлаа.
Жули: Аан гээч, би амралтын өдрүүдэд юу хийх вэ?
Майк: Яах гэж?
Жули: Би хүүхэдтэйгээ хамт мужийн хойно байдаг манай аавын фермд очих санаатай. Тэр хурдны зам биш, гэхдээ ямар ч байсан хөгжилтэй байх болно. Чи бидэнтэй явмаар санагдаж магадгүй гэж бодоод. Аав чамтай танилцсанаас хойш чиний томоохон фен нь болсон.
Майк: Рон хамт явах уу?
Жули: Энэ юу ч юм өөрчлөх үү?
Майк: Яахав...
Жули: Үнэндээ... тэр хотод үлдээд ажилласан дээр гэж би бодсон. Хэрэв энэ учиртай бол бусад эмэгтэйчүүдийг эрчүүдийн зугаа гэж боддог эмэгтэйчүүдийг би үргэлж үзэн яддаг. Гэвч энэ тийм биш. Би чамтай л хамт явмаар байна.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Би ердөө л маш болгоомжтой байж, өглөө эрт босохгүй байх хэрэгтэй, үгүй бол би дахиад л өвдөнө. Чи миний хэлснийг ойлгосон уу?
Сэн: Майкл, хоёулаа хамт сургуулилж, ер нь хамт нэг байранд амьдарч болохгүй гэж үү?
Майк: Хоёулаа тэгнэ ээ. Шууд амралтын өдрүүдийн дараа. Би даваа гаригт чам руу залгая, тэгэх үү? Баярлалаа. Баяртай. Миний шөнийн цамц хаана байгааг чи мэдэхгүй биз? Яагаав, яагаан. Нэг тийм цэцэгтэй...
Жефф: Намайг сонс.
Майк: Яасан?
Жефф: Юмаа бэлдэхээ боль. Ийм зүйл бүү хий.
Майк: Яагаад?
Жефф: Чи ийм зүйл хийх ёсгүй.
Майк: 2 долоо хоногийн дараа би Жулитай дахиж хэзээ ч уулзахгүй, хэрэв уулзахаар бол би Майкл Дорси байх болно, мэдээж тэр уух юмаа над руу цацах байх. Миний нүүр будалтын хэрэгсэл хаана байна?
Жефф: Чи Сэндид хэр удаан ингэж худлаа хэлэх гэж байна?
Майк: За яадаг юм. Энэ түүний тусын тулд. Би өөр эмэгтэйтэй уулзахгүй ээ гэж Сэндид хэзээ ч хэлээгүй. Яадаг юм. Чи мэднэ, хэрэв би түүнд хэлбэл энэ зөвхөн сэтгэлийг нь шархлуулна, харин би түүнийг шархлуулмааргүй байна. Тэр тусмаа Жули бид хоёр зүгээр л найз бүсгүйчүүд.
Жефф: Чи үүнийхээ төлөө тамд шатна гэхээс би айх юм.
Майк: Би тамд итгэдэггүй. Би ажилгүйдэлд итгэдэг болохоос тамд бол үгүй.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Сайн уу.
Лес: Хүлээ алив, би энийг авъя.
Майк: Өө, за, баярлалаа.
Лес: Их хүчтэй бүсгүй байх нь ээ?
Майк: Үгүй ээ.
Жули: Явцгаая, Дороти, би чамд байшингаа үзүүлье.
Лес: Наашаа гарахдаа болгоомжлоорой.
Майк: За, энэ үнэхээр хуучин байх нь.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Лес: За бид ирчихлээ. Би удахгүй ор авчирч тавина. Та нар ачаагаа задлаж бай, дараа нь бид замдаа гарч...
Майк: Хүлээгээрэй! Бид хуваалцах юм уу?
Лес: Дээд давхарын бусад хэсгүүд бүрэн биш. Тэгээд ч би хүүхнүүд та нарыг мэднэ. Би та нарыг хичнээ хол байлгасан ч тэр, та нар дахиад л нийлчихсэн хөхрөлдсөөр шөнийг өнгөрүүлнэ.
Жули: Аав намайг 12-той гэж бодсоор байдаг. Чи аль талд нь унтмаар байна, Дороти?
Майк: Би ванны өрөөнд ойрхон нь дээр байх.
Жули: Санаа зоволтгүй, би их зай эзлэхгүй.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Лес: Эрхий болон долоовор хурууны хооронд хавчина.
Майк: За.
Лес: Тэгвэл хуруу болгон тусдаа доош нь шувтардаг юм.
Майк: Ингэж үү?
Лес: Яг тэгж, тиймээ.
Майк: Бурхан минь.
Лес: Зүгээрээ, айлтгүй. Чи яах ч үгүй.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Жули: Би чамайг ирсэнд баярлаж байна.
Майк: Би чамд нэг юм хэлж болох уу?
Лес: Охин минь! Рон утсаар ярьж байна. Сайн уу. Уучлаарай.
Жули: Яасан, Дороти?
Майк: Зүгээр ээ, зүгээр.
Жули: Би түүнийг унтуулъя даа.
Лес: Тэг ээ. Баяртай. Гадаа жаахан сэрүүн болж байна.
Майк: Үгүй дээ, би зүгээр л...
Лес: Би чамд энэ цамцыг авчирлаа.
Майк: Баярлалаа. Чи их эелдэг юмаа, Лес. Баярлалаа. Сонирхолтой нь, энэ орой бидэн дээр одод унаж ирэх болов уу?
Лес: Надад миний одод бий. Жули та хоёр.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Жули: Үнэхээр гоё.
Майк: Тиймээ, би жаахан шилжүүлэх байсан юм.
Лес: Эмэгтэй хүн төгөлдөр хуур тоглох нь гайхалтай.
Майк: Миний ээж ятгасан юм.
Лес: Хэн дахиад уумаар байна?
Майк: Би болсон.
Жули: Та одоо болно. Индиан Жо-г санаарай.
Майк: Юу юм?
Лес: За, болиорой. Энэ түүхийг ярьж болохгүй шүү.
Жули: Энэ аавын орж дарвидаг баар нь.
Лес: Би тэнд дарвидаггүй.
Жули: Нэг орой аав индиан Жотой хамт нилээн их уусан байгаа юм.
Майк: Хатуу ликёр дарс.
Жули: Согтсон хоёрт хандгай харагдсан юм байх. Энэ хоёр харанхуйд хандгайг 2 цаг отож суусан гэнэ. Эцэст нь аав, Жо хоёр тэр амьтныг хөөгөөд Чарлигийн саравчны буланд шахсан гэсэн. Тэгээд хоёулаа нийлж байгаад уг амьтныг эд бад хийх гэтэл өнөөх нь мөөрсөн гэсэн.
Майк: Үхэр байсан юм уу?
Лес: Аавыгаа тохуурхахаа болиорой. Чи энэ дууг мэдэх үү?
Майк: Түр хүлээгээрэй.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Браво!
Лес: Жулийгийн эх тийм нэртэй байсан юм. Мэри Жульет Купер.
Жули: За, би явж унтлаа. Чи юу гэмээр байна, Дороти? Чи фермерүүдийн хэлдэг шиг давсандаа явмаар байна уу?
Майк: Аан за, би бодохдоо, би... Чи бид... Хоёулаа.. та хоёр унтаж бай. Би эндээ үлдье.
Лес: Би чамтай хамт үлдье.
Майк: Оо!
Жули: Тэгвэл би явлаа. Сайхан амраарай.
Майк: Сайхан амраарай, охин минь.
Жули: Сайхан амраарай, аав аа.
Лес: Сайхан амраарай, охин минь. Сайхан зүүдлээрэй.
Жули: Томоотой байгаарай.
Лес: Сайхан охин байгаа биз?
Майк: Үнэхээр сайхан охин.
Лес: Үнэндээ Рон ирээгүйд би баярлаад байгаа.
Майк: Би ч гэсэн ялгаагүй адилхан.
Лес: Нээрэн үү?
Майк: Тиймээ.
Лес: Аа, уучлаарай, ийшээ суугаач.
Майк: Баярлалаа.
Лес: Би чамайг нөгөө юу... нөгөө чөлөөлөгчдийн нэгтэй их адилхан юм гэж бодсон.
Майк: Би амьдрал дээр өөр, киноноос хардаг эмэгтэйтэй огт адилгүй. Тэр бол зөвхөн дүрийн нэг хэсэг. Би тийм ч дайчин биш.
Лес: Намайг битгий буруугаар ойлгоорой. Би тэгш эрхтэй бүрэн санал нийлнэ. Эмэгтэйчүүд хүссэн бүх зүйлдээ, бүх юманд эрхтэй энэ тээр гээд л.. Нэг юмнаас бусдаар. Заримдаа надад эмэгтэйчүүд эрэгтэй хүн байх эрхтэй байхыг хүсдэг юм шиг санагддаг. Эрчүүд анхнаасаа тэгш эрхтэй, өөрсдөө үгүй байсан юм шиг. Тийм биш. Би чамд дахиад уух юм авчрах уу?
Майк: Би өнөө орой биеэ барьж байх ёстой.
Лес: Өнөө орой юу?
Майк: Аа... үргэлж.
Лес: Юу гээч, олон жилийн өмнө эмэгтэй хүн гэж хэн, эрэгтэй хүн гэж хэн байх тухай яриа огт байдаггүй байсан. Чи зүгээр л хэн байсан тэр хэвээрээ. Харин одоо бүгд л чи эсрэг хүйстнийхээ хүнтэй хэр адилхан байх, их бага хэмжээгээр төстэй байх талаар их ярьдаг болж. Уучлаарай, бид ердөө ч тийм, ойлгоорой.
Майк: Яг үнэн.
Лес: Ядаж л энд, фермд. Бух бол бух, азарган тахиа өндөглөдөггүй.
Майк: Хэзээ ч үгүй.
Лес: Эхнэр бид хоёр гэрлээд олон жил болсон. Хүмүүс юмыг буруугаар ойлгодог юм. Хүмүүс чиний эрүүл мэнд хамгаас чухал гэж ярьцгаадаг. Би энэ байшинг газраас хөндийрүүлсэн ч чадна. Тэгээд ямар хэрэгтэй гэж? Хэн нэгэн дэргэд байх хэрэгтэй. Бүхнээ хуваалцахын тулд. Ийм л учиртай юм. Чамайг гэрлэж байгаагүй гэж Жули хэлсэн.
Майк. Үгүй ээ.
Лес: Дахиад юм уух уу?
Майк: Үгүй ээ.
Лес: Нээрэн үү?
Майк: Тиймээ. Өө, юу гээч? Одоо амрах цаг болсон юм шиг байна.
Лес: Хамт байж ярилцсанд баярлалаа.
Майк: Өө, тэгж ярих хэрэггүй.
Лес: Чи их сайхан нүдтэй юмаа.
Майк: Маш их баярлалаа. Сайхан амраарай, Лес.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Жули: Аав бодит байдлаас жаахан хөндийрсөн байгаа биз?
Майк: Үгүй ээ. Их сайхан хүн байна.
Жули: Тэр аливаа юмыг их амарханаар хардаг. Чи жаргалтай, эсвэл жаргалгүй. Эхнэртэй, эсвэл эхнэргүй. Тэдний хооронд юу ч байхгүй. Ээжийг өөд болсны дараа би аавыг өөр эмэгтэйчүүдтэй танилцуулах гэж үзсэн, гэвч... Тэр эмэгтэй нь маш онцгой хүн байх ёстой гэсэн. Бодвол тийм байх. Би ээжийгээ сайн санадаггүй юм. Энэ өрөөний хананы цаасыг сонгоход надад тусалж байсныг санадаг. Би маш том нил ягаан цэцэгтэйг сонгож билээ. Харин ээж надад: “Зүгээр л санаж ав, чи үүнийг сонговол энэ чиний өрөөний ханыг их удаан чимэх болно” гэж хэлсэн юм. Тиймээс би миний өрөөний ханаар дүүрэн энэ нил ягаан цэцэгүүд шөнө болгон унтахад, өглөө босож хувцаслахад ямар харагдах бол гэж төсөөлж үзлээ. Тэгээд би: “Та юуг сонгох байсан бэ?” гэж асуулаа. Ээж: “Тэр, хонин нүдэн цэцэгтэй, бас сарнай цэцгийн бундуутайг, учир нь хонин нүдэн цэцгүүд маш гэрсэг, харин сарнайн бундуунууд дэлбээлэх цагаа хүлээж байдаг” гэж хэлсэн.
Майк: Сайхан юмаа.
Жули: Би энэ хананы цаасыг хараад түмэн төлөвлөгөө боловсруулдаг байлаа. Би эдгээр сарнайн бундуунууд хэзээ дэлбээлэх бол гэж хүлээдэгсэн. Гоё байна. Миний ээж заримдаа ингэж илдгсэн.
Майк: Сайхан амраарай, Жули.
Жули: Сайхан амраарай, Дороти.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Кэти Кэмпбелл, офистой ярина уу.
Жон: Энд “янзтай” гэсэн байна. Би уурлах ёстой гэж чи бодож байна уу? Ингэж тогловол дээр гэж үү?
Майк: Тиймээ, чи яагаад оролдоод үзэж болохгүй гэж?
Эм: Сая үүнийг чамд зориулан нүүр хувиргалтын өрөөнд авчирсан байна. Энэ Жулигийн аваас бололтой.
Майк: Өө, бурхан минь.
Эм: Харин одоо наадахаа идэх гээд үзээрэй. Чи сайхан галбираа алдахыг хүсэхгүй байлгүй дээ.
Жон: Эмэгтэй хүнд ямар бодлоггүй бэлэг вэ. Шоколад!
Эм: Дороти Майклз, Ритө Маршаллын өрөөнд. Дороти Майклз.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Мар: Дороти, чи их хэцүү эмэгтэй. Нэг талаас, чи жинхэнэ өгзөгт шигдсэн өргөс. Надад цуврал киноны хамгийн үнэтэй найруулагч ажилладаг... Би чамайг 25 центээр торгох ёстой. Харин чи түүнийг хамгаалж, дайсагнасан.
Майк: Би тэгье гэж бодоогүй.
Мар: Тэгсэн ч гэлээ бид 7 хоногт 2000 орчим захидал хүлээж авч байна, мөн бидний рейтинг 3 пунктээр өссөн. Тэгээд энэ бүхэн чиний ачаар. Чи өөрийнхөө нүүр царай болсон анхны эмэгтэй дүр. Чи өөрийгөө бусад дүрүүдийн тусламжтайгаар гаргаж ирээгүй. Чи бидний хувьд үнэлж баршгүй олдвор. Бид чамайг авч хэлэлцсэн. Чи бидэнтэй дахиад нэг жил ажиллана. Баяр хүргэе.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Жорж: Арай ч дээ, Майкл. Намайг энэ ажлаас гаргаад өг гэж юу гэсэн үг вэ? Би чамайг наанаас чинь гаргаж чадахгүй. Арга байхгүй. Тэдний хувьд энэ эцэслэсэн шийдвэр.
Майк: Чи юу яриад байгаа юм? Хэн тэднийг тэг гэсэн юм?
Жорж: Чи өөрөө. Чи ердийн гэрээ хийсэн.
Майк: Би гэрээ хийсэн, гэхдээ би үлдсэн бүх амьдралдаа эмэгтэй хүн болж ажиллана гэж бодоогүй.
Жорж: Би мэдэж байгаа, гэхдээ чи цаашид ажиллах аргаа олох хэрэгтэй. Хар л даа, тэд сайн төлнө гэсэн. Тэд 650-850 анги хүртэл хийнэ.
Майк: Чи намайг эндээс гарга. Надад хамаагүй, хэрэв чи тэгэхгүй бол би яг одоо очоод тэдэнд хэлнэ.
Жорж: Юу хэлэх гэж? Бүхэл ТВ-ийн сувгийг хууран мэхэлсэн гэдгээ юу? Чи өдөр бүр хэдэн сая америк эмэгтэйчүүдийг төөрөгдүүлж хуурдаг гэдгийг үү? Тэд чамайг ална! Сонс, энд надад Дороти Майклз шиг байхыг хүсдэг нарийн бичиг байдаг. Би түүнийг халахад ч бэлэн. Майкл, бид томоохон залилангийн тухай ярьж байна. Томоохон залилан шүү! Чи тэдэнд хэлж чадахгүй! Харин би яахав? Би үүнд хутгалдаагүй гэдэгт итгэх хүн байдаг гэж чи бодсон уу? Тэд намайг ч гэсэн ална. Больж үз. Чи ямар нэг жүжигт тоглоод өөрийгөө балладагтай огт адилгүй. Энэ намайг ч баллана. Чи тийм зүйл хийж болохгүй, Майкл. Чи цаашид ажиллах нэг арга бодох хэрэгтэй.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Жефф: Чи ийм их валиум уух гэж үү?
Майк: Харж л байя.
Жефф: Юу гээч, чиний гэрээнд ёс суртахууны тухай хэсэг байж магадгүй. Хэрэв Дороти үнэхээр ч ёс суртахуунгүй ямар нэг муухай үйлдэл гаргасан бол тэд чамайг халах ёстой. Гэвч чи энэ шоуны үеэр хамгийн муухай, өөдгүй үйлдэл гаргаагүй байгаа гэж би хэлж чадахгүй.
Жули: Дороти, би Жули байна. Сонсооч, нэг тийм яаралтай юм гарчихаад байна. Тоглоомгүй, энэ үнэхээр яаралтай нөхцөл байдал болчихлоо, харин чи над руу залгах боломж байна уу?
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Чи үнэхээр шийдэх гэж байна уу?
Жули: Үгүй ээ, гэхдээ санаа байна. Би Роныг бодож өөрийгөө их ч хуурлаа. Чи энд байж намайг сэтгэл санаагаар дэмжихийг би хүссэн байх, Дороти. Үнэндээ би өнөөдөр хатагтай Кроулийг халчихсан. Би нээрэн халсан. Чи юм уумаар байна уу?
Майк: Би Ронигоос салсан биш дээ.
Жули: Би үүнд тасалбар авах юмсан. Гэхдээ чи надад нөлөөлсөн, Дороти. Сүүлийн үед би Роныг чиний нүдээр хардаг болсон.
Майк: Жули, би тийм хариуцлага хүлээмээргүй байна.
Жули: Яагаад үгүй гэж? Учир нь чи надад нөлөөлөх ёсгүй гэж үү? Чи яг над шиг өөрийнхөө сэтгэлээр тоглохгүй байсан биз дээ? Чи ийм худал хуурмагтай хамт амьдрахгүй байсан, тийм үү?
Майк: Үгүй л дээ, би тэгэхгүй л дээ, гэхдээ...
Жули: Мэдээж үгүй. Тэгээд ч чиний зөв. Зүгээр л...
Майк: Юу?
Жули: Би ямар нэг сайхан юм хүртэх эрхтэй. Би үүнтэй эвлэрэх ёсгүй. Би үнэхээр хүсэхгүй байна. Би ердөө л маш залхуу, маш аймхай, эсвэл нэг тиймэрхүү байсан.
Майк: Өөртөө ингэж хатуурхах хэрэггүй.
Жули: Яадаг юм. Би амьдрах л болно, тийм биз дээ? Яахав, аз жаргалгүй л биз, гэхдээ шударгаар. Яг чи хэлсэн юм шиг санагдах чинь.
Майк: Жули, чи намайг төгс гэж бодох ёсгүй. Шударга байдал олон талаараа харьцангуй ойлголт.
Жули: Сонсооч, аав минь ирэх гэж байгаа. Хэрэв тэр залгавал түүнд энэ тухай юу ч битгий хэлээрэй, за юу? Тэр өнөө орой ирнэ. Тэр чамтай уулзахыг хүсч байгааг би мэдэж байгаа.
Майк: Надтай юу?
Жули: Ээ, бурхан минь. Энэ Рон. Өө, Дороти, Бурхан чамайг ивээг. Одоо надад амжилт хүсээч.
Майк: Үргэлж.
Жули: Би наад сөрвийсөн сахлыг чинь мэдрээд байна. Чи наадахаа жаахан будах хэрэгтэй байнх.
Рон: Сайн уу.
Жули: Сайн уу.
Рон: Юу байна? Юу болоод байна?
Жули: Дороти өнөөдөр Эмиг асрагч болно. Би одоохон хүрээд ирнэ.
Рон: За тэг. Сайн уу хонгор минь. Ажлын бус үед би чамайг хонгор минь гэж дуудвал чи дургүйцэхгүй биз дээ? Сайхан даашинз байна.
Майк: Баярлалаа.
Рон: Чи надад дургүй, тийм үү? Яахав, би үүнийг чинь хүндлэнэ, гэхдээ надад таалагдаж чадахгүй тийм олон эмэгтэй байдаггүй юм. Чи яагаад надад дургүй байдаг юм?
Майк: Чи Жулитэй хэрхэн харьцдаг чинь надад таалагддаггүй.
Рон: Тийм үү?
Майк: Чиний түүнийг ивээлдээ байлгадаг чинь надад таалагдаггүй. Чи түүнийг хуурч байгаа чинь надад таалагдаггүй. Чи түүнд худал хэлдэг чинь надад таалагдаггүй.
Рон: Юу гэсэн үг юм?
Майк: Би цааш нь үргэлжлүүлэхийг хүсч байна уу?
Рон: Үгүй ээ, би чамайг юу хэлэх гээд байгааг ойлгосон. Ойлго, Дороти, би Жулид онцгой нэгэн байна гэж хэзээ ч амлаж байгаагүй. Би өөр эмэгтэйчүүдтэй болзохгүй гэж хэзээ ч хэлж байгаагүй. Тэр намайг өөр эмэгтэйчүүдтэй уулзахад дургүйг би мэддэг, тиймээс түүнийг зовоохгүй гэж худлаа хэлдэг юм.
Майк: Энэ нь ч тохиромжтой.
Рон: Үгүй ээ, түр хүлээ. Миний өнцгөөс хар. Ойлго, хэрэв эмэгтэй хүн надад татагдахыг хүсч байвал ... Би ихэвчлэн ингэдэг л дээ. Харин дараа нь тэр эмэгтэй би түүнд ямар нэг юм амласан юм шиг дүр үзүүлж эхэлдэг. Тэгмэгц би түүнд ямар нэг юм амласан дүр үзүүлж эхэлдэг. Эцсийн эцэст тэд намайг мөлжиж байна гэсэн үг.
Майк: Шал худлаа, Рон! Юу гээч? Би чиний бодож байгаагаас ч илүү чамайг ойлгодог.
Рон: Үнэн үү?
Жули: Би бэлэн.
Рон: За, Жюли бэлэн боллоо.
Майк: Охин унтаж байгаа нь гарцаагүй.
Жули: Дороти, охин хэзээ ч сэрдэггүй юм. Гэхдээ тэр сэрвэл хөргөгчинд алимны нухаш байгаа шүү. Чи түүнд хэдэн халбага өгсөн ч болно. Тэр иднэ гэж бодож байна. Чи дажгүй байж чадна биз дээ?
Майк: Тэнэглэх хэрэггүй. Хүүхэд ямар асуудал гаргах юм? Яв, яв.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Бүх зүйл сайхан байна. Зүгээр дээ. Өө, битгий уйл. Битгий уйл. Битгий... Би чамд хайртай. Би чамд хайртай. Бид ямар их хөгжилтэй байгааг хар даа. Бүх юм сайхан байна. Бүх юм сайхан. Одоо зүгээр ээ. Энэ Доротигийн авга ах нь.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Битгий уйл. Битгий уйл. Гуйя... Өө, алив. Өө, инээдтэй алиалагч ирлээ. Хөгжилтэй алиалагч түүнтэй ярьж байна... Хараач, хараарай. Алив, Эми. Сайн уу Эми. Эми, надад завсарлага өгөөч, тэгэх үү? За, алив. Чи дахиад идэх үү? Чи надад энийг өг гэсэн. Энэ 4 сар... Болчихлоо! Болчихлоо! Чи дахиад чангаанз идмээр байна уу? Дахиж ийм зүйл битгий хий. Дороти эгчийгээ битгий ингээрэй. Алив, үүний дараа чи унтана шүү. Зүгээр л энийг амсаад үз, тэгээд би чамайг оронд чинь оруулна.... Чи надад таалагдахгүй байна. Энэ инээдтэй биш. Эми, энийг хар даа. Ээж чинь гал тогооны өрөөгөө будах хэрэгтэй болох байх. Энэ, өөрийгөө хар даа. Муу охин ямар байдгийг харж байна уу?
-------------------------------------------------------------------------------------------------------------
Жули: Дороти?
Майк: Би одоохон очлоо.
Жули: Сайн уу.
Майк: Сайн уу.
Жули: Эми сайн байгаа юу? Түүнд ямар нэгэн асуудал гарсан уу?
Майк: Өө, ер тэгээгүй. Тэр сахиусан тэнгэр шиг л байсан. Чи зүгээр үү?
Жули: Гайхалтай.
Майк: Юу болсон бэ? Жюли? Яг одоо үнэнийг хэлчих. Чи зүгээр гэдэгтээ итгэлтэй байна уу?
Жули: Үгүй ээ.
Майк: Яагаад?
Жули: Би хэнтэй оройн хоол идэх гэж байсан юм? Ээ, бурхан минь! Ийм зүйл хийсэндээ өөрийгөө үзэн ядаж байна. Чи инээдтэй юм мэдэх үү?
Майк: Юу юм?
Жул: Би чамайг буруугаар ойлгоосой гэж хүсэхгүй байна. Гэхдээ чамтай танилцсанаас хойш би чамтай найз болсондоо маш их баярладаг. Гэсэн хэдий ч, үүний хажуугаар... Би амьдралдаа ийм их ганцаардлыг мэдэрч байсангүй. Би зүгээр л надад байх ёсгүй зүйлийг хүсээд байгаа юм шиг. Миний хэлэх гэснийг чи ойлгож байна уу? Харин чи? Дороти?
Майк: Жули...
Жули: Бурхан минь!
Майк: Би тайлбарлая.
Жули: Үгүй ээ, гуйя, юу ч битгий хэл.
Майк: Гэхдээ энэ бас шалтгаантай.
Жули: Би учрыг нь ойлгож байна.
Майк: Үгүй үгүй үгүй. Учир нь яг үүндээ биш. Ойлго, би чиний бодож байдаг тэр хүн биш. Хүлээж бай л даа. Тайван.
Жули: Хэн ч буруугүй. Дороти, энэ би байна.
Майк: Үгүй ээ, энэ би.
Жули: Үгүй ээ, энэ би.
Майк: Үгүй ээ, энэ би.
Жули: Үгүй ээ, энэ би.
Майк: Би байна.
Жули: Зүгээр л би дасан зохицож сураагүй хүн. Би ч гэсэн ийм тэмүүлэлтэй гэж хэлэх гэсэн юм. Надад тэр тэмүүлэл байсан байх.
Майк: Тэр тэмүүлэл дээр үндэслэж дүгнэлт хийх гэж яарах хэрэггүй. Энэ тэмүүлэл бол сайн тэмүүлэл, Жули. Хэрэв чи намайг энэ хувцасгүйгээр харж болдогсон бол...
Жули: Үгүй үгүй үгүй үгүй! Юу вэ? Бурхан минь, энэ миний аав. Чи түүнд хэлэх ёстой.
Майк: Түүнд хэлэх ээ?
Жули: Түүнд хэлэх хэрэгтэй.
Майк: Түүнд юу гэж хэлэх гэж? Энэ эрдэнэ шишийн чих байна.
Жули: Байна уу? Сайн уу ааваа. Сайн. Би энд Доротитой хамт байна. Үгүй ээ, би өнөө орой чадахгүй, ааваа. Түр хүлээгээрэй. Дороти...
Майк: Юу?
Жули: Сонсооч, чи түүнтэй уулзах хэрэгтэй байна. Чи түүнд юу гэж хэлэх нь надад хамаагүй...
Майк: Би чадахгүй...
Жули: ... түүнийг бухимдуулах хэрэггүй.
Майк: Надаар ийм зүйл хийлгэхгүй байхыг гуйя.
Жули: Дороти, би чамаас гуйж байна. Чи түүнийг зөөллөх хэрэгтэй.
Майк: Би чадахгүй.
Жули: Чи надад өртэй шүү.
Майк: Сайн уу? Сайн уу Лес. Би зүгээрээ. Юу байна? Өнөө орой юу, мэдээж... Өнөө орой?!
-------------------------------------------------------------------------------------------------------------
Лес: Чи юу уур вэ, Дороти?
Майк: Зөвхөн ус.
Лес: Ус ба бурбон.
Майк: Бодоод байхад, цэвэр скоч.
Лес: Шотланд виски бас бурбон.
Майк: Би дуртайяа...
Лес: Бүжиглэцгээе.
Майк: Юу?
Лес: Энэ бол миний дуртай бүжиг.
Майк: Өө, нээрээ, би бүжиглэдэггүй.
Лес: Чамд таалагдах болно.
Майк: Юу?
Лес: Намайг дага. Намайг дагаарай.
Майк: Гуйя, би хүсэхгүй байна ... би хүсэхгүй байна ... би хүсэхгүй байна ... Чи мэдэх үү? Би... Нээрээ, би лав бүжиглэхгүй байх байсан.
Лес: Зүгээр л тайвшир.
Майк: Чи бүжгэндээ сайн юмаа.
Лес: Эхнэр бид хоёр сургалтанд явсан юм.
Майк: Би шууд л ойлгосон.
Эр: Эмили, бид чамд хайртай.
Эм: Чи гайхалтай байлаа! Чи гайхалтай хүн.
Эр: Гайхалтай. Зүгээр л гайхалтай. Амьдрал дээр сайхан хүн.
Лес: Баярлалаа. Уучлаарай. Уучлаарай. Чамайг өдөржин хөл дээрээ байгааг би мартаж. Алив, сууцгаая.
Майк: Тийм ээ, бид больсон дээр гэж бодсон. Баярлалаа.
Лес: Чамд ч гэсэн. Чамайг өнөө орой ирсэнд би маш их баярласан. Чи ихэвчлэн олон текст цээжлэх хэрэгтэй байдгийг би мэднэ.
Майк: Лес, би чамд нэг зүйлийг хэлсэн нь дээр байх.
Лес: Би бас нэг юм хэлмээр байна. Хоёулаа нэг л зүйлийг зэрэг хэлэхийг хүсдэг нь инээдтэй биш гэж үү?
Майк: Энэ хөгжилтэй байхсан, гэхдээ миний хэлэх гэсэн юм чиний хэлэх гэсэнтэй адилхан гэж бодохгүй байна.
Лем: За, минийх бол маш энгийн. Би тэгээд ч үг хэлэхдээ тийм ч сайн биш. Би амьдралынхаа туршид ердөө хоёрхон зураг авахуулсан, ахлах сургуулиа төгсөхдөө, мөн хурим дээрээ. Тэгэхэд хоёуланд нь миний эхнэр хажууд минь зогсож байсан. Өөр нэг эмэгтэй эхнэрийн минь оронд зогсож байхыг хүснэ гэж би огт бодож байгаагүй. Өнгөрсөн амралтын өдрүүд бүх зүйлийг өөрчилсөн.
Майк: Лестер.
Лес: Лесли.
Майк: Лесли...
Лес: Миний үгийг таслах хэрэггүй. Би үүнийг нэг амьсгаагаар хэлэх ёстой, тэгэхгүй бол би чадахгүй. Энэ жаахан давчуу гэдгийг мэдэж байгаа ч би ийм л хүн. Ямар нэг зүйлийг хойшлуулах ёстойд би хэзээ ч итгэж байгаагүй. Одоо юу ч хэлэх хэрэггүй.
Майк: Өө, үгүй ээ!
Лес: Энэ гэнэтийн гэдгийг би мэднэ.
Майк: Бурхан минь, би хүсэхгүй байна ...
Лес: Гэхдээ энэ талаар бодоход цаг хугацаа хэрэгтэй.
Майк: Гуйя...
Лес: Хэрэв хариулт байхгүй бол ядаж л чи энэ тухай хангалттай нухацтай бодохыг зөвшөөрснийг би чамайг мэдэрч байна
Майк: Чи дургүйцэхгүй биз дээ, хонгор минь? Би ганцаараа баймаар байна. Би үүнийг аль болох хурдан дахин бодож үзмээр байна
-------------------------------------------------------------------------------------------------------------
Жон: Дороти?
Майк: Энэ хар дарсан зүүд.
Жон: Надад битгий уурлаарай. Би чамтай ярилцах гэсэн юм.
Майк: Чи намайг хаана амьдардагийг яаж мэдсэн юм бэ, Жон?
Жон: Өчигдөр орой би чамайг дагаад гэрт чинь ирсэн юм.
Майк: Юу? Намайг дагаж гэрт ирсэн?
Жон: Зүгээр л чиний царайг харалгүйгээр чамтай утсаар ярих зориг хүрсэнгүй. Би танайд орж ууж болох уу?
Майк: Үгүй! Чи тийшээ орохгүй. Миний толгой аймшигтай өвдөж байна. Үгүй!
Жон: Өө гуйя! Би чиний цагаас ердөө ганцхан минут л хорооно.
Майк: Үгүй үгүй! Маргааш зураг авалт дээр уулзъя, тэгээд энэ тухай ярилцъя. Гэртээ харьж үз. Та согтуу юм уу?
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Тэнгэр минь. Чиний толгойд хөвөн чихчихсэн юм уу? Гараад ир. 3-р давхарт. Хэн нэгэн цагдаа дуудахаас өмнө бушуул! Бурхан минь! Ороод ир, Жон, гэхдээ чи ганцхан минут болно шүү.
Жон: Би юм ууж болох уу? Хатуухан юм байвал болно шүү. Ердөө ганцхан хундага, тэгээд би өөрийнхөө замыг хөөнө.
Майк: За ойлголоо, гэхдээ...
Жон: Сайхан толь байна.
Майк: Энэ. Чи хүлээж чадахааргүй ямар юм болоов, Жон?
Жон: Дороти...
Майк: Юу?
Жон: Би... би ердөө нэг муу авъяасгүй хөгшин.
Майк: Чи урд нь алдартай байсан уу?
Жон: Үгүй ээ.
Майк: Тэгвэл чи яаж өмнөх шигээ байж чадах юм?
Жон: Чи намайг хэзээ ч гаргаахгүй байдаг нь надад таалагддаг. Дороти.
Майк: За?
Жон: Би чамайг хүсч байна.
Майк: Ойлгосонгүй?
Жон: Би эмэгтэй хүнийг ингэтлээ хүсч байсангүй. Өө, хэрэггүй, Жон! Битгий! Дараа болцгооё!
Жон: Чи надаас татгалзвал энэ намайг алах болно!
Майк: Учир нь чамд байгаа юм биш. Би яг одоо сэтгэл хөдлөлөөр оролцмооргүй байна.
Жон: Тэгвэл би ердийн л секс хийнэ!
Майк: Би чамайг өвтгөмөөргүй байна шүү.
Жон: Би татгалзахгүй ээ.
Майк: Новш гэж!
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Жонн Ван Хорн, Жефф Слейтер. Жефф Слейтер, Жонн Ван Хорн.
Жефф: Сонин юу байна?
Жон: Чамаар юу байна? Би явъя даа.
Майк: Тэр нь дээр гэж бодож байна.
Жефф: Бурхан минь, найдах юм...
Жон: Үгүй ээ, үгүй гэж найдаж байна. Би чамд гэж хэлэхэд, Жефф, өнөө орой энд юу ч болоогүй шүү.
Жефф: Баярлалаа, Жон.
Жон: Уучлаарай, Дороти. Би ойлгоогүй байна. Надад үнэхээр харамсалтай байна. Энэ тухай битгий яриарай.
Майк: Миний уруул жимийгээстэй.
Жефф: Завхай амьтан!
Майк: Сонс, тэгж эхлэх хэрэггүй. Тэгж бүү ярь. Хүчин инээдэм болох шалтгаан биш. Саяны нөхөр намайг хүссэн. Өнөөдөр надад ямар үдэш байсныг чи төсөөлөхгүй дээ !
Жефф: Би төсөөлөх юм шиг байна.
Майк: Өө, үгүй, чи тэгж чадахгүй. Би түүний нүдний илэрхийлэлийг харсан. Би үнэхээр асуудалтай тулгарсан. Хэрэв чи орж ирээгүй бол би маргааш өглөө "Дейли Ньюз"-д гарах байлаа.
Жефф: Чи ер нь яах гэж нааш нь оруулсан юм?
Майк: Би түүнийг яах гэж оруулсан юм гэж юу гэсэн үг юм? Тэр дуулаад байсан!
Жефф: Тэр тийм сайн дуулдаг уу?
Майк: Чи юу...? Тэр байна! Жон байна! Унтлагын өрөөндөө уйлж байна гэж хэлээрэй. Түүнийг битгий оруулаарай!
Сэнд: Майкл.
Майк: Энэ Сэнди байна!
Жефф: Сэнди? Энэ мөн үү?
Майк: Энэ Сэнди. Би түүнд ийм байдалтай харагдаж болохгүй.
Сэн: Би чамайг байгааг сонсож байна. Жефф, хаалгаа нээгээч! Б, Сэнди байна! Хаалгаа нээ!
Жефф: Сэнди, энэ чи юу?
Сэнд: Тиймээ би байна!
Жефф: Цаг хэд болж байна аа? Би унтчихсан бололтой. Би хар дарж зүүдлээд, чи надад зүүдлэгдсэн. Майк шүршүүрт орж байгаа.
Майк: Би шүршүүрт орж байна! Миний нүдэнд саван орчихлоо! Би одоохон гарлаа!
Жефф: Сэнди, би хувцасгүй байна. Миний бүх хувцас нөгөө өрөөнд байгаа. Би унтаж байсан юм. Би зүүдлэж байлаа. Инээдтэй нь чи миний зүүдэнд орж ирсэн. Чи маш том шүдтэй байсан, гэхдээ л чи үзэсгэлэнтэй яг тэр хэвээрээ.
Сэнд: Надад том юу байсан гэнэ ээ?
Жефф: Надад өмсөх юм хэрэгтэй байна. Би одоохон буцаад ирнэ.
Сэнд: Та хоёр үдэшлэг эсвэл ямар нэгэн зүйл хийгээд байна уу?
Майк: Би шүршүүрт орж байна! Усаа гоожуулаач! Тэр гацсан байна! Саван миний нүд рүү орж, харин ус гоождоггүй!
Сэнд: Майкл!
Майк: Би гарч чадахгүй байна! Миний нүдэнд саван орчихоод байна!
Сэнд: Жефф, хаалгаа нээ! Та нарыг сонсож байна шүү. Хаалгаа нээ! Майкл! Энэ хаалгаа нээгээч!
Жефф: Хаалга онгорхой байж.
Сэнд: Чи намайг үнэхээр тэнэг, эсвэл нэг тиймэрхүү гэж бодсон байх.
Жефф: Чамайг хэн ч нүүрэн дээр чинь тэнэг гэж хэлэхгүй.
Сэнд: Жефф, би гадаа 10 минут зогслоо. Та хоёр ууж байгаа юм шиг л сонсогдсон.
Жефф: Аа, Майкл шүршүүрт байгаа. Та мэдэж байгаа.
Майк: Сайн уу Санди, би шүршүүрт орж байлаа.
Жефф: Тийм ээ, тэр шүршүүрт байсан.
Майк: Би шүршүүрт орсон байсан.
Жефф: Ус сайхан байна уу?
Майк: Сайхан байна.
Сэнд: Чи яагаад миний утасны дуудлагад хариу өгөхгүй байгаа юм бэ, Майкл?
Жефф: Би нэгэнт сэрчихсэн учраас очиж жаахан юм бичье гэж бодлоо. Уучлаарай.
Майк: Түр хүлээгээрэй, би буцаад ирнэ. Надад чамд өгөх бэлэг байгаа.
Сэнд: Гахайнууд!
Майк: Чамайг ирсэнд баярласан шүү. Би үүнийг чамд өгөх гэж байлаа. Энэ, үүнийг чамд зориулсан юм.
Сэнд: Энэ нь бүх зүйл асуудалгүй гэж ойлгож болох уу?
Майк:. Бүх зүйл асуудалгүй. Үгүй гэж үү?
Сэнд: Майкл, би чам руу залгасан. Би энэ долоо хоногийн орой болгон чам руу залгаж, харин чи миний дуудлагийг аваагүй.
Майк: Энэ үнэн үү?
Сэнд: Чи намайг хөгийн юм шиг харьцаж байна.
Майк: Чи юу яриад байгаа юм бэ?
Сэнд: Би чам руу орой болгон залгасан, чи миний утсанд хариу өгөхгүй байсан.
Майк: Үгүй ээ, энэ ...
Сэнд: Би чамтай жүжгийн талаар ярилцах гэж байсан.
Майк: Тэр миний шинэ автомат хариулагч, тэр тийм ч сайн биш бололтой. Би өөрөө утасны дуудлагад хариулж байя.
Сэнд: Төхөөрөмж битгий ашиглаж бай.
Майк: Чи мэдэх үү? Би чиний дуртай амттанг авах гэж зургаан ч өөр дэлгүүрээр орсон.
Сэнд: Интоортой шоколад уу?
Майк: Тиймээ.
Сэнд: Гоё юмаа. Өө, бас ил захидал.
Майк: Тиймээ. Үгүй үгүй! Үгүй үгүй үгүй! Үүнийг битгий унш! Би үүнийг бичихдээ маш их, маш их ууртай байсан юм!
Сэнд: "Камин зуухны дэргэд нэгэн сайхан шөнийг өнгөрөөсөнд баярлалаа. Чамайг санаж байна, Лес”. Энэ минийх биш байна! Энэ өөр эмэгтэйн чихэр байна!
Майк: Би чамд өөр эмэгтэйн чихэр өгөхгүй, тангараглая.
Сэнд: Тийм бол энэ хэнийх юм?
Майк: Минийх.
Сэнд: Лес гэдэг залуу чамд чихэр явуулдаг юм уу?
Майк: Тиймээ. Тэр бол миний найз. Тэр чихэр идэж чаддаггүй. Тэр чихрийн шижинтэй.
Сэнд: Зуухны дэргэд сайхан шөнийг өнгөрөөсөнд тэр яагаад чамд талархаж байгаа юм бэ?
Майк: Миний толгой хоосон болчихож.
Сэнд: Майкл.. чи ижил хүйстэн үү?
Майк: Ямар утгаараа?
Сэнд: Майкл, надад шударга бай. Надад үнэнээ хэлээч! Амьдралдаа ганц удаа ч гэсэн надад үнэнээ хэлээч. Учир нь энэ бүгд надад доромжлол шиг санагдаж байна. Үнэн хэчнээн аймшигтай байсан ч шударга бус байдал шиг дотроос чинь идэхгүй. Шударга бус зан! Наад зах нь энэ чамд өөрийгөө хүндлэх, нэр төртэй байх боломж өгдөг.
Майк: Чиний зөв. Сайн байна. Ойлголоо. Би чамд дахиж худал хэлэхгүй. Би чамд үнэнээ хэлье. Сэнди... Би өөр эмэгтэйд дурласан.
Сэнд: Чи надад юу хэлээд байгаа юм бэ?!
Майк: Сэнди, түр хүлээ. Сэнди, гуйя. Битгий... Сэнди!
Сэнд: Чи муу худалч! Чи худалч!
Майк: Сэнди, бид хэзээ ч бие биедээ хайртай гэж хэлээгүй.
Сэнд: Чи яагаад надад ингэж хандаж байгаа юм?
Майк: Бид хоёр ганцхан удаа л унтсан ш дээ.
Сэнд: Надад тэр хамаагүй. Би юу ч асуухгүй ...
Майк: Сэнди, би чамд сайн... хүмүүс намайг чамд хайртай гэдэгт итгэдэг. Чи надад байдаг миний хамгийн дотно найзуудын нэг.
Сэнд: Энэ бүгд худлаа.
Майк: Гэхдээ энэ арай өөр гүнзгий утгатай зүйл байсан дүр эсгэхээ больцгооё. Бид байгаа бүхнээ алдах болно.
Сэнд: Би хэзээ ч "Би чамд хайртай" гэж хэлээгүй. "Би чамд хайртай" гэдэг чинь надад хамаагүй. Би "Хоёр дахь секс"-ийг уншсан! Би "Үнсгэлжингийн комплекс"-ийг уншсан! Би өөрийнхөө дур тавилтыг өөрөө хянадаг! Надад хамаагүй! Хүмүүс надад худал хэлэх нь надад таалагддаггүй!
Майк: Чи надаас чамтай шударга байхыг гуйсан.
Сэнд: Чамтай уулзахдаа л энэ зөв байсныг мэдээд байсан юм. Би энэ тухайд юу мэдрэх байснаа чамд хэлээгүй, гэхдээ л.. тийм биз дээ?
Майк: Өө битгий л дээ. Би чиний төлөө юу хийж чадахыг надад хэлээч?
Сэнд: Чи миний төлөө юу ч хийж чадахгүй. Надад дахиж ийм мэдрэмж төрөхгүй болтлоо би зүгээр л ингэж мэдрэх ёстой, харин чи мэдэж ав, , чи л надад ийм мэдрэмжийг төрүүлсэн. Муу өөдгүй новш!
Майк: Бид найзууд хэвээрээ юу?
Сэнд: Үгүй ээ, бид найзууд биш. Би найзуудаасаа биш харин амрагуудаасаа ийм новшийн юмыг тэвчихгүй.
Майк: Хүлээ, хүлээ, жүжгээ яах вэ?
Сэнд: Аан тийм, жүжгийн тухайд юу хэлэх вэ? Би чамайг тэр жүжгээ бөгсөндөө чих гэж зөвлөмөөр байна. Харин би тэгэхгүй, учир нь би цөхрөл гутралаа мэргэжлийн ур чадвартайгаа хутгахыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Би бол мэргэжлийн жүжигчин! Тэгэхээр, энэ жинхэнэ шоколадтай интоор мөн үү?
Майк: Тийм байх гэж бодож байна.
Сэнд: Сургуулилт дээр уулзацгаая.
Майк: Өө, Сэнди!
Сэнд: Надруу битгий залга.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Жорж: Шөнийн 2 цаг болж байна, Майкл. Хүлээж болохгүй гэж үү
Майк: Цаг хэд болж байгаа нь надад хамаагүй. Чи намайг энэ шоунаас гаргахад 10 хоног байна. Би боллоо!
Жорж: Энэ боломжгүй!
Майк: Тэгвэл би шинэ төлөөлөгчтэй болно, Жорж. Чи хангалттай болсон!
Жорж: Чи юу хийж байна аа? Чи миний сэтгэлийг шархлууллаа. Уучлаарай. Юу болсон юм? Сэндид нэг юм тохиолдсон уу?
Майк: Тийм тийм! Тэр намайг ижил хүйстэн гэж бодоод байна. Би түүнд Жулигийн тухай хэлсэн юм. Тэр намайг ижил хүйстэн гэж бодсон.
Жорж: Жули чамайг ижил хүйстэн гэж бодсон юм уу?
Майк: Үгүй ээ, миний найз Сэнди. Энэ ёстой солиормоор. Би түүнтэй нэг л удаа унтсан. Тиймээ, би түүнтэй унтсан, тэгсэнч тэр намайг ижил хүйстэн гэж бодоод байна.
Жорж: Өө, энэ сайн ч юм биш шүү, Майкл.
Майк: Сонс, би өөрийнхөө амьдралд эргэж орох ёстой. Танай оффисоор дүүрэн хуульчид байдаг, тийм ээ? Намайг энэ шоунаас гаргах ямар нэгэн арга байгаа байх.
Жорж: Бид үүнийг сая удаа ярилцсан.
Майк: Би яагаад үхэж болохгүй гэж? Дороти яагаад осолд орж болохгүй гэж? Бид төсөөллөө ашиглаж болно ш дээ. Энэ тийм ч хэцүү асуудал биш.
Жорж: Чи хэн нэгнийг алж, цогцсыг нь надад буцааж өгөхийг хүсч байна, энэ хэвийн зүйл, гэхдээ тэр яг чамтай адилхан байвал дээр байхсан. Яагаад гэвэл, би чамд нэг юм хэлье, энэ хүмүүс юуг ч хараанаасаа салгадаггүй юм.
Майк: Тэд сайхан хүмүүс. Тэд сайн хүмүүс, Жорж. Чамд нэг хачирхалтай юм байна. Хэзээнээс чи бусад хүмүүсийн мэдрэмжинд тийм их санаа тавьдаг болсон юм?
Майк: Би урд нь Жулиг хайрлаагүй байсан бол тэр намайг лесби гэж бодсон царайг нь чи харах байсан байх.
Жорж: Лесби? Чи сая гомо гэж хэлсэн.
Майк: Үгүй үгүй үгүй. Сэнди намайг ижил хүйстэн гэж боддог. Жюли намайг лесби гэж боддог.
Жорж: Би Доротиг натурал байх ёстой гэж бодсон.
Майк: Дороти натурал. Лес, дэлхийн хамгийн эелдэг хүн, тэр өнөө орой Доротигоос гэрлэхийг хүссэн.
Жорж: Лес гэдэг залуу чамайг өөртэй нь гэрлэхийг хүссэн юм уу?
Майк: Тиймээ. Үгүй ээ, тэр Доротитой гэрлэхийг хүсч байгаа.
Жорж: Тэр түүнийг лесби гэдгийг мэдэх үү?
Майк: Дороти лесби биш!
Жорж: Би үүнийг мэднэ, гэхдээ тэр үүнийг мэдэх үү?
Майк: Юу мэдэх үү гэж?
Жорж: Энэ... За... би мэдэхгүй юм.
Майк: Тэр надад бөгж өгсөнийг чи мэдэх үү? Тэр надад алмаазан бөгж өгсөн.
Жорж: Чи сая юу гэсэн бэ? Юу гэсэн үг юм?
Майк: Би асуусан... Би энэ тухай бодъё гэж хэлсэн. Би эмэгтэйчүүдийн 00 орсон, би бараг л угаалтуурт шээсэн. Би асуудалд орсон!
-------------------------------------------------------------------------------------------------------------
Рон: Арван гурав дээш. Бэлэн 14.
Эм: Хэрээс, арай хэцүүг нь 130-аар.
Рон: Зогсоо.
Эр: Бичлэгийг зогсоо.
Эр: Хүмүүс ээ, бид богино хугацааны завсарлага авах гэж байна.
Мар: Хүлээ хүлээ! Төлөвлөгөөнд бага зэрэг өөрчлөлт орно, хүүхдүүд ээ. Манай ирээдүйн хальсны монтажчин дөнгөж сая өнөөдөр гарах байсан ангийн хоёр дахь хэсэг дээр нэг шил селдерины тоник асгачихлаа. Тиймээс бид Эмилигийн үдэшлэгийг шууд гаргах хийх ёстой.
Эр: Шууд аа?!
Мар: Хурдан, хурдан, яг бяцхан туулайнууд шиг. Та нарт 26 минут байна. Нүүр будалтын өрөөнд будгаа сэргээцгээ.
Жон: Гэхдээ Рита!
Мар: Үүнд санаа зоволтгүй, Жон. Чамд хэдхэн мөр байгаа.
Жон: Үгүй ээ, бид яагаад соронзон хальс ашиглаж болохгүй байгааг ойлгохгүй байна. Учир нь жаахан наалдамхай болохоор л тэр.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Жул: Та тэдэнд ажлын хуваарь уян хатан байх ёстой гэдгийг тайлбарлах ёстой. Үгүй ээ... Яахав, би тэгж болно... Би эргээд залгаж болох уу? Баярлалаа.
Майк: Сайн уу.
Жул: Сайн уу. Бурхан минь, Дороти! Би зүгээр л... Үнэхээр би авч чадахгүй.
Майк: Үүнийг Эмид зориулсан юм.
Жул: Өө, баярлалаа. Их таалагдлаа.
Майк: Жули, би үүнийг яаж хэлэхээ мэдэхгүй байна, гэхдээ...
Жул: Чамайг тийм зүйл хэлэхгүй байхыг л би үнэхээр хүсч байна. Өчигдөр чи аавд хэлж чадаагүйг би ойлгосон. Тиймээс, би түүнд тайлбарлахыг оролдвол бид бүгдэд илүү дээр байх гэж бодсон. Сонс, Дороти, энэ хоёр долоо хоногт чи надад ямар чухал байсныг хэлэхгүй бол би шударга бус болно. Чи надад өөрийнхөө төлөө зогсохыг заасан. Учир нь чи үргэлж өөрийнхөө төлөө зогсож чаддаг. Чи надад нуугдхаа больж, өөрийнхөөрөө байхыг сургасан. Учир нь чи үргэлж өөрийнхөөрөө байдаг. Би чамд үнэхээр баярладаг. Гэхдээ... Гэхдээ, би зүгээр л... Би чамтай дахиж уулзмааргүй байна, ойлгоно биз дээ? Энэ чамд найдвар төрүүлэх байсан. Тэгвэл энэ чамд шударга бус байх болно. Би чамд үнэхээр хайртай, Дороти. Гэхдээ би чадахгүй... Би чамайг хайрлаж чадахгүй.
Эм: Бүх хүмүүс байрандаа байгаа. Нэн даруйхан!
-------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Сурталчилгаанаас 15 секундын өмнө.
Жул: Чи яаж тэнд очих нь надад хамаагүй. Гэхдээ энэ бол Эмили Кимербегийн амьдралын хамгийн чухал шөнө. Мөн бид бүгдээрээ түүний дурсгалыг хүндэтгэхийн тулд тэнд байх болно, тэр дундаа чи.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Ойрхон байгаарай. Чимээгүй, шалан дээр. Бэлтгээрэй, 22 бас 23 хоёр 18 руу шилжээрэй.
Эм: Хүлээ хүлээ. Болж байна.
Эм: Тав, дөрөв, гурав...
Жон: Бүгдээрээ хүндэт зочин, хатагтай Эмили Кимберлийн төлөө хундага өргөцгөөе. Эмили, бид бүгд таныг дахиад олон жил хамт байж биднийгээ гийгүүлэх боломжийг тэсэн ядан хүлээж байна.
Майк: Баярлалаа, Гордон. Ямар их сэтгэл хөдөлж байгааг би та бүхэнд илэрхийлж чадахгүй байна. Би ийм чин сэтгэлийн хайр хүндэтгэлийн төвд нь байх юм гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Энэ нь миний хэлэх гэж буй зүйлээ хэлэхэд улам хэцүү болгож байна. Тиймээ. Би бүгдийг цэглэх цаг нь болсон юм шиг санагдаж байна. Би энд зүгээр л захиргааны ажилтны хувиар ирээгүй гэдгийг ойлгоорой, доктор Брюстер. Би энэ эмнэлэгт хуучны тооцоо бодохоор ирсэн юм.
Рон: Ямар тооцоо?
Майк: Тэгэхээр,та нар бүгд мэднэ, миний аав гайхалтай хүн байсан, тэр энэ эмнэлгийг барьсан хүн. Та нарын мэдэхгүй зүйл бол, тэр өөрийнхөө гэр бүлд хэрцгий дарангуйлагч байсан. Жинхэнэ мулгуу амьтан.
Рон: Өө үгүй ээ! Ингэж болохгүй.
Мар: Түүнийг хэлэх үг рүү нь буцаа.
Майк: Хүлээгээрэй, энэ хаашаа хөтлөхийг харцгаая. ... Миний ээж, түүний эхнэр согтуу байдаг байсан. Үнэндээ тэр нэг өдөр морь унаж яваад хамаг шүдээ алдсан юм.
Мар: Юу?! Юу?!
Майк: Мөн том охин нь, хөөрхөн, дур булаам, тэр 15 настайдаа жирэмсэн болж гэрээсээ хөөгдсөн. Үнэндээ тэр охин маш их айсан... бяцхан охин бутач хүүхэд төрүүлж хар толботой болох учраас нэрээ солихоор шийдсэн юм... тэгээд Танжерт очсоны дараа муу өвчин тусаад... чухам тэнд л тэр бяцхан охиноо яг дүү шигээ өсгөсөн юм. Гэвч түүнд ганцхан зорилго байсан.
Рон: Энэ киног юу гэмээр байна, Рита?
Майк: ...сувилагч болсон. Ингээд тэр АНУ-д буцаж ирээд яг энд, Саутуэст женералд ажилд орж та нартай нэгдсэн. Тэр эндээ ажиллаж, шударга бус, хүнлэг бус байдлыг хаана ч харсан зоригтой хэлэх ёстой гэдгээ мэдэж байсан. Бурхан биднийг авраг! Та юу хэлснийг ойлгосон биз дээ, доктор Брюстер?
Жон: Би түүнд хэзээ ч гар далайж байгаагүй.
Майк: Тийм ээ, чи тэгсэн. Тэгээд бас бүх сувилагч нар түүнээс зайгаа барьдаг байсан.
Рон: Надад нэг юм харуулаач, камер нэг ээ. Надад нуруу харуулах хэрэггүй. Хоёр, гурав дугаар камерууд, зүүн, баруун тийш сал. Үгүй ээ, хоёр, зүүн тийшээ! Гурав, баруун тийшээ!
Майк: Түүний энэ илэн далангүй байдлыг эмч нар заналхийлэл гэж үзсэн. Гэхдээ тэр маш их, маш, маш, маш, маш, маш, маш их хайртай байсан. Өөрийнхөө ахад.
Мар: Өөрийнхөө ахад аа?
Майк: Энэ бол охины нас барсан өдөр нь түүний мөрөөр явна гэж Дээд тэнгэрт тангарагласан тэр ах нь байсан юм. Тэгээд, мөн, мөн... ... зүгээр л, зүгээр л, зүгээр л...
Мар: Битгий, битгий, битгий ... сандар.
Майк: ...энэ бүхнээр бид түүнд өртэй, гэхдээ зөвхөн түүний нөхцөлөөр!
Ром: Бурхан минь, бас нөхцөлүүдтэй.
Майк: Би эмэгтэй хүний хувьд, эмэгтэй хүн гэдгээрээ бахархдаг, үргэлж л тийм байсан... яагаад гэхээр, би Дуэйн, Алма Кимберли нарын охин Эмили Кимберли биш. Үгүй ээ, би тэр биш. Би бол Эдвард Кимберли, миний бодлоггүй явсан эгч Антеягийн ах нь!
Эр: Ээ, тэнгэр минь!
Майк: Эгчийнхээ сайхан нэрийг эцэст нь сэргээсэн Эдвард Кимберли! Намайг Эдвард Кимберли гэдэг. Эдвард Кимберли!
Мар: Намайг хараал идэг!
Майк: Би сэтгэцийн өвчтэй биш, харин бардам зантай, азтай нэгэн, мөн эмэгтэй хүн байх хангалттай чадалтай, энэ миний эр хүний хамгийн сайхан хэсэг байлаа. Миний хамгийн сайхан хэсэг.
Жефф: Энэ жинхэнэ галзуугийн эмнэлэг.
Рон: Тэр надад дургүй байх шалтгаан байгааг би мэдсэн юм!
Мар: Зар сурталчилгаа.
Рон: Зогсоо!
Эм: За, зогсоо!
Жон: Жефф мэдэх үү?
-------------------------------------------------------------------------------------------------------------
Лес: Сайн уу Роберт.
Эр: Сайн уу Лес.
Майк: Чамайг үүнийгээ буцааж авах байх гэж бодлоо.
Лес: Гадаа бол. Надад гадаа өг. Чи яах гэж тэгсэн юм?
Майк: Надад ажил хэрэгтэй байсан.
Лес: Чиний амьд байгаа цорын ганц шалтгаан бол би чамайг хэзээ ч үнсээгүй болохоор тэр. Чамд шоколад таалагдсан гэж найдаж байна. Би найз охиндоо өгсөн.
Лес: Би ч бас гэж бодсон. Чи тэдэнд дуртай юу?
Майк: Шоколад уу?
Лес: Хүүхнүүдэд.
Майк: Надад Жули таалагддаг. Би Жулид хайртай гэж боддог.
Лес: Үүнийгээ харуулах хөгжилтэй арга нь даашинз өмсөх.
Майк: Би мэднэ. Намайг уучлаарай.
Лес: Үнэн гэвэл чи сайн найз байсан.
Майк: Чи ч бас тийм байсан.
Лес: Би бүжиглэхгүйгээр тийм байж чадна.
Майк: Чи бүжигтээ үнэхээр сайн.
Лес: Би одоо нэг маш сайхан эмэгтэйтэй танилцсан.
Майк: Өө, нээрээ юу?
Лес: Би түүнийг хараагүй гэж бодож байна уу?
Майк: Би чамд шар айраг авч болох уу?
Лес: Чамд зургаан зоос байгаа биз дээ?
Майк: Би 2 шар айраг ууж болох уу? Жули намайг хэзээ ч юм ярьсан уу?
-------------------------------------------------------------------------------------------------------------
Жули: Такси!
Эм: Баярлалаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Майк: Сайн уу. Би аавтай чинь уулзсан. Би түүнийг зугаацдаг бааранд нь очиж үзлээ.
Жули: Тэр тэнд зугаацдаггүй.
Майк: Өө тиймээ. Би мартчихаж. Эми сайн байна уу?
Жули: Сайн байгаа.
Майк: Аавтай чинь хамт хэдэн шар айраг уусан, бас билльярд тоглосон. Бид хамтдаа цагийг үнэхээр сайхан өнгөрүүлсэн. Сонин юу байна?
Жули: Терри Бишоп шоунд эргэн ирж байгаа. Эйприл рентгений сувилагчийн лицензгүй болсон.
Майк: Би чамайг асуусан юм.
Жули: Би чиний юу гэж хэлснийг мэднэ. Ингэхэд, чи өөрийгөө илчилсэний дараа их алдартай болсон, Майкл. Чиний дараагийн ялалт юу вэ?
Майк: Би Суракузийн хоёр найзтайгаа жүжигт хамт тоглох....
Жули: Сайн байна. Би такси барих хэрэгтэй байна, Майкл.
Майк: Жули... Би чамтай заримдаа утсаар ярьж болох уу? Сонсооч, би чамайг саатуулмааргүй байна. Би зүгээр л ажил бодож үүнийг хийсэн юм. Би хэнийг ч гомдоохыг хүсээгүй. Ялангуяа чамайг.
Жули: Би Доротиг санадаг.
Майк: Чи тэгэх албагүй. Тэр яг энд байна. Тэр ч гэсэн чамайг санадаг. Ингэхэд чи Адамаас хойш намайг таниагүй. Гэхдээ би чамтай эмэгтэй хүн шиг байсан хамгийн сайн эр байсан. Би эрэгтэй хүн шиг эмэгтэй хүнтэй хамт байж үзээгүй. Чи миний юу хэлэх гэснийг мэдэж байна уу? Би даашинзгүйгээр асуудлыг шийдэж сурах хэрэгтэй байна. Яг одоо бид хоёрын энэ харилцаан дээр би эрэгтэй хүн байх давуу тал байх. Хүндхэн хэсэг нь дууссан, тиймүү? Бид аль хэдийн ...сайн найзууд байсан.
Жули: Чи надад тэр жижигхэн шар өнгийн даашинзыг зээлэх үү?
Майк: Аль нь?
Жули: "Хэлстон."
Майк: "Хэлстон"? Өө үгүй ээ! Чи баллаад хаячихна.
Жули: Майкл!
Майк: Чи дээр нь дарс асгах байх.
Жули: Би тэгэхгүй.
Майк: Би чамд өгье, гэхдээ чи буцааж өгнө шүү. Тэр миний хамгийн дуртай нь. Чи үүнийг юунд өмсөх гэж байна?
-------------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Trailer
Эр: Би та нар миний үйлчлүүлэгч Майкл Дорсийн тухай ярьж өгье. Сайн жүжигчин, магадгүй агуу жүжигчин, гэвч түүний хүссэн дүр болгон нь яагаад түүний буруу байсны шалтгаан болдог.
Эр: Уучлаарай, хэтэрхий өндөр.
Майк: Би одоо намхан болж чадна.
Эр: Боломжгүй, та хэтэрхий намхан.
Майк: Өө, би өндөр болж чадна.
Эр: Хэтэрхий уйтгартай. Дараагийнх нь.
Эм: Хэтэрхий хөгшин.
Эр: Хэтэрхий зөрүүд.
Эр: Чи дэндүү их асуудалтай.
Эр: Дэндүү чанга.
Эр: Хэтэрхий ядаргаатай.
Эр: Дэндүү этгээд.
Жорж: Майкл, хэн ч чамайг ажилд авахгүй. Зүгээр л хэлэхэд.
Эр: Гэхдээ бурхан минь, тэр бидэнд юу харуулсан гэхээр шоуны эмэгтэй гол дүрийн сонгон шалгаруулалтад орж, Америкийн хамгийн халуухан шинэ жүжигчин болсон бөгөөд түүний шинэ нэрийг хэн ч мэдэхгүй, тэр бүү хэл өөрийнх нь ухаангүй дурласан бүсгүй нь ч мэдэхгүй, гэхдээ удахгүй бүгд мэддэг болно. Тэр бол Дастин Хоффман, тэр бол Хөөрхөн бүсгүй.
Дастин Хоффман – Хөөрхөн бүсгүй
Back to episodes Go home