Brain works 5

Хоёр тархины хамтрал 5р анги

Бичиг:  Муу сүнс шүгэлсэн охин.

Хуан:    Шин Харү доктор оо сайн байна уу? ингээд хүрээд ирсэнд баярлалаа.

Харү:    Намайг дуудсанд баярлалаа.

Хуан:    Бодож байснаас илүү хурдан иржээ.

Харү:    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас надад өгсөн файлд: “өөрийн 7 өвчтөнд  морфин тун хэтрүүлэн хийж амь насыг нь хөнөөсөн неврологийн эмч, ямар ч ашиг хонжоо хайгаагүй цэвэр сэтгэлийн таашаал эдлэх гэж хүний амь насыг хөнөөсөн жинхэнэ гаж донтон. PCR тестээс 38 оноо авсан, functional MRI-р гаж донтоны тархи гэдгийг батласан МАО-А ДНКтай гэдэг нь батлагдсан гэж”бичсэн байсан. Таных шиг цэвэр гаж донтоны тархийг олж авна гэдэг бол маш хэцүү зүйл. Шууд гүйгээд ирэлгүй яах вэ.

Хуан:    Тийм ээ мөнгөтэй харьцаж байгаа хандлага нь хүртэл маш их таалагдаж байна.

Харү:    Донор болсондоо харамсахгүй ээ. Гаж донтоны тархийг дахин бүтээх төсөл гарцаагүй түүхэнд бичигдэх төсөл болно. Хэрвээ та хүсвэл судалгааны хариунаас хамаараад Брокийн хэсэг гэж  нэрлэсэн байдаг шиг таны нэрийг тархины нэгэн хэсэгт өгөх болно оо.

Хуан:    Хуан Дун Үгийн хэсэг биш Шин Харүгийн хэсэг гэж бичигдэх юм шиг л санагдаж байна даа надад.

Харү:    Миний тарины бүтэц бүгд ил гарчихсан юм шиг санагдаж байна шүү.

Хуан:    Би ч гэсэн нэгэн цагт нилээн алдаршиж явсан неврологийн эмч байсан шүү. Нэр энэ тэр бол яах нь надад хамаагүй. Харин нэг болзол байна.

Харү:    Хэл ээ. Шүүхийн шийдвэрт олон танил байгаа.

Хуан:    Үгүй ээ зөвхөн Шин докторын л хийж чадах зүйл.

Төв:      Хуан доктор удаан харилцсан хүмүүс амиа хорлоно эсвэл алуурчин болно. Хуан доктор Харүгийн онцлогийг хараад шууд мэдрэнэ. Маш аюултай.

Хуан:    Би аюултай ч гэлээ романтик хүн шүү надтай найз болно уу.

Харү:    Найз мэтийн романтик харилцаатай болоход би тохиромжгүй хүн.

Хуан:    Энэ хорвоо дээр маш хэт дэвэргэж дүгнэдэг ямар ч утгагүй үгнүүд их байдаг. Найз гэдэг үг  ч гэсэн ялгаагүй. Найз болмооргүй байвал нэг төрлийн хөрөнгө оруулалт гэж бодоорой. 1 сар яг 720 цагаас 4цаг орчмыг хөрөнгө оруулвал энийг авах болно. Хөрөнгө оруулалттайгаа харьцуулахад энэ зэргийн ашиг олно гэхээр Жэкпот биз дээ?

Харү:    Таньтай ярилцах хөгжилтэй юм байна. Бид найзууд болж чадах юм шиг байна.

Хуан:    Их сайхан өсчээ. Миний бодож байснаас илүү байна. Зааж өгөх юм энэнээс өөр алга даа. Өвдөлт, шаналал, үзэн ядалт. Санаа зоволтгүй ээ. Намайг амандаа бувтнахад л агдагнадаг аймхай. Ойлгох чадвар нь хүртэл буурчихдаг та нараас одоо залхаж байна. Сонирхолтой тоглоомтой болчихлоо.

Харү:    Жэкпот. Хэтрүүлэн төсөөлөх. Гаж донтон мөн л байна.

Ээж:     Хань аа. Яана аа хань аа. Түргэн дуудъя, утас,

Аав:      Хань аа.

Ээж:     Утсаа аваад ирье. Түргэн дуудаадахъя. Түр хүлээж бай.

Аав:      Хүүхэд тэгсэн.

Ээж:     Жи Юүр ээ.

Мён:     Өнөөдрийн зурхай. Хаалганы хажууд азгүйтэл байгаа. Муу зүйлээс хол байхын тулд хяналттай бас дахин хяналттай байгаарай. Өнөөдөр ч эвгүй байх нь дээ. Юу болох гээд байгаа юм бол оо?

Харү:    Хурдан дуусгаад гараач.

Мён:     Өө ёстой нээрээ тархины эмч. Энэ хар, хар. Таниас болоод ийм болчихлоо. Шинэ утас шүү дээ одоо яах юм бэ?

Харү:    Наадах чинь яагаад миний буруу байдаг юм бэ? Би унагаасан юм уу?

Мён:     Үгүй ээ гэнэт хаалга нураачих гээд нүдээд байхаар чинь өнөөдрийн зурхайгаа уншиж байгаад цочоод унагаачихлаа шүү дээ. Үнэн байна. Хаалганы хажууд байгаа азгүйтэл яг л мөн байна.

Харү:    Тэгнэ ээ тэр өнөөдрийн зурхайд хүртэл толгойгоо мэдүүлдэг ядарсан тархитан.

Мён:     Юу гэнэ үү? Хаашаа зугтах нь уу тархины эмч.

Дарга:  Гаж донтон оо юу гээд хуцаалдаад байна аа жинхэнэ гаж донтонг эд нар харсан юм уу? Хүн болгоныг л гаж донтон гэх юм. Гаж донтон байхаар яадаг юм бэ? Гаж донтонгууд ч мандаж байна даа.

Сүжон: Хаачих гэж байгаа юм бэ?

Дарга:  Юу?

Сүжон: Хурлаа хийхгүй юм уу?

Дарга:  Өө тийм хурал. Мартаад байх юм. Цэвэршиж байгаа байх аа.

Сүжон: Хүн болгон л цэвэршилт гэх юм. Цэвэршилт байхаараа яадаг юм бэ. Цэвэршилт бүр мандаж байна даа. Хурлаа эхлүүлье. Хохирогч Хан Сон Ү. 45 настай. Үхлийн шалтгаан нь өндрөөс унаснаас үүдэлтэй гавлын ясны гэмтэл. Хэвлий хэсэгт илэрсэн хөнгөн шарх. Хэргийн газраас олдсон хутга зэргээс харахад сэжигтний барисан зэвсгээс холдох гэж дээврийн хашилтан дээр гараад унасан болов уу гэж таамаглаж байна.

Дарга:  Гэхдээ сэжигтэн нь 6 настай охин юм уу?

Сүжон: Тийм ээ Хан Жи Юүр охин. Ярих чадвараа алдчихсан байгаа болохоор эмэгтэйчүүд гэр бүлийн тасгаас бидэнрүү шилжүүлсэн байна.

Харү:    Ярих чадвараа алдсан өвчтөн юм бол яаж мэдүүлэг авсан юм бэ?

Сүжон: Хамгийн түрүүнд олсон хүн болох эхнэр Ян Инжоны мэдүүлгээс болсон. Нөхөр нь нас барахаасаа өмнө охин Хан Жи Юүрийг хэрэгтэн гэж хэлсэн. Хэргийн газарт ирэхэд Жи Юүр охин хутга бариад зогсож байсан гэсэн. Хутганаас зөвхөн Хан Жи Юүрийн хурууны хээ олдсон. Хохирогч Хан Сон Ү нь Хан Жи Юүрийг яриж чадахаа байсанд маш их стрессдэж түүнд хатуу хандаж хүч хэрэглэж байсан гэсэн.

Дарга:  Хүүхдийн хүчирхийллээр шалгагдаж байсан уу?

Сүжон: Байхгүй. Хүүхдийн хүчирхийлэл гэж харагдахаар ил гэмтэл байгаагүй.

Мён:     Жоохон хүүхэд аавыгаа гэмтээх хэмжээний гэхээр чинь маш их хүчирхийлэлд өртөх ёстой биш үү? Энэ нэг л юу билээ.

Харү:    Үндэслэлгүй.

Мён:     Өө тийм үндэслэлгүй юм шиг санагдаж байна хэлэх гэсэн юм. Эхнэр нь байсан бол ч яах вэ.

Сүжон: Машины хар харцгийг шалгаад Ян Инжоныг буруугүй гэдгийг батлачихсан.

Мён:     Хөдлөшгүй юм байна. Үгүй ээ тэгвэл үнэхээр тийм жоохон хүүхэд.

Ээж:     Аврагчийн нэрээр аврагдсан билээ. Аврагчийн нэрээр хамгаалж өгнө үү. Аврагчийн нэрээр замчлаж өгнө үү. Аврагчийн нэрээр замчлаж өгнө үү. Аврагчийн нэрээр замчлаж өгнө үү. Аврагчийн нэрээр замчлаж өгнө үү.

Мён:     Жи Юүр ээ ах нь юм асуумаар байна чи хариулаад өгөх үү? Үнэн бол толгой дохиод, буруу байвал сэгсрээд. Хэлэх юм байвал энд бичиж болно. Жи Юүр бичиж чадах уу? За болж байна тэгвэл эхлэлээ шүү. Чи ааваасаа айдаг уу? Тэгвэл тэр өдөр, аавыгаа унасан өдөр чи аавтайгаа хамт дээвэр дээр байсан уу? Аавтайгаа хамт дээвэр дээр байгаагүй юм уу? Чамайг дээвэр дээр гарахад аав чинь байгаагүй юм уу? Тэгвэл ааваас нь өөр хүн байсан уу? Хэн нэг хүн байж тийм үү? Хэн байсан юм бол оо? Энэ дээр бичээд үзэх үү? Араатан. Нөгөө муухай мангас уу? Хоёулаа энэ араатны талаар ярих уу? Жи Юүр ээ энд юм байна уу? Тэр мангас харагдаж байна уу? Мангас уу? Жи Юүр ээ. Жи Юүр ээ зүгээр үү? Жи Юүр ээ.

Эм:       Жи Юүр ээ.

Мён:     Жи Юүр ээ Жи Юүр ээ.

Эм:       Жи Юүр ээ.

Харү:    Эхлээд эмнэлэгт хүргэе.

Ээж:     Үгүй ээ болохгүй Жи Юүр ээ Жи Юүр ээ.

Харү:    Эмнэлэгрүү явъя. Явах ёстой.

Ээж:     Аврагчийн нэрээр зальбирч байна. Аврагчийн нэрээр хамгаалуулж өгнө үү. Аврагчийн нэрээр замчлаж өгнө үү.

Мён:     Ян Инжон оо.

Харү:    Хий юм харах сонсох. Айдсаас үүдэлтэй хоёр туйлт сэтгэцийн эмгэгийг хам шинж илэрч байна. Маш их стресс, тогтворгүй, анхаарал дутмагшил, тархины хавдар гээд олон янзын шалтгаан байж магадгүй эхлээд эмнэлэгт очиж анагаах ухааны онош тавиулъя.

Ээж:     Үгүй ээ шинжилгээ өгсөн. Манай Жи Юүрийн тархинд ямар ч асуудал байгаагүй. Охины тархины MRI бичлэг.

Харү:    Тархины бичлэгээр бүгд илрэхгүй. Жи Юүрийн шинж тэмдэг  бол допамин ихсэх зэрэг MRI-р шалгах боломжгүй тархины үйл ажиллагааны доголдол байж магадгүй болохоор.

Ээж:     Хэрэггүй ээ эмнэлэгт очлоо гээд эмчийн царайг ердөө л 3 минут хардаг. Манай Жи Юүр өвдөөд байж ядаж байхад дандаа л шинжилгээ хийгээд хүүдий шуудайгаар нь эм өгдөг хүмүүсийг дахиад хармааргүй байна.

Мён:     Ян Инжон гуай ямар ч байсан тодорхой онош.

Ээж:     Миний охин өвчин тусаагүй гээд байна.

Харү:    Тэгээд Жи Юүр яачихсан юм бэ?

Ээж:     Харсан биз дээ Жи Юүрт муу сүнс шүгэлчихсэн. Жи Юүрийн дээвэр дээр харсан гээд байгаа тэр мангас ч гэсэн тэр муу сүнсийг хэлж байгаа юм. Өөрийнхөө дотор байгаа сүнсийг. Тэр сүнс нь Жи Юүрийг удирдаад аавыг нь хөнөөлгөсөн.

Мён:     Хэн алуурчин бэ гэдгийг бид тогтооно. Эхлээд гол сэжигтний тодорхой оношийг тогтоолгохын тулд Жи Юүрийг эмнэлэгт хүргэх болно.

Ээж:     Мөрдөгч өө насанд хүрээгүй хүүхдийг ингэж хүчлэж байцааж болдог юм уу? Холд. Хүний эрхийн комисд гомдол гаргана.

Харү:    MRI дээр ямар нэг өөрчлөлт илрээгүй байна.

Мён:     Юу вэ тэгээд үнэхээр муу сүнс юм уу?

Сүжон: Жи Юүрийн тархины MRI биш ч байж болно.

Мён:     Биш байж болно гэдэг дээр 1 санал. Мөрдөгч хийгээд 10 жил болохдоо охиноо шууд алуурчин гэж хэлдэг ээж анх удаа харж байна. Нэг л эвгүй байна.

Харү:    Окэй ойрд сонсоогүй үндэслэлтэй сэжиг таамаг. Шалгаад үзье.

Эм:       Жи Юүрийн MRI мөн. Жи Юүрийг сэтгэцийн эмчид үзүүлээд ч шалтгааныг нь олж чадаагүй. Эхлээд ерөнхий нийтлэг эмэн эмчилгээ хийсэн ч асран хамгаалагч нь нөлөөлөхгүй байна гэж гомдол гаргасан. Шилжүүлэх боломжтой их сургуулийн эмнэлэгт нарийн шинжилгээ өгүүлэх санал тавьсан ч очоогүй биз дээ?

Харү:    Яаж мэдсэн бэ?

Эм:       Тэр хүн ер нь сонин юманд автчихсан байх аа?

Эм2:     Юу? Хүч хэрэглэдэг аав аа? Хэлэх үг алга. Солиорлоо гэхэд яаж тэгж солиордог байна аа? Саяхан бүр барилгаа хүртэл зарах гэж байгаа гэсэн тэр хүүхэнд хамаг хөрөнгөө өгөх юм байлгүй.

Дарга:  Шашны гаж урсгал аа?

Мён:     Тийм ээ хохирогч Хан Сон Үгийн эгчийн яриж байгаагаар бол Ян Инжон шашны гаж урсгалын итгэгч гэсэн.

Эм2:     Төрсний дараах сэтгэл гутрал байсан байх. Төрснийхөө дараа ааш нь жоохон эмзэг болсон гэх үү дээ. Гэхдээ Жи Юүрийн өвсөнөөс хойш гэнэт хачин болчихсон. Жи Юүрийн өвдсөн нь бүгд өөрийнх бас нөхрийнх нь хийсэн нүглээс болсон аврагдах ёстой гээд байсан.

Мён:     Тэгээд цаашлаад гэр бүл найз нөхөдтэйгээ холбоо барихгүй тэр шашны байгууллагынхаа хүмүүстэй л дотно байсан гэсэн. Тэрнээс болоод нөхөртэйгээ маш их муудалцсан.

Сүжон: Тэрийг батлах нотлогоо ч олдсон. Утасны мэдээллийг сэргээсэн. Нөхөр нь Жи Юүрийг эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй, харин ээж нь аврах ёслол хийх ёстой гээд хэрэлдэж байгаа юм. Энэ аврах ёслол гэдэг нь бол нэг төрлийн шашны ёслол юм шиг байна. Маргааш нь аврах ёслол болох байсан учраас Хан Сон Ү хэрэг гарсан өдөр яаралтай гэртээ ирсэн.

Мён:     Лаа, мод. Ян Инжоны худалдаж авсан юмнууд байна. Шашны зан үйлд хэрэглэдэг зүйлс.

Дарга:  Охиноо шашны зан үйлд оруулахгүй гээд гэртээ яарч ирсэн аав нь амиа алдсан.

Харү:    Ян Инжоны итгэдэг шашны байгууллагыг олсон уу?

Сүжон: Тийм ээ. Аврал эмчилгээний төв гэдэг газар.

Мён:     Эдгэшгүй өвчинд аврагчийн үзүүлэх гайхамшиг. Луйварчдын хамгийн сайн хэлдэг үгсийг ёстой нэг сайхан урсгаж өгч дээ.

Бүгд:    Явна уу. Болохгүй ээ Гарна уу. Яв гээд байна.

Эм:       Ахлах дамжуулагч одоо зальбирч байгаа гэж би хэд хэлэх вэ?

Мён:     ХҮлээж байя. Шөнөжин зальбирахгүй байлгүй дээ.

Эм2:     Дараа ирээрэй.

Мён:     Тэгвэл өдөр товлоод өг. Хэзээ ирвэл болох вэ?

Эм:       Холбоо барина аа.

Мён:     Өө ингэж бөөрөнхийлж болохгүй ээ өдрөө товлоё.

Хамт:   Болохгүй.

Эм:       Болохгүй гэж хэлээд байгаа биз дээ?

Мён:     За тэгвэл зүгээр л боломжтой хугацаагаа хэлчихвэл.

Эм3:     Болохгүй ээ.

Эм:       Үнэхээр хүний хэл ойлгохгүй юм.

Бүгд:    Болохгүй ээ. Болохгүй.

Мён:     Дамжуулагч чинь байхгүй байгаа бол та бүхэн надтай ярилц л даа. Ёоё хөл энэ өвдөг бүр. Түр тэнд сууж байгаад.

Хамт:   Болохгүй ээ.

Мён:     Ямар хатуу юм бэ? Жи Юүрийн хэргээс болоод хэдхэн юм л асуухад болно. Ян Инжон танай итгэгч мөн биз дээ? Танай итгэгч мөн шүү дээ.

Эм2:     Хэлэх боломжгүй.

Мён:     Ёстой ойлголцохгүй юм аа. Яагаад итгэгчээ итгэгч гэж хэлж чадахгүй байгаа юм бэ? Хонгилдон итгэгч юм уу? Энэнд хүртэл инээхгүй нь ээ.

Харү:    Сайн байна уу итгэлийн эгч нар аа. Ян Инжон итгэлийн эгчийн нөхөр саяхан мөнх нойрссон.

Хамт:   Сэтгэлийн амар амгалан.

Харү:    Сэтгэлийн амар амгалан. Тийм ээ үхэл бол гунигтай зүйл ч гэсэн бид бол мэднэ. Аврагчийн нэрээр аврагдсан. Аврагчийн нэрээр мөнх амийг авсан. Энэ ч гэсэн мөн хамт баярлах зүйл.

Хамт:   Сэтгэлийн амар амгалан.

Харү:    Аврагчийн үгийг дамжуулагч манай дамжуулагч тэр хүний номын уншаад маш их ухаарал авсан. Тэр хүний үзүүлсэн гайхамшгийн талаар ярилцах гэсэн юм. Уужуу сэтгэлт итгэлийн эгч нараа надад сэтгэлийн хаалгаа жоохон нээгээч. Зочлохыг зөвшөөрч байна уу?

Эм2:     Дамжуулагчаас асуугаад үзье.

Мён:     Ямар. Ёстой нэг.

Хамт:   Дамжуулагч аа.

Лам:     Итгэлийн ах нар аа орж ярилцацгаая.

Мён:     Хөөх энэ. Энэ зураг.

Лам:     Уунгаа ярилцацгаая. Жи Юүрийн хэрэг дээр би ч гэсэн маш их харамсаж байгаа. Аль болох хурдан бүх муу сүнснээс Жи Юүрийг аврагдаасай гэж хүсэж байна.

Харү:    Жи Юүрт муу сүнс шүгэлсэнг нотлох нотлогоо нь юу вэ?

Лам:     Өөрийн үнэн төрхийг ил гаргахгүй хорон муу зүйл хийдэг зүйл бол муу сүнс. Яаж нотлогоо байх юм бэ? Энэ хорвоо дээр хүний мэдлэгээр тайлбарлах аргагүй зүйлс маш их байдаг. Ухамсар, шинжлэх ухаанаар тайлбарлах боломжгүй байлаа гээд муу сүнс байхгүй гэж хэлж болохгүй. Шал утгагүй юм, гаж урсгал гэж бодож байна уу? Зүгээр үү? Гаж урсгал гэж хэлүүлээд дасчихсан. Ямар ч чухал үнэн байсан сонсож байгаа хүн итгэхгүй бол ямар ч аргагүй шүү дээ. Бид итгэ гэж хүчилдэггүй.

Харү:    Итгэл биш мөнгө өг гэж хүчилдэг бололтой. Ян Инжон аврах зах үйлийн төлбөрөөс болоод барилгаа хүртэл зарах гэж байгаа. Тэр асуудлаас болоод нөхөртэйгээ маш их хэрэлдсэн.

Лам:     Төлбөрийн 99% нь ядарсан хүмүүст хандивлагддаг. Муу сүнсийг хөөх хамгийн их хүч сайн үйлээс гардаг юм. Хандив өргөн сайн үйл хийдгээ аврагчид харуулах ёстой. Жи Юүрийн эмчлэхийн төлөө л ингэж байгаа. Ямар ч байсан байраа хүртэл зарж мөнгө бэлдсэн гэж бодоогүй юм байна. Тэгэх хэрэггүй гэж сайн хэлж ойлгуулна аа. Удахгүй зальбирлын цаг болох нь.

Мён:     ХҮлээгээрэй. Би ганцхан зүйл асууя. Хэрэг гарсан өдөр та хаана байсан бэ?

Лам:     Би яагаад ийм асуултанд хариулах ёстойгоо мэдэхгүй байгаа ч би хариулъя. Аврагчтай хамт байсан. Зальбирч байсан гэсэн үг. Манай бүх итгэлийн эгч нар гэрчлэнэ.

Мён:     Аан за тэгвэл явъя даа.

Лам:     Өрөвдмөөр юм. Харамсалтайгаар нас барсан эх эцгийнхээ харууслаас болоод урд зам чинь хаагдчихсан байна даа. Ээж аавынхаа сүнсийг тайвшруулах хэрэгтэй. Тэднийг аврах хэрэгтэй. Тэгж байж л чи ч гэсэн ч хүссэнээрээ өндөрт нисэж чадна.

Мён:     Ёстой нээрээ хүнд сонин санагдуулчихлаа. Тархины эмч ээ зүгээр үү%

Харү:    Би ийм сэтгэл санаанд нөлөөлөх гэсэн ядарсан  загасны дэгээ шиг үгэнд ухаан санаагаа алдаад байхаар  шинжлэх ухаанч бус хүн юм уу?

Мён:     Үгүй ээ гэхдээ сонин байгаа биз дээ? Танай аав ээжийн талаар хүртэл мэдээд байна шүү дээ.

Харү:    Би нэвтрүүлэгт орохдоо өнчин гэдгээ олон удаа хэлж байсан. Над шиг алдартай хүний хувийн амьдралыг мэдэх чинь тийм онцгой чадвар юм уу? Тэгээд миний замд саад болсон зүйл бол нас барсан аав ээж маань биш та биз дээ?

Мён:     Бас яасан бэ? Би ямар албаар тэгсэн биш дээ. Ёстой нээрээ хүнийг эвгүйцүүлчих юм.

Харү:    Эвгүйцээд байх юм байхгүй ээ. Би ч гэсэн таны замд саад болно.

Мён:     Дандаа л амаараа таслаад иднэ зажлаад иднэ саад болно гэх юм.

Харү:    Наад үгнийхээ арыг дааж чадах юм уу?

Мён:     Наад үгээ яагаад хэхэлхгүй байна аа гэж бодсон юм аа.

Харү:    Улаан өнгөөр нэрийг нь бичвэл яадгийг мэднэ биз дээ?

Мён:     Юу? Улаан өнгөөөр нэрийг нь бичихээр яадаг юм бол? Үхнэ, үхнэ гэж үү? Юу вэ инээдтэй юм бэ шал балай юм. Юу вэ.

Ээж:     Дамжуулагч аа Жи Юүрийн аврах ёслолыг жоохон хойшлуулах уу? Одоо их хэцүү байна.

Лам:     Нүглийн эхний алхамыг юу гэж хэллээ.

Ээж:     Бодох гэсэн.

Лам:     Хүний бодож чадах хэмжээ бол бурхны өнцгөөс харвал дусал мэт жижиг. Тэр дуслыг үнэн гэж бодох нь мунхаглал. Бид ердөө мэдрэх л ёстой. Аврагчийн илгээсэн гэрч тэмдгүүдийг мэдэр. Танай нөхөр энэ хорвоогоос алга болох нь ямар тэмдэг гэл ээ?

Ээж:     Авралын тэмдэг. Эдгэрэлийн тэмдэг.

Лам:     Тэр тэмдэг илрээд байхад юун хойшлуулах. Энэ гайхамшгийн боломжийг алдаж болохгүй.

Ээж:     За уучлаарай.

Лам:     Гарч болно.

Ээж:     За.

Лам:     Яаравчлах хэрэгтэй байна.

Эр:       За ойлголоо.

Харү:    Дамжуулагч хэрэгт холбогдолгүй талаараа ярихад нүдээ цавчих нь эрс багассан.

Лам:     Аврагчтай хамт байсан. Зальбирч байсан гэсэн үг. Манай бүх итгэлийн эгч нар гэрчлэнэ.

Харү:    Худлаа яриж байх магадлал өндөр гэдгийг харуулж байгаа үгэн бус дохио юм.

Дарга:  Энэ дамжуулагч хэргийн газарт байсан юм биш үү? Хяналтын камер яасан бэ?

Сүжон: Нотлох баримт байхгүй. Хяналтын камер гэрч юу ч байхгүй.

Мён:     Нүднээсээ нулимс асгартал харсан ч одоохондоо олоогүй.

Дарга:  Цаг хугацааны хязгаарыг нь томруулж байгаад шалгаад үзээрэй.

Мён:     За.

Дарга:  Тэгэхээр дээвэр дээр охиноос өөр хүн байгаагүй гэсэн үг. Дамжуулагч нь охиныг үгээрээ хөдөлгөж аавыг нь хөнөөлгөсөн юм биш үү?

Сүжон: Нас бага байх тусам гадны нөлөөнд амархан автах нь элбэг.

Мён:     Түрүүн харахад тийм боломж бол бүрэн байгаа санагдсан. Зөөлөн зөөлөн дугараад бид нарын төсөөлдөг тэр хачин гаж урсгалын удирдагч шиг биш. Тархины эмчийн талаар бүгдийг хэлээд байхаар би бүр итгэх шахсан.

Харү:    Намайг байгаагүй бол гаж урсгалын итгэгч болох шахсан даа.

Мён:     Харин тийм. Тэгэхээр энэ жоохон Жи Юүрийг ямар хурдан үгэндээ оруулах уу?

Харү:    Үгүй ээ Жи Юүр бол жоохон ялгаатай. Ярих  чадвараа алдсан өвчтөн бол худлаа яриж байгааг маш сайн мэдэрдэг гэж хэлсэн шүү дээ. Худал үгэнд итгэдггүй тархитай гэсэн үг.

Дарга:  Тэгвэл охины хэлснээр үнэхээр мангас тэгсэн гэсэн үг үү?

Мён:     Өө нээрээ тэр мангасны ам зургийг гаргахад болох юм байна.

Харү:    Өнөөдөр толгой чинь овоо ажиллаж байна шүү.

Мён:     Юу?

Харү:    Жи Юүр тэр мангасыг гарцаагүй харсан. Ам зураг гаргаж чадна.

Сүжон: Ярих чадвараа алдчихсан болохоор яриж чадахгүй шүү дээ. Бичиж чадах ч гэлээ жоохон болохоор илэрхийлж чадахгүй л байх.

Харү:    Яриад байх хэрэггүй. Жи Юүрийн ам биш тархи нь мангасын ам зургийг гаргаад өгнө.

Мён:     Жи Юүрийн ээж ээ ингэж болохгүй мөрдлөгт дэмжлэг үзүүлээрэй.

Ээж:     Жи Юүрийг дахиад шархлуулмааргүй байна.

Мён:     Юун шархлах вэ? Жи Юүрийн төлөө л ингэж байна. Хэрвээ Жи Юүр гэмт хэрэгтэн биш байвал яах уу? Та сонсож байгаа биз дээ? Ян Инжон оо мөрдлөгт дэмжлэг үзүүлэхгүй байвал хүүхэд хүчирхийлсэн хэргээр дайчлан баривчлана. Хүүхэд хүчирхийлсэн хэргээр бүртгэгдвэл хаалгыг чинь эвдээд шууд орж болно.

Ээж:     Тэр чинь юу хийдэг газар юм бэ?

Харү:    Солонгост цорын ганц ширхэг байдаг хамгийн шинэ олон үзүүлэлттэй functional MRI. Энүүгээр харсан мэдээллийг боловсруулдаг юм. Дагзны хэлтэнд ирсэн харсан мэдээллийг боловсруулах хэсгийг хэмжихэд одоо бодогдож байгаа төрхийг зураг болгон харуулах боломжтой. Нэг үгээр бол толгойд байгаа дүрсийг зураг болгож болно гэсэн үг.

Мён:     Миний бодож байгаа зүйл зураг шиг гараад ирэх юм уу?

Харү:    Зураг шиг тод бол биш ерөнхий дүрслэл бол гараад ирнэ. Цаашдаа илүү нарийвчлалтай болоод ирэхээр хүний зүүдлэсэн зүүдийг хүртэл яг л кино шиг бичих боломжтой.

Мён:     Янзтай. Гэхдээ хартлаа бол итгэж чадахгүй л юм байна.

Харү:    Окэй. Би итгүүлээд өгье. Жи Юүр ээ тухгүй юм байвал гартаа байгаа товчлуурыг дараарай. Жи Юүр ээ тэр өдөр харсан араатныхаа царайг бодоорой. За одоо бодоорой.

Ээж:     Аврагчийн нэрээр аврагдсан билээ. Аврагчийн нэрээр хамгаалж өгнө үү. Аврагчийн нэрээр замчлаж өгнө үү. Аврагчийн нэрээр замчлаж өгнө үү.

Лам:     Бүх хорон муугаас хамгаалж өгнө үү. Тэдэнд хүч хайрла. Сул дорой өөрийн боолуудыг.

Ээж:     Хамгаалж өгнө үү.

Мён:     Энэ хүн чинь.

Дарга:  Гэрч, ам зураг, нотлох баримт гээд бүгд л Жи Юүрийг заагаад байна.

Дарга:  Би хэлсэн биз дээ? Тэр номлогчийнхоо үгэнд ороод л аавыгаа хутгалчихсан. За одоо хурдан байцаалтаа дуусгаад хэргийг хаа.

Мён:     Тархины эмч ээ төхөөрөөмжинд алдаа гараагүй юу?

Харү:    Тийм байх магадлал өөрийн чинь наад 286 компьютер шиг тархи гэнэт супер компьютер болох магадлалтай ойролцоо байх шүү.

Мён:     Үгүй ээ нээрээ үгүй гэдэг үгийг ямар ч хэцүү хэлдэг юм бэ дээ.

Харү:    Энэ зүйрлэл хэцүү байна уу?

Мён:     Тийм ээ 286 компьютер шиг тархитай хүнд хэцүү байна аа.

Сүжон: За за. Анхаарлаа төвлөрүүлцгээе. Яагаад Жи Юүрийг алуурчин биш гэж итгэж байгаа вэ?

Мён:     Жи Юүрийн царай. Тэгвэл ааваас нь өөр хүн байсан уу? Аавынх нь талаар яриж эхлэхэд л ямар нэг юмнаас айсан царай гаргаж байсан. Сэтгэцийн хувьд асуудалтай хүний царай бол яагаад ч биш байсан.

Харү:    Үнэний ортой л үг байна.

Сүжон: Гэтэл бүх нотлох баримт Жи Юүрийг гээд байгаа байх нь ээ.

Мён:     Яав аа одоо чамтай олон юм яриж байх тэнхээ алга.

Муран: Яасан? Өөр хүний тухай бодоод байгаа юм уу?

Мён:     Тийм ээ байгаа. Миний толгойд өөр бодогдох юм алга. Болсон уу? Би нэг тийшээ явах хэрэгтэй байна. Таслалаа.

Мур:     Хүүе хүүе хүүе ээ. Энэ хүнийг л бодоод байдаг яана аа? Айчихсан юм байх даа. Зүрх өвдөөд байна. Эр хүнтэй өрсөлдөх ёстой юм уу? Гэхдээ. Энэ харцыг хардаа. Уусчихмаар л байна. Үгүй ээ битгий ингэ. Тэнгэр минь.

Эр:       Юу вэ? Яаж байна аа?

Эм:       Юу вэ?

Мён:     Энд зогсож байсан гэсэн үг... Үнэн байна. Энд байгаа энэ жижигхэн дүрс бол тэр дамжуулагч гээд байгаа эмэгтэй. Жи Юүр өөрийнхөө ард байгаа хүний толинд туссан тусгалын харсан байна.

Харү:    Окэй толь. Тийм болохоор Жи Юүр өөрийнхөө эгц урдаас харсан байх нь.

Дарга:  Тэгж хэлэхээр тийм ч юм шиг л байна. Энэ нотлох баримт болж чадах уу?

Харү:    Нотлох баримт болж чадахгүй ч Ян Инжоныг худлаа хэлж байгаагаа хүлээхэд ашиглаж болно.

Мён:     Тийм ээ. Тэр өдөр Ян Инжон гарцаагүй дамжуулагчтай хамт байсан.

Сүжон: Дамжуулагчийн машин Жи Юүрийн гэрийн ойролцоох нийтийн эзэмшлийн зогсоолын хяналтын камерт бичигдсэн байна.

Сүжон: Жи Юүр ээ тэр өдөр толинд дамжуулагчийг харсан уу? Дамжуулагч дээвэр дээр байсан юм уу? Чиний хэлээд байгаа мангас чинь дамжуулагч уу?

Ээж:     Юу гэж дээ. Дамжуулагч бол биш ээ тэнд байгаагүй. Байсан бол би юу гэж хараагүй байх юм бэ? Жи Юүр андуураад байгаа юм.

Сүжон: Өөрөө харин андуураад байгаа юм биш үү? Эсвэл худлаа хэлээд байгаа юм уу? Таны гэрийн ойролцоох нийтийн зогсоол дээр бичигдсэн танай номлогч И Жонжагийн автомашин. Нөхрийг чинь амиа алдахын урд өдөр танайд ирсэн тэгэхээр И Жонжа хэрэг гарахын урд өдрөөс эхлээд танай гэрт байсан. Жи Юүрийг аврах зан үйлд бэлдэх гээд ирсэн.

Ээж:     Урд өдөр нь манай гэрт ирсэн нь үнэн. Гэхдээ явсан.

Сүжон: Хэзээ? Хэдэн цагт явсан бэ?

Ээж:     Тэгэхээр нөгөө шөнө, маш орой болсон хойно явсан. Архи уусан болохоор машинаа орхиод таксинд суугаад явсан. Машиныг дараа нь туслах нь аваад явсан. Хяналтын камерт бичигдээгүй байна уу?

Сүжон: Тийм ээ бичигдсэн. Яагаад өмнө нь хэлээгүй юм бэ?

Ээж:     Дамжуулагчийг дэмий юманд ороомооргүй байсан юм. Хэрэг гарсан өдөр байгаагүй юм чинь яагаад хэлэх ёстой юм бэ?

Сүжон: Үгүй ээ И Жонжа тэр өдөр танай гэрт хэргийн газарт байсан.

Ээж:     Үгүй ээ. Байгаагүй.

Сүжон: Ян Инжон оо.

Ээж:     Үгүй гээд байхад яагаад байгаа юм бэ?

Сүжон: Ян Инжон гуай.

Мён:     Жи Юүрийн ээж ээ сайн бодох хэрэгтэй шүү Жи Юүр насанд хүрээгүй болохоор ялаас мултарч болох ч аавыгаа хөнөөсөн хүний адаг гэдэг нэрээр амьдрах болно шүү. Насаараа хүмүүст чичлүүлнэ тэрийг хүсээд байгаа юм уу? 2 давхарт энэ хавьд танай нөхөр болон Жи Юүрийн хөлийн мөр их олдсон. Охиноо аваад гэрээсээ зугтаж байсан нөхөр чинь. Энд охиноо нуугаад эргээд дээвэрлүү гарсан. Араас нь хөөгөөд байгаа хэн нэгнийг төөрүүлж охиноо хамгаалах гэсэн хэрэг. Тэгээд хэн нэгний хутганаас зугтаж байгаад уначихсан. Танай нөхөр охиноо аврах гэж байгаад амиа хүртэл алдаж байхад эхнэр нь охиноо алуурчин болгох гээд байх юм.

Ээж:     Нөгөө. Дамжуулагчтай утсаар яриж болох уу?

Дарга:  Ёстой нэг салахгүй хянаж байна даа. Дундуур нь орох завсар ч алга.

Сүжон: Гэр бүл болон нийгмээс нь тусгаарлаж зөвхөн өөрсөдөөс нь хамааралтай болгох нь шашны гаж урсгалуудын гол арга.

Мён:     Гэхдээ хэчнээн гаж урсгалд ухаанаа алдсан ч өөрийнхөө охиныг яаж алуурчин болгож болдог юм бол?

Харү:    Ян Инжоны тархин дахь сэратонины хэмжээ буурсан байгаа байх. Тийм тархи айдас түгшүүр мэдэрч амархан гунигладаг. Яаж ийгээд энэ муухай мэдрэмжүүдийг бууруулахын тулд тархи янз бүрээр хичээдэг. Тэр үед гаж шашны урсгалтай таарвал Ян Инжон шиг болно. Дамжуулагч болон итгэгч нар нь Ян Инжоныг аргадаж. Эдгэрэл болон авралыг мэдрэнэ гэж батлаж хэлсэн байгаа. Тэднээр аргадуулж итгэл найдвар мэдрэх бүртээ Ян Инжоны тархинд сэратонин, допамин, окситоцин зэрэг дааврууд ялгарана. Тэгэхээр л дуусаж байгаа юм.

Сүжон: Маш их тайвшрал, тааламжийг мэдэрдэг гэсэн үг. Ямар нэг бүлгээс ийм зүйл мэдрэх юм бол буруу байгааг мэдсэн ч салж чаддаггүй боол нь болдог.

Харү:    Эрүүл мэндэд муу гэдгийг мэдсээр байж гарч чаддаггүй өөрийн чинь тархины бүтэцтэй төстэй.

Мён:     Ёстой нээрээ. Ясанд тулсан зүйрлэлийг чинь шууд ойлгочихлоо.

Дарга:  Тамхинаас гарч болдог юм чинь тархи угаалтыг нь зогсооход л болох юм байна. Ямар нэг арга байхгүй юу?

Сүжон: Өөрөө л буруу зүйл болоод байгааг ойлгож үйлдэл хийхийн төлөө сэтгэцийн эмнэлэгт ухамсарт үйлдлийн эмчилгээ бол хийдэг.

Харү:    Сайхан л юм байна. Тэгж эмчлэх юм бол дор хаяж 6 жил орчим зарцуулна.

Мён:     Тийм дээ. Би ч гэсэн тамхинаас гарна аа гарна гээд 10 жил. Болохгүй нь ээ найдвар алга.

Харү:    Огт байхгүй бол биш ээ. Ийм үг байдаг даа. Ламд итгэсэн хүнийг салгаж хүн зөвхөн номлогч. Итгэдэг зүйлийг нь өөрчлөх бол боломжтой шүү.

Сүжон: Тийм шүү никотинтой наалт наагаад тамхинаас гардагтай адилхан ойлголт.

Дарга:  Тэгвэл никотинтой наалтны үүрэг гүйцэтгэх номлогч хэрэгтэй. Таньдаг шашны хүн байгаа юу?

Мён:     Байгаа. Луйварчин номлогч луйвар хийж явж байгаад надад баригдаад ирсэн хүн. Нээрээ тэрнийг авч ирээд нэг шоу хийгээд үзэх үү?

Дарга:  Тэр чинь шоронд байгаа. Итгэгчдээ бэлгийн дарамт үзүүлсэн гээд.

Мён:     Ийм хурдан уу? Ёстой нэг заваарсан амьтан.

Харү:    Ян Инжоны тархийг чөлөөлөх арга бодоод олчихлоо.

Мён:     За юу яриад байгаа юм бэ? Хов хов гээд хуцаад байх юм. Би тэгээд тэр гаж урсгалын бүлэгт ороод Жи Юүрийн авралын ёслолын хугацааг олж мэдэх юм уу? Ажилдаа анхааралтай бай л даа миний царайг таньдаг болчихсон. Цагдаа гэдгийг маань бүгд мэдээд байхад тийм юм гэж байх уу?

Харү:    Огт сэтгэгдэл төрүүлдэггүй царайтай болохоор зүгээр ээ. Хүний ой санамж гэдэг тийм ч мундаг биш. Ялангуяа ийм гүн сэтгэгдэл төрүүлэх царайтай хамт байсан юм чинь өөрийн чинь царайг бол санах уу?

Мён:     Дайралт, өөрийгөө шидэх гээд л мундаг юм аа.

Харү:    Сонголтоо хийгээрэй. Гар хөлөө нийлүүлэх үү? Эсвэл шууд гарах уу?

Мён:     Энэ чинь миний ажлын газар. Дургүй байгаа бол өөрөө гараарай.

Харү:    Сонголтоо хийгээрэй. Ойлгох чадвар гүйцэтгэх чадвар бүгд шалгуурт хүрэхгүй байгаа энэ хүн үү? Багийн дарга таны хүссэн шигээр үнэ багатай өндөр чанартай, бага зардалтай мөрдлөг хийж Ким Жэвоны хэрэг болон нүүр царай таньдаггүй хүний хэргийг бүгдийг нь цэвэрхэн шийдэж, неврологийн багийн нэр хүндийг өндөрт өргөж байгаа би юу?

Мён:     Өөрийгөө ингэж магтахаар ичиж баридаггүй юм уу?

Харү:    Юунаас нь ичих юм бэ? үнэн юм чинь.

Дарга:  Ойлголоо. Өөр арга байхгүй юм чинь зүгээр л ажиллаад үзье.

Мён:     Тасгийн дарга аа.

Сүжон: Тэгвэл ингэе. Би итгэгчээр оръё. Дамжуулагч миний царайг танихгүй Гым мөрдөгч чадахгүй гээд байгаа болохоор би ганцаараа л хөдлөхөөс духаа дахиад цоолж байсан ч хамаагүй жинхэнэ алуурчныг олж тэр хүүхдийг аврах хэрэгтэй. Тэр жоохон амьтныг алуурчин гэж гүтгүүлж байгааг хараад байж болохгүй биз дээ цагдаа байж.

Дарга:  Харин тийм.

Харү:    Айдаст автсан Жи Юүрийн царайг сана л даа.

Мён:     Бүгдэд нь дургүй.

Сүжон: Нөхөр маань яагаад саажилтанд орсон юм бол гээд нуруу нугас гээд бүх л шинжилгээг өгсөн. Шалтгааныг нь ч олж чадахгүй зовж байна. Тэгж байгаад юүтүбээс өөрийн чинь гайхамшиг үзүүлж байгаа бичлэгийг олж үзсэн. Авралын ёслол билүү тэрийг.

Лам:     Өөдгүй эм та хоёр эхнэр нөхөр биш биз дээ? Эхнэр нөхөр биш юм байж эхнэр нөхөр шиг яваад байхаар шийтгүүлж байгаа юм.

Сүжон: Уучлаарай. Яаж тэрийг.

Лам:     Миний чадвар биш ээ. Бүх зүйлийг бүгдийг нь аврагч хэлж өгдөг юм.

Сүжон: Тэгвэл энэ хүнийг аврах аргыг ч гэсэн зааж өгөх болов уу?

Лам:     Тэгэлгүй яах вэ. Аврагч хэлж байна. Та нарын үйлдсэн нүглийг угааж арилга гэнэ.

Сүжон: Бид яах ёстой вэ? Нөгөө авралын ёслолыг хийвэл нүгэл маань арилах болов уу?

Лам:     Тэгж болно гэж байна.

Сүжон: Баяраллаа. Баярлалаа. Энэ хүнийг л эдгээгээд өгчих. Хэр их мөнгө зарцуулах нь хамаагүй ээ.

Лам:     Гэхдээ нэг сонин юм байна даа. Саажилтанд ороод удсан хүн гэхэд гуя нь их булчинлаг юм.

Сүжон: Их булчинтай хүн байсан юм аа. Тэглээ гээд яах вэ дээ мэдээгүй болчихоод байхад.

Лам:     Эхлээд нэг харъя.

Сүжон: Уучлаарай. Өө яана аа уучлаарай. Үнэтэй эд байх шиг байна би төлөөд өгнө өө.

Лам:     Зүгээр ээ.

Сүжон: Тэгвэл би хурдхан шиг цэвэрлэе.

Лам:     Зүгээр орхи. Гар аа бэртээчихнэ. Бид цэвэрлэе. Туслах аа.

Сүжон: Баярлалаа. Баригдах шахлаа.

Мён:     Халуун байна. Үхэх шахсан. Зүгээр л нулимс шууд л. Би нээрээ амьдралдаа анх удаа л инээдээ тэвчиж байгаад уйлж үзлээ.

Харү:    Ганц юм тэвччихэж чадахгүй. Чамаас болоод анзаарчихсан юм биш үү?

Мён:     Тархины эмч өөрөө тэвчээд үз. Би ёстой бараг бэлгийн дарамт үзүүлж байгаа юм шиг базаад өгье.

Харү:    Гар аа тасдуулмаар байгаа юм уу?

Сүжон: Юу хийгээд байгаа юм бэ? Хэрэлдэх гэж ирцгээсэн юм уу? Нүүр хувиргалт хийснийг бол анзаараагүй. Гэхдээ зай бариж байгаа нь мэдрэгдсэн.

Мён:     Энгийн хүн биш ээ бид хоёрыг эхнэр нөхөр биш гэдгийг шууд л мэдэж байсан.

Сүжон: Би ч гэсэн гайхсан. Миний харцнаас хайр мэдрэгдэж л байх ёстой доо.

Харү:    Тэрнээс болсон байна л даа эхнэр нөхөр бол тэгж хайр асгардаггүй юм. Харин ч энэ муу өстөн шиг амьтан. Энэ хүнээс болоод амьдралаа үрж байна гэсэн царайгаар харах хэрэгтэй.

Мён:     Солиотой. Гэрлээгүй байж яаж мэддэг юм бэ?

Харү:    Би бүх юмыг сайн мэднэ ээ.

Сүжон: Өнгөрсөн юмыг яриад яах вэ. Ямар ч байсан Жи Юүрийн авралын ёслол удахгүй болно.

Мён:     Би амрын нүхээ сарталзуулж байгаад л бүгдийг нь цээжилчихсэн шүү дээ. Ирэх хагас сайн өдөр гарцаагүй мөн.

Сүжон: Гол асуудал нь хэн дуртай хүн нь оролцох боломжгүй. Шатлалтай юм билээ.

Харү:    Богино хугацаанд шатлалаа ахиулах боломжтой неврологийн арга, байгаа.

Бүгд:    Дамжуулагч аа.

Сүжон: Дамжуулагч аа.

Лам:     Тавтай морил. Ийм машин байсан юм уу? Сольчихсон юм уу даа.

Сүжон: Хэд хэдэн машин байгаа. Сэтгэл санаанаас хамаараад солиж унадаг юм.

Лам:     Сайхан санаа байна. Итгэлийн эгч ээ орцгооё.

Бүгд:    Орцгооё.

Лам:     Авралын ёслолоо хурдан хиймээр байгаа юм уу?

Сүжон: Тийм ээ хайртыгаа аль болох хурда зовлонгоос нь авармаар байна.

Лам:     Сайн үйл их үйлдэх хэрэгтэй дээ.

Сүжон: Хурдан хийх арга байхгүй юу? Хандив энэ тэр өргөх үү? Маш ихээр.

Лам:     Маш ихээр үү? Сайхан санаа байна.

Сүжон: Тэгвэл хэр их.

Лам:     Дор хаяж нэг байх ёстой.

Сүжон: Нэг гэхээр 1 тэрбум вон биз дээ?

Лам:     Тийм ээ 1 тэрбум вон.

Сүжон: Тэгвэл надад 15 хоногийн хугацаа өгөөч. Хувьцаа, биткойноо зараад мөнгө бэлдчихье.

Лам:     Тэг ээ.

Сүжон: Нээрээ өөр нэг гуйх юм байна. Би өөрөө авралын ёслол үзмээр байна. Тэгж байж сэтгэл санаагаа бэлдэж чадах байх. Доктор оо таны зөв байсан. Шууд л шатлалаа ахиулсан. Жи Юүрийн авралын ёслолд оролцох зөвшөөрөл авчихлаа.

Харү:    Сайн байлаа. За.

Шин:     Нэр хүндээ сэргээх гэж байгаа гэхэд арай их анхаарал тавиад байгаа юм биш үү?

Харү:    Энэ хэрэг анхаарал татаад байна. Гүтгүүлсэн хүүхэд. Ярих чадваргүй болчихсон. Би ч гэсэн яриж чаддаггүй байсан шүү дээ.

Шин:     Харү. Авга эгч нь байна. Санаж байна уу? Яримааргүй байна уу? Яриж чадахгүй байна уу? Үг гарахгүй байна уу?

Харү:    Яриж чадахгүй болохоор сонсдоггүй гэж боддог байсан байх. Ганцаараа амьд үлдчихэж сонин байгаа биз дээ? Эцэг эхтэйгээ хамт явсан нь дээр шүү дээ. Ганцаараа үлдчихлээ яана аа ийм үгсийг бүгдийг сонссон. Гэхдээ би азтай байсан чадварлаг ухаалаг авга эгчийнхээ ачаар тохирсон эмчилгээг хийлгэсэн. Гэтэл энэ охин гаж урсгалд итгэсэн ээжээсээ болоод эмчилгээ хийлгэх нь битгий хэл араатан дээр н аавыгаа хөнөөсөн алуурчин гэгдэж байна. Энэ бол шудрага биш. Тэр охины ээжийн итгэлийг өөрчлөж чадах эсэхээ ч бас мэдмээр байна.

Шин:     Тэгээд? Ямар төлөвлөгөөтэй байгаа юм бэ?

Харү:    Улаан нүүрээрээ тулна.

Сүжон: Авралын ёслолын бичлэгийг олоод авчихлаа.

Лам:     Аврагчийн тушаал сатан аа эндээс зайл. Сатан аа эндээс зайл. Сатан аа эндээс зайл. Сатан аа эндээс зайл.

Мён:     Яагаад ингэж зодоод байгаа юм бэ?

Харү:    Аврал гэдэг шалтгаанаар сэтгэцийн дарамт үзүүлж байгаа юм.

Сүжон: Хүчирхийлэл харуулахад сэтгэл зүйн хувьд хараат болно.

Мён:     Хараат болох биш Жи Юүр шиг хүүхэд бол аягүй бол амиа алдах юм биш үү?

Эр:       Ташуур ашиглах уу? Жи Юүр хэтэрхий жоохон.

Лам:     Жи Юүр миний царайг харчихсан.

Эр:       Харар ёсгүй зүйлээ харсан нүглийнхээ төлөөсийг төлөх ёстой.

Лам:     Ариун хүнсээ илүү нөлөө үзүүлэхээр бэлдээрэй. Жи Юүрийн ээжийн зовлонг багасгацгаая.

Эр:       За ойлголоо.

Лам:     Аврагчийн тушаал сатан аа эндээс зайл. Сатан аа эндээс зайл.

Мён:     Гэхдээ ингэж зодуулж байж энэ өвгөний хариу үйлдэл сонин юм аа. Харц нь хүртэл тэнэчихсэн.

Сүжон: Сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байж таараа.

Харү:    Сайн байна. Энийг эсрэгээр нь ашиглаж болох байх.

Лам:     Аврагчийн нэрээр аврагдсан билээ.

Бүгд:    Аврагчийн нэрээр аврагдсан билээ.

Лам:     Аврагчийн нэрээр хамгаалж өгнө үү?

Бүгд:    Аврагчийн нэрээр хамгаалж өгнө үү?

Лам:     Аврагчийн нэрээр замчлаж өгнө үү.

Бүгд:    Аврагчийн нэрээр замчлаж өгнө үү. Аврагчийн нэрээр аврагдсан билээ.

Эр:       Одоо эхлэлээ.

Лам:     Аврагчийн ариун хүнсийг хүртээж байна. Аврагчийн ариун хүнсийг хүртээж байна.

Бүгд:    Сэтгэлийн амар амгалан.

Лам:     Аврагчийн ариун хүнсийг хүртээж байна.

Бүгд:    Сэтгэлийн амар амгалан.

Лам:     Аврагчийн ариун хүнсийг хүртээж байна.

Бүгд:    Сэтгэлийн амар амгалан.

Лам:     Аврагчийн ариун хүнсийг хүртээж байна.

Бүгд:    Сэтгэлийн амар амгалан.

Лам:     Аврагчийн ариун хүнсийг хүртээж байна.

Бүгд:    Сэтгэлийн амар амгалан.

Лам:     Аврагчийн ариун хүнсийг хүртээж байна.

Бүгд:    Сэтгэлийн амар амгалан.

Сүжон: Яана аа яана аа. Уучлаарай манай хүний дотор муу байх шиг байна. Уучлаарай уучлаарай. Энэ маань гурилын харшилтай юм.

Лам:     Ариун хүнсийг хүртэж чадахгүй юу?

Сүжогн:      Тийм ээ харамсалтай нь тийм гэнэ ээ.

Лам:     Ариун хүнсийг хүртэж чадахгүй ч авралыг хуваалцаж болно. Ингэе. Мүн Сэмён итгэлийн ахад эхлээд авралын ёслол хийе.

Сүжон: Үгүй ээ өнөөдөр Жи Юүрийн авралын ёслол шүү дээ.

Лам:     Дарааллыг би тогтоодог юм.

Сүжон: Одоохондоо төлбөрөө ч бэлдээгүй байж дараалал дайрч болохгүй шүү дээ.

Лам:     Яасан? Нөхөртөө авралын ёслол хийлгэхгүй юм уу? Энд ирсэн өөр зорилго байгаа юм уу?

Сүжон: Үгүй ээ.

Лам:     Тэгвэл эхлэцгээе.

Бүгд:    Хамгаална уу. Биднийг хамгаална уу. Биднийг хамгаална уу. Биднийг хамгаална уу. Биднийг хамгаална уу. Биднийг хамгаална уу. Биднийг хамгаална уу. Биднийг хамгаална уу. Биднийг хамгаална уу.

5р анги төгсөв.

Дараагийн ангид:

Харү:    Араатны үнэн төрхийг харуулъя.

Ээж:     Итгэлийн ах аа.

Мён:     Итгэлийн эгч ээ. Итгэгч.

Хуан:    Харамсах аа? Чи тэр эмэгтэйг тамруу хийчихэж дээ.

Мён:     Араатны тухай ам нээхэд л айдаст автсан царай гаргасан. Хөөх энэ чинь хэн бэ? Дараагийн алхам юу вэ?

Харү:    Бүгдийг төлөвлөчихсөн.

 

Back to episodes Go home