Хойд ах дүүс
Гэр бүл гэдэг бол манай үндэстэн итгэл найдвар олж, жигүүрнүүд мөрөөдөл олох газар.
Жорж Бушийн хэлсэн үгнээс
Колумбиа Пикчерс толилуулж байна.
Релативити Медиатай хамтран бүтээв.
...
Адам МакКэй-ийн бүтээл
Дүрүүдэд:
Вилл Феррелл
Жон Си Райли
Ричард Женкинс
Ненси: Бреннан.
Бреннан: Би энэ нэг эмэгтэйтэй
Ненси: Би явлаа.
Бреннан: Юм үзэж байна.
Ненси: За юу? Би 11-ийн үед ирнэ.
Мэри Стийнбурген
Бреннан: Баяртай, ээжээ.
Ненси: Баяртай, Бреннан.
Эм: Одоо аажуухан таазаа өргөнө. Сайн байна. Одоо ингээд бариарай.
Адам Скот
Роберт: Дэйл. Дэйл, би хуралдаа явлаа.
Дэйл: Пиззаны мөнгө үлдээсэн үү, аав?
Роберт: Тиймээ, том өрөөний ширээн дээр 20 доллар тавьсан.
Төлбөртэй суваг үзэж болохгүй шүү, нөхөр минь.
Дэйл: Тахианы мөч идмээр бол яах юм бэ?
Роберт: Чамд мөч хэрэггүй ээ.
Дэйл: Хангалттай биш байна шүү дээ, аав!
xxxxxxxxxxxxxxxxxxxxxx
Роберт: РПИ нь ярианы процессорынхоо тусламжтайгаар дотоод боловсруулалт хийдэг орчин үеийн суулгадаг чихний аппарат юм. Гэхдээ хамгийн сонирхолтой нь чихний гадаргуунд яг таардаг гадаад процессор. Ингэснээр та хөхнийх нь хооронд нүүрээ наах шаардлагагүй болно. Намайг уучлаарай, би зүгээр, би төвлөрч чадахаа байчихлаа. Хэзээ ч ийм юм тохиолддоггүй л юм даа.
хххххххххххххххххх
Роберт: Намайг Роберт гэдэг. Би ракетбол тоглодог, бас зоос цуглуулдаг. Бурхан минь гэж, би солонгост хоолонд маш дуртай.
Ненси: Намайг Ненси Хаф гэдэг. Би тахиа сайхан шарж чадна. Би НПР-т жил болгон хандив өгдөг. Бас би Роб Райнерийн кинонуудад маш дуртай. Пайлетс миний амьдралыг өөрчилсөн.
Роберт: Би нэг жижиг усан онгоцтой. Тэгээд тэтгэвэртээ гараад завиараа дэлхий даяар аялахыг хүсдэг.
Ненси: Би далайд ямар дуртай гээч!
Роберт: Би Мерседес унадаг, бас би одоо хүртэл надтай хамт амьдардаг Дэйл гэдэг 40 настай хүүхэдтэй.
Ненси: Чи сая юу гэчих вэ?
Роберт: Хэлэх хэрэггүй гэж мэдсэн юмаа.
Ненси: Би одоо хүртэл гэртээ надтай цуг амьдардаг Бреннан гэдэг 39 настай хүүтэй.
хххххххххххххх
Роберт: Би энэ гайхамшигтай, баяртай өдөр энд байгаа та бүхэнд баярласнаа хэлмээр байна. Би хундагаа өргөөд, Дэйл бид хоёр та нарыг гараа дэлгэн гэр бүлдээ угтан авмаар байна.
Дэйл: Нэг өрөө олоод орчихооч, ааваа.
Роберт: Өө, бурхан, Дэйл.
Ненси: Та бүхний мэдэж байгаачлан миний бага хүү Дерек чухал загасчлалын аялалын улмаас энд ирж чадахгүй байгаа. Гэхдээ миний нөгөө хүү Бреннан тусдаа гарах гэж байсан боловч саяхан Петсмарт дахь ажлаасаа халагдсан учир тэр одоо бидэнтэй хамт амьдрах болно.
Бреннан: Би ажлаасаа халагдаагүй ээ, би түр гарсан юм. Гэхдээ та ялгааг нь мэдэхгүй л дээ. Би салмон загас идмээргүй байна. Би энийг 4 удаа хэлсэн! Энэ хурим яг адууны баас шиг болж байна.
ххххххххххххххххх
Ненси: Хэн нэг нь ард их чимээгүй байгаад байх чинь.
Бреннан: Би түүнийг аав гэж дуудахгүй шүү.
Ненси: Бреннан, чи 39 настай. Би чамайг тэрнийг аав гэж дуудна гэж угаасаа бодохгүй байна.
Бреннан: Би бүүр хэзээ ч тэгэхгүй юм чинь. Гал гарч байсан ч гэсэн. Роберт надаас хол явсан нь дээр дээ, тэгэхгүй бол би тэр новшийг зодноо.
Ненси: Бурхан минь, Бреннан.
ххххххххххххххххх
Дэйл: Би зүгээр л хэлж байна, та сонголтуудынхаа талаар бодож үзэх хэрэгтэй. Би одоо танийг гэрлэсэн гэдгийг мэдэж байна л даа, гэхдээ энэ чинь тэднийг энд амьдрах хэрэгтэй гэсэн үг биш шүү дээ.
Роберт: Дэйл, одоо хоёулаа өөрчлөгдөх цаг нь болсон гэж бодож байна.
Дэйл: Ааваа, бид чинь эрчүүд шүү дээ, тийм биз дээ? Энэ чинь хэдэн утгатай. Бид хаалгаа онгорхой баах дуртай. Бид эмэгтэйчүүдийн тухай ярьдаг. Бид завин дээрх мөрийтэй тоглоомын аялалд явдаг. Бид өөрсдөө үхрийн махан борц хийдэг. Энэ чинь л бидний хийдэг зүйлс. Харин одоо энэ бүгд сүйрлээ.
Роберт: Хоёулаа наад хэдийн чинь алийг нь ч хийж байгаагүй.
хххххххххххххххххххх
Бреннан: Тэр ямар анагаахын сургууль төгссөн юм?
Ненси: Тэр Нортвестерн, Жонс Хопкинс төгссөн. Хангалттай сайн байж чадаж байна уу?
Бреннан: Үгүй ээ.
Ненси: Бреннан, эд нар чинь маш алдартай сургуулиуд шүү дээ.
Бреннан: Би Жонни Хопкинстой цуг хар тамхи татсан.
Ненси: Чи ямар ч Жонни Хопкинс гэдэг хүн танихгүй ээ.
Бреннан: Жонни Хопкинс, Слоан Кеттеринг хоёр байсан, тэр хоёр өдөр бүр татдаг байсан гээч.
ххххххххххххххххх
Дэйл: За тэгвэл, би танд нэг дүр зураг ярьж өгье.. Ненси намайг усанд ороод гарч ирэхийг хараад над руу хандрахаар шийдэж гэж бодъё л доо. Би сайхан харагдаж байж. Миний халиурсан цээжний үс доошоо явсаар байгаад нөгөө юманд маань хүрнэ. Тэр над руу нэг хараад, “Өө бурхан минь, би хөгшин бухыг өөрийн болгосон, одоо залуу тугалыг хүсч байна.” Тэр тэгээд миний эрхтнээс барьж аваад
Роберт: Хараал идсэн амаа тат!
xxxxxxxxxxxxxxxxxx
Ненси: Алив ээ, Бреннан.
Бреннан: Би энд зүгээр байна..
Роберт: Ирсэн байх шив.
Ненси: Сайн уу?
Роберт: Чи ч гэр нүүлгэсэн хувцастайгаа үнэхээр хөөрхөн харагдаж байна шүү.. Хэр байв даа?
Ненси: Амархан байлаа. Гэр нүүлгэгчид бүх ажлыг хийчихлээ..
Роберт: Бреннан хаана байна?
Ненси: Тэр машинд байгаа. Хэцүүхэн л явж ирлээ.
Дон: Сайн уу, Роберт. Юун чимээ шуугиан болоод байна?
Роберт: Сайн уу, Дон?
Дон: Энэ танай эхнэр Ненси мөн үү?
Ненси: Энд байна аа, Дон.
Дон: Би өдөр тийшээ очоод нүүрийг чинь барьж үзэж болох уу?
Ненси: Тэгэлгүй яахав.
Дон: Баярлалаа, амжилт хүсье залуусаа.
Роберт: Дараа уулзъя, Дон.
Дон: Явъя аа, Синамон. Дагаад яв, Синамон. Яв, Синамон! Синамон!
Ненси: Сайн уу, Дэйл?
Роберт: Юу байна даа, Ненси? Та надад шарсан бяслагтай хачиртай талх хийгээд өгөхгүй юу.
Ненси: Тэгэлгүй яахав.
Роберт: Үгүй ээ. Дэйл саяхан хоол идсэн. Тэр зүгээр чамайг туршиж байгаа юм.
Ненси: Аан, ойлголоо.
Дэйл: Би өлсөж байна.
Роберт: Баруун гартаа байгаа зүйлийг хараач.
Ненси: Би хийгээд өгөхөд дүргүйцэх зүйл байхгүй шүү.
Роберт: Үгүй ээ, хэрэггүй. Тэр зүгээр.
Найруулагч Адам МакКэй
Хойд ах дүүс
Бреннан: Сайн уу?
Дэйл: Сайн уу?
Бреннан: Намайг Бреннан гэдэг.
Дэйл: Намайг Дэйл гэдэг. Гэхдээ чи намайг Луу гэж дуудах хэрэгтэй.
Бреннан: Чи харин намайг Шөнийн Харцага гэж дуудах хэрэгтэй.
хххххххххххххххххххх
Ненси: Бреннан.. Битгий тэг..
Роберт: Наад кетчуп чинь хангалттай. Алив, Дэйл.
Дэйл: Би энэнд дуртай.
Роберт: Хангалттай.
Ненси: Дэйл, чамд таалагдах эсэхийг.. Чи энийг амсаад үздээ. Би нэг соус хийдэг юм, бид хоёр Чамин соус гэж нэрлэдэг юм
Бреннан: Надад зориулж.
Ненси: Бреннан тахианы махтай хольж идэх их дуртай.
Бреннан: Энэ миний чамин соус.
Ненси: Бреннан дуусахаар би чамд жаахныг өгье, энэ кетчуп майонез хоёрыг холиод хийдэг юм.
Бреннан: Маш гоё.
Дэйл: Би жаахан чамин соус авмаар байна.
Ненси: Тиймээ.
Бреннан: Би хэрэглэж дуусаагүй байна.
Роберт: Гоё харагдаж байна шүү.
Дэйл: Би чамин соус авч болох уу?
Ненси: Тэгэлгүй яахав. Тэгэлгүй яахав.
Бреннан: Би яг одоо хэрэглэж байна.
Ненси: За. Тэгэхээр
Роберт: Чи амсч үзмээр байна уу, Дэйл?
Ненси: Тэрэнд амсуулъя.
Дэйл: Тийм ээ, би үнэхээр амсч үзмээр байна.
Бреннан: Сүүлийн халбага.
Ненси: Чи наанаа хангалттайг авчихлаа гэж бодож байна, Бреннан. За, май.
Дэйл: Баярлалаа.
Ненси: Кетчуп, майонезийн хольмог.
Дэйл: Өө, надад таалагдахгүй байна, сонин үнэртэй юм.
Ненси: За за.
Роберт: Би жаахныг авъя.
Ненси: Чи авах уу?
Роберт: Тэгэлгүй яахав.. Чи дургүйцэхгүй биз дээ, Бреннан? За за.
Ненси: Бреннан.
Бреннан: Надад таалагдахгүй байна шүү.
Роберт: Зүгээр дээ, зүгээр. Угаасаа загасан дээр тохирохгүй биз.
Дэйл: Манай аав энэ цайзын хаан, тэр чамин соус идмээр байвал, тэр
Роберт: Үгүй ээ, зүгээр дээ. Дэйл.
Бреннан: Тэр идмээр байгаа бол өөрөө хийж болно шүү дээ.
Ненси: Юу гээч? Өнөөдөр чамайг гадуур явж байхад Дэйл надад кунг фуг их сонирхож байгаа гэдгээ хэлсэн, би чамайг ч бас кунг фугийн хорхойтой гэдгийг хэлсэн.
Бреннан: Би ногоон бүстэй. Ойлгоод ай.
Дэйл: Би бүсэнд итгэдэггүй. Тэвчээр хатуужилд зэрэглэл тогтоох бол утгагүй хэрэг. Нэг удаа би анааштай нүцгэн гараарай ноцолдож байсан юм.
Роберт: Наадах чинь худлаа, Дэйл. Битгий тэнэгтээд бай.
Ненси: Тэгэхээр, Дэйл, чи сүүлийн үед ямар ажил хийж байна даа?
Дэйл: Би.. бэйсболын баг удирддаг.
Ненси: Жижигхэн баг уу?
Дэйл: Төсөөллийн баг..
Дэйл: Чи ингэж байхаар зураг авчихаач. Илүү удна шүү дээ.
Роберт: Чи муухай аашлахаа больвол яасан юм, Дэйл?
Дэйл: Энэ чинь над руу ширтээд байна шүү дээ.
Роберт: Тэгэхээр, Бреннан. Чи юу хийж байна? Би чамайг ПетСмарт-д ажилладаг байсныг чинь мэднэ л дээ.
Бреннан: Тийм ээ, ноён Добак.
Роберт: Намайг Роберт гэж дуудаж бай.
Бреннан: Тийм ээ, Робин.
Роберт: Роберт.
Бреннан: Робин.
Ненси: Үнэндээ бол Бреннан маш авъяастай. Тэр маш сайн дуучин шүү.
Бреннан: Би үнэхээр маш сайн.
Дэйл: Хэр сайн юм?
Бреннан: Намайг сонссон хүмүүс энэ цаг үеийн дууч шувуухай гэж байсан юм. Тийм л сайн даа.
Ненси: Ганц хэцүү зүйл нь гэвэл.. Бреннан хэнд дуулах вэ гэдэг дээр маш их нухацтай байдаг.. жишээлбэл, би түүний ээж, гэхдээ би тэрний дуулж байхыг хоёрхон л удаа сонссон.
Дэйл: Наадах чинь хөгжилтэй юм, би ч дуулж чадна шүү дээ.
Би яг одоо дуулж үзүүлье..
Роберт: Хөөе! Хөөе! Больж үз! Боль, Дэйл! Боль, боль!
Бреннан: Эгдүүтэй юм. Би анхны удаа шар айраг ууснаа саначихлаа.
Дэйл: Хаха, ямар хөгжилтэй юм бэ? Сүүлд наадахыг чинь сонсоод элгээ хөштөл инээж билээ.
Роберт: Одоо боль. За юу? Одоо зүгээр амаа татаад суу. За, Бреннан. Зүгээр дээ, зүгээр.
Ненси: Хөөе, хөөе.
Дэйл: Тэр л эхэлж тэнэг тэнэг юм ярьсан шүү дээ.
Роберт: За за, зүгээр, юу гээч залуусаа? За, унтах зохицуулалт. Чамд өөр санагдах байх л даа, гэхдээ Дэйл бөмбөрний өрөөгөө суллахгүй гэсэн болохоор.. Бреннан, Дэйл та хоёр нэг өрөөнд байх хэрэгтэй болох нь. Гэхдээ түр зуурын л зүйл.
Бреннан: Ээж, хоёулаа энэ талаар яриагүй шүү дээ.
Ненси: Чамд маш сонирхолтой адал явдал байх болно.
Роберт: Өрөөг нь үзүүлэхгүй юм уу, Дэйл? Хаана юм хумаа тавихыг нь хэлж өг.
Ненси: Ашгүй дээ, баярлалаа.
Дэйл: Сайхан амраарай, Ненси. Сонсооч, би маш их шинэ жимс байлгаж баймаар байна, бас миний бялуунд шоколадны чипс хийж байгаарай. За юу? Мартахгүйн тулд бичээд авчих.
Роберт: Өрөөг нь л үзүүл.
Дэйл: Тэр одоо ээж болохоор л...
Бреннан: Сайхан амраарай, ээж.
Ненси: Сайхан амраарай, Бреннан.
Бреннан: Сайхан амраарай, ноён Добак.
Роберт: Сайхан амраарай, Бреннан...
Дэйл: Энэ байшинд хэдэн үндсэн дүрэм байна аа. Ямар нэгэн дуртай хоол байх юм бол, дээр нь нэрээ бичиж бай гэж зөвлөе, тэгэхгүй бол гаргаж хаягдах болно. Надаар. Байшинг 1825 онд Генерал Кастер барьсан. Би чамд энэ өрөөг харуулъя. Зогсож бай. Энэ өрөөг харж байна уу?
Бреннан: Тийм ээ.
Дэйл: За, тэгэхээр ийм байна. Энэ бол миний оффис бас миний хэмнэлийн лаборатори. За юу? Байшингийн хамгийн чухал дүрэм: Хэзээ ч, хэзээ ч!, хэзээ ч!.. миний бөмбөрөнд хүрч болохгүй. Ойлгов уу?
Бреннан: Энэ орж болохгүй тэгээд
Дэйл: Хүрч болохгүй!
Бреннан: За за!
Дэйл: Сайн байна. Би сая 6 хүрлээ. Намайг 10 хүрсэн байхыг хармааргүй байгаа байх гэж найдъя. Новшоо ав. Миний өрөө рүү явъя..
ххххххххххххххххх
Роберт: Хонгор минь? Би Шинэ Зиланд орсныхоо дараа завиараа аялаж болох хэдэн арал олчихлоо.
Ненси: Ямар сайн юм бэ. Би чамаас энийг асууя гэж бодоод л байсан юм.. Дэйл яагаад одоо хүртэл тусдаа гараагүй юм?
Роберт: Ер нь бол, Дэйл үргэлж л миний амжилтанд хамт явсан. Тэр 3-р курстээ коллежоосоо гарсан, яагаад гэхээр гэр бүлийн бизнест нэгдмээр байсан гэсэн.
Ненси: Гэхдээ чи чинь эмч шүү дээ.
Роберт: Надад итгээрэй, би түүнд тэгж хэлсэн. Харин тэр дандаа л “Таны хэнийг танихаас л бүх зүйл шалтгаална” гэдэг байсан. Би түүний энэ эрх дархтай байх хүслээ яаж олсныг мэдэхгүй юм. Ээж нь нас барснаас болсон ч байж болох юм. Харин Бреннаны хувьд? Чиний хэлснээр бол түүний дүү Дерек нь их л амжилттай яваа гэсэн.
Ненси: Ер нь бол, түүний аав бид хоёр салахад тэрэнд их хүндээр туссан.. Нэг удаа Бреннан 17-той, Дерек 14-тэй байхад Бреннан авъястны шоунд орохоор болсон юм. Тэр эртний нэг далайн дээрэмчний мюзиклийн дуу дуулсан. Дерек хөлбөмбөгийн багийнхныгаа уриалаад хоор дуулахын оронд Бреннан эм бэлэг эрхтэнтэй гэж дуулж эхэлсэн.
Хоор: Бреннан эм бэлэг эрхтэнтэй. Бреннан эм бэлэг эрхтэнтэй.
Ненси: Сүүлдээ үзэгчид, зарим нэгэн ёс журамгүй эцэг эхчүүд.. Бреннан эм бэлэг эрхтэнтэй гэж дуулж эхлэсэн.. Би хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, түрхэн зуур би ч тэдэнтэй нэгдээд амжсан. Тэр өдрөөс хойш Бреннан ахиж хэзээ ч дуулаагүй. Дерек тэр тэмцээнд Айс Айс Бэйби-г ам барьж дуулаад түрүүлсэн юм..
Роберт: Гоё дуу шүү.
Ненси: Тийм ээ.
хххххххххххххххх
Дэйл: Хөөе, чи сэрүүн байна уу?
Бреннан: Тийм ээ..
Дэйл: Би зүгээр л чамайг үзэн ядаж байгаагаа хэлэх гэсэн юм. Манай аав ч бас.
Бреннан: Хамаагүй ээ. Учир нь юу гээч. Би ч гэсэн чамайг үзэн ядаж байна. Бас энэ байшин бол бөгсний нүх л гэсэн үг.
Дэйл: Чиний энд амьдарч байгаа ганц шалтгаан бол танай ээж их халуухан учир манай аав бид хоёр хоёулаа тэрэнтэй унтана гэж тохирсон юм. Тэгээд бас тэр тэнэгийг тэсээд байж байна шийдсэн.
Бреннан: Тэр тэнэг нь хэн юм?
Дэйл: Чи.
Бреннан: Хөөе, тэгж битгий яриарай!
Дэйл: Амаа татаач. Чи манай аавыг сэрээх нь байна, тэгвэл намайг газар унтуулчихна.
Бреннан: Зүгээр амаа тат.
Дэйл: Танай ээж та хоёр бол данхан толгойнууд. Энэ бол чадварлаг эмч нарын байшин.
Бреннан: Чи эмч биш шүү дээ. Чи бол нэг том, бүдүүн, буржгар үстэй новш.
Дэйл: Өө, тийм үү?
Бреннан: Тийм ээ.
Дэйл: Би буржгар үстэй новш юм биз дээ?
Бреннан: Тийм ээ. Чи унтахгүй байсан чинь дээр дээ. Нүд чинь хаагдах л юм бол би яг нүүрэн дундуур чинь цохих болно.
Дэйл: Чи унтаж байхдаа хөдлөхгүй байна гэж найдъя, яагаад гэвэл би чиний хөлний хооронд хархны хавх тавина.
Бреннан: Би нэг дэрний уут аваад дотор нь баахан саван хийж байгаад чамайг нэвширтэл чинь зодно шүү.
Дэйл: Би чамайг миний хараал идсэн байшингаас зайлаасай гэж хүсч байна.
Бреннан: Тэгж ярихгүй шүү, Кимосаби минь. Энэ одоо миний байшин болсон.
ххххххххххххххххххх
Роберт: Чамд алтадсан бүсгүй ямар санагдаж байна даа?
Ненси: Яг одоо ингээд тэтгэвэртээ гарчих юмсан.
Роберт: Удахгүй ээ..
Бреннан: Бурхан минь, хүйтэн байна. Хөөе, хэн нэг нь сонсож байна уу? Туслаарай!..
Би метаны талстад их дуртай
ххххххххххххххххххх
Бреннан: Чамайг хараал идэг, Дэйл! Хараал ид!
Эр: Би гаднах зургийг нь хараад “Энэ ч халуухан юмаа. Охидуудын бичлэг. Диваажингийн хэсэг, бас тамынх.”
Дэйл: Сайн уу?
Бреннан: Сайн уу?
Дэйл: Чи яагаад ингэж их хөлөрчихсөн байгаа юм?
Бреннан: Би “Цагдаа”-г үзэж байсан юм.
Дэйл: Диван дээр хөлөө тавьж болохгүй шүү... Хөөе, залуу минь. Чи миний бөмбөрийг оролдсон уу?
Бреннан: Үгүй ээ.
Дэйл: Сонин л юм даа.. яах аргагүй хэн нэг нь миний бөмбөрт гар хүрсэн юм шиг санагдаад байх юм.
Бреннан: Тийм ээ, сонин л юм, яагаад гэвэл би тэрэнд чинь хүрээгүй.
Дэйл: Хөөе, чи миний бөмбөрийг оролдсон уу!?
Бреннан: Хөөе, больж үз!
Дэйл: Би чамайг миний бөмбөрийн цохиуранд хүрснийг мэдэж байна, зүүн талынх нь холцорчихсон байна.
Бреннан: Чи хараал идсэн галзуурчихаа юу? Чи эрүүл биш сонсогдож байна. Чи энийгээ мэдэж байна уу? Чи эмчлүүлэх хэрэгтэй юм байна.
Дэйл: Хараал ид, Бреннан. Би чамайг миний бөмбөрөнд хүрснийг мэдэж байна, тийм болохоор наад балиар амаараа хүлээн зөвшөөрийг чинь сонсмоор байна.
Бреннан: Миний нүднээс далд орохгүй бол өгзөгийг чинь зад өшиглөнө шүү.
Дэйл: Чи миний бөмбөрөнд хүрэхгүй гэж ээжээрээ тангараглаа биз дээ?
Бреннан: Би юу ч тангараглаагүй!
Дэйл: Тийм учраас л чи хараал идсэн миний бөмбөрийг оролдсон байна, “Цагдаа” 4 болоогүй байхад гардаггүй юм! Чи хаачих гээд байна?
Бреннан: Би дээшээ гарлаа. Би чиний бөмбөрөн дээр өөрийнхөө самарны хүүдийг тавина даа, за юу!?
Дэйл: Тэгээд үзээрэй. Би яг одоо анхааруулж байна шүү. Хэрвээ миний бөмбөрөнд хүрдэг л юм бол хүзүүнд чинь хутга зооно шүү! Чи ахиж тэр өрөөнд орвол би галзуурах болно.
Бреннан: Алдахгүй шүү.
Дэйл: Чи сонсож байна уу?
Бреннан: Жон Бонхам “Моби Дик”-г жинхэнэ утгаар нь тоглож байна даа!
Дэйл: Бурхны нэрээр андгайлъя, бурхны нэрээр андгайлъя. Үгүй ээ.. Би чамд сануулсан. Энэ гэрт нэг л дүрэм байдаг, харин чи тэрнийг зөрччихлөө!..
Бреннан: Би чиний хараал идсэн бөмбөрөнд хүрээгүй.
Дэйл: Чи муу хараал идсэн новш! Би танай ээжийн нүүрэн дээр эрхтнээ наана даа! Буцаад ир! Чамайг алнаа, эргүү новшоо!
Бреннан: Чиний бөмбөр чинь биеэ үнэлэгч! Би хараал идсэн бөмбөрөн дээр чинь төмсөгөө үрсэн!
Дэйл: Миний бөмбөр эр, тийм болохоор чи гомо гэсэн үг, муу новшоо! Чамайг алнаа..
Ненси: Удахгүй болчих байх гэж бодож байна.
Эр: 3-р шугам.
Ненси: Өө, баярлалаа, Майлс. За. Жүлес үү? Хүлээгээрэй, юу болоов?
Бреннан: Цаашаа бай!
Дэйл: Чи миний бөмбөрөнд хүрсэн, муу новш!
Ненси: Болиоч, боль!
Бреннан: Хүчиндлээ!
Ненси: Болиоч! Боль
Бреннан: Хүчин!
Дэйл: Энэнд оролцох хэрэггүй, Ненси!
Ненси: Болиоч ээ, залуусаа! Чи тэрнийг гэмтээх нь байна шүү дээ.. Синамон, боль!
Бреннан: Миний ээж нохойд идүүлж байхад надад хийж чадах зүйл алга..
Эр: Түүх нь бол
Эм: Өршөөгөөрэй. Добак эмчээ, тантай яръя гэнэ. Их яаралтай юм шиг байна.
Роберт: Байна уу?
Ненси: Роберт, тэд яг амьтад шиг байна! Би зогсоож чадахгүй нь ээ!
Роберт: Орилохоо болиоч. Би одоо гарлаа.. Миний хүү, эхнэрийн хүү хоёр зодолдоод байх шиг байна, тэгэхээр.
Эр: Гэр бүлийн асуудлаа гэж?
Эм: Би хүмүүсийн ар нуруугаар нь хувийн амьдралынх тухай ярьдаггүй.
Эр: Чамд хэн ч дургүй гэдгийг мэднэ биз дээ?..
Бреннан: Хүчиндлээ! Хүчин! Хүчин!
Ненси: Роберт, тэд болихгүй, тэд..
Роберт: Болиоч, одоо боль!
Дэйл: Хол бай, ааваа!
Роберт: Боль!
Ненси: Ямар новшийн юм болоод байна аа!
ххххххххххххххххх
Бреннан: Нэг нөхөр агаар үзэж дээ. Цохиоч.
Дэйл: Чамайг үзэн ядсан хэвээрээ л байгаа шүү.
Бреннан: Би ч гэсэн.
Дэйл: Их хүчтэй байна шүү. Аав, та яагаад байна аа, Акулын нэвтрүүлэг гарч байна шүү дээ.
Роберт: Тэгэхээр ийм байна. 1-т, та хоёр тэр хараал идсэн ханыг яг одоо зас. 2-т, та хоёр наад өгзөгнүүддээ ажил хайж олоход 1 сар өгье! 1 дэх өдөр ярилцлаг зохицуулж өгнө, та хоёр явах болно!
Дэйл: Аав, та яагаад надтай ингэж яриад байгаа юм бэ? Би таны хүү шүү дээ.
Роберт: Би наад хогонд чинь ахиж хууртахгүй.
Ненси: Өнөөдөр би төрсөн хүүгээ унадаг дугуйг зэвсэг болгон ашиглахыг харлаа. Чи уушигныхаа багтаамжаар “Хүчиндлээ” гэж орилж байсан.
Бреннан: Ээж, би тэр үед жинхэнээсээ хүчиндүүлэх гэж байна гэж бодсон шүү. Тэр хамгийн галзуу харцтай юм байна лээ. Тэгээд ч бас тэр, “Алив, эхлэе” гэж хэлсэн.
Дэйл: Тэр чинь зодооныг хэлсэн юм. Би огтхон ч хүчин хийгч биш!
Бреннан: Хөөе, би чиний бөмбөрийг оролдоогүй, за юу?
Дэйл: Би 2 нүдээрээ чиний төмсөг миний бөмбөрөнд хүрч байхыг харсан.
Роберт: За за, одоо болсон! Болсон! Та хоёр надад ямар ч сонголт үлдээсэнгүй. 7 хоног телевизор үзэхгүй шүү!
Зэрэг: Юу?!
Ненси: Бид хоёр үнэнгээсээ ярьж байна шүү.
Бреннан: Та галзуурсан байна!
Дэйл: Галзуураагүй биз дээ?
Ненси: Энэ Робертын шүүгээнд ороод тэндээ байж байх болно.
Дэйл: Үгүй ээ!
Роберт: За за.
Бреннан: Энэ байшин чинь хараал идсэн шорон!
Дэйл: Хараал идмэр гэдэг гариг дээрх!
Бреннан: Новшийн Тэмээний эрхтэн гэдэг ертөнцөд!
ххххххххххххххххх
Бреннан: Сайн уу? Карол нагац, Карол нагац!.. Хөөе.
Дэйл: Чи намайг гүйцэхгүй ээ.. Бариад авчихлаа.
Бреннан: Нагац эгч Карол шатаж байна..
Роберт: Чамайг энийг хаанаас сурсныг мэдэхгүй юм.
Ненси: Тэрнээс хамаагүй илүү
Роберт: Бурхан минь.
Ненси: Өө, үгүй ээ. Юу болчихоо вэ?.. Өө, бурхан минь.
Роберт: Магадгүй Дэйл арын хаалга онгорхой орхиод элбэнх ороод ирсэн байх.
Ненси: Өө, бурхан минь.
Роберт: Ненси, энэ хөргөгчинд байгаа чиний цүнх мөн үү?
Ненси: Тийм ээ, Бреннан ингэчихэж. Тэр зүүдэндээ яваад дандаа миний цүнхийг хөргөгчинд хийчихдэг юм.
Роберт: Дэйл бас зүүдэндээ явдаг.
Ненси: Чи тоглоод байна уу?
Роберт: Тэгээгүй ээ. Зуух онгойлгоод хардаа.
Ненси: Энд юу, диваны дэр үү дээ?
Роберт: Тийм ээ, Дэйл.. Алив ээ. Зүгээр дээ.
Ненси: Үнэхээр хэцүү юмаа.
Роберт: Зүгээр болно доо. Тэд ажил олоод сарын дотор л яваад өгнө. Ганц сар.
хххххххххххххххххх
Ненси: Залуусаа. Залуусаа. Залуусаа!
Бреннан: Би чамайг алнаа, Леонард Нимоё.
Дэйл: Энэ алиалагчийн эрхтэн нь алга.
Ненси: Та хоёр чинь ямар гээчийн зүүд зүүдлээд байна аа? Хөөе, 12:30 болчихоод байна. Бреннан, дүү чинь өнөөдөр ирж байгаа, тиймээс одоо бос.
Бреннан: Өнөөдөр үү?
Ненси: Тийм ээ.
Бреннан: Новш гэж.
Дэйл: Яачихаад байгаа юм?
Бреннан: Миний дүү чамаас илүү адгийн новш.
ххххххххххххххх
(Дуулж байгааг ярианд тооцоогүй)
Дерек: За, энэ удаад жинхэнэ үзүүлээд өгнө шүү. За эхлэе.
Нэг, хоёр, нэг, хоёр, гурав, дөрөв... За, Томми, чи хамгийн сайн нь шүү, чамд найдаж байна, яваарай... Сайхан дууллаа, залуу минь. За за, Алис, яваарай... Сул. Маш сул байна. Чи ядаж байхад дуулж байхдаа сайхан харагдахгүй юм. Миний сонсож байсан хамгийн муу зүйл байна. Хоолойны хичээлд зориулж долоо хоногт 1200 доллар зарцуулсны үр дүн энэ үү? За за, би гоцлолдоо л үлдээхээс... Бурхан минь!
xxxxxxxxxxxxxxxx
Ненси: Та хэдийг хуриман дээр ирж чадаагүйд их харамссан шүү.
Роберт: Гэхдээ бид бүрэн ойлгож байгаа.
Ненси: Тийм шүү.
Роберт: Чи Марк Кюбантай хамт загасчлаад завгүй байсан.
Дерек: Өө, тийм ээ, тийм. Зөвхөн Кюбан ч биш, Крис Дотри, Жеф Пробст, шилдэг тогооч Бобби Флэй нар бас байсан. Галзуу байсан шүү. Жинхэнэ солиотой байсан.
Роберт: Бурхан минь, наадах чинь гайхалтай юмаа.
Дерек: Бид нар хойг дээр Бонито загас барьсан. Роберт, та хойг дээр загас барьж үзэж байсан уу?
Роберт: Үргэлж л хүсдэг байсан. Үнэхээр гайхалтай гэж сонссон юм байна.
Дерек: Тийм ээ, үнэхээр янзтай шүү.
Дэйл: Бонито загас том уу?
Дерек: Юу?
Роберт: Дэйл, хүн юм ярьж байхад битгий таслаад байгаачээ.
Дерек: Үгүй ээ, үгүй, зүгээрээ Роберт.
Дэйл: Би ярьж байгаа юмных нь талаар л асуусан шүү дээ.
Хүү: Энэ залуу яачихаад байгаа юм бэ?
Дерек: Мэдэхгүй ээ, хүү минь. Зүгээр дээ. Дэйл, тэр загаснуудыг цомон загас гэж нэрлэдэг. Тэгэхээр, тиймээ, тэд нар нэлээн том. Намайг уучлаарай. За тэр яахав.. Бурхан минь, уучлаарай, би юу ярьж байснаа мартчихлаа.
Роберт: Хараал ид, Дэйл.
Дерек: Үгүй ээ.
Ненси: Роберт.
Роберт: Юу? Би тэрнээс гуйсан.
Ненси: Үгүй ээ, тэр ч гэсэн ярианд оролцож болно шүү дээ, энэ зүгээр.
Роберт: Би тэрэнд битгий тасалдуулаарай гэж хоёр удаа хэлсэн шүү дээ.
Дерек: Дэйлд миний ярьж байгаа түүхийг, магадгүй энэ оройг бусниулсан гэж битгий уурла аа. Зүв зүгээр. Надад өшөө зөндөө түүхүүд байна.
Ненси: Дерек, тийм ээ, чамд байгаа, чамд байгаа.
Дерек: Гэм бурууг түүхээр цайруулна.
Роберт: Бурхан минь, чи ч гайхалтай юмаа.
Дерек: Алив л дээ, надад тантай ярих таалагдаж байна. Өрөө дамжаад л, хоёулангий чинь хооронд нэг зүйл байгаад байна. Та бид хоёр. Та миний шинэ хойд аав. Та ч итгэмээргүй хүн байна шүү.
Ненси: Би чамайг ингэж инээж байхыг өмнө нь хараагүй юм байна шүү.
Дэйл: Аав, та яагаад ийм сонин байгаад байгаа юм?
Дерек: Өө, нээрээ ингэхэд, манай ах Бреннан хаачаав?..
Дэйл: Чи дүүгийнхээ талаар үнэн хэлжээ. Жинхэнэ новш байна.
Бреннан: Хэлсэн шүү дээ. Юу гээч, би чамайг үзэн ядсан хэвээрээ байгаа, гэхдээ чи үнэн дажгүй нүцгэн хүүхнүүдийн сэтгүүлтэй юм гээч.
Дэйл: Тиймээ, би 70, 80, 90 онуудынхыг цуглуулсан юм. Яг л цаг хугацааны машин дотор гар хангалга хийж байгаа юм шиг.
ххххххххххххххххх
Роберт: Тэгэхээр, би 2010 оны зун гэхэд завиараа аялж болох байх гэж бодож байна. Би өдөр болгон л энэ талаар боддог.
Дерек: Нэг юм асууя, Роб, яагаад хоёр жил хүлээнэ гэж?
Роберт: Яахав дээ, өшөө мөнгө олох хэрэгтэй байна.
Дерек: За, сонсож бай. Таныг сонслоо. Гэхдээ би энэ байшинг чинь яг одоо зах зээлийн ханшаас 30 хувиар илүү үнээр зараад өгье гэвэл яах уу?
Роберт: Тэгвэл маш сайн байна. Чи тэгж чадах уу?
Дерек: Зүрх цохилох хооронд, Робби. Би хэдэн жилийн өмнө үл хөдлөх хөрөнгийн лицензээ авчихсан шүү дээ. Би энийг чинь яг одоо хийгээд өгч чадна, яагаад гэвэл юу миний эрхтэнг хатууруулдаг гээч? Найзууддаа туслах.
Роберт: Тэгвэл жинхэнэ янзтай. Жинхэнэ, бурхан минь.
Дерек: Энэ чинь жинхэнэ өгзөг өшиглөх байхгүй юу, хөгшөөн.
Роберт: Янзтай.
Дерек: Яг ингээд.
Ненси: Дэйл, Бреннан хоёр яах болж байна? Тэд нар ажил ч олоогүй байгаа шүү дээ.
Роберт: Бурхан минь, пянзаа соль л доо..
Ненси: Роберт, миний хүүгийн өмнө надтай битгий ингэж яриарай.
Роберт: Алив л дээ, бид чинь мөрөөдлийнхөө талаар ярьж байгаа биз дээ, завьныхаа талаар. Алив ээ.
Ненси: Тиймээ, энэ бидний мөрөөдөл. Гэхдээ зөв цагтаа л болох хэрэгтэй шүү дээ.
Дерек: Би зүгээр л бодож үзээрэй гэсэн юм. Тэгээд л болоо, тэгж л хэлсэн..
Бреннан: Хараал ид, гурвуулаа байна. 3-лаа нэгдэх ч догь гэдэг нь үнэн юм аа. Зөндөө их өтгөн үс байна даа.
Дэйл: Хөөе, хөөе, болгоомжтой. Болгоомжтой бай, чи нугалаад байна шүү дээ. Энэ чинь цуглуулга, их ч мөнгө орсон.
Дерек: Юу байна даа, ижил хүйстнүүдээ? Юу байна даа, залуу минь? Чи бууж ирээд надтай мэндлэхгүй байсан юм уу? Яачихаад байгаа юм, баас минь?
Бреннан: Сайн уу, Дерек?
Дерек: Тайвшир, хөгшөөн. Би тоглож байна. Залуусаа, та хоёр энд сайхан тохьжсон байна шүү.
Дэйл: Чамд ямар асуудал байгаа юм бэ, залуу минь?
Дерек: Миний асуудал аа? Мэдэхгүй ээ, надад ямар ч асуудал байхгүй, Дэйл. Үнэндээ бол, надад асуудал гэдгийн чинь эсрэг нь байна. Би ноднин жил 550 мянган доллар олсон. Та хоёр хэдийг олсон юм бэ дээ?
Дэйл: Энд мөнгө хамаагүй.
Дерек: Мөнгө хамаагүй юм уу? Миний хувьд бол мөнгө бага зэрэг хамаатай, би ноднин тийм л их мөнгө олсон юм даа. Би хойд эргийн хамгийн том үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаний дэд захирал. За юу? Би 2004 оноос хойш нүүрс-устай хоол идээгүй. Энийг нэг хардаа. Харж байна уу? Энэ хөвгүүдийг харж байна уу? Би ийм юмтай л амьдардаг юм. Би өдөр болгон эднийг савандаж угаадаг юм. Энэ новшийг барьж үзмээр байна уу?
Дэйл: Үгүй ээ.
Дерек: Энэ муу залуусыг барьж үзмээр байна уу? Уучлаарай, тийм юм болохгүй.
Бреннан: Чи юу хүсээд байгаа юм бэ?
Дерек: Би чамд ажил өгнө гээд ээжид амлачихсан. Би энийг Шинэ жилийн бэлэг болгож байгаа юм, тэгэхээр
Бреннан: Үгүй ээ, би хэзээ ч чамд ажиллахгүй.
Дерек: Тэгнэ л биз. Надад хамаагүй. Үнэнээ хэлэхэд, сая би машиндаа нэг өвс татчихсан чинь жаахан манараад байна л даа. Чи яачихаав ээ, хөгшөөн? Чи юу хараад байгаа юм, Кимосаби? Чи.. чи намайг цохьмоор байгаа юм байна. Чи яг одоо намайг цохьмоор байгаа, гэхдээ чи тэгэхгүй. Чи ч гэсэн намайг цохьмоор байна уу? Та хоёр хоёулаа намайг цохьмоор байгаа юм шиг харагдаад байна даа. Тэгж байна, би мэдэж байна. Яагаад тэгэхгүй байгаа юм? Нүүрэн дундуур минь цохиод аваач? Хараал идсэн нүүр лүү минь цохиоч!
Дэйл: Өө, новш.
Дерек: Өө, миний мөр.
Бреннан: Үнэн янзтай байлаа.
Дерек: Ээж! Ээж!
Бреннан: Дерек, мөр өвдөхөд юу сайн байдагийг мэдэх үү?
Дерек: Юу?
Бреннан: Миний бөгсийг долоох.
Дэйл: Цохиоч.
хххххххххххххххххх
Дерек: Баярлалаа, ээж. Баярлалаа, Роберт.
Ненси: Зүгээр дээ.
Дерек: Тэр эргүү намайг цохьсныг эс тооцвол, сайхан л үдэш байлаа.
Роберт: Таатай байлаа, хүү минь.
Ненси: Чи яагаад тэрнийг тэгж дуудаад байгаа юм?
Роберт: Өө, битгий, битгий. Баяртай, хүүхдүүдээ.
Алис: Уучлаарай. Сайн уу, намайг Алис гэдэг, Дерекийн эхнэр байна.
Дэйл: Сайн уу?
Алис: Чи Дерекийн нүүр лүү цохиод тэр модон байшингаас унасан гэдэг үнэн үү?
Дэйл: Тиймээ, тэр намайг тэгээч гэсэн юм.
Алис: Наадах чинь миний сонссон хамгийн гайхамшигтай зүйл байна. Би өнөөдөр чи Дерекийг цохиж байгааг төсөөлж өөрийгөө оролдоно гэдгийг хэлэх гэсэн юм. Юу гээд байгааг ойлгож байна уу? Гар хангалга. Би тэгнээ. Өө, Дэйл. Чи үнэхээр л нэг юм байна шүү. Чи ч нэг юм байна аа.
Дэйл: Чи ч гэсэн нэг юм байна.
Алис: Би чамайг жижигхэн бөмбөлөг болгоод өөрийнхөө бэлэг эрхтэн дотор хийх юмсан. Чи тэнд амьдарч болно шүү дээ. Дулаахан бас, тохьтой.
Дэйл: Чиний бэлэг эрхтэн дотор уу?
Алис: Чамайг тэнд байхад чинь би алхаад явахад гижиг хүрээд л, чиний үс чинь миний бэлэг эрхтэнд шүргээд. Гуйя, зүгээр л тэгээч дээ.
Дэйл: Юу болоод байна аа?
Алис: Намайг үнс. Мэдэж байна аа, мэдэж байна. Ингэж болохгүй. Ингэж болохгүй.. Би амьдралаа үзэн ядаж байна, Дэйл. Дэйл, би амьдралаа үзэн ядаж байна. Надад ярилцах хэн ч байхгүй.
Дэйл: Чи зүгээр л байх шиг байсан даа
Дерек: Алис! Хонгор минь, явъя аа. Дэйн Күүкийн төлбөртэй суваг. 20 минутын дараа. Явцгаая!
Алис: Очлоо, хонгор минь. Би зүгээр л Дэйлтэй ярьж байсан юм. Шал тэнэг юмаа. Над руу яриарай. Би чамд хайртай.
Дэйл: За за.
Бреннан: Хөөе, тэр юу гээд байна?
Дэйл: Юу ч бишээ. Хэн? Хэн?
Бреннан: Алис.
Дэйл: Бид хоёр зүгээр л ярьж байсан юм. Секс энэ тэрийн талаар биш л дээ.
Бреннан: Би чамайг Дерекийг цохьсон гэдэгт итгэж чадахгүй нь.
Дэйл: Мэднээ, чи тэрний царайг харсан биз дээ?
Бреннан: Тиймээ.
Дэйл: Тэр ч догь байсан шүү.
Бреннан: Сонсож бай. Бид хоёр дайсагналцаж эхэлж байсныг мэднэ. Харин тэр Дерек гэгдэх нөхрийн эсрэг хйисэн зоригтой үйлдлийн дараагаар, магадгүй нэг өдөр бид хоёр найзууд болж болох юм. Сүр жавхлантай, нэвт гэрэлтсэн агт унаж, Хемдэйл-ийн гүүрэн дээгүүр галт сум харвасан найзууд.
Дэйл: Би чамайг Авалоны манан хүртэл дагах болно, чиний хэлээд байгаа зүйл мөн бол.
Бреннан: Чи энэ ертөнцөд гуравхан хүн харж байсан жинхэнэ догь зүйл хармаар байна уу?.. Одоо нүдээ нээ.. Энд байгаа хар бичгийг харж байна уу?
Дэйл: Тиймээ.
Бреннан: Сайн хар. Маш танигдахаар гарын үсэг.
Дэйл: Мэдэхгүй ээ:
Бреннан: Америкийн шүтээний Ренди Жаксон
Дэйл: Тулааны зэвсэг дээр яагаад Ренди Жаксоноор гарын үсэг зуруулсан юм?
Бреннан: Яагаад гэвэл би түүнтэй таарсан юм, надад байсан ганц зүйл нь энэ сэлэм байсан, Ренди Жаксоны гарын үсгийг авахгүй байна гэж байхгүй биз дээ?
Дэйл: Би ч гэсэн яг л тэгэх байсан байх.. Одоо, чи жинхэнэ догь юм харах уу?
Бреннан: Мэдээж.
Дэйл: Гэрлээ унтраа. Үйлдвэрийн зориулалтын шөнийн харааны дуран.
Бреннан: Хараал идсэн өвлийн өвгөн. Хэрвээ бид нар 12-тойдоо ийм юмтай байсан бол яах байсныг төсөөлж байна уу?
Дэйл: Илүү сайн л биз. Бид 40-тэйдөө ийм юмтай байна шүү дээ.
Бреннан: Юу гайхалтай байна гээч? Эд нар чиний нүүрэн дээр тийм ч их анзаарагдахааргүй байна.
Дэйл: Тийм үү?
Бреннан: Тийм ээ.. Би энд 2 долоо хоног амьдрахдаа миний хойд ах гэж нэг эргүү мал байна гэж бодож байсан гэдэгтээ итгэхгүй нь. Нууцхандаа бол, чи эргүү биш юм.
Дэйл: Нэг тоглоом тоглоё. За? 3 тоолоод дуусангуут, дуртай динозавраа нэрлээрэй. Бодох ч хэрэггүй, зүгээр л нэрлэ. Бэлэн үү? Нэг , хоёр, гурав.
Зэрэг: Велосираптор.
Бреннан: Харж гар хангалга хийх дуртай эротик биш сэтгүүл.
Зэрэг: Сайн гэр цэвэрлэгээ.
Бреннан: Чи эмэгтэй байсан бол, ямар залуутай унтах байсан бэ?
Зэрэг: Жон Стемос.
Дэйл: Юу вэ?!
Бреннан: Хоёулаа дөнгөж сая хамгийн сайн найзууд болчихов уу?
Дэйл: Тэглээ.
Бреннан: Чи гаражинд очиж карате хиймээр байна уу?
Дэйл: Тэгье!...
Ненси: Тэр хоёр бие биендээ таалагдаж эхэлж байх шиг байна.
Роберт: Маш муу совин татаад байна даа..
Дэйл: Сэлмэн тулаан.
Бреннан: Харин тиймээ. Сэлмэн тулаан!
Дэйл: Яг адилхан байна шүү.
Бреннан: Харин тийм. Сонин юм аа.. Одоо чи асуудалд орлоо доо. Алив ээ.
Дэйл: Үгүй ээ. Тэд чиний эсрэг мөрийцөж байна. Гэхдээ чи чаднаа.
Бреннан: Буруу үед ороод ирэв үү?
Роберт: Ямар чөтгөр нь болоод байна аа?
Бреннан: Ээж, ноён Добак, Дэйл бид хоёр
Роберт: Намайг ноён Добак гэхээ больчихгүй юу.
Бреннан: Уучлаарай. За. Ээж, Добак, би хоёр бодохдоо
Дэйл: Бид хоёр ороо давхарлаж болох уу?
Бреннан: Тиймээ.
Ненси: Та хоёр яагаад ингэж их хөлөрчихөөв?
Дэйл: Бид хоёр яаж хийхээ хүртэл төлөвлөчихсөн. Орнууд яг таарч байгаа.
Бреннан: Тэгэх юм бол манай өрөөнд юм хум хийхэд хамаагүй илүү зай гарах гээд байна.
Дэйл: Болно гэж хэлээч.
Роберт: Та хоёр ороо давхарлахад бидний зөвшөөрлийг авах хэрэггүй. Та хоёр чинь насанд хүрэгчид. Дуртай зүйлээ л хийж болно.
Зэрэг: Тэгэхээр?
Роберт: Би ойлгомжтой ярихгүй байх шиг байна. Надад ямар ч хүртээлгүй. Та хоёр хоёулаа маргааш хэд хэдэн ажлын ярилцлагатай. Би та хоёрыг давхар ор барихад биш ярилцлагандаа төвлөрөөсэй гэж хүсч байна.
Зэрэг: Тэгэхээр?
Бреннан: Болох уу? Болохгүй юу?
Ненси: Болноо. Та хоёр ороо давхарлаж болно.
Дэйл: Мэдсэн юмаа.
Бреннан: За. Та хоёр харамсахгүй ээ. Маш олон илүү зүйл хийх болно.
Дэйл: Энэ хамгийн хөгжилтэй шөнө байна шүү.
Роберт: Үнэхээр аймаар юмаа.
Дэйл: Яаж байна даа?
Бреннан: Маш сайн. За.
Ненси: Танай хүү мужааны талаар ямар нэгэн юм мэдэх үү?
Роберт: Үгүй ээ, юу ч. Энэ өрөм байв уу? Дэйл, Дэйл! Цахилгаан багаж ашиглахгүй шүү.
Дэйл: Юу?
Роберт: Цахилгаан багаж ашиглахгүй ээ.
Дэйл: Үгүй ээ, би зүгээр шүдээ угаахаа мартчихсан байна аа.
Роберт: Наадах чинь сойз биш байна аа.
Дэйл: За за, би угаасаа дуусчихлаа.
Бреннан: Бид хийчихлээ.
Дэйл: Бид чадлаа.
Бреннан: Үнэн гоё харагдаж байна!
Дэйл: Хараач. Дэлгүүрийн бараанаас ялгагдах зүйл алга. Энэ их зайг хардаа. Бид энд аеробик хийж болно.
Бреннан: Маш олон зүйл хийж болно.
Дэйл: Алхалтын дасгал хийж болно.
Бреннан: Хэр их юм хийж болохоо бодсон чинь толгой эргэчихлээ.
Дэйл: Жижигхэн цэргээр тоглож болно.
Бреннан: Тийм ээ.
Дэйл: Алив. Бид ингэж л хийдэг юм. Би асууж байгаагүй юм байна, чи гуакомолд дуртай юу?.. Өө, Бреннан. Өө, бурхан минь. Бреннан! Бреннан!.. Аав, Ненси, их муу юм боллоо. Маш муу. Хаа сайгүй цус. Давхар ор чинь шал тэнэг санаа байсан байна. Яагаад зөвшөөрч байгаа юм бэ? Маш муу байна шүү дээ.
Роберт: Энийг юу гэж тайлбарлах вэ?
Бреннан: Тийм ч муу биш л юм.
Роберт: Тийм ээ, харж байна уу? Ороо буцааж янзал. Чимээ шуугианы цаг өнгөрсөн. Маргааш та нарын хувьд том өдөр шүү. 8 цагаа амарч өнгөрөөх хэрэгтэй.
ххххххххххххххх
Эм: Тэр хэдийгээр 88 настай байсан ч хэзээ ч итгэлээ алдаагүй юм..
Дэйл: Тэрнийг хардаа. Халуухан юмаа.
Роберт: За залуусаа, ингээд боллоо доо. Амжилт хүсье. Битгий хоцроорой.
Дэйл: Аав, надад гоё хувцас байхгүй юм чинь ярилцлаганд зориулж танаас хувцас зээлье.
Роберт: Миний хувцасны шүүгээн дээр очоод дуртайгаа ав. Та хоёр сайхан харагдах ёстой шүү. Энэ бол бидний хувьд хамгийн чухал өдөр шүү.
Дэйл: За, аав.
Роберт: Дарамт байхгүй шүү. За юу, тайвшир.
Дэйл: За за.
Роберт: Би явлаа. Та нарын өдөр шүү, битгий мартаарай. Эзэгнэх хэрэгтэй шүү.
Дэйл: За.
Роберт: Та нарын ганц өдөр шүү!
xxxxxxxxxxxxxxx
Эм: Ноён Хаф, ноён Жийнер тантай ярилцахад бэлэн боллоо.
Бреннан: Бид хоёр багаараа ярилцлаганд орохоор болсон.
Дэйл: Бид энд хараал идэхээр ирсэн.. Холд!..
Пэм: Тэгэхээр, Бреннан, та их олон ажил хийжээ.
Бреннан: Сантехникийн багаж л гэсэн үг. Бас, Хүний нөөцийн эмэгтэй гуай, би
Пэм: Ер нь бол миний нэр Пэм.
Бреннан: Уучлаарай. Тэгэхээр, Пэн
Пэм: Үгүй ээ, миний нэр Пэм.
Бреннан: Та Пэн гээд байна уу, Пэм гээд байна уу?
Пэм: Би Пэм гэж байна. Өршөөгөөрэй, таны ард суугаад байгаа энэ залуу хэн билээ?
Дэйл: Сайн уу, хадагтай? Намайг Дэйл гэдэг, би Бреннаны хойд ах нь байгаа юм. Бас би энэ Пэн үү Пэм үү гэдэг дээр тусалж чадна гэж бодож байна.
Бреннан: Тэгвэл их сайн байна.
Пэм: Пэм!
Дэйл: Пэн.
Пэм: Пэм. М үсгээр төгссөн.
Бреннан: Пэнд. Сүүлд нь Д үсэгтэй.
Пэм: Ямар ч Д байхгүй. Пэм.
Дэйл: Яг Ком гэдэг шиг, тэгэхдээ П-э-н-м гэж бичигддэг юм уу?.. Н-н. Хоёр Н үсэгтэй юм байна.
Бреннан: Хоёр М –тэй юм байна. Тэгээд л манараад байсан байна.
Пэм: Үгүй ээ, ганцхан М –тэй..
Дэйл: Бид хоёр танаас ярилцлага авбал яаж байна?
Эр: За за, тэг. Тэгвэл хэрэгтэй дасгал болох ч юм билүү. Гараа буулгачихгүй юу. Эхэл, эхэл.
Бреннан: Та жилд татварыг тооцохгүйгээр хэдийг олдог вэ?
Эр: Наадах асуултанд чинь хариулмааргүй байна.
Дэйл: Алив л дээ!
Бреннан: Ярилцлагыг чи биш бид явуулж байна.
Дэйл: За тэгвэл нэг ийм асуулт байна. Опра, Барбара Валтерс, чиний эхнэр. Чи нэгэнтэй нь унтаж, нэгэнтэй нь гэрлэж, нэгийг нь ал. За!
Эр: Ярилцлага дууслаа гэж бодож байна. Баярлалаа..
Эр.2: Ноён Хаф, та хамаатай хүмүүсийн жагсаалтдаа Дэйл Добак гэж бичсэн байна, энэ эрхэм гэдгийг мэдсэн, бас та Есүс Христ аврагч эзэн гэж бичсэн байна.
Бреннан: Тийм ээ.
Эр: Бид тантай холбоотой асуудал гарвах холбоо барих хүнийг л бич гэсэн юмсан.
Дэйл: Бид танд өөрсдийнхөө муу зүйлсийг хэлье гэж бодож байна.
Бреннан: Бидний сул талууд.
Дэйл: Тэгвэл илүү тодорхой болох байх.
Эр: За за.
Бреннан: Бид хоёр ерөнхийдөө оффист ажиллахад таатай байна гэж бодохгүй байна.
Дэйл: Торонд хоригдсон юм шиг санагдаад байдаг юм.
Бреннан: Би өмнө нь хэн нэгэн байсан оффист ажиллахгүй.
Дэйл: Би 11 цагаас өмнө юу ч хийж чаддаггүй.
Бреннан: Би компьютерийн урд суухаар толгой өвдөөд байдаг юм, тиймээс компьютерийн хажууд удаан байж чадахгүй.
Дэйл: Би юм хулгайлчихдаг.
Бреннан: Би лифтенд ганцаараа явж чаддаггүй.
Дэйл: Чихэр бол миний сул тал.
Бреннан: Өөр сул талууд уу? Бид удаан сурдаг, бас тийм ч сайн сонсогчид биш.
Эр: Наадах чинь их том асуудал байна даа.
Дэйл: Бид бас удаан сурдаг..
Пэм: Юуны өмнө, надад ямар ажилчин хэрэгтэй байна гэхээр
Бреннан: Хүлээ, амаа хамхи. Амаа хамхи.
Пэм: Хангалттай ярилцлаа
Дэйл: Ганц секунд амаа хамхичих.
Бреннан: Амаа, амаа хамхи даа.
Пэм: Надад нэг
Бреннан: Түр амаа хамхиж бай даа.
Пэм: Уучлаарай, та юу гэсэн бэ?
Дэйл: Таны байгаа байдал тэнэг байна.
Пэм: Миний байгаа байдал тэнэг байна уу? Та хоёр жорлон цэвэрлэх ажилд орох гэж костюм пиджак өмсч ирсэн байна. Одоо энэ өрөөнөөс гарч болно, ярилцлага дууслаа.
Бреннан: Бид хоёрт ямар нэг дурсгалын зүйл өгөхгүй юм уу?
Пэм: Миний өрөөнөөс гарч үз!..
Эр: Надад өдрийн 12 цагийг хамт өнгөрөөчихөөр тийм залуус хэрэгтэй байна. Та хоёр догь залуус шиг л харагдаж байна. Та хоёрын үс минийхтэй төстэй юм, ярилцлаганд костюм пиджактай ирсэн байна. Хөгжилтэй, егөөдсөн л юм, би ойлгож байна. Яг нэг албан ёсны нөхдүүд шиг болж байна. Мангар хөгжилтэй юм. Тэгэхээр, болж байна. Та хоёрыг ажилд авлаа, та хоёр ажилтай боллоо. Хамгийн сонин нөхдүүд биш шиг л харагдаж байна.
Бреннан: Гайхалтай...
Эр: Чи сая унгачихав уу?
Дэйл: Мэдэхгүй ээ.
Эр: Би амталж байна. Хэлээрээ.
Дэйл: За за, би чамтай шударга байя. Би унгачихсан.
Эр: Сонгино уу? Сонгино бас.. сонгино кетчуп хоёр байна.
Аймаар үнэртэж байна. Ядаж байхад жижигхэн өрөө.
Бреннан: Новш гэж.
Эр: Харин одоо бол наад костюм пиджак чинь тэнэг санагдаж байна.
хххххххххххххххх
Бреннан: Бурхан минь, ажил олоход маш ойрхон байлаа. Тэгэхээр, одоо ажил олохын тулд яах болж байна? Аав жинхэнээсээ бид хоёрыг гаргаад хаячих болов уу?
Дэйл: Хөөе, манай аавын талаар битгий санаа зов. Тэрнийг аргалчихна. Хоёулаа илүү томоор сэтгэх хэрэгтэй байна, Бреннан. Чи юунд маш сайн бэ?
Бреннан: Дуулахад. Би дэлхийн хэмжээний дуучин.
Дэйл: Харав уу? Наадах чинь гайхамшигтай чадвар. Харин би юунд сайн юм бол? Би бөмбөр нүдэж чадна, бас би зах зээлийн талаар гоц ухаантан. Энэ бүхнийг нийлүүлэхээр юу болж байна?
Бреннан: Мэдэхгүй ээ, хамтлаг уу?
Дэйл: Үгүй ээ, наадах чинь урьд өмнө нь байсан зүйл. Илүү том, хоёулаа олон улсын зугаацуулагч компани байгуулна. Хамгийн том, бас хамгийн сайныг. Тэгээд тэрнийгээ Дэлхий даяарх Алдар Хүнд гэж нэрлэнэ.
Бреннан: Наадах чинь жинхэнэ янзтай сонсогдож байна. Миний эрхтний толгойг аянга цохиж байгаа юм шиг санагдаж байна.
Дэйл: Тийм ээ, тийм.
Бреннан: Бид ах дүүс. Ингэх гэж л хоёулаа уулзсан. Энэ нэгдлийг бүрдүүлэх гэж, тийм үү?
Дэйл: Тийм ээ. Ийм зүйл болох гэж л манай аав ээж хоёр танилцсан.
Бреннан: За, одоо яах билээ?
Дэйл: Ажилдаа оръё. Миний хэмнэлийн лабораторид очъё. Явцгаая.
Бреннан: Яасан?
Дэйл: Хүлээгээрэй. Цаг хэд болж байна?.. 4:30.
Бреннан: 4:32.
Дэйл: Би Витвөртийн замаар явж болохгүй ээ.
Бреннан: За за.
Дэйл: Энэ замаар явцгаая.
Бреннан: Юу болоов?
Дэйл: Крис Гардокки.
Бреннан: Юу?
Дэйл: Тэр миний зам дээр байж байдаг юм, харин одоо би хэрүүл маргаан хиймээргүй байна.
Бреннан: Чи ингэж их айгаад байгаа юм уу?
Дэйл: Зүгээр хол замаар нь явчихъя, тэгэх үү?
Бреннан: Катлерын замаар уу?
Дэйл: Тийм ээ.
Бреннан: Гэхдээ тэрүүгээр чинь 45 минут явна шүү дээ.
Дэйл: Чи надаар ийм юм хийлгэмээр байвал, тэгье л дээ.
Бреннан: Чи шал тэнэг юм яриад байна.
Дэйл: Чи харамсана даа, за за, би тэнэг. Өө, новш гэж... Өө, бурхан минь, тэд нар тэнд байна.
Хүү: Өө, бурхан минь, тэр Дэйл Добак мөн үү?
Хүү.2: Тэрүүгээр нохойны баас долоолгоё.
Хүү: Тиймээ.
Хүү.2: Хөөе, гоожуур минь. Удаан уулзсангүй шүү. Энэ чиний найз залуу чинь уу? Чиний бөгсний найз уу?
Дэйл: Ноён Гордакки, зүгээр л намайг зүгээр орхичих, болох уу?
Охин: Амаа тат, новшоо.
Бреннан: Та нар яваад тэр ширэнгэн ойдоо очиж тогло, за юу?
Хүү.2: Бөгсний найз нь нэртэй юм уу?
Бреннан: Хэрвээ чи бөгсний найз гэж надад хандаж хэлээд байгаа бол, тиймээ, би нэртэй. Бреннан Хаф гэдэг юм.
Хүү: Хэрвээ чи хүрч ирээд, тэр нохойны баасыг долоохгүй бол, би нударгаараа чиний хамрыг чихнэ шүү.
Бреннан: Би ямар ч нохойны баас долоохгүй.
Дэйл: Бид нарыг зүгээр орхивол би баасыг долооё.
Бреннан: Дэйл, чи юу ч долоохгүй, мэдэв үү? Эд нар чинь хүүхдүүд шүү дээ.
Дэйл: Бреннан, зүгээр л нохойны баас шүү дээ.
Бреннан: Шал утгагүй юм. Сайн уу, танаар
Дэйл: Өө, бурхан минь. Тэрнийг зүгээр орхи, тэрнийг орхи.
хххххххххххххххх
Ненси: Тэгэхээр, та хоёр ахиж тэр замаар явахгүй байсан нь дээр юм шиг байна. Тойруу замаар нь явж ирж байгаарай.
Бреннан: Бид хоёр наадах асуудлаар чинь ярилцсан. Тойруу замаар нь явж байхаар шийдсэн.
Дэйл: Та Австралийн шидтэн гэдэг киноны нөгөө нисдэг сармагчнууд мануухайг шүүмжилдэг хэсгийг санаж байна уу? Энэ яг тийм байсан.
Бреннан: Зүгээр дээ, зүгээр.
Ненси: Надад үнэхээр харамсалтай байна.
Дэйл: Болсон зүйлийн талаар аав сонсоод уурлаж байна уу?
Ненси: Роберт маш их сэтгэлээр унасан. Тэр та хоёрыг хамтарч ярилцлаганд орсныг мэдсэн. Бас унгасны талаар сонссон.
Бреннан: Өө, тэгсэн үү?
Ненси: Тийм ээ. Чи жоохон барьчихаж болоогүй юм уу, эсвэл
Дэйл: Үгүй ээ, би дуу гарахгүй байх гэж бодсон.
Бреннан: Чимээгүй байгаагүй шүү.
Дэйл: Үргэлжлээд л байсан, бас дуу гаргаад. Ичмээр байсан.
Бреннан: Чангараад л байсан.
Дерек: Тэгэхээр Роберт, би маргааш түлхүүрийг хийлгүүлээд дараа нь цагаа тохиръё.
Роберт: Баярлалаа.
Дерек: Сайн уу, ээжээ.
Ненси: Сайн уу?
Дерек: За за, баяртай.
Ненси: Баяртай.
Дерек: Тантай уулзахад дандаа сайхан байдаг шүү.
Ненси: Чамайг ч гэсэн..
Дерек: Сайн уу, залуусаа. Үнэгүй унаанаасаа буух болсон юм шиг байна, тийм үү? Гудамжинд сайхан амьдраарай. За за, сайхан ярилцлаа, залуусаа. Баяртай, ээжээ.
Ненси: Баяртай.
Роберт: Дараа уулзъя, залуу минь.
Бреннан: Тэр энд юу хийж байгаа юм?
Роберт: Бид нар байшинг зарахаар шийдсэн.
Дэйл: Бид нар хаашаа нүүж байгаа юм?
Бреннан: Энэ байшинд чөтгөр шүгэлчихсэн юм уу?
Роберт: Ненси бид хоёр тэтгэвэртээ гараад миний завиар дэлхийгээр нэг зугаалах гэж байна. Мөрөөдлөөрөө амьдрах гэж байна.
Дэйл: Бид хоёр яах юм?
Ненси: Уучлаарай, Роберт.. Биш ээ, бид, та хоёр өөрсдөө амьдралаа авч явах хэрэгтэй гэж бодсон.
Роберт: Харин одоо сонирхолтой хэсэг нь. Бид та нарын дансанд байшинтай холбоотой гэнэтийн асуудалд зориулж хангалттай мөнгө байршуулсан.
Дэйл: Энэ чинь ямар учиртай юм?
Ненси: Мөнгөнөөс илүүтэйгээр, бид бас өөр нэг дэмжлэг үзүүлэх болно.
Роберт: Та хоёр сэтгэл зүйчид хандах болно. Энэ хэрэг болно гэж Ненси бодсон. Залуусаа, ахиж ярилцахгүй.
Бреннан: Байзаарай, бид завин дээр аялахгүй, Дерек байшинг зараад, бид хоёр сэтгэл зүйчид очно гэсэн үү?.. Ямар хараал идмэр нь болоод байна аа?!
Роберт: Хөөе!
Ненси: Сонсооч, энэ маш гэнэтийн, бас бага зэрэг зохисгүй, бүдүүлэг санагдаж байгааг мэдэж байна
Роберт: Гэхдээ бид шийдсэн.
Ненси: Гэхдээ бид шийдсэн.
Бреннан: Би ходоод дүүрэн нохойн баасаар дүүрч ядаж байхад та хоёр намайг ингэж байгаа юм уу?
Роберт: Та хоёр насанд хүрсэн хүмүүс. Одоо та хоёр насанд хүрсэн хүмүүс шиг аашлах цаг ирсэн.
Бреннан: Ээж.
Ненси: Би шийдвэрээ өөрчлөхгүй, Бреннан. Оролдох ч хэрэггүй.
Роберт: Хэцүү санагдаж байгааг мэдэж байна, гэхдээ энэ бол та хоёрт маш сайн зүйл. Бид та нарт хайртай учраас л ингэж байна.
Дэйл: Аав, би энийг танд хайртай учраас хэлж байна. Хараал ид!
Роберт: Өөр зүйл байна уу?
Дэйл: Байхгүй ээ. Сайхан аялаарай! Цагийг сайхан өнгөрүүлээрэй!
xxxxxxxxxxxxxx
Бреннан: Юу байна даа, Дерек? Тиймээ.
Дэйл: Юу гээч? Би бодож байна л даа, арай гэж нэг гэр бүлтэй болж байхад тэд нар биднийг азгүй амьтад гэж бодсоноос болоод энэ гэр бүл байхгүй болж байна. Тэд нар биднийг ойлгохгүй байгаагаас болоод уу?
Бреннан: Тиймээ.
Дэйл: Тэд энэ амьдралыг бид сонгосон гэдгийг ойлгохгүй байна. Тэдний ганц боддог юм нь тэр тэнэг завь.
Бреннан: Би амлъя, би ээждээ маш их уурлаж байна. Би тэрнийг хөгшрөхөөр, нэг байшинд аваачаад суулгачихна аа.
Дэйл: Хоёулаа Дэлхий даяарх Алдар Хүндийг эхлүүлэх хэрэгтэй байна. Энэ гэр бүлийг аварч чадах ганц зүйл бол энэ.
Бреннан: Хоёулаа “Шавь” кинон дээр гардаг шиг хөрөнгө оруулагчдын танилцуулга хийх хэрэгтэй гэж бодож байна.
Дэйл: Тиймээ, эхлэхэд мөнгө хэрэгтэй. Гэхдээ ийм байна, хэрвээ бид маш том олон улсын корпораци байгуулах гэж л байгаа юм бол би чиний дуулахыг сонсох хэрэгтэй байна.
Бреннан: Чи зүгээр л намайг маш сайн дуучин гэдэгт итгэж болохгүй юм уу?
Дэйл: Зүгээр ганцхан л дуу шүү дээ, тэгээд би хоолой чинь ямар гэдгийг сонсъё.
Бреннан: Тийм ээ, тийм. Би дуулъя. Сүртэй зүйл биш шүү дээ, зүгээр л шумбаж ороод л дуулчихъя.. Бурхан минь, миний зүрх маш хурдан цохилж байна шүү. За за, зүгээр л хий, зүгээр л дуул. Зүгээр... Юу гээч, мэдэхгүй юмаа. Би Роберт, Ненси хоёрыг сэрээмээргүй байсан болохоор чанга ч дуулсангүй. Миний хоолой өвчтэй байгаа. Сар хагас хоолойны өвчинтэй байгаа. Тэгээд ч энэ намайг дуулаач гэж шаардах тийм гоё акустик орчин биш байна.
Дэйл: Чи намайг зүгээр нэг залуу биш гэдгийг мэдэх хэрэгтэй. Бреннан, наадах чинь сахиусан тэнгэрийн хоолой байна.. Бреннан, би одоо чам руу эгцэлж ч харж чадахгүй нь. Чиний хоолой яг л Фэрги, Есүс хоёрын хоолойны нэгдэл шиг байна. Чи яагаад наадахаа хүмүүсийн урд дуулдаггүй юм?
Бреннан: Чи надаар тохуурхаад байна уу?
Дэйл: Би Дэйл байна.. Чи сайн юм байна.
Бреннан: Би мэднэ ээ.
Дэйл: Энэ сонин сонсогдож магадгүй, гэхдээ тэрхэн зуур чамайг эвэртэй морь болж хувирч байна гэж харлаа.
Бреннан: Надад яг л дээшээ хөөрөөд өөрийгөө дуулж байгааг дээрээс харж байгаа юм шиг санагдлаа.
Дэйл: За, одоо бусад зүйлээ ярилцъя. Маргааш хийх эхний зүйл бол тэр хөрөнгө оруулагчдад зориулсан танилцуулгыг бэлдье. Өшөө юу гээч? Дөнгөж сая толгойд орлоо. Хоёулаа клип хийе.
Бреннан: Тэгье! Дерек болон байшинг яах уу?
Дэйл: Тэрэнд битгий санаа зов.
хххххххххххххххх
Дерек: Энэ хавь ч үнэхээр сайхан шүү. Франк Гиффорд тэр доор хавьд амьдардаг байсан.
Эр: Гифф үү?
Дерек: Тийм ээ, Гифф. Жоохон доошооноо.
Эм: Энэ надад ер нь их сайхан сэтгэгдэл төрүүлж байна.
Дерек: Би үнэхээр баяртай байна.
Эр: Чи бидэнд тэр 10 жилийн зээлийг өгөхөөр болвол энэ байшинг авахад бэлэн байна.
Бреннан: Хөөе, хараал идмэрүүдээ. Манай хотхонд тавтай морил. Намайг Крэйг гэдэг.
Эм: Хөрш нь Нацист юм уу?
Бреннан: Та нарт бордоо хэрэгтэй болвол надад зөндөө байгаа шүү, бараг 80 тонн шахам.
Дэйл: Сайн уу, залуусаа. Юу байцгаана даа? Та нарт энэ хавь их таалагдах болно. Эндхийн бүх байшин дахин боловсруулалт хийдэг юм.
Эр: За за, больё доо.
Эм: Тийм ээ.
Бреннан: Хөөе, Дерек. Чамайг хараал идэг.
ххххххххххххх
Эр: Тэгэхээр, Дэйл. Би чамайг сэтгэл зүйн талаар юу мэддэгийг мэдэхгүй юм, гэхдээ ер нь бол ихэвчлэн чи надад өөрийнхөө талаар ярьж эхэлдэг юм.
Дэйл: Би коллежэд үүдний сахиулаар ажилладаг, гэхдээ би тэндэхийн хүмүүсээс илүү ухаантай юм шиг санагдаад байдаг юм. Заримдаа, би самбар дээр бичсэн тэгшитгэлийг хараад, зүгээр тэр дор нь л бодчихдог.
Эр: Наадах чинь “Сайн санааны эрэлд” кино мөн үү?
Дэйл: Үгүй ээ.
Эр: “Сайн санааны эрэлд” киноны үйл явдал их л төстэй сонсогдоод байна даа.
Дэйл: Тийм ээ, тэр яахав. Миний хамгийн сайн найз бол Бен Афлек..
Денис: Тэгэхээр, бид эцэг эхийн чинь салалтын талаар эхэлж ярьсан нь дээр байх.
Бреннан: За за.
Денис: Тэднийг салахад та хэдтэй байсан бэ?
Бреннан: 15.
Денис: Хэцүү нас шүү.
Бреннан: Тийм шүү, тийм ээ.
Денис: Чи тэр мэдрэмжүүдийнхээ талаар ярьмаар байна уу?
Бреннан: Би чамд хайртай.
Денис: Ер нь та намайг мэдэхгүй шүү дээ.
Бреннан: Би чамд үнэхээр их хайртай.
Денис: Баярлалаа. Би наадхыг чинь та надтай харьцахад таатай байна гэж хэлж байна гэж ойлгоё.
Бреннан: Таатай байхаас хамаагүй илүү. Би чамд хайртай.
Денис: За за, би
Бреннан: Бидний цаашдын амьдралын талаар би бодож байна. Үүлэн дээгүүр алхаж байгаа юм шиг санагдаж байх чинь. Миний эрхтэн яг одоо хөвчирч байна.
Денис: Наадах чинь маш тааламжгүй байна.
Бреннан: Чи энийг мэдрэхгүй байна уу?
Денис: Тань руу татагдах ямар ч хэлбэр дүрсийн болон сэтгэлийн мэдрэмж мэдрэгдэхгүй байна.
ххххххххххххххх
Дерек: Та нарын харж байгаачлан, энэ урд талдаа их гоё зүлэгтэй. Та хоёр найзуудтайгаа наанаа тоглож болно шүү дээ.
Эр: Чи зүгээр л “Гоё харагдаж байна шүү” гээд хэлчихэж болно.
Дерек: Би ингэж л ярьдаг юм. Энэ орох хаалгыг нь шинээр хийсэн юм. Тун сайхан эд дээ. Байшингийн урд хэсгийг хараад
Дэйл: Та муу араатнууд биднийг тайван орхиж болохгүй нь уу? Тэр дөнгөж урьд шөнө нас барчихлаа.
Эр: Энд юу болоод байна аа?
Дэйл: Галын хамгаалалтын хана нураад ингэчихлээ шүү дээ.
Эм: Би хэт их үхсэн цогцос харлаа.
Дерек: Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй.
Эм: Би энд байж чадахгүй нь. Чадахгүй.
Дерек: Муугүй шүү.
Бреннан: Баас ид, Дерек.
хххххххххххххххх
Дерек: Янзтай төрсөн өдрийн үдэшлэг болж байна шүү, найзуудаа.
Эр: Чи шүү, Дерек.
Дерек: За, энэ хэний бэлэг вэ? Ти Жэй үү? Миний үлдсэн бэлэгнүүд хаана байна аа, хөгшөөн? Тоглосон юмаа, Ти Жэй. За алив. Өө, тийм ээ, гоё! Каллавэй-ийн цохиур.
Эр: Тийм ээ!
Дерек: Тийм ээ! Энүүгээр ч ёстой нэг нүүлгэж өгнө дөө.
Эр: Тийм шүү.
Алис: Сайн уу, намайг Жим гэдэг. Мөнгөөр миний эрхтэнг хөхөх үү?.. Би байна аа.
Дэйл: Бурхан минь.
Алис: Сайн уу?
Дэйл: Чи энд юу хийгээд байна аа. Энэ чинь эрэгтэй 00 шүү дээ.
Алис: Ойн баярын мэнд. Бидний хоёр дахь болзоо.
Дэйл: Юу?
Алис: Сонс, би ичимхий байхаас залхаж байна, Дэйл. За юу?
Дэйл: Бид чинь угаалгын өрөөнд байна шүү дээ.
Алис: Хэдхэн хором л болно. Чамд хийгээд байх юм бараг байхгүй. Алив, би мордоодохъё.
Дэйл: Хальтраад байна.
Алис: Бурхан минь.
Дэйл: Чангарч байна, нэг юм болох гээд байна шүү, Алис!..
Алис: Хоёулаа дөнгөж сая секс хийчихлээ шүү дээ. Яг л миний төсөөлж байснаар байлаа.
Дэйл: Чи надад таалагдаж байна аа.
Алис: Би чамд хайртай. Байж байгаарай, одой морьхон минь. Би бие засах хэрэгтэй байна.
Дэйл: Өө, бурхан минь. Чи гайхамшигтай юмаа..
Дерек: Миний бяцхан найзтай мэндлээрэй.
Эр: Сорвин нүүрт кино байна шүү дээ.
Дерек: Тоглосон юмаа. Сорвин нүүртээс..
Эр: Хараал идсэн амаа тат! Сайхан бэлэг байна шүү, Тийж.
Эр.2: Муугүй ээ, муугүй.
Бреннан: Би бүгдийг нь төлөвлөчихсөн.
Дэйл: За за.
Бреннан: Гэхдээ би чамайг дагана.
Дэйл: Би бүгдийнх нь анхаарлыг татаадахъя.
Бреннан: За.
Дэйл: Яг л төлөвлөж байсан шигээ.
Бреннан: Тэгээд бид үзүүлээд өгнө өө.
Ненси: Дэйл, Бреннан хоёр миний камераар юу хийгээд байсан бэ, чи мэдсэн үү?
Роберт: Мэдэх юм алга. Үнэндээ, бол надад ямар ч хамаагүй.. Би нэг хэдэн зүйл хэлмээр байна. Дерек, чи бол гайхалтай залуу шүү, хүү минь. Би ингэж төсөөлдөг юм, заримдаа би танай ээжтэй унтаж байхдаа тэндээс чи гарж ирсэн гэдгийг санаад маш их сэтгэл хөдөлдөг. Би хуульчтайгаа ярьсан, чи миний зүрхэнд үүрд байгаад зогсохгүй, чи миний гэрээслэлд багтах болно, залуу минь.
Ненси: За, за.
Роберт: За.
Ненси: Болсон.
Дерек: Роберт, наадах чинь хараал идсэн янзтай байлаа.
Роберт: Баярлалаа.
Дерек: Чамд энэ их байна, анд минь. Бас энэ ч гэсэн их байна.
Роберт: Баярлалаа.
Дэйл: Бүгдээрээ наашаа анхаарлаа хандуулцгаана уу. Намайг танихгүй хүмүүст хэлэхэд намайг Дэйл Добак гэдэг.
Бреннан: Шалгаж байна.
Дэйл: Би Робертын нөгөө хүү нь байна. Биологийн талын.
Бреннан: Шалгаж байна. Шалгаж байна.
Дэйл: Дерекийн төрсөн өдрөөс гадна яагаад энд цугларсан бэ гэж гайхаж байгаа байх. Дерек, бид чамд тусгай гэнэтийн бэлэгтэй ирсэн.
Бреннан: Шалгаж байна.
Дэйл: Шалгаж байна.
Роберт: Дэйл.
Ненси: Битгий тэднийг тасалдуул аа.
Роберт: Үгүй ээ. Дэйл, Би чамаас гуйж байна.
Дэйл: Шалгаж байна.
Эр: Энийг болиолчих уу, хөгшөөн?
Дерек: Үгүй ээ, түр хүлээе.
Дэйл: Дерек, чиний төрсөн өдөрт зориулж амьдралд ганц л олдох бизнесийн боломж санал болгох гэсэн юм.
Бреннан: Төрсөн өдрийн мэнд хүргэе, Дерек!
Дэйл: Хөгжимөө.
Бреннан: Дэлхий даяарх Алдар хүнд, хүнд, хүнд, хүнд.
Дэйл: Дэлхий даяарх алдар хүнд. Зугаа цэнгээний эхний үг маань
Бреннан: Эхний үг.
Дэйл: Менежмент.
Бреннан: Санхүүгийн бичиг баримт. Даатгал.
Дэйл: Компьютер.
Бреннан: Хар савхин бээлий.
Дэйл: Судалгаа болон хөгжүүлэлт. Шинжлэх ухааны хэрэгтэй салбараа судлах гэж олон цаг хөдөлмөрлөх.
Бреннан: Түрүүчийн долоо хоногт бид нэг зөгийн дээр нойтон цаас тавьсан чинь, үхчихсэн.
Дэйл: Хамгаалалт.
Бреннан: Хамгаалалт.
Дэйл: Бас
Бреннан: Бас
Дэйл: Хөрөнгө оруулагчид нь..
Зэрэг: Магадгүй та ч байж болно!
Дерек: Энэ чинь жинхэнэ сонгодог.
Дэйл: Бид Дэлхий Даяарх алдар Хүндийн анхны видео клипийг... толилуулахад бэлэн болоод байна. Хаф ба Добак!..
Дэйл: Эхлүүл.
Бреннан: Эхлүүл.
Дэйл: Сайн анхааралтай үзээрэй, ааваа. Танил харагдах байх шүү.
Дерек: Үнэхээр, жинхэнэ төгс.
Роберт: Энэ миний завь уу?
Бреннан: Тийм ээ, мөн.
Роберт: Та хоёр миний завин дээр юу хийгээд байгаа юм? Наадах чинь миний завь...
Ненси: Наадах чинь бүдүүлэг байна. Бреннан, Дэйл...
Дэйл: Та бүхэн дэлхийн хэмжээний дуу сонсоход бэлэн үү? Хамтрагчаа олоорой.
Роберт: Хүлээгээрэй. Хэн завийг жолоодож байгаа юм бэ?
Дэйл: Аав, амаа хамхичихгүй юу.
Бреннан: Амаа татаач!..
Эр: Тийм ээ.
ххххххххххххххххх
Бреннан: Тэгэхээр, том асуулт бол, бидний засаад өгчих завинд учруулсан хохирлыг эс тооцвол, танилцуулгын талаар та нар юу гэж бодов?
Ненси: Бреннан, та нар Робертын завийг яасан чинь аймшигтай байсан гэж бодож байна. Ингэж хэлснээрээ, би та хоёрыг маш их эрч хүчтэй, бүтээлч байна гэж бодож байна.
Бреннан: Тийм ээ, баярлалаа.
Роберт: Чи надаар тоглож байгаа байлгүй дээ? Тэд нар бидний мөрөөдлийг сүйтгэж байхад чи тэрнийг нь бүтээлч гэж байдаг.
Ненси: Үгүй ээ, үгүй үгүй. Би яг тийм санаагаар хэлээгүй юм.
Роберт: Тийм ээ, чи тэгсэн. Тиймээ, тэгсэн. Алив ээ, тэгсэн шүү дээ. Бид хоёр хаа нэг тийшээ зугаалахад ахиад дор хаяж 4 жил хүлээх хэрэгтэй болох нь. Харин чамд нэг их хамаагүй байгаа, хүлээн зөвшөөрөөч.
Ненси: Би хүлээн зөвшөөрөхгүй, учир нь наадах чинь худлаа.
Роберт: Тийм дээ.
Ненси: Гэхдээ, юу гээч, чи туслалцаа хэрэгтэй байгаа өөрийнхөө хүү болон миний хүүд илүү анхаарах хэрэгтэй гэж бодож байна.
Бреннан: Энэ үнэн шүү, Добак эмчээ. Та бидний мөрөөдөлд маш хүйтэн хандаж, дэмжихгүй байна.
Роберт: Чи миний хараал идсэн завийг эвдээд хаячихаа биз дээ, эргүү минь!
Ненси: Миний хүүтэй битгий ингэж яриарай.
Роберт: Танай хүү чинь надад 80 мянган долларын хохирол учрууллаа.
Дэйл: Бид үүний талаар өнөө оройжингоо хэрэлдэж болно, гэхдээ болоод өнгөрсөн зүйл бол болоод л өнгөрсөн шүү дээ, ааваа. Та нар биднийг санхүүжүүлэх юм уу, үгүй юм уу?
Роберт: Одоо дэндлээ, дэндлээ!
Дэйл: Та яагаад байна аа?
Ненси: Рулиэ бариачээ!..
Дэйл: Аав, таныг ийм харамч байгаад итгэж чадахгүй нь.
Ненси: Роберт, буцаад ир.
Дэйл: Энэ чинь энгийн бизнесийн шийдвэр шүү дээ.
Роберт: Муу илжигнүүд. Муу бүтэлгүйчүүд! Бүтэлгүй--чүүд!
Бреннан: Чи өөрийгөө байдалд оруулаад байна, муу хөгшин новш минь!
Ненси: Бреннан.
Бреннан: 2 зүйл. Чи миний үзэсгэлэнтэй ээжээс толботой заваан гараа татаарай! Тэр бол гэгээн хүн! Дараа нь чи суугаад Дэйл, Бреннан хоёрт 10 мянган долларын чек бичээдэх!
Ненси: Болиоч!
Бреннан: Тэгэхгүй бол би таны тэр хуурамч сонсголын аппаратыг чинь өгзөг рүү чинь чихээд
Ненси: Бреннан!
Бреннан: Тэгээд та өөрийнхөө өчүүхэн гэдсийг баас яаж үйлдвэрлэхийг нь сонсоорой!
Роберт: За за, эхлье л дээ.
Ненси: Ертөнцийн эзэн минь!
Роберт: Хэн нэг нь аль дээр ингэх ёстой байсан юм, одоо би л тэгэхээс.
Дэйл: Аав, та юу хийгээд байна аа?
Ненси: Роберт!
Роберт: Чи хийсэн зүйлийнхээ хариуг амсах болно.
Ненси: Үгүй ээ, Роберт!
Дэйл: Ааваа, энэ чинь хариулт биш шүү дээ.
Роберт: Чи дараа нь шүү, намайг ойлгож байна уу?
Дэйл: Тиймээ, эрхэмээ.
Бреннан: Намайг тавь.
Роберт: Зарим ааш ариншинг.. би тэвчиж чадахгүй.
Бреннан: Миний бөгс дэлбэрэх нь ээ!
ххххххххххххххх
Дэйл: Хөөх, мод ч үнэхээр гоё харагдаж байна шүү, Ненси. Маш амттай.
Ненси: Баярлалаа, Дэйл. Чиний өмсч байгаа цамц чинь их гоё юм.
Дэйл: Манай ээжийнх байсан юм аа. Би мөрөвчийг нь авчихсан.
Ненси: Нээрээ, Бреннан. Денис залгасан, тэр чамтай шинэ жилийн өмнөх өдөр болзоонд явахгүй, учир нь тэр чиний найз бүсгүй биш, сэтгэл зүйч учраас гэсэн.
Бреннан: Тэр тэгж хэлсэн үү?
Ненси: Тийм ээ.
Бреннан: Тэр ч алиа юмаа.
Дэйл: Аав, Ненси? Зул сарын өмнөх өдөр юм чинь Бреннан бид хоёр ганц ганц бэлэг задлавал болох уу?
Роберт: Би бяслагны үйлдвэр лүү явж жаахан юм уулаа.
Ненси: Гэхдээ энэ чинь зул сарын өмнөх өдөр шүү дээ.
Роберт: Өө тийм, зул сарын мэнд.
Дэйл: Тийм ээ.
Бреннан: Гоё!
Дэйл: Би энийг сонголоо. Энэ миний бодож байгаа зүйл байгаасай. Бурхан минь, Халк-ын гар байна.
Бреннан: Дэйл Халк-ын гар авч байгаа юм уу?
ххххххххххххххх
Ненси: Чамаас нил архи бас бяслагны бялуу үнэртэж байна.
Роберт: Юу гээч, бяслагны үйлдвэр дээр өнгөрөөсөн өнөө орой сүүлийн хэдэн сарын хамгийн жаргалтай орой байлаа.
Ненси: Тэгвэл би чиний өмнөөс их харамсаж байна.
Роберт: Зүгээр л, Ненси, би тэдний миний завийг сүйтгэснийг хэзээ ч өршөөж чадахгүй байх.
Ненси: Чи яагаад бууж өгөөд байгаа юм бэ?
Роберт: Би бууж өгөөгүй ээ. Би тэгээгүй.
Ненси: Чи тэгээд байна. Чи хүүхдүүддээ цөхөрчихөж.
Роберт: Гэхдээ тэд чинь 40-тэй шүү дээ.
Ненси: Надад тэдний хэдтэй байх нь хамаагүй. Тэд чинь бидний хүүхдүүд хэвээрээ л байгаа шүү дээ.
Роберт: Гэхдээ л тэдний хэдтэй байх нь заримдаа хамаатай шүү дээ. Энэ чинь л бидний. Өө, бурхан минь.
Ненси: Тэд буцаад ор луугаа явчихна аа.. Хараач, тэд зүүдэндээ явж байна.
Бреннан: Үгүй ээ, үгүй.
Ненси: Харж байна уу, буцаад унтахаар яваад өглөө. Тэд зүгээрээ.
Роберт: Ямар ч утга алга, би тэднийг сэрээлээ.
Ненси: Үгүй ээ. Чи яагаад тэгэх гээд байгаа юм бэ?
Роберт: Яагаад гэвэл
Ненси: Хэзээ ч, хэзээ ч зүүдэндээ явж байгаа хүнийг сэрээж болохгүй.
Роберт: Одоо боллоо. Юу ч хийж болохгүй юм уу?
Ненси: Үгүй ээ. Гэхдээ сэрээвэл тэд өөрсдөдөө болон бусдад хохирол учруулж магадгүй шүү дээ. Өө, зул сарын бэлэгнүүд байна.
Роберт: Үгүй ээ, залуусаа, битгий.
Ненси: Үгүй ээ, гэхдээ
Роберт: Одоо бид удирдах хэрэгтэй гэж бодож байна. Дандаа л эд нар.
Ненси: Чи яаж тэгэх гээд байгаа юм бэ?
Роберт: Өө, бурхан минь.
Ненси: Юу ч боллоо гэсэн битгий сэрээгээрэй. Тэд өөрсдөдөө юм уу бусдыг гэмтээнэ шүү дээ.
Роберт: Наадахыг чинь бүх хүн мэддэггүй юм.
Ненси: Өө, зул сарын мод байна шүү дээ!
Роберт: Өө, үгүй ээ, битгий. Үгүй ээ. За за, боллоо! Би тэднийг сэрээлээ!
Ненси: Үгүй ээ, үгүй ээ! Битгий сэрээ!
Роберт: Тэр чинь зүгээр л домог! Сэр, хоёулаа сэр!
Бреннан: Битгий!!
Ненси: Би хэлсэн шүү дээ! Хэлсэн биз дээ!? Болиочээ! Битгий тэрнийг гэмтээчих!
Роберт: Ненси! Зурагнууд!
Ненси: Роберт!
хххххххххххххх
Дерек: Би Тофер гэдэг найзтайгаа хамт давхиж явсан юм. Та нар бүгд Тоферийг мэднэ биз дээ? Тэрний цоо шинэ Тестароссад нь суугаад давхиж байсан юм. Нэг том буга дайрчихсан. Үхсэн. Зам дагаад хэвтэж байсан. Товчхон ярьвал, бид Мичиган мужтай заргалдсан юм. Тэгээд би 125 мянган доллар гаргуулж авсан. Ойлгож байна уу? Би тэр мөнгийг юунд үрсэн гээч? Буга агнах дурантай буунд.
Яг одоо сексдье.
Аль ч тохиолдолд, буганууд ялагдаж байгаа юм даа, найзууд минь.
Роберт: Сайхан салсан байна. Тэгсэн ч хараал идсэн цэцэгнүүдээ идсээр л байх байх даа.
Алис: Намайг өршөөгөөрэй, би нөгөө өрөөнд орж үсээ янзлах хэрэгтэй байна. Өршөөгөөрэй.
Дерек: Бүгд уучлаарай. Та бүхэн манай сансрын сургуулийн сурагч эхнэрийг маань ойлгоорой. Эмч нар ч тус болж чадахгүй байгаа шүү. Тоглосон юм, тоглож байна. Гэхдээ яг ч тоглоогүй байна.
Дэйл: Би явж өшөө сүмс авч ирье.
Ненси: Дэйл, энд байна шүү дээ.
Дэйл: Чимээгүй бай, Ненси. Би явж талх авч ирэх хэрэгтэй байна.
Ненси: Би ингэж хэлүүлэхээр юу хийсэн юм бол?..
Роберт: Бидний хэн нэг нь ямар нэгэн юм хийлгүүлэхээр юу хийсэн юм бол? Би энэ залхуу либерал намынхныг дэмжих гэж хангалттай л татвар төлсөн.
Дэйл: Надаас холд. Хойшоо бай. Хойшоо бай. Цаашаа.. Яасан?
Алис: Зул сарын мэнд, хонгор минь.
Дэйл: Зул сарын мэнд.
Алис: Жинхэнэ там байлаа шүү. Би чамайг бодохгүйгээр ганц ч зүсэм цацагт хяруулын мах идэж чадахгүй юм байна. Алив ээ, хууль бус зүйл хийе л дээ..
Ненси: Томми, чи зул сараар ямар бэлэг авсан бэ?
Хүү: Санта надад Боуфлекс, бас цоо шинэ 50-тын дэвсгэртүүдээр мянган доллар өгсөн.
Роберт: Би зул сараар юу авсныг мэдэх үү?.. Үймэрсэн сэтгэл.
Дэйл: Алис.
Алис: Дагаад дуулаарай, Санта. Чи энэ дууг мэднэ шүү дээ.
Ненси: Энэ юун чимээ вэ?
Бреннан: Сүнс байна.
Дэйл: Чимээгүй байхыг хичээ. За юу?
Алис: Чиний зөв. Хоёулаа болгоомжтой байх хэрэгтэй.
Дэйл: За.. Үгүй, үгүй ээ! Өө, сайн уу? Та нар ярилцсаар л байна уу?
Ненси: Чи юу хийгээд байна аа?
Дэйл: Алис том өрөөнөөс гал тогоо руу сандал зөөх гэж байсан юм, тэгсэн чинь нуруу нь татчихлаа. Тэгээд би булчинг нь зогсоохгүйн тулд барьж өгч байна.
Алис: Жаахан халаалт өгөх гэж.
Роберт: Хараал ид, Дэйл. Сууж үз.
Дэйл: Маш гүн, хатуу булчин байна аа.
Дерек: Хонгор минь, надад шар айраг аваад ирэхгүй юу?
Алис: Ахиад Хайнекен аваад ирье. Зул сарын мэнд хүргэе.
Ненси: Харин чиний хувьд, Тиффани, чи зул сараар юу авсан бэ?
Охин: Би энэ Микимотогийн сувдан зүүлт авсан. Гэхдээ, би дараа жил Сантагаас хөхний суулгац гуйнаа. Учир нь би биеэ хөгжихийг хүлээж тэвчихгүй нь.
Роберт: Хөөе, Тиффани. Миний юу авсныг мэдмээр байна уу? Үймэрсэн сэтгэл.
Охин: Та наадахаа хэлсэн шүү дээ.
Алис: Маш сайхан байна.
Дэйл: Өө, бурхан минь. Шөрмөс нь бүүр их татаад байхаар нь би түүн дээр Иогийн хөдөлгөөн хийж байна.
хххххххххххххххххх
Дерек: Тэгээд би тэр согтолт шалгагч багаж рүү үлээгээд тоог нь харсан. Тэг мянганы далан ес. Дараа нь би машинаа унаж яваад Чад Майкл Муррэйгийн зул сарын үдэшлэг дээр очсон. Тэр жил л байсан гэж санаж байна. Тэгээд
Ненси: Чиний яриаг таслах хэрэгтэй болох нь. Роберт, хүүхдүүд энд байгаа дээр нөгөө хэлэх зүйлээ хэлчихвэл зүгээр байх.
Дэйл: Юу болоод байгаа юм?
Роберт: Бүх юм дууссан. Би Жек Хендл гэдэг найзындаа амьдрах болно, харин Ненси энд нэг байр олсон.
Бреннан: Юу гэсэн үг вэ? Юу болоод байна?
Ненси: Бид хоёр салж байгаа гэж хэлж байна.
Бреннан: Битгий ингэ л дээ.
Дэйл: Үгүй ээ, үгүй!
Дерек: Бараг мэдэж ингэнэ гэж байсан гэдгээ хэлчихье.
Дэйл: Үгүй ээ.
Роберт: Тийм ээ.
Бреннан: Бид нарын буруугаас болсон уу?
Дэйл: Бид нар муу байснаас ингэж байгаа юм уу?
Ненси: Үгүй ээ, үгүй. Роберт бид хоёрын ярьсан хамгийн гол зүйл бол та хоёрыг өөрсдийгөө буруутгахгүй байлгах юм.
Дэйл: Энийг болиулахын тулд бид хоёр юу хийж чадах вэ?
Алис: Дэйл, хонгор минь, чи зүгээр үү?
Дерек: Чи яагаад тэрнийг хонгор минь гээд байгаа юм?
Ненси: Би өөрөөр яаж хэлэхээ мэдэхгүй байна, энэ та нарын буруу биш.
Дэйл: Тэгээд хэний буруу юм? Новш гэж, би мэдмээр байна.
Роберт: За за боллоо. Тиймээ, энэ шууд та хоёрын буруу.
Ненси: Роберт.
Роберт: Та нар миний завийг эвдсэн. Та хоёр намайг зүүдэндээ зодсон, хамгийн муу нь, та нар Ненси бид хоёрыг бие биедээ гомдоход хүргэсэн. Энэ бол ойлгомжтой, Зуун Тавин хувь та хоёрын буруу!
Дерек: Мэдээж тэдний л буруу шүү дээ. Дэлхийн хамгийн тэнэг усан толгойнууд танайд амьдарч байна шүү дээ.
Ненси: Амаа тат, Дерек!
Дерек: Уучлаарай, гэхдээ
Ненси: Битгий л ингэж уйлаарай даа. Битгий, Бреннан.
Дэйл: Ээжээ!
Алис: Дэйл!
Ненси: Би чамд энэ хоёрыг өөрсдийгөө л буруутгана гэж хэлсэн биз дээ.
Роберт: Өө, том болж үзээч дээ!
Дэйл: Би бөөлжих гэж байх шиг байна. Би бөөлжих гэж байна.
Ненси: Битгий бөөлжөөрэй.
Дэйл: Бүх идсэн хоолоороо би бөөлжлөө.
Роберт: Чи бөөлжихгүй ээ, Дэйл.
Алис: Тэр бөөлжлөө. Тэр
Дерек: Алив л дээ.
Роберт: Өө, бурхан минь. Тэр бөөлжчихлөө, заваарсан юм.
Дерек: Хөөе, залуусаа, залуусаа.
Дэйл: Энэ чинь сайхан биш байна.
Дерек: За, эргүүнүүд минь. Яг ингээд.
Дэйл: Болиоч Дерек.
Дерек: Нэг, хоёр, гурав
Дэйл: Би одоо зургаа авахуулмааргүй байна.
ххххххххххххх
Зарагдсан
Роберт: Залуусаа, амжилт хүсье, маргааш гэхэд эндээс гарах хэрэгтэйг битгий мартаарай. Ямар ч эсэргүүцэлгүйгээр..
Ненси: Ямар нэг юм хэрэг болвол, ямар ч хамаагүй юм хэрэгтэй болвол над руу яриарай. За юу? Зүгээр дээ.
хххххххххххххх
Бреннан: Хөөе, чи сэрүүн байна уу?
Дэйл: Тийм ээ.. Би энэ байшингаас гарах болсондоо итгэж чадахгүй нь.
Бреннан: Харин тийм ээ. Маш муухай санагдаж байна.
Дэйл: Хөөе, одоо хоёулаа шивнэх хэрэггүй болсон шүү дээ. Ээж, аав 2 байхгүй.
Бреннан: Тийм ээ, гэхдээ шивнээд байж болох уу? Тэднийг энд байгаа юм шиг санагдуулаад байна.
Дэйл: Чамд ч аймшигтай хэцүү байгаа юм байна даа. Надад ч хэцүү байна.
Бреннан: Тийм ээ.
Дэйл: Гэхдээ манай аав яг чам руу хараад тэд салсан нь чиний буруу гэж хэлсний дараа чамд ямар санагдаж байгааг төсөөлж чадахгүй нь.
Бреннан: Хөгжилтэй юм, яагаад гэвэл манай ээж “хэрвээ тэр буржгар үстэй Дэйл новш байгаагүй бол бүх зүйл гайхалтай байх байсан” гэж хэлсэн.
Дэйл: Наад үгээ буцааж ав.
Бреннан: Тэгж ярихгүй шүү. Энэ чиний буруу.
Дэйл: Чиний асуудал юу гээч? Чи төсөөллийн арал дээр амьдардаг. Чи ажилд орохоос дургүйцсэн, чи ажиллах ямар байдгийг ч мэдэхгүй.
Бреннан: Чи хийсэн зүйлдээ хариуцлаг хүлээж чаддаггүй, тиймээс энэ бүгд чиний буруу!
Дэйл: Тэгвэл чи олны өмнө дуулж зүрхэлдэггүй ээжийн бяцхан жаал!.. Тиймээ, тэг тэг. Зугт, жаал минь, учир нь чи үнэн гэдгийг нь мэдэж байгаа. Бүх юмнаас зугт.. Чи юу хийгээд байна аа?
Бреннан: Дэйл ээж, аавыг салгасан.
Дэйл: Хараал идмэр!
Бреннан: Дэйл ээж, аавыг салгасан. Дэйл ээж, аавыг салгасан. Дэйл ээж, аавыг
Дэйл: Бреннан.. Босооч, Бреннан. Би чамайг жүжиглэж байгааг мэдэж байна. Бос! Босооч!.. Бреннан? Энэ яг л Хүйтэн хавтаст хэрэг кино шиг. Яг л тэр кино шиг. Энэ яг Хүйтэн хавтаст хэрэг шиг.. Хүмүүс өдөр болгон л үхэж байдаг. Нэрийг бичээгүй булшин дотор аятайхан оршуулчихвал л боллоо.. Бреннан! Чи амьд байна шүү дээ, бурхан минь.
Бреннан: Харин тийм ээ, би амьд.
Дэйл: Чи үхчихсэн байсан шүү дээ, би үхэж байхыг чинь харсан.
Бреннан: Би жүжиглэж байсан юм. Зүрхнийхээ цохилтыг удаашруулахын тулд нинжагийн техник ашигласан.
Дэйл: Чи юу хийгээд байна аа?
Бреннан: Би чамайг оршуулж байна.
Дэйл: Би амьд шүү дээ, Бреннан, би амьд.
Бреннан: Чи хөршүүдийг сэрээх нь байна! Амаа тат!
Дэйл: Үгүй ээ, үгүй.
Бреннан: Одоо би чиний бөмбөрөөр тоглоно доо.
Дэйл: Туслаарай.
Бреннан: Нүдээ аниарай. Шороогоор усанд ор.. Энэ чиний буруу. Ядарч үхэх нь ээ, өнөө шөнө ч сайхан унтах нь дээ..
Дэйл: Миний бөмбөрөнд хүрээд үзээрэй!
Бреннан: Зомби! Зомби! Зомби! Надаас холд, зомби минь. Алив, холд!
хххххххххххххх
Дэйл: Би сургуулиасаа хоцрох нь ээ.
Бреннан: Би чамайг яг уруул дээр чинь үнсье, Кенни Рожерс.
Дэйл: Надаас холдож үз.
Бреннан: Хөөш.. Нээрээ л ингээд дуусч байх шиг байна даа.
Дэйл: Намайг амьдаар оршуулсан чинь ингээд бүх юмыг дуусгалаа даа.
Бреннан: Би дөнгөж сая юу ойлгосон гээч? Чи намайг доош нь татаад байсан байна. Одоо би яваад, ажил бас байр олоод дараа нь би ээж, Добак эмч хоёрыг буцаагаад нийлүүлнэ. Би баатар болох болно, чи зүгээр л нэг муу шимэгч.
Дэйл: Чамайг энд ирэхээс өмнө миний амьдрал төгс байсан юм. Аав бид хоёр маш сайхан амьдардаг байсан, харин чи л бүхнийг нураагаад хаячихлаа..
Бреннан: Хөөе. Бид ах дүүс байхаа болилоо.
Дэйл: Бид хэзээ ч байгаагүй. Бид хойд ах дүүс л байсан.
ххххххххххххххх
Эр: Энэ чиний хамгийн сайн цохилтуудын нэг нь байлаа.
Дерек: Энэ бөмбөгийг хараал идээсэй. За.. Өө, за за, хэн ирснийг хараач, залуусаа.
Бреннан: Чи надад ажил өгөөч, тэгэх үү?
Дерек: Ти Жэй тэрэнд нэг өрөө олоод өгчих. Энэ махан толгойг 2 долоо хоног харъя.
ххххххххххххххх
Бреннан: Сахиусан тэнгэр эмчээ, би надтай уулзахыг зөвшөөрсөнд баярлаж байгаагаа хэлэх гэсэн юм.
Денис: Намайг сахиусан тэнгэр гэж дуудахаа болиорой.
Бреннан: Уучлаарай. Би одоо гав ганцаараа байна, миний тусламж хүсээд байгаа зүйл бол, яаж насанд хүрсэн хүн шиг байхыг заагаад өгөөч. Би ахлах сургуулийн аттестатаа авч явж байх уу? Өглөө үсээ яах ёстой вэ? Цаг агаар таагүй болвол яадаг юм бэ? Хаана, юу өмсдөг вэ? Гал тогооны угаалтууранд хувцасаа угааж болох уу?..
Эр: Таны хөдөлмөрийн дэвтэрт их том завсар байгааг харж байна. Энд та 22 жилийн турш та хүн болгоны өгзөгийг алгадсан гэж байна.
Дэйл: Би тантай шударга байя. Надад үнэхээр ажил хэрэгтэй байна. Мөнгөний төлөө хөгшин эмэгтэйчүүдтэй унтах бас баавгайн хавх гэх мэт зүйлүүдтэй холбоотой биш л бол би ямар ч ажил голохгүй. Наад хоёроос чинь л би айдаг юм.
Эр: За за, ойлголоо. Гал тогооны түр зуурын чамд тохирох ажил байгаа. Бас чи галаар тоглож болно.
ххххххххххххххх
Ренди: Чамд юу хэрэгтэй юм, Бреннан? Одоо чинь миний интернетээр хөзөр тоглох цаг.
Бреннан: Би зүгээр л Каталина арал дээр танилцах өдөрлэгийг хариуцаж авахад бэлэн гэдгээ хэлэх гэсэн юм.
Ренди: Тогтож хайрла, хурдны нисгэгч минь.
Бреннан: Би юу хийх ёстойгоо мэдэж байгаа учих үзүүлээд өгөхөд бэлэн байна. Би хүсч байна, за юу? Би Каталинагийн танилцах өдөрлөгийг дааж авмаар байна..
Ренди: Сайн уу, Д залуу минь.
Дерек: Чи тэрнээс юу байна гэж асуусан уу?
Ренди: Мэдээж тэгсэн.
Бреннан: Сайн уу.
Ренди: Танай ах чинь Каталинагийн танилцах өдөрлөгийг хариуцмаар байна гэнээ.
Бреннан: Би бэлэн байна аа, том зүйл хиймээр байна.
Дерек: Чи тэр бухнуудтай ажиллахад бэлэн байна гэж бодоод байна уу?
Бреннан: Би мөнгө олж байна, бүх юм болж байна. Хүзүү хугалж, чек нугалж байна.
Дерек: Новш гэж, тэрнийг хийлгэчих. Ямартай ч надад ашигтай. Учир нь хэрвээ чи сугарах юм бол
Бреннан: За?
Дерек: Би чамайг халж орхино. Харин хэрвээ чи овоо хийх юм бол, би дарга нарт гоц ухаантан шиг харагдана.. За юу?
Бреннан: Ойлголоо.
Дерек: Бреннан, ийм байна. Энэ чинь хараал идсэн Каталинагийн танилцах өдөрлөг, мэдэв үү?
Бреннан: Чи Пау гээд байгаа юм уу? Юу гээд байгаа юм?
Дерек: Энэ бол 1997 оноос хойшхи дэлхийн бөмбөрцгийн баруун хэсгийн хамгийн том нисдэг тэрэгний худалдаа.
Бреннан: Тэр яагаад ингээд байгаа юм?
Дерек: Би төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд дор хаяж 80 нисдэг тэрэг зарах юм уу түрээслэх хэрэгтэй. Хэрвээ чи миний төлөвлөгөөг сүйтгэх юм бол, Бреннан, энэ Ренди чиний эрхтэнг идэх болно шүү.
Ренди: Яг Кобияаши идэж байгаа юм шиг.
Дерек: Би тэгж байхыг нь харсан шүү.
Бреннан: Чи үнэхээр тэрнийг эрхтэн идэж байхыг нь харсан юм уу?
Дерек: Гадаадад байсан болохоор тэрнийг яллаж чадаагүй юм. Гэхдээ би харсан.
Бреннан: Би чамд амлъя, би үзүүлээд өгнө, би чадна. За юу?
Дерек: Түр хүлээгээрэй, чи яагаад энийг ингэж их хүсээд байгаа юм бэ? Чи ээж, аавыг нийлүүлэх гэж үзээд байгаа юм уу?
Бреннан: Би яагаад хүсээд байгаа юм бэ гэж үү?
Дерек: Тийм ээ.
Бреннан: Яагаад гэвэл би баяжмаар байна, дүү минь. Мөнгө олмоор байна. Би Ренж Ровер унамаар байна.
Дерек: За за, хичээсэн чинь дээр шүү, Бреннан. Энэ бол хараал идсэн Каталинагийн танилцах өдөрлөг.
ххххххххххххххххх
Роберт: Ненси, сайн уу?
Ненси: Сайн уу, чи энд юу хийж байгаа юм?
Роберт: Дэйл энд ажиллаж байгаа юм.
Дэйл: Залуусаа, энэ чинь Бок Чоё биш Хикама байх ёстой шүү дээ. Уучлаарай, найзуудаа.
Роберт: Бас би Бреннанаас урилга авсан юм.
Ненси: Чи энэ бүхнийг Бреннан хийсэн гэдэгт итгэж байна уу? Одоо бид бүгд энэ Каталина арал дээр байж байдаг. Хөгжилтэй юм, тийм үү?
Роберт: Тийм ээ, хөгжилтэй юм..
Ренди: Хөөе, хөөе, хөөе.
Бреннан: Яасан?
Ренди: Муугүй шүү. Чи үзүүлээд өгчээ.
Бреннан: Баярлалаа Ренди. Наадах чинь их урам өглөө.
Ренди: Тийм ээ. Яагаад ингээд байгааг нь мэдэхгүй юм, гэхдээ би үүнийг чиний амьсгалдаг нүх луу чинь явуулчихмаар санагдаад байх юм.
Бреннан: Би тэгүүлэхгүй байлгахаар хийж чадах зүйл байна уу?
Ренди: Үгүй ээ, байхгүй. Чиний царайнаас чинь болоод байна. Ахиад хэлэхэд, чи үнэхээр сайн байна, энэ чинь Каталинагийн танилцах өдөрлөг шүү дээ. Бид цагийг сайхан өнгөрөөж байна, хөгжилтэй байна. Чи чадлаа. Гэхдээ хэрвээ чи наад царайгаа солихгүй бол би солиод өгнө шүү.
Бреннан: За за. Миний хийж чадах ганц зүйл бол наадахыг чинь ойлгоод хамгийн гайгүй хувилбараа л харуулахыг хичээх.
Ренди: Би чамайг сонсох ч үгүй байна, чиний царай намайг солиоруулах нь.
Бреннан: За за. Баярлалаа гэхдээ.
Ренди: Өө, хөх. Хүлээгээрэй..
Эр: Сайн уу? Каталинагийн танилцах өдөрлөгийнхөөн.
Бүгд: Сайн уу?
Эр: Юу байцгаана даа, бид бол Хотын захын охин хамтлагийнхан байна. Бид бол Калифорнийн 80-д оны шилдэг нүүр царай болсон хамтлаг.
Эр.2: Төгөлдөр хуурч!
Эр: Би юу гэлээ, залуу минь? За за, бид наадахыг чинь тоглодоггүй, тэгэхээр 80 оны хөгжим тоглоод хөгжилдөцгөөе. Та нарт таалагдаж байна уу? Тэгж байгаа гэж найдаж байна. Амьдрал заримдаа хэцүү байдаг. Бас заримдаа “итгэлээ алдахгүй байх” хэцүү байдаг..
Бреннан: Та хоёр ч хөгжилтэй байгаа харагдаж байна шүү.
Ненси: Өө, хонгор минь. Бурхан минь, энэ бол хамгийн шилдэг өдөрлөг байна. Чи шүү!
Бреннан: Сайн уу, Роберт.
Роберт: Бреннан, энэ гайхалтай байна.
Ненси: Их бахархаж байна шүү.
Дэйл: Сайн уу, аав.
Ненси: Сайн уу, Дэйл.
Дэйл: Сайн уу, Ненси. Сайн уу, Бреннан.
Бреннан: Чамтай уулзах сайхан байна, Дэйл.
Дэйл: Манай үйлчилгээний компанийг сонгосонд баярлалаа.
Бреннан: Амархан шийдвэр байсан. Та нар гайхалтай ажлын туршлагатай юм билээ.
Дэйл: Яг л хуучин цаг шиг байна шүү.
Роберт: Тийм ээ, тийм байна.
Бреннан: Чамд нөгөө шөнийн дуран чинь байгаа хэвээрээ юу?
Дэйл: Үгүй ээ, үгүй. Би машины даатгал төлөх гээд зарчихсан. Чиний хувьд? Мод хугалж, хулуу өшиглөдөг хэвээрээ юу?
Бреннан: Үгүй ээ. Гэхдээ би зүрхний шигдээс болох магадлалаа багасгахын тулд хүүхдийн аспирин уудаг болсон.
Дэйл: Болж байна шүү. Сайн анхаарч байх хэрэгтэй шүү. Чихрээ бас болих хэрэгтэй.
Бреннан: Баярлалаа.. Үнэхээр хөгжилтэй сануулга байлаа.
Дэйл: Тийм ээ.
Эр: Дэйл, Эмпенадануудын шүүс нь гараад эхэллээ.
Дэйл: За за, би гүйх хэрэг гарлаа. Чамтай уулзах сайхан байлаа, Бреннан.
Бреннан: Чамтай ч бас, Дэйл.
Дэйл: За за, баяртай. Баяртай, ааваа.
Роберт: Баяртай.
Бреннан: Түүнтэй ярих их сайхан байлаа шүү.
Роберт: Тийм ээ.
Бреннан: Би ч бас явлаа. Ахиад ийм юм хийх хэрэгтэй юм байна даа, их бүтээлч байлаа шүү.. Магадгүй хоолонд орох уу?
Роберт: Тэгэлгүй яахав.
Бреннан: Аутбекийн махны ресторанд.
Роберт: Тэгье ээ.
Бреннан: Би тэр газарт их дуртай өссөн юм. Ирсэнд баярлалаа. Уулзахад таатай байлаа.
Ненси: Чамтай уулзах их сайхан байна шүү, Роберт.
Роберт: Бреннан энэ бүх зүйлийг бид хоёрыг ахиж нийлүүлэхийн тулд зохион байгуулсан байх гэж бодож байна.
Ненси: Намайг өршөөгөөрэй. Би уйлчихаж магадгүй шүү. Шал мангар юм. Баяртай..
Эр: Галаа асаагаачээ, хөгшөөн!.. Алив л дээ, “Гадныхан” хамтлагийн дуунуудаас дуулаач!
Эр.2: Бид 80-аад оны дуунуудаа л дуулна аа, эрхэмээ.
Эр: 80-аад оны наад дуунууд чинь хөгийн байна!
Эр.2: Хөөе, сонс, өмхий новшоо, бид зөвхөн 80-аад оны л дуу дуулна! Тэгэхээр наад биеэ үнэлэгч эхнэрээ аваад эндээс арилж үз!
Бреннан: Новш.
Эр: Яачихаад байгаа юм бэ?
Эр.2: Тэрнийг эндээс аваад яв. Наад новшоо аваад яв.
Дерек: Хөөе. Сайн ажиллалаа, тэнэг новшоо. Чи миний төлөвлөгөө нураачихлаа, энэ өдөрлөг чинь хог байна.
Бреннан: Тайвшир. Би тэрнийг ийм юм хэлнэ гэж яаж мэдэхэв дээ?
Дерек: Юу гээч? Чи миний мөнгийг салхинд хийсгэчихлээ. Тэгэхээр, чамайг шүүмжилж байгаа ч юм биш. Чи Ауди 5000-аа л унах болж дээ, найз минь.
Бреннан: Дерек, энэ талаар ярилцъя л даа.
Дерек: Үгүй ээ.
Дэйл: Хөөе.
Бреннан: Новш.
Дэйл: Бүх юм зүгээр үү?
Бреннан: Үгүй ээ, тэр намайг халчихлаа.
Роберт: Хөгжим яачихав?
Бреннан: Хамтлаг нь явчихлаа. Тэр залуу галзуураад. Дерек намайг халчихлаа.
Роберт: Тийм сүртэй зүйл биш шүү дээ.
Бреннан: Роберт, чи ойлгохгүй байна. Энэ чинь Каталинагийн танилцах өдөрлөг! Миний хийж байгаа ажлын төлөө хүмүүс үхэхээс ч буцахгүй.
Дэйл: Тэрний зөв өө, ааваа. Энэ чинь том зүйл.
Роберт: За за, ингэвэл яаж байна? Би хоосон тайз харж байна. Би бөмбөр харж байна, бас бөмбөрчин харж байна. Би микрофон харж байна, бас дуучин харж байна.
Дэйл: Аав аа, алив л дээ.
Роберт: Яасан?
Дэйл: Бид тэгэхээ больсон.
Бреннан: Тийм ээ, больсон.
Роберт: Сонс, Дэйл, сонсож бай, би хүүхэд байхдаа, бяцхан жаал байхдаа, би үргэлж динозавр болохыг хүсдэг байсан. Би юунаас ч илүү Тиранозавр болохыг хүсдэг байлаа. Би гараа нугалаад, гэрийнхээ арын хашаанд архираад хөршийнхөө муурыг хөөдөг байсан. Архираад. Бүгд намайг мэддэг, надаас айдаг байлаа. Харин нэг өдөр манай аав надад, Роберт, чи 17-той, одоо хүүхэд шиг зүйл хийхээ болих цаг нь болсон гэж хэлсэн юм. Тэгээд би, За ааваа гэсэн. Үнэндээ бол тэр тэгж хэлээгүй, харин, Хараал идсэн динозавр болохоо болиод ажил олж хий гэсэн. Юу гээч, би бодохдоо, би эмнэлгийн сургуульд ороод, жаахан ажил хийж байгаад, буцаад динозавр болно доо гэж боддог байсан.
Дэйл: Ааваа.
Бреннан: Наадах чинь чадвар ч биш шүү дээ.
Роберт: Гэхдээ би яаж тэгдэгээ мартчихсан.
Дэйл: Та хүн шүү дээ. Та хэзээ ч динозавр болж чадахгүй.
Бреннан: Тийм ээ.
Роберт: Хөөе, би мартчихсан.
Дэйл: Аав, яг юу гэж хэлэх гээд байгаа юм бэ?
Бреннан: Харин тийм.
Роберт: Юу гэх гээд байна гэхээр динозавраа битгий алдаарай. Тийм ээ, би та нарыг ямар байсныг үзэн яддаг байсан. Үзэн яддаг. Гэхдээ чамайг ийм энгийн, жирийн байхыг харж тэвчихгүй нь. Намайг сонсоно уу, сонсохгүй байна уу хамаагүй, Дэлхий даяарх алдар хүнд бол та хоёрын хийх ёстой зүйл.
Дэйл: Та биднийг тэрнийхээ төлөө тэмц гэж байна уу?
Роберт: Яг тэгж л хэлээд байна шүү дээ.
Дэйл: Чи юу гэж бодож байна, Бреннан?
Бреннан: Би одоо их айж байна. Би одоо маш ухаалаг зүйл хийнэ, би хөдөлмөрийн биржэд өргөдөл гаргаад Машин түрээсийн компанид ажилд орно оо. Учир нь тэдний компаний бүтэц нь маш сайн, бас тэд өөрөө өөртөө эзэн нь байх бүх зүйлийг өгдөг юм.
Дэйл: Миний аавын зөв. Энэ чинь би биш ээ. Би бүүр зовж байна. Би өнөө өглөө 10 цагт боссон гээд бодчих. Хэдийгээр би маш их сандарч байгаа ч гэсэн, би тэр тайзан дээр гараад, би энэ гунигт дэлхийд гоё ая тоглож өгөх болно.
Бреннан: Дэйл
Роберт: Энэ чинь л миний мэдэх хүү байна даа.
Бреннан: Үзэгчид түүнийг амьдаар нь иднэ дээ.
Дерек: Тэр одоо тэнд юу хийгээд байгаа юм бэ? Хэн нэг нь тэрнийг хараал идсэн тайзнаас буулгаадахаач!
Дэйл: Сайн уу? Юу байцгаана даа? Намайг Дэйл Добак гэдэг, та бүхэнд таалагдана гэж найдаж байна.
Алис: Үзүүлээд өг, Дэйл.
Дерек: Наад тайзнаасаа буу, муу эргүү минь!
Ненси: Тэрэн рүү хашгирахаа болиоч!
Хүмүүс: Аймшигтай. Аймшигтай.
Ненси: Тэр чинь хүн шүү дээ.
Дерек: Дэйл эм бэлэг эрхтэнтэй. Дэйл эм бэлэг эрхтэнтэй.
Бреннан: Үгүй ээ.
Роберт: Тэр ганцаараа байна шүү дээ, Бреннан. Ганцаараа байна.
Ненси: Чи юу хийх гэж байна аа, Бреннан? Бреннан, үгүй ээ! Чи юу хийчих вэ?
Роберт: Өө, бурхан минь, Ненси. Би түүнийг ийм байгааг нь харж чадахгүй нь, би хүүгээ санаж байна.
Бреннан: За, би эхлээд дуулъя. Зөөлхөн эхлүүлээд хүчтэй дуусгаарай.
Дэйл: За. Бреннан?
Бреннан: Яасан?
Дэйл: Гарч ирсэнд баярлалаа.
Бреннан: Зүгээр дээ, Луу.
Дэйл: Жаахан өөрчлөлт гарлаа. Манай залуу Бреннан...
Хүү: Чи чадлаа шүү дээ, Дерек.
Хүү.2: Би цаасан шувуу нисгэчихлээ. Бреннан чи бол хамгийн сайн ах шүү...
Эр: Суудалтай зохьцдогуудыг нь
Бреннан: Би чамд үрээ өгөх гэж 500 мил аялалаа.
Денис: Түлээчин!...
Роберт: Наад хараал идсэн бөмбөрөө балбаад өг, Дэйл! Намайг уучлаарай...
Бреннан: Бид Дэлхий даяарх нэр хүнд!
Дэйл: Дэлхий даяарх нэр хүнд!
Алис: Хараал идсэн Каталинагийн танилцах өдөрлөг.
Дерек: Хараал идсэн Каталинагийн танилцах өдөрлөг.
Роберт: Хараал идсэн Каталинагийн танилцах өдөрлөг.
хххххххххххххххх
Роберт: Бреннан, үнэхээр гайхамшигтай байлаа.
Ненси: Гайхалтай, бид хоёр хоёулаа чамаар бахархаж байна.
Бреннан: Баярлалаа.
Роберт: Янзтай.
Дерек: Би ажлаа бүтээчихлээ. Бид нар мангар их нисдэг тэрэг зарчихлаа.
Ненси: Үнэхээр сайн байна шүү.
Дерек: Тийм ээ. Би ийм зүйлдээ тийм сайн биш л дээ, гэхдээ, Бреннан, одоо би чам руу харахаараа, толгой руу чинь өшиглөмөөр санагдахгүй байна шүү.
Бреннан: Баярлалаа, залуу минь.
Ненси: Сайхан хэллээ.
Роберт: Дажгүй шүү.
Дерек: Одоо яах билээ?
Бреннан: Тэврэлдэж болох юм.
Дерек: Чи ч тэгнэ л дээ, гомо минь. Уучлаарай.. За за..
Бреннан: Зүгээр дээ. Зүгээр..
Роберт: Наадахыг чинь л хүлээгээд байлаа шүү дээ.
Ненси: Наадах чинь л байхгүй юу?
Бреннан: Бид хэзээ ч ингэж байгаагүй болохоор тийм ч сайн болохгүй нь тодорхой.
Дерек: Дажгүй байсан.
Бреннан: Сайхан байсан.
Дерек: Бараг тэврэлт гэж болохоор байсан.
Денис: Сайн уу, Бреннан?
Бреннан: Денис, сайн уу?
Денис: Сайн.
Бреннан: Роберт, ээж, Дерек, энэ манай найз охин Денис.
Роберт: Сайн уу?
Денис: Үнэндээ бол би зүгээр л тэрний сэтгэл зүйч нь байгаа юм. Бид хоёр огтхон ч болзоогүй.
Роберт: Аан.
Денис: Бреннан надад нисдэг тэрэгнээс ус руу үсэрнэ гэж хэлсэн болохоор би энд байх шаардлагатай болсон юм.
Ненси: Ойлголоо. Хүсч байгаагаа харагдуулахгүй байна шүү, сайн төлөвлөгөө байна.
Денис: Та ч боломж олгогч юм аа. Та тусалж байна гэж бодож байгаа ч тэгэхгүй байна.
Ненси: Харин чи бол хамгаалагч.
Бреннан: Чи юу гэж бодов?
Денис: Бреннан, би чамайг маш зоригтой байсан гэж бодож байна. Бас би үүнийг ямар ч сэтгэлийн, янагийн, эсвэл чиний буруу ойлгож болох өнгө аясаар биш цэвэр эмнэлгийн үүднээс хэлж байна.
Бреннан: Чи намайг уйлуулах нь ээ. Наадах чинь ямар шүлэгний хэсэг билээ? Жэймс Жойс билүү?
Дэйл: Алис, би чамтай унтах дуртай.
Алис: Тийм ээ.
Дэйл: Дуртай. Гэхдээ чи чинь гэрлэчихсэн шүү дээ. Одоо дуусгая.
Алис: Галзуу юм. Би чинь эх хүн шүү дээ. Би хоёр хүүхэд, нөхөр, бас маш сайхан байшинтай. Би чамтай ингээд байж болохгүй.
Дэйл: Сайхан байсан, хөгжилтэй байсан, тийм үү?
Алис: Үнэхээр сайхан байсан.
Дэйл: Би баяртай байна, за за, амжилт хүсье.. Үгүй ээ.
Алис: Өө, бурхан минь, Дэйл! Намайг битгий орхиоч дээ.
Дэйл: Бурхан минь, тэр халимыг хардаа.
Алис: Хаана байна?.. Дэйл!
xxxxxxxxxxxxx
6 сарын дараа
Дерек: Би Сийлтэй хамт Эверестийн баазад нисдэг тэргээр очлоо. Тэгээд
Роберт: Дерек. Дерек.
Дерек: Уучлаарай?
Роберт: Хоёулаа энэ талаар ярьсан шүү дээ.
Дерек: За за.
Роберт: Дэйл, Бреннан, караокегийн бизнесийнхаа талаар яриач.
Дэйл: Үнэхээр сайн байгаа, ааваа. Бид Караоке Н Ролл гэж нэрлэсэн. 6 бар, 3 ресторан, нэмээд 2 газар гэрээ хийх гэж байгаа. Тэгэхээр тасархай байна.
Роберт: Янзтай.
Дэйл: Ихэнх караокенууд, Бүгдэд нээлттэй, босоод хөгжилдөцгөөе гэдэг.
Роберт: Та нар бол тийм биш.
Дэйл: Манай уриа бол “Чи дуулж чадахгүй бол зүгээр л суу” гэдэг.
Ненси: Та хоёр ч амжилттай байгаа юм байна даа.
Роберт: Залуусаа, надад Дэйл, Бреннан хоёрт бэлдсэн бяцхан зул сарын бэлэг байгаа. Хармаар байна уу?
Дэйл: Тийм ээ!
Бреннан: Тэгэлгүй яахав!
Роберт: Тэгвэл очиж харцгаая! Алив ээ..
Ненси: Харж болохгүй шүү.
Бреннан: Надад жигнэмэг үнэртэж байна.
Роберт: Тэсвэртэй байна шүү, үгүй ээ, үгүй үгүй.
Дэйл: Зүгээр нэг Пиката л байх даа.
Роберт: Тэсээрэй. Тэсвэртэй байгаарай.
Дэйл: Бар юм биш биз дээ, ааваа?
Роберт: За нүдээ нээж болно. Зул сарын мэнд.
Бреннан: Хараал ид!
Дэйл: Аав, завийг модон дээр гаргасан гэхэд итгэж чадахгүй нь. Үнэхээр янзтай! Алтадсан хадагтай байна, тэр амьд байна шүү дээ!
Бреннан: Итгэмээргүй юм. Яаж энэ дээр гаргасан юм бэ?
Ненси: Роберт, үнэхээр сайхан бэлэг байна.
Зэрэг: Далайн дээрэмчний малгай!.. Биеэ үнэлэгчид! Аав, та ёстой зөв юм авсан байна.. Харвагч!
Бреннан: Та нар арай л гэж нэг ухаарч бид нарт догь зүйлүүд авсан байна шүү.
Денис: Та хоёр хоёулаа энэ бол шал тэнэг гэдгийг мэдэж байгаа, тийм үү?
Роберт: Тийм ээ.
Ненси: Мэдээж.
Денис: Гэхдээ Бреннанд тэр далайн дээрэмчний малгай зохиж байна шүү.
Зэрэг: Араатны баг!
Бреннан: Минийх тэгэхдээ кинонд тохирохгүй юм байна.
хххххххххххххх
(Дууны дараа үргэлжилнэ)
Хүү: Тэр “Үгүй ээ, чи түрүүчийн долоо хоногт миний машиныг унасан шүү дээ” гэсэн. Тэгэхээр нь би “Чи энийг надад авч өг, эсвэл аманд чинь оймс чихчихнэ шүү” гэсэн..
Хүү.2: Новш гэж.
Хүү: Энэ чинь Дэйл Добак болон түүний бяцхан бөгсний найз нь байх шив дээ.
Бреннан: Муухай үг сэтгэлийг минь сэвтээдэг юм, би чиний эрхтэнг балбаад өгье өө! Гардокки.
Хүү: Тэднийг бариад ав!...
Дэйл: Чи хаачих гээд байгаа юм?
Хүү: Гэр лүү гээ.
Дэйл: Чамд үзүүлэх юм байна.
Бреннан: Алив..
Дэйл: Чи наад нохойны цагаан баасаа харж байна уу?! Харж байна уу?!
Хүү: Тийм ээ.
Дэйл: Наадах чинь тийм ч хөгжилтэй биш байгаа биз?
Хүү: Тийм ээ.
Бреннан: Харж байна уу, чиний хийсэн зүйл хариутай байдаг юм!
Дэйл: Чи хүнийг өдөх юм бол тэд галзууртлаа уурлаад босч ирдэг юм!
Бреннан: Харьж үз.
Дэйл: Бид чам шиг биш. Бид бол насанд хүрэгчид, новш минь!
Бреннан: Аавдаа мэнд хүргээрэй, бид нэг ангид явдаг байсан юм!
Дэйл: Удахгүй цагдаа нар ирэх байх.
Бреннан: Насанд хүрсэн хүн шиг байх ийм л байдаг юм шиг байна.
Дэйл: Хөөе. Би чамаас нэг юм асуух уу?
Бреннан: Тэгэлгүй яахав.
Дэйл: Чи анх манайд нүүж ирж байсан, тийм ээ?
Бреннан: Тийм ээ.
Дэйл: Чи миний бөмбөрөнд хүрсэн юм уу?
Бреннан: Үгүй ээ, хүрээгүй.
Дэйл: Зүгээр дээ, би уурлахгүй, зүгээр л мэдмээр байна.
Бреннан: Үгүй ээ, мэдэж байна. Чи уурлахгүй гэсэн. Би зүгээр л хүрээгүй гэж байна. Хүрээгүй ээ. Хэзээ ч хүрч байгаагүй.
Дэйл: Тэгвэл би чамаас уучлалт гуйх хэрэгтэй юм байна.
Бреннан: Үгүй ээ. Огтхон ч хэрэггүй. Үгүй ээ.
Дэйл: Чи хүрээгүй л юм бол яагаад уучлалт хүлээж авахгүй байгаа юм?
Бреннан: Би ийм догь болохоороо л. Тоохгүй шүү дээ.
THE END
Орчуулсан: Г.Амар
Back to episodes Go home